Good doctor S6-5
Үргэлжлэх хугацАа: 43мин
Орчуулсан: Ж. Тамир
Нэмэгдсэн дүр:
И: эм, Изабел, Маркус эмчийн экс эхнэр
Эх: жирэмсэн эмэгтэй
Нөх: жирэмсэн эмэгтэйн нөхөр
Кл: эр, Клей, тэргэнцэртэй хүүхдийн эмч
Шон: Чи инээж байна. Яагаад? Чиний сарын тэмдэгийн мөчлөг байна.
Леа: Хүүхдээ алдсанаас хойш нэг жил өнгөрсөн, бас би цусны бүлэгнэлийн эмээ уугаад дуусчихсан. Тэгэхээр...
Шон: Дахиад жирэмслэхээр оролдож болно.
Леа: Аанхан.Би өнөөдөр Винклер эмч дээр цаг авчихсан. Тэрнийг зөвшөөрөх юм бол...
Шон: Доод тал нь нэг жил гэсэн.
Леа: Эерэг бай, Шон. Эерэг байх юм бол сайн зүйлс тохиолдоно. Надтай хамт мэдэр, хонгор минь.
Шон: Би Леатай хүүхэдтэй болохыг маш их хүсч байна. За.
Леа: Бэлдээрэй хонгор минь.
Шон: За. Бид хоёр хүүхэдтэй болно. Ажилдаа явах хүртэл 23минут байна.
Леа: Миний өндгөн эс ялгарах хүртэл сэлдэг залуусыг хадгалж байх уу?
Шон: Сүүлд явуулсан судалгаа үрийн шингэнийг ойр ойрхон гадагшлуулах нь эр бэлгийн эсний хөдөлгөөнийг сайжруулдагийг нотолсон.
Леа: Өө. За яах вэ.
Шон: Тийм ээ.
********************
Мар: Энэ талаар ярилцаж болно. За юу? Их баярлалаа. Изабел. Чи яагаад энд байгаа билээ?
И: Жина Купер. Жирэмсэн, зургаан ихэр. Тэгээд л би залгаад, мессеж бичээд байсан юм. Чи утсаа авсан бол аль хэдийн мэдэх байсан.
Мар: Зүгээр нэг эмч шиг гарч ирээд надаас зөвлөгөө авах гээ юу?
И: Экс эхнэрүүдэд тохиромжтой арга байдаг бол надад хэлээд өг л дөө. Би хүлээж авна. Хосууд жирэмслэхгүй байсан боохор би кломофин бичиж өгсөн. Ганц удаагийн оролдлогоор зургаан хүүхэд. Лотерей хожсоноос өөрцгүй.
Мар: Эсвэл алдсан. Хоёр нь яаралтай мэс засал хийх шаардлагатай.
И: Багаар бодоход. Мэс засал хийх хүн мэдэх үү? Маркус, энэ гэр бүлд чиний тусламж хэрэгтэй байна. Шаардлагатай бол би энэ хэргийг орхино, өөр эмэгтэйчүүдийн эмч олж өгсөн ч болно.
Мар: Үлд. Өвчтөнд шударга бус байх болно.
***************
Мар: Хүүхэд болгонд өөрийн гэсэн эмч нарын баг байгаа. Хүүхдүүд бүгд 2кг хүрэхгүй жинтэй төрөх болохоор бүгдэд нь маш их асаргаа, анхаарал халамж шаардлагатай. Бас уушиг нь ургах хүртэл манай сэхээний тасагт байна. Тэднийг юм шаардах хэмжээнд хүчтэй болсны дараа тэр сайхан уйлах дууг нь сонсож болно. Хүүхэд уйлах сайн зүйл. Хүүхэд эрүүл байна гэсэн үг.
Эх: Тэр үед нэр өгнө. Уйлсных нь дараа, зүгээр болохоор нь.
Нөх: Ээжийнхээ гэдсэнд жаахан удаад томорч болдог ч болоосой.
Мар: Ф-хүүхдийн амьсгалын замд байгаа масс гуурсан хоолойг нарийсгасан бас уушиг нь гүйцэт хөгжихгүй байна. Дахиад хэд хоновол зүрх нь зогсоно.
Эх: Тэгээд өнөөдөр төрөх юм уу?
Мар: Тийм ээ... Бүгд бэлэн үү? Эй хүүхдээс И хүүхэд хүртэл бүгд 3минутын дотор төрнө.
И: Эй хүүхэд.
Мар: Хүүхдүүдийг төрөнгүүт нь бие нь ямар байгаа мэдэхийн тулд Апгарын үнэлгээ өгнө. 7, тэрнээс дээш бол санаа зовохгүй байж болно.
Ашер: Охин байна.
И: Би хүүхэд.
Мар: За. Сайн уу.
Ашер: Эй-хүүхэд, Апгар-7.
Мо: Хүү байна.
И: Гэнэтийн бэлэг. Моно-ди. Би, Си хоёр нэг эхэстэй байж. Маш ховор. Нэг эсийн ихрүүд.
Ал: Дахиад хүү байна.
Мо: Би-хүүхэд Апгар-5.
Ал: Си-хүүхэд Апгар-4.
И: Ди-хүүхэд.
Шон: Энэ... хүү...
И: И-хүүхэд.
П: Ди-хүүхэд Апгар-6.
Мар: Нуруу нугасны гажиг.
Аа: И-хүүхэд, охин байна.
Жо: И-хүүхэд Апгар-6.
Мар: И-хүүхэд шууд мэс заслын өрөө рүү нугасны гажиг засах мэс засалд орохоор явна.
И: Ф-хүүхдийг гаргахаар бэлдэж байна.
Мар: Эй-ээс И-хүүхдүүдийг эрчим эмчилгээний тасагт аваачсаны дараа Барнес эмч Ф-хүүхдийн гар, толгойг хийсвэр хийсэн зүсэлтээр гаргаж ирнэ, эхэсийг нь салгахгүй. Тэгэхээр ээж нь охиноо хүчилтөрөгчөөр хангаж байгаа гэсэн үг. Сувилагч Деннин, аавыг нь авч яваад бусад хүүхдүүдийг нь харуулчих. Одоо энд зүгээр ээ, Жек. Лим эмч ээ? Тэгээд Лим эмч, ЭКСИТ ажилбарыг эхлүүлнэ. Олон ихэр хүүхэд төрөх үед энэ ажилбарыг анх удаа хийж байгаа. Тэр чадна аа.
Лим: Залгиурын хөндийгөөр явж байна.
И: Ф-хүүхэд хүй нь маш нисгэн, сийрэг харагдаж байна.
Мар: Эхэс нь холбоотой байгаа юу?
Лим: Тийм ээ, ээж нь хэрэгтэй хүчилтөрөгчөөр хангаж байна. Хоолойд явж байна. Гуурсан хоолойд ойртож байна. Уйланхайг олчихлоо.
И: Зүрхний цохилт нь их сул байна.
Лим: Уйланхай амьсгалын замыг нь хаагаад байна. Микроблятор.
И: Хүйсэнд нь ямар ч зүрхний цохилт алга.
Мар: Нэг минут хүрэхгүй хугацаа үлдсэн.
Лим: Суурийг нь олж харахгүй байна.
Мар: Болоогүй юм бол уу?
Лим: Дахиад доошоо явлаа.
Мар: Яваад бай. Дахиад жаахан. Харагдаж байна. 2мм-ийн зайд байна.
Лим: Болчихлоо. Уйланхай багассан, амьсгалын зам нээгдлээ. Гуурс байрллуулж байна...
И: Ашгүй дээ. Ф-хүүхэд.
Лим: Охин байна.
И: За.
Мар: Сайн байлаа.
О: Ф-хүүхэд, Апгар-5.
И: Энийг зөвшөөрсөнд баярлалаа.
Мар: Хэцүү үе одоо л эхэлж байна.
И: За.
Гарчиг: Сайн эмч. 6-р бүлгийн 5-р анги
Мар: Эй-хүүхдийн нэг болон таван минутын Апгар?
Ашер: 7. 9.
Мар: Ээж нь ухаан орж байх ёстой. Ээж, аав дээр нь аваач. Би, Си хоёрыг хамт байлгаарай.
Ал: Хоёр өөр эрчимт эмчилгээний тасагтай шд.
Мар: Хоёр хүү хоёулаа уйлахгүй байгаа. Нэг эсийн ихрүүдийг нэг оронд байлгах нь аль алинд нь ашигтай.
Мо: Инээдтэй хэрэг. Дулааны зохицуулалт муудах эрсдэлтэй, бас...
Мар: Хэлснээр хий.
Шон: Ди-хүүхэд уйлахгүй байгаа. Невус симплекс мэнгэтэй, анхны баас нь өнгөтэй шингэн гарсан.
Мар: Улнаас нь цус аваад лабораторит шинжилгээнд өгчих.
Жо: Нурууны гэмтэл дээр нь ариутгасан наалт наачихсан.
Аа: Мэс заслын хоёрдугаар өрөө рүү явлаа.
Мар: Надтай холбоотой байгаарай. Манай шоуны од ямар байна даа? Ф-хүүхэд.
Лим: Одоохондоо дуулаагүй л байна. Гэхдээ амьсгалын зам нь хэвийн.
Мар: Эрчимт эмчилгээний тасаг руу аваад яв. Удахгүй уйлна гэж найдъя.
*****************
Нөх: Хөөе. Сайн уу. Миний баатар.
Эх: Миний хүүхдүүд хаана байна?
Мар: Эрчимт эмчилгээний тасагт байгаа.
Ж: Эй-хүүхэд энд байна. Тэр дүү нараасаа түрүүлж явна.
Эх: Сайн уу.
Мар: Тэр эрүүл уушгийг сонс доо.
Ашер: Хамгийн түрүүнд уйлсан. Том амжилтанд хүрэх байх.
Эх: Абигейл гэвэл ямар вэ?
Нөх: Үүрд Эй-хүүхэд. Таалагдаж байна. Тэр ч бас.
*******************
Мо Би-яаж байна? Уушгийг нь амьсгалын төхөөрөмжинд холбохоор сайжирч болох нь уу? Дутуу төрсөн ихрүүдийг нэг оронд байлгах ёстой гэсэн судалгааг сонссон уу?
Ал: Үгүй. Си-хөхрөлттэй байна. Амьсгал нь түргэсч бас гүехэн байна.
Мо: Элгийг нь шалгаад үз. Тэр судалгаа бүр батлах гэж ядчихсан байсан.
Ал: Хавирганы ирмэгээс 3см доош тэмтрэгдэж байна.
Мо: Чи жаахан хичээсэн бол бид хоёр энд хамт гацахгүй л байсан.
Ал: Зүрх нь шуугиантай байна. Чи хичээхгүй яасан юм?
Мо: Мэс заслын эмч байсан бол тэгэх л байлаа. Би тэмцэлдэж байж энд ирсэн. Зүрхний бичлэг, рентген...
Ал: Рентген, зүрхний түгжрэл байгаа үгүйг мэдэхийн тулд Би болон Си пептидийн шинжилгээ хийх хэрэгтнэй. Мэднэ. Тохиролцъё. Ажлын шаардлагаар шаардлагатай үед л ярина.
Мо: Болж байна.
****************
Шон: Энэ зүүгээр арын ясны сүвээнд хатга. Би Леатай эмэгтэйчүүдийн эмч дээр очих ёстой Эндрьюс эмч та нарт хяналт тавина.
П: Зүгээр үү?
Шон: Бид... одоохондоо мэдэхгүй. Өнгөрсөн жил тэр 22 долоо хоногтой зулбачихсан. Сайн байна.
П: Ди-хүүхдийг анх төрөхөд түр гацчихсан. Тэрнээс болсон юм уу?
Шон: Тийм.
П: Яс руу орчих шиг боллоо. Тариа?
Шон: Үгүй ээ. ороогүй байна. Поп гэсэн чимээ гарч, мэдрэгдэх ёстой. Дахиад жаахан яв. Перез эмч ээ, шийдэмгий бай. Жаахан хүчтэйхэн. За алив.
П: Тариа? Одоо?
Шон: Тийм ээ. Мэс заслын эмч болохоор шийдэмгий, хүчтэй байх хэрэгтэй.
П: Чөмгийг соруулж байна.
Шон: Их сайн байна. Лабораторит микроскопын шинжилгээнд аваачаад өгчих.
П: Амжилт. Эмчийн үзлэгт чинь. Чи сайн аав болно оо.
Шон: Чамд тийм таамаглал дэвшүүлэх чадвар байхгүй.
**************
Жо: Мэдрэлийн плакодын хажуугийн хучуур эдэд зүсэлт хийнэ. Плакодтой ойрхон зүсэх хэрэгтэй. Энэ арга хучуур эдийг үлдэхээс сэргийлнэ.
Аа: Ингэж нэгбүрчлэн хэлэх шаардлага байна уу?
Жо: Чанга хэлбэл цээжлэхэд тусалдаг юм.
Аа:Чамайг ингэхгүй бол мэс засал хийхэд саад болохгүй. Ярьж болно. Гэхдээ Вин Скулли шиг биш.
Жо: Ван Скулли гэж хэн юм?
Аа: За, эндээс гар. Тоглож байна. Ихэнх хэсэг нь.
Жо: Эцэг эх нь, Жина, Жек хоёр? Баатрууд.
Аа: Наад үгээ ийм амархан хэлэх хэрэггүй.
Жо: Тэдний гаргасан эрсдлийг бодоод үз л дээ. Зургаан шинэ амьдрал төрүүлсэн.
Аа: Жирэмслэлтээ бууруулах арга хэрэглэсэн бол ийм байдалд орохгүй байсан. Хугацанаасаа өмнө, 11долоо хоногийн өмнө төрөх тийм ч тохиромжтой зүйл биш.
Жо: Эндрьюс эмчийн хэлсэнээр бид аюулыг давж тэднийг бүгдийг нь аварна.
Аа: Тэгж чадах юм бол бид нар баатрууд болно.
Жо: Хүчилтөрөгч 90-ээс буурч байна. Охины уушгийг үзэж, эмчлэхийн тулд эргүүл харуулах боломжгүй.
Аа: Эцэг эхэд нь хэлэх хэрэгтэй. Тэднийг бэлд.
Жо: Би хэлчихье.
Аа: Итгэлтэй байна уу? Жаахан зөөлрүүлж хэлж болно.
****************
О: Урьдчилан сэргийлэх зорилгоор 2мл идэвхтэй бодис тарьсан.
Лим: Амьсгалах саад болох зүйлгүй. Тохиргоо хамгийн бага дээрээ байгаа. Үнэнийг хэлэхэд амьсгалын төхөөрөмжийг нь салгамаар байна.
О: Тийм үү?
Лим: Амьсгалахад саад учруулах юмгүй болохоор өөрөө амьсгалж чадах ёстой. Алив ээ, Ф. Гүнзгий амьсгал. Чиний сагсны өрсөлдөгч Клей надад мессеж бичсэн. Намайг болзоонд урьсан.
О: Үгүй байлгүй дээ. Тэр залуу жинхэнэ болзоо гэж мэдэж байгаа.
Лим: Би явах юм бол.
О: Яв аа. Манай охин ч мөн дөө.
**************
Жо: И-хүүхдийн уушиг шингэнээр дүүрсэн байгаа. Зүрхний дутгагдлын шинж тэмдэг илэрсэн. Дахиад гуурс тавих хэрэг гарч магадгүй, тэгэхээр дээш нь харуулж хэвтүүлэх хэрэгтэй болно. Тэгвэл мэс заслын шарх нь эдгэхэд хэцүү болно.
Нөх: Сайнгүй сонсогдож байна.
Жо: Тэр хүнд өвчтэй. Тэсч гарахгүй ч байж магадгүй.
Эх: Ид шидний төлөө залбирцагаая. Бидний анхных биш шүү дээ.
Жо: Хүсвэл би эмнэлгийн сүмээс лам дуудаж өгч болох юм. Хүүхдээ адислуулж болно...
Эх: Үгүй ээ. Намайг тэрнийг явуул гэж байна. Би тэгэхэд бэлэн биш байна. Та ч тэгж болохгүй. Гуйя...
Жо: Мэдээж.
****************
Мо: Хүчилтөрөгч нэмэгдэж байна. Сайн байна, Би. Чи тун удахгүй хашгирах болно.
Ал: Тиндерт бүртгүүлээгүй гэж хэлээч.
Мо: Чи зөвхөн ажлын холбогдолтой яриа гэсэн гэрээгээ зөрчөөд байна. Тэгээд ч би Тиндерт ороогүй. Манай хүүхэд сайжирч байгаа. Танай хүүхэд зүрхний асуудалтай байгаа. Тусламж гуйхаас айх хэрэггүй.
Ал: Тэгвэл юун баахан эрчүүдийн зураг хараад байгаа юм. Дэлгэц чинь цонхон дээр ойгоод байна.
Мо: Энэ чамд ямар ч хамаагүй, Коломбо, гэхдээ тэд болзоо биш. донорууд.
Ал: Эрхтний донор уу? Ашгүй зүрхтэй болох нь уу?
Мо: Үрийн шингэн.
Ал: Өө.
Мо: Тийм ээ. Өө. Цээжний зурган дээр цасан хүний дүрс байна.
Ал: Төрөлхийн уушигны гажиг байж болно. Судаснуудын буруу байрлал. Эбштейний гажиг, зүрхний гажиг.
Мо: Би хөхрөлт олж харахгүй байна. Тэгэхээр судаснуудын буруу байрлал байх боломжгүй.
Ал: Зүрх нь гутал хэлбэртэй биш.
Мо: зүрхний чимээ байхгүй.
Ал: Төрөлхийн уушигны гажиг байж таарлаа. Энийг бид засч чадна. Би эцэг эхийнх нь зөвшөөрлийг аваад, хагалгааны өрөө захиалчихъя. Тусалсанд баярлалаа.
Нөх: Минийх тохирсон нь сайн хэрэг.
Шон: Тийм ээ. Ди-хүүхдийн аав болохоор чөмөг чинь тохирох магдлал 38,5% байсан. Яагаад энд байгаа билээ?
И: Хөл дээрээ зогсох нь цусны эргэлтийг сайжруулна. Бас тэр нөхөртэйгөө байхыг хүссэн.
Нөх: Жаахан ч гэсэн тус болж байгаадаа баяртай байна. Манай гэрийн хамаг хүнд хүчрийг Жина хийж байгаа. Ийм юм ямар хэцүү байдгийг та нар ойлгохгүй.
Шон: Би мэднэ ээ. Манай эхнэр бид хоёр ч бас хүүхэдтэй болох гэж хичээж байгаа.
Нөх: Орчин үеийн шинжлэх ухаан ид шид л гэсэн үг. Бидэн шиг хүсэл чинь биелнэ гэж найдъя.
Шон: Би ч гэсэн тэгж найдаж байна. Гэхдээ та хоёр шиг биш. Одоо ташаа руу чинь урт зүүгээр хатгалаа шүү.
Нөх: Би зүүнд дургүй.
Мар: Та хоёр яаж танилцсан юм?
Эх: Миний төгсөлтийн болзоот залуу.
И: Тэрнээс хойш хамт байгаа юу?
Нөх: Үгүй ээ. Жина “Сити балет”-д орох гээд Нью Йорк руу арван жил зугтчихсан.
Эх: Шагайгаа хугалаад, карьер маань дуусч гэртээ ирсэн. Ахлах сргуулийн жилийн уулзалтан дээр дахиад уулзсан. Цаг хугацаа өнгөрөөгүй юм шиг л байсан.
Нөх: Би тэрнийг мартаагүй.
Эх: Би ч гэсэн чамайг мартаагүй.
Шон: Болчихлоо.
Нөх:Жинагийн тухай яриулаад, миний яс руу зүүгээр хатгаж байгааг ч би анзаарсангүй.
Мар: Их сайн байлаа. Энийг лабораторит аваачаад, дараа нь Ди-хүүхдэд шууд хийх болно.
******************
Мо: Сайн байлаа. Си-хүүхэд удахгүй уйлах байх.
Ал: Чи ганцаараа хүүхэд өсгөнө гэдэгтээ итгэлтэй байна уу?
Мо: Хэтэрхий карьер хөөдөг болохоор сайн ээж болж чадахгүй гэж үү? Хэтэрхий амбицтай болохоор найз охин байж чадаагүй шиг үү?
Ал: Үгүй ээ. Чи хүүхдээ ямар ч ажил, хамтрагчаас илүү хайрлана. Би ч гэсэн. Гэхдээ хүүхэд гаргахдаа эр хүнгүй байвал олоход хэцүү байх.
Мо: Эр хүнтэй болж чадахгүй болохоор хүүхэдтэй болж болохгүй гэж үү? За за, агуйн хүн гуай.
Ал: Би ганц бие ээжтэй болзохгүй гэж хэлээгүй шд. Гэхдээ би их мэдрэмтгий.
Мо: Би хүүхэдтэй болмоор байна. Хүлээж залхлаа. Эрчимт эмчилгээний тасагт уулзъя.
*****************
О: Тэр сайжирч байгаа. Бас өлссөн. Уураг уухад бэлэн. Клейд хариу бичсэн үү?
Лим: Энэний дараа соска/соосог/-нд дасгаж эхэлнэ.
О: Би хөлөө алдсаныхаа дараа 17 сар секс хийгээгүй. Тэгээд, хийсний дараа надад ийм бодол төрсөн. “Өө тийм ээ, би санаж байна. гайхалтай”
Лим: Анхны болзоо. Би сексийн талаар бодох ч үгүй байгаа.
О: Худалч. Нэг тийм гулсдаг сандалнууд хийдэг юм. ирмэгээрээ. Энэ сексийн амьдралын чинь цаазаар авах ял биш.
Лим: За за, би хариу бичнэ. Ялангуяа энэ яриаг зогсоохын тулд. Гэхдээ, зөвхөн оройн хоол.
О: Одоохондоо.
Лим: Чөтгөр ав. Уураг тэрэнд зохихгүй байна.
О: Би өгч эхлээгүй байна.
*********************
Эм: Тэгэхээр та хоёр дахиад эхлэхэд бэлэн үү?
Шон: Тийм ээ. Бид бас өнөө өглөө хуанли бэлдсэн. Бас бэлтгэл хийсэн.
Леа: Тэр ойлгож байгаа, Шон.
Эм: Умайн ханыг харуулж байна.
Шон: Тэр сорви байна.
Леа: Муу сонсогдож байна.
Эм: Дурангийн мэс заслынх. Бас зулбасны дараа нь цэвэрлэгээ хийсэн болохоор.
Шон: Наалдацыг салгахын тулд дурангийн үзлэг хийх хэрэгтэй.
Эм: Баярлалаа, Мерфи эмч ээ. Тэрний зөв. Тийм оролдлого хийж болно. Гэхдээ...
Шон: Чи Ашерманы синдромтой байна.
Эм: Тийм л болж таарлаа. Тийм ээ.
Леа: Гэхдээ бид хоёр хүүхэдтэй болж болох уу?
Эм: Би тэгж зөлөмөөргүй байна.
Леа: Бид хоёр дахиад хэр удаан хүлээх ёстой вэ?
Эм: Би жирэмсний хамгаалалтаа үргэлжлүүлэхийг зөвлөе. Одоо жирэмсэн болох нь чамд аюултай. Хүүхдэд ч бас.
Леа: Хэзээ аюулгүй болох вэ?
Эм: Магадгүй жилийн дараа. Хоёр ч юм уу. эсвэл хэзээ ч үгүй.
******************
Аа: маш том хаван. Уушгинд нь шингэн байна. Гэхдээ саад алга. Яг төсөөлж байснаар.
Жо: Тэгэхээр бид тархи, нухуу, хэвлийн хөндий гээд төрөлхийн бүх зүйлийг үгүйсгэсэн.
Аа: Чамайг тэдэнтэй яриулдаггүй л байж. Ид шид? Үнэхээр үү?
Жо: Би үнэнийг шударгаар хэлсэн.
Аа: Тэрийг шударга гэсэн гэх үү? Тэд нар боломж байгаа гэж бодож байгаа.
Жо: Хүүхэд амьсгалж байгаа цагт, зүрх нь цохилж байгаа цагт, тархи нь ажиллаж байгаа цагт найдвар байгаа.
Аа: Энэ хүүхэд 2кг хүрэхгүй. 11долоо хоногийн өмнө төрсөн. Төрөлхийн маш том гажигтай. Тэр амьд үлдэхэд хэтэрхий жижиг, хэтэрхий сул, бас хэтэрхий өвчтэй. Хөгжөөн дэмжигч байхаа боль. Эмч бай.
****************
Ал: Хүчилтөрөгч, зүрхний хэмнэл сайжирч байна. Алив ээ, анд минь. Миний төлөө уйл л даа. Чи чадна аа.
Мо: Хэн нь од вэ? Би-хүүхэд. Тэр аппаратаа салгах гэж байна. Тийм ээ. Тэгээд чи уйлна.
Ал: Түрүүн чиний харж байсан залуус. Чи тэдний тухай хэр ихийг мэдэх вэ?
Мо: Чи гайхах болно.
Ал: Тэдний биеийн байдал, ямар өвчин тээж яваагаас өөр. Гени хүний хошин шогийн мэдрэмж, үнэ цэнийг шийддэг.
Мо: Чи намайг үрийн шингэний газар очоод тэнэг наргиа асуу гэж байгаа юм уу? Тэгээд ийм тэнэг асуултанд хариулна гэж бодоо юу?
Ал: Эсвэл, надаас асуу. Би хүүхдийн чинь аав болно гээгүй. Зүгээр л туслах гэсэн юм. Ямар ч хамааралгүйгээр.
Мо: Би-хүүхэд амьсгалын зам асуудалгүй. Хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэж байгаа. Удахгүй уйлна гэж найдаж байна.
Мар: Гайхалтай. Си уйлаагүй л байна уу? Уушигны венийн гажигаас болоод дууны хөвчинд саажилт үүссэн байж магадгүй.
******************
Лим: Анзаараагүй өнгөрсөн эсвэл шинээр үүссэн юм алга. Амьсгалын дээд зам цэвэр байна.
О: Хүчилтөрөгчийн хэмжээ нь яагаад буураад байна?
Лим: Ямар нэг цоорхой байж магадгүй. Гуурсан хоолойн гажиг.
О: Амьсгалын замын хямрал. Эсвэл мэдрэлтэй холбоотой байж магадгүй.
Лим: Харааг нь шалгахад хэтэрхий сул байна.
О: Би дэргэд нь байж байя. Амьсгалын аппаратыг нь буцаагаад залгачихъя.
Лим: би юу хийх талаар төлөвлөгөө гаргая.
О: Тэгэнгээ юм идээрэй.
****************
П: Чөмөгний шилжүүлсэн нь нөлөөлж байх шиг байна. Гэхдээ гэдсэнд нь ходоодны гуурс оруулж чадсангүй. Үзлэг чинь ямар байсан бэ?
Шон: Сайн биш.
П: Зүгээр үү?
Шон: Үгүй ээ. Шүлс нь хэр удаан гоожиж байгаа вэ?
П: Мэдэхгүй ээ. Би хэвийн зүйл гэж бодсон.
Шон: Тийм биш.
Мар: Ходоодны гуурс хийж чадсан уу?
Шон: Үгүй ээ. Энэ шинж тэмдэг. Хүүхэд залгиж чадахгүй байна. Төрөлхийн мөгөөрсөн хоолойн цооролттой байна. Мэс засал хийх хэрэгтэй... Камерыг байрлууллаа.
П: Цооролт улаан хоолой, мөгөөрсөн хоолойн хооронд байна. Чиний зөв байж.
Шон: Мэднэ ээ. Одоо улаан хоолойг дахин холбоно.
П: Хавчаар.
Шон: Гуурсыг дахин байрлуулж байна.
П: Болчихлоо. Улаан хоолойг гуурсан хоолойд ойртуулж байна.
Шон: Цоорхойг тусгаарласан уу?
П: Тийм ээ.
Шон: Би тэг гэж хэлээгүй. Эхлээд улаан хоолойн уутыг хөдөлгөх ёстой байсан.
П: Би... намайг... үнэхээр уучлаарай.
Шон: Чи цусны нийлүүлэлтэд саад болсон байж магадгүй. Одоо оёдлын завсраар шингэн алагдаж, оёдол нь задрах магадлал өндөр байна. Багажаа надад өг. Хойшоо бол. Холд... Камерыг ав. Оёж байна.
П: Тэр зүгээр үү?
Шон: Мэдэхгүй.
******************
Лим: Би оройн хоол идэхийг зөвшөөрөхдөө өнөөдөр гэж бодоогүй.
Кл: Тэвчээр миний давуу тал биш.
Лим: Би хугацаанаасаа өмнө төрсөн хүүхэд хариуцаж байгаа.
Кл: Тэгээд дуустал нь мацаг барих юм уу?
****************
Ж: Чиний дуртай хоол. Шарсан тахиа.
Ашер: Өө. Намайг анх болзоонд урьж байсан шиг.
Ж: Аанхан. Тэр өөрөө амьсгалж байгаа.
Ашер: Сайн хэрэг.
Ж: Зургаан нярай хүүхэдтэй байшинд унтахыг хичээж байгаа хүмүүст би л лав атаархахгүй. Хичнээн эгдүүтэй байх нь хамаагүй.
Ашер: Надад нэг байсан ч ялгаагүй.
Ж: Чи... хүүхдэд дургүй юм уу?
Ашер: улс төрийн хувьд биш.
Ж: Гэхдээ...
Ашер: Би хүүхэдтэй болохыг хүсч байгаа үгүйгээ мэдэхгүй байна. Энэ муу юу?
Ж: Дөрвөн хүүхдийн нэг болохоор, би... би үргэлж өнөр гэр бүлтэй болно гэж төсөөлдөг байсан.
Ашер: Найман хүүхэдтэй айлын нэг болохоор би хүүхэдтэй болохыг хүсдэггүй.
****************
Кл: Айс Кюб, Гай Фийри, Том Хэнкс. Бүгд Хэнкст хайртай.
Лим: Том Хэнкс л биш шүү.
Кл: “Рейдер Нейшн”гүн гүнзгий бас олон талтай. Би нүүрээ буддаггүй гэж амалъя. Плей-офф л биш бол.
Лим: Арван жилд ганц л удаа.
Кл: За за. Голын хоёр эрэг. Тэгээд л гүүр байдаг юм. Чамайг тэнд “Дэ Катч /The catch/”үзэх гэж очсон гэхээр итгэж чадахгүй байна. Чи Кларкийн барьсан тэр талд нь сууж байсан уу? Тийм ээ. Сатаарчихаж...
Лим: Ямар ажилтай байгаагаа надад ярьж болох уу? Хүүхдийн амьсгалын замыг аюулгүй болгохоор ЭКСИТ мэс засал хийсэн. Уйланхайн шингэнийг соруулж авсан. Амьсгалын аппаратнаас нь салгачихсан байгаа. Хүчилтөрөгчийн хэмжээ нь өсч байсан. Дараа нь буцаад уначихсан. Яагаад гэдгийг мэдэхгүй. Гост перцний сүмсээ надад өгөөч?
Кл: Энэнээс миний цээжинийг цоолж нүх гаргах байх аа? Тэр хүүхэд амьсгалж чадахгүй байгаа нь түрүүн хэлснээс өөр шалтгаантай байвал яах вэ? Доороос нь байвал яах вэ? Цоройны эвэрхий. Хүүхдийн доод эрхтнүүд дээшээ цээж рүүгээ шахаж, уушгийг нь дарж байж болно.
Лим: Жижиг согогоос эхэлсэн бол хэвлийд олон хүүхэд байсан болохоор ЭХО-гоор анзаарагдахгүй өнгөрөх магадлал өндөр. Ухаантай, царайлаг бас надад хоол авчирч өгсөн. Энэ янзаараа намайг жинхнээсээ болзоонд урихыг зөвшөөрч магадгүй л юм.
Кл: Энэ жинхэнэ болзоо. Үнсэлцсэний дараа жинхэнэ болзоо болно.
Лим: Тэгвэл одоо хийсэн нь дээр байх.
Кл: Яг тэгж бодож байлаа.
**********************
Мо: Санал тавьсанд баярлалаа.
Ал: Гэхдээ?
Мо: Хүүхдээ харах бүртээ чамайг олж харах надад хэцүү байх болно.
**************
Шон: Ашерманы эмчилгээний дараах жирэмслэлтийн үеийн амьд төрөлт 67% байдаг. Тэр энийг хэлэх ёстой байсан.
Леа: Тийм ээ. Тийм байх.
Шон: Бас умайн хөндийг дурандах/ Гистероскопи/ нь жирэмслэх магадлалыг сайжруулдаг. Тэгэхээр бидний жирэмслэх магадлал сайн ч байж магадгүй. “Би сайн зүйл дуудахын тулд эерэг уур амьсгал төрүүлж байна”.
Леа: Баяралаа, Шон. Магадгүй дараа. Яг одоо надад гунигтай байна.
Шон: Мэднэ ээ.
********************
Ашер: Хүчилтөрөгчийн хэмжээ буурч байна. Сорогч, агааруулагч хэрэгтэй байна. Эндрьюсийг дууд. Зүрхний хэм нь удааширч байна. Хүчилтөрөгч хангалттай авч чадахгүй байна.... Хүчилтөрөгчийн хэмжээ нь нэмэгдэж байна. Зүрхний цохилт хэвийн. Тэр зүгээр байна.
Ж: Амьсгалахаа мартчихаж. Ийм жаахан хүүхдүүдэд тохиолддог юм.
*****************
Аа: Би гэртээ харилаа.
Жо: Бууж өгч байгаа юм уу?
Аа: Нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байна.
Жо: Найдвар байна шд.
Аа: Найдахаа больж үз, за юу? Тэглээ гээд хүүхдийг аварч чадахгүй.
Жо: Ухамсрын шилжилт/гипнагогиа/. Томас Эдисон нойронд автахын өмнөх бодлууд нь шинэ нээлт хийх хамгийн өндөр магадлалтай гэж үздэг байсан.
Аа: За, Томас Эдисон, Минло паркийн шитдэн, галууны өндөгөн дээр суувал галууны дэгдээхийг өндөгнөөс гаргаж чадна гэж итгэдэг байсан хүн.
Жо: “Сайенс” сэтгүүлд нэг туршилт гарсан байсан. Субьектууд орой болсон хойно хүнд зүйл бариад хэцүү бодлого бодох гэж оролдсон. Тэд яг нойронд автах үедээ барьж байсан юмаа унагаад сэрснийхээ дараа тэр тоог бодож чадсан.
Аа: За яах вэ. Би унтахдаа чийдэн бариад, штанг тэврээд унтамз. Болж байна уу?
Мар: И-хүүхэд сайжирч байна уу?
Аа: Боломжтой бүхнийг хийсэн. Одоо хүлээхээс өөр арга алга.
Жо: Бид нар яг Ухамсрын шилжилт/гипнагогиа/-ны талаар ярьж байлаа.
Мар: “Сайенс” сэтгүүлд гарсан Эдисоны унтах онол уу?
Жо: Шөнө эндээ байж, нэг нэгнээ ээлжилж сэрээе гэж бодож байлаа.
Мар: Наадах чинь...
Аа: Утгагүй? Тэнэг? Инээдтэй юу?
Мар: Хүлээснээс л дээр гэж хэлэх гэж байлаа.
******************
О: Ф-хүүхэд цоройны эвэрхийтэй байж. Рентген зураг дээр харагдаагүй байна. Хэн ч байсан анзаарахгүй өнгөрөх байх.
Лим: Клейн хэлсэн санаа.
О: Оройн хоол авчраарай гэж мессеж бичсэндээ баяртай байна.
Лим: Үгүй байлгүй дээ.
О: Тэгсэн.
Лим: Сайн тоглож. Зөвшөөрөл авсны дараа мэс засалд орж болно. Тэр бяцхан охины эмчлэх хэрэгтэй.
**************
Жо: Ухамсрын шилжилт/гипнагогиа/.
Аа: Юу? Цавь.
Жо: Юу?
Аа: Юу?
Жо: Цавь?
Аа: Хүүхдийн цээжинд нэвтэрч чадахгүй бол цавийг нь үзэх хэрэгтэй. Гуяны судсанд цохилт байвал...
Жо: Уушигны цусны эргэлтийн согог гэсэн үг.
Аа: Уушгинд нь яагаад ус байгааг, бас... зүрхний дутагдалыг тайлбарлаж өгнө. Пикколо тэлэгчээр асуудлыг шийдэж болно. Яваад зөвшөөрөл аваад ир. Бас аспирин. Хүлээ...
Жо: Яасан?
Аа: Хүүхдийг нуруун дээр нь хэвтүүлж чадахгүй бол төөрөөмжийг яаж оруулах болж байна?
Жо: Би тухалъя. Энэ удаа та над руу хашгираарай.
*********************
Ал: Одоо залгиж байна.
Мо: Тэгсэн ч уйлахгүй байна. Дүүдээ яаж уйлдагийг харуулаад өгөх үү?
Ал: Ахыгаа хүлээсэн чинь эелдэг хэрэг. Тэр сэжигтэй хамтад нь байлгах судалгаа зүгээргүй юм шиг байна.
Мо: Чиний хулчгар зан сохорсон биш завшив гэгч болсон байх.
Ал: Надад ч хэцүү байх болно. Чамтай хүүхэдтэй болчихоод та хоёрын амьдралд байж чадахгүй бол.
******************
Аа: Хүйн судсаар дамжуулж нэвтрэх санаа чинь шинэлэг байлаа.
Жо: Томас Эдисонд талархаж байна.
Аа: Тэгэхээс аргагүй.
Жо: Үнэнээсээ, миний тэнэг санааг дэмжсэнд баярлалаа, Гласман эмч ээ.
Аа: Итгэл найдвараа алдаж болохгүй гэдгийг ойлгоход тусалсанд баярлалаа.
********************
П: Алив ээ, анд минь. Надад уйлаад сонсгочих л доо. Зүрхний цохилт 110. 65удаа амьсгалж байна. Намайг уулаарай. Би шийдэмгий байна гэж бодсон юм.
Шон: Тийм байсан. Буруу шийдвэр байсан. Тэр зүгээр болно оо. Чи гэмших ёстой, гэхдээ хэтэрхий их биш.
*****************
Мар: Зургаан ихэр төрөлт маш ховор байдаг. Дөрвөн саяд нэг удаа. 100% амьд үлдэх магадлал бүр ч ховор. Гэхдээ зургаан хүүхэд бүгд эрүүл, бас бүгд гэртээ харих гэж байгааг хэлж байгаадаа баяртай байна... Энэ амар байгаагүй. Гэхдээ та нарын тусламжтайгаар бид чадсан. Бидний зарим найзууд...
Ал: Цээжний үсний тасалбар байна. Боломж нь... тэрний нуруу...
Мар: Та нарын хичээл зүтгэлийн ачаар бид нар хийж чадсан.
Мо: Надад боломжтой хүмүүсийн жагсаалт гаргаж өгөх юм бол би өглөөний цайгаар дайлъя.
Мар: Би та нарт өөрийн биеэр баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Бас Жина, Жек хоёр та нарт баярлалаа гэж хэлэхийг хүссэн. Одоо баяраа тэмдэглэх цаг.
Мо: Би-өрсөлдөх дуртай. Бүгдийг дүүгээсээ түрүүлж хийхийг хүсдэг.
Ал: Си-өрөвч. Ахыгаа зүгээр гэдгийг мэдэх хүртэл хүлээж байсан.
Эх: Сайн уу. Сайн уу.
Нөх: Байрон, Кристофер хоёр?
Эх: Тийм ээ... И Жей. Тэрнийн нэр нь И Жей. Эрин Жордон гэсэн утгатай. Та хоёрт баярлалаа...
Лим: Эф-тэй танилц.
Эх: Сайн уу. Франческа?
Мар: Жина, Жек хоёр анх удаа хүүхэдтэй болж байгаа. Зургаан хүүхэдтэйгээ гэртээ харина. Тэдэнд маш их тусламж хэрэгтэй. Хүүхдүүдийг гэртээ харьсны дараа туслахыг хүч байгаа хүн байвал бүртгэлийн ширээндээр санал гаргах хуудас тавьсан байгаа. Жина, Жек хоёр та нарын үзүүлэх тусламжинд талархах нь гарцаагүй.
Ашер: Чи “Гоот ээжтэй” байсан юм уу? чамд бүүвэйн дууны оронд “хүү минь битгий уйл” дуулж өгдөг байсан уу?
Ж: Тийм ээ. Намайг сургуулиас авахдаа машинаа “Жой Дивиз”-ийн дууг чарлуулчихсан ирдэг байсан. Тэр үед ичиж үхдэг байлаа. Гэхдээ... тэр сайн ээж байсан.
Ашер: Манай аав “Эйн Кэлохэйну”-г сүмд байгаа хүмүүсээс хамгийн чанга дуулдаг байсан. Би... үзэн яддаг байсан. Энэ хамгийн чухал хэсэг нь байсан байх. Нэг өдөр хүүхдүүдээ ичгэвтэр байдал оруулах хөгжилтэй байж болох юм. Алс холын ирээдүйд.
Мар: Баярлалаа. За.
И: Энийг чамд авчирч өгсөндөө баяртай байна.
Мар: Би ч гэсэн.
И: Маркус. Намайг уучлаарай. Бууж өгсөнд. Хуурсанд. Миний хийсэн хамгийн тэнэг алдаа байсан.
Мар: Ганц чамаас болоогүй. Бууж өгсөн үгүйгээ мэдэхгүй. Гэхдээ би хангалттай анхаарал хандуулаагүй.
И: Жина, Жек хоёр холдсон ч гэсэн... Эргээд нэг нэгнээ олсон. Сайхан түүх.
Мар: Тийм ээ. Сайхан.
*******************
Нөх: Дерек.
И: Шарсан бяслаг гэж зургаан удаа хэлээрэй.
Нөх: Шарсан бяслаг.
Ашер дуулна.
6-р бүлгийн 5-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home