Good doctor S6 13

Good doctor S6-13

Үргэлжлэх хугацаа:   43мин

Орчуулсан: Ж. Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Жа: эм, өмгөөлөгч Жанет

Дэ: эм, өмгөөлөгч ДэГрүүт /улигт бодол албадмал үйлийн эмгэгтэй/

Боб: эр, гараа тайруулсан хохирогч

Өм: эр, Бобын өмгөөлөгч

Най:  эм, ДэГрүүтийн найз

Шүүгч: эм шүүгч

 

Аа: Тэр хатуу, ухаалаг, чиний төлөө тэмцэх  болно. Тэр дандаа намайг гайхшруулдаг.

Шон:  Та хэдэн удаа шүүхэд дуудагдсан юм?

Аа: Хоёр. Хоёрхон удаа. Гэхдээ эмнэлэг удирддаг бол сайн өмгөөлөгч таньдаг байх хэрэгтэй байдаг юм.

Жа: Аарон.

Аа: Жанет.

Жа: Сайн уу.

Аа: Сайн уу.

Жа: Бурхан минь. Тэгсэн үү? Пэббл Бийч тоглосон уу?

Аа: Тэгсэн. Миний амьдралын хамгийн том алдаа байсан.

Шон:  Сайн уу. Би бол Сан Хосегийн Сейнт Бонавенчер эмнэлгийн эмч Шон Мерфи. Таны үйлчлүүлэгч.

Жа: Тийм ээ. Аарон надад таны тухай их ярьсан. Та нарт баяр хүргэ...

Шон: Төлбөртэй цаг эхэлчихсэн үү?

Жа: Тийм ээ. Гэхдээ даатгалын чинь компани төлнө. Надад сайхан мэдээ байна.

Аа: Мэргэжлийн хариуцлагын даатгалаас 300мянган доллар төлнө. Та хэдэн бичиг баримтанд гарын үсэг зураад, 6сарын хяналтыг хугацааг зөвшөөрөхөд хангалттай. Эмчийнхээ ажлыг үргэлжлүүлж болно. Гэхдээ гаргасан шийдвэрт чинь өөр эмч гарын үсэг зурах ёстой гэсэн үг.

Шон:  Өршөөгөөрэй. Энэ сайн мэдээ биш.

Аа: Хэн ч байсан хамаагүй юу?

Жа: Шаардлага хангаж байвал хэн ч болно.

Аа: Тэгэхээр Парк, Морган. Чиний итгэдэг хэн ч байж болно. Би ч байсан болно.

Шон:  Би өөрийнхөө хийх ёстой гэсэн зүйлээ хийхэд,  хэн нэгний зөвшөөрөл хэрэггүй гэдэгээ баталч, их эмч болохын тулд маш шаргуу ажилласан. Тэгэхээр миний шийдвэр Парк эмч, Морган, бас таны бодож байгаагаас ихэвчлэн зөрдөг. Бас... энэ бол доромжлол.

Аа: Зөвшөөрөхгүй бол яах вэ?

Жа: Шүүхээр орно.

Аа: Шүүх дээр ялагдвал...

Жа: Мөнгийг даатгалын компани төлнө. Гэхдээ том асуудал нь шүүхийн гаргасан шийдвэр Калифорний эрүүл мэндийн зөвлөлд явуулна, тэд таныг эмчээр ажиллах боломжтой үгүйг шийдэх болно.  

Шон:  Тохиролцъё. Угаалгын өрөө орох хэрэгтэй байна.

Дэ: Өршөөгөөрэй. Өршөөгөөрэй. Өршөөгөөрэй. Хатагтай Стюарттай 10цагт уулзах Шон Мерфи эмч байх аа?

Шон: Тийм ээ, сайн уу.

Дэ: Намайг Жони ДэГрүүт гэдэг. Би Формальдегид давирхай ашиглаж үртсээр хийсэн ажлын өрөөний тавилганаас болж хавдар туссан өвчтөнүүдийг сонирхож байгаа юм.  Та тийм зүйлтэй таарч байсан уу?

Шон:  Үгүй ээ. Уншиж ч байгаагүй юм байна. Танд тийм хэрэг тохиолдсон бол би сайн зөвлөгөө өгч чадахгүй.

Дэ: Энэ хэрэг биш ээ. Баярлалаа. баярлалаа, баярлалаа Мерфи эмч ээ. Нууц хадгалах гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө хатагтай Стюартад миний явуулсан “Картер Ви Уиллис”-ийн хэрэгтэй танилц гээд хэлчихээрэй. Айдахо дүүргийн шүүх энэ хэргийн шийдвэрээ өөрчлөхгүй гээд байгаа.

Шон: Та миний хэрэг дээр ажиллаж байгаа юм уу?

Дэ: Та энд байх ёсгүй. Энэ миний өрөө. Миний өрөөнд хэн ч орж ирэх ёсгүй.

Шон: За.

Дэ: Би албан ёсоор таны хэрэг дээр ажиллаагүй. Гэхдээ, би хавтсыг нь уншсан. Хөнгөн цагаан лаазаар артерийн судасны хавчаар хийсэн чинь гайхалтай байсан.

Шон: Тийм ээ. Яагаад бүх юмаа гялгар уутаар бүтээчихсэн юм?

Дэ: Тад манай өрөөг будах гэж байгаа.

Шон: Таны улигт бодол албадмал үйлийн эмгэгээс болсон гэж бодсон юм. Би хувцасны өрөөг ажлын өрөө болгодог байсан. Та ажлын өрөөнд байхын оронд энийг сонгосон юм уу?

Дэ: Энэ хувцасны өрөө биш. Ажлын өрөө.

Шон:  Их жижигхэн юм. Миний хувцасны шүүгээнээс ч жижигхэн.

Дэ: Надад энэ байхад хангалттай. Би үйлчлүүлэгчидтэй уулздаггүй. Тусгаарлагдсан, тийм болохоор судалгаа хийхэд надад хэн ч саад болохгүй.

Шон:  Бас таны зан үйлд. Танилцах таатай байлаа Жони ДэГрүүт.

Дэ: Та хэргээ тохиролцож байгаа юм уу?

Шон:  Тийм ээ. Хатагтай Стюарт, Гласман эмч хоёр тэр нь дээр гэж хэлсэн.

Дэ: Тохиролцох юм бол хяналтанд байх хугацаа өгнө.

Шон:  Тийм ээ. 6сар.

Дэ: Зөв санагдахгүй байна. Тийм биз дээ? Таныг... хүний амийг аварсан гэж шийтгэх? Та олон зүйлийг даван туулсан. Намтартаа тийм толботой үлдэнэ гэхээр доромжлол шиг санагдаж байна.

Аа: Том өрөөндөө байсаар л байгаа юм байна. Түншүүдийн чинь эсэргүүцэл айж байсан шиг чинь байгаагүй бололтой?

Жа: Үргэлжилсээр л байгаа. Жони, би үйлчлүүлэгчтэй байна.

Шон:  Үгүй ээ, тэрнийх. Одоо Жони миний өмгөөлөгч. Тэр шүүх дээр намайг төлөөлнө.

Гарчиг: 6-р бүлгийн 13-р анги.

Шон:  Би шинэ өмгөөлөгчтэй болсон.

Дэ: Би шинэ үйлчлүүлэгчтэй болсон.

Най: Түншүүдийн бодлыг яаж өөрчилсөн юм?

Дэ: Үйлчлүүлэгч Жанет Стюартын оронд намайг авна гэж зүтгэсэн.

Най: Юу? Боссынхоо үйлчлүүлэгчийг булаачихсан юм уу?

*******************

Леа: Гласман тэгээд  юу гэж байна?

Шон:  Миний шийдэх хэрэг гэсэн.

Леа: Тэр зүгээр л хэлсэн үү, эсвэл ууртай хэлсэн үү?

Шон:  Ууртай. Тэр Жонийг туршлагагүй гэж айж байгаа. Гэхдээ, тэр ухаалаг. Бас улигт бодол албадмал үйлийн эмгэгтэй болохоор тэр маш нямбай, бас миний байдлыг сайн ойлгож байгаа.

Леа: улигт бодол албадмал үйлийн эмгэг. Маш нямбай, зохион байгуулалттай гэж үү?

Шон: Үгүй ээ, наадах чинь улигт бодол албадмал үйлийн эмгэг биш. Олон дахин давтагддаг бодлоос үүссэн айдас, түгшүүрээ зан үйл болсон үйлдлээр дардаг гэсэн үг.

Леа: Туршлагагүй гэж хэлсэн чинь?

Шон:  Энэ тэрний анхны шүүх хурал.

*****************

Дэ: Би шүүхэд очино. Жинхэнэ өмгөөлөгч болно.

Най:  Гайхалтай хэрэг. Сэтгэл хөдлөм, гэхдээ... бас... шүүх шд. Олон хүн байгаа... шүүгч, тангарагтны шүүгчид, бусад өмгөөлөгч нар... бас бүгд чам руу хараад л... чиний ингэж байхыг харна.

Дэ: Би бохирдол, дуу чимээнд дасах дасгал хийж байна. Би дасан зохицож, бас нууж чадна.

Най:  Энэ чиний давуу тал шд. Нуух шаардлагүй.

Дэ: Тэд нар намайг нууж байгаа.

Най:  Халаас. Шүүхэд өмсөх хувцаснууд чинь халаастай байх ёстой. Тогшмоор санагдвал гараа халаасандаа хийгээд, хэн ч мэдэхгүй. Гэхдээ... битгий хоцроорой.

*********************

Жа: Чи хоцорлоо. Би чамайг зохицуулчихсан гэж бодсон.

Дэ: Мэднэ ээ. мэднэ, мэднэ. Уучлаарай. Автобус Хэстингс гудамжинд явахгүй байсан.

Жа: Ви Ти Эй рүү залгаад би асуугаадах уу?

Дэ: Үгүй ээ. Уучлаарай. Дахиад тэгэхгүй. Осол болдог шөнө та хаанаас ирж байсан бэ?

Ал: Би Шоныг гэрт нь хүргэхээр явж байсан. Ажлаа тараад бид хоёр хамт хоол идсэн юм. Оройн хоолны үер та хоёр согтууруулах ундаа уусан уу?

Ал: Би... шар айраг уусан. Шон уугаагүй.

Жа: Жони, тогших чинь Парк эмчийг сатааруулаад байна.

Шон: Би зүгээр ээ.

Дэ: Гурав тогш, тэгэхгүй бол муу юм болно. Тэр өдөр ээлж чинь хэр удаан үргэлжилсэн бэ? Мерфи эмч та хоёр хүнд мэс засал хийсэн үү?

Ал: Ер бусын зүйл байгаагүй. Би мухар олгойн мэс засал хийсэн. 22 настай өвчтөн, асуудал байгаагүй.

Дэ: Гурав тогш, тэгэхгүй бол муу юм болно.

Ал: Шон гэдэсний мэс засал хийсэн.

Дэ: Гурав тогш, тэгэхгүй бол муу юм болно. Гурав тогш, тэгэхгүй бол муу юм болно.

Жа: Жони.

Дэ: Гурав тогш, тэгэхгүй бол муу юм болно.

Жа: Жони. Парк эмчээс асуух өөр юм байгаа биз дээ.

Дэ: Мерфи та хоёр зоогийн газраас хэдэн цагт гарсан бэ?

Ал: 10 хагас жаахан өнгөрч байхад. Хеллеэрт байсан. Цэцэрлэгийн модтой талаар нь орж ирсэн... бороо бас эргэлтүүдтэй байсан болохоор би их удаан явсан. Зам дээр машин байсан нь сайн хэрэг...Эмч байна. Намайг Алекс  Парк гэдэг. Таныг үзэх хэрэгтэй байна.

Ө: Боб хаана байна?

Ал: Хөдлөхгүй байж байгаарай. Хуйхны урагдалт.  

Шон:  Машинд өөр хүн байсан уу?

Ө: Тийм ээ. Миний ах. Боб.   Жолоо барьж байсан.

Шон:  Хүн байна уу?   Тэр шидэгдчихэж. Боб? Боб. Бобыг олчихлоо. Шууны артериас цус алдаж байна. За. Зөөх хэрэгтэй байна.

Ал: Тэрнийг орхиж болохгүй байна. За, Боб...  За...

Жо: Буруу байна.

Шон:  Юу?

Жо: Тэрнийг ийш нь авчраагүй.

Шон:  Тийм ээ, тэгсэн.

Жо: Үгүй ээ, тэгээгүй.

Ал: Тийм ээ, тэгсэн.

Дэ: Үгүй ээ, тэгээгүй. Тэгэх боломжгүй.  Тэнд гуалин байна. Ихэнх хүмүүсийн тархи нарийн ширийн зүйлд анхаарч, хэрэггүй гэж бодсон зүйлээ мартдаг. Миний тархи тэгдэггүй.

Ал: Модноос гарахад Шон аль замаар явсан нь ямар хамаатай юм? Энэ хэрэг...

Шон:   Энэ хамаатай. Энэ зам хаалттай байсан бол... би тэрнийг энэ замаар авчирсан байж таараа. Би нугасны хавтанг эргүүлэх шаардлагатай болно гэсэн үг, тэгээд нугасны гэмтэл учруулсан байж болзошгүй. Тэгэхээр миний мэдрэлийн үзлэг буруу байсан гэсэн үг... тэгсэн бол гарыг нь тайрах шаардлагагүй байсан гэсэн үг.

Жа: Завсарлага авах цаг болсон  юм шиг байна.

Дэ: Хохирогчийн гарын тайрах шийдвэрийнхээ талаар ярихгүй юу?

Шон:  Амьсгаа нь давхацсан, бас зүрхний цохилт нь тасалдаж байсан. Хялгасан судсанд цус очихгүй байсан. Гар нь цусны дутагдлаас болоод аврах боломжгүй болсон байсан. Эмнэлэгт хүрэхээс өмнө зүрх нь зогсох аюултай байсан. Гарыг тайрах хэрэгтэй байна.

Ал: Түргэн хоёр минутын дараа ирнэ.

Шон:  Гэхдээ түргэний машинд тайрах багаж байдаггүй. Цаг алга... Гарыг нь салгасны дараа... бид эмнэлэгт аюулгүй очсон.

Ал: Энэ... миний санаж байгаагаас өөр байна. Түргэн хоёр минутын дараа ирнэ.

Шон:  Гарыг нь тайрах хэрэгтэй байна. Цаг алга.

Ал: Шон, артери нь нарийссан байж магадгүй. Түргэн ирчихлээ. Даралт бууруулах тариа, цусны эргэлтийг сэргээж чадах байх. Шон, итгэлтэй байна уу?

Жа: Сонирхолтой. Жинхэнэ гамшиг. Тэр тохиролцох ёстой. Тохиролцоог зөвшөөр гэж ятгах хэрэгтэй.

Дэ: Үгүй ээ. Тэрний гаргасан гавъяаг үгүйсгэснийг өөрчлөхгүй.

Жа: Гэрчийн мэдүүлгийг өөрчилнө. “Манай” мэдүүлгийг өөрчилнө. Манай гэрчүүдийн нэг нь үйлчлүүлэгчийг маань алдаа гаргасны гэрчилнэ. Тэрний ослын талаарх бодол, тэдний шинжээчийнхтэй бараг л таарч.. Чи юу хийгээд байна аа?

Дэ: Би Парк эмчтэй ярилцаад, тэрэнд...

Жа: Үгүй ээ. Миний номыг хэлж байна.

Дэ: Нэгийг тэгшилсэн юм. Хоёрыг ч юм уу.

Жа: Намайг сонс. Энэ хэргийг шүүхэд аваачих юм бол, тийм үйлчлүүлэгчтэй, бас чам шиг өмгөөлөгчтэй яагаад ч бүтэхгүй юм.

 Дэ: Энийг засахгүй бол муу юм болно.

Жа: Чи тангарагтны шүүгчдэд таалагдахгүй бол хэрэг дээр ялж чадахгүй. Тэдэнд эвгүй сэтгэгдэл төрүүлбэл...

Дэ: Энийг засахгүй бол муу юм болно.

Жа: Хэрэг бол түүх.

Дэ: Энийг засахгүй бол муу юм болно.

Жа: Бүгдийг нь бичдэггүй л юм бол.

Дэ: Энийг засахгүй бол муу юм болно.

Жа: Бас бид...

Дэ: Энийг засахгүй бол муу юм болно. 

Жа: Чи миний өрөөнд ч өөрийгөө хянаж чадахгүй байна. Шүүх дээр яаж өөрийгөө хянах юм бэ?

Дэ: Техас Маркезийн эсрэг.

Жа: Юу?

Дэ: 425 Холбооны тойм. 734-р хуудас.  

Жа: Олигтойхон тайлбарлахгүй бол би...

Дэ: Овен Маркез ахлах сургууль руугаа Швейцари армийн тонгороготой орох гэж байгаад баригдсан. Тэрнийг сургуулийн газар нутагт зэвсэг авч явсан гэж буруутгасан. Гэхдээ тэд метал илрүүлэгчийг хаалганых нь гадна байрлуулсан байсан. Хэргийг хүчингүй болгосон.

Жа: Сонирхолтой л юм. Гэхдээ өөр муж, өөр шүүх. Өөр хууль.

Дэ: Зарчим нь адилхан.

Жа: Би шүүгчид наадахыг чинь итгүүлж чадна гэж...

Дэ: Би оролдоод үзье. Явахгүй бол болохгүй нь.

*******************

Дэ: Зогс. Зогс зогс.

Шон:  Би Бобын гарт байгаа сүүний хүчлийн давсыг хэмжих гэж байна. Гарыг нь тайрах зөв байсан үгүйг баттай нотолно.

Дэ: Үгүй ээ. Энэ юу ч хэлэхгүй.

Шон:  Ангаах ухаанаар нотолно.

Дэ: Хууль зүйн, ёс суртахууны хувьд юу ч хэлэхгүй.

Шон:  Энэ шинжилгээ надад үнэнийг хэлнэ. Сая... инээсэн үү?

Дэ: Шоолж байна.

Шон:  Яагаад үнэнийг шоолж байгаа юм?

Дэ: Ямар үнэн?

Шон:  Ганцхан байгаа.

Дэ: Асуулт болгонд ганцхан зөв хариулт байдаг. Гэхдээ олон асуулт байдаг. “Одоо мэдэж байгаа зүйл дээрээ тулгуурлаад яах ёстой байсан бэ” гэж бодож байгаа бол... тэнэг асуулт болно.

Шон:  Би “тэнэг” гэдэг үгэнд дуртай.

Дэ: Тэгвэл цөхөрсөн. Хариултны хувьд. Наад шинжилгээ чинь юу ч гэж хэлсэн бай, бид нөгөө талтай хуваалцах ёстой болно. Хэрвээ чиний хүссэнээр болбол чи ялах нь гарцаагүй. Харин эсрэгээрээ болох юм бол бид ялагдах нь баттай. Гэхдээ үр дүн нь ямар ч  байлаа гэсэн тэр үед мэдэж байсан зүйл дээрээ тулгуурлаад зөв зүйл хийсэн үгүйг чинь хэлж өгөхгүй. Тэгэхээр хамгийн чухал асуулт бол... наад шинжилгээндээ надаас илүү итгэж байна уу? Яагаад?

Шон:  Яагаад хэлснээр чинь хийж байгаа юм гэж үү?

Дэ: Яагаад надад ийм итгэлтэй байгаа юм? Би улигт бодол албадмал үйлийн эмгэгтэй өмгөөлөгч. Би хувцасны өрөөнд ажилладаг. Надтай ганц удаа уулзахад чинь би хоцорсон. Яагаад надад шинжилгээнээс илүү  итгэж байгаа юм?

Шон:  Яагаад гэвэл шинжилгээнд сэтгэл байхгүй.

Эд: Сайхан хариулт байна. Маргааш арван цагт хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргана. Хоцорч болохгүй шүү.

******************

Хүүхэд байх үеийн дурсамж.

Дэ: Нэг хоёр гурав. Нэг хоёр гурав. Нэг хоёр...

Най: Бид нар зүгээр ээ.

Дэ: Би л зөв хийх юм бол. Дахиад эхлэхээс. За.... Нэг хоёр гурав. Нэг хоёр гурав.

Най: Ээж зүгээр болно оо.

Дэ: Нэг хоёр гурав. Нэг хоёр гурав.

*************

Дэ: Өмгөөлөгч Жони ДэГрүүт.

Шүүгч: Тийм ээ, хүсэлтийн чинь дээд талд нэр чинь  байна.

Дэ: Гайхалтай. Танд хэлэхийг зөвшөөрнө үү...

Шүүгч: Үгүй ээ. үгүй. Зөвшөөрөхгүй. Та энд хүсэлт гаргахаар ирсэн. Урд өмнө байгаагүй дүгнэлт байна.

Дэ: Баярлалаа, эрхэм дээдэс ээ.

Шүүгч: Энэ зуун хувь магтаал байгаагүй.

Дэ: Мерфи эмчид мэргэжлийн ур чадвараа бүрэн гаргах боломж байгаагүй тул мэргэжлийн хариуцлага алдсан гэж буруутгах боломжгүй. Тэр сайн дураараа тусалсан.

Шүүгч: Та түргэний машин ирсний дараа  сайн дурын тусламж үзүүлэх ёстой гэсэн байр суурийг баримталж байна уу?

Дэ: Тийм ээ, яагаад гэвэл тэр тайралтыг түргэний машинд хийгээгүй, түргэний машины гадна талд байсан.

Өм: Тэр тайралтыг түргэний машинд хийхгүй байхыг сонгосон.

Дэ: Үйлчлүүлэгчийн тань амийг аврахын тулд. Тэрэнд хугацаа байгаагүй.

Өм: Түргэн тэнд ирчихсэн байсан.

Дэ: Тэнд ээ? Наадах чинь юу гэсэн үг вэ? 10м-ийн цаана байсан бол тэнд байсан гэх үү? 100м-ийн цаана байсан бол? Эсвэл хагас км-ын зайд байсан бол?

Өм: Сонирхолтой асуултууд байна, энэ хэрэгт хамаагүй. Тэр 5м-ийн зайд байсан.

Дэ: Гадна бол гадна. Тусламжийн ослын газарт үззүүлсэн тохиолдолд хуулиар хамгаална гэж заасан байдаг.

Өм: Өмгөөлөгч техникийн ялгааг ашиглаж бай...

Дэ: Өмгөөлөгч хууль ашиглаж байна. Эрхэм дээдэс ээ, хуулинд тайлбарлахдаа “боломжтой бол дүрмийн заалт, үг бүрийг хүчин төгөлдөр ашиглах, ямар нэгэн засвар хийхээс... зайлсхийхийг анхааруулсан байдаг. Дахиад хоёр чихарна... дахиад хоёр чихарна. дахиад хоёр чихарна. дахиад хоёр чихарна...

*************

Жа: Зүгээр л зогчихож байгаа юм уу?  

Дэ: Би бодож байснаа мартчихсан. Та хүсэлт гаргасан ч ялагдана гэсэн шд.

Жа: Би байсан бол дуусгачихсан.

Дэ: Би... Би чихрахыг сонссон.

Жа: Өө...

Дэ: Ярьж дуусгахад дахиад хоёр чихрах хэрэгтэй байсан юм.

Жа: Тэд тохиролцох саналаа хүчингүй болгосон. Бас... Түншүүд уулзсан. Чамайг энэ хэргээс хассан.

Дэ: Тэд танд хэлээ юу...

Жа: Бүгд санал нэгтэй зөвшөөрсөн. Чи судлаач байсан. Би бол боддог мэдээллийн сан. Гэхдээ сайн өмгөөлөгч биш, хэзээ ч сайн өмгөөлөгч болж чадахгүй гэдэгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

*******************

Шон: Үгүй ээ. Үгүй, үгүй. Жони миний өмгөөлөгч.  Миний хэрэг,  миний сонголт.

Жа: Карьер чинь энэнээс шалтгаална. Жонигийн... дутагдал тэдний бодож байгаагаас ч илүү ач холбогдолтой.

Шон: Бүгд намайг тэгж хэлдэг  байсан. Бүгд...

Жа: Тэрний өрөө яагаад хувцасны шүүгээнд байдгийг мэдэх үү? Жони анх ажиллаж эхлэхдээ л асуудалтай байсан. Тэр байнга хоцордог. Тэрний анхны ажил, анхны хүсэлтээ... гаргаагүй.

Шон: Тэрэнд... сайн шалтгаан байсан байх.

Жа: Тэр хүн живж байхыг харсан. Шүүх рүү явж байгаад, эрэг дагуу машинттай явж байгаад нэг юм харсан. Зогсоод, цагдаа дуудсан. Тэд замыг нь хааж, усан дотор эрэл хийсэн. Жони юм харсанаа мэдэж байсан.... гуалин, давалгаа... юу ч биш. Даанч тархи нь юу ч биш гэдгийг хүлээж авахгүй байсан. Ийм юм өмнө нь хоёр удаа болж байсны бид нар олж мэдсэн.

Шон: Та тэрнийг яагаад халаагүй юм?

Жа: Яагаад гэвэл тэрнийг ажлаас нь халах нь АНУ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийг зөрчиж байна гэж сүрдүүлсэн.

Шон: Үнэн юм уу?

Жа: Итгэлтэй биш байна. Тэгж бодохгүй байна. Гэхдээ тэрний бичсэн энэ өргөдөл... миний уншсан хамгийн гайхалтай зүйл. Тийм болохоор тэрэнд ажлынө өрөө хэрэггүй. Яагаад гэвэл тэр үйлчлүүлэгчтэй уулздаггүй, судалгаа хийдэг. Зөвхөн судалгаа. Тэр шүүх дээр өмгөөлөгч байж чадахгүй.

****************

Най: Тэрнийг үзэн ядаж байна.

Дэ: Би үзэн ядаагүй.

Най: Тэр чамайг хувцасны шүүгээнд хийсэн. Бүтэлгүйтэлд хүргэсэн.

Дэ: Тэр илүү ихийг хийсэн. Наймайг ажилд авсан. Бас авар...

Най: Чамайг ганцааранг нь шүүх рүү явуулсан. Юу хүссэн юм?

Дэ: Намайг ажлаа хийнэ гэж хүлээж байгаа. Би ч ялгаагүй.

Най: Тэнд байж болох л байсан.

Дэ: Миний санаа байсан. Миний яриа, миний хэрэг. Миний азгүйтэл.

Шон: Чи яагаад өмгөөлөгч болохыг хүссэн  юм? ... Яагаад шүүхэд өгнө гэж сүрдүүлсэн юм? Яагаад  тэнд байхыг хүссэн  юм?

Дэ: Их сайн пүүс. Сонирхолтой файлууд, чухал  хэргүүд, бас... надад маш том боломж шиг санаг...

Шон: Үгүй ээ. Яагаад өмгөөлөгч болохыг хүссэн юм бэ гэж асууж байна.

Дэ: Өмгөөлөгч манай гэр бүлийг аварсан. Намайг найман настай байхад аав маань машины ослоор нас барсан. Тэр үеэс миний улигт бодол албадмал үйлийн эмгэг эхэлсэн. Ээж ч гэсэн үхчих вий гэж би их айсан.

Шон: Тэгээд урьдчилан сэргийлэх ёслолтой болсон юм уу?

Дэ: Тэр үхээгүй. Гэхдээ, тэр уудаг болсон. Олон муу юм болсон. Олон хүн, олон алдаа гаргасан. Манай ээж, ажлынхаа ачааллыг дийлээгүй нийгмийн ажилтнууд, зарим асран хамгаалагчид, шүүгч. Гэхдээ нэг хүн... бүгдийг нь буцаагаад зөв болгосон. Өмгөөлөгч.

Шон: Жони... би чамайг өмгөөлөгч хэвээр үлдээмээр байна.

Дэ: Мерфи эмч ээ, би маш том алдаа гаргасан. Яагаад гэвэл... надад асуудал байгаа.

Шон:  Бид нарт бүгдэд нь асуудал байдаг. Би Жанеттай ярилцана.

***************

Жа: Мерфи эмч чамайг гол өмгөөлөгч болгосон. Тэгэхээр чи ахална.

Дэ: Би ахлах юм уу?

Жа: Чи ахлахгүй.

Дэ: Би ахлахгүй.

Жа: Чи зүгээр л нэр төдий хүн. Чи ахлахын суудалд сууна, ганц ч үг хэлэхгүй. Чи босохгүй. Эсэргүүцэл гаргахгүй. Тогших шаардлагатай бол чимээгүй тогш. Хөл дээрээ. За, надад амжилт хүсээрэй.

Дэ: Амжилт.

******************

Өм: Таны шинжээчийн дүгнэлтээр Мерфи эмч үйлчлүүлэгчийн маань гар засрах аргагүй гэмтсэн тул тайрах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан нь...  

Эр: Тэрний буруу. Цусны урсгал хаагдсан нь артерийн судас нарийссанаас үүсдэг. Машины ослоор авсан гэмтлийн үеэр тохиолддог гэмтэл. Цудаснууд түр хугацаагаар хавчигдснаар цусны урсгал боогддог. Энэ тохиолдолд ноён Паттоны тохойны артери нарийссан байсан.

Өм: Энийг эмчилж болдог уу?

Эр: Тийм ээ. Цусны даралт бууруулах тариагаар. Тэр шөнө түргэний машинд энэ тариа байсан.

Өм: Баярлалаа.  Гэрч танайх.

Жа: Ямар нэг санал байна уу? Тэрний анагаахын мэдлэгийг шалгах зүйл?

Шон: Судасны нарийсал байгаагүй.

Жа: Нотолж юм байна уу?

Шон: Үгүй.

Жа: Рутенберг эмч ээ, өнөөдөр гэрчийн мэдүүлэг өгсөн гэж танд хохирогч төлбөр өгч байгаа юу?

Эр: Тийм ээ.

Жа: Тэгвэл та ялгаваргүй хандаж байгаа гэж хэлэхэд хэцүү юм байна, тийм үү?

Эр: Мэргэжлтнүүдийн хувьд төлбөр авах нь энгийн зүйл. Та ч гэсэн төлбөр авч байгаа.

Жа: Миний зүгээс...

Дэ: Өршөөгөөрэй. Өршөөгөөрэй, өршөөгөөрэй. Гэмтлээс үүссэн судасны нарийсал тусгаарлагдсан судсанд биш, тухайн мөчинд байгаа бүх судсанд тохиолддог, тийм үү?

Эр: Тийм ээ, мэдээж.

Дэ: Та гэмтсэн эсвэл бөглөрсөн судсыг нүдээрээ хараад нарийссан судаснаас ялгаж чадах уу?

Эр: Тийм ээ.

Дэ: Тэгвэл... Энэ?

Эр: Бөлглөрсөн. Нарийссан. Нарийссан. Бөглөрсөн.

Дэ: Нарийссан биш үү?

Эр: Үгүй.

Өм: Эрхэм дээдэс ээ, эсэргүүцэж байна. Гэрчийн мэдүүлэг юм уу, шалгалт юм уу?

Жа: Гэрчийн мэргэжилтэй холбоотой.

Дэ: Тэр мэргэжилтэн гэдэг нь үнэн... Судасны нарийсал илрээгүй саяны сүүлчийн зураг... энэ ноён Паттоны гарын артерийн судасны зураг байсан. Мэргэжлийн хүний хувьд өгсөн таны гэрчийн мэдүүлгийн дагуу  гарын артерийн судас нарийсаагүй байсан бол тохойны артерийн судас ч гэсэн нарийсахгүй. Энэ зөв үү?

Эр: Тийм байх боломжтой. Гэхдээ Мерфи даралтны тариа хийсэн бол энийг баттай мэдэх боломжтой байсан.

Дэ: Уучлаарай.

Жа: Чи хүний хэлсэн үг авахдаа дагахдаа муу юм аа. Тийм үү?

Дэ: Тийм ээ. Би тэгэх...

Жа: Чи биднийг шүүхэд өгнө гэж сүрдүүлсэн болохоор л ажилтайгаа байгаа.

Дэ: Уучлаарай. Хүмүүс намайг хүсдэггүй. Би хүмүүст таагүй мэдрэмж төрүүлдэг. Энэнээс болоод бууж өгөх юм бол би юунд ч хүрэхгүй.

Жа:  Анх ажилд орохдоо би цорын ганц эмэгтэй байсан. Маргааш... чи ахална. Ахлах өмгөөлөгч. Амжилт хүсье.

******************

Жа:  Сайн байна. Сайн бэлдсэн байна.

Дэ: Баярлалаа.

Жа:  Бугуйн ясны судалгаа маш сонирхолтой болж. Урьдчилан бий болсон нөхцөл байдал манай үйлчлүүлэгчийн хариу үйлдэл...

Дэ: Би наадахыг чинь ашиглахгүй.

Жа:  Хохирлыг бууруулахад тусалж магадгүй.

Дэ: Гэмтэл нь нэг доллар байсан ч гэсэн Мерфи эмчийг алдаа гаргасан гэсэн үг. Тэгвэл тэр  эмчийн лицензээ алдах эрсдэлтэй. Бид нар бүрэн ялах ёстой.

Жа:  За. Тэгээд ямар онол байгаа юм? Тэр гэрчид яаж нөлөөлье гэж бодож байна?

Дэ: Тэрнийг хөгийн новш гэж ойлгуулна.

********************

Боб: Би ажлаа хийж чадахаа больсон. Зээ охиноо ч тэвэрч чадахгүй байгаа.

Өм: Баярлалаа. Өөр асуулт алга, эрхэм дээдэс ээ.

Дэ: Мерфи эмч таны амийг аварсан.

Өм: Энэ асуулт уу?

Дэ: Тийм биш ээ. Ойлгомжтой байгаа.

Өм: Миний хэл...

Дэ: Юу хэлэх гэснийг чинь мэдэж байна. Би өөрөөр асууя. Ямар хүн амийг нь аварсан хүнийг шүүхэд өгдөг байна аа? Зулсараар өгсөн бэлэг нь таалагдаагүй хүнийг та шүүхэд өгдөг үү? Эсвэл тангарагтнуудад таалагдахгүй гэж бодсон хачин хүмүүсийг үү?

Өм: Эсэргүүцэж байна. Маргаантай бас хамааралгүй...

Шүүгч: Татгалзаж байна.

Боб: Би чинь хохирогч.

Дэ: Та жолоо барьж байсан  байх аа?

Боб: Тийм.

Дэ: Хурд хэтрүүлсэн үү?

Боб: Мэдэхгүй байна.

Дэ: Цагдаагийн газрын машины мөрөнд хийсэн дүгнэлтээс харахад...

Боб: Тийм ээ, жаахан л...

Дэ: Та 40-тэй явах ёстой газар 70-тай явж байсан. Та машины цонхоор шидэгдсэн үү?

Боб:  Тийм.  

Дэ: Тэгэхээр та хамгаалалтын бүс зүүгээгүй байсан уу?

Боб: Сайн мэдэхгүй байна.

Дэ: Таны араар бэхэлсэн байсан.

Боб: Тийм ээ. Нөхцөл байдлыг бодож үзвэл “хохирогч” гэхийн оронд “азтай” гэвэл илүү тохирох байх.

Дэ: Үгээ буцаалаа. Танд жаахан ч гэсэн гэмшил төрж байна уу?

Боб: Гараа алдсаныхаа төлөө нөхөн төлбөр авах гэсэн болохоор намайг гэмшиж байна уу гэж асууж байгаа юм...

Дэ: Үгүй ээ. Би танаас болгоомжгүй жолоо барьж, машинаа эргүүж, зээ дүүгийнхээ ээжийг алах дөхсөндөө гэмшиж байна уу гэж асууж байна.

Боб: Тийм ээ, жаахан л. Тэр таны эсрэг гомдол... Дахиад хоёр чихар. Дахиад хоёр чихар. Дахиад хоёр чихар. Дахиад хоёр чихар.

Шүүгч: Өмгөөлөгч аа, асуудал гараа юу? Дахиад уу?  

Жа: Түр хүлээгээрэй. Хямдхан зан гаргах хэрэггүй. Чи ийм хүн биш...

Өм: Би үйлчлүүлэгчийнхээ төлөө тэмцэж байна. Жаахан бэрхшээлийг давж чадахгүй бол энд байх хэрэггүй.

Жа: Тэр хөгийн амьтанд  над шиг хүмүүсийн зөв гэж батлах боломж битгий өг.

Өм: Хөөе хөөе хөөе.

Шүүгч: Хатагтай Стюарт, таныг үл тоомсорлосон гэж үзнэ.

Дэ: Мерфи эмч сайн хүн байгаагүй бол тэрүүгээр явж таараагүй бол та үхчихсэн байгаа. Тэрний карьер эрсдэлд орохгүй байсан.

Өм: Эс-эсэргүүцэж байна. Таамаглал дэвшүүлж байна.

Дэ: Олон биш.

Шүүгч: эсэргүүцлийг хүлээж авахгүй. Хатагтай Стюарт, таныг үл тоомсорлосон гэж буруутгаж байна. Таны үйлдэл 5000доллар болж байна. Хүчирхийлэл  гэж үзээгүйд баярла. За. Хатагай ДэГрүүт... та үргэлжлүүлж болно.

Дэ: Баярлалаа, эрхэм дээдэс ээ.

Жа: Баярлалаа, эрхэм дээдэс ээ.

Дэ: Ноён Паттон, осол болдог шөнө...

Жа: Хөөе.

Дэ: Намайг үнэхээр уучлаарай. Дахиад тэгснээ мэдэж байна.

Жа: Амаа тат. Чи их сайн байгаа. Гэхдээ чи Мерфигээс мэдүүлэг авах ёстой. Тэр тангарагтнуудад таалагдах ёстой. Тэрнийг ямар ч буруу юм хийгээгүй гэж итгэх ёстой. Яаж хийх тухайгаа бодож үзсэн үү?

Дэ: Тийм ээ, бодсон. 

******************

Дэ: Та ослын газар дээр буруу зүйл хийсэн үү?

Өм: Эсэргүүцэж байна. Чиглүүлсэн асуулт.

Шон: Тийм ээ.

Өм: Буцаалаа.

Шон: Би дөрвөн буруу зүйл хийсэн. Би судасны боолтыг шууны дунд хэсэгт биш мөрний артерит тавьсан. Бас гар аргаар хийсэн судасны хавчаарын дараа хавчааруудыг тавьсан. Мэс засал хийх гэж байгаа хэсгийг би хоёр удаа л арчсан, ноён Паттоныг ойгоос гаргахдаа хожуул замд байсан учраас нуруунд байрлуулсан хавтанг эргүүлсэн.

Дэ: Энэ алдаанууд хамааралтай юу?

Шон: Миний хувьд тийм. Гэхдээ өвчтөний үр дүнд нөлөөлсөн гэж бодохгүй байна.

Дэ: Энд, ингээд байж байхаа мэдсэн бол Парк эмч та хоёр буруу зүйл хийсэн гэж бодож байна уу? Болих байсан уу?

Шон: Үгүй ээ. Тэгсэн бол ноён Паттон үхэх байсан.

Дэ: Гарыг нь тайрсан нь, зөв зүйл байсан гэж бодож байна уу?

Шон: Мэдэхгүй байна. Гэхдээ дахиад тэр үед очих юм бол... би зогсоод... тусална. Гарыг нь дахиад тайрах байсан.

Дэ: Мерфи эмч ээ, та өөр хүн. Өөрийнхөө тухай яриач.

Өм: Эсэргүүцэж байна. Тодорхойгүй бас хамааралгүй.

Дэ: Танд тулгарсан сорилт, саад бэрхшээлүүдийн талаар.

Өм: Арай тодорхой болсон ч гэсэн хамааралгүй.

Шүүгч: Гэхдээ, би зөвшөөрч байна.

Шон: За... Би аутизм спектрийн эмгэгтэй. Би үргэлж аутизм спектрийн эмгэгтэй байсан. Би бас үргэлж эмч болохыг хүсдэг байсан. Олон хүн тэгэх боломжгүй гэж боддог байсан. Гэхдээ би...

*********************

Жа: Сайн уу.

Дэ: Би ярихаас илүү асуулт асуухдаа сайн юм шиг байна.

Жа: Дүгнэлт амаргүй. Амандаа бувтнахгүйгээр чанга хэлбэл тус болдог юм. 

Дэ: Одоо хэлж болох уу?

Жа: Зөвлөгөө авмаар байгаа юм уу? Надад таалагдахгүй бол би шударгаар хэлнэ. Мэдэж байгаа биз дээ?

Дэ: Надтай “эелдэг” харьцдаг байсан болохоор уу? Багш маань надад эрүүгийн хууль шударга ёсны төлөө байдаг бол, иргэний хууль зөвхөн, зөвхөн нэг зүйлийн төлөө байдаг гэж хэлж байсан... Мөнгө. Хийсэн зүйлийг буцаах боломжгүй. Хийж болох ганц зүйл бол хохирлыг барагдуулах. Санхүүгийн араар. Гэхдээ энэ буруу. Бидний энэ өрөөнд хийж байгаа бүхэн шударга ёсны төлөө. Бид болсон зүйлийг өөрчилж чадахгүй. Гэхдээ магадгүй... магадгүй... болох зүйлийг өөрчилж чадна. Хүмүүст танихгүй хүмүүст сэтгэл гаргаж, хүмүүсийг халамжилж...

Жа: Чиний хаалт биш байна.

Дэ: Их сайн хаалт.

Жа: Маш сайн хаалт.

Дэ: Таны хаалт байсан. Дээр үед.

Жа: Багш маань надад тэгж хэлсэн юм. Би энийг үр дүнтэй хаалт...

Дэ: Та итгэж байсан уу?  Шударга ёсны тухай? Ирээдүйг өөрчилж чадна гэдэгд?

Жа: Итгэж байсан.

Дэ: Одоо итгэхээ больсон? “Миний” багш надад зөвлөгөө өгсөн бол би үр дүнтэй ашиглаж болох ч юм билүү. 

Жа: Намайг багш гэж боддог юм уу?

Дэ: Та надад урам зориг өгсөн.

Жа: Би чамд... нэг зөвлөгөө өгье. Чи би биш. Энэ шүүх хурлын үеэр чи ганц ч удаа миний хийх байсныг хийгээгүй. Бас чамаар хийлгэхийг хүсч байсан зүйлийг... Одоог болтол сайн байсан. Тэрийг өөрчлөх шалтгаан надад алга.

Дэ: Багш маань надад хэлсэн... Багш маань надад... Багш маань надад... намайг хүмүүст таалагддаггүй гэж хэлсэн. Хүмүүст тааламжгүй сэтгэгдэл төрүүлдэг. Тэрний зөв... Хүмүүс миний үйлчлүүлэгчид ч бас дургүй. Бид ялгаатай. Гэхдээ бид бүгдээрээ ялгаатай. Та... та шүүх хуралтай өдөр бүр нил ягаан өнгийн хувцастай байсан. Таны дуртай өнгө байх. бас тэрэнтэйгээ байхыг хүссэн байх... Таны энэ сахал. Гайхалтай, бас хөгжилтэй. Таныг бүтээдэг. Гэхдээ биднийг ялгаанаас маань болоод шүүгээд эхлэхээр хөгжилтэй байхаа больдог. Аргагүй, энэ шүүх танхим. Та нар миний үйлчүүлэгчийг шүүхээр ирсэн. Гэхдээ тэрний яаж ярьж байгаа, та нар  руу харахгүй байгааг...эсвэл биеэ авч яваа байдлаас нь болж битгий шүү. Тэрнийг... хэн бэ гэдгээр нь шүү. Тэр бүх насаараа өөрчлөх гэж хичээсэн. Жаахан ч гэсэн сайхан болгох гэж. Тэрнийх нь төлөө битгий шийтгээрэй... Гуйя, хохирогчийн хийх ёстой байсныг хий. Баярлалаа гэж хэл.

********************

Жа: Чи сайн өмгөөлөгч.

Дэ: Баяралаа.

Эр: Шүүгчид ирсэн.

Дэ: Ээж ээ, би ялсан.

Най: Тэр гайхалтай байсан. Та хамгийн хайртай хүүхдээ сольсон нь дээр байх гэж бодож байна.

Дэ: Ээж ээ, тасаллаа шүү.

Най: Хүмүүс Жонийг уух юмаар дайлж байна. Бид хоёр танд хайртай шүү. Би чамд эргэлзэж байгаагүй.

Дэ: Тийм ээ, тэгсэн. Надад хайртай болохоор. Шон.

Шон: Жони. Тиккила, яг одоо.

Дэ: Бид сайн байсан тийм ээ?

Шон: Бид маш сайн байсан.

Дэ: Тэмдэглэх хэрэгтэй.

Шон: Тэмдэглэж байна аа.

Дэ: Энэ одоо хийхийг хүсч байгаа зүйл чинь биш гэдэгт итгэлтэй байна.

Шон: Чи энийг хармаар байна уу?

Дэ: Үгүй ээ. Надад тохирохгүй.

6-р бүлгийн 13-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home