Good doctor S6 8

Good doctor S6-8

Үргэлжлэх хугацАа:   43мин

Орчуулсан: Ж. Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Д: эр, Дрю, өвчтөн

Ээж:

 

Леа: Сайн эмчийн өмнөх дугааруудад.

Лим: Гласман миний нурууны хоёр талын бас өгзөгний булчин хөдөлж байгааг анзаарсан. Мерфи тэр хоёр дурангийн мэс засал хийх арга олсон.

П: Би оройн хоол хийвэл ямар вэ?

Жо: Сайхан сонсогдож байна.

П: Тэгвэл болзоо шүү.

Жо: Болзоо.

Кл: Одри. Надтай гэрлэх үү?

Леа: Шон. Би жирэмсэн. Эмч надад, бас хүүхдэд аюултай гэсэн.

Жо: Денни. Үгүй ээ, үгүй үгүй. Денни. Денни.

*******************

Кл: Өглөөний мэнд.

Лим:  Өглөөний мэнд. Би кофе бэлдээдэхье.

Кл: Би энэ 7хоногт гурав дахиа хонож байна. Надад зочны үйлчилгээ хэрэггүй.

Лим:  Надад дасгал хэрэгтэй. Хоёр аяга. Таяггүй. Хэр удахыг мэдэхгүй.

Кл: Чамайг бол би хичнээн ч хүлээсэн чадна.

Лим:  Надад таалагддаг олон зүйлийн чинь нэг.

*******************

Мар: 3сар өнгөрчихлөө шд. Гэгээнтэн л гэсэн үг.

Лим:  Би маш том мэс заслын дараа эдгэрч байгаа. Дахиад явж сурч байна.

Мар:  Хурдан эдгэрч байгаа чинь гайхалтай. Хойшлуулах чинь ч бас.

Лим:  Би амьдралынхаа хамгийн том шийдвэрийг гаргахаар бодож байгаа. Клей зүгээр.

Мар: Ямар ч эр хүн... ямар ч хүн... ийм асуултын хариуг ийм удаан хүлээнэ гэдэг зүгээр биш.

Лим: “Юу ч байлаа гэсэн” гэж үзсэн үү?

Мар: Үгүй. Чи?

*******************

П: Би хэрэглээгүй 92хоносон. Хоёр сар эмчилгээнд явсан. Би өдөр бүр уулзалтанд явж байгаа. Та хоёрыг надад дахиад итгэх үгүйг мэдэхгүй. Гэхдээ би буцаад энд ирэхийн тулд чадах бүхнээ хийхэд бэлэн байна.

Мар: Бид нар ч гэсэн эдгэрэхэд чинь чадлаараа тусалж, дэмжих болно. Гэхдээ бидний хувьд өвчтөнүүд хамгийн чухал. Тэдний бас чиний аюулгүй байдлын төлөө хамгаалалт тавих болно.

Лим:  Зургаан сар чамайг ажиглах болно. Хориотой болон жороор олгодог ямар ч бодис хэрэглэж болохгүй. Бас гэнэтийн шинжилгээ байнга авч, өвчтөнд ямарч тусламж үйлчилгээ үзүүлсэн бай хариуцсан эмчийн хяналтанд байх болно. Өнөөдөр Аллен эмч. Перез эмч ээ, зөвшөөрч байна уу?

П: Бүрэн дүүрэн. Энд байгаадаа баяртай байна.

Жо: Ямар байна?

П: Дээрдсэн. Хамаагүй дээр.

Жо: Чамаас ямар ч сураг байгаагүй.  Тэрийг би сайн ойлгож байна. Гэхдээ би яахаа мэдэхгүй...

П: Юу гэж хэлэхээ мэдэхгүй  байсан юм. Тийм зүйл болсон шалтгаан нь... чи биш.

Жо: Өнөөдөр хариуцсан эмчийн хувьд өвчтөний түүх, өвчтөнтэй харьцаж байгаа байдал, бичсэн эмчилгээг чинь давхар шалгах болно. Бас энэ...

********************

Эм: Ургийн хөдөлгөөн сайн байна. Зүрхний цохилт хэвийн. 150байна.

Шон: Би зүрхний цохилтыг нь өдөр болгон шалгаж байгаа.  146-аас 163-ын хооронд байдаг. сүүлд гурван долоо хоногийн өмнө бөөлжсөн.

Эм: Тэгвэл дотор чинь муухайрах нь дээрдэж байгаа юм байна. Сайн байна.

Леа: Бас ядрах. Байнгын айдас ч гэсэн багасч байгаа.

Эм: Эхний гурван сарыг давчихсан. Сайн байна. Хүүхдийнхээ хүйсийг мэдмээр байна уу?

Шон: Тийм ээ.

Леа: Үгүй ээ. Битгий хар. Гэнэтийн бэлэг болог.

Шон: Бэлтгэлтэй байвал дээр шд.

Леа: Юу болсон бэ?

Эм: Умайн хананд нэг жижигхэн хэсэг нимгэрсэн  байна.

Шон: Ойлт багавтар байна. Өмнөх мэс заслаас үлдсэн сорви, Ашерманы синдромоос болсон байх.

Леа: Энэ муу юу? Муу сонсогдож байна.

Шон: Хэмжээ нь нэмэгдэх юм бол умай чинь урагдаж магадгүй. Тэгвэл бид хүүхдээ алдана.

Эм: Гэхдээ энэ хэсэг нэмэгдэхгүй, жирэмслэлт чинь хэвийн явагдах боломжтой.

Леа: Одоо яах  вэ?

Эм: Хэвтрийн дэглэм сахина. Байнгын ажиглалтанд байна.

Шон: Тийм биш ээ. Энийг засах мэс засал байж болно. Би Лим эмч, Гласман эмчтэй ярилцах хэрэгтэй байна.

Гарчиг: 6-р бүлгийн 8-р анги.

Шон: Сайн уу. Би Леаг хяналтанд оруулахаар хэвтүүлчихсэн. MRI-аах хэвлийн хөндийд нь бага зэрэг өөрчлөлт илэрсэн. Дээр нь умайн хана хэсэг газарт нимгэрсэн, урагдах магадлал 3-5% байгаа.

Лим: Шон, харамсалтай байна. Леа та хоёр ямаршуухан байна даа?

Шон: Зүгээр ээ. Би засах мэс засал олсон. Би өнгөрсөн гурван сар Ашерманы синдромоос болж үүсч болзошгүй хүндрэлүүдийг судалсан. Тэгээд умайн салст бүрхэвчийг коллагений бүрхэвчээр бэхжүүлбэл умай тэлэхэд хамт тэлдэг гэсэн судалгаа олж үзсэн. Би техникийг нь судалсан. Би яаж хийхийг заагаад өгье.

Лим: Энэ ажилбарыг хэдэн удаа хийсэн юм?

Шон: Тав. Гурав нь сайн болсон. Хүүхдүүд хугацаандаа төрсөн. Та нар сайн мэс  засалчид болохоор Леагийн магадлал бүр ч өндөр.

Аа: Сануулах шаардлагагүй байх. Гэхдээ энэ ажилбар зулбах, их хэмжээний цус алдалт үүсгэж болзошгүй гэж байна. Хүүхдээ алдаж магадгүй юм байна.

Шон: Хүлээгээд, умай нь урагдах юм бол хүүхдээ алдах нь дамжиггүй. Бас Леа маш их цус алдах аюултай.

Лим: Умайн хана цоорч цонхны хэмжээнээс шалтгаалаад тэгэхгүй байх магадлал өндөр.  

Шон: Үгүй ээ. Леагийн өмнө нь хийлгэсэн мэс засал, бас том сорвитой болохоор цоорох магадлал 65% гэж би тооцсон. Энэ боломж... сайн биш.

Лим: Леагийн бие, тэр шийдэх ёстой.

******************

Мо: Дрю Дюит. Гарднерийн синдромын давталтаас болоод холбогч эдийн хавдартай болсон. Элгэнд нь байгаа нь хоргүй, гэхдээ химийн эмчилгээ нөлөөлөхгүй байна.

Ал: Ходоод, дэлүүнд нь ойртож байна. Авах хэрэгтэй.

Мо:  Тэгээд л зөвлөгөө авч байна.

Ал: Нарийн гэдэс бараг алга.

Мо:  Жилийн өмнө тайруулах шаардлагатай болсон. Тэрнээс хойш тэжээлээ дуслаар авч байгаа. Өнгөрсөн жилийн хугацаанд би үрэвсэл дарах, өвчин намдаах эмчилгээ хийсэн.

Ал: Ийм их сорвижилтттой өвчтөн харж байгаагүй юм байна. Хэдэн удаа мэс засал хийлгэсэн юм? 

Д: 20. Дээр нь 16 химийн эмчилгээ, эмнэлэгт 34удаа хэвтсэн.

Жо: Харамсалтай нь жагсаалтанд чинь дахиад нэг мэс засал нэмэх нь.

Ээж: Энэ мэс засал эрхтэн шилжүүлэх жагсаалтад нөлөөлөх үү? Бид нар нарийн гэдэс шилжүүлэн суулгуулахаар жил гаран хүлээж байгаа.

Д: Жагсаалтын дээр бичихэд намайг “хэтэрхий эрүүл” гэсэн.

Ал: Тэгэх ёсгүй дээ, удаан хугацааны халдвар, эрхтний гэмлээс сэргийлэх ёстой.

П: Бэлэн бол, мэс заслын өмнөх өрөө рүү явцагаая.

Ээж: Чи чадна аа, Ди.

Д: Та мэдэж байгаа.

********************

Леа: Би мэдэхгүй байна.   

Шон: Давуу бас сул талыг нь дахиад хэлж өгөх үү?

Леа: Үгүй ээ. Буруугаар эргэж магадгүйг би мэднэ. Надад зөвхөн буруугаар эргэх зүйлс л харагдаад байна.

Лим: Яг одоо шийдэх хэрэггүй. Хяналтаа үргэлжлүүлж болно.

Шон: Хүлээх юм бол умайн цоорхой томорч, мэс засал улам эрсдэлтэй болно. Одоо хамгийн аюулгүй үе.

Аа: Шон, битгий албад.

Леа: За. За. Би мэднэ ээ. Чамд итгэж байна. Мэс засал хийх хэрэгтэй гэж чи бодож байгаа бол хийцэгээе. Нэг болзолтой. Чи мэс заслын өрөөнд байх ёстой. Миний төлөө биш, гэхдээ... ямар нэг зүйл буруугаар эргэвэл... бид хүүхдээ алдах юм бол... чи тэрэнтэй  байх ёстой... дэргэд нь...

Шон: Би байхад хүүхэд маань зүгээр байх магадлал маш өндөр.

*****************

Ал: Хямсаа, хавчаар. Дахиад мэс заслын өрөөнд байх ямар байна даа?

П: Маш сайн, эрхэм ээ.

Ал: Эргэж ирсэнд чинь бид баяртай байна.

Жо: Элэгний гадна тал харагдаж байна.

Ал: Хавдар элэгний уут, дотор талд нь нэвтэрсэн байна. Зураг дээр харагдсанаас хоёр дахин том байна.

Ж: Хавдрыг бүтнээр нь авбал, элэгнийх нь тал л үлдэнэ.

Ал: Өөр сонголт алга. Хэт авианы хутга.

*****************

Шон: Умайн цоорхойн ирмэгийг дарж байна уу сайн шалгаарай.

Аа: Эхний гурван удаа хэлэхэд чинь би цээжилчихсэн, Шон. Леа та хоёрт ийм зүйл тохиолдсонд харамсаж байна.

Шон: Лим эмч нөхөөсийг 7секундээр хурдан тавьж байсан. Гэхдээ таны дурангийн оёх техник илүү сайн байна. Та энийг хариуцах болно. Одоо дадлага хий. Гуйя.

Аа: Шон, би энийг сая удаа хийсэн.

Шон: Та миний эхнэр дээр хийж байгаагүй.

Аа: Шударга хэллээ.

******************

Мо: Элэгнээс чинь тооцоолж байснаас илүүг авахаас аргагүй болсон болохоор элэгний үйл ажиллагаа чинь муудаж байна.

Ал: Тэжээлээ дуслаар авах нь биед чинь хэцүү байгаа.

Д: Энэ тэжээл намайг амьд байлгахыг хажуугаар алж байгаа гэж үү? Зэвүүн юм аа.

Ээж: Тэгвэл Ти Пи Эн дуслыг юугаар орлуулж болох вэ? Тэрэнд яаж тэжээл өгөх вэ?

Ал: Бид судалж байгаа. Одоохондоо бид шинж тэмдэгийг нь дарж, нарийн гэдэс олдох хүртэл тогтвортой байлгахыг хичээх болно.

Д: Одоо эрхтний цагдаа нар намайг эрүүл гэж хэлэхгүй байлгүй дээ.

Ал: Би загатналтын эсрэг холлестрирамин биччихье, бас хэдэн цаг болоод элэгний үйл ажиллагааг шалгана.

Мо: Би ЮНОС руу залгаад боломжтой бүх... Нэрийг нь дээшлүүлэхийг бодъё.

Ал: Хаашаа зугтах нь вэ?

Мо: Би хонгилоор явж байна. Нүдэн дээр ил.

Ал: Сэрүүлэг, эм. Морганы бултах сонгодог техникүүд. Чи үр суулгуулах гэж байгаа тийм биз дээ?

Мо: Нээлттэй хэргийг илрүүлсэнд баяр хүргэе. Би заавал цагтаа хийх ёстой тариа хийхээр явж байна. Тэгээд эрхтэн шилжүүлдэг эелдэг хүмүүс рүү хашгичина.

Ал: Яагаад надад хэлээгүй юм бэ?  Би тусалж чадна шд.

Мо: Өмнөх уулзалтыг эргэж санахыг хүсье. Бидэнд “хил хязгаар” хэрэгтэй.

**************

Леа: Тэр өдөр ч гэсэн чи надад эмнэлгийн оймс өмсүүлж өгсөн. Зуршилтай болж байгаад дургүй хүрч байна.

Шон: Энэ удаа... өөр.

Ашер: Сайн уу.

Жо: Хайтай шүү. Чи ямар байна даа? Хэрэгтэй юм байгаа юу?

Леа: Үгүй ээ.  

Ашер: Хаукс сувилагчийн төрсөн өдрөөс үлдсэн Фанфетти бялуу байгаа. Би нэг зүсмийг авчирч өгөх үү?

Леа: Энэ байхад болно оо.

Шон: Явна уу. Эргэлтээр ирэх мэс заслын өмнө халдвар авах эрсдлийг нэмэгдүүлнэ. Өдөөлт цусны даралтыг нэмэгдүүлж, мэс ажилбарын үеэр хүндрэл гарах эрсдлийг нэмдэг.

Ашер: Мэс заслын өмнөх  үзлэг хийгээдэхье.

********************

Ээж: Гэнэтхэн эвхрээд байна.

Д: Гэдэс намайг алах нь.

Ээж: Гуйя, тэрэнд ямар нэг юм хийж болох уу?

Жо: Би морфинийг нь нэмчихье. Халдвар орсон байна уу үзчих.

Ээж: Тэсээрэй. Зүгээр болно оо.

П: Аллен эмч ээ, шарх нь задарчихаж.  

Ээж: Наадах чинь юу гэсэн үг вэ?

Жо: Булчин нь оёдолоо барьж дийлэхгүй, задарчихаж.

***************

Шон: Нөхөөсийг баруун гар тал руугаа 3мм түлх. Шархны захыг нь дарна.

Лим: Болчихлоо. 

Шон: Тийм ээ. Наадах чинь. Сайн байна.

Аа: Волкэ эмч ээ, дурангаа гаргачих. Утас.

Шон: 5 дугаартай пролин утсаар умайн хананд яг 1мм-ийн зайтай оёо тавина. 

Аа: Мерфи эмч ээ, дахиад нэг л алхвал эндээс гаргана гэж мэд. Цавуу түрхэж байна.

Шон: Үгүй ээ. үгүй. Хол байна. Сайн харагдахгүй байна.

Лим: Шон. Жаахан зүүн тийшээ.

Ашер: Цус алдаж байна.

Лим: Урагдсан шинж тэмдэг алга.

Шон: Сайн харахгүй болохоор хэтэрхий гүн оёдол тавьсан байж магадгүй.

Аа: Оёдол зүгээр ээ.

Шон: Би хийе.

Аа: Шон.

Лим: Тэр, наалтны доор жаахан цус байна. Судас таарсан байх.

Аа: Хавчаадахъя. Соруул... За, одоо оёогоо үргэлжлүүлж болно.

Шон: Тиймэ э. Леа, хүүхэд хоёр зүгээр. Зарим алдааг эс тооцвол.

****************

П: Хэвлийн хана нь өмнөх мэс заслуудаас болоод суларч, гэмтсэн болохоор оёдол даахгүй байна.

Жо: Шархыг нь хуванцараар дарчихсан. Гэхдээ мэс заслын өрөөнд оруулж халдвар орохоос өмнө хаах хэрэгтэй байна.

Ал: Дахиад л урагдана. Арьс, булчингуудад нь эдгэх цаг хугацаа, тэжээл хэрэгтэй.

Мо: Дрюд нарийн гэдэс олчихлоо.

Ал: Дрюгийн шарх задарсан. Тэр эрхтнийг авч чадахгүй нь.

Мо: Би татгалзаж чадахгүй. Энэ Дрюгийн цорын ганц боломж.

Ал: ЮНОС-т дахиад хэдэн шинжилгээ шаардлагатай гэж хэлээд хэдэн цаг хожихыг бод. Тэр хугацаанд оёдлыг нь тогтоох арга олох хэрэгтэй.

********************

П: Хэсэг хэсгээр нь салгавал яах бол?

Жо:  Тэгвэл эд нь улам л муудна.

П: Нээрэн тийм.

Жо: 4алхамт Фабиан ажилбар яах бол. Даанч Дрюд 4 алхамт хийх хугацаа байхгүй.  

***************

Леа: Сайн уу.

Ашер: Леагийн мэс заслын дараах байдлыг шалгахаар ирлээ. Би бас нөөц авчирсан.

Леа: Баярлалаа.

Ашер: Мэс заслын дараах зураг сайн харагдаж байна. Ургийн хөдөлгөөн, зүрхний цохилт гайхалтай.

Леа: Ашгүй дээ. Би хэзээ гэртээ харьж болох вэ?

Шон: Дахиад хэд хоног энд хяналтанд байх ёстой.

Леа: Шон, би ийм байдалтай хэд хонож чадахгүй. Надад таалагдахгүй байна.

Шон: Чи энд өдөр болгон ажилладаг шд.

Леа: Энэ өрөөнд биш. энэ орон дээр биш. олон юм боддоггүй.

Ашер: Жером бид хоёр үдийн завсарлагаар ирж болох юм. Өө, “Янкигийн ямар лаа вэ” гэдэг асуултуудад хариулж болох юм. 17-р хуудсанд байгаа.

Шон: Амарвал хурдан эдгэнэ. Тэгвэл энд байх шаардлагагүй. ЭХО-ны зураг сайн харагдаж байна. Баярлалаа. Явж болно. Баярлалаа.

*************

Мо: ЮНОС дахиад залгасан. Дрюгийн элэгний ажиллагааны шинжилгээ, томографийг дахиж хийх хэрэгтэй гээд хэлчихлээ. Дээд тал нь нэг цагийг хугацаа л байгаа.

Ал: Шархыг нь наавал яах вэ?

Мо: Хэвлийн эвэрхийд эрсдэлтэй, бүдүүн гэдсийг нь тайрах хэрэгтэй болж магадгүй. Байдал улам дордоно. Би энийг бодож үзсэн.

Ал: Үр суулгуулах талаар, хэрэгтэй бол би хүргэж өгч болох юм.

Мо: Убераар явчихна.

Ал: Амьдралынхаа хамгийн чухал уулзалтанд танихгүй хүнтэй Камри-гаар явах  юм уу?   

Мо: Би энийг ганцаараа хийхээр “шийдсэн”. Би зүгээр. Бас би би бусад хүний юу гэж бодохыг  тоохгүй байхыг их хичээж байгаа. Чиний эмчид очихдоо таксигаар явах ямар гунигтай болохыг хэлж байгаа чинь тус болохгүй.

Ээж: Тэр бөөлжсөн, бас өвдөлт нь нэмэгдээд байна.

Мо: Морфины хэмжээ аль хэдийн дээд хэмжээндээ хүрсэн. Нэмж болохгүй.

Ал: Захын хавдар, улайлт нь нэмэгдсэн байна. Халдварын эхний үеийн шинж тэмдэг.

Д: Ээж ээ, хайртай шүү.

Ээж:   Зүгээр болно оо.

Д: Зүгээр ээ, ийм юм болохыг мэдэж байсан шд. Би бэлэн.

Ээж: Үгүй ээ. Би бууж өгөхгүй. Ди, битгий бууж өг. Гуйя.

******************

Шон: Наадахыг чинь би авчихъя.

С: Сувилагч нар өгч байгаа юм. Та хоёрт бид нар мартаагүй шүү гэж хэлэх гэсэн юм.

Шон: Би наадахыг чинь хэлнэ ээ. Гэхдээ, энийг биш. Од их хурц таагүй үнэртэй.

С: Ямар нэг тусламж хэрэгтэй юу?

Шон: Бид зүгээр ээ.

Ашер: 502-ын гэр бүр ирж байгаа.  Сануулахад дуу шуу ихтэй хүмүүс. Мимауг гэрт нь гаргах гээд их баяртай байгаа. Би Леаг зүгээр гэж бодохгүй байна. Тэр ганцаардаж байгаа. Уйдаж байгаа. Бас тэр өрөөнд дахиад орох хуучны таагүй дурсамж сэргэж байгаа. Бас чамайг тэрнийг хамгаалах гэж хичээж байгааг ойлгож байна. Гэхдээ... чи хөгийн амьтан шиг аашилж байна. Бяцхан хүн тээж байгаа эхнэр чинь...сатааруулах хүмүүс хэрэгтэй.

Шон: Тэрний ямар байгааг асууж, санаа зовоод байвал Леа улам л санаа нь зовно. Тэгвэл тус болохгүй.

Ашер: Чиний хувьд. Гэхдээ Леад яг одоо чамаас өөр хүмүүс хэрэгтэй. Тэр өөрт нь олон хүн санаа тавихыг хүсч байгаа. Бас хайрлахыг. Чамд ч  хэрэгтэй байх. Бодож байгаагаас чинь ч илүү.

******************

Лим: Асуух юм байна. Энэ энд 3сар байгаа нь чамд төвөгтэй байна уу?

Кл: Үгүй. Чамд төвөгтэй байна уу?

Лим: Үгүй. Бага зэрэг дарамт мэдрэгдэж байна.

Кл: Би энэ тухай ярьдаггүй шд.

Лим: Тэрэнд чинь баярлалаа. Гэхдээ энд байгаа нь нөлөөлж байна.

Кл: Би сэтгэл татам гэж бодож байна. Өчүүхэн... Тийм биш байж... Санал хэвээрээ гэсэн сануулга. Хугацаа нь аль хэдийн хэтэрсэн бололтой, энийг бидэнд саад болохыг хүсэхгүй байна.

Лим: Саналаа буцааж байгаа юм уу?

Кл: Үгүй ээ. Дарамтыг авч байна. Би чамд хайртай, бас би хаашаа ч явахгүй. Чамайг бэлэн болохоор эргээд тавих болно.

***************

Жо: Био велкро наалддаг нөхөөс болох бол уу? эдийн өсөлтийг нь хурдасгаж өгнө.

П:  Бусад эрхтэнд наалдахаас яаж сэргийлэх вэ? Тийм ээ. Турмерикээр амталсан тахиа, хэрээн нүд байх ёстой. Болзоондоо зориулж хийх гэж байсан юм. Ажлаа тараад дэлгүүр орж, тахиа аваад л болох байсан. Гэтэл би... зуучлагчдаа мессеж бичсэн. Олон мянган шалтгаанаар. Энэ шалтаг биш, бас юуг ч тайлбарлахгүй.

Жо: Чи надад тайлбар өгөх албагүй.

П: Өгөх ёстой. Тайлбарлахыг ч хүсч байна. Өнгөрсөн 92хоног, өдөр болгон би өрөөсөө “яагаад дэлгүүр явж тахиа аваагүй юм бэ” гэж асуусан. Тэгсэн бол бид сайхан хоол идэх байсан. Чи хөгжилтэй бас үзэгслэнтэй байх байсан. Би чамайг татах гэж чадлаараа хичээх байсан. Тэгээд... хэн мэдэх вэ... буцаж очихын тулд би бүхнийг хийх байсан. Дахиад эхлэхийн тулд. Бүгдийг тэгээс.

Жо: Би ч гэсэн.

П: Дрюг тэгвэл яах вэ? Шинэ нарийн гэдэснээс гадна хэвлийн ханыг нь шинээр хийвэл ямар вэ? Цоо шинээр.

Жо: Өмнө нь хийгдэж байсан юм уу?

П: Яг тийм биш л дээ.

*********************

Д: Доошоо хараад өөр хүний булчин харна гэсэн үг үү?

П: Солих нь шинэ нарийн гэдэстэй болох ганц боломж.

Ээж: Юм идэж чаддаг болно. Хүчтэй болно.

Д: Амжилттай болох магадлал хэр вэ?

Ал: Эрхтэн шилжүүлэх мэс засалтай зэрэг хийгдэж байгаагүй. Бие хүлээж авахгүй байх, халдвар авах эрсдэл нэмэгдэнэ. Гэхдээ хоёр эрхтэний байдал сайн байгаа, бас яг тохирч байгаа.

Мо: Элгийг чинь аварч, биеийг чинь эдгээх хамгийн том боломж.

Ээж: Маш их баярлалаа.

Д: За. Хийцэгээе.

Шон: зурвас: Леа дээр ирж болно. 10минутаас хэтэрч болохгүй. Хэтэрхий их инээж болохгүй.

***************

Жо:Аяархан байхгүй бол Шон Торын лантуутай ирнэ шүү. За юу?

Леа:  Инээх сайхан байна.

Жо: Шон цээжний хамгааалтай, улаан нөмрөгтэй, лантуу бариад орж ирнэ. Би мэдэхээсээ өмнө хөөгдмөөргүй байна. Охин уу, хүү юу? Би сүүлийн үеийн хүүхдийн хувцаснууд сонирхсон.

Леа:  Мэдэхгүй ээ. Мэдмээргүй байна. Өмнө нь охинтой болно гэдэгээ мэдээд Шон бид хоёр нэг сонгож байсан. Надад Сейж, Скайлер, Софиа нэрнүүд таалагдсан. С үсгээр эхэлсэн. Манай эмээ Сиси шиг... даанч алдчихсн. Би дахиад тэгж чадахгүй.

Жо: Энийг Шонд хэлсэн нь дээр байх.

Леа:  Тэр санаа нь зовж байгаа. Аман дээрээ өөр юм хэлж байгаа ч гэсэн. Энэ тухай ярихаар улам ...

Жо: Надад нэг юм байна. Миний итгэл.  Ганц бурханд итгэх итгэл биш. чиний хийлгэсэн мэс засалд итгэж байна. Чамд, бас Шонд итгэж байна. Бас хүүхдэд чинь. Юу ч байсан гэсэн... бүх зүйл сайхан болно.

Шон: 10минутын эргэлт чинь дууссан.

Жо: Би угаасаа мэс  засалд орох ёстой. Дараагийн 10минутын эргэлтэнд намайг биччихээрэй, Тор.

Леа:  Баярлалаа, яг хэрэгтэй байсан юм. Наадах чинь биш. Дотор муухай оргиж байна.

Шон: Дахиад ЭХО-д харуулъя.

**********************

Мо: Мэс засал нэг жил, тэрнээс илүү хугацаа өгч чадах байх. Бас амьдрал чинь арай хөнгөн байх болно. Гэхдээ... чиний хүсч байгаа зүйл мөн бол. Чи 17-той. Зарим хүний бүх насаараа үздэгээс илүү зовлон үзсэн. Чиний шийдвэрийг хэн ч буруутгахгүй.

Д: Чадахгүй.

Мо: Ээж чинь чамайг бүх чадлаараа дэмжиж байгаа. Гэхдээ энэ чиний тэмцэл. Чи үргэлжлүүлмээр байна уу?

Д: Нэг өдөр бүх зүйл дуусна гэдгийг мэдэх хамгийн хэцүү. Ээж маань ганцаараа болно. Миний амьдралын хамгийн хэцүү мөч бүрт надтай байсан. Тэрний амьдралын хамгийн хэцүү үед би дэргэд нь байж чадахгүй. Тэрийг хойшлуулж чадвал... хэсэгхэн ч хамаагүй... би хийх болно. Тнрий ганцаараа байх өдрүүд арай хялбар байгаасай гэж хүсч байна...

Мо: Ингээд боллоо. Удахгүй мэс засалд орно.

Ээж: Хайртай шүү. Бас... юу ч болсон бай... надад санаа зовох хэрэггүй. Би зүгээр.

Д: Би ч гэсэн танд хайртай, ээж ээ.

***************

Шон: Дотор муухай оргиод байна гэхээр нь ЭХО-гоор харсан чинь хэвлийд нь шингэн хурчихаж. Тэгээд ухаан алдчихлаа. Дотуур цус алдалт юм шиг байна.

Лим: Би шууд мэс засалд оръё.

Аа: Үгүй ээ, үгүй үгүй. Чи орж болохгүй.

Шон: Эхний мэс заслаас болсон хүндрэл байх.

Аа: Шон.

Шон: Энэ миний буруу. Би энийг засах ёстой.

Аа: Шон, цус алдалтыг зогсоож чадахгүй бол Леагийн амийг аврахын тулд умайг нь авах хэрэг гарч магадгүй. Тэгэх юм бол бид шийдвэрийг хурдана гаргана. Зөвхөн анагаахын талаас нь. Сэтгэл хөдлөл байх ёсгүй.

Шон: Леа намайг тэнд байхыг хүсч байгаа. Хүүхдээ алдахад хүрвэл...

Аа: Тэгэх юм бол... хэрвээ тийм юм болбол... би чамайг дуудна. Амалъя.   

Лим: Мэс засал сайн харагдаж байна. Нөхөөс зүгээр байна. Эхэсийн цочмог задралын шинж тэмдэг илрээгүй.

Аа: Давсаг нь цэвэр. Өндгөвч, умайн/фаллопийн/ хоолойноос цус алдаагүй.

Лим: Гэдэс нь зүгээр байна. Умайнаас гарсан болж таарлаа.

Аа: Умайн судсыг хавчвал цус алдалтыг удаашруулж болно.

Лим: Тэгвэл хүүхэд эрсдэлд орно.

Аа: Цус алдалтыг хурдан зогсоохгүй бол Леа эрсдэлд орно.

Лим: Би цус алдаж байгаа талын шулуун гэдэснийхийг хавчъя. Хугацаа хожино. Дахиад хоёр цус хийгээрэй. Дөрвийг бэлдчих.

Аа: Таслагч.

Шон: Тэр хэсэгт цусны урсгал байхгүй бол ихэс умайн хананаас салсан эсэхийг шалгана. Дараа нь... тэд давсыг, өндгөвч, умайн гуурсан хоолойг нь шалгана...

Мар: Шон.

Шон: Хүүхдийг гэмтээхгүйгээр умайн судсуудыг хавчих боломжгүй. Гэхдээ шулуун гэдэсний артерийн судсыг гэмтсэн судасны хавчаараар  хавчиж болно. Тэгвэл цус алдалтыг удаашруулж, тэр хооронд хаанаас алдаж байгааг нь олж болно.  Цус алдалтыг зогсоочихвол... цусны урсгалыг буцааж тавиад, дуусна. 5:26-д.

***************

Ал: Мэс засал маш сайн болсон. Хэд хоногоос жинэхэнэ хоол идэж эхлэх хэрэгтэй.

Д: Шинэ булчин маань сайхан харагдах ёстой.

Ал: Хэвлийн хана сайн барьж байгаа. Халдварын шинж тэмдэг байхгүй.

Д: Хэр удахыг нь хар л байя.

Ээж: Ди, алхам алхмаар.

Мо: Одоо сайн амраад ав. Шинэ гэдсэндээ архи оруулж болохгүй шүү.   

Ээж: Дахиад дөрвөн жил болохгүй.

Д:  Ээж ээ, алхам алхмаар.

Ал: Хөөе. Би чамайг өрөвдсөндөө тусалж байгаа юм биш. Өөрийгөө өрөвдөөд тэгж байна. Чи гайхалтай ээж болно. Яагаад гэвэл чи хийнэ гэсэн зүйлээ гайхалтай хийдэг. Би нэг хэсэг нь байж чадахгүй болохоор л өөртэйгөө зөрчилдөж байгаа байх.

Мо: Өрх толгойлсон ээж болох хүслийг маань өөртэйгөө холбож байгаад чинь итгэж чадахгүй. Үнэхээр гайхалтай.

Ал: Чи намайг өөрчилсөн. Юмыг ганцаараа хийх гунигтай зүйл биш. Гэхдээ л тэгэх ёстой гэсэн үг биш.

********************

П: Хойшид би чиний удирдлаганд баймааргүй байна гэж хүсэлт гаргана.

Жо:  Яагаад?

П: Би чамаас болж дахиж хэрэглээгүй. Биднээс болоогүй. Гэхдээ чамтай байж чадахгүй гэдэгээ мэдэж байсан. Зүгээр биш байх юм бол. Тэгээд би өөртөө зүгээр гэж итгүүлсэн. Жордан, би чамтай ойр байвал... чамд дурлана, дахиад. Тэгээд... би зүгээр байхыг маш их хүсэх болно. Бидний төлөө... би тийм эрсдэл гаргаж чдаахгүй.

Жо:  Би чамайг тэгээсэй гэж хүсэхгүй байна.

П: Өдөр болгон хардаг хүнээ маш их санана гэхээр итгэж чадахгүй байна.

Ашер: Леа яаралтай мэс засалд орж байгаа.

Аа: Дахиад хоёрыг хийгээрэй, яаралтай.

Лим: Умайн дээд хэсгээр боолоо. Соруулаарай.

Аа. Ургийн зүрхний цохилт 101. Үе үе удааширч байна.

Лим: Зүрх рүү цус хөөдөс судас зүгээр байна. Хаанаас гараад байгаа юм болоо?

Аа: Цусны даралт 75/43. Унаж байна. Даралт 67/35. Цус алдаж үхэх нь.

Лим: Савыг тайрах багаж.

Аа: Хавчаар. Умайн судаснуудыг боосны дараа би Шоныг дуудъя. Тэгнэ гээд хэлчихсэн. Умайн хоолойг боож байна.

Лим: Шөрмөсийг боосон. Тайрахад бэлдэж байна. Метц хайч.

Аа: Одри... Леа, хүүхэд хоёр зүгээр болно оо. Леагийн умайн зүүн артери сорвитой наалдчихсан байж. Умай сунаад хагарсан байж. Тэгэхээс ч аргагүй байсан. Эхний мэс засалтай ямар  ч хамааралгүй.

Шон: За.

Аа: Энийг болоход Леа эмнэлэгт байгаагүй бол амьд үлдэхгүй байсан ч байж магадгүй. Шон чиний мэс засал тэр хоёрын амийг аварсан.

Шон: За. Баярлалаа, Гласман эмч ээ.

Аа: Зүгээр ээ.

Шон: За... За.

********************

Кл: Өглөөний мэнд. Аваад явж болох уу? Гэрээрээс дайрч ажилд өмсөх цамц авах хэрэгтэй байна.

Лим:   Ганц минут байгаа биз дээ.  Үлд л дээ.

Кл: Намайг шийтгэх гэж байгаа юм биш биз?

Лим:   Үгүй ээ. Би бодож үзсэн.

Кл: Аанхан.

Лим:   Би чамд хайртай.

Кл: Би ч  гэсэн чамд хайртай.

Лим:   Бас бид хоёрт  хайртай.

Кл: Адилхан. Сонсох сайхан байдаг.

Лим:   Тэгээд би бид урагшаа явах хэрэгтэй гэж шийдсэн. Миний алхааны хурдаар гэх үү дээ. Клей Портер... Манайд нүүж ирэх үү? би сөхөрмөөр л байна. Даанч ихэмсэгээр буцаад босч чадах үгүйгээ мэдэхгүй байна.

Кл: Гялалзаж байна. Таалагдаж байна. Одри Лим... Чи намайг хамгийн жаргалтай хүн болголоо.

***************

Мо: Ганцхан удаа шүү. Дараа гэдсээ дурандуулахад чинь би хамт явахгүй.

Аа:    Найдаж байсан юмсан.

Мо: МакЛаулин Уиллиамын гудамжаар явъя. Өдийд хурдны зам бөглөрчихсөн байгаа.

Аа:    За. Цайны мөнгө өгөхөө мартав аа.

Шон: Нөхөөс сайн наалдсан бас умайтай цуг сунаж байна.

Ашер: Бүх зүйл сайхан харагдаж байна. Хүүхэд чинь хөөрхөн бас хөдөлгөөнтэй юм баына. Тэгээд, мэдмээр байна уу?

Леа: Чи-чи мэдэж байгаа. Тийм биз дээ?

Шон: Би... умайг чинь их харсан. Гэхдээ... би нууц хадгалж чадна... Цайвар цэнхэр маш...

Леа: Аль ч хүйсэнд тохирно.

Шон: Пастел гэж хэлэх гэж байлаа. Гэхдээ тийм ээ. үнэн.

Леа: Тэрэнд саарал өнгө таалагдах байх. Тайвшруулна, дулаан. Дэгжин, гэхдээ дутуу үнэлэгддэг.

Шон: Манай хүүд маш их таалагдана гэж бодож байна.

6-р бүлгийн 8-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home