Good doctor S6 6

Good doctor S6-6

Үргэлжлэх хугацАа:   43мин

Орчуулсан: Ж. Тамир

 

Нэмэгдсэн дүр:

На: эм, Навин, гэдсэндээ марльтай  өвчтөн

Иж: эм, өвчтөний найз охин

То: эм, өвчтөн Тони Родес

Г: эм, Гвендолин, духан дээрээ ургацагтай өвчтөн

Ви: эм, Маркусын сувилагч Виллануэва

 

Бичиг: Бэлгийн хүчирхийллийн сэдэв хөндөгдөх тул үзэгчдийг өөрийн үзэмжээр хандахыг зөвлөе.

Кл:  Босох цаг болчихсон уу?        

Лим: Минийх. Эрт тэнхимийн хуралтай. Чи дахиад жаахан хэвт.

Кл:  Чи ч гэсэн. Би Розалиа руу утасдаад өглөөний цайны буррито, латте авч явахаар захиалчихъя. 20минут хэмнэнэ.

Лим:Би буцаад оронд орох юм бол 20минутаас удна. Би оройтсон ч яах вэ.

***************

П: Би чамд хүрэм ав гэж хэлсэн шд.

Жо: Би чамд зүгээр гэж хэлсэн.

П: Чи зүгээр үү?

Жо: Үгүй. Хөлдөх нь.

П: Сан Хосе шд. Өвөл гэдэг харьцангуй ойлголт.

Жо: Баярлалаа.

П: Аанхан.

Ашер: Өчигдрийн хувцас чинь биш үү?и

П: Би тэднийд хоносон.

Жо: Бид хоёр судалгааны ажил дээр ажиллаж байгаад оройтож дууссан. Тэгээд тэр буйдан дээр унтсан.

Ашер: Болзоонд яваагүй юм уу?

Жо: Би хуваариа өөрчилчихсөн.

П: Би орж шүршүүрт орлоо. Тэгэхгүй бол хоцрох нь. Дараа уулзъя.

Жо: За.

Ашер: Дараа уулзъя. Тэр талхны үртэс шидэж байна.

Жо: Өршөөгөөрэй?

Ашер: Сээтэгнээд, дараа нь зугтаж байна. Тэр зүгээр л чиний анхаарлыг татахын тулд өдөж байна. Талхны үйрмэг шидэж байна. Чи хэзээ ч бүтнээр нь авч чадахгүй.

Жо: Бид нар зүгээр л найзууд. Би зүгээр.

Ашер: Эсвэл чи зүгээр л өгч байгаа зүйлд нь сэтгэл ханасан байх.

***************

Шон: Гэдэс чинь хэзээнээс өвдөж эхэлсэн бэ?

На:  Хоёр долоо хоногийн өмнө. Би лупрон уугаад арав хонож байгаа. Гаж нөлөө байж магадгүй.

Иж: Сарын сүүлээр үр суулгуулахаар бэлдэж байгаа юм. Энэ ээжийг халамжлах хэрэгтэй.

Шон:  Өвдөхөөс гадна өөр...

Эм: Бөөлжих, халуурах, хөлрөх.

На:  Тийм ээ.

П: Эмзэглэлтэй бас суналттай. Хэвлийн баруун доод хэсэгт сорви байна.

На:  Анхны болзооны дурсгал.

Иж: Албан бус анхны болзоо.

Шон: МакБернигийн зүсэлт. Мухар олгойн нээлттэй мэс засал.

Иж: Мухар олгой нь хагарчихсан байсан. Би сувилагч

П: Хөөрхөн юм аа, эмнэлэг дээр танилцаж.

На:  Би зүгээр ээ.

Шон: Зүгээр биш ээ. баруун талын аарцагны хэсэгт жигд бус хэлбэрийн бөөн юм байна. Яаралтай томограф авахуулах хэрэгтэй.

******************

Мо: Танд юугаар туслах вэ? Та зүгээр үү?

То: Би унаад толгойгоо юманд цохичихсон.

Мо: Нааш ир. Толгойн гэмтэл байж магадгүй.

Жо: Нэр, төрсөн өдрөө хэлэхгүй юу?

То:  Тони Родес. Най-наймдугаар сарын 7. 1995он.

П: Хүүхэн хараа удаан байна. Эм, согтууруулах ундаа хэрэглэсэн үү?

То: Үгүй ээ. үгүй... Тийм ээ. Би... өнгөрсөн шөнө жаахан юм уусан. Би яаж энд ирэн юм бол?

Ал: Толгойн томограф авч тархины цус алдалт, гаврын яс гэмтсэн үгүйг үзэх хэрэгтэй байна.

То: Миний гэдэс...

Жо: Яагаад ийм болчихсон юм?

Ал: Хэвлий нь хатуурсан бас цүрдийсэн байна. Зүүн дээд хэсэгт их хэмжээний цус алдсан байна. Дэлүүнээс чинь цус алдаж байна. Таныг мэс засалд оруулах хэрэгтэй.

Гарчиг: 6-р бүлгийн 6-р анги.

Лим: Би өвчтөний чинь ЭХО-г харсан. Олон төрлийн шингэнээс үүсэн масс хэвийн биш.  

Шон: Тийм ээ.

Лим: Надад мэдэгдээрэй.

Ашер: Та Розалиад очоо юу? Өглөөний цайны бурито, халуун ногоотой чоризо...

Лим: Молтен чоризо идэж үзээрэй. Шархлаатай болсон ч харамсахгүй.

Ашер: Заавал.

Шон: Би Розалиад очиж үзээгүй.

Лим: Санал болгоё. Зураг чинь бэлэн болж, Мерфи эмч ээ.

Шон: Энэ байна.

Ашер: Гэмтлийнх нь эргэн тойронд зөндөө сул шингэн байна.

Шон: Идэвхтэй цус алдалт, ойролцоох эрхтнүүдэд нэвтэрсэн байж магадгүй. Гэмтлийг арилгахын тулд яаралтай мэс засал хийх хэрэгтэй.

*****************

Мар: Энэ хэр удаж байгаа вэ?

Эв: Миний мангасын эвэр үү? Хэдэн жил. Гэхдээ шил маань тогтохоо больчихоод байгаа. Би үсээрээ нуучихдаг юм.

Мар: Чи хөөрхөн. Бас нуугаад байх юм юу ч алга. Гэхдээ шил чинь тогтдог байх хэрэгтэй. Тийм болохоор энэ ургацагнуудыг авах хэрэгтэй.

Эв: Миний үсийг хусахгүй, том сорви үлдээхгүйгээр үү? Эмч нар надад зөвхөн тийм боломж л байгаа гэсэн.

Мар: Тэр эмч нар миний техникийг мэдэхгүй. Би эн бяцхан зүсэлт хийнэ. Сорви нь жижиг болно. Бас үс чинь хэвээрээ үлдэнэ.

Эв: За.

Мар: За юу? Гвендолиныг маргааш өглөө миний хуваарьт оруулчих.

Г: Эндрюс эмч ээ, баярлалаа.

******************

Жо: Тонигийн томографийн зураг хэвийн гарсан.  Хагарал байхгүй, гавлын дотоо цус алдалт байхгүй. Тэгэхээр мэс засал хийж болно.

П: Маргааш судалгааны ажлаа дуусгах уу? би пицца аваад очъё.

Жо: Чи “үртэс өгөх” гэж сонсож байсан уу?

П: Тагтаатай холбоотой юу?

Жо: Үгүй. Хоёр хүн цагийг байнга хамт өнгөрүүлдэг бол. Нэг нь найзуудаас илүү байхыг хүсдэг, нөгөө нь яахаа мэдэхгүй байгааг хэлдэг юм. Асуулт нь. Эхний хүн яах ёстой вэ? Тэвчээртэй байх уу? Эсвэл марах уу? Найзынхаа өмнөөс асууж байгаа юм.

П: Хүмүүсийн хоорондын жинхэнэ харьцаа ховор байдаг, үнэлж баршгүй. Далд утга нь романтик байна уу, жирийн байна уу гэдэг хамааралгүй. Дотор уулзъя. 

****************

Ашер: Сорви нь бүх эрхтэнд хүрсэн байна.

Шон: Олон тооны буглаа, халдвараас болсон байх. Хэд хэдэн удаа зайлах нь.

Ашер: 100мл. Энэ халдвар галзуурмаар юм. Тэгэхээр Лим та хоёрын харилцаа таагүй хэвээр байгаа юм уу?

Шон: Лим эмч  бид хоёр анагаах ухаанд тулгуурласан мэргэжлийн харилцаатай.

Ашер: Энэ масс аарцагны хана, бүдүүн гэдэс, давсаг, умайд нь наалдчихаж. Та хоёр дотно байдаг байсан шд. Чи санахгүй байна уу?

Шон: Дахиад эдийг тасалж авлаа. Лим эмч мэс заслын тасгийн дарга. Би их эмч. Ажлын харилцаатай байх нь логиктой бас үр бүтээлтэй. Масст хүрлээ. Капсулыг зүсэх гэж байна.

Ашер: Хүлээгээрэй.  Бурхан минь. Энэ...

Шон: Мэс заслын марль.

****************

Ал: Миний тусгай тавиурыг бэлд. Хоёр уут цус хий. Хоёрыг бэлдээд тавьчих. Бас катетер тавьчих.

Мо: Цасан дахь бөөмийн хэмжээ маш бага байна. Унасан бол ийм хүнд гэмтэхгүй.

П: Тэр ирэхдээ мансуурсан байсан. Юу болсныг мэдэх аргагүй.

Мо: Хорны хариу ирэх хүртэл шүүмжлэхээ боливол ямар вэ?

Ал: Артерийн судсанд хатгалаа.

П: Бие нь суларсан, ой санамжаа алдсан, төөрөлдсөн. Тэр хэрэглэдэг. Шүүмжлэл биш, би зүгээр л зарим зүйлийг хараад мэдэж байна.

Ал: Цусны эргэлт нь тогтворгүй байна. Маргахаа дараа бол. Одоо энэ цус алдалтыг зогсоох хэрэгтэй байна. Аллан эмч ээ. яагаад катетер тавихгүй байгаа юм?

Жо: Аарцагны хэсэгт гүн хөхөрсөн, хүнд гэмтлийн шинж тэмдэг байна. Хүчиндүүлсэн юм шиг байна.

Ал: Бид нар дэлүүг чинь аварч чадсан. Гэхдээ, мэс заслын үеэр цус их алдсан. Шалтгааныг нь бид сайн ойлгохгүй байгаа. Дахиад хэдэн шинжилгээ авах шаардлагатай.

Мо: Катетер тавьж байхдаа бид аарцагны чинь хэсэгт хөхөрсөн, гэмтлийн шинж тэмдэг байгааг анзаарсан. Таныг бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж магадгүй гэж санаа зовж байна.

То: Үгүй ээ. Тэр... ямар ч боломжгүй.

Мо: Таны шээсний шинжилгээгээр рохипнол илэрсэн. Энийг “хүчингийн болзоо” ч гэж нэрлэдэг.

То: Үгүй ээ, би... би... би найзуудтайгаа юм уухаар гарсан. Тэрний шинэ ажилд орсныг тэмдэглэсэн. Бармен миний коктейлийг холихыг би харж байсан. Би халсан байсан, гэхдээ согтоогүй. Тээглэж унаснаас болж хөхөрсөн байх. Таны хэлсэн зүйл болсон бол би санах байсан.

Мо: Рохипнол богино хугацаагаар ой санамж алдуулдаг. Энэ мэдээлэл хүнд тусч байгаа байх. Бид танд туслахыг хүсч байна. 

Жо: Нотлох баримт цуглуулах хамгийн сайн арга бол хүчингийн шинжилгээ өгөх.

То: Үгүй ээ. Надад тийм юм хэрэггүй. Би найзтайгаа байсан. Тэр надад муу юм болохыг зөвшөөрөхгүй.

Ал: Яг одоо шийдэх хэрэггүй. Жаахан амарчих. Лабораториос шинжилгээний хариу ирэхээр бид танд хэлнэ ээ.

*****************

На:  Мэс заслын үлдэгдэл ээ?

Ашер: Мэс заслын дараа таны хэвлийд марль үлдсэн байна.

Шон: Хэд хэдэн чухал эрхтэнд наалдсан байсан болохоор бид авч чадаагүй. Тэгэх юм бол гэмтэл...

На:  Хэн үлдээсэн гэж? Манай эмч үү?

Ашер: Эхлээд гаргаж авахад анхаарлаа хандуулъя.  Дараа нь бид... Миний олгойн мэс заслыг хэн хийсэн бэ?

Иж: Бродер байх аа. Гэхдээ...

Шон: Мэс заслын үеэр хэрэглэсэн багаж, хөвөн зэргийг мэс засалд орсон ахлах сувилагч тоолдог. Гэхдээ энийг дараа ярилцаж болно.

На:  За. Тэгвэл ахлах сувилагч нь хэн байсан бэ?

Иж: Гомез байж магадгүй, Краус ч юм уу. Би сайн санахгүй байна.

На:  Гэхдээ чи тэнд байсан шд.

Иж: Намайг буруутгаж байгаа юм уу?

На:  Чи сувилагч нарын нэг нь байсан шд. Анзаарах ёстой биш гэж үү?

Иж: Би ард ажиллаж байсан, мэс засалд оролцоогүй. Яагаад ч би байх ёсгүй.

На:  Дөнгөж сая санахгүй байсан. Одоо болохоор чи биш гэдэгт итгэлтэй байгаа юм уу?

Ашер: Энийг түр мартаад бид...

Иж: Яагаад над руу дайраад байгаа юм?

На:  Би дөнгөж сая миний гэдсэнд халдвартай марль байгаа, том мэс засал хийлгэх шаардлагатайг мэдсэн. Чи яагаад өөрийгөө яриад байгаа юм?

Иж: Чи миний буруу юм шиг яриад байна.

Шон: Хэний буруу байсан нь хамаагүй. Бид сарком хавдар авдаг аргыг ашиглана. Бүтнээр нь авахдаа артерийн судас, наалдсан чухал эрхтнүүдийг тойруулж аваад, дараа нь сайтар ариутгана.

Иж: Боломжийн хувилбар гэж бодож байна.

На:  Яг одоо чиний бодол чухал биш. Надад хугацаа хэрэгтэй байна.

Иж: Би хонгилд байж байя.

Шон: Тэр... ухаангүй байна. Муужирчихлаа.

Иж: Ухаан алдчихсан уу?

Иж: Навин?

Ашер: Даралт нь өсч байна.

Иж: Бурхан минь.

Ашер: Зүрхний цохилт өссөн. Цус алдалт, эсвэл цус бохирдсоноос болж шоконд орсон байх.

Шон: Амьсгалын замын багаж. Алчууран дахь буглаа цоорсон байж магадгүй. Мэс заслын өрөөнд буцааж аваачих хэрэгтэй.

****************

Эм: Намайг дуудсан уу?

Мар: Сайн уу. Хөөе маргааш хоёр давхар мэс засал биччихэж. Аннаниан эмчтэй Гвендолины мэс засалд ороорой.

Эм: Тэр танд их сэтгэл хангалуун байсан. Таныг мэс заслыг нь хийнэ гээд их баяртай байгаа.

Мар: Очихгүй байж болохгүй уулзалттай. Гэхдээ Аннаниан эмчид миний мэс заслын төлөвлөгөө байгаа. Би дараа нь шалгана аа.

***************

Ашер: Буглаа задарснаас болоод их том түгжрэл үүсчихэж. Халдвар нь өмнөхөөсөө ч дордсон байна.  

Шон: Хүчтэй усалж, цэвэрлээд соруул. Халдварыг хянах хэрэгтэй. Авсан эд болон шингэнийг лаборатори руу явуулж ямар антибиотик хэрэглэхээ мэдэх хэрэгтэй.

Ашер: Даралт гэнэт уначихлаа. Зүрхний цохилт хурдан өсч байна.

Шон: Мэс заслыг дийлэхгүй байна. Буцаагаад хаах хэрэгтэй. Оёдол.

Ашер: Хүлээгэээй, марлийг яах вэ?

Шон: Цусны даралт, хүчилтөрөгч нь хэвийн болтол мэс засал хийж болохгүй. Тогтвортой болох хүртэл нойрсуулж, гуурстай байлгах хэрэгтэй. Марлийг авах өөр арга олох хэрэгтэй.

Ашер: Шархыг оёсны дараа би хайгаад үзье.

Шон: Би Лим эмчээс зөвлөгөө авъя.

********************

Шон: Мэс заслын талаар зөлөгөө авъя.

Лим: Макэржи юу?

Шон: Томографаар харагдсан масс мэс заслаас үлдсэн марль байсан.

Лим: Халдвартай бас амин чухал эрхтнүүдэд наалдсан.

Шон: Өвчтөн олгойг нь авах үеэр сувилагч байсан эхнэрээ буруутгасан. Нөгөөх нь сувилагч байгаагүй гэсэн.

Лим: Гол асуудлаа ярья.

Шон: Өвчтөн багаж, хэрэгслийг тоолох нь эхнэрийнх нь үүрэг бишгэдгийг ойлгоогүй.

Лим: Хамгийн чухал асуудал бол марль тэрнийг дотроос нь хордуулж байгаа. Яаж авахаар төлөвлөж байна?

Шон: Тэр... тэрийг ярилцахаар ирлээ.

Лим: Мерфи эмч ээ, та их эмч. Өвчтөн  чинь хэдэн цагийн дараа ямар ч ажилбар хийхэд бэлэн болно. Холбоотой мэдээллийг цуглуул. Тэгээд багийнхантайгаа боломжтой аргуудыг судал. Тэр үед миний зөвлөгөө хэрэгтэй бол миний хаалга нээлттэй.

*****************

Мо: Тонигийн цусан дахь ялтсын тоо хэр байна?

Жо: Буурсаар л байгаа. Ялсын тоог бууруулахгүй байх тариа хийсэн үү?

П: Хариуг хүлээж байна.

Мо: Цусан дахь бөөмийг нэмэхийн тулд дахиад цус сэлбэ. Хүчингийн шинжилгээ нааштай шийдэгдэх нь үү?

Жо: Тэр энэ тухай ярихыг хүсэхгүй байгаа. Тэрнийг буруутгах аргагүй. Тэрэнд өөрийнх нь санахгүй байгаа аймшигтай зүйл тохиолдсоныг нотлох таагүй үйл явц.

Мо: Тархи нь санахгүй байж болно, гэхдээ  бие нь мэдэж байгаа. Бас энийг эргэж санах магадлалтай.

П: Тэрний саналыг хүндэтгэх ёстой юм биш үү? Дахиад халдлагад өртөж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэх хэрэггүй байх.

Мо: Үгүйсгэлээ гээд болсон зүйлийг өөрчлөхгүй. Тони байна. Код саарал.

То: Үгүй ээ, гуйя. Болиоч дээ. Боль.

Эм: Тэр хашгирч сэрээд, дуслаа сугалаад хаячихсан.

То: Надаас хол бай л даа.

П: Бид нар туслах гэсэн юм.

Мо: Тони. Чи зүгээр ээ. Бид нар энд байна. Энэ бодит биш. Надтай хамт амьсгалж чадах уу? Чи зүгээр ээ. Энд аюул байхгүй.

То: Би... хар дарж зүүдэлсэн.

Жо: Хувцас нь.

Мо: Би харах хэрэгтэй байна. За юу? Дэлүүний мэс засал нэмэр болсонгүй.

****************

Шон: Удаан хугацаанд ажиллахдаа та үлдсэн таван марлийг авсан. Манай бүсэд энэ нь статистикийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт.

Аа: Миний намтарт бичигдсэн онцгой ур чадвар

Шон: . Манай өвчтөний хэвлийд байгаа марль цусны бохирдол /сээвс/ үүсгэж хэд хэдэн эрхтэнд нь наалдсан. Би мэс заслын зөвлөгөө авах гэсэн юм.

Аа: Хэлтсийн даргаасаа асуух сайхан боломж.

Шон: Лим эмч асуудлаа өөрөө шийд гэсэн.

Аа: Сонирхолтой л юм.

Шон: Тэрний зөв. Би их эмч. Гэхдээ таны туршлага энэ хэргийг шийдэхэд маш чухал байна.

Аа: За за, би хараадахъя.

****************

Мар: Баярлалаа. Виллануэва сувилагч аа. Гвений мэс засал яагаад миний хуваарьт хэвээрээ байгаа билээ?

Эм: Өөр эмч мэс засал хийнэ гэж хэлсэн чинь тэр их сандарсан. Тэр таныг...

Мар: Аннаниан эмч сайн эмч гэж тэрэнд хэл. Тэрнийг миний хуваариас хас.

Эм: Үгүй ээ. Та тэрэнд мэс заслыг өөрөө хийнэ гэж хэлсэн. Та хийхгүй гэдэгээ өөрөө хэл.

****************

Ашер: Жижиг зүсэлттэй мэс засал ямар вэ? Марлийг хайчлаад бага багаар нэг нүхээр гаргавал.

Аа: Тэгж болохгүй. Эрхтнүүдэд нь наалдсан, бүх идээлсэн болохоор их том эрсдэлтэй.

Шон: Марльтай наалдсан бүх эрхтэн, идээлсэн, үхжилтэй эсүүдийг бүхэлд нь авах нь удаан амьдрах хамгийн сайн боломж.

Ашер: Тэгвэл их хэмжээний цус алдана. Бас савыг нь авах хэрэгтэй болно. Тэд гэр бүлтэй болохоор төлөвлөж байгаа. Навин хүүхэд тээх ёстой.

Шон: Тэр үхчихвэл тэгж чадахгүй.

Аа: Зөөлнөөр хэлбэл. Өвчтөний эхнэр нь энд байгаа байх аа? Тэрэнд нөхцөл байдлыг тайлбарлаад, яамаар байгааг нь сонс.

Шон: Сүүлд мэс засалд орохын өмнө тэд маргалдсан. Эхнэр нь шийдвэр гаргавал тэр дуртай байхгүй.

Аа: Очоод ярилцаад үз.

**************

Ал: Яагаад цус алдаад байгаа шалтгааныг олсон. Энийг Ай Ти Пи гэж нэрлэдэг. Таны дархлаа цусны ялтсыг устгаад байна.

То: Энийг засч болох уу?

Ал: Уудаг эм байгаа. Бас бид дэлүү чинь авах хэрэгтэй байна.

То: Түрүүний мэс заслыг үеэр яагаад аваагүй юм?

Мо: Бид Ай Ти Пи-тэй гэдгийг чинь мэдээгүй. Энэ шокноос болж үүсдэг нөхцөл

Ад: Ай Ти Пи бидэнд хүдрэл учруулж байна. Уг нь бид дэлүү хэвлийгээр орж авдаг. Гэхдээ цус алдах аюул их өндөр. Бид үтрээгээр чинь дамжуулж, багахан зүсэлтээр авч болно. Тэгвэл цус алдах эрсдэл бага.

То: За. хийцэгээе.

Мо: Ажилбараас өмнө хүчингийн шинжилгээ өгнө гэж найдаж байна.

То: Би танд хэлсэн. Үгүй.

Мо: Үтрээгээр ажилбар хийвэл хүчингийн хэргийн бүх ул мөрийг арилгана.

То: Үгүй. Надад хамаагүй.

Мо: Шинжилгээ өгөхгүй бол танд нотлох баримт байхгүй.

То: Таны зөв. Надад аймшигтай зүйл тохиолдсон гэдэгт би итгэж байна. Тэр чөтгөр шиг хүний араас хөөсөн ч, үгүй ч энэ үнэн хэвээр үлдэнэ.

Мо: Гэхдээ тус болно шд.

То: Юу ч тус болохгүй.

Мо: Ийм зүйл хийсэн хүнийг зүгээр өнгөрөөх хэрэггүй.

То: Аль хэдийн хийчихсэн. Шинжилгээ өглөө гээд намайг хүчиндсэнийг үгүй болгохгүй. Мэс заслаа хийе.

******************

Шон: Таны шийдвэр хэрэгтэй байна.

Иж: Навины умайг авахгүйгээр огтолж авах арга байгаа юу?

Шон: Үгүй.

Иж: Тэр бүх насаараа жирэмсэн байхыг мөрөөдсөн. Би тэрний өмнөөс сонгож чадахгүй.

Шон: Та чадна.

Ашер: Бид хэцүү байгааг ойлгож байна.

Иж: Тэр хэзээ ч намайг уучлахгүй.

Ашер: Уучилна аа. Навин танд хайртай нь ойлгомжтой байна.

Иж: Тэр болж байгаа зүйлд намайг буруутгаж байгаа. Тэрний хүүхэдтэй болох боломжийг би булаачихвал...

Шон: Таны зөв. Хэрвээ та бүгдийг нь авахыг сонгох юм бол эхнэр чинь умайгүй болж, тэр таныг яасан ч уучлахгүй байж мэднэ. Гэхдээ тэр хамаагүй. Энэ таны шийдвэр. Та шийдэх ёстой. Юу ч боллоо гэсэн.

Иж: Бүтэн тайралт хий.

****************

Аа: Чамайг энд хараагүй удсан байна.

Лим:  Шинэ харилцаа өөртөө зарцуулдаг цагийг үгүй хийдгийг мартаж орхиж.

Аа: Гомдол шиг сонсогдохгүй байна.

Лим:  Гомдол биш.

Аа: Шон над дээр мэс заслын зөвлөгөө авахаар ирсэн.

Лим:  Таны ур чадварын мэдээлэл. Ухаалаг л юм.

Аа: Чи тэрнийг буцаасан болохоор ирсэн.

Лим:  Ажилтнууддаа шийдлийг өөрсдөө олох боломж олгох нь дарга хүний нэг үүрэг. Шон олж чадсан л байна.  

Аа: Ажилтландаа боломж олгох олон арга байдаг.

Лим:  Би нэгийг нь сонгосон.

Аа: Шонд уурласан уур чинь гараагүй болохоор уу?

Лим:   За за.

Аа: Хэр удаан ингэх гэсэн юм?

Лим: Хүссэн хугацаагаараа.  

Аа: За за. Чи Шон хүссэн хугацаагаараа уурлаж болно.

Лим:  Зөвшөөрөл өгсөнд баярлалаа.

Аа: Чамд л гэж хэлэхэд энэ чинь хортой. Ганц Шонд ч биш.

Лим:  Больж үз. Та Шоноос өөр хэнд ч санаа зовдоггүй. Би ажилдаа орох хэрэгтэй байна.

******************

Эм: Эндрюс эмч ээ.

Мар:  Би санхүүгийн уулзалтаа хойшлуулсан. Гэхдээ хойшид... мэс заслын эмч, эмнэлгийн ерөнхийлөгчийн хувьд намайг хүндэтгэдэг сувилагч хүсэх болно.

Эм: Намайг эмнэлэгт байхад... та миний орны дэргэд сууж байсан. Би хүсч байгаа үгүйгээ ч мэдэхгүй байхад та  эдгэхэд минь тусалсан. Тэр маш чухал байсан. Ерөнхийлөгч байсан ч өвчтөндөө анхаарал хандуулах нь чухал.

******************

Мо: Үтрээгээр дамжуулж мэс засал хийснээс дурангийн хагалгаа хийвэл хамаагүй дээр...

Ал: Тонигийн мэас засал өнөө орой төлөвлөгдчихсөн. Бас тэр чамайг өөрийнхөө хэргээс гаргахыг хүссэн.

Мо: Тэр арга хэмжээ аваагүйдээ бүх насаараа харамсаж магадгүй.

Ал: Тониийн гаргах шийдвэр, чинийх биш.

*****************

Аа: Мессежийг чинь авсан, Шон. Ямар яаралтай хэрэг гараа вэ?

Шон: Би таныг Навины мэс заслыг багт нэмчихсэн. 30минутын дараа мэс засалд ороход бэлдээрэй.

Аа: Мэс заслын төлөвлөгөө чинь бэлэн болсон, Шон. Тэр төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиний чадвар хангалттай.

Шон: Хариуцсан эмчийн хувьд үр дүн нь эерэг байх боломжийг бүрдүүлэх нь миний хариуцлага. 

Аа: Чи бэлдчихсэн шд.

Шон: Индексээрээ туршлагатай мэс засалч байх хэрэгтэй.

Аа: Шон, чи-чи мэс заслын өрөөнд өөртөө итгэлтэй байдаг шд. Юу болоод байгаа юм?  

Шон: Зөвлөгөө хэрэгэй тохиолдолд холбогдор туршлагатай мэс засалч байх хэрэгтэй.

Аа: Би завгүй бол яах вэ?

Шон: Та завтай.

Аа: Энэ хэрэг юу нь тэгж их санаа зовоогоод байгаа юм?

Шон: Та энэ эмнэлгийн ямар ч мэс заслын эмчээс илүү туршлагатай. Тийм болохоор таныг энэ мэс засалд ороосой гэж хүсч байна. Гуйя?

Аа: За яах вэ. Би орно оо.

Шон: Хувцасаа солихоо мартав аа.

******************

Мар: Эндээс хамгийн өндөр цэгт хүрч чадахгүй байна. Сорвийг нь нуух сайн арга  үсний захаас дээгүүр зүсэх.

Эм: Үснээс нь хусах хэрэгтэй.

Мар: Тэгэх хэрэггүй байх. Хэн нэг нь сам авчраад өгөхгүй юу?

*********************

Шон: Умайн мэс засал руу шилжье. Умайн гуурсан хоолойнуудыг хавчаад өгөөч.  Шөрмөсийг нь барьж байгаад... цавины дотор... Умайн хананы булчингийн давхаргын халдвар багассан байна. Умайг нь аварч боох юм шиг байна.

Аа: Шон. Алив ээ. Шон. Төлөвлөгөөнийхөө дагуу яв. Умайг нь аврах боломжгүй.  

Шон: За. Таны зөв. Үхжил ихтэй байна. Утас, нэг удаагийн хавчаар.

Аа: Хөөе. Чиний ямар байгааг харахаар ирлээ.

Шон: Навин сайн эдгэж байгаа. Мэс засал бодож байснаар болсон.

Аа: Чи мэс заслын үеэр эргэлзээд байсан. Юу босон юм?

Шон: Би умайг нь аврахыг хүссэн.

Аа: Яагаад умайг мэс заслыг хийхгүй удаад байсан юм?

Шон: Өвчтөн хүүхэдтэй болхыг хүсч байгаа.

Аа:  Наадах чинь өрөвч сэтгэл. Та хоёр хувийн холбоотой болоо юу?

Шон: Луна зөв шийдвэр гаргасан. Эхнэр нь тэрнийг хэзээ ч уучлахгүй байсан ч тэр.

Аа: Энэ тэдний гэрлэлтийг сүйтгэнэ гэж айгаа юу?

Шон: Тэр хамаагүй. За юу? Тэр хамаагүй. Хамгийн чухал нь тэр амьд байгаа. Бид нар тэрний амийг аварсан.

Аа: Тэр хамгийн чухал зүйл. Хувийн харилцаагаа алах ч бас...

Шон: Үгүй ээ. Эм нь...

Аа: Шон, Лимээс болоод ингээд байгаа юм уу?

Шон: Юу... тэр яасан гэж?

Аа: Мэдэхгүй ээ. Би зүгээр л... Лим одоо ч... чамд уурласаар байгаа. Тэр чамд уурласан байгаа. Энэ... чамд саад болж байна уу?

Шон: Лим эмч бид хоёр мэргэжлийн харилцаа...

Аа: Үгүй ээ, үгүй. Тийм биш. Чи энийг өөрчлөх ёстой. Та хоёр энэ асуудлыг шийдэх ёстой.

Шон: Надаар яалгах гээд байгааг чинь би ойлгохгүй байна.

Аа: Лим та хоёрын хоорондоо ярилц гэж байна.

Шон: Тэр надтай ярихыг хүсэхгүй байгаа.

Аа: Чиний юу хэлэхээс шалтгаална.

Шон: Надад хэлэх юм байхгүй.

Аа: Шон, Лимд хэцүү байгаа. За юу? Чи ч өвдөж байгаа. Тэрэнд хэл л дээ. Магадгүй... тэр чамайг уучлах ч юм билүү. Магадгүй... үгүй ч байж мэднэ. Би мэдэхгүй.  Гэхдээ та хоёр энэ асуудлыг шийдэх ёстой. Хэн хэнийхээ төлөө. Бас миний төлөө.

Шон: Лим эмч бид хоёр мэргэжлийн харилцаатай. Надад тэрэнтэй ярих шаардлага байхгүй. Би мэс заслын тайлангаа дуусгах хэрэгтэй байна.

*******************

Жо: Би ч гэсэн ийм аргаар дэлүүний мэс засал хийж үзээгүй. Сайхан мэс засал. Нөхцөл байдалтай нь харьцуулахад.

П: Өвчтөнд маань аймшигтай зүйл тохиолдсон. Гэтэл би тэрнийг буруутгасан. Хүмүүс намайг буруутгадагтай яг адилханаар.

Жо: Өөрийгөө буруутгах хэрэггүй.Чи мэдээгүй шд.

П: Чи сайн найз.

Жо: Мэднэ ээ. Гэхдээ... Би илүү зүйл болохыг хүлээж байсан. Би дахиад хүлээх хэрэггүй гэж бодож байна. Судалгаагаа дараа болъё, тэгээд болзоонд явах цагаа тохиръё.

П: Тэр нь дээр байх. Чи жаргалтай байх ёстой.

Жо:  Явж Тонийг бэлдлээ.

********************

Мо: Би уучлалт гуйх гэсэн юм. Дарамт учруулсандаа. Би хүчингийн шинжилгээ өгөөгүй. Би тэрэндээ үргэлж харамсдаг. Чамайг ч бас тэгээсэй гэж хүсээгүй юм. Би анагаахын сургуульд байсан. Тэр хүн найзын маань найз байсан. Нэг л өдөр намайг нууцаар дагадаг болсон байсан. Тэр шөнө миний байсан баранд ирсэн. Намайг гэр рүү маань дагаж явсан. Би хохирогч гэж харагдахыг хүсээгүй. Тэгээд би хэнд ч хэлээгүй... Би тэр новшийг явуулчихсан. Одоо өөр хичнээн эмэгтэйг тэгснийг нь би мэдэхгүй. Би тэрэнд харамсдаг. Энийг чамд тохох шударга биш.

То: Надад сайн гэдгийг нь би мэддэг байсан. Би болзоо биш гэдгийг  ойлгуулах хэрэгтэй байж. Би уух ёсгүй байсан юм. Би... би тэрэнд боль гэж хэлсэн үгүйгээ ч мэдэхгүй байна.  Тэгж хэлээгүй бол яах вэ?

Мо: Энэ чиний буруу биш. Тэр чиний сонголтыг булаасан. Одоо чи өөртөө хэрэгтэй зүйлийг л хийх хэрэгтэй. Юу ч байсан хамаагүй...

Жо: Тони, мэс засалд орох болчихлоо.

То:  Жаахан хүлээчих.

*****************

Мар: Одоохондоо хавдчихсан байгаа. Гэхдээ сорви нь маш жижигхэн.

Гв: Алга болчихож.

Эм: Одоо шил чинь сайн тогтоно.

Гв: Миний үсийг гоё сүлжчихэж.

Эм: Би биш ээ.

Мар: Охинтой болохыг хүсдэг болохоор сүлжиж сурсан юм.

Гв: Давхар мэргэжилтэй болж болох л юм. баярлалаа, Эндрюс эмч ээ.

Мар: Зүгээр ээ.

*****************

Эм: Үргэлжлүүлж болох уу?

То: Тийм ээ.

Эм: Үргэлжлүүлж болох уу?

То: Тийм ээ.

Эм: Үргэлжлүүлж болох уу?  Үргэлжлүүлж болох уу? Үргэлжлүүлж болох уу? Үргэлжлүүлж болох уу?

*****************

Ашер: Навин, марлийг авах ажилбарын үеэр бид умайг чинь авахаас аргагүй болсон. Үнэхээр уучлаарай.

На: Өөр арга байгаагүй  юм уу?

Иж: Тийм ээ. гэхдээ би... би ав гэж хэлсэн. Чи амьд байх ёстой. Яагаад гэвэл чи миний амь амьдрал. Чамайг аюулгүй байлгах нь миний хамгийн чухал үүрэг гэж бодсон. Таван жилийн өмнө би мэс заслын өрөөнд чамайг хамгаалж чадаагүй. Өчигдөр ч бас. Би өөрийгөө хамгаалахыг хүссэн. Чамд ямар байгааг, чиний ямар их айж байгааг би бодоогүй. Намайг үнэхээр, үнэхээр уучлаарай. Чамд юу ч хэрэгтэй байсан. Энд алхам тутамд ч бай... эсвэл... намайг харахыг хүсэхгүй байсан ч...

На: Алхам тутамд минь байсан чинь дээр... яагаад гэвэл би ч гэсэн чамд юунаас ч илүү хайртай...

Иж: Намайг уучлаарай.

*****************

Мо: Тэр ямар байна?

Ал: Мэс засал сайн болсон. Цусны ялтсын хэмжээ нь сайжирч байга.

Мо: Сайн байна. Биенээс бусад нь.

Ал: Хэлэхэд эрт байна. Эдгэрэх процесс явагдаж байгаа. Биднийг хамт байхад... яагаад надад хэлээгүй юм?

Мо: Надад хэн нэгний өрөвдөх сэтгэл хэрэггүй. Чинийх ч ялгаагүй. Өнгөрсөн хэрэг.  

Ал: Тонигийн төлөө хийсэн зүйл чинь... үнэхээр зоригтой байсан. Би энд байна. Чиний төлөө хэн нэг нь зоригтой байх шаардлага гарвал.

Мо: Баярлалаа.

******************

Шон: Тантай ярилцах хэрэгтэй байна. Мэс заслын талаар. Би болсон зүйлийг өөрчилж чадахгүй. Бас би танаас уучлалт гуйх шаардлагагүй.

Лим: Мерфи эмч ээ.

Шон: Гэхдээ... намайг уучлаарай. Бусад зүйлсийн төлөө. Өнөөдөр болсон гадны биет авах мэс заслын үеэр яах ёстой нь тодорхой байсан боловч  би үр дүн нь ямар байхыг мэдэж байсан учраас хийхийг хүсээгүй. Таны мэс заслын үеэр юу хийх ёстой нь тодорхой байсан. Бас би хийсэн. Гэхдээ би үр дүн нь ямар байхыг мэдээгүй. Би таны амийг аварсан. Гэхдээ... миний шийдвэр бас танд хор учруулсан. Таныг өвдөж, цус алдаж байгааг хараад би миний ах Стивийн үхэж байгааг харсан. Тэрнийг алдсан шиг таныг алдаж магадгүй  гэж бодсон... надад таалагдаагүй... Намайг уучлаарай... Энэ... танд их хэцүү байсан. Зөвхөн ажлын харилцаатай байх амар биш. Би... тэгж хүсэхгүй байна... надад таны нөхөрлөл дутагдаж байна. Таныг санасан.

Лим: Энэ... үнэхээр... хэцүү байсан. Одоо миний амьдрал сайхан байгаа. Би жаргалтай байгаа. Гэхдээ... заримдаа уур хүрдэг. Энийг мартах хүртэл хугацаа шаардагдах байх. Гэхдээ... би ч гэсэн чамайг санасан, Шон.

*************

Ви: Хөөе.

Мар: Би босс байх дуртай. Гэхдээ өвчтөнүүдтэйгээ ойр байх нь миний эмч болсон шалтгаан. Чи надад тэрийг сануулж өгсөн. Баярлалаа.

Ви: Зүгээр ээ.

Мар: Хөгийн амьтан байсныхаа төлөө уучлалт гуйгаад уух юмаар дайлж болох уу?

Ви: Үгүй. Далавч, шарсан төмс нэмэхгүй л бол.

Мар: Хатуу хэлэлцэгч байх нь.

Ви: Та мэдэж байгаа.

*************************

Лим: Шон ирж надтай уулзсан. Бид ярилцсан. Баярлалаа.

Аа: Зүгээр ээ. Надтай нэгдээч. Энд хаа нэгтэйгээс өргөст хэмхний ус олдох байх.

Лим: Би Клейтэй хоолонд орно. Сайхан амраарай.

********************

Жо: Хөөе.

П: Хөөе.  

Жо: Сайхан амраарай. Энэ юу байсан бэ?

П: Мэдэхгүй ээ.

*******************

Аа: Эргээд ирээ шив.

Шон: Тийм ээ. Та нанайг нөгөө өрөөндөө өөрийгөө тусгаарлаж байна гэсэн.

Аа: Шон,чи нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. Лим, тэргэнцэр дээрээ суучихсан байсан. Байрлалаа засах үед тэрний нугасны хоёр талын булчин, өгзөгний булчингууд нь сунаж, бас эргэж байсан. Хөдөлж байсан.

Шон: Тэр... дахиад алхаж чаддаг болж магадгүй.

6-р бүлгийн 6-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home