Тээгч эх 2 – р бүлэг
54:28 мин
Дүрүүд:
Эр:
Вадим Маринагийн нөхөр
Виталий Сашагийн хөрш
Дима Вадимын дайсан нь
Глеб Вадимын хуульч
Александр Кирагийн нөхөр
Роберт Евагийн найз нарын нэг
Роман мөрдөгч
Эм:
Марина хүүхэд захиалагч
Саша тээгч эх
Валя Сашагийн ээж
Аня Сашагийн охин
Нина клиникийн эмч
Кира Маринагийн найз хүүхэн
------------------------------------------------------------------------------------------------
СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА
------------------------------------------------------------------------------------------------
ТЭЭГЧ ЭХ: 2 Р БҮЛГИЙН 5 – Р АНГИ
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Өглөөний мэнд, унтаахай.
Роб: Дахиж битгий ингээрэй.
Аня: Чамайг унтаахай гэж хэлэхгүй гэж үү?
Роб: Унтаж байгаа хүнийг битгий харж бай.
Аня: Яагаад?
Роб: Мэдэхгүй ээ. Эмээ тэгж хэлдэг байсан. Сэрэхээр нэг л онцгүй.
Аня: Уучлаарай, мэдэж авъя.
Роб: Хэд болж байна?
Аня: Мэдэхгүй ээ. Дахиад жаахан хэвтэцгээе.
Роб: Би хоцрох нь.
------------------------------------------------------------------------------------------------
Вит: Александрад зориулсан американо.
Саша: Аня чамайг блоклосон уу?
Вит: Тэр залгасан уу?
Саша: Аня ийм зурагнууд оруулдаг гэж чи надад хэлээгүй.
Вит: Харин би олж үзээд холбоо бариарай гэж бичсэн.
Саша: Холбоо барьсан уу?
Вит: Блоколсон байна гэж чи өөрөө хэлсэн ш дээ.
Саша: Тэр бидний хэлэхийг сонсохгүй гэж мэдээд байсан юм.
Вит: Чи хаачих гээв?
Саша: Аняг буцааж авчирна.
Вит: Энэ хүүхдийг яах гэж байна?
Саша: Би эхлээд өөрийнхөө хүүхдийн асуудлыг шийдэж болох уу?
Вит: Тэр үгэнд чинь орохгүй гэж чи өөрөө хэлсэн ш дээ.
Саша: Тэгээд, бүгдийг ингээд зүгээр орхих уу? Хэн таарсантайгаа унтаг гэж үү?
Вит: Саш, тэр хэнтэй ч унтаагүй. Энэ ердөө л өсвөр насны дэмийрэл, юу...
Саша: Виталик, ухаарч үз.
Вит: Би одоо маш тэнэг байдалд байна, би юу хийхээ ч ойлгохгүй байна.
Саша: Би буцаж ирээд хоёулаа бүгдийг шийдье. Хүүхдийн гэсэн чиний сэтгэлийг би хуваалцдаггүйг чи сайн мэднэ.
Вит: Тийм бол бид яагаад энд одоо болтол байгаа юм, Сань? Яагаад бид хаяад явж болоогүй юм?
Саша: Зүгээр л түүнтэй хамт бай, би удахгүй буцаад ирнэ.
------------------------------------------------------------------------------------------------
Вад: Саша!
------------------------------------------------------------------------------------------------
Дима: Мэнд.
Ева: Мэнд. Тиймээ, чи өчигдөр нилээн чөлөөтэй, бас ширүүн байсан шүү.
Дима: Чамд таалагдана гэж бодсон.
Ева: Хувцсаа тэнд тайлсан. Тиймээ, эд зүйлсээ шидэлсэн тойрог нь гайхшруулж байна.
Дима: Уучлаарай.
Ева: Чи аавыг суулгасны төлөө ингэсэн үү?
Дима: Тиймээ, тийм, энэ ямаршуу харагдаж байгааг би ойлгож байна.
Ева: Тооцлоо, тиймээ. Тийм холоос эхэлж яах гэсэн юм? Би юу хийх ёстой вэ? Аавыг алах уу, хордуулах уу? Яах юм?
Дима: Үгүй ээ, үгүй, чи юу ярина вэ? Би өчигдөр чамд халагдсан гэдгээ хэлсэн санагдах юм. Гүйцээ, надад чиний эцэг хэрэггүй гэх үү дээ. Харин болсон явдалд уучлаарай, ажил тийм байдаг. Сонсооч, магадгүй, юу гэх юм... эрүүлдээ ярилцах уу? Би ойлгож байна, энэ яг хүүхэд шиг сонсогдож...
Ева: Гэхдээ би чамд таалагддаг, тийм ээ? Уучлаарай, явах болчихлоо. Өөрийгөө янзал, чи өчигдөр дээр харагдаж байсан. Хаалгаа түгжээрэй, за юу? Намайг байхгүй үед цох битгий тавиарай. Чи надад хүнээрээ илүү таалагддаг.
------------------------------------------------------------------------------------------------
Вад: Өглөөний мэнд.
Вит: Өө... өглөөний мэнд. Харин бид хоёр зугаалаад.
Вад: Саша яасан?
Вит: Саша бидэнтэй байж байгаад сая явчихлаа. Бүр биш л дээ. Хэлэхдээ... Нэг үгээр, би юу ч мэдэхгүй. Буцаж ирээд бид... Нэг юм шийднэ гэсэн.
Вад: Орой юу ч яриагүй юу?
Вит: Үгүй ээ. Ирээд шууд орондоо орсон, харин сая явчихлаа. Харин өчигдөр дөнгөж орон дээрээ суунгуутаа унтаад өгсөн.
Вад: Төвөг удаж байгаад уучлаарай.
Вит: Та юунд уучлалт гуйсан юм? Энэ таны байр ш дээ.
Вад: Үлдэнэ гэж төлөвлөөгүй юм.
Вит: Би одоо хүүхдэд сүүг нь бэлтгэнэ. Хэрэв та хүсвэл би өглөөний цайнд юу ч юм бэлдэж болно. Идэх үү? Одоохон.
------------------------------------------------------------------------------------------------
Эм: Зогсооч!
------------------------------------------------------------------------------------------------
Роб: Хэтэрхий чанга байна. Би ингэж дасаагүй.
Аня: Алив, суучих, одоо өглөөний унд бэлэн болно.
Роб: Би бэлтгэлтэй.
Аня: Тэр тусмаа юм ид.
Роб: Би бэлтгэлийн өмнө юм иддэггүй. Чи үүгээр юм хийх хэрэггүй л байж. Хөргөгчинд хэр удаан хэвтсэнийг чөтгөр бүү мэд.
Аня: Тэнд өөр юу ч алга.
Роб: Тийм болохоор би захиалдаг юм. Чамайг хааш нь дөхүүлэх вэ? Эсвэл үлдэх юм уу? Үнэндээ асуудал байхгүй. Би зүгээр л чамайг юу бодож байгааг мэдэхгүй байна. Захиалсан нь дээр, би 2-3 цагийн дараа ирнэ. За юу?
------------------------------------------------------------------------------------------------
Кира: Үгүй ерөө! Тэнд байр олоод зардаггүй, түрээсэлдэггүй ямар гэгчийн шидтэн байна аа?
Мари: Яахав, сайхан сэтгэлт хүмүүс байна, Кир.
Кира: За тэгээд, ямар нэг туслалцаа хэрэгтэй юу?
Мари: Одоохондоо үгүй, баярлалаа. Би тийшээ очоод ямар учиртайг нь шалгаж үзнэ. Огцом хөдөлгөөн хийхгүйн тулд, ойлгож байна уу?
Кира: Ойлголоо. Бодолтой байгаарай, цаг явсаар л байгаа. Вадим одоо хаана байгаа нь ойлгомжгүй. Мартсанаас, тэнд хэн оролцсоныг Алёшка мэдсэн үү?
Мари: Бас нэг байгууллага оролцсон гэж хэлсэн. Өөрсдийн бялууны хэрчмийг авах санаатай биз. Одоо гуравтай тохирч, Вадимыг илүү шавдуулах хэрэгтэй болох нь. Новш гэж. Би зөвхөн нэг хэсгийг нь мэдэж авсан, түүнд дахиад юм байдаг гэнэ, бод доо?
Кира: Тэр чамд хэзээ тэгж хэлсэн?
Мари: Хэн? Вадим уу?
Кира: Бишээ, Лёша.
Мари: Өчигдөр орой. Яасан?
Кира: Тэр өчигдөр гэртээ хоноогүй. Би өчигдөр түүн рүү залгасан, бас л утсаа аваагүй. Ажил дээр асуудал гарсан гэсэн.
Мари: Би түүнтэй ганцхан хором л ярьсан, саад болохыг хүссэнгүй. Манайх шиг ийм эрчүүдтэй учирдаг нь эмэгтэйчүүдийн тавилан юм даа, Кир. Завгүй гэвэл завгүй гэсэн үг. Ойлгох хэрэгтэй. Намайг Вадим тэгж сургасан юм.
Кира: Тийм дээ, чи одоо түүний хөрөнгө хаана байгааг ч мэдэхгүй. Би үйл явдал яаж өрнөхийг харж байсан дээр байх.
Мари: За, за, би явлаа.
Кира: Тэг ээ, хүлээж байя.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Юу болж байгаа юм? Бид тохиролцсон ш дээ.
Ева: Тайвшир, суучих.
Саша: Би та нарын хүүхдийг хамгаалсан.
Ева: Намайг тийш нь оролцуулах хэрэггүй, би тэгж гуйгаагүй. Энэ аав та нарын хэрэг.
Саша: Бүгдийг тодорхой болгомоор байгаа юм уу?
Ева: Тиймээ, би хөгийн ээж. Чи энийг сонсохыг хүссэн үү? Юу, эх биш, чи ойлгосон байх. Тиймээ, би алдсан, гэхдээ Аняг мэдэх болохоор, түүнийг юу ч зогсоохгүйг чи ойлгох ёстой.
Саша: Чи түүний зурагнуудыг Инстаграмаас харсан. Яагаад хэлээгүй юм?
Ева: Роберт эргэлзээтэй залуу, тийм ээ, гэхдээ тэр зэрлэг биш. Тэр Аняг гомдоохгүй байх.
Саша: Хаанаас ийм итгэлтэй байдаг юм?
Ева: Яагаад гэвэл би түүнийг мэднэ. Бид дотно биш л дээ, гэхдээ л мэднэ.
Саша: Хаяг, утасны дугаар нь.
Ева: Тэр одоо утсаа авахгүй байна. Хаана амьдардагийг хэн ч мэдэхгүй.
Саша: Чи надад амласан.
Ева: Тайвшир, би бүгдийг олж мэдсэн. Тэр одоо ямар нэг бэлтгэлтэй байгаа. Хаана гэдгийг нь надад хэлсэн.
Саша: Хаяг нь?
Ева: Явууллаа.
Саша: Тэр танайд хонодоггүй, нэг эртэй өчнөөн шөнө хамт хонож байгааг чи надад хэзээ хэлэх гэж байсан бэ? Танай гэр бүл яг ийм, бүх юмыг будлилуулчихаад, дараа нь залруулах гэдэг.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Аня? Анечка? Анечка, энэ чи юу? Анечка, сайн уу, охин минь. Чи намайн сонсч байна уу? Тийм үү? Анечка… Анечка, чи сайн биз дээ? Чамайг залгасанд би үнэхээр баярлалаа. Маш их баярлалаа. Муужгайхан минь, надад хэлээч, чи хаана байна? Зүгээр л надад хаягаа хэлчих. Би очъё. Тэгэх үү? Бид ярилцах хэрэгтэй. Зүгээр л надад боломж өгчих, тэгэх үү. Би чамд амлаж байна, би бүгдийг ярьж өгч чадна. Чи бүгдийг ойлгоно. Чи чинь ухаантай охин. Аня? Анечка...
------------------------------------------------------------------------------------------------
Вад: Баярлалаа, маш амттай байлаа.
Вит: Намайг тогоочоор авах боломж бий юу?
Вад: Саша та хоёр уулздаг уу?
Вит: Бүгд яагаад зөвхөн энийг асуудаг юм бол.
Вад: Тэгвэл яаж хариулахаа мэдэх нь.
Вит: Тиймээ, уулздаг.
Вад: Удсан уу?
Вит: Сонсооч...
Вад: Виталий, би учруулсан таагүй байдлынхаа цар хүрээг үнэлэх гэж чин сэтгэлээсээ оролдож байна. Ямар төлөвлөгөө нурсан бэ?
Вит: Бүх юм их хачин. Би ганцхан бидний хамтын өглөөний ундыг хэлээгүй.
Вад: Намайг суллагдахаас өмнө Саша энэ хүүхдийг яах төлөвлөгөөтэй байсан бэ?
Вит: Мэдэхгүй. Саша өөрөө ч мэдээгүй. Зүгээр л хүүхдэд дасахаас айж байсан. Гэвч энэ хүүхдэд үнэндээ хэн ч байхгүй. Өөрөөр, байхгүй байсан.
Вад: Харин чи юу санал болгосон?
Вит: Би хүүхдийг өөртөө үлдээхийг санал болгосон юм. Хамт өсгөе гэсэн, учир нь би ч гэсэн түүнд дассан.
Вад: Тийм бол та нар яагаад миний саналд гоморхоод байгаа юм, нэгэнт л тийм хувилбар ярилцсан юм бол?
Вит: Магадгүй, таны хувилбараар бол тэртээ тэргүй эрт орой та ирээд энэ хүүхдийг авах учраас. Тэр өөрийнхөө хүүхэдтэй асуудалтай, гэтэл нэмээд та, бас...
Вад: Би Анягийн асуудалд туслахад бэлэн.
Вит: Яаж гэдгийг мэдэх үү?
Вад: Хэрэв хүсвэл шийдэлийг үргэлж олж болно.
Вит: Харин таны хүүхэд, энэ таны хүссэн тэр шийдэл үү?
Вад: Энэ боломжтойгоос хамгийн сайн нь. Бусад нь бүр дор, хамгийн түрүүнд хүүд минь.
Вит: Сашаг ойлгож эхэлж байна. Өөрөө хүүхдээ өсгөхөөр шийдэх нь нэг хэрэг, хичнээн хүний хүн байсан ч тэр, харин та өөрийнхөө саналтай ингээд ирэх нь бас өөр хэрэг. Энэ чинь, чөтгөр гэж, доромжлол. Яагаад гэхээр, энэ чиний шийдвэр үү, эсвэл чамайг сохроор худалдаж авч байна уу гэдгийг ойлгохоо больдог.
Вад: Би зөвхөн сайхан амьдрах нөхцлөөр л хангадаг. Одоо би надаас бага шалтгаалах нөхцөлд байнна. Тиймээс, миний хувьд хамгийн чухал нь хүүхдийн аюулгүй байдал. Харин би зөвхөн та нарт л итгэж чадна.
Вит: Бид дөнгөж л танилцсан. Аняг авч үед бид хальт тааралдсан, тэгэхэд та намайг анзаарч хараагүй.
------------------------------------------------------------------------------------------------
Дима: Тиймээ, тийм. Андрей Геннадьевич. Чадна. 20 минутын дараа очно.
------------------------------------------------------------------------------------------------
Вит: Тэнд биднийг хэн хүлээж байгааг явж харцгаая. Ёстой сайхан.
------------------------------------------------------------------------------------------------
Эм: Марина Александровна! Энэ, та паспортоо авна уу. Тэгээд дахиад ганцхан хором.
Мари: Танайд хүүхэдтэйгээ хаана салхилдаг вэ?
Эм: Та хүүхэдтэй орох юм уу?
Мари: Өө, тиймээ.
Эм: Манайд хүүхдийн талбай байрны тэр хэсэгт байдаг, мөн дээвэр дээр гадааллах бүс байрладаг.
Мари: Шууд дээвэр дээр үү?
Эм: Тэнд ямар ч аюулгүй. Тэнд хүүхдүүдтэйгээ нэг их зугаалдаггүй, гэхдээ би өчигдөр нэг хосыг харсан.
Мари: Үгүй байлгүй дээ?
Эм: Тиймээ.
Мари: Тэгвэл танилцах хэрэгтэй.
Эм: За, одоохон. Май энэ, бүгд бэлэн. Картыг идэвхжүүлсэн, таны бүх мэдээллийг оруулсан. 4-р давхар, цахилгаан шатнаас гараад коридороор баруун тийш.
Мари: Баярлалаа.
Дэм: Асуух зүйл байвал залгаарай. Бид үргэлж холбогдоно.
------------------------------------------------------------------------------------------------
Эр: Алив ээ, алив, алив. Юун хүүхэн шиг цохьдог юм? Дахиад! Дахиад, дахиад, алив. Ажиллаад бай. Ямар ч хөшүүн юм.
Лена: Тэгэхээр, манай энд бүх булчингууд дээр дасгал хийх төхөөрөмжүүд байдаг. Эмэгтэй, та хаачих гээв? Эмэгтэй! Эмэгтэй! Эмэгтэй!
Роб: Завсарлая.
Лена: Эмэгтэй, би танд тайлбарлаж байна.
Роб: Лен, бүх юм зүгээр. Би өөрөө бүгдийг тайлбарлана. Бид танилууд.
Лена: Мэдлээ.
Саша: Аня хаана байна?
Роб: Та бид хоёр үргэлж буруу эхлүүлэх юм. Дахиад эхэлцгээе. Би Роберт.
Саша: Чи намайг хэн гэдгийг сайн мэднэ. Аня хаана байна?
Роб: Тиймээ, ойлгомжтой. Тэгвэл ингэе. Аня одоо хаана байгааг би мэднэ гэж та хаанаас бодсон юм?
Саша: Тэр чиний зургуудыг постлодог.
Роб: Би бүр зураг дээр байна уу?
Саша: Сонс, тэнэглэх хэрэггүй.
Роб: Бид танилууд гэж бодъё.
Саша: Тэр хэдэн настайг чи мэдэх үү?
Роб: 14.
Саша: Гэтэл чи түүнийг гэртээ хонуулж байгаа юм уу?
Роб: Харин та Аняг хэдтэй гаргасан билээ? Та тэр насандаа бас л нэг залуутай хамт хонож байсан, үнэн үү?
Саша: Тэгчихээд таньдагүй гэх. Харин тэр чамд иймэрхүү зүйл ярьсан байдаг.
Роб: Сонс, Аня том болсон охин. Түүнд таны, миний зөвлөөгөө хэрэггүй.
Саша: Би эхийн хувьд түүнд юу хэрэгтэй, юу хэрэггүйг би өөрөө шийдье. Түүнийг зүгээр орхи.
Роб: Гэнэт яасан бэ?
Саша: Яагаад гэвэл би цагдаад өргөдөл бичихгүйн тулд. Жаахан, тэнэгхэн болохоор нь түүнийг маллаж болно гэж чи бодсон уу? Чи тийм сүрхий юм бол үеийнхээ охидтой яагаад үерхдэггүй юм? Эсвэл тийм амархан хууртагдаггүй юу?
Роб: Харин та бүгдийг мэддэг байх нь, тийм үү?
Саша: Би нэг зүйл ангийг мэднэ. Шоронд түүнээс болж амаргүй болдог гэцгээдэг.
Роб: Тийм ярихгүй байя, тэгэх үү?
Саша: Сонс, ийм насандаа насан хүрсэн залуутай холбоо тогтоох ямар ч сайн юманд хүргэдэггүй. Би үүнийг туршлагаараа мэднэ. Би Аняд тийм юм хүсэхгүй. Түүнтэй бүх харилцаагаа тасал. Сонс, чи юу хүсч байгаа билээ? Чи Инстаграм шгиг сайхан амьдралаас амьдрахыг хүсдэг биз дээ? Хүүхнүүд, сайхан хувцас, машин, тийм үү? Чи түүнээс болихын тулд хүсвэл би чамд мөнгө өгөх үү?
Роб: Юу, нээрэн үү? Тэгээд цэвэр онолын хувьд хэдийг?
Саша: Мөнгөн дүнгээ хэл.
Роб: Тиймээ. За за. Би одоо бэлтгэлтэй байгаа, энэ ч гэсэн төлбөртэй, тиймээс би бодож үзье.
Саша: Би асуудлыг шийдэх хүртэл явахгүй. Дугаараа биччих, би бодож үзээд залгая. Тэгэх үү? Тоглоомгүй, би бүгдийг ойлгосон. Тиймээ. Би ямар хүнээр наймаалцдаг луйварчин биү дээ, тийм үү? Саша. Юунд ч санаа зовох хэрэггүй. Би бодож үзээд залгая.
------------------------------------------------------------------------------------------------
Эм /утасны цаанаас/: Анхны секс – бүх юм сайхан болно. Мартаж үз! Үүнийг биеэр үзсэн хүн бүхэн намайг ойлгоно. Анхны секс бүхнээс хамгийн аймшигтай нь. Чиний боддог, мөрөөддөг байсан бүх юм буруугаар эргэдэг, бүгд зүгээр л түй! Мөрөөдлийн эр хүн зөвхөн кинонд л гардаг. Харин амьдралд бол клубын жорлонд, найз охины гэрт, машин дотор энэ болдог. Хамгийн сайндаа л тэр өглөө нэрийг чинь санана. Хамгийн дор нь тэр чамайг бодолтой чинь үлдээгээд бултана. “Яана аа, надад юу тохиолдсон бэ?”
------------------------------------------------------------------------------------------------
Эр: Үгүй ээ, энд юуг нь бодох юм?
Рома: Чи эхлээд ид.
Эр: За, идлээ, юу ч өөрчлөгдөсөнгүй. Чиний санаанд таарахгүй байна уу?
Рома: Би тэднээс болж л ажилгүй болсон.
Эр: За тэр! Бурхан чамд буцааж өгч байна. Би үнэндээ ойлгохгүй юм, чи нэг л хачин. Чи тэр хүчний байгууллагад юугаа мартсан юм? Нас чинь явчихлаа. Чи дээшээ гарахын тулд тал засахыг хүсдэггүй. Тийм байдлаар бүх насаа өнгөрөөнө. Би мэдээж ойлгож байна, нийгмийн даатгал энэ тэр гээд. Тэр мэдээж. Гэхдээ бусдаар бол...
Рома: Хамгаалагч нь дээр гэж бодож байна уу?
Эр: Харин чамд өөр арга зам байна уу? Манайхан бүгд хамгаалагчаар явж байна. Хэн нэгэн зүгээр л дэлгүүрийн хамгаалагч, өөр нэг нь тэнд... Чи одоо дунд хавьд байна.
Рома: Тэд алдаа гаргасан, гэтэл надад түүнийг залруулах санал тавьсан.
Эр: За яахав, ямар хүн алалтай биш. Чи гол нь мөнгөө түрүүлж аваарай. Хэрэв бүх юм хурдхан дуусвал чи мөнгөтэйгээ үлдэнэ. Нэг хэргийг хариуцсан, чи савж унана. Нэг нөхөр хар тамхи нохойн гэдсэн дотор зөөхөөр шийдэж. Ойлгов уу?
------------------------------------------------------------------------------------------------
Глеб: Мэдээлэл одоогоор тун бага, гэхдээ дам болон бусад шинж тэмдэгээр бол тэнд бүгд хөдөлгөөнд орж, таны төлөө наймаалцаж байна.
Вад: Бас миний хөрөнгийн төлөө. Ева асуудалгүйгээр бүгдэд нь гарын үсэг зурсан уу?
Глеб: Тиймээ.
Вад: Хөрөнгө хэнд байгааг мэдээд охиныг хурдан олох уу?
Глеб: Үүнийг үгүйсгэж болохгүй. Би сайн нуухыг оролдсон. Та Евад санаа зовж байгаа байх...
Вад: Тэд намайг шантаалжиж барахгүй л байх. Ева миний төлөө юу ч өгөхгүй. Ийм хүмүүжилд давуу тал байдаг. Харин хэтэрхий давраад байвал тохиролцсон ёсоор түүнийг гадаадад гарга.
Глеб: Тиймээ, тэгнэ.
Вад: Ева чадна гэж би итгэж байгаа.
Ева: Яасан? Энэ ч гэсэн одоо минийх.
Глеб: Миний ширээ, энэ миний хуулийн компанид харъялагддаг.
Ева: Уучлаарай.
Вад: Бидэнд ганцхан хором өгчих.
Глеб: Тэгэлгүй яахав.
Ева: Капучино болох уу? Бас л үгүй юу? Зүгээр л би ямар эрх мэдэлтэй болсоноо шалгаж байна. Битгий гомдоорой!
Вад: Чи сайн уу?
Ева: Яахав, одоогоор, та надад бөөн тоо, тэгшитгэл өгсөн юм шиг санагдаад байна, харин би тоонд хэзээ ч дуртай байгаагүй.
Вад: Хүсвэл давж гарна. Хэрэв хэцүү байсан бол би барахгүй байсан.
Ева: Саша дажгүй юу?
Вад: Тодорхой хариу өгөөгүй, гэхдээ татгалзаж мэднэ.
Ева: Хөөх! Та энэ бүхэнтэй хамт хүүхдээ надад хавчуулаагүй гэж найдаж болох уу? Зөөлнөөр хэлэхэд, би чадахгүй шүү. Яагаад гэхээр, тэр хүүхдэд хархнаас юм үлдэнэ гэхээр нэг л...
Вад: Хэл дээ, чамд Анягийн талаар мэдэх юм байна уу? Би түүнд юугаар тусалж чадах вэ?
Ева: Хараад байхад та нар огт харилцдаггүй юм байна, тийм үү? Юу хэлэх вэ дээ... Тэр охин бүр ухаанаа алдсан. Үг сонсохгүй, ярилцах дургүй. Надад нэг хувилбар байна. Танд таалагдах байх.
Вад: Тэгээд, намайг гайхшруулаач.
Ева: Та надад яаж хандсан шиг түүнд хандах хэрэгтэй. Аня асран хамгаалагчийн асуудлаар хөөцөлдөхгүйн тулд бүх боломжийг нь хааж, гадаад явахыг хориглох хэрэгтэй. Бас тэгээд... Өөр жижиг сажиг юу байлаа?
Вад: Чи тоглоогүй биз?
Ева: Би иймэрхүү аргыг уучилсан, эсвэл дэмждэг гэж бодох хэрэггүй, гэхдээ энэ үр дүнтэй гэдгийг зөвшөөрөхгүй байж чадахгүй. Харин танд, ямар ирээдүй байна?
Вад: Би мэдэхгүй. Үнэндээ би мэдэхгүй.
Ева: Тэр Дима хөөцөлдсөөр л байна уу? Таныг шоронд буцаахыг хүсээд байгаа юу?
Вад: Тийм л бололтой. Чи яагаад сонирхосон юм?
Ева: Зүгээр л... Та Саша, хүүхэд хоёрыг яахаа бодсон нь дээр.
------------------------------------------------------------------------------------------------
Эм: Сайн уу.
Валя: Сайн уу.
Эм: Та энэ охиныг уу?
Валя: Тиймээ, энэ охиныг.
Эм: Та хэн нь юм? Ядаж л ээж нь, эмээ нь, танил уу?
Валя: Багш нь.
Эм: За ашгүй дээ.
Валя: Юуны чинь ашгүй дээ?
Эм: Түүнийг эргэж хэн ч ирдэггүй, тэгээд л сонирхосон юм.
Валя: Ангийнхан нь садаа болохыг хүсдэггүй байх.
Эм: Хэн ч ирдэггүй, ангийнхан нь ч яахав...
Валя: Эцэг эх нь яасан юм?
Эм: Танд ч гэсэн эмнэлэг хэрэгтэй байх. Миний хэлснийг сонсохгүй байна уу? Бүр хэн ч ирдэггүй. Би гайхаад таныг хэн бэ, яах гэж ирсэн гэж асуусан. Та наанаа үлдээж болно, би өгчихье. Мэдээж, хэрэв тэр ухаан орвол. Тэр өдөржин ийм байдаг. Эмч нар ирээд юу ч юм хийнэ. Тэгсэн ч ухаангүй хэвтсээр л байдаг. Хайртай сурагч уу, эсвэл медаль авах гэж байсан уу?
Валя: Үгүй, зүгээр л...
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Сайн уу. Би чанга хэлчихсэн байх, тийм үү? Унтаж байна уу?
Вит: Зүгээр, тэр бөх унтаж байгаа. Санаа зоволтгүй.
Мари: Би та нарыг энд урд нь хараагүй. Саяхан нүүж ирсэн үү? Энд сайхан юмаа. Та хоёр хүүхдийн талбайд биш яагаад энд байгаа юм?
Вит: Хүүхдийн талбайд очиход арай л бага байна.
Мари. Хүү байх нь. Тэр хэдтэй вэ?
Вит: 5 өдөр.
Мари: Үгүй ер! Хэн гэж нэрлэсэн бэ?
Вит: Демид.
Мари: Ийм байдаг аа, сайхан нэр.
Вит: Баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------------
Дима: Баярлалаа.
Эр: Бодож, ухаарсан уу?
Дима: Тиймээ, би тэгэхэд ч бэлэн байсан.
Эр: Сандрах хэрэггүй. Чамайг хамгаалсан. Чамд засрах боломж өгөхөөр шийдлээ. Итгэл даах уу?
Дима: Асуудал байхгүй. Мэдээж. Хэлсэн болгоныг чинь хийнэ.
Эр: Тийм бол сонс. Энэ хэрэгт гуравдагч тал гарч ирсэн, бидний сул талыг нөхөх хэрэгтэй байна. Сүүлийн үеийн мэдээллээр бол Вади охиноо офшорын хөрөнгийн эзэмшигчээр бүртгүүлсэн. Чи түүнийг хянаж байгаа гэж яриад байсан.
Дима: Тийм ээ, тийм, хэлсэн. Өөрөөр, тэр үнэн.
Эр: Тийм бол тэр охинтой уулзаад ямар асуудал тулгарсан, тэр асуудлыг нь шийдэх ямар сайн хүмүүс байгааг хэлж өг.
Дима: Бүгдийг хийнэ. Энд яригдах тодорхой мөнгө дүн, хөрөнгө, эсвэл...
Эр: Чиний хувьд, бидний алдагдсан ашиг багасах тусам чамд энд үргэлжлүүлэн ажиллах боломж нэмэгдэнэ.
Дима: Тиймээ, мэдээж. Тэнэг асуулт, миний буруу. Бүгдийг хийнэ. Итгэл үзүүлсэнд баярлалаа. Уучлаарай.
Эр: Дахиж битгий уу.
Дима: За.
Эр: Наад үс зүсээ янзал.
Дима: Тэгнэ ээ.
------------------------------------------------------------------------------------------------
Эр: Яасан, эгчмэд хүүхэн таалагдсан уу?
Роб: Үгүй дээ. Тэр Анягийн ээж нь.
Эр: Юу? Чи тоглоогүй биз? Чи одоо гэр бүлээрээ нь өөртөө татдаг болоо юу?
Роб: Тэгдэг бол ч. Аня надтай байгаа нь түүнд таалагдахгүй байна.
Эр: Тэр чамтай байсаар байгаа юм уу? За боль доо, тоглоогүй биз? Тэр охиныг өглөө нь хөөж явуулаагүй гэж үү? Чи дурлачихсан юм уу?
Роб: Больчих.
Эр: Тийм байж. Аав нь асуудлыг шийдэхээр ирэхийг хүлээж байна уу?
Роб: Түүнд аав байхгүй, бүх юм зүгээр.
Эр: Аан гээч, тэр насанд хүрээгүй, андаа. Тэдний бодол нь өөр. Нэг л зуурвал гүйцээ, яах ч аргаггүй. Хэрэв дурлавал за бүр дуусна. Хуулийн тал дээр би чамд юм ярихгүй.
Роб: Тэр Анятай харьцахыг боль гэж мөнгө санал болгосон.
Эр: Ямар сайхан юм. Чи яасан? Мөнгийг нь аваад зайлаач. Дахиад хэзээ тийм боломж гарах юм? Намайг охидыг хая гэж мөнгө өгдөг байсан бол би өдийд тэрбумтан болчихсон байгаа.
Роб: Би тийм болж магадгүй.
Эр: Юу?
Роб: Юу ч биш.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Тиймээ, энэ хүүхэд сайн аавтай таарч. Харин та ганцаараа л хардаг уу? Эхнэр туслахгүй байна уу?
Вит: Тэр ажлаар гадуур гарсан. Би орлож байна.
Мари: Тэр мэдээж. Юмыг яаж мэдэхэв, хэрэв та гармаар санагдвал би...
Вит: Баярлалаа, зүгээр. Баярлалаа.
Мари: За боль доо, даруухан загнах хэрэггүй. Та бодвол энд, хүйтэнд удаан суусан байх.
Вит: Бид удахгүй гэртээ орно.
Мари: Та санаа зоволтгүй, туршлага байна.
Вит: Баярлалаа, баярлалаа, бүх юм зүгээр.
Мари: Итгэхгүй байна уу? Би зүгээр л хөршийн хувьд туслах гэсэн юм.
Саша: Виталя.
Вит: Сань?
Саша: Гэртээ харь. Хүүхдийг аваад гэртээ ор!
Мари: Демид гэсэн байх аа? Эсвэл яасан нэр нь таалагдахгүй байна уу? Яг өөрийн юм шиг хамгаалаад л. Харин өөрийнхөө хамгаалдаггүй. Хачин шүү, тиймээ? Сайн өгөхгүй нь тодорхой, тийм үү?
Саша: Харин би муугаар өгнө гэж хэлээгүй.
Мари: Чи тийм сайхан тодорхойлолттой байж ийм байдлаар баллана гэдэг тэнэг хэрэг.
Саша: Лекц уншихаар ирээ юу?
Мари: Чи хаана ч байсан би чамайг олно гэдгийг чи мэдэж байгаа. Би ойлгосон, нуугдах,нууцлах чиний араншин гэдгийг. Гэхдээ надад итгэ, чи хэр их тэгнэ, тэр хэрээр эцэст нь чамд хэцүү байх болно.
Саша: Би баримтанд гарын үсэг зураагүй. Хүүхэд чинийх биш. Чамд түүнийг авах ямар ч эрх байхгүй.
Мари: Чи ямар тэнэг юм бэ дээ? Чиний зөвшөөрөл надад ямар хэрэгтэй гэж? Энэ миний хүүхэд, чи надаас хулгайлсан гэдгийг би нотолж чадахгүй гэж чи бодсон уу? Чи яах гэж өөртөө хамаагүй юманд оролцсон юм?
Саша: Харин чи анх өөрт чинь огт хамаагүй юмыг Аняд ярьж хүний хэрэгт оролцсон биз дээ.
Мари: Чи миний хүүхдийг тээж байсан.
Саша: Түүнд хуруугаа хүргэх л юм бол...
Мари: Энэ одоо чиний эхийн зөв совин уу? Энэ ер нь чамд ямар хамаатай юм?
Саша: Чинийхээс ч илүү хамаатай бололтой. Би түүгээр юу ч наймаалцах бодолгүй байна. Чамд тэр үүнийг тулд хэрэгтэй юу?
Мари: Ёо, болъё, би яагаад чиний өмнө сандрах ёстой гэж? Чи ердөө л барлаг. Чамд эзэн байгаа, тэр чамайг мэднэ.
Саша: Тэр миний эзэн биш.
Мари: Тиймээ, тийм, тийм. Би чиний итгэлтэй байдлыг үгүй хийе. Та нар юу ч хийсэн хүүхэд надтай үлдэнэ. Хуульчид хаа сайгүй ажиллаж байгаа. Доор хүмүүс харуулдаж байна, хүүхэд надгүйгээр эндээс гарахгүй.
Саша: Тэгвэл бид хамт гарна.
Мари: Бүр давардаг болж. Хар даа. Би чамд дээд зэргээр асуудал үүсгэнэ. Чамайг алуурчин гэдгийг яагаад ч юм мартаж. Харин охин чинь чамтай уулзах уу? Миний сонссоноор Аня нэг найз залуутай болсон гэсэн. Тэр чамтай манатай л байгаа байх.
Саша: Надад бусдын амьдралд хутгалдах бодол алга. Хэрэв миний охинд юм тохиолдвол, чи үүнд хамаатай бол би дахиад ч ална. Туршлага байна.
Мари: Бид одоо хөршүүд гэж эзэндээ дамжуулаарай. Манайд зочлоорой.
------------------------------------------------------------------------------------------------
Валя: Охин минь, юу хэрэгтэй байна?
Настя: Ус.
Валя: Өөр хэрэгтэй юм байна уу?
Эм: Эргэлтийн цаг дууссан.
Настя: Баярлалаа.
Эм: Хэрэв сэрвэл юм дамжуулж хэлэх үү?
Валя: Хэрэггүй. Би маргааш дахиад ирнэ.
------------------------------------------------------------------------------------------------
Вит: Сашенька. Сань, чи яасан бэ? Юу болсон юм? Энэ хэн байсан бэ? Марина юу? Зүгээр, зүгээр, санаа зоволтгүй, бүх юм зүгээр.
Саша: Би үнэхээр ядарч байна. Би яах гэж энэ бүхэнтэй хутгалдсан юм?
Вит: Би туслая. Туслахыг л хүссэн. Сайн зүйл амархан бүтдэггүй юм.
Саша: Юуны чинь сайн зүйл? Би үүнийг зөвхөн мөнгөний төлөө хийж байсан.
Вит: Гэхдээ чи мөнгөнөөс болж хүүхдийг авраагүй ш дээ.
Саша: Энэ огт миний хэрэг биш. Би өөрийнхөөрөө амьдрах ёстой байсан болохоос бусдын амьдралд оролцох ёсгүй байж. Бас тэдний зөв, би зарц. Тэд яагаад миний үгийг сонсох ёстой гэж? Би тэнэглэж тэднийг үл тоож, хүүхдийг нь өгөөгүй.
Вит: Чи тэднийг үл тоосон юм биш, харин...
Саша: Хичнээн ч удаа зөвтгөж болно, гэвч би хэн ч биш. Тэдний хувьд ч тэр, өөр бусад...
Вит: Сашенька, энэ чинь...
Саша: Энэ новш...
Вит: Аяар,аяар, хүүхэд сэрчихнэ.
Саша: Би хаяхыг хүссэн. Надад хамаагүй. Яагаад бүгдэд нь хамаагүй байхад надад хамаатай байх ёстой юм? Тэр минийх биш, миний хүүхэд биш.
Вит: Чөтгөр гэж, сэрчихлээ.
Саша: Виталь… Виталь, эндээс явцгаая. Би тоглоогүй, хаашаа ч юм явцгаая, тэгээд л гүйцээ. Чи яасан? Чамайг доош нь хийж байх таалагдаж байна уу? Таалагддаг уу? Чамайг доромжилж, чамайг шалны алчуур болгох таалагддаг уу?
Вит: Чимээгүй, чимээгүй. Аяар, аяар.. Бүх юм зүгээр.
------------------------------------------------------------------------------------------------
Ева: Тусгай албанд ахадсан романтик биш үү?
Дима: Би үүнийг өөрөөсөө. Би чамд хэлж байсан, энэ чинь би. Ийм л байна.
Ева: Хэрэггүй байсан юм.
Дима: Би танайд цагаа мартсан бололтой. Танайд байхгүй бол хаа нэгтэй түүгээр тооцоо хийсэн байх. Уг нь би цагны хойноос ирсэн боловч зөвхөн цагаа авахаар ирээгүй.
Ева: Өнөөдөр би шоудахгүй. Хоёр өдөр дараалладаг нас ч биш.
Дима: Сайхан үг сонсмоор байна уу?
Ева: Үгүй.
Дима: Харамсалтай. Харин би хэлье гэж бодсон. Товчхондоо, бид хоёр өглөө сайн ярилцаж чадаагүй юм шиг надад санагдаад. Мэдэхгүй, юу гэмээр юм... Би урд шөнө нэг юм мэдрээд, энэ үнэн үү гэж асуухаар ирлээ.
Ева: Чи юугаа мэдэрсэн юм? Чи өөрийнхөө цагийг ч мэдрээгүй байж.
Дима: Тэр үнэн. Яахав, бидний хооронд нэг юм байсан юм шиг санагдаад, энэ зүгээр ч нэг юм биш.
Ева: Бурхан минь ямар романтик юм бэ? Ийм үгэнд нэг ч бүсгүй тогтож чадахгүй дээ. Явцгаая, чиний юу нь болоод, юу нь болохгүй байгаагийн учрыг нэгэн зэрэг олъё.
------------------------------------------------------------------------------------------------
Алек: Тиймээс өглөө болтол эндээ ажилтай. Өглөө очиж хувцсаа сольж магадгүй. Харъя.
Роб: Тэр Аняд их санаа зовж байна лээ. Бүр намайг харилцахаа боль гэж мөнгө санал болгосон.
Мари: Харин чи яасан?
Роб: Яагаа ч үгүй. Бодъё гэж хэлсэн.
Мари: Тэнэг юм даа. Гэхдээ ийм хүнээс өөр юу хүлээх юм?
Роб: Та ч гэсэн надад мөнгө санал болгосон.
Мари: Тэр чинь надад байгаа, тэгээд л би санал болгосон.
Роб: Харин түүнд байхгүй гэж үү?
Мари: Арай ч үгүй. Түүнд чинээлэг эзэн нь байгаа, тиймээс чи зоригтойхон овоо юм нэхэж болно.
Ром: Овоо гэдэг нь хэд вэ? 2 сая уу?
Мари: За үгүй дээ, арваар үржүүлчих. Тэд хоосрохгүй.
Роб: Харин та яасан, хоосроогүй юу?
Мари: Санаа зоволтгүй, би шилжүүлнэ. Би амласан ш дээ. Та нар ер нь ямаршуу байна? Өөр юм байна уу?
Роб: Байхгүй ээ, бүгдийг нь хэлсэн.
Мари: Сайн байна. Холбоотой байгаарай, одоохон мөнгө шилжүүлнэ.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Чөтгөр гэж, би эртхэн ирж, юу ч юм захиалъя гэж бодсон.
Алек: Би өлсөөгүй. Хэрэв хүсвэл өөртөө юм захиал.
Мари: Бид яагаад энд байдаг юм? Чиний ачаар би тансаг байртай болсон.
Алек: Энд тайван. Чиний нөхөртэй тааралдахгүй.
Мари: Харин ч хэрэгтэй юм биш үү? Та нар түүнийг буцаах бодолгүй байгаа биз дээ?
Алек: Шийдэж байгаа. Энэ өнөөдрийн асуудал биш.
Мари: Яагаад?
Алек: Шинэ түншүүдэд ашиггүй. Тэд өөрсдийн нөлөөг харуулсан.
Мари: Сулласан тэр хүмүүс. Новш гэж, та нар тэнд хуваалцаад л, харин надад юу байна?
Алек: Чи тэднийг олсон уу? Тэнд байна уу?
Мари: Тиймээ, олсон. Тээгч эх тэнд, харин Вадимыг мэдэхгүй. Тиймээ, уулзлаа, ярилцлаа. Тэр ямар их айсныг чи харсан ч болоосой. Тэрийгээ Вадимд дамжуулна биз.
Алек: Харин хүүхэд?
Мари: Тэдэндтэй хамт.
Алек: Чи түүнийг хүсээгүй гэж үү?
Мари: Тэр надад ер нь ямар хэрэгтэй гэж? Тэд нарт байж байг, би түүнийг хэзээ ч авч чадна гэж бодож байна биз. Айдастай амьдарцгааж байг. Юу гээч, гар дээрээ тийм лайтай байснаас энэ одоо надад илүү чухал.
Алек: Тэр чиний хүүхэд. Чи зүгээр л өгөх гэж үү? Чи чухам юу хүсээд байгааг би мэдэхээ болилоо.
Мари: Би одоо л ойлгож эхэлж байх шиг санагдлаа.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Хэнтэй ярьсан юм?
Роб: Зүгээр л, орох талаар тохиролцлоо. Бэлэн үү? Хөөе? Чи яасан бэ?
Аня: Чи намайг ямар байгааг ч асуусангүй. Зүгээр л ойлго, надад энэ анхных байсан, чи надад анхаарал хандуулж болно доо.
Роб: Үгүй зүгээр л тохирох мөч нь... Хэрэв ямар нэг асуудал байвал хэлээрэй. Тэрнээс бусдаар би... Би магтаал сонсож сураагүй.
Аня: Муу тэнэг.
Роб: Явцгаах уу? Тэгэх үү?
------------------------------------------------------------------------------------------------
Вад: Та миний саналыг хүлээж авсанд би баяртай байна, Роман.
Ром: Үүнийг туршилтын хугацаа гэж нэрлэе. Яагаад гэхээр, энэ надад ямар хэрэгтэйг би ойлгохгүй л байгаа.
Вад: Би тантай ойрын үед холбогдож, тодорхой зүйлийн талаар ярилцъя. Баярлалаа. Бүх юм зүгээр үү? Саша хаачсан?
Вит: Өрөөндөө.
Вад: Тэр зүгээр үү?
Вит: Таны эхнэр ирсэн. Тэр энд амьдардаг үгүйг би мэдэхгүй, гэхлээ би хүүхэдтэй гадаалж байтал тэр дээвэр дээр гарч ирсэн.
Вад: Хүүхэд зүгээр биз дээ? Тэр хаана байна?
Вит: Өрөөнд унтаж байгаа.
Вад: Тэр юу хүссэн юм?
Вит: Хараад байхад тэр Сашаг сүрдүүлсэн бололтой.
Вад: Би түүнтэй уулзъя.
Вит: Хэрэггүй. Сайхан санаа биш. Түүнд одоо ганцаараа байсан нь дээр. Түүнд хэцүү байна, та ойлгож байна уу?
Вад: Би хамгаалалт оролцуулъя.
Вит: Харин та зүгээр л эхнэртэйгээ уулзаад ярилцаж болохгүй юу? Тэр Сашаг дарамтлаад байна.
Вад: Чи яаж байна?
Саша: Маш муу. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг цаашид нуухгүй байхаар шийдлээ, муу байна.
Вад: Би юугаар ч юм...
Саша: Энэ. Татгалзсан хүсэлт. Гараараа бичлээ, гэхдээ паспортын мэдээлэл гээд бүх юм байгаа.
Вад: Саша...
Саша: Гүйцээ. Ингээд боллоо. Би та нарын тэмцэл, хэрүүл маргаанаас залхлаа. Би гэрээний нөхцлөө биелүүлсэн. Бүр илүү ч байх. Сүрдүүлэг, мөнгөний шантаж энэ тэрийг тэвчих бодол алга. Гүйцээ. Энэ эцсийн шийдвэр.
Төгсөв.
Back to episodes Go home