Үргэлжлэх хугацаа: 43мин
Орчуулсан: Ж. Тамир
Нэмэгдсэн дүр:
На: хүү, Натан
Ээж: Натаны ээж
Аав: Натаны аав
Эмээ: Жордан эмчийн эмээ
Леа: Уучлаарай. Сэрээчихсэн үү?
Шон: Тийм ээ.
Леа: Хүүхэд давсаган дээр дараад би шөнө болгон 78 удаа шээж байна.
Шон: Хоёулаа сэрчихсэн юм чинь хүүхдийн нэрний тухай ярьж болно шд.
Леа: Надад нэг л нэр бодогдоод байна. Келли.
Шон: Келли хавчаарыг санагдуулж байна. Хүүгээ тэврэх болгондоо эд эс, эсвэл судас хавчих тухай бодох байх.
Леа: Аддисон гэвэл ямар байна? Аддисон Мерфи.
Шон: Аддисон гэж өвчний нэр. Хүү маань кортизол, алдестерон хангалттай ялгаруулж байгаа бол уу гэж бодно.
Леа: Буцаад унт даа. Би дахиад явж шээхээс.
Аа: Өглөөний мэнд. Шарвин идэх хүн байна уу?
Шон: Жирийн нэг шарвин биш шүү. Голландын мини шарвин. Бас Бисмарк, Голланд пафф, Хуутенанийс ч гэж нэрлэдэг.
Аа: Яг зөв. Зууханд жигнэдэг юм, шардаггүй. Би өглөө их эрт боссон.
Леа: Байн байн жорлон гүйгээд унтуулаагүй бол уучлаарай.
Аа: Тэнэглэх хэрэггүй. Чи хүн бүтээж байгаа шд.
Леа: Баярлалаа.
Аа: Тэгэхээр, Келли, Аддисон хоёрыг хассан. Би маргахгүй. Мюнххаузен байвал ямар вэ?
Леа: Шон.
Аа: Паркинсон ч юм уу?
Леа: Унтлагын өрөөнд ярьсан яриа нууц байх ёстой шд.
Шон: Бүгд үү?
Аа: Энэ яриа ямар... тоох хэрэггүй. Идэцгээе.
*****************
Мар: Сан Хосе сургуулийн зөвлөлд байдаг найз маань холбоо барьсан. Ахлах сургуулийн сурагчдад эмч болох талаар, ялангуяа өнгөт арьс эмэгтэйчүүдэд зоруиулсан цуврал ярилцлага өгөх хүн хайж байгаа гэсэн.
Жо: Гайхалтай.
Мар: Би чамайг яг тохирно гэж бодож байна.
Жо: Өө...
Мар: Миний хүлээж байсан хариу биш байна.
Жо: Түүкс эмч чадах байх.
Мар: Түүкс ээж болсон. Ахлах сургуулийн хүүхдүүд тэрнийг сайн ойлгохгүй байх.
Жо: Тэгвэл өөр хүн сонгосон нь дээр байх.
Мар: Байхгүй, тэгээд л ингэж байна. АНУ-н мэс засалчдын 2% нь л хар арьстай. Анхаарлын төвд байхаас хэрэггүй.
Жо: Айгаагүй ээ. Би зүгээр л их завгүй байгаа.
Мар: За за. Хоёрхон цаг байхад л хангалттай. “Төсөөлж чадаж байвал, болж чадна” гэдэг үнэн үг шүү.
Жо: Тэдэнд харагдах нь миний үүрэг биш.
Мар: За за.
*****************
Ээж: Натан хоёр хоногийн өмнө төрсөн өдрийнхөө үдэшлэг дээр трампулины буланд толгойгоо цохичихсон. Бондойчихсон байсан ч зүгээр байсан.
На: Аав хаана байгаа юм?
Ээж: Ажилдаа явсан гэж ээж нь хэлсэн шдээ. Хүмүүст тусалж байгаа. Хэд хоногийн дараа ирнэ, за юу?
Ээж: Хоёр хоногийн дараа тархи нь хөдөлнө гэж байх уу?
Ал: Юу болсныг мэдэх гээд үзье. Натан, гөлөгийг нь хэн гэдэг юм?
На: Патчес.
Ал: Энэ гэрлээр Патчесийн нүдийг харж болох уу? Зүгээр байна уу үзээдэхье. Эсвэл чи үзчих. Ийшээ хар даа.
Ээж: Энийг аваад эмчид өгч чадах уу?
На: Чадахгүй. Аав хаана байна аа?
Ал: Алив, миний гарын цохь доо. Сайн байна. Одоо хоёр гараараа.
Ээж: Юу болоод байна? Энэ... тархи нь хөдөлчихөж үү?
Ал: Тархи нь хөдлөөгүй. Хүү чинь харваж байна.
Гарчиг: 6-р бүлгийн 12-р анги.
Шон: Чи хоцорч байна.
П: Үгүй ээ.
Шон: 8:01 болж байна.
П: Одоо тийм байна. Гэхдээ намайг хаалгаар орж ирэхэд 8 байсан гэдэгт итгэлтэй байна.
Шон: Үсээ засуулсан юм уу?
П: Үгүй.
Шон: Дахиад хар тамхи хэрэглэсэн үү?
П: Үгүй.
Шон: Чамд туршилтын хугацаа өгсөн. Би чамайг хариуцаж байгаа. Мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс үүрэг хариуцлагаа үл тоомсорлож, бас юмаа нуудаг болдог.
П: Амалъя, би цэвэр. Хүсвэл би шээсээ өгье.
Шон: За за. Би Парк эмчид туслахаар явлаа. Шинжилгээ чинь цэвэр гарвал ирж ажлаа хийгээрэй.
П: Би хоцроогүй шд.
****************
Ашер: Уучлаарай, олон залуу эмэгтэйчүүдэд туслангаа, эмнэлгийн захиралд долигонох боломж гэсэн үү? Энд ганц л хариулт байгаа. Т үсгээр эхлээд М үсгээр дуусна.
Жо: Нэмэр болсонгүй.
Ашер: Мэднэ ээ. Болих ёстой байсан юм. Гэхдээ л би тэгж бодож байна.
Жо: Хангалтай завгүй байгаа биз дээ? Чамаас илүү меланинтай гээд би яагаад нэмэлт гэрийн даалгавар авч төвөг удах ёстой юм? Яагаад манай И-эмээ мессеж бичдэг билээ?
Мессеж эмээ: Чи хаана байна?
Мессеж Жо: Ажил дээрээ.
Ашер: Гэрийн даалгавар гэж бодох хэрэггүй. Яасан ч төвөг гэж бодож болохгүй.
Жо: Чи ч над шиг байх ямар байдгийг мэддэг гэж бодох хэрэггүй.
Ашер: Ойлголоо.
Мессеж: Би ч гэсэн.
Жо: Юу... За. өвчтөнүүддээ анхаарлаа хандуулж болох уу?
Ашер: Баярлалаа.
Эмээ: Күинкүэ. Хүрээд ирэв үү.
Жо: И-эмээ. Та яагаад энд байгаа юм?
Эмээ: Энд эмч нар байдаг гэж надад хэлсэн. Миний цээж бачуураад, амьсгаа давчдаад, шагай хавдаад байна.
Жо: Оакландад байдаг эмч дээрээ очихгүй яасан юм?
Эмээ: Тэр тэнэгүүд надад хэвлийн хөндийн усжилт “элэгний хатууралтай”-г илэрхийлдэг юм гэж хэлсэн. Тэгээд би гэр бүлийн харилцаагаа ашиглаад энд сайн үйлчилгээ авна гэж бодсон юм.
Жо: Би таны эмчилгээнд оролцож болохг...
Ашер: Би болно. Танилцахад таатай байна И-эмээ. Намайг Волкэ гэдэг.
Эмээ: За. Жордан охин минь, эндээ үлдээд энэ бяцхан ноёныг харж байгаарай. Царайгаа ашиглаад яаж ч магадгүй.
Ашер: Жордан. Чи эгчтэй гэж хэлээгүй шд.
Эмээ: Харав уу? Тэр надад таалагдаж байна.
Ашер: Гүрээний судас бүдүүрсэн. Баруун талын венийн даралт өссөн. Амьсгаа жигд биш. Судасны цохилт тогтворгүй.
Эмээ: Одоо нэг л таалагдахгүй байх чинь.
Жо: Цээжний туяаны эмчилгээ хийлгэж байсан. Үнхэлцэгний цуурай тод байна.
Эмээ: Юу гэсэн үг вэ?
Ашер: Зүрхний уут үрэвссэн байна. Кальцийн бөөгнөрөл байна.
Жо: Эмээ?
Ашер: Зүрхний цохилт суларч.
Жо: За. Ямар нэг юм хийхгүй бол зүрх нь зогсох нь. Яаралтай үнхэлцэгний мэс засал засал хийх мэс заслын өрөө бэлд.
*************
Ээж: Үгүй ээ, Рик, үлд. Амалъя. Би чадна аа.
Ал: Саад болсонд уучлаарай. Бид бэлэн.
Ээж: Та нөхөртэй маань яриад өгөхгүй юу?
Ал: Мэдээж. Парк эмч байна.
Аав: 4настай хүүхэд толгойгоороо юм мөргөөд яагаад харвачихдаг юм?
Ал: Гол шалтгаан нь толгойны гэмтэл.
Аав: Би шууд очъё гэсэн чинь Линда хэрэггүй гээд байна.
Ал: Та хаана байгаа вэ?
Аав: Алабама. Хар шуурганаас болоод сураггүй болсон хүмүүсийг хайж байна.
Ал: Би аль нь илүү чухал вэ гэдгийг хэлж чадахгүй. Гэхдээ ирэхээс чинь өмнө хүүд чинь тусална гэж амалъя.
Аав: Баярлалаа.
Ээж: Бид зүгээр ээ. Чи хэд хоногийн дараа ирчихнэ. Наанаа үлдээд хүмүүст тусал. За.
******************
Ал: Хурсан цусыг авч байна.
Шон: Цаг агаарыг сувгаар Албамагийн хар шуурга сүүлийн 3жилийн хугацаанд Фүжитагийн 4-р шатлалд хүрсэн 15 дахь хар шуурга байсан гэж сонссон. Бүгд нийлээд 116хүний аминд хүрсэн гэсэн.
Ал: Хямрал болсон газарт очиж тусалдаг тэрний аав шиг хүмүүс байдаг нь аз.
Шон: Гэхдээ энд хүүхэд нь хүнд байдалд байна шд:
Ал: Явахдаа мэдээгүй байсан шд. Цус алдаж байгаа юм харагдахгүй байна даа.
Шон: Энэ тайралтын хөндийд паренхим байна.
Ал: Гол судаснууд нь байх ёстойгоосоо жижиг байна, бас сорвижсон байна. Толгойгоо цохисноос болж цус алдаагүй юм байна.
Шон: Энэ хүүгийн тархи бодож байснаас ч хүнд өвдөж.
****************
Лим: Хөхний булчинг тэллээ.
Ашер: Чамайг яагаад Күин Кей гээд байсан юм?
Жо: Күинкүэ. Латинаар тав гэж байгаа юм, зургаан хүүхдийн тав дахь нь болохоор.
Ашер: Тэгвэл дүүг чинь секс гэж дууддаг уу?
Жо: Анхаарлаа төвлөрүүл. Эмээг маань алчихав.
Лим: Хөхний ясны ирмэгийг төөнөх гэж байна.
Ашер: Сэтгэл татам юм аа. Чамд яагаад ийм гени байдаггүй юм?
Жо: Сэтгэл татна гэдэг хэцүү эмэгтэйд байдаг чадвар. И-эмээ намайг төрсөн өдрөөс л цэргийн дарга шиг сургасан.
Лим: Үнхэлцэг нь цорой, уушиганд наалдаж уу сайн шалгаарай. 15-ын мэс. Дахиад 15-ын мэс.
Жо: Сая яасан бэ?
Лим: Цоорохгүй байна. Ийм хүнд хэлбэрийн агшилттай үхэлцэгний үрэвсэл харж байгаагүй юм байна.
Ашер: Шохойжчихсон байна шд.
Лим: Эмээ чинь “кокос зүрх”-тэй юм байна.
*******************
Ал: Хүү чинь төв мэдрэлийн тогтолцооны анхдагч васкулит гэдэг ховор төрлийн эмгэгтэй юм байна. Энэнээс болж тархиных нь судаснууд нь үрэвссэн байна.
Ээж: За... Одоо яах ёстой вэ?
Ал: циклофосцамид дуслаар хийнэ.
Ээж: Химийн эмчилгээ шд. Ээж маань хөхний хавдар тусаад хийлгэж байсан.. тэр... үс нь унасан. Бөөлждөг байсан бас ам нь гэмтдэг байсан.
Ал: Эмчлэхгүй бол тэрнээс хэцүү. Тархины цус алдалт, том хэсгийг хамарсан харвалт ч болж магадгүй. Амиа ч алдаж мэднэ. Натан бүх насаараа дархлаа дарангуйлагч уух болно. Харамсалтай байна.
Ээж: Баярлалаа, эмч ээ.
********************
Ашер: Дотор нь байгаа юмыг хатгахгүйгээр яаж кокосыг онгойлгох вэ?
Жо: Үнхэлцэгийн агшилт. Кокос гэхээ боль л доо. Миний эмээ, бас энэ ноцтой хэрэг.
Лим: Чиний өвчтөн биш.
Жо: Би зүгээр л юм идэж байна. Бас туслахыг хичээж байна.
Лим: Аанхан. Санаа хэрэгтэй байна.
Ашер: Зүүн урд талд хавирганы завсар зүсэлт хийж, үнхэлцэгийг хэсэгчлэн тайрах.
Лим: Цээжний халдвараас сэргийлнэ, бас хамгийн найдвартай арга байж магадгүй.
Жо: Тэгвэл олон удаа мэс засал хийлгэнэ.
Лим: Гуйя, яв.
Ашер: Чи... чамд ямар санал байгаа юм?
Жо: Бүтэн авна. Намайг сонс доо. Өвчүүний дунд хэсгээр нэвтэрвэл үнхэлцэгний үхэжсэн хэсгийг бага багаар нь авах боломжтой.
Ашер: Хэтэрхий эрсдэлтэй шд.
Жо: Бүтнээр нь авбал зүрх нь зүгээр болно. Эв эрүүл.
Лим: Наадах чинь маш том, хэтэрхий эрсдэлтэй мэс засал. Дээр нь хэсэгчилсэн тайралт 70настай эмээд чинь үлдсэн хугацаандаа эрүүл амьдрах боломжтой гэсэн үг.
Жо: Өвчтөн өөрөө шийддэггүй юм уу?
Лим: Үгүй. Хэрэгжүүлэх боломжгүй санал би хүлээж авахгүй.
Жо: Би боломжтой гэж бодож байна.
Лим: Тэрний эмч нь тэгж бодохгүй байна. Жордан, явж ач охины үүргээ гүйцэтгэ.
*****************
Мар: Би эмч болоогүй бол зохиолч болох байсан байх. Эмээ чинь “Маркус буукс”-т ажилладаг байсныг чи надад хэлээгүй байна шд.
Жо: Хэлэх ёстой байсан юм уу?
Эмээ: зүгээр л нэг бичиг хэргийн ажилтан байсан. Нэрийг нь Маркус гэж сонсоод санаанд орсон юм.
Мар: Соёлын дурсгалт газарт ажиллана гэдэг зүгээр ч нэг хэрэг биш. Манай авга эгч Винн Тони Моррисон, Маяа Анжелу гээд л зохиолчдын уншлагад авч явдаг байсан. Та тэнд өдөр болгон байсан байна шд.
Эмээ: Би танд жигнэмэг өгч байсан байх даа.
Мар: Та Жеймс Болдуинтай уулзаж байсан уу?
Эмээ: Уулзсан.
Мар: Юу?
Жо: За. Эмээ амрах хэрэгтэй байх.
Мар: Тийм ээ. Тэгэлгүй яах вэ. Ямар нэг юм хэрэгтэй болбол, хатагтай Эвелин. Та намайг хаанаас олохоо мэднэ.
Эмээ: Баярлалаа, Маркус.
Мар: За, хатагтай. Маркус бүүкс. Хөөх.
Жо: Хачин юм аа.
Эмээ: Тэрний зөвлөх хөтөлбөрт оролцохоос татгалзсан чинь бүр хачин байна.
Жо: Таны тухай ярилцъя. Бас зүрхний чинь тухай. Таны үнхэлцэг хатуурсан байна. Хавдрын эмчилгээнээс болсон байх.
Эмээ: Тэгээд одоо яах вэ?
Жо: Лим эмч хэсэгчилсан тайралт хийхээр шийдсэн.
Эмээ: Чи тэр нь дээр гэж бодож байна уу? Жордан Жаклин Аллен тэр нь дээр гэж бодож байгаа бол миний нүд рүү хараад хэлээдэх.
*****************
Аа: Хөөх, та хоёр яасан орой ирж байх юм?
Шон: Бид хоёр гадуур хоол идээд. Леа...
Леа: Та газар юу хийж байгаа юм? Энэ юун сандалнууд вэ?
Аа: Би ирэх замдаа Косткогоор орсон. Гайхалтай олон төрлийн дарс байна лээ. Уумаар байвал тэнд задалчихсан байгаа. Гэхдээ... хоосонбайж магадгүй. Аюул.
Леа: Дарсыг ийм байдаг билүү. Та согтчихоо юу?
Аа: Үгүй. Магадгүй жаахан. Хүүхдийн шалгалт хийж байна. Аюул.
Леа: Та зүгээр үү?
Аа: Та нар энд ирээд энийг шалгах хэрэгтэй. Хүүхдийн өнцгөөс харах юм бол энэ газар үхлийн хавх гэсэн үг. Николаст. Алдартай нэр шүү. Бид нар Ник эсвэл Никки гэж дуудаж болно.
Шон: Никкитаалагдаж байна.
Леа: Та яагаад 3 өндөр сандал авсан юм?
Аа: Нэг нь танай бэлэг. Нөгөө хоёрыг нь би аваад явна. Аюул.
Шон: Тэр аюултай байж магадгүй.
Леа: Бид хоёрт юм авах хэрэггүй ээ.
Аа: Би бас асрагчийн камер авсан. Энэ... энэ чихмэл бамбарууш. Гэхдээ дотор нь камер байгаа гэхээр итгэмээргүй.
Шон: Их хэрэгтэй эд байна. Бас эгдүүтэй.
Леа: За. За. Өндөр сандал, хүүхдийн хамгаалалт жилийн дараа л хэрэг болно. Бас хүүдээ Ник, Николас, Никки эсвэл өөр ямар хувилбараар нэр өгөхгүй. За.
Аа. За за, шударга байлаа. Гэхдээ энэ... энэ хэрэг болно. Ном. Спок эмчийн хүүхэд хүмүүжүүлэх тухай. Тэр үед хүн болгон энэ номыг уншдаг байсан. Спок их алдартай байсан. Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан. Аюул.
Леа: Би орондоо орлоо.
Аа: Тийм ээ. Хүүхдээ төрүүлээд ядрахаасаа өмнө энийг унших хэрэгтэй шүү.
Леа: Аль хэзээнийх.
Шон: Аюул.
*****************
Лим: Юу бодож байсан юм бэ?
Жо: Эмээг амттай аяган бялуу идэг гэж бодсон.
Лим: Тэр бүрэн авахыг л зөвшөөрч байна гэсэн. Тэр энийг мэдэх ёсгүй. Миний аюултай, бас хийхгүй гэж хэлсэн мэс заслыг өвчтөнд хэлэх ёсгүй.
Жо: Таны зөв. Таны төлөвлөгөө хуучинсаг санагдсан. Гэхдээ би...
Лим: Чи резидент. Миний шийдвэр чамд ямар санагдах нь ямар ч хамаагүй.
Жо: Миний буруу гэж хэлье. Миний зөв гэдгийг ойлгуул. Үгүй бол өөр эмнэлэг ол.
Лим: За, хатагтай.
Эм: Таны аяган бялуу бэлэн болчихлоо.
*********************
Ал: Химийн эмчилгээ хэр байна даа? Чи зүгээр үү, анд минь?
Ээж: Натан, Парк эмчид хариулахгүй юм уу? Бүх зүйл зүгээр үү?
На: Үгүй.
Ал: Чиний зөв. Зүгээр биш.
Ээж: За. Наадах чинь тоглоом биш.
Ал: Ээж нь зүгээр үү?
Ээж: Төрсөн өдрөөрөө арав гаруй тоглоом авсан. Эмний сав өрөөд суух байх ёсгүй. Уучлаарай.
Ал: Та дэргэдээ хүнтэй байсан нь дээр байх.
Ээж: Нөхөр маань хүний амь аварч байгаа. Би боль гэж хэлж чадахгүй.
Ал: Би чадна. Утсаа өгч бай. Сайн уу Рик. Парк эмч байна.
****************
Жо: Зүгээр үү?
Эмээ: Тийм ээ. Зүгээр. Чи зүгээр биш байна. Юу болсон бэ?
Жо: Лим эмчийн эмчилгээнд би эрэлзэх хэрэггүй байж. Тэр хамгийн сайн нь. Би хэзээ нэгэн цагт тэрэн шиг болохыг хүсдэг. Тэр үнхэлцэгийг хагас тайрах хамгийн сайн арга гэж бодож байгаа бол би санал нэг байна.
Эмээ: За. Тэгвэл би хийлгэе. Гэхдээ ч яагаад эхлээд тэрний зөвлөгөөг эсэргүүцсэн юм?
Жо: Би илүү зүйл хийхийг хүссэн, баатар болох гэж.
Эмээ: Яагаад?
Жо: Та намайг бага байхын л хоёр дахин илүү хичээ, бусдаас хоёр дахин илүү бай гэдэг байсан. Энэ олон жилийн дараа... би одоо ч тийм байхыг хичээсээр байгаа.
Эмээ: Наадах чинь их том дарамт. Гэхдээ хорвоо чи бид хоёр хүмүүсээс тийм байхыг шаарддаг юм.
*****************
На: Манай аав хэзээ ирэх вэ?
Ал: Аав чинь онгоцонд суух гэж байгаа. Удахгүй эргээд ирнэ. Гэхдээ одоо хоёулаа эм нь үйчилж байна уу гэдгийг шалгана, за юу?
На: Үйлчилж байвал, уухаа больж болох уу?
Ал: Үнэхээр уучлаарай. Уух хэрэгтэй.
На: Би дургүй.
Ал: Мэднэ ээ. Тоглоом тоглоё. Нуугдаж тоглоно, за юу? Ийшэ хэвтчих. Чи... хонгил руу орно. Олдохгүйн тулд хөдөлж болохгүй шүү. Хүнгүй болохоор би ирж чамайг авна. Болж байна уу?
Шон: Та их сайн ойлголцож байна. Зураг авч эхэллээ.
Ал: Баярлалаа. Натан, одоо чимээ сонсогдоно. Төхөөрөмжний дуу. Гэхдээ хөдөлж болохгүй шүү, за юу?
На: Ойлголоо.
Ал: Дахиад жаахан хичээгээрэй, за юу? Хөдлөөд байна. Унтуулах хэрэгтэй болох нь.
Шон: Хөдөлснийх биш. Төв мэдрэлийн судасны васкулит биш байна. Мояамояа эмгэг байна.
*****************
Аав: Тэр нь тэгээд юу юм?
Ал: Гүрээний судас нарийссанаас болоод тархинд очих цусны хэмжээ нь багссан. Энэ хэсэг утаа шиг харагдаж байгаа биз. Энийг Японоор Мояамояа гэдэг юм. Олон ширхэг шинэ нарийн судаснууд гарч ирсэнээр цусны урсгалын чиглэлийг өөрчилсөн. Энэ судаснууд доголдолтой болохоор цус алдалтанд хүргэдэг.
Шон: Энэ асуудлыг их сонирхолтой тархины мэс заслаар шийдэж болно.
Аав: Хүүг маань ямар ч хэрэггүй химийн бодисоор хордуулсныг чинь мэдсээр байж тархийг нь нээхийг та нарт зөвшөөрөх болж байна уу?
Шон: Гавлын ясыг жаахан нээгээд...
Ал: Таны уурлаж байгааг ойлгож байна. Мояамояа маш ховор бас оношлоход маш хэцүү өвчин. Олон хүүхэд шаардлагагүй химийн эмчилгээг илүү удаан хийлгэдэг. Бид Натаны эхний тархины мэс заслыг маргааш хийхээр төлөвлөж байна.
Ээж: Олон мэс засал хийх юм уу?
На: Тархины мэс засал гэж юу юм?
Ээж: Хөөе.
Ал: Чамайг эмчлэх арга байгаа юм.
На: Дахиад хими хийхгүй юу?
Ал: Дахиад хийхгүй.
На: Та ирэх үү?
Аав: Аавынх нь нислэг цуцлагдчихсан. Гэхдээ... гэхдээ... сонс доо. Аав нь аль болох хурдан очино гэж амалъя, за юу?
На: Патчес ч гэсэн тархины мэс засал хийлгэж болох уу?
Шон: Үгүй ээ. Патчес чихмэл тоглоом. Тэрэнд тархи байхгүй.
*****************
Леа: Би ванн руу шээчихлээ. Гласман явах ёстой.
П: Уучлаарай.
Эм: Хөөе.
П: Уучлаарай.
Мо: Эхний жил...
Шон: Дахиад хоцорлоо.
П: Боль доо. Ганцхан минут. Өнгөрсөн удаа.
Шон: Өчигдрийн шинжилгээ сөрөг гарсан. Чи хэрэглэхгүй байгаа. Тэгээд яагаад хоцроод байгаа юм?
П: Намайг уучлаарай. Би их сайн байгаа. Ийм сайн байгаа шалтгаан нь миний өдөр тутмын уулзалт. Намайг тайвшруулдаг. Хол байдаг бас өглөөний түгжрэлээс болоод.
Шон: Дэмжлэг маш чухал. Цаг барих ч гэсэн. Би зэрэгцээ судас залгах мэс заслын төлөвлөгөө гаргах гэж байна.
****************
Ашер: Чөтгөр ав.
Жо: Чи миний эмээг зургаан удаа алчихлаа.
Ашер: Хавчдаг таслагчаар болохгүй байсан юм. Лимд арай хүчтэй юм санал болгох гээд. Ямар таслагч тохирохыг хайж байна.
Жо: Сэтгэл амарчихлаа.
Ашер: Энд байх хэрэггүй. Явж эмээгээ эргэ.
Жо: Эвелин Алленыг мэс засал битгий хийлгэ гэж ятгасныхаа дараа хийлгэ гэж ятгах хэцүү байсан.
Ашер: Тайлбарлаач.
Жо: Би боломжийг ашиглаад намайг олон жил дарамтанд байлгасныг нь хэлсэн чинь, эмээ тэр боломжийг ашиглаад надад дахиад дутуу байгааг маань ойлгуулсан.
Ашер: Чамайг өөртөө итгэлгүй хүн гэж бодож байсангүй.
Жо: “Итгэтэл нь хий” гэдэг байх аа.
Ашер: Чи хамгийн шилдэг мэс заслын хөтөлбөрүүдийн нэгд хамрагдаж байгаа. Чи аль хэдийн чадсан.
Жо: Надад сураагүй байгаа юм л бодогдоод байна.
Лим: Яаж байна?
Жо: Цаг нь болоогүй байна.
*******************
Шон: Энэ модель судасны бөглөрлийн донор судас болгож ашигалахад тохиромжтой юм байна.
Ал: Тэгэхээр хуйхны судсыг энүүгээр тархи руу оруулна. Нэг зөвлөгөө өгье. Дараа хүүхэд айдсаа дарахын тулд чимэл тоглоомонд нь мэс засал хийж өгөөч гэвэл “тэгье” гэж хэлж байгаарай.
Шон: Би үнэнийг л хэлсэн. Өө. Энэ дунд тархины артерит залгахад яг тохирох юм байна.
Ал: Чи аав болох гэж байгаа. Хүүхдүүд хамаагүй ярьдаг. Энд бас судасны хавчаарнуудыг тогтоогоод дараа нь 10-ын утас ашиглаж түр судаснуудыг дунд артерын алслагдсан хэсгүд рүү дамжуулж болно.
Шон: Би хүүхэд байхдаа их зөв ярьдаг байсан. Надтай тэнэг хүн шиг харьцахад би дургүй байсан. Бас надад худлаа ярихад дургүй байсан.
Ал: Тэр хүүхэд далматин нохой нь тэр аймшигтай зүйлийг хамт туулах юм бол айдас нь багасна гэж бодож байгаа. Ярилцаж байгаа хүнийхээ санааг ойлгож чадах юм бол та хоёрын харилцаа бэхжих болно.
Шон: Леа ваннд шээх ёсгүй байсан гэж бодож байгаа. Би тэрийг нь ойлгож байна.
****************
Жо: Манай эмээг барьцаалахгүй шүү.
Эмээ: Намайг энэ давхраар тойруулаад өгөөч гэж би гуйсан юм. Би харууцаа өөрчилж байна.
Жо: За, одоо зугаалаад дууссан болохоор буцаад камертаа ор. Зугаалуулсанд баярлалаа Спиди.
Эмээ: Спиди?
П: Өгөө өглөө энүүгээр гүйсэн болохоор тэгсэн байх. Тийм ээ. Би энэ 7хоногт хоёр дахиа хоцорсон.
Эмээ: Давтан сэрүүлэг. Чөтгөрийн тоглоом доо.
П: Би өнөө өглөө хар тамхины нэрээ нууцалсан уулзалтанд оролцсон юм. Өдөр болгон очдог юм.
Эмээ: Нэг нэгэндээ үнэнээ хэлж, нэг нэгнийхээ төлөө залбир, тэгвэл эдгэж магадгүй. Жеймс 5-ын 16.
П: Амэн гэж хэлье.
Эмээ: Сайн байна, залуу минь.
Жо: Ойрхон уулзалт байдаг байлгүй дээ.
П: Ойр байдагт очиж үзсэн. Тэндхийг ажиллуулдаг хатуу үзэлтнүүд хослол өмсөж, зангиа зүүвэл эрүүл байдаг гэжит гэдэг юм байна лээ.
Эмээ: Өөрөө уулзалт зохион. Энд, эмнэлэг дээр. Өөрийнхөө хүссэнээр зохицуул, тэгвэл дахиад ажилдаа хоцрохгүй.
П: Үгүй ээ би, удирдагч байхад тохирохгүй.
Эмээ: Тийм юм байдаггүй юм. Удирдагчид удирддаг. Тийм л амархан.
************************
Шон: Та ядаргаатай байсан.
Аа: Надад ч бас чамтай уулзах сайхан байна, Шон.
Шон: Надад биш ээ, Леад. Би харилцаагаа хүчтэй байлгамаар байна. Тэр таныг манай байрыг эзэлсэн гэж бодож байгаа, тэр орон зайгаа эргүүлж авахыг хүсч байгаа.
Аа: Хүүхдийн шалтгалтаас болоод би хэтрүүлчихсэн үү?
Шон: Бас нэр санал болгосон.
Аа: Дээр нь Спок эмч үү?
Шон: Дахиад ч байгаа. Асрагчийн камер...
Аа: За за за. Танай хүүхэд бас ирээдүйн тухай бодох хөгжилтэй байсан. Бас...
Шон: Магадгүй сатаарах сайхан арга байсан байх.
Аа: Тийм ээ, тэгсэн.
Шон: Байшин чинь шатаад, бүх зүйлээ алдсан бас амьдрах газаргүй болсон болохоор танд хэрэгтэй байсан байх.
Аа: Тийм ээ. Баярлалаа, Шон.
Шон: Гласман эмч ээ, Та яг миний гэр бүл биш.
Аа: Ойлгож байна аа. Би мэднэ, Шон.
Шон: Гэхдээ би таныг хүүхдийнхээ өвөө гэж боддог.
Аа: Хөөх. Баярлалаа. Надад тийм зүйл тохиолдоно гэж бодож байсангүй. Баярлалаа.
Шон: Та үлдэж болно. Би Леад хэлчихнэ, тэр бодлоо өөрчилнөө өө.
Аа: Үгүй ээ, үгүй үгүй. Би явна.
Шон: Хаашаа?
Аа: Мэдэхгүй.
****************
Жо: Сэтгүүл авчирч өгөх үү?
Эмээ: Үгүй ээ, баярлалаа.
Жо: Дэрний чинь байрлал зүгээр байна уу?
Эмээ: Зүгээр ээ. Чи дахиад тэгээд байна.
Жо: Юу?
Эмээ: Чиний багаасаа хийдэг байсан зүйл. Хүн тойрч эргэлдээд л. Өөрт чинь тусламж хэрэгтэй байж. За за, алив. Надад хэлээдэх.
Жо: Та Перез эмчтэй анх удаа уулзсан. Тэгсэн мөртлөө их эелдэг бас дэмжиж байсан. Таныг надад “сайн байна” эсвэл “Хөөх, чи эмч болчихлоо” гэж хэлэхийг би хичнээн удаан хүлээснийг та мэдэх үү?
Эмээ: Ребяка Крамплер гэж хэн болохыг мэдэх үү?
Жо: Үгүй.
Эмээ: Тэр анхын хар арьст эмэгтэй эмч байсан. Тэрний тухай уншаад би тэрэн шиг байхыг хүсдэг байсан. Харамсалтай нь би ч гэсэн тэрний хэн гэдгийг мэддэггүй байсан. Чамайг анагаахын сургуульд орох хүртэл. Күинкүэ, чи цэцэрлэгт байхаасаа л намайг гайхшруулдаг байсан.
Жо: Эмээ? Эмээ?
Ашер: Юу болсон бэ?
Жо: Амьсгалж чадахгүй байна.
Ашер: Даралт нь огцом буурч байна. Гүрээний венийн судасны тэлэлт нэмэгдсэн. Зүрх нь ажиллахгүй байна.
Жо: Бэлтгэлээ хийж дууссан гэж хэлээч.
Ашер: Мэс заслыг хойшлуулахаар болсон гэж хэлэх гээд ирж байсан юм. Дахиад сайн бэлтгэхийн тулд.
*********************
Мар: Юу өлгөө вэ?
П: Энэ... Мэдээж, та харж байгаа шд. Ингэж болох уу? Уучлаарай. Эхлээд танаас асуудаг байж.
Мар: Тийм ээ, асуух ёстой байсан юм. Тэгсэн бол би чамд 6 давхрын жижиг хурлын өрөөг ашигла гэж хэлэх байлаа. Тэнд чимээ багатай, бас цонх нь хөшигтэй. “Нэрээ нууцлахад” тохирно.
П: Баярлалаа.
****************
Ал: Парк байна.
Аав: Би Сан Францико руу нисч ирсэн. Одоо таксинд суулаа. Та... намайг очтол мэс заслаа хойшлуулж болох уу?
Ал: Боломжгүй. Дахиад толгойдоо цус алдвал...
Аав: Утсаар яриулж болох уу?
Ал: Тэрнийг нойрсуулчихсан байгаа.
Аав: Гэхдээ... энэ миний тэрэнтэй ярих сүүлчийн боломж байвал яах вэ?
Ал: Натанд би өөрийн хүү шиг хандах болно, амалъя.
Аав: Баярлалаа.
*******************
Лим: Үнхэлцэгийг цоолох гээд үз. Тэгээд ирмэгээс нь хальсыг нь хуулж эхэлнэ. Дахиад сайн дар... Цоолохын тулд өөр багаж ашиглах хэрэгтэй юм шиг байна. Бахь ашиглаад үзье. Булчингийн дунд давхарга цоорчихлоо.
Ашер: Нүхийг гараараа дарлаа.
Лим: Оёдлын утас.
Ашер: Үнхэлцэг нь арай л дэндүү шохойжсон байна.
Лим: Дунд булчиндаа наалдчихаж.
Ашер: Одоо яах вэ?
Лим: Цоорлыг бөглөнө. Дараа нь санаа байвал хэлж болно.
Ашер: Судсыг нь тойруулж болох юм. Шохойжсон үнхэлцэгийг зөөлнөөр, бага багаар хуулж авна. Тэгэх завсраа гарсан гэмтлийг засах уу?
Лим: Хувинд нүх гаргачихаад ус гоожиж дуусахаас өмнө бөглөнө гэж байгаа юм ши сонсогдож байна.
Жо: Надад санаа байна.
Лим: Хэл хэл.
Жо: Энийг “ваффль ажилбар” гэж нэрлэдэг. Зузаан шохойжиж хатуурсан хэсгийг олон удаа огтлолцуулан зүсч болдог гэсэн судалгаа уншсан.
Лим: Юу ч авахгүйгээр үү?
Жо: Тийм ээ. Бүрхүүл нь байрандаа үлдэнэ. Гэхдээ зүрх нь цохилохдоо тэлж, бас агшихад саад болохгүй.
Лим: Нас баралтын хувье
Жо: 8%-аас бага.
Лим: Яахыг хэлээд өг.
Жо: За. Хэт авианы мэс. Шохойжсон үнхэлцэгийг зүсч эхэлнэ.
*****************
Шон: Тодруулагч сайн харагдаж байна. Перез эмч ээ, тархины хатуу бүрхүүлийг хаагаад, гавлын ясны хавтсыг сольж болно.
Ал: Хаахаасаа өмнө... бид төлөвлөгөөнөөсөө бараг бүтэн цагаар түрүүлж байгаа. Тархины нөгөө талын судсыг засвал ямар вэ?
Шон: Төлөвлөгөөнд ороогүй. Хоёр талын мэс заслыг нэг зэрэг хийх нь тархины цусны урсгалыг хэт ихээр өөрчилж, дахиад цус алдаж магадгүй.
Ал: Тэр эрсдлийг бууруулах арга байгаа ч юм билүү? Дараагийн мэс заслыг хүлээх нь эцэг эхэд нь тамаас өөрцгүй. Хүүхдийнх нь тархи хэзээ ч цус...
Шон: Эцэг, эхчүүдийн стресс энд ямар ч хамаагүй.
Ал: Шон мэднэ ээ, гуйж байна. Өөр арга бодож олох арга байхгүй юу? Зүүн талын хуйхны артераас салбарласан судас эрсдэл багатай байх болно. Тэрийг одоо аюулгүй хийж болно.
Ал: Баярлалаа. Рик, Линда. Мэс засал амжилттай болсон.
*******************
Жо: Тээр, сэрчихлээ. Яг хуваарийн дагуу. Бие нь ямар байна?
Эмээ: Урт хугацааны дараа анх удаа амьсгалж байгаа юм шиг. Лин эмчид баярлалаа гэж хэлээрэй.
Жо: Тэгнэ ээ.
Эмээ: Нэг хүн их бардам байх чинь. Чи нэг юм хийж.
Жо: Мэс заслын баг жаахан гацаад. Би тэд нарт шинэ санаа өгсөн.
Эмээ: Сайн байна. Хөөх. Чи эмч болжээ.
Жо: Хөөх. За за. За ер нь хэтрүүлээд байна шүү.
****************
Ал: Сайхан харагдаж байна. Бие нь яаж байна?
На: Зүгээр.
Ал: Гараа цохих уу? Хоёр гараараа? Хөөе. Сайн байна.
Ээж: Сайн байна.
Аав: Миний хүү сайн байна.
На: Патчес хаана байна?
Шон: Тэр энд байгаа.
На: Тэрэнд тархины мэс засал хийчихсэн байна.
Шон: Үгүй ээ, чиний сэтгэлийг засах гээд толгойг нь боочихсон.
На: Тэгж байна.
******************
П: Уу-уучлаарай, энд уулзалттай.
Эм: Мэднэ ээ. Нэрээ нууцалсан уулзалт, тийм үү?
П: Тийм ээ.
Су: Орж ирэх зорин хүрэхгүй хэдэн минут хоцорчихлоо.
П: Бид хоёр л байна. Уучлаарай.
Су: Хоёр болон түүнээс дээш хүн цугларвал...
П: Наашаа суу л даа. Сайн уу. Намайг Данни гэдэг. Би ... донтон.
*************
Мар: Шоуны цаг эхлэх нь.
Жо: Тэгж хэлэхээ боль л доо. Намайг сандруулаад байна.
Мар: Өөрөөрөө л бай. Тийм байхад л хангалттай.
Жо: Бүгдээрээ сайн уу. Ямар олуулаа юм бэ? Та нарыг харах сайхан байна. Би бол Жордан Аллен эмч. Би Сейнт Бонавенчер эмнэлэгт гурав дахь жилдээ резиндент хйиж байгаа.
*****************
Леа:Гласси хаачаа вэ?
Шон: Тэр манайд байхаа больсон.
Леа: Нүүчихсэн юм уу?
Шон: Тийм. Бид хоёр ярилцаад, тэр нь дээр гэж шийдсэн.
Леа: Тэрний тухай гомдоллосныг хэлчихсэн юм уу?
Шон: Тийм.
Леа: Шон. Аймшигтай юм аа.
Шон: Тэгэх хэрэггүй. Тэр манай давхарт байр олсон.
Леа: Энэ байранд уу?
Шон: Тийм ээ.
Леа: Манай хажуу хаалганы хөрш үү?
Шон: Хөршийн маань хөрш нь.
6-р бүлгийн 12-р анги төгсөв.
Back to episodes Go home