Good doctor S6-9
Үргэлжлэх хугацАа: 43мин
Орчуулсан: Ж. Тамир
Нэмэгдсэн дүр:
Ви: эр, Винс
Хүү: эр, өвчтөний хүү
Леа: Маш их таалагдаж байна. Нуур, гацуур мод, цэвэр агаар...
Шон: Сайн байна. Чамд энийг мэдрэх 14минут байна. Амралтын газар хүртэл 4цаг 10минут явах ёстой. Төрөхийн өмнөх массаж, аура цэвэрлэгээ чинь 5:45-д эхэлнэ. Зургаан амрах зогсоол, 8минут амрах зав байгаа.
Леа: Миний бие засахыг төлөвлөсөн юм уу?
Шон: Уртаар.
Леа: Шон, бид нар амрах ёстой. Хуваарь амралт биш.
Шон: Намайг их... тайвшруулдаг.
Леа: Заа за. тэгвэл 14минут.
Шон: 13. 14 байж болно.
Леа: Хөөрхий нохой.
***************
Эм: 47 настай эрэгтэй. Олон газар сүлбэгдсэн, зүг чигээ олохгүй байгаа. Их хэмжээгээр цус алдсан.
Ал: ЭХО, мэс заслын наалт... энэ өргөснүүд. Мод бас төмөр?
Хүү: би би бид нар мод тайрч байсан. Модны хөрөөнд хүрз татагдаад орчихсон.
Ал: Тэрэнтэй хамт ажилладаг уу?
Хүү: Заримдаа. Би... би хүү нь.
Жо: Би хорийг тооллоо. Амьсгал хэвийн, судасны цохилт сайн.
Мо: Лало. Миний өвчтөнүүдийн нэг.
Ал: хэвлийн хөндийд шингэн алга.
Мо: Амьсгалын зам хаагдсан, уушигны хэрчигнээ байхгүй.
Ал: Үгүй ээ. Үнхэлцэгэнд нь шингэн хурж байна. Өргөсийг авах юм бол цус алдаж үхнэ. Мэс заслын өрөөнд хийе.
Хүү: Аав аа. Аав аа, намайг сонсож байна уу?
Мо: Үгүй ээ.
Хүү: Үгүй ээ, үгүй үгүй. Аав аа.
Ал: Мэс заслын өрөө рүү.
********************
Леа: Хол явж чадаагүй л байх ёстой доо.
Шон: Тэрийг мэдэх аргагүй. Газар тэгш биш байна. Бид нар туршлагаараа мод аюултай гэдгийг мэднэ.
Леа: Чшш... хөөе, анд минь. Бид нар туслахаар ирлээ.
Шон: Амьсгалж чадахгүй байна. Хөл болон хэдэн хавирга хугарсан.
Леа: Хөөрхий амьтан.
Шон: Хавирганы хугарлыг багасгах хэрэгтэй. Хөдөлгөхгүй барьж байгаарай.
Леа: За. Тэсээрэй, удахгүй зүгээр болно.
Шон: Мал эмнэлэгт аваачиж өгөх хэрэгтэй.
О: Винс?
Гарчиг: 6-р бүлгийн 9-р анги.
О: Чамайг Сейнт Бонс руу аваачъя.
Ви: Чи энд хийгээд өг.
О: Би дөнгөж эхний жилээ резидент хийж байгаа. Энэ чинь ажилагчгүй мэс засал.
Ви: Би эмнэлэгт очиж болохгүй. Үдэшлэг дээр нэг бүлгийн гишүүн байсан. Би тэнд очсон нь зөрчил болно. Цагдаа нар сумыг мэдэх юм бол би буцаад шоронд орно.
О: Хянагчдаа очоод үнэнээ хэл л дээ.
Ви: Эрүүгийн хэргийн систем шударга байдаг болохоор уу? Ялангуяа над шиг царайтай хүмүүст. Би одоо л амьдралаа засч байна. Сайн ажилтай болсон. Виватай учраа олох гэж хичээж байгаа. Хүүхдээ долоо хоногт хоёр өдөр харж байгаа. Дахиад орох юм бол би бүх юмаа алдана. Данни. Гуйя.
О: За. сум гадаргуунд ойрхон байна. Мэс засал гэхээс илүү ажилбар гэж хэлж болно.
Ви: Баярлалаа.
О: Хэдэн юм авчрах хэрэгтэй байна.
*********************
Мар: Ямар төлөвлөгөө байна?
Жо: Хамгийн аюултай өргөснүүдээс эхэлсэн нь дээр байх. Цээжний хоёр, бас хэвлийн хөндий.
Мо: Ийм хурдан том цус алдуулж болохгүй. Амархнаас нь эхэл. Цус сэлбэлт сайжрахаар бусдыг нь бол.
Мар: Резникийн зөв. Мөчний захаас нь эхэлье. Би хөлнөөс нь эхэлье.
Ал: Баруун гарныхыг нь чи ав. Би зүүнийг нь.
Мо: Өрөөнд том хүн ирсэн болохоор...
Ал: Дуртайяа... явахыг чинь хэлж байна.
*******************
Лим: Сайн уу. Тэгэхээр, гурв дахид сагс тоглосны дараа би Клейг Су Цай Бао-гийн гайхамшигтай танилцуулахаар шийдсэн. Хамт явах уу?
О: Хоол юм бол... мэдээж.
Лим: Гайхалтай. Болзоо шүү. Манайд найман цагт.
Ашер: Шөнийн ээлжнээс бууж байгаа юм уу?
О: Хэтэрхий их кафейн. Гадны биетийн авах дасгал хийхээр симуляци бэлдэж байна.
Ашер: Чи хачин байна. Чи нэг өдөр миний босс болох байх аа.
*******************
Леа: Нэгдүгээр ангид байхдаа би аав ээж хоёроос нохой авч өгөөч гэж гуйсан. Тесса. Бор өнгөтэй лабрадор. Хамгийн хөөрхөн амьтан. Маргааш нь Тесса аавын цүнхэн дээр шээчихсэн. Тэр шөнө буцаагаад өгчих.
Шон: Сайн эцэг эх тэгэхгүй.
Леа: Тэр үнэн.
Эр: Дэлүү нь гэмтсэн, хавирганууд нь хугарсан, шууны яс нь хугарсан, арьс нь урагдсан. Эмчилгээ....
Шон: Хэвлийн болон цээжний мэс засал. Би Сан Хосе Сейнт Бонавенчер эмнэлгийн мэс заслын эмч. Явцагаая.
Леа: Та хэзээ хийх гэж байна?
Эр: Хийхгүй. Манайх төлбөрөө урьдчилж аваагүй бол эмчилгээ хийдэггүй. Нохойны эзнийг мэдэхгүй болохоор...
Леа: Бид нар төлье.
Шон: Наадах чинь... үнэтэй болох байх.
Эр: Налаад. Маргааш өглөө оруулж болох юм.
Леа: Дэн буудалд бууж болох байх. Баддигийн дэргэд байх хэрэгтэй. Би Бадди гэдэг нэр өгсөн.
Шон: Нэр нь хэн ч байлаа гэсэн тэр бол нохой. Манай нохой биш. Бас бид төрөхийн өмнө массажнаасаа хоцрох нь.
Леа: Шон, миний аураг цэвэрлэхээс илүү бид нар Баддийд хэрэгтэй.
Шон: За яах вэ. Чиний “Төрөхийн өмнөх амралт” юм чинь.
********************
О: Бэлэн үү? хэлтэрхий байна. Сум задарсан юм шиг байна.
Ви: Дотор байгаа юу?
О: Тийм. Бүр гүн рүү гэмтсэн байна. Сумны бусад хэсгийг би олж чадахгүй. Булчинг чинь зүсддэгүй л юм бол.
Ви: Тэгвэл зүс.
О: Надад зөвлөгөө хэрэгтэй байна.
Ашер: Хөөе.
О: Асуулт. Сум булчингийн цаад хэсэгт нэвтэрсэн бол...
Ашер: Симулятор чинь уу?
О: Тийм ээ. Миний бэлдэж байгаа өгөгдөл. Дотор нь үлдээх үгүйгээ яаж шийдэх вэ?
Ашер: Зурагнаас хамаарна.
О: Сохроор үзвэл яаж вэ?
Ашер: Орсон өнцөгөөс хамаарна. Сумны калибер, яг хаана байгаагаас хамаарна.
О: За за. би учрыг нь олъё.
Ашер: Данни... Яг юу болоод байгааг хэлбэл яасан юм?
****************
Мар: Зүүн гуяны хажууд байгаа өргөсийг сугаллаа.
Жо: Өвчүүний ойролцоо байгаа өргөсийг угааж байна. Уушигны гадна агаар байгаа шинж алга.
Ал: Мөрнийх рүү шилжлээ.
Жо: зүрхний цохилт алга болчихлоо. Хэм алдаж байна.
Мар: Зүрхний булчингийн аппарат. Буураад байна. Яасан бэ?
Жо: Одоохон.
Ал: Цаг алга. Зүрхний иллэг хийе.
Мар: 1 мл эпинефрин хий.
Жо: хэмнэл орж ирж байна. Цусны даралт хэвийн болж байна.
Мар: Сайн байлаа, Парк эмч ээ.
Ал: Дахиад авч эхэлье.
Мар: Бие нь дийлэхгүй. Бүтэн биеийн томографийн зураг аваад, судаснуудыг нь рентгенээр харъя. Өглөө үргэлжлүүлнэ.
Ал: 9-ийг нь авсан. 11 үлдлээ.
*******************
Ашер: Яах аргагүй дунд хэсэгт орж. Цусны урсгал?
О: Зүрхний цохилт сайн. Хөлний мэдрэл хэвийн.
Ашер:Мэс заслын өрөөнд байсан бол сумыг нь үлдээхгүй юу.
О: Ойлголоо. баярлалаа. Би шархыг нь оёод гэр рүү нь явуулъя.
Ашер: Хүлээгээрэй. Видеогоо хааж болох уу? Би худлаа ярихыг тэвчиж чаддаггүй.
О: Дахиад тэгэхгүй ээ. Баярлалаа, Ашер.
********************
Шон: Шалан дээр толбо байна. Одоо шалан дээр дэр байна.
Леа: Хивсээ цэвэрлэх хэрэгтэй юм байна. Би хүлээн авахад хэлээдэхье... Наалдаж байна. За. магадгүй... магадгүй би хэтрүүлсэн байх.
Шон: Тэгсэн.
Леа: Би... би чамайг амьтанд хайртай гэж бодсон.
Шон: Туулай, загасанд дуртай. Шүлс нь гоожиж, чам руу үсэрч, үймүүлэхгүй.
Леа: Бидний амьдралд нэг хүн нэмэгдэх гэж байгаа. Шүлс нь гоожиж, бид нар руу үсэрч, гэр буулгах болно.
Шон: Хүүгийнхээ тухай ярьж байгаа бол...
Леа: Тийм ээ, мэдээж хүүгээ ярьж байна. Уучлаарай. Бид хоёр хоёулаа стресст орсон байна.
Шон: Би стресст ороогүй
Леа: За яах вэ. Би стресст орсон. Бас ядарч байна. Бас... орондоо ороход бэлдлээ.
*******************
Ви: Нэг л биш байна.
О: Халдвар орчихож. Сумыг чинь авахгүй бол цус чинь бохирдоно.
Ви: Энд хийж болно биз дээ? Тийм үү?
О: Тэгж болохгүй.
Ви: Чи надад тусалсан шд. Гуйя.
О: За яах вэ. Надад тусламж хэрэгтэй.
******************
Эр: Мэс заслын үеэр ууц нурууны хугарал байгааг олж мэдсэн.
Леа: Юу гэсэн үг вэ?
Шон: Нохой сайн явж чадахгүй, бөгсөн бие нь мэдээгүй болно.
Леа: Тэгэхээр... дахиад мэс засал хийх үү?
Эр: Нэмэргүй л болов уу. Халдвар орох, шээсний сүвний үрэвсэл болох эрсдэлтэй бас байнгын асаргаа шаардагдана. Унтуулсан нь хамаагүй хүнлэг.
Леа: Энэ нохойг аврах гэж авчирсан. Унтуулах гэж биш. би гэр бүлийг нь олно. Чадахгүй бол шинэ гэр бүл олж өгнө. Тэрнийг биеэ барих чадвартай болох мэс заслыг бодож ол.
Шон: Синклейр эмч мэргэжлийн малын эмч. Тэр энийг засах мэс засал байхгүй гэж байгаа бол байхгүй гэсэн үг байх. Тийм болохоор нохойг өргөж авах хүн олдохгүй байх.
Леа: Тэгвэл хоёулаа өргөж авъя.
Шон: Би мэс засал олъё.
******************
О: Сайн уу.
Ашер: Юмнууд чинь хаана байна? Авчраагүй ээ. Данни, чи ингэж болохгүй. Энэ чинь шууд мэс засал.
О: Гэртээ харь.
Ашер: тэрнийг эмнэлэгт хүргэхэд чинь тусалъя.
О: Тэгж болохгүй.
Ашер: Яагаад? Ингэх байсан юм бол яах гэж ирсэн юм?
Ашер: Яагаад гэвэл... чамайг хаяхыг хүсээгүй юм.
О: Тэгвэл битгий. Би өөрөө яваад авчихъя. Зүгээр л надад яахыг хэлээд өг. Тэрэнд хүрэх хэрэггүй. Мэдэгдэх юм бол би хариуцлагыг нь хүлээнэ.
*****************
Мар: Энэнээс болоод зүрхний хэм алдагдсан. Мөрөнд шигдсэн төмөр тэр хэсгийнхээ хамгийн чухал бүтцүүдийг эвдсэн байна.
Ал: Сугалахаасаа өмнө гүрээний судсыг өөр тийш холбох хэрэгтэй.
Мар: Дахиад хэм алдах эрсдэлтэй.
Ал: Өргөсийг авахаас аргагүй.
Мо: гарыг нь тайрдаггүй л юм бол. Байгаа байдлыг харахад эрсдэл багатай мэс засал.
Мар: Лало ямар эрсдэл гаргахаас шалтгаална. Бие нь тогтворгүй байгаа болохоор хүчилтөрөгчийн аппаратнаас салгаж болохгүй, тэгэхээр өөрөөс нь асуух боломжгүй.
Мо: Хүүгээс нь асууж болно шд.
Мар: Тэр 16-тай. Эмчилгээний шийдвэр бие даан гаргах чадваргүй.
Мо: Тийм ээ. Аав нь юу хүсч байгааг биднээс илүү мэдэж байгаа бол хэл л дээ.
Мар: Тэрэнтэй ярилц.
*****************
Леа: Бадди. Зүгээр ээ. Бид хоёр хүмүүсийг чинь олно оо.
Шон: Чи зүгээр үү?
Леа: Тийм ээ. Бүгд зүгээр.
Шон: Чи тэрнийг илэх гэж байсан уу?
Леа: Үгүй.
Шон: Гэмтсэн амьтны шархны ойролцоо хүрч болдоггүй юм.
Леа: Мэднэ ээ. Би нохой алдсан зар хэвлэж байя.
*****************
О: Зүсэлт хийлээ. Идээлсэн хэсгийн булчинг огтолж байна.
Ашер: Нэр нь хэн бэ?
Ви: Лайла.
Ашер: Тэр ямар вэ?
Ви: Анх цас хараад, гадаа гүйж гарсан. Малгайгүй, бээлийгүй. Хөхрөхөөс нь өмнө чирч оруулахаас аргагүй болсон. Надтай адилхан. Хүний үгэнд ордоггүй.
Ашер: Повел шиг сонсогдож байна.
О: Мэднэ ээ. би хэцүү хүн. Манай ээж аав хоёр хатуу хүмүүс байсан. Би өөрөө л тэмцэхгүй бол тэдний хэлснээр амьдарна гэдэгээ би багадаа мэдэрсэн. Надад их тус болсон. Ялангуяа хөлөө алдсаны дараа. Анагаахын сургуулийн зөвлөх маань намайг мэс заслын өрөөнд олон цаг зогсож чадахгүй болохоор мэс засалч болох хэрэггүй гэсэн. Гэхдээ би чадна. Бас болчихсон.
Лим: Данни, чи зүгээр үү? Одри байна.
О: Би өглөө ээлжнээсээ чөлөө авчихсан. Гэрт асуудал гарсан гээд хэлчихсэн. Над руу баахан залгаад, мессеж биччихэж.
Ашер: Энэ ч муу шүү. Энэ муу.
О: Мэднэ ээ.
Ашер: Хүлээ хүлээ. Хүлээ. Хаачих нь вэ?
О: Зүгээр л... чшш... Сайн уу.
Лим: Сайн уу. бүх зүйл зүгээр үү?
О: Тийм ээ. тийм. Сайн найзад маань асуудал гараад. Учрыг нь олж чадаагүй л байна.
Лим: Перезт тохиодсон явдлаас хойш санаа зовоод. Чамайг шалгая гэж бодсон юм.
О: Баярлалаа. Сайн ойлгож байна.
Лим: Маргааш ирнэ биз дээ?
О: Тийм ээ.
Лим: Энэ юу вэ?
Ашер: Сайн уу.
*****************
Мо: Аавын чинь мөрөнд байгаа өргөсийг авбал тэрний аминд хүрч магадгүй, үндрэл гарна.
Хүү: Хэр боломжтой вэ?
Мо: 5-10%-ийн л боломж байгаа байх. Гарыг нь тайрах нь арай аюулгүй арга.
Хүү: Тэгээд надаас аавын маань гарыг тайрах уу гэж асууж байгаа юм уу?
Мо: Үгүй ээ. тийм биш. Зүгээр л аав чинь сэрүүн байсан бол алийг нь сонгох байсныг мэдэх гэсэн юм.
Ал: Өөр асран халамжлах хүн байгаа юу? Гэр бүл, найз нөхөд, тусалж чадах хүн?
Хүү: Бараг л байхгүй. Ээж нас барсан. Бусад нь Эл Салвадорт байгаа.
Ал: Өөр хүмүүстэй цуг ажилладаг байсан уу?
Хүү: Би л байна. Хичээлдээ явахаасаа өмнө өглөөгүүр тусалдаг юм. Өнгөрсөн өвөл дээвэр дээрээс уначихсан. Тархи нь хөдөлсөн. Би хэд хоног ганцаараа ажилласан, тэгээд зүгээр болчихсон. Энэ өөр гэдгийг би ойлгож байна. Гэхдээ аав маань “хамт байвал арга нь олдоно” гэж байнга хэлдэг. Гарыг нь тайраад амьд үлдэнэ гэвэл... тэг дээ. Тэгж хүсэх байсан.
******************
Аа: Яагаад надтай нохойны мэс засал яриад байгаа билээ?
Шон: Леа надаас гуйсан юм. Тэр стресст орсон байгаа. Би яагаад гэдгийг нь ойлгохгүй байна.
Аа: Тэрний туулсан зүйлийг бодоод үзэх юм бол... ойлгож байна уу?
Шон: Тэр одоо аюулгүй гэдгийг мэдэж байгаа.
Аа: Тийм зүйлийг долоо хоногийн дотор мартчихдаггүй юм.
Шон: За. Тэгэхээр хэр хугацаа орох бол?
Аа: Мэдэхгүй ээ, Шон. Энэ гол асуудал биш ч байж магадгүй. Ойлгож байна уу?
Шон: Леа ээж болохоос айгаад байгаа юм бол уу?
Аа: Анхных нь биш. Чи аав болох гэж байгаадаа санаа зовохгүй байна уу?
Шон: Жаахан л. Хүүхдүүд их чанга уйлдаг. Баас, огиудас нь заваан. Бас муухай үнэртэй. Гэхдээ надад дуу тусгаарладаг чихний бөглөө, хамрынхаа доор түрхэх гаатай тос байгаа. Бас гэртээ мэс заслын өмд нөөцөлнө.
Аа: Сайн бодсон байна шүү. Аан?
Шон: Тийм ээ. Леаг яаж тайвшруулах вэ?
Аа: мэдэхгүй юм даа, Шон. Ямар асуудал байгааг чи мэдэхгүй байгаа. Тийм үү? Би байсан бол тэрэнтэй ярилцаад сүүлийн үед жаахан стресстэй байгааг нь хэлээд юу болоод байгааг асуух байсан. Нохойныхоо зургийг явуулчих.
*****************
Лим: Тэр гайгүй, одоохондоо.
Ашер: Уучлаарай.
Лим: Тэгэх чинь зөв.
О: Буруутгах гэж байгаа бол намайг л буруутга.
Лим: Буруутгана аа. Энэ ёс зүйгүй, тэнэг үйлдэл байсан. Тэр үхэх юм бол хэрэгтэн болно.
О: Винс цусны бохирдлоос болж үхэх байсан.
Лим: Тэгвэл түргэн дууд.
О: Тэгээд яах вэ? Тэрнийг хүчээр эмнэлэгт аваачина.
Лим: Ухаангүй бол аргагүй шд.
О: Тэр үед үхчихэн ч байж магадгүй. Тэрний амийг аврах ганц арга энд мэс засал хийх. Чи гэмтлийн мэс засалч. Амархан. Бас ёс зүй зөрчихгүй.
Лим: Энэ хүн хэн юм?
О: Би хэлсэн шд. Тэнгисийн цэрэгт байсан миний найз.
Лим: Тэнсэн харгалзах ялтай. Ямар хэргээр?
О: Тэр чухал биш.
Лим: Надад чухал.
О: Осол болсон газар Винс хамгийн түрүүнд ирсэн. Миний хөлөнд чангалуур тавьж өгсөн. Миний гараас барьж. Намайг аргадсан. Тэр өдөр миний нүд рүү эгцэлж харсан цорын ганц хүн. Бусад нь айсан байсан. Яахаа мэдэхгүй... сэжиг нь хүрсэн...
Лим: Харамсалтай байна.
О: Бид хоёрыг түр орхихгүй юу? 4сарын өмнө би тэр мэс заслаас болгоомжлуулаагүй бол. Чи энэнээс дор, эсвэл ширээн дээр үхэж болох байсан. Мэдэж байгаа үгүйг чинь мэдэхгүй. Гэхдээ би чамд тусалсан. Яг одоо, Одри... чи надад хэрэгтэй байна.
Лим: Би найзад чинь тусалсан. Дараа нь чиний асуудлыг шийдэх болно.
****************
Леа: Хэдэн арван зарлал наалаа. Асрах газрууд, малын эмнэлгүүд рүү ярьсан. Гласманд арга байна уу?
Шон: Тийм ээ. Чамтай ярилцах хэрэгтэй байна. Чиний стресстэй байгааг би анзаарсан. Яагаад гэдгийг мэдэхгүй ч, ээж болно гээд санаа зовоод байгаа юм уу?
Леа: Би нохойны мэс засал ярьж байна. Гэхдээ, санаа зовоод байна. Тийм ээ.
Шон: Тэгэх хэрэггүй. Чи сайн ээж болно.
Леа: баярлалаа. Чамайг хүүдээ сайн аав болно гэдгийг би мэднэ. Гэхдээ, бид нар эцэг эх байхад тохирохгүй бол яах вэ? Бид нар аяга угаахдаа л маргалддаг шд. Энэ нохойг хар л даа. Бид нар маргаад л... Бадди надад дургүй. Би худлаа ярьсан. Би оёдлынх нь ойр хүрсэн болохоор над руу уурласан.
Шон: Тэгж бодсон юм аа. Хоёулаа багаар ажиллаад учрыг нь олно.
Леа: Гэхдээ... Яаж гэдгийг мэдэхгүй бол яах вэ? Бид хоёрын аав ээжүүд үлгэр дуурайл болох хүмүүс биш.
Шон: Би ээж аав хоёроосоо огт өөр. Би хүүхдүүддээ Стив бид хоёрт ханддаг байсан шиг хандахгүй.
Леа: Би аав ээж хоёрынхоо надад таалагддагүй юмнуудыг хийх байх аа. Аав шиг зөрүүд, ширүүн байж магадгүй. Ээж намайг авахаа мартсанаас болж хичээлийн дараа би сургууль дээр хэдэн удаа үлдсэнээ ч санахгүй байна. Би тэр хоёр шиг байвал яах вэ?
Шон: Заримдаа алдаа гаргах л байх. Тэд нар шиг... эсвэл өөрөөр. Би ч гэсэн тэгэх байх. Гэхдээ бид хоёр нэг нэгнээ дэмжинэ. Бас... Нохойнд яаж туслахаа мэдчихлээ.
******************
Лим: Дахиад Лидокаин хийлээ. ЭХО-ны аппаратаа асаа. Яагаад шоронд орсон юм?
Ви: Афканистанаас ирснийхээ дараа унтаж чаддаггүй байсан. Орондоо хэвтээд хэн над руу дайрах бол гэж хүлээдэг байсан... Би-би баранд байсан. Нэг залуу над руу эвгүй харсан.
Лим: Тусламж авч байгаа юу?
Ви: эм ууж байгаа. Сэтгэл зүйн эмчилгээ. Би дахиад тийм болмооргүй байна. Сайн хүн болмоор байна. Гэр бүлийнхээ төлөө.
Ашер: Сум харагдахгүй байна.
О: Нүүчихсэн байх.
Лим: 3см-ийн гүнд, гуяны дунд хэсэгт, татах булчин дотор.
Ви: Энэ юу гэсэн үг вэ?
О: Одоо авах боломжгүй.
Лим: Бид нар чадна. Өвдөнө шүү.
*******************
Мар: Тайръя. Мэс заслын өрөө захиал.
Мо: Ойлголоо.
Ал: Гарыг нь үлдээх хэрэгтэй.
Мо: Диланы хэлснийг сонсоогүй юм уу?
Ал: Аавыгаа амьд үлдээхийн төлөө чадах бүхнээ хийнэ гэж хүү нь хэлсэн. Аав нь тэгж бодож байгаа үгүйг мэдэхгүй. Лало ядуу, баримт бичиггүй хар ажил хийдэг. Ямар ч тусламж дэмжлэг байхгүй. Цэцэрлэгч хийж чадахаа больчихвол яах юм?
Мо: Дилан хэлсэн шд. Арга олно гэсэн.
Ал: Тэгвэл Дилан аавыгаа асрах гэж сургуулиасаа гарна. Бараг өглөө болгон аавтайгаа ажилладаг гэж хэлсэн. Тархи нь хөдөлсөн байхад нь асарсан. Лалогийн хүүдээ бүтээж байсан ирээдүй байхгүй болно.
Мо: Тэрний ирээдүйг өөр юу сүйтгэхийг мэдэх үү? Аав нь үхчихвэл.
Ал: Лало үзээд алдах л байсан.
Мар: Морган чамтай адил яриаг нь сонссон. Гэхдээ өөр бодолтой байна.
Ал: Тэр хүүхэдгүй.
Мар: Таагүй сонсогдож байна. Тэглээ гээд тэрний буруу гэсэн үг биш. Гарыг нь аварч чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?
Ал: Маш их.
Мар: Тэгвэл хийцэгээе.
Мо: Ямар хөгийн арга вэ. Хүүхэдгүй хүн хүнийг хайрлах гэж юу байдгийг мэдэхгй гэдэг үгнээс чинь залхаж байна.
Ал: Хайр бас эцэг эх байхыг хэлж байгаа юм. 9сар орчмын дараа чи ойлгоно оо.
Шон: Л-4, С-1-ийн нисгэн хэсгийг өрөмдсөний дараа Керрисоны хавчаар ашиглаж нэг удаад 2мм-ээр хэлтэрхийнүүдийг нь гаргана. Тэгээд нурууг нь эрэг, саваагаар бэхэлнэ. Ингэж бид нар сулсарсан хөл биеэ барих чадварыг нь засна. Бид гэж би таныг хэлж байна.
Эр: Миний хийдгээс өөр юм.
Аа: Тэгээд л бухын хашаа гэж нэрлэдэг юм.
Эр: Тийм ээ, та мэргэжлийн хүн... хүнийх... Би нэг л итгэлгүй байна.
Леа: Яагаад зүгээр л мэс засал хийж болохгүй гэж? Бадди гэмгүй жаал. Тэрэнд бид нарын тусламж хэрэгтэй. Шон, Гласман эмч бид гурав тэрнийг аврах гэж чадах бүхнээ хийж байна. Би ойлгож байна. Таны асуулт ул үндэстэй. Бас яг одоо миний даавраас бас өчигдөр таарсан нохойд сайн болсноос болж байгаа байж магадгүй. Танд утгагүй санагдаж байгаа байх. Гэхдээ энэ бодитой. Баддийг заавал эмчлээр байна. Тийм болохоор таныг санаа зовохоо болиод Баддийд туслахад туслаач гэж танаас гуйж байна.
Эр: Хэн төлөх вэ?
Аа: Үнэнээсээ юу?
*******************
Лим: Урт хавчаар хэрэгтэй байна.
Ви: Бурхан минь.
О: Удахгүй дууслаа.
Ви: Үгүй ээ.
О: Винс? Винс.
Ашер: Хүйтэн байна.
Лим: Цохилт сул байна. Хэлтэрхийнээс болоод тромобоз үүссэн байх. Би түргэн дуудлаа. Шингэнээ хурдан явуул. Вест Холден Драйв 302-ын 2А байранд түргэн хэрэгтэй байна.
******************
Ал: Бид нар аавын чинь гарыг аврах гээд үзье.
Хүү: Дээр... дээрдсэн юм уу?
Ал: Үгүй. Бид нар үзээд алдахаар шийдсэн.
Хүү: Тэгвэл яагаад надаас асуусан юм? Бүтэлгүйтэж буруу шийдвэр гаргуулах гэж үү?
Ал: Чи буруу юм хийгээгүй.
Хүү: Тэр зургаан жил 7хоног ч амраагүй. Намайг шинэ хувцастай хичээлд маань явуулах гэж хуучин хувцас өмсдөг... бүх амьдралаа намайг... аз жаргалтй, эрүүл, аюулгүй байлгахад зоруилсан. Би тэрэнд туслахыг л хүсч байна.
Ал: Чи тусалсан. Чи хэрэгтэй мэдээллийг бид нарт өгсөн.
Хүү: Тийм байх.
*********************
Эр: Нарийн мэс.
Шон: 20номерынх дээр. Тэд догь харагддаг гэж боддог. Мал эмнэлгийн эмчилгээний тайланд уртааш нь зүсэлт хийсэн мэс заслын үр дүн нь...
Аа: Шон, тэр нохойд яаж зүсэлт хийхийг мэдэж байгаа.
Шон: Энэ судалгааг уншаагүй байж магадгүй шд.
Эр: Аль хэдийн зүсчихсэн. 10-ын мэсээр. 3мм-ийн шилбэний боолт байрлуулахаар бэлдэж байна.
Шон: 5мм-ийнх нь дээр.
***************
Лим: Сумыг авлаа. Түгжигчтэй хавчаарыг зөөлөн аваарай. Урсгалыг нь харъя.
Ашер: Урсгал сайн байна.
О: Холбосон судасны цус алдалт зогссон.
Лим: Энийг дуусгаад, сэхээ рүү явуулъя. Сумыг шүүх эмнэлэгт явуулах уутанд хийе.
****************
Леа: Юу болж байна?
Аа: Сэрэхээр нь л мэдэгдэнэ.
Леа: Ирсэнд маш их баярлалаа.
Аа: Нохойд яаж үгүй гэж хэлэх юм?
Леа: Тийм ээ.
Аа: Маддийг дөнгөж төрсний дараа хөхөө хөхөхгүй байна гэж санаа зовж байсан юм. Гэхдээ тэр хөхсөн. Дараа нь бид нар мөлхөхгүй байна гэж санаа зовсон, тэр мөлхсөн. Дараа нь ярихгүй байна гэж санаа зовсон гэх мэтчилэн. Чи ээж болох гэж байгаа. Санаа чинь зовно, тэгэхээс ч аргагүй. 99% нь бүх зүйл хэвийн болдог юм.
Леа: Мадди ямар байсан бэ?
Аа: Мадди. Хэзээ ч алхдаггүй байсан. Байнга гүйж байдаг. Eуртай байсан. Байнга. Тийм л байсан. Гэхдээ тэр гүн гүнзгий хайрладаг байсан. Хорвоод чамаас өөр хэн ч байхгүй юм шиг.
Леа: Тэрнийг мэддэг байсан ч болоосой.
Аа: Яагаад Маддигийн талаар асуусан юм?
Леа: Би танд тохиолдсон шиг зүйлийг давж гарч чадна гэж төсөөлж чадахгүй байна. Бас би... маш их байж байна. Үлдэсэн 1%-аас.
Аа: Маддийг нас барсны дараа би тэсэхгүй байх гэж боддог байсан. Тэр нь дээр гэж боддог үе ч байсан. Гэхдээ би чадсан. Тэгээд би Шонтой уулзсан. Чамтай танилцсан. Би та хоёрт хайртай болохоор өдөр бүр талархаж явдаг. Шон та хоёр нэг нэгэндээ хайртай. Бас нэг нэгэндээ итгэдэг. Би мөрий тавьдаг байсан бол байшингаа та хоёр дээр тавих байсан.
********************
Ал: Цусын эргэлт хэвийн. Өргөсийг сугаллаа.
Жо: Тархинд цус бага байна.
Ал: Тархины хүчилтөрөгч хэр байна?
Жо: 61%.
Мар: Залгаас нь бөглөрсөн байх.
Ал: Би засч чадна аа. Хавчаар. 11-ийн мэс 6 номерын утас. Хүчилтөрөгч?
Жо: 56%. Хурдан унаж байна.
Мар: 50-аас буувал тархи нь гэмтэнэ. Энийг болиод эгэмний доод судсыг холбох хэрэгтэй.
Ал: Үгүй ээ. гарыг нь удахгүй аварна. Дахиад утас.
Жо: 52. Парк эмч ээ. Парк эмч ээ.
Ал: Зайлаад хавчаарыг авахад бэлд. Эхэл.
Мар: Зайлж байна.
Жо: Хавчаарыг авлаа. Гар нь ягаан байна.
Ал: Хүчилтөргч нь 70, дээшилж байна.
Мар: Арван өргөс үлдлээ.
*******************
Шон: Мэс засал амжилтгүй болж, доод бие нь мэдээгүй болбол миний олсон ус нэвтэрдэггүй ор тэрэнд талаагдах байх.
Леа: Гэртээ тавих уу?
Шон: Баддийг илэхээр тайвширдаг.
Леа: Шээх гэж байх шиг байна.
Шон: Тийш нь аваачих хэрэгтэй.
Леа: Бадди, тэсэх хэрэгтэй шүү. Тийшээ очих хүртэл. За, дахиад жаахан, Бадди.
Шон: Бараг хүрчихлээ, Бадди.
Леа: Шээж болохгүй шүү.
Шон: Тэсээд байгаарай.
Леа: Болоогүй шүү. Шээс болохгүй. Одоохон хүрлээ.
Шон: Тэсээд байгаарай.
Леа: Болж байна. За.
Шон: Шээх цаг боллоо.
Леа: За, шээгээрэй.
Шон: Чадаж байна.
Леа: Чадчихлаа. Бид нар шээлгэчихлээ.
Шон: Бид нар чадлаа.
Леа: Сайн жаал.
*****************
Лим: Намтарт нь бичиж, засрах төлөвлөгөө гаргуулж, шууд хяналтан дор 2сарын туршилтын хугацаа өгье. Дахиад алдаа гаргавал хална.
Мар: Болж байна. Ашерын хувьд.
Лим: Тэдний хийсэн зүйлийг ялгахад амаргүй.
Мар: Ашер чамайг очихоос өмнө багаж бариагүй. Повел эхний мэс заслаасаа авахуулаад л дуулгаваргүй гэдэгээ харуулсан.
Лим: Волкэ өөрөө алдаа гаргасан.
Мар: Тэр мэдэж байгаа. Повел мэдэж байгаа юу? Сонс, танай тасаг. Чиний шийдвэр. Гэхдээ чи энэ жил Шоныг найзаасаа алдахаа дөхсөн. Дахиад нэгийг алдах вий гэж болгоомжлоод байх шиг байна.
***************
Ал: Өнгө нь сайн байна. Зүрхний цохилт хүчтэй. Одоо хуруугаа хөдөлгөх гээд үз дээ. Маш зөөлөн. Жаахан л.
Эр: За. Энэ сайн уу?
Ал: гайхалтай.
Эр: Мучас грасиас, доктор /маш их баярлалаа, эмч ээ/. Та миний амийг аварлаа. Яасан?
Хүү: Тэд надаас асуусан. Таныг яаж байсан бэ гэж. Гарыг чинь... Би тайр гэж хэлсэн. Би буруу сонголт хийсэн.
Эр: Михо, юу ч хйисэн бай чи миний дэргэд байсан. Чамаар маш их бахархаж байна. /Испаниар ярина/
Хүү: Би ч гэсэн танд хайртай.
***************
Леа: Би нохой салхилуулдаг хүн хайж байгаа. Хямдхан биш л дээ. Тэглээ гээд яах вэ...
Хүү2: Купер.
Эм: Леа мөн үү? бид сая л зарлал харлаа. Бид нар хэд хоног хайж байна.
Эр: Бид гарсан бүх зардлыг нь төлнө өө
Шон: Сайн байна. 22563доллар.
Леа: Ярьж байгаад шийдэж болох байх аа.
****************
Мо: Гарыг нь аварсан байна лээ. Чиний зөв юм шиг байна.
Ал: Эсвэл аз таарсан байх. Тэрнийг алдах дөхсөн.
Мо: Алдаагүй шд.
Ал: Би мэс засалд хэтэрхий улайрсан гэж бодож байна. Бас чамд шударга бус зүйл хэлсэн. Өнгөрсөн долоо хоногт Каллен надад баярын үеэр гэртээ ирэхгүй гэж хэлсэн. Өрөөнийхөө найзуудтай аялалаар явна гэсэн. Тэрнийг алдаж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Олиггүй аав байсан шигээ.
Мо: Тийм биш ээ.
Ал: Ямартай ч... уучлаарай.
Мо: Миний суулгалт амжилтгүй болсон.
Ал: Хэр удсан бэ? 9хоног уу? Цусны шинжилгээ хамаагүй найдвартай.
Мо: Би жирэмсэн байснаа мэдэрсэн... тэгээд больчихсон.
Ал: Би энд байгаа... найз хэрэгтэй болбол...
Мо: Хэрэг болох байх.
******************
Ашер: Туршилтын хугацаа.
О: Уучлаарай.
Лим: Бид чамайг хасахаар шийдсэн.
О: Винс яах вэ? Тэрнийг мэдэхгүй байх ямар нэг арга байгаа бол...
Лим: Сум буруу байрласан байсан.
О: Буруу байрласан?
Лим: Тэгэхээр цагдаад мэдэгдэх шаардлагагүй гэж бодох байна.
О: Баярлалаа.
Лим:Данни. Энэ амархан шийдвэр байгаагүй. Заримдаа буулт хийж сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол чамд лмуу юм бол. Ганц эмчийн хувиар ч биш. Амьдралд ч гэсэн. Ийм юм болсонд харамсалтай байна.
О: Би харамсахгүй байна. Би өөр юм хийсэн бол Винс үхчихсэн эсвэл буцаад шоронд орчихсон байгаа. Аль нь ч байсан гэр бүл нь үгүй болно. Тэгэхээр, би зөв зүйл хийсэн. Би энэнтэй амьдарч чадна.
Лим: Амжилт хүсье.
О: Чамд ч бас.
****************
Леа: Би чамайг санах байхдаа Бадди.
Эм: Купер.
Леа: Долоо хоног болгон захиа бичнэ ээ.
Шон: Тэр уншиж чадахгүй.
Леа: Тоглож байна аа. Сайн жаал шүү. Хүн болгон тэгж хэлдэг байх. Гэхдээ би үнэнээсээ хэлж байна.
Шон:Тэр зүгээр болно оо.
Леа: Тийм ээ. Тэгнэ.
Шон: 11цагийн явган зугаалганд оролцох цаг байна.
6-р сүлгийн 9-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home