Good doctor S6-3

Good doctor S6-3

Үргэлжлэх хугацАа:   43мин

Орчуулсан: Ж. Тамир

Гол дүрүүд:

Шон: эр, эмч

Леа: эм, Шоны эхнэр

Мо: эм, Морган Резник, шаргал үстэй эмч

Лим: эм, тэргэнцэртэй эмч

Ашер:  эр, Ашер Волкэ

Жо: эм, Жордан Аллен, хар арьстай эмч

П: эр, Даниел Перез эмч

К: эм, Кейди өвчтөн

Аав: Кейдигийн аав

Ээж: Кейдигийн ээж

Жу: эм, Жулиа шагайгаа хугалсан өвчтөн

Ал: эр, Алекс эмч

Аа:   эр, Аарон Гласман, нүдний шилтэй хөгшин эмч, 

Мар: эр, Маркус сэтгэл зүйч

О: эм, Одри эмч

 

Нэмэгдсэн дүр:

Дүү: эр, өвчтөн Олли

Ах: эр, өвчтөний ах

Охин: 10орчим насны өвчтөн

Ээж: охины ээж

Аав: охины аав

М: эр, охины төрсөн аав

 

Лим:Сайн эмчийн өмнөх ангиудад: Чи намайг ийм болгосон. Миний уур маш их хүрч байна. Тэр мэс заслаас болоод би энэ тэргэнцэр дээр гацчихаад байна.

П: Надад зугаалга таалагдлаа.

Жо: Надад ч бас сайхан байсан.

П:Уучлаарай, би зүгээр л... чадахгүй нь...

Шон: Би яаж засахыг мэдчихлээ. Лимийн саажилтыг мэс заслын аргаар засч болно... Энэ нугас биш.Нурууны багана ясны гажиг.

Мар:Бөгтийлт үүссэн ч гэсэн наадах чинь...

Шон: Тэрнийх 10хэмийн мурийлттай байсан. Одоо 15 байгаа.

Мар: Тэгээд яая гэж бодож байна?

Шон: Хэвлий, цээжээр нь оруулаад хэлбэрийг нь засаад, нурууны ясыг тор, хавтан, боолтоор бэхэлнэ. Нугасанд очих ачаалал багасвал тэр эдгэнэ.

Мар: Болж магадгүй л юм.

Аа: Магадгүй. Үгүй ч байж магадгүй. Ялангуяа нугасны ойролцоо тийм олон төхөөрөмж оруулна гэхээр. Гэдсийг эсвэл уушгийг цоолж мэднэ. Цусны халдвар авах магадлал өндөр.

Шон: Би юуг ч цоолохгүй.

Аа: Өмнөх удаа өөртөө хичнээн итгэлтэй байсныг чинь сануулаад өгөх үү? Уучлаарай, гэхдээ энэ магадлал хангалттай биш. Миний хувьд хангалтгүй.

Мар: Тэгвэл магадлалыг шалгая. Та хоёр мэс засал хийх боломжтой эсэхийг шалгаад үз. Татгалзах зүйл байна уу?

Лим: Үгүй ээ.

Шон: Тэгвэл би эхэлье. Энэ долоо хоногт их завгүй байх нь.

*****************

Ашер: Өнөөдрийг хүртэл ухаан алдаж байгаагүй юу?

Ээж: Үгүй ээ. хэзээ ч.

Охин: Үнэнийг хэлэхэд, өнгөрсөн долоо хоногт ухаан алдсан байх. Завсарлагааны үеэр. Би гэнэтхэн шалан дээр сэрсэн. Намайг Халловины баярт оролцохыг зөвшөөрөхгүй гэж айсан юм. Уучлаарай.

Аав: Зүгээр ээ. Бид нар чамайг эдгээсэй л гэж хүсч байна.

Ашер: Тэгэхээр, Үнсгэлжин байх нь ээ.

Охин: Би гол гоцлол үзүүлбэр үзүүлнэ. “No one is alone”/Бүгд ганцаараа биш/дууг дуулна.

Ашер: Сондхайм уу. Би дуртай.

Охин: Та алинд нь дуртай вэ?

Дуулна...

Шон: Юун дуу билээ? Бас чи яагаад... ногоон болчихоо вэ?

Ашер: Халловин болж байна. Зүрхний цохилт минутанд 38 хэвээрээ. Чамайг гоцлол дуугаа дуулахаас чинь өмнө явуулна гэж найдъя.

Шон:Тэгж болохгүй. Зүрхний чинь цахилгаан систем алдаатай байна. Зүрх зогсох аюултай.  Хэвийн ажиллуулахын тулд өнөөдөр хэм тохируулагч /пейсмейкер/ суулгаж болно.

Ээж: Яагаад ингэж байгаа юм бол?

Шон: Энийг мэдэхийг тулд цусны шинжилгээ, цахилгаан физиологийн үзлэг хийх хэрэгтэй. Дээр нь та гурвын генийн судалгаа. Хэрвээ удамшсан бол та нар ч гэсэн эрсдэлд орсон байх магадлалтай. Халловины мэнд. 

Гарчиг: Сайн эмч. 6-р бүлгийн 3-р  анги.

Дүү: Миний толгой их эргэдэг. Багадаа толгойгоороо юм мөргөчихсөн юм.

Ах: Тэд мэдэж байгаа.

Дүү: Тийм ээ. Заримдаа би мартамхай бочихдог. Крис байнга намайг харж ханддаг. Өдөр болгон намайг өдөр өнжүүлэхээс авдаг. Надад оройн хоол хийж, бас надаар видео тоглоом тоглуулдаг.

П: Сайн ах байна.

Дүү:Нөгөө үгээ хэл дээ.

Ах:Би арыг чинь даана аа, дүү минь.

Дүү: Тэгэхээр нь би... би арыг чинь даана аа, ах аа гэдэг.

Ал:Шархны ирмэгийг сайн нийлүүлсэн байна. Явж болно оо, Олли.

Ах: Нуруу өвдөөд байдаг юм. Хөгширч байгаагийн шинж.

Ал: Өмд чинь томдчихож.

Ах: Сүүлийн үед жин хасаад байгаа.

П: Та сүүлд хэзээ эмчид үзүүлсэн бэ?

Ах: Мэдэхгүй ээ. Олли  бас ажил хайгаад...

Ал: Цамцаа түр өргөж болох уу? Танаас шинжилгээ авч, томографийн зураг авна. Болгоомжлох үүднээс.

****************

Леа: Миний боломжийн гээд байсан хамрандаа пирсингтэй туслах уу? Би ТикТокийг нь үзсэн. Одоо би өөрийг хайж байгаа. Таблетаа уншаад байгаа юм уу?

Шон: Тийм ээ. Гэхдээ би чамайг сонсож байгаа. Лим эмчийн мэс засалтай нийлээд би хоёр ажил хийж байгаа.

Леа: Хоолныхоо дараа болж болохгүй юм уу? Энэ хөгжих боломж. Босс нь юм чинь хуваалцах хэрэгтэй. Намайг кодныхоо мөр болгоныг өөрөө бичдэг гэж бодож байна уу?

Шон: Би... мэс заслын эмч. Мэс заслыг хувааж болохгүй.

Леа: Тэгэхээр чамаас өөр хэний ч хийж чадахгүй хэсгийг нь авч үлдээд, бусдыг нь хүмүүсээр хийлгэ.

Шон: Сайхан санаабайна.

Леа: Угаасаа л миний зөв.

*****************

Эм: Давгүй. Таалагдаж байна. Үзэгслэнтэй.

Лим:Тэгээд хөх өнгийн даашинз уу, эсвэл шар юбка уу?

Эм:Бүгдээрээ гоё юм аа. Болзоо чинь ухаанаа алдана.

Лим:Заавал болзоо байх албагүй шд.

Эм:Хөрш маань намайг романтик зоогийн газарт урьдаггүй.

Лим:Танай хөршүүд90настай хөгшин хосууд. Бас чулуутай ярьдаг даяанч.

Эм:Болзоо мөн биз дээ?

Эм2:Буух болчихлоо.

Лим: Ухаалаг хариулт байна.

Эм:Болзоо.

Мо: Болзоо. Яах аргагүй болзоо. Том асуудал байна. Энэ хувцаснууд чинь тохирохгүй. Өөр юу байгаа вэ? Хөгийн... Онцгүй... Задгай... Хэтэрхий даруухан... Бурхан минь. Үгүй ээ. Өөр юм байхгүй юу?

Лим:Хувцасны шүүгээнд.

Мо: Тэнд уулзъя. 8цагт.

*****************

Жо: Битгий хөдлөөрэй, Крис. Хэдхэн минут болно.  

Ах: За.

П: Би чамайг Халловинд дуртай гэж бодсон юм.

Жо: Дуртай л даа. Гэхдээ мэргэжлийн хүний хувьд би ажлын дараа илэрхийлэг.

П: Сонирхолтой л юм.

Жо: Аанхан.

П: Юу хийх гэж байгаа юм?

Жо:Сан Педро талбайг тойрсон паб хэсдэг уламжлалтай. Бид нар бөөндөө явах гэж байгаа.

П: Сонирхолтой сонсогдож байна.

Жо: Хамт явах уу?

П: Би алгассан нь дээр байх. Гэхдээ баярлалаа.

Жо: Зүгээр ээ.

П: Өчигдөр би эвгүй зан гаргасан байх.

Жо: Зүгээр ээ. Цөсний цоргон дээр 3см хэмжээтэй юм дарсан байна.

П:Нойр булчирхайн хорт хавдар.

*****************

Ашер: Сайн уу.

О: Мэс засалд наадахтайгаа орох юм уу?

Ашер: Генийн шинжилгээний хариуг аваад ирлээ. Скайлер /гемохроматозтой/ илүүдэл төмөр хуримтлуулдаг юмбайна.

О: Зүрхний асуудалтай байх нь аргагүй.

Ашер: Тийм ээ. Аав ээжийнх нь хариуг хар даа.

О: За. Ээж нь дарагдмал гентэй юм байна. Аав нь... тийм биш байна.

Ашер: Тэрний аав биш гэсэн үг. Шинжилгээ өгснийг бодоход өөрөө ч мэдэхгүй байгаа байх.... Ээж, аавд нь юу гэж хэлэх вэ?

Шон: Генийн шинжилгээний хариу. Үүсгүүрийг эгэмний доод хэсгийн хөндийд байрлуулна.

Ашер: Яаж хэлэх талаар санаа байна уу? Гэрлэлтийг нь сүйтгэхгүйгээр?

Шон: Энэ ажлыг та хоёрт даалгая. Хөгжих боломж байх болно. Та хоёр бас Скайларын төрсөн аавд тээгч гэдгийг нь хэлэх хэрэгтэй.

О: Хэн гэдгийг нь мэдэхгүй шд.

Шон: Тэгвэл хөгжих бүр ч том боломж гарч байна. Адсон хавчаар, 3-0-тэй утас.

****************

Ал: Таны нойр булчирхайн хорт хавдар 3-р шатандаа орсон байна. Тэгэхээр одоохондоо үсэрхийлээгүй байгаа гэсэн үг. Гэхдээ тунгалагийн булчирхайд тархсан байна.

Ах: Тэгвэл... Хи-химийн эмчилгээ хийлгэх үү?

П: Хими, цацраг, молекул эмчилгээ хийлгэвэл ойролцоогоор найман сараар л сунгаж болно. Виппл процедур гэдэг том мэс засал байдаг. Цөсний хүүдий, цөсний цорго, нойр булчирхай, нарийн гэдэсний эхний засгийг авдаг.

Ах: За. Хэзээ хийх вэ?

Ал: Амжилттай болох магадлал их бага. Амжилтгүй болбол та улам их өвдөж, амьдрах хугацаа чинь багасна.

Ах: Оллийг бага байхад ээж маань ихэвчлэн гэрээсээ ажилладаг  байсан. Надаар байнга Оллийг харуулдаг байсан болохоор би дургүй байсан. Нэг өдөр би зурагт ном уншиж байтал... тэр шатнаас уначихсан.

П: Та өөрөө хүүхэд байсан шд. Олли гэмтсэн нь таны буруу биш.

Ах: Би тэрэнтэй байхын тулд чадах бүхнээ хийнэ.

Ал: Виппл мэс заслын өмнөх шинжилгээ өгөх захиалга өгчихье.

***************

Аа: Завгүй байна.

Шон:Үгүй ээ. Та өвчтөнийхөө хулхи зөөлрөхийг хүлээж байгаа. Хэвлийн хөндийн дуран, уушигны дуран болон дурангийн задрал ашиглаж болно. Энийг Лим эмчид танилцуулмаар байна.

Аа: Үгүй.

Шон:Энэ аргыг хавдрын мэс засалд ашиглаж байсан.

Эм: Мэс засал гэсэн үү?

Аа: Таны тухай яриагүй байна аа.

Шон:Миний анх гаргасан санаанаас хамаагүй бага зүсэлттэй бас судас гэмтэх эрсдэл багатай арга.

Аа: Үгүй гэж байна, Шон.

Эр: Ёстой галзуу юм аа. Райс Криспи чихэн дотор маань тэсэрч байгаа юм шиг л байна.

Шон:Би Эндрьюс эмчийг хэлснийг хийсэн. Би... гэмтэл гарах эрсдлийг бууруулсан.

Аа: Чи Эндрьюс эмчийн хэлснийг хийгээгүй. Тэрний саажилтыг арилгах боломжийг нэмэгдүүлээгүй.

Эр: Саажилт аа?

Шон Аа: Таны тухай яриагүй байна аа.

Аа: Толгойгоо хажуу тийшээ болго. Хангалттай сайн биш.

*******************

Ээж: Жейкоб удахгүй эргээд ирнэ.

О: Хэдүүлээ эхэлж байя.  Пейсмейкер сайн ажиллаж байгаа.

Ээж: Ашгүй минь гэж.

О: Гэхдээ тэр гемохроматоз гэдэг удамшлын өвчтэй юм байна. Биед нь илүүдэл төмөр хуримтлагддаг.

Ээж: Тэгээд зүрх нь асуудалтай байсан юм уу?

О: Тийм ээ. бас элгэнд нь багахан хэмжээний гэмтэл учирсан. Гэхдээ бид нар цагаа олж мэдсэн байна лээ.Төмөр цусны улаан бөөмөөр дамждаг. Тэгэхээр гол нь байнга цусны шинжилгээ өгч байх хэрэгтэй.

Ээж: Тэгээд болоо юу? Гайхалтай.

Ашер: Баримтанд гарын үсэг зурсан болохоор бид энийг танд бас нөхөрт чинь хоёуланд нь хэл гемохроматозын талаар тайлбарлаж өгөх ёстой байсан. Дарагдмал генийн эмгэг. Скайлер ийм өвчтэй байгаа бол эцэг эх нь хоёулаа ийм өвчтэй  гэсэн үг. Тэгээд бид таныг тээгч гэдгийг тайлбарлаж өгөх ёстой. Гэхдээ нөхөрт чинь байхгүй.

Ээж: Гэхдээ тийм тийм байх ёсгүй. Бурхан минь... Бурхан минь... Жейкобийн коллежийн нэг өрөөнд амьдардаг байсан найз. Бид нар тэрэнтэй бас эхнэртэй нь дотно байсан. Жейкоб сэжиглэдэг байсан. Гэхдээ би үгүй гэж хэлсэн. Тэр үнэхээр гайхалтай байсан, би ухаанаа алдчихсан байсан. Одоо Жейкоб бид хоёр сайн байгаа. Скайлер тэрний охин. Би энийг өөрчлөхийг хүсэхгүй байна.

О: Бид нар нөхөрт чинь шинжилгээнийх нь хариуг хэлэхгүй байж болохгүй.

Ашер: Та төрсөн аавынх нь мэдээллийг өгч болох уу? Тэр тээгч гэдэгээ мэдэх ёстой.

Ээж: Тэрнийг оролцуулмааргүй байна.

О:Тэрэнд таны эсвэл Скайлерын тухай бид юу ч хэлэхгүй. Нууц хамгаалах хууль. Гэхдээ тэр хүн өөр хүүхэдтэй бол аюултай байж мэднэ.

Ээж: Мик Кан. Би явж нөхөртэйгөө ярилцсан нь дээр байх.

******************

Мо: Шанцай шиг харагдмаар байгаа юм уу? Өө.

Лим:Аль дээр үеийн эд байгаа юм.

Мо: Хослуулах юм....

Лим:Луи Витон цамц уу? Аанхан.

Мо: Тэгээд... энэ. Халуухан, сонгодог. Сайн байна. Ганц асуудал нь... Тайлахад хэцүү байж магадгүй. Сайн, муу хоёр талтай. Нөхцөл байдлаас шалтгаалаад.

Лим:Түр завсарлая.

Мо: Юу болоо вэ?

Лим:Би одоо өөр хүн болсон. Бие маань ч өөр.

Мо: Тэрэнд таалагдсан  л байна шд. Учир нь олдоно доо.

Лим:Ганц секс ч биш. Зүгээр л, амьдралаа дахиж эхлүүлэх гээд хэтэрхий яараад байх шиг санагдаад. Тэр надад хэр таалагддаг бол?

Мо: Сайн залуу юу?

Лим:Мэдээж.

Мо: Эгдүүтэй юу?

Лим:Эгдүүтэй.

Мо: Саяхан сайн бас эгдүүтэй залуугаас салсны хувьд... Тийм амархан бүтчихгүй.

Лим:Энэ байхад болно.

**********************

П:Ходоодных нь амыг үлдээж болохгүй юм шиг байна.

Жо:Энийг мэс заслын үеэр шийдэж болно.

П: Би тэнэг зан гаргасан. Эртээд орой. Би чамайг үнсэх дөхсөн. Мэдээж, чи надад таалагддаг. Гэхдээ, надад давж болохгүй шугам байгаа.

Жо:Бид нар хамт ажилладаг болохоор тэгж байгаа бол...

П:Тийм биш ээ. Би одоохондоо хүнтэй болзож чадахгүй. Гэхдээ бид найзууд хэвээр байна гэж найдаж байна.

Жо:За за.

П: Захын хэсгийг нь орхих юм бол гарч болох эрсдэл...

Жо:Хүлээгээрэй. Бид хоёр нэг нэгэндээ таалагддаг нь тодорхой байна. Гэхдээ ямар ч боломжгүй. Ямар нэг шалтгаанаар чи хэлэхээс татгалзаж байна. Тэгсэн  мөртлөө чи хамт байхыг хүсч байгаа?

П: Тийм.

Жо:Элэгний артерын талаар ярилцъя.

***************

Ашер: Бидний хөгжих дараагийн боломж цайны газарт хүлээж байгаа.

М: Намайг тийм ген тээж байгаа гэж байгаа юм уу?

О: Гемохроматоз. Тэгэхээр, хэрвээ та хүүхэдтэй бол...

М: Тийм ээ, хоёр хүүтэй. Зургаан настай ихрүүд.

Ашер: Анхаарах шинж тэмдэгүүд нь арьс нь харлах, элэгний асуудал, тамиргүйдэх, үе мөч нь өвдөх.

М: Үгүй ээ. Миний мэдэж байгаагаар эв эрүүл байгаа. Миний тээгч гэдгийг яаж мэдсэн юм? Би энэ эмнэлэгт үзүүлж байгаагүй.

О: Уучлаарай, нууц хамгаалах хуультай болохоор. Гэхдээ та, хүүхдүүдтэйгээ шинжилгээ өгөх юм бол зүгээр.

М: Нууцлалын хууль аа? Хэний нууц юм?

О: Уучлаарай, бид нар өөр зүйл хэлж чадахгүй нь.

М: Жейкоб. Дейзи хүүхэд гаргаа юу? Хөөе. Сонсооч. Тэд... Энэ хүмүүс намайг дуудаад...

Ашер: Үгүй ээ. Үгүй үгүй үгүй үгүй. Болохгүй...

О: Хугарчихаагүй биз дээ.

*****************

Шон: За, резидентүүд ээ. Энэ тус болсонгүй. Миктэй уулзах газраа буруу сонгосон байна. Микийн хамрын яс хугарсан. Мик та нараас болж хамраа хугалуулсан гэж гомдол гаргасан. Эндрьюс эмч намайг ажлаа муу хийсэн гэж загнасан. Би энэ ажлыг та хоёрт даалгасан шд.

Ашер: Тэр л цайны газар уулзъя гэж хэлсэн шд.

О: Би эсэргүүцээгүй шд.

Ашер:Феменист хүний хувьд надад тэгэх...

Шон: Та хоёр хоёулаа муу ажилласан. Би Лим эмчийн мэс засал дээр ажиллах ёстой. Та хоёр Скайлерын пейсмейкерийг шалга.

*****************

Жо:Элэгний гол артер харагдаж байна.

Ал: Урд талынх нь том тунгалагийн булчирхайг тайрч ав.

П: Парк эмч ээ. Хэвлийн хана.

Жо:Жижиг тархалт биш байна.

Ал: Үсэрхийлэл. Дуусгаж болохгүй нь. Хаах хэрэгтэй. Аль болох хуучин хэвээр нь.

****************

Шон: Ти-9, Эл-1-ийн завсраар араас нь нэвтэрнэ. Урд талаас нь багаж оруулах шаардлагагүй. Мэс заслын дараах хүндрэл гарах эрсдэл багасна. Нугасанд ачаалал өгөхгүйн тулд ясыг ар талаас нь тэгшилсэнээр үр дүн нь ч сайжирна.

Аа: Тэгсэн ч гэсэн хэтэрхий эрсдэлтэй. Лимээс уучлалт гуйсан уу?

Шон: Надад уучлалт гуйх юм байхгүй.

Аа: Бурхан минь, Шон.

Шон: Та одоо ч надад уурласаар байна. Тушаалыг чинь дагаагүй болохоор. Тэгээд л та миний санаануудыг зөвшөөрөхгүй байгаа.

Аа: Чи миний үгэнд ороогүй. Бас хариуцлага хүлээхээс татгалзаад байна. Тийм болохоор тийм ээ, би ууртай байна. Гэхдээ чиний санаанууд хэтэрхий эрсдэлтэй болохоор би татгалзаж байгаа юм.

Шон: Би тэгж бодохгүй байна.

Аа: За яах вэ. Итгэхгүй л байна биз.

Шон: Надад уурлахаа болиосой гэж хүсч байна. Тэгвэл миний санаанууд танд таалагдана.

Аа: Тэгээд нэмэргүй.

Шон: Тэгээд яах ёстой юм? Надад хэр удаан уурлах юм?

Аа: Мэдэхгүй ээ. Би явж үзлэгээ хийлээ.

******************

Аав: Пейсмейкерт асуудал байгаа юм бол уу?

О: Зүрх нь зүгээр байна. Шарлачихсан байна. Элэг нь ажиллахгүй байна.

Шон: Зүрхний бөглөрлөөс болж цусны даралт буурсан болохоор элгэнд гэнэтийн цочрол үүссэн байна. ТэрнийгЮНОС/Эрхтэн шилжүүлэх сүлжээн/-ын жагсаалтад бүртгүүлсэн. Би яаравчлуулж өгөөч гэж гуйсан боловч энэ янзаараа элэгний донор олох хүртэл тэсэхгүй юм шиг байна.

О: Ээжээс нь шинжилгэ авсан. Тохироогүй. Аав нь ч гэсэн. Төрсөн аав нь биш болохоор.

Шон: Төрсөн аав нь яасан?

О: Ээж нь залгаж байгаа ч блоколчихсон юм шиг байна лээ.

Ашер: Бид нар оролдоод үзэж болно шд.

Шон: Чи нүүр рүү нь цохичихсон. Би тэрэнтэй ярья.

******************

Ах: Үгүй ээ. Та нар надад найман сар байгаа гэж хэлсэн шд.

Ал:Бид нар үсэрхийлснийг нь мэдээгүй.

Ах:Би тэрнийг хэзээ ч ингэхгүй гэж хэлдэг байсан.

П: Та тэрэнд юу ч хийгээгүй. Энэ чинь өвчин.

Ах: Тэрнийг асрах газарт өгнө дөө.

Жо: Сайн газрууд байгаа. Өвчтөнд зөвлөгөө өгөх төв танд зөвлөөд өгнө.

Ал:Дүүгээ дуудаж ярилцмаар байна уу?

Ах: Тийм ээ.

***************

Ал:Зав байна уу?

Шон:Алга аа.

Ал:Манай өвчтөн... багадаа тархиндаа гэмтэд авсан дүүгээ бүх насаараа асарч байгаа хүн. Нойр булчирхайны хорт хавдраар үхэж байна. Маш их айж байгаа.

Шон:Виппл мэс засал...

Ал:Энэ мэс заслын тухай асуулт биш. Чамайг тэрэнтэй ярилцаад үзээч гэх гэсэн юм. Стивтэй байхад бас нас барсных нь дараа ямар байсан талаар.

Шон:Яах гэж?

Ал:Чиний сайн явааг хараад сэтгэл нь тайвширна.

Шон:Дүү нь сайн явах үгүйг би мэдэхгүй. Би аутизмтай, тэр тархины гэмтэлтэй.

Ал:Мэднэ ээ, гэхдээ...

Шон:Би автобусанд амьдардаг байсан. Тэдний хаана амьдардагийг мэдэхгүй ч гэсэн, автобус биш гэдэг нь тодорхой. Тийм байсан бол чи надад хэлэх байсан.

Ал:Гэхдээ л чамайг тусалж чадна гэж бодож байна.

Шон:Лим эмчийн саажилтыг эмчлэхэд би тусалж чадах байх. Өвчтөн чинь үхэж байгаа юм чинь.

Ал:Чи яагаад энд байгаа юм?

Шон:Би хуралтай.

***************

Леа:Та Шоныг улам хүнд байдалд оруулж байна. Та энийгээ ойлгож байна уу? Та тэрнийг улам уурлуулаад байна.

Аа:Тэрний хийсэн зүйлийн хариуцлагыг хэн хүлээх юм?

Леа:Тэр хичээж байгаа. Таны уурлаад байгаа чинь тэрэнд ямар ч тус болохгүй.

Аа:Тийм болохоор л би зайгаа барьж байгаа юм.

Леа:Та насаараа тэгж чадахгүй шд.

Аа:Тийм ээ, чадна.

Леа:Больж үз. Та тэрэнд уурласан. Шон уучлалт гуйхгүй. Хэн нэг нь эхний алхмыг хийх хэрэгтэй.

Аа:Тэгээд би байх ёстой юу?

Леа:Тийм ээ, мэдээж.

Аа:Тэр насанд хүрсэн хүн. Бас чиний нөхөр.

Леа:Аутизмтай. Бас таны хүү.

*******************

Шон: Охины чинь элэг ажиллагаагүй болсон. Эцэг, эх нь донор болох боломжгүй. Гэхдээ таных тохирч магадгүй.

М: Намайг элэгээ өг гэж байгаа юм уу?

Шон: Жаахан хэсгийг. Бүтнээр  нь авчихвал та үхнэ.

М: Би уулзаж ч байгаагүй. Би... би... тэрний тухай хоёр хоногийн өмнө л сонссон. 

Шон: За... та-та хоёр цусан холбоотой. Тэгэхээр та хариуцлага хүлээх ёстой.

М: Би хоёр хүүтэй. Би тэд нарт хэрэгтэй. Бас эхнэр. Би эхнэртэйгээ хосуудын зөвлөгөө авч байгаа. Тэр охиныг өрөвдөж байна. Үнэн шүү. Гэхдээ тэрний төлөө гэр бүлээ сүйрүүлж чадахгүй.

****************

Дүү: Манай ах зүгээр болно. Бид нар аялалаар явах гэж байгаа.

П: Олли, Хаукс сувилагчтай цайны газар руу яваад зайрмаг авч идвэл ямар вэ? Аан?

Дүү: Сундэ?

Ах: Тэг ээ. Би Мексикт байдаг нойр булчирхайн хорт хавдар эмчилдэг клиникийн сайт олсон. Дархлааны эмчилгээ, үүдэл эс, нэмэлт тэжээл.

Жо: Би тэр клиникийг мэднэ. Цөхөрсөн хүмүүсийг хуурдаг газар.

Ах: Надад алдах юубайгаа юм?

Жо: Мөнгө. Наад зах нь... Таныг нас барсны дараа дүүд чинь хэрэг болно.

Ах: Намайг байхгүй бол тэр амьдарч чадахгүй.

П: Тэр чадна аа.

Ах: Та ойлгохгүй байна.

П:Намайг бага байхад манай гэрийнхэн их дотно байдаг байсан. Ферм дээрээ бүгд хамт ажилладаг байсан. Манай ах... миний хамгийн сайн найз байсан. Нэг өдөр трактор уначихсан. Ах маань босгох гэж байгаад дискний ивэрхийтэй болсон. Эмч тэрэнд окси өгсөн. 18сарын дараа тэр героин хэрэглэдэг болсон. Зөвлөхүүд... надад, манай ээжид, аавд тэрнээс холбоогоо тасал гэсэн. Тэрнийг гарах газаргүй болго гэсэн. Тэгээд бид тэгсэн. Тэр ч ялгаагүй. Нэг хэсэг... надад нас барчихсан юм шиг санагддаг байсан. Ах маань гэр бүлийн хайр, аав ээж хоёрын заасан юмнууд,  тэрэнд тусалсан гэж хэлсэн. Бид нар тэрнийг аварсан. Дэргэд нь байгаагүй ч гэсэн. Өнгөрсөн сард тэр... хэрэглэлгүй таван жил болж байгаа. Олли давж гарч чадна аа. Тэрэнд үнэнийг хэл.

*********************

Эр: Үг сөрөхөө боль.

Охин2: Би тэгээгүй.

Эр: Хүмүүжилгүй зангаа боль. Хурдан явъя.

Аа: Сургуулиас ярьж байна. Сюзан Доукинсийг дахиад цохио юу?

Охин3: Тэр надад муухай ааш гаргасан. Дандаа л тэгдэг.

Аа: Мадди, бид нар энэ талаар ярилцсан. Зүгээр л тэрнээс хол байхад болно.

Охин3:муухай ааш гаргадаг нь тэр шд. Яагаад би хийдэг юмаа өөрчлөх ёстой юм?

Аа:Яагаад гэвэл хүн зодож болохгүй, Мадди. Заримдаа амьдралд хүмүүс муухай зан гаргаж л байдаг.

Охин3: Та дандаа намайг буруутгадаг.

Аа: Үгүй ээ, тийм биш.

Охин3:Та миний талд байх ёстой шд.

Аа: Би чиний талд байх гэж хичээж байна. Чи хэзээ ч үгэнд ордоггүй болохоор надад тэгэх боломж олдохгүй байна.

Охин3: Та хэзээ сонсдоггүй. Та зүгээр л юу хийхийг заадаг.

Аа: Бурхан минь. За за. Юу гээч? Өрөөндөө ор.

Охин3: Үгүй ээ.

Аа: Чи сая юу гэсэн бэ? Өрөөндөө ор.

Охин3:Таныг үзэн ядаж байна.

Аа:Чамайг өрөөндөө ор гэж байна!

*********************

Шон: Элэгний үйл ажиллагааны доголдол. Шинэ элэг байхгүй бол тэр маргааш гэхэд үхнэ.

О:  ЮНОС-оос түрүүлж авах зөвшөөрөл авсан уу?

Шон: Үгүй.

О: Тэгвэл өнгөрч.

Шон:Тийм биш ээ. Төрсөн аавынх нь тохирч магадгүй. Эхлээд та хоёр Миктэй учраа олоогүй. Дараа нь би учраа олоогүй. Энэ удаа хамтдаа арга бодож олъё.

****************

Ах: Олли, хоёулаа Мексик явахгүй.

Дүү:Эдгэчихсэн юм уу?

Ах: Үгүй.

Дүү:Үхэх гэж байгаа юм уу?

Ах: Тийм. Гэхдээ хоёлуу минут болгоныг хамтдаа өнгөрөөнө. Би  чамд сайн асрамжийн газар олж өгнө. Хэцүү гэдийг ойлгож байна. Олли, намайг уучлаарай.

Дүү:Ражан асрамжийн газар байгаа. Ражан. Өдөр өнжүүлэхэд цуг явдаг. Тэр өөрийн гэсэн унтлагын өрөөтэй, бас хүмүүс нь эелдэг гэсэн. Тэр зүгээр байгаа. Би арыг чинь даана аа, ах аа.

Ах: Би арыг чинь даана аа, дүү минь.

********************

Аа:Орж болох уу? Би чамд уурласан нь... шалтгаантай. Гэхдээ би хичнээн ч уурласан бай... би чамайг хайрласаар байх болно. Би энийг Маддийд олон хэлж байгаагүй.

Шон: Би... наад үгээрээ юу хэлэх гэснийг чинь ойлгохгүй байна.

Аа:Чамд хайртай гэж байна.

Шон: Би ч гэсэн.

Аа:Надад  шалтгаан байсан. Чиний гаргасан санаануудаас татгалзсан нь, сэтгэл хөдлөлтэй холбоогүй юм шүү. Гэхдээ дурангийн мэс заслын төлөвлөгөөнд чинь боломж байж магадгүй. Лимийн томогрофийн зураг байгаа юу?

Шон: Надад зөндөө байгаа.

Аа:Нэгнээс нь эхэлье.

*******************

М: Ирсэнд баярлалаа залуус аа.

Леа: Их гоё байлаа.

М:Баярлалаа.

Леа: Намайг Леа гэдэг.

М:Мик. Анх удаа ирж байна уу?

Леа: Тийм ээ. Тийм. Би... нэг юм үзүүлж болох уу?

М:Мэдээж... Хөөх. Тэр... гайхалтай. Таны охин уу?

Леа: Ү-үгүй ээ. Таных.

*****************

Шон: Арьсанд багахан хэмжээний зүсэлт хийж, дурангийн аппарат оруулаад нурууны бөгтийсөн хэсгүүдийн нугаламыг тайралт хийж аваад, авсан нугаламныхаа оронд сунадаг тор тавина.

Мар: Нурууны цоо шинэ нугалам хийх нь байна шд.

Шон: Нугасанд нөлөөлж байгаа ачааллыг арилгаж, бие чинь хэвийн ажилладаг болгох хамгийн найдвартай арга.

Лим:Бодлоо өөрчлөө юу?

Аа: Бодлоо бүрэн өөрчилсөн гэж хэлж чадахгүй нь. Гэхдээ зөвшөөрвөл галзуу хэрэг болохгүй гэж бодож байна.

Мар:Одоо бол анагаахын асуудал биш, сэтгэл хөдлөлийн асуудал. Өөрөөсөө тэргэнцэрээс салахыг хэр их хүсч байна вэ гээд асуугаад үз.

Лим: Би бодож үзье.

*****************

Хө:Чи үнэхээр... Би маш тодорхой үгээр илэрхийлье. Дэгжин

Лим: Би үнэтэй дэгжин харагдах гэж хэдэн цаг зарцуулсан. Чи ч гэсэн сайхан харагдаж байна.

Хө:Баярлалаа. Жозеф нэрээр хоёр хүний ширээ захиалсан.

Эм: Түр хүлээгээрэй.

Хө: Энэ дотогшоо орох ганц гарц уу?

Эм: Хуучны барилга байгаа юм. Үнэхээр уучлаарай. Удахгүй хоёр зөөгч бууж ирээд таныг тэргэнцэртэй чинь дээш нь гаргаад өгнө. Асуудалгүй.

Хө: Юу гээч. Надад энэ жижиг талбай чинь таалагдаад байдаг юм. Булангийн нэг ширээ, хоёр сандал гаргаад ирж болох уу?

Лим: Нэг байхад болно. Би өөрийнхтэйгөө яваа.

Эм:Бололгүй яах вэ.

Хө:Баярлалаа.

********************

Хө: “Шинэ найдвар” мэдээж, төгс кино.

Лим: Зөв.

Хө:Гэхдээ, сүүлийн үеийнхийг ярих юм бол... Миний анхаарлыг татаж чадсан нэг кино байгаа.

Лим: “Оргодол”.

Хө:Тийм ээ. Тэр төгсгөл нь...

Лим: Жинхэнэ гайхамшиг.

Хө:Ганц борлуулалтаараа ч биш, ямар ч блокбастер киног ардаа орхино. Тэгээд, юу үзэх  вэ? Уучлаарай. Миний бодлоор... Би явах уу?

Лим:Тийм ээ.

*******************

О:Болзоо биш байж уу? Тус болно гэвэл... Би осолд орсныхоо дараа Акапулька руу романтик аялалд явж байна гэж бодсон тухайгаа ярьж болох юм.

Лим: Тус болохгүй. Намайг болзоо гэж бодно гэж тэр төсөөлөө ч үгүй байсан.

О:Мэс засал хийлгэх хэрэггүй. Мерфи эмчийн санал болгосон зүйл одоо сайхан сонсогдож байгаа нь лав.

Лим: Ямар санал гаргасныг нь мэдэх үү?

О:Та ямар ч хамаагүй аргаар хуучин амьдралаа эргүүлж авахыг хүсч байгаа. Би тийм байдалд байж үзсэн. Хөлөө алдсаны дараах нэг жил... буцааж авахын төлөө би юугаа ч хайрлахгүй байсан. Гэхдээ надад одоо амьдрал маань таалагддаг. Хэн болсон маань таалагддаг. Өөртөө хугацаа өг..

*******************

Жо: Скайлар, намайг сонсож байна уу?

Охин: Ээж ээ.

Ашер: Болгоомжтой. Олон оёо тавьсан байгаа.

Охин: Юу болсон бэ?

Аав: Чи их хүнд өвдсөн. Гэхдээ энэ эмч нар чамайг эмчилж өгсөн.

Ээж: Энэ хүн чамд элэгнээсээ өгсөн.

Аав: Амийг чинь аварсан.

Охин:Та хэн бэ?

М: Намайг Мик гэдэг.

*****************

П: Нэг дэхэд уулзъя.

Жо:Таван жил хэрэглээгүй гэлүү? Чамд ах байдаг уу?

П: Байгаа. Гэхдээ донтсон хүн нь тэр биш.

Жо:Тэгээд... чиний донтолт... чи бид хоёр хамт байж болохгүй шалтгаан нь...

П: Тийм ээ. Зургаан сарын өмнө дахисан. Героин худалдаж авсан. Хэрэглээсээ өмнө жорлонд хийчихсэн. Гэхдээ л... Миний нэн тэргүүний зорилго хэрэглэхгүйгээр шөнө дунд хүргэх. Хоёр дахь нь... мэс заслын эмч болох. Бусдыг эрсдэлд оруулахгүйгээр дахиад нэг зорилго нэмж чадна гэж бодохгүй байна.

Жо:Баярлалаа. Надад итгэсэнд.

П: Найзууд байна гэж үнэхээр найдаж байна.

Жо:Тийм ээ. Бид найзууд.

******************

Шон: Би маргааш өдөр мэс заслын өрөө захиалчихсан. Юмыг...

Лим: Би мэс засал хийлгэхгүй гэж шийдсэн. Хичээсэнд баярлалаа.

Шон: Яагаад?

Мар: Тэр тайлбарлах албагүй, Шон.

Шон: Тийм ээ, тайлбарлах ёстой. Би хэлснээр чинь төлөвлөгөөгөө олон дахин эргэж харсан.

Аа: Шон.

Шон: Би илүү хялбар арга хайж чадна.

Аа: Шон, боль.

Шон: Энэ-шударга биш байна.

Аа: Шон боль.

Шон: Лим эмч ээ.

Аа: Юу гээч?

Шон: Хэрвээ эдгэрэх хугацаанд санаа зовж байгаа бол...

Аа:Энийг сонсох шаардлагагүй.

Шон: Би энийг ахруул...

Аа: Боль!

Шон: Шударга биш байна.

Аа:Яагаад шударга биш гэж бодож байгаа шалтгаанаа хэл дээ. Би тайлбарлах гээд үзье. Уучлаарай.

*******************

Леа: Лим мэс засал хийлгэхээс татгалзсан гэж сонссон. Чи оролдож үзсэн нь зөв зүйл.

Шон: Юунд ч хүрээгүй.

Леа: Гэр бүлийнхээ компанид туслах гээд Хершийд буцаж очихдоо... би бизнесийг нь өөрчилнө. Ахтайгаа учраа олно. Ээж, аав хоёртойгоо учраа олно гэж бодож байсан. Бүгд бүтэлгүйтсэн. Гэхдээ тэгсэн нь ч сайн болсон.

Шон: Ямар ч утга алга.

Леа: Оролдож үзэлгүй харамсаж байснаас, оролдож үзээд бүтэлгүйтсэн нь хамаагүй дээр. Зовж байгаа хүмүүст туслах гэж оролдох хэрэгтэй.

Шон: Юу ч өөрчлөгдөхгүй гэж бодсон ч гэсэн үү?

Леа: Харин ч илүү зоригтой байна гэсэн үг.

*****************

Ал: Ирсэнд баярлалаа.

Шон: Би бол Шон Мерфи эмч. Парк эмч намайг та нарт өөрийнхөө тухай ярьж өгөөч гэсэн. Тус болох үгүйг мэдэхгүй.  гэхдээ би оролдоод үзье.

Шон:  За. Би...

6-р бүлгийн 3-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home