Тээгч эх 2-8

Тээгч эх  2 – р бүлэг

54:28 мин

Дүрүүд:

Эр:

Вадим                Маринагийн нөхөр

Виталий            Сашагийн хөрш

Дима                 Вадимын дайсан нь

Глеб            Вадимын хуульч

Александр         Кирагийн нөхөр

Роберт              Евагийн найз нарын нэг

Роман                мөрдөгч

 

Эм:   

Марина             

Саша   

Валя     Сашагийн ээж

Аня       Сашагийн охин

Кира     Маринагийн найз хүүхэн

Ева       Вадимын охин

Настя          10 жилийн сурагч

------------------------------------------------------------------------------------------------

СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА

------------------------------------------------------------------------------------------------

ТЭЭГЧ ЭХ:  2 Р БҮЛГИЙН 8 – Р АНГИ

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Демьян! Энд гүйдэггүй юм. Очоод аавыгаа тэвэр. Чи яаж байна? Дажгүй юу? Харин бид ингээд  өсөөд л, бөөн эрч хүч. Надтай адилхан юм шиг. Харин Кира чамтай адилхан гэдэг. Төсөөлж байна уу? Одоохондоо коридорт тоглож бай. “Түүнд ганцхан газарт байх хэцүү” гэж би хэлсэн ш дээ. Чи хэзээ нэг үхэх хүн бэ? Чиний амьдрах хүслийг яаж үгүй хийхэв?

------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Александра!

Ева:  Битгий ай, үнэнээр нь бүгдийг ярь.

Эр:    Өөрөөр, хэрэг болох үед та орон сууцны цогцолборт байгаагүй байх нь ээ? 

Ева:  Үгүй.

Эр:    Хэн үүнийг баталж чадах вэ?

Рома:   Ажиглалтын камерууд.

Эр:    Та хаана байсан бэ?

Саша:   Охинтойгоо хамт.

Эр:    Хаана?

Саша:   Айлд.

Эр:    Хэнийд?

Саша:   Түүний найз залуугийнд.

Эр:    Хэрэв би эндүүрээгүй бол охин...

Саша:   14-тэй. Охин найз залуугаасаа салж, би дэргэд нь байсан юм.

Эр:    Сонирхолтой л юм. Надад тэр залуугийн хаяг, мэдээлэл хэрэгтэй.

Саша:   Би мэдэхгүй. Тэр явчихсан. Та нар надаас юу хүссэн юм? Би хэдэд явсан нь камерт тодорхой байгаа. Миний бие тэнд огт байгаагүй. Үүнийг бүгд баталж чадна.

Эр:    Камер хаа сайгүй үргэлж ажилладаггүй юм. Тэгээд ч та нар тэнд нууцаар амьдарч байсан гэж шуудхан хэлж болно. Та амаржсаны дараа хүүхдийг өгөөгүй. Вадим Юрьевич хүүхдийг авахаар тантай ирж уулзсан уу? Тэр таныг сүрдүүлсэн үү?

Саша:   Үгүй. Тэр түүний байр.

Эр:    Тэр таныг тийш нь аваачсан уу?

Саша:   Үгүй.   

Эр:    Тэгвэл тэр мэдээгүй байж. Түүнд энэ таалагдаагүй учраас тэр хүүхдийг авахаар очсон байна.

Саша:   Үгүй. Тэр байранд түүний эхнэр Марина хүрч ирсэн. Та нар түүнтэй ярилцсан уу?  

Эр:    Бид одоо тантай ярьж байна. Одоохондоо биднийг ажлаа хэрхэн зөв хийх тухай зөвлөгөө хамгийн их байна.

Саша:   Учир нь буруу хийгээд байгаад юм биш үү? 

Эр:    Тэгэхээр... Та түүний байранд байсан, тэр таныг тийш нь аваачаагүй. Бас тэр танд өгөөгүй хүүхэдтэй нь хамт байсан. Та Вадим Юрьевичтэй муудалцаж байсан уу? 

------------------------------------------------------------------------------------------------

Ээж:  Нэг ч удаа залгахгүй, яасан ийсэн гэж асуух ч үгүй. Харин хүүхэд хулгайлангуутаа гуйж ирдэг.

Мари:   Чамайг энэ бүх хугацаанд хэн тэжээж байсныг битгий мартаарай. Хариу барих болсон.

Ээж:  Тэр миний ач мөн үү, биш үү гэдгийг би ер ойлгохгүй байна, та нарын энэ хиймэл хүнийг. Бүр будилчихлаа. Өөрөө хэцүү байсан юм уу?

Мари:   Ээж ээ. 

Ээж:  Чамтай огтхон ч адилгүй.

Мари:   Хараал ид, би чимээгүй байхыг гуйсан. Энэ тийм хэцүү юу?

Ээж:  Харин чамд бүгдийг үнэнээр хэлэх тийм хэцүү юу? Гэтэл “би италид, би энд, миний хүүхэд төрлөө”.  Би эмээ болсноо мэдэх ёстой гэж бодож байна уу?

Мари:   Байна уу?

Эр:    Марина Александровна, таныг одоохондоо байцаалтанд дуудахгүй. Танд хүүхэд байгаа болохоор ямар нэгэн зүйл болбол арай зөөлөн хандах болно. Онцгой тохиолдолд хугацааг хойшлуулж болно.

Мари:   Гэхдээ намайг юунд ч буруутгахгүй байгаа.

Эр:    Харин би хувилбаруудыг нь хэлж байна. Байдал яаж эргэхийг хэн мэдлээ?

Мари:   Чи чинь хуульч. Чи ярих биш харин шийдээч.

Ээж:  Тэр баачихлаа. Живх аваад ир.

Мари:   Би тусламж хүсэх үед...

Ээж:  Чи энд хэр удах вэ?

Мари:   Чиний мэдэх ёстой бүхнийг би хэдийн хэлсэн. Энэ бүх хугацаанд би чамтай хамт байсан. Чи тогтоосон уу?

Ээж:  Би тэнэг биш, тогтоосон. Надад яаж ийм юм заяасан юм бол?

------------------------------------------------------------------------------------------------

Вит:  Александра өөрөө хүүхдийг эмнэлэгээс авч гарсан. Ингээд бид хамт Вадим Юрьевичийг гарч ирэхийг нь хүлээсэн.

Эр:    Та нар оронд нь юу хүссэн бэ?

Вит:  Юуны хариуд?

Эр:    Та нар хүүхэдтэй нь хамт байж, түүнийг хүрч ирэхийг хүлээсэн. Тэгээд?  

Вит:  Тэгээд л өгнө.

Эр:    Үнэгүй юу?

Вит:  Мэдээж.

Эр:    Та үүнээс өмнө байнга ийм зүйл хийж байсан уу?

Вит:  Би урд нь хэзээ ч иймэрхүү зүйл хийж байгаагүй. Александра санаа зовлолттой байсан юм. Тэгээд л намайг хамт байгаач гэж гуйсан.

Эр:    Тэр өөрийнхөө аюулгүй байдалд санаа зовсон уу?

Вит:  Үгүй ээ, хүүхдийн төлөө.

Эр:    Та байшингийн дээвэр дээрх салхилах газрыг мэдэх үү? Тэнд байсан уу?

Вит:  Тиймээ. 

Эр:    Доор нь хүүхдийн талбай байдаг. Яагаад тийшээ биш гэж?

Вит:  Яагаад гэхээр талбай дээр дуу чимээ ихтэй. Харин дээвэр дээр хэн ч байхгүй, хэн ч саад болохгүй. Хүүхэд маш хурдан унтдаг, тайвширдаг.

Эр:    Та 18:00-19:00 цагийн хооронд дээвэр дээр байсан уу?

Вит:  Үгүй ээ, би гэртээ байсан. Вадим Юрьевич гарахыг хориглосон.

Эр:    Яагаад?

Вит:  Түүний эхнэр нь... Би мэдэхгүй байна.

Эр:    Тэгээд түүний эхнэр? Эсвэл та мэдэхгүй байна уу?

Вит:  Вадим Юрьевич хүүхдийг нь эхнэр нь авна гэхээс эмээж байсан юм. Би өөр юу ч мэдэхгүй.

Эр:    Харин та энэ асуудал дээр яагаад түүний талд байгаа юм? Тэр танд мөнгө төлсөн үү?

Вит:  Үгүй.

Эр:    Тэгвэл та яагаад түүнд тусалсан юм?

Вит:  Үгүй яагаад гэвэл... Юу.. яагаад гэхээр тэр чинь хүүхэд.

Эр:    Таных биш. Бас та Вадим Юрьевичтэй ямар ч хамааралгүй. Тэр танд мөнгө төлөөгүй, гэтэл та түүний заавруудыг биелүүлж байдаг. Тэр өөрийнхөө асуудлыг шийдэхээр явсны дараа та түүнтэй дээвэр дээр уулзахаар тохиролцсон уу?

------------------------------------------------------------------------------------------------

Эмч:  Хагалгааны дараах биеийн байдал нь тогтвортой. Тийм учраас... Хэрэв та хүсвэл түүний палатанд нэг их удахгй байж болно. Хүсч байна уу?

Саша:   Чи зүгээр үү?

Вит:  Зүгээр. Сань, чи намайг уучлаарай.

Саша:   Харин чи л намайг уучлаарай, би чамайг энэ бүхэнтэй хутгалдуулсанд.

Глеб: Өнөөдөртөө байцаалт дууссан.

Саша:   Дахиад байгаа юу? Яагаад энд байгаа юм?

Глеб. Тэд онцгой заавраар ажиллаж байгаа. Шуугианаас айж байгаа юм. Хохирогчийн түвшнийг бодолцож, анхаарал татахыг хүсэхгүй байна.   

Саша:   Маринагийн тухай мэдээллийг тэд огт хэрэгсэхгүй болж байна уу?

Глеб: Тийм заавар байгаа бололтой. Байцаагч нь их шийдэмгий бололтой. 

Саша:   Харин та? Та ямар нэг юм хийх үү? Эсвэл тэд биднийг одоо байцаагаад дараа нь хэрэгтэй гэж үзсэнээ хийх үү?

Глеб: Александра!

Саша:   Хүүхэд юу болсон?

Глеб: Надад тодорхой мэдээлэл алга. Гэхдээ Маринад байгаа гэж бодож байна.

Саша:   Та түүнийг хайх гэж байна уу? Ойлгомжтой. Тэд тэндээ юу ч юм дахиж сэдэх хүртэл нь би энд зүгээр суугаад хүлээж чадахгүй. Хэрэв хүүхэд хэнд ч хэрэггүй бол надаар яах гэж? Энд би ямар ч хамаагүйг та сайн мэдэж байгаа. Би зөвхөн надад хамаатай зүйлийг л хариуцна. Харин энэ надад хамаагүй. Би таны оронд хүүхдийг хайх байсан. Вадимд хүүхэд маш чухал байсан юм.

------------------------------------------------------------------------------------------------

Эмч:  Би тантай хамт байх уу?

Ева:  Үгүй ээ. Би орохгүй. Би чадна гэж бодсон, гэвч үгүй гэдгээ ойлголоо.

Эмч:  Хэрэв хүсвэл би...

Ева:  Би хүсэхгүй байна.

------------------------------------------------------------------------------------------------

Рома:   Огтхон ч асуугаагүй юу?

Глеб: Огтхон ч. Түүнд ямар ч эхнэр байхгүй юм шиг. Байцаагч нь өөртөө дуудсан хүн болгоноос Маринагийн тухай асуугаагүй.

Рома:   Хэн нэгэн түүнийг баттай хамгаалж байна.

Глеб: Тиймээ. Тэнд өчнөөн хэлтсүүд хутгалдсан. Тэгээд хүн бүхэн арьсаа хамгаалахыг хүсч байгаа.

Рома:   Гарын үсэг, түүнтэй төстэй юу ч аваагүй. Өөрөөр..

Глеб: Өөрөөр, бүгд буруугаар. Үүнийг яах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бүгдийг Александрад тохох гэж хичээж байна.

Рома:   Тэр байгаагүй нь саад болж байгаа.

Глеб: Тиймээ. Тэд ямар нэг сэжүүр хайж байна. Юу ч олохгүй гэж найдъя.

Рома:   Би энэ хүртэл өөрийнхөө үүргийг сайн ойлгоогүй байсан, харин одоо...

Глеб: Харин одоо та яг хэрэгтэй. Энэ, урьдчилгаа. Вадим Юрьевич өгөөрэй гэсэн юм. Өөрөөсөө харамлах хэрэггүй.Та Сашад хэдийн тусалсан. Дахиад ч туслана.

Рома:   Тэнэг харагдмааргүй байна... Гэхдээ тэр комд байгаа. Бид юу хийж чадах юм?    

Глеб: Вадим Юрьевич ийм тохиолдолд бас л заавар үлдээсэн.

Рома:   Ямар бодолтой хүн бэ!

------------------------------------------------------------------------------------------------

Вит:  Туслах уу?

Саша:   Хэрэггүй, би өөрөө.

Ева:  Үгүй ээ, би чадсангүй, би айж байна.

Саша:   Чи яасан бэ?

Ева:  Аавыг тийм байдалтай хармааргүй байна.

Саша:   Тайвшир. Сонсов уу? Гэртээ харь, тайвшраад түүнийг эргээрэй. Чи яасан бэ?

Ева:  Би айгаагүй, учир нь үүндээ биш. Би... Би аавыг үргэлж хүчтэй байгааг харж байсан. Би түүнийг өөрөөр хармааргүй байна.    

Саша:   Сонс, тэр амьд байна. Тэгвэл тэр хүчтэй гэсэн үг.

Ева:  Тиймээ, тийм, чиний зөв. Гэр гэртээ харьцгаа. Энд бүгдээрээ бөөгнөрөөд л. Би чамайг хэзээ ч орхихгүй. Сонсов уу? Чи одоо надад яг... Чи одоо миний төрөл гэсэн үг. Ээжтэйгээ бүгдийг ярилц, тэгээд манай зочлоорой. Бүгдийг яг хар дарсан зүүд шиг дурсацгаая. Инээлдэе. Чамд маш их баярлалаа.

Саша:   Чи яаж байна аа? Бүх юм зүгээр үү? Нээрэн биз?

Ева:  Нээрэн. Би гэртээ харилаа, шүршүүрт орж, тайвширъя. Бүх юм зүгээр.

Саша:   Чи Евагийнд уу? Дараа нь?

Аня:  Мэдэхгүй байна. Санал байгаа юм уу?

Саша:   Чи миний бүх хувилбаруудыг мэднэ.

Аня:  Гэхдээ “би чамд хайртай, би чамтай хамт баймаар байна” гэдэг сүржигнэсэн юм биш шүү. Би чамайг сонссон. Би оролдоод үзэхэд бэлэн. Зүгээр л нэг тийм гомдолтой, энэ бүхнийг мартахад хичнээн хугацаа өнгөрөхийг би мэдэхгүй байна.

Саша:   Тиймээ, би ойлгож байгаа. Би яаруулахгүй.

Аня:  Бас одоохондоо гэртээ, эмээд очмооргүй байна.

Саша:   Би ч гэсэн харьж чадахгүй л байна.

Аня:  Гудамжинд шинэ амьдрал эхлүүлэх үү?

Саша:   Хаашаа ч юм явж зугаацаж болно.

Аня:  Чи дахиад л Испани гэх нь үү?

Саша:   Үгүй ээ, испанийг түр орхиё. Бусдаар, сэтгэлээ сэргээхийн тулд.. Магадгүй визгүй юу ч юм байг. Дубай юм уу? Тэгээд чи явах уу?

Аня:  Хоёулаа юу?

Саша:   Мэдэхгүй юм. Тэр залууг авч болно. Хэрэв хүсвэл чинь. Хэрэв арабууд сээтгэнээд байвал тэр хөөж байх болно.

Аня:  Миний бичиг баримтууд ээжид чинь байгаа гэж чи хэлсэн.

Саша:   Тиймээ. Би очоод ярилцъя. Авчихна. Тэгээд яах вэ? Чи Еватай хамт байж байх уу? Юмаа бэлдэж бай, харин би ээжтэй уулзчихаад чамайг очиж авъя.

Аня:  За, тэгье.

Саша:   Мартсанаас, энэ зохиж байна. Би тэгэхэд яг ингэж хэлэх гэж байсан юм.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Сайн уу? Мэдээ байна уу?

Алек: Над руу битгий залга гэж би хэлсэн.

Мари:   Би юу ч мэдэхгүй амьдарч чадахгүй.

Алек: Чи дахиад л үгэнд орсонгүй.

Мари:   Сонс, бид дарга цэрэг болж тоглохоо больцгооё. Хэн нь хэнийгээ сонсож, хэн нь хэндээ захирагдах юм. Яагаад бид тэгш эрхтэй харилцаж болохгүй гэж?

Алек: Гүйцээ, би утсаа тасаллаа.

Мари:   Тэгээд үзээрэй!

Алек: Надтай ийм өнгөөр ярьж бүү зүрхэл. Тэдний гэр бүл бүгд мэдүүлэгтээ чамайг зааж байна. Би чамайг хаацайлж байгааг чи болиулмаар байна уу? Тийм бол хэл. Утсаа тасалсан чинь дээр.

------------------------------------------------------------------------------------------------

Эмч:  За тэгээд? Энд бас сайхан байна. Би чамайг энд саатуулах шалтгаан олж харсангүй. Эсвэл санаа зовоох өөр юм байна уу?     

Настя:  Байхгүй бололтой.

Эмч:  Тийм бол бэлд, эмнэлэгээс гаргана. Ямар эм уухыг би бичиж өгье. Элэг, бөөрөө дэмжинэ ээ. Бас ходоодоо цэвэрлэнэ. Тэгээд, хоёр долоо хоногийн дараа оршин суугаа газрынхаа харъяа эмнэлэгийн дотрын эмчтэй уулзаарай.

Валя:   Заавал үзүүлнэ.

Эмч:  Та авч гарах юм уу?

Валя:   Тиймээ, надад өгчих, би бүгдийг хянах болно.

Эмч:  Хүлээгээрэй, харин... Харин эцэг эх нь?

Валя:   Ээж нь надаас гуйсан юм.

Эмч:  Та сургуулиас явуу юу?

Валя:   Тиймээ. Би багш.

Эмч:  Гэвч бид ингэдэггүй.

Настя:  Тиймээ, тэр надад яг ээж шиг, санаа зоволтгүй.

Эмч:  За яахав.

Валя:   Маш их баярлалаа.

Эмч:  Тэнхрээрэй.

Настя:  Баяртай.

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  За?

Дима:   Сайн уу. Тэд зөвшөөрсөн. Хагас цагт яваад ирж амжих уу?

Ева:  Хаягаа явуулчих.

Аня:  Юу юм?

Ева:  Нэг чухал уулзалт.

Аня:  Аавын чинь талаар уу? Тэгвэл чамайг дөхүүлье, харин би гэрт хүлээж байна. Би тэнэг юм хийхгүй. Зүгээр л хүлээж байя.

Ева:  Тиймээ, хоёрдахь удаагаа Сашагийн толгойг барих надад хэцүү байх болно. Зүгээр л суугаад намайг хүлээж бай.

Аня:  Чиний хэлснээр үг бол үг. Би бүр босох ч үгүй. 

------------------------------------------------------------------------------------------------

Рома:   Баярлалаа. Тэр эхнэрийнхээ өнгөрсөн амьдралыг шүтэгч үү?

Глеб: Вадим Юрьевич нягт нямбай хүн. Тэр бүх зүйлийг нэгд нэгэнгүй мэддэг, мэдэж заншсан.

Рома:   Тэр яагаад өөрийнхөө тухай мэддэггүй юм бол? Тэгсэн ч ойлгохгүй байна. Тэр ном бичих гэж байсан юм уу, эсвэл... Би эндээс юу олох ёстой вэ? Тэр хүүхний өнгөрсөн амьдрал, тээгч эхийн тухай баримтууд. Юу юм?

Глеб: Би мэдэхгүй.

Рома:   Чи надад туслана гэж хэлсэн.

Глеб: Тиймээ. Тэгэхээр... Энэ бол хиймлээр үр суулгах явцын тухай. Миний мэдэх бүх юм. Тэр үед энэ яаралтай байгаагүй. Тэр шаналдаг байсан. Тэр хоёр эмчид их үзүүлсэн. Харин би оролцдоггүй, зөвхөн гэрээнүүд хариуцаж байсан.

Рома:   Энэ бүхнийг хариуцдаг манай мэргэжилтнүүд хаана байна? Чи дасна. Би бүгдийг өөртөө барьж байх дургүй. Дипломат ёс миний давуу тал биш. Гол юмаа харахад саад болдог. За, өндгөн эс үрийн шингэнтэй нийлэх сонирхолтой замыг судалцгаая. Тиймээ, дуугүй нь дээр, тиймээ.

------------------------------------------------------------------------------------------------

Нина:   Хүлээж байна уу. Александра! Сайн уу. Би чамайг хүлээж байлаа.

Саша:   Тийм үү? Харин үхдэл харсан юм шиг санагдсан.

Нина:   Чи юу ярина вэ? Би чамд юу ч юм санал болгож болох уу?

Саша:   Үлдэгдэл. Би мөнгө авах гэж ирлээ.

Нина:   Харин Вадим Юрьевич…

Саша:   Энэ та нарын хэрэг. Би өөрийнхөө хэргээр ирсэн. Гэрээний дагуу үлдэгдэл мөнгөө авъя. Болсон явдлын талаар юу дуртайгаа ярьж болно, харин би мөнгөгүйгээр явахгүй. Би бүх нөхцлийг биелүүлсэн. Тээсэн, төрүүлсэн, өгсөн.

Нина:   Хүүхэд хаана байгааг би сонирхож болох уу?

Саша:   Маринад. Та нарын төлөвлөгөөг нураах гэж оролдсонд уучлаарай, гэвч одоо бүх юм та нарын хүссэнээр болсон.  

Нина:   Александра!

Саша:   Сонс, би мөнгөө авахаар ирсэн. Бусад нь надад сонин биш. Мартсанаас, Вадим Юрьевич эхнэртэйгээ уулзсаны дараа эмнэлэгт байгаа. Надад энэ сонин биш. Харин танд сонин биш үү? 

Нина:   Чи надад мөнгөний хэмжээг сануулж болох уу, тэгвэл...

Саша:   Үлдсэн бүгдийг нь. Зальдахаа боль. Та бүгдийг маш сайн мэдэж байгаа. Эсвэл та намайг бага юм авах ёстой гэж бодож байна уу? Эсвэл учруулсан таагүй зүйлийн төлөө нэмэгдэл өгөх үү? Татгалзахгүй. Сонсооч, бүгдийг хурдхан шийдвэрлэе. Би өөрийнхөө юмыг авахаар ирсэн. Надад бусдын юм хэрэггүй. Гэхдээ, хэрэв бидэнд асуудал үүсвэл энд бүх зүйл хэрхэн явагддагийг би ярихаас араггүй болно. Над шиг хүнээс илүү клиникийн нэр хүнд чухал. Тийм үү? Хэлэх шаардлаггүй гэж найдъя, учир нь яривал зөндөө юм гарна.

Нина:   Би чамаас дахин нэг удаа уучлалт хүсье.

Саша:   Харин энэ чинь хэрэггүй. Та нэг юм ярьдаг, тэгээд огт өөр зүйл хийдэг. Гол нь бид байх ёстой болохоос өөрсдийн хүсэлдээ хөтлөгдсөн захиалагчид биш.

Нина:   Өөрийгөө миний оронд тавиад үз. Тэд үйлчлүүлэгчид, харин үргэлж үйлчлүүлэгчдийн зөв байдаг. Чинээлэг, нөлөөтэй хүмүүст татгалзах ямар хэцүү байдагийг чи мэднэ.

Саша:   Тавьж үзсэн. Би таны оронд тийм зүйл хийхгүй байсан. Аан тийм, хүүхэд өөрт нь бараг хэрэггүй тийм хүнд байгаад та баяртай байна уу?  

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  Өө, нууц байдал.

Дима:   Бүгдийнх нь аюулгүй байдлын төлөө.

Эр:    Өдрийн мэнд. Тантай уулзсандаа баяртай байна.

Ева:  Сайн уу.

Эр:    За ярь, юугаар туслах вэ?

Ева:  Энэ бүх балай юмыг хурдхан дуусгамаар байна.

Эр:    Балай юмаа? Адилхан хүсэл байна, тиймээс танд туслахад бэлэн.

Ева:  Туслах аа? Уг нь төрийн байгууллага, гэтэл яг дээрэмчид шиг аашлах юм. Асуудал үүсгэчихээд дараа нь туслах хүснэ.

Дима:   Ева!

Эр:    Таны юу хэлснийг ер ойлгосонгүй.

Ева:  Гол нь би ойлгож байгаа. Тиймээ, та ч гэсэн. Одоо уянгын хайлал хангалттай. Одоо яалтай ч билээ? Та нар ийм л хүмүүс, та нарын тоглоомын дүрэм ийм.  

Эр:    Уянгын хайлал хэвээрээ л байна.

Ева:  Хувьцаанууд хэрэгтэй юу?

Эр:    Дмитрий танд маш тодорхой тайлбарласан гэж бодож байна.

Ева:  Өгөхөд бэлэн.

Эр:    Сайхан мэдээ байна. Гэхдээ үүний тулд бид заавал уулзах шаардлаггүй байсан юм.

Ева:  Би өөрөө хүссэн юм, учир нь надад нэг хүсэлт байгаа, тодруулбал болзол.

Эр:    Болзол оо? Чи ийм байр сууринд болзол тавьж чадна гэдэгт итгэлтэй байна уу?

Ева:  Айлган сүрдүүлэх нь ярилцах цорын ганц арга гэдэгт итгэлтэй байна уу? Би зөвхөн шударга ёсыг хүснэ. Аав эхнэрийнхээ ачаар шоронд орж, дараа нь унасныг бид бүгдээрээ мэднэ. Миний болзол: тэр хүүхэн алга болох ёстой.  

Эр:    Та залуухан байна, та бүгдийг ойлгохгүй байна. Магадгүй та хаа нэгтэй киноноос ингэж хүрч ирээд хэн нэгнийг зайлуулахыг хүсч байгааг үзсэн байх. Би таны болзолыг зөв ойлгосон биз дээ?

Ева:  Тэр хүүхэн алга болох ёстой гэж би хэлсэн. Харин та үүнийг яаж хийх нь надад сонин биш.

Эр:    Харин та хэнд энэ саналаа тавьж байгааг мэдэх үү? Би таныг эрүүгийн хариуцлагад татаж чадна. 

Ева:  Та чадна, гэвч тэр үед юу авах вэ? Би ердөө л та нарын тусламжтайгаар зөрчигдсөн шударга ёсыг тогтоохыг хүссэн. Хувьцаануудыг авмаар байна. Тэд та нарынх. Гэвч хэрэв бохир тоглоомоор тоглож байгаа бол өөрсдөө гараа шаварт дүрцгээ.

Эр:    Ямартай ч би аавд чинь тохиолдсон зүйлийн дараа таны шокийн байдалд байгааг харж үзье.

Ева:  Та миний саналыг сонссон. Сайтар бодож болно. Баяртай.  

Дима:   Би нээрэн...

Эр:    Чамд боломж байсан. Чи чадсангүй. Явж болно.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Демид, энд гүйж болохгүй. Очоод аавыгаа тэвэр. Коридорт гарч тогло. За... Бидэнд ямар мэдээ байна вэ? Чамаас ирсэн энэ бүх аз жаргалыг яах вэ гэж их удаан бодлоо. Тэгээд өнөөдөр бүгдийг нь хүүхдийн нэр дээр болгочихлоо. Яг чиний сургаснаар. Асуудлаа яах ёстойг мэдэхгүй байна уу? Үүнийг өөр хүний асуудал болго. Тиймээс, одоо албан ёсоор улсын хамгийн баян жаал боллоо. Чи надад үнэхээр новшийн загнасан байна лээ. Хар даа. Мэргэн буудагч. Тэгээд юу гэж? Гэхдээ энэ надад огтхон ч нөлөөлөөгүй! Одоо түүний хойноос ангуучилна биз.

Эр:    Өө, чи бидний гай!

------------------------------------------------------------------------------------------------

Эм:    Эмэгтэй! Би  хүлээж бай гэсэн.

Мари:   Би хүлээсэн.

Алек: Зүгээр, орхичих. Чи маш муухай аашилж байна.

Мари:   Сексийн уран зөгнөлөө орой болтол хойшлуулъя. Намайг шийтгэж болно. Харин би одоохондоо юу болж байгааг огт ойлгохгүй хүн болоод байна. Яагаад гэвэл хэн нэгэн...

Алек: Би чиний мэдэх ёстой бүхнийг мэдэгдэнэ гэж чамд хэлсэн.

Мари:   Би тэгж сураагүй. Миний ардуур миний талаар юу ч юм шийдэж байхад би дургүй.

Алек: Харин би - чи юу хийхийг тулгадаг, заадаг хүн чинь биш.

Мари:   Бурхан минь. Эрчүүд та нарын аминч зан... Надад тулгана.. Би зүгээр л туслахыг хүссэн. Тэд миний тухай юу ч юм яриад байна гэж чи хэлсэн. Айх юм алга. Түүх нь ийм. Тээгч эх хүүхдийг хулгайлсан. Эмнэлэг үүнийг баталж чадна. Тэд болсон бүх үйл явдлын дараа надад маш их өртэй. Вадим тээгч эхийн асуудлаар шоронд байсан. Харин би гэр бүлээ аварч байсан. Хүүхдээ хайсан. Би олсон. Тэд хаана байгааг Вадимд хэлсэн. Тэр тохиролцохоор явсан. Тээгч эх, бас нөгөө түүний хэн... Ингэхэд тэр залуу түүний юу нь вэ? Тэд маш их хэмжээний мөнгө нэхэж, харин Вадим зөвшөөрөөгүй.

Алек: Тэгээд? Хэн түүнийг дээвэр дээрээс түлхэсэн? Чиний тээгч эх тэнд байгаагүй.

Мари:   Тиймээ, гэхдээ түүний үнэнч зарц нь байсан.

Алек: Хэрэв тэд түүнээс мөнгө нэхсэн юм бол яагаад түүний байранд байдаг юм?

Мари:   Ева эцгийгээ үздэггүй. Магадгүй...

Алек: Вадим бүх хувьцаагаа түүний нэр дээр шилжүүлсэн. 

Мари:   Тиймээ, албадлагаар. Би тэдний харилцааны талаар чамд олон юм ярьж өгч чадна. Тэгэхээр, хэрэв чи камеруудыг дээвэр дээрээс авсан гэж хэлж байгаа бол тэд байгаагүй гэсэн үг. Тэгвэл би ч тэр тээгч эх тэнд байхгүй. Харин тэр залуу байсан. Тэр л Вадимыг дээвэр дээрээс түлхсэн. Харин ресепшн үүнийг нотлож чадна. Яагаад гэхээр тэр хүүхэдтэй хамт дээвэр дээр зугаалж байхыг харсан. Харав уу? Бүх юм боломжтой. Бэрхшээл бол өсөж дэвжих зам. Чи юунаас тэгтлээ айсан юм? Кира надад та нарын гэрлэлтийн гэрээг үзүүлсэн. Чи мэднэ, би саяхнаас ийм зүйлд хүчтэй болсон. Вадим чамаас илүү алсын хараатай байж. Чиний гэрээ нэг тийм энгийн гэх юм уу. Би чамд иймэрхүү зүйлээр сэдэл өгөх эвгүй байна л даа. Гэхдээ би үргэлж чиний үгэнд орж байсан. Одоо гэхэд, жишээ нь, уй гунигт автсан эхнэрийн дүр эсгэхээр явлаа.

------------------------------------------------------------------------------------------------

Глеб: Маш хачирхалтай асуулт. Чиний бүх юм зүгээр үү?

Ева:  Бүх юм зүгээр. Зүгээр л хариул. Тэр байхгүй болсон. Хувьцаанууд нь хэнийх вэ?

Глеб: Хэрэв гэрээслэлгүй бол бүгд ойрын төрөл төрөгсөдөд нь очно.   

Ева:  Харханцар тэдэнд хамаарахгүй гэж найдаж болох уу?

Глеб: Ойрын гэдэгт хамаарна.

Ева:  Хараал ид. Хэрэв чи яг Марина Александровнад санаа зовж байгаа бол, тэр энэ тохиолдолд... Товчхондоо, тэр өв залгамжлалын хамгийн сүүлчийн дараалалд очно. Үүнээс зайлсхийхийн тулд гэрээслэл бичих хэрэгтэй.

Ева:  Би чамайг сонссон гэж тооц. Надад байгаа бүх юмыг бэлдчих. Би одоохондоо хэнд бичихээ бодъё. Очоод бүрдүүлье.

Глеб: Хэрэг болбол залгаарай.

Ева:  Мэдлээ, баяртай.

------------------------------------------------------------------------------------------------

Валя:   Чи ирэхээсээ өмнө залгаж болсонгүй юу?

Саша:   Ярилцах хэрэгтэй байна.  

Валя:   Тэгээд яриач.

Саша:   Та тоглоод байгаа юм уу? Оруулах биш үү?

Настя:  Танайд тос дуусчихсан байна.

Валя:   Би одоохон. Ярь, надад зав алга.

Саша:   Энэ хэн бэ?

Валя:   Чамд ямар хамаа байна? Яриач.

Настя:  Сайн уу. Би танайд тос дуусчихаж гэж хэллээ. Сайн уу.

Валя:   Би сонссон, нархан минь. Одоохон гараад худалдаж авна.

Настя:  Би гүйгээд ирье, харин та нар ярилцаж бай.

Валя:   Тийм бол нэмээд талх аваарай. Энэ хүрнэ.

Настя:  За.

Валя:   Орооч.

------------------------------------------------------------------------------------------------

Рома:   Энэ л намайг төөрөгдүүлчихлээ. Захиалагч эмэгтэйд энэ курс эмчилгээг бичиж. Зөвхөн үүний дараа гүйцэтгэлийг хийх ёстой байсан. Харин баримтаар бол түрүүлээд хийчихэж. Эсвэл энэ курс зөвхөн чагт тавихын тулд уу? Ойлголоо. Харин би хэлээд байна. Тиймээ. Зөвлөгөөн өгсөнд баярлалаа.

------------------------------------------------------------------------------------------------

Саша:   Энэ юун охин гэдгийг та тайлбарлаж болох уу?

Валя:   Чамд ямар хамаа байна? Яах гэж ирэв?      

Саша:   Энэ нөгөө хордлогонд орсон охин уу? Та яах гэж түүнийг гэртээ авчирсан юм?

Валя:   Би түүнтэй ажиллаж байгаа. Яар гэж ирээв?

Саша:   Та юун худлаа хэлсэн юм? Юунд та дахиад л..?

Валя:   Тиймээ, энэ хордсон охин мөн. Тиймээ, би түүнийг түр гэртээ авчирсан юм. Түүний гэр бүл нь ядуу.

Саша:   Гэр бүл нь мэдэх үү? Энэ буруу гэдгийг та мэдэх үү?

Валя:   Чи л ганцаараа хүүхэд хулгайлсан байх.

Саша:   Бурхан минь. За, юу дуртайгаа хий.

Валя:   Харин ч би хулгайлаагүй. Охин зүгээр л гэртээ харих дургүй байна, ойлгов уу? Би тэдний гэрт очсон. Охин ямар нөхцөлд амьдарч байгааг ч харсан. Энэ хэвийн зүйл биш. Тэр хүүхэд.

Саша:   Минийхээр, та гэмшсэн сэтгэлээ дарж байгаа байх.

Валя:   Намайг юунд ч буруугүй гэж чи хэлсэн санагдах юм. Би ердөө охинд туслахыг хичээж байна. Би түүнд дутагдсан зүйлийг нь өгөхийг хүсч байна.

Саша:   Тэр таных биш. 

Валя:   Тэр минийх биш гэдгийг мэднэ. Энэ надад түүнд туслахад саад болохгүй. Ойлгож байна уу?

Саша:   Та түүнтэй дэндүү дотноссон байна.

Валя:   Чи энэхэн хоромд яаж үүнийг ойлгосон юм?

Саша:   Таны утасны дуудлагаар. Эхлээд ярьдаг байсан, дараа нь больсон. Та тайвширч, түүнийг анхаардаг болсон.

Валя:   Би зүгээр л чамд асуудлаа шийдэх хугацаа өгсөн юм. Мөн чиний хүсэлтээр. Шийдсэн үү?

Саша:   Шийдсэн. Аня бид хоёр хэсэг хугацаанд явах хэрэгтэй байна. Гүйцэд сонсчих. Би одоохондоо зөвхөн харилцаагаа сайжруулж байгаа. Одоо энэ тэр юм ярих арай эрт байна. Аня оролдоод үзэхийг зөвшөөрсөн. Өөрийнх нь гомдсон сэтгэл гэж асар том юм байна. Бид хоёр явж, хамт байж, ярилцаж, бүгдийг шийднэ.

Валя:   Мэдээж. Үүний тулд чамд түүний бүх бичиг баримтууд хэрэгтэй.

Саша:   Ээж, танд айх юм юу ч байхгүй. Бид хоёулхнаа явж амрана, тэгээд буцаад ирнэ. Тэгээд үүний дараа бүгдийг дахин шинээр, зөвөөр эхлүүлнэ гэж би найдаж байна. Би эх нь, харин та хайртай эмээ нь. Сонсооч, одоо урдынх шиг байхгүй. Аня том болсон. Тэр том охин. Бүгдийг ойлгож байгаа. Энэ бидний хувьд цорын ганц зөв хувилбар.

------------------------------------------------------------------------------------------------

Эмч:  Ийм юмны дараа тэр хүч тэнхээгээ бүрэн сэлбэх хэрэгтэй болно.

Мари:   Тэр юу ч юм сонсож, мэдэрч, хардаг уу?

Эмч:  Үгүй. Тэр энэ бүхнийг тийм ч хурдан чадахгүй байх. Гэхдээ ойр дотны хүмүүс байх нь ийм нөхцөлд тусалдаг юм.

Мари:   Ойлголоо. Баярлалаа.

Эмч:  Саад болохгүй байя.

Мари:   Чи намайг сонсч байна уу? Чи бид хоёр тохиролцвол зүгээр л байна. Үгүй бол чи одоо ухаан ороод элдэвийн тэнэг юм чалчина. Тэр нүдээ нээсэн.

Эмч:  Санаа зоволтгүй, бүх юм зүгээр. Тийм юм байх. Мэдрэлийн импульсүүд.

Мари:   Тэр ухаан орсон уу?

Эмч:  Үгүй ээ. Тэр зүгээр л таныг далд ухамсартаа таньсан байх.

------------------------------------------------------------------------------------------------

Рома:   Марина Александровнад үр хөврөл суулгах хэд хэдэн оролдлого хийсэн гэж би зөв ойлгосон уу?

Нина:   Тиймээ, энэ ердийн ажиллагаа. Эхний удаагийн оролдлого үргэлж биш, би бүр тэр бүр үргэлж амжилттай байдаггүй гэж хэлнэ.

Рома:   Тийм оролдлого хэдэн удаа байсан?

Нина:   Одоо надад санахад хэцүү байна, энэ их эртнийх. Бас бүх баримтууд хадгалагдсан үгүйг би мэдэхгүй.

Рома:   Харин Вадим Юрьевичид хадгалагдсан байна. Би танд сануулья. Нийт найм байсан. Миний таамагласнаар бүгд бүтэлгүй болсон.

Нина:   Наймаас бусад нь бүгд. Ямар ч байсан тэр хүүхэд мэндэлсэн.

Рома:   Учир нь гэвэл, яг өмнөх бүх бүтэлгүйтэлүүд шиг долоо дахь оролдлогийн дараа Марина Александровнад курс эмчилгээ бичсэн.  

Нина:   Бүгд зөв. Та юу сонирхосон юм?

Рома:   Долоо дахь, найм дахь оролдлогуудын хооронд курс эмчилгээ хийгдээгүй байж болзошгүй. Таны хэлснээр, найм дахь оролдлого амжилттай болсон.

Нина:   Би хэлсэн, тэр үед болсон үйл явцын бүх нарийн ширийнийг  санахгүй байна. Гэхдээ үр дүнгээс нь харвал бүгдийг зөв хийсэн байсан.

Рома:   Би танай нэг ажилтантай зөвлөлдсөн юм. Бүрэн курс эмчилгээг дуусах хүртэл хэн ч ээлжилт суулгалт хийхгүй гэж хэлсэн. Энэ утгагүй болох байсан.  

Нина:   Юу гээч, энэ бол зөвхөн хувийн, бас нарийн асуудал, үүнээс гадна, эмчийн нууцлалтай холбоотой. Би тэр бүгдийг тантай ярилцах эрхгүй.

Рома:   Надад, бас танд энэ мөн л нууцлалтай холбоотой асуудал.  Би үүнийг олон нийтийн өмнө дэлгэмээргүй байна. Дээр нь шүүхэд хандаж эмнэлэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрөл хүснэ. Баримт бичгүүдийг гаргуулна. Энэ бүхэн бидний хооронд, зөвхөн хүүхдийн сайн сайхны төлөө. Яг одоогоор, тэр хүүхэд өөрт нь огт хэрэггүй эмэгтэйтэй хамт аюултай нөхцөлд байна.

------------------------------------------------------------------------------------------------

Саша:   Явуулсан. Аваарай. Тиймээ, тийм, бас над руу явуул. Үгүй ээ, амжина, бүх юмаа бэлдсэн. Зөвхөн нисэх буудал хүрэх хэрэгтэй. Баярлалаа. 

------------------------------------------------------------------------------------------------

Нина:   Ингэж хэлье. Үр суулгах ажиллагааг Марина Александровнагийн өндгөн эсийг оролцуулахгүй хийсэн байна.

Рома:   Өөрөөр, энэ түүний хүүхэд биш үү?

Нина:   Маш олон бүтэлгүй оролдлогууд, маш их мэдрэл барсан, олон үйл ойлголцолууд байсан. Их мөнгөтэй үйлчлүүлэгчдэд тэвчээр гэж юу байдагийгн тайлбарлах хэцүү. Тэд мөнгө төлсөн, үр дүнг нь харахыг хүсдэг. Ийм нөхцөлд бид урдын адил ахин дахин эмчилгээ бичиж, дахиад л оролддог. Нэг удаагийн бүтэлгүй оролдлогын дараа Вадим Юрьевич надтай ирж уулзсан юм. Тэр надад хүлээж залхалаа, намайг баталгаа өгсөн ч өв залгамжлагч алга гэсэн. Мөн мэдээж Марина Александровнагийн эрүүл мэндэд санаа зовж байсан. Юуны түрүүнд сэтгэл зүйд нь. Учир нь ийм нөхцөлд эх болох хүн үргүй болсон байж мэднэ гэж маш ихээр түгшиж эхэлдэг. Тиймээс үр тогтсон мэдээ Маринагийн хувьд том тайвшрал болсон.

Рома:   Өөрөөр хэлбэл, Вадим Юрьевич танаас Сашагийн өндгөн эсийг ашиглахыг хүссэн юм уу? Миний ойлгосноор, түүнд хэлээгүй юу?

Нина:   Тиймээ. Энэ ямар сонсогдохыг ойлгож байна. Гэхдээ тээгч эхэд үнэндээ хамаагүй байдаг. Тэр нэгэн хэвийн ажил хийдэг, хэдийгээр... 

Рома:   Үр дүн юу вэ? Тэр өөрийнхөө хүүхдийг өгдөг. Тэгж болдог юм уу?

Нина:   Энэ болно, болохгүй гэсэн асуулт биш. Түүнд үр дүн хэрэгтэй байсан. Тэр үед ч, одоо ч би үүнийг буруу гэж бодож байсан. Надад өөр сонголт байгаагүй.

Рома:   Тэр таныг сүрдүүлсэн үү?   

Нина:   Үгүй.

Рома:   Зүгээр л төлсөн үү?

Нина:   Энэ үйлчлүүлэгч нартай анхнаасаа нэг л биш болсон юм. Үр дүн нь энэ. Би үүнийг урьдчилан харах ёстой байж. Энэ бидний дунд үлдэх ёстой.

Рома:   Тиймээ, тийм, тийм.

------------------------------------------------------------------------------------------------

Роб:  Ань, чи юу?  

Аня:  Магадгүй.

Роб:  Сонсооч, би одоо бүгдийг тайлбарлая. Харин битгий утсаа таслаарай. За юу? Бүх юм ямар байгааг би ойлгож байна. Гэвч үнэн хэрэгтээ огт тийм биш. Сонсч байна уу?

Аня:  Би бичлэг сонссон.

Роб:  Чамд хэн ч юу ч ярьсан бүү итгэ.

Аня:  Чи л яриад байх шиг байсан. 

Роб:  Үгүй ээ, чөтгөр гэж. Товчхондоо, зүгээр л жаахан алдаа гарсан. Гэвч бүх юм буруугаар эргэчихлээ. Ойлгож байна уу? Би чамайг хаяагүй. Сонсооч, би Питер явж амрах санаатай. Чи надтай хамт явахыг би хүсч байна. Нээрэн шүү, энэ маш чухал.

Аня:  Питерт схемээр баригдахгүй гэж бодсон уу?  

Роб:  Схем энд ямар хамаатай юм? Зүгээр л чамтай хамт Питер явна. Тэнд миний найзууд байгаа. Тэд нартай хамт амрая.

Аня:  Надгүйгээр яв.

Роб:  Би чамд үнэнээ хэллээ. Би схемд өөр бага насны охин олж чадахгүй гэж бодсон уу? Чи Евагийнд уу? Би холгүй байна. Хоёрхон минут. Чи ойлгоно, намайг зүгээр л чадсан байна.

------------------------------------------------------------------------------------------------

Саша:   Аль шатандаа?

Вит:  Тиймээ, зарчмын хувьд бэлэн. Чи ирэх үү?

Саша:   Үгүй ээ, би шууд Аняг очиж авна.

Вит:  Хувцас хунар авахгүй юм уу?     

Саша:   Надад жирэмсэний хувцаснаас өөр олигтой юм байхгүй. Усны хувцас тэндээс авчихна.

Вит:  Хөөх!

Саша:   Яасан?

Вит:  Жаахан хөөрөөд. Чамайг усны хувцастай харах нь. 

Саша:   Алив түргэл, нисэх буудал явцгаая.

Вит:  За. Удахгүй уулзъя. За байз... Хэн бэ?

Эр:    Онгойлгоорой, цагдаа байна.

Вит:  Ямар асуудалаар вэ?

Эр:    Кононов Виталий Борисович уу?

Вит:  Тиймээ, би. Ямар асуудлаар вэ?

Эр:    Таныг баривчлах зөвшөөрөл байна.

Вит:  Юу? Намайг яасан гэж?

Эр:    Аллага үйлдэхийг оролдсон сэжигтнээр. Хаалгаа нээ. Хаалгаа. Үгүй бол бид хаалгыг эвдэхээс араггүй.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Би будилчихлаа.

Ээж:  Биеэ барь. Түүний бие ямар ч байдалтай байсан, түүнээс бүгдийг нь гаргуулах хэрэгтэй.

Мари:   Би энэ хэмлэлдээнээс бүр залхлаа.

Ээж:  Өөрийнхөө аз жаргалын төлөө тэмцэх хэрэгтэй, охин минь. Яг миний хийсэн шиг. Тэгвэл чи ч гэсэн сайн чадна гэсэн үг.

Мари:   Тэд бүгд намайг өлөгчин гэж харагдуулахаар оролдож байна. Гэтэл миний хүссэн юм ердөө...  Би шударга ёсыг хүсч байна. Тэд намайг хуурч, бүх юмыг миний ардуур хийж байсан. Би яг адилхан зүйл хийхээр би яагаад... Би муу, тэд сайн юм уу?

Ээж:  Нусаа арч. Чи бодлоо цэгцэлж яаж хөдлөхөө шийдэх хэрэгтэй. Мэдээж л дээ. Хоол авчирч байгаа.

------------------------------------------------------------------------------------------------

Кира: За? Би авсан. Маш их баярлалаа. Мэдээж би бүгдийг нь устгана, хэн ч мэдэхгүй. Зарчмын хувьд би учрыг нь ойлгосон. Зөвхөн ийм асуулт байна. Баруун баганад хичнээн хэрэглэгч цамхагийн ойр орчимд байсныг харуулна, тийм ээ? 

Эр:    Яг зөв.

Кира: Боллоо. Маш их баярлалаа. Муу өлөгчин.

------------------------------------------------------------------------------------------------

Саша:   Демид! Энд гүйдэггүй юм. Очоод аавыгаа тэвэр. Одоо болсон, коридорт тогло. Би аавтай нь ярилцмаар байна. За, харав уу? Бүх юм яг чиний хүссэнээр боллоо. Тэр их хөдөлгөөнтэй. Хэрэв чи дургүйцэхгүй бол би түүнийг сургуульд өгмөөр байна. Гэхдээ бүгдийг яг чиний хүссэнээр хийнэ. Чи надад мөнгө төлдөг. Би чамд хэлсэн билүү? Би жирэмсэн. Мэдээж чамаас. Бид ердөө л чиний био материалыг авч надад суулгасан. Би бодсон: “Хэрэв чи тэгж чадсан бол би яагаад үгүй гэж?”

Вад:  Хэл дээ. Яагаад? Надад зөндөө асуулт байна. Харин чи хариулахгүй юм.

Саша:   Демид, болгоомжтой!

Төгсөв      

         

Back to episodes Go home