Үргэлжлэх хугацАа: 43мин
Орчуулсан: Ж. Тамир
Нэмэгдсэн дүр:
Ли: эм, Алекс эмчийн болзоот бүсгүй
Т: эр, Тэдди, өвчтөн
Дүү: эр, Тэддигийн дүү Саймон
Шон: Зургаан байшин үзсэний дараа “засвар шаардлагатай” гэж хуучин гэсэн үг гэдгийг ойлголоо.
Леа: Зарим зүйл ямар байж болохыг төсөөлөх нь илүү хөгжилтэй.
Шон: Үнэтэй, эмх замбараагүй, дуу чимээ ихтэй бас аюултай байж мэднэ.
Леа: Хөөе, чи үл хөдлөхийн зуучлагчтай ярилцаж байх уу? Би энүүгээр явж байя.
Ва: Сайн уу. Тори Варгас. Асуулт байна уу?
Шон: Тийм ээ. зөндөө байна. Сургуулийн тухай, үерт тэсвэртэй бас газар хөдлөлтөнд тэсвэртэй байдлаар баригдсан эсэх..
Ва: Их сайн бэлтгэлтэй иржээ. Зээлийн урьдчилсан зөвшөөрөл орсон уу? Үгүй бол би тусалж чадна шүү.
Шон: Үгүй ээ. Би хоёр өдөрдөг зарласан үнэтэй байшин үзэх хоббитой болоод байгаа. Заримдаа жигнэмэг байдаг юм.
Ва: Хөгжилтэй юм аа. Өршөөгөөрэй, одоохон. Сайн уу.
Леа: Намайг жаахан байхад яг энэн шиг ном уншдаг хэсэг байсан. Баахан дэрэн дунд хэвтчихээд цас орж байхыг хараад л.
Шон: Тухгүй сонсогдож байна.
Леа: Ихэнх ажил нь зүгээр жижиг сажиг засал. Би ихэнхийг нь өөрөө хийчихнэ. Гэр бүлийн төгс гэр болно. Жишээлбэл энэ цонхны хүрээг будаад хаачихсан байна. Энийг зүгээр л... чөтгөр ав...
Шон: Харав уу. Аюултай.
*****************
Кл: Сэрээ, хутга?
Лим: Зөвхөн гараараа. Миний шао бинийг халуун соусанд дүрээд үзээрэй.
Кл: Мэдлээ, хатагтай.
Лим: Ногоон сонгинотой омлет. Гүнжидийн үртэй бин.
Кл: Би ойн баяр мартаагүй биз?
Лим: Бидний анхны аялалыг төлөвлөсөнд баярлалаа гэж байгаа юм.
Кл: Мм... Би дахиад хэдийг төлөвлөнө өө.
Лим: Хурдны галт тэргээр Өмнөд рүү явахыг тэсэн ядан хүлээж байна. Сүүлд би ганцаараа Дюкатигаа унаад аялалаар явсан.
Кл: Хүлээгээрэй. Чи мотоцикль унадаг байсан юм уу?
Лим: Байсан. Өөр амьдралдаа.
Кл: Санаж байна уу? Өөр амьдралаа?
Лим: Мотоцикль хэтэрхий аюултай. Мэдээгүй болж мэднэ.
Кл: Сайхан булзаарууллаа.
Лим: Би нөгөө амьдралдаа чамайг мэддэггүй байсан. Надад энэ таалагдаж байна.
Кл: Халуун соус авсны дараа ч тэгж бодох уу?
******************
П: Бидэнд ярилцах боломж гараагүй.
Жо: Намайг үнссэнийг чинь. Чи өөрийнхөө хэлсэн давж болохгүй гэсэн шугамыг давсан. Яг намайг болзоонд явах гэж байхад.
П: Ямар байсан бэ?
Жо: Гайхалтай. Тэр үнсэлтийн талаар бодсоор байгаад би тэрний хэлсэн үгнүүдийг бараг сонсож чадаагүй.
П: Тэр... гайхалтай байсан.
Жо: Тийм ээ, байсан. Сонс. Чи надад таалагддаг. Гэхдээ надад тодорхой зүйл хэрэгтэй байна.
П: За. Би тодорхой хэлье. Би оройн хоол хийе, маргааш, манайд. Тэгээд энэ талаар ярилцъя.
Жо: Сайхан сонсогдож байна.
П: Тэгвэл болзоо.
Жо: Болзоо.
******************
Шон: Өглөөний мэнд Лим эмч ээ. Клей өнөрсөн шөнө хоноо юу?
Лим: Тэгсэн.
Шон: Гайхалтай. Тэгэхээр сексийн дараа сэтгэл санаа чинь тайван, хүлээж авах магадлалтай гэсэн үг.
Лим: Юу хүлээж авах гэж?
Шон: Танд таалагдана гэж бодож байна.
Аа: Нугалах, хажуугийн эргэлт гэх мэт хөдөлгөөн байсан. Тэгэхээр нугасны хоёр талын булчин, өгзөгний булчингууд нь оролцож байгаа гэсэн үг. Би хоёр удаа харсан. Нурууг чинь дагаад дохио ирж байна.
Шон: Энэ гажиг зөвхөн сорвитой холбоотой биш. Энэ нугасанд уйланхай үүссэн гэсэн үг. Бэхэлгээг чинь авсны дараа нурууны дунд хэсэгт зүсэлт хийж, шинэнийг нь гадагшлуулна.
Лим: Би тэгвэл...
Аа: Дахиад алхаж чадах бйх.
Мар: Одри энэ арга өмнө нь бидний ярьж байснаас хамаагүй аюулгүй арга.
Лим: Надад бодох хугацаа хэрэгтэй байна.
Мар: Мэдээж.
Шон: За. өнөөдөр миний шинэ системээ хэрэгжүүлж эхлэх эхний өдөр. Энэ маш том дэвшил гэдгийг та зөвшөөрөх байх.
Аа: Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.
Шон: Эхний жилдээ резидент хийж байгаа эмч нарыг дүгнэх шинэ систем. Би танд хэд хэдэн хувилбарыг имейлээр явуулсан. Та хариу өгөөгүй. Бүх мэдээлэл орсны дараа би танд сүүлчийн хувилбарыг нь явуулна аа.
Аа: Хүлээж байя.
************
Ал: Хөөх. Хаана ажилладгийг чинь асуухдаа сорилт болгож асуугаагүй юм шүү.
Эм8: Танилцуулга дээрээ хэтрүүлэгтэй бичсэн үгүйг чинь мэдэхийн тулд энд авчрах хэрэгтэй байсан юм.
Ал: Би... далайн эргээр алхах тийм ч дуртай биш.
Ли: Нар жаргахыг хэтэрхий өндрөөр үнэлдэг.
Ал: За за.
Ли: Хөөх. Янзтай.
Ал: Гурав дахь болзоон дээр юу болох бол? Лили? Лили? Чи зүгээр үү?
Гарчиг: 6-р бүлгийн 7-р анги.
Шон: Миний шинэ систем та нарын оноон дээр нэмэгдэх 50гаруй өвөрмөц хэмжигдэхүүнтэй. Та нарын хийсэн болгонд үнэлгээ өгнө.
П: Бүх зүйл. Илүү тодруулж болох уу?
Шон: Үгүй ээ.
О: Нэгийг эсрэг нэг тэмцээн шиг юм уу?
Шон: Та нарын хувийн давуу болон сул талыг таниулах зорилготой. Илүү чадварлаг резидентүүд байнгын ажилтан болох урилга авах магадлал өндөр.
О: Сайн уу, Тэдди. Повел эмч. Толгой чинь яагаа вэ?
Т: Тэнэг юм шиг өөрийгөө 20кг-ын туухайгаар цохичихсон.
П: Туухайнаас гэмтэх явдал элбэг байдаг юм. Миний явдаг жимд 10янзаар гэмтээж болох аргыг хэвлээд тавьчихсан байдаг. Та юу болсныг харсан уу?
Дүү: Тийм ээ. Би дасгалынх нь үеэр байнга дэргэд нь байдаг.
П: Тэгэхээр дасгалжуулагч нь байх нь.
Дүү: Дүү нь.
Т: Миний дүү. Намайг зовоохдоо их гаргуун.
О: За. Тархи хөдөлсөн байж магадгүй болохоор бүрэн үзлэг хийнэ. Урьдчилан сэргийлээд томографийн зураг авъя.
П: Эхлээд шархыг нь цэвэрлэх хэрэгтэй.
О: Хэвлий чинь өвдөж байгаа гэсэн байсан. Өвдөлт толгойгоо цохиноос өмнө өвдөж байсан уу, эсвэл дараа нь уу?
Т: Бараг л зэрэг.
О: Цамцаа дээш нь өргөж болох уу?
П: Тэдди, саяхан их хэмжээгээр жин хассан байна.
Т: 30кг/70паунд/
Дүү: Таван сарын хугацаанд. Зун наран шарлагын газарт очихоор бэлдэж байгаа юм.
Т: Одоохондоо футболкоо тайлахгүй.
П: Тэдди, хэвтүүлж болох уу? Сайн харах гэсэн юм... зангирсан байна. Гэдэсний эвэрхий. Буруулах боломжгүй. Ба шахагдсан юм шиг байна.
Шон: Перез эмчийн зөв. Эвэрхийд өртсөн дотор эрхтнүүдэд цус очихгүй байна. Яаралтай мэс засал хэрэгтэй. За...
Ал: Лили, 37 настай. Толгой эргэх, хамраас цус гоожих, хамраас идээтэй шингэн гоожиж байна. Цусны бүтцийг оруулаад бүтэн шинжилгээ хий.
Мо: Яаралтай тусламжийн төвд хүлээлгүй үйлчлүүлэх эмчтэй болзохын давуу тал юм шиг байна.
Жо: Би яг тийм шалтгаанаар тээврийн газарт ажилладаг залуутай болздог байлаа. Хамраас чинь цус гардаг уу?
Ли: Тийм ээ. Самсааны үрэвслээс болж байгаа юм. Жилийн турш антибиотик хэд хэдэн удаа ууж байна. Хүүхдүүдэд кунфу заадаг болохоор тэгдэг байх гэж бодсон.
Мо: Хөөрхөн юм аа. Самсаанд чинь даралт мэдрэгдэж байна уу? Бас, та хоёр яаж танилцсан юм?
Ли: Тийм ээ. Бас Бамбл?
Ал: Баярлалаа Резник эмч ээ. Би өөрөө хийчихье.
Мо: Би экс нь болохоор эвгүй байна гэж бодсон байх. Санаа зоволтгүй. Бид одоо найзууд. Өөр ямар нэг шинж тэмдэг мэдрэгдсэн үү?
Ли: Сүүлийн үед хэдэн удаа толгой өвдөх, аманд таагүй амт мэдрэгдсэн.
Жо: Халуунтай байна, цусны даралт нь өндөр байна. Цочмог-архаг-бактерийн гаралтай гамрит уу?
Ал: Тийм байх. Гэхдээ толгой нь өвдсөн гэсэн болохоор тархи бас хамрын томограф хийгээд үзье. Тодруулагчтай, бас тодруулагчгүй.
******************
Шон: Эвэрхий багаслаа. Дараагийнх нь эвэрхийг яаж тогтоох вэ?
О П: Цоорсон хэсэгт тор тавьж оёно.
П: Энэ хэсгийг сайжруулснаар дахин эвэрхий үүсэхээс сэргийлж болох талтай.
Шон: Ойлгомжтой зүйл дээр нэмэлт оноо өгөхгүй.
П: Ийм их жин хасч чадсан нь үнэхээр гайхалтай. Зөв зүйлийн төлөө л гэж найдъя.
О: Буруу шалтгаан олж харахгүй л байна. Илүүдэл жинтэй байсан нь илэрхий байна.
Шон: Санал нэг байна. Таргалалт эрүүл мэндэд эрсдэлтэй, чихрийн шижин, зүрхний өвчин бас зарим нэг хавдар.
П: Шударга. Гэвч манайд таргалалтыг доромжлох явдал хэрээс хэтэрсэн. Өөртөө итгэх иьгэлгүй болгож, сэтгэл санааны хямралд оруулдаг. Энэ эрүүл зүйл биш. Бусдын төлөө өөрчлөгдөх үр дүнд хүрэх нь ховор.
Шон: Хайртай хүнийхээ төлөө өөрт нь хэрэгтэй зүйл хийлгэх нь сайн зүйл.
О: Зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлт байна. Зурган дээр уртассан харагдаж байна.
Шон: Дусалд нь 2мл магни хийчих. Зүрхний хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна. Ямар арга хэмжээ авах вэ?
О: Цахилгаанаар зүрхний үйл ажиллагааг сайжруулна.
Шон: Тийм ээ. Цахилгаан аппарат бэлд.
О: Цэнэглэж байна. 200жоул. Цэвэр.
Шон: Сайн байлаа, Повел эмч ээ.
П: Би боогдсон эвэрхийг нь олчихлоо.
Шон: Тэддигийн хэм алдагдсан нь өөр эмгэг байгаагийн шинж байх ёстой. Аюултай байж мэднэ. Та хоёр одоо юунаас болж ингээд байгааг оношилж олох хэрэгтэй. Утас таслах хайч.
*********************
Ашер: Би хамрын хөндийгөөс эхэлье. Хөөе, би чамд шинэ хүн олсон. Өнгөрсөн удаагийн болзоо чинь нэг насны холбоо үүсгээгүй бол шүү дээ.
Жо: Хэрэггүй.
Ашер: Тэр ч азгүй юм даа. Харн миний сонирхол төрчихлөө. Берклигийн хуулийн анги төгссөн, фитнесийн модель байсан, Парисаас дөнгөж нүүж ирээд байгаа.
Жо: Баярлалаа, гэхдээ би алгасъя. Нэлээд булингартсан байна.
Ашер: Хамрын салст бүрхэвч зузаарсан байна. Яс нь элэгдээд эхэлчихэж. Лилийд хамар, самсааг цэвэрлэх дурангийн ажилбар хийх хэрэгтэй. Тэр ухаалаг, булчинлаг, дэлхийн хүн. Перезтэй харьцуулах юм бол боломжтой.
Жо: Бид хоёр үнсэлцсэн.
Ашер: Юу? Перез та хоёр уу?
Жо: Тийм ээ.
Ашер: Нөгөө эмчилгээтэй холбоотой хязгаар яагаа вэ?
Жо: Би одоохондоо сайн мэдээгүй л байна. Гэхдээ, тэр намайг гэртээ оройн хоолонд урьсан. Би судалж байна.
Ашер: Болгоомжтой л байгаарай, за юу?
Жо: За.
Ашер: Самсааны халдвар гавлын ясаар дамжин тархсан.
Жо: 6-г харьцах нь 4 /6*4/ хэмжээтэй маш том буглаа байна. Парк руу ярь. Энэ хагарах юм бол тэр үхнэ. Лилийд самсааны бас тархины мэс засал хийх хэрэгтэй.
*************************
Ал: Самсааг сайн цэвэрлэсэн байна, Аллан эмч ээ.
Жо: Шархыг битүүмжлэе. Бактерийн эсрэг антибиотиктой наалт.
Ал: Бид нар буглааг гаргахын тулд хэт ягаан туяа ашиглаж цоолдог байсан.
Ашер: Та яаж шинэ найз охиндоо мэс засал хийх зөвшөөрөл авсан юм?
Ал: Хоёр болзоо найз охин гэсэн үг биш. Зөвшөөрөл авах шаардлагагүй.
Ашер: Чиглэл нь сайн харагдаж байна.
Ал: Соруулах багаж.
Ашер: Морганы дэргэд гайхуулсан нь сайн явдал уу, муу юу?
Ал: Гайхуулаагүй. Бас Морган бид хоёр... Найзууд. Тэгэхээр аль нь ч биш.
Жо: Аанхан.
Ашер: Ховдол руу хагарах эрсдэлгүйгээр авч чадах дээд хэмжээ нь энэ.
Ал: Үлдсэн нь антибиотикоос шалтгаална. Гуурсыг үлдээгээд, шархыг нь хаа.
***************
Леа: Сүүлд үзсэн байшин таалагдсан, дурласан эсвэл таалагдаагүйн аль нь?
Шон: Өөр сонголт байхгүй юм уу? Би гарыг чинь үзмээр байна.
Леа: Зүгээр ээ. Надад таазны гарниц, ном унших булан нь бодогдоод болохгүй байна. Тэгэхээр чамд таалагдаагүй л биш бол зээлийн мэргэжилтэнтэйгээ саналын талаар ярилцаад үзвэл ямар вэ?
Шон: Чи нээлттэй өдөрлөгт зүгээр л зугаацахаар явж байгаа гэсэн.
Леа: Би санхүүгийнхээ байдлыг харсан, бид хоёрт болох юм байна лээ. Түрээс зүгээр л үрж байгаа хэрэг. Байрны зээл бол... төлбөр гэдэгтэй тохирох үг орж ирэхгүй байна... Сайн хөрөнгө оруулалт гэсэн үг.
Шон: Миний судалгаагаар бид сар бүрийн орлогоосоо 28/36 дүрмийг баримталсан нь дээр гэж гарсан. Эрхий хурууны хоёр дахь үе чинь хавдчихсан байна.
Леа: Би энэнээс ч дор гэмтэж байсан. Шон, бид байшинтай болж болно. Сэтгэл чинь жаахан ч гэсэн хөдлөхгүй байна уу?
Шон: Чиний сэтгэл хөдөлснийг хараад минийх жаахан хөдөлж байна.
Леа: Сайн байна. Яагаад гэвэл би зээлийн мэргэжилтэнтэй цаг товлочихсон. Та нар 25/36 ярьж болно.
Шон: 28.
********************
П: Өрсөлдөгч байна гэдэг утгагүй хэрэг.
О: Ялагдаж байгаа хүний хэлсэн үг.
П: Тусламжийн гар. Зүрхний хэм юунаас болж алдагдаад байгааг мэдэхгүй байна. Чи?
О: Бодсон хэдэн юм байгаа.
П: Заа... Тэднийгээ танилцуулаад, нок-аут хийж болно. Өөрийнхөө зөв гэдэгт итгэлтэй байга бол.
О: Эсвэл?
П: Эсвэл санаануудаа солилцож болно. Зөв хариултыг олоод тэр залууд тусална. Мерфи эмчийн хэмжүүр дунд хамтын ажиллагаа гэсэн байсан.
О: За яах вэ? Гэхдээ би танилцуулна. Эмэгтэйчүүдийн олсон санаагаа өөрсдөө хэлсэн ч гэсэн тэдэнд ямар ч оноо өгдөггүй тохиолдол хэд байдгийг чи мэдэх үү?
П: За яах вэ.
О: Цусны шинжилгээгээр кали, натри маш бага багааг харуулсан. Энэ дүүгийнх нь гаргасан тэжээллэг хоолны дэглэмтэй тохирохгүй байна. Хангалттай тэжээллэг байсан. Тэгэхээр... хоол боловсруулахтай холбоотой дархлааны асуудал байх.
П: Хоол боловсруулах замын шүүрэл, хүнсний харшил хэвийн гарсан. Бөөрний булчирхайтай холбоотой байх гэж бодож байна.
О: Сонирхолтой л юм.
Шон: Өвчтөний маань зүрхний хэм юунаас болж алдагдаад байгааг талаар санаагаа хэлээрэй.
О: Бид нар Тэддигийн бөөрний булчирхайтай холбоотой гэж бодож байна. Энэ нь электролитийн түвшин болоод...
П: Энэ нь шээсний шинжилгээ, цусны даралт ихсэхтэй нийцэхгүй байгаа.
О: Энэ чиний санаа байсан.
П: Төрөлхийн зүрхний ажиллагааны гажиг.
О: Тэддигийн зүрхний хэм буцаад хэвэндээ орсон. Бас гэр бүлд нь өвдсөн түүх байхгүй.
Шон: Тэрний натри, кали, магний хэмжээ маш бага байсан.
О: Анзаарсан. Сайн дэглэм барьж байгаа мөртлөө. Тэгэхээр шимэгдэлт нь... Хамтарч ажиллана гэсэн чинь яасан бэ?
П: Би чиний буруу байна гэж бодоогүй.
Шон: Араа шүднүүдийн паалан бага зэрэг элэгдсэн. Амны хөндийн салст бүрхэвч гэмтсэн. Гаран дээрх энэ шархнууд шүднээс үүссэн. Албаар бөөлжсөнөөс болж тэжээлийн дутагдалд орж, хэм алдагдсан байна. Тэдди, булимиа гэдэг хоолны эмгэгтэй.
*******************
Ли: Коктейл байна.
Ал: Чамтай ууна гэж бодож байснаас өөр. Гэхдээ л ийм юм болчихлоо.
Ли: Би ийм хувцас өмсөнө гэж бодож байгаагүй.
Ал: Антибиотик самсаа, тархины үлдсэн үрэвслийг дарна гэж найдаж байна.
Ли: Би чамаас ВИП үйлчилгээ авч байх шиг байна. Резниз эмчийн зөв байж. Чамайг эмэгтэй хүн эргүүлэхдээ сайн гэсэн.
Ал: Чам дээр ирсэн юм уу?
Ли: Тийм ээ. Намайг шалгах гэсэн нэрээр... гэхдээ чамайг магтах гэж ирсэн. Эрчүүдийг магтдаг экс ховор шүү.
Ал: Би ч азтай юм аа.
Ли:
*********************
П: Тэддийг гаргах арай л эртдэг байх.
Шон: Электролит солих мэс засал сайн болсон. Хэм алагдах байдал дахиад илрээгүй. Эвэрхийний мэс заслын дараа шархны боолт солих энгийн арчилгаа л хэрэгтэй.
П: Тэр Булемиатай.
Шон: Мэднэ ээ. Би тэрнийг оношилсон. Баярлалаа. Повел эмч та хоёрыг бүтэлгүйтсэний дараа.
П: Хоолны эмгэ сэтгэцийн эмгэгээс урт наслалттай байдаг.
Шон: Битэрнийг сэтгэл зүйчид үзүүлэхийг санал болгосон. Хоолны эмгэгийг эмчилдэгэ эмнэлгүүдийн жагсаалтыг өгсөн.
П: Тэрэнд одоо тусламж хэрэгтэй. Хэдэн долоо хоногийн дараа биш. Надад жаахан хугацааа өгчих. Би явахаас нь өмнө сэтгэл зүйчтэй уулзуул чадах ч юм билүү.
Шон: Тууштай, хичээл зүтгэлийг үнэлж оноо өгье, гэхдээ хариуцагч эмчтэй маргалдсан болохоор оноо хасна.
П: Надад оноо хамаагүй.
Шон: Мэс заслын тодорхой заалт байхгүй бол эмнэлэгт хэвтүүлэх боломжгүй.
***************
Лим: Намайг дагахаа боль.
Аа: Би кофе ууж байна. Кофе ууж болох уу?
Лим: Та эргэлдээд байна.
Аа: Чамайг хөл дээрээ дахиад босно гэж бодохоор би баяртай байна.
Лим: Мэс засал тийм амархан шийдвэр биш.
Аа: Мэс заслын төлөвлөгөө маш сайн байсан.
Лим: Тийм ээ. Сайн төлөвлөгөө.
Аа: Гэхдээ?
Лим: Гэхдээ... одоо миний амьдрал сайхан байгаа. Маш сайн. Сүүлийн үед ийм сайн байгаагүй. Энийг өөрчилнө гэж бодохоор...
Шон: Леа нээлттэй өдөрлөгч зүгээр очиж үзье гэчихээд одоо байшин авна гээд байна.
Аа: Шон, би энд...
Лим: Үгүй ээ, тийм биш.
Аа: Байшин уу? За за. баяр хүргэе. Өөрсдийгөө хар даа. Том болж байна.
Шон: Үгүй ээ. Засвар хэрэгтэй байшин. Гласман эмч ээ, надад таалагдахгүй байна.
Аа: Леад наадахаа хэлсэн үү?
Шон: Үгүй ээ, тэр байшингийн талаар ярихдаа их баяртай байсан. Тэр баяртай байгаа. Тэр сүүлийн үед гунигтай байх шиг байсан.
Аа: Яагаад гунигтай байсан гэж?
Шон: Би танд хэлсэн. Ашерманы синдромоос болоод бид жирэмслэхээ хойшлуулахаар болсон.
Аа: Леа харилцаагаа урагшлуулах арга хайж байгаа ч юм билүү.
Шон: Бид хоёр тэр байшинг авах юм бол Леаг бага гуниглана гэж бодож байна уу?
Аа: Мэдэхгүй ээ. Гэхдээ байшин авах баяртай үйл явдал. Сатаарах боломжтой. Сатаарах нь ашигтай байж болно.
Шон: Үгүй ээ, үгүй үгүй. Би сатаарахад дургүй.
Аа: Шон. Чи резидент эмч нарыг үнэлээд удаж байгаа, гэнэтхэн системээ бүхэлд нь өөрчилж байгаа юм уу? Хэзээ тэгж шийдсэн юм?
Шон: Зургаан ихрийг төрсний дараа.
Аа: Тэр үед чи Леаг Ашерманы синдромтойг мэдсэн байх аа?
Шон: Тийм ээ. бид хоёр гунигтай байсан. Миний шинэ систем сатаарал байсан гэж үү?
Аа: Тийм ээ. Леад ч гэсэн хэрэгтэй ч юм билүү.
Шон: Сайхан санаа байна. Баярлалаа, Гласман эмч ээ.
******************
П: Унааг чинь авчирлаа. Бас эмнэлгээс гарах бичиг. Танил талаа ашиглаад сэтгэл зүйчид үзүүлэх цаг авчихсан. Нөгөөдөр хоолны эмгэг судлах эмнэлэг дээр.
Т: Баярлалаа. Гэхдээ би зүгээр ээ. Энэ эмнэлэгт хэвтсэн нь надад олон юм ойлгуулсан.
П: Энийг ганцаараа туулах албагүй шүү дээ.
Дүү: Эмнэлгээс гарсны баяр. Уух юм авчирлаа. Ахдаа зориулаад нэмэлт калитай хүчирхэг ундаа. Тэгэхээр... Тэдди надад электролитийн дутагдалтай гэж хэлсэн. Юунаас болсныг мэдэх үү?
П: Тэддийд мэдээллийг нь өгсөн.
Дүү: Хоолных нь дэглэмийг өөрчлөх шаардлагатай юу?
П: Жингээ хасах зорилгыг түр хойшлуулсан нь дээр байх.
Дүү: Яагаад?
Т: Саймон. Явцагаая.
Дүү: Одоо дэглэм баривал аюултай гэсэн үг үү? Хэр удаан?
П: Би-би-би хэлж чадахгүй нь.
Т: Саймон. Мартаж үз.
Дүү: Зүгээр гэдгийг чинь мэдмээр байна.
Т: Үгүй ээ, зүгээр биш. Энэ миний амь.
Дүү: Яагаад надад уурлаад байгаа юм? Би зүгээр л туслахыг хичээж байна.
Т: Миний хийж байгаа болгоныг хянадаг.
Дүү: Та сайнгүй бас яахаа мэдэхгүй байгаа. За юу? Би эрүүл болоход чинь тусалж байна. Би юунаас хоцорчихов?
П: Тэрэнд хэл.
Т: Чиний дасгалууд жин хасахад туслаагүй. Би... бөөлждөг байсан. Албаар бөөлждөг байсан.
Дүү: Тэрнээс болоод зүрхэнд чинь нөлөөлсөн юм уу? Яагаад тийм тэнэг юм хийж байгаа юм?
Т: Миний бүдүүнээс ичдэг болохоор чинь тэгсэн байх.
Дүү: Би хэзээ ч тэгж хэлээгүй.
Т: Хэлэх шаардлагагүй. Жаахан жин хасдаг юм билүү гэж хэлэхэд баярласан шиг чи хэзээ ч баярлаж байгаагүй.
Дүү: Танд санаа зовсон болохоор уу?
Т: Чи надаас ичдэг. Бид хоёр хамт гадуур гаралгүй олон жил болж байна. Одоо өдөр болгон жимд уулзъя гэж хэлдэг.
Дүү: Өөрийгөө алж байгаа чинь миний буруу юм уу? Өөрөө унаа олоод хариарай. Бүх үйлдлийг чинь заахыг хүсэхгүй байна.
П: Сай... Тэдди, намайг уучлаарай.
Т: Зүгээр ээ. Убераар явчихна.
*******************
Ал: Чи тэрэнд цэцэг явуулсан. Миний өмнөөс?
Мо: Зүгээр ээ.
Ал: Намайг Лилитэй дахиад уулзахгүй байж магадгүй гэж бодож үзээгүй юу?
Мо: Тэр хараажийн сайн бүсгүй, бас чамд найз бүсгүй хэрэгтэй.
Ал: Энэ чамд ямар хамаатай юм?
Мо: Яагаад гэвэл чи надад хэрэгтэй бас би дахиад алдаагаа давтмааргүй байна. Бид хоёр хоёулаа буцаж нийлэх талаар бодож байснаа мэдэж байгаа.
Ал: Чи галзуурч.
Мо: Чи бодож үзээгүй гэж үү?
Ал: Миний нөхөрсөг занг буруугаар ойлгож.
Мо: Бэлгийн эс санал болгож уу?
Ал: Үр суулгуулах гэж.
Мо: Энэнээс өөр хөдөлшгүй баталгаа гэж байх уу? Бид буцах боломжгүй. Чи намайг хүсэхгүй байгаагаа тодорхой хэлсэн. Бас би өөрчлөгдөөгүй. Тийм болохоор чи мартах хэрэгтэй.
Ал: Хэр удсан бэ?
Жо: нэг минут гаран. Дуслаар 2мл лоразепам хийсэн.
Ал:Антибиотик үйлчлэхгүй байна. Дахиад 2мл лоразепам хий.
****************
О: Яагаад “Ап”киноны эхний хоёр минутын үзсэн юм шиг царайлчихаа вэ?
П: Тэддийг булимианы эмчилгээнд явахгүй байх гэж бодсон юм. Юм болгонд оролцдог дүү нь эмч дээр очиход туслах байх гэж бодсон.
О: Муугүй төлөвлөгөө байна.
П: Ажиллагаа... бүтэлгүйтсэн. Тэгэхээр удахгүй ирэх ялалтанд чинь баяр хүргэе.
Эм: Туслаарай. Амьсгалын замын эмч хэрэгтэй байна.
П: Би очъё. Тэдди... улаан хоолой нь задарчихаж. Мерфи нэмчийг дуудаад, мэс заслын өрөө бэлд.
***********************
П: Цээжний гуурс тавьчихлаа.
О: Уушигнаас улбар шар шингэн гарч байна.
П: Смүүтиний үлдэгдэл.
Шон: Дуранг дахиад явуул. Перез эмч хурдан арга хэмжээ авсан нь сайн болж.
П: Би Тэддийг булемиатайгаа дүүдээ хэл гэж шахсан. Тэд муудалцсан. Тэгээд ийм юм бочлихлоо.
Шон: Тэр... тус болоогүй байна. Бас улаан хоолойн энгийн засвар хийхэд хэтэрхий хүнд гэмтсэн байна.
П: Дурангаар стент тавьж болно. Хаван нь буурах хүртэл.
Шон: Гоожино.
О: Оментумын нөхөөс тавьбал ямар вэ?
Шон: Эд нь хэтэрхий сийрэг.
П: Ихэвчлэн хүүхдэд хийгддэг. Гэхдээ ходоодыг шилжүүлэн суулгавал ямар вэ? Гэмтсэн улаан хоолойг нь тайраад, ходоодн эдийг ашглан нөхөн сэргээж болно.
Шон: Сайхан санаа байна, Перез эмч ээ. Энэ оноог чинь ахиулна. Нээх хэрэгтэй.
*********************
Жо: Антибиотик буглаанд нөлөөлөхгүй байна. Самсааны үрэвсэл тархи руу орсоор байна.
Ал: Дахиад нэг нүх өрөмдөөд, соруулах явцыг хурдасгаж болох юм.
Мо: Адилхан арга хэмжээ адилхан үр дүнг авчирна.
Ал: Нэмэргүй зөвлөгөөнд баярлалаа.
Мо: Лилигийн гавлын ясанд хоёр талаас нь нэвтэрч, самсааг бүрэн цэвэрлэх шаардлагатай. Хоёр талаас нь гавлын халдвартай ясыг авч, бактерийг нэвтрүүлэхгүйн тулд орлуулах хэрэгтэй.
Ал: Лилигийн духыг авбал олон жил гоо сайхны мэс засалд орох шаардлагатай боллно.
Мо: Амийг нь авармаар байгаа юм уу, хөөрхөн царайг нь уу?
Ал: Тэрэнтэй хоёр удаа болзоонд явсан болохоор намайг ёс зүйн алдаа гаргаж байна гэж байгаа юм уу? Цэцэгний дараа юу?
Ашер: Юун цэцэг вэ?
Мо: Амаа тат. Надтай санаа нийлэхгүй байгаа болохоор чинь буруу дүгнэлт гаргаж байна гэж хэлж байна.
Ал: Би өвчтөнд хэрэгтэй шийдвэр гаргаж байна. Чамтай санал зөрөлдсөн нь хамааралгүй бонус. Лилийг бэлдээд, мэс заслын өрөө бэлд.
***************
Шон: Улаан хоолойн гэмтсэн хэсгийг авч байна.
О: Эрүүл эс хангалттай үлдсэн байна.
Шон: Перез эмч ээ, хэсүүдийг давхар оёдлоор залгаад оё.
П: Би шөнө болтол судалгааны ажил хийсэн. Гар маань тогтворгүй байна... Повел эмч хийсэн нь дээр байх.
О: Оёж эхэлье.
******************
Шон: Гэртээ харихад бэлэн боллоо.
Леа: Би бэлэн биш. Эндрюс алсын интерфейсийг дахиад тохируул гэж хэлсний ачаар. Энэ кодыг бичихэд хэдэн сар байг гэхэд хэдэн долоо хоног шаардагдана.
Шон: Хөөх, хурдан байна шүү. Эндрюс эмчийг чамд шинэ ажил өгөөч гэж хэлэхэд санаанд нь юм орж ирэхгүй байсан. Гар чинь ямар байна?
Леа: Дургүй хүрч байна. Миний бусад хэсэг ч бас. Яагаад тэгж байгаа юм?
Шон: Хүүхэдтэй болохоо хүлээх ёстой гээд чи гунигтай байсан болохоор. Хуучин байшин зассанаас ажил хийвэл илүү сайн сатаарна.
Леа: Энэ чиний гаргах шийдвэр биш, Шон. Би өөрийгөө сатааруулах юм олчихно. Бас би гунигтай байсан. Тэр байшин эвдэрсэн зүйлийг дахиад сайхан болгох боломж байсан.
Шон: Алсын интерфейсийг дахин тохируулах ч бас.
Леа: Байшин, урагш алхах алхам байсан. Тэр байшинд би жаргалтай байж чадна гэж бодож байна, Шон. Чи ч гэсэн тэрийг хаах гээд оролдоод үзвэл.
Шон: За.
Леа: За. Тэгвэл хүсэлт гаргаж болох уу?
Шон: Үгүй ээ. Би оролдож үзнэ гэж байна.
Леа: Баярлалаа. Аяар гэртээ уулзъя.
******************
Кл: Хоцорсонд уучлаарай. Гэнэтийн санаа төрөөд. Эн Би эй. Тү Кей. Утаа гаргахад бэлдээрэй.
Лим: Түр хүлээх болох нь. Би дарагдчихаад байна.
Кл: Би туслах уу? Асуудалтай хэрэг үү?
Лим: Тийм. Минийх.
Кл: Юу болоо вэ?
Лим: Гласман миний нугасны хоёр талын бас өгзөгний булчин хөдөлж байгааг анзаарсан. Мерфи тэр хоёр дурангаар засч болох арга олсон.
Кл: Нурууны чинь бэхэлгээг авна. Сайхан хэрэг. Мэс заслын төлөвлөгөөнд асуудал байгаа юм уу?
Лим: Их давгүй.
Кл: Тэгээд юу саад болоод байгаа юм?
Лим: Бид хоёр бөмбөлөг дотор амьдарч байгаа юм шиг санагддаг. Төгс бөмбөлөг. Намайг гарчихвал хагарчихна.
Кл: Энэ мэс засал... чамайг өөрчилнө. Биднийг биш. Чамайг явж чаддаг боллоо гээд бидний дунд байгаа зүйл алга болохгүй. Тэгж итгэх хэрэгтэй.
Лим: Тэгмээр л байна.
Кл: Гуйя. Би татгалзах шалтгаан болмооргүй байна.
******************
Шон: Тэддигийн гэмтсэн улаан хоолойг ходоодны хэсгийг ашиглаж, амжилттай зассан.
П: Тэддийд юм идэж, залгихад нь саад болох зүйл байхгүй. Гэхдээ, бөөлжих юм дахиад засах боломжгүй болно.
Дүү: Бид дахиад дотно боллоо гэж бодсон юм. Тэрнийг зовж байхад, би... Би мэдээгүй. Энийг яаж өөрчлөх вэ?
П: Заримдаа... Асуудлыг шийдэх гэж оролдох нь асуудал болдог. Би ч гэсэн хэцүү зүйлтэй учирч байсан. Олон хүн намайг яаж засах талаар ярьдаг байсан. Надад... тэр хэрэгтэй байгаагүй. Надад тэдний... хайр хэрэгтэй байсан. Миний ямар байгаагаас үл хамааран.
*********************
Шон: Би зүлгүүрдэх дургүй, будаг наалдамхай бас муухай үнэртэй, багажнууд нь чанга дуутай, аюултай ч гэсэн бид... гол нь чи тэр байшинг бидэнд зориулж сайхан гэр болгож чадна гэж бодож байна. Бас бидний ирээдүйн гэр бүлд.
Леа: Байшин худалдаж авъя гэж байгаа юм уу?
Шон: Чи л жаргалтай байвал.
Леа: Би чамайг булдозероор түлхсэн. Тийм үү?
Шон: Тийм. Гэхдээ зүгээр ээ.
Леа: Тийм биш ээ. Би хувиа хичээж байна. Зөвшөөрсөнд баярлалаа. Гэхдээ одоо хийх алхмыг хамтдаа хийхийг хүсч байна. Хоёуланд маань таалагдах газар олъё.
Шон: Сайхан арга байна.
Леа: Бас гараа үзүүлмээр байна. Өвдөөд байна.
*******************
Ал: Буглаа руу ойртож байна. Хол байж чадсангүй юу?
Мо: Лили миний өвчтөн. Ирэхэд нь би хэвтүүлсэн.
Ал: Буглаа байсан уутыг гаргаж авах гэж байна. Болчихлоо. Дуранг гаргалаа.
Жо: Зүрхний цохилт 32, даралт 210/122.
Ашер: Тархи нь өрөмдсөн нүхээр гарч эвэрхий болох нь.
Ал: 100мл маннитол, хөөлт багасгах пропофол хий.
Мо: Наадах чинь хангалтгүй. Си Өү2 30-ийг хий.
Ал: Мэднэ ээ. Гадна шахуурга хий.
Жо: Хоёр талаас тархинд орох мэс заслыг эхлүүлэх үү?
Ал: Хугацаа алга.
Мо: Хоёр нүхээ холбоод жижиг хэсгийг авч чадах уу?
Ал: Үгүй, гэхдээ гавлын ясыг нээвэл тархины даралтыг бууруулна.
Мо: Тэгвэл гавлын ёсны халдварыг цэвэрлэж болно.
Ал: Сайн байна.
Мо: Сайн байна.
Ашер: Халуухан байлаа.
******************
Шон: Энэ мэс заслыг хийх зөв шийдвэр.
Лим: Тэгж л найдъя.
Аа: Эргэлзээ юу?
Лим: Үгүй ээ. Жаахан сандарч байна. Гэхдээ эргэлзэхгүй байна. Та хоёрт баярлалаа. Бууж өгөөгүйд.
Шон: Зүгээр ээ.
Аа: Гарч ирэхээр чинь уулзъя.
****************
П: Эргээд тавтай морил. Эргэлт ирсэн.
Дүү: Зүгээр үү?
Т: Дээрдэж л байна.
П: Нэг хэсэгтээ жимд явж болохгүй. Эдгэрэх хугацаа хэрэгтэй.
Дүү: Мэдлээ, эмч ээ. Бага байснаа санаж байна уу? “Харийнхан араатнуудын эсрэг” киног надад үзүүлсэн ээ?
Т: Чи гурван сар миний өрөөнд унтсан.
Дүү: Харийнхан/араатнууд кино 13 цуврал юм байна лээ. Хоёулаа цуг үзнэ ээ. Таныг зөвшөөрвөл.
Т: Тэнэг сонсогдож байна. Гэхдээ хөгжилтэй.
О: Ах дүүс учраа олсон бололтой. Бичлэг хийчих. Мерфи оноо өгч магадгүй.
П: Зүгээр ээ.
О: Мэс залын үеэр юу болсон бэ? Оёдол тавихыг надад өгсөн.
П: Зүгээр л өнөөдөр миний өдөр биш байсан.
Шон: Миний эхний жил рекидент хийж байгаа эмч нарыг үнэлэх систем сатаарал байж. Маш төвөгтэй бас хэтэрхий том өрсөлдөөнийг бий болгосон. Тийм болохоор болихоор шийдсэн.
*****************
Ал: Зүгээр үү?
Ли: Миний явсан хамгийн муухай болзоо.
Ал: Дараагийн удаа би гавлын чинь ясыг буцаагаад хийчихнэ. Тархины чинь хавдрыг буутал хүлээх хэрэгтэй.
Ли: Би зүгээр болох уу?
Ал: Жаахан удах байх, гэхдээ тийм. Бас... чи ганцаараа биш.
Ли: Их том амлалт байна. Ялангуяа Резник эмч та хоёрын харилцаа дуусаагүй юм шиг байсан. Хийсэн бүгдэд чинь баярлалаа. Парк эмч ээ. Орхисонд чинь баяртай байна. Энэ хэргээс.
Мо: Үгэнд орсонд чинь баярлалаа.
Ал: Би хичээж байгаа.
Мо: Лили чамайг дэргэд нь байвал баярлах болно. Тэрэнтэй дахиад уулзахгүй гэж шийдээгүй бол.
Ал: Чиний зөв байж. Тэрнийг алдаж болохгүй.
Мо: Та хоёрын өмнөөс баяртай байна.
*****************
Кл: Эргэлтийн цаг дуусаагүй биз дээ?
Лим: Мэс заслын өмнө эргэлт оруулдаггүй юм.
Кл: Тэргэнцэртэй залууд хэн ч үгүй гэж хэлдэггүй юм. Уулзахыг хүссэн юм. Цагаа олоогүй бас солиотой зүйл гэдгийг ойлгож байна. Гэхдээ чамаас асуухгүйгээр явуулж чадсангүй... Одри... Надтай гэрлэх үү?
Лим: Яах аргагүй солиотой.
Кл: Одоо хариулахгүй байж болно. Энэ? Би хамт гэдэгээ л хэлэх гэсэн юм.
Лим: Баярлалаа. Явах болж.
Кл: Хүлээж байя.
***************
Леа: Надад мэдрэгдэж байгаа шиг тэнэг харагдаж байна уу?
Эм: Хатагтай ДиЛало? Таны томографийг хойшлуулах нь.
Жо: Би зайрмаг авчирсан. Хайлахаас нь өмнө намайг оруулаарай. Денни. Денни. Үгүй ээ. үгүй үгүй үгүй үгүй үгүй. Үгүй ээ, үгүй. Денни.
*****************
Леа: Шон.
Шон: Яасан бэ?
Леа: Би... би жирэмсэн. Эмч надад бас хүүхдэд аюултай гэсэн. Бас... би айгаад байна.
Шон: Зүгээр ээ. Чи... юу болж болохыг төсөөл гэж хэлсэн.
Леа: Тийм ээ.
Шон: Төсөөлье... хамтдаа.
6-р бүлгийн 7-р анги төгсөв
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home