Тээгч эх 3-2

Тээгч эх  3 – р бүлэг

49:48 мин

Дүрүүд:

Эр:

Фёдор Сергеевич    сайд

Вадим                      орлогч сайд      

Виталий            

Дима                 

Глеб    

Александр        

Роберт       

+Юрий Валерьевич

+Макс  

 

Эм:   

Марина      

Саша   

Аня       Сашагийн охин

Кира    

Ева       Вадимын охин

Лида     Вадимын тогооч, гэрийн үйлчлэгч

Люся    Хүүхэд асрагч

Ээж      Маринагийн ээж

+Наташа

+Сувилагч

+Лика

------------------------------------------------------------------------------------------------

СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА

------------------------------------------------------------------------------------------------

Вад:  Таны нилээн зоримог хүсэлт байна.

Саша:   Энэ хүсэлт биш. Энэ миний болзол, ямар ч хувилбаргүй, ярилцах юмгүй.

Вад:  Би үүнээс өмнө онц гойд юм юу ч хийгээгүй. Өөрийнхөө бүх нөөц бололцоог дайчилж болох байсан.

Саша:   Тиймээ, би ч гэсэн онц гойд юм юу ч хийгээгүй. Мөн ярив аа, та бүх бичиг баримтуудад би төрүүлээгүй юм шиг болгож зохицуулсан. Гэвч үүнийг зүгээр өнгөрүүлэхгүй. Тэр миний хүү. Өндөр хашаагаар хүрээлүүлчихээд тэр чинь намайг зогсооно гэж бодсон уу? Хашаа бэрхшээл биш. Хүүхэдгүй амьдрах хавьгүй хэцүү. 

------------------------------------------------------------------------------------------------

ТЭЭГЧ ЭХ–3–Р БҮЛГИЙН 2–Р АНГИ

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  Тэгэлгүй яахав, яв.

Саша:   Нээрэн үү?

Аня:  Мэдээж.

Саша:   Харин чи яахав? Чи чамтай зөвлөлдөх хэрэгтэй болчихоод байна.

Аня:  Ээж, энэ бүхнээс болоод чамд ямар хэцүү байгааг би мэднэ. Ямар нэг юм урагшлах хүртэл гэх юм уу, та тайвшрахгүйг би мэдэж байна. Тиймээс, хэрэв энэ таныг тайвшруулах юм бол хамаагүй, явсан нь дээр.

Саша:   Би түүнд маш итгэлтэй хэлчихсэн, харин чамайг ганцааранг нь үлдээнэ гэдгээ одоо л ойлголоо.

Аня:  Ээжээ би хэдийн том болсон. Хаалгаа онгойлгож чадна, дэлгүүр явж, юу ч юм захиалж чадна.

Саша:   Тиймээ, чи минь ухаантай охин.

Аня:  Баяртай гэцгээх үү?

Саша:   Гэхдээ би хэзээ ч хүрч ирж чадна. Бас утас байна.

Аня:  Ээж, би хичээлдээ, чи тийшээ. Үүрд хагацах гэсэн биш. Хаягаа явуулаарай.

Саша:   Чи нээрэн чадах уу? Би бүгдийг нь явуулна.

Аня:  Баараггүй. Удахгүй Виталийг суллана гэж чи хэлсэн. Хэрэг болбол тэр харна биз. Чи яасан бэ? Хөөе... Би хоцорлоо.

Саша:   Тиймээ. Яв даа. Чи ядаж юу ч идсэнгүй.

Аня:  Би амжихгүй байна.

------------------------------------------------------------------------------------------------

Лида:   Хувцас, гутлын хэмжээг таны заасны дагуу хүргэсэн.

Вад:  За, сайн байна, баярлалаа.    

Люся:   Вадим Юрьевич, харин хүүхдийн орыг яах вэ?

Вад:  Одоохондоо танайд байж байг, ирсэн хойно нь шийдье. Аан тийм, Лида, хоолны талаар тохиролцох хэрэгтэй.

Лида:   За.

Вад:  Энгийн, гэрийн ямар нэг хоол бэлдэж байгаарай. Тэр тансаг хоолонд дургүй.

Лида:   Тэгэлгүй яахав.

Люся:   Нэг хөдөөний хүүхэн ирж таарах нь уу?

Лида:   Юу л бол. Тэр түүнийг яаж хүлээж байгааг харвал.

Люся:   Тэгвэл түүнтэй одоо хамт байгаа хүүхэн юу вэ?

Лида:   Чи өөртөө хамаагүй юманд бүү оролц. Өөрөө учраа олно.

------------------------------------------------------------------------------------------------

Кира: Чамд хориглосныг чи мэдэж байгаа.

Алек: Сайн уу. Намайг сонсооч. Би алдаа гаргаснаа мэднэ. Маш их. Уучлалт гуйсан, одоо ч уучлалт гуйя. Би бүгдийг буцаамаар байна.

Кира: Миний ойлгосноор гэр бүлийн тухай биш байх нь уу?

Алек: Гэр бүлийн тухай ч гэсэн. Би Вадим та хоёрын тухай мэднэ.

Кира: А!

Алек: Надад хэцүү байна, гэхдээ... Би энэ тухай мартахад бэлэн.

Кира: Хөөрхийдөө. Харин Марина та хоёр яасан?

Алек: Яагаа ч үгүй, чи мэдэж байгаа.

Кира: Өөрөөр, тэгэхэд гох дарж болдог байсан уу?

Алек: Сонсооч, би нөхцөл байдлыг яаж ашиглахаа мэднэ. Бүгдийг шинээр эхлэх гэж оролдоод үзэж болно ш дээ.

Охин:   Ээж ээ, хэн бэ?

Кира: Хэн ч биш, охин минь. Тогло.

Алек: Кира!

------------------------------------------------------------------------------------------------

Ээж:  Та чинь юу ярина вэ, Юрий Валерьевич! Энийг ч гэсэн утсаар ярьж болохгүй. Хоёулаа уулзъя, бүгдийг танд ярьж өгье. Өчнөөн хугацаа өнгөрсөн байна. Тиймээ. Бүгдийг ярьж өгнө. Танд ч гэсэн амжилт хүсье. Уулзатлаа баяртай. Өнөөдөр 18.00 цагт орой хоолтой. Одоо ямар албан тушаалтайг нь мэдэхгүй, гэхдээ ЭХЯамны томчуулын нэг нь.

Мари:   Тэр туслах уу?

Ээж:  Тийм юмыг утсаар ярилцдаггүй юм, чи мэдээгүй юм уу? Нэгэнт өөрөө шийдэж чадахгүй бол ээждээ итгэ.

Мари:   Уг нь би өөрөө чадах байсан.

Ээж:  Эмнэлэгийн бүх ажилтнууд зугтаана гэж үү? Дээр нь Вадимд дуулгах уу? Үгүй, энэ нөхөр чимээгүй, найдвартай хийнэ.

Мари:   Хэн юм?

Ээж:  Аавын чинь найз. Тэд хамт эхэлж байсан юм. Тэр эхний үед надад тусалж байсан. Аятайхан хувцасла, тэр чухал хүн. Яаж сурснаараа хувцасла. Сайхан сэтгэгдэл төрүүлэх ёстой.

------------------------------------------------------------------------------------------------

Эм:    Бүсгүй? Бүсгүй? Бүсгүй! Сайн уу.

Аня:  Сайн уу. Би шинжилгээ өгөх гэсэн юм.

Эм:    Тиймээ, болно. Та урд нь манайд ирсэн үү?

Аня:  Үгүй.

Эм:    Тийм бол надад таны паспорт хэрэгтэй.

Аня:  Би нэрээ нууцлах...

Эм:    Таных юуны шинжилгээ вэ?

Аня:  Жирэмснийх.

Эм:    Ойлголоо. За. Үүнийг бөглөх хэрэгтэй болно, энд хувийн мэдээлэл орохгүй, харин бид өөрөөр туслах боломжгүй.

Аня:  За, баярлалаа. 

------------------------------------------------------------------------------------------------

Вит:   Энд байшингийн дугаар нь хэд вэ?

Эр:    6.

Саша:   Чиний хэлснээр чизбургер авахаар дэлгүүр ороод.

Вит:   Шарсан төмс үү? Исгэлэн-чихэрлэг. Гэхдээ, би үүнээс илүү юу хүсч байгааг мэдэх үү?

Саша:   Шүршүүрт орохгүй юу?

Вит:   Дарь эх бүгдийг мэдэж байна.      

------------------------------------------------------------------------------------------------

Вад:  Сайн уу.

Кира: Сайн уу. Чи сайн уу. Орой ямар төлөвлөгөөтэй байна?

Вад:  Байхгүй. Нэг үгээр бүтэхгүй.

Кира: Харин маргааш?

Вад:  Одоо зарчмын хувьд энэ бүтэхгүй.

Кира: Яасан, харилцаа дууссан уу?

Вад:  Харин харилцаа байсан уу?

Кира: Чи новшрох нь уу?

Вад:  Сонс, бид хоёуланд нь сайхан байсан, би чамд бүхний төлөө талархадаг. Ингэж хэлэхээс араггүйд уучлаарай, гэхдээ бид дахиад уулзалдахгүй.       

------------------------------------------------------------------------------------------------

Дима:   Тиймээ! Мэдээж чи зөв хүндээ хандсан байна.

Глеб: Ева намайг ер сонсохгүй юм.

Дима:   Намайг бүр амаа ангайж сонсдог гэж би лав хэлэхгүй. Гэхдээ, ажлын асуудлаар. Харин бусдаар бол бид хоёр дажгүй. Бүр тун дажгүй. Гэхдээ ажилдаа оролцуулдаггүй.

Глеб. Түүний шийдвэр компанийг аюултай байдалд оруулах нь. Чи мэднэ, хуучин хэлхээ холбооноос татгалзаж, шинэ арга барилд шилжих нь хүн бүхэнд таалагдахгүй. 

Дима:   Тиймээ, гэхдээ... Энд тэр яг аав шигээ. Аав нь маш амархан татгалзаад байсан, тэгсэн ч зүгээр. Гандан буурахгүй, тэсээд байж л байна.

Глеб: Аав нь тийм. Вадим Юрьевич туршлагтай хүн, ямар ч эрсдэлийг тойрч чадна. Магадгүй, одоо чи урагшаа гарах цаг нь болсон юм биш үү? Гэртээ эр хүн гэдгээ харуул. Би... уучлаарай, гомдооё гэж бодсонгүй. Би чамд одоохондоо авах юм байгаа дээр нь Еваг, компанийг гартаа авах цаг нь болсон гэж хэлж байна.

Дима:   А, хүлээ, би ойлголоо! Энэ сорилт байх нь, тийм үү? Тийм биз? Вадимаас байх нь, би охиныг нь гайтуулах нь уу, үгүй юу гэж. Залуус аа, энэ ядарсан арга. Нэгд, би туршлагтай, иймэрхүү зүйлийг мэднэ. Хоёрт. Ева та хоёр сэтгэлтэй.

Глеб: Би хувийн хэрэгт оролцдоггүй, мөн энэ ямар ч сорилт биш. Хэрэв Ева одоо өөрөө зогсохгүй бол...

Дима:   Алив тэгээд, гүйцээгээч.

Глеб: Зүгээр л түүнийг сэнхрүүлж үз.

Дима:   Хөөе, болно, больж үз! Мөрөө хөөж үз. Яв аа, яв, чамд асуудал хэрэгтэй юу? Үнэмлэхээ үзүүлэх үү? Алив, явж үз.

------------------------------------------------------------------------------------------------

Фёд:  Ингэсэнд уучлаарай. Яаралтай асуудал, уулзах хэрэгтэй байлаа. Чи өөрөө мэднэ, мэхт мэхэндээ гэдэг. Одоо нисэж байгаад газардана, тэгээд л гүйцээ. Бүх айдас түгшүүр огт байгаагүй юм шиг. Гол зүйлдээ оръё. Дээгүүр чамайг зөвшилцсөн.

Вад:  Гэхдээ яаралтай учир нь үүнд биш байх аа?

Фёд:  Хувьцаанаас болж чамд тохиолдсон тэр бүх холион бантан... Товчхондоо.. Тэднийг өгөх хэрэгтэй. Тэд биднийг шударга, зарчимтай хүмүүс гэж үзсэн. Хоёр Алексейг тэдний удирдлагынх нь хамт зайлуулсан, тэгээд л гүйцээ. 

Вад:  Харин бид энэ асуудлыг шийдсэн гэж би бодсон.   

Фёд:  Даврах хэрэггүй. Чи өөрийгөө нэг хар. Чи тэр бүх заваан юмнаас цэвэрхэн мултарсан, харин тэд үгүй. Чи албан тушаалтай, харин одоо тэдэнд тэр нь хэзээ ч олдохгүй. Чамд дахиад бүх юм байна. Харин тэдэнд? Чамайг зөв шийдвэр гаргана гэж найдъя. Чамд шинэ айдас түгшүүр ямар хэрэгтэй гэж?

------------------------------------------------------------------------------------------------

Вит:   Санечка. Надад одоо ямар сайхан байгааг чи төсөөлөхгүй дээ. Шинэ амьдрал, Саш!Би чамайг ямар их санав аа! Чамд ямар их баярласан гээч!  Би үнэндээ... Би байна аа... чи бид хоёр дахиж хэзээ ч уулзахгүй гэхээс би айсан. Гэтэл бид уулзлаа. Саня!

------------------------------------------------------------------------------------------------

Эм:    Сайн уу.

Дима:   Сайн уу.     

Эм:    Та ширээ захиалсан уу?

Дима:   Тиймээ, уг нь намайг...

Эр:    О, Димарик!  Уулзалгүй хичнээн удав аа? Өөр болжээ.

Дима:   Юу?

Эр:    Чи гэрлэсэн юм уу? Өөрийгөө гаргуунд нь гаргажээ. Тэр ямар сайхан залуу байсныг мэдэх үү?

Эм:    Тэр одоо ч сайхан харагдаж байна.

Дима:   Ойлгов уу?

Эр:    О, сээтгэнэх нь! Уучлаарай, бид ажил хэргийн уулзалттай. За тэгээд, чи дажгүй юу?

Дима:   Яахав, бага багаар урагшилж л байна.

Эр:    Миний ойлгосноор хүчний байгууллага баяртай юу?

Дима:   Тиймээ. Залхалаа, ямар ч хөгжил байхгүй. Өөрийнхөө бизнесийг эхлүүлж байгаа.

Эр:    Янзтай! Болж байна, ярилцъя. Та нар танилууд гэж ойлгож болох уу? Танилцуулах шаардлага байхгүй юу?

Алек: Мэдээж.

Эр:    Чи суугаач, юундаа зогссон юм, нэг юм захиалчих. Ажлаа ярилцъя. Бид хэдийн зууш идсэн.

Дима:   Би явсан нь дээр.

Эр:    Дим! Дим, чи яасан бэ?

------------------------------------------------------------------------------------------------

Саша:   Тайвшир.

Вит:   Чи, мэдээж л дээ...

Саша:   Зүгээр л яг байгаагаар нь ярилцъя.

Вит:   Үгүй, Сань. Үгүй. Чи байлгахын тулдөөрийнхөө дураар ярьж байна. Тэднийд очно гэнэ, чи зүгээр үү? 

Саша:   Тэнд миний хүү байгаа!

Вит:   Тэр хэний хүү гэдгийг чи ойлгооч! Одоо болтол ойлгоогүй юу? Чи түүнтэй хамт удах тусам хүүхдийг төрөхөд сольсныг олж мэднэ, эсвэл өөр юу ч юм би мэдэхгүй.

Саша:   Дуугай бол!

Вит:   Тэгээд юу болох юм, Саш? Санечка. Санаж байна уу.... Чи бид хоёр ямар хүсч байсныг санаж байна уу? Өөрсдийн хүүхдийг төрүүлж, өөрсдөө өсгөнө.

Саша:   Би чамд төрдөг машин уу?

Вит:   Надад мөнгө байхгүй болохоор тэр үү? Чи зөвхөн баячуулд хүүхэд төрүүлдэг үү? Бүх юм зүгээр, Сань, бүх юм зүгээр. Мөнгө байгаа. Энэ хар. Мөнгө байна, чиний Вадим өгсөн. Хүлээ, хүлээ, хүлээ. Хүлээ, Сань. Мөнгө байна. Надад хүүхэд төрүүлээч. Уучлаарай, уучлаарай. Би чамайг гомдоохыг хүсээгүй, уучил.

Саша:   Битгий надад хүр.

Вит:   Чамаас болж би хичнээн их юм үзлээ. Би өчнөөн угаадас уулаа! Энэ эцсийн тэвчээр гэдгийг чи ойлгож байна уу? Ойлгож байна уу?

Саша:   Ойлгож байна, гэвч би өөрөөр чадахгүй.

Вит:   Тэгвэл энэ бүхэн ямар хэрэгтэй байсан гэж? Энэ бүх хугацаанд чи яах гэж над руу ирдэг байсан юм? Чи түүн рүү явна гэдгээ мэдсээр байж яах гэж найдвар төрүүлдэг байсан юм бэ? Яах гэж?

Саша:   Би мэдээгүй!

Вит:   Тэгвэл... саяных юу байсан юм? Бидний хооронд юу болсон бэ? Зүгээр л үү? Салахын тулд уу? Виталикийг дэндүү их сэтгээр унагаахгүйн тулд, тиймээ? Санечка. Чамд юу л тохиолдоод байна даа? 

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  Чи намайг том болоосой гэж мөрөөддөг байсан. Үгүй ээ. Харин энэ том болсон хүний хариу.

Вад:  Би чамд бусад хөрөнгөөр нөхөж өгнө, хувьцаа, облигац гээд юу ч болно.

Ева:  Ойлголоо, энэ шалихгүй зүйл, энэ бүхэн мөнгөний асуудал. Харин чиний хэлсэн үгийг яахав? Чи надад ам өгсөн, энэ минийх, юу ч өөрчлөгдөхгүй гэж.

Вад:  Заримдаа давагдашгүй хүчин зүйлсийн нөхцөл байдал үүсдэг.

Ева:  Тийм байж, дараа нь чи надад хэлэхдээ, хамгийн гол нь хүн, мөн түүний өгсөн амлалт гэсэн. Бас хамгийн чухал нь намайг үгэнд нь итгэж болох тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл гэсэн. Эсвэл чисүрхий, ухаантай болж харагдах гэж над шиг жаахан охинд ярьсан уу?

Вад:  Би өөрийнхөө үгнээс буцахгүй. Яг одоо надад тусламж хэрэгтэй байна. Би дотны хүнтэйгээ ярьж байгаа биз дээ?

Ева:  Харин энэ маш оновчгүй жишээ. Чи дотны хүмүүстээ тийм ч сайн ханддаггүй. Харханцарыг хэрхэн бяц гишгэснийг би харсан.  

Вад:  Тэр...

Ева:  Дотных биш үү? Тийм байг. Харин ээж? Тэр ч гэсэн дотных байгаагүй юу? Чи хөрөнгө минийх гэж ам өгсөн. Надтай яаж харьцмаар байна, чи л шийд. Бас мэдээж хэлсэн үгээ яахаа бодоорой.

------------------------------------------------------------------------------------------------

Дима:   Жаал минь тайвшир.

Ева:  Намайг жаал гэх хэрэггүй. Надад таалагдаггүйг чи мэднэ.

Дима:   Үнэндээ би дөнгөж сая л мэдлээ.

Ева:  Юу гэмээр байна, тэр надаас тойруу замаар авч чадах уу?

Дима:   Үгүй гэж найдахаас. Тэр чамайг сонссон гэж бодож байна. Өөр хувилбар хайх гээд үз.

Ева:  Сонссон. Эсвэл тэднийг өөр офшор луу хийх үү? Ядаж л аав хаанаас авахаа мэдэхгүй байх үүднээс Кипрээс шилжүүлж болно. Хоёулаа гэрлэе.

Дима:   Юу? Үгүй ээ, би мэдээж... Чи одоо бухимдалтай байгаа, зүгээр л түүнийг шийтгэхийг хүсч байна.Чи Глебтэй ярилцсан уу?

Ева:  Чи тэнэг үү?

Дима:   Ева!

Ева:  Аав тэр хоёр нэг цул гэж бод.

Дима:   Надад тэгж санагдаагүй.

Ева:  Чи тэдний багт удаж байна уу?

Дима:   Тэр надтай яаж харьцдагийг чи харсан биз дээ? Юун баг? Харин Глеб, тэр... Компанийн төлөө бүгдийг хийдэг, надад тэгж санагдсан. Дийлэнхдээ чиний талд, туслахыг л хүсдэг.

Ева:  Харин би чамайг миний талд гэж бодсон.

Дима:   Би чиний төлөө байдаг. Ева, чи юундаа хуйсагнасан юм бэ? Ева!

------------------------------------------------------------------------------------------------

Рома:   Би уг нь жолооч биш л дээ.

Саша:   Би жолоодох уу? Надад үнэмлэх байгаа.

Рома:   Та миний юу гэснийг ойлгосон. Та Вадим Юрьевичтэй ярилцсанд би баяртай байна.

Саша:   Танд намайг авчир гэсэн бол аваачаад өг, надад элдэв юм ярих хэрэггүй. Агааржуулагчаа багасгаж өгөхгүй юу, өвдмөөргүй байна. 

------------------------------------------------------------------------------------------------

Макс:   Охид оо, сайн уу. Чи дахиад л юундаа тэр охиныг дурсдаг байна аа? Анечкагүй хэцүү амьдарч байсан юм уу?

Роб:  Би мэдэхгүй байна. Буцаж очоод автомат хариулагчид бичсэн, тэр хариулсан, тэгээд л...

Макс:   Тэгээд л тэнэг байхгүй юу. Тэр чамаар оролдоогүй, бараг мартсан биз. Чамд сонирхочих өөр охин нээрэн байхгүй гэж үү? Ахин дахин татагдаад байдаг насанд хүрээгүй охид чамд ямар хэрэгтэй юм?

Роб:  Энэ ямар хамаатай юм, Макс.

Макс:   Түүнтэй нэг ч удаа уулзаагүй гэж хэлмээр байна уу?

Роб:  Уулзсан, хоёр удаа.

Макс:   Хоёр удаа. Нэг бол эх нь мэдчихээд тэр одоо хорионд байгаа юм биш үү?

Роб:  Тэгээд яагаад хэлдэггүй юм?

Макс:   Тэр чамд шинэ найз залуугаа хэлэхээс айсан гэж бод. Чамайг насанд хүрээгүй хүнтэй харилцаа тогтоосоны төлөө хариуцлагад татахыг мартсан уу?

------------------------------------------------------------------------------------------------

Вад:  Энэ баримт бичгүүдийг нэг хавтсанд хийгээд маргааш миний ширээн дээр тавь. Тиймээ. Монопольтой тэмцэх хорооноос ирснийг шуудангаар явуулаарай. Би танилцаад залруулга хийнэ.

Лида:   Ой, сайн уу. Та Александра юу?

Саша:   Тиймээ.

Лида:   Би Романыг хэлээрэй гэсэн юм. Бодвол тэр мартсан байх.

Саша:   Мартсан байх.

Лида:   Би Лидия. Танилцсандаа их баяртай байна. Танд хэрэгтэй юу байна, хэлээрэй, санаа зоволтгүй, би таны төлөө бүгдийг хийнэ. Цүнхээ өгчих.

Саша:   Баярлалаа, би өөрөө.

Вад:  Сайн уу.

Саша:   Сайн уу.

Вад:  Сайн явж ирэв үү?

Саша:   Сайн, баярлалаа.

Вад:  Чамтай уулзсандаа баяртай байна.

Саша:   Унтаж байг.

------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Оройн мэнд.

Мари:   Намайг уучлаарай. Хотын төвд зогсоол үнэхээр аймаар.

Юрий:  Энэ чинь юу вэ, төрийн ажилтныг зэмлэж уулзалтаа  эхлэх нь үү? Зоригтой байна.

Мари:   Зогсоол таны түвшнийх биш гэдэгт би итгэлтэй байна. Танд илүү чухал ажил байдаг.

Юрий:  Тэр үнэн. Надаас жишээ авахыг зөвлөе. Хувийн жолооч.

Мари:   А. Харин би өөрийнхөө явуулчихсан, түүний... охиных нь төрсөн өдөр.

Ээж:  Танилц, энэ хүн Юрий Валерьевич, би чамд ярьж байсан даа.

Юрий:  Найдъя, сайн талаас нь уу?

Ээж:  Яасан, бас өөр юм байгаа юу? За, ингээд боллоо. Би өөрийнхөө хийх юмыг хийлээ.

Мари:   Ямар юм? Бид хамт суухгүй юм уу?

Ээж:  Чи миний том болсон охин, би Юрий Валерьевичид чамайг зөвхөн сайнаар ярьсан.

Юрий:  Яасан, бас өөр юм байгаа юм уу? Таатай байлаа, Катюша.

Ээж:  Би ч гэсэн. Надад амжуулах зөндөө ажил байна, харин та хоёр суугаад танилцаж, ярилцаж бай. Чи бүгдийг мэднэ. Та нар үдшийг сайхан өнгөрүүлээрэй.

Эр:    Энэ.

Юрий:  Чи уучлаарай, бид хэдийн эхэлчихсэн. Юу дуртайгаа захиалж болно. Гэхдээ туулай санал болгоё. Маш зөөлөн. Энэ хандлага надад таалагдаж байна.

Мари:   Зүгээр л хоолой аргасан юм.

------------------------------------------------------------------------------------------------

Вад:  Энэ манай зочны өрөө. Хэрэв чамд хэрэгтэй юм байвал Лида үргэлж чиний мэдэлд.

Саша:   Танил ч юм шиг. Эсвэл зүгээр л давтагдаж байна уу?

Вад:  Дахин давтмааргүй л байна. Өнгөрсөн удаа нилээн асуудал авчирсан. 

Саша:   Болсон юм дахиад болохгүй гэж найдъя. Гэхдээ би шуудхан тодруулаад хэлчихье. Би таны үйлчлэгч биш. Бас таны өмч биш. Би энд огт өөр эрхтэй байна.

Вад:  Тийм тохиолдолд, чи энд гэрийн эзэгтэй биш гэдгээ ойлгохыг хүсье.

Саша:   Би тэгж хүсээгүй байна. Би энд хүүхдийн төлөө ирсэн.

Вад:  Мэдээж. Гэхдээ би чамд бүрэн эрх чөлөө өгч чадахгүйг ойлгох хэрэгтэй.

Саша:   Та намайг сонссонгүй юу?

Вад:  Чиний энд байгаа байр суурьтай энэ ямар ч хамаагүй.

Саша:   Намайг хүүхдийг хулгайлна гэж эмээсэнүү? Эсвэл өөр юм хийж мэднэ гэж үү?   

Вад:  Би нуухгүй, энэ тухай бодсон. Гэхдээ үгүй ээ, айхгүй байна. Ердөө л бүгдийг урьдчилан анхаармаар байна.

Саша:   Тэгээд? Намайг торонд цоожлох уу?

Вад:  Үгүй. Байшин бүхэлдээ бүрэн чиний мэдэлд, бас хүүхэд чинийх. Гэхдээ зөвхөн энэ эзэмшил газарт. Хүүхэдтэй хамт гарч болохгүй.

Саша:   Хүүхдийг хулгайлна гэж айсан байж. Хэрэв тийм бодол эргэлддэг юм бол намайг ирэхийг яах гэж зөвшөөрсөн юм?

Вад:  Хүүхдийн ор одоохондоо хүүхэд асрагчийн өрөөнд байгаа. Өөрт чинь яавал дээрийг бодоорой. Эхний өдөр сайтар унтаж амрах хэрэгтэй байх, дараа нь орыг чамд оруулж өгнө. 

------------------------------------------------------------------------------------------------

Юрий:  Үнэхээр ярих юмгүй! Гуйя, амттанаас битгий татгалзаарай. Хэрэв галбиртаа санаа зовж байвал дэмий. Чамайг юу ч гутаахгүй. Чи намайг уучлаарай, явж морь хараад ирье.

Дима:   Ингэж уулзана гэж байдаг аа! Гэтэл Москваг том гэлцдэг. Би чамайг Москвад байгааг мэдсэнгүй.

Мари:   Чи хэзээ ч, юу ч мэдэж байгаагүй.

Дима:   Би чиний эелдэг үгийг үнэхээр их санажээ! Харин би үдшийн хагаст суугаад чамайг ажиглаж байлаа. Чи намайг огт анзаарч харсангүй. Өөрөө ирэхээр шийдлээ. Хүний хараа яасан ч юм билээ.

Мари:   Үгүй ээ, миний хараа маш сайн, би ердөө л хог новш харахгүй байхыг хичээдэг.

Дима:   Дахиад л сайхан байна. Чи дажгүй юу? Хэлээч. Ямар учралаар энд ирэв? Хэнтэй?

Мари:   Дима, ирсэн газар луугаа тонил.

Дима:   Харин би тэнд сууж байгаад чам руу ирлээ. Ингээд л ирлээ.

Мари:   Чи ингэхэд өөрөө ямар байгаагаа надад хэлээч. Тэр гэр бүлд төвхнөсөн үү? Хослол чинь нэг л хямдхан харагдах юм. Бодвол чам дээр хөлөө арчиж байхад харамсахааргүй байх л даа.

Дима:   Миний бүх юм гайхалтай. Тодруулбал, биднийх. Чи Ева бид хоёрыг асуусан биз дээ? Бидний бүх зүйл дажгүй. Амьдраад л, дурлалцаад л.

Мари:   Чи хэнийг хуураад байгаа юм?

Дима:   Үгүй би үнэндээ...

Юрий:  За би ирлээ. Тус болоод яг иймийг аваад ир. Энэ их таалагдлаа.

Мари:   Тиймээ.

Дима:   Тэгэлгүй яахав. Зөөгчид дамжуулъя.

Юрий:  Одоо чиний асуудал орцгооё.

------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Үгүй чи яасан бэ?

Дима:   Зүгээр, таньдаг хүүхэнтэй таараад.

Эр:    Аа. Битгий гомдоорой, анд аа. Чамайг тэр Алексейтэй тийм өшөөтэйг би мэдсэнгүй. Тэр зүгээр л надтай ирж уулзаад...

Дима:   Санаа зоволтгүй, алгасъя.

Эр:    Хэрэв түүнтэй биш бол чи Вадимыг яаж өөрийнхөө талд урвуулах гэж байна?

Дима:   Бодож байна.

Эр:    Чи яагаад манай хүчний байгууллагын схемийг ашиглахгүй байгаа юм? Үргэлж болдог байсан.

Дима:   Ямар схем?

Эр:    Өөрөө асуудал үүсгэ, өөрөө түүнийгээ зохицуул. Чи юун дээр дарамт үзүүлэх ёстойг сайн мэднэ ш дээ. Эсвэл хэнд ч юм. Алив.

------------------------------------------------------------------------------------------------

Люся:   Тэр унтсаар байна гэдгийг хэлэх гээд. Маш тайван, дуулгавартай хүүхэд.

Саша:   Би баяртай байна.

Люся:   Та түүнийг төрүүлсэн, би зөв ойлгосон уу?

Саша:   Би түүний ээж нь. Тэр миний хүүхэд. Вадим энэ миний хүүхэд гэдгийг танд хэлээгүй юу?

Люся:   Бодвол миний мэдэх ёстой тэр зүйл байсан байх. 

Саша:   Таны мэдэх ёстой ганцхан зүйл бол энэ миний хүүхэд.

Люся:   Ойлголоо.

Саша:   Тэр сэрэхээр нь надад хэлээрэй.

Люся:   Мэдээж. Үнэхээр адилхан юм.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Чиний ухаан чинь самуурсан юм уу? Чамд ядаж хүн чанар үлдсэн үү? 

Ээж:  Аядаж үз, юу болсон юм?

Мари:   Намайг хэн нэг эрийн дэвсгэр болгохоор шийдсэн үү? Чи өөрийн ухаантай юу?

Ээж:  Хэн нэг ч биш, тодорхой нэг хүн.

Мари:   А, тийм дээ, аавын найз. Чи ер нь ямар...

Ээж:  Бодолтой гэж үү? Тиймээ. Хэрэв хүн хэрэгтэй юмыг чинь өгч чадахаар бол яагаад авч болохгүй гэж?

Мари:   Унтаж байж уу?

Ээж:  Чамд юу нь ичгүүртэй гэж? Заримдаа урагш алхам хийхийн тулд хоёр алхам ухрах хэрэгтэй.

Мари:   Ёо, наад тэнэг юмаа надад битгий ярь.

Ээж:  Чи хэр их эсэргүүцэх тусам тэр хэрээр доош орно. Таалагдаж байна уу?

Мар:  Тэгвэл хэн нэг сэжгийн юмтай унтах нь...

Ээж:  Би чамаас гуйя. Түүний насанд.... чи гуравхан минут л тэвчинэ. Үүний хариуд өмнөх амьдралаа эргүүлж авна.

Мари:   Тэгвэл хэл дээ...Та намайг үргэлж бие үнэлэгч шиг хардаг байсан уу?

Ээж:  Хэзээ ч үгүй. Би чамайг эмэгтэй хүн гэж хардаг байсан, одоо ч гэсэн ялгаагүй. Хэрэв бид зорилгодоо хүрэхийн тулд эрчүүдийг татах ямар нэг юм байдаг бол энэ биеэ үнэлэлт биш. Өөртөө сайнаар ханд. Хүмүүс мэдэрч, чамд сайнаар хандаж эхлэнэ.

Мари:   Чи үнэхээр... Үнэхээр...

------------------------------------------------------------------------------------------------

Рома:   Лида, юу болоод байгаа юм?

Лида:   Зүгээр.

Рома:   Энэ түр зуурынх.

Лида:   Тэгшил. Одоо чамд энд амьдрахаас өөр гэр орон байхгүй юу?

Рома:   Вадим санаа зовоод байна. Би итгэлтэй байна, тэр тайвшрахаар би буцна.

Лида:   Тийм дээ, энд ор нь арай дулаахан байх.

Рома:   Биднээс болоод би зөвшөөрсөн юм, Лид. Лида, хүлээгээч. Вадим нэмэлт мөнгө төлнө, бидний хүссэнээр би хадгалаад байж болно. Энэ миний ажил.

Лида:   Ажил аа? Чамд дотно, сайхан санагддаг тэр эмэгтэйтэй нэг байшинд хонох уу?

Рома:   Алив, суучих. Яагаад чи тэгж бодов?

Лида:   Чиний ярианаас. Чи түүнд тусалж байсан. Тэр шаналж байхыг харах чамд амаргүй байсан. Харин одоо тэр энд ирсэн. Тайвширсан уу, шаналал байхгүй юу?

Рома:   Чи хардаад байна уу?

Лида:   Миний насанд уу? Би чамаас гуйя. Чи мөнгөнөөс болж зөвшөөрөөгүй, зөв үү? Түүнээс болсон уу?

Рома:   Нээрэн үү?

Лида:   Таны ор бэлэн. 

------------------------------------------------------------------------------------------------

Саша:   Харин бид... заавал ингэж идэх юм уу? Бүгдээрээ хамт... Арай хялбараар болохгүй юу? Хүн бүр юу хүссэнээ, хэдийд  ч иднэ.

Вад:  Тиймээ, мэдээж. Гэхдээ энэ зүгээр л чамайг миний гэрт ирсэнд хүндэтгэж байгаа хэрэг.

Саша:   Ганцаараа ийм байшинд байх ямар байна?

Вад:  Би ганцаараа биш. Хүүхэд надтай хамт байна. Мартсанаас, тэр ямар санагдсан? 

Саша:   Миний хүү юу? Би түүнийг яаж үнэлэх ёстой вэ? Би түүний эх нь. Би түүнийг үнэлж чадахгүй.

Вад:  Шударгаар хэлэхэд, хүүхэд хоёр эцэг эхтэй. Би эцгийнх нь хувьд хэлж чадах юм... тэр хөөрхөн.

Саша:   Харин та тэр хөөрхөнд яаж аав болсноо хэзээ хэлэх гэж байсан бэ?

Вад:  Чиний өрөөний шүүгээнд хувцаснууд байгаа. Би чамд хэрэгтэй байж магадгүй гэсэн бүхнийг сонгосон.

Саша:   Баярлалаа, миний өөрийнх байгаа. Танаас надад юу ч хэрэггүй. Би ийшээ хүүхдийнхээ хойноос ирсэн. Хүүхдэд.

Люся:   За, бид ирлээ. Бид сэрчихсэн. Сэрээд мэндлэхээр ирлээ. Сайн уу. Бид энд байна. Демид, чи яасан бэ? Алив, чимээгүй, чимээгүй. Юу болсон юм? Яасан бэ?

Саша:   Демид...

Люся:   Александр! Александр, чи яагаад уйлсан юм? Энэ юун нулимс вэ? Бид юм идмээр байна. Бид ердөө л юм идмээр байгаа, бид сая сэрсэн юм чинь. Тиймээ? Хурдхан явж юм идье.

Вад:  Надад Марина болон бусад таагүй дурсамжууд Демид нэртэй холбоотой байдаг юм. Тиймээс би нэрийг нь өөрчилсөн. Яагаад Александр гэснийг мэдмээр байна уу?

Саша:   Үгүй ээ, хүсэл алга. Харин та өөрийнхөө нэрийг өөрчилсөн үү, үгүй юу? Бүх юм зүгээр, бүгд болж байна уу? Юу ч сануулахгүй байна уу?

Вад:  Саша.

------------------------------------------------------------------------------------------------

Алекс:  Байна уу.

Кира: Байна. Маргааш уулзах уу?

Алек: За. Тэгье. Чи хамтарч ажиллахыг зөвшөөрөх үү? Кир, би санаж байна.

------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Гоё юмаа.

Лика: Зүгээр.

Эр:    За боль доо, яасан бэ? Би зүгээр л хүрч байна, нөхөр гараач гээгүй.

Эр1:  Бидэнтэй яв л даа.

Эр:    Айх хэрэггүй дээ.

Лика: Зүгээр ээ, зүгээр.

Эр:    Чи яагаад байна аа?

Лика: Одоо бүгдээрээ гэртээ хариад унтаж амраад өглөө нь тус тусын ажлаа бодвол зүгээр ш дээ.

Эр:    Гэртээ уриад байгаа юм уу?

Эр:    Хаачих гэсэн юм?

Вит:   Хөөе? Тиймээ, тийм, та нар. Та нар наад охиноо явуулаач. Түүнд та нартай байх таалагдахгүй байна.

Эр:    Яана гэж? Найзууд аа дуудах уу?

Вит:   Үгүй дээ. Зүгээр л түүнийг явуулчих, тэгээд л гүйцээ.

Эр:    Эндээс арилж үз, жаалаа.

------------------------------------------------------------------------------------------------

Роб:  Аня! Хаалгаа нээ! Аня, ярилцъя л даа. Ань, хаалгаа нээ. Аня! Чамайг гэртээ байгааг би мэднэ, чиний гэрэл асаатай байна, Аня! Юу болоод байгаа юм, Ань? Утсаа ч авахгүй. Энэ юу юм?

------------------------------------------------------------------------------------------------

Нат:   Марина...Марина. Марина.

Эр:    Наташа. Чш-шш. Чи энд юу хийж байгаа юм?

Нат:   Марина ирсэн.

Эр:    Үгүй ээ. Одоо шөнө, хэн ч ирээгүй, бүгдээрээ маргааш ирнэ.

Нат:   Ирэх үү?

Эр:    Ирнэ. Маргааш. Одоо бүгд унтсан, Марина ч унтсан. Одоо бид ч гэсэн явж унтана. Ном уншъя.

Нат:   Марина ирэх үү?

Эр:    Ирнэ. Ном уншъя, явцгаая. Явъя. Явцгаая.

------------------------------------------------------------------------------------------------

Люся:   Алив, би.

Саша:   Хэрэггүй!Та зөвхөн саад болно!

Люся:   Зүгээр л миний хүссэн юм...

Саша:   Юу ч хүсэх хэрэггүй! Намайг хүүтэй минь тайван орхиодох! Эндээс явж үз!

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  Тэгж үз. Бас тэд Виргины шилжүүлэг хийхэд хэдийг авахыг нь олж мэдээрэй. Ойлголоо, тэг.

------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home