Тээгч эх 2-3

Тээгч эх  2 – р бүлэг

54:28 мин

Дүрүүд:

Эр:

Вадим                Маринагийн нөхөр

Виталий             Сашагийн хөрш

Дима                  Вадимын дайсан нь

Глеб            Вадимын хуульч

Александр         Кирагийн нөхөр

Роберт               Евагийн найз нарын нэг

Роман                мөрдөгч

 

Эм:   

Марина       хүүхэд захиалагч

Саша    тээгч эх

Валя     Сашагийн ээж

Аня       Сашагийн охин

Нина     клиникийн эмч

Кира     Маринагийн найз хүүхэн

Ева       Вадимын охин

+Наталья    сургуулийн захирал

------------------------------------------------------------------------------------------------

СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА

------------------------------------------------------------------------------------------------

ТЭЭГЧ ЭХ:  2 Р БҮЛГИЙН 3 – Р АНГИ

------------------------------------------------------------------------------------------------

Вит:   Өөяасан. Өө, өө!Өө, чи яасан бэ? Яасан? Аавыгаа хараад загнаж байна уу? За, за, за. Одоо болно, болно. Ээж нь одоо ирнэ. Удахгүй ээж нь ирнэ. Одоохондоо аавтайгаа тоглож бай. Одоохон ээж нь ирнэ. Ээж нь удахгүй ирнэ. Чи уснаас гарчихсан уу?

Саша:   Өгөөдөх.

Вит:   Яасан бэ?

Саша:   Яагаа ч үгүй.  

Вит:   Сань!Сань! Юу болсон юм бэ?

------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Чи тээгч эх Вадимын эсрэг мэдүүлэг өгнө гэж хэлсэн. Тэрийг энд харахгүй байна.

Дима:   Тиймээ, тийм, би үүн дээр ажиллаж байна. Урьдчилсан тохиролцоо бол байгаа.

Эр:    Чи тохуурхаад байна уу? Чи өөрөө үүнийг санал болгосон.

Дима:   Харин тэгээд би татгалзаагүй. Одоо арай сонирхолтой хувилбар гарч ирсэн, тэгээд л би түүнд төвлөрөөд байна.

Эр:    Тэгээд?

Дима:   Марина. Вадимын эхнэр.

Эр:    Би чамаас үг унагах ёстой юу?

Дима:   Тэр орост буцаж ирсэн. Тэгээд би түүнтэй ярилцаж үзсэн, Марина нөхрийгөө тээгч эхтэй холбоотой гэдэг мэдүүлэг өгөхөд бэлэн. Эндээс Игорийг алах шалтгаан гарна.

Эр:    Хариуд нь юу вэ?

Дима:   Үгүй яахав дээ. Шалихгүй юм. Энэ тэдний хувийн асуудал. Бидний зүгээс, намайг байлцуулан хоёр удаа уулзуулна.

Эр:    Нэг л ойлгомжгүй. Тэр хүүхэн нөхөртөө яаж ийгээд туслах хүсэл алга уу?

Дима:   Үгүй ээ, байхгүй. Тэр хүүхэн яасан ч тэгэхгүй. Тэр тусмаа би ажиглаж байгаа.

Эр:    Надад Вадимын бүх схемүүд хэрэгтэй. Тодорхой гэвэл, хаана нуусан, хааш нь шилжүүлсэн. Чи энэ бүхэн дээр хэтэрхий удаан ажиллаж байна.

Дима:   Тиймээ, ойрын үед тодорхой болно. Би шууд мэдэрч байна. Мэдээж ийм хэрэгтэй бүх насаараа суухгүй, гэхдээ би түүний оронд нууцаа хуваалцах л байсан.

Эр:    Битгий сунжруул. Хэвлэл мэдээллээс үргэлж зугтах араггүй. Нэ мөр болгох хэрэгтэй.

Дима:   Бүгдийг хийнэ. Явахыг зөвшөөрнө үү?

Эр:    Яв.

------------------------------------------------------------------------------------------------

Нина:   Бид боломжтой бүхнийг хийж байна, гэвч одоохондоо Александраг олж чадахгүй байна.

Мари:   Би өөр хариулт хүлээж байгаагүй. Хэл дээ, чи өөртөө шинэ ажил хайж эхэлсэн үү?

Нина:   МаринаАлександровна.

Мари:   Миний нэг блогер найз намайг эх болох ямар байгааг сонирхож байсан. Бодоод л байна, түүнд юу гэж ярих вэ? Магадгүй, ганцхан түүнд ч биш байх. Бүхэл бүтэн хэвлэлийн хурал хийнэ. Яагаад болохгүй гэж? Цаг үеийн сэдэв. Сонирхолтой байх нь гарцаагүй.

Нина:   Бидэнд дахиад хугацаа өгч, тэвчээртэй байхыг би танаас гуйя. Эмнэлэгийн нэр хүнд бас минийх маш чухал. Бид чадах бүхнээ хийж байна.

Мари:   Надад чиний эмнэлэг, чиний нэр хүнд ер падгүй. Хэрэв өнөөдөр олохгүй бол би чамайг, чиний эмнэлэгийг чөтгөр лүү тонилгоход санаа тавина. Намайг ойлгосон уу? Чи надаас хаана нуугдаад байна, Сашенька?

Нина:   Ингэхэд бид тээгч эхийн талд орвол яасан юм?

Эр:    Ямар утгаар?

Нина:   Марина шуугиан дэгдээнэ. Харин бид түүний гэр бүлийг найдваргүй байх гэж сэжиглэсэн гэж хэлнэ. Вадим шоронд байгаа нь бидэнд боломж. Марина улсаа орхиж явсныг бас л нотлоно.

Эр:    Бид ийм байдлаар хүүхдийг хамгаалсан.

Нина:   Бас тээгч эхийг. Тэдний гэр бүлд хачирхалтай зүйл болж байгааг ойлгож байсан учраас тэднийг албаар нуусан.

Эр:    Ирээдүйд үйлчлүүлэгчдэд нөлөөлж мэднэ.

Нина:   Хэрэв тэр эцсээ хүртэл явбал.Тэгвэл эсвэл дуусна, эсвэл... Харин одоохондоо түүнийг хайх л хэрэгтэй. Би мэдэхгүй юм. Цагдаа нарт мөнгө төл, байранд нь нэвтэр. Нэг юм хийгээч.

------------------------------------------------------------------------------------------------

Вит:   Яасан, унтуулсан уу?

Саша:   Алив, суу. Би хоол хийсэн.

Вит:   Баярлалаа. Сань, хүүхдийн тухай.

Саша:   Виталя, энэ чиний хүүхэд биш.

Вит:   Тэгээд?

Саша:   Юуны чинь тэгээд? Бүр минийх ч биш.

Вит:   Би болъё гээгүй. Зүгээр л... Үгүй зүгээр л би түүнд нэг л... Бас хамгийн чухал нь тэр хариуд нь... Ингэхэд би чамд юу яриад байна аа.

Саша:   Ид.

Вит:   Би одоо юу хийх вэ? Би ойлгохгүй байна.

Саша:   Хийдэг бүх юмаа л хий. Зүгээр л түүнтэй битгий их дотнос. Энэ аюултай.

Вит:   Аюултай. Яагаад аюултайг чи мэдэх үү? Яагаад гэхээр чи өөрөө... Энд дээвэр дээр талбай байгаа. Тийшээ гарч болно, доошоо бууж хүний нүдэнд өртөхгүйн тулд.

Саша:   Яах гэж?

Вит:   Хүүхдийг салхилуулах хэрэгтэй. Болох уу?

Саша:   Болох байх.

Вит:   Ойлголоо. Сашенька… Анягийн тухайд. Тэр асран хамгаалагчийн асуудал амар юм биш гэж бодож байна.

Саша:   Хэрэв тэр өөрөө шийдээд хүсч байвал...

Вит:   Гэхдээ ямар ч асуудлыг шийдэж болно. Ярилцах хэрэгтэй.

Саша:   Тэр одоо бүгдэд нь гомдсон байгаа. Бүх юмнаас өө харж, хэнд ч итгэхгүй байгаа. Би ээжийнд очиж, Аняг элдэвийн тэнэг юм хийхээс нь өмнө бүх бичиг баримтуудыг нь авмаар байна.

Вит:   Нөхцөл байдлыг бодолцвол эх чинь чамд зүгээр л бүгдийг өгнө гэж чи итгэж байна уу?   

Саша:   Надад түлхүүр байгаа. Түүнийг хичээлтэй хойгуур нь. Харин надад хүүхдийг харж байх хүн хэрэгтэй.

Вит:   Тэгвэл би харж байя. Болох уу, гэхдээ...  Ойлголоо, мэдээж би харж байя. Тиймээ.

------------------------------------------------------------------------------------------------

Алёна: Багш үргэлж буруутай байдаг.

Нат:   АлёнаЮрьевна, та сэдвийг өөрчлөхгүй байна уу. Бид энд тодорхой нөхцөл байдлын тухай ярьж байна. Би одоо асуудлыг яамны хэмжээнд аваачихгүйгээр сургуулийн хэмжээнд барьж байгаа.

Алёна: Хичээлээс гадуур сурагчдад юу тохиолдож байгааг багш заавал мэдэх албаггүй.

Нат:   Харин та шалтгаан үр дагаварыг эндүүрэх хэрэггүй. Бидэнд маш харамсалтай үр дагвар ньбайна. Ахин маргалдах шаардлагагүй гэж бодож байна. Валентина Ивановнагийн буруутай нь илэрхий байна, мөн энэ алдааны төлөө шийтгүүлэх ньбас л тодорхой. Нэгтгэж дүгнэе. Таны оролцооны талаар хэн ч мэдэхгүй, мэдэх ч ёсгүй. Сургууль үүнд ямар ч хамаагүй. Бусад сурагчидтай, ялангуяа хохирогч Настятай холбоо тогтоохыг хориглоно. Гүйцээ. Бүгдэд нь баярлалаа.

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  Өглөөний мэнд.

Ева:  Мэнд.

Аня:  Үгээ гамнаж байна уу? Тэр ч яахав. Юу болсон юм? Чи хаачих нь вэ, эсвэл хаанаас вэ?

Ева:  Сонс, би чамд эх чинь биш гэж тохиролцсон. Гэвч би чиний найз, Ань. Чамайг хариуцдаг найз чинь. Тэгээд би чам руу шөнөөр залгахад чи утсаа авахгүй, мессеж л шиднэ, харин дараа нь хэд цагаар ч хамаагүй алга болж...

Аня:  Чи яагаад намайг хариуцдаг юм?\

Ева:  Яагаад гэвэл, чи жаахан хүүхэд хэвээрээ, манайд амьдарч байна. Хэрэв чамд ямар нэг юм тохиолдвол намайг л буруутгана. Чиний ээж, эмээ, цагдаа.

Аня:  Эхнийхийг хоёр дахийг, бас гурав дахийг ч нулимна. Би 10 настай биш.

Ева:  Гэхдээ чамд...

Аня:  Яагаад бүгдээрээ гэнэт намайг асран хамгаалах хэрэгтэй гэж шийдсэн юм? Тэгээд гол нь, надад үнэхээр юу хэрэгтэйг яагаад надаас асуудаггүй юм?

Ева:  Ань!

Аня:  Чи Сашатай ярилцсан уу, тийм үү? Тэр чиний тархийг эргүүлсэн үү?

Ева:  Хэн ч миний тархийг эргүүлээгүй. Хэрэв чамайг хүчиндэж, хар тамхи шахаж, эсвэл элдвийн болбол надад энэ хамаагүй бодох хэцүү. Хэрвээ чи энд амьдарч байгаа бол намайг ядаж дуслын чинээ анхаарч болохгүй юу?

Аня:  Би чиний дүрмээр амьдрахгүй! Гүйцээ, хангалттай! Нэг тиймтэй нь амьдарч үзсэн. Тэр юу болж дууссаныг чи мэднэ. Новш гэж, би насанд хүрсэн, бие даасан хүн. Хэрэв надад зөвлөгөө хэрэгтэй бол би очоод асууна. Харин надад зүгээр л ингэж зөвлөх хэрэггүй. Чи ч гэсэн эцэгтэйгээ иймэрхүү асуудалтай байсан гэж хэлсэн. Юу өөрчлөгдсөн юм?

Ева:  За яахав, чиний зөв.Түүнд тохиолдсон энэ бүх байдлаас болоодгэнэт миний уур хүрсэн байх, тэгээд л би...

Аня:  Тиймээ. Надад ч гэсэн нэг юм...

Ева:  Мартъя. Надад амжуулах ажил байгаа. Ямар төлөвлөгөөтэй вэ?

Аня:  Би одоохондоо энд байна. Найзууд орой үдэшлэгт урьсан. Аль болох эрт ирнэ. Үе үе бичиж байна.

Ева:  Баярлалаа. 

------------------------------------------------------------------------------------------------

Глеб: Өдрийн мэнд. Таны утсыг олж төвөг удахаас араггүй болсонд уучлаарай.

Рома:   Өөрөө тагнуул болж тоглох дуртай байлаа. За, ажлаа ярилцъя.

Глеб: Хоёулаа кафед орох уу?

Рома:   Та нарын ачаар би ажилгүй болсон. Надад энд зогсох нь хямдхан.

Глеб: Тиймдээ. Таны таних Дмитрий болон удирдлагуудынх нь ашиг сонирхлын зөрчил, эрх мэдлээ урвуулан ашигласан тухай баримтуудыг энд байгаа. Та биднээс болж ажилгүй болоогүй, харин түүнээс болсон. Танд холбоо сүлбээ үлдсэн. Удирдлагад чинь энэ материал сонирхолтой байж мэднэ.

Рома:   Та удирдлагад шууд хандвал яасан юм?

Глеб: Үгүй та өөрөө л ажилгүй болсон гэсэн биз дээ? Харин ийм юмны төлөө таныг дуртай буцааж авна, шинэ таван хошуу ч нэмэх байх.

Рома:   Би таван хошуу хүссэн үү?

Глеб: Буцаж ормооргүй байна уу?  ВадимЮрьевич танд өндөр цалинтай өөр ажил санал болгоно гэж бодож байна.

Рома:   Би та нарын маш том, надад огтхон ч сонирхолгүй ертөнцөд өчүүхэн хүн. Та буруу хүндээ хандаж.

Глеб: Роман. ВадимЮрьевич одоо ямар ч өмгөөлөгчгүй, ар гэрийнхэн байхгүй, ямар нэг эрхгүй хоригдож байна. Тээгч эх Александра хүүхэдтэй хамт зугтаачихсан. Зөвхөн та л түүнийг суллагдахад нь тусалж чадна. 

------------------------------------------------------------------------------------------------

Вит:   Чи миний сайн жаал. Тиймээ, чи миний сайн жаал. Ай, чи... Яасан бэ? Чамд таалагдсан уу? Аавтайгаа байх таалагдсан уу? Юу гэхэв? Аав нь гэж хэлэх таалагдаж байна уу? Миний хөөрхөн үр. Чи чинь нэргүй байгаа. Манайд нэргүй амьдарч байгаа гэж байна. 

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  Чи эрүүл үү?

Вит:   Хэлж ярихгүйгээр хэн ч ирэхгүй гэж бид тохиролцсон ш дээ.

Ева:  Бид тохиролцсоноор Саша надад смайл явуулсан.

Вит:   Тэр смайлууд... Тэр надад юу ч явуулаагүй. Ямар гоё юм. Баярлалаа.

Ева:  Саша хаана байна?

Вит:   Ээж рүүгээ явсан.

Ева:  Анягийн талаар шийдэж байна уу?

Вит:   Тэгж байгаа. Хаалгаа зөөлөн хаахгүй. Очлоо, очлоо, очлоо.

------------------------------------------------------------------------------------------------

Роб:  Зургнуудаа янзалсан. Хар даа. Чи урд нь загвар өмсөгчөөр ажиллаж байгаагүй биз?

Аня:  Хямдхан найраа юу? Зүгээр л байгалийн гоо үзэсгэлэн. Хаашаа, юу?

Роб:  Тиймээ, миний бодлоор, дэлгүүрээр орж чамд юм авах хэрэгтэй байна.

Аня:  Янзтай. Би хэдийн хүсэж байсан юм, цаг зав байсангүй.

Роб:  Би ажилтай холбоотойхэллээ. Бид тансаг газраар орно, тэнд баячууд байдаг гэж хэлсэн. Алдаа гаргах ёсгүй. Тиймээс чамд сайхан хувцас авч өгнө. Чи миний сонголтонд итгэж байгаа биз дээ? Би чамайг шууд л харсан.

Аня:  Хямдхан найраа үргэлжилсээр.

------------------------------------------------------------------------------------------------

Валя:   Гутлаа тайлах хэрэгтэй.

Саша:   Та яагаад сургуульдаа очоогүй юм?

------------------------------------------------------------------------------------------------

Эм:    ГлебКонстантинович, нэг бүсгүй

Глеб: Би мэднэ. МаринаАлександровна? Сайн уу.

Мари:   Надад баярласан дүр үзүүлэх хэрэггүй.

Глеб: Би бүгдэд нь сайхан ханддаг.

Мари:   Гайхсан уу?

Глеб: Үнэнээ хэлэхэд, таны сүрчигний үнэр үүдний танхимд үнэртэж байна лээ, тиймээс бэлэн байсан.

Мари:   Хэнд ч итгэдэггүй юу? Зөв. Юундаа зогссон юм? Суугаач. Вадимын тухайд чи хэдийн мэдсэн байх. Дахин ярих хэрэг алга.

Глеб: Түүнтэй хэнийг ч уулзуулахгүй байгаа, тиймээс ерөнхийд нь мэднэ.

Мари:   Арай ч хэнийг ч бишээ. Намайг гэхэд оруулсан. Хөндлөнгийнх байхыг хүсч байна уу? Вадим тэнд удна. Маш их удна. Одоо тэр чиний үйлчилгээг авч чадахгүй гэхээс би эмээж байна. Харин би бэлэн.

Глеб: ВадимЮрьевичодоо ч миний үйлчлүүлэгч хэвээрээ. Таны талд орвол өмгөөлөгчийн ёс зүйг зөрчсөн болно.

Мари:   Чи дахиад л үнэнч зантайгаа. Яршигтай юм. Сонс, би чамайг түүний хэрэгт татагдан орсон гэж байцаагч нарт хэлбэл яахав? Бичиг баримтууд үйлдэж, гүйцэтгэх ажил хийсэн.

Глеб: Би ямар ч хууль бус зүйл...

Мари:   Мэдээж шоронд хоёулаа байвал хөгжилтэй байж мэднэ. Гэвч чи үргэлжлүүлэн амьдралыг амтлахыг хүсч байх шиг надад санагдах юм.  

Глеб: Миний жаахан л юм мэднэ, таны сонсохыг хүссэн тэр зүйл...

Мари:   Хүүхэдтэй тээгч эх хаана байна?

Глеб: Харин энийг би ёстой мэдэхгүй. Над ру залгаж...

Мари:   Бод.

Глеб: Над руу залгаад түүнийг алга болсон гэж хэлсэн.

Мари:   Вадим та хоёрын оролцоогүйгээр үү? Итгэхгүй байна. Чиний ялын хугацаа улам нэмэгдэж байна.

Глеб: Би үнэхээр юу ч мэдэхгүй. Гэхдээ Ева мэдэж байгаа юм шиг санагдсан.

Мари:   Тэгээд?

Глеб: Тэр нэг тиймэрхүү зүйл хэлсэн. Тодорхой юмгүй, гэхдээ.. Ева Сашаг хаана байгааг мэднэ гэж би бодож байна.

------------------------------------------------------------------------------------------------

Саша:   Май, ав, уучих. Тайвшир. Тэгээд толгойноосоо бүгдийг авч хая.

Валя:   Баярлалаа. Тэд хар тамхи хэрэглэсэн.

Саша:   Та ав гэж мөнгө өгөөгүй. Та энэ тухай мэдээгүй байсан. Тайвшир. Одоо бүх юм шийдэгдэж, таныг ажилд чинь авна. Зүгээр л хүлээх хэрэгтэй.

Валя:   Би юу хийж байгаагаа, ямар эрсдэлтэйг ойлгох ёстой байж.

Саша:   Харин би анхааруулсан, хэлсэн.

Валя:   Харин чи ямар хэрэг тарьсан бэ?

Саша:   Ямар утгаар?

Валя:   Чиний эмнэлэгээс надтай ирж уулзсан. Чамд асуудал гарсан гэсэн.

Саша:   Энэ танд хамаагүй. Би өөрөө шийднэ.

Валя:   Үгүй, хэрэв надтай уулзсан бол хамаатай. Ямар асуудал юм? Тэр хүүхдээс болсон уу, тийм үү?

Саша:   Танд юуг нь хэлэх юм? Та тэртээ тэргүй ойлгохгүй. Надад асуудал байгааг мэдмээр байна уу? Надад асуудал байгаа.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Байна уу? Сайн уу.  Тээгч эхийн тухай сонинтой. Хаана байгааг нь Ева мэднэ.

Дима:   Өө, тийм байж! Хаанаас ийм мэдээлэл олов?

Мари:   Би зүгээр л мэднэ. Ева түүнийг оргоход нь тусалсан, одоо хаа нэгтэй өөртөө нууц байна. Эсвэл өөр газарт. Гэхдээ гэртээ юу л бол.

Дима:   Би түүний гэрт нь очсон. Сашаг ч тэр, хүүхдийг ч тэр тэндээс олоогүй.

Мари:   Тэгвэл бүр сайтар хайх хэрэгтэй байсан юм биш үү?

Дима:   Тэг л дээ, надад яаж ажиллахыг зааж өгөөч.

Мари:   Уучлаарай, гэхдээ та нар тэнд нөгөө... сонсох төхөөрөмж энэ тэр тавьдаг. Олж болно ш дээ.

Дима:   Чи манай албанд ажилд ормоор байна уу?

Мари:   Би тоглоогүй.

Дима:   МаринаАлександровна. Би өөрийнхөө ажлыг сайн мэднэ, шаардлагтай бүх арга хэмжээг хэдийн авсан. Хэдийн бүгдийг хийсэн.

Мари:   Чи түүнийг сонсч байгаа юу? Тэгээд юу гэж байна?

Дима:   Одоохондоо сонирхолтой юу ч алга.

Мари:   Бүр юу ч алга гэж үү?

Дима:   Юу ч байхгүй. Байдаг л шилжих хөдөлгөөн, байдаг л ярианууд.

Мари:   Аан гээч, чи над руу явуулах юм уу? Би сонсъё. Нэг юм анзаарч магадгүй. Ямартай ч би түүнийг сайн мэднэ.

Дима:   Бидний тохиролцооны дагуу би эхлээд чиний мэдүүлгийг авах ёстой.

Мари:   Тэгнэ ээ, би бичнэ. Надад чамаас зугтах утга алга. Түүний утсаар ярьсан бүгдийг явуулчих, харин би бичээд сканнердаад чамд илгээе.

Дима:   А, сканнер.

Мари:   Ирээд эх хувийг нь авч болно.

------------------------------------------------------------------------------------------------

Роб:  Хэдийгээр ажилд зориулж авсан ч бүгд чинийх, ашиглаж болно.

Аня:  Ямар өгөөмөр залуу вэ?

Роб:  Үгүй нээрэн. Чамд маш гоё зохино. Сайхан хөрөнгө оруулалт, тиймээ?

Аня:  Чи намайг бизнес шиг харж байгаа нь надад нэг л таалагдахгүй байна.

Роб:  Би тийм санаа агуулаагүй.

Лёша:   Ань!

Роб:  Би явж ярьлаа.

Лёша:   Сайн уу.

Аня:  Сайн уу.

Лёшка: За тэгээд? Үсний шинэ засалт уу?

Аня:  Тиймээ. Би дэлгүүр хэсэхээр шийдээд. Өмсөх юм бараг байхгүй болчихож.

Лёша:   Тэр хэн бэ?

Аня:  Хэрэгтэй тэр хүн. Та нараар юу байна?

Лёша:   Юмгүй ээ. Чи ээжийгээ бодож байна уу?

Аня:  Би юу бодох юм?

Лёша:   А, та нар харилцахгүй байгаа. Нэг үгээр тэр чамайг олох гэж оролдсон, тэгээд бидний нийллэг хаана болохыг мэдсэн. Тэнд параллель ангийн Настя өвс хэтрүүлж татаад. Тэгээд л энэ бүхэн ээжээс чинь болсон гэж бодоод халах гээд байгаа бололтой.

Аня:  Ойлголоо. Би түүн рүү залгаж юу болж байгааг асууя.

Лёша:   Хичээлдээ хэзээ явах юм?

Аня:  Одоохондоо нэг их хүсэл алга! Яръя!

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  Чи тэнэг юм уу?

Вит:   Би чамайг сонссон гэж бодсон. Жаалын нэрийн тухайд юу санал болгосныг мэдэх үү?

Ева:  Мэдэхгүй. Харин Саша түүнийг яахаа шийдсэн үү? Нуугдах, нууцлах энэ бүх юм хэр удах юм?

Вит:   Мэдэхгүй ээ. Энэ их төвөгтэй.

Ева:  Харин чи Сашатай ямар холбоотой вэ? Та нар хосууд юм уу?

Вит:   Санаа байдаг гэж хэлье, бусдаар хэцүү.

Ева:  Мөөн, харин би түүний мөрөөдлийн эрийг арай л өөрөөр төсөөлж байсан.

Вит:   Сэрчих шиг санагдаад.

Ева:  Чи жинхэнэ эцгийн дүрд орсныг харж байна.

Вит:   Хэрэв та нарын хэнд нь ч энэ хүүхэд хэрэггүй болохоос араггүй.

Ева:  Бас  ёс суртахууны өндөр зарчим.

Вит:   Тэр хүний хүүхэд биш. Саша түүнийг төрүүлсэн. Би тэнэг биш. Бүх юм түүнийх биш гэдгийг би мэднэ, тэгсэн ч гэсэн.

Ева:  Тийм байж, түүнийг хүлээж чадахгүй нь. Явлаа. Амжилт, аав минь.

------------------------------------------------------------------------------------------------

Валя:   Чи ингэхэд намайг хайрладаг уу?

Саша:   Юу гээчийн асуулт вэ?

Валя:   Хариул.      

Саша:   Тийм гэдгийг та мэднэ. Эсвэл танд зүгээр л намайг хүчилж ингэж хэлүүлэх таалагддаг уу?

Валя:   Хүчлэх... Чи яах гэж ирэв?

Саша:   Надад Анягийн бичиг баримтууд хэрэгтэй.

Валя:   Намайг гэртээ байхгүй хойгуур чи тэрийг хулгайлахаар шийджээ.

Саша:   Би биш харин Аня. Тэр эцэг эхийн эрхийг хасуулах тухай яриад эхэлсэн. Түүнийг мэдэхийн хувьд, эцсээ хүртэл явна. Би үүнийг хүсмээргүй байна. Хэрэв бичиг баримтууд нь надад байвал аюулгүй.

Валя:   Би юу ч өгөхгүй. Аня хүрээд ирэг, бид түүнтэй ярилцаж...

Саша:   Ээж, та намайг сонсч байна уу? Битгий онгойлгоорой.

Валя:   Энэ миний байр. Энэ Аня байж мэднэ.

Саша:   Энэ Аня биш.

Валя:   Тэр бичиг баримтын хойноос ирнэ гэж чи өөрөө хэлсэн.

Вадим: Би орох уу? Сайн уу.

Валя:   Сайн уу.

Вадим: Та хаалгаа хаагаач. Нэвт үлээж байна. Би тантай ярилцах гэсэн юм. Таны бие сайн биз дээ? Бүх юм зүгээр үү?

Валя:   Орооч. 

------------------------------------------------------------------------------------------------

Рома:   Нэг сонирхолтой баримтууд миний гарт орсон. Би одоо ажилгүй болохоор танд өгөхөөр шийдлээ.

Эр:    Нотлох баримтууд юм уу?

Рома:   Тийм л бололтой. Миний мөрдөж байсан Белозёровын хэрэг. Тэнд бүх юм эмх замбараагүй болсон байна. Үзээрэй, танд сонирхолтой байж магадгүй.

Эр:    Үүний төлөө буцаж ирмээр байна уу?

Рома:   Би энэ тухай бодоогүй. Нэг хүнд туслахыг хүссэн юм. Гэнэт танд сонирхолтой байж мэднэ.

Эр:    Үзье, гэхдээ юу ч амлахгүй.

------------------------------------------------------------------------------------------------

Дима:   Би эхлээд танай сургуулиар орсон. Тэнд таны тухай юу эсийг ярьж байсан гээч. Би давтаж ярихгүй, шарханд давс цацах хэрэггүй гэдэг. Яах юм? Би үнэндээ тийм аргыг сайшаадаггүй. Бүр захиралд чинь үүнийг хэлсэн. Тэд чинь хүүхдүүд! Тэд амандаа үргэлж л элдэвийн хог чихэж байдаг. Оо, таных. Нөгөө охин энэ байна. Үхээгүй биз дээ, тийм үү? Гэхдээ тэд тантай утгаар нь зууралдах юмаа. Энэ бүхэн яах гэж? Хэрэв танд гэнэт эрх зүйн туслалцаа хэрэгтэй болбол надад мэдэгдээрэй. Ядах юмгүй, би амархан тусалж чадна. Мэдээж, зүгээр биш л дээ.

Валя:   Би хэдийн бүгдэд нь гарын үсгээ зурсан.

Дима:   Тиймээ, тийм, тийм. Энэ бидний тохирсон бүх юм. Харин одоо танай Саша хаана байгааг мэдмээр байна. Харин би  үүнийг мэддэггүй ээ. Та яасан, эвгүйрхэсэн үү? ВалентинаИвановна.

Валя:   Бурхан минь гэж. Би мэдэхгүй. Саша хаана байгааг би мэдэхгүй. Бид түүнтэй харилцдаггүй. Би танд үүнийг энэ бүхний өмнө хэлж байсан.

Дима:   Энэ бүхний өмнө, юуны өмнө?

Валя:   Та намайг хүчилж Вадимын эсрэг мэдүүлэг өгүүлсний дараа.

Дима:   Тиймээ, би ойлгосон. Би амласан ёсоор бүгдийг биелүүлсэн. Вадим шоронд, харин та үгүй. 

Валя:   Та харж байгаа биз дээ, бие тааруухан байна. Саша хаана байгааг би үнэхээр мэдэхгүй. Бас тэнд юу болсныг ч мэдэхгүй.

Дима:   Харин би ямар нэг юм болсон гэж хэлээгүй.

Валя:   Би ойлгохгүй байх уу, хэрэв ямар нэг юм болоогүй бол та наашаа ирэхгүй байсан. Би насанд хүрсэн хүн. Тиймээс би... юмны учрыг жаахан гадарлана.

Дима:   Тиймээ, тийм. Итгэж байна. ВалентинаИвановна, тэр хүүхэд хулгайлсан. Төсөөлж байна уу? Өөрийнхөө биш, хүнийхийг. За яахав. Таныг саатуулахаа болъё. Таны байдлыг ойлгож байна. Би танаас ганцхан л юм гуйна. Хэрэв Саша гэнэт хүрч ирвэл, эсвэл та ямар нэг юм санавал, ямар ч мэдээлэл байсан мэдэгдээрэй. Яагаад гэхээр, тэр бүх асуудал.. хүүхдүүдтэй холбоотой согтууруулах ундаа хар тамхи... Амаргүй нөхцөл байдал. Шийтгэл нь хатуухан байж мэднэ. За, сайн сайхныг хүсье. Эдгээрэй.

Саша:   Баярлалаа. Надад Анягийн бичиг баримтууд хэрэгтэй.

------------------------------------------------------------------------------------------------

Кира: Сонсооч, би бүр будилчихлаа. Чи уг нь Вадимд болзол тулгасан гэсэн, гэтэл одоо өргөдөл бичсэн байдаг. Тэгээд чи түүнээс бүгдийг авахын тулд юу хийх гэж байна?

Мари:   Тиймээ, энэ өргөдөл... Энэ ердөө л зураг төдий. Вадим тэнд нэг л хөдөлж өгдөггүй. Глебийг ч, намайг ч дууддаггүй. Би үнэхээр юу хийхээ мэдэхгүй байна.

Кира: Чи ердөө л тайвшрах хэрэгтэй.

Мари:   Чамд хэлэхэд амархан л даа, мөнгөтэй нөхөртэй. Нэг юм ирүүллээ.

Кира: Юу байна?

Мари:   Энэ Евагийн утасны бичлэг, хэн залгасан, хаанаас. За байз. Энэ дугаар 5, 7-р төгссөн байна. Энэ тээгч эхийн дугаар байна. Тэрний залгасан... Их л хачин. Төрсний маргааш нь тэд утсаар харилцаад дараа нь огт харилцахаа больсон юм уу?

Кира: Тэр хоёр муудалцсан бол яахав? За, за.

Мари:   Энэ хаягийн дагуу гэнэ.

Кира: Үгүй байлгүй дээ? Наана чинь хаяг байдаг юм уу?

Мари:   Тиймээ, холбооны цамхаг дээр дуудлага тэмдэглэгддэг юм. Зүгээр л дүүрэг. Новопесковскийн. Песковскийн

Кира: Хөөе, тэр найзындаа очсон юм уу, эсвэл өөр ажлаар явсан бол яахав?

Мари:   Би хаанаас мэдэх юм? Новопесковский. За яахав. Одоохон.

Кира: Чи хэнтэй вэ?

Мари:   Хэнтэй? Ева залгасан юм. Новш гэж. Нээрэн тийм.

Кира: Юу?

Мари:   Явцгаая. 

Кира: Хаашаа?

Мари:   Замдаа хэлж өгье, явцгаая.

------------------------------------------------------------------------------------------------

Саша:   Виталь!

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  Утсаа өг. Утсаа! Зургаа явуулах гэсэн юм. Санаа чинь сонирхолтой байна. Явуулсан. Хар даа.

Роб:  Сайн уу.

Ева:  Сайн уу, чи хаана байна?

Роб:  Энд найзынхаа төрсөн өдөрт ирээд байна.

Ева:  Би түүнийг таних уу?

Роб:  Юу л бол.

Ева:  Хэл дээ, чи ганцаараа юу?

Роб:  Юу асуугаад байна? Санаа оноо байна уу?

Ева:  Нэг юм алдчихаад... За, за, март.

Роб:  Найзыгаа алдчихсан уу? Нөгөө хөдөлгөөнтэй охиныг үү? Хөөе, чи намайг түүнд ойртож болохгүй гэсэн, харин би... Чи намайг мэднэ дээ.

Ева:  Мартчих. Ойлголоо, уучлаарай.

Роб:  Хэрэв чи ганцаардаж байвал би очиж болно.

Ева:  Роберт, баяртай.

------------------------------------------------------------------------------------------------

Саша:   Виталь, чи яаж байна аа?

Вит:   Чимээгүй, чимээгүй, чи яасан бэ?     

Саша:   Ирсэн чинь чи ч, хүүхэд ч байдаггүй.

Вит:   Би чамаас дуудлага хүлээж байлаа.

Саша:   Үргэлж өөртөө авч явж бай.

Вит:   Уучлаарай. Нээрэн, Сань, уучлаарай. Би чамайг залгана, эсвэл салхинд гаргана гэж миний хэлснийг санах байх гэж бодсон.

Саша:   Би санасан.

Вит:   Уучлаарай.

Саша:   Хаанаас тэрэг авав?

Вит:   Тайвши, Ева энийг авчирсан. Сайхан харагдаж байна уу? Гадааллах сайхан газар. Ялангуяа бидний нөхцөлд. 

Саша:   Ээж надад Анягийн бичиг баримтуудыг өгсөнгүй.

Вит:   Тэр л биз. Нээрэн, ямар ялгаа байна? Бичиг баримттай, үгүй нь? Тэртээ тэргүй Анечктай ярилцах л болно, тиймээс...

Саша:   Хүүхэд яаж байна?

Вит:   Жаал уу? Сайн жаал. Ингэхэд бид яагаад жаал, жаал гэдэг юм? Түүнд нэр хэрэгтэй.

Саша:   Мэдэхгүй. Хүүхэд биднийх биш, бид түүнд нэр бодож олохгүй.

Вит:   Гэхдээ чи тэднийд амьдарч байсан ш дээ. Бодвол тэд яаж нэрлэхээ ярилцсан байлгүй. Зүгээр л тэдний хүссэнээр нь нэрлэе.

Саша:   МаринадДемьян. ВадимдДемид.

Вит:   Тэгвэл Демид гэе. Би зөв ойлгосон уу?

Саша:   Би нуугдсаар залхаж байна.

Вит:   Тэгвэл больчихъё л доо. Хүүхдийг өөрсөддөө үлдээе, гүйцээ. Чи юунд над руу ингэж харсан юм? Зүгээр л хуулийн дагуу, тэр бүх татгалзах хүсэлтгүйгээр, энэ чинийх биз дээ?

Саша:   Гэрээгээ биелүүлээгүй гэсэн торгууль ямар байдагийг чи төсөөлж байна уу?

Вит:   Бид тэр торгуулийг нь төлнө. Тэр торгууль юу юм? Хэрэгтэй бол юу ч юм зарна. Би зээл авна. Энэ чинь хүүхэд. Тэр мөнгөнөөс ч чухал. Тэр үнэндээ хэнд ч хэрэггүй, гэтэл үнэн чанартаа чи эх нь.

Саша:   Би түүний эх нь биш. Би зүгээр түүнийг тээж төрүүлсэн. 

Вит:   Тийм байж. Чи түүнийг зүгээр л төрүүлээд, эмнэлэгээс авч гараад манайд ирсэн, одоо бид энд зогсож байна. Сань, энэ амар юм биш. Чамд түүнийг гэх сэтгэл байгааг хүлээн зөвшөөрөөч.

Саша:   Би зүгээр л түүнийг өрөвддөг.

Вит:   Хүссэнээрээ хэлж болно, гэхдээ тэр хэнд ч хэрэггүй гэдгийг чи сайн мэдэж байгаа. Харин чамд хэрэгтэй. Бас чи надад хэрэгтэй. 

Саша:   Чи яасан, толгойгоо хөлдөөсөн юм уу?

Вит:   Бүх юм сайхан болно. Би дэргэд чинь байж бүх талаар туслана. Бас чи Анятай эвлэрнэ.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Хэдэн давхарт гэдгийг санадаггүй ээ.

Кира: Ийм байх гэж. Та нар энд байртай, гэтэл эндээ нэг ч удаа амьдарч байгаагүй.

Мари:   Санахгүй байна. Энд Вадимын эхнэрийн ухаан нь бүр самуурчихсан байсан юм. Тэр ирээд л зохицуулна. Судсаа хүртэл зүсэж байсан.

Кира: Ой, ямар аймаар юм.

Мари:   Тиймээс би энд байж яах юм? За тэгээд би түүнийг бүр мартсан. Харин Ева санасан байна.

Кира: Новш гэж.

Эр:    Уучлаарай, та нар нэрсийн жагсаалтанд байхгүй байна.

Мари:   Би Белозёрова, би эзэмшигч нь.

Эр:    Ер нь бол эзэмшигч нь Белозёров, нэвтрүүлэх нэрсэд таны нэр алга.

Мари:   Хэн байна?

Эр:    Уучлаарай, гэвч энэ нууц мэдээлэл.

Мари:   Би тэгээд өөрийнхөө гэрт орж чадахгүй юу?

Эр:    Бүх асуудлаа компанийн удирдлагад хэлээрэй.

Мари:   Тэнд миний найз орсон, би түүнд түлхүүрээ өгсөн байгаа. Би түүнийг эргэх гэсэн юм. Хүүхэдтэй эмэгтэй орсон биз дээ?

Эр:    Уучлаарай, гэхдээ бидэнд оршин суугчдын талаархи мэдээллийг хэлэх эрх байхгүй. Та нар машинаа хаалганаас холдуулна уу.

Кира: Чамд ажлын байр чинь хайран биш үү?

Эр:    Бүсгүй, энэ бол элит орон сууцны цогцолбор, энд намайг хэн ч, юугаар ч сүрдүүлж байгаагүй. Машинаас эндээс холдуул.

Кира: Чи муу новш!

------------------------------------------------------------------------------------------------

Роб:  Сайн уу. Яасан, дажгүй хүүхнүүд байна уу?

Эр:    Байна.

Роб:  Би насанд хүрснийг хэлж байна.

Эр:    Янз бүрийнх байна.

Роб:  Сонс, уучлаарай, би зүгээр л дүүгээ алдчихсан юм. Байршлаар нь харсан энд байж байна. Ороод ирээд чи түүнтэй тэврэлдэж байхыг харлаа.

Эр:    Тонил чи!

Роб:  Харин тэр 14 настай, новш оо!

Эр:    Ийшээ насанд хүрээгүйг оруулдаггүй.

Роб:  Оруулсан гээд бод! Бас чи түүнийг яаж оролдож байгаа бичлэг надад байгаа.

Эр:    Тэнэг тоглоом.

Роб:  Тоглоом гэсэн үү?

Эр:    Утас өгөөдөх!

Роб:  Би одоохон чамд өгнө, гэхдээ хамгаалагч нарт. Тэд цагдаа нарыг дуудна. Би тэдэнд дүүгийнхээ паспортыг үзүүлж, чиний гар утсыг ч шалгана. Насанд хүрээгүй хүмүүсийн зураг байх ч юм билүү.

Эр:    Утас өгөөдөх.

Роб:  Юунаас айсан юм? Ийшээ насанд хүрээгүйчүүдийг оруулдаггүй байх аа. За тэгээд явах уу?

Эр:    Хүлээ. Чи юу хүссэн юм? Алив тохиролцъё.

------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Белозёров, гараарай!

------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Яасан, чиний юмнууд биш үү? Би авъя. Алив хурдал, тэгээд гар.

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  За яасан?

Роб:  Би бүтнэ гэж хэлсэн ш дээ.

Аня:  Янзтай! Энэ хагас сая уу?

Роб:  Үгүй ээ, 120,000 орчим байх. Миний алдаа. Бүгд л балай карттай байдаг болчихож. Гэхдээ бодолцоно. Бүр пос машинтай явдаг болох байх.

Аня:  Тэгээд, тэмдэглэх үү?     

Роб:  Ингэхэд, Ева над руу залгасан. Тэр чамайг хайж байсан. Би мэдэхгүй ээ л гэсэн.

Аня:  Ева яршиг л байна. Энэ миний амьдрал, би юу хүснэ, тэрийгээ хийнэ.

Роб:  Тийм бол тэмдэглэх үү? Чи яаж байна?

Аня:  Яасан, таалагдахгүй байна уу?

Роб:  Таалагдсан, зүгээр л юу... Чи чинь жинхэнээсээ насанд хүрээгүй. Тэгээд, намайг хуурах санаатай байна уу?

Аня:  Гэрт хүргээдэх.

Роб:  Зүгээр л энэ гэнэтийн зүйл байсан. Чи таалагдаж байна энэ тэр... энэ үнэхээр буруу.

Аня:  Тиймээ, олон хүмүүс надад юу зөв, юу бурууг хэлдэг. Ойлго, надад хамаагүй. 

Роб:  За, явж тэмдэглэцгээе.

Аня:  Сонирхол алга. Гэрт  хүргээд өг. Маргааш залгаарай, хариулж магадгүй. 

------------------------------------------------------------------------------------------------

Дима:   Уучлаарай, унтраахаа мартчихаж. Байна уу? Юуны чинь сулласан? Хэн зөвшөөрсөн юм? Би хэлсэн ш дээ, надад...  Хараал ид! Новш гэж! Уучлаарай! Чиний олсыг тайл гэж би хэн нэгэнд хэлье.

------------------------------------------------------------------------------------------------

Алек: Уучлаарай, чамайг энд байгааг мэдсэнгүй.

Мари:   Чи юундаа уучлалт гуйсан юм? Энэ чиний гэр.

Алек: За би явъя даа.

Мари:   Чи оройтож ирэх юм. Киратай яагаад ч таардаггүй. Тэр унтахаар хэвтсэн.

Алек: Тиймээ, харсан. 

Мари:   Чи ор, би болсон.

------------------------------------------------------------------------------------------------

Вад:  Хэний шийдвэр вэ?

Эр:    Бид гүйцэтгэгч нар. Шийдвэр бидэнд хамаагүй.

------------------------------------------------------------------------------------------------

Вит:   Тэгэхээр, хүүхдэд дасахгүй байх юм биз дээ, тийм үү. За...

Төгсөв      

 

 

Back to episodes Go home