54:28 мин
Дүрүүд:
Эр:
Фёдор Сергеевич сайд
Вадим орлогч сайд
Виталий
Дима
Глеб Вадимын хуульч
Роберт
Роман Вадимын хамгаалагч
Эмч
Эм:
Саша
Аня Сашагийн охин
Ева Вадимын охин
Лида Вадимын тогооч
Люся Вадимын хүүхэд асрагч
Марина
Ээж Маринагийн ээж
Наташа Вадимын анхны эхнэр
Кира
2 эм
------------------------------------------------------------------------------------------------
СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Сайн уу, хүү минь. Чи өнөөдөр надад дахиад л зүүдлэгдсэн. Би их санаж байна. Сэтгэл зүйч үргэлжлүүлэн бичлэг хийж бай гэж зөвлөсөн. Тайвширдаг юм гэнэ. Гэвч... Чи өнөөдөр ой хагас хүрч байгаа.. би маш их санаж байна. Би тээгч эх гэдгийг чи мэднэ. Бас чи миний хүү гэдгээ ч мэднэ. Чи ухаантай хүн болж өснө гэж найдъя. Тэгээд хэзээ ч юм бүх үнэнийг мэднэ.
------------------------------------------------------------------------------------------------
ТЭЭГЧ ЭХ–3–Р БҮЛГИЙН 1–Р АНГИ
------------------------------------------------------------------------------------------------
Люся: Алив, хэн юм идмээр байна? Харин хэн амаа ангайх билээ, бас аавынхаа төлөө, аавынхаа төлөө иднэ. Дахиад нэг удаа аавынхаа төлөө. Аавын төлөө, аавын төлөө. Сайн байна.
------------------------------------------------------------------------------------------------
Лида: Өглөөний мэнд.
Люся: Өглөөний мэнд. Бид энд аавыгаа ажилд нь үдэж байна. Аав аа, баяртай, амжилт!
Лида: Кофе?
Вад: Үгүй ээ, баярлалаа.
Лида: Оройн хоолонд онцгой юм идэх юм уу?
Вад: Таны сонголтонд итгэе.
Лида: Баярлалаа. Өглөөний мэнд.
Кира: Сүүтэй юу?
Лида: Хар кофе. Хүлээгээрэй, та түлхүүрээ ширээн дээр орхисон байсан, харин машин гаражид. Рома!Рома!
Рома: Яасан? Вадим Юрьевич чиний сонголтонд найддаг гэж хэлсэн. Энэ миний тухай юм ш дээ!
Лида: Тийм үү? Нууцаар сонссон юм уу?
Рома: Би бүгдийг мэдэж байх ёстой, би гэрт байгаа ганц эр.
Лида: Ээж минь.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Өдрийн мэнд, хүргэлтийн үйлчилгээ байна. Та дугуй үрийн будаа захиалсан, харин манайд зөвхөн урт үрийн будаа байна. За. Захиалсан хэмжээндээ юу? Ойлголоо, баярлалаа. Хүндрэл учруулсанд уучлаарай, хүргэгч удахгүй танайд очно. За? Тиймээ, тийм, чадна. Би таны дуудлагыг хүлээж байлаа. Үгүй ээ, боловсрол байхгүй, гэхдээ би тантай уулзъя, тэгээд би... Хэрэв цалингийн асуудал бол... Би чадна... За, за, мэдлээ, би ойлгосон.
------------------------------------------------------------------------------------------------
Багш: Хүн байна уу? Охид оо, хэн нэгэн байна уу? Бид шалгаж байна.
Анна: Хараач, тэнд энд тамхи татаж, хурдан салхи оруулахын тулд цонх онгорхой орхидог байх нь.
Аня: Сайн байцгаана уу.
Анна: Сайн, Анечка. Чи зүгээр биз дээ?
Аня: Тиймээ, баярлалаа.
Анна: Чи тэнд арай тамхи татаагүй биз дээ?
Аня: Үгүй.
Багш: Анна Констаниновна. Алтан медалтнууд тамхи татдаггүй.
Анна: Тэр буруу замаар ороогүйг би яаж мэдэх юм. Дээр нь тэд электрон тамхийг татдаг болсон, тэр нь ямар ч үнэргүй. Татсан, татаагүйг нь би мэддэггүй.
Багш. Мэдээж утаа мэдрэгчийг унтрааж болно, гэхдээ 5 минут тутамд дохиолол руу гүйнэ гэдэг...
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Дайлахгүй биз? Бас асаагуураа өгчих, би дараа нь өгье.
Мари: Чи уг нь татдаггүй байсан. За, тат аа, тат, би бүр чамд хань болъё. Дайлахгүй биз? Аа, сүүлчийнх үү? Үгүй ээ, би чамаас сүүлчийн тамхийг чинь авахгүй.
Саша: Яасан юм? Би үргэлж л хүсдэг байсан.
Мари: Би юу? Чамд юу ч алга байна. Би эсрэгээр нь, буцааж өгөхөөр ирлээ. Өөрөөр, хуваалцах гэж.
Саша: Би та нарын схемд оролцдоггүй.
Мари: Схем манайх биш, харин минийх. Чи минийхэд нэг ч удаа оролцоогүй. Нээрэн, би чамд дэмийн санал болгосон юм. Чи зөвшөөрч, миний үгэнд орохгүй. Бүх юм өөр байх байлаа. Үгүй чи... Чи бодвол хэдийн дасчихсан уу?
Саша: Өөрийгөө гайхуулах гэж ирэв үү? Чамд надаас юу хэрэгтэй юм? Би өөрийнхөө захиалгыг биелүүлсэн.
Мари: Вадим өв залгамжлагчийн төлөө чамд талархсан уу? Эсвэл хархнуудын дунд амьдрах таалагддаг уу? Чи мөнгө сонирходоггүй гэвэл би хэзээ ч итгэхгүй. Удахгүй охин чинь их сургуульд орно. Та нар харьцдаг биз дээ? Уучлаарай, би чиний амьдралыг шимтэж ажиглаад байдаггүй.
Саша: Зөвхөн мөнгө л бодож байна уу?
Мари: Харин чи? Чи өөрийгөө хэн гэж бодоов? Амьдрлын утга учир нь мөнгө байдаг. Эсвэл өөр ямар нэг утга учир мэдэх үү? Би ойлгож байна, чи надаас ялгаатай нь юу ч алдаагүй. Харин Вадим намайг юу ч үгүй үлдээсэн. Зүгээр л намайг жийсэн. Тиймээс би чамд амлая, бид олсон бүхнээ хувааж авна. Би өөрийнхөө хүүхдийг ч энд оролцуулаагүй.
Саша: Зөв л байна.
Мари: Юу?
Саша: Вадимыг дэвсэлж хаяхыг хүсдэг, харин өөрөө юу ч мэдэхгүй. Намайг багтаа уриад л. Хүүхэд чинийх биш. Яасан? Энэ бүхнээс болж хохирсон хүн байдаг бол тэр нь би, миний гэр бүл, миний найз. Харин чи...
Мари: Хүүхэд минийх биш гэдэг чинь?
Саша: Би чиний оронд бол амьдралын утга учрыг өөр юунаас ч юм хайх байсан. Хархыг ч өөрөөр харж магадгүй.
Мари: Миний хүүхэд биш гэж юу вэ? Хэнийх юм?
------------------------------------------------------------------------------------------------
Эмч: Дотор муухайрах уу, толгойн өвчин?
Вад: Заримдаа толгой эргэдэг.
Эмч: Тодорхой шалтаан байна уу?
Вад: Зүгээр л ерөнхийдөө. Заримдаа өндрөөс болдог.
Эмч: Энэ унаснаас болсон сэтгэл зүйнх. Шалтгаангүй толгой эргэлтээс сэргийлж эмийн тунг нэмж болно.
Вад: За. Тэг.
Эмч: Таны нөхцөлд ямар ч стресс байх ёсгүй.
Вад: Эмийн тунг нэмсэн нь амар.
Эмч: Вадим Юрьевич.
Вад: Зүгээр шаардлагтай бүгдийг бичээд өг. Чи надаар лааны баримал хийхийг хүсч байна, харин би тэгж чадахгүй. Миний ажил, ажлын стресс, энэ мэдээжийн зүйл. Намайг яаж ч ятгах гэж хичээгээд би урдынх шигээ амьдрах болно.
------------------------------------------------------------------------------------------------
Роб: Серёня?
Эм: Муу тэнэг. Байна уу? Ажил дээр. Хуралтай байсан юм. Би ажил дээрээ байна! Хэрэв хийх юмгүй бол ирээд шалга. Сонс, ийм итгэлтэйгээ хамт тонил, за?
Роб: Чи найз залуутай юм уу?
Эм: Чи өөрийгөө ариухан гэж бодсон уу? Чамд найз хүүхэн байхгүй юу?
Роб: Цэлмэг тэнгэрийн цэгээн тагтаа шиг чөлөөтэй.
Эм: Чи тэр насанд хүрээгүй охиноо л хуурч бай, намайг хэрэггүй. Чи бэлгэвч ер хэрэглэдэггүй юм уу?
Роб: Бэлгэвчтэй байвал өөр мэдрэмж төрдөг.
Эм: Чи тэнэг үү?
Роб: Үгүй. Гэхдээ энэ үнэн.
Эм: Дараагийн удаа бэлгэвч байхгүй бол би хонохгүй шүү.
Роб: Тэгвэл дахиад байх нь ээ? Ингэтлээ санасан юм уу?
Аня: За?
Роб: Сайн уу, нархан минь.
Аня: Би чам руу зуун удаа залгалаа.
Роб: Уучлаарай, надад хичээлд явах хэрэггүй, арай их унтсан ч болно. Санасан уу? Юу болсон юм, Ань?
Аня: Юуны чинь Ань?
Роб: Чи яасан гомдсон юм уу? За боль доо, жаахан хүүхэд биш.
Аня: Би ярьж чадахгүй нь, хичээлтэй байна.
Роб: Харин миний сонссоноор үгүй байна.
Аня: Би сургуульдаа байна. Итгэхгүй бол ирээд шалга. Юундаа итгэхгүй байгаа юм?
------------------------------------------------------------------------------------------------
Ирина: “Амьдралын ген” лаборатори, Ирина байна. Танд юугаар туслах вэ?
Аня: Сайн уу, би танайд шинжилгээ өгч болох уу? Нэрээ нууцалж.
Ирина: Болно. Та чухам ямар шинжилгээ сонирхож байгааг хэлж өгөхгүй юу?
Аня: Жишээ нь цус... Жирэмснийх...
Ирина: Тиймээ, болно. Танд анхааруулахад, хэрэв ДОХ, гепатит илэрсэн тохиолдолд хяналтанд орох ёстой. Мөн нэрээ нууцалж шинжилгээ өгвөл эмнэлэгт хэвтэх, үр хөндүүлэх эмнэлэгийн бичиг авах боломжгүй. Би таны асуултанд хариулсан уу? Шинжилгээний үнийн талаар зөвлөж...
------------------------------------------------------------------------------------------------
Глеб: Хөрөнгө оруулагчид сэтгэл зовниж эхэлж мэднэ, харин энэ бидэнд хэрэггүй. Ийм учраас, элдэв хэрэггүй асуудал, шалгалтаас зайлсхийхийн тулд би хувьцааны энэ хэсгийг бага хувьцаа эзэмшигчдэд оруулмаар байна.
Ева: Үгүй.
Глеб: Уучлаарай, гэхдээ илүү дэлгэрэнгүй хариулт сонсмоор байна.
Ева: Глеб, ямар ашиг байна? Чамд дэлгэмэл ч бай, хуйлмал ч бай, үр дүн нь ганцхан. Чи надад хуучин схемийг үргэлжлүүлэн шахаад байна, гэтэл би тэрнээс ангижирахыг хүсдэг.
Глеб: Би ердөө л шалгарсан аргыг ашиглаж байна, тэгээд зөвхөн компанийн тусын тулд.
Дима: Уучлаарай, саад болохыг хүссэнгүй. Би энд сууж байя, харин та нар үргэлжлүүлцгээ, би энд байхгүй.
Ева: Дим, гар.
Дима: Би үнэхээр саад болохыг хүсээгүй, би чимээгүй байна.
Ева: Гар, бид хуралтай байна.
Дима: Би харж байна. Харин... Зүгээр л би бодохдоо...
Ева: Бид ч гэсэн энд оролдож байна. Гарч бай, би дууссаны дараа чамайг дуудна.
Дима: Мэдлээ, явж кофе ууя.
Ева: Дахин давтахаас араггүй болсон нь харамсалтай. Бид энэ мөчид ойлголцсон гэж би бодсон юм. Аав, та нарын схемийг би энд авч хэрэглэхгүй. Компани миний удирдлага дор амжилттай ажиллаж байна, тиймээс би чиний гараар бүгдийг баллуулахыг зөвшөөрөхгүй. Байдлаас гарах өөр арга хай. За, боллоо.
------------------------------------------------------------------------------------------------
Рома: За, эндээ сууцгааж бай, би одоохон. Хаалгаа хаа.
Хам: Юу?
Рома: Хаалгаа хаа!
Саша: Бууд гэж тушаагаагүйд чинь баярлалаа.
Рома: Явж болно. Бид тохиролцсон.
Саша: Би ажлаасаа тарж явна.
Рома: Та энд амьдардаггүй.
Саша: Намайг харьж байна гэж хэн хэлээв? Эсвэл эзэн чинь маршрут цээжил гэж тушаагаагүй юу?
Рома: Тэр миний эзэн биш.
Саша: Тиймээ, би ч тэгж хэлдэг байсан. Үнэхээр инээдтэй юм, бид хоёр ингэж байраа солилцох гэж. Танд нөгөө талд байх ямар байна?
Рома: Саш, шударга байцгаая, би хэзээ ч таны талд байгаагүй.
Саша: Одоо зөвхөн сохроор түүний төлөө юу?
Рома: Танаас гуйя, таныг суулгахгүй гэж би хангалттай их юм хийсэн.
Саша: Би танд баярлалаа гэж хэлэх ёстой юу? Эхлээд хуурамчаар жирэмслүүлсэн, дараа нь миний хүүхдийг өгдөггүй.
Рома: Гуйя, жаалын хойноос ажиглаж дагахаа больчих.
Саша: Би хүүхдийнхээ хойноос..
Рома: Больчих, танаас гуйя. Үгүй бол өнгөрсөн удаа шиг би Вадим Юрьевичтэй эрүүгийн хэрэг үүсгэхгүй байхыг тохиролцож чадахгүй байж мэднэ. Хүүхэд хулгайлна гэдэг...
Саша: Миний хүүхэд!
Рома: Танаас гуйя!
Саша: Сонсооч, би ойлгохгүй байна, яагаад ийм юм болчихов? Та надад тусалж байсан. Та өөрөө л надад бүгдийг нь хэлсэн. Юу болсон юм?
Рома: Би нэг яриа сонссон. Миний ойлгосноор, таны найзыг суллах тухайд, энэ нэг хоёр өдрийн асуудал гэсэн.
------------------------------------------------------------------------------------------------
Фёд: О! Вадим Юрьевич ! Гоёмсог! Дэгжин! Таягтай, бурхан минь! Сайн уу! Өлсөж байна уу, юм идэх үү?
Вад: Үгүй ээ, баярлалаа.
Фёд: Суу. Суучих. За тэгээд, шинэ газартаа хэр төвхнөж байна?
Вад: Тэр яг минийх мөн үү?
Фёд: Ойлгосонгүй? Ямар утгаар?
Вад: Ганцхан өдөрт бий болдоггүй хаалган дээрх хаяг.
Фёд: Вадим, хаяг бол албан ёсных. Чи өрөөгөө авсан. Ажилдаа орсон. Зөв үү?
Вад: Зөв.
Фёд: Надад бол энэ юм чиний хаягаас илүү санаа зовоож байна.
Вад: Ноцтой юу ч байхгүй. Эмч зүгээр болно гэсэн.
Фёд: Эмч хэлсэн бол эмч нарт итгэх хэрэгтэй. Харин хаягын тухайд. Чи мэднэ, дээгүүр зөвшилцөж байгаа.
Вад: Тодорхой биш юманд дургүй.
Фёд: Харин би ганцаараа хооллох дургүй. Бүгд өөрсдийн дутагдалтай. Чи бид хоёрын зохицуулсан асуудлын тухайд,нэгайхтар хэлтсийг зайлуулсан. Чиний нөгөө хэн... Алексейг багынх нь хамтаар. Хугацаа өгчих.
Вад: Тиймээ, мэдээж.
Фёд: Вадим, чи бүгдийг цэвэрлэсэн биз? Ямар ч сүүл үлдээгээгүй биз? Бидний дээрээс хаанаас ч юм гэнэт юм нисээд ирэхгүй биз?
Вад: Бүх юм хяналтанд.
------------------------------------------------------------------------------------------------
Ээж: Би чамд наадахаа хэрэглэхээ боль гэж хэлсэн.
Мари: Тээгч эх хүүхдийг минийх биш гэсэн.
Ээж: Чи тээгч эхтэй уулзаа юу? Чи солиотой юм уу?
Мари: Чи миний юу хэлснийг сонссон уу?
Ээж: Бас дарсаар даруулна. Улам л дордуулах байх.
Мари: Хэн, юугаар? Миний тархийг зад буудах гэж оролдсон Кира юу? Эсвэл намайг дэвсэлсэн Вадим уу?
Ээж: Тэр барлагтай уулзсан чи сул доройгоо харуулсан байна. Дээр түүний хэлсэн бүхэнд итгэж л байдаг.
Мари: Итгэж байна, учир нь Вадим ч тийм зүйл хийж чадахгүй.
Ээж: Чи болих хэрэгтэй.
Мари: Тэр бас хүүхдийг өөрийнх юм шиг юм ярьсан. Би ойлгоогүй, тэр хэргээр ингээд байна уу? Намайг уурлуулах гэсэн үү? Вадим хэн нь мэдэгдэхгүй хүнээс хүүхэдтэй болж чадахгүй.
Ээж: Бүр чадах байсан ч энэ юуг өөрчлөх юм? Чиний эцгийг алах үед би ч гэсэн үүнд донтсон байсан. Үргэлжлүүлж хэрэглээд байвал амьтан болно. Чи хаачих гээв?
Мари: Надад нэг санаа төрүүлчихлээ.
------------------------------------------------------------------------------------------------
Дима: Мэхийн ёсолж, хувийн журмаар уулзахыг зөвшөөрнө үү, эрхэм дээдэс ээ.
Ева: Чи шууд дайрч орж ирсэн чинь буруу.
Дима: Харин чи надтай яаж ярьсан билээ?
Ева: Би нөхцөл байдлын дагуу ажилласан.
Дима: Надад эвгүй байсан.
Ева: Байдаг л юм.
Дима: Нээрэн үү? Чи... чи намайг гутаасан. Чи тэдэнд өөрийнхөө эрх мэдлийг тэгж харуулсан уу, эсвэл яасан? Аан гээч, ер нь нэг кодтой үг бодож олъё. Эсвэл тэмдэгт. Би чамд туслая – өвдөг сөгдөж, өршөөхийг гуйна. А?
Ева: Дима, чи юу хүссэн юм?
Дима: Чи нүдний шилтэй маш тачаангүй харагддаг гэж би хэлмээр байна.
Ева: Дима!
Дима: Чи миний бизнес төлөвлөгөөг үзсэн үү?
Ева: Цаг зав байсангүй.
Дима: Тэгээд өнөөдөр бид оройн хоолонд яаж очих вэ?
Ева: Яг үүнээс өмнө очиж байсан шиг. Ер нь тэгээд чиний бизнес төлөвлөгөө надтай ямар ч хамааралгүй, би зүгээр л оройн хоол төлөвлөсөн.
Дима: Чиний миний гэж хуваадаг нь ямар учиртай юм? Бид хамт биш гэж үү?
Ева: Дим...
Дима: Юу Дим? Эцгийг чинь уурлуулахын тулд би хэрэгтэй байсан үе шатыг бид туулсан гэж би бодсон. Гүйцээ, уурлуулсан, тэр эвлэрсэн. Ингэхэд одоо бид хамт байвал яасан юм? Бидний ирээдүйн төлөвлөгөөг зохионо.
Ева: Би жолоочтой, гэрт уулзацгаая. Аятайхан, хүн шиг байвал би шөнө нүдний шилээ зүүнэ.
Эр: Ева Владимировна, машин доор бэлэн.
Ева: Баярлалаа. Аня, бурхан минь! Чи яагаад залгаагүй юм?
Аня: Үгүй би зүгээр л хүссэн...
Ева: А.. За.. Уучлаарай, би одоо маш завгүй. Чамайг уулзалтын цагт оруул гэж би хэлье, ирэх долоо хоногоос ярилцъя. Эсвэл яаралтай юм байна уу?
Аня: А... Үгүй дээ.
Ева: Сайн байна, тэгвэл чамд цаг товлоно.
Дима: Анхаарах хэрэггүй, тэр одоо бүх хүмүүстэй ийм байгаа. Авах уу?
------------------------------------------------------------------------------------------------
БЯСЛАГАЛ, СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВИЙН ЭМНЭЛЭГ
“БОДИТ БАЙДАЛ”
------------------------------------------------------------------------------------------------
Эр: Хаалгаа!
Мари: Өөрөө хаа! Бас машинаа угаа, заваан байна.
------------------------------------------------------------------------------------------------
Вад: Яасан, дахиад л ирсэн үү?
Рома: Санаандгүй гэж хэлсэн.
Вад: Тийм бол таныг ажлын цагаар над руу ирэхэд юу хүргэв? Энэ яриаг орой болтол хүлээхгүй юу?
Рома: Та нарын харилцаанд хутгалдмааргүй байна...
Вад: За тэгвэл баярлалаа. Таны үүрэг бол хүүхэд бүх талаар асуудалгүй байхад нь анхаарах. Та чадаж байна, би сэтгэл хангалуун, бусдыг нь би өөрөө.
Рома: Тэгсэн ч гэсэн би... Надад жаахан юм байна. Түүнтэй уулзвал яасан юм? Ярилцаад үзвэл?
Вад: Роман, та одоо больсон нь дээр биш үү?
Рома: Тэгвэл яана гэж? Халах уу?Тэг л дээ, би яаж ийгээд аргална. Харин Саша чадахгүй. Би тэр тухай бүх юмыг мэдэж байгаа. Яг хэлээ залгичихсан юм шиг. Надад нэг л эвгүй байна.
Вад: Түүний нулимс нь таныг тэгж уяраасан уу?
Рома: Тэр уйлахаа больсон, аргаа барсан байх. Бас учир нь түүнд биш танд байгаа. Бүгдэд нь ямар хэцүү байгааг би харж байдаг, түүнд, танд, хүүхдэд. Танд ямар нэг гэмшсэн сэтгэл байдаг уу? Буруу гэдгээ та мэднэ, гэвч хатуу ширүүн Вадим Юрьевичийн дүрээр: “Тэгэхгүй, хүсэхгүй, миний хэлснээр байх болно” гэж байна. Өөрийгөө давж гармааргүй байна уу?
Вад: Шулуун, шударга занд чинь баярлалаа. Та хэнд ажиллаж байгаагаа битгий мартаарай.
Рома: Энэ эр хүний зан биш. Эмэгтэйчүүдтэй ингэж болохүй. Тэр болихгүй.
------------------------------------------------------------------------------------------------
Хуяг: 2-р пост, Гамов сонсч байна. Мэдлээ.
Вит: Мэдээж тэдэнд 100% итгэж болохгүй. Хэрэв хоёр гурав хоног гэж байвал ядаж жаахан найдвар байна. Тиймээ, өмгөөлөгч энэ бүгдийг хөөцөлдөж байгаа гэсэн. Санечка? Чи энд байна уу? Чи бидний болзоог үнэхээр хүсч байна уу?
Саша: Уучлааарай.
Вит: Юу болсон юм?
Саша: Зүгээр л ядраад.
Вит: Сань? Чи наад үлгэрээ бусдад ярьж болно, би чамайг сайн мэднэ. Юу болсон юм?
Саша: Үгүй ээ, бүх юм зүгээр, зүгээр л ядарчихаж.
Вит: Сань, би чамайг анх удаа мэддэг юм биш. Чи энэ үлгэрийг өөр хэн нэгэнд ярьж өгч болно. Алив, хэлээч. Сань? Энд надад ямар ч мэдээ, бүр хамгийн муу байсан ч дусал цэвэр агаар гэсэн үг.
Саша: Өнөөдөр хүүхдээ харсан.
Вит: А... Яаж? Дахиад л мөшгисөн үү?
Саша: Яагаад мөшгих гэж? Зүгээр л санаандгүйгээр. Чам руу явж байсан юм.
Вит: Тиймээ, санаандгүй.
Саша: Өөрөө яриач гэж гуйчихаад.
Вит: Би юу ч хэлээгүй ш дээ. Зүгээр л... Зүгээр л бид бүгдийг ярилцсан гэж бодсон юм. Чи нөхцөл байдалд буулт хийсэн.
Саша: Нөхцөл байдалд буулт хийх ээ? Тэр чиний хүүхэд гэдгийг мэдэх ямар хэцүү байдгийг чи мэднэ...
Вит: Тэгвэл намайг энд илжирч байгааг мэдэх амархан байх нь.
Саша: Энэ ямар хамаатай юм? Чи яах гэж ингэж яриад байгаа юм? Үүнийг яаж харьцуулж болдог юм?
Вит: Би харьцуулаагүй, Саша. Чи намайг юу болж байгааг сонирхомооргүй байна уу? Би юу мэдэрч байгааг? Би уг нь энд чамаас болж орсон.
Саша: Чи мэдэж байгаа, би чамайг эндээс хурдхан гаргахын тулд чадах бүхнээ хийж байна.
Вит: Би хуучны тэр л Сашаг харалгүй их уджээ гэж цаг үргэлж боддог байлаа. Харин одоо харвал үгүй, яг хэвээрээ. Дахиад л бужигнаан. Дахиад л хүүхэд, ахиад өнөөх Вадим.
Саша: Вадим энд ямар хамаатай гэж? Би Вадимын тухай юу ч яриагүй байна.
Вит: Саш, гуйя. Би чамайг өчнөөн жил мэднэ. Ядаж өөрийгөө битгий хуур.
Саша: Гүйцээ, сэдвээ өөрчилцгөөе. Би уг нь энэ талаар ярихыг огт хүсээгүй.
Вит: Гүйцээ, баяртай.
Саша: Виталь. Виталь?
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Сайн уу. Намайг санаж байна уу? Марина. Найз. Би чамайг санасан. Вадим чамд ямар харгис хандсаныг би мэднэ. Би үүнийг залруулахаар ирлээ. Вадимыг шийтгэхэд надад туслах уу? Тэгээд бид хамт шударга ёсыг тогтооно.
Эмч: Эмэгтэй!Эмэгтэй! Та энд юу хийж байна аа?
Мари: Би явлаа.
Эмч: Гадны хүмүүстэй ярилцах хориотой.
Мари: Чи надад маш хэрэгтэй. Би чамайг эндээс авна.
Наташа: Марина.
------------------------------------------------------------------------------------------------
Ева: Аавыг ирэх үед битгий сүүлээ шарваарай, бас баярласандаа битгий шээчихээрэй.
Дима: Соёлгүй гэдэг нь. Ядаж хүлээдэг болоосой.
Ева: Би хооллох гэж ирсэн, би хооллож байна. Хав-хав-хав! Сайн уу.
Дима: Оройн мэнд.
Вад: Ажил төрөл чинь сайн уу?
Ева: Зүгээр.
Люся: Сайхан хооллоорой. Уучлаарай саад болсонд, бид ердөө л мэндлэхээр ирлээ. Сануулахад, өнөөдөр бид ой зургаан сар хүрсэн.
Ева: Яг л оны эцэг гэдэг шиг.
Дима: Таны өдөр ямаршуу өнгөрөв?
Вад: Баярлалаа, сайн.
Дима: Ажилдаа орсонд чинь... Баяр хүргэе. Бид баяр хүргэж байна.
Лида: Оройн мэнд. Цустай. Таны дуртай хоол. Сайхан хооллоорой.
Вад: Баярлалаа, Лида.
Ева: Харин Дима чамтай ярилцъя гэсэн.
Дима: Би эхлээд... хоолоо идье гэж бодсон. За яахав. Нэгэнт чи хэлсэн хойно. Вадим Юрьевич, энэ хавтсанд...
Вад: Чинжүү дөхүүлээд өгөөч.
Дима: Тэгэхээр. Энд жижиг, гэхдээ маш ирээдүйтэй бизнес төлөвлөгөө байгаа, миний олж харснаар гэр бүлийн гайхалтай бизнес болж чадна.
Вад: Чи гэр бүлийнх биш. Үгүй ядаж энэ гэр бүлийнх биш.
Дима: Тиймээ. Гэхдээ Ева бид хоёр...
Вад: Ева зөвхөн намайг уурлуулах гэж чамтай нийлснийг чи мэдэж байгаа.
Дима: Харин надад санагдсанаар бол бидэнд бага зэрэг давуу...
Ева: Хундагны үг! Дээврээс унасан нь албан тушаалын оргилд хүргэсэн аавын төлөө. Хачирхалтай биш үү? Гэвч тэр ийм л хүн.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Ин зе... Ай синк /Тэгээд.... миний бодлоор/...
Эм: Аня, ямар нэг юм болсон уу?
Аня: Үгүй ээ. Зүгээр л ядраад.
Эм: Аан, ойлголоо. Тэгвэл жаахан амарцгаая. Хэсэг амраад хичээлээ үргэлжлүүлээрэй.
Аня: Мэдээж.
Эм: Ирэх 7 хоногт уулзъя. Баяртай.
Аня: Баяртай.
Саша: За, гараа угаачих, хоолоо идэцгээе.
Аня: Чамд Хөдөлмөр зуучлалын төвөөс нэг юм ирж.
Саша: Юу байна?
Аня: Устгах уу?
Саша: Хэрэв надад татгалзсаныг цуглуулах гээгүй бол.
Аня: Ээж, цагийн багшгүй болгоё. Би тэртээ тэргүй бүгдийг мэднэ, хичээлдээ дан онц.
Саша: Мэдээж тэдний ачаар мэдэж байгаа.
Аня: Зүгээр л танд хэцүү байгааг би хардаг, бас мөнгө ч гэсэн... Мөнгөгүй бол бүгд хэцүү.
Саша: Чи санаа зовж байгаад би талархаж байна, гэхдээ цагийн багш нараас бид болихгүй. Миний алдааг битгий давт. Боловсрол бол хамгийн чухал.
Аня: Энэ янзаараа чи хэзээ ч байрны мөнгө хурааж чадахгүй.
Саша: Энэ юу нь муу гэж?
Аня: Энэ байр биднийх биш учраас. Харин бүх насаараа түрээсэлж...
Саша: Чи яасан, мөнгөнөөс болж санаа зовиноод байна уу? Нэг юм болсон уу? Чамд мөнгө хэрэгтэй юу?
Аня: Үгүй ээ, зүгээр л...
Саша: Хэрэв хэрэгтэй бол чи надад хэл. Би яаж ийгээд олно. За, за, хичнээн хичээл орчуулах вэ?
Аня: Хоёр.
------------------------------------------------------------------------------------------------
Дима: Чи тоглоод байна уу?
Ева: Би ядарлаа.
Дима: Байтлаа би чиний жолооч чинь болох нь уу? Чи тэртээ тэргүй надтай новшийн юм шиг харьцдаг.
Ева: Бухимдахаа больчих. Би ядарлаа, унтмаар байна, ямар асуудал байна? Таалагдахгүй байвал би хэний ч саатуулахгүй.
------------------------------------------------------------------------------------------------
Рома: Би яг гэр оронгүй муур шиг. Үлдэгдэлээр хооллоод л.
Лида: Би чамайг ид гэхээр хүн шиг хооллоход чинь юу саад болдог юм?
Рома: Учир нь чи намайг ид гэхээр би хоолны тухай боддоггүй.
Лида: Тэгвэл сээтгэнэх нь чиний ажил гэж хэн чамд хэлсэн?
Рома: За яахав, тэгвэл хуучны аргаар.
Лида: Ой, ой, ой!
Вад: Лидия!
Лида: Вадим Юрьевич, би...
Вад: Роман бид хоёрыг хоёуланг нь орхи.
Лида: Мэдээж.
Вад: Зарим талаар, таны өдөр хэлсэнтэй би санал нэг байна. Бэлд. Зарим нэг зүйлийг зохицуулна.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Би өнөөдөр чамайг дахиад л харсан. Ганцхан агшинд, гэхдээ...
Аня: Өө, уучлаарай, би...
Саша: Орооч, одоо чөлөөтэй.
Аня: Чи зүгээр үү?
Саша: Зүгээр.
Аня: Ээж...
Саша: Өнөөдөр Демидыг дахиад л харлаа. Хальт харсан, гэхдээ... Эмнэлэгийн хажуугаар явж байгаад. Түүнийг үзлэгт оруулахаар авчирсан бололтой. Дахиад л мэдэрсэн юм...
Аня: Дахиад сэтгэл зүйчид очих уу?
Саша: Яах гэж? Эмчээр “явуулах хэрэгтэй” гэж дахин хэлүүлэх гэж үү? Тэр сэтгэл зүй шал тэнэг зүйл.
Аня: Ээжээ, би... Би таныг бүх талаар дэмждэг гэдгийг мэдээсэй гэж би хүсдэг. Бас тантай байх надад сайхан байдаг. Маш их. Зүгээр л... Энэ атаархал юм шиг сонсогдохгүйн тулд юу гэж хэлэхээ мэдэхгүй юм. Одоо түүнийг орхих юм биш үү? Тоглоомгүй, би танд л санаа тавьж байна. Хэрэв Вадим бүгдийг хориглосон бол ингэж шаналаад ашиг байх уу.
Саша: Тиймээ, чиний зөв.
Аня: Тэр бидэнтэй хамт нэг өрөө байранд байна гээ бод. Харин бусдаар... түүнд бүгд байгаа, байх ч болно. Эмчилгээ, боловсрол, бас... хувцаснууд.
Саша: Чиний логикоор, хэрэв чи ядуу бол төрүүлэхгүй байх нь дээр үү?
Аня: Тийм л бололтой.
Саша: Тиймээ, би өсгөжээ. Хоёр дахийг нь үнэхээр ч өсгөхгүй байсан нь дээр. За яахав, том болохоор чинь ярилцъя.
------------------------------------------------------------------------------------------------
Вит: Та өдрийн хоолондоо яваад ирж болохгүй юу? Эсвэл та нар яадаг юм? Хот унтаж л байдаг, сэрж л байдаг...
Вад: Таныг өглөө гаргана.
Вит: Та намайг суулгана гэдгийг надад анхааруулах ёстой байсан юм.
Вад: Чамд төвөг удсанд уучлаарай. Танд хамаатай энэ бүх замбараагүй байдлын учрыг олохын тулд би өмнөх эрх мэдлээ буцааж авах хэрэгтэй байлаа.
Вит: Өөрөөр, өөр хоорондоо тохиролцсон юм уу? Тиймээ, энэ амаргүй, ойлгож байна.
Вад: Маргааш, суллагдах үеэр таны хувийн эд зүйлсээс гадна нэмээд... надаас зарим юм байгаа.
Вит: Ура! Бэлэг! Хүлээгээрэй, эсвэл энэ юу вэ?
Вад: Таны энд өнгөрүүлсэн хугацааг хохиролгүй болгох ёстой гэж би үзэж байна. Энэ бүтэх үгүйг би мэдэхгүй, гэхдээ тэнд амьдралд хүрэлцэх хангалттай мөнгө, нэмээд шинэ байрны гэрчилгээ байгаа. Тэнд чи Сашатай хамт аз жаргалтай амьдрана гэж би найдаж байгаа.
Вит: Надад энэ бүх юмыг зүгээр ч нэг өгөөгүй гэж надад шууд л бодогдлоо. Энэ бүхэн Саша, хүүхэд хоёроос болсон, бас өөр юм байна уу? Тэгээд та нэг сумаар хоёр туулай буудахаар шийдсэн үү? Хар даа, Виталик, чамд байр өгье, харин чи Сашенька саад болохгүйн тулд түүнийг аль болох хол байлга, тийм үү?
Вад: Та хоёр харилцаатай. Би хоёрыг хамтдаа жаргалтай байхыг хүсдэг. Харин байр бол...
Вит: Надад танаас юу ч хэрэггүй. Миний хүсдэг цорын ганц юм бол таныг, болсон бүх зүйлийг мартах. Гэвч, харамсалтай нь, энэ таны эрх мэдлийнх биш.
Вад: За яахав, өөрсдөө мэдэцгээ. Байрны гэрчилгээг хэдийн бүрдүүлсэн, мөнгө бэлэн, энэ бүхэн та нарынх. Харин яаж зохицуулах нь та нарын хэрэг. Төвөг удсанд дахин нэг удаа уучлаарай. Та нарын мөрөөдөл биелэж, бид дахиж нэг нэгнийгээ түгшээхгүй гэж найдаж байна.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Ань, алив унтацгаая. Би чамгүйгээр унтаж чадахгүй нь.
Аня: Одоохон, би маргаашийн тестнээс зарим юмыг давтах хэрэгтэй байна.
------------------------------------------------------------------------------------------------
Рома: Таны гал тогоонд харсан зүйлийн тухайд. Энэ мэргэжлийн бус үйлдэл.
Вад: Би тэрийг хараад удаж байна. Хэрэв ажилд чинь саад болохгүй бол би дургүйцэхгүй. Лидия сайхан эмэгтэй. Цаашаа явцгаая.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Хэлсэн үү? Тохиролцохоор ирсэн үү?
Вад: Уучлалт гуйхаар ирлээ, тохиролцох юу ч байхгүй, Саша. Бүх юм яг байгаагаар үлдэнэ, чи үүнийг яаж ч чадахгүй.
Саша: Тийм байлаа ч та энд байна. Тэгвэл юунаас ч юм айж байгаа, эсвэл... Магадгүй би юугаар ч юм саад хийж чадах уу? Та чинь юмыг зүгээр ч нэг хийдэггүй хүн. Ирээд, уучлалт гуйхын тулд. Би цаг үргэлж буулт хийж байсан. Харин таны эцэс төгсгөлгүй амлалтууд, ятгалгууд. Одоо минийхээр байх болно. Би хүүхдийг танд өгөхгүй. Тэр миний хүү. Бас би түүнийг өөрөө өсгөнө. Та түүнийг надад өгөхгүй, би хэдийн ойлгосон. Шүүхээр явж үзсэн. Тэгвэл би танайд очно. Танд асуудал хэрэггүй. Харин надад хүүхэд хэрэгтэй. Энэ нөхцөлд таны хувьд юу ч өөрчлөгдөхгүй. Энэ надад доромжлол. Гэвч би хүүхдийн төлөө үүнд бэлэн. Би танаас салахгүй. Бас би танд асуудал тарьж чадна.
------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home