Тээгч эх 2-4

Тээгч эх  2 – р бүлэг

54:28 мин

Дүрүүд:

Эр:

Вадим                Маринагийн нөхөр

Виталий             Сашагийн хөрш

Дима                  Вадимын дайсан нь

Глеб            Вадимын хуульч

Александр         Кирагийн нөхөр

Роберт               Евагийн найз нарын нэг

Роман                мөрдөгч

 

Эм:   

Марина       хүүхэд захиалагч

Саша    тээгч эх

Валя     Сашагийн ээж

Аня       Сашагийн охин

Нина     клиникийн эмч

Кира     Маринагийн найз хүүхэн

Ева       Вадимын охин

------------------------------------------------------------------------------------------------

СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА

------------------------------------------------------------------------------------------------

ТЭЭГЧ ЭХ:  2 Р БҮЛГИЙН 4 – Р АНГИ

------------------------------------------------------------------------------------------------

Вит:   Хараал ид. Май, одоохондоо авч бай.

Саша:   Энэ юу вэ? Би халууны шил гэсэн.

Вит:   Халуун шил хаана байгааг би мэдэхгүй. Одоохондоо халууныг нь буулгая.

Саша:   Хэрэв бид байгаа үгүйг мэдэхгүй бол яаж буулгах юм?

Вит:   Хар даа. Энэ зүгээр л колик /нярай хүүхэд ямар ч шалтгаангүй уйлах шинж тэмдэг/ байж болно гэсэн байна.

Саша:   Виталь!

Вит:   За, би ойлголоо.

Саша:   Чимээгүй, чимээгүй. Бүх юм зүгээр. Чимээгүй, чимээгүй. Ээж нь хажууд нь байна.

Вит:   Хүүхдийн дулаахан ороож хучиж үзэх хэрэгтэй гэсэн байна.

Саша:   Зүгээр л балай халууны шилийг олоодох.

------------------------------------------------------------------------------------------------

Глеб: Би төвөг удмааргүй байна, тэгсэн ч тодруулах гэсэн юм.

Вад:  Би итгэлтэй байна, Глеб. Энэ сайтар бодсон шийдвэр.

Глеб: Үүнийг сонссондоо баяртай байна. Ингээд болсон уу? Хөрөнгийг хүлээн авагч гарын үсэг зурах л үлдлээ.  

Вад:  Би ярина.

Глеб: Зөвшөөрнө гэж найдаж байна уу?

Вад:  Найдаж л байя.Миний таамаглаж байснаар, утасны дуудлага байхгүй байгаа нь дээр байгаа нөхдүүд нөлөөгөө харуулж намайг сулласан хэрэг.

Глеб: Таньгүйгээр үү?

Вад:  Би хэдийн тоглоомоос гарсан гэж бодож байна. Тэд тэндээ бие биеээ мэрж байх зуур цаг хугацааг ашигтайгаар зохицуулж бүгдийг амжуулах хэрэгтэй.

Глеб: Хэрэв юм олж мэдвэл хэлье.

Вад:  Тэгээрэй. Юу гээд байлаа? Роман огт сонирхоогүй гэж чи хэллүү?

Глеб: Харин ч эсрэгээр. Тэр флашийг авсан. Хэрэгтэй хүнийх нь гарт өгсөн гэдэгт би итгэлтэй байгаа. Үгүйсэн бол...

Вад:  Тиймээ, тийм. Би ч тэгж бодож байна.

Глеб: Маринаг яахав, ВадимЮрьевич?

Вад:  Хүүхэд түүнд байхгүй, энэ сайн хэрэг. Цаашид ч тэр хүүхдийг Маринагаас холдуулахыг хичээнэ. Чи түүний хүүхдийг авах эрхийг яаж хязгаарлахыг өнөөдөр нэг хараарай. 

Глеб: Тэгье. Карт таны нэр дээр биш. Бэлнээр нэг сая.

Вад:  Баярлалаа. Орой болтол бэлд. Ажлаа хүлээлгэж өгнө.

Глеб: Мэдээж. ВадимЮрьевич, таныг буцаж ирсэнд баяртай байна. Болгоомжтой байгаарай.

------------------------------------------------------------------------------------------------

Эмч:  Энэ ердийн нэг колик бололтой. Ноцтой юм би олж харсангүй.      

Саша:   Харин халуун нь?

Эмч:  Байхгүй. Алга, бүх юм хэвийн. Хөхөөрөө хооллодог уу?

Саша:   Үгүй. Хүүхдийн тэжээлээр.

Эмч:  Яагаад? Сүүгүй юу?

Саша:   Нэг тиймэрхүү.

Эмч:  Хүүхэд анх удаа ингэж байна уу?

Саша:   Тиймээ.

Вит:   Үгүй ээ. Хоёр ч удаа тэгсэн. Гэхдээ тийм ч хүчтэй биш. Бас би интернетээс уншсан юм, гэдсийг нь илж, тайвшруулдаг гэж.

Эмч:  Интернетээс болгоомжтой бай.

Саша:   Ямар нэг эм хэрэгтэй юу?

Эмч:  Хэрэггүй ээ. Тэгэх шаардлаггүй. Укроптой ус өг. Дулаахан хуч. Агаарт сайн гарга. Нярайд энэ байх зүйл. Тиймээс тэвчээртэй бай. Таны анхны хүүхэд үү?

Саша:   Тиймээ.

Эмч:  Хүүхэд эхийгээ маш сайн мэдэрдэг. Түүний бүх зовнил, сандралыг  мэдэрдэг юм. Тиймээс тайван уур амьсгалтай байх хэрэгтэй. Тэгвэл хүүхэд ч гэсэн тайван байна. Бичиг баримтаа өгчих. Би тэмдэглээд бичээд авъя.

Саша:   Бичиг баримт байхгүй.  

Вит:   Би үүнд буруутай. Бид эмнэлэгээс гарах үед бичиг баримтыг нь нэг газар хийчихэж. Дараа нь найзуудтай тэмдэглэж байгаад тэндээ мартаж үлдээсэн бололтой. Дахиж сэргээх юм.

Эмч:  За тийм байж. Тэгвэл ингэж бичье. Нэр?

Вит:   Демьян.

Саша:   Демид. Юу...

Вит:   Тиймээ.

Саша:   Бид хараахан шийдэж чадаагүй байгаа юм. Бас дасаж амжаагүй байгаа.

Вит:   Тиймээ, Демид. Уучлаарай, би зүгээр л сандраад.

Эмч:  Овог?

Вит:   Кононов.КононовДемидВитальевич.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Мэдэхгүй юм, миний бодлоор Ева түүнд туслаад байх шиг. Тэр л түүнийг тэр байранд аваачсан. Сайхан хооллоорой.

Алек: Баярлалаа.

Мари:   Нэг үгээр, чамд танил талууд хаа сайгүй. Би тэр байр луу орох хэрэгтэй байна. Бусдыг нь би өөрөө.

Алек: Би ч гэсэн бүхнийг чадагч биш. Тэнд том хүмүүс амьдардаг.

Мари:   Чамаас гуйж байна. Хэрэв тохиролцож чадвал, би чиний хүссэн бүхнийг хийнэ.

Кира: Чи унтаагүй гэж битгий хэлээрэй. Үгүй бол ийм эрт босохын тулд жинхэнэ тэнэг байх хэрэгтэй.

Мари:   Өглөөний мэнд. Үгүй дээ, хэвтээд унтсан. Боссон. Дараа нь йога, өглөөний унд.

Кира: За байж, нэг юм бэлдье.

Мари:   Сууж бай. Би бүгдийг бэлдсэн.

Кира: Би чиний үйлчлэгчийн цалинд хүрэхгүй гэж бодох юм. Сайн уу.

Алек: Сонсч байна.

Кира: Би... би түүнийг ажилдаа явж байгааг хамгийн сүүлд, бодвол хоёр жилийн өмнө харсан байх.

Мари:   Хэрэв чи надад хэлсэн бол би эртхэн хөөж явуулахгүй юу.

Алек: Хүлээж авлаа. Холбоотой байгаарай. Марина, уучлаарай... энэ өглөөг би онцгүй болгосонд. Вадимыг урд шөнө Баривчлах төвөөс сулласан байна.

Мари:   Яаж?

Алек: Нэг айхтар тоглогч гарч ирсэн бололтой. Шинэ юм дуулдвал чамд хэлж байна. Байшингийн хувьд, энэ одоо маш чухал уу?

Мари:   Тиймээ. Тиймээ. Бүр одооноос ч маш чухал.

Алек: Ойлгомжтой. Гүйцээ, би явлаа.

Кира: Нэг бол чи яаж ийгээд түүнтэй эвлэрэх юм уу? Бүгдийг буцааж болно. За яахав. Хэрэгтэй гэснээ л хий. Хөөе, найз минь.

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  Юу болж байгааг бод доо.

Ева:  Юу болсон юм?

Аня:  Эмээ дахиад л олныг гайхшруулсан гэнэ ээ. Чат бараг дэлбэрэх нь.

Ева:  Зориуд оньсого шиг яриад байна уу?

Аня:  Үгүй ээ, түүний ухаан нь бүр самуурчихаж. Тэр надтай уулзах гэж үдэшлэгт мөнгө өгсөн юм байна. Мэдээж би тийшээ очоогүй, харин найзууд тэр мөнгөөр нь өвс ч юмуу нэг юм авчихаж. Нэг үгээр, манай параллель ангийн охин хордлого аваад одоо эмнэлэгт хэвтэж байна. Бод доо?

Ева:  Энэ инээдтэй байна уу?

Аня:  Түүний талаар зөндөө хошигнол хийсэн байна. Үнэндээ инээдтэй юм бараг алга. Эмээг суулгаж ч мэднэ.

Ева:  Чи нэг их санаа зовохгүй байгааг би харлаа.

Аня:  Тийм юм хийж л байдаг.

Ева:  Түүнийг өрөвдөхгүй байна уу?

Аня:  Харин би өрөвдмөөр биш үү? За боллоо, би явлаа. Эмээг сургуульдаа явсан хойгуур нь би паспортоо авах хэрэгтэй байна.

Ева:  Яах гэж?

Аня:  Эцэг эхийн эрхийг хасуулах асуудлаа хөөцөлдөх хэрэгтэй байна. Яг одоо бүр тохиромжтой. 

Ева:  Ань, тэр чамд хүний хүн биш. Чи түүнийг нэрмэхийг хүсч байгаа юм уу?

Аня:  Ева, битгий гомдоорой. Асран хамгаалагчийн асуудал чамд хүндрэлтэйг би ойлгосон. Зүгээр, зоволтгүй. Би өөр хэн нэгнийг олно.

Ева:  Өөр хэнийг?

Аня:  Үүнийг хүссэн хэн нэгнийг. Чи үүнийг тоохгүй байгааг би харж байна.

------------------------------------------------------------------------------------------------

Лёша:   Би гүйцээд очно.    

Валя:   Илюш!

Лёша:   Тантай харьцахыг захирал хориглосон.

Валя:   Надад ганцхан асуулт байна.

Лёша:   Эндээс холдоцгооё. Намайг уучлаарай.

Валя:   Зүгээр ээ, энэ миний л буруу. Настя аль эмнэлэгт хэвтэж байгааг чи надад хэлэхгүй биз?

Лёша:   Би өөрөө ч мэдэхгүй. Захирал бүх харилцааг хориглосон. Өөрөө эцэг эхчүүдтэй учраа олно гэж хэлсэн. Дээр нь биднийг оролцохгүй бай гэсэн. Захирал бүх юм зүгээр, Настя дээрдэж байгаа гэж хэлсэн. 

Валя:   Чи надад түүнийг тусгайлан мэдэж өгч чадах уу?

Лёша:   Яах гэж? Бүх юм намдана.

Валя:   Илюш! Би чамд маш их баярлаж байна. Чи гэмшлээ мэдэрч байгаа болохоор чинь. Харин би тэгж чадахгүй, ойлгож байна уу? Би унтаж чадахгүй, юм ч идэж чадахгүй байна. Настя сайн байгааг би мэдэх ёстой. Ойлгож байна уу? Би түүнд тусалж чадахын тулд. Би бусадтай адилхан байж чадахгүй!

Лёша:   За ойлголоо, би бүгдийг мэдье. Танд хэлнэ.

Валя:   Баярлалаа.

------------------------------------------------------------------------------------------------

Вит:   Би юу... Уучлалт гуйх гэсэн юм.

Саша:   Намайг бухимдсанд уучлаарай.

Вит:   За. Үгүй дээ, бүгд... Бүгд зөв. Чи мэдэж байгаа. Гэтэл би өөрийнхөө интернетэй хошуу дүрж оролцоод л.

Саша:   Би чадахгүй нь.

Вит:   Юуг тэр вэ?

Саша:   Би хүүхдийг орхиж чадахгүй. Энэ буруу. Үнэндээ би нэг ч хүүхдийг өсгөж үзээгүй. Яадаг, ямар учиртайг огтхон ч мэдэхгүй. Тэр колик байна. Яахав, би сонсч байсан, гэхдээ...  Ээж Аняг надаас шууд авсан. Бусад хүүхдүүдийг би шууд өгдөг байсан. Тэд юу болсныг ч мэдэхгүй. 

Вит:   Санечка. Амьдралд бүх зүйл анх удаа тохиолдож байдаг. Хоёулаа түүний жинхэнэ эцэг эх нь болцгооё.

Саша:   Юуны чинь эцэг эх, Виталь? Бид хоёр халууны шил олж чадахгүй болоод муудалцаж байна. 

Вит:   Чи хүүхдийг яаж харж байдагийг би харсан ш дээ. Тэр чамайг яаж хардагийг. Та нар шууд холбоотой. 

Саша:   Үгүй ээ. Энэ алдаа байсан. Түүнийг тэнд нь үлдээгээд, тэгээд... Өөрийнхөө асуудлыг шийдэх байсан. Одоо хэвийн амьдарч байхгүй юу. Байна уу? Тиймээ. Би ойлголоо, баярлалаа. Аня бичиг баримтаа авахаар ээж рүү явсан гэнэ.

Вит:   Та хоёрыг эвлэрч чадна гэж найдъя.

------------------------------------------------------------------------------------------------

Роб:  Марина!

Мари:   Сайн уу.

Роб:  Та Инстаграммд байдгаас ч үзэсгэлэнтэй юм.

Мари:   Өөрийнхөө үеийнхэнд л хэл.

Роб:  Өө, харин танд л хэлмээр санагдаад байна.

Мари:   Бүсгүй хүнд таалагдмаар байвал дагасан хүүхнүүдээс хол газар сонгож бай.

Роб:  Бодолцъё. Ямар хэргээр? Бас яаралтай.

Мари:   Чиний нэг танилыг сонирхосон юм. 

Роб:  Хүрээг нь багасгачих.

Мари:   Аня.

Роб:  Аль нь?

Мари:   Нэг нэгнийхээ цагийг үрэхгүй байя, тэгэх үү? Чи намайг тэнэг хүүхэн биш гэдгийг ойлгосон. Чи ч бас ухаантай юм шиг байна. Түүний хаягт бүртгэлтэй. Нэг нэгнийгээ лайкдаад л. Мартсанаас, гартай зураг,тасархай, нээрэн шүү. Би ч гэсэн лайк тавьсан. Аня надад танихгүй хүн биш. Би түүнд санаа зовоод байна. Тэр чамд ярьсан үгүйг би мэдэхгүй, гэхдээ түүний гэр бүл сайнгүй нөхцөл байдалд байгаа. Би Аняг дэмжих гэж хичээсэн, яаж ийгээд тусалдаг байлаа. Би нэг зүйлийг буруу ойлгосноос болж бид холбоо тасарсан юм.Би үүнийг аятайхан залруулах санаатай.

Роб:  Яасан ч хэцүү юм. Тэгээд яагаад та намайг...

Мари:   Миний мэдэхийг хүссэн бүх юм бол түүний зүгээр байгааг. Би та нарын хэрэгт оролцохгүй. Юу дуртайгаа хийцгээнэ биз. Зүгээр л чи надад хааяа Аня ямар байгаа, ээж нь юу болж байгааг хэлж байгаарай.

Роб:  Тийм ч оновчтой санаа биш.

Мари:   Тиймээ. Яахав, сонирхолтой санагдаж болно, хэрэв би чамд үүний төлөө мөнгө төлөхөд бэлэн гэвэл. Би үнэхээр тэр охинд санаа зовниж байна.

------------------------------------------------------------------------------------------------

Дарга:  Энэ тэгээд чиний “бүх зүйл хяналтанд” уу? Чи бүх ажлыг нураалаа. Энэ ямар шившиг болохыг чи ойлгож байна уу? Чи удирдах газрыг эвгүй байдалд оруулсан. Чи юуг залруулах гэсэн юм, мал аа? Үнэмлэхээ ширээн дээр, буугаа хүлээлгэж өг, би чамайг дахиж харах ёсгүй.

------------------------------------------------------------------------------------------------

Рома:   Байнга ирдэг болж уу?

Эр:    Байнга биш ээ.

Рома:   Энэ хоёр талаас нь. Ганц хором өгчих.

Вад:  Орцны жижүүр надад хэлсэн юм. Ямар ч дагалдагчид хэрэггүй.

Рома:   Юугаар туслахав?  

Вад:  Талархахаар орж ирлээ.

Рома:   Би онц гойд юм хийгээгүй санагдах юм. Зүгээр л залгаж болно доо.

Вад:  Зовлон тоочих хэрэггүй. Та мөрдөн байцаагч, яахав, байсан. Хууль бус юм болж байгааг ойлгоод туслахаар шийдсэн, тусалсан.

Рома:   Би ихэвчлэн Александрын төлөө үүнийг хийсэн. Та нар надад туслахыг нэг их хүсээгүй. Тэгээд болсон үйлд явдалд тэр бүсгүй хайран санагдсан юм.

Вад:  Тийм болог. Гэхдээ үр дүн нь ганцхан. Би суллагдсан, тэгсэн ч танд талархаж байна. Таныг албанд чинь буцааж аваагүй юу?

Рома:   Манай төрийн ажилтнууд ямар ч гярхай юм. Гэтэл хүмүүс сэтгэл дундуур байдаг.

Вад:  Үүссэн нөхцөл байдалд миний бодлоор, би чөлөөтнй удаан сэлгүүцэхгүй байж мэднэ. Тиймээс би тантай адилхан Саша, хүүхэд хоёрт санаа зовж байна. Бас түүнээс эгч хүүхдэд нь. Би зарим нэг арга хэмжээнүүдийг авсан. Гэхдээ, надад тэд таны хамгаалалтанд байгааг мэдэж байвал илүү тайван байхсан.   

Рома:   Миний ойлгосноор, хамгаалагч болох санал таны талархал болж байна уу?

Вад:  Зөвхөн биеэр төдийгүй, бас гэр бүлийн хуулийн туслалцааг би хэлж байна.

Рома:   Тэр үед намайг халсан. Би танд тусалж байгааг мэдвэл намайг таны хамсаатан гэж суулгаж мэднэ.

Вад:  Тийм болоод би танд албан бусаар санал тавьж байна. Таны ажлын туршлагын бодолцвол та сүүдэрт байж ажиллаж чадна.

Рома:   Та бүгдийг бодолцсоныг би харлаа. Бүгдийг бодолцсон байна. Бас надаас болж тохиролцсон уу?

Вад:  Тэгээд юу гэж? Та тэтгэвэртээ гарах эрт байна. Бас албандаа орох гэж яарахгүй байна. Гэтэл мөнгөгүй амьдрах бас сонин биш. Үсээ засуулж чадахгүй, найз хүүхнээ кинонд урьж чадахгүй. Тэр зөвшөөрнө. Та бодоорой. Энэ надад чухал, бас хэрэгтэй. Энэ талархал биш, тусламж хүссэн гуйлт.

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  Хүн байна уу?

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  Чи тагнуул болж тоглохоор шийдсэн үү?

Саша:   Яг чам шиг. Өөрөөр бид ярилцаж чадахгүй байх байсан. Үсээ яасан юм?    

Аня:  Тайрчихсан. Чамд таалагдахгүй гэж мэдэж байсан юм. Тэгээд, Ева хэлсэн үү, тийм үү? Та хоёр нэг юм хийгээд байгааг мэдсэн юмаа.

Саша:   Чамтай уулзсандаа баяртай байна.

Аня:  Би удахгүй.

Саша:   Ань, надаас зугтахаа боль. Бид ярилцаж, нэг юманд хүрэх хэрэгтэй.

Аня:  Би ирсэн байгааг чи харж байна. Чамайг ч тэр, эмээг дахиж хармааргүй байна. Би үүнийгээ баримтжуулахаар шийдсэн юм.

Саша:   Бид чамайг хамгаалах гэж энэ бүхнийг хийсэн юм. Хүмүүс чамайг чичилж, чамайг насанд хүрээгүй ээжтэй гэж хэлүүлэхгүйн тулд. Гэмт хэрэгтэн аав чинь чамайг олохгүй байх гэж. Бүх юм сайхан байхын төлөө.

Аня:  Яасан, надад сайхан байна гэж бодсон уу?

Саша:   Ань.

Аня:  Хэрэггүй. Чи одоо юу ч хэлсэн тэр бүхэн зүгээр л хэрэггүй зүйлс! Чи үүнийг яаж төсөөлж байсан надад бүр ч сонин биш. Анечка, намайг уучил, тэгэх үү. Өө, тэгэлгүй яахав, ээжээ, нааш ир, би чамайг тэврэе. Ингэх байсан уу? Чи... Би амьдралынхаа 14 жилийг дахин бодох хэрэгтэйг чи ойлгож байна уу?

Саша:   Ань, би яасан ч бэлэн. Хүсвэл ярихгүй байж болно, хүсвэл дуртай дургүй яриад хажууд байж болно. Би одоо хүүхдийн асуудлыг шийднэ. Тэгээд гүйцээ, би чөлөөтэй. Би чинийх.

Аня:  Ямар үхэсний чинь хүүхэд? Чи одоо болтол тэрийг өгөөгүй юм уу? Солиотой юм. Тийм болоод Марина над руу залгаж л дээ.

Саша:   Тэр юу хүссэн юм?

Аня:  Яг чамтай адилхан зүйлийг! Тэр Марина надад маш их хайртай, хүлээж байгаа надад түй ч хамаагүй. Аан гээч, чи надаас татгалзахдаа бас л ингэж татвагнаад байсан уу, эсвэл шууд өгсөн үү?

Саша:   Наана чинь бичиг баримтууд байхгүй.

Аня:  Тэгэхээр авсан байх нь. Нааш нь өгөөдөх.

Саша:   Би биш, ээж. Эмээ чинь.

Аня:  Аргыг чинь таньж байна. За, за, би явлаа. Ямар ч байсан, ингэнэ гэдгийг мэдэж байсан юм.

Саша:   Ань! Битгий яваач.

Аня:  Намайг тавиач!

Саша:   Би чамайг явуулахгүй!

Аня:  Чи одоо ингэхэд хэн юм?

Саша:   Эх чинь! Хэн ч байсан хамаагүй, явуулахгүй, гүйцээ!

Аня:  Одоо тэгээд чи намайг алах уу? Чи аавыг алсан шиг?

Саша:   Чи юу гэнээ?

Аня:  Яасан, чи энд алсан уу, а? Энд үү?

Саша:   Тайвшир. Чи юу гэв ээ?

Аня:  Юу гэдэг юм?

Саша:   Уучил. Уучил. Ань!

------------------------------------------------------------------------------------------------

Дима:   За.

Мари:   Яагаад ийм юм болчихов? Бүх юм чиний хяналтанд байгаа гээд л чи тэнд сагсуураад байсан даг. Гэтэл би Вадим суллагдсаныг олж мэдлээ.

Дима:   Түр зуурын хүндрэл гарлаа.

Мари:   Хүндрэл ээ? Дим, чамд хүндрэл гараагүй, хөл чинь хугарсан. Өргөдөл чамд байгаа, харин тээгч эх хүүхэдтэйгээ хамт яагаад ч юм надад алга. Яагаад ийм юм болов? Би бүр тодорхой хаяг хүртэл өгсөн.

Дима:   МаринаАлександровна, хугацаа өгөөч. Би одоо..

Мари:   Та нар бүгдээрээ сонин юмаа. Бүгдэд нь хугацаа өгөх хэрэгтэй болдог. Надад хэн ч юм өгөх хүсэлгүй гэж үү? Тэгэхээр ийм байна. Миний мэдүүлгийг хэрэгт ашиглахыг би хориглож байна. Чи гэрээний нөхцлийг зөрчсөн. Би бүгдийг үгүйсгэнэ, дарамтан дор мэдүүлэг өгсөн гэж хэлнэ. Эсэргүүцэх юм бол би чамайг, чиний карьертай хамт устгана.

Дима:   МаринаАлександровна, чөтгөр лүүгээ тонил!

------------------------------------------------------------------------------------------------

Саша:   Ань, надад чамаас өөр хэн ч байхгүй.

Аня:  Хүүхдээ мартсан уу? Хүссэнээрээ өсгөнө, дараа нь...

Саша:   Би мянган удаа уучлалт гуйлаа. Надад болом өг л дөө. Би өөр юу хийх ёстой юм бэ?

Аня:  Тавиач! Би хашхирна шүү!     

Саша:   Хашхир! Тэглээд гээд муу юм... 

Роб:  Ань!

Аня:  Би явах боллоо.

Роб:  Энэ хэн юм?

Аня:  Намайг хуурсан тэр хүн. Тавиач!

Саша:   Ань, ингэж болохгүй!

Роб:  Машинд суу.

Саша:   Ань! Би чамайг явуулахгүй!

Аня:  Би чамаас асуугаагүй байна.

Саша:   Би чиний ээж, Ань!

Роб:  Эмэгтэй, тайвшир. Та юунд хашхирсан юм? Хайртай ээж нар биеээ ингэж авч явдаг билүү?

Саша:   Чамаас асуухаа мартаж.

Роб:  Бүдүүлэг загнаж яах нь вэ? Би тантай эелдэг харьцлаа. Тайвшрахыг хүсье.

Саша:   Ань!

Роб:  Сонсооч.

Саша:   Гар тавь!

Роб:  Би таныг тайвшрахаас нааш тавихгүй. Тайвшир. Тайвшираач!

------------------------------------------------------------------------------------------------

Вад:  Александраг хайхаа болих хэрэгтэй.

Нина:   Тэр хаана байгааг та мэдэх үү? Хүүхэд зүгээр биз дээ?

Вад:  Хайх ажлаа зогсоох хэрэгтэй. Бүх зүйл хяналтанд.

Нина:   Би танаас асуух ёстой. Энэ та нарын хамтын шийдвэр үү? ВадимЮрьевич, би анх удаа ийм нөхцөл байдалтай тулгарлаа. Мэдээж, янз бүрийн юм байсан. Гэвч ийм зүйл байгаагүй.

Вад:  Маринагийн асуудлыг би өөрөө шийднэ.

Нина:   Тэр надтай уулзаж утсаар ярьсан. Намайг сүрдүүлээд байна.

Вад:  Харин энэ чинь сайн. Би сүрдүүлгийг хэллээ. Би танаас хүсэх юм, түүний бүх ярилцлагын бичиж аваарай, утасных ч бай, хувийнх ч бай.

Нина:   ВадимЮрьевич!

Вад:  Энэ танд, бас надад туслана. Марина сэтгэцийн хувьд тогтворгүй хүн гэдгийг та ойлгож байгаа биз дээ?Александрыг манай гэрт авчирах санаа түүнийх байсан. Үүний дараа сэтгэцийн асуудал нь улам нэмэгдсэн. Мартсанаас, энэ шүүхэд жинтэй баримт болж мэднэ.

Нина:   Би бүх эрсдэлийг аль болох багасгаж, зөв байр сууртай баймаар байна. 

Вад:  Танай эмнэлгээс тээгч эх зугтсан. Энд ямар ч зөв байр суурь байхгүй. Хамгийн боломжтойг нь би танд хэллээ.

Нина:   Тэгсэн ч гэсэн. Би ойлгомоор байна. Таныг сулласан уу? Та тэгээд...

Вад:  Би холбоотой байна. Тэр миний хүүхэд. Тэгээд хүүхэд, мөн Александратай холбоотой бүх асуудлыг та зөвхөн надтай хамт шийднэ.

Нина:   Харин Марина?

Вад:  Баримт бичигт түүний болон миний гарын үсэг зурагдана. Та тэрийгээ авна. Гэрээг ямар ч асуудалгүй хаана. Хэрэв та яг миний хэлснээр бүх юмыг хийх юм бол.

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  За.

Саша:   Анятай яваа залуу хэн юм?

Ева:  Юу? Юун залуу? Би мэдээгүй.

Саша:   Чи харж байгаа, бүх юм хяналтанд гэж хэлсэн.   

Ева:  Тайвшир. Юун залуу вэ? Дүрсэл дээ.

Саша:   Би хаанаас мэдэх юм? Цонхигор царайтай. Өөрийгөө сэхээтэн шиг бодсон юм.

Ева:  Новш гэж.

Саша:   Тэр хэн юм?

Ева:  Нэг танил байгаа юм. Би түүнийг Анягаас холхон байж гэж хэлсэн юмсан.

Саша:   Тэгвэл тэр чамайг сонсоогүй байна. Анягийн найз залуу шиг аашилж байна. Машинаараа авч яваад л.

Ева:  Сандрах хэрэггүй. Би түүнтэй ярьчихаад чам руу залгая. 

Саша:   Тэр хэдэн настай вэ? Аня хэдэн настайг тэр мэдэх үү?

Ева:  Саш!

Саша:   Тэр залууг надад олж өг. Чи бүгдийг хяналтандаа байлгана гэж амласан. Би чамд итгэж байсан. Новш гэж!

------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Танд.

Мари:   Баярлалаа.

Эр:    АлексейЛеонидович танд бүх төрлийн туслалцаа үзүүлэхийг хүссэн. Би танд манай орон сууцны цогцолборын тухай бага зэрэг ярьж өгье.

Мари:   Би энэ тухай мэднэ, баярлалаа. Би тодорхой нэг зүйлийг асууна, за юу?

Эр:    Хэрэв тийм бол яахав.

Мари:   Хэдхэн хоногийн дараа энд хүүхэдтэй нэг хүүхэн ирэх ёстой байсан. Тэр өөрийнхөө байранд амьдардаггүй, гэтэл түүнийг нэвтрүүлсэн байна. Белозёровын нэр дээрх байр.

Эр:    Харамсалтай нь, оршин суугчдын талаарх аливаа мэдээлэл маш нууц байдаг.

Мари:   Харин АлексейЛеонидович туслалцаа үзүүлэхийг хүссэн.

Эр:    АлексейЛеонидовичийг хүндэтгэх үүднээс энэ асуудлаар тус болж чадахгүй.

Мари:   Энэ тэр хүүхэн, хүүхэд хоёрын тухай юу, эсвэл дахиад өөр хэн нэгний тухай юу? 

Эр:    МаринаАлександровна!

Мари:   За яахав. Би нэвтрэх хэрэгтэй. Миний овог Белозёрова,байрны эзэмшигч нь, харин намайг яагаад ч юм санаандгүй нэрсийн жагсаалтанд алга.

Эр:    Хэрэв та жагсаалтанд байхгүй бол энэ эндүүрэл биш зориуд гаргасан шийдвэр байж болно.

Мари:   Товчхондоо, надад тэр байр хэрэгтэй. Худалдаж авах, түрээслэх. Надад бүгд ер хамаагүй. Би энд байх ёстой.

Эр:    Миний мэдэхээр, яг одоогоор түрээслүүлэх, эсвэл худалдан авах байр байхгүй.

Мари:   Бүр шалгах ч үгүй байна.

Эр:    Би дарга нь, би ийм юмыг мэдэж байдаг. Гэхдээ манай орон сууцны цогцолборын эсрэг талд зочид буудал бий. Магадгүй тэр таны хэрэгцээг хангах болов уу?

Мари:   Үгүй, хонгор минь, хангахгүй.

------------------------------------------------------------------------------------------------

Вад:  Уучдаарай, надад хэр хугацаа байгааг би мэдэхгүй. Тиймээс шууд яриандаа оръё.

Ева:  Шорон хүнийг өөрчилдөг гэдэг.

Вад:  Нэгд, тусалсанд баярлалаа. Чи ойлгоно гэж би мэдэж байсан.

Ева:  Та чухам алийг нь хэлсэн бэ?

Вад:  Бүгдийг нь. Саша, флашийн тухай.

Ева:  Далайн зураг үнэхээр гоё байсан.

Вад:  Чи ойлгосон байх, бодох хугацаа байсан. Би үүнийг эрт хийх хэрэгтэй байсан байх, гэвч одоо чи бэлэн гэдэгт би итгэлээ.

Ева:  Бөмбөрийн цохилт уу?

Вад:  Би бүх хөрөнгөө дахин бичсэн. Надад байсан бүхнийг чам  дээр бичүүлсэн. Зөвхөн чиний гарын үсэг үлдсэн. 

Ева:  Хэрэв та бодлоо өөрчилвөл би буцаагаад танд өгөхүү?

Вад:  Нөхцөл байдлаас үл хамааран би ийм шийдвэрийг өөрчлөхгүй. Тиймээс, миний гэсэн бүх юм одоо чинийх. Одоо чи том эрх мэдэлтэй боллоо. Мөн том хариуцлага хүлээнэ. Түүнийг үржүүлсэн ч бол, эсвэл шившигтэйгээр...

Ева:  Сүйрүүлж болно. Надад танил үг.

Вад:  Чи хоёр дахь удаагаа алдаа давтахгүй байх гэж би найдаж байгаа. Чи ухаажсныг би харж байна.

Ева:  Миний ойлгосноор, надад сонголт байхгүй юу? Энэ авч хэлэлцэх ёсгүй таны ээлжит шийдвэр үү?

Вад:  Чи юу ярилцах гэсэн юм? Татгалзмаар байна уу? Тэг ээ, энэ чиний хэрэг. Чи бүх юмыг өөртөө хэрэгтэй гэснээр зохицуулж болно.

Ева:  Харин та? Эхлэх хэрэггүй, танд зохихгүй байна.

Вад:  Хүнд байгааг чинь харж байна.

Ева:  Хүнд байна. Бас аймаар. Тэгээд би таны төлөө санаа зовж байдаг аа мэдсэн.

Вад:  Глеб чамаар гарын үсэг зуруулахаар офистоо хүлээж байх болно. 

------------------------------------------------------------------------------------------------

Вит:   Санечка, Санечка, Санечка, Санечка!Демидунтаж байгаа.

Саша:   Тэгээд юу гэж?

Вит:   Яасан, Аня та хоёр учраа олсон уу?

Саша:   Бүх юм бүр дордсон. Надад ямар ч сайн юм олж харахгүй байна гэж хэлэх хэрэггүй, бүх юманд алдааг л харж байна.Учир нь яг л тийм юм чинь. Тийм ч учраас миний хийсэн бүх нүгэл дараа нь надад цээрлэл болж буцаж ирдэг.

Вит:   Санечка, чи эхлээд тайвширчих. Хүүхэд бүгдийг мэдэрдэг гэж эмч хэлсэн.

Саша:   Тиймээ, бүгдийг мэдэрдэг. Миний хүүхэд бүгдийг мэдэрдэг. Минийх, ойлгож байна уу?

Вит:   Тиймээ, ойлгосон.

Саша:   Аня миний хувь заяаг сохороор давтаж байна.

Вит:   Юу болсныг чи тайлбарлаж болох уу?

Саша:   Аня тэр залууг яаж харж байсныг чи харсан уу? Тэгэхэд би Игорийг яаж харж байсан шиг.

Вит:   Хэнийг вэ? Тэр хэн нэгэнтэй байсан юм уу? Би юу ч ойлгохгүй байна.

Саша:   Бүгд шүү. Өөрөөс нь ах. Бас ийм харагддаг. Бүгд яг надтай адилхан. Усны дусал шиг. Үүнийг үндсээр нь таслах хэрэгтэй. Хатуу байх тусмаа улам сайн. 

Вит:   Сань, чи намайг уучлаарай, гэхдээ тэр үед ээж чинь Игорийн талаар бодож байсантай яг адилханаар чи бодож байна. Уучлаарай. Уучлаарай, би хүсээгүй юм, нээрэн шүү. Би хүсээгүй, Саш. Чи амьсгаа аваад тайвшир л даа. Бид гарч салхилъя. Чамд хугацаа өгье, Сань. Уучлаарай.

------------------------------------------------------------------------------------------------

Валя:   Сайн уу.

Эм:    Сайн уу.

Валя:   БиАнастасияСиницинатай уулзаж болох уу?

Эм:    Эргэлтийн цаг дууссан.

Валя:   Хэд хүртэл вэ?

Эм:    18:00 цаг хүртэл.

Валя:   Юм дажуулбал?

Эм:    Яг тэр цагтаа өгч болно. Маргааш ирээрэй. 

Валя:   Хэлээд өгөөч, би зөв газраа ирсэн болов уу?

Эм:    Овог нь? 

Валя:   Синицина.

Эм:    Тиймээ, зөв байна.

Валя:   Уучлаарай, түүний бие ямар байгааг та хэлж өгөхгүй биз?

Эм:    Эмэгтэй, би эмч биш. Би хаанаас мэдэх юм? Ердийн палатанд. Ноцтой юм байхгүй гэсэн үг. Маргааш ирээрэй.

Валя:   Маш их баярлалаа, би заавал ирнэ. Маргааш ирнэ.

------------------------------------------------------------------------------------------------

Роб:  Миний ойлгосноор, ээж чинь Еваг загнасан байх нь, тийм үү? Над руу завсаргүй залгаад байна. Урд нь яагаад хэлээгүй юм?

Аня:  Харин урд нь яагаад асуугаагүй юм? Эсвэл чамд бизнес схем чинь чухал уу?

Роб:  Тэр ч биш, Ань. Асуугаагүй юм, учир нь хошуу дүрэх дургүй. Бүгд л өөрсдийн гэсэн асуудалтай. Одоо тэгээд хүн болгоны хэрэгт дурлах юм уу? Миний эцэг эх гэхэд архичид. Эмээ маань өсгөсөн. Би тэр хоёрын тухай юу ч мэдэхгүй. Мэдэх ч хүсэл алга.

Аня:  Арай өөр жишээ алга уу?

Роб:  Тиймээ, өөр байж болно.Би юу ч тохиолдож болно гэдгийг л хэлж байна. Одоо харамсаад яах юм?

Аня:  Янзтай зөвлөгөө.

Роб:  Юуны чинь зөвлөгөө, Ань? Ер нь яагаад хэн нэгэн ямар нэг юм зөвлөх ёстой гэж? Чиний амьдрал, чи өөрөө л шийд. Харилцмаар байвал харилц. Хүсэхгүй бол битгий харилц. Чи бол ухаантай охин. Өөрөө учрыг нь ол.

Аня:  Ойлголоо. Надтай хамт байх уу? Надад хэрэгтэй юм...  Бүр юу хэрэгтэйг ч мэдэхгүй байна.

Роб:  Тэг л дээ.

Аня:  Баярлалаа.

------------------------------------------------------------------------------------------------

Глеб: Миний тусламж хэрэгтэй юу?

Ева:  Шинэ гар аваад ир, минийх бүр чилчихлээ. Энэ сүүлийнх нь үү?

Глеб: Өнөөдөртөө тийм. Маргааш данстай холбоотой шинэ багц ирнэ. Гарын үсэг зурах ёстой.  

Ева:  Бурхан минь, энэ надад таалагдахгүй байна. Цааш юу болох вэ?

Глеб: Би чамайг чиглүүлж өгөх ёстой.

Ева:  Маргааш болъё. Өнөөдөр зөндөө их байлаа. Би явах болчихлоо.

Глеб: Үгүй ээ, тэгж таарахгүй.

Ева:  Глеб, би аав биш. Би үүнийг аав шигээ миний амьдралын гол зүйл болгохыг хүсэхгүй. Өөр байх болно. Маргааш болтол баяртай.

------------------------------------------------------------------------------------------------

Вад:  Чиний ийм шийдвэрт би их гайхсан. Марина хүүхэд өөрт нь байгаа гэсэн.

Саша:   Тийм болоод авсан юм. Хүүхэд түүнд очихыг би зөвшөөрч чадахгүй.

Вад:  Хүүхдийн, мөн миний хувь заяа чамд хамаагүй биш байсанд дахин баярлалаа.

Саша:   Миний ойлгосноор ингээд болсон уу? Би ажлаа гүйцэтгэсэн.

Вад:  Гүйцэтгэсэн. Бүр илүү. Гэхдээ яарах хэрэггүй. Би өөрийнхөө шинэ нөхцөл байдлаас үүдэн чамд санал тавих гэсэн юм.

Саша:   Үгүй.

Вад:  Би юу хэлэх гэж байгааг ч чи мэдэхгүй. Би чамаас энэ хүүхдийн өөртөө түр үлдээгээч гэж хүсмээр байна. Миний санхүүгийн, хуулийн, бусад хамгаалалт дор.

Саша:   Та бүх юмыг мөнгөөр шийдэж сурсан уу? Тийм үү? 

Вад:  Харамсалтай нь, эсвэл аз болоход, би хүний үйлдлийг үнэлэх өөр аргыг мэддэггүй. Харин чинийх бол зүгээр л үнэлж баршгүй. Тиймээс энэ надаас чамд санал болгож чадах өчүүхэн зүйл. Чи үр дагвар нь ямар байж болохыг мэдсээр байж төрөх эмнэлэгээс хүүхдийг авч явсан. Энэ бол гүн хүндэтгэл хүлээх үйлдэл.

Саша:   Та миний мэдрэмжээр намайг удирдаад байгаа юм уу? Та түүний талаар юу ч мэдэхгүй. Бүр анхнаасаа бүх юм буруу байсан. Энд өөрийгөө хохирогч юм шиг аашлах хэрэггүй. Би танаас ч дутахгүй хохирсон. Миний гэр бүл сүйрсэн. Охин надтай харьцахгүй.

Вад:  Бодитой байцгаая, Саша. Миний гэр бүл үүнд ямар нэг байдлаар нөлөөлснийг би хүлээхэд бэлэн. Харин охин Аня чинь үүнээс өмнө чамтай харьцдаггүй байсан. Тиймээс, нөхцөл байдлын бүх төвөгтэйг ойлгож,чи түүнтэй асуудлаа шийдэх ямар ч тусламжийг би санал болгож болно.

Саша:   Ингэхэдта надад юу санал болгож чадах юм? Ер тэгээд та хэр хугацаанд эрх чөлөөтэй байхаа ч мэдэхгүй. Надад энд зааж гэнэ.

Вит:   Бид ирлээ. Өө, сайн уу.

Вад:  Оройн мэнд.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Харин тийм, би одоохондоо зочид буудалд байрлах бололтой.

Кира: Тиймээ. Чи ч үзүүлэх юмаа. Ядаж л машинтай цонхны дор жижүүрлэхгүй юм даа. Арай дээр. Тэрнээс мэдээж энэ...

Мари:   Юу гээч, би тэр өлөгчинг ямар аргаар барьж авах нь хамаагүй.

Кира: Тиймээ, бас хүүхдийг буцааж авна.

Мари:   Нээрэн тийм шүү. Тэрийг ч гэсэн. Чи бодвол зочдоос болоод ядарсан биз.

Кира: Үгүй ээ, надад эсрэгээр, одоо уйтгартай байна. Тэгээд л чамтай ярьж байна. Лёшка өнөөдөр оройтно гэсэн. Чи наанаасаа хурдхан юмаа аваад буцаж ир.

Мари:   Ойлголоо.

Кира: Баяр тэмдэглэе.

Мари:   Би хоол захиалсан юм. Хэдийн аваад ирж. Очихоос.

Кира: Тэг ээ, тагнуул аа. Отолтонд чинь амжилт хүсье.

Мари:   Баяртай.

Алек: Сайн мэдээтэй.

Мари:   Надад таалагдаж байна.

Алек: Маргаашнаас эхлээд би тийшээ орох бүрэн эрхтэй болно. Байр нэг 7 хоногоор чинийх.

Мари:   Би хурдхан зохицуулахыг хичээнэ.

Алек: Би өөрийнхөө тусламжинд харамсахгүй гэж найдъя.

Мари:   Би хүмүүжилтэй охин. Би биеэ яаж авч явахаа мэднэ. Бас би талархаж мэднэ.

------------------------------------------------------------------------------------------------

Вит:   Тэгээд яасан? Бид энэ хүүхдийг өөрсөддөө үлдээхийг маш их хүссэн.

Саша:   Чи л хүссэн.

Вит:   Боль, Сань. Тэр чамд ямар чухал болохыг би харсан болохоор хүссэн юм.

Вад:  Хөөрхөн хүү байна.

Саша:   Өөртөө л таларх, би энд огтхон ч хамаагүй.

Вад:  Би ярианы төгсгөлийг нь сонслоо. Оролцож байгаад уучлаарай. Гэхдээ миний саналын утгыг сануулахыг хүсч байна. Хүүхэд та нартай үлдэнэ. Эсвэл та хоёртой, хэрэв энэ эвтэйхэн бол. Та нар түүнийг өсгөх хооронд би түүнтэй ямар нэг байдлаар холбоотой асуудлуудыг шийднэ.

Саша:   Яагаад асрагч авч болохгүй гэж?

Вад:  Би хүмүүст итгэхэд хэцүү. Ялангуяа танихгүй хүмүүст. Харин Маринаг, тэр юу хийж чадахыг мэдэхийн хувьд хүүхдийг бодлоггүй эрсдэлд оруулмааргүй байна.

Саша:   Харин надад санал болгох нь бодлогтой юу?

Вад:  Энэ ямар харагдаж байгааг би маш сайн ойлгож байна. Би гол санаагаа хэлэхийг хүссэн болохоос худлаа ярих гээгүй.

Саша:   Би одоо таны боол эмэгтэй юу? Тээ, төрүүл, өсгө. Дараа нь хаана ч юм нуугдах хэрэгтэй болно. Хамгаална, өсгөнө. Дараа нь та хүссэн үедээ ирээд түүнийг аваад явна. Эсвэл ирэхгүй. Тэгвэл яахав?

Вад:  Би эмнэлэгтэй ярьсан, чамайг эрж хайхаа зогсоосон. Энэ талаар санаа зовох хэрэггүй. Маринтай ойрын хугацаанд асуудлыг шийднэ. Гэхдээ одоохондоо, та нар шаардлаггүй бол хүүхэдтэй хамт гадагш гарахгүй байх хэрэгтэй. Хэрэв та нар татгалзвал би эмнэлэгтэй тохиролцож, намайг ирж авах хүртэл өөрсдийн хяналтанд байлгаач гэж хэлнэ. 

------------------------------------------------------------------------------------------------

Дима:   Ингэж уулзах гэж.

Ева:  Чи үнэхээр намайг мөрдөж байдаг юм уу?

Дима:   Би бүр чамайг сонсдог. За, би тоглосон юм, яг чам шиг. Санаандгүй таарлаа. Хүсвэл итгэ, хүсвэл хэрэггүй. Юу уух вэ? Аа, чамд байна. Харин би ууна. Бармен аа!

Ева:  Тэмдэглэж байна уу, эсвэл чи орой болгон уудаг юм уу? 

Дима:   Миний царайнаас би нэг юм тэмдэглэсэн юм шиг харагдаж байна уу?

Ева:  Чи согтуу байгааг харж байна. 

Дима:   Яагаад гэдгийг мэдэх үү?

Ева:  Таамаг байна, гэхдээ чи хэл. 

Дима:   Чи бүгдийг мэдэж байгаа. Чи түүнтэй уулзсан. Тэр танайд очсон уу, чи тэднийд очсон уу?

Ева:  Харин би чиний ялж чадах өрсөлдөгчдийг сонгоно гэж хэлсэн, тиймээс чамайг өрөвдөхгүй.

Дима:   Тиймээ. Харин чи энд яагаад гуниглаж суугаа юм? Аав чинь буцаж ирсэнд баярлахгүй байна уу?

Ева:  Хэрэв ханьсмаар байвал арай сонирхолтой сэдэв сонгохыг зөвлөе.

Дима:   Хөөх. Өөрөөр, би ханьсаж болох нь ээ, тийм үү? Янзтай. Бармена аа, чи унтчихсан юм уу, би ойлгосонгүй? Архи. Хоёрыг.

------------------------------------------------------------------------------------------------

Роб:  Чи бэлэн үү? Би фейсерүүдтэй тохиролцсон /баар, пабны үүдний хамгаалагч/. Биднийг оруулахын тулд явах хэрэгтэй.

Аня:  Өнөөдөр юу ч хийхгүй байцгаая, тэгэх үү? Сонирхол алга.

Роб:  Ойлгомжтой. Тэгвэл цуцлах уу? Цуцлана гэдэг нь батлагдлаа.  Миний ойлгосноор, чамд Евагийнд очих хүсэл бас л алга уу? 

Аня:  Танайд үлдмээр байна.   

Роб:  Юу хийцгээх вэ?

Аня:  Зүгээр л дэргэд бай.

Роб:  Бүр ч илүү ойрхон байна. Үгүй уг нь өчигдөр орой бид хоёр...

Аня:  Чи дургүйцэхгүй биз дээ? Би ээжид хэлнэ гэж айж байна уу?

Төгсөв

 

 

Back to episodes Go home