Мар- За, эхэлье. Зогсоод өшиглө. Зогсоод өшиглө. Зогсоод өшиглө. Зогсоод өшиглө. Зогсоод өшиглө. Сайн байна. Зогсоод өшиглө. – Хоёр, гурав. Хоёр, гурав. – Бүгдэд чинь сайн харагдаж байгаа биз? Энэ цэнгэлдэхийг хар, аймаар гоё газар байгаа биз?
Эмм- Тийм байна.
Мар- Дүв дүүрэн байгаа биз? Чамайг дэмжихээр ийм их хүн очсон байна гээд бод доо? Тэгвэл гоё л биз дээ? Талбай руу гарахад чинь эх орны чинь нэрийг зарлана. Бас нэрийг чинь дуудна.
Эр- Одоо яг болж байна.
Мар- Би дүүрэн хүнтэй энэ Шанхайн цэнгэлдэхэд ороод ёстой эрүү мулт. Бидний тоглохыг ийм олон хүн үзнэ гээд бод доо. Маргааш ниснэ гэхэд нь шөнөжин унтаж чадаагүй. Байж ядаад, цүнхэн дэх юмнуудаа нэг хийж, нэг гаргаад л. – Би нэг зүйлийг ойлгосон, хүн сайн хичээгээд гадаадад тэмцээнд явахаар сонгогдвол амьдрал ямар сайхан гэж санана.
Бич- Маристелла. Кенийн хөлбөмбөгийн шигшээд горилогч. – Тимо. Герман улсын Олимпын теннисийн тусгай багт орохоор бэлдэж байгаа. – Уянгаа. Монгол Улсын гар бөмбөгийн шигшээ багт орж, Берлин явах хүсэлтэй. – Тойво, Роопэ хоёр. Дэлхийн наадамд дарвуулт завины төрлөөр Финляндыг төлөөлөн оролцохоор хичээж байгаа. – БҮГД ИЖИЛ. Торнстен Эрнст, Тобиас Ликес, Мальт Ньишальк, Гордон Вольк нарын бүтээл. – Финляндын Лати.
Ро- Тавьчих.
Бич- Дэлхийн наадмаас гурван жилийн өмнө.
Той- Дээр нь байгаа дугуйг аваад буулгчих.
Ро- За. – Нээрэн, би чиний тухай нэг их сайн мэдэхгүй юм байна ш дээ. Миний бодлоор манай Финляндын дарвуулт завины төрөл их муу, бараг хөгжөөгүй. Онигоотой юм.
Той- Дулаан орсон Италид очно гээд бод доо. Биеэ наранд шараад л...
Ро- Жаргаж үхнэ ш дээ.
Той- Гоймон идээд, өдөржингөө завиар яваад.
Ро- Тийм.
Той- Хурдан очих юм сан.
Ро- Ламборгинигаар давхиад л. Нээрэн ламборгини унавал гоё доо.
Той- Ламборгини?
Ро- Ламборгини. Ламборгинигаар бэлтгэлдээ явахгүй юү.
Бич- Кенийн Найроби.
Дас- За, одоо бараг дууслаа. Сүүлчийн тойрог, сүүлчийн тойрог. Сүүлчийнх шүү, сүүлчийнх. Гүйгээд байгаарай. Сүүлийн тойрог шүү. Мөрөө хөдөлгөөрэй.
Эр- Одоо хэмнэлтэй.
Дас- Баярлалаа, хөвгүүд ээ. Маш их баярлалаа. Эхлэх үү? Бэлэн үү? За, эхэлье. Зүүн. Баруун. Зүүн. Зүүн. Хоёр хөлөө сайн хөдөлгө. Чадах үгүйг чинь нэг хараадахъя. Зүүн гэхээр ингэж өшиглөөрэй. Доогуур орж ирснийг нь хаа. Хэт доошилж болохгүй. Хөлөөрөө хаа. Дахиад эхэлье. За, баруун. Сайн байна. Доогуур. Доогуур. Доогуур. Доогуур. Доогуур. Сайн байна. За, зүүн.
Мар- Спортоор дамжуулаад би Найробигоос гарч өөр газарт очиж чадна гэдгээ ойлгосон. Ингэж бодохоор урам ордог. Би зөвхөн Кенийн тамирчин баймааргүй байна. Ялалтаар эндээс гарч олон улсын тавцанд гарна. Тэгэх юм бол би бүр сайн танигдаж, Кенидээ илүү их алдаршина.
Той- Туршлага бараг байхгүй болохоор ёстой хэлж мэдэх юм алга. Гэхдээ би хэвийн л дээ, ядаж л тэгж боддог.
Ро- За...
Той- Магадгүй...
Ро- Сайхан хэллээ. Хэрвээ чи бид хоёрын бичлэгийг хийгээд хүмүүст үзүүлбэл Олимпийн шигшээгийн тамирчин байна л гэж бодох байх даа.
Той- Яалаа гэж. Хүмүүс шууд намайг шигшээгийн тамирчин гэж харахгүй ш дээ.
Ро- Би хүмүүсээс асууж үзсэн юм чинь. Бүгдээрээ ижил бодолтой байна лээ. Биднийг хэвийн л гэж боддог юм байна лээ.
Той- Роопэ, чи бид хоёрыг хэвийн гэхгүй ээ, гэхдээ,,,
Ро- Тийм л дээ, гэхдээ хүн бүр хэвийн биш.
Той- Тийм.
Ро- Хүн бүрд ямар нэгэн согог байдаг, яг ийм, тийм гэхгүй л дээ, гэхдээ ийм тохиолдолд өөрсдийгөө хэвийн биш гэж болно.
Тим- Сайн уу? Би Томи Хампэл байна. Миний Ютүб сувагт тавтай морилно уу. Өнөөдөр бүгдээрээ гэдэсний дасгал хийе. Таалагдана гэж найдаж байна. Эхлээд жаахан гүйж биеэ халаая. Биеэ сайтар суллаад аль болох чөлөөтэй шүү. Биеэ халаагаад. Өдийд бие халсан байх ёстой.
Бич- Монгол Улс, Ховд. – Дэлхийн наадмаас 2.5 жилийн өмнө.
Эр- Дагуулаад цохиорой. Зугуухан явуулаарай. Битгий яар. Сайн байна, Тимо.
Эм- Сайн байна.
Тим- Би чадлаа, гуравдугаар үе.
Эр- За, одоо холхон нисгээд өг.
Эм- Яана аа...
Эр- Дахиад. Жина, битгий сандар. Сайн байна.
Тим- Ээж, таны ээлж. – Уучлаарай, дүү минь.
Жин- Сайхан тоглолоо.
Тим- Миний зорилго бол 2023 оны Дэлхийн наадамд оролцох. Охин дүүтэйгээ хос болж тоглодог. Дүү маань арын байрлалаас сайн тоглодог. Би бөмбөг тосож цохихын хаан. Уг нь сайжраад л байгаа. Энэ эрчээрээ хичээгээд байвал чадвараа хөгжүүлж, тэмцээнд орж чадна. Би өөрийгөө сайн тоглож байгаа гэж боддог. Хөгжлийн бэрхшээлтэй болохоор дандаа арын ажил хиймээргүй байна. Би ийм хүн биш. Хөгжлийн бэрхшээлтэй гээд хойш суумааргүй байна. Амар хялбарыг харж амьдралгүй, хүнд хэцүүг давж гарна.
Эм- Өшиглө. Баярлалаа. Зогс. Өшиглө. Баярлалаа. Өшиглө. Баярлалаа. Сайн байна. Гүйгээрэй. Гүйгээрэй. Сара, бөмбөгөө дамжуул.
Мар- Манай нийгэмд эмэгтэйчүүдийг гадуурхдаг болохоор бид бусдаас тусгаарлагдаж, бүхий л боломж хаалттай. Төрсөн эцэг эх маань, бүр аав маань ч гадуурхдаг. Намайг баг байхаас л эцэг эх маань хүртэл надаар ах дүүсийн маань хийчих энгийн ажилд оролцуулдаггүй, намайг чадахгүй гэж боддог байсан.
Той- Аспэргэрийн өвчтэй миний амьдралыг хэвийн хүнийхтэй харьцуулбал,,, би аливааг бодож тунгаахаараа ялгаатай. Хэдийгээр эмгэгтэй ч гэсэн миний оюун санаа амьд. Ганц гэм нь нэг юман дээр төвлөрөхөд л хэцүү. – Татаарай. Тат.
Ро- Татах уу?
Той- Тэг. - Дарвуулт завиар явж байхад бусад бүх зүйл мартагддаг. Санаа зовоосон зүйлс, өдөр тутмын асуудал, хичээл сургууль, бүгд магтагддаг. Тийм юмнуудыг бодох ч үгүй, толгой амардаг. Тухайн мөчдөө амьдарч юу ч бодохгүйгээр маш тайван амардаг. Бүх хурдаараа урагшаа давхина.
Ро- Одоо яах вэ?
Той- Зогс.
Ро- Одоо эргэхгүй шүү, эргэхгүй шүү, эргэхгүй шүү. Ингээд. Доогуур, доогуур, доогуур. Нэг, хоёрын, гурав аа. Эргээд, эргээд, эргээд. Болж байна. Өргө, өргө, өргө. За, болсон шүү. Сайн байлаа, Тойво. Сайн байлаа. Урлаг гэж энэ дээ.
Тим- Анхааралтай сонс. Бахираад баймааргүй байна шүү. Тамина? Жонни? Биш ээ.
Жин- Жолин уу?
Тим- Жолин?
Жин- Жолин өнөөдөр өвчтэй.
Тим- Жолин өвчтэй. Тэгвэл,,, Катя?
Жин- Катя.
Тим- Катя.
Эм- Байна.
Тим- Жон?
Эр- Байна.
Том- Жон, сахилгагүйтэхгүй шүү.
Эр- Юу?
Том- Сахилгагүйтэхгүй шүү. – Наашаа анхаарч бай даа. Белла, Клара.
Жин- Жон.
Тим- Үгүй ээ, Жон. Тийшээ очиж зогс.
Жин- Бүгд байр, байрандаа. Та нар бэлэн үү? За, эхэлье.
Тим- Анхаараарай. Яваарай. – Анхааралтай сонсоод босоорой.
Жин- Бүгдээрээ анхаараарай. Бэлдээд. Явлаа. - Тав, дөрөв, гурав, хоёр, нэг... Болсон. Түр завсарлага.
Мар- Би бусад хүүхдийн адил эрүүл төрсөн. Гэтэл нэг настай байхад миний энд маш хүчтэй өвдсөн. Чихний ард хавдаад хатиг шиг юм гарчихсан гэсэн. Эмнэлэгт очиж үзүүлээд хагалгаанд орсон. Хагалгаанд орсон ч гэсэн би жаахан хүүхэд байсан болохоор тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Ус гараад байдаг юм. Шингэн юм уухаар л энүүгээр гараад ирдэг. Хоол идэхээр, хоолоо зажилсан ч, зажлаад байхаар эндээс ус гараад байдаг юм. Ингэж ус гараад байхаар яагаад ч юм толгой хүч өвддөг. Өвдсөн үед нь хэвтэж амрахгүй л бол толгой тархинд нөлөөлж, ой санамжаа алддаг.
Тим- Өглөөний мэнд, Флориан.
Фл- Өглөөний мэнд, Тимо. Ор л доо.
Тим- За.
Фл- Юугаар явж ирэв дээ?
Тим- Хотын галт тэргээр.
Фл- Метрогоор явж ирсэн юм уу?
Тим- Харин тийм ээ, унтах шахсан. Бараг.
Фл- Тийм үү?
Тим- Мартах шахсан байна лээ.
Фл- Чи Спорт энд Инклүжнд гурван жил ажилласан юм байна.
Тим- Тийм.
Фл- Тэр ажлаасаа гараад шинийг хайж байгаа юм байна.
Тим- Тийм.
Фл- Бид чамд тохирох ажил олж өгнө.
Тим- Ойлголоо.
Фл- Гэрээт ажил болж байна уу? Эсвэл өмнөх шиг чинь үндсэн ажил ч байж болно.
Тим- Мэдлээ.
Фл- Энэ хоёрын аль нэгийг олж өгье.
Тим- Ойлголоо.
Фл- Энд нэг ажил байна, хөлбөмбөгийн клубт сул орон тоо байна л даа. Дасгалжуулагчийн туслах. Чи дасгалжуулагч биш ч гэлээ зааварлагчийн туслах менежер. Дасгалжуулагч гэдэг бол зааварлагч менежер, харин чи туслахаар нь ажиллана.
Тим- За. Өөр ямар ажил байна?
Фл- Байгаа. Спорт энд Инклүжнд ажиллангаа, чи оффист нь ажиллаж байсан юм байна. Тэгэхээр энд нэг оффисын туслахын ажил байна.
Тим- За. Жишээ нь ямар ажил?
Фл- Энэ. Энэ нь дэлгүүрт ажиллах юм байна. Бараа өрөх, хэвлэх, ламинатдах, анхааруулга, тэмдэг өлгөх. Ажлын байранд тавих шаардлага мэргэжлийн дадлагажигч...
Эм- Алстердорфоос ирсэн хүмүүстэй хамт арга хэмжээнд явна. Чи зөвхөн дагаж л явна шүү. Чи биш тэд очоод хийх ажилтай.
Тим- Тиймхэн л санагдаж байна.
Эм- За, яах вэ дээ. Байх л юм ш дээ.
Тим- Дараагийнхыг нь харах уу?
Эм- Тэгье л дээ. Устгалд оруулах бичиг баримт ангилах. Гэхдээ чи иймэрхүү ажил хийхгүй л байх л даа.
Тим- Уйтгартай ажил байна.
Эм- Харин тийм, бичиг цаастай зууралдахаар байгаа биз. Оффисийн ажил хийвэл, чадах болов уу?
Тим- Оффисийн мөртлөө, спорттой ажил?
Эм- Тэр ч тийм, чи спорттой холбоотой ажил байвал хийнэ л дээ. Гэхдээ энэ зөвхөн оффист гэж байна. Чамд хажуугаар нь өөрийгөө давхар хөгжүүлчих ажил хэрэгтэй биз дээ, тээ? Өөрийгөө орхиж болохгүй ш дээ. Бас ахлах сургуулиа төгсөнө.
Тим- Харин тийм л байна даа, хатагтай.
Эм- Нэг л сандраад байх чинь. Жаахан түгшчихээрээ би ингээд араагаа зуугаад ирдэг юм.
Той- Та дандаа л түгшиж байдаг ш дээ.
Эм- Уг нь энгийн сургуульд явуулж үзсэн л дээ, даан ч жилээс жилд ангийг нь цомхотгоод байдаг юм, тэгээд байхаар чинь Тойвод сайн сайханд халтай ш дээ. Завсарлагаанаараа 00-д уйлаад суучихдаг байсан. Хүүхдүүд тал талаас нь татаж чангаана, цасаар шиднэ, зайгаа барьж дөлнө. Гадуурхагдаж, ганцаардвал эрүүл мэндэд нь улам л муу. Сурагчдын нийтэч болгоно гэдэг нь цаасан дээрх л сайхан үлгэр. Уг нь энэний финляндын нийгэмд өгч байгаа агуулга нь бүх зүйлд хүлцэнгүй хандана гэсэн санаа. Даан ч бодит амьдрал дээр хэрэгжиж, ажил болдоггүй нь харамсалтай. Өөрөө тавдугаар давхарт гарч чадах юм уу?
Той- Би өөрөө юү? Чадна. Олон хүн харахаар түгшдэг, энэ миний тав дахь сургууль. Сургуулиас ч айгаад байдаггүй л дээ. Бүх сургууль адилхан.
Эр- Манай сургууль орвол бидний гол зорилго чамайг төгсгөх. Чамд хүнд тусаж магадгүй, манай сургууль чинь Арабианрантагийнхтай ижил энгийн сургалтын хөтөлбөртэй болохоор олон сэдэв дээр нэгэн зэрэг төвлөрөх хэрэгтэй. Гурван сурагч авах байтал зуу гаруй өргөдөл ирсэн. Манай сургууль сурагчдадаа анхаарах зарчимтай.
Той- Би ерөнийдөө сэдэвт анхаардаг л даа.
Эр- Жишээ нь, ямар сэдэв?
Той- Хелсинкид очиж зураг авахуулах газруудаа газрын зураг дээр тэмдэглэчихсэн. Энэ миний сонирхлыг харуулж байгаа юм л даа.
Эр- Манай сургуульд орсон хүүхдүүд аж үйлдвэрт сонирхолтой бол илүү амар нөхцөл бий болдог юм. Ажилладаг амьдрал манай зорилго. Энэ бол манай философи. Хэсэг бүрээр нь цуглуулж, төслийн хавтаст нэгтгэнэ. Ийм л байна.
Той- Дажгүй юм байна.
Эр- Өөр асуух зүйл байна уу?
Той- Байхгүй ээ. Маш ойлгомжтой байна.
Мар- Манай гэрт хамт нагац эгч, үеэл, хоёр үеэл, манай нагац эгчийн хоёр ач, хүү, охин хоёр.
Эм- Өнөөдрийн ногоо шинээрээ байх чинь вэ. Дандаа ийм байдаг бол ч. Наадхаа жаахан чимээгүй. Чи шалгарчих юм бол Берлин явах байх аа? Багт орох юм сан гэж залбирч байна уу?
Мар- Тихх.
Эм- Тэнд очоод юу хийх юм бэ? Чамайг тэнд очихоор хоёр сонголт гарч ирнэ, Германд үлдэх үү, Кенидээ эргэж очих уу? Чи яах вэ?
Мар- Бодох юмгүй, шууд тэндээ үлдэнэ, найз минь.
Эм- Би ч адилхан тэгэх байсан.
Мар- Дотроо тэнд үлдчих юм сан л гэж залбирч байгаа. Эх орондоо хайртай, гэхдээ яаж мэдэх вэ? Кениэс өөр газар очиж амьдарвал... Ядаж л газар үзэх юм даа. Тэгэхээр залбираад л байхаас, манай баг ялаасай. Бурхан ивээх болтугай.
Эр- За, өнөөдөр шинээр ирсэн...
Жин- Тимо, Жина Хампел.
Эр- Тимо...
Тим- Т-тэй.
Эр- Т-тэй?
Эм- Т-тэй юм уу? Вакцины бичиг байна уу?
Тим- Энэ байна.
Эм- Цагийг сайхан өнгөрөөгөөрэй.
Жин- Баярлалаа. Түр баяртай.
Бич- Дэлхийн наадмаас хоёр жилийн өмнө.
Тим- Гадаа.
Жин- Үгүй шүү, Тимо.
Тим- Арай ч дээ.
Жин- Гадаа. Бас гадаа. Тав-тэг. Битгий. – Сайн байна. – Тимо. Дайчин байна шүү...
Эр- Баяр хүргэе.
Жин- Баярлалаа.
Эр- Алив, алив, нааш ир. Уйлаад яах вэ дээ, Тимо минь. Ямар дэлхийн аваргад ороод хожигдчихсон биш дээ. Ханатлаа тоглож, найзуудтай болох л гэж энд ирсэн ш дээ. Хүмүүс нь жаахан өөр л дөө, за юу? Теннист хожно, хожигдоно. Мэдэв үү? Хожсон хүн нь шилдэг, мундаг. Бүгдийн хаан.
Бич- Питер Ландиш. Үндэсний тусгай шигшээ багийн теннисийн зааварлагч.
Эр- Гэхдээ бас чи хожигдлоо хүлээж сур. Хожигдоход юу хамгийн чухал вэ гэвэл... Тимо, над руу хар. Хамгийн чухал нь шударга л бай. Хосын төрөлд танай хамтрагч, та хоёр хожигдлоо гэхэд нөгөө хоёр чинь сайн гэсэн үг. Үүнтэй эвлэрээд хожигдсоноо зөвшөөр. Хосын төрөлд хамгийн чухал зүйл бол, хамтрагч чинь танай дүү биш шүү дээ. Чиний танихгүй хүн байсан. Тэр ч гэсэн энд тоглох л гэж ирсэн. Тийм байхад чи тэрэн рүү ийм царай гаргаад талбай дээр дэвслээд байвал тоглох гэж ирсэн урмыг нь хугална. Чамтай адил тоглох л гэж ирсэн шүү дээ. Тэгэхээр чи хэлээдэх, энэ хосын төрөл чамд жаахан онцгүй санагдсан уу, үгүй юү? Үүнээс цааш түүнээс цааш чи зөвхөн тоглох л гэж ирж бай. Нөгөө баг чинь хожвол зүгээр ээ. Харин чи хожвол, хожсондоо л баярла.
Тим- Би ганцаараа тайван баймаар байна.
Эр- Тэгдэггүй юм даа. Чи теннис тоглох дуртай ш дээ. Уурлах хэрэггүй дээ.
Тим- Дахиж тоглохгүй. Дахиж тоглохгүй ээ. Миний тоглоом биш.
Эр- Тэгээд яах гэж ирсэн юм?
Тим- Би сая тоглосон ш дээ.
Эр- Дахиад хоёр гараа байгаа. Сая чиний сүүлчийнх биш ш дээ. Гэхдээ чи жаахан өөр хандсан бол би дуртай байх л байлаа. Ойлгосон уу? Догь шүү. ----------- Юу сонирхолтой байна вэ гэхээр, Тимо ялагдалтайгаа эвлэрч сурч байгаа нь. Эхний тоглолт өөрт нь их хүнд туссан.
Жин- Надтай тоглоод хожигдчихсон болохоор. Би ч уурлана ш дээ.
Эр- Чи ч хайр найргүй тоглосон л доо...
Жин- Бүр миний эсрэг тоглоод хожигдсон болохоор тэгээд байгаа юм.
Эр- Би ч тэгж бодоогүй л дээ. Мэдээж хэрэг. Одоо л ойлголоо. Тимо, олигтойхон.
Тим- Новш. Шал тэнэг тоглоом.
Эм- За, тайвшир аа.
Тим- Бүр дургүй хүрчихлээ.
Эм- Баярлалаа, баяртай.
Тим- Яагаад цагтай байдаг юм бол? Хурдан дуусчих юм.
Жин- Чи дажгүй юү?
Тим- Харимаар байна.
Жин- За, ойлгож байна. Битгий гунигла л даа, Тимо. Сайн тоглодог хоёр байна.
Эм- Хожиж сурах нь их чухал. Хожил хүүхдийг хөгжлийг түргэсгэдэг. Хожигдол ч муухай л даа. Ялангуяа, оюуны бэрхшээлтэй бол бүр ч хэцүү.
Тим- Энэ удаад би заавал хожно. Хоёр хожигдсон. Одоо жинхэнээсээ тоглоно.
Жин- Сайн байна, Тимо.
Эр- Сайн байна. Одоо өөр тоглож байна шүү.
Жин- Одоо яг хожих байх аа.
Эр- 4:4-өөр тэнцлээ ш дээ? Шударга биз? Сайн байна.
Тим- Гомдоогүй биз дээ?
Эр- Хаанаас даа.
Тим- Баярлалаа.
Эр- Зүгээр ээ.
Тим- Тэнцчихлээ. Тэнцэх сайн биз дээ?
Эр- Сайн байлгүй яах вэ.
Тим- Баярлалаа.
Эр- Энэний төлөө л ирсэн ш дээ.
Тим- Харав уу? Би бас тохиролцож чадаж байна.
Эр- Тохиролцож ий?
Тим- Шударга тохиролцоо.
Эр- Тийм байна.
Эр- Шударга тохиролцоо...
Той- Өнөөдрийн тэмцээн Дэлхийн наадмын эрх олгохгүй ч гэлээ чухал тэмцээн. Энэ тэмцээнд орсноор бид юун дээр сайн байгаагаа, юун дээр алдаж байгаагаа мэдэж авна. Мэдээж, үргэлж түрүүлэхийг эрмэлзэнэ.
Ро- Тойво, залуураа аваад өг дөө.
Той- Байж бай, эгнээндээ ороодохъё...
Ро- За за. Одоо анхааралтай байна шүү, за.
Той- Өнөөдөр амжилт гаргая л гэвэл маш сайн хичээх ёстой.
Эр- Тав, дөрөв, гурав, хоёр, нэг.
Той- Доошоо, доошоо. Болсон. Сая гарааны дохио юу, үгүй юү?
Ро- Гарааны дохио өгчихсөн ш дээ.
Той- Хэн ч юу ч гэсэнгүй ш дээ.
Ро- Зүгээр ээ, яваад л бай. Би цаг харъя. Миний үгэнд ор. Зүүн, Тойво. Татаарай, татаарай. Зүүн.
Той- 10 см л байна ш дээ.
Ро- Тойво?
Той- Роопэ, салхи сөрлөө ш дээ.
Ро- Салхи сөрөхгүй ээ. Араас завь ирж байна. Хамаг чадлаараа зүүн дараадах аа. Эргэ, эргэ. Эргээч.
Эрс- Эсэргүүцэж байна. Эсэргүүцэж байна.
Эр- Өшөө эргэ.
Эр- Дүрэм алдаа гарсан байна. Одоо зөрчлийг шийдвэрлэнэ.
Ро- 360 эргэ.
Той- Яах гэж? Хараа биз дээ, би тэднийхийг мөргөөгүй.
Ро- Тойво, чимээгүй байгаач дээ. Тойво.
Той- Тэднийхийг мөргөөгүй ш дээ.
Ро- Хурдлаач. 360 эргэ. – Болсон. Доогуур нь оруул.
Той- Зөв хийх ёстой. Зөв хийх ёстой. Битгий чарлаад бай. Хүмүүсийн дургүй хүргэчихнэ.
Ро- Сулла. Болсон.
Той- Чамайг сонсохгүй болохоор л би хашхирч байна ш дээ.
Ро- Сонсолгүй яадаг юм. Энэ нүдээрээ харж байна.
Той- Үгүй л байна даа. Чангал. Болсон.
Ро- Тайвшир аа, Тойво. Сайн залуурдахаа л бод. – Хажууд яв гээд ээжид чинь хэлээдэхье. Элина, та дагаад явчих тэгэх үү?
Той- Хэрэггүй дээ. Нөгөө завинуудыг мөргөөгүй мөртлөө 360 эргээд явж байна, тэгээд уур хүрээд байна.
Ро- Биднийг эргэ гэсэн юм, тэгээд л хэлснээр нь хийсэн. Тойво яагаад ч юм уурлаад байна. – Улаан.
Той- Уно.
Ро- Дахиад. Дарчихлаа ш дээ.
Той- Би хожсон.
Мар- Амень.
Тим- 11+5. 11 дээр... 13, 14, 15... 16. – Тимо, битгий яар. Тайван бод. 12, 13, 14, 15... 16. Зургааг хуваах нь гурав. За, надад зургаан бөмбөг байна, бас гурван шуудай. Ижил тэнцүү хувааж хийнэ. Нэг шуудайд хоёрыг хийнэ. Хоёр. Тэгээд хоёрыг гуравт үржүүлэхээр. Дөрөв, тав... Тэнцүү, хоёр. 15-3. 15-ын дараа 14. 14-ийн дараа 13. Мэдээж ш дээ, 12.
Мар- Хүмүүс миний өвчнийг эцэг эхээсээ хараал туссан эсвэл удамшсан гэж ярихыг сонссон. Тэгээд бодоод байсан чинь, манай гэрт би ганцаараа л хөгжлийн бэрхшээлтэй юм чинь яахаараа хараал байдаг билээ? Хачин л байгаа юм даа. Аав, ээж маань намайг хараасан юм болов уу? Эсвэл өвөө, эмээ тэднийг хараасан юм болов уу? Ингээд бодоод байхаар, яагаад хүмүүс манай аав, ээжийг тэгж муухайгаар ярьдаг юм бол?
Эр- Би сайн, ээж ээ. Энэ цүнх ав.
Эм- Зочдоо гэртээ оруул.
Эм- Цүнхийг чинь би оруулчих уу?
Эр- Тэг ээ, оруулчих.
Эр- Хоёр байр хоёулаа амрах өрөөтэй. Хоосон байгаа дундын байр үзүүлье. Дараа нь амрах өрөөг үзүүлье. Ажиллаж эхэлсний дараа зөвлөхүүд 24 цаг ажиллана. Өдөр, шөнөгүй эндээ байдаг. Үз дээ, энэ манай дундын байр. Дундын байрны том өрөө. Ихдээ гурван хүн орно. Хүн тус бүр өрөөтэй. Энд байрлая гэвэл цэвэрлэгээнээс эхлээд бүх ажлаа эхлээд тохироорой. Хонгил, угаалгын өрөөг цэвэрлэгч цэвэрлэнэ. Үлдсэнийг нь та нар өөрсдөө хийнэ шүү.
Той- За. Болж л байна ш дээ.
Ро- Пиццагаа энд халаагаад идээд байж болох юм байна.
Той- Уучлаарай, би одоо тамирчин болсон.
Ро- Тийм дээ.
Той- Гэрээсээ гарч тусдаа амьдраад эхлэхээр хоолоо идэхээ мартаж болохгүй. Хоолоо ид гэж сануулах хүн байхгүй ш дээ, одоо. Яах вэ, ээж утасдаж сануулах л байх.
Ро- Надад ч гэсэн тусдаа амьдрах сайхан байна л даа, гэхдээ гэр цэвэрлэж, өглөө сэрээдэг хүнтэй бол бүр гоё байхгүй юү.
Той- Тусалдаг хүнтэй бол гоё ш дээ, тэ?
Ро- Харин тийм. Даан ч санаснаар болохгүй лд. Давуу талыг нь таван үгээр илэрхийл гэвэл чи юу гэх вэ?
Той- Хямдхан, зай томтой. Хямдхан, зай томтой. Өөрийг хэлж мэдэхгүй. Муугүй л газар байна ш дээ. Гологдохгүй ээ.
Ро- Тэр ч тийм л дээ.
Той- Харин ч сайхан байр байна.
Ро- Хувцсаа угааж байхад чинь зураг авч баталгаажуулна аа. Гоё юм болно доо.
Той- Ээж угаах юмаа аваад ирээрэй гэсэн л дээ. Ядаж орны даавуугаа...
Ро- Харин тийм ээ. – Машинууд байна.
Той- Хөдөлгөөнтэй газар байна.
Эм- Өө, бүр зэрлэгэндээ баригдчихжээ.
Мар- Нэг ч удаа зэрлэгийг нь зулгаагаагүй юм уу? Би аав, ээж дээрээ жилд нэг л ирдэг. Аав, ээжтэйгээ хамт байсан чинь сэтгэл санаа арай дээрдлээ. Эрүүл саруул байгаа дээр нь уулзаж байна шүү дээ. Байх ёстой газраа ирсэн ч юм шиг. Аав, ээждээ туслах сайхан санагдаж байна. Манайх их олуулаа болохоор ядаж л том байшинтай болъё гэж бодсон. Тэгээд би том байшин барьсан, бүгдээрээ, гэр бүлээрээ дотор нь суугаад хэн ч гадаа үлдэхгүй. Хөөх, мөнгө хаанаас олсон юм бэ гээд их гайхсан. Тусгай Олимпын спортоор олсон гэж би сайн тайлбарлаж өгсөн.
Эр- Толгойных нь ард, энд булдруу ургаж эхэлсэн юм л даа. Өвчин тархийг нь гэмтээж, бусдаас арай өөр болж эхэлсэн. Эмчид үзүүлж, оношийг нь тогтоолгоод эмнэлэгт хандсан.
Эм- Эмчид үзүүлээд уу гэж өгсөн эм ой санамжийг нь муутгасан. Тэгээд тусгай сургуульд оруулах болсон юм.
Мар- Багштайгаа уулзсан. Хамгийн түрүүнд тэр миний нэрийг асуусан. Тэгэхэд би нэрээ ч хэлж чадаагүй, яагаад гэвэл, тэр үед миний тархи удаан ажиллаад нэрээ ч санахгүй байсан юм. Багшид би нэрээ ч хэлж чадаагүй.
Эр- Олимп гэж мэднэ биз дээ?
Зэр- Мэднэ.
Эр- Тэгвэл та нар Олимптой юугаараа холбоотой билээ?
Тим- Бид оролцож чаддаггүй.
Эр- Яг тийм. Тэр ч бас зөв. Олимпийн наадам гэж байна. Тэгэхээр, спортоор хичээллэдэг боловч нэг хөлгүй, эсвэл нэг гаргүй хүн байвал юу билээ?
Эр- Пара.
Эр- Зөв, пара олимп. Манай тусгай олимпийн тамирчдын царайг харвал, хамгийн түрүүнд юу харагдаж байна?
Зэр- Аз жаргал. Баяр хөөр.
Эр- Аз жаргал. Баяр хөөр. Бүх Герман даяараа биднийг харж байхад, спортын илэрхийлж чадах хүчтэй сэтгэл хөдлөлийг олж харна. Спорт сэтгэлийн хөдөлгөөнийг хамгийн сайн илэрхийлдэг. Энэ нь бидэнд би ч бас чадна шүү дээ гэдэг бодлыг төрүүлдэг. Бүх дэлхий даяар биднийг үзнэ.
Эр- Биднийг үзнэ.
Эр- Тийм ээ. Ашгүй бидэнд өөрсдийгөө харуулах боломж гарна.
Эр- Тусгай олимп дууссаны дараа тамирчид нь амархан мартагдчихдагийг би анзаарсан. Тэмцээний үеэр хамаатай ч юм шиг байснаа дуусмагц л мартагдмааргүй байна.
Эр- Мартагдана гэж үү дээ?
Эр- Тийм ээ, тэгж бодож байна.
Эр- Тэгэх юм бол ч тун тоогүй хэрэг л дээ. Наадам зургаадугаар сарын сүүлээр эхлэх ч долоодугаар сард дуусахгүй. Цааш үрэглжлэх ёстой.
Эр- Тийм.
Эр- Дараагийн хоёрын турш бид үүнд л бэлдэнэ. Зорилго нь, бэлтгэлийн явцад та нарын царайг илүү танил болгох юм. Та бол харилцааны мэргэжилтэн хүн. Таны бодол их чухал. Ажил дээр ч, спорт дээр ч, дундын байранд орж, гарахад хөгжлийн бэрхшээлгүй хэвийн хүмүүстэй адил харьцаж байгаа биз дээ?
Эм- Үгүй.
Эр- Адилхан хүндэлж байгаа биз? Тэгвэл, амьдралд чинь тохиосон огт таалагдаагүй үеүүдийн талаар ярья.
Эм- Нэг өдөр бэлтгэлээ хийх гээд талбайд очсон чинь баахан хүн байгаа ч би ганцаараа хөгжлийн бэрхшээлтэй нь байсан. Багш нь нэг их хачин харж байснаа, жигшсэн байртай намайг талбайгаас түлхээд гаргачихсан ш дээ. Хүмүүс надаас айгаад байгаа нь анзаарагдвал би шууд очоод бодсоноо хэлчихдэг. Би хөгжлийн бэрхшээлтэй л болохоос биш та нартай л адил хүн шүү дээ. Халдварт өвчин биш. Надтай ярьж, юм асууж болно шүү дээ л гэдэг.
Эр- Үнэндээ, амьдрал дээр сайхан сэтгэлтэй, хэзээд туслахад бэлэн хүн олон байдаг ч яг яаж гэдгээ мэддэггүй л юм. Гэхдээ бид тэднийг ирж, туслах уу гэж асуутал нь хүлээх хэрэггүй. Харин ч бид өөрсдөө дөхөж очоод, туслах зүйл байна уу гэж асууж бай. Битгий өөрсдийгөө дорд үз, битгий өөрсдийгөө бусдаас доогуур тавь. Ийм учраас л би мөрөөдлийнхөө араас тууштай яв гээд байгаа юм шүү дээ. Бид хамгийн сайнаараа хичээж байж л мөрөөдөлдөө жаахан ч гэсэн ойртоно.
Эм- Гар чинь чичирч байна уу?
Той- Үгүй. Намайг авна гэнэ ээ, тэнцсэн байна. Баяр хүргэе, та Лайв Вокэйшнл сургуулийн оюутан боллоо.
Эм- Баяраа тэмдэглэх үү?
Той- Тэгье. Яаж тэмдэглэдэг юм билээ?
Эм- Ёстой сайхан мэдээ байна.
Той- Өнөөдөржингөө л сандралтай байна.
Эм- Хүсэлтээ явуулснаас хойш юу гэж бодож байсан бэ?
Той- Ер нь бол тэнцчихээсэй л гэж бодож байсан. Намайг авахгүй гэвэл тэгээд л тэнцэхгүй ш дээ. Их бага магадлалтай л даа.
Эм- За. Одоо унтаж чадахаар байна уу?
Той- Одоо бол мэдээж ш дээ. Өнгөрсөн шөнө ёстой унтаж чадаагүй.
Эм- Одооноос юм хумаа бэлдэж эхлэхгүй юм уу? Хичээлийн тав хоног дотуур байранд амьдарна ш дээ.
Той- Хувцсаа өөрөө угааж, хоол хийж сурах хэрэгтэй юм байна даа. Өөр ч юм хэрэггүй дээ. Харин оймсоо ахиухан л авчихъя.
Эм- Мундаг шүү. Гэр бүлээс нь баяр хүргэе. Бид чамаар бахархаж байна.
Эр- Эхлэх үү?
Жин- За.
Эр- Аваад ир. Дахиад, дахиад. Гүй, гүй. Дахиад гурав. Гүй. Баларсан юм. Алив, зөв хийгээрэй. Ганц нэг алдаж болно оо. – Мөрөөрөө сайн саваад өгөөрэй. За, анхаараарай.
Тим- Би жаахан хэвтээдэхье.
Эрд- Хэвтээдэхье ээ?
Жин- Дасгалаас зугтаах шинэ шалтагаа олчихоо шив.
Эр- Харин тэгсэн байна.
Тим- Шалтаг аа? Юу гэнэ ээ? Шөрмөс татаад байна ш дээ.
Той- Байна уу?
Эм- Сайхан амарсан уу? Хэр хөвхнөж байна даа? Бараг долоо хагас болж байна шүү. Сэрсэн үү?
Той- Тийм.
Эм- За, үгэнд ороод одоохон босоодох. Буцаад унтчихав аа.
Той- Бослоо.
Эм- Боссон юм уу даа? Орондоо л байгаа юм шиг сонсогдоод байна даа. Хэвтээд л байгаа юм уу?
Той- Үгүй. Жаахан байж байгаад залгачих, тэгэх үү?
Эм- Тэгвэл жаахан байж байгаад залгая. Залгахаар сэрээрэй, сэрээрэй. Түр баяртай.
Той- Байна.
Эм- За, дахиад л ээж нь байна аа.
Той- За.
Эм- Боссон биз дээ?
Той- За.
Эм- Ашгүй дээ. Эсвэл дахиад залгах юм уу?
Той- Яах юм.
Эм- Тэгвэл өнөөдөрт нь амжилт хүсье. Баяртай.
Той- За. Баяртай. Надад туслах хүн байдаг, би ч азтай. Заримдаа хүндхэн байдалд ордог л доо, гэхдээ би учрыг нь олчихдог. Миний хувьд, өргөдөл бичиж, гоё болгож найруулж чаддаг ээж минь байна. Нийгмийн даатгалын газар, эмч гээд олон газар руу өргөдөл явуулахад,,, ээж маань хэдэн зуугаар нь бичээд л бичээд л өгдөг. Тэгж байж л эмчилгээнээс авахуулаад бүх юмныхаа төлбөрийг хийдэг. Иэхнх найз маань над шиг тусламж авч чаддаггүй. Туслаач гэж хандах хүн ч байхгүй. Магадгүй миний үлдсэн амьдралын туршид тусламж хэрэг болох байх. Гэхдээ би өөрөө ихэнхийг нь чаддаг болно.
Тим- Туршилт. Миний Ютүб сувагт тавтай морилно уу. Өнөөдрийн сэдэв бол оролцоо. Би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч гэсэн эрхтэй гэж боддог. Том дарга нар биднийг үл тоож, олигтой анхаарч үздэггүй. Би сургуулиа дунд, дундаас дээш дүнтэй төгсмөөр байна. Гэтэл үгүй, дарга нар үргэлж саад болдог. Гэхдээ Германы үндсэн хуульд зааснаар, 3-р зүйлийн 3-р хэсэг, 2-р заалт, хүн хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран бүгд тэгш эрхтэй. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Баяртай. – Тэгш оролцооны талаарх миний бодол.
Эр- Өнөөдөр бол амьдралын чинь хамгийн мартагдашгүй нэгэн өдөр.
Мар- Эзэн бидний амьдралд юу ч төлөвлөсөн бай хамаагүй, үүрд үлдэг. Халелуяа. Амень. Хамтдаа дуулцгаая.
Той- Би хаашаа явсан зургийн аппаратаа авч явж, зураг дарах дуртай. Дурангаараа би нийгмийн байдлыг голчлон хардаг. Аппаратныхаа араас хүнийг, хүмүүсийг ажигладаг. Спортын зураг дарах угаасаа дуртай. Гэрэл зургийн гол юм нь тухайн мөчийг авч үлдэхэд байдаг. – Жэнцкү, инстаграмын зураг. Баярлалаа. Одоо хэд тойрчих юм бол аяндаа дадчихна аа. Доод цэгээр хэдэн тойрог явах юм бол ойлгомжтой болоод ирнэ шүү. Жэнни, хөмрүүлээрэй.
Эм- Хөмрүүлж болох юм уу?
Той- Болно оо.
Эр- Үгүй ээ, болохгүй шүү.
Той- Болно оо, хөмрүүл.
Эм- Болох юм уу?
Той- Болно.
Эр- Болохгүй. Тойво, чи багш юм уу, би багш юм уу?
Той- Хөмрүүл ээ.
Эм- Битгий нэг газраа бөөгнөрөөд бай. Эсрэг хүнээ сайн хар.
Эр- Жаахан бүжиглээд анхааралтай бай. Тэгээд бөмбөгөө цохихоос нь өмнө, урагшаа ингээд өлмий дээрээ.
Эм- Төв рүү өг.
Мар- Хүн, хүнээ хараач ээ.
Эр- Сайн байна ш дээ, энэ л байхгүй юү.
Тим- Дараа болъё оо, Сэбилл. Өнөөдөр би ядраад байна. Гурав дахид уулзах уу? Амжихаар уу?
Эр- За, бүгдээрээ одоо завиа шодъё. Тамирчид хүрч ирээд энэ дугаартай толиноос аваарай. Тэмцээний өмнө бас дараа толинд харна шүү.
Той- Хоёр.
Ро- За. Дажгүй биз дээ?
Той- Мэдэхгүй.
Эр- Та хоёр аль завийг авсан юм?
Той- Дугаар хоёр. Гараа, гарааны дараа солино.
Эр- Хоёрын дараа.
Эр- Ямар өнгөтэй юм?
Той- Цагаан.
Эр- Дахиад хоёр гараа. Тэгээд давтана.
Эр- Аан, мэдлээ. Би бодохдоо…
Той- Гурвыг л авахгүй юм шүү. Би бүх зүйлийг нарийвчлан төлөвлөдөг. Надад таалагддаг юм. Үйл явдалыг нэг бүрчлэн төлөвлөж, юу ч болсон би бэлэн. Жишээ нь, гол дарвуул унавал яах вэ? Роопэ ухаан алдвал яах вэ ч юм уу?
Бич- Финландын Турку. Дэлхийн наадамын сонгон шалгаруулалт.
Той- Салхитай байна гэж бодсон юм сан.
Эр- Тав, дөрөв, гурав, хоёр, нэг.
Ро- За. – Цуваагаа сайн бариарай. Хурдаа нэм, хурдаа нэм. Хурдал. Одоо хурдаа бариарай. Алив л дээ. Бүх хурдаараа урагшаа.
Той- Цагаасаа эрт баярлах хэрэггүй.
Ро- Чамайг л хөгжөөх гэсэн ш дээ.
Той- Надад тийм юм хэрэггүй ээ.
Эр- Роопэ их хашир үзэж байх чинь ээ.
Той- Яагаа ч үгүй байхад хөгжөөн дэмжих надад таалагддаггүй юм. Ядаргаатай ш дээ.
Эр- 82 барианд орох гэж байна. 83.
Той- Сайн байлаа, сайн байлаа.
Эм- За, та нар тэмцээндээ бэлэн үү?
Эм- Тийм.
Эм- Зүгээр үү, чи? Сэргэг байгаа биз? Эцэст нь хэлэхэд, тэмцээн бүр дээр та нар тус бүрдээ нэгээс олон гоал хийгээрэй. Ойлгосон уу? Тус бүрдээ нэг, нэг гоал шүү. Тэгж байж л байранд орно, ойлгомжтой юу?
Мар- Эзэн минь, танаас гуйж байна, тэмцээн эхлэхээр бидэнд хүч тамир хайрлаач. Тэмцээнд түрүүлэхэд минь туслаач. Алдар гавъяа, нэр хүнд нь танд эргэж очих болтугай. Исүсийн нэрээр итгэж, залбиръя.
Зэр- Амень.
Бич- Кенийн Найроби. Дэлхийн наадмын сонгон шалгаруулалт.
Эм- Довтлооч ээ, довтлооч.
Бич- Дэлхийн наадамаас найман сарын өмнө.
Мар- Айрин? – Хэрэв би Берлин явах хүмүүсийн дунд багтаж чадах л юм бол яг тэндээс эхлээд миний амьдралын түүх өөрчлөгдөнө.
Эр- Гарсан.
Бич- Германы Берлин. Дэлхийн наадамын сонгон шалгаруулалт.
Жин- Тайван, айх юм байхгүй. Тимо, чи одоо авна шүү.
Тим- Баярлалаа, баярлалаа.
Эр- Гадаа.
Жин- Тимо, битгий зүгээр зогсоод байгаач.
Тим- Уучлаарай.
Жин- Болж байна. Сайн байна, Тимо. - Цохиорой.
Бич- Монголын Өлгий. Гарбөмбөгийн бэлтгэлийн талбай.
Мар- Айрин, аваарай.
Эм- Шэрон, хүнээ хаагаач ээ.
Мар- Дасгалжуулагч аа, та Сара, Анни хоёрыг суулгачих, тэгэх үү? Олон гоал алдлаа ш дээ, тэр хоёр. Дургүй хүрчихлээ. Боломж байсаар байтал хожигдчихлоо ш дээ.
Эр- Бүгдэд нь баярлалаа. Дөрвөн гараатай өрсөлдөөнтэй уралдаан боллоо. Урам зоригтой завьчдыг харахад таатай сайхан байлаа. Завь хоорондын харилцаа сайтай, оролцогчид бүгд өрсөлдөхүйц чадварлаг байна. Ингээд нэгдүгээр байрт, зургаан оноогоор Тойво, Роопэ хоёр. Баяр хүргэе.
Той- Баярлалаа.
Эр- Баяр хүргэе.
Ро- Баярлалаа.
Эр- Берлинд очоод өмсөх хувцас. Энэ чиний шагнал.
Ро- Баярлалаа.
Эр- Тусгай Олимпт Хамбургийн багийг төлөөлөн оролцох хоёрдугаар байрын мөнгөн медаль. Тимо Хампэл.
Эр- Хэр тоглосон?
Тим- Сайн.
Эр- Хэддүгээр байранд оров?
Тим- Хосын төрөлд алт авсан. Ганцаарчилсан төрөлд мөнгөн авсан.
Эр- За, тэгвэл сүүлд Колоньд уулзсанаас хойш эрс сайжирчээ.
Тим- Тийм ээ, тэгж болно.
Жин- Тактик талаасаа ч тэр.
Эр- Тактик талаасаа гэнэ ээ.
Тим- Тийм.
Эр- Тамирчин талаасаа ч уу?
Жин- Тийм, тэр ч бас.
Эр- Дүүтэйгээ хамт тоглоод сэтгэл ханамжтай байна уу?
Тим- Тийм, дандаа.
Эр- За, Дэлхийн наадам дээр эргээд уулзъя.
Тим- Тэгье.
Эр- Баяр хүргэе. Баяртай.
Эр- Найробигийн баг. Найробигийн баг. Эгнээд зогсоно уу? Найроби, хоёр. Ийстэрн нэг. Ахлагч нар нь гараад ир. Ахлагч нар индэр дээр.
Эм- Баяр хүргэе.
Мар- Баярлалаа. Энэ медалийг зарж болохгүй ч зүүгээд явахад их гоё харагдах юм байна. Дорийн, чи медалиа зарж байгаагүй биз дээ?
Эм- Зарсан гэвэл худлаа ярьж байгаа шүү.
Мар- Гоёл ш дээ.
Эм- Жинхэнэ алт байсан бол дандаа хожиж байхгүй юү.
Мар- Би л лав хэдийн зарчихсан байгаа.
Эм- Энэ алт шүү дээ.
Мар- Алтан медаль.
Эм- Берлинд очоод алт авах юм бол шагналд нь 750 доллар өгнө.
Мар- Дасгалжуулагч аа, манайд хэдэн оронтоо гарах вэ? Би мэдмээр байна.
Эм- Нийт зургаа гарна.
Мар- Манайх хоёрт орсон ш дээ?
Эм- Бусад багаас шигшээ багт хүн нэмж авч бүрдүүлнэ. Жаран хувь нь хожсон багаас. Дөчин хувийг нь бусад багаас.
Эр- Ингээд сонгогдсон хоёр тамирчныг танилцуулъя, Найробигийн баг. Айрин Аума. Маристелла Ндолва. Одоо бүгдээрээ төрийн дууллаа дуулцгаая. Малгайтай хүмүүс нь малгайгаа аваад зогсоорой.
Мар- Үлдэх бусдыгаа бодохоор жаахан харамсалтай л байна. Тэрнээс бусдаар бол их баярлаж байна, би чинь Берлин явах гэж байна шүү дээ.
Бич- Дэлхийн наадамаас хоёр сарын өмнө.
Эр- Юрген?
Эр- Байна. Байна.
Эр- Юрген. Хоёр ХЛ.
Эр- Тийм. Баярлалаа.
Эр- Оливэр?
Эр- Баярлалаа.
Эр- Эрэгтэй М.
Эм- Тимо?
Тим- Би. – Баярлалаа. – Бид ахиж байна шүү.
Эр- Дэлхийн наадам,,, тэд сайн оролцох уу? – Цахилгаанаа жаахан дээшлүүлчих, цагаан зах нь харагдаад байна. Наадхаа нуучих?
Тим- Ингэж байгаад дахиад нэг авахуулчих уу?
Эр- Хэнд гайхуулах гэж байгаа юм бэ?
Эр- Дуран руу инээмсэглээд хараарай. За, сайн байна.
Эр- Дэлхийн наадамд урагшаа. Харах уу?
Бич- Уянгаагийн сургууль.
Тим- Олимпт оролцоно гэхээр баяр төрөөд байна. Асар том тэмцээн гэж боддог. Энэ миний анхных.
Той- Залуу хүүхдүүдийг спортоор хичээллээрэй гэж улам их уриалъя. Хэн юу чаддагаа харуулж, хэнд ч битгий дорд үзэгдээсэй. Бид бүгдээрээ адилхан гэдгийг бүх хүн ойлгох хэрэгтэй.
Мар- Тусгай Олимпт оролцоод би ганцаархнаа биш гэдгийг ойлгож авсан.
Тим- Би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн шударга ёсны төлөө тэмцэнэ. Зоригтой, хүчирхэг хүн болно.
Мар- Хэзээ ч өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж бодож, өөртөө сэтгэл дундуур явахгүй. Хөгжлийн бэрхшээлтэй гэхээрээ аливааг төгс хийж чадахгүй гэсэн үг биш. Харин ч би энгийн хүнээс илүү төгс төгөлдөр болохыг хичээнэ.
Бич- Маристелла. Тимо, Жина хоёр.
Эр- Баярлалаа.
Бич- Тойво, Роопэ хоёр. Уянгаа.
Тим- Бэлдээрэй. Шоу эхлэх гэж байна.
Бич- Тимо, Жина хоёр мөнгөн медаль хүртжээ.
Мэр- За, би алтан медалийн ялгааг ойлгохгүй байгаа л даа, бас...
Эр- Нөхөр үү?
Мэр- Тийм, нөхөр.
Эр- Нэгийг нь сонго гэвэл?
Мэр- Алтан медаль. Нөхөр дараа нь олдоно.
Бич- Маристеллагийн Кенийн баг алтан медалийн эзэн болжээ.
Той- Ухраад байна ш дээ.
Ро- Тийм ээ.
Эр- За, талбай руу гараарай.
Тим- Жина, хурдлаарай.
Жин- Тимо, маргааш булчин чинь өвдвөл өөрийн чинь буруу шүү.
Бич- Тойво, Роопэ хоёр мөнгөн медаль авчээ. – Уянгаагийн Монголын баг хүрэл медальтан болжээ.
Trailer
Бич- Дөрвөн тамирчин.
Эм- Хаалгач болмоор байгаа юм уу?
Мар- Тийм.
Тим- 11+5... 14... Биш ээ. Битгий яар, Тимо. Тайван бод. 12, 13...
Той- Аспергерийн өвчтэй хүний амьдралыг хэвийн хүнийхтэй харьцуулбал... АДД миний ухааныг сэргэг болгодог.
Бич- Нэг зорилго...
Тим- Миний зорилго бол 2023 оны Дэлхий наадамд оролцох.
Эм- Энэ цэнгэлдэхэд ямар олон хүн байгааг хар даа? Ийм олон хүн чамайг хөгжөөн дэмжинэ гээд бод доо. Сайхан байгаа биз?
Бич- Тусгай олимпийн дэлхийн наадам 2023.
Тим- Миний ютүб сувагт тавтай морилно уу. Өнөөдрийн сэдэв бол хөгжлийн бэрхшээл.
Ро- Хэрвээ хүн ирээд бидний бичлэгийг хийвэл...
Той- За...
Ро- Тусгай олимпод бэлдэж байгаа баг гэж шууд мэдэхгүй ш дээ.
Той- Хөгжлийн бэрхшээлтэй ч, үгүй ч бид бүгдээрээ ижил эрхтэй.
Бич- Маристелла. Кени улс. Тимо. Герман улс. Уянгаа. Монгол Улс. Тойво. Финланд улс.
Эр- Алийг нь сонгох вэ? Алтан медаль уу, нөхөр үү?
Мар- Алтан медль. Нөхөр дараа нь олдоно.
Back to episodes Go home