Good doctor S6-10
Үргэлжлэх хугацаа: 43мин
Орчуулсан: Ж. Тамир
Нэмэгдсэн дүр:
Боб: эр, зүрхний мэс засал хийлгэх гэж байгаа өвчтөн
К: эм, 13 настай шаргал үстэй өвчтөн
Ээж: Келлигийн ээж
Шон: Өглөөний мэнд.
Аа: Бага багаар нь.
Леа: Уучлаарай. Засварчин хоцорч ирэхээр уур хүрээд байдаг юм.
Аа: Тэр хоцроогүй. Манайд хэсэг шоргоолж үүрлэсэн юм байх гэж бодсон чинь шоргоолжнууд хаа сайгүй тархсан байсныг тогтоосон. Би бодис цацаж ариутгал хийлгэхээр болсон.
Леа: Үгүй ээ. бүх хувцас, хоолоо баглах хэрэгтэй болсон уу?
Шон: Виканы хий хувцасыг яах ч үгүй. Гэхдээ хариад бүх хүнсээ хаяарай.
Аа: Аль хэдийн хаячихсан.
Леа: Хаана байрлах вэ?
Шон: Манай зочны өрөөнд бай.
Аа: Зочид буудалд ч юм уу байрлана аа.
Шон: Та зочид буудалд унтах дургүй шд. Би найзууддаа төвөг удах дургүй. Жирэмсэн эхнэрүүдэд нь төвөг удах бүр ч дургүй.
Леа: Төвөг удахгүй ээ. Манайд бай л даа.
Аа: Би зүгээр ээ. гэхдээ баярлалаа.
Шон: Бид хүсч байна.
Леа: Яг үнэн. Шаардаж байна.
Аа:Заа за. баярлалаа.
**************
Ашер: Амттай шд.
Жо: Заваан.
Ашер: Өтгөн гаргана.
Жо: Наадахыг чинь мэдэхийг хүсэхгүй байна.
Ашер: Чи эмч. Чавганы шүүс хүнд яаж нөлөөлдөгийг чи...
Жо: Амаа тат. юм идэж байна.
Ашер: Хөөх. Кофе, ред булл. Өглөөний цайны дараа Эм Эм Эй тоглолт үзэх нь үү?
П: Оройтож унтсан. Эрч хүч хэрэгэй байна. Хэдэн сэтгүүл уншсан. Бас уулзалтандаа явсан. Хүсвэл миний цагийн бүртгэлийг хараарай.
Жо: Би юм хэлээгүй.
П: Шаардлагагүй.
Лим: Волкэ, Перез та хоёр өнөөдөр над дээр.
Ашер: Би Парк эмч дээр гэж бодсон шд.
Лим: Би сая нэг резидент эмч халсан. Та хоёр ажиглалтын хугацаатай байгаа. Тасагтаа ийм юм хүсэхгүй байгаа ч, та нарын мэс заслын чадвар хэр сайжирч байгааг өөрөө харахаар шийдсэн. Таван минутын дараа эхэлнэ. Битгий хоцроорой.
******************
Мо: Би дахиад яаралтай үр суулгуулмаар байна.
Эм: Хамгийн багадаа 3сар.
Мо: Дааврын тариа, метил-преднизлоноо дахиж уугаад, урьдчилан сэргийлэхээр умайг цэвэрлэчихвэл шаардлагагүй.
Эм: Умайд ачаалал өгвөл гаж нөлөө нэмэгдэнэ гэсэн үг.
Мо: Би чадна аа.
Эм: Морган, яарч байгааг чинь ойлгож байна. Гэхдээ нэг удаагийн суулгалт амжилтгүй боллоо гээд...
Мо: Жирэмсэн болохын тулд юу ч хийсэн яах вэ. Одоо. Гурван сарын дараа биш.
Эм: За. өнөөдөр даавар, метил-преднизлоноо өнөөдөр эхэлнэ.
*****************
Лим: Надад шинэ санаа байна.
Боб: ЭХО-ны хариу тийм муу гарсан юм уу?
Лим: Зүрхний чинь булчин их хурдан муудаж байгаа. Тохирох донор гарч ирэхийг хүлээх боломжгүй. Тэгэхээр байгааг чинь засна. Сорвийг нь салгаж аваад, нийлэг наалт ашиглан байгаа эдийг чинь нийлэг наалт хэрэглэж ховдолных нь хэлбэрийг өөрчилнө. Цаасан баг хийдэгтэй адилхан.
Боб: Тийм боломж байсан юм бол яагаад эрт хийгээгүй юм?
Лим: Ур чадвар шаардсан мэс заслын арга.
Ашер: Лим эмчийн арга барил байгаа юм.
Лим: Гэхдээ энийг таны хувьд хамгийн сайн сонголт гэж би бодож байна.
Ашер: Энэ мэс засал гайхалтай. Та яаж бодож олсон юм?
Лим: Би биш ээ. “Дор процедур” гэж нэрлэдэг мэс заслын нэг хэсэг байгаа юм. Үндсэндээ ховдлыг наадаг арга.
Ашер: Энэ тийм ч амар биш. Сэтгэл хөдөлж байна.
Лим: Больж үз.
Ашер: Яасан?
Лим: Намайг магтлаа гээд ажиглалтын хугацаа чинь алга болчихгүй.
Ашер: Би худлаа магтаагүй, чин сэтгэлээсээ...
Лим: Тодосгогчтой MRI хий. Сорви болоод ажиллаж байгаа хэвийн ажиллаж эдийн зургийг гарна. Тэр хооронд би мэс заслын төлөвлөгөөг гаргана. Перез эмч ээ, энэ MRI-аас надад юу хэрэгтэй вэ?
П: Баруун ховдлын сорвины зураг, ямар ч сарнил, хөдөлгөөнгүй цэвэр зураг.
Лим: Ямар ч алдаа гаргаж болохгүй.
Гарчиг: 6-р бүлгийн 10-р анги.
Жо: Энд жижиг будруу байна.
Ээж: Хүүхдийн эмч энийг уйланхай гэсэн. Мэс засал хэрэггүй гэж хэлсэн ч гэсэн зөвлөгөө авсан нь дээр гэсэн л дээ.
Шон: Яах аргагүй мэс засал хийлгэх хэрэгтэй.
Жо: Энэ хэвтэх шаардлагагүй жижиг ажилбар. Өмнө нь шинж тэмдэг илэрч байгаагүй 13 тай болохоор хоргүй байгаа байх.
Шон: Хатгаж дээж аваад биопсийн шинжилгээ, бас томографын зураг авч байж л мэднэ.
К: Биопси гэж юу юм?
Жо: Тариатай адилхан.
К: Миний гэдэс рүү юу?
Ээж: Хонгор минь. Зүгээр ээ. Чи зүгээр болно.
К: Ээж ээ, үгүй ээ.
Ээж: Унтаж байхад нь авч болох уу?
Шон: Мэдээ алдуулалт биопси шинжилгээнд шаардлагагүй эрсдлийг нэмэгдүүлдэг.
К: Гуйя, би чадахгүй ээ.
Жо: Келли, бид мэдээ алдуулна. Нүдээ аниад, ээжийнхээ гараас бариад арав хүртэл тоолчих. Тэгээд л бүгд дуусчихна.
К: Амалж байна уу?
Жо: Амалж байна.
*********************
Ашер: Энэ ч муу шүү.
П: Надад давгүй харагдаж байна. Захын агшилтуудын хэмжээ нь бүгд 200-аас доош, хэмжээндээ байна.
Ашер: Бобд мэс засал хийх Лимийн санаа.
П: Чи гайхалтай гэсэн биз дээ?
Ашер: Судалгаа хийж, сайн ойлгоогүй байхдаа хэлсэн юм. Их өндөр эрсдэлтэй.
П: Чи долигонож байгаад баригдсан болохоороо л тэгж байна.
Ашер: Үнэхээр сэтгэл хөдөлсөн байсан юм.
П: Одоо, ганц нийтлэл уншчихаад...
Ашер: Тавыг уншсан. Миний уншсан нийтлэлд болгонд баруун талд сөрөг үр дагавар гарсан гэсэн байсан.
П: Лим энэ хүнийг олон жил эмчилж байгаа болохоор сайн мэдэж байгаа байх.
Ашер: Тийм ээ, өвчтөнөө ч гэсэн сайн мэдэж байгаа. Тийм болохоор шийдвэр гаргахад нь нөлөөлж байж магадгүй.
П: Чи ерөнхий мэс засалчийн шийдвэр гаргах чадварт эргэлзээд байгаа юм уу?
Ашер: Үгүй ээ. Стратегаа дахиад бодож үзээч гэж санал тавихыг хүсч байна.
П: Би тэгэхгүй л байсан.
Ашер: Яагаад? Айгаад уу?
П: Тийм. Чи ч гэсэн айсан нь дээр. Миний асуудал, Повел та хоёрын хийсэн зүйл, дахиад нэмэхийг хүсэхгүй байна.
*****************
Мо: Ноён Зеграст нүдний дусаалгаа яаж хэрэглэхийг заагаад өгчихгүй юу?
Эм: Тэгье ээ. Асуудалгүй.
Эм9: Сайн байна.
Охин: за.
Мар: Хөөе. Би Барун эргийн хамгийн том Гэрээт судалгааны төвүүдийн нэгтэй гэрээ хийчихлээ. Тэд Сейнт Бонавентурт бүх эмнэлзүйн туршилтуудаа явуулахаар болсон.
Мо: Хөөх. Гайхалтай. Гэхдээ тэд нарт зай гаргаж өгөхийг тулд эмнэлгээ хаахаар төлөвлөж байгаа гэж хэлэх гээгүй бол...
Мар: Тэднийг байрлуулах газар байгаа. Гэхдээ надад ухаалаг, дайчин, амбицтай, хамын ажиллаааг удирдаж явуулах хүн алга. Сонирхох уу?
Мо: Сэтгэл хөдөлж байна.
Мар: Маш их ажилтай байх болно. Сейнт Бонс, бас чамд том боломж.
Мо: Санал нэг байна. Жаахан гэнэтийн юм боллоо. Би бодож болох уу?
Мар: Мэдээж. Жаахан бодоод. Гэхдээ битгий удаарай. Тав дахь гэхэд надад хариугаа өгөөрэй.
Охин: За.
*****************
Ашер: Зүрхэнд нь эрүүл гэж хэлчихээр хэсэг бараг алга.
П: Бас байгаа хэсэгт нь агшилт бараг явагдахгүй байна.
Лим: Зүрхний судасны чиглэлийг өөрчилсний дараа ашиглаж болох эд байна шд.
Ашер: Ховдлын хэлбэрийг өөрчлөх хангалттай эд байгаа гэж найдаж мэс засал хийж болохгүй шд.
Лим: Наадах чинь энэ мэс заслын эрсдэл. Өөр санаа байгаа бол?
Ашер: Туслах төхөөрөмж тавих. Тохирохгүй донорын зүрхтэй.
Лим: Бодож үзээд боломжгүй гэж үзсэн. Жил ч болохгүй тохирохгүй зүрхийг түлхэж эхэлнэ.
Ашер: 24 цаг ч болохгүй мэс заслын ширээн дээр өнгөрснөөс дээр шд.
Лим: Саналыг чинь үнэлж байна. Гэхдээ дууны чинь өнгө таалагдахгүй байна.
Ашер: Уучлаарай. Бобыг удаан хугацаагаар дархлаа дарангуйлагч эм уулгах юм бол тохирохгүй зүрхний хугацааг хэдэн сараар уртасгаж болно.
Лим: Тэр хугацаанд ямар ч халдварт өртөж магадгүй. Энэ мэс засал өндөр эрсдэлтэй гэдгийг мэднэ ээ, гэхдээ Бобын хувьд зүрхний донор олдох хүртэл тэрнийг амьд байлгах цорын ганц арга гэж бодож байна. Би мэс заслын дарааллыг судалж, давтахаар шийдсэн. Та хоёрт ч гэсэн тэг гэж зөвлөе.
********************
Жо: Яагаад зөвшөөрсөн юм?
Леа: Эелдэг хүний нэг заавал хэлэх ёстой үг байдаг даа. Хүсэхгүй байгаагаа мэдсээр байж.
Жо: За за. Зүгээр дээ. Чи өдөржин ажил дээрээ байна. Орой болохоор Гласман нэг буланд суугаад шинэ ерөнхийлөгчийн намтар унших байлгүй.
Леа: Наадах чинь... их тодорхой хэллээ.
Жо: Хөгшин хүмүүс ерөнхийлөгчийн тухай унших дуртай байдаг юм. Яаж тэднээс дээр хийх байсан тухайгаа төсөөлөх дуртай.
Леа: Яасан бэ?
Жо: Уйланхай биш байна.
*****************
Жо: Гидатиформ хэлбэрийн мэнгэ байна.
Шон: Сонирхолтой л юм. Ийм хадар боловсорсон, мутацид орсон өндөгнөөс үүсдэг. Тэр секс хийсэн байна.
Жо: Тэр дөнгөж 13-тай. Тэгэхээр өөрөө зөвшөөрсөн байлаа ч, хуулиар бол хүчингийн хэрэг.
Шон: Шинэ асуудал байна. Үнэндээ хоёр. Энэ төрлийн хавдар боловсорсон өндөг мутацид орсоноос болж үүсдэг. Тэгэхэр мэс засал хэцүү байна гэсэн үг. Бас охин чинь бэлгийн харилцаанд орсон байна гэсэн үг.
К: Хүлээгээрэй, гэхдээ... би жирэмснээс хамгалах арга хэрэглэдэг. Бас бид нар бэлгэвч хэрэглэдэг. Би яаж жирэмсэн болох юм?
Шон: Жирэмсэн биш ээ. Өндөг ураг бололгүй хавдар болж мутацид орсон гэсэн үг. Тэгээд ч ямар ч жирэмнээс хамгаалах арга 100% баталгаатай биш.
Ээж: Гэхдээ энийг авч болно биз дээ, тийм үү?
Шон: Тийм ээ.
Жо: Та охин чинь секс хийсэн гэдгийг мэдээд гайхсан шинжгүй байх чинь.
Ээж: Би мэдэж байсан. Райн тэр хоёр үерхээд жил гаран болж байна. Тэд нэг ангийнх. Хөөрхөн хүү.
Жо: 13 настай хүүхэд бэлгийн харьцаанд орох ёсгүй.
К: Би хүүхэд биш. Тэгэдэ ч Райн бид хоёр нэг нэгэндээ хайртай. Тэрэнтэй секс хиймээр байгаа бол энэ миний шийдвэр.
Жо: Та зөвшөөрч байгаа юм уу?
Ээж: Өсвөр насны хүүхдийг эцэг эх нь юу ч гэсэн хэлсэн хийх л болно. Тэгээд нууцаар хийлгэж байхаар би тэрэнтэй ярилцахаар шийдсэн. Аюулгүй сексийн талаар. Жирэмснээс хамгаалах арга. Бас эерэг туршлага болог гэж бодсон.
Жо: Таны охин...
Шон: Маргааш өглөө мэс засалд орно.
*******************
Ашер: Намайг бөмбөлөгийг хагалахаар...
П: Би сүүлчийн хавчаарыг салгана.
Ашер: Энэ... янзтай байлаа. Гэхдээ л амжилттай болно гэдэгт эргэлзээд байна. Гэхдээ бол сонирхолтой байх нь гарцаагүй.
П: Энэ удаа би гутранги үзлээ өөртөө үлдээх байсан.
Ашер: За за. Би гутранги үзэлтэн биш, бодит хүн.
П: Хэн туршилтын хугаатай байгаа билээ?
Ашер: Мэдэж байна. Лим том хүн. Өөрийнх нь санааг сорихыг хүсч байгаа. Энэ бидний ажлын нэг хэсэг.
П: Эмчилгээний үеэр бид даруу байдлын үнэ цэнийг их ярьдаг.
Ашер: Хөөх. Лим удирдах албан тушаалтай. Тэгээд ч чи даруу занг, хулчгар зантай андуураад байна.
П: Лим байна. Гэхдээ үл тоомсорлож болно. Муу залуу гэдэгээ харуул.
*****************
Мо: Сайн уу. Чамайг өдөржин харсангүй.
Ал: Би чөлөө авсан. Лим миний рездентүүдийн авсан, Келлан ирсэн. Бид хоёр “Ёонг дэ Жайант” үзэх гэж байгаа. Энийг миний ширээн дээр үлдээчихэж.
Мо: Хөгжилтэй байх байх.
Ал: Надад ч хөгжилтэй л байна. Тэр найзуудтайгаа үзэхийг илүү хүсч байгаа. Гэхдээ надаар тасалбар, шар айрагныхаа мөнгийг төлүүлэх дуртай ч гэсэн.
Мо: Бурхан минь, Келлан ууж болдог болсон уу?
Ал: Өмнө нь уудаг л байсан байх. Гэхдээ хуулиар бол сарын өмнөөс.
Мо: Цаг хугацаа ч хурдан юм аа.
Ал: Төсөөлж байснаас чинь ч хурдан. Сайхан амраарай.
Мо: Парк? Эндрюс судалгааны том төвтэй гэрээ хийсэн гэсэн. Намайг менежер нь болж хариуц гэсэн.
Ал: Баяр хүргэе.
Мо: Энэ гайхалтай боломж. Яг миний хүсч байсан зүйл. Гэхдээ, ажил дээр удаан байх шаардлагатай болно. Харин би хурдан ээж болохыг хүсч байгаа.
Ал: Миний сайхан дурсамжууд бүгд сургуулийн жүжиг, бейсболын тэмцээн, аялал байдаг. бас миний хамгийн их харамсдаг юм тэр мөчүүдийн ихэнхэд нь би очиж чадаагүй. Уучлаарай.
Мо: Хариултыг чинь сонсохыг хүсээгүй бол би асуухгүй байсан.
Ал: Чи сайхан ажилтай. Амьдралд ганц олдох боломж биш байж болох ч, ажлын цагаа зохицуулаад хуваарь гаргаж болно. Надад бол аль аль нь боломжийн санагдаж байна.
Мо: Баярлалаа. Келланд мэнд хүргээрэй.
Ал: Тэгнэ ээ.
***************
Жо: Келли маргааш өглөө мэс засалд ороход бэлэн.
Шон: Сайн байна. Гэртээ харьцагаая.
Жо: 13 настай хүүхэд бэлгийн харьцаанд орох зөвшөөрөл өгөх боломжгүй, тэгсэн бол бид нар мэдэгдэх үүрэгтэй.
Леа: Найз залуутайгаа секс хийсэн гэж цагдаад мэдэгдэх гэж байгаа юм уу?
Жо: Цагдаа биш ээ. Хүүхэд хамгаалах байгууллага. Ээж нь зөвшөөрсөн гээд хуулиар тогтоосон хүчингийн хэргийг үгүйсгэж чадахгүй.
Шон: 13 настай хоёр хүүхэд секс хйисэн. Хэн нь хүчирхийлэгч, хэн нь хохирогч болох вэ?
Жо: Хоёулаа хохирогчид.
Шон: Хоёулаа хүчингийн хэрэг үйлдсэн бол, ямар ч утга алга.
Жо: Шон, нэршил нь чухал биш. Долдугаар ангийн хүүхэд, чихмэл баавгай тэвэрч унтдаг. Ядаж л ээж нь зөвлөгөө авах ёстой.
Леа: Чи үнэхээр тусална гэж бодож байна уу? Асуудлыг улам том болгох юм биш үү?
Жо: Наадах чинь бидний шийдэх хэрэг биш. Бид тийм үүрэгтэй...
Шон: Үгүй ээ, байхгүй. Манай өвчтөн бэлгийн бойжилт нь гүйцсэн, Таннерын 4-р үед хүрсэн. Хамтрагч нь ижил настай бол бэлгийн харьцааны талаар өөрөө шийдвэр гаргах эрхтэй.
Жо: Биеийн хөгжил нь гүйцсэн байлаа гээд...
Шон: Би хариуцсан эмч нь. Энэ миний шийдвэр.
Леа: Тэр үнэн, Шон. Гэхдээ та хоёр ярилцсан нь дээр байх.
Шон: Хууль тодорхой. Өөр ярилцах юм байхгүй.
******************
Леа: Гайхалтай үнэртэж байна.
Шон: Хувцасаа сольчихоод ирье.
Аа: Ээжий маань амталдаг арга. Уг нь шарсан сармис хийдэг юм. Гэхдээ чамайг зарим хүнсэнд мэдрэмтгий гэж сонссон.
Леа: Мэдрэмтгий гэж хэлсэн үү, эсвэл...
Шон: Аймшигтай гүйлгэлт. /гэдэс гүйлгэх/
Леа: Хүзүүг нь мушгина аа.
Аа: Яг зөв. Эний амсаад үз.
Леа: Бурхан минь.
Аа: Тийм байгаа биз?
Леа: Ёстой гайхалтай.
Аа: Шарсан сармистай бол бүр гоё. Гэхдээ, Танай гэр, танай дүрэм.
Леа: Тэрний хаанаас сурсныг одоо л мэдлээ. Шон хоол хийхдээ яг тань шиг. Бүгдийг нь урьдчилж хэмжээд, хийх дарааллаар нь саванд хийж тавьдаг.
Аа: Мэс засалчид. Юмыг яаж хийхээ мэддэг юм.
Леа: Таны хэт цэвэрчийг дурдахгүй өнгөрч чадахгүй нь.
Аа: Хэт цэвэр зүйл гэж байдаггүй.
Леа: Үгүй ээ, гэхдээ би цэвэрлэчихсэн шд.
Аа: Чи усаар зайлсан. Би ногооноо жигнэнэнэ. 11минутын дараа бэлэн болно.
Леа: За. Би хувцасаа солиодохъё.
****************
Лим: Энэ. Гурвалсан булчингийн таславч. Дахиад тавь даа.
П: Хавхлагаас шингэн алдагддаг юм байна.
Лим: Тэгэхээр судас шилжүүлж залгахдаа шинэ хавхлаг хийж, ховдлын нөхөн сэргээлт хийх ёстой гэсэн үг.
Ашер: Тэрний бие ийм том мэс засал дийлэхгүй шд.
Лим: Бидэнд сонголт байхгүй. Яаж нэг мэс заслаар бүгдийг нь хийх арга л олох хэрэгтэй.
Ашер: Тохирохгүй зүрх, аппараттай тавьж болно шд.
Лим: Үгүй.
Ашер: Энэ...
Лим: Миний татгалзсан санаа байна.
П: Тэгээд, бид нар юу хийх вэ?
Лим: Юу хэрэггүй. Би энийг өөрөө бодох хэрэгтэй байна.
Ашер: Бид хоёр судалгаа хийхэд тусалъя.
Лим: Мэс заслын сайн төлөвлөгөө гаргах хэрэгтэй байна.
П: Дараа нь ачааллыг нь бууруулахын тулд эхлээд Импелла тавья гэж бодож үзсэн үү?
Лим: Эрсдлийг нь улам нэмэгдүүлэх гэж үү? Уучлаарай. Харьж амарцагаа. Энэ миний асуудал. Би учрыг нь олно.
Ашер: Лим дарамтанд байгаа. Би... би би би зүгээр ээ. Зүгээр л ядраад. Маргааш уулзъя.
Эм: Таны дуудлагыг автомат дуут шууданд холболоо.
П: Сайн уу. Куин. Данни байна. Завтай бол над руу залгаж болох уу? Би уулзалтанд очмооргүй байна. Гэхдээ... тиймхэн байна... Хэн нэгэнтэй ярилцмаар байна. Баяртай.
******************
Шон: Би шүршүүрт орох гэж байлаа. Чи түрүүлж орох гээгүй бол...
Леа: Баярлалаа. Түрүүлээд ор ор. Би явж кофе чаналаа.
Шон: Өө. Гласман эмч кофе чаначихсан. Бас ажилдаа явахаасаа өмнө бид хоёрт кройссант авсан байна лээ.
Леа: Хөөх. Өглөөний цай, кофе бэлэн байгаа юм чинь, хоёулаа шүршүүрт удаан орж болох нь. Хамтдаа.
Шон: Тийм ээ. Тэгэх цаг байгаа.
********************
Боб: Шинэ ховдол, бас шинэ хавхлаг уу?
Лим: Ховдлыг засаад, хавхлагийг шинээр солино.
Боб: Энэ үнэхээр миний... цорын ганц арга уу?
Ашер: Зүрхний механик төхөөрөмжүүд байдаг л даа.
Лим: Тэрийг бодож үзсэн. Таных шиг хүндэрсэн зүрхний дутагдалд энэ хамгийн сайн сонголт.
Боб: За. За. Та тэгж бодож байгаа бол.
Лим: Бид танд санаа тавина аа.
Боб: Мэднэ ээ. Баярлалаа.
Лим: Шинэ хавхлаг бэлд.
*******************
Жо: Өглөөний мэнд.
Леа: Шүршүүрийн секс, кройссанттай эхлүүлэх ч сайхан юм аа.
Жо: Азттай л байна. Дунд сургуульд сурдаг хүү чинь шүршүүрт секс хийж, кройссанд идвэл чи зөвшөөрөх үү?
Леа: Би өрөөг нь ямар өнгөөр будахаа бодож байгаа. Наадахыг чинь бодоход бэлэн биш байна. Гэхдээ... ээжийнх нь хэлж байгаа зөв ч юм билүү. Би ахлах сургуульд байхдаа ээж, аав хоёроосоо байнга нуудаг байсан. Би хүүхэдтэйгээ тийм харьцаатай байхыг хүсэхгүй байна.
Жо: Бид нар хүүхдийн тухай ярьж байна. Дөнгөж өсвөр насанд хүрсэн. Би анх хүнтэй унтахдаа 18тай байсан. Леон Максвел. Бид хоёр жил болж байсан, би бэлэн гэдэгтээ итгэлтэй байсан.
Леа: Тэгээд? Ямар байсан?
Жо: Давгүй. Зарим зүйлийг мэдсэний дараа хөгжилтэй байсан. Гэхдээ Леоноос эхлээд анагаахад байсан Дуэйн хүртэл секс үргэлж садаа юм шиг санагддаг байсан.
Леа: Садаа? Тэр залуус юу хийж байгаагаа мэддэггүй байсан юм шиг байна.
Жо: Дотно харилцаанд байхаар би өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг мэдэхгүй, бурхнаас холдсон юм шиг санагддаг. Тэгээд больчихсон.
Леа: Больсон? Юу зогссон гэж?
Жо: Секс хийхээ. Гэрлэх хүртэлээ дахиад хийхгүй.
Леа: Хэр удаж байгаа юм?
Жо: Хэдэн жил, чамтай танилцахаас өмнө.
Леа: Чи надад хэлээгүй шд. Сексийн тухай бид байнга ярьдаг шд.
Жо: Би өөрөө наргиа болохгүйн тулд наргиаг чинь дагадаг.
Леа: Би тийм зүйлээс болж чамайг яасан ч шоолохгүй.
Жо: Леа чи миний Библь судлах бүлгийг “Уран зөгнөлт итгэлийн бөмбөг” гэсэн.
Леа: Уучлаарай. Гэхдээ Перезтэй тэгээд яах гэж байсан юм?
Жо: Миний болздог бусад залуустай л адил. Үнсэлцэх, бас бус өөр зүйлээс би татгалздаггүй. Гэхдээ... Эрэгтэй хүн намайг байгаагаар минь хүлээж авахгүй бас миний итгэлийг хүлээж авч чадахгүй бол тэр хүнд цагаа зарцуулах хайран.
Леа: Энэ зүгээр л... жаахан туайлширсан юм шиг? Бас жаахан гунигтай. Амьдралын хөгжилтэй хэсэг байж болно шд. гэтэл чи тэрнээс өөрийгөө тусгаарлачихсан байна шд.
Жо: Чи намайг ойлгохгүй байна. Энэ миний хувьд нэмэлт юм биш. Энэ бол... Ийм болоод л би хүнд ярьдаггүй юм.
********************
П: Зүрхнийх нь хэлбэрийг мэдэхгүй болохоор хавлагийн хэмжээ, ямар хэлбэртэй байхыг мэдэх арга алга.
Ашер: Лимийг ховдлыг засч дуусахаас нааш мэдэх боломжгүй. Тэрэнд шилжүүлэн суулгасан нь дээр, тийм биз дээ?
П: Санал нэг байна.
Ашер: Лимийн шахалтнаас болоод өвчтөн зөвшөөрч байна. Дөрвөлжин хүрээ дугуй нүхийг бөглөхгүй, энийг мэс заслын үеэр мэдэх юм бол буцаахад хэтэрхий оройтсон байх болно.
Лим: Энэ төгс арга биш, гэхдээ бидэнд байгаа хамгийн сайн нь.
Ашер: Энэ шийдвэл төгс биш гэдгийг та Бобд тайлбарлаж өгсөн үү?
Лим: Тэр эрсдлийг мэдэж байгаа. Сонголт нь хязгаарлагдмал гэдгийг ч бас. Заримдаа өвчтөнд хэцүү шийдвэр гаргахад туслах хэрэгтэй болдог юм.
Ашер: Энэ шийдвэрийг тэрний өмнөөс та гаргах ёстой гэж бодохгүй байна. Би ганцаараа биш.
П: Би.. танд итгэж байна.
Лим: Маргааш хамгийн түрүүнд Бобд хагалгаа хийнэ.
******************
Эм: Даралт нь огцом өсч байна.
Шон: Харвалт байж магадгүй. Лабеталол дуслаар хий.
Жо: Ийм болоод л хүүхдүүд...
Шон: Боль. Ажилдаа л анхаарлаа төвлөрүүл. Зүрхний хэм маш удаан байна. Атропин хийх хэрэгтэй.
***************
Шон: Манай өвчтөний даралт тогтвортой байна гэж байна. Маргааш мэс засал хийж болно.
Аа: Сайн хэрэг байна.
Леа: Янзын үнэртэж байна. Амт нь бүр ч гоё.
Аа: Нууц нь ганга. Шинэхэн ганга байх хэрэгтэй. Хатаачихвал амт нь алга болчихдог юм. бас жаахан нимбэгний хальс.
Леа: Үнэнээ хэлье. Таныг энд байгаад баяртай байгаагаа хэтрүүлж байж магадгүй ч, таныг Голдэн Рамси шиг хоол хийгээд байвал би явуулахгүй шүү.
Аа: Хоёр хүний орон дээр, хагас зассан хүүхдийн өрөөнд унтах таалагдаж байгаа ч, би татгалзах хэрэгтэй болох нь. За, Рубен? Хөөе хөөе хөөе. Наадах чинь хоёр дахин их юм байна шд. За. За. Зөвшөөрлөө. Итгэмээргүй юм. Дээврийн тулгуурыг солих хэрэгтэй болчихлоо. Тийм ээ.
Леа: Дээврээ бүтнээр нь солих юм бол шинэ байшин авсан нь дээр биш үү?
Аа: Тэгж яах юм? Би байшиндаа хайртай.
Леа: Эртнийх, нэг хүнд хэтэрхий том, бас нурж байгаа.
Шон: За байнга засвар хийх ёстой гэж гомдоллодог шд.
Аа: Тэр байшинд Маддийг анх төрсний дараа авчирч байсан. Тэрний бүх төрсөн өдрийг тэмдэглэдэг байсан байшин. Араны хашаандаа оршуулгын газар хийгээд,утаа тавьдаг машин ашиглаад жил болгон байшингаа сүнстэй байшин болгодог байсан. Хөршийнхөө хүүхдүүдийн үнхэлцэгийг хагалах дөхдөг байсан. Намайг гэртээ ирэхэд, Мадди тэр шатаар төгсөлтийн үдэшлэгийн даашинзайгаа гүйж ирсэн.
Леа: Та тэр байшинг хэзээ ч зарахгүй.
Аа: Би хэзээ ч тэр байшинг зарж чадахгүй.
******************
Мо: Энэлгийн цус авах багаж дуусч байна. Мэс заслын тасгаас авч болох уу?
Лим: Мэдээж. Ирэхээр нь нөхөөд өгчихөөрэй.
Мо: Эндрюс надад санал...
Лим: Сонссон. Баяр хүргэе. Чамд яг тохирно.
Мо: Тийм ээ. Гэхдээ... Чи ухаалаг, дайчин бас амбицтай.
Лим: Дахиад “Гэхдээ” гэдэг үг байгаа юм шиг байна.
Мо: Чи хүүхэдтэй болохгүй байхаар шийдсэн.
Лим: Шийдсэн гэж хэлэхгүй ээ, зүгээр л тийм зүйл болоогүй.
Мо: Уучлаарай.
Лим: Хэрэггүй ээ. Би өөрийнхээ хүссэн ээж, бас чадварлаг, төгс төгөлдөрт дуртай мэс засалчийн ажлыг зэрэг хийж чадахгүй. Миний зөвлөгөө. Аль нь чамд илүү сэтгэл ханамж авчрахыг мэдээд, бүх зүйлээ тэрэнд зориул. Бүгдийг өөрийн болгох боломжгүй.
Мо: Гэхдээ олон эрчүүд...
Лим: Үгүй ээ, тийм биш. Тэдний гаргаж байгаа шийдвэр хоорондоо зөрчилдөггүй.
****************
П: Чи намайг Лимийн өмнө эвгүй байдалд оруулсан. Би чиний талд орно гэж хэлээгүй.
Ашер: Чиний зөв. Миний буруу.
П: Чи бид хоёрын хувьд ажиглалтын хугацаа гэдэг өөр утгатай. Чинийх бол зүгээр л нэг шийтгэл. Дүрэм зөрчсөн гэсэн сануулга. Би хутганы ирэн дээр байгаа, намайг хүмүүс мэс засалч болох уу, хар тамхичин болох уу гэдгийг ажиглаж байгаа.
Ашер: Мэс засалч хүн өвчтөнийхөө төлөө тэмцэх ёстой.
************************
Леа: Яах гэж угаалгын өрөөний хаалганд халатаа өлгөсөн юм бэ?
Шон: Би биш ээ. Нэг халатаа Гласман эмчид зээлүүлчихсэн.
Леа: Хоёулаа угаалгын өрөөний хаалганд халатаа өлгөдөг юм уу?
Шон: Энийг анзаарч байгаагүй юм байна.
**********************
Леа: Ядаж чамд инээдтэй байгаа бол яамай даа.
Жо: Тэгээд яах болж байна? Гэртээ зочинтой байж чи нөхөр рүүгээ гэнэтийн дайралт хийсэн юм чинь.
Леа: Ууранд норгохгүйн тулд халатаа угаалгын өрөөний гадна талд өлгөдөг хүн байдаг юм уу? Ганц тэр ч биш. Тэр хоёрын хоол хийдэг арга, цэвэрлэгээ хийж байгаа нь, ариун цэврийн хэрэглэлээ өрж байгаа нь
Жо: Чи тэрнийг Шоны аав гэсэн шд.
Леа: Тийм ээ.
Жо: Алим модноосоо хол унадаггүй.
Леа: Яагаад ч юм Шон мод нь юм шиг санагдаад байна.
Жо: Тодорхой зүйл бол Гласман өвөөд шинэ халат хэрэгтэй. Нөхрийнхөөс чинь өөр.
Леа: Нүдний шилтэй өвөө. Таалагдаж байна. Нүдний шилтэй өвөөгийн зарим нэг дурсамжийг арилгаж болдог бол ч. Хөөе. Чамайг туйлширсан, гунигтай гэж хэлсэнд үэхээр уучлаарай.
Жо: Баярлалаа. Миний санаатайгаар хуваалцаж байгаагүй зүйлд гайхсанаас чинь болоод чамайг буруутгах нь шударга биш. Миний хувьд “цээрлэл”чухал. Гэдээ энэ талаар нээлттэй ярих надад таагүй байдаг юм.
Леа: Надад хэлсэнд чинь баяртай байна. Чамд вибратор байгаа юу? Бурханд ойртох талаар...
Жо: Үгүй ээ, одоо энэ талаар ярихгүй. Хоёр кройссант авъя.
****************
Лим: Волкэ эмч, утсыг тасал.
Ашер: Хавхлаг сайн суусан байна.
П: Ховдлын сорвижсон хэсгийг авсан. Гэхдээ дахиад байна.
Лим: Ховдлыг хаахын тулд хангалттай амьдрах чадвартай эд хэрэгтэй.
П: Байхгүй гэж бодож байна.
Лим: Энэ хавчаарыг барьж бай. Чанга. Энэ хэсэг мэс заслын өмнөх шинжилгээгээр зүгээр харагдаж байсан одоо үхэжсэн байна. Эсийн үхжил юм шиг байна.
Ашер: Одоо яах вэ?
Лим: Санаа хэрэгтэй байна. Ямар ч хамаагүй.
Ашер: Дахиад нэг судасны эргэлтийг өөрчилж болох юм. Тэгвэл зарим эсийг үхжихээс сэргийлж магадгүй.
Лим: Заримыг нь. Гэхдээ энийг нөхөх хэмжээнд байж чадахгүй.
П: цоорхойг нь синтетик нөхөөсөөр бөглөж болох уу?
Ашер: Ховдол шахахын тулд булчингийн эд байх ёстой. Баруун ховдол ажиллахгүй бол зүрх ажиллахгүй. Эбстейний гажигтай хүүхдүүдэд хэрэглэдэг арга хэрэглэхгүй юм бол... Гэмтэлтэй баруун ховдолыг тойроод хүчилтөрөгчгүй цусыг шууд уушиг руу буцаагаад шахна.
П: Ганцхан ховдлоор бүх бие рүүгээ цус шахна гэсэн үг.
Лим: Гэхдээ хэсэг хугацааны дараа зүүн ховдол нь сайжирна. Тэр хүүхдүүд өсвөр насанд хүртэлээ амьд байх боломжтой.
Ашер: Тэгвэл тохирох донорын зүрх ирэх хүртэл хангалттай хугацаа олдоно гэсэн үг.
Лим: Эхэлье.
*****************
Мар: Хөөе. Тэд хяналтын зөвлөлийн зөвшөөрөлтай дөрвөн туршилт хийхээр болчихож.
Мо: Надад санал тавьсан нь нэр төрийн хэсэг. Зүгээр л... би жирэмслэхээр бэлдэж байгаа. Донорын үр шилжүүлэн суулгах арга. Тэгээд би...бүгдийг хийх боломжгүй гэж шийдсэн.
Мар: Би хязгаарыг давж байж магадгүй... чи өөртөө итгэлтэй сонсогдохгүй байна. Манай ээж “Хүний эрх нэгд”-хөдөлгөөний захирал байсан. Ажлаас өөр юм мэдэггүй. Бага байхад тэр үргэлж утсаар ярьж, онгоор нисдэг юм шиг санагддаг байсан.
Мо: Хэцүү байсан байх.
Мар: Амар байгаагүй. Гэхдээ хэрэгтэй үед тэр үргэлж дэргэд минь байдаг байсан. Миний шүтээн байсан. Өнөөдөр ч гэсэн хэцүү шийдвэр гаргах хэрэгтэй болбол би хамгийн түрүүнд залгадаг. Сайн ээж байх багш-эцэг эхийн хурлаас илүү зүйл шаарддаг.
********************
Шон: Даралт нь нэмэгдэж байна уу?
Жо: Үгүй ээ. 120/81. Тогтвортой байна.
Шон: Хусаад авчихлаа. Хавдрыг бүтнээр нь авсан. Умайн сууринд иллэг хийгээрэй.
Жо: Даралт унаж байна. Огцом.
Шон: Шоконд орж байна.
Жо: Хавдраас болоод ямар нэг цус алдалтын эмгэг болсон юм бол уу?
Шон: Энд цус алдаагүй байна.
Жо: Дусланд нь васопрессор хий. Энэ юу вэ?
Шон: Хавдраас болоод умайн хана нимгэрсэн байна. Цооролттой. Дотуур цус алдаж байна. Хэвлийг зүсэхэд бэлд.
Жо: 1-р бүлгийн цус хоёрыг, хурдан явуул.
Шон: Савыг нь тусгаарлаж, тэрнийг...
Жо: Зүрх нь зогсчихлоо.
Шон: Ухраа.
******************
Боб: Холимог зүрх? Шинэ юм уу?
Лим: Үхэжсэн сорвитой хэсгийг авсны дараа ажиллагаатай булчин бидний төсөөлж байснаас бага байсан. Волкэ эмч “дохио” өгсөн юм.
П: Спортын хэллэг. Чиний санаа байсан гэж байна.
Ашер: Лим эмч гайхалтай сайн хэрэгжүүлсэн. Тэрнийг байхгүй байсан ч би ингэж хэлэх болно.
Лим: Яваандаа танд донорын зүрх хэрэгтэй болох нь гарцаагүй. Гэхдээ тэр хүртэл таван жил, тэрнээс илүү ч болж магадгүй.
Боб: Баярлалаа.
Лим: Мэс засал Бобд аюултай байсан. Тэр тал дээр чиний зөв байсан. Бас миний дургүйг хүргэсэн ч гэсэн өвчтөнд зөвлөгөө өгсөн чинь.
Ашер: Өвчтөний цээжийг нээхээс өмнө холимог зүрхний санаа төрсөн бол сайн байхгүй юу?
Лим:Заримдаа цаг нь тулсан үед сайн санаа гардаг юм. Гэхдээ байнга тийм зүйлд итгэж болохгүй.
Ашер: Намайг ажиглалтын хугацаанаас хасах сайхан оршил шиг санагдаж байна.
Лим: Ярих ч хэрэггүй. Гэхдээ, сайн байлаа. Үргэлжлүүлээд бай. Перез эмч ээ, чи ч гэсэн.
******************
Ээж: Сайн уу, хонгор минь.
К: Дуучихсан уу?
Шон: Мэс засал төсөөлж байснаас их хүнд болсон. Бас амжилттай болсон.
Жо: Хавдрыг бүтнээр нь авсан.
К: Бүх бие өвдөж байна.
Шон: Тариаг чинь нэмчихье.
К: Райн.
Р: Сайн уу. Энэ бяцхан залуу тус болох байх гэж бодлоо.
К: Хөөрхөн юм аа.
Р: Тийм ээ. Бэлэгний дэлгүүрээс авсан юм. Хөөе, би нөүтбүүкийг чинь авчирсан. Груп чатр Апексийн шинэ апдейтээс болоод галзуурч байна. Энэ газарт Вай Фай байдаг уу?
Жо: Келли өнөө орой амрах ёстой.
Шон: Бас гарсныхаа дараа бэлгийн харилцаа маш эрсдэлтэй. Мэс заслаас болоод.
К: Хэр удаан?
Шон: 6сар. Хамгийн багадаа.
Жо: Тэрнээс ч удаан хүлээх талаар бодсон ньдээр байх.
Ээж: Энэ талаар дараа дахиад ярилцъя. Баярлалаа. хоёуланд чинь. Охиныг маань аварсанд.
******************
П: Сайн уу, Данни байна. Тийм ээ. Хэцүү долоо хоног байлаа. Баярлалаа. Сейнт Бон эмнэлгийг мэдэх үү? баруун тийшээ хоёр гудамж явахаар кофе шоп байгаа. 20минутын дараа уулзъя. За.
*****************
Леа: Ичмээр юм.
Аа: Юунд ичээ вэ? Юу ч болоогүй шд.
Леа: Хүлээгээрэй. Юу гэсэн үг вэ?
Аа: Юу юу гэсэн үг вэ гэж? Юу ч болоогүй шд.
Леа: Тийм ээ, юу ч болоогүй.
Аа: Яг зөв.
Шон: Үнэхээр сэтгэл хөдлөм. Би ээжийг чинь нүцгэн байгааг харсан бол, би өөрөө нүцгэн байсан бол би яасан ч мартахгүй байсан.
Леа: Шон, улам дордуулаад байна.
Аа: Баярлалаа, Шон. Ю гээч? Надад энд байх сайхан байсан.
Леа: Таны хийдэг салмоныг санах байх.
Шон: Би жорыг нь бичээд авчихсан.
Аа: Салмон, манай Вайкингийн зууханд илүү зөөлөн болдог юм. Та хоёрт талархсанаа илэрхийлээд оройн хоолонд урьж байна. Манай хөрш загаад байна.
Шон: зүлэг тэгшлэгчийг чинь хулгайлдаг уу?
Аа: Үгүй ээ. Асуухгүйгээр манай модыг тайрдаг нь. За, Брент? Хөөе хөөе хөөе хөөе хөөе. Тайвшир. Юу?
Эр: Данни. Залгахаар чинь гайхсан шүү. Эмчилгээнд явж байгаа гэж сонссон.
П: Тийм ээ.
Эр: Сайн байна. Би дөрвөн удаа явж байсан.
П: Би жаахан яараад байна.
Эр: Одоохондоо ихэвчлэн “хар давирхай” байгаа. Гэхдээ... жаахан цагаан байгаа. Хямдхан биш. гэхдээ, чи эмч шд. Авч чадах байлгүй. Хөөе. Хийх юм уу, яах юм?
********************
Мар: Хөөе. Ажиглалтанд байгаа хүмүүс ямар байна?
Лим: Хоёулаа сайн байсан.
Мар: Таатай байна. Хичээгээрэй, дарга аа.
*******************
Жо: Данни? Намайг хайж байгаа юм уу?
П: Үгүй ээ. би зүгээр л энүүгээр явж байгаад... найрал дуу сонсоод... Тайвшруулж байна.
Жо: Дөрөв дэх болгонд бэлтгэл хийдэг юм. Би хоцорчихлоо.
П: Намайг тоох хэрэггүй. Саад болохгүй бол би энд сууж байя.
Жо: Чи зүгээр үү?
П: Тийм ээ.
**********************
Эм: Байшингийн эзэн мөн үү?
Аа: Юу болсон бэ?
Эм: Гал тогооноос цахилгаанаас болж гарсан. Байшингийн залгалт хуучных байж. Шавьж устгалын залуус утаа мэдрэгчийг салгаагүй байсан бол ийм болохгүй байсан юм. харамсалтай байна.
6-р бүлгийн 10-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home