Good doctor S6-11
Үргэлжлэх хугацаа: 43мин
Орчуулсан: Ж. Тамир
Нэмэгдсэн дүр:
Ри: Рикки, хөлөндөө хадаас зоосон хүү
Ш: Риккигийн аав
Ви: Риккигийн ээж
Риг: эр, өвчтөн Риггс
Б: эм, шар үстэй өвчтөн Брека
Ээж: Брекагийн ээж
Шон: Өглөөний мэнд. Шилдэг коллежид элсэгчдийн хувьд доод хэмжээнд хүрсэн байна.
Леа: Буцаад сургуульд орох гэж байгаа юм уу?
Шон: Үгүй ээ. Үгүй. Хүүгийнхээ ирээдүйг бодож байна.
Леа: Самарханд коллежид сурах хадгаламж нээлгэх гэж байгаа юм уу?
Шон: Үгүй ээ, Самархныг, МакЛелланд Холл-ын яслид бүртгүүлчихлээ.
Леа: МакЛелланд Холл чинь Менло паркийн тэнд байдаг хувийн цэцэрлэг мөн байх аа?
Шон: Стэнфордын их сургуульд элсэгчдийг бэлтгэдэг шилдэг гурван сургуулийн нэг.
Леа: Тэгэхээр, их сургуульд сурахыг, бас ямар сургуульд явахыг нь шийдчихэж байгаа юм уу?
Шон: Хүүгийнхээ генийн бүтцийг харах юм бол ухаантай хүн болох байх. Тэгэхээр сургалтын төлөвлөгөө нь зохицсон байх ёстой.
Леа: Эсвэл сургуульд сурах дургүй байж магадгүй. Юу ч хийх байлаа гэсэн тэрний шийдэх хэрэг, биднийх биш.
Шон: Ямар яслид явах нь бидний гаргах шийдвэр, тэрнийх биш.
Леа: Кофе алга. Гласси өрөөндөө байгаа юм уу?
Шон: Үгүй ээ. 6:14 болж байхад явахыг нь сонссон.
Леа: Байшингаа алдаад их гунигтай байгаа.
Шон: Гунигтай байгааг нь яаж мэдэж байгаа юм?
Леа: Тэрний дуугаа хураасныг анзаараагүй юм уу?
Шон: Тийм ээ. Сайхан байсан.
Леа: Ажлаар өөрийгөө дарж байгаа байх.
********************
Ашер: Мерфи эмч ээ, энд тусламж хэрэгтэй байна.
Шон: Татрангийн вакцин хий. Шархыг нь бетадинаар ариутгаад, дараа нь...
Ашер: Энийг хийчихсэн. Энэ...
Ви: Бид өөр хүний санал сонсох гэсэн юм.
Ш: Викторын санал.
Ви: Энэ залуу зулзаганууд хүүгийн маань хөлийг хөрөөдөхөөс өмнө би ахлагчтай нь ярилцмаар байна.
П: Худаас нь мухир.
Шон: Би ахлагч нь байна. Хөрөө тэрний хөлийг биш, хадаасыг хөрөөдөхөд хэрэг болно.
Ви: Зүгээр үү, Рикки.
******************
Б: Та нар миний сахиусан тэнгэрийн мэддэг болоод 11жил болж байгаа. Лим эмч.
Лим: Сйн уу, Сарнайнууд аа. Энэ манай резидент эмч Жордан Аллен.
Жо: Сайн уу. Сарнайнууд?
Б: Миний Вебсайтын нэр нь “65-аас илүү сарнай” гэдэг нэртэй. Таван настайдаа оношоо тогтоолгосныхоо дараа тэгж нэрлэсэн юм.
Жо: 65 сарнай, цистик фиброз/уушигны сорвижилт/. За за.
Б: Бас 458-дахь Влогт тавтай морил. Дэлхий дахинд цацагдаж байгаа. Ингэхэд Ди Эл Ти гэж юу гэсэн үг билээ?
Жо: “Давхар уушиг шилжүүлэн суулгах”.
Лим: Шинэ уушиг чинь ирчихэж.
Гарчиг: 6-р бүлгийн 11-р анги.
Ви: Явахыг зөвшөөрдөггүй л байж.
Ш: Чи зөвшөөрөөгүй. Чи зүгээр л надтай маргахаа больсон.
Ашер: Бага зэргийн халуунтай байна. 38 хэм.
Ашер: Хаашаа явна гэнэ ээ?
Ш: Сүмийн зуслангийн зугаалга. Эндээс нэг цагийн зайтай.
Шон: Зугаалга маш аюултай байх магадлалтай.
Ви: Баярлалаа, Мерфи эмч ээ.
Ашер: Би өнгөрсөн жил анх удаа л галд шарсан зөөлөн чихэр идсэн. Зугаалга их хөгжилтэй ч байж болно.
Ш: Баярлалаа, Волкэ эмч ээ.
Ви: Болгоомжтой байгаарай.
Ш: Виктор, тэр эмч. Зүгээр л итгэх гээд үз...
Ви: Бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ. Тийм ээ. Мэднэ.
П: Варриорын фен юм биз дээ? Стеф Куррийд дуртай юу?
Ри: Дреймондод дуртай.
П: Босогч. Таалагдаж байна. Энэ араатныг хар даа.
Ви: Сайн байна, Рикки.
Шон: Халуун нь хоёр хэмээр нэмэгдчихлээ. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, бактерийн шинжилгээ, хөлийнх нь яс, булчин гэмтсэн байна уу, томографи хийлгэ.
********************
Мо: Парк эмч. Ирсэн чинь сайн хэрэг.
Ал: Чи дуудсан шд.
Мо: Суугаач. Тийм ээ, Хермен Миллер. Каппунчино, мокачино, эспрессо, латтэ? Аль нь ч чамд тохирохгүй.
Ал: За за. Миний буруу байсан. Энэ чамд яг тохирох ажил. Эхний судалгаа чинь, юу гэлээ, 800өвчтөн гэл үү? Шаардлагатай сувилагч нар авахын тулд дөрвөн өдөр зарцуулсан гэхээр, амархан байж таараа.
Мо: Жаахан хоцорч яваа, бас 13 өвчтөн хүлээж байгаа ч гэсэн би учрыг нь олчихно оо.
Ал: Зөндөө капучинотой юу?
Мо: Дэмжсэнд баярлалаа.
Ал: Миний тусламж хэрэгтэй юу? Миний дараагийн мэс засал 90минутын дараа. Эсрессоны машиныг чинь хязгааргүй ашиглах эрхээр.
Мо: Харж л байя.
*******************
Ашер: Хөөрхий Рикки.
Шон: Багахан үрэвсэл байх.
Ашер: Эцэг, эхийг нь хэлж байна. Тэр хоёрын бодох бас хүүхэд өсгөх арга нь тэнгэр газар шиг өөр. Гэрлэлт нь хэцүү, гэхдээ хүүхдэд бүр ч хэцүү.
Шон: Хүн бүр өөр бодолтой байдаг, Волкэ эмч ээ.
П: Тийм ээ, гэхдээ хүүхэдтэй болохоосоо өмнө асуудлаа шийдэх хэрэгтэй.
Ашер: Коллеж нэг өрөнөд байдаг байсна найз Еврей байсан, гайхалтай католик эмэгтэйтэй гэрлэсэн. Маш хурдан гурван хүүхэдтэй болсон. Тэгээд л яаж өсгөх талаар маргаж эхэлсэн дээ. Мөнхийн.
П: Манай аав ээж хоёр бидний талаар маргалдаггүй байсан. Манай аав тоодоггүй байсан. Ах бид хоёр гэрийн ажил хийхээс өмнө хувцасаа өмссөн бол тэгээд л болоо.
Шон: Цус хуралт, буглаа алга. Халуурах ямар ч нөхцөл алга.
Ри: Миний хүзүү... өвдөөд байна.
Шон: За.
П: Хөе. Би энд байна. Нуруун дээрээ хачиганд хазуулчихаж.
*********************
Лим: Ягаан, булцгар бас зөөлөн.
Жо: Энэ юу вэ? Хатгаа юу?
Лим: Хоёуланд нь. Дахиад долоо хоног тэсвэл тэрний аз.
Жо: Уушигны цус сэлбэх арга. Уушиг өөрөө эдгэчих ч юм билүү.
Лим: Уушигны хавангийн үед ашигладаг арга шд. Уушигнуудыг аваад ир. Сургалтын өрөөнд уулзъя.
****************
Ви: Хачиганд хазуулсан?
Шон: Халуурах, бөөлжих, бас хүзүү нь өвдөж байгаа нь мэдрэлтэй холбоотой байж магадгүй.
Ш: Тархинд нь байгаа юм уу?
П: Магадгүй, гэхдээ цусны шинжилгээгээр илрээгүй. Тийм болохоор нугасны шингэнийг авахын тулд хатгалт хийх шаардлагатай байна.
Ви: Энэ зугаалга улам л сонирхолтой болоод байна.
Ш: Одоо ингэхгүй байж болохгүй юу?
Ви: Дахиад ийм зүйл болохгохгүй юмсан ч гэж тэгж байна.
Ш: Би тэгээгүй юм уу? Би чамтай л адилхан хүүдээ хайртай.
Ви: Тэгээд аюулгүй байдлаас илүү зугаа цэнгэлийг дэмжээд байх уу?
Ш: Тийм ээ. Хөгжилтэй байх, нийгэмших, өөртөө итгэлтэй байх, өөрийгөө илэрхийлж чаддаг байх чухал...
Ви: Тийм ээ. наадуулаас чинь илүү аюулгүй байдал чухал.
Ш: Тэвчих арга алга.
Ви: Ю...
*****************
Ал: Одоогоор зургааг авсан. Нэг нь л бага үйлчилж байна. Чинийх?
Мо: Минийх ч бас. Тэгэхээр, 12 болчихсон, нэг дутуу. Ноён Риггс. Ноён Риггс?
Риг: Уучлаарай. би зүйрмэглэчихэж.
Мо: Удаан хүлээлгэсэнд уучлаарай. Тэгэхээр, бие чинь ямар байна? Ядрахаас гадна.
Риг: Бие хөндүүрлэдэг. Ялангуяа өвдөг, тохой, ташаа.
Ал: Хөнгөн хэлбэрийн шарлалт.
Риг: Тэрнээс бусдаар бол сайн байгаа.
**************
Шон: Сайн уу. Бид хүүхэд өсгөх талаар ялгаатай бодлоо цэгцлэх хэрэгтэй юм байна.
Леа: Шон, МакЛелландаас болоод ингэж байгаа бол энэ сүртэй юм биш.
Шон: Үгүй ээ. Би гарч магадгүй 37 ялгаатай зүйлсийн жагсаалт гаргасан.
Леа: Чамтай бүгдийг нь ярилцмаар л байна. Даанч Эндрю эмнэлгийн цахим бүртгэлийн шинэ програм зөвшөөрсөн. Намайг 24цагийн дотор туршиж үз гэсэн. Чи Гласситай ярилцсан уу?
Шон: Үгүй ээ, өнөөдөр ажилдаа ирээгүй. Гэхдээ надад мессеж ирсэн. Тэр “би зүгээр” гэсэн байсан.
Леа: Тэгээд хаана байгаа юм?
*******************
Лим: Ингээд дуусчихгүй. Уушиг гайхалтай уян хатан эрхтэн. Биед байхдаа. Тийм болохоор биед байгаа гэж итгүүлж байгаа юм. цус сэлбэдэг машинд холбоод цусаар хангана. Тэгээд агааржуулагчид холбож агаараар хангана. Интибиотикийг дуслаар өгнө. Тэгж хуураад амьдрах чадвартай болгох боломжтой. Дараагийн зургаан цаг маш чухал.
Ээж: Амьдрах чадвартайг нь яаж мэдэж байгаа юм?
Лим: Пи Эф харьцаа гэж гэрлэдэг гол үзүүлэлт байдаг. Энэ нь 400миллиметр хүрэх юм бол ... тэр уушгийг ашиглаж болно гэсэн үг.
Б: Ээж ээ, тайвшир. Л эмч шд.
*******************
Шон: Эл3-4-р үеийг тэртэрч олно. Леа бид хоёр хүүхэд хүмүүжүүлэх талаар ялгаатай бодлоо шийдэж чадахгүй Виктор, Шелли хоёр шиг ууртай болох байх.
Ашер: Леа та хоёр Виктор, Шелли хоёроос өөр.
П: Тэр хоёр хоёр өөр ертөнцийнх. Бас амьдралыг харах өнцөг нь маш өөр.
Шон: Леа бид хоёр ч гэсэн өөр. Нугасны зүүгээр хатга.
Ашер: Тэр хоёр нэг нэгэндээ хэр хайртайг хэн ч мэдэхгүй. Харин Леа та хоёрыг би мэднэ. Их хайртай. Энэ хамгийн чухал нь. Холлмарк сувгаар тэгж байсан.
П: Орчихлоо.
Ашер: Хөөе. Хөөе хөөе хөөе хөөе.
Шон: Халдвараас болоод тархины дотоод даралт нэмэгдсэн байна. Тархины эвэрхий болохоос өмнө гуурс тавиад, леветирацем, дексаметазон хий.
П: Нугасны усны шинжилгээгээр Нэглериа фоулери гэдэг халдвар гэж гарсан.
Шон: Тархи иддэг амиб. Тэрнээс болж тархины ноцтой хаван үүссэн. Риккийг Барбитуратын аргаар кома-д оруулж, тархиных нь голд мэс заслын аргаар гуурс тавина. Тэгээд энэ гуурсаар антибиотик тарина. Тархины хаванг нь багасгана гэж найдаж байна.
Ви: Тэгээд энэ хачигнаас халддаг юм уу?
Шон: Үгүй ээ. Бохирдсон ус хамраар нь орсноос болж халддаг.
Ви: Тэгвэл... зуслангийн сэлдэг газар гэсэн үг үү?
П: Тийм байж магадгүй.
Ш: Рикки хамраа усан дотор нь хийх нь байтугай, толгойгоо ч усанд хийхээс айдаг.
Шон: Нэглериа фоулери бас цэвэрлээгүй усан сан, хамар зайлагч, ус халаачинд...
Ви: Хамар зайлагч аа?
Шон: буцлгаагүй крантны усаар хийсэн бол...
Ви: Зугаалгаар явдаг өглөө нь би хамрыг нь зайлж өгсөн. Нус нь гоожоод байсан.
Шон: Наадах чинь бараг мөн байх.
Ви: Өршөөгөөрэй.
*******************
Мо: Риггс ядаргаа, үений өвдөлт, сэтгэх чадвар муудсан, зүрхний хэм алдагдах, бага зэргийг элэгний дутагдалтай байна. Баярлалаа.
Ал: Архаг өвчтэй юм бол уу?
Мо: Тийм байсан бол урьдчилсан үзлэгийг үеэр мэдэгдэх байсан.
Ал: Тэр журам чамайг ирэхээс өмнө байсан.
Мо: Би гэрээт судалгааны байгууллагад эхний өдөр 4сая долларын судалгаа чинь хэрэггүй хог гэж хэлнэ ээ.
Ал: Цусны бүрэн шинжилгээний хариу гарсны дараа болсон нь дээргүй юу? Лаборатори мэс заслын тасаг явах замд байгаа.
*******************
Жо: Зургаан цаг болоогүй байгаа биз дээ?
Лим: Зургаа 45.
Жо: Хамт явах уу?
Лим: Баярлалаа.
*******************
Шон: Сайн уу. Виктор хаачаа вэ?
Ш: Нэг газар өөрийгөө буруутгаж байгаа байх. Тэгээд өөрчлөгддөг байсан ч болоосой.
Шон: Та хоёр нэг нэгэндээ хайртай юу?
Ш: Тийм ээ. Мэдээж. Бид хоёр дандаа ус, тос шиг байсан. Манай аав бид хоёрыг тэгж хэлдэг юм. Виктор Белградад өссөн, би Берклийд өссөн. Өөр шашин, улс төр, нийгэм-эдийн засгийн ялгаа. Гэхдээ жирэмсэн болсныхоо дараа бид хоёрт шийдэх олон асуудал байгааг мэдэж байсан. Бид чадсан. Риккийг төрсний дараа... бид хоёр гэнэтхэн маргаж эхэлсэн... Хэзээнээс самар идэж болох вэ гээд л... тоглоомын газрын авирдаг тоглоом дээр хэр өндөр авирах вэ? Хэзээнээс хүүхэд асрагчтай үлдээж болох вэ? Ийм жижиг асуудлуудыг бид хоёр шийдэж чадаагүй. Гэхдээ тийм ээ, бид хоёр одоо ч нэг нэгэндээ хайртай. Зүгээр л... одоо хайр хангалттай эсэхийг мэдэхээ больчихоод байна.
****************
Б: Амьсгалж л байна. Найдсаар л байна. Бид нар бүгдэрээ тийм байдаг, тийм ээ Сарнайнууд аа? Ингээд хүлээлт дууслаа.
Лим: Харамсалтай байна.
Жо: Жагсаалтанд буцаагаад нэрийг нь оруулчихъя. Хамгийн эхэнд байгаа.
Б: Ингэх гээд байсан юм. би уушигтай болохыг хүссэн. Хэн нэгнийх үхэээсэй гэж хүссэн.
Ээж: Брека... Хонгор минь... Энийг дуусгах уу?
Б: Үгүй ээ.
****************
Шон: Сайн уу, Гласман эмч ээ?
Аа: Юу вэ? Шон. Дараа тогшиж үзээрэй. Жаахан хэцүү байж магадгүй ч гэсэн.
Шон: Та юу хайж байгаа юм?
Аа: Яах вэ дээ... амьдралаа... Өөрийнхөө амьдралыг.
*******************
Лим: Байж бай. Дахиад жаахан харъя.
Жо: За за.
Лим: Үгүй ээ. Би өөрөө харъя. Чи гэртээ харь. Баярлалаа.
**************
Шон: Таны том дэлгэцтэй ЛЕД зурагтыг би санана.
Аа: Хуучирсан эд . Баруун талд нь зураас гарчихсан.
Шон: Та Иланад хайртай байсан уу?
Аа: Юу? Иланад хайртай байсан уу гэж үү? Тийм ээ, мэдээж.
Шон: Деббийд хайртай байсан уу?
Аа: Тийм ээ. Деббийд хайртай байсан. Шон, юу асуух гээ вэ?
Шон: Тэгсэн мөртлөө ялгаатай байдлаа арилгаж чадаагүй. Ялгаагаа арилгахад Леа бид хоёрын хайр хангалттай гэдгийг яаж мэдэх вэ?
Аа: Мэдэх боломж байхгүй. Яаж мэдэх юм? Мэдэх боломжгүй.
Шон: Би энэнд санаа зовмооргүй байна.
Аа: Сонс доо. Леа саяхан эргэлзээд байсан байх аа. Тийм үү? Та хоёр тэр асуудлыг шийдэж чадсан.
Шон: Тийм ээ, би их дэмжсэн.
Аа: За, тэр харав уу?
Шон: Гэхдээ хүүхдийн хүмүүжил жирийн асуудлаас илүү том юм шиг байна.
Аа: Тийм ээ. Хүүхэдтэй болно гэдэг том хэрэг. Их том. Өөрчлөлт. Бүх зүйл өөрчлөгдөнө, гэрлэлт гээд бүгд.
Шон: Би гэрлэлтээ өөрчилмөөргүй байна.
Аа: Сайн өөрчлөлт байж болно шд. Аардигийн нүд. Би анх Маддийд чихмэл тоглоом авч өгч байсан. Тэр үед би 21цаг үргэлжилсэн мэс засал хийсэн. Тархины эсээс астроцитын хавдар авсан. Баатар шиг л байсан. Би алдартай болсон. Надаар мэс засал хийлгэх хүмүүсийн жагсаалт бүтэн жилээр дүүрчихсэн байсан. Яг гольф тоглож байгаа юм шиг анхаарал татаж байсан. Тэр үед Илана жирэмсэн болсон. Тэр ажлаасаа гарахыг хүсээгүй. Үл хөдлөх хөрөнгийн ажил хийдэг байсан. Ажил нь их сайн явж байсан. Би ажлаасаа гарахыг хүсээгүй. Би алдартай байхыг хүссэн. Тэгээд Маддийг гэртээ авчирсан. Тэр эхний шөнө... бүх зүйл өөрчлөгдсөн. Леатай ярилц.
Шон: Би оролдсон. Цахим бүртгэлийн шинэ програмын туршилт хийж байгаа.
Аа: Тэгвэл дуустал нь хүлээ.
**************
Жо: Надад “Шарк танк”-ийн марафоноосс өөр үзчих дивиди алга. “Ноён Гайхамшиг”-ийн халзан толгойх харах хүсэл төрөхгүй болохоор нь яагаад уушгинд цус сэлбэхийг үзэж өөрийгөө зугаацуулж болохгүй гэж гэж бодлоо.
Лим: Би буруутгахгүй ээ.
Жо: Чазын Бейкеригийн кофе, кронат.
Лим: Ханьтай байгаадаа баяртай байна. Нүүми дуу цөөтэй болохоор.
Жо: Нүүми?
Лим: Миний өгсөн хоч. Грекийн уушиг гэсэн үгэнээс гаралтай, Немонас. Уушигхан гэснээс дээр гэж бодсон юм. Тийм ээ, галзуурч байх шиг байна.
Жо: Кронат. Ахиц байна уу?
Лим: Өчүүхэн. Өөр үр дүнд найдаад нэг хийсэн юмаа давтаад л сууж байна. Тийм ээ, би яг галзуурч байна.
Жо: Тэгвэл өөр юм хий.
Лим: За... Антибиотикийг хоёр дахин нэмээд, даавар/стеройд/ нэмж болно. Энэ нэг бол үрэвслийг устгана, эсвэл уушгийг.
****************
Шон: Гласси ямар байна? Сэтгэлээр унасан. Бас тортогтой. Ярилцах хэрэгтэй байна.
Леа: 37 ялгааны тухай юу?
Шон: Би дахиад хоёрыг олсон.
Леа: Шон. Миний завгүй байгаа чи мэдэж байгаа. Тийм болохоор, тийм ээ бид хоёрт санал нийлэхгүй зүйлс зөндөө гарч ирнэ. Гэхдээ цаг нь болохоор бид хоёр асуудлаа шийдчихнэ. Бас...
Шон: Виктор, Шелли хоёр ч гэсэн тэгж бодож байсан. Одоо тэр хоёр салах тухай бодож байгаа.
Леа: Виктор, Шелли хоёрыг би мэдэхгүй. Ямар ч байсан би унтахаасаа өмнө дахиад хоёр цаг ажиллах хэрэгтэй байна.
Шон: За.
Леа: Чи хүлээж байна, тийм үү?
Шон: Тийм ээ, би тэвчээртэй хүн.
Леа: Чи тэвчээртэй, бас их хүлээцтэй. Хүүхдийн сар тэмдэглэхэд чи надад их сайн байсан. Чи тэр үеийг бодоод...
Шон: Тэр үед би хайр байхад болно гэж боддог байсан.
Леа: Наадах чинь... Ийм орой болсон хойно ярилцахад хүнд сэдэв байна.
Шон: Чи өглөө ярилцах завгүй байсан. Тэгээд би Гласман эмчтэй ярилцсан. Тэр хүүхэдтэй болохоор амьдралд олон зүйл өөрчлөгддөг гэсэн.
Леа: Тэгвэл тэр үед нь ярьж болно шд.
Шон: Одоо энэ талаар ярьж чадахгүй чадахгүй бол ялгаатай байдлаа яах вэ?
Леа: 39 байна гэсэн шд. наадахыг чинь ярилцахад хугацаа орно. Наадах чинь алга болчихгүй шдээ. Бид хоёрын хайр хангалттай ч бай үгүй ч бай бид хоёр хүүхэдтэй болохоор шийдсэн болохоор тийм юм болохгүй гэж бодож байна. Шон, яг одоо би ядраад нухацтай ярилцах чадал алга. За юу?
Шон: За.
******************
Жо: Дуусгах цаг болж.
Лим: Тэрнийг анх түргэн тусламжаар ирэхэд миний ээлж дуусахад 30минут үлдсэн байсан. Цусаар бөөлжөөд, үзүүлэлтүүд нь бүгд уначихсан. Цээжийг нь нээхэд уушиг нь 70настай хүнийх шиг байсан. Тэр шөнө амьд үлдэхгүй гэж бодсон. Тэр наймтай байсан. Би гэртээ харьж чадаагүй. Тэр шөнө дэргэд нь байсан. Маргааш өглөө нь тэр... нүдээ нээгээд над руу хараад миний үсний загасан сүлжээс гоё байна гэж хэлсэн. Дуусгавал... тэнд очоод итгэлийг нь алдсан гэж хэлэх болно.
****************
Ал: Риггсийн шинжилгээний хариуг аваад ирлээ. Архаг өвчтэй байсан нь үнэн байж. Төмрийн илүүдэл.
Мо: Өөдгүй амьтан судалгаанд орох гэж худлаа хэлсэн байна.
Ал: Тэгж бодож байгаа юм уу?
Мо: Оролцогчдод 3500ногоон өгч байгаа. Би бараг л үнэн гэж боож байна. Гэхдээ тэр худлаа ярьсан ч бай үгүй ч бай, туршилтанд оролцогч чадваргүй гэсэн үг.
Ал: Хэцүү байхдаа. Байнга муугаар бодох.
Мо: Гомдож урам хугарч байснаас, сайхан гэнэтийн зүйл байсан нь дээр.
Ал: Чи хүүхдэдээ ийм юм зааж өгөх юм уу? Хүн болгоныг муугаар бод гэж үү?
****************
Ви: Туслаарай. Тусламж хэрэгтэй байна.
Ш: Юу болоод байна аа?
Шон: 1мл лоразепам хий. Татаж байна.
Ашер: Тархины даралт 40 болчихож. Тархины хаван нэмэгдэж байна.
Шон: Риккийн тархийг яг одоо нээхгүй бол үхнэ... Гавлын ясны хэсгийг авч байна. Тархины гадна бүрхэвчийг нээлээ.
П: Монитор руу хар даа. Тархины үйл ажиллагаа тогтворгүй байна. Татал өгсөөр байна.
Шон: Нэмэлт гуурс байрлуул. Хэмжээг нь нэмэгдэхээс сэргийлж пропофол хий.
Ашер: Гэхдээ хийх ёстой дээд хэмжээнд хүрсэн. Дахиад пропофол хийх юм бол тэр үхнэ.
Шон: Хийхгүй бол таталтаас болж үхнэ. Тархины электрод тавьж мэс заслын өмнөх зурагтай харьцуулж байгаад тархины зүүн талын гэмтсэн бор гадаргыг авч болох юм байна.
П: Тархийг нь тайрах гэж үү? Арай л юм биш үү?
Ашер: Таталт өгч байгаа хэсэг. Эцэг эх нь зөвшөөрөхгүй л байх даа.
Шон: Тэрэнд чи тусал. За, тархины бор гадаргууг мөстэй Эл Ар-тавиад тогтвортой байлгаж бай.
*****************
Ээж: Яг л хурдны галт тэрэгний цонхоор харж байгаа юм шиг газар орон урсан өнгөрөв. Хурдан, улам илүү хурдалсан ч тэдний хэн нь ч ядарч, амьсгаадсангүй. Сүүлчийн бүлгийг нь дараа уншъя.
Б: Дараа гэж байхгүй.
Ээж: Л эмч хаана байна?
Жо: Тэр уушгинд найдвар тавьсаар байгаа.
Ээж: Боломж байгаа юм уу?
Жо: Лим эмчийн бодол.
Б: Уншиж дуусгая.
Ээж: 16-р бүлэг. Сүүдийн хоттой салах ёс хийсэн нь.
****************
Ашер: Халдвараас болж гэмтсэн тархины бор гадаргууд тасалж авна. Энийг авах нь тэрнийг амьд үлдээх ганц арга байж магадгүй.
Ш: Гэхдээ... тэрэнд яаж нөлөөлөх вэ?
Шон: Тархины зарим хэсэг бусдыгаа бодвол ач холбогдол багатай байдаг. Нгэ хэсэг тэрний ярих чадвар, ой тогтоолтонд л нөлөөлнө. Урт хугацаагаар биш байх.
Ш: Тэгвэл ярьж чадахгүй гэсэн үү? Бид нарыг танихгүй гэж үү?
Ашер: Тэрнийг сэрэхээс нааш энийг хэлэх боломжгүй.
Шон: Риккигийн тархи нээлттэй байгаа.
Ви: Хийсэн нь дээр байх. Энэ энэ их сайн эмнэлэг. Бас их ухаалаг эмч нартай. Надад нэг ухаантай хүн “заримдаа бүх зүйл сайхан болно гэдэгт итгэх хэрэгтэй” гэж хэлж байсан. За...
***************
Риг: Төмрийн илүүдэл ээ?
Ал: Шинж тэмдэгийг нь анзаарч байгаагүй юу? Үе мөч өвдөх, ядрах, сэтгэл санаа хямрах?
Риг: Би ирэх долоо хоногт 58 хүрнэ. Одоо болтол 30-тай юм шиг л санагддаг.
Ал: Таны төмрийн илүүдэд долоо хоногийн дотор 0-ээс 60 болох боломжгүй. Та судалгаанд өөр хүний цус өгсөн юм биш биз?
Риг: Намайг хуурсан гэж байгаа юм уу? Мөнгөний төлөө юу?
Ал: Үгүй ээ, ноён Риггс, би зүгээр л... та цусны донор юм уу? 20 галлон клубт уу?
Риг: Тийм ээ, 30жил болж байна.
Ал: Та сүүлд хэзээ цусаа өгсөн бэ?
Риг: Хоёр сарын өмнө. Энэ туршилтыг эхлэхийн өмнө.
Ал: Туршилтанд оролцож байхдаа цус өгөх хориотой.
Риг: Наадах чинь сул тал нь. Би тэдний өгдөг жигнэмэгт дуртай.
Ал: Ноён Риггс, танд жигнэмэгийг чинь авч өгнө өө.
*******************
Леа: Гэртээ ирэх болоогүй юм уу?
Аа: Үгүй ээ.
Леа: Тийм бол... би танд бид нарт хийж өгдөг шиг амттай юм хийж өгөх гэсэн юм. Гэхдээ би сайн тогооч биш. Бас дэлгүүрүүд хаачихсан. Тэгэхээр таныг хот-догны амттай төмсний чипсэнд дуртай гэж найдъя. Бас Натти-баддийс. Тийм ээ. Хумсны лак уу?
Аа: Аав-охин хоёрын цаг. Мадди миний хумсыг гялалзсан солонгын өнгөөр будна гэж зөрүүдэлдэг байсан. Маргааш нь миний эхний өвчтөн их хачин байсан. Тэгээд би будагаа арилгахаа мартсанаа анзаарсан.
Леа: Сайхан дурсамж байна.
Аа: Суу л даа. Алив, суу суу суу суу. Их олон дурсамж. “Дуус шувууг хороосон нь”киног үзээд удаагүй байхад Мадди Халловинаар хиам болохыг хүссэн. Гэхдээ тэр хиамаа жинхэнэ гахайн махаар хийхийг хүссэн. Нэг шөнө хүчтэй салхилаад өрөөнийх нь хаалгыг хаачихсан. Эмээгийнх нь сүнс зочилж ирсэн гэдэгт итгэлтэй байсан. Тэгээд хоёр долоо хоног бид хоёртой унтсан. Надад зүгээр л жанк-фүүд /идэх юм/ өгөх гэж ирээгүй байлгүй?
Леа: Ярилцах хүн хэрэгтэй байх гэж бодсон юм.
Аа: Би зүгээр ээ. Нэг хүн чамтай ярилцахыг хүсч байгаа.
Леа: Мэднэ ээ. Гэхдээ энэ илүү амархан байсан юм.
Аа: Хот-дог гэдэг амт байх ёсгүй.
*****************
Ээж: Тэдний бүх амьдрал бас Нарниад туулсан адал явдал нэг хуудас бас нүүр хуудас байсан юм. Эцэст нь тэд дэлхий дээр хэн ч уншиж байгаагүй мөнхөд үргэлжлэх, бүлэг бүр нь өмнөхөөсөө илүү агуу түүхийн нэгдүгээр бүлгийг эхлүүлж байна.
Жо: Шалгалт. Морфин нэмэх үү?
Б: Тэгвэл сайн л байна. Хөөе. Би бодлоо өөрчилсөн. Влогийн талаар.
Ээж: Гайхалтай. Урагшаа.
Б: Сайн уу, Сарнайнууд аа. Би эргээд ирлээ. Ди Эл Ти маань бүтсэнгүй. Тэгэхээр... энэ миний сүүлчийн влог байх болно. Уг нь хийхгүй гэж бодож байсан юм. Томас Диланд татгалзсан хариу өгөөд, тайван гэгч нь унтана гэж бодож байлаа. Гэхдээ... салах ёс хийхгүй явж чадсангүй. Бас... өвдөх зүгээр... би... миний амьдрал богинохон байсан. Гэхдээ л энэний сайн тал нь... би хэзээ ч мэдрэхгүй гэж бодож байсан зүйлээ мэдэрч байна. Талархал. Хайртай ээждээ талархаж байна. Бас... үргэлж итгэл найдвар тавьж байдаг... Л эмч шиг хүмүүст. Бас...
Жо: Тэрэг. Амьсгалын дутагдал. Гуурс тавих хэрэгтэй.
Ээж: Үгүй ээ. Тэрнийг явуулах хэрэгтэй.
*****************
Лим: Нүүми 402 зааж байна. Бреккаг мэс заслын өрөөнд аваач.
Жо: Уушиг болчихлоо. Гуурс тавья.
Ээж: Тийм ээ.
*****************
Ш: Рикки?
П: Мерфи эмч ээ.
Ви: Рикки? Бид нарыг сонсож байна уу?
Шон: Сайн уу. Хаана байгаагаа мэдэж байна уу? Өөрийнхөө нэрийг мэдээх үү?
Ри: Би Рикки Павлович. Би эмнэлэгт байгаа. Сүмийн зуслан дээр зэвэрсэн хадаасан дээр гишгэчихсэн. Гэхдээ би ирэх жил дахиад явмаар байна.
***************
Лим: Гэртээ тавтай морил, Нүүми.
Ал: Тэгэхээр Риггс бүх насаараа цусаа өгч байгаа донор.
Мо: Тэгээд шинж тэмдэг нь илрэхгүй байж.
Ал: Энэ туршилтыг эхлэх хүртэл. Туршилт дуусах хүртэл цусаа өгч болохгүй. Тэгэхээр, журамд асуудал байхгүй, чадваргүй хүн байхгүй, бас Риггс худалч биш. Харин ч тэр жинхэнэ баатар.
Мо: Би ертөнцийг харах үзлээ жаахан өөрчлөх хэрэгэй юм шиг байна.
Ал: Би Итали шарсан маханд дуртай.
Мо: Ойлголоо.
*****************
Лим: Нүүмийг туршихад бэлэн үү?
Жо: Чиний уушгинд тийм нэр өгсөн. Их хачин шөнө байлаа.
Лим: Жижгээс эхэл.
Леа: Ирсэнд баярлалаа. Бид ярилцах хэрэгтэй.
Шон: Дугаар 39. Хоолны хязгаарлалт. Хөхний сүүнээс өөр...
Леа: Өшиглөж байна.
Шон: Сэтгэл хөдөлчихлөө.
Леа: Нааш ир... Удахгүй олон шинэ дурсамжтай болно гэж бод.
Аа: Хөөе. Гэртээ харьцагаая.
Шон: Дугаар 39. Самархан 6сар хүртэл хөхний сүүнээс өөр нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх хэрэггүй гэж бодож байна.
Леа: Амархан л юм байна. Дугаар 38.
6-р бүлгийн 11-р анги төгсөв
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home