Good doctor S6-15
Үргэлжлэх хугацаа: 43мин
Орчуулсан: Ж. Тамир
Нэмэгдсэн дүр:
Я: эм, Яара өвчтөн
Ээж. Яарагийн ээж
Ка: Картер хүү, өвчтөн
Би: Картерийн ээж Бианка
Шон: Би чамд нэрстэй шарвин хийсэн. Чи цэцэгт байцаа идэх гэсэн юм уу?
Леа: Үгүй ээ. Шон, энэ манай хүүхэд. Би 36 долоо хоногтой. Хүүхэд цэцэгт байцааны хэмжээтэй болсон.
Шон: Хүүхэд ийм барзгар биш. Би.. маш... жаргалтай байна.
Леа: Би ч гэсэн. Бид нар хүүхэдтэй болно. Би сайхан ажилтай, чи ерөнхий эмч болсон.
Шон: Бид гэр бүлийн шинэ машинтай болсон. Гласман эмч манай давхарт нүүж ирсэн. Жаред буцаад эмнэлэгт ажиллахаар ирсэн.
Леа: Тэр эргэж ирсэн нь сайн хэрэг. Гэхдээ, энерги жаахан өөр байж магадгүй.
Шон: Судалгаанд найзуудтайгаа ажиллахаар бага цагт их ажил амжуулдаг, ажил нь хөгжилтэй байсан гэсэн байсан.
Леа: Гэхдээ Жаред чамтай биш, чиний удирдлаганд ажиллана. Найзыгаа удирдах өөр байж магадгүй. Хязгаараа олохгүй, хэцүү байж магадгүй.
Шон: Хязгаараа олно оо. Их тод байгаа.
***************
Жо: Сайн уу, дурласан залуу. За, яриад байгаарай. Жером та хоёр түлхүүрээ солилцож байна уу, эсвэл хамтдаа өөр нүүх газар хайж байна уу?
Ашер: Үгүй ээ, намайг нүүж ирээч гэж асуугаагүй.
Жо: Тэгээд чамтай юу ярих гэсэн юм?
Ашер: Би... би тэр талаар яримааргүй байна.
Жо: За, одоо бүр улам мэдмээр санагдчихлаа. Гэхдээ эхлээд... Клуб явж байгаа юм уу, ажилдаа ирж байгаа юм уу?
Жа: Тийм ээ. Өглөөний ээлжинд дасах хэрэгтэй болох нь. Бяцхан Кендрикс авахуулахад төгс тохирдог юм.
Жо: Кендрикийг мэдэхгүй юм байна.
Жа: Тийм ээ.
Жо: Сайхан цамц байна. Том Форд уу?
Жа: Тийм ээ. Миний азын сахиус. Эргэж ирсэн эхний өдрөө өмсөхөд зүгээр гэж бодсон юм.
Ашер: 700долларын үнэтэй юм азаас илүү юм өгөх ёстой шд.
Жа: Заримдаа тэгдэг л юм. Дотор уулзъя.
Жо: Машин нь жаахан хэтрүүлэг ч гэсэн загвар нь болж байна аа. За ноён Ууртай. Чи яагаа вэ?
Ашер: Баяртай.
******************
Мар: Калу эмч үе тэнгийн хүн биш, найз чинь биш. Тэр чиний ажилтан, чи тэрний босс.
Шон: Жаредыг сайн ажиллана гэдэгт би итгэлтэй байгаа.
Мар: Яг наадахыг чинь л хэлээд байна. Тэр Жаред биш, Калу эмч.
Шон: Би хүмүүсийг албан тушаалаар нь байнга дууддаггүй. Заримдаа би Аллен эмчийг...
Мар: Мерфи эмч ээ. Калу эмчтэй албан бусаар харьцах нь онцгой харилцаа, ялгаварлан гадуурхсан хэрэг болно.
Шон: Би Жаредад бусдаас өөр хандахгүй.
Мар: Калу эмч өөр зүйл хүлээж байгаа гэсэн баталгаа биш. Надад ажиглагдах юм бол та хоёрын хэн хэнд нь сайн юм болохгүй.
************
Жо: Хөхөрсөн, өвдөлттэй бас хөдөлгөөн нь хязгаарлагдсан байна.
Ээж: Сургуулийн дээрэлхдэг хүүхдүүдэд хөөсөн гэсэн. Зугтааж байгаад шат руу
Я: Тийм юм болоогүй ээ.
Ээж: Гэрийн боловсролоо үргэлжлүүлэх ёстой байсан юм. тэр хүссэн, юу болсныг нь хар л даа.
Шон: Хөдөлж болохгүй. Мөр чинь хугарсан байна. Өвчтөнийг гэрлээр харъя . Яагаад инээгээд байгаа юм?
Ээж: Тэрэнд өөр арга байхгүй. Яара Туреттийн синдромтой. Тэгээд л сургууль дээр тийм юм болж байхгүй юу.
Я: Ээж ээ, надаас асууж байна шд. Дандаа хүний өмнөөс ярьж байх юм. Зодоон болоогүй. Зарим хүүхдүүд над руу зааж, инээх хөгжилтэй гэж бодсон. Би шүүгээ рүү нь өндөг шидчихсэн. Тэгсэн чинь тэнэг “тик” -нээс болоод зугтаж чадаагүй.
Жо: Мөрний ясны үений хэсэгт эдийн хавдар, том цус бүлэгнэсэн байна.
Шон: Хугаралаас болоод булчингийн цочмог даралт үүсгэсэн байна. Яаралтай мэс засалд орох хэрэгтэй.
Гарчиг: 6-р бүлгийн 15-р анги.
Ал: Толгой чинь эргэхэд чи юу хийж байсан бэ?
Ка: Биеийн тамирын хичээлтэй байсан. Гэнэтхэн өрөө эргээд байсан. Тэгээд би бөөлжсөн. Гэхдээ би тэгээгүй.
Би: Би саяхан Картерт “Вондер вомен” комик авч өрсөн. Тэр эргэлдэж сурч байгаа.
Ашер: Би чамайг буруутгахгүй ээ. Эргэлдэх гоё л доо.
Эмээ: Миний бяцхан залуу хаана байна.
Ка: Сайн уу, мама-И.
Эмээ: Сайн уу, Картер-Жи. Наад руу шалгахгүй яасан юм?
Би:Элейн миний ээж. Хүүгэ эмнэлэгт авчрахад надад таны зөвшөөрөл хэрэггүй.
Эмээ: Авах ёстой. Би хууль ёсны асраг нь. Тэр яасан байна?
Ашер: Зүрхний цохилт нь нэлээн бага байна.
Би: Юу гэсэн үг вэ?
Ал: Картерийн зүрхний цохилтын хянадаг электрон дохио хэвийн биш байна гэсэн үг. Хэдэн шилжилгээ хийх хэрэгтэй. Авиа, цахилгаан бичлэг хийнэ.
****************
Мо: Ачлалгүй резиденд эргэн ирж.
Жа: Надад ч бас таатай байна, Резник эмч ээ.
Мо: Эмнэлэгт Калугийн нэрээр нэрлэсэн жигүүр нээхгүй биз?
Жа: Манайхан сайн байгаа, асуусанд баярлалаа. Тэгээд ч бэлтгэл сургуулилт, туршлага бас резидентийн эхний жил болж буурахыг зөвшөөрсөн болохоор намайг авсан юм.
Мо: Шинэ бас цус ажиллаж байсан хүмүүсийн удирдлагад байх там шиг байх байх даа. Дээд талын тавиур дээр байгаа тэр хайрцагийг аваад өг.
Жа: Би ч гэсэн таныг санасан. Эндээс явсныхаа дараа би сэтгэл хөдлөлийн энерги уншиж сурсан. Хүнийг гоочилж хайраа илэрхийлдэгийг чинь мэднэ ээ. Мартаагүйд баярлалаа.
Мо: Амжилт, шинэков оо.
Жа: Баярлалаа. Би... мэс засалд орох ёстой. Хөгжилтэй байгаарай.
*****************
Шон: Чөмөгний голыг сайн олж байна.
Жо: Баярлалаа. Бор татагч.
Да: Бор татагч алга.
Жа: Би хангамжийн өрөөнөөс аваад тавиур дээр тавих шиг л болсон доо.
Шон: Миний багажнуудыг намайг мэс заслаа эхлэхээс өмнө нэгбүрчлэн сонгож, ариутгаж, тавиур дээр тавьсан байх ёстой.
Жа: Ойлголоо. Ойлголоо.
Шон: Наадах чинь болно. Мөрний үеийг ил гарга. Мөрний ясны толгойг хөдөлгөөнтэй байлгахын тулд булчинд оёдол тавина.
Жа: Багаж дутуу авчирсанд уучлаарай. Шинэ хүн шиг алдаа гаргачихлаа.
Жо: Тоох хэрэггүй. Босс та хоёр найз биз дээ?
Шон: Би... резидент бүрт адилхан ханддаг. Аллен эмч ээ, Стейнман зүүнүүдийг булчингийн шөрмөсний ойролцоо байрлуул. Калу эмч ээ, соруул.
Жа: Өө.
*****************
Ал: Катетрийг суганы вений судсанд байрлуулчихлаа. Картерын ээжийг өрөвдчихөө. Хөдлөх болгоныг маань ажиглаж байдаг ээжтэй хүүхэд өсгөх ямар байдгийг төсөөлж чадахгүй нь.
Ашер: Магадгүй Бианка Картерын эмнэлг рүү авч явахаа Элейнд хэлсэн бол илүү итгэх байсан ч юм билүү.
Ж: Бианка зөв гэж бодсон зүйлээ л хийсэн байх.
Ашер: Мэдээлэл нуух хэзээ ч зөв биш. Баруун ховдол руу орж байна.
Ал: Та хоёр зүгээр үү?
Ашер: Бид хоёр... зүгээр ээ.
Ал: Ийм байх ёсгүй дээ. Дэлгэцэн дээр харж байгаа зүйлийг тодруулахын тулд тодосгогч хэрэгтэй байна. Том артерийн Л шилжүүлэлт. Ховдлууд нь урвуу байна.
Ашер: Зүрх нь урвуу юм байна.
*****************
Шон: Мэс засал сайн болсон. Бид үений даралтыг буруул, мөрний хугарлыг бэхэлсэн.
Я: Гайхалтай. Би хэзээ буцаад сургуульдаа явж болох вэ?
Жа: Хэд хоногийн дараа гарч болно. Сойлтоо зүүхээ мартаж болохгүй шүү.
Ээж: Чи сургуульд явахгүй.
Я: Яагаад?
Ээж: Аюултай. Чамайг дахиад гэмтээх гэж тийш нь явуулж чадахгүй.
Я: Би жаахан хүүхэд биш. Би өөрөө биеэ авч явж чадна.
Жа: Би үзүүлэлтийг чинь хараадахъя.
Ээж: Биеэ авч явж чаддаг байсан бол бид нар эмнэлэгт ирэхгүй байсан.
Я: Сургуульд явах миний хийж болох цорын ганц хэвийн зүйл. Би хүсэхгүй байна... би гэртээ тантай баймааргүй байна. Та хэзээ ч надаар юм хийлгэдэг...
Ээж: Яара?
Жа: Татаж байна.
Шон: 2мл лоразепам хийгээрэй, MRI. Яаралтай.
*****************
Жа: Жаахан хүүхэд шиг л унтаж байна.
Жо: Нойрсуулагч хийхийн оронд пропофол хийх байсан юм.
Жа: Хуучны мэдлэг. Версед, нөлөө нь адилхан, илүү юм байхгүй.
Жо: Яагаад миний тохиргоог өөрчлөөд байгаа юм?
Жа: Хүүхэд. Богино хугацаатай дүрслэлийн долгион хугацааг 50% буруулна.
Жо: Чиний эхний өдөр, санаж байна уу? юмыг өөрчлөх гэж оролдохоосоо өмнө зарим зүйлээ сэргээсэн нь дээргүй юу?
Жа: Жаахан төсөөрсөн ч гэсэн надад зарим нэг мэддэг юм байгаа.
Жо: Улирч орж ирсэн хүн хэлж байдаг.
Жа: Яарагийн хариуг хурдан албал Шон баярлана. Надад итгэ.
Жо: Мэдээж, чи тэрнийг надаас илүү мэднэ.
Шон: MRI авахаас өмнө өвчтөнийг нойрсуулсан байсан уу?
Жа: Тийм ээ, мэдээж. Би хүүхдийн эмчийн стандартаар Версед хэрэглэсэн.
Шон: Аллен эмч манай пропофол хэрэглэх протоколыг хэлж өгөөгүй юм уу?
Жа: Тийм ээ. гэхдээ миний туршлагаар Версед хамаагүй дээр...
Шон: Аллен эмчийн хэлэхийг сонсох хэрэгтэй байж.
Жа: Шон, би MRI яаж авдагийг мэднэ.
Шон: Үгүй болж таарлаа. Хөдөлгөөний задрал их байна. Энийг зургийг ашиглах арга алга. Аллен эмч дахиад MRI ав. Калу эмч ээ, чамтай ярих юм байна. Хялбарчилж болохгүй.
Жа: Чиний зөв. Уучлаарай.
Шон: Миний найз болохоор чамд өөр хандана гэж бодох хэрэггүй.
Жа: Би өөр зүйл хүлээгээгүй, Шон. Гэхдээ би дадлагын хүүхэд шиг байхыг хүсэхгүй байна. Би эхний жил гэж хэлэгдэж байгаа ч гэсэн би чамтай зэрэг эмч болсон.
Шон: Бид нар үе тэнгийнхэн биш. Би чиний босс, чамд сурах зүйл их байгаа. Эндрюс эмч чиний гүйцэтгэлээс миний гүйцэтгэлийг үнэлнэ гэсэн. Чиний гүйцэтгэл сайн биш байна. За юу?
Жа: За.
Шон: Сайн байна. Үндсэн ур чадвараа сайжруулж, одоогийн MRI авах стандарттай танилц.
*****************
Лим: Зүрхний бөглөрөл, дээр нь зүрхний урвуу анамомийн бүтэцтэй. Ямар төлөвлөгөө байна?
Ал: сурсаар зүхний аппарат тавих боломжгүй. Гэхдээ мэс заслын аргаар суулгаж болно.
Ашер: Тэглээ гээд анатомийн асуудал нь шийдэгдэхгүй. Энэ гажигаас болж нас нь явах тусам зүрхний дутагдалд орж магадгүй.
Ал: Магадгүй, гэхдээ пейсмейкер тавьсны дараа зүгээр байж ч магадгүй.
Лим: Гэхдээ хэм алдагдалтай болчихсон байгаа бол сайны тэмдэг биш. Би цусны урсгалыг баруун ховдол руу чилүүлэх давхар шилжүүлэг хийхийг санал болгохоор байна.
Ж: Картерын ерөнхий шинжилгээ, зүрхний шинжилгээний хариу.
Ашер: Тийм ээ, би цахимаар хүлээгээд авчихсан.
Ал: Гэхдээ, хуулбар байхад хэзээд илүүдэхгүй.
Лим: Диваажинд асуудал гараа юу?
Ашер: Бүх юм зүгээр.
Ал: Өдөржин ийм идэвхгүй-түрэмгий байдалтай байгаа.
Ашер: Бид муудалцаагүй.
Ж: Үгүй. Тэгэхийн тулд ярих хэрэгтэй.
Лим: Нарийн ширийнийг хэлэх шаардлагагүй, гэхдээ та хоёрын өмнө салсан, туршлагатай хүмүүс зогсож байна. Хэн нэг нь нууцаар экстэйгээ холбоо бариа юу?
Ал: Нэгэндээ хэлэлгүй мужаас ажил аваа юу?
Ашер: Жером надад худлаа хэлсэн. Маш чухал зүйлийн талаар.
Ж: Би худлаа хэлээгүй.
Ашер: Санаатай хэлээгүй бол худлаа ярьсантай адилхан.
Ж: Энэ тийм амар зүйл биш.
Ашер: Чи надад хэлэх ёстой байсан.
Ж: Би хэлэхийг хүссэн.
Ашер: Тийм ээ, гэхдээ чи хэлээгүй.
Ж: Чамайг яах бол гэж айсан юм. Гэхдээ чиний зөв. Нуух юм байхгүй болохоор анхнаасаа нуух ёсгүй байсан юм. Би ХДХВ-ийн халдвартай. Миний эмний ачаар вирусны хэмжээ нь олон жил илрээгүй. Минийх илрэх боломжгүй. Би вирус тарааж чадахгүй.
Ал: Тэрэнтэй ярилцсан нь дээр.
Ашер: Би ажилтай байна.
Лим: Давхар шилжүүлэх хийх мэс заслыг гэрийнхэнд нь танилцуул. Зөвшөөрвөл би оръё.
Ашер: Ойлголоо.
****************
Эмээ: Үгүй ээ. Пейсмейкер тавина гэчихээд яахаараа зүрхний мэс засал болчихдог байна аа?
Ашер: Ажилбар хүнд сонсогдож байж магадгүй. Гэхдээ зүрхний дутагдалд орох аюулыг хамаагүй буруулна.
Эмээ. Одоо пейсмекер суулгачихаад, асуудал томорсны дараа том мэс засал хийж болохгүй юм уу?
Ал: Зүрхний дутагдал мэдэгдэж эхлэх үед мэс засал хийхэд оройтсон байх болно.
Би: Одоо засах хэрэгтэй юм байна.
Эмээ: Энэ чиний гаргах шийдвэр биш.
Би: Та миний 17-тойдоо гаргасан алдааг одоо болтол надад тулгаж байна.
Эмээ: бас 18-тайдаа, 19. 20.
Би: Би эргэж ирээд хоёр жил болж байна. Та надад боломж олгохгүй бол би яаж ээж болох юм?
Ка: Ээж ээ. мама-И. Өвдөөд байна.
Би: Зүгээр ээ, хонгор минь. Би энд байна.
Эмээ: Хонгор минь, яасан?
Ка: Миний цээж өвдөөд байна.
Ашер: Зүрхний цохилт 40. Даралт 73/45.
Ал: Биеийн байдал нь муудахаас өмнө шийдэх хэрэгтэй.
******************
Ж: Түрүүний явдалд уучлалт гуйх гэсэн юм. Мэргэжлийн биш байсан.
Лим: Чамд уучлалт гуйх юм байхгүй. Бас ажлын алдаа гаргаагүй. Илрүүлэх боломжгүй гэхээр халдахгүй гэсэн үг.
Ж: Ингэж хэлсэнд баяралаа.
Лим: Ашерт жаахан хугацаа өгчих.
Ж: Тэр эмч. Тэрэнд ямар ч эрсдэл байгаагүйг мэдэж байгаа.
Лим: Хүний мэддэг зүйл, өөрт нь ямар сэтгэгдэл төрүүлэх хоёр маш ялгаатай зүйлс. Чамд энэ байдалдаа дасахад хэдэн жил шаардагдсан. Ашерт ч гэсэн дасах хугацаа өг.
********************
Жа: Гуйя, хэлээгүй юу л гэж битгий хэлээрэй.
Жо: Хэлэхгүй ээ. Гэхдээ би тэгж бодно. Чи эрх юм шиг байна.
Жа: Чи намайг мэдэхгүй.
Жо: Чи мөнгөтай, бас ямар нэг юмны төлөө шаргуу хичээж байгаагүй. Анагаахын сургууль төгссөн. Тэрэнд браво гэж хэлье. Чи эндээс хөөгдсөн. Гэхдээ хөл дээрээ буусан, тэрбумтны эмч болсон. Тэрнээсээ залхаад чамайг энд бүгд гараа алдлаад хүлээж авсан. Дэгжин машин, хуучин арга зальтайгаа ирээд “Тада, би мэс засалч” гэж бодож байгаа. Гэхдээ тийм биш. Одоохондоо. Чи шинэ хүн. Шон босс. Би чамаас түрүүлж ирсэн. Кендрикийн үгэнд орсон нь дээр. Даруу бай...
Жа: Би энд байх ёстой гэдэгээ л харуулахыг хүссэн юм. Шонд, бүгдэд нь. Гэхдээ, чиний зөв.
Жо: Мэднэ ээ.
Жа: Зурагны нягтаршил сайн биш байна.
Шон: Зурагаа аваад дуусчихсан уу?
Жо: Тийм ээ. би протоколын дагуу хийсэн. Гэхдээ л зураг нь тод харагдахгүй байна.
Шон: Зураг тод байна. Гэхдээ, Яарагийн онош буруу байж. Тэр Туреттийн синдромгүй. Тархины хавдартай.
*********************
Я: Туретт биш гэсэн үү?
Шон: Үгүй ээ. гипотамусын хавдар. Чиний “тик” “тик” биш. Тархинд чинь байгаа хавдраас болсон геластик таталт/инээдэг таталт/.
Ээж: Хавдар аа? Хор хавдар гэсэн үг үү?
Шон: Энэ хоргүй хавдар. Гэхдээ “гамма мэстэй радио мэс засал” өсөлтийг нь зогсоож, таталтыг эмчилнэ.
Я: Тэгвэл... ингэхээ болих уу?
Жо: Шууд биш.
Шон: Болихгүй ч байж магадгүй.
Жо: Сайжрахгүй байвал нь дараа өөр төрлийн эмчилгээ хайж болно.
Жа: Эсвэл, одоо Амжилттай тайраад авчих юм бол таталт шууд байхгүй болно.
Шон: Тэр хэтэрхий эрсдэлтэй.
Я: Гэхдээ, тэгвэл би сургуульд явж болно гэсэн үг. Жолооны курст сурч болно. Өөрөө биеэ даана. Ээж ээ, гуйж байна. Би хэвийн баймаар байна.
Шон: Хавдрыг авбад цус харвалт болж болно. Хэсэгчилсэн саажилт, юм сурах боломжгүй болно, менингит. Гамма мэс хамаагүй аюулгүй.
Ээж: Яара, би чадахгүй нь. Намайг уучлаарай.
Я: Та чадна. Надад зөвшөөрөхгүй л байгаа болохоос. Гамма мэсний ажилбарыг хийлгэе.
****************
Ашер: Шийдвэрээ гаргасан уу?
Эмээ: Картерт дахиад муу юм болох вий гэж айж байна.
Би: Ямар муу юм.
Эмээ: Тэрнийг ээж нь хаяад явсан.
Би: Би танд үлдээсэн.
Эмээ: Хамаг юмаа хүнд даалгаад, хүнээр хийлгээд сурчихсан.
Би: Надтай байснаас тантай байсан нь илүү дээр гэдгийг би мэдэж байсан.
Эмээ: Би мэдээгүй. Би чамд хэтэрхий их эрх чөлөө өгсөн, хэтэрхий дураар чинь тавьсан. Юу болсныг хар.
Би: Миний алдаа минийх, таных биш. Би чамайг хамгаалах ёстой байсан. Бид нар чамайг алдсан. Картерыг би тэгж чадахгүй.
Ашер: Гэхдэ мэс засал Картерт илүү хэрэгтэй, урт хугацаанд.
Эмээ: Тэр хүүхэд миний зүрх. Тэрнийхийг эмчилж өгөөч гэж та нарт даатгая.
****************
Леа: Цайны цаг. Өлсөж байна.
Шон: Би өлсөхгүй байна.
Леа: Жирэмсэн эхнэртээ үдийн хоол идүүлэхгүй байх сайн биш шүү.
Шон: Би найзтайгаа ажиллах сайхан байна гэж бодсон. Сайхан биш байна. Би хүмүүст Калу эмчид өөр ханддаг гэж ойлгогдохыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл би тэрэнд өөр хандаагүй. Харин ч би тэрнийг хэдэн алдаа гаргасан болохоор илүү хатуу байгаа. Гэхдээ би яагаад гэдгийг ойлгохгүй байна.
Леа: Шинэ резидент, эхний өдөр нь шд. Жаахан суралцах завсар байх хэрэгтэй шд.
Шон: Тэр шинэ хүн шиг аашлахгүй байна.
Леа: Чиний найз шд. Чамайг өөрөөс нь их зүйл хүлээж байгааг мэдэж байгаа. Хэн гэдэгээ мэдэхгүй бол хэн ч дүрмэнд захирагдахгүй.
*****************
Ал: Тосгуурын таславчийг хасчихлаа. Венийн нөхөн сэргээлтийг эхлүүлье.
Ашер: Гурвалсан хавхагийн урсгалыг солихолд эд нь хүрэхгүй байж магадгүй л юм.
Лим: Хаалт үүсгэхдээ үнхэлцэгийг ашиглаж болно. Мец. Жеромтой учраа олсон уу?
Ашер: Тэр миний итгэлийг эвдсэн. За тосгуурын таславчийн ирмэгийг бэхэлж байна.
Ал: Чи тэрнээс юм нууж байгаагүй юу?
Ашер: Би яасан ч ийм юм нуухгүй.
Лим: Баяр хүргэе. Чи сайн санааны тэмцээнд яллаа. Боломжит шагнал нь харилцаа чинь дуусгавар болно. Эсвэл зүгээр л ярилцаж болно. Гол судсыг хуваалаа.
Ашер: Тэр энийг өөрчилсөн. Яагаад би учрыг нь олох ёстой юм?
Ал: Гол асуулт бол чи Жеромд хамт өөрчлөгдөхөөр хэмжээнд хайртай юу? Уушигны хавхлагийн алслагдсан гол судсыг оёж байна.
Лим: Титэм судаснууд нээлттэй байна. Залгаас нь сайхан харагдаж байна.
******************
Жа: Сургуульд явахыг ингэж их хүсдэг өсвөр насны хүүхэдтэй таарч байсангүй.
Я: Би сургуулийг үзэн яддаг. Гэхдээ амьдралдаа юуг ч хянах чадваргүй байхыг бүр их үзэн яддаг.
Жа: Шүүгээ рүү өндөг шидээд хянаж байгаа юм шиг санагдсан уу?
Я: Нэг тиймэрхүү. Тэр өөдгүй амьтад надаар оролдвол би зүгээр суухгүй. Жирийн хүүхдүүд шиг.
Жа: Би ч гэсэн ахлах сургуульд дээрэлхүүлдэг байсан. Шүдэндээ аппараттай, хатангир, нуруун дээрээ байтай байсан гэж хэлж болно. Гэхдээ ээж маань надад тусалсан. Картаа өгөөд тэд нарт пицца, чихэр авч өг гэсэн.
Я: Манай ээж арай л хэтэрхий. Надаар самрын тос, цэлцэгнүүртэй хачиртай талх ч хийлгэдэггүй. Тик хөдлөөд намайг хутгаар өөрийгөө гэмтээчихнэ гэж айдаг. Миний бие намайг хянаагүй үед тэр хянадаг. Таныг энэ хавдрыг миний толгойноос авч болно гэж хэлэхэд, 30секунд... зөвхөн хөгжилтэй юм тохиолдсон үед л инээдэг болно гэж би төсөөлсөн.
********************
Жа: Би нэг арга олох шиг боллоо.
Шон: Би ч гэсэн нэг арга олсон. Бидний ажлын харилцааг сайжруулах хил хязгаар, дүрмийн жагсаалтыг гаргасан. Чи танилцаарай. Чи ямар арга олоо вэ?
Жа: Илүү дээр тайрах арга олох шиг боллоо. Эрсдэл багатай, Гамма мэсний цацрагтай төстэй. Яараад ч гэсэн үр дүнтэй.
Шон: Би өвчтөнд хамгийн аюулгүй хувилбарыг санал болгосон, тэр зөвшөөрсөн. Чи надтай зөвлөхгүйгээр хавдар авах тухай хэлэх ёсгүй байсан. Энэ чухал хязгаар. Жагсаалтын хоёрт байгаа.
Жа: Намайг чам шиг чөлөөтэй сэтгэж байгаад чамайг баярлана гэж бодсон юм.
Шон: Чи би биш. Чи энд сурахаар ирсэн.
Жа: Тийм ээ. Би бас Яара шиг хүмүүст туслах гэж байгаа.
Шон: Би чамайг хариуцсан эмч гэдгийг хүндлэх хэрэгтэй. Жагсаалтын зургаад байгаа.
Жа: Тэрний гунигтай, ганцаардмал, гутралд орсныг мэдэхэд их эмч байх шаардлагагүй.
Шон: Өвчтөний сэтгэл хөдлөл дээр тулгуурлаж эмчилгээний шийдвэр гаргаж болохгүй.
Жа: Заримдаа сэтгэл хөдлөл, эмчилгээтэй адил чухал байдаг шд.
Шон: Чи-чи миний ажлыг хүндрүүлээд байна. Дугаар арав. Ажил дээр миний зааврыг ёсчлон дагаж бай. Тэгж чадахгүй бол чамайг хөтөлбөрөөс хасна.
******************
Ж: Миний буруу. Би чамд итгэх ёстой байсан. Анхнаасаа бүгдийг хэлэх ёстой байсан.
Ашер:Тийм ээ, тэгэх байсан юм.
Ж: Хариугаа авсны дараа би маш удаж байж дахиад хүнтэй уулзахаар шийдсэн. Хүмүүсийн ойр байж чаддаг болсон. Би их удаан ганцаараа байсан. Тэгээд арай гэж гайгүй болсны дараа маш их татгалзсан хариу авсан. Залуус надтай харьцахыг хүсээгүй. Тэгээд эгдүүтэй, мундаг эмч миний амьдралд орж ирсэн... тэр надад маш их таалагдсан. Би үнэнийг хэлэхээс маш их айсан. Намайг уучлаарай.
Ашер: Тэр эмч гайхалтай сонсогдож байна.
Ж: Тэр үнэн. Бид үргэлж хамгаалалт хэрэглэдэг байсан. Чамайг урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав гэж хэлдэг байсан. Чамайг аюулгүй байлгахын тулд.
Ашер: Гэхдээ чи бид хоёрын өмнөөс шийдвэр гаргасан. Чи өөрөө сэтгэл амар байхын тулд тэр бүгдийг хийсэн, гэхдээ чи миний сонголтыг булаасан. Чи яаж намайг мэддэг байж, хайртай байж яагаад намайг ийм зүйлийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэж бодсон юм?
Ж: Анх ийм шийдвэр гаргахдаа би чамд хайргүй байсан. Би чамайг бараг мэддэггүй байсан.
Ашер: Би одоо ч чамайг мэддэгтээ эргэлзэж байна.
Ж: Би алдаа гаргасан. Тэглээ гээд намайг өөрчлөхгүй.
Ашер: Үгүй. Гэхдээ намайг өөрлөх ч юм билүү.
Ж: Ийм байдалд оруулсанд уучлаарай. Гэхдээ би энэ өвчинтэй амьдарч байгаа, энэ амар биш.
Ашер: Картер байна. Би явах ёстой.
Би: Мэс заслын дараа сэрээд комик ном хараад инээж байснаа гэнэтхэн... хөхрөөд эхэллээ.
Ал: Хүчилтөрөгчийн хэмжээ 80%, даралт 120. Цусны даралт буурч байна.
Ашер: Хүчилтөрөгч болон 250мл энгийн салин загалаа.
Эмээ: Яагаад амьсгалж чадахгүй байгаа юм? Мэс засал хийлгэвэл зүгээр болно эсэн биз дээ?
Ал: Хэвийн хар тугалганы эсэргүүцэл. Пейсмейкер хэвийн ажиллаж байна. Өөр юм байна даа. Зүрхний ЭХО хэрэгтэй байна. Яаралтай. Картерын сэргээсэн тосгуурын зангилаанд цусны бөөгнөрөл үүссэн байна.
Лим: Бие нь тогтвортой байна. Гэхдээ дахиад мэс засалд орох хэрэгтэй. Бөөгнөрлийг аваад хоолойг нь засах хэрэгтэй.
Би: Өөр арга байгаа юу? Бөглөрлийг эмээр уусгахын тулд катетр тавьж болно. Энэ нь дахиад бүлэгнэл үүсгэх эрсдэлтэй.
Эмээ: Буруу шийдвэр гэж мэдээд байсан юм аа.
Би: Бид хоёулаа Картерт хамгийн сайн сайхныг хүсдэг.
Эмээ: Тэрийг хариуцаж байгаа хүн нь би.
Би: Аргагүй байдалд оруулсанд уучлаарай. Картерын дэргэд олон жил байж чадаагүйгээ би хэзээ ч уучлахгүй, гэхдээ тэрийг ардаа орхих цаг болсон гэдгийг ойлгосон. Харамсахаа болиод тэрнийг тантай үлдээсэн нь тэрний хувьд хамгийн зөв шийдвэр байсан гэдэгт анхаарлаа хандуулахаар шийдсэн. Энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй. Энэ мэс засал тэрний хувьд зөв шийдвэр.
Эмээ: Чи ээж нь. Картерт юу хэрэгтэйг чи мэдэж байгаа.
Би: Хүүдээ мэс засал хийлгэмээр байна.
******************
Жа: Чиний зөв байсан.
Жо: Ихэвчлэн тэгдэг юм. Ингэхэд яг юу тэр билээ?
Жа: Би хэтрүүлсэн юм шиг байна. Шоны уурыг хүргэсэн. Яараг хүнд байдалд оруулсан.
Жо: Санал нэг байна.
Жа: Одоо яахаа шийдэх хэрэгтэй байна.
Жо: Сонс. Энэ өвчтөн дээр чи дураараа ярьж, хялбарчилж, бас бүх зүйл дээр “ноён Засварчин” байх гэж оролдсон. Хэтрүүлэхээ болиод сонс.
Я: Ээж ээ. хавдрыг авах мэс засал хийлгэе л дээ, гуйж байна.
Ээж: Уучлаарай, үгүй.
Жа: Бид бэлэн.
Ээж: За, хонгор минь.
Жа: Эхлээд би... чиний ярьсныг ээжид нь ярихыг хүсч байна. Чамд ямар байгаа талаар. Энэ мэс засал чамд ямар утгатай болохыг.
Ээж: Тэрэнд ямар байгааг би мэднэ. Би өдөр болгон хардаг.
Жа: Гэхдээ тэрэнд ямар байдгийг та сонсож үзсэн үү?
Я: Ээжид хамаагүй.
Ээж: Мэдээж хамаатай.
Я: Та зүгээр л намайг захирдаг.
Ээж: Би туслахыг л хичээж байна. Гэхдээ би юу ч хийсэн бай чи надад дандаа уурладаг.
Я: уур хүрч байна. Би бүх зүйлд уурладаг. Миний бие хүсч байгааг маань хийхгүй болохоор уур хүрдэг. Хүүхдүүд хөгийн новш шиг байхаар уур хүрдэг. Та намайг хамгаалахгүй л бол би энэ хорвоод амьдарч чадахгүй юм шиг аашилдагт чинь уур хүрч байна. Би утсан хүүхэлдэй шиг санагдаж байна. Хэн нэг нь байнга утсаар намайг удирдаж, ийш нь тийш нь зулгааж байгаа юм шиг. Энэ хавдрыг авахуулж байж л би тэр утаснуудыг тасалж чадна.
Ээж: За за. битгий... битгий... түр хүлээж бай. Бид ярилцах хэрэгтэй байна.
Шон: Та надтай гипотамусын хавдар авах мэс засалд орох хэрэгтэй байна.
Аа: За.
Шон: Би гамма мэсний цацраг ашиглах гэж байсан юм. Гэхдээ Калу эмч хоёрдугаар дүрмийг зөрчсөнөөс болоод тэрний хавдар авах мэс засал хийх болчихоод байна.
Аа: Мэс заслын чинь төлөвлөгөөг өөрчилснөөс болоод Жаредад уурлаа юу?
Шон: Тэр намай, өвчтөнийг, өвчтөний ээжийг давж гарсан.
Аа: Хавдрыг авах нь илүү дээр санаа шиг байна. Чи Жаредыг авч орох гэж байна уу?
Шон: Тийм ээ. тэр соролт хийнэ.
Аа: Наадах чинь доромжлол.
Шон: Тэр дүрэмд захирагдаж сурах ёстой. Тэр миний ажлыг хүндрүүлсэн.
Аа: Шон, суу. Чи резидент байхдаа бүх зүйлийг өөрийнхөөрөө хийдэг байсан. Одоо ч хэвээрээ. Чи хүн болгоны уурыг хүргэдэг байсан. Хүн болгоны ажлыг хүндхрүүлэг байсан, ялангуяа минийхийг. Чи ядаргаатай амьтан байсан. Гэхдээ бид чамд сурах боломж олгосон, бас бид чамаас суралцсан. Тэгээд чи өөрийгөө баталж чадсан. Жаредад ч гэсэн адилхан боломж олго. Ойлгож байна, тэр хэтрүүлсэн. Тэрэнд сурч, хэрэгтэй хүн гэдэгээ батлах боломж өг. Тэрнийг яадаргаатай амьтан гэж бодож байсан ч гэсэн.
Шон: Би бодож үзнэ ээ.
Аа: За.
Шон: Энэмэс засалд цус ороорой.
******************
Шон: Катетр, дуранг ховдол руу зөөлөн оруул. Соруулах, усаа нэм, тэгж байж юу хийж байгаа нь харагдана. Гурав дахь ховдын баруун доод талын шугамын дагуу яв. Өө, хавдар тэр харагдаж байна. Авах ажлыг эхэлье.
Аа: Дурангийн хайч. Миний хавчаар...
Жа: Сорьцыг эмгэгийн шинжилгээнд хүргэж өгье.
Шон: Үгүй. Чи хаалт хий.
Жа: Итгэлтэй байна уу?
Шон: Энэ чиний мэс заслын төлөвлөгөө. Өөрийн гараар оролцож байж л сайн мэс засалч болно. Би энийг шинжилгээнд өгнө, Гласман эмч зааварчилна.
***********************
Ка: Би өлсөөд байна.
Ашер: Энэ сайны шинж шүү.
Би: Би доошоо кафе яваад идэх юм аваад ирье. Хориотой юм байгаа юу?
Ашер: Хүссэнээраа тахианы наггетс идэж болно.
Эмээ: Би явчихаад ирье. Чамд ч бас идэх юм авчиръя. Энд ирсэнээс хойш чи тэрний дэргэдэс холдоогүй. Сайн ээж байх ийм байдаг юм.
Би: Би сайн багштай байсан.
Ашер: Надад нэг бяцхан шувуухай хэлсэн юм. Бэлэгний дэлгүүрт “Вондер воман”-ы шинэ дугаар ирсэн гэсэн.
Ка: Нээрээ юу? Авч болох уу?
Эмээ: Ээж чинь зөвшөөрвөл.
Би: Мэдээж.
Ашер: Гэхдээ одоохондоо эргэлдэж болохгүй шүү. За юу?
****************
Жо: Мерфи эмч хавдрыг бүтнээр нь авч чадсан.
Жа: Яара?
Я: Калу эмч ээ.
Жа: Ой санамж зүгээр үү? Гэрэл таталт өгсөнгүй. Бас “тик” чинь байхгүй болчихож.
Я: баярлалаа Калу эмч ээ.
Жа: Баярлалаа, Яара.
********************
Жа: Эндрюс эмч ээ.
Мар: Фийлдийн мэс засал дээр ажилласан гэж сонссон. Сайн байна.
Жа: Баярлалаа. Би нэг юм гуйхаар ирлээ. Шоны ажлыг биш, миний ажлыг дүгнэж өгөөч.
Мар: Чиний энд байгаагийн нэг шалтгаан нь Шон.
Жа: Би тэрэнд талархаж байгаа. Гэхдээ би өөрөө хөл дээрээ зогсмоор байна. Би живэх байсан ч найзтайгаа хамт живмээргүй байна. Би энэ эмнэлэгт хэрэгтэй гэдэгээ батлахад бэлэн.
Мар: Би харж байя.
Жа: Баярлалаа.
******************
Ашер: Өөдгүй зан гаргасанд уучлаарай. Чамайг сэтгэлээ нээж байхад, би... хаачихсан. Энэ асуудлыг хамтдаа туулж чадна гэсэн үгэнд чинь би итгэх ёстой байж.
Ж: Чи өчигдөр намайг мэдэхгүй гэж хэлсэн.
Ашер: Тэр эгдүүтэй эмч заримдаа хөгийн амьтан болчихдог юм. Чамаас өмнө би хүнд хайртай болж байгаагүй.
Ж: Би 16-тайдаа элбэнх дайрсандаа итгэлтэй байна, гэхдээ би бууж хараагүй. Бейсболын тэмцээнд хоцрох гээд байсан юм. Бас... Би хулууны амттай латтэ-нд дуртай. Байдаг л юм гэдгийг нь мэдсэн ч гэсэн.
Ашер: Миний Шон, Леа хоёрын хуриман дээр миний зүүсэн чагтан товчийг санаж байна уу?
Ж: Тийм.
Ашер: Уг нь чамд авсан юм. Даанд таалагдаад байсан болохоор нь өөрөө хэрэглэчихсэн.
Ж: Тэгж л таараа.
Ашер: Гэхдээ чи зээлж болно шүү... Заримдаа... Үгүй ч юм уу.
Ж: Би чамд хайртай. Чи итгэх ёстой шүү.
*****************
Жа: Зүгээр л... сайхан амраарай гэж хэлэхээр ирлээ. Бас баярлалаа.
Шон: Яагаад талархаж байгаа юм?
Жа: Намайг харж үзээгүйд. Найзууд ч гэлээ би тэгж бодох ёсгүй байж.
Шон: Чи сайн эмч. Бас би цаашид ч чиний найз бас босс байхыг хүсч байна. Гэхдээ хязгаартай...
Жа: Чиний зөв. Би жагсаалтыг чинь судалж байгаа.
Шон: Жагсаалтанд бичээгүй нэг дүрэм байгаа. Миний дүрэм. Би чамайг Калу эмч гэж дуудна. Босс чинь байх үедээ. Найзуудын хүрээнд байхдаа Жаред гэж дуудъя.
Жа: Тийм ээ, болж байна, Шон.
Шон: Сайн байна. Жаред, Сейнт Бонст буцаж ирснийг чинь тэмдэглээд би чамайг уух юмаар дайлъя. Гэхдээ Калу эмч ээ. Мэс заслын дараах явцыг шалгахдаа хаалт хийхдээ 8оёдол тавьсан байгааг харсан. 10-ыг тавих ёстой байсан юм, жаахан цус гарсан байна лээ. Оёдлын техникээ сайжруулах хэрэгтэй шүү.
Жа: Дуртайяа... бэлдэнэ ээ. Гэхдээ би зөвхөн ясны нээлхийг хаасан. Гласман эмч боолт тавьж, арьсны оёдол хийсэн.
Шон: Гласман эмч хоёр оёдол тавиагүй ээ?
Жа: Тийм л юм шиг байна. Цагийн дараа уулзах уу?
Шон: За.
Жа: За.
6-р бүлгийн 15-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home