Good doctor S6-2

Good doctor S6-2

Үргэлжлэх хугацАа:   43мин

Орчуулсан: Ж. Тамир

Гол дүрүүд:

Шон: эр, эмч

Леа: эм, Шоны эхнэр

Мо: эм, Морган Резник, шаргал үстэй эмч

Лим: эм, тэргэнцэртэй эмч

Ашер:  эр, Ашер Волкэ

Жо: эм, Жордан Аллен, хар арьстай эмч

П: эр, Даниел Перез эмч

К: эм, Кейди өвчтөн

Аав: Кейдигийн аав

Ээж: Кейдигийн ээж

Жу: эм, Жулиа шагайгаа хугалсан өвчтөн

Ал: эр, Алекс эмч

Аа:   эр, Аарон Гласман, нүдний шилтэй хөгшин эмч, 

Мар: эр, Маркус сэтгэл зүйч

О: эм, Одри эмч

 

Нэмэгдсэн дүр:

Ө: эр, дунд эргэм насны өвчтөн

Э: эр, хөл нь тасарсан өвчтөн

Хө: эр, Лим эмчийн хөрш

 

Леа: Сайн эмчийн өмнөх ангиудад.

Жо: Надад нэг юм мэдрэгдэж байна. Краш.

Аа: Шон, чи мэс заслын төлөвлөгөөг өөрчлөө юу?

Шон: Дундаж үзүүлэлтүүд өөрчлөгдсөн. Би тэрний дагуу өөрчилсөн.

Аа: Тэгээд миний зааврыг үл тоомсорлож байгаа юм уу?

О:Өвчтөнүүдтэй харьцаж байгаа чинь үнэхээр гайхалтай. Би хоёр жил Афканистанд байсан.

Эр: Чи зүгээр үү?

Лим: Үгүй ээ, би зүгээр биш. Би тэргэнцэрээс залхаж байна. Бие маань миний хүссэнээр хөдлөхгүй байгаад дургүй хүрч байна. Бас би Шон Мерфийг үзэн ядаж байна.

Аа: Чи надаас яг юу хүсээд байгаа юм?

Лим: Тэр мэс заслаас болоод би тэргэнцэртэй болчихоод байна. Энд байгаа хүмүүст энэ ямар ч хамаагүй юм шиг байна.

Аа: Надад хамаагүй биш.

Лим: Надаас миний хувийн амьдралыг асуух хэрэггүй. бас би чинийхийг сонсмооргүй байна. Одооноос бид зөвхөн анагаах ухаанаар холбогдоно.

****************

Эр: Сан Францискогийн эрэг орчмын цаг агаар. Даваа гараг, 66. Мягмар гарагт бага зэрэг үүлтэй 67. Лхагва гарагт 72, нарлаг. Доод тал нь 61. 

Леа:  Өглөөний мэнд.

Шон: Чи дууг нь чангалчихаж.

Леа:  Уучлаарай. Өчигдөр чамайг ирэхээс өмнө “Хейрспрей/Үсний лак/” үзэж байсан юм.

Шон: Ийм чанга байвал дотоо чихийг гэмтээх боломжтой.

Леа:  Аав аа, тайвшир. Сүүлд явдаг дууг нь л сонссон юм. Дахиад унтаж чадаагүй юм уу?

Шон: Энийг унших гээд.

Леа:  Санаа зовоод, эсвэл бухимдаж байгаа бол надтай ярилцаж болно шүү.

Шон: Санаа зовоогүй ээ, бас бухимдаагүй.

Леа:  Чи наадахаа бүгдийг нь уншчихсан шд.

Шон: Мэдээллийг олон уншвал удаан хугацаанд хадгалагддаг.

Леа:  Лимд зүгээр л хугацаа хэрэгтэй байх. Тэрэнд дасах амаргүй байгаа, энийг ойлгох хэрэгтэй.

Шон: Тийм ээ. Зүгээр. Надад Глассман эмч, Эндрьюс эмч гээд багш нар, бас өөр найзууд байгаа. Би зөвлөгөө авч болно. Стив хэн нэг нь миний найз байхыг хүсэхгүй байвал тэр хүний асуудал гэж хэлдэг байсан. Тийм болохоор санаа зовох юм байхгүй.

Леа:  Ах чинь ухаантай байсан.

Шон: Тийм ээ, тийм байсан. Өө, явах болчихож. Глассман эмчтэй уулзаж, шарвин иднэ.

Хө: Өглөөний мэнд. Уулзалгүй удсан байна.

Лим: Тийм ээ. би ажилтай завгүй байсан.

Хө: Тэр мэдрэмжийг мэднэ ээ. Мерфи гэдэг залуу төвөг удсаар л байна уу?

Лим:Үнэнийг хэлэхэд, үгүй. Бид хоёр нээлттэй ярилцсан. Би хязгаар тогтоосон. Надад таалагдаж байгаа.

Хө: Сайн байна. Сэтгэл чинь амарсан байх.

Лим:Өнгөрсөн доло хоногт гражт тийм зан гаргасанд уучлаарай.

Хө: Юу ч биш дээ.

Лим:Тийм биш ээ. Гэхдээ баярлалаа. Би өртэй болсон.

Хө: Үнэнийг хэлэхэд маргааш намайг нисэх буудал хүргэх хүн хэрэгтэй байгаа. Би зургаан цагаас нислэгтэй.

Лим:За...

Хө: Тоглосон юм аа. Тусалсандаа баяртай байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Лим:Чи ч бас.

*****************

Эм: Сайхан байлаа. Ганц удаа ч гэсэн миний болхи зан надад тус боллоо.

Ал:Цэвэрлэгээний тооцоо ирэхээр бодол чинь өөрчлөгдөж магадгүй л юм.

Эм:Яасан ч харамсахгүй.

Ал:Энийг давтахын тулд би дахиад нэг цамцаа гаргуунд гаргахад бэлэн байна. Удахгүй гэж найдъя? Үгүй ч юм уу.

Эм:Уучлаарай. Би Баруун эргийн борлуулалтын асуудлыг шийдэх гэж энд ирсэн юм. Бас, ажлаа дуусчихсан болохоор...

Ал:За. Би Нью Йорк явах шалтаг хайж байсан юм.

Эм: Би ч дуртай л байна. Гэхдээ нөхөр маань дуртай байхгүй байх. Намайг битгий үзэн ядаарай. Хөгжилтэй байлаа.

***************

Мессеж: Аа:Уучлаарай. Очиж амжихгүй нь. Эмнэлэг дээр асуудал гарсан.

Мессеж: яаралтай тусламжийн өрөө. Хурдан ир.

***************

О:Дарины түлэгдэлт, бас хэлтэрхийнээс үүссэн шарх байна. Эйрсофт тоглоо юу?

Ө: Би түүхэн тулааныг сэргээх клубт байдаг юм. Дэлбэрэлт хийвэл илүү бодитой бас сонирхолтой байх байх гэж бодсон юм. Суурилуулж байсан чинь салютнуудын нэг нь буудчихсан.

О: Тийм муу харагдахгүй байна.

Ө: Цус асгарч байсан.

О: Цус алдаж байна. Асгараагүй. Би Афканистанд тэнгисийн цэргийн флотод нэг жил болсон. Цус асгарч байсан хэдэн зуун хэлтэрхийний шарх эмчилж байсан. Та зүгээр болно оо.

Шон: Гараа хөдөлгөж чадаж байна уу?

Ө: Тийм ээ.... Тийм ээ. Жаахан л.

Шон: Гараа дааж байна. Хөдөлгөөн сайн. Нурууны яс хугараагүй байна. Тэгэхээр Повел эмчийн зөв гэсэн үг. Та зүгээр болно. Антибиотиктой давсны уусмалаар угаагаад, хэлтэрхийнүүдийг олохын тулд томографийн зураг ав. Хагалгааны өрөөнд мэс засалд бэлэн болсных нь дараа над руу пейжердээрэй

Ашер: За, тэгье ээ.

******************

Эм: Энд тусламж хэрэгтэй байна. Ухаан нь орж, гараад байна. Их хэмжээний цус алдсанаас болоод цусны даралт нь унасан.

Жо: Чөтгөр ав.

Эм: Ирэх замдаа шингэн нөхөх эмчилгээ хийсэн.

Мо: Халиманд хазуулаа юу?

Эм:Хурдны завь. Үүр цайхаас өмнө нүцгэн сэлж байгаад завинд дайруулсан. Азаар найз охин нь өмнө нь аврагч байж. Эрэг дээр гаргаад, цусыг нь боосон байсан.

Ал: Юу болоо вэ?

Мо: Ээлж нь эхэлчихээд байхад 20минутаар хоцорч ирж байдаг.

Жо:Зүүн шилбэний доод хэсгээр тасарсан.

П: Хурдны завины сэнс.

Ал: Баярлалаа. Амархан бас үр дүнтэй байгааг харав уу?

Мо:Ууртай бас хоцорч ирсэн. Хэцүүхэн шөнө байж дээ.

Ал: Гайхалтай шөнө. Өглөө бүрч сайхан байсан. Гэхдээ тэр чамд хамаагүй.

Мо: Тэгвэл яах гэж хэлсэн юм?

Ал:Чиний уурыг хүргэх гэж.

Жо: Хачирхалтай нь, болзож байхдаа ч ийм байсан юм.

Ал:Салах болсон олон шалтгааны нэг нь. Дөрвөн уут цус хий. Дахиад дөрийг бэлдчихээрэй.

Жо: Мэдлээ.

Ал:Шууд зүсэлт. Зургаагаас найман цагийн дотор цус багадалтыг сэргээх хэрэгтэй.

П: Буцааж холбох гэж оролдох юм уу?

Ал:Тэрнээс ч илүүг хийнэ. Албан ёсны хэллэг нь “залгах”.

Мо: Хүссэнээрээ л нэрлэ. Дэмий санаа байна. Улны хэсгийн мэдрэл байхгүй болох юм бол хиймэл эрхтнээс ялгаагүй.

Ал:Тэгж бодохгүй байна. Мэс засал хийдэг их эмчийн хувиар энийг надад даатгачих. Хөл нь хаана байна?

Эм: Нуурын ёроолд байгаа байх.

Жо: Дээр гэх гээ юу?

П: Нүцгэн сэлэхдээ гуталтай байгаагүй л бол.

Жо:Цогцос хөвдөг юм.

П: Тасарсан хөл живнэ.

Ал:За, хаана ч байлаа гэсэн яаралтай олох хэрэгтэй. Тийш нь цадаагийн аврах албыг явуул. Яаралтай.

Мо: Амжилт.

П: Би залгая.

Ал:Шингэн, цусны нийлүүлэлтийг нэм. Даралтыг нь нэмэхгүй бол хөлийг нь олоод ч нэмэргүй болно.

Гарчиг: Сайн эмч. 6-р бүлгийн 2-р анги.

Жо: Үзүүлэлтүүд тогтворжсон.

Эм: Нүдээ нээж байна.

Ал:Парк эмч байна. Та Сейнт Бонавенчер эмнэлэгт байна. Нэрээ хэлж чадах уу?

Э: Энди.

Ал:Ямар хотод байгаагаа мэдэх үү?

Э: СанХосе. Бриттани энд байгаа юу?

Эм: Найз бүсгүй чинь түргэний машинаар ирж чадаагүй. Гэхдээ түргэний эмч тэрнийг машинаараа араас чинь ирнэ гэсэн.

Э: Миний найз охин биш ээ. Бид хоёрын анхны болзоо байсан.

Жо: Тэр амийг чинь аварсан. Найз охиноо болгосон нь дээр байх.

Э: Надад хэдэн оёо тавих вэ? Их том зүссэн байна гэсэн.

Ал:Энди, харамсалтай байна. Гэхдээ зүүн хөл чинь шагайгаараа тасарсан.

Э: Юу? Тэгж их өвдөөгүй шд.

Жо: Та цус алдалтаас болж шоконд орсон байсан. Цус алдалтаас болж үхэх дөхсөн.

Ал:Таныг мэс заслын өрөөнд аваачиж, шархыг чинь цэвэрлэж, ариутгах хэрэгтэй байна. Одоохондоо нээлттэй үлдээнэ. Хөлийг чинь олох юм бол... залгахыг хичээх болно.

Э: Олох юм бол гэж юу гэсэн үг вэ? Нууранд байгаа юм уу?

П: Аврах албаныхан нуур руу явсан.

Ал:Та нар ч гэсэн тийшээ яв. Олонгуут нь антибиотиктой шингэн хийж, даралттай угаалт хийх хэрэгтэй. Тэгээд эрхтэн шилжүүлэн суулгах хайрцагт хийгээд тээвэрлэх явцад шингэний дутагдалд оруулж болохгүй. Цаг явж байна. Секунд бүр үнэтэй.

П: Тэр их том нуур. Үнэхээр олно гэж бодож байна уу?

Ал:Цагдаа нар хэрэгтнүүдийн далай руу шидсэн бууг олж л байдаг шд.

Жо: Металл хайгчаар. Гэхдээ энэ удаа...

Ал:Яв...

******************

О: Азтай юм аа. Далд хугарал алга.

Ашер:Дайнд явсан гэдэгт чинь итгэж чадахгүй л байна.

О:  Бугалганы ясны үений хэсгийн зургийг илүү тод харж болдог бол ч...

Ашер:Бололгүй яах вэ. Хараад сурч ав, залуу Падаван.

О: Баярлалаа.

Ашер:Наадах чинь... том юм аа. Яагаад цэрэгт явахаар шийдсэн юм? Танай гэр бүл...

О: Би шийдээгүй. Би Тэнгисийн цэргийн академид сурч байгаад төгссөнийхөө дараа офицерын томилолт авсан. Мөрний артерийн бүдүүрэл байна. Хагаруулахгүй барьж байгаа ганц юм нь судасны хананд тулсан тэр хэлтэрхий байна.

Ашер:Энэ ч ... муу шүү. Хагалгааны өрөөнд аваачих хэрэгтэй.

О: Би Мерфи эмчийг дуудчихъя.

Ашер:Аанхан.

****************

Ал: Юу хийж байгаа юм?

Шон: Чийдэнг буруу байрлуулчихаж.

Ал: Надад зүгээр л харагдсан.

Шон: Та  над шиг амархан орчны нөлөөнд автдаггүй.

Ал: Ойлгож байна аа. Дараа тавилганы байрлал солихоосоо өмнө надтай ярилцаж болох уу?

Шон: Гэрэл энд тавьбал танд таалагдах байх.

Ал: Наадахыг чинь хэлээгүй байна.

Шон: Би мэс заслын өрөө рүү явлаа.

*****************

Жо: Парк цагдаа нарт надаас илүү итгэдэг. Яасан ч амжиж олох боломж байхгүй.

П:Манай үеэл Халловины эрдэнэ шишийн төөрдөг байшинд алга болчихсон. Жилийн дараа нэг тариачин эрдэнэ шишний дотроос олсон юм.

Жо:Наадахдаа итгэж байгаа бол  би чамд Нигерийн ханхүүг танилцуул  өгье.

П:Үнэн шүү.

Жо:Үгүй ээ, тийм биш. Тариачин бөгжийг алга болгосон өдөр нь олсон. Угаалгын өрөөнөөс л байх. Тэр шуугианыг намдахаар заръя гэж бодсон байх. Тэгсэн чинь гэрийнх нь хэн нэг нь хавдар ч юм уу, бурхны тусламж хэрэгтэй ямар нэг юм болсон. Оймсныхоо шүүгээнд алмаз нуучихаад яаж бурхнаас өргөөл эрэх юм.

П:Үнэхээр өргөн хүрээтэй сэтгэх юм аа.

Жо:Баярлалаа.

П:Би “10% илүү жаргалтай” гэдэг подкаст сонсож байгаа. Би эерэг уур амьсгалд дуртай. Бид хөлөө олно оо.

Жо:Чиний буруу гэж 20ногоон тавья. Алив ээ, ноён Эерэг ээ. Ялагдаж болохгүй шд.

П:Мөрийцье.

Жо:За.

****************

Мо: Сүржигнэхээ боль л доо.

Аа:Чи өөрөө сүржигнэхээ боль. Дараагийнх нь бүр ч янзтай. Зугтахаа боль л доо.

Мо:Би пилонидын уйланхайтай авмааргүй байна. Би саяхан хүйсээ хүртэл жок загатнаа/хошногоны загатнаа/-тай залуу авсан.

Аа:Би Картерыг байх  үеэс хойш оймсоо солиогүй үүний халдвартай өвчтөн авсан. Дараагийнх хамгийн шилдэг нь. Энийг ав.

Леа: Танд зав байна уу?

Аа: Тийм ээ.

Леа:Зүгээр л сонирхол төрөөд. Шонтой өглөөний цай уух ямар байсан бэ?

Аа:Би цуцалчихсан.

Леа:Би... тэрэнд санаа зовоод байна. Өөрөө хэлэхгүй байгаа ч, Лимийн хэлсэн юмнаас болоод тайван байж чадахгүй байгаа.

Аа:Санаа зовоод байгаа бол Шонтой ярилцсан нь дээр.

Леа:Би оролдсон. Тэр зүгээр гэж хэлсэн.

Аа:Энэ ганц Шоны асуудал биш. Чи мэдэж байгаа биз дээ?

Леа: Үгүй ээ, тийм биш. Лим тэрнээс зайгаа барьсан.

Аа: Лимд хэцүү байгаа. Шон тэрэнд тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой.

Леа:Яагаад? Шон тэрэнд муу юм хийгээгүй шд.

Аа:Тайраад хатаачихдаг юм биш шд. Ялангуяа Лимийн хувьд.

Леа:Тэгвэл та юу гэж бодож байна?

Аа: Миний бодол уу? Шон Лимтэй асуудалтай байгаа бол өөрөө учраа олох хэрэгтэй.

******************

Шон:Дунд хэсэгт уртааш нь зүсвэл шарх дээшээ, бас доошоо уртасна. Дараагий алхам, Повелл эмч ээ?

О:Хавчаарнуудыг байрлуулна. Бэхлэх, шархыг ангайлгах хавчаарнуудыг байрлуулаад, гадны биетийг олоод, зургаа дугаарын утсаар оёно.

Шон:Яг зөв байна. Судасны хавчаарнуудыг байрлуул.

Ашер:Тэнгисийн цэрэгт шархны эмчилгээ яаж хийхийг их сайн заажээ. Тэгээд л академид сурсан юм уу? Анагаахад ороход тусална гэж бодсон уу?

О:Жаахан бургуй тавиад өгөхгүй юу?

Шон:Загасчны завин дээр ажиллахыг хүсч байсан уу? Манай ахлах сургуульд армид явна гэж ярьдаг байсан хүмүүс бас Аляскад загасчны завин дээр ажиллахыг хүсдэг байсан.

О: Би загасчлалд дургүй. Хэрцгий бас уйтгартай.

Ашер: Афканистаны хэлтэрхийн дээр алиалагчийн нүүрний зураг байгаагүй байх даа?

О: Үгүй. Хүлээгээрэй. Би харж болох уу? Наадах чинь гадна бүрхүүл биш, түлхэгч байна.

Ашер: Ямар ялгаатай юм?

О:Цахилгаан гуурсыг салгаарай.

Шон:Цус алдсаар байна.

О: Үгүй ээ, үгүй үгүй. Битгий.

Ашер: Ямар чөтгөр нь вэ?

О:Салютны зуурмаг, цахилгаан түлэгч дэлбэрчихлээ.

Шон:Мөрний артери задарчихлаа. Хурдан даралт хийж, надад тахир хавчаар хэрэгтэй байна.

****************

Шон:Бид цус алдалтыг зогсоосон, гарны чинь цусан хангамжийг сэргээсэн. Энэ зөвхөн урьдчилсан байдлаар. Дахиад шинжилгээ хийсний дараа бяцарсан бугалганы ясыг бэхэлж, арьс нөхөн сэргээх мэс засал хийнэ.

Ө: Яагаад дахиад дэлбэрчихдэг байна аа?

О: Агаарын салютанд хоёр тэсрэгч байдаг. Тэсрэх бодис хөдөлгөөнт цэнэгний хэлтэрхийний ард байсан болохоортомографт Хараагүй.

Шон:Та үнэхээр азтай. Гадуур явж байхад чинь дэлбэрсэн бол та 90секунд хүрэхгүй цус алдаж үхэх байсан.

Ө:Азтай гэж хэлэх хэцүү л байна.

Ашер:Морфины чинь хэмжээг нэмж болно оо.

О: Та хээрийн эмнэлэгт байна гэж төсөөлж байна. Улам л “Бодитой, сонирхолтой” санагдах болно.

Шон:Тус болохгүй л болов уу. Гэхдээ та оролдоод үзэж болох юм. 

*************

Э: Шатаж байгаа юм шиг л байна.

Ал: Одоохон дууслаа. Одоохондоо. Энийг хоёр цаг тутамд хийх ёстой. Тэгж байж л хөл чинь ирэнгүүт шууд залгах боломжтой болно.

Э: Миний утсыг дахиад шалгаад өгөхгүй юу?

Ал:Юу ч алга. Уучлаарай.

Э:Анхны болзоо байсныг мэдэж байна. Гэхдээ... би давгүй болж байна гэж бодсон юм. Би дандаа тэгж боддог. Тэгээд хэтэрхий их ярьсанаа, эсвэл хангалтгүй байснаа мэддэг юм. Эсвэл би тэрэнд таалагдсан ч гэсэн их сургуульд сурах гэж байгаа байх. Эсвэл дотно харилцаа хүсээгүй байх.

Ал:Замын бөглөрөлд гацчихсан байх.

Э: Магадгүй... магадгүй зарим хүн ганцаараа байх тавилантай байх.

Ал:Тийм ээ. Би өчигдөр гайхалтай эмэгтэйтэй учирсан. Өнөө өглөө нөхөртэйг нь мэдсэн.Хэдэн сарын өмнө тэрний сайн харилцаанд сэв гарч, сүйрч,ш шатсанаар салахаар шийдсэн гэсэн. Зөв хүнээ олно гэдэг... хэцүү хэрэг. Оролдоод л байх хэрэгтэй.

*********************

Шон:Парк эмч бид хоёр маш ялгаатай.

Мар:Мерфи чамд өрөө өгч чадахгүй ээ.

Шон: Гэхдээ өмнөх эмч нар...

Мар: Тэднийг төсвийн хүндрэлтэй байх үед ажилд авсан юм.

Шон:За. Парк эмч бид хоёрын ажлын арга барил өөр. Нэг өрөөнд байвал бид хоёрын хэн хэн нь сайн ажиллаж чадахгүй.

Мар: Өөр хоосон өрөө байхгүй. Парк та хоёрыг чадна гэдэгт би итгэлтэй байна. Хэдэн буулт хийхэд л хангалттай.

Шон:Гэхдээ...

Мар: Миний мэдэхээр Парк аль хэдийн буулт хийгээд эхэлчихсэн байгаа. Тийм болохоор... чиний ээлж гэсэн үг.

*****************

П: Офицер Бакстер?

Б: Би байна.

П: Перез эмч. Аллен эмч.

Б: Одоохондоо хөл алга. Хэдэн хуучин бөмбөг, шар айрагны лонх, бас бохир живх л байна. Зарим хүнд сайн юм байх тавилан алга.

Жо: Тэрийг ёроолоос олоо юу?

Б: Тийм ээ. Үнэнийг хэлэхэд баярлаж байсан юм. Сүүдэр олох хэрэгтэй. Энд жаахан удах байх.

Жо: Тэрийг аль болох хурдан олох хэрэгтэй байна.

Б: Олсон хойноо л олох болно.

Жо: Заа за.

П: За за. Би удахгүй ээ. Машины багажинд алчуур маань байгаа.

Жо: Сэлэх гэж байгаа юм уу?

П: Үгүй ээ. би өмдөө завааруулахгүйгээр суух гэсэн юм.

Жо: Хараач, бэлтгэлтэй байх шив. Бой Скаут. Би яах юм?

П: Бид хоёр хоёуланд нь хүрэлцэнэ.

*****************

Ашер: Эгэмний артерын судсанд хүнд гэмтэд учирч.

О:Тойрч гарах замыг нь төлөвлөж байснаасаа ойр хийж болох юм. Би энийг хээрийн 3-р зэрэглэлийн эмнэлэгт хийж байхыг харсан. Болдог юм.

Ашер: Ингэж анхаарч байгаа чинь гайхалтай. Өрөөнд байхдаа тэгж харагдахгүй байсан даа.

О: Би тэгж хэлэх ёсгүй байсан юм.

Ашер: Тулааныг хөгжилтэй тоглоом гэж хардаг хүнтэй харьцах амаргүй байх. Ч жинхэнэ...

О: Миний буруу байсан.

Ашер: Зүгээр ээ. Бид нар бүгд л хувийнхаа сэтгэл хөдл...

О: Үгүй ээ. Судасны талаар ярьж байна.  Энд байгаа олон судасны цаана олон мэдрэл байгаа. Бид нар цусны урсгалыг засч чадсан ч гэсэн гар нь хөдлөхгүй, бас мэдрэхгүй.

Ашер: Тайрахаас өөр арга алга.

*************

Шон:Тэгэхгүй ээ. Хугарлыг бэхлэхийн  тулд гадна бэхэлгээ ашиглаж болно. Артерийн судсыг холбохын тулд хавирганы завсраар зүсэлт хийгээд, захын мэдрэлийг хөлийнх нь булчингаас шилжүүлэн суулгаж болно.

Ашер: Нэлээд олон мэдрэл нь гэмсэн.

Шон:Тэвэл хэд хэдэн шийдэл олох хэрэгтэй. Гарыг нь тайрахгүй.

Ал: Мерфи эмч ээ. Ярилцах хэрэгтэй байна.

Шон:Би завгүй байна.

Ал: Би ч гэсэн. Тийм болохоор удахгүй.

Шон:Мэдрэлийн гэмтлийг шийдэх арга хайж байгаарай. Би удахгүй эргээд ирнэ.

Ал: Үнэхээр үү? Миний ширээ цонх руу харах юм уу?

Шон:Би... өөрийнхөө ширээг ч гэсэн хэдэн см хөдөлгөсөн. Эндрьюс эмч бид хоёр хоёулаа буулт хийх хэрэгтэй гэсэн.

Ал: За, Шон... би өглөө чамд ихэлсэн...

Шон:Тийм ээ. одоо бид хоёр ажлаа хийхдээ өөд өөдөөсөө харахгүй болохоор хэнд саад болохгүй.

Ал: Надад саад болоогүй. Чамд төвөгтэй байгаа бол өөрийнхөө ширээг эргүүл.

Шон:Үгүй ээ, үгүй үгүй үгүй үгүй. Би цонх руу хараад ажиллаж чадахгүй. Хүмүүс байнга нааш цаашаа яваад...

Ал:Ажлаа хийхийн тулд тухтай орчин шаардлагатай хүн нь ганц чи биш. Чиний өөрийнхөө юмыг яах чинь надад хамаагүй. Миний юмыг дахиад хөдөлгөж, гар хүрэх хэрэггүй шүү.

Шон:Мэс засал хийх шийдэл олсныхоо дараа намайг дуудаарай.

***************

Мар: Мерфи тусдаа өрөөтэй болохыг хүссэн.

Аа: Энэ гайхмаар хэрэг гэж үү?

Мар: Үгүй ээ. Гайхмаар нь тэр өөрийнхөө дарга дээр биш над дээр ирсэн.

Аа: За. Энийг яагаад надад хэлж байгааг чинь би ойлгохгүй байна.

Мар: Мерфи, Лим хоёрын дунд миний мэдэх ёстой асуудал байгаа юу?

Аа: Магадгүй.

Мар: Надад тайлбараад өгөхгүй юу?

Аа: Лим, Шон хоёрын дунд асуудал байгаа бол, яагаад надаас асууж байгаа юм?

Мар: Би таны бодлыг үнэлдэг болохоор. Бас тэр хоёр хоёулаа тантай дотно найзууд гэж би ойлгож байгаа.

Аа: За. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх нь миний хариуцлага болж таарах нь.

******************

П:Болзооны дараа нүцгэн сэлэхэд муугүй газар байна. Хурдны завины замд таарчихгүй бол.

Жо: Аанхан.

П:Чи нүцгэн сэлдэггүй юм уу?

Жо: Яагаад ч үгүй.

П:Хүчтэй эсэргүүцэл. Сонирхолтой. Хүйтэн ус уу... нүцгэн байдал уу... эсвэл зүгээр л сэлэх дургүй юм уу?

Жо: Аль аль нь. Би гадуур нүцгэн явдаггүй. Гадуур секс хийдэггүй. Машин, онгоц, цахилгаан шат ч ялгаагүй. Би бусдын нүднээс далд, тав тухтай байдалд дуртай охин.

П:Мэдэхэд илүүдэхгүй л юм. Онгоц, цахилгаан шатыг зөвшөөрч байна, бас би машинд тийм ч дуртай биш. Гэхдээ тракторын комбайн... огт өөр түүх.

Жо: Тракторын комбайн?

П:Аанхан. Мэдэхгүй юм даа. Өндөрт байдаг... хэдэн зуун га газар тарьсан царгас салхинд сэвэлзээд л... нэг л өөр... Яасан бэ?

Жо: Чи хачин залуу байна шүү. Яагаад машиндаа алчуур авч явдаг юм?

П:Би йогоор хичээллэдэг. Ажлаа тарсны дараа цэцэрлэгт хүрээлэнд.

Жо:  Аан, тийм. Йог.

П:Чи ч гэсэн оролдож үзэх хэрэгтэй. Хүнд итгэдэггүй занг чинь өөрчлөхөд тусалж магадгүй.

Жо: Итгэмтгий байснаас итгэдэггүүй байсан нь дээр. Эрдэнэ шишин дотроос алмазан бөгж олсон.

П:Бурхан минь. Энэ үнэн, за юу? Манай ааваас асуусан ч болно. Тэр тариачныг бүх насаараа таньдаг байсан юм.

Жо: Яагаад ийм болсныг чинь одоо л мэдлээ. Алим модноосоо хол унадаггүй.

П:Заа за.

*****************

Эм: Цэвэрлэсэн хэсэгт цус алдаж байна. Даралт буурч байна.

Ал: Чөтгөр ав.

Эм:Шархыг нь хаах хэрэгтэй.

Ал:Үгүй ээ. тэгвэл хөлийг нь залгах боломжгүй болно. Тэдэнд дахиад хайж олох хугацаа байгаа. Цус алдалтыг нь зогсоох хэрэгтэй... Цус алдалтыг зогсоож чадахгүй байна. Судсыг нь холбочихвол бүлэгнэнэ. Гэхдээ тэгэхгүй бол  урсгал нь удаашраад бидний одоо болтол хийсэн болгон болчихно. Сураг алга уу?

Эм: Дөнгөж сая Аллан эмчтэй ярьсан. Олоогүй байна гэж байна.

Ал:Мэс заслын өрөө рүү явъя. Шархыг нь бүрэн хаах хэрэгтэй.

Эм: Та чадах бүхнээ хийсэн.

********************

Мар: Мерфи, юу хийж байгаа юм?

Шон:Шинэ өрөөгөө тохижуулж байна.

Мар:Үгүй ээ, тийм биш. Би чамд өрөө байхгүй гэж хэлсэн.

Шон:Гэхдээ, та андуурсан. Хаукс сувилагч надад энэ өрөөг хэдэн сар хүн ашиглаагүй гэж хэлсэн.

Мар:Юм хадгалдаг шд.

Шон:Юмаа хадгалж болно оо. Миний ширээг тавих зай байна. Бас энэ бүх зүйлсийг тавих зай байгаа. Харандаа үзүүрлэх, суниаж, над руу харж, бас амьсгалж надад саад болох хүн байхгүй.

Мар:За яах вэ. Одоохондоо. Хэн нэгэнд хэрэг болох юм бол би чамайг хөөнө шүү.

Шон:Баярлалаа, Эндрьюс эмч ээ.

***************

Жо: Тийм ээ. За... Ойлголоо. Чи хорин ногооны өртэй шүү.

П:Дахиад нэг цагийн зай байна.

Жо: Парк цус алдалтыг зогсоож чадаагүй. Залууг мэс заслын өрөөнд оруулж шархыг нь хаах гэж байгаа. Замын бөглөрөлд өртчихгүй бол хоёулаа мэс засалд оролцож болно.

Б: Хөөе. Хаачих нь вэ? Надад гэртээ харих гэсэн таван бяцхан гахай байна.

П:Паркт мэдэгд.

Жо: Одоохон.

****************

О: Эгэмний зүүндоод артерыг эхлээд засах хэрэгтэй.

Ашер:Захын мэдрэлийг хяналтандаа авах арга олох хэрэгтэй.

О: Зүсэлтээ эгэмний яс хүртэл сунгаж болохгүй юм уу?

Ашер: Үгүй ээ. Тэгвэл өрцний мэдрэлийг хөндлөн зүсэх аюултай. Тэгэхээр, яагаад тэнгисийн цэрэгт  орохыг хүссэн юм? Коллежийн төлбөрөө төлж чадахгүй байсан юм уу? Дэлхийг харахыг хүссэн юм уу?

О: Энэ чамд ямар хэрэгтэй юм?

Ашер:Зүгээр л... сонирхоод... Чамайг мэдэхийг хүсч байна.

О: Цэрэгт явдаг хүмүүсийн талаар таагүй бодолтой, шүүмжлэлтэй ханддаг чинь илт байна.

Ашер:Би чамайг шүүмжлээгүй ээ. Үнэхээр мэдмээр байна.

О:  Намайг цоорсон шархыг эмчилж, бас томографийн зураг уншиж чаддаг болохоор уу?

Ашер: Би ахмад дайчдыг бүгдийг нь ингэж дорд үздэг юм уу, эсвэл зөвхөн эрхтнээ тайруулсныг нь уу?

Шон:Сайн уу. Би асуудлыг шийдчихлээ. Олон мэдрэлийг засахын тулд биполимер залгаас хийж болно. Шинэ өрөөндөө юм бодох хамаагүй амар байна.

Ашер: Гайхалтай.

*********************

Жо: Хавчаар.

П: Зарим хэсэг нь үхжилттэй харагдаж байна. Бүгдийг нь авч чадах нь уу?

Жо:тэгж л найдъя. Дибейки хайч аваад үхэжсэн хэсгийг нь тайраад ав... нүдээ зам дээр байлгаж болохгүй юу?

Б: Уучлаарай. Зүгээр л...  Догь харагдаад.

Жо: 6-0 богино хавчаар. Шилжүүлэн суулгах хэсгийг нээлттэй, бэлэн байлгаарай. Цусны урсгал байхгүй болоод долоон цаг өнгөрчихсөн. Аль болох хуран усалж, ариутгах хэрэгтэй.

П: За. урсгал нээхэд бэлэн.

******************

Эм: Найман цаг болох нь.

Ал: Тэд хурдны замаас 4минутын өмнө гарсан.

Эм: Зам бөглөрсөн байж магадгүй.

Ал:Замын цагдаагийн дохиололтой машинд явж байгаа.

Жо:Хүмүүсийг зам тавьж өгдөг гэж бодож байсан юм. Тэгсэн чинь тийм биш юм байна.

Ал: Өнгө нь сайн. Захын хэсэг нь эрүүл. Сайн ажиллалаа. Гараа угаацагаа, эхэлье.

***************

Шон:Биполимер залгаа болохгүй юм байна. Зай нь хэтэрхий хол байна.

О: Дэлбэрэлтээс болж үүссэн мэдрэлийн гэмтэл хэтэрхий том байна.

Ашер:Мэдрэлийг нь холбосон ч гэсэн, цус алдалтыг нь яах вэ? Тайрах хэрэгтэй. Өөр арга алга.

О: Мерфи эмч ээ?

Шон:Тасарчихсан байгаа хөндлөн огтлолцсон мэдрэлийн хэсгүүдийг зэргэлдээ орших донорын мэдрэлтэй холбож мэдрэлийг асуудлыг шийдэж болох юм байна.

Ашер:Гэхдээ цус алдалтыг яах болж байна аа? Зогсоож чадахгүй бол...

Шон:Шүхрийн техникийг ашиглан залгаас хийж болно.

Ашер: Хугацаа бага байна.

Шон:Би чадна аа.

*******************

Ал: Шагайн хэсгийг тогтоож байна.

П:Шилбэ болон нурууны артерийн судаснуудын төгсгөлийг тааруулж байна. Болзоонд явсан бүсгүй нь ирсэн үү?

Эм: Үгүй.

Ал:7-0 дугаарын утас ашигла. Энэ залууг өрөвдчихлөө.

Жо: Үнэнийг хэлэхэд ирнэ гэж хүлээх шаардлага байсан юм уу?

Ал:Хүн чанар мэдэх хэрэг.

Жо: Артерийн хажуугийн болон жижиг венийн судаснуудыг холбож байна. Амийг нь аварсан нь хангалттай биш гэж үү?

П: Ирж магадгүй шд. тэгвэл хөгширсөн хойноо хүүхдүүддээ ярих сайхан түүх болно.

Жо: Уучлаарай, ноён Эерэг ээ. Тийм зүйл яасан ч болохгүй.

П: Юмыг яаж мэдэх вэ. Миний мэдэх сайхан харилцаатай байдаг хүмүүс эхэндээ дандаа бүтэлгүйтэж байсан юм.

Эм: Хөлөнд даралт ирэхгүй байна.

Жо: Судасны залгаанууд бөглөрсөн байх.

Ал:Гуянаас эхлээдсудасны урсгалыг Допплерын аппаратаар шалга. Тэндээсээ доошлоод урсгал хаана зогсож байгааг ол.

П: Цавинд зүгээр байна. Энд урсгал алга. 

Ал:Өвдөгний ар хүртэл цус нь бүлэгнэчихэж. Бид нар улны хэсгийг нь аварсан ч, хөлийг нь алдчихлаа.

***************

Шон:Би өвчтөнийхөө гарыг аварч чадсан.

Аа:Би сонссон. Энэ... энэ сайн хэрэг. Сайн байна.

Шон:Миний шинэ өрөө таалагдаж байна уу?

Аа:Үгүй ээ, тийм биш. Надад таалагдахгүй байна.

Шон:Би Эндрьюс эмчтэй ярилцсан. Тэр зөвшөөрсөн.

Аа:Энэ сайхан санаа биш.

Шон:Үгүй ээ, Парк эмч бид хоёр нэг нэгэндээ саад болж, уурыг нь хүргэдэг. Ингэвэл хэн хэн нь сайн ажиллаж чад...

Аа:Шалтгаан нь энэ гэж үү? Үнэхээр үү?

Шон:Тийм ээ, мөн.

Аа:Яагаад өөрийгөө тусгаарлаж байгаа юм?

Шон:Би... тэгээгүй. Өглөөний цайг цуцалсан хүн нь та.

Аа:Ийм юмтай орооцолдмооргүй болоод л тэр, Шон. Би... Чамд уур хүрч байна.

Шон:Өө. Яагаад?

Аа:Яагаад аа? Лимийн мэс заслаас болоод. Би чамд юу хийх ёстойг хэлж өгсөн.

Шон:Үгүй ээ. үгүй.

Аа:Чи миний үгэнд ороогүй.

Шон:Мэдээлэл нь өөрчлөгдсөн байсан.

Аа:Тэгээд чи... анхнаасаа өөрийнхөө хийхийг хүсч байсныг хийсэн.

Шон:Тийм ээ. Биеийн байдал нь өөрчлөгдсөн байсан. Би зөв шийдвэр гаргасан.

Аа:Шон... Лим мэдээгүй болсон. Чи мэс заслын эмч нь. Чи энэнд ямар нэг байдлаар харуиуцлага хүлээх ёстой.

Шон:Та надад уурлах ёсгүй. Лим эмч ч надад уурлах ёсгүй.

Аа:Тэр... тэр мэдээгүй болсон, Шон.

Шон:Би амийг нь аварсан. Би зөв шийдвэр гаргасан.

Аа:Чи хүүхэд шиг аашилж байна.

Шон:Үгүй ээ. Үгүй. Би тэгээгүй.

Аа:Чи ахлах сургуульд байсан шигээ аашилж байна. Анагаахын сургуульд... орсныхоо дараахан ийм байсан. Чи насанд хүрсэн эр хүн. Шон... Чи... чи гэрлэсэн хүн. Чи хариуцлагатай, тооцоотой байх ёстой. Чи зугтаад байна. Чи... чи... чи өөрийнхөө орон зайг багасгаж байна. Чи ухарч байна...

Шон:Та андуурч байна. Та муухай ааш гаргаж байна. Намайг хүүхэд гэж дуудсан.

Аа:Шон.

Шон:Та Лим эмчийн талд орж байна.

Аа:Шон, чи энэнээс зугтаж чадахгүй.

Шон:Би... таныг өрөөндөө байлгамааргүй байна. Яв, яг одоо!

*******************

Шон: Мөрөнд тань хийсэн мэс засал амжилттай болсон.

Ө: Баярлалаа.

Шон:Дахиад салютаар битгий тоглоорой. Та мунхаг байдлаасаа болоод амиа алдаагүй нь сайн хэрэг.

Ө: Тийм ээ.

О: Ядаж л тэсэрдэггүйг нь ашиглаарай.

Ө: Би зүгээр л... 7- сарын 4-нд салют харж байна аа.

Ашер: Тэр нь дээр байх. Сэргээн засах эмчилгээ сайн хийлгэж чадвал таны гар буцаад бүрэн ажиллагаатай болно.

*******************

Ал:  Мэдэрч байна уу?

Э: жаахан чимхэж байгаа юм шиг...

Ал:  Наадахыг чинь л хүсч байсан юм. Зургаан сар сэргээн засах эмчилгээ хийлгэсний дараа дахиад хөл дээрээ явдаг болно оо.

Э: Баярлалаа, эмч ээ. Бууж өгөлгүй миний төлөө тэмцсэнд. Бас миний хөлний төлөө. Надад туслахгүй юу. Энэ аймаар сорвитой зургийг минь аваад өгөөч.

Ал:  Бриттанийд уу?

Э: Үгүй ээ. Профайлын шинэ зураг.

Ал:  Бусдаас ялгарах нь гарцаагүй.

******************

Ашер:Дургүйг чинь хүргэсэнд уучлаарай. Би их эрх танхи өссөн... Би одоо ч гэсэн юмыг өөрөөр харах, мэдэггүй зүйлсээ мэдэх гэж бас хязгаарлагдмал төсөөлөн бодох чадвараа өөрчлөх гэж хичээж байгаа... Энийг өөрчлөхөд урт хугацаа шаардах байх. Тийм ээ. Би тэнэг бас хэт шүүмжлэлтэй хандсан. Бас... Намайг уучилна гэж найдъя.

О: Би... Загалмай шөрмөсөө тасалчихсан. Би багадаа коллежийн шигшээ багт хөлбөмбөгийн тамирчин болно гэж мөрөөддөг байсан. Би их сайн байсан. Ахлах сургуулийн эхний жил надад бүрэн тэтгэлэгтэй олон санал ирсэн.

Ашер: Гайхалтай юм аа.

О:Ахлах сургуулийн төгсөх ангид байхдаа би хажуугийн хамгаалагчийн хажуугаар гулгаж бултах гэж байгаад загалмай шөрмөсөө тасалчихсан. Тэгээд л бүх санал байхгүй болчихсон. Намайг авахыг хүсэлтээ өөрчлөөгүй ганц газар Тэнгисийн цэргийн академи байсан. Би арми сонирхож байгаагүй. Гэхдээ, сургалтын төлбөргүй. Бас ажлын байр бэлэн. Их сургуульд би дөрвөн жил тоглосон. Төгсөх курст байхдаа Эх орончдын лигийн аварга болж байлаа... 9сарын дараа намайг томилолтоор явуулсан. Афканистан руу...

Ашер: Аймшигтай сонсогдож байна.

О: Тийм биш ээ.

Ашер: Тэнгисийн цэрэгт орсон нь миний гаргасан хамгийн зөв шийдвэр байсан.

***********************

П: Надад зугаалга таалагдсан.

Жо:Надад ч бас сайхан байсан. Эмнэлгээс хол байсан болохоор. Тийм ээ.

П: Энд сайхан юм аа. Би дараа сэлэхээр ирж магадгүй л юм.

Жо:Хүнтэй ирж болно шд.

П: Муугүй санаа байна. Гэхдээ зөв тохирох олох хэрэгтэй.

Жо:Мөрий.

П: Тийм ээ. Мөрий. Уучлаарай, би зүгээр л... Чадахгүй нь... 

*****************

Хө: Туслах уу? гэхдээ таван цаг өнгөрсөн болохоор цалин 1,5-аар бодогдох ёстой.

Лим: Санал тавьсанд баярлалаа. Гэхдээ би өөрөө чадах юм шиг байна.

Хө: Итгэлтэй байна уу? Энэ... 70долларын оливын тос уначихвал хайран л юм.

Лим: Сайхан өдөр байсан болохоор өнөөдөр мөнгө үрэхээр шийдсэн юм.

Хө: Сайхан санаа байна. Тэгэх эрхтэй гэж бодож байна.

Лим: Чи ч бас. Намайг хоёр удаа аварсны төлөө. Амталгаа санал болгож болох уу? Надад Листогийн багет, Брий, Гоуда байгаа.

Хө: Тохирлоо.

Лим: Баярлалаа... Заавар өгөхгүй... нухацтай байх шаардлагагүй хүнтэй ярилцах сайхан байна.

Хө: Санал нэг байна.

Лим: Би гэнэтхэн саналаа. Юу хийдгийг чинь мэдэхгүй юм байна.

Хө: Би мэргэжлийн хоккейн тамирчин.

Лим: За, наргиа гэдгийг нь мэдэж байна. Одоо хоккейнд дуртай юу, дургүй гэдгийг чинь шийдэх л үлдлээ.

Хө:Юу гэж шийдэх чинь сонин байна.

Лим:Алив бодъё. Мичиганд өссөн.

Хө:Аанхан.

Лим:Шүд чинь бүгд байх шиг байна. Бас бүгд төгс байна. Тэгэхээр өнгөлгөө байж магадгүй. Тэгэхээр хоккейг үзэн яддаг Пистоны фен гэж хэлье.

Хө:Намайг нэвт харсан юм шиг л боллоо. Тэгвэл миний ажил?

Лим:Ойлгомжтой, гражийн туслах ажилтан.  Эсвэл намайг нууцаар дагаа юу?

Хө:Би Грийнзийд маркетингийн менежер.

Лим:Та нарын юу хийдгийг би огтхон ч мэдэхгүй. Гэхдээ ажил чинь хаана байдгийг мэднэ. Замынх нь эсрэг талд гайхалтай Чили хоолны газар байдаг.

Хө:Валеска.

Лим: Тэднийх надад таалагддаг. Би Сопапиллиасыг нь идмээр байсан юм.

Хө:Тэгвэл идэх л хэрэгтэй. Тэгж байгаад Валескад оройн хоол идэх үү?

Лим:Дуртайяа. Тийм ээ.

****************

Леа:  Чи зүгээр үү?

Шон: Тийм ээ. Ажлын талаар бодож байна. Өнөөдөр би өвчтөнийхөө гарыг аварсан. Би баярлах ёстой.

Леа:  Тэгээд яагаад баярлахгүй байгаа юм? Гласмантай муудалсанаа бодож байгаа...

Шон: Өвчтөнийхөө мөрийг бодож байна.  Би явлаа... Гласман эмч ээ.

Аа: За. За... За за. Яасан бэ? Чи зүгээр үү?

Шон: Тийм ээ. Би яах ёстойг мэдчихлээ. Бүгдийг нь яаж засахаа мэдчихлээ. Лимийн саажилтыг мэс заслаар арилгаж болох юм байна... За.

6-р ангийн 2-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home