Good doctor S6 14

Good doctor S6-14

Үргэлжлэх хугацаа:   43мин

Орчуулсан: Ж. Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Со: эм, Соня, жирэмсэн өвчтөн

Нө: Сонягийн нөхөр

Жа: эр, Жаред Калу, тэрбумтан эмч

Ж: эр, Парк эмчиийн өвчтөн

Ро: эр, Жаредын өвчтөн

 

 

Леа:  Бурхан... над руу харахаа боль. Ммм шарвин. Самархан баяртай байна.

Шон:  Миний авч өгсөн жирэмсний жинсийг өмсчихсөн байна.

Леа:  Баярлаж байгаа бол баяртай байна.

Шон:  Чи 28 долоо хоногтой, жирэмсэн. Чиний жин 10кг /21,5паунд/-аар нэмэгдсэн. Манай хүүхэд доошилж байгаа.

Леа:  Ядаж л шарвин байна.

Шон:  Би гэр бүлийн машин авах хэрэгтэй.

Леа:  Үгүй ээ, хэрэггүй.

Шон:  “Страйпео томато”-нд нялх хүүхэд хамгаалах юм байхгүй.

Леа:  Шон, би жирэмсний жинсэнд бууж өгчихөөд байна. “Ээжийн машин” ярихад тохирох цаг биш.

Шон:  Хэзээ тохирох вэ?

Леа:  Ёстой амттай болж. Цөцгийтэй сүү хийсэн үү?

Шон:  Грек тараг. Би хүүхдэд ээлтэй машины хүснэгт имейлээр явуулна аа. Үдийн цайны чинь цагаар ярилцъя.

*******************

Мо: Соня Бейлор?

Ашер: Алтан код гэж хэн юм? Тейлор Свифт үү? Шархалсан зүрхээ дийлэхээ байгаа юу?

Мар: Тэрнээс ч дээр. Роланд Барнес.

Ашер: “Ногоон техник” залуу юу?

Мар: Барын дайралтанд өртсөн.  

Ашер:  Уучлаарай. Сан Хосед уу? Санта Круз ууланд ховор амьтдыг аврах гэж яваад. Хувийн эмч нь утасдаад ирж байгаа гэж хэлсэн.

Шон: Сан Хосе Женерал эмнэлэг хамаагүй ойр шд. Яагаад энд ирж байгаа юм?

Мар: Чи байгаа болохоор.

Жа: Цээжний хананы хүнд гэмтэл, хавирганы хугарал, уушигны даралт. Үзүүлэлтүүдийг нь тогтворжуулаад, цээжний гуурс тавьсан. Гэхдээ яаралтай томограф авах хэрэгтэй.

Мар: Калу эмч.

Жа: Эндрюс эмч. Уулзах сайхан байна, Мерфи эмч ээ.

Шон: Сайн уу. Жаред.   

Ашер: Алдартай тэрбумтан. Уулзаж байгаа нь ийм хөөрхөн байх гэж. Свифтээс /Тейлор/ дутах юм алга.

Гарчиг: 6-р бүлгийн 14-р анги.

Ашер: Лео покер сайн тоглодог уу? “Аас вийкли/Us weekly/” өнгөрсөн долоо хоногт тэрний тоглоомноос гарч ирж байгаа зураг тавьсан байсан.

Жа: Би ламбогоо тэрнээс хожсон.

Шон: Гэмтлийн ул мөр алга. Дэлүү, элэг хоёрт.

Ашер: Бионси. Тэрний төрсөн өдрөөр хувийн тоглолт хийсэн юм уу?

Жа: Янзтай байсан. Хэвлийн хөндийг ажиглагдахаар цус алдалт алга.

Шон: Цээж рүү  шилжье.

Ашер: Тэгэхээр... Сейнт Бонд резидент байж байгаад яаж дэлхийд тавд ордог хүний хувийн эмч  болсон юм?

Жа: Денвер Мемориалд ажиллаж байхдаа Ээж, аав хоёрын зохион байгуулсан хандивын арга хэмжээний үеэр  Ролантай танилцсан юм. Чимээгүй дуудлага худалдааны үеэр эхнэр нь ухаан алдчихсан. Задьны харшил. Би эпидурал хийгээд, усан доор зочид буудалд амралтын өдрүүдийг өнгөрөөх дуудлага худалдаанд Жон Лежендийг ялахад нь тусалсан. Роланд тэр шөнөдөө намайг хөлсөлсөн.

Шон: Тэрэнд хувийн эмч ямар хэрэгтэй юм? тэр байнга амьтны дайралтанд өртдөг юм уу?

Жа: Архаг суудлын мэдрэл. Бас аялалаар их явдаг. Тэгэхээр вакцин, дээр нь ботокс тарилга, холестерийн хяналт, гэр бүл найзуудад нь зөвлөгөө өгөх гээд л.

Ашер: Сейнт Боноос яагаад явсан юм?

Шон: Клейрийг дарамталсан эмчийг зодсонгээд халагдсан. Дараа нь эмнэлгийг шүүхэд өгсөн.

Ашер: Тэр залуу юм уу?

Жа: Тийм ээ.

Ашер: Эндрюсийг чиний... фен биш гэж сонссон.

Жа: Намайг барилга руу оруулсныг нь гайхаж л байна.

Шон: Өвчүү болон өвчүүний толгойн хэсэг дарагдаж, мултарсан, хугарсан хавирганууд

Ашер: Хэтэрхий олон хугарсан болохоор өвчүүний стандарт мэс засал хийж болохгүй.

Жа: Ингэдэг хэвээрээ байх шив?

Ашер: Тэрэнгүй бол би уйдах байх.

Шон: Надад нэг санаа байна.

Жа: Ийм  болохоор л би Роландыг авчирсан юм.

******************

Со: Охин байгаа юм. Бид нар Эстер гэж нэр өгөх гэж байгаа. Эстер хатан шиг зоригтой, амиа хайрладаггүй болох байх гэж найдаж байгаа. Библьд гардаг зэвүүн өлөгчин.

Мо: Эм чинь ямар байгаа вэ?

Со: Зүгээр.

Мо: Доошоо юм гарч байна уу?

Со: Хоёр хоногийн өмнө алхаж байсан чинь жаахан шээчихсэн юм шиг болсон. МиллиДоксоос болсон юм бол уу?

Мо: Үгүй ээ. Та тайвшруулагч ууж байгаа. Ургийн шингэн жаахан бага байна. Шинжилгээ хийхийн тулд эмнэлэгт хэвтэх хэрэгтэй.

********************

П: Танд үзүүлье гэж хүссэн. Булчингийн хавдар, мэс заслын заалтгүй.

Ал: Энд юу хийж байгаа юм?

Ж: Би үхэж байна. Эмч нар маань надад тусалж чадахгүй гэсэн. Чамайг чадна гэж найдаж байна.

П: Томограф, булчирхайн шүүрлийн зураг авах хэрэгтэй.

Ал: За яах вэ.  

****************

Шон:  Бид өвчүүний боон цээжний урд ханыг донорын яс, титан хавтангаар шинээр хийнэ. Энэ маш нарийн төвөгтэй мэс засал.

Ро: Жаред чамайг их сайн мэс засалч гэсэн.

Шон:  Тийм ээ, би сайн мэс засалч.

Мар: Тийм ээ. Бас та танд өдөр бүр анхаарал тавих болно.

Ро: Анхаарал тавьж байгаад баярлалаа. Жаредыг ч гэсэн байлгамаар байна. Жаред миний эмч.

Мар: Калу эмчид чухал шийдвэрүүдийг бүгдийг мэдэгдэх болно.

Ро: Мэс заслын өрөөнд байлгана.

Мар: Мэс заслын эрхийг нь чинь хурдан сэргээе.

*******************

П: Та хоёрын дунд нэг юм байна. Би энэ тал дээр их гярхай.

Ал: Их урт түүх.

П: Мэдээллийг нь харсан, Фениксээс ирсэн байна лээ. Хэдэн жилийн өмнө Таеквондогийн тэмцэний үеэр гараа хугалсан. Таны спорт. Тэгэхээр тэр таны хувьд Оол-Валли тэмцээний үеэр таныг хуурсан Жонни Лорэнс байх.        Би Кобра-Кай үздэг.

Ал: Тэр эхнэртэй маань унтсан. Тэгэхээр хуурсан нь тийм, тэмцээн бол үгүй.

П: Энэ 6сарын өмнөх. Энэ өнөөдрийх.

Ал: Булчингийн хавдар байсан бол энэнээс илүү томрох ёстой.

П: Тийм ээ, тэд буруу оношилсон байх.

********************

Мар: Цээжний булчингийн дунд хэсгийг сулла.  

Ашер: Би хавтанг нь байрлуулах уу?

Жа: Доод хэсэгт нь бэхэлгээний бүс хийхгүй юм уу?

Шон:  Тэрний зөв.

Мар: Баруун талын цээжний булчинг хавирганаас нь салгавал дээшлүүлэх боломжтой. Эс Эф Женералс-ын зүрхний тасаг танай боссын нэрээр нэрлэгдсэн, бас тэрнийг Гаитигийн мэс заслын солилцооны хөтөлбөрийг ивээн тэтгэдэг гэж сонссон. Калу эмч ээ, боолтыг нь тогтоох уу?

Жа: Дуртайяа.  Баярлалаа,Эндрюс эмч ээ. Өрөм. Бас тогтоох боолт. Сайхан байна.

Шон:  Та Калу эмчийг халсан мөртлөө их эелдэг хандаж байна. Роландаас хандив авах гэж тэгж байгаа юм уу?

Жа: Зүгээр ээ, та...

Мар: Тийм ээ. Калу эмч бид хоёр тийм ч таатай салаагүй. Гэхдээ өөрийнхөө салбарыг олсонд чинь баяртай байна. Бас би өөрсдийнхөө хийж байгаа ажилд итгэдэг. Роланд Барнес бид нарт илүү ихийг хийхэд тусална.

Жа: Би Роландад энэ мужийн шилдэг эмнэлэг гэж хэлсэн. Тэрнийг эрүүл болсны дараа би дахиад хэлнэ ээ.

Ашер: Даралт унаж байна. Зүрхний шахалт маш муу.

Мар: Зүрхний дутагдалд орж байна. Зүрхний бяцрал нь томографт харагдахааргүй жижиг байсан байх.

Шон:  цусны эргэлтийг сайжруулахын тулд зүрхний бөмбөлөг насос хэрэгтэй.

Мар: Таван минутанд амжиж тавих ёстой, тэгэхгүй бол тэр үхнэ.

**********************

Жа: Даралт нь тогтворжсон.  

Шон:  Зүрхний шахалт сайжирч байна. Тэр бүрэн эдгэрнэ, гэхдээ халуун орны муурнуудаас хол байх ёстой шүү.

Жа: Мэс-мэс заслын өрөөнд... санасан байна шүү.

Шон:  Тэгвэл яагаад мэс засалч байхаа больсон юм?

Жа: Роландад ажиллах татгалзахад хайран боломж байсан.

Шон:  Суудлын мэдрэл чамд сонирхолтой байдаг уу?

Жа: Үгүй ээ, тэрнээс илүү...

Д: Сонсонгуутаа ирлээ.

Жа: Сайн уу.

Д: Хөөрхий Ролли.

Жа: Шон, энэ миний найз охин, Далиа.

Д: Сайн уу.

Шон:  Таныг... автобусанд харсан юм байна. Үнэртэй усны сурталчилгаанд...

*****************

Мо: Хэт авианы шинжилгээгээр ус нь хугацаанаасаа өмнө хагарсныг баталсан. Халдвар орохоос өмнө авсан нь дээр.

Жо: Хэвтүүлээд антибиотикийн эмчилгээ хийвэл яах вэ? Умайд үрэвсэл үүссэн ч хүүхдээ бүтэн хугацаагаар тээж болдог.

Мо: Маш ховор. Тэгсэн ч байсан хүүхэд нь трхины саажилт, мэдрэлийн эмгэг, оюуны хомсдолтой төрөх магадлалтай.

Жо: Энийг эцэг эхэд нь хэлнэ. Гэхдээ энэ маш их хүссэн жирэмслэлт. Тэд хүүхэдтэй болох гэж таван жил хичээсэн. Эхний гурван сардаа хоёр удаа зулбасан. Хүүхдээ аврах нь хувьд илүү чухал байж магадгүй.

Мо: Тэрнийг аврах нь бидэнд  чухал. Соня манай өвчтөн. Боломжуудыг тайлбарлаж өгөөд, авахуулахыг зөвлөсөн нь дээр байх.

Лим: Морганы зөв. Гэхдээ  боломжуудыг сайн хэлж өгөөрэй.

*****************

Шон:  Суудлын пүршнээс болоод машины суудал 2см гаруй ойж байна. Тэгэхээр гэмтэл авах эрсдэл улам нэмэгдэнэ. Мөрөн дээгүүр явдаг бүс арын сандалд  байхгүй. Бас хамгаалалтын зай байхгүй. Бас тор суурилуулах хэрэгтэй болно. Гэхдээ л анхнаасаа машинтай ирдэг тор шиг найдвартай биш. Чи гэр бүлийн машинд дургүй болохоор би аюулгүй байдал хангасан комбо бас жип судалсан.

Леа:  Гэр бүлийн машинд дургүйдээ биш ээ.

Шон:  Тэгээд юу юм?

Леа:  Би энэ машинд дуртай. Миний түүх шд. Би ахтайгаа босгосон юм. Филлморт шоу үзэхдээ унаж явдаг байсан. Энүүгээр чи бид хоёр анхныхаа аялалд явсан. Би зарж чадахгүй.

Шон:  Тэвэл... Зарах шаардлагагүй. Самархныг энэ суулгахгүй л бол болно. Тэгсэн ч гэсэн гэр бүлийн машин хэрэгтэй.

Леа:  Тийм ээ. хэрэгтэй.

Шон:  Роланд сэрчихэж.

*****************

Со: Гэхдээ хүүхдээ аврах боломж байгаа байлгүй дээ?

Жо: Та энд амьдрах болно. Бид нар өдөр бүр таныг хянаж, урьдчилан сэргийлэх антибиотик, бас хүүхдийг төрөх дөхөхөөр даавар өгнө,

Мо: Тодруулж хэлэхэд тэгсэн ч гэсэн умайн хүзүүг тайрахаас аргагүй, эсвэл үхэлд ч хүргэж болзошгүй халдвар авч, хүндрэл үүсэх магадлалтай.

Нө: Авахуулсан нь дээр байх.

Со: Та яах байсан бэ? Таны хүүхэд байсан бол?  

Мо: Авахуулсан нь хамгийн аюулгүй.

Со: Би Аллен эмчтэй ярьж байна.

Жо: Би... залбирах байсан.

Со: Тэгээд?  Яах байсныг чинь мэдмээр байна.

Жо: Миний бодлоор... хүүхдээ аврахыг хүсэх байх.

Со:Бид тэмцэх хэрэгтэй, Эстерийн төлөө.

*******************

П: Танд баттай хариулт өгөхөөс өмнө эдийн шинжилгээ авах хэрэгтэй байа.

Ж: За. Тэгээд хэзээ авах вэ?

Ал: Би өөр эмчид үзүүлэх дэлгэрэнгүй зөвлөмж бичиж өгье.

Ж:   Өөр эмч дээр очих байсан бол би очих л байсан.

Ал: Би чамайг эмчлэх албагүй.

Ж: Гэхдээ чи эмчлэх болно. Чи  бууж өгдөгхүн бш. Чи гэрлэлтээ хамгаалах гэж бүхнийг хийсэн. Чи хэзээ ч тулаанд бууж өгч байгаагүй. Би чиний тэвчлээрийг үргэлж биширдэг байсан. Бас үзэн яддаг байсан. Амьдралаа эргээд харахад... надад таалагдахгүй байна. Би маш олон хүнийг гомдоосон. Миний энд ирсэн жинхэнэ шалтгаан. Өршөөл.

********************

Шон:  Гол судасны насос ажиллаж байгаа. Танд шинэ зүрх хэрэггүй.

Ро: Гайхалтай. Тэгээд, би хэзээ эндээс гарч болох вэ?

Шон:  Хэд хоногтоо болохгүй. Мэс заслын дараа хүндрэл гарч магадгүй болохоор таныг хянах ёстой. Зүрхний чинь цохилт нэмэгдсэн байна. Та биеийн хүчний ажил хийгээ юу?

Ро: Тэр ихэнх хүчийг нь гаргасан.

Шон:  За. 1000мл леветирацетам, 4мл лоразапем яг одоо хэрэгтэй байна. Яаралтай.

Д: Ролли зүгээр болох уу?

*******************

Шон:  Роланд таталт өгсөн. Чи... суусан нь дээр байх. Далиа тэнд байсан. Нүцгэн. Тэд секс хийж байсан.

Жа: Далиа бид хоёр хамт биш. Тэр Роландын эмэгтэй. Ажлын нэг хэсэг нь. Далиаг байнга ойр байхаар Роландын эхнэрт сэжиг төрүүлэхгүйн тулд миний найз охин шиг харагдуулдаг юм.

Шон:  Өө.

Жа: Тэр сексээс болоод таталт өгсөн гэж бодож байна уу?

Шон:  Сэрэл зүрхний цохилтыг 38%-аар нэмэгдүүлдэг. Бас тархинд нь хүчил төрөгч дутагдсан бол таталт үүсгэж болзошгүй. Тэгвэл зүрх нь хангалттай цус шахахгүй байна гэсэн үг. Байнга худлаа ярих төвөгтэй байдаг уу?

Жа: Миний дуртай хариуцлага биш, гэхдээ сайхан ажил. Тийм болохоор...

Шон: Яагаад сайхан ажил гэж?   

Жа:  Миний сүүлчийн өдөр чи надад нэг өдөр аз жаргалтай болно гэж хэлж байсан. Гэхдээ надад хэцүү  байсан. Би азгүй амьтан шиг санагддаг байсан. Тэгээд Роландтай таарсан, тэр надаас нэг зүйлийг олж харсан. Миний биширдэг байсан залуу... дэлхий биширдэг залуу... Тэр... намайг үнэлж байсан. Мэдээж Амстердам руу хувийн онгоцоор аялж, Нидерландын хатан хаантай Рижтаффел идэхээс би татгалзахгүй байсан.

Шон:  Би бас чамайг чадвараа харуулна гэж хэлсэн.

Жа: Би тэгээгүй гэж үү?

Шон:  Үгүй. Суудлын мэдрэл.

Жа: Одоо болтол бүтэлгүй амьтан гэдгийг маань сануулсанд баярлалаа. Тархины пептидийг нь шалгаад, бичлэг хийгээд, зүрхийг нь харчихаад ирье.

******************

Ал: Салст бүрхүүлийн давхаргыг харахын тулд давсны уусмалаа хий.

П: Та яагаад болиогүй юм?

Ал: Хавдар нь тэр байна. Тэрний зөв байсан. Би хариуцлагаас зугтдаггүй. 4 дээж ав.

П: Тэрнийг уучлахыг хүсч байгаа болохоор биш гэж үү?

Ал: Дуранаа зөөлөн татаж ав. Тэрэнд уучлуулах эрх байхгүй.

******************

Леа: Буйдангаас эхэлье.

Аа:  Хараадахъя.

Леа:Арай гэж нэг хүн намайг интерьер дизайны суутан гэдгийг анзаарч.

Аа:  Давгүй харагдаж байна. Хөөе. Энэ таалагдаж байна. Энийг авъя.

Леа: Үгүй ээ. Таны суусан хамгийн эхнийх нь шд.

Аа:  За яах вэ. Би арван буйдан дээр сууж үзчихээд энийг авъя.

Леа: Үгүй ээ. Таалагдаж байгаа бол тэрнийгээ л ав. Миний машин шиг. Шон гэр бүлийн машин авна гэсэн.

Аа:  Яасан, чи нялх хүүхдээ “75оны Гранд Торинод” хийх ээ юу?

Леа: Үгүй ээ. Хүүхдэд аюултай. Гэхдээ... тэр... догь. Том болсон хүмүүсийн ажилдаа явахдаа... дарга хүний өмдтэй хослолоо өмссөн байсан ч... тэр машинаас буух юм бол би догь харагддаг. Удахгүй би... гэр бүлийн машин унадаг, арын суудал дээрээ хүүхдийн суудалтай, цамцан дээрээ огиудастай,  бас нэг гуч гаран насны ээж болно.

Аа:  Маддигийн ээж намайг хүүхэдтэй гадуур гарахаараа хоёр цамцтай явж бай гэж сануулдаг байсан. Би яваандаа сурсан л даа.

Леа: Яаж? Хүүхэдтэй болохыг маш их хүсч байгаа мөртлөө... яагаад ээж болохоос дургүй хүрээд байгаа юм болоо?

Аа:  Дургүй гэдэгээ тодорхойл доо.

Леа: Ийм... Мэдэхгйү ээ.

Аа:   За за. Сайн хэллээ.

Леа: Мэдэхгүй ээ.

Аа:  Хөөе. Энийг чинь эргэлзэх гэдэг юм. Хүмүүс ийм л байдаг шд. Би энийг авна аа.

*****************

Нө: Өндөр халуунттай байна. Бас их өвдөж байна.

Эм: Зүрхний цохилт 117. Ургийн цохилт 180. Хоёулангийнх нь зүрхний хэм алдагдсан.

Мо:   500мл ацетаминофен бас ампциллин хий. Энэ бидний санаа зовж байсан үрэвсэл. Хүүхэд чинь амьд үлдэж чадахгүй л болов уу. бас таны амь нас аюулд орно. Бид одоо авах хэрэгтэй.

Со: Гэхдэ зүрх нь цохилж байна.

Мо: Эстер зөвхөн умайд л амьд үлдэх боломжтой. Тэрнийг байгаа цагт таны өвчин улам хүндэрнэ. Үнэхээр харамсалтай байна.

Нө: Би энд байна. Бид хоёр давж гарч чадна. Дахиад оролдоод үзэж болно шд.

Со: Үгүй.

Мо: Хүүхэд чинь хамгийн багадаа хоёр долоо хонож байж байж амьдрах боломжтой болно. Тийм удаан хүлээх юм бол та үхэх байх.

Со: Үхэх цаг нь болсон бол үхнэ. Эстер хатны хэлсэн үг. Гэр бүлээ аврахын тулд амиа эрсдэлд оруулахаасаа өмнө.

Нө: Соня. Үхэх цаг  болсон бол үхнэ.

******************

Мар: Пептидийн шинжилгээ, зурагнаас харахад таталт зүрхний гэмтлээс болоогүй. Цахилгаан бичлэг тархины чинь байдлыг харуулна.

Ро: Тэгээд юу хэлэх гээ вэ? Эмнэлгийн дарга цахилгаан бичлэг хийдэггүй.

Мар: Таны “Глобал инженер санаачлага” надад маш их сэтгэгдэл төрүүлсэн. Бид анагаах ухааны салбарт ижил зүйл хийж болно гэж бодож байгаа.  Хөгжиж байгаа орнуудын эмч нарыг бэлтгэж,  эх орондоо туслах боломж олгож чадна гэж бодож байгаа.

Ро: Яагаад Сейнт Бонст энийг хийхэд тохирно гэж?

Мар: Бид тулж ажилладаг. Манай резидентүүд зүгээр нэг тариа хийж, гар хөлийн үзүүрт зарагддаггүй. Манай эмч нарын тусамжтайгаар нарийн төвөгтэй эмчилгээний шийдүүдийг гаргадаг. Ёс зүйн хамгийн хүн хэцүү бэрхшээлийг даван туулж, өвчтөнд хамгийн сайн тусламж үзүүлэхэд суралцдаг. Хөгжиж байгаа орнуудын илүү олон резидентүүдийн спонсорлож чадвал бид тэднийг очоод шууд ажлаа эхлэхэд бэлэн болгож чадна.

Ро:  Гэхдээ миний амийг хариуцдаг Жаред танайд резидент хийхэд тохироогүй. Та тэрнийг халсан.

Мар: Та тэрнээс миний олж харж чадаагүйг олж харсан. Гэхдээ би одоо олж харсан, бас тэрэнд бүх боломжийг өгсөн. Улс төрийн хариулт байна. Жаред, чи юу гэж бодож байна? Тэр миний мөнгийг авах эрхтэй юу?

Жа: Би энд, Сейнт Бонст маш их юм сурсан. Харж байгаачлан тэдний үйлчилгээ шилдэг нь.

Ро: Даанч хоол нь тийм биш. Далиа руу мессеж бичээд нөгөө Яанк Сингийн гахайн махтай мантуу аваад ир гээд хэлчих.

Жа: Далил хот руу яваа юу?

Ро: Найзуудтайгаа уулзана гэсэн.

Жа: Зөвшөөрсөн юм уу?

Ро: Яагаад  болохгүй гэж?

Жа: Шалтгаан алга. За. эхэлцэгээе. Нүдээ аниад тайвшир.

*****************

Мо: Лаборатори Сонгийн ургийн шингэнд халдвар орсныг баталсан.

Лим: Гентомицин нэмэх хэрэгтэй.

Жо: Тэгвэл хүүхдийн бөөр байхгүй болно.

Мо: Соняг амьд байлгах ганц арга, бас хүүхдээ авахуул гэж ятгах хугацаа гарна. Тэр амиа хайрлахгүй байна.

Жо: Хүүхдийнхээ төлөө амь насаа эрсдэлд оруулах биширмээр хэрэг.

Мо: Хоёулаа үхэх гэж байгаа бол үгүй. Чинйи өгсөн хоосон найдвараас болоод.

Жо: Би өвчтөний асуултанд хариулсан.

Мо: Чи тэрэнд зөвшөөрөл өгсөн. Бид нар ядаж л бодитой байхыг хичээх ёстой.

Лим: Бодитой байна гэдэг домог. Ялангуяа ийм сэдэв бол.

Жо: Соня шиг байдалд орох ямар хэцүү байдгийг би мэднэ.

Лим:  Би ч гэсэн. Би анагаахын сургуульд байсан. Жирэмснээс хамгаалах эм ууж байсан мөртлөө жирэмсэн болчихсон. Би хүүхэдтэй болоход бэлэн байгаагүй.  Би айсан. Бас гунигласан. Бас тайвширсан. Олон жилийн өмнө хийлгэсэн ажилбар. Одоо би хүлээн зөвшөөрсөн. Ихэнх эмэгтэйчүүд тэгдэг.

Жо: Өөрийнх хийсэн сонголт болохоор. Танд сонголт хийх боломж байсан. Би ч бас хийсэн. Соня өөрөө хийг л дээ.

Мо: Өвчтөнд үхэл сонгоход туслах бидний хийх ёстой ажил биш.

Жо: Уушиг нь муудаж байна. Хүчилтөрөгч нь унаж байна. Халуун нь өсчихөж.

Мо: Гуурс тавих тэрэг. Пропофол, рокурон хий. Гуурс тавихын тулд таныг унтуулах хэрэгтэй байна. Тэгвэл та амьгалж чадна, гэхдээ цорын ганц боломж...

Со: Үгүй ээ, тэрнийг алж болохгүй. Эстерийн амь нас минийхээс өмнө байх ёстой.

Нө: Соня, гуйя.

Со: Надад амал.

Нө: Би... чадахгүй.

Со: Надад амал. Энтони.

Нө: Би... ам... амалъя.

Со: Би чамд хайртай.

*****************

Жа: Шон, Роландын цахилгаан бичлэгний зүүн урд дэлбээний ажиллагааг хар даа.

Шон:  Завсрын цохилтууд. Их жижиг байна, тохиолдол байх.

Жа: Роланд хувиа бодсон өмчирхөг хүн. Хүмүүс тэрэнгүйгээр зугаацахад дургүй. Гэхдээ өнөөдөр өөрөө энд байгаа мөртлөө Далиаг найзуудтайгаа зугаац гээд явуулсан байсан.

Шон:  Хувиа бодохгүй байна гэдэг шинж тэмдэг.

Жа: Шарх нь халдвар авсан юм бол уу? Сарвуу эсвэл шүднээс болж бактерийн халдвар авсан байх.

Шон:  Жижиг хаван байж магадгүй.

Жа: Зан авирыг өөрчлөлт, завсрын таталт.

Шон:  Парзит халдвар шиг сонсогдож байна.

Жа: Туузан хорхойн уйланхай.

Шон:  Тархинд нь авгалдай байна. Гэхдээ туузан хорхой авгалдай болж, тархинд уйланхай болох хүртэл 2сар болдог. Тэр хоёр хоногийн өмнө гэмтсэн.

Жа: Өө. Роланд сүүлд Сафари руу хоёр сарын өмнө явсан. Бас тэр барын том баасан дээр унасан гэсэн.

Шон:  Уйланхай, авгалдай хоёрыг авианы навигац, шингэн шахах аргаар авч болно.

Жа: Янзтай.

Шон:  Чи бүтэлгүй амьтан биш.

*******************

Мо: Үгүй байлгүй дээ. Дөрвөн таамаг уу? Би хоёр таагаад олсон. Чи яагаа вэ? Өвчтөнөө алдаа юу?

Ал:  Аврах юм шиг байна. Жо.

Мо: Миагийн Жо юу?

Ал:  Эдийн шинжилгээний хариуг нь хүлээж байна. Намайг уучлаач гэсэн.

Мо: Чи юу гэж хэлсэн.

Ал:  Би татгалзсан. Чи ч гэсэн тэгэх байсан.

Мо: Магадгүй. Гэхээ би юмыг орхиж чаддаг.

Ал:  Би ч гэсэн чадна.

Мо: Би карьераа ганц өдөр өмнөө тавьсан. Чи хүлээн зөвшөөрөөгүй. Намайг бодлоо өөрчилсний дараа ч гэсэн. Миаг уучлахад хэр хугацаа шаардагдсан бэ?

Эр: Парк эмч ээ.

Мо: Хариу чинь гарчихлаа.

*****************

Аа:  Ийшээ залуус аа. Болгоомжтой байгаарай. Та нар түүх авч яваа шүү. Наана чинь шат байгаа шүү. Болгоомжтой. Баярлалаа, залуус аа. Баруун талын эхний хаалга.

Леа: Стадионы сандал уу?

Аа:  Кэндлстик паркт байсан сандал. Зуучлагчаас авсан юм.

Леа: Ёстой янзтай.

Аа:  Тийм ээ? урам өгсөнд баярласан шүү.

Леа: Зүгээр ээ.

Аа:  Одоо чиний ээлж. Хүрмээ өмс.

****************

Ал: Ходоодонд  чинь стромын хавдар, элэгний жижиг гэмтэлтэй. Хоёуланг нь авах боломжтой.

П: Та хавдаргүй болно.

Ж: Үнэхээр... гайхалтай. Баярлалаа.

Ал: Чи ойлгож байгаа биз дээ? Чи үхэхгүй.

Ж: Тийм  ээ.  Үнэхээр гайхалтай. Маш их талархаж байна. Гэхдээ...

П: Та тэрний төлөө ирээгүй.

*******************

Мо: Сонягийн хэд хэдэн эрхтэн  48цагийн дотор дутагдал орж магадгүй. Тэгвэл Эстер амьд үлдэхгүй. Гэхдээ одоо авчихвал Соня амьд үлдэж чадна. Та эхнэрийнхээ амийг аварч чадна. Одоо танаас шалтгаална. Тэр... чадахгүй гэж байна. Амалсандаа хүрэх ёстой гэсэн.

Жо: Надад даатгачих.

****************

Эр: Уучлаарай.

Ал: Үргэлжлүүл. Зүгээр үү?

**************

Ро: Өт... миний тархинд өндөглөө  юу?

Шон:Авгалдай.

Ро: Чиний зөв байж. Мерфи шилдэг нь. 100сая доллар гэвэл ямар вэ?   

Мар: Үнэхээр өгөөмөр хэрэг байна. Гэхдээ...

Шон:  Хүлээн зөвшөөрөх боломжгүй. Авгайлдайнаас болоод эрүүл мэндийн шалтгаанаар та чухал шийдвэр гаргах боломжгүй.

Ро: Би өнгөрсөн долоо хоногт ноён Өттэй маш том гэрээ хийсэн. Би чадвартай хүн шүү.

Мар: Мэс заслын дараа мөнгийг чинь дуртайяа авах болно.

*************************

Жо: Соня, зүгээр ээ. Би нойрсуулагчийг чинь унтраачихсан. Ярилцах хэрэгтэй  байн. би гарыг чинь тавина,  гэхдээ гуурсаа татаж болохгүй шүү... Би 18-тай байхдаа... үр хөндөлт хийлгэсэн. Тэр хүүхэд одоо 11-тэй байх байсан. Дунд сургуульд орж байгаа. Тийм насны хүүхэд харах болгондоо би ямар болох байсан бол, би ямар ээж болох байсан бол гэж боддог. Намайг бурхан өршөөсөн гэдэгт би итгэдэг. Тэрний хийдэг юм юм чинь. Бас бурхан чамайг ээж болгохоор сонгосон гэж бодож байна. Чи маш хүчтэй. Их зоригтой. Маш гүн гүнзгий хайрлах чадвартай... гэхдээ Эстер умайнаас гараад хөгжиж чадах хэмжээнд    хүрээгүй байна. Халдвар та хоёрыг хоёуланг нь ална. Би оронд чинь  байсан бол хүүхдээ аврахыг хичээнэ гэж хэлсэн. Би ид шидийн төлөө залбирсан. Өнөөдөр яагаад болоогүйг мэдэхгүй. Бурхны хүсч байгаагаа ээж болох ганц арга бол... Эстерийг явуулах. Энэ зөвшөөрөлд гарын үсэгээ зурчих...

Бичиг: Ажилбарыг та хийж өгөх үү?

Жо: Тэгнэ ээ... Тэлэгч...

Эр: Сүнс чинь биеэсээ гарч амжаагүй байгаа бол... Эстрер би чамайг адислаж байна.

Жо: Умайн хүзүү хангалттай өргөссөн.

Эр: Эцэг, хүү, ариун сүнсний нэрийн өмнөөс... амэн.

Бүгд: Амэн.

Жо: Амэн.

Мо: Амэн.  

*****************

Ал: Зах нь цэвэр байсан. Хавдрыг бүтнээр нь авсан. Нэмэлт үсэрхийлэл байхгүй. Шинжилгээ чинь сайн гарсан.

Ж: Баярлалаа.

Ал: Чамайг уучиллаа.

Ж: Баярлалаа.

********************

Шон:  Уйланхайг авч байна. Бас авгалдайг.

Ашер: Янзтай. Дотор муухай оргих нь.

Мар: За, хаая...

Шон:  Калу эмч хаавал болох уу?

Мар: Тэг л дээ.

Жа: 4 номерын нуролон.  

Шон:  Чи мэс заслын эмч байснаа санаж байна гэсэн. Энд резидент хугацаагаа дуусгачихвал хаахаас илүүг хийж болно.  

Ашер:  Таван одтой зоогийн газраас, эмнэлгийн автомат машин руу шилжихийг хүсэхгүй л болов уу.

Жа: Үнэнийг хэлэхэд... нэг хүнд надад энд хоёр дахь боломж байгааг ойлгуулсан.

Мар: Мэс заслын тасгийн дарга тасгийнхаа хүний нөөцийн асуудлыг хариуцдаг.

******************

Жа: Би өөрийнхөө тухай олон юм мэдэж авсан. Хүмүүстэй яаж зөв харьцах, эвгүй ааштай хүмүүстэй яах харьцахыг.

Лим: Роланд амаргүй  хүн гэж сонссон.

Жа: Намайг хэцүү өвтөн, хэцүү эмч нарт бэлтгэж өгсөн. Миний мэс заслын чадвар хэвээрээ байгаа. Эндрюс надад Роландын шархыг хаахыг зөвшөөрсөн.

Лим: Сайн л байна. Мерфи чамайг багтаа авахыг хүссэн. Энэ олон зүйл хэлж байна.  Гэхдээ надад 3 дахь жилийн резидент авах нээлт байхгүй.

Жа: Ойлгож байна аа.

Лим: Гэхдээ эхний жилийнх бол  байгаа.

*****************

Мо: Үнэхээр харамсалтай байна. Гарз тохиосонд...

Нө: Эстер үргэлж надтай байх болно.

Со: Магадгүй нэг өдөр... дүү нарт нь тэрний тухай ярьж өгч болох юм.

**************

Шон:  Энэ машин Самарханд яг тохирно.

Аа: Бас их догь.

Шон:  Тийм ээ.

Леа: Энэ пуужингаар зугаалцагаая.

Шон:  Тэгье. Тийм ээ...

******************

Ро:   Эндрюс эмч ээ. Энэ таны чек. Миний ажилтныг булаахаар ингэдэг юм.

*************

Жо: Өнөөдөр шиг өдрийн дараа ингэх сайхан байна.

Лим: Бид ялгааны төлөө.

Мо: Өршөөгөөрэй. Нөхөн үржихүйдээ анхаарал тавих цаг болчихож. Би гурав дахиа шилжүүлэн суулгах гэж байгаа.

Жо: Эмнэлгийн угаалгын өрөөнд ганцаараа гэдэс рүүгээ хатгах гэж байгаа юм уу?

Лим: Өгөөдөх. Би эмч.

Мо: Тэг л дээ.

************

Жа: Хуучны найзуудтайгаа дахин уулзсаны төлөө. Бас... ээжийн моктейл, шинэхэн розмаритай.

Леа: Амттай. Калу эргэж ирсэнд баяртай байна.

Шон: Жаредын төлөө... над дээр эхний жилээ резидент хийж, чадвараа харуулахаар болсны төлөө.

Леа: Гласси байх.

Эр: Шон Мерфи эмч мөн үү?

Шон: Би Сан Хосе Сейнт Бонавенчерийн мэс заслын эмч байна.

Эр: Зарлан өгч байна. Таныг хайнга хандсан гэж шүүхэд өгсөн.

Шон: Гласман эмч биш байна.  

6-р бүлгийн 14-р анги төгсөв

Орчуулсан Жамбалын Тамир   

 

Back to episodes Go home