Тээгч эх 2-7

Тээгч эх  2 – р бүлэг

54:28 мин

Дүрүүд:

Эр:

Вадим                Маринагийн нөхөр

Виталий            Сашагийн хөрш

Дима                 Вадимын дайсан нь

Глеб            Вадимын хуульч

Александр         Кирагийн нөхөр

Роберт              Евагийн найз нарын нэг

Роман                мөрдөгч

 

Эм:   

Марина             

Саша   

Валя     Сашагийн ээж

Аня       Сашагийн охин

Кира     Маринагийн найз хүүхэн

Ева       Вадимын охин

Настя          10 жилийн сурагч

------------------------------------------------------------------------------------------------

СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА

------------------------------------------------------------------------------------------------

ТЭЭГЧ ЭХ:  2 Р БҮЛГИЙН 7 – Р АНГИ

------------------------------------------------------------------------------------------------

Саша:   Чи нээрэн тийм зүйл хийсэн юм уу? Би чамаас асууж байна.

Аня:  Яаж яриад байна?

Саша:   Юуны чинь яаж? Та ойлго, энэ чинь хүүхэд. Тэр өөрөө тийм зүйл хийж чадахгүй.

Аня:  Би хүүхэд биш.

Эр:    Энэ дээр би охинтой санал нэг байна. Хүүхэд ийм зүйл бодож олж чадахгүй.

Саша:   Харин тийм. Энэ бүгдийг Роберт л хийсэн. Тэр л охиныг энэ бүхэнд уруу татсан, түүнээс л асуу.

Эр:    Та нарын гэр бүлийн асуудал надад сонин биш. Надад мөнгө сонин байна. Хаанаас авах вэ?

Саша:   Надад байхгүй, би бүгдийг нь өгчихсөн. 

Эр:    Охин чинийх үү?

Саша:   Минийх.

Эр:    Түүний алдаа. Хай.

Саша:   Би танд хэлж...

Эр:    Илүү ойлгомжтой байхын тулд. Чи нэг бол сая хагасыг олно, эсвэл яриа дуусна. Харин энэ төгсгөл та нарт муу байх болно.

Саша:   Далд хийгээч. Өмнө чинь хоёр эмэгтэй хүн байна. Бид чамайг яаж чадах юм?

Эр:    Бид ямар хөөрхөн, үслэг юм гээч. Харин эрчүүдийг хулхидаж мөнгө салгах маш амархан.

Саша:   Тийм бол буудчих.

Эр:    Чиний ээж нээрэн л...

Саша:   Надад хугацаа өгчих, би асуудлыг шийдье.

------------------------------------------------------------------------------------------------

Эм:    Түүнд нэг юм тохиолдоо юу?

Эм1:  Үгүй л бололтой. Мэдэхгүй байна.

Эм:    Эцэгт нь юм тохиолдсон уу?

Эм1:  Одоо тун үйлчлэхээр өөрөө бүгдийг нь ярина.

Эм:    Би 00 явлаа.

------------------------------------------------------------------------------------------------

Кира: Яг өмнөх шигээ байхаа больж. Тэдний хоол муудсан байна.

Алек: Зүгээр л байна.

Кира: Үгүй ээ, дахиж тэднийд захиалж байхгүй. Мафитай холбогдсон юм уу?

Алек: Сонсч байна.

Мари:   Хүрээд ирээч!

Алек: Хэн бэ?

Мари:   Марина байна, би өөр дугаараас залгалаа.  

Алек: Яагаад?

Мари:   Үүнийг удаан тайлбарлана. Хүрээд ир л дээ.

Алек: Би өнөөдөр амжихгүй гэж хэлсэн.

Мари:   Харин амжуулах хэрэгтэй, ойлгов уу?

Алек: Надад чиний зөрүүд ааш таалагддаг, гэвч би чадахгүй гэсэн бол чадахгүй.

Мари:   Энэ чамд ч гэсэн хамаатай. Би утсаар хэлж чадахгүй нь.  Чи хурдан хүрээд ирээч!

Алек: Сонс...

Мари:   Вадим дээвэр дээрээс уначихлаа!

Кира: За тэгээд, кино үзэх үү?

Алек: Дуудаж байна, явах хэрэгтэй.

Кира: Итали руу биш гэж би найдаж болох уу? Чамайг дуудах нь их болжээ.

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  Чиний аврагч аврагч биш болжээ.

Саша:   Дахиад нэг хувилбар байгаа.

Эр:    Чанга дээр нь.    

Рома:   За.

Саша:   Роман, сайн уу, би Саша байна.

Рома:   Сайн уу, Саша.

Саша:   Ийм орой танд төвөг удсанд уучлаарай, ер нь дахиад төвөг удах нь. Би хэцүүхэн нөхцөл байдалд байна. Надад мөнгө хэрэгтэй байна. Маш их. Би таныг аваад ир гэвэл болох уу? Роман?

Рома:   Тиймээ, тийм, хичнээн юм? Хааш нь аваачих вэ?

Саша:   Сая таван зууг. Би одоо хаяг явуулъя.

Рома:   Та нарын бүх юм зүгээр үү?

Саша:   Тиймээ, би зүгээр л өрөө өгөх гэсэн юм. Энд Аня бид хоёр байна.

Рома:   Ойлголоо. Хаяг хүлээе.

Саша:   Баярлалаа.

Эр:    Үгүй хараач! Хүн ч олдлоо. Дээр нь зөв хүн. Сайхаан!

------------------------------------------------------------------------------------------------

Сув:  Маргааш эмч эмнэлэгээс гаргахаар ирнэ, бусад нь тэдний асуудал. Чадах бүх юм энэ.

Валя:   Баярлалаа, би танд их талархаж байна. Сайхан амраарай.

Сув:  Сайхан амраарай.

Валя:   Энд сайхан хүмүүс ажиллах юм. Өнөөдөр хамт хононо. Би бас хоол хийсэн.

Настя:  Та яах гэж ингээд байгаа юм?

Валя:   За зүгээр дээ. Хийхэд таван минут, бас амттай, ашигтай. Би зүгээр л чамд санаа тавьж байна. 

Настя:  Та тэгэх албаггүй.

Валя:   Албатай.

Настя:  Би өөрөө л тэр хогийг амсаж үзье гэж бодсон. Энд таны буруу байхгүй.

Валя:   Бүр тийм байсан ч чи анхааралгүй үлдэж болохгүй.

Настя:  Та манай гэрт очсон уу?

Валя:   Тиймээ. Чи юунд ч санаа зовох хэрэггүй. Би бүгдийг харсан, бүгдийг ойлгосон.

Настя:  Хэдийн орой болж. Та яагаад харихгүй байгаа юм? Таныг хүлээдэг хүн байхгүй юу?

------------------------------------------------------------------------------------------------

Эр:    За алив, утсаар нь ол, нэг юм хий. Чи жаалыг алдсан. Шийд, Егорыч. Хэрэггүй, би чадна. Одоо авчирна. Харин чи түүнийг хай.

Аня:  Яах гэж ирсэн юм?

Саша:   Чиний хойноос. Ань, би татгалзсан хүсэлт бичсэн. Би чөлөөтэй, би бүхэлдээ чинийх. Энэ бүхний дараа бид хаашаа ч явсан болно.

Аня:  Үгүй ээ. Байнга л явахыг хүсдэг, зугтах гэсэн юм шиг. Харин энэ надад хэрэггүй, надад энд төлөвлөгөө байгаа.

Саша:   Чи Робертоос болсон уу?

Аня:  Чи дургүй байсан ч надад хамаагүй.

Саша:   Ань, чи одоо болтол ойлгоогүй юм уу?

Аня:  Эхэллээ.

Саша:   Тэр мөнгөнөөс болж чамаас явсан.

Аня:  Юу?

Саша:   Би яагаад энд ирсэн гэж чи бодож байна?

Аня:  Тэр чамайг яаж олсон бэ? Надаас салахын тулд гэнэт юун мөнгө хэрэгтэй болсон юм?

Саша:   Ань, би энд, харин тэр хаана байна?

Аня:  Чи асуулт сонссон уу?

Саша:   Би үүнээс өмнө түүнтэй уулзсан юм. Та хоёрын харилцааг болих хэрэгтэй гэдгийг шууд ойлгуулсан.

Аня:  Больж үз! Үүний дараа чиний бодлоор бол...

Саша:   Тэр хэн болох, юу хэрэгтэйг нь шууд ойлгосон. Энэ цаг хугацааны асуудал байсан. Тэр маш хурдан шийдвэр гаргасан.

Аня:  Юу гэгч нь вэ? Түүнд юу хэрэгтэйг чи хаанаас мэддэг юм?

Саша:   Ань, энэ сэтгэл биш. Тэр чамд хайргүй, үнэлдэггүй, тэр зүгээр л чамайг ашигласан. 

Аня:  Гүйцээ, би хүсэхгүй байна! Би чамайг сонсмооргүй байна! Юун балай юм? Чи бас нэг хор найруулчихаад одоо тэрийгээ надад тулгах гээд байна.

Саша:   Чамайг ингэж хэлнэ гэж би мэдэж байсан. Май, би түүний яриаг бичиж авсан. Май, сонс.

Аня:  Юм ууя.

------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Би чамд тэр охинтой нийлэх аюултай гэж хэлсэн ш д.

Роб:  Тэр энд ямар хамаатай гэж?

Эр:    Түүнд зориулж зохиосон схем чинь.

Роб:  Найдвартай схем.

Эр:    Нэг жул нөхөр эвгүй хүнд гар байсныг нь мэдэлгүй таарах хүртэл.  

Роб:  Тиймээ, энэ миний алдаа. Уг нь... Энэ чухал биш.

Эр:    Чи эмнэлэгт очихгүй юу?

Роб:  Үгүй ээ, бүх юм зүгээр. Виски эмчилнэ.

Эр:    Юу хийе гэж бодож байна?

Роб:  Мэдэхгүй.

Эр:    Харин би мэднэ. Хар даа, зөндөө охидууд байна. Дуртайгаа сонго. Түүнтэй хамт нэг, хоёр долоо хоног москва орчмын хаа нэгтэй бүгж бай, энд бүх зүйл цэгцрэх хүртэл. 

Роб:  Байраа яахав?

Эр:    Тэр чинь түрээсийнх ш дээ. Би харлаа, чи байранд хорогдоогүй байх нь. Шударгаар хэлчих, тэр охинд хорогдоод байна уу? Эсвэл мөнгөнд үү? Тийм схемийг хэнтэй ч хамаагүй эргэлдүүлж болно.

Роб:  Ахиухан мөнгөнд болоод.

Эр:    За тэр. Найзыгаа таньж байна.

Роб:  Мөнгө зээлэх үү?

Эр:    Одоо даварсан андыгаа харж байна. Өгнө, чи яасан бэ? Өөрсдийнхөө хүмүүсийг хаяхгүй.

------------------------------------------------------------------------------------------------

Вит:  Хэн бэ?

Эм:    Оройн мэнд, байрны даамал байна. Тух алдуулсанд уучлаарай.

Вит:  За? Уучлаарай, би хувцаслаагүй байна, онгойлгож чадахгүй.

Эм:    Ойлгож байна. Танайд бүх юм зүгээр үү?

Вит:  Тийм ээ, бүх юм зүгээр. Яасан? Юу болсон юм?

Эм:    Юу ч биш, зүгээр л ердийн шалгалт, бүх юм хэвийн гэдгийг шалгаж байна. Магадгүй, танд хэрэгтэй юм байна уу?

Вит:  Үгүй ээ, юу ч хэрэггүй. Маш их баярлалаа.

Эм:    Ойлголоо. Хэрэв танайд бүх юм зүгээр бол таныг тайван орхиё. Сайхан амраарай.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Байна уу?

Алек: Хаалгаа нээ.

Мари:   Байна уу?

Алек: Чи намайг барьж өгмөөр байна уу?

Мари:   Надад туслалцаа хэрэгтэй.     

Алек: Би чамд туслахаараа нэг болсон. Чи бүгдийг чимээгүй хийнэ гэсэн, гэтэл өөрөө ийм балиар юм хийж байдаг.

Мари:   Би чамд л тусалж байна. Тэд байрыг хайж эхлэнэ, эрт орой тэд чиний надад олж өгсөн байрыг олж мэднэ. Баярлалаа хэлсэн бол дээрсэн.

Алек: Чи толгой нээрэн асуудалтай юм уу?

Мари:   Надтай битгий ингэж ярь.

Алек: Чи тоглоогүй биз?

Мари:   Үгүй. Би Вадимд тэгэхийг зөвшөөрөгүй, чамд ч зөвшөөрөхгүй.

Алек: Яасан, намайг дээвэр дээрээс шидэх үү?

Мари:   Би зүгээр л тусламж хүссэн. Би чамайг сүрдүүлээгүй, Кирагаар шантаажлаагүй, уг нь чадах л байсан.

Алек: Битгий зүрхэл. Сонсов уу?

Мари:   Зүгээр л хэлж байна...

Алек: Чи юу хэлж байгааг би сонсч байна, чиний юу хэлэх гээд байгааг ч ойлгосон. Хэрэв чи намайг дарамтлах гэвэл би бүх зүйлийг өөртөө ашигтайгаар эргүүлж чадна.

Мари:   Би ч ялгаагүй. Тэд чамайг яагаад надад тусалсан, яасан ийсэн гэж шалгаж эхлэнэ. Хувийн амьдрал, ажил чинь. Та нарт энэ хэрэггүй, тийм үү? Би чамд мэдэгдэж зөв юм хийсэн.

Алек: Чи надад юу нотлох гэж оролдоод байгаа юм?

Мари:   Тэр намайг сүрдүүлсэн, над руу дайрсан. Түүний оронд би байж болох байсан. Би юу хийхээ мэдэхгүй байна.

Алек: Намайг анхааралтай сонс. Одоо байрнуудын камерийг шалгаж байгаа. Би чадах бүхнээ хийнэ. Чи зүгээр л юмаа цуглуулж аваад тэндээс тайван гараад яв. Ойлгосон уу?

Мари:   Тиймээ. Би чамд хэлж зөв юм хийсэн биз дээ?

Алек: Зөв өө, зөв. Юмаа эмхлэх 5 минут. Чамайг байрнаас авч гарна. 

------------------------------------------------------------------------------------------------

Эр:    За яасан?

Дима:   Мэдээллийг хаасан. Хэвлэл мэдээллээр гаргаж болохгүй.

Эр:    Сайн байна.

Дима:   Илүү тодорхой болох уу? Тэр амьд уу?  

Эр:    Эмч нар ажиллаж байгаа. Одоохондоо ойлгомжгүй.

Дима:   Хувилбар байна уу?

Эр:    Сая. Ахуйн асуудлаас эхлээд биднийг чадах гэсэн хэн нэгэн хүртэл.

Дима:   Зүгээр л улаан цайм уу?   

Эр:    Тэнд багагүй мөнгө байгаа.

Дима:   Харин би юу хийх вэ?

Эр:    Юу ч хийхгүй. Юу ч өөрчлөгдөөгүй. Охин дээр нь ажиллаж бай.

Дима:   Тэр мэдсэн үү?

Эр:    Энийг би чамаас л асуух ёстой. Чи тэр хүүхэн хяналтанд байгаа гэсэн, гэхдээ чиний тохиолдолд хяналт гэдэг...

Дима:   За, боллоо. Тийм бол би тэднийд очлоо.

Эр:    Дэргэд нь бай, сүрхий тоглоом эхлүүлэхийн тулд нөхцөл байдлын дагуу ажил, эсвэл шахаад өг. Тэр хүүхэн хөрөнгийг шилжүүлэх ёстой.

Дима:   За, бүгдийг хийнэ.

Эр:    Би хотод байхгүй. Зуслангийн байр луу явлаа. Гар утсаар биш, тусгай холбоогоор над руу залгаарай. Ойлгосон уу?

Дима:   Тиймээ.

------------------------------------------------------------------------------------------------

Эр:    2-р хагалгааны өрөө рүү. Хохирогчийн тухай мэдээллийг оруулахгүй. Бүгдийг надтай зөвшилцөнө. Хагалгаанд бэлтгэ.

------------------------------------------------------------------------------------------------

Алек: Ойлголоо. Холбоотой байя. Баярлалаа. Вадим амьд. Одоо хагалгаа хийнэ. Тодорхой юмыг мэдэхгүй, гэхдээ сайнаар дуусах боломж байна. Энэ мэдээ чамайг баярлуулах ёстойд итгэ. Одоо бид чамайг авч явна. Жинхэнэ дугаараасаа такси дуудаарай. Эмнэлэгт оч. Чи уй гашууд автсан эмэгтэй гэдгээ бүү март.

Мари:   Би яаж мэдсэн байхав?  Тэр чинь...

Алек: Хөршүүдийн нэг нь ярьсан гэж хэл. Утасны дуудлагыг өөрчлөх нь асуудал биш.

Мари:   Хэрэв тэр ухаан орвол яахав?      

Алек: Тэгж бодохгүй байна. Дор хаяж л яг одоо биш. Ер нь чамайг түүн рүү оруулах нь юу л бол. Тиймээс ердөө л дөнгөж сая бүгдийг мэдсэн эхнэр.

Мари:   Ойлголоо. Ойлголоо.

Алек: Чи энэ орон сууцны цогцолборт хэзээ ч ирж байгаагүй. Зочид буудалд ч гэсэн. Хэрэв хэн нэгэн шиншилвэл ээжийндээ амьдарч байсан гээрэй. Ээж чинь батлах ёстой.

Мари:   Хэн нэгэн байцаах юм уу?

Алек: Манай хүмүүс. Одоохондоо энэ талаар өөр хэн ч мэдэхгүй. Энэ хэвээр байх ёстой. Хэлтэс бүр өөр зүйлийн талаар бодох болно. Энэ нь ч сайн, тэд чиний талаар хамгийн сүүлд бодно. Чиний тэнэг сүрдүүлгээс болж би энэ бүхнийг хийж байна гэж чи бодоогүй биз дээ? Энэ бүхнийг нэг тийш нь болгосны дараа хөрөнгийн хувиарлалт хийнэ гэж хэлээрэй. Яг миний хэлснээр хийнэ. Энэ ойлгомжтой юу? Сайн байна. Явцгаая.

------------------------------------------------------------------------------------------------

Саша:   Энэ тэр.

Эр:    Тайвнаар ороорой.

Рома:   Надад зэвсэг байхгүй.

Эр:    Гол нь мөнгө байх ёстой.

Рома:   Чи наашаа цаг хугацааны машинаар ирсэн үү? 90-ээд оноос уу?

Эр:    Мөнгө өө.

Рома:   Гаргаж болох уу?

Эр:    Гарга.     

Рома:   Хана руу. Гараа дээш нь. Хоёуланг нь, надад харагдаж байхаар. Яг ингэж. Сайн уу. Хэн нэгэн чинь надад ус авчраад өгвөл би их баярлана.

------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Нээгээрэй, цагдаа байна. Энэ тоот яг мөн үү?

Эм:    Энэ байрны эзэн мөн. Би 15 минутын өмнө ирсэн, нэг эрэгтэй бүх юм зүгээр гэж хэлсэн. Эсвэл тэр доошоо буусан уу?   

Эр:    Түүнийг таньж чадах уу?

Эм:    Би түүнийг хараагүй. Хэнд зөвшөөрөл байгааг нэрсийн жагсаалтаас харах хэрэгтэй.

Эр:    За, за, доошоо бууцгаая.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Тэр ухаан орсон уу? Ямар нэг юм хэлсэн үү?

Эмч:  Үгүй ээ, юу ярина вэ.Тэр амьд гарсан нь үнэхээр гайхамшиг. Хэрэв хунгар байгаагүй бол... Үгүй ээ, үгүй. Зөвхөн хагалгааны дараа нь ухаан санааг ярьж болно. 

Мари:   Тиймээ, мэдээж, мэдээж. Хэрэв тэнд... Хэд ч хамаагүй мөнгө, ер нь хэрэгтэй бүх юмыг...  Гол нь бүх юм зүгээр өнгөрөх ёстой.

Эмч:  Марина Александровна, шаардлагтай бүх юмнууд байгаа, та юунд ч битгий санаа зов. Хэрэв хэрэг гарвал би хэлнэ.

Мари:   Тиймээ. Би зүгээр л...

Эмч:  Таны бүх юм зүгээр үү?

Мари:   Тиймээ, тийм, тийм. Зүгээр л энэ бүхэн...

Эмч:  Тэгэхээр, ийм газар тайвшруулдаггүй юм. Ер нь... ер нь ингэе. Та одоо гэртээ хариад тайвшруулах эм уучих, харин бид тантай холбоотой байна.

Мари:   Гэвч энэ чинь буруу.

Эмч:  Марина Александровна, би эмчийн хувьд надад итгэ. Одоо тантай хамт байх хүн бий юу?

Мари:   Ээж. Би ээжтэйгээ байдаг.

Эмч:  За тэр, сайн байна. Түүн рүү яв.

Мари:   Гэхдээ энэ зүгээр үү, тэр энд, харин...

Эмч:  Марина Александровна, би танаас гуйя.

Мари:   Түүнд ямар нэг эд зүйлс байсан уу?

Эмч:  Санаа зоволтгүй, бүх юм нь хадгалах камерт байгаа.

Мари:   Энэ сайн хэрэг. Тэнд миний түлхүүр байгаа юм. Юу...

Эмч:  Бид юу ч өгч чадахгүй.

Мари:   Би ойлгож байна. Би ердөө л түлхүүрээ авах хэрэгтэй байна. Үгүй бол би гэртээ орж чадахгүй. Мэдэхгүй юм...

Эмч:  За.. за яахав. Би таныг хүргээд өгье.

Мари:   Баярлалаа.

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  Нээрэн үү?

Дима:   Чи утсаа авахгүй байна.

Ева:  Би амарч байна. Харахгүй байна уу?

Дима:   Тиймээ, саад болсонд уучлаарай.

Ева:  Би чамтай хамт дахиж хаски руу явахгүй.

Дима:   Ярилцах гэсэн юм.

Ева:  Тэгээд яриач.

Дима:   Аав чинь дээвэр дээрээс унасан.

------------------------------------------------------------------------------------------------

Саша:   Чиний эцэг яг ингэж намайг татсан юм. Эрх чөлөөтэй, бие даасан. Харин би гэнэн охин. Чиний насанд амархан хууртаж, чи огт хэрэггүй хэн нэгэнд итгэдэг. Чи дурласан юм шиг санагдаж, бүгдийг маш гоёор хардаг. Чи зүгээр л урхийг нь олж хардаггүй.

Аня:  Чамд тохиолдсон зүйл бүгдэд нь тохиолддог гэсэн үг биш.

Саша:   Би зөвшөөрнө.

Аня:  Би ядаж л түүнийг алах гээгүй байна. Нааш нь.

Рома:   Нэгэнт ирснийх, сонссон зүйлийнхээ талаар өөрийнхөө бодлыг хэлье.

Эр:    Юу ч ярих юм? Тэд нэг схем зохиосон. Хөгийн зүйл.

Рома:   Чи надад схемийн тухай ярих хэрэггүй. Хүүхэд рүү буугаар чичлээд сууж байдаг.

Эр:    Тэр охин...

Рома:   Тэр хүүхдээрээ. Тэр өөрөө энэ бүхнийг бодож олоогүй нь тодорхой. Түүний залуу нь үүнийг сэдсэн. Гэтэл та нар түүнийг орхиод энэ охиноос мөнгө салгахаар шийдсэн үү? 

Эр:    Хэн байх хамаагүй, мөнгө байвал боллоо.

Рома:   Чи юун мөнгө зохиож яриад байгаа юм? Тэд тэр нөхрөөс өөр юм авсан уу? Үгүй. Чи өөрөө хэлсэн. Тийм бол түүнээс юуг нь асуух юм?

Роб:  Би хотоос явлаа. Мөнгөө өгөөдөх, тэгээд охиноо ав.

Саша:   Хэрэв дахиад гарч ирвэл яахав?

Роб:  Би гарч ирэхгүй дээ. Тэр надад ямар хэрэгтэй юм?

Рома:   Тэгэхээр ингэе. Би үүнийг... энэ бүхнийг хараагүй. Үгүй ээ, би мэдээж нөхөд рүүгээ залгаж болно. Тэд хүрч ирээд өөр байдлаар учрыг олно. Товчхондоо яваад алга бол. Тэр Роберттой юу хүссэнээ хийгээрэй, харин охинд км ч ойртох ёсгүй. Тохирох уу?

Саша:   Тэр чамайг байрандаа зэвсэглэсэн хүнтэй орхисон. Тэр чамайг худалдсан. Мөнгөөр сольсон. Минийх байсан нь аз. 

Аня:  Энэ чи л ингэж харж байгаа.

Саша:   Харин чи үүнийг яаж харж байна? Чи сая өөрөө сонссон. Би түүнийг ингэж ярь гэж хэлээгүй.

Рома:   Бид тэнд бүгдийг ярилцлаа. Их бага хэмжээгээр бүгд ойлгомжтой.

Аня:  Гүйцээ, явж болох уу?

Рома:   Үгүй ээ. Үгүй. Чиний залуу чамтай холбоо барьсан уу?

Саша:   Хариулаач.

Аня:  Үгүй. Үгүй ээ, тэр залгаагүй.

Рома:   Энэ түүний байр уу?

Саша:   Тиймээ.

Рома:   Нөхцөл байдал бүрхэг. Одоо явцгаая. Хэрэв тэр чам руу залгавал утсаа надад өгөөрэй. Тохирох уу? Тэр чамайг мэхэлсэн. Итгэ, тэгвэл зөв болно.

Саша:   За, бүх юм зүгээр болно. Алив, хувцсаа өмс, явцгаая. 

Рома:   Вадим Юрьевичийн туслах Глеб залгалаа.

------------------------------------------------------------------------------------------------

Эм:    Энэ. Байсан бүх юм нь.

Мари:   Баярлалаа. За, Кир.

Кира: Сайн уу? Чи яаж байна? Орой залгасанд уучлаарай.

Мари:   Зүгээр. Ямар нэг юм болсон уу?

Кира: Үгүй дээ, надад нэг онцгүй зүүд зүүдлэгдээд. Тэгээд л бүх юм зүгээр байгааг шалгаж залгахаар шийдлээ. Марин, бүх юм зүгээр үү?

Мари:   Аан гээч, Вадимд золгүй явдал тохиолдсон. Би одоо эмнэлэгт байна.

Кира: Би яваад очих уу? Эсвэл ямар нэг тусламж хэрэгтэй юу?

Мари:   Одоохондоо хэрэггүй. Би дараа залгая.

Кира: Тэгэхээр чи залгасан болж таарах нь ээ, тийм үү? Алёшка чам руу явсан уу? 

Мари:   Тиймээ. Өөрөөр, үгүй. Сонс Кир... тэр хаашаа явсныг би мэдэхгүй, ойлгосон уу? Дараа болъё. Надад одоо тохиромжгүй байна. Би залгая. Новш гэж.

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  Намайг хаа нэгтэй буулгачихгүй юм уу? Тэнд би та нарт ямар хэрэгтэй гэж?

Саша:   Хүлээж авсан танд маш их баярлалаа. Тэгээд таныг үүнд оролцуулсанд уучлаарай.

Рома:   Би өөрөө үүнийг зөвшөөрсөн. Вадим надад ажил санал болгосон юм. Тийм болоод л над руу залгасан гэж би бодсон.

Аня:  Хаант улсад бүх юм ямар будлиантай юм бэ.

Саша:   За, байна уу? Виталь, чи хаана байна?

Вит:  Саш, чи намайг хаана орхисон тэр газартаа л байна.

Саша:   Чи хүүхэдтэй байна уу?

Вит:  Тиймээ. Вадим ирнэ гэж амласан. Тэр байдаггүй. Би юу болоод байгааг мэдэхгүй байна, учир нь байрны даамал ирж хаалга тогшсон. Дараа нь цагдаа нар ирсэн. Мэдээж би онгойлгоогүй, гэхдээ л нэг юм болж.

Саша:   Тиймээ, бид эмнэлэг явж байна. Вадим тэнд байгаа.

Вит:  Ингэхэд юу болсон юм?

Саша:   Би мэдэхгүй. Дээврээс унасан гэцгээж байна.

Вит:  Юу?

Саша:   Мэдэхгүй байна. Эмнэлэгт очоод би чам руу залгая.

Вит:  Мэдлээ. Залгаарай, тэгэхгүй бол би юу хийхээ мэддэггүй.

Саша:   Хүүхдийн хувьд бүх юм яг зүгээр биз?

Вит:  Тиймээ, тийм, тийм.

Саша:   Чи түүнийг харж байгаарай. За юу? Би эргээд залгана.

Аня:  Тиймээ, бүх яг чиний хэлснээр. Хүүхэд байхгүй, одоо чамд ганцхан би байна. Чамд итгэж болохгүй юм байна.

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  Хэрэггүй. Ер нь чи энд яах гэж ирсэн юм? Аавд санаа зовж байгаа царай юу? Эсвэл шууд л бичиг цаас, мөнгө хөрөнгө үү?

Дима:   Би чамд хэлсэн. Чи надад хамаагүй биш учраас би энд байна.

Ева:  Бурхан минь, наад циркээ дуусга. Бид хоёр удаа л унтсан. Би түүнд хамаагүй биш гэнэ... Хаанаас ийм мэдрэмж байна аа? Яг хуураад байгаа юм шиг.

Дима:   Чи одоо бүх юмнаас өө олж харах тийм байдалд байгаа. Би үүнийг ойлгож байна.

Ева:  Би юу ярина вэ? Чи миний аавыг шоронд хийсэн. Гэтэл би олон юм яриад л.

Эмч:  Сайн уу. Миний ойлгосноор та...

Ева:  Охин нь.

Эмч:  Амин чухал эрхтэнүүд нь гэмтээгүй ч нөхөн сэргэлтэнд их хугацаа орж магадгүй. Олон тооны гэмтлүүд, хугаралтай.

Ева:  Амьдрах уу?

Эмч:  Бид боломжтой бүхнийг хийж байна.

Ева:  Та хариулахаас булзаад байна.

Эмч:  Яг энэ мөчид миний хэлж чадах бүх юм энэ. Мөн яг адилхан танай...

Ева:  Хэнд? Хэн ирсэн бэ?

Эмч:  Вадим Юрьевичийн эхнэр Марина. Түүнд хэлснийг танд ч гэсэн хэлье. Хугацаа их шаардагдана, тэвчээртэй байгаарай.

Ева:  Тэр яах гэж ирсэн бэ?

Эмч:  Та яах гэж ирсэнтэй яг адилхан байх. Санаа нь зовж...

Ева:  Новш гэж... муу харханцар!

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Байна уу? Би яг чиний хэлснээр бүгдийг хийсэн. Надад дахиад нэг гуйлт байна. Сүүлчийнх нь, гуйя.

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  Чи дажгүй юу? Тэсээрэй.

Ева:  Баярлалаа.

Саша:   Энэ хэн юм?    

Ева:  Удаан тайлбарлана. Хөөж явуулж чаддаггүй ээ.

Саша:   Аав чинь ямар байна?

Ева:  Хагалгаа хийж байгаа. Амьдрана гэж хэлсэн. Гэхдээ амьдрахгүй ч байх юм шиг ярьсан. 

Саша:   Яаж ийм юм болчихов оо?

Ева:  Мэдэх юм алга. Гэвч харханцар оролцоод авсан байна. Тэр энд ирсэн байна лээ. 

Саша:   Тэр хаанаас мэддэг байна?

Ева:  Харин тийм, би ч гайхсан. Бид л хамгийн сүүлд мэдсэн бололтой.

Саша:   Тэнд Виталик ганцаараа хүүхэдтэй хамт үлдсэн. Тэр арай...Тийм ээ үлдсэн. Мэдэхгүй юм. Аав чинь ятгасан бололтой. Би явсан нь дээр байх. Түүнийг авах хэрэгтэй.

Аня:  Яв. Би Еватай үлдэе. Надад хэцүү байхад тэр надтай хамт байсан юм.

Ева:  Санаа зоволтгүй. Бид энд байж байна.

Рома:   Би таныг хүргэх бололтой.

------------------------------------------------------------------------------------------------

Кира: Сайн уу, чамаар юу байна? Уулзалгүй их уджээ. Шөнөөр залгасанд уучлаарай. Унтаагүйг чинь би мэднэ. Сонсооч, миний найз саяхан холбооны цамхаг руу залгасан бүх дуудлагуудыг байршилтай нь хамт мэдэж авсан юм. Надад ч гэсэн нэг дугаарыг мэдэх хэрэгтэй байна. Энэ амаргүйг би мэднэ, гэхдээ чам шиг танилтай хүнд энэ хэцүү биш. Үгүй ээ, мөнгө асуудал биш. Чамд хэд хэрэгтэй тэрийг чинь шилжүүлнэ. За тэг. Баярлалаа. Би одоо дугаарыг нь явуулна. 

------------------------------------------------------------------------------------------------

Саша:   Виталь, бид очиж байна. Юмаа цуглуул, удахгүй очлоо. Вадим танд тийм ажил санал болгоод удсан уу?

Рома:   Дөнгөж суллагдсаныхаа дараа болов уу.

Саша:   Та мэргэжлийн хүний хувьд болсон явдлыг юу гэж бодож байна?

Рома:   Мэргэжлийн хүний хувьд, надад ямар ч мэдээлэл алга. Байсан ч болоосой гэсэн хүсэл алга.  Хэрэв та өөртөө санаа зовж байвал дэмий. Хэн нэгэнд та биш чухам Вадим хэрэгтэй байж. 

Саша:   Би өөртөө санаа зовоогүй.

Рома:   Аняд ч гэсэн аюул байхгүй гэж бодох юм.

Саша:   Би энэ гэр бүлтэй холбогдох хүртлээ яг тэгж боддог байсан.

Рома:   Би түүний саналыг зөвшөөрөхийг хүсээгүй.

Саша:   Яагаад зөвшөөрсөн юм?   

Рома:   Харин та яагаад зөвшөөрсөн бэ?

Саша:   Би зөвшөөрөөгүй. Би түүнд ямар нэг юм хий гэж хугацаа өгсөн. Хүсэлтээ бичээд өгсөн. Надад түүнтэй холбоотой юу ч байхгүй.

Рома:   Тэгвэл одоо яах гэж яваа юм?

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  Сонс, одоо ингэнэ. Чи одоо өөрсдийнхөндөө очно. Дахиж хамт ажиллахаа больсон тэр хүмүүстээ. Тэгээд намайг хамгийн гол хүнтэй нь уулзмаар байна гэсэн гэж хэл.

Дима:   Тийм юм байхгүй.  

Ева:  Хэзээ ч юм эхлэх л хэрэгтэй. Чи оролцсон кино чамд хэрэгтэй юу?

Дима:   Ева, тэд ямар түвшний хүмүүс гэдгийг мэдэх үү?

Ева:  Тэд кино үздэггүй гэж үү? Би ажил ярилцмаар байна гэж хэл. Чи надад зуучлагчийн хувиар хэрэггүй. Хувийн уулзалт. Хөрөнгө хүсч байвал уулзалт зохион байгуулна биз.

Дима:   Тэд татгалзана.

Ева:  Харин чамд дарамтлах чадвар бий. Энд чи ямар ч хэрэггүй адгийн шаар. Нийгэмд ашиг тусаа өг. 

------------------------------------------------------------------------------------------------

Вит:  Эвшээж байна. Ээж нь ирлээ.

Эр:    Хүүхэд хаана байна?

------------------------------------------------------------------------------------------------

Вит:  Хэрэггүй. Та нараас гуйя, битгий. Хэрэггүй л дээ. Энэ ямар нэг алдаа байх. Энэ миний хүүхэд.       

Эр:    Юу болсон бэ?

Вит:  Түүнд битгий хүр. Түүнд битгий хүр!

Эр1:  Бэлэн.

Вит:  Та ойлгохгүй байна. Хүүхэд түүнд хэрэггүй.

Эр:    Битгий хөдөл, хэн рүү ч битгий залга. Хүүхэд цаашид яах нь чамд огтхон ч хамаагүй.

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  Чи тэнд ямар хэрэг тарьчихав?

Аня:  Болъё, надад одоо энэнтэй манатай байна.

Ева:  Би одоо энэнтэй манатай гэж бодох бүрт дараа нь ийм хогийн зүйл болдог. Би ч гэсэн тэгж боддог байлаа, дараа нь хэлье, дараа нь ярилцъя гэж. Хараад байхад, чи ээжтэйгээ таарамжгүй хэвээрээ юу?

Аня:  Тиймээ.

Ева:  Чи түүнийг нэг л агшинд алдана гэхээс айхгүй байна уу? Би түүнд тийм зүйл хүссэн гэж бүү бодоорой. Зүгээр л нөхцөл байдал ингэж бодоход хүргэлээ. Толгой дотроо: “За яавал гэж, юу ч тохиолдохгүй” гэж боддог. Бодлоо хөөнө. Гэтэл тохиолдоод л байдаг.

Аня:  Би нэг хэсэг хугацаанд өөрийнхөө талд явсан. За яасан, Саша муу новш чиний бүх амьдралыг балласан. Тэр новш биш гэдгийг би яаж ойлгосныг мэдэх үү? Тэр та нарын хүүхдийн хойноос ямар их хөөцөлддөг гээч.

Ева:  Харин би үүнийг нь ердөө ч ойлгоогүй. Үгүй ээ. Тэр чамтай ямар их зууралддаг гээч. Чиний араас л явдаг. Өдөр шөнийн аль ч цагт гүйж, утсаар залгаж, хөл дээрээ босгож, юмыг шийдэхэд бэлэн. Үнэндээ тэр хэн ч биш. Түүнд мөнгө ч байхгүй, нэр нөлөө ч байхгүй. Гэтэл чиний төлөө тэмцсээр. Чадах ядахаараа, гэхдээ л тэмцдэг. Ойлгож байна уу?  

------------------------------------------------------------------------------------------------

Дима:   За боллоо.

Эр:    Юу болж байна?

Дима:   Дахиад сайн уу. Хагалгаа амжилттай болсон. Палат руу шилжүүлж байгаа бололтой.

Эр:    Гол юмаа хэл. Ева зөвшөөрсөн үү? Болгосон уу? Өгөхөд бэлэн үү?

Дима:   Тиймээ, бараг л. Тодорхой гэвэл... Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.

Эр:    Тэгээд арай тодорхой, хурдхан хэлээдэх.   

Дима:   Тэр зарчмын хувьд зөвшөөрсөн, гэхдээ тэр туслалцаа үзүүлэхийг хүссэн. За тэр нь яг туслалцаа ч биш. Зүгээр л ямар нэг...

Эр:    Тэгээд? Хурдлаач.

Дима:   Түүний шаардсан юм...  Товчхондоо, тантай уулзуулахыг хүссэн.

Эр:    Чи наанаа бүр солиорчихсон уу?

Вит:  Уучлаарай.

Төгсөв

 

Back to episodes Go home