Good doctor S6 4

Good doctor S6-4

Үргэлжлэх хугацАа:   43мин

Орчуулсан: Ж. Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Му: эр, хар арьстай өвчтөн

Мей: эм, өвчтөн

Ха: эм, асрах газраас ирсэн өвчтөн

 

Эр: Хэт халуун болж...  

Леа: Дөнгөж долоо болж байхад, ийм аймаар... чи юу өмсчиихөө вэ?

Шон: Цэнэглэдэг сэрүүн хантааз. Кевин өнөөдөр 42хэм болно гэсэн. Энэ... миний биеийн хэмийг найман цаг хадгална.  Надад бас хүзүүний сэнс байгаа. Хувийн чийгшүүлэх багц... бас... хамгаалалтын малгай.

Леа: Чи үнэхээр... сайн бэлдэж.

Шон: Бидний ирээдүйд зориулсан хөрөнгө оруулалт. Энийг олон олон удаа ашиглана.  

Эр: Шингэн юм сайн уухаа мартуузай.

Шон: Хэрэг болбол... миний малгайг зээлж болно шүү.

Эр: Ялангуяа өндөр настнууд, архаг хууч өвчтэй хүмүүс шингэнээ сайн нөхөх хэрэгтэй. Хэт халууны үеэр аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөе.

*****************

О: Хайруулан тавагнаас гараад галд орчихлоо.

Лим: Хэлэх ч үг алга. Агааржуулагчаа асаасан юм бол уу?

О: Ви Эй Жимд хэвийн ажиллаж байна лээ. Манай тэргэнцэртэй сагсны багийнхан өнөөдөр үдээс хойш тэнд бүгэх гэж байгаа. Манайд довтлогч хэрэгтэй байгаа шүү.  

Лим: Энэнтэй гурваас хийж чадна гэж бодохгүй л байна. Гэхдээ мөстэй кофе бол ч...

Шон: Повелл эмч ээ, өнөөдөр надтай ажиллана

О: Болж байна. Надад бас адилхан юмнууд өгөх үү? Мерфигийн баг гэдэг дүрэмт хувцас?

Шон: Үгүй ээ. нугасны гэмтэл цусны бүлэгнэлд сөргөөр нөлөөлдөг. Тийм болохоор ийм хүмүүс халуунд илүү өртөмтгий байдаг. Миний санал болгосон мэс заслыг хийлгэсэн бол Лим эмч халуунд илүү амархан дасах байсан.

О: Тэрэнд ийм шийдвэр гаргахад хэтэрхий эрт байгаа.

Шон: Үгүй ээ. Удаан хүлээх тусам засах боломжгүй хаван үүсэх эрсдэл нэмэгдэнэ.

О: Бодох зүйл олон байгаа. Тийм болохоор би яарах хэрэггүй гэж хэлсэн.

Шон: Өршөөгөөрэй. Ч-чи шинээр ирсэн резидент эмч. Би мэс заслын талаар чамаас илүү туршлагатай.

О: Хөгжлийн бэрхшээлтэй байх ямар байдгийг би илүү сайн мэднэ. Яаралтай тусламж.

***************

Мар: Өндөр настнуудын асрамжийн газарт тог тасарсан. Тэндхийн хүмүүсийг манайх руу шилжүүлж байгаа. Тэгэхээр 32 шинэ өвчтөн гэсэн үг.

Ашер: Бас нэг бялуу.

Эр: Тог тасарсан гэнэ шүү. Артын зуун насны ойг тэмдэгдэх хэрэгтэй байна.

Гарчиг: Сайн эмч. 6-р бүлгийн 4-р анги.

Мар: Бүгдэд нь үзлэг хийж, наршсан үгүйг шалга. Архаг өвчтэй бол хөдөлж магадгүй. Үлдсэн нь чинийх. Бүгд мэс засал хийлгээгүй. Заримд нь дусал бас сэрүүн хөнжил хэрэг болно. Бас байрлал тогтоох бугуйвч.

Ашер: Фред, Жинжер хоёрыг авмаар байна уу, эсвэл Стэнли Ковалскийг уу?

Ал: Таны зүрхний цохилт хурдан байна, хатагтай Хамилтон. Тэгээд хэм алдалт чинь нэмэгдэж.

Ха: Зүрх маань намайг 90жил амьдруулж байна. Тэрэнд хатуурхах хэрэггүй. Намайг Эдна гэж дуудаж болно.

Ал: 90? Үгүй байлгүй дээ, би итгэхгүй байна.

Ха: Асрах газрын Жеррийг санагдуулчихлаа. Гэхдээ та илүү царайлаг юм.

Ал:  Эднад таван мл метопролол өгье. Зүрх нь зогсчихлоо. Аппарат аваад ир.

С: Цохилт нь ороод ирлээ. Сайн байлаа эмч ээ.

Ал:  Хавиргыг нь хугалсныг эс тооцвол. Томограф авах хэрэгтэй, хэр гэмтсийг нь харъя.

Шон: Хөгшин биш байна.

О: Брукс Музи. 41-тэй. Өдөр тутмын 60км дугуй унадаг уламжлалаараа явж байгаад ухаан алдсан.

Му: Тийм ээ. Халуунаас л боллоо. Шингэн дутагдаад л тэгсэн байх.

Шон: Цаг агаарын суваг үзэж байх хэрэгтэй. Дусал залга.

О: Уян зүү тавих юм байна. Судас нь харагдахгүй байна.

Шон: Судсыг нь тэлэхийн тулд тогших хэрэгтэй.

О: Тэр шингэний дутагдалтай. Уян зүү тавьсан нь дээр.

Шон: Үгүй ээ. Илүү  туршлагатай эмч хэрэгтэй. Тэр өвчтөний катетрын уутыг нь солиод өгчих.

Жо: Дотор халуун нь 41 байна. Тааруу байна.

П: Суганд  хийе. Хоёр сэрүүн хөнжил өгсөн ч ямар ч нэмэр алга.  Даралт нь унаж байна. Халуунаас болоод дотор эрхнүүд нь шарагдаж байна.

Эм: Утаа мэдрэгч байна. Марти, пликаа унтраагаагүй юм уу?

Жо:  Хамраар нь ходоодыг нь угаах хэрэгтэй.

Эм: Марти, би айгаад байна.

П: Мей. Намайг Перез эмч гэдэг. Та эмнэлэгт байна. Бид танд санаа тавина аа. Зүгээр ээ.

******************** 

Эр: Грациас сениорита. Мягмар гарагийн танго. Бид бүгдийг нь Аргентин маягаар хийдэг.

Мо: Ойлгомжтой.

Эр: Тэр залуу гурван удаа бүжгийн хичээлд явдаг. Тэр эмэгтэй тэрэнд их сайн.

Ашер: Фред, Жинжер хоёр уу?  Яг харагдаж байгаа шигээ үнэхээр эгдүүтэй юм аа.  

Мо: Бүжиглэж байгаа хоёр чавга шиг.

Ашер: Өтөл насандаа дурласан хосууд дургүйг чинь хүргээ юу?  Тиндер мөн биз дээ? Би профайлыг чинь харсан.

Мо: Чи яагаад Тиндерт байгаа юм?

Ашер: Хамт ажилладаг хүмүүсээ тагнах гэж. Ууртай байгааг чинь буруутгахгүй ээ. болзооны  санд хэд эргэлдсэний дараа уур хүрэх нь аргагүй.

Эр: Амор.

Мо: Артур Аббот.

Ашер: Арт? За. Хол явж чадаагүй байх ёстой.

Эр: Зуу хүрч байгаа юм. Өнөөдөр. Арт их сэргэлэн новш байгаа юм.

*******************

Ха: Өнөөдөр миний амийг аварсан гэж сонссон.

Ал: Тэгж байхдаа би хавиргануудыг чинь хугалчихсан. Тэгээд бид томографийн зураг авсан. Бид нар таны баруун уушигнаас гэдэс рүү чинь явсан хорт хавдар байгааг мэдсэн.

Ха: Авч болох уу?

Ал: Тийм ээ, гэхдээ таны насан дээр... Таны бие ийм том мэс засал дийлнэ гэж бодохгүй байна. Би танд байгаагаар нь үлдээ гэж зөвлөх байна. Тэгвэл хэдэн сарыг сайхан өнгөрөөж болно.

Ха: Хэдэн сар аа?

Ал: Зургаа. Долоо ч байж магадгүй.

Ха: Чи өнөөдөр миний амийг нэг удаа аварсан. Дахиад чадна гэдэгт итгэлтэй байна.

Ал: Эдна, мэс засал хийнэ гэхээр хэцүү байна.

Ха: Тэгвэл би өр хүний санал сонсмоор байна. Бас дахиад нэг цөцгий-скочтой пуддинг. Их төвөг удахгүй бол шүү дээ. Хм...

*******************

Му:  Повелл эмч таны дуртай ажилан биш байх нь ээ?

Шон: Бид нарт хүн ялгах эрх байхгүй. Гэхдээ болдог байсан бол тэр миний дуртай ажилтан болж чадахгүй. Тэр их ядаргаатай.

Му: Надад 68 ажилтан байдаг. Долоо нь ядаргаатай. Тэр долоогийн дөрөв нь миний хамгийн сайн ажилчид. Тэд эсрэг тэсрэг үзэл бодлоороо намайг байнга сорьж байдаг.

Шон: Хм...

Му: Амьсгалж чадахгүй байна.

Шон: Код хөх. Зүрхний цохилт 32. Тэргэнцэр хэрэгтэй байна.

******************

Шон: Бүтцийн асуудлаас болж зүрхний цус багадалт үүсгэж байна.

О: Тэгсэн бол шуугиан сонсогдох ёстой. Титэм судасны нарийсал юм бол уу?

Шон: Ү-үгүй. Бруукийн тропонины хэмжээ бага зэрэг л өссөн. Сайн уу, Леа.

О: Цусан дахь элекролитүүд нь хэвийн биш байна. Шингэний дутагдлаас болоод цус хариу үйлдэл үзүүлсэн байж магадгүй.

Шон: Чиний буруу. Чиний эсрэг байр суурь тус болохгүй байна. Энэ бүтцийн асуудал. Энд арван хэмээр сэрүүн болохоор бид нар энд байгаа юм. Повел эмч халуунд бэлтгэгдээгүй ирсэн байна. Очоод титэм судасны рентген авахад бэлд.

***************

Ашер: 42хэм халуун байна. Арт яах гэж эмнэлгээс гардаг байна аа?

Мо: Зөнөх өвчин гэдэг юм.

Ашер: Сэргэлэн ч бай ийм хол явж чадахгүй дээ.

Мо: Эндрьюсийн хэлсэнээр бугуйвч зүүчихсэн бол бид нар амьд үхдэл хайж ингэж явахгүй л байсан.

Ашер: Эндрьюс чам  руу харж байсан, над руу биш. Санаа чинь зовоогоод байгаа зүйлийг талаар ярилцах уу?

Мо: Чи наад руугаа алдсан залуугаа хай. Би ийшээ харъя.

*******************

Леа: энд 25хэм байна. 27-оос дээш давах юм бол сервер эвдрэх болно. Ноён Ууртай яагаа  вэ?

Шон: Би ноён Ууртай биш.

Леа: Чи Повелд уурлаад байсан.

Шон: Тэр надад таалагддаггүй.

Леа: Муу эмч болохоор уу?

Шон: Тэр... олон алдаа гаргадаг. Гэхдээ бусдаас илүү биш.

Леа: Тэгвэл зан ааш нь уу?

Шон: Тэр ядаргаатай.

Леа: Яагаад ядаргаатай гэж?

Шон: Тэр... дураараа.

Леа: Бидний мэддэг нэг хүнтэй төстэй сонсогдож байна.

Шон: Тийм. Гэхдээ надад Морган таалагддаг.

Леа: Тэрэнтэй асуудлаа шийдэх эхний алхам бол ямар асуудал байгааг тодорхойлох.

Шон: Би яагаад асуудлаа шийдэх ёстой юм?

Леа: За, тог тасарчихлаа.

Шон:  Өө. Удсангүй.

Леа: Энэ нөөцийн үүсгүүр ажиллаж байгаа юм. Хэр удаан тэсэхийг нь мэдэх юм алга.

**************

П: Таны лабораторийн шинжилгээ, зураг ирсэн. Халуунаас болоод таны зүрх, уушгинд гэмтэл учруулсан. Эдгэрэх боломжгүй. Бас...

Жо: Мей, та үхэж байна. Тун удахгүй. Хэдхэн цагийн дотор. Гэхдээ бид таныг өвдөхгүй бас тухтай байлгахын тулд чадах бүхнээ хийнэ ээ. Танд дуудуулах гэр бүл байгаа юу?

Мей: Үгүй. Нөхөр маань өнгөрсөн жил нас барсан. Тийм биз дээ?

П: Танд дэргэдээ байлгахыг хүссэн хүн байна уу?

Мей: Марти үргэлж хүмүүстэй сайн ойлголцдог байсан. Бид хоёр дэлхийг үзнэ гэж ярьдаг байсан. Марти бид хоёр арай гэж... хуримынхаа 60жилээр аялалаар явах гээд бүртгүүлчихсэн. Парис руу. Даанч тэр хавдар тусчихсан. Тэгсэн ч гэсэн явна гэхээр нь... би үгүй ээ, эхлээд эмчлүүлье гэсэн...

*************

Аа:  Сайн уу, Эдна. Намайг Аарон Гласман гэдэг, эмч. Таныг хоёр дахь санал сонсмоор байна гэсэн.

Ха: Ийм хурдан ирсэнд баярлалаа.

Аа:  Би ойрхон явж байсан юм. Халууныг яаж тэсч байна даа? Би энийг авчирсан. Хэрэг болж магадгүй. Амьсгаа чинь давхцаж байна уу?

Ха: Тэгдэг болоод удаж байна аа. Төвөгтэй санагдахаа больсон. Гэрт, бүх зүйл бэлэн байдаг.

Аа:  Сайн хэрэг шүү.

Ха: Тийм ээ. Би хашаанд гарч суух дуртай. Тэнд их сайхан гааны мод байдаг юм. Өнгөрсөн зун зээ охин маань Южинээс ирэхэд бид хоёр тэнд суугаад... зүгээр л навчнууд нь хөдлөхийг харсан.

Аа:  Сайхан сонсогдож байна.

Ха: Тийм ээ.

Аа:  Болох уу? Энд дарахаар өвдөж байна уу? За за. Тийм гэж ойлголоо. Ой санамж, мартамхай болох, будилах зэрэг шинж тэмдэг илэрсэн үү?

Ха: Би 90-тэй. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт болсон тоглоомын үеэр би гурван удаа ялсан. Энэнээс дор байж болох л байх.

Аа:  Хөзрөнд сайн байх нь.

Ха:  Аанхан.

Аа:  Эдна, энэ хавдар бол мангас. Энийг авах маш эрсдэлтэй байх болно. Мэс заслын үеэр “амьд” үлдэхгүй ч байж магадгүй. Эсвэл тэрнээс ч дор. Амьсгалын аппарат, байнгын өвдөлт, хөдөлгөөнгүй болох. Парк эмч энийг бүгдийг нь хэлсэн үү?

Ха: Тийм ээ, хэлсэн. Би мэс засал хийлгэмээр байна. Бас дахиад нэг цөцгий-скочтой пуддинг. Зав байгаа бол...

Аа:  Хичээе ээ. Мэс засал хийхээр болсон.

Ал: Эднагийн зүрх зогссоныг та мэдэж байгаа шд.

Аа:  Гэхдээ аппарат хэрэглэхгүйгээр буцаад цохилж эхэлсэн.

Ал: Энэ 20настай хүнд ч хэцүү мэс засал.

Аа:  Тэгээд? Нас ганц асуудал биш.

Ал: Тэр юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа.

Аа:  Мэдэж байгаа гэж бодож байна.

Ал: Хэтэрхий өөдрөг байна.

Аа:  Мухар сүсэг ч юм билүү? Ямар ялгаа байгаа юм? Тэр мэс засал  хийлгэхийг хүсч байгаа.

Ал: Тэр мухар сүсэг өөрт нь үлдсэн жаахан амьдралыг сүйтгэж магадгүй.

Аа:  Тэрний шийдвэр.

*****************

Леа: Тогны хэрэглээг сайн хязгаарлах хэрэгтэй.

Мар:  Танай серверүүд бусад бүх хэлтсээс илүү тог хэрэглэж байна.

Леа: Тэгэхээс аргагүй. Серверүүд ажиллагаагүй болчихвол Смарт-Энержи-Хаб ажиллахгүй.

Мар:  Смарт-Энержи-Хаб гэж юу юм?

Леа: Тогийг хамгийн хэрэгтэй газар руу шилжүүлж, хэрэггүй газрын нийлүүлэлтийг бууруулдаг юм. Энэнгүйгээр үүсгүүрүүд ачааллаа дийлнэ гэж би баталж чадахгүй.

Мар:  Бак-ап системд бак-ап хэрэгтэй гэж үү?

Леа: Хаб байхгүй бол бид нар одоо харанхуйд ажиллаж байгаа. Одоо хөдлөх хэрэгрэй. Дээд талын хоёр давхрыг хааж, өвчтөнүүдийг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй.

Мар:  80хүний эмчилгээг эрсдэлд оруулах  гэж үү? Би өвчтөнүүдээ мэдье. Чи тэр Хаб-аа мэд.

****************

Шон: Миний яагаад чамд дургүй байдгийг ярилцах хэрэгтэй байна.

О: Хөгжилтэй л юм.

Шон: Гарын тосноос чинь бүйлс хүчтэй үнэртдэг. Тодосгогч хийлээ. Чи зөрүүд, бас тэвчээргүй, гахайн зүх шилжүүлэн суулгахыг эсэргүүцсэн, дусал залгаж журсыг үл тоомсорлосон...

О: Бас Лимд мэс засал хийхийг чинь дэмжээгүй.

Шон: Тэр тал дээр ч гэсэн чиний буруу байсан.

О: Надад ч тэгж санагдаж байна.

Шон: Маш зөрүүд. Бас... бүйлс...

О: Ямар нэг юмны нөлөөгөөр анхаарал чинь сарнихыг би харж байсан. Тэглээ гээд хөгийн зан гаргахыг чинь харж байгаагүй.

Шон: Гол судас нь гол судаснаас биш уушигнаас гарсан байна. Энэ маш ховор бас их төвөгтэй мэс засал болох нь

О: Тэр хэзээ ч үхэж магадгүй.

Шон: Тийм ээ, тэгж магадгүй.

****************

Шон: За.

О: Титэм судасны холбоосыг өөрчилбөл яах вэ?

Леа: Хөргөгч.

Шон: За. Брууксийн биеийн бүтэц судасны холбоосыг өөрчлөхөд амаргүй. Цээжийг нь нээх хүртэл шаарлагатай бүх мэдээллийг авах боломжгүй.

О: Эхлээд зүрхний МRI хийвэл ямар вэ?  

Шон: Ямар ч нэмэргүй. Артерийн судаснууд нь мушгирсан бас өргөссөн байгаа. Зургийг унших боломжгүй гэсэн үг.

О: За. Тэгвэл төлөвлөгөөгүй байх төлөвлөгөөтэй байгаа юм уу?

Шон: Миний төлөвлөгөө цээжийг нь нээгээд, ажиглаад тэндээсээ шийдвэр гаргах.

О: Ийм хэцүү зүйл дээр гэнэтийн шийдвэр гаргах...

Шон: Надтай сөргөөцөлөхөө боль. Би чамаас илүү мэс заслын туршлагатай.

О: Тийм ээ. бас надад заах нь чиний ажил.

Шон: Тэгвэл яагаад надтай адилхан мэддэг юм шиг аашлаад байгаа юм? Тэр өөрчөгдөхгүй болохоор тэрэнд яагаад дургүйгээ мэдлээ гээд юу ч өөрчлөхгүй юм байна. Чамайг энэ хэргээс хаслаа.

Леа:Эхний серверээ алдчихлаа.

******************

П: Уушиг орлуулагч, бөөрний аппарат залгавал ямар вэ? Тэгвэл Мей олон эрхтэн шилжүүлж суулгах хүртэл тэсэх бай, бас...

Жо: Данни. Тэр цус бүлэгнэлийн эсрэг эм ч ууж чадахгүй.

П: Тийм л дээ.

****************

О: Хэр байна даа, дарга аа?

Лим: Миний өрөө саун шиг л байна. Вайфай тасарчихсан. Бас хоёр цаг хйисэн ажлаа алга болгочихлоо.

О: Эндрюс эмнэлэг, яаралтай тусламжийн төв хоёрт анхаарлаа хандуулж байгаа. Бид хоёрт хоёр гурван цагийн зав байна. Ви Эй-гийн агааржуулагч ажиллаж байгаа.

Лим: Би 20минутын дараа сэргээн засах эмчилгээтэй.

О: Гэмтсэн үед сайжрах гэж л эмчилгээнд явдаг.

Лим: Би гэмтчихсэн.

О: Байсан. Одоо тийм биш. Хөгжлийн бэрхшээлтэй амьдарна гэдэг, хавдартай амьдрахаас өөр. Үхэхгүй. Бас өвдөхгүй. Эрүүл, чадварлаг эмэгтэй миний өөдөөс хараад сууж байна. Тэгж  байгаад чи ч гэсэн өөрийгөө тэгж хардаг болох хэрэгтэй.

******************

Ашер: Чиний зөв байж. Бугуйвч зүүх ёстой байж. Эндрюс над руу харж байсан.

Мо: Миний сэтгэлийг засах гэж тэгж хэлж байна уу?

Ашер: Чадсан уу?

Мо: Үгүй. Би ахлах сургуульд орсон жилээ би зорилгоо самбар дээр бичсэн. Хоёр морьтой, байт харвааны олимпийн медаль, Н-Сингтэй хамт аялан тоглолт хийнэ. Биелүүлэхгүй байсан ч болох зорилгууд. Гэхдээ... мэс заслын эмч болж, гэрлэж... хүүхэдтэй болох? Нэг нь аль хэдийн бүтээхээсээ өнгөрсөн. Бусад нь... хажуугаар гулсаад алга болж байх шиг байна. Зүгээр л... миний амьдралд маш том нүх байгаа юм шиг санагдаж байна.

Ашер: Зорилгоо бичдэг самбартай юм уу?

Мо: Тэр байна.

Ашер: Ноён Аббот. Арт. Сайн уу. Эмнэлгийн эмч нар байна. Таныг энэ халуунаас холдуулаад өгье. За юу?

Мо: Тэр чинийх, Старски.

Ашер: Ноён Аббот. Арт.

****************

О: Би ч гэсэн анх ирээд сандарч байсан.

Лим: Гогцоог нь доошлуулдаггүй юм уу?

О: Наад тэргэнцэрээ хэдэн сар түрж байгаа шд. Гар чинь чадалтай болсон байгаа. Өнөөдөр зүгээр л хөгжилдөнө. Санаж байна уу?

Кл: Хөөх. Өндөр юм аа. Бас урт гартай.

О: Одри, энэ Клей. Ялагдагч багийн ахмад.

Кл: Өөдрөг байгаа чинь таалагдаж байна, Повел.

О: Танайх зургаа тэг байгаа.

Кл: Тийм ээ. Тэгээд л би шинэковыг багтаа авч байна.

О: Урт гартай шинэ хүнийг авчирсан хүн шинэков манайх гэж байна.

Кл: Юу?             

Лим: Би зүгээр харсан нь дээр байх.

Кл: Боль доо. Чамд таалагдана.

****************

Му: Харж байгаад болно гэсэн үү?

Шон: Таны хэвийн бус биеийн бүтэц дээр тулгуурлаад.

Му: Тэгвэл их олон гэнэтийн шийдвэр гаргана гэсэн үг үү?

Шон: Багадаа зургаа.

Му: Повел эмч хаана байна?

Шон: Энэ хэргээс гарсан. Гэхдээ тэрнийг өөр хүн орлоно.

Му: Тэрийг буцааж авчир. Таны гаргасан бүх шийдвэрийг эсэргүүцэг.

Шон: Тэрний эсэргүүцэл тус болоогүй.

Му: Израилийн тагнуулын газар “Арав дахь хүн”-ий сорилтыг давахаас нааш чухал шийдвэр гаргахаас татгалздаг. Боломжит бүх бэршээлийг арилгах үүрэг хүлээсэн хүн. Энэний ачаар миний бизнес амжилттай яваа. “Арав дахь хүн”-тэй ажиллаж чадахгүй бол... би чаддаг эмч олно. 

****************

Мо: Одоо таныг сэрүүцүүлээд өгнө өө.

Ашер: Жером. Жером. Бид нар Артыг олсон.

Ж: Үгүй ээ, би олчихсон. Эмнэлгийн угаалгын өрөөнөөс. Та нар хэнийг барьцаалчихаа вэ?

**************

Кл: За. Яваад байгаарай. Хөөе. Ингэх юм бол би халаасыг чинь ухна шүү, шинэков оо.

Эм: Энд байна... Тийм ээ.

Кл: Буцаад байраа эзэл. 

О: Самбарын доор оч.

Эр: Аливээ. Яваад бай.

Эм: Замаас хол бай.

Эм: Дамжуул.

О: Энд...

Кл: Үгүй ээ, тэрнийг битгий орхи.

Эр: Болгоомжтой.

Эм: Шид шид.

Эр: Тийм ээ.

Кл: Сайхан шидлээ, шинэков оо.

Лим: Ёоёо...

*******************

П: Тэрэнд хугацаа бага үлдсэн.

Жо: Мейг Парис руу авч явна аа.

****************

Шон: Би Повелыг хасчихсан. Өвчтөн маань Арав дахь хүнгүйгээр мэс засал хийлгэхгүй гээд байна. Гэхдээ би Повелыг Арав дахь хүн болгомооргүй байна. Тэр надад таалагддаггй.

Аа: Би дургүй хүмүүстэйгээ байнга хамт ажилладаг. Кэрол. Сайн зүйл дээр төвлөр, муу зүйлийг март.

Шон: Повелд сайн юм байхгүй.

Аа: Тийм үү?

Шон: Байгаа бол, би яаж олохоо мэдэхгүй байна.

Аа: Нийтлэг зүйл. Нийтлэг зүйлээ ол. Жишээлбэл манай хадам аав. Бид хоёр хөлдөөгчинд байгаа хөлдүү зайрмаг шиг л байсан.

Шон: Зайрмаг аа?

Аа: Хэлц үг. Бид хоёр нэг нэгнээ тэвчдэггүй байсан. Тэр надад дургүй, би тэрэнд дургүй байсан. Тэгсэн чинь, Маддигийн... тавын нас хүрдэг төрсөн өдөр байх...Хадам аав маань хөзөр гаргаж ирээд... хөзрийг илбийг төгс үзүүлсэн. Би яг тэр илбийг сурах гэж хэдэн жил оролдсон. Би илбэний үзүүлбэр үзүүлдэг байсан. Гайхамшигт Аароны... илбийн үзүүлбэр. Тэрнээс хойш бид хоёр “гэссэн”. Ойлгож байна уу? Бид нар дотно байгаагүй, гэхдээ хамт байж чаддаг болсон. Нийтлэг зүйл.

Шон: Төстэй зүйл.

*********************  

О: Би хоёр сарын дараа л гоол хийж чадсан.

Лим: Би маргааш гараа ч өргөж чадахгүй байх. Мэс заслын эмчид байж болохгүй зүйл.

О: 0:7 эмч ээ.

Кл: Аанхан.

Лим: Эмч юм уу?

Кл:  Хүүхдийн эмч. Хүүхдүүтэй тоглохоороо хамаагүй дээр шүү.

Лим: Чамд л гэж хэлэхэд надад таалагдаагүй.

Кл: Тийм үү? Тэгвэл яагаад инээгээд байгаа юм?

Лим: Ярвайж байна.

Кл: Өө? Магадгүй ээ. Эсвэл сайхан байсан байх. Дахиад жирийн хүн шиг байх. Юу ч хийж чдаахгй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст гаргадаг тэр эелдэг зан? Их хуран залхдаг юм. Ирэх долоо хоногт цагтаа уулзах уу?

Лим: Яасан ч үгүй.

Кл: За за.

О: Намайг ажилд маань буцаагаад авчихаж.

Лим: Гарсныг чинь мэдээгүй юм байна.

****************

Леа: Энэ надаас илүү та нарт хэрэгтэй байх.

Мар: Нэг үүсгүүрээ алдчихсан. Бусад нь арай  л гэж тэсч байна. Сэхээн амьдруулах, мэс заслын өрөөнүүд л агааржуулагчтай байгаа. Эмнэлэг хэзээ ч харанхуй болж магадгүй.

Леа: Намайг халах гэж байна уу?

Мар: Зөвлөл намайг  түрүүлээд халчихгүй бол ч.

Леа: Би утсаар яриадахъя.

Мар: дугаар зургаа.

*******************

Аа: Уушиг цэвэр, дараагийнх нь.

Ал: Жаахан дилтиазем өгөх үү?

Аа:  Энийг авах гэж оролдож байх хооронд сандаргах хэрэггүй.

Ал: бөөрний паренхим нь ялгагдахгүй байна. Бөөрийг гэмтээхгүйгээр хавдрыг нь салгах арга алга.

Аа: Бөөрийг нь ав.

Ал: Тэгвэл диализ хийлгэх хэрэгтэй болно шд. Тэгвэл цусны даралт нь тогтворгүй болж, ухаан алдах, цусны электролит тэнцвэргүй болно.

Аа: Тэр амьдарч чадна аа. Бөөрийг нь ав.

Ал: Өвөө маань нойр булчирхайн хавдартай болоход эмээ маань эмч нарыг заавал мэс засал хий гээ шахсан. Мэс заслаас үүссэн хүндрэлүүд тэрний амьдралыг маш хэцүү болгосон. Тэр сүүлчийн хэдэн сараа гэр бүлийнхээ асаргаанд өнгөрөөж болох байсан. Гэтэл тэг гурван жил өвдөж, зовсон. Одоо больбол тэр дахиад хэдэн сар сайхан амьдарна. 

Аа: Цөцгий-скочтой пуддинг. Амьдрах хэцүү. Заримдаа цөхрөл, гэнэтийн өвдөлт... юу болохыг, яагаад гэдгийг хэн ч мэдэхгүй. Тэр үед шалтгааныг, эсвэл шалтгаан чамайг олдог. Чи хэн нэгэнд хэрэгтэй. Хайр, зорилгоо олдог. Диализ Эднагийн зээ охиноо хараад баярлах сэтгэлийг, навчны сэрчигнэх чимээг... Цөцгий-скочтой пуддинг  идээд баярлахыг нь болиулж чадахгүй.

Ал: Бөөрийг нь авъя.

*******************

Шон: Брууксийн цочмог үрэвсэл улам хүндэрсэн. Мэс заслыг хойшлуулах арга алга. Чи Цаг уурын суваг үздэг үү?

О:  Энэ Сан Хосе шд. Цаг агаар гэж байхгүй. Өнөөдрийг эс тооцвол.

Шон: Хэлсинкийд цага агаар байнга өөрчлөгддөг.

О:  Финляндын цаг агаарын мэдээ үздэг юм уу?

Шон: Шинжлэх ухааныг урьдчилан таамаглах хэрэгсэл болгон ашиглах нь надад итгэл төрүүлдэг.

О:  Би цаг агаарын тухай сайн кинонууд үзэж байсан. Твистер. Нөгөөдөр...

Шон:Тэр кинонууд бодитой биш.

О:  Шаркнэдо.

Шон:Шарвин. Чи шарвинд дуртай юу?

О:  Нүүрс усанд тийм ч дуртай биш. Гэхдээ Бонс-хео-д дуртай. Вьетнам креп, даршилсан дайкон, улаан луувантай...

Шон:Үгүй ээ, наадах чинь шарвин биш... бид хоёрт төстэй юм алга. Гласман эмчийн зөвлөгөө хэрэг болсонгүй. Леагийнх  ч гэсэн. Чи одоо ч надад таалагдахгүй байна.

*****************

Ашер: 10км дотор байдаг бүх асрамжийн газар руу ярилаа.  Аламитос? Виста-Парк? Идэнвейл? Танил санагдаж байгаа газар байна уу?

Эр: Миний Эмма хаана байна?

Мо: Би Идэнвейлд очиж таарах байх, тийм ээ? Намайг алга болсныг хэн ч мэдэгдэхгүй.

Ашер: Үгүй ээ, тэгэхгүй. Идэнвейл хэтэрхий содон. Алив ээ, чи Парктай буцаад нийлнэ гэдэгээ мэдэж байгаа шд.

Ж: Сэм? Сая нэг хүн яаралтай тусламж руу залгасан. 91настай, Мийдоу Драйвын 378-д амьдардаг Самуэл МакИнтайрыг хайж байна гэсэн.

Ашер: Бид үнэхээр барьцаалчихаж.

Ж: Ач хүү Кайл нь авахаар ирж байгаа. Кайл МакИнтайр, өмгөөлөгч.  

*********************

Леа: Нарны эрчим хүчний компани батерейтай машин яаралтай явуулна гэсэн. Бидэнд хэрэгтэй тогийг өгч чадна.

Мар: Гайхалтай.  

Леа:  Даанч манайх холбогдож чадахгүй. Шууд гүйдэл юм байна. Тэднийд хувиргагч байхгүй гэсэн.

Мар: MRI-шууд гүйдлээр ажилладаг. Хувиргагч байх л ёстой.

Леа: Манай сүлжээнд тохирох үгүйг нь мэдэхгүй  байна.

Мар: Учрыг нь олох хэрэгтэй. Инженер дагуулаад, хувиргагчтай аваад цахилгааны өрөөнд оч.

Леа: За.

****************

Мей: Юу болоод байна?

Жо: Мей, бид таныг бяцхан аялалаар авч явна. Зүгээр л суугаад харахад болно. Парист тавтай морил.

Мей: Өө... Хөөх... Энэ... Нотр Дам байна. Бас Лувр... Аа... бас... Эйфлийн цамхаг. Бид үзэж чадлаа... Сайхан биш гэж үү, Марти?

П: Тийм байна аа, Мей.

****************

Шон: Бруксийн титэм судасны бүтэц үнэхээр үнэхээр ер бусын юм аа.

О:  Тийм ээ. Тийм байна.

Шон: Би титэм судсыг шууд гол судастай холбоё гэж бодож байсан юм.

О:  Хүрэхгүй.

Шон: Мэднэ ээ. Тэгж хэлэх гэж байлаа.

О:  Уучлаарай. Уучлаарай.  Өөр газраас авсан судсаар судсыг холбож бол...

Шон: Залгаас нь бөглөрнө.

О:  Би яг хэлэх гэж байлаа.

Шон: Надад дэмий санаанууд хэрэггүй.

О:  Энийг сонсоод илүү дээр санаа гаргах байх аа гэж  бодсон юм.

Шон: Ярихаа боль.

О:  Үгүй. Надад дургүй байх чинь хамаагүй. Тэглээ гээд миний санаануудыг үл тоомсорлож болно гэсэн үг биш. Бас чамд хүмүүс ингэж хандах ямар байдгийг чамайг ойлгоно гэж бодсон юм. Төстэй зүйл олмоор байна уу? Тэгвэл энэ байна. 

Шон: Улаан хоолойн ахокардиографи ашиглаад баруун талын титэм судсыг Такэучи аргаар нээж болно.

О: Сайхан төлөвлөгөө байна. Би гол судсыг хавчаараар хавччихъя.  Сайхан төлөвлөгөө байсан юм.

Шон: Хэвтээ хаалганы техник ашиглаад шахуурга хэрэглэхгүйгээр ажиллах хэрэгтэй. 15-ын мэс.

О: Цахилгаан цочроогч байхгүй бол цус алдах өндөр эрсдэлтэй. Аргалахаас өөр арга алга. Гараар тохируулдаг холбоосоор судаснуудын цус алдалтыг зогсоовол ямар вэ?

Шон: Иргэний дайны үеийн арга.

О: Би мэс заслын түүх судлах дуртай.

Эм: 55/32. Тэр хүнд байна.

Шон: Саяны холболтын техник судсыг бүрмөсөн гэмтээнэ. Шахуурга хэрэглэхгүй ажиллаая. Иргэний дайны үед тэд нар металл халааж ашигладаг байсан.

О: Төөнөлт. Хэн нэгэнд нь асаагуур байгаа л байх.

Шон: Би зүсье. Чи төөнө. 

***************

Мар: Болох шинж байна уу?

Леа: Ийм ачаалалд зориулагдаагүй болохоор.

****************

Эм: Цусны даралт 48, цохилт сонсогдохгүй байна. Бид тэрнийг алдаж байна.

Шон: За. Холбож дууслаа.

О: Гол судсыг нээлээ. Зүрх цохилж байна.

Эм: 61/40. Тогтворжиж байна.

**************

Ашер: Жером намайг хүлээх бол уу? Бид нарыг шоронгоос гарах хүртэл.

Ох: Сэм өвөө.

Эр: Миний Эмма байна.

Эр2: Тэр саяхнаас гарч явдаг болсон. Тэрнийг хаанаас олсныг чинь мэдэхгүй. Гэхдээ өнөөдрийн халуун... Та нар амийг нь аварсан байх.

Эр: Баярлалаа.

Ашер: Бид баатрууд. Хэн мэдэх билээ?

******************

П: Баярлалаа.

Жо: Юунд?

П: Чи... Чи гайхалтай хүн.

Аа: Манай Эдна ямар байна?

Ал: Үнэнийг хэлэхэд сайн. Бодож байснаас. Цөцгий-скочтой пуддинг уу? Амттай байна шүү.

Мар: Манайх 80%-ийн хүчин чадлаар ажиллаж байгаа. Сайн байлаа.

Леа: Чи ч бас.

Ашер: Танго бүжгийн хичээл дээр залуутай танилцах ч юм билүү.

Мо: Миний амьдралын тэр нүх? Найз залуутай болох гэсэн юм биш. Хүүхэдтэй болмоор байна.

О: Бруукийн зүрхний бичлэг сайн гарч.

Шон: Анхны тархины мэс засал эртний Египтэд хийгдсэн. Өвчтөн нь үхсэн.

О: Фараоны булшнаас мэс заслын багажнууд олсон гэж сонссон.

Шон: Хүрлээр хийсэн байсан.

О: Чикогод мэс заслын музей байдаг. Завтай болохоороо очиж үзээрэй.

Леа: Энэ, юу болоод байна?

Шон: Гарын тосоо сольчихож.

О: Теннис тогловол ямар вэ? Би хагас сайн болгонд тоглодог. Сэргээн засах эмчилгээнээс болоод завгүй биш бол...

Лим: Би төгсөхөд бэлэн болон гэж бодож байна.

6  бүлгийн 4-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home