Тээгч эх 2-6

Тээгч эх  2 – р бүлэг

54:28 мин

Дүрүүд:

Эр:

Вадим                Маринагийн нөхөр

Виталий            Сашагийн хөрш

Дима                 Вадимын дайсан нь

Александр         Кирагийн нөхөр

Роберт              Евагийн найз нарын нэг

Роман                мөрдөгч

+Эр 2

 

Эм:   

Марина             

Саша   

Валя     Сашагийн ээж

Аня       Сашагийн охин

Нина     клиникийн эмч

Кира     Маринагийн найз хүүхэн

Ева       Вадимын охин

+Настя        10 жилийн охин

+Зоя     Настягийн ээж

------------------------------------------------------------------------------------------------

СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА

------------------------------------------------------------------------------------------------

ТЭЭГЧ ЭХ:  2 Р БҮЛГИЙН 6 – Р АНГИ

------------------------------------------------------------------------------------------------

Роб:  Яасан, тоглоод байгаа юм уу?

Эр:    Бидний хооронд юу ч байхгүй.

Роб:  Чи дөнгөж сая миний дүүг дайлж байсан.

Эр:    Энэ сүүлчийнх нь байсан юм, андгайлъя. Би мөнгөгүй болчихоод түүнийг эндээс авч явах гэсэн юм.

Роб:  Хаашаа авч явах гэж? Тэр насанд хүрээгүй. Хөгийн хүүхдийн гаж донтон. Би цагдаа дуудлаа.   

Эр:    Үгүй ээ, үгүй. Хэрэггүй. Гуйя, тэгэх хэрэггүй. Чамаас гуйя.

Роб:  Тэгвэл яаж шийдэх вэ? Мөнгө чинь хаана байна?

Эр:    Би бүгдийг нь өгнө, амлая.

Роб:  АТМ явцгаая.

Эр:    Надад карт байхгүй.

Роб:  Чи тоглоод байна уу?

Эр:    Би төрийн албанд ажилладаг, би мэдэгдэж болохгүй.

Роб:  Чи баригдсанаа үнэхээр мэдэхгүй байна уу?

Эр:    Маргааш... маргааш би бүгдийг нь хэлсэн газарт чинь аваачиж өгье.

Роб:  Надаас бултмаар байна уу?

Эр:    Ямар хэрэгтэй гэж? Чамд бүх нотолгоо байна. Би маргааш авчирч өгнө, харин чи миний дэргэд бичлэгээ устгаж, бид салцгаана. 

Роб:  Чи миний өгөөмөр сэтгэлийг хэдээн үнэлэх юм?

Эр:    Хэлснээр чинь болъё, үнээ хэл.

Роб:  Чи хэл.

Эр:    Хагас сая. Маргааш би хагас саяыг авчирч өгнө. 

------------------------------------------------------------------------------------------------

Саша:   Та яагаад ганцаараа ирэв?

Вад:  Нэг магадлал байна, бид...

Саша:   Бид бүгдийг ярилцсан.

Вад:  Чамайг бодлоо өөрчлөнө гэж найдсан.

Саша:   Би яагаад бодлоо өөрчлөх ёстой юм?  

Вад:  Хүүхэд.

Саша:   Би татгалзсан хүсэлтээ бичсэн. Хүүхэд таных. Та нарт бүх зүйлд санаа тавих хангалттай хугацаа байсан. 

Вад:  Шөнийн цагаар ямар нэг юм хийх бэрхшээлтэй. Тэгээд ч хэрэв бид ингээд салцгаавал би Аняд тусалж чадахгүй.

Саша:   Та шөнийн дотор өөрийнхөө хүүхдэд асрагч олж чадаагүй. Миний хүүдэд санаа тавимаар байна уу? Ер нь та Анягийн тухай юу мэдэх юм? Эсвэл түүнийг бас л мөнгөөр шийдмээр байна уу? Эсвэл тэр таны хүүхдийг асрах юм уу?

Вад:  Чиний зөв, би Анягийн талаар үнэхээр бага мэднэ. Гэхдээ нөхцөл байдлыг бүхэлд нь ойлгож байгаа. Түүний эцгийг алсан газарт би очсон, хэрэв чи санаж байгаа бол. Би тэгэхэд тусалсан, одоо ч туслахад бэлэн. Асуудалтай охинтой харилцах туршлага надад байна. Тэр охин тэнэг үйлдэл хийхгүйн тулд ямар арга хэмжээ авахыг би мэднэ. Миний ойлгосноор чи үүнд санаа зовж байгаа биз дээ? Би түүний бичиг баримттай холбоотой бүх асуудлыг, гадаадад гарахыг нь хориглож чадна. Ер нь тэгээд чиний хэлсэн бүхнийг.

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  Хэлснээр чинь ширтээгүй. Бэлтгэл бас алга. Зутангийн хүчинтэй хугацааг шалгаж үзсэн. Идэж болно. Би бүгдийг зөв тогтоож уу?

Роб:  Чи энд өөрийнхөө журмыг тогтоож эхэлсэн үү?   

Аня:  Аль хэдийнээс. Зүгээр л ухаантай бүсгүйчүүд үүнийг анзаарагдахааргүй хийдэг юм. Алив, бос, чи явж хүнтэй уулзана, мөнгөө авна. Харин би ороо хурааж байя.

Роб:  Чи энд арай даварч байна уу, үгүй юу?

Аня:  Үгүй. Гэрт эзэн байх ёстой ш дээ.

------------------------------------------------------------------------------------------------

Саша:   Намайг тэнэг хүн шиг бодох хэрэггүй! Нэгд, би явлаа гэдгээ хэлсэн. Хоёрт, татгалзсан хүсэлтээ бичсэн. Таньд асрагчийн асуудлаа шийд гэж хугацаа өглөө. Гэтэл та? Үнэнээ хэлчих, та намайг зөвшөөрнө гэж бодсон, тийм биз дээ?

Вад:  Би нуухгүй. Тиймээ.

Саша:   Ямар аймаар дарангуйлагч вэ? Хүмүүс өмнө чинь бөхийж байвал танд таалагддаг. Сурахаас араггүй. Харин татгалздаг хүмүүс байдаг юм. 

Вад:  Болсон үйл явдлын бодолцвол эмнэлэг гэрээний дагуу үлдэгдэл мөнгийг чамд өгөх нь юу л бол.

Саша:   Новш гэж, та зөвхөн мөнгө л бодох юм.

Вад:  Үгүй дээ, би зүгээр л миний хүсэх юм...

Саша:   Тэр мөнгө надад хэрэггүй. Би мөнгөнөөс болж хүүхдийг аваагүйг та ойлгож чадах уу?

Вад:  Тийм болоод би чамайг миний саналыг хүлээж авна гэж найдсан юм. Би ойлголоо. Би эмнэлэгтэй асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Дээр нь тэдэнд илүү дутуу асуудалгүйгээр ажлын чинь хөлсийг өг гэж хэлнэ.

Вит:  Сашенька! Нээрэн, дахиад хэсэг хугацаа өгье л дөө.

Саша:   Чи миний юу хэлэхийг сонссон уу?

Вит:  Би сонссон. Чи залхасан, би чамайг ойлгож байгаа. Гэвч энэ чинь хүүхэд, түүнийг зүгээр л ингээд орхиж болохгүй.

Саша:   Яагаад зүгээр гэж? Эцэг нь энд байна, тэрэг нь тэнд. Хоол хүнсэнд асуудал гарах нь юу л бол. Тэгээд, хэн нэгнийг хайгаач, хэрэв өөрсдөө асрагч болох гээгүй бол. Яваач, туршаад үз. Бид одоохондоо туслая, хэлж өгье.

Вит:  Хараал ид!

Саша:   Гүйцсэн үү? Аня, мөнгө. Шалтгаанууд дууссан уу?

Вад:  Би чамаас гуйж байна, Саша.

Саша:   Энэ дуусахгүй нь л дээ.

Вит:  Саш! Үнэхээр орой болтол хэсэг хугацаа өгье л дөө.

Саша:   Чи тоглоод байна уу?

Вит:  Би энэ маргаанд та нарын аль талд орохгүй. Надад энэ хүүхэд л хайран байна.

Саша:   Тэр зөвхөн үүнийг хүлээж байгааг чи ойлгохгүй байна уу?

Вит:  Надад хүүхэд хайран байна. Чи хаачих гээв, Саш? Саша! Саша!

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Тэгээд, тэр сул чөлөөтэй явж байгаа нь зүгээр үү?

Алек: Вадимын урдын нэр нөлөө байхгүй болсон. Хүрээлэлд учрыг нь мэдсэн болохоор холбогдох хүсэлгүй байгаа.

Мари:   Түүний амьдралд янз бүрийн үе шатууд байсан.

Алек: Ноцтойг нь санахгүй байна. Гэхдээ хайртай нөхөртээ итгэх хэрэгтэй.

Мари:   Байсан.

Алек: Бичиг баримтаар бол одоохондоо экс биш. Вадим холбоо бариагүй юу?

Мари:   Үгүй ээ. Тэр нэг юм бодож байгаа нь тодорхой. Зальдаж байгаа. Гэхдээ хувилбар нь нэг их биш. Тийм болохоор өнөөдөр бүх юм болно гэж бодож байна. Би бүгдийг санаж байна. Бүх юм чимээгүй, тайван болно. Би чамайг хөөдөхгүй. Найм гэхэд ирж намайг аваарай, зугаацмаар байна.

Алек: Өнөөдөр амжихгүй.

Мари:   Чи хичээж болно гэж би бодох юм.

Алек: Амжихгүй гэж хэлээд байна.

Мари:   Кира залгаж байна. Би чамд итгэлээ шүү. Ямар ч байсан хичээгээрэй, за? За, сайн уу. Нэг л сайн унтсангүй.

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  Чамтай хамт явах уу?

Роб:  Хагас саяыг ганцаараа даахгүй гэж бодсон уу? Гартаа тийм их мөнгө барьж үзээгүй юу? Тийм бол бэлд. Энэ зөвхөн эхлэл.

Аня:  Аан гээч, тэр нээрэн авчирч өгөх үү?

Роб:  Тэгэх л байх. Очиж байна гэж бичсэн бол. Хэрэв бултахаар байсан бичихгүй байх байсан, тийм үү?    

Аня:  Тиймээ.

Роб:  Санаа зоволтгүй. Чамд юм авах уу? Кофе ч юм уу?

Аня:  Үгүй ээ, хэрэггүй. Чамд уут өгөх үү?

Роб:  Тэр мөнгөө гартаа бариад ирнэ гэж бодсон уу? Чи яасан бэ, хонгор минь? Бүх юм сайхан болно. Хагас цагийн дараа чи Форбсын жагсаалтанд дээш өгсөнө, тийм үү? Алив, уутаа аваад ир, юмыг яаж мэдэхэв.  

Аня:  Одоохон.

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  Байна?

Дима:   Чи намайг зугтсан гэж бодоогүй биз дээ?

Ева:  Би галзуурахаа больж болно. Чи нээрэн надад хайртай юу?

Дима:   Чи үнэхээр сайхан унтаж байсан болохоор сэрээхийг хүсээгүй юм.

Ева:  Жинхэнэ хүлэг баатрууд байдаг л юм байна.

Дима:   Тэгээд, бүх юм зүгээр үү? Чамд бүгд таалагдсан уу?

Ева:  Хэзээ ч тийм аз жаргалтай байсангүй.

Дима:   За яахав, егөөдлийг чинь мэдээгүй юм шиг өнгөрөе. Аан тийм, мартаагүй дээрээ. Чи миний цамцны товчийг олоогүй биз? Би танайд юмаа мартаад байдаг болчихож.

Ева:  Үгүй.

Дима:   Чөтгөр гэж. За яахав. Ямар төлөвлөгөөтэй байна? Би яваад очих уу?

Ева:  Ирэх чинь ихсээгүй юу?

Дима:   Бид хамт байвал сайхан юм шиг санагдсан.

Ева:  Зөвхөн орон дотроо сайн уу?

Дима:   Үгүй дээ, яагаад? Би очъё, тэгээд нэг тийшээ явъя.

Ева:  Намайг гайхшруулаач.

Дима:   Өө, санааг чинь ойлголоо. За тэгье. Ярихыг чинь хүлээе.

------------------------------------------------------------------------------------------------

Вит:  За, энэ энд байна. Бас энэ. Хар даа. Би шаардлагтай бүх юмны жагсаалтыг гаргалаа. Хооллох хувиар, унтах цаг. Бас энэ...

Вад:  Би чамайг хүүхэдтэй хамт үлдээч гэж болох уу?

Вит:  Та хүүхдийг яагаад нэрээр нь дуудахгүй байгаа юм? 

Вад:  Хараахан дасаагүй байна.

Вит:  Таарсан хүн болгоноос хүүхэдтэй хамт үлдээч гэж гуйх уу? Тэгвэл дасахгүй дээ.

Вад:  Би хүний ёсоор гуйж байна. Яг одоо би хамгийн үнэтэй зүйлээ итгэж чадах цорын ганц хүмүүс бол Саша та хоёр. Харин надад хуулийн дагуу бүгдийг шийдэх хугацаа хэрэгтэй.

Вит:  Та намайг Сашагийн эсрэг яв гэж байна. Тэр энэ бүхэнд ямар хандаж байгааг харсан.

Вад:  Чи яваагүй, учир нь надад туслалцаа хэрэгтэйг ойлгож байна. Би орой та нарыг энэ бүхнээс салгана. Аан тийм, Марина энд ойрхон байгаа болохоор би чамайг өнөөдөр гарахгүй байхыг хүсье. Демидтэй хамт. Гэртээ байж бай, бусдыг нь би.

Вит:  Би одоо зөвшөөрсөн гэсэн үг үү?

Вад:  Надад үнэхээр өөр арга алга. Чамд баярлалаа.

------------------------------------------------------------------------------------------------

Роб:  Яасан? Мөнгөө авчирсан уу?     

Эр:    Авчирсан. Нилээн их мөнгө. Ганцаараа авчирч чадсангүй. Залуусыг гуйсан юм.

Роб:  Юу?

Эр:    Алив ярилцъя, чи яасан бэ?

Роб:  Би та нартай юу ярих юм? Би та нарыг танихгүй.

Эр1:  Харин чи түүнийг таних уу? Өчигдөр орой түүнтэй ярилцах аргаа олсон байсан.

Эр:    Товчхондоо, ийм байна. Хүмүүсийг мэхлэх сайн юм биш, ялангуяа ийм сэдвээр. Яаж шийдмээр байна?

Роб:  Юу нь хуурах юм? Тэр миний дүүд хандраад байсан. Харин тэр 14 настай. Та нар тийм юмыг дэмждэг үү? Би тохиролцсон. Цагдаа дуудахаа больсон.

Эр1:  Хараач, гөжүүд залуу байх нь. Тэгэхээр, хэн хэндээ гай болохгүйн тулд чи бидний тайван байдлыг алдуулсныхаа төлөө уучлалт болгож... Чи хэдийг нэхсэн билээ?

Эр:    Хагас сая.

Роб:  Яасан гэж? Та нар намайг сонссон уу, үгүй юу?

Эр1:  Бас харсан. Чи өчигдөр орой дүүтэйгээ хамт орохыг, бас гарахыг. Камераар. Би жишээ нь, дүүтэйгээ тийм зүйл хийдэггүй. Харин чи?

Эр:    Яг адилхан. Мөнгөө өг.

Роб:  Надад байхгүй. Тэгвэл олох л хэрэгтэй.

Эр1:  Кофегоо төлчих. Үүндээ мөнгө авсан уу? Явж зугаалах уу?

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  За тэгээд баяр хүргэе. Дээр болов уу? Чи бүгдийг зөв хийсэн. Би чамд шууд л хэлж байсан. Аав жинхэнэ хүчирхийлэгч.

Саша:   Би юунд ч харамсахгүй байна. 

Ева:  Аав хэрэгтэй бол шийдлийг нь олдог юм. Тиймээс хүүхдийн төлөө санаа зоволтгүй. Чи одоо хаачих вэ? Гэртээ юу?

Саша:   Мэдэхгүй байна. Хүсэхгүй байна, эсвэл айсан байх. Эсвэл аль аль нь. 

Ева:  Одоо надад дахиад хоосон байр байхгүй. Хэрэв хэрэг болбол чи хандаарай. Юу хийхээр төлөвлөж байна?

Саша:   Аняг буцаана.

Ева:  Чиний төлөвлөгөө мэдээж эргэлзээтэй. Гэхдээ Роберт мөнгөнд болж мэднэ. 

Саша:   Тиймээ. Би ч гэсэн тэгж бодож байна. Тэр хэдийг нэхэхийг мэдэхгүй. Хэрэв тэнд...

Ева:  Ярих юмгүй, энд бас миний буруу. Тиймээс ямар ч асуудалгүй. Роберт бол ойлгомжтой. Харин Аняг яая гэж бодож байна?

Саша:   Мэдэхгүй ээ, Робертийг дуу хураагчид бичиж авна, охин хэнтэй орооцолдсныг мэдүүлэхийн тулд.

Ева:  Тэр Анягийн тухай юм хэлсэн үү?

Саша:   Үгүй дээ. Гэхдээ энэ яавч сэтгэл биш. Түүнд охиноос юу хэрэгтэй байгааг мэдэхгүй. Гэхдээ нэг юм хэрэгтэй байгаа нь тодорхой. Байна уу. Байна уу.

------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Энэ тэгээд дүү чинь үү?

Аня:  Энэ хэн бэ?

Роб:  Бүх юм зүгээ болно.

Аня:  Юу болоод байгаа юм? Гараа аваач! Битгий хүр гэж байна!

Эр:    Битгий орилоод бай! Дүүгээ тайвшруулж болох уу?

Роб:  Бүх юм зүгээр, Ань. Би бүгдийг шийднэ.

Эр1:  Мөнгө өө.

Эр:    Битгий орил гэж байна!

Эр1:  Мөнгө хаана байна? Энэ бага байна.

Роб:  Бүх байгаа нь энэ.

Эр1:  Дахиад сая дөрвөн зууг. Тэгвэл бүх юм байснаараа үлдэнэ.

Роб:  Залуус аа, та нар яаж байна аа? Би хаанаас олох юм?

Эр:    Чи хүмүүсээс мөнгө салгаж мэхэлдэг. Биднийг яагаад гэж асууж байна уу?

Эр1:  Ийм аргатай хүнд итгэмээргүй л байна.

Роб:  Надад тийм их мөнгө байхгүй.

Эр:    Бид одоо чамайг ятгах юм уу, а?

Роб:  Хэрэггүй. Би олно. Картанд байж магадгүй. Тиймээ, байгаа.

Эр1:  За тэр, одоо л бидний харилцааны зарчмыг ойлгож байна.

Роб:  Би гүйж очоод аваад ирье. Янзтай.

Эр:    Харин би чамтай хамт явна. Харин миний ах чиний дүүг харж байг.

Роб:  Би бүгдийг зохицуулна, Ань.

------------------------------------------------------------------------------------------------

Валя:   Сайн уу. Намайг...

Настя:  Таны хэн гэдгийг би мэднэ.

Валя:   Настенька, би наашаа багшийн хувиар ирээгүй. Тэр тусмаа бүр сургуулиас ч биш. Би болсон бүх явдалд буруугаа гэмшсэн эмэгтэй хүн, эх хүний хувиар ирлээ.   

Настя:  Та үүнд ямар хамаатай юм бэ?

Валя:   Юу ямар гэж? Би та нарт мөнгө өгч, та нар дараа нь тэр бүхнийг худалдаж авсан.

Настя:  Би тийм юмыг хэрэглэдэггүй. Би зүгээр л амсаж үзье гэж бодсон. Гэвч би дахиад хэзээ ч тэгэхгүй, нээрэн шүү.

Валя:   Настенька! Охин минь, чи яаж байна аа? Бүх юм зүгээр. Бүх юм ард хоцорсон. Чи үүнийг ойлгож байгаа нь хамгаас чухал. Ер нь чи ухаантай охин гэдэг нь харагдаж байна.

Настя:  Бүгдийг нь ирэхийг хориглосон гэж чатад бичсэн байсан. Та яах гэж ирсэн юм? Надад хэлээд өгөөч. Би зөв ойлгосон уу, эцэг эх чинь ирэхгүй байгаа юм уу? Настя! Настенька, чи надад бүгдийг байгаагаар нь ярьж болно.  

Настя:  Яваач.

Валя:   Настенька!

Настя:  Би яв гэж хэллээ!

Валя:   За. Би чамд шөл чанасан. Гэрийн котлет хийсэн. Чи идээрэй.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Би өчигдөр чамд шилжүүлсэн. Чи надад үнэтэй зүйл дахиж хэлээгүй.

Роб:  Би танаас гуйж байна.

Мари:   Жаалаа, чи галзуураагүй биз? Тийм мөнгө асууж байдаг.

Роб:  Зүгээр л бага зэргийн асуудал гараад. Би бүгдийг нь буцааж өгнө.

Мари:   Би ямар хамаатай юм?

Роб:  Та Анягийн тухай хэлж бай гэсэн ш дээ. Бас мөнгө төлөхөд бэлэн гэсэн.

Мари:   Ашигтай мэдээлллийн төлөө. Юу сонирхож байгаа вэ? Аня болон түүний эх хоёрт асуудал байх тусам надад улам сайн.

Роб:  Тэг л дээ, танд хэцүү биш. Би бүгдийг нь буцааж өгнө. Байна уу?

Эр:    Асуудал уу?

Роб:  Үгүй ээ, бүх юм зүгээр. Би одоохон.

------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Залуу. Хэвтэж бай, битгий хөдөл. Одоохон түргэн дуудна. Хэвтэж бай.

------------------------------------------------------------------------------------------------

Вад:  Сайн уу.

Мари:   Би яг мэдрэх шиг болсон.

Вад:  Уулзах хэрэгтэй.

Мари:   Мэдээж хэрэгтэй. Хаана?

Вад:  Хажууд амьдарч байгаа болхоор орой оръё.

Мари:   Тэгвэл чи хурдлаач, тэвчээр төмрөөр бүтээгүй. Байна уу. Сайн уу. Явж нэг газар сууя. Сайн мэдээ байна.

------------------------------------------------------------------------------------------------

Эр1:  Тэр ядаж амьд уу?

Эр:    Мэдэхгүй ээ, тэнд хэвтэж байна. Хүмүүс гарч ирээд тойрчихсон байна. Одоо түүн рүү очвол илчлэгдэнэ.

Эр1:  Мэдэгдэхгүй байх нэг юм бодож ол.

Аня:  Юу болсон юм?

------------------------------------------------------------------------------------------------

Нина:   Энэ мэдээж албан бус маягт. Гэхдээ, хэрэв та түүнийг өөрөө бичсэн гэж хэлж байгаа бол өөр.

Вад:  Бас надад өөрийн биеэр өгсөн.         

Нина:   Ойлголоо, гэхдээ Марина Александровна урдын адил тэр хүүхдийг авах эрхтэй хэвээрээ.

Вад:  Би өнөөдөр Маринатай асуудлаа шийднэ.

Нина:   Тийм бол би танд юугаар туслах вэ?

Вад:  Хүүхэд. Би хүүхдийг шаардлагтай асаргаа, анхаарал халамжаар хангаж чадахгүй.

Нина:   Би танд сайн хүүхэд асрагч нарыг санал болгож чадна.

Вад:  Би ийм байж хүүхдийг танихгүй хүмүүст итгэж өгч чадахгүй. Би хүүхдийг танай эмнэлэгт, бүрэн асаргаанд үлдээмээр байна. Мэдээж миний байдал тодорхой болох хүртэл.

Нина:   Танд шударгаар хэлье, бид тийм зүйл хийдэггүй.

Вад:  Би мэдээ үздэг. Тийм тохиолдол байсныг мэднэ

Нина:   Хэр хугацааны талаар ярьж байна?

Вад:  7 хоног. 2 долоо хоног, сар. Мэдэхгүй байна.

Нина:   Тэгвэл бүр ч их байж мэдэх нь.

Вад:  Магадгүй. Энэ. Энэ урьдчилгаа. Надад энэ хэр үнэтэй тусахыг тооцоорой. Миний одоогийн энэ байдлаас үл хамааран та нарт мөнгийг байнга шилжүүлж байхаар би зохицуулна.

Нина:   Үгүй... эмээ, өвөө, бусад төрөл садангууд. Гэтэл чухам яагаад энд гэж?

Вад:  Хүүхдийг хулгайлсан газраас нь хайх тэнэг хэрэг. Бүх юм албан бус байхыг би хүсч байна. Мөнгө энэ байна. Өөрийнхөө үзэмжээр  энэ мөнгийг зарцуулаарай. Миний хувьд хамгийн гол нь хүүхэд, түүний овог нэр ямар ч баримтанд байх ёсгүй. Тэгээд мэдээж Марина энэ тухай юу ч мэдэхгүй байх ёстой. 

Нина:   Та хүүхдийг хэзээ авчирмаар байна?

Вад:  Өнөө орой. Аан тийм, Саша хүүхдийн хамт танай эмнэлэгээс амархан гарч явсныг бодолцож хүүхдийг дээд зэргийн аюулгүй байдлаар хангахыг танаас хүсмээр байна.

------------------------------------------------------------------------------------------------

Вит:  Өнөөдөр чи бид хоёр салхинд гарахгүй. Тиймээ. Гарахгүй. Тиймээ. Аав хориглосон. Би чиний аав биш. Чиний аав, тэр... Дараа нь танилцаарай. Уг нь чи харсан, санахгүй байгаа болохоос. Бид хоёр уулзалдана аа. Том болохоор чинь уулзалдана. Санаандгүй таарч мэднэ. Санаандгүй биш ч байж болно. Чи бид хоёр холбоотой. Тийм үү? Хаз, хаз. Нүд чинь яах араггүй Сашкиных.

------------------------------------------------------------------------------------------------

Саша:   Баярлалаа. Байна?

Роб:  Роберт байна.  

Саша:   Сайн уу.

Роб:  Би таны саналын талаар бодож үзлээ. Хүчинтэй хэвээр үү?

Саша:   Тиймээ, мэдээж.

Роб:  3 сая, тэгвэл би Анягаас холдоход бэлэн. Салахдаа таны талаар ямар нэг сайхан юм хэлье.

Саша:   Надад тийм их мөнгө байхгүй.

Роб:  Байгаа. Танд баян эзэн байдаг.

Саша:   Надад ямар ч эзэн байхгүй.

Роб:  Та одоо энэ тухай ярилцмаар байна уу?

Саша:   Надад мөнгө цуглуулах хугацаа хэрэгтэй. Мөнгө бага хэмжээтэй байвал бүр сайн байна.

Роб:  Та охиноороо наймаалцах гээд байна уу? Түүнийг буцааж авмааргүй байна уу? Гурван саяас доошгүй. Бас мөнгө хоёр цагийн дараа хэрэгтэй.

Саша:   Яагаад тийм яаралтай гэж? Юу болсон юм?

Роб:  Таныг хурдхан охиноо хараасай гэж хүсч байна.

Саша:   Би чамд итгэхгүй байна.

Роб:  Танд Аня хэрэгтэй юу, үгүй юу? Би түүнээс болихыг хүсч байвал мөнгөө авчир. Бид тохиролцсон уу?

Саша:   Тиймээ.  

Роб:  Хаягаа явууллаа.

------------------------------------------------------------------------------------------------

Эр1:  Алив ээ, тэгээд, түүнийг хай. Би одоохондоо энд байна. Холбоотой байгаарай. Чиний ах чинь чамайг жийсэн бололтой. Түүнийг хаанаас олох вэ, жаал аа?

Аня:  Чи энд хаана жаал харсан юм?

Эр1:  Зөвшөөрч байна. Дахиад нэг удаа. Тэр хаана байна?

Аня:  Мэдэх юм алга. Би энд яг чам шиг л ирсэн.

Эр1:  Магадгүй, тэр хаана байж болох, хаашаа явж болохыг чи мэдэх байх.

Аня:  Үгүй ээ, мэдэхгүй байна.       

Эр1:  Үгүй ээ, итгэхгүй байна.

Аня:  Мэдэхгүй гэж хэллээ. Тэгвэл мэдэхгүй гэсэн үг.

Эр1:  Хамт луйвар хийсэн. Тэгэхээр ашиг нэг байх нь уу? Ах байхгүй. Тэгвэл мөнгө чамд байх нь. Яаж өгөх вэ?

------------------------------------------------------------------------------------------------

Кира: Тэмдэглэхэд арай эрт бишүү?

Мари:   Би уулзахаас өмнө сэтгэл хөдлөлөө дарж байна.

Кира: Чамайг догдолж байхыг ер санахгүй юм.   

Мари:   Одоо бүх юм дээсэн дөрөөн дээр.

Кира: За больж үз. Юуны чинь аз эз? Алдах юмгүй болсон байхад. Үгүй ээ, би уг нь...

Мари:   Үгүй дээ, яг үнэн. Хүүхдээр далайлгах гэснийг тэр хэдийн ойлгосон. Тиймээс зөвхөн шоронгоор айлгах үлдэж байна.

Кира: Сайхан хөзөр. Тэр тусмаа тэр баларч байгаа. Харин чи дээр нь нэрмэж өгнө.

Мари:   Тиймээ. Тэр баларсан гэж бодохоор дотор бүлээцэх шиг болох юм.

Кира: Хөөх. Тэгээд цааш юу болох вэ? Чи хэдийн бодсон уу? Зарчмын хувьд, үр дүнгээс хамаарахгүйгээр. Эр хүн хэрэгтэй ш дээ. Үгүй байлгүй дээ. Чамд хэн нэгэн байгаа юм уу? Алив, хэлээч.

Мари:   Тэнд одоохондоо юу ч ойлгомжгүй байгаа. Больчих.

Кира: Чи ч завгүй амьдралтай юмаа. Би зүгээр л анзаарч амжихгүй юм. 

Мари:   Тэр яахав. Чамаар юу байна? Лёшка юу болсон?

Кира: Юу ч болоогүй. Сүүлийн үед нэг л хачин байгаа.

Мари:   Чи та хоёрын гэрлэлтийн гэрээг ахиж хармаар байна гэснээ санаж байна уу? Би туршлагтай нүдээр туслая.

Кира: Болно. Хэрэгтэй.

Мари:   Битгий гунигла.

------------------------------------------------------------------------------------------------

Валя:   Өөрөөр хэлбэл, танай энд ингэж бүгдийг хяналтандаа байлгадаг юм уу? Тэр охиныг хэн ч эргэж очихооргүй болгож та нар түүнд санаа тавьдаг юм уу?

Нат:   Би таныг ч гэсэн битгий оч гэсэн.

Валя:   Бодоод үз, би энд нэг л биш байгааг мэдэрсэн.

Нат:   Манайд бүх юм хяналтанд байгаа.

Валя:   Охины эцэг эх нь хаана байна?

Нат:   Бид тэдэнтэй холбогдсон, нөхцөл байдлыг тайлбарласан, тэгээд зөвшилцөлд хүрсэн.

Валя:   Зөвшилцөл өө? Тэд одоо болтол очиж охиноо эргээгүйг та мэдэх үү?

Нат:   Сонсооч, сургууль сурагчдын хувийн асуудалд оролцдоггүй.

Валя:   Өөрөөр, та нар мэдэж байгаа ч энэ хамаагүй юу?

Нат:   Үгээ бодож ярь.

Валя:   Хамаагүй! Тэр охинд ямар байгаа нь танд тэртээ тэргүй хамаагүй. Хамгийн гол нь сургууль үүнд хамаагүй. Тиймээс та эцэг эхтэй нь тохиролцсон.

Нат:   Валентина!

Валя:   Эцэг эхийнх нь хаяг.

Нат:   Валентина!

Валя:   Эцэг эхийнх нь хаяг гэж би хэллээ. Үгүй бол би цагдаад хандана. Би Боловсролын яаманд хандана. Би ер нь хаана очихоо мэдэхгүй байгаа. Гэхдээ би тань шиг үүнийг ингээд зүгээр орхихгүй. 

------------------------------------------------------------------------------------------------

Роб:  Авчирсан уу?

Саша:   Чи яасан юм?

Роб:  Би яагаа ч үгүй.

Саша:   Чи өөрийгөө харсан уу?

Роб:  Энэ таны хэрэг биш. Мөнгөө өгөөдөх.

Саша:   Аня хаана байна?

Роб:  Тэр манай гэрт байгаа.

Саша:   Аня зүгээр биз дээ?

Роб:  Тиймээ, тэр зүгээр. Энэ байрны түлхүүр. Тэр тэнд байгаа.

Саша:   Чи үнэн ярьж байгааг би хаанаас мэдэх юм?

Роб:  Харин танд ямар сонголт байна? Товчхондоо, намайг гарцгүй болгочихлоо. Хувийн асуудлаар. Мөнгө хэрэгтэй байна. Тэгээд л таны санал хэрэг болсон юм. Би хотоос явлаа. Мөнгөө өгөөдөх, тэгээд охиноо ав.  

Саша:   Хэрэв дахиад гарч ирвэл яахав? Анятай уулзах уу, эсвэл өөр юм байна уу?

Роб:  Би гарч ирэхгүй дээ. Тэр надад ямар хэрэгтэй юм?

Саша:   Хэрэгтэй л байсан даа.

Роб:  Та юу гээд байна? Хувийн сэтгэл зүйчээр мөнгө олдог юм уу?

Саша:   Хаяг.

Роб:  Гвоздева 77, 33 тоот. Би андгайлъя, тэр тэнд байгаа. Тэгээд энд хэд байгаа юм?

Саша:   Надад байгаа бүхэн нь энэ.

Роб:  Бид тохиролцсон ш дээ.

Саша:   Байгааг нь ав. Арилж үз, яв. Чи намайг мэхлэхээр шийдсэнийг би мэдвэл чамайг газрын гаваас ч олно.

Роб:  Чи одоо намайг сүрдүүлж байна уу?

Саша:   Үгүй. Би зүгээр л ямар байхыг нь хэллээ. Шалгамаар байна уу? Надад алдах юмгүй. Биднийг яриаг би бичиж авсан. Итгэлтэй байж болно, Аня энийг сонсоно.

Роб:  Магадгүй би дүр эсгэсэн байх.

Саша:   Дүр эсгэсэн байж мэднэ. Насанд хүрээгүй хүнтэй холбогдсон гэж би цагдаад өргөдөл өгөхөөр тэд учрыг нь олно биз.

Роб:  Муу өлөгчин. 

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  Тиймээ, нохойнууд. Ноход.

Дима:   Болгооно уу. Чамд таалагдана гэж би бодсон.

Ева:  Амьтадыг зовоож байхад би дургүй.

Дима:   Чи өөрөө морьтой ш дээ.

Ева:  Байсан. Юу хэлэх гэснээ хэл.

Дима:   Би зүгээр л чадна гэдэгт чи итгэхгүй байна уу?

Ева:  Цэцэрлэгт хүрээлэнг хүүхдүүдээс хааж, хаскигаар зугаалах уу? Үгүй ээ. Хэтэрхий хямдхан үзүүлбэр.

Дима:   Нэг үгээр, би ажиллахгүй байгаа, гэхдээ манайхан чиний аавын офшорын эд хөрөнгө түүнийх биш гэж хэлсэн. Тэр өөрөө ч биш, өөрөө шударга бус аргаар олж авсан байна.

Ева:  Би ямар хамаатай юм?

Дима:   Үүнийг маш чухал хүмүүс хариуцаж байгаа. Тэд янз бүрээр нөлөөлж мэднэ. Харин би зуучлагч болж болно. Бүх юм сайхан өнгөрөхийн тулд гэхүү дээ.

Ева:  Надад зуучлагч ямар хэрэгтэй гэж? Тэгээд юу сайхан өнгөрөх ёстой юм?

Дима:   Ева. Тэр бүхнийг зөв хүмүүст нь өгөх хэрэгтэй.

Ева:  Хөөх, чи их ухаантай юм аа. Алсуур базах нь, тийм үү? Орон дотор бүгдийг шийдээд л.

Дима:   Би чамд андгайлъя. Чи бид хоёр юу яаснаас хойг би энэ тухай мэдсэн.

Ева:  Юу харж байна? 

Дима:   Чиний унтлагын өрөө.

Ева:  Ухаантай хүү. Одоо тэнд хэн ч байхгүй. Харин өчигдөр, уржигдар хүнтэй байсан, санаж байна уу? Чиний оролцсон хоёр бүрэн хэмжээний кино байгаа. Нэмээд чиний стриптизтэй бонус жүжиг орсон.   

Дима:   Хувийн асуудлыг хутгаж яах гэсэн юм?

Ева:  Яагаад хувийн гэж? Гол яллагч нь хэрэгтний охинтой унтдаг. Флаш гарч ирсэн. Аав суллагдаж гарангуут бид хоёр дотноссон. 

Дима:   Энэ нотолгоо биш.

Ева:  Харин би үүнийг шийдэхгүй. Чиний удирдлага дүгнэлт хийнэ биз. Бас гарч ирсэн нотлох баримт дээр чиний хурууны хээ байгаа. Мөн надад чиний ажлын бичиг баримтуудын зөндөө их зурагнууд бий. Тиймээ, чи их бөх унтдаг юм билээ. Би өөрөө юу? За яахав. Хэрэв чи дургүйцэхгүй бол би гэртээ харилаа. Би ядарчихаж.

------------------------------------------------------------------------------------------------

Эм:    Хонх нь ажиллахгүй. Тогш.

Валя:   Баярлалаа. Сайн уу.

Зоя:  Та мэндлэх гэж хаалга тогшсон юм уу?

Валя:   Зоя Михайловна юу?

Зоя:  Хэн асууж байна?

Валя:   Намайг Валентина гэдэг. Валентина Ивановна. Би 175-р сургуулийн багш.

Зоя:  Тэгээд юу гэж?

Валя:   Таны охин одоо хаана байгааг та хэлээд өгөхгүй юу?

Зоя:  Гэртээ.

Валя:   Би таны том охиныг хэлээд байна.

Зоя:  Эмнэлэгт байгаа. Тэгээд цааш нь?

Валя:   Та эргэж очсон уу?  

Зоя:  Үгүй.

Валя:   Яагаад?

Зоя:  Би охиноо яах ёстойг багш яагаад надад хэлэх ёстой юм?

Валя:   Би зүгээр л Настяд санаа зовж байна.

Зоя:  Та түүний сурлагад нь санаа тавь. Харин бусдаар би яаж ийгээд учрыг нь олно.

Валя:   Зүгээр л...

Зоя:  Зүгээр л намайг энд эмчлэх хэрэггүй. Тэр ердөө л том болсон тэнэг. Одоо эмнэлэгт хяналтанд байгаа. Хэвтээд хар тамхи яаж татахаа бодож байг.

Валя:   Тэр санаандгүй тэгсэн.

Зоя:  Би анх удаа татахдаа яг ингэж хэлсэн юм. Өөрийнхөө үйлдэлд хариуцлага хүлээж сураг. Охин гэртээ харих замаа мэднэ. Эмнэлэгээс гаргангуут ирэх биз. Анх удаа алга болсон биш.

Валя:   Өөрөөр, та үүнийг хэвийн зүйл гэж бодож байна уу? 

Зоя:  Надад номлол айлдах хэрэггүй. Та багш уу? Сурга. Баяртай, эмэгтэй.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Ирчихсэн үү?

Вад:  Би хаалганы өмнө.

Мари:   Харин би дээвэр дээр. Манай хүүхэдтэй хэрхэн салхилж байгааг харахаар гарсан чинь энд хэн ч алга. Тэд хаана байгааг мэдэхгүй биз?

Вад:  Би одоо дээшээ гарлаа.

Мари:   Тэг ээ. Цаг агаар сайхан, харагдах байдал тансаг. Хүлээж байя.

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  Би мэдэхгүй байна, надад дахиад залгах хэн ч байхгүй.

Эр:    Тэгвэл олох л хэрэгтэй. Эгч, ах, эцэг эх. Би мэдэхгүй юм.

Аня:  Надад эгч ч тэр, ах ч тэр байхгүй, бүр... Хөөе, болиоч!

Эр:    Чимээгүй! Хүсээгүй юм, уучлаарай. Ээж чинь яаж бичигдсэн бэ? Аав чинь? Хэлээч? Олж чадахгүй байна.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Чи бас хүүхэдгүй ирэв үү? Надаас айсан уу, эсвэл энэ зугаалах хамгийн сайхан газар биш гэдгийг эцэст нь ойлгосон уу?      

Вад:  Чи хэнийг хуурч байгаа юм? Чамд хүүхэд ямар хэрэгтэй юм? Чи санхүүгийн талаар ярих гэсэн биз дээ?

Мари:   Тиймээ, гэхдээ хүүхдийг ч тэр, санхүүг ч тэр би олж харахгүй байна. 

Вад:  Сэтгэлээр унагаах байх, гэвч чи олж харахгүй.

Мари:   Чи хэлэлцээнд ингэж ирдэг юм уу?

Вад:  Би чамд байдлыг хэлж өгье. Саша татгалзсан хүсэлтээ бичсэн. 

Мари:   Үгүй ер. Чи шахсан уу? Тэр үргэлж чиний үгэнд ордог байсан. Энэ сайн биз дээ? Хүүхэд одоо биднийх. Яаж хуваах вэ?

Вад:  Яаж ч биш.

Мари:   Сонс, чамайг хэцүүдэж байгааг би ойлгосон.Чамд алдах юм байхгүй. Нэр хүнд ч байхгүй. Бид ямар оронд амьдарч байгааг би чамд ярилтай биш. Ямар ч шүүх хүүхдийг эхэд нь үлдээнэ. Би чамд хоорондоо тохиролцъя гэсэн санал тавьж байна. Бүр сайнаар яривал бид нэг нэгнийгээ дахиж хэзээ ч харахгүй. 

Вад:  Тэгээд ийм гэрэлт ирээдүйг чи хэдээр үнэлж байна?

Мари:   Чи л хэл. Би чиний хөрөнгийн ч тэр, миний ардуур өөрчилсөн бүх юмны талаар мэдэхгүй болж таарсан. Чи намайг өөдгүй өлөгчин шиг харагдуулахыг хичээдэг, харин би салах гэж бэлтгээгүй байсан. Би амьдарч, бүх юм сайхан гэж тэнэг юм шиг бодож явсан. Гэтэл чи..

Вад:  Би ч гэсэн жаргалтай амьдарч, тийм юмны талаар юу ч бодоогүй байсан. Чи эхлэх хүртэл.

Мари:   Уянгын хайлалаа орхиё. Би үргэлж, бүх юманд буруутай байдаг, энэ ойлгомжтой. Би шударгаар санал тавъя. Чи надад талыг нь өгнө. Шударга, бас хуулийн дагуу.

Вад:  Үгүй ер, бидний харилцаа ямар бэлэгдэлтэй дуусаж байх юм. Бараг л яаж эхэлсэн шигээ дууслаа. Би чамайг анх энд харсан. Чи Наташагийнд зочилж байсан, санаж байна уу? Тэр чамайг үнэлсэн, хэдийгээр чи... Бүр надаас гуйж хандаж байсан. Москва хүртэлх зам чинь ээдрээтэй байсан. Би эндүүрээгүй бол баячуудыг дагагч ажилтай байсан байх аа? Үгүй ээ, мэдээж Наташа, чи хүсээгүй, чамайг мэхэлсэн, энэ залуу насны алдаа гэж хэлсэн. Түүхийг чинь цэвэрлэж өгөөч гэсэн. Хайртай эхнэрийнхээ төлөө юу эсийг хийх билээ? Би Наташаг хэлж байна. Би мэдээж цэвэрлэсэн. Гэхдээ юмыг яаж мэдэхэв гээд өөртөө жаахан архив үлдээсэн юм.  Чиний биеэ үнэлэгчийн товч намтар. Дубайн нэг сонирхолтой компанийн дарвуулт завин дээрх зураг.

Мари:   Чи яаж тийм юмтай гэрлэсэн юм?     

Вад:  Хайр нээрэн л сохор бололтой. Би одоо л ойлгож байна. Өөрөө бол хэзээ ч бодохгүй байлаа.

Мари:   Хээль хахуул, сүлжээнд хутгалдсан нөхөр хүүхэдтэй уулзах эрхийн төлөө тэмцсэн эхнэрээ худлаа гүтгэж байна уу?

Вад:  Хүн бүхэнд тэгж ярьж болно. Гэхдээ хүмүүс баримттай болно. Энэ хуурамч уу, эсвэл миний өшөө авалт уу гэдгийг бодохын тулд тэнэг байх хэрэгтэй. Энэ үнэн, Марин. Чи энийг мэдэж байгаа. Ийм нэр хүндтэй.... За би мэдэхгүй юм, яахав... Чамд хэцүү л болно. Хэн орооцолдохыг хүсэх юм? Хэн ч хүсэхгүй.

Эр1:  Чи дэмий л ингэж байна.

Аня:  Надад нээрэн утасдах хэн ч байхгүй.

Эр1:  Чи нээрэн л жаахан юм байна. Ойлго, чиний найз биднээс хоёр удаа мурьсан. Түүнд итгэл алга. Тиймээс чамаас л нэхнэ. Өөр хэн рүү залгахаа бодож ол.

Эм:    Дугаар холбогдохгүй байна. Автомат хариулагчид мэдээгээ үлдээнэ үү.

Саша:   Тайван. Тайван. Одоо шийднэ. Би түүний эх нь.

------------------------------------------------------------------------------------------------

Вад:  Энд чиний гарын үсэг зурах бүх юм бий. Тэгээд чиний хүссэнээр салцгаая. Дахиж нэг нэгнийгээ харалгүйгээр. Би үгэндээ хүрдэг хүн, тиймээс, чиний өмнөх амьдралын тухай надад байгаа бүхнийг би чамд өгч болно. Эсвэл чамайг устгаж чадна. Хаанаас олсон тэр газарт нь буцаана. Бурхан минь. Эхнэрээ биеэ үнэлэгчээр солих ч гэж дээ. 

Төгсөв

   

 

 

Back to episodes Go home