Good doctor S6-1

Good doctor S6-1

Үргэлжлэх хугацАа:  43мин

Орчуулсан: Ж. Тамир

Гол дүрүүд:

Шон: эр, эмч

Леа: эм, Шоны эхнэр

Мо: эм, Морган Резник, шаргал үстэй эмч

Лим: эм, тэргэнцэртэй эмч

Ашер: эр, Ашер Волкэ

Жо: эм, Жордан Аллен, хар арьстай эмч

П: эр, Даниел Перез эмч

К: эм, Кейди өвчтөн

Аав: Кейдигийн аав

Ээж: Кейдигийн ээж

Жу: эм, Жулиа шагайгаа хугалсан өвчтөн

Ал: эр, Алекс эмч

Аа:  эр, Аарон Гласман, нүдний шилтэй хөгшин эмч,

Мар: эр, Маркус сэтгэл зүйч

О: эм, Одри эмч

 

Леа: Надад... манай гэрлэсэн хүмүүсийн таваг маш их таалагдаж байна. Тийм ээ?

Шон: Барихад эвтэйхэн юм.  гадаргуу нь барзгар биш.

Леа: Үгүй ээ. Болчихсон уу? Оройн хоолонд хүмүүс урья л даа. Манайд ийм гоё гэрлэсэн хүмүүсийн таваг зургаан ширхэг байгаа. Франк, Морган хоёрын урьж болно шд.

Шон: Хөгжилтэй сонсогдохгүй байна. Эцэст нь тавагнуудын тоо нь цөөрч магадгүй.

Леа: Жон, Ашер хоёрыг урих уу? Хөгжилтэй байх байх. Ашерыг уриад, Жеромыг урихгүй байвал ямар вэ?  Гомдчих юм бол уу? За, хамгийн сайхан санаа. Оройн хоолоо болиод, эвгүй яриагаа орхиод, найзуудтайгаа ажил дээрээ уулзъя. Би минутын дараа эргээд ирнэ.

Шон: Дөрвөн минут болох байх. Тав ч юм уу. Аль нь ч байсан болно.

******************

Лим:Би мэс заслын  тайлангаа авмаар байна.

Эр: Мэс заслын гэдэг нь, юу гэсэн үг вэ?

Лим: Шоны надад хийсэн мэс засал.

Эр:Зөвлөл Шон буруу зүйл хийсэн гэсэн нотлох баримт олоогүй.

Лим:Баттай бус.Нотлох баримтыг баттай бус гэж шийдсэн. Би өөрөө шалгамаар байна.

Эр: Үнэхээр шударга байж чадна гэж бодож байна уу? Эсвэл зүгээр л Шоныг шийтгэх шалтгаан хайх гэж байна уу?

Лим:Яагаад тэгнэ гэж? Тайланд Мөрфи эмчийг алдаа гаргасан гэж бичээгүй л бол.

Эр:Файлыг нь имейлээр явуулчихъя.

******************

Ашер:  Чи сайн уу?

Жо: Сайн. Зоригтой юм аа. Харж явдаг хүндээ хаягдсан ч  гэсэн гомдоогүй дүр эсгээд л. Би өдөржин Перезт муухай ааш гаргасан болохоор эелдэг зан гаргаж юм ууя гэж урьсан юм.  Би тэрэнд сайн биш.

Ашер: Тийм ээ. Хамаагүй.

П: Уучлаарай. Энийг мартчихсан байна лээ.

Ашер: Ер бусын байлаа.

Жо: Би юу ч мэдрээгүй

Эм: Надад туслаач.

К: Кейди Стинсон. 24-тэй. Хоёр туйлт өвчний түүхтэй. Зүссэн, шалбарсан хөхөрсөн бас баруун гарын шууны яс хугарсан байж магадгүй байдалтай ирсэн.

Ээж:Машинаар явж байхад тэр машинаас үсэрчихсэн.

К: Тэд нар намайг барьцаалсан.

Ал:5мл галоперидол бэлдчих. Юмыг яаж мэдэх вэ. Кейди. Чи аюулгүй. Намайг Парк эмч гэдэг. Би чамд тусална. Би гарыг чинь үзэх хэрэгтэй байна, за юу?

Аав:Бид сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэхээр явж байсан юм.

Ээж: Тэр явахгүй гээд их ууртай байгаа.

Аав: Бид нарын хэн болохыг ч мэдэхээ байгаад хоёр сар гаран болж байна.

К:Үгүй ээ, үгүй. Битгий.  Тэр хоёртой битгий ярь.

Ал: Кейди. Кейди.

К: Худлаа ярьж байгаа юм.

Ал:Кейди, хөдлөхгүй байж байгаарай.

К: Та... тэдэнд итгэж болохгүй. Гуйя. Гуйя Парк эмч ээ.

Ал: Кейди.

К: Үгүй ээ. үгүй. Надаас хол бай!

Ал: Кейди. Кейди. Гараа болгоомжтой.

К: Үгүй ээ. үгүй. Надад битгий хүр! Надад битгий хүр!

Эм: Шууны артер тасарчихлаа.

Ал: Мэс заслын өрөө рүү аваачъя.

Гарчиг:Сайн эмч. 6-р бүлгийн 1-р анги.

Мо: Энэ Шон Мерфи эмч. Манай мэс заслын эмч нарын нэг. Энэ бол Жулиан. Замын хашлага руу унаад шагайгаа хугалчихаж.

Шон: Шилбэний үенд асуудал байж магадгүй.

Жу:Миний сахрын хэмжээ багасаад толгой эргээд уначихсан. Инсулин тарих цагаа мартчихсан байх. Яагаад тэгснээ өөрөө ч мэдэхгүй байна. Цусан дахь сахраа хэмжих цаг болчихсон уу?

Мо: Үгүй ээ, арай болоогүй.

Жу: Хөөх. Сайхан гялтганасан хуримын бөгж байна. Гэрлээд хэр удсан бэ, Мерфи эмч ээ?

Шон: Леа бид хоёр гэрлээд 3сар 7хоног, 13цаг болж байна.

Жу:Гэрлэсэн анхны жил. Тэр үед би илүү үйлчлүүлэгчтэй уулзсан ч болоосой. Би гэрлэлтийн сэтгэл зүйч.

Мо: Бас бестселлер зохиолч, миний сонсох дуртай подкастуудын нэгийг хөтөлдөг. Бас Жей Зи, Бионси хоёр одоо болтол хамт байгаагийн шалтгаан.

Шон: Улны болоод шагайн үений хөдөлгөөний хүрээ.

Жу:Гэрлэсний дараах эхний жил  сайн хэв маягийг төлөвшүүлэх, муу зуршлаа арилгахад хамгийн чухал үе. Энэнээс цаашдын харилцаа, хамтын насан туршийн амьдрал шалтгаална.

Шон: Таны гэрлэлтийн зуршил юу вэ?

Жу: Бидний зуршил бүгд өнгөрсөн хэрэг гэж бодож байна. Нөхөр маань саяхан нас барсан.

Мо:Үнэхээр харамсалтай байна.  Нас бараад хэр удаж байгаа вэ?

Жу:Таван сар гаран болж байна. Миний цусан дахь сахрыг хэмжих цаг болчихсон уу?

Шон: Та минутын өмнө асуусан.

Жу: Тэрнээс удсан шд.

Мо: Үгүй ээ, удаагүй. Бас би таны подкастаас сонссон, нөхөр тань хэдэн жилийн өмнө нас барсан шд.

Шон: Таны шагайнд мэс засал хийх хэрэгтэй. Гэхдээ толгойн MRI /Эмрай/ хийх хэрэгтэй.

**********************

Ал:Бид шууных нь артерийн судсыг залгаж оёсон. Гэхдээ шууны хугарсан ясыг эмчлэх талаар шийдвэр гаргах хэрэгтэй байна.

Жо: Гадна бэхэлгээ, дотор бэхэлгээ гэсэн хоёр сонголт байгаа. Гадна бэхэлгээ нь шуу болон гарт нь металл бэхэлгээ хийнэ гэсэн үг. Энэ нь арай урт хугацаа шаардана.  Бас 8-12долоо хоногийн хугацаанд байн байн тохиргоо хийлгэх шаардлагатай. Дотоод бэхэлгээ хийгэвэл Кейди эмнэлгээс хурдан гарна. Гэхдээ мэдрэлийн гэмтэл, халдвар гэх мэт хүндрэл гарах эрсдэлтэй.

Ээж: Надад... наад эрсдлүүд чинь таалагдахгүй байна.

Аав:Эмнэлэг тэрнийг долоо хоног л хүлээнэ гэсэн. Тэр тохиргоог хийж чадахгүй бол яах вэ?

Жо: Би холбоо барьж болох юм.

Ээж: Би би би одоохондоо би Кейтийг эмчилгээнд явуулна гэдэгтээ итгэлгүй байна. Тийшээ явахын оронд өөрийгөө алах дөхлөө шд.

Аав: Тэр өөртөө аюул учруулж байна. Бусдад ч гэсэн аюултай. Тэрэнд бид хоёрын өгч чадахаас илүү тусламж хэрэгтэй.

Ал:Та хоёрыг түр үлдээе.

Ээж: Үгүй ээ. Кейдигийн ээжийн хувьд, энэ миний шийдвэр.

Аав: Мойра. Би Кейдийд охин шигээ хайртай. Гэхдээ тэр гэртээ харих юм бол... би чадна гэдэгтээ итгэлгүй байна.

Ээж: Гадна бэхэлгээ хийлгэе. Баярлалаа, эмч нар аа.

******************

Мар: Би өнөөдөр Лимд мэс заслийн үеийн тайлангийн хуулбарыг өгсөн. Зөрүүдлээд байсан. Тан дээр ирсэн үү?

Аа: Ирээгүй байна.

Ал: Би одоохон.

Шон: Гуйя, үлдээч. Таны ч гэсэн саналыг сонсмоор байна.

Мар:  Бид нарыг дуудсаныг бодоход амаргүүй хэрэг байх. Дарга хүртэл.

Шон: Би шагай нь хугарсан, цаг хугацааг мэдэхээ байсан 51 насттай эмэгтэйг эмчилж байгаа. Одоохондоо амаргүй гэж хэлэхэд эрт байна. Одоо эхэлж болно. Бүтэлгүйтсэн гэрлэлтийн чинь эхний жилд бий болсон муу зуршлуудаа хэлж өгөөч. Бас сайн зуршилууд, байгаа бол.

Лин: Тэгэхээр, бид нар энд цугларсан нь...

Шон:Хариуцсан эмчийн хувьд надад бүгдтэй нь нэг нэгээр нь уулзах цаг алга. Тэгээд би салсан хүмүүсийн хурал зарласан юм. Гласман эмч ээ, таны гэрлэлт хамгийн олон бүтэлгүйтсэн.

Аа: Парк саяхан алсан. Чи эхэл.

Ал: Салалт биш зүгээр л хоёр тийшээ болсон.

Мар: Резник эмч та хоёр нэлээд нухацтай харагдсан даа.

Ал:Сэтгэл нь хөөрсөн, биеэ тоосон/нарсисист/ хүнтэй орооцолдох хэрэггүй. Сэтгэл санааны хувьд аль болох нээлттэй бай. Чи энийг сайн чаддаг шд.

Мар: Бүх зүйл дээр. Ямар ч жижиг зүйлийг ярилц.

Аа: Үзэл бодол чинь хичнээн зөрүүтэй байсан ч тэр.

Шон:Аль нь чухал биш гэдгийг яаж мэдэх вэ?

Лин: Мерфи эмч ээ, гэрлэлтэндээ санаа зовж байгаа бол эхнэртэйгээ ярилц. Уулзалт дууссан.

Эр: Жулианы тархины MRI.Зулайн хэсгийг нь хар даа.

Шон: Эндрьюс эмч ээ. Энэ хэрэг амаргүй байж мэдэх нь.

*****************

Шон:  Таны зулайн хэсэгт 2-р зэргийн олиго-дендрогилиом хавдар байна.Энэ таны санах ойн хэсэгт нөлөөлж байгаа.

Жу:Харж болох уу? Сэтгэл судлалаар докторт сурч байхдаа тархины зураг зөндөө харж байсан юм. Моторын болон мэдрэхүйн хэсэгт ойрхон юм байна.

Шон: Мэс заслын аргыг тодорхойлохын тулд бид таны тархины бүтцийг тодорхойлох ёстой. Эрсдэл байгаа, гэхдээ энийг бүгдийг нь хийж чадвал оношилж чадсан нь сайн хэрэг.

Эр: Эсвэл хавдрыг хими, цацрагийн эмчилгээгээр хатаах гэж оролдож болно. Гэхдээ хавдар 4-р зэргийн хавдар болох эрсдэл байгаа.

Жу: За. Мэс засал хийлгэе. Би бүх насаараа хүмүүст нөхөр бид хоёрт байдаг зүйлийг олоход туслахыг хичээсэн. би үхэх болоогүй.

Шон: Энийг... сонсох сайхан байна. Энэ соронзон өдөөлт таны моторын кортексийн байрлалыг тодорхойлж бас тархины чинь хавдрыг авахад тусална. Энэ миний эхнэр Леа.

Леа: Сайн уу.

Шон: Леа, Жулиантай танилц. Тэр гэрлэлтийн сэтгэл зүйч. Бид хоёрыг зуршилдаа анхаарах хэрэгтэй гэж хэлсэн.

Леа: Танилцахад таатай байна. Гэхдээ ийм нөхцөлд...

Жу: Нөхцөл байдлын талаар бодож байснаас тантай ярилцах хамаагүй дээр байх болно. Үлд л дээ.

Шон: Би том асуудал болж хагадгүй жижиг зуршлуудын жагсаалт гаргасан.

Леа: Хурхирах. Жаахан залхуу байдал.

Жу: Ингэх ёстой юу?

Шон: Тийм ээ.

Леа:Тоос шороог тэсвэрлэх чадваргүй байдал. Бүгд миний зуршил байна.

Шон: Тийм ээ. Намайг өөрчлөөсэй гэж боддог зуршил байгаа юу?

Жу: Нэгэнт ийм болсон юм чинь хэлсэн нь дээр.

Леа: Таваг. Чи тавагнуудыг угаагчаас аваад дахиад зайлдаг. Би зайлчихаад байхад.

Шон: Чи буруу хийдэг болохоор.

*******************

Ээж:Хөдлөхгүй байхыг хичээгээрэй.

Эм: Маргааш мэс засал хийлгэхэд шарх чинь цэвэрхэн байх ёстой.

К: Толгой өвдөөд байна. Би суумаар байна.

Ээж: Хөөе.

К: Гуйя, намайг ээжтэй маань уулзуулаад өг. Тэр таны ингэхийг зөвшөөрөхгүй.

Ээж:Бид нар чамд туслахыг л хичээж байна. Өлсөж байна уу? Пол чамд идэх юм авчрахаар явсан.

К: Би гэртээ харимаар байна.

Жо: За, шарх нь зүгээр байна. Одоо боочихъё. Тэрнийг тайвшруулах юм хийж болох юм.

К: Үгүй ээ. Дахиад хор хэрэггүй.

Ээж:Тэрэнд эм хэрэггүй. Тэрэнд тухгүй байгаа. Гуйя, тэрнийг суллачих.

Жо: Чадахгүй нь. Уучлаарай.

*******************

Шон: Усны температур, төхөөрөмжийн сонголт, хүч гээд гурван үндсэн шалтгаанаар чиний техник дутагдалтай байгаа.

Леа:Шон, манайд аяга угаагч байгаа. Зүгээр л урьдчилж зайлж байгаа шд.

Жу: Шон. Шүүмжлэхийн оронд... эерэгээр хэрэгтэй зүйлээ хэлэх гээд үз. “Тийм байвал сайн байна” гэдэг ч юм уу.

Шон: Леа аяга таваг угааж мэддэг байсан бол сайн байна. Зураг гаргаад дуусчихлаа.

Жу:Леа, та аяга таваг угаах дуртай юу?

Леа: Дуртай хүн байдаг юм уу?

Шон: Би дуртай.

Жу: Тэгвэл энэ тал дээр санал нийлэх шаардлагагүй. Хувааж аваад,  байлдан дагуул.

******************

Эмээ: Тэр гурван дөрөв, хоёр хоёр, гурван Ар Би Ай гаргаад хожчихсон.

П: 16 хүртэл нь харж л бай. Эргүүлэгтэй шидэж чаддаг болно.

Эмээ: Өө. Би эндээс өөрөө явчихна аа.

П: Гуйя, надад сайхан байна.

Эмээ: Хөөрхөн гэдэг нь.

Жо: Би юу ч мэдрэхгүй байна. Намайг зүгээр орхи.

**************

Жу: Та хоёр юунаас болж муудалцдаг вэ?

Ашер:  Бүх зүйл дээр.

Сах: Жижиг зүйлсээс болоод. Тийм ээ, чиний зөрүүд зангаас болоод.

Ашер:  Чи үргэлж өөр зүйлд сатаардаг.

Сах: Намайг шөнийн ээлжинд гарахаар дандаа ингэдэг юм.

Жу:Яагаад шөнийн ээлж асуудал гэж бодоо вэ?

Сах:  Бидний хамт байх хугацаа багасдаг. Бас...

Ашер:  Секс. Секс байхгүй. Гэртээ хэтэрхий ядарсан байдаг.

Жу: Яагаад гэртээ иртэл нь хүлээх ёстой гэж?

****************

Эм: Энэ талдаа таван удаа хийгээд солиорой. Би халуун жин аваад ирье.

Лим:Та элэгний тайралт хийлгэх гэж байсан. Гэхдээ Шон таны мэс засал хийлгөх төлөвлөгөөг өөрчилсөн. Тийм биз дээ?

Аа: Би гараа библь дээр тавих ёстой юу, зөвлөх өө? Би талыг нь авчихвал хамгийн аюулгүй сонголт гэж бодсон. Намайг явсны дараа үзүүлэлтүүд өөрчлөгдсөн. Шон тохиргоо хийсэн.

Лим:Резидент эмч тантай зөвлөх ч үгүйгээр гаргасан шийдвэрийг тань өөрчилсөн. Та тэгээд зөвшөөрч байгаа юм уу?

Лим:Тэр резидент эмч жинхлэхэд хэдхэн хоног дутуубайсан. Тэр чиний сургасан бүгдийг хийсэн. Тэр хэцүү шийдвэр гаргасан. Хатуу шийдвэр. Хязгаарлагдмал мэдээллээр.

Лим:Та тийм шийдвэр гаргах байсан уу?

Аа: Би ирснийхээ дараа хэр ахицтай байгааг нь судалж үзсэн. Тэгээд үргэлжлүүлэхэд аюулгүй гэж шийдсэн.

Лим:Аюулгүй гэнэ ээ? Эсвэл танд сонголт байгаа юу?

Аа:  Мэдээж, чи тайланг уншсан. Чи хэл л дээ.

Лим:Та яагаад хэн ч авахаар ирээгүй юм бэ гэж асуусан. Шоний гаргасан шийдвэрт итгэсэн юм бол яагаад тэгж асуусан юм?

Аа:  Би чамд санаа зовсон.

Лим:Баярлалаа. Гэхдээ тэр шийдвэрийг зөвшөөрсөн юм бол яагаад тэгсэн юм?

Аа:  Миний уур хүрсэн.

Лим:Та тайлан дээр уурласан гэж бичээгүй байсан. “Санаа зовсон” гэсэн байсан.

Аа:  Чи хэтрүүлээд байгаа юм биш үү.

Лим:Яагаад уурласан гэж хэлээгүй юм?

Аа:  Миний сэтгэл хөдлөлийн байдал эрүүл мэндэд хамааралгүй.

Лим:Шоныг буруу шийдвэр гаргасан гэж уурлаагүй бол.

Аа: Шон чиний амийг аварсан.

*********************

Леа:Яасан?

Шон:Цамцыг гурав нугалж эвхвэл босоогоор нь тавьж болно.

Леа:Тийм ээ. Гэхдээ би...

Шон:Босоогоор нь хийвэл зай хэмнэнэ. Бас олоход амархан болно.

Леа:Цамцнуудаа чи эвхэх юм уу?

Шон:Сайхан санаа байна.

Леа:Сайхан амраарай.

Шон:Сайхан амраарай.

**********************

Сах:Оройн хоолны цагийг өнгөрөөх муугүй арга байна.

Ашер: Дуудлага эхлэхээс өмнө би жаахан амраадахъя.

Сах:За.

Аав: Хөөе. Парк эмч эсвэл хамгаалалтын алба хэрэгтэй байна.

Сах: Юу болоо вэ? 

Аав:Би би би гэр рүүгээ солих хувцас авчрахаар явсан.

Ээж: Би унтчихсан юм шиг байна.

Аав:Алга болчихож.

*****************

Ээж: Кейди хүлээтэй унтаж чадахгүй байсан. Тэр уурласан бас тухгүй байсан.

О: Би авчихсан.

Ээж: Би ав гэж хэлсэн. Миний буруу.

Ал: Эмнэлгийн протоколыг зөрчих чиний хийх ажил биш. Хамгаалалтын албанд мэдэгдсэн. Дээрээс доош нэгжлэг хийж байгаа. Та нар зүүн жигүүр рүү яв. Бид баруун жигүүр рүү явъя. Тэр хонгилоос эхэл. Би өвчтөнүүдийн өрөөг шалгая.

***************

Шон:Хавдрын сүүлчийн хэсгийг авч байна. Леа бид хоёр Жулианы өгсөн зөвлөгөөний дагуу өчигдөр хувааж аваад, байлдан дагуулсан. Би аяга угаагаад, дараа нь хувцасаа эвхсэн. Дахиад соруулаарай.

Ашер:  Тэгвэл Леа? Тэр юу байлдан дагуулаа вэ?

Шон:Би нээлттэй байж тэрний цамц нугалж байгаа алдааг хэлсэн, тэр орондоо орохоор явсан. Амжилттай болсон.

Ашер:  Итгэлтэй байна уу? Тэр... сайхан амраарай гээд үнссэн үү?

Шон:Тийм ээ.

П: Хацар уу, уруул уу?

Шон: Хацар. Хавдрыг бүгдийг нь авчихлаа. Шарик/хөвөн/-нуудыг аваад тайралт хийсэн хэсэгт фибриллар тавь. Леатай тийм ч амжилттай байгаагүй гэж бодож байна уу?

П: Миний сонссоноор магадгүй...

Ашер:  Чи дэлбэлчихэж. Зүрхний хэм алдалт.

П:Гүрээний судсанд цохилт алга. Артерийн судсанд цохилт мэдрэгдэхгүй байна.

Шон: Тархины ивэрхий, цус алдалт байна уу шалга.

Ашер:  Цус алдсан, хавангийн шинж тэмдэг алга. Тархины даралт нэмэгдээгүй. Уушигны судас бөглөрсөн юм бол уу?

Шон: Зүрхний бичлэг нь хэвийн байсан. 1мл эпинефрин хийгээд, дахиад бэлдчих. Цэвэр... Тархи нь зүгээр байсан. Үзүүлэлтүүд нь тогтвортой байсан.

Ашер:  Зүрхний өвчнөөр өвчилж байгаагүй. Нойрсуулагчинд сөргөөр хариу өгч байгаа юм бол уу?

Шон: Зүрхний эхо, уургийн шинжилгээ аваад, зүрхний асуудал гаргахгүйн тул телеметрийн төхөөрөмжинд холбо.

********************

Ээж: Кейди. Хөөе. Зүгээр үү?

О: Бие чинь дээрдсэн бололтой.

К:Гоцлол дуугаа бэлдэж байна.

Ээж: Мэднэ ээ. би сонссон. Гоё байсан. Өрөө рүү чинь хамт алхангаа надад дуулж өгөх үү?

К: Заавал хэвтэх ёстой юм уу? Хэвтэхээр толгой өвдөөд байна.

Ал: Орон дээрээ сууж  болно.

Ээж: За. Явъя. Сайн охин.

Ал: Кейди, хөл чинь өвдөж байна уу?

К: Үгүй ээ. наалдаад байгаа юм. Намайг зугтаалгахгүйн тулд тэд нар цавуу түрхчихсэн.

Ал: Толгойн томографийн зураг авах хэрэгтэй.

О: За.

Ал: Ховдол нь томорсон байна. Тархинд нь шингэн хуримтлагдсан байна гэсэн үг. Кейди тархины усжилттай юм байна. Тэрэнд илэрсэн шинж тэмдэгүүд, тэнцвэрээ олохгүй байгаа, хэвтэхээр толгой нь өвддөгийг тайлбарлаж өгч байна.  Бас... сэтгэл зүйн асуудал нь ч холбоотойбайж магадгүй.

Ээж: Кеди хоёр туйлт сэтгэцийн өвчингүй гэсэн үг  үү?

О:Гуурс оруулж тархиных нь усыг авсны дараа бусдыг нь мэдэж болох байх.

Ээж: Би хөлөө тэгж явж байгааг нь жилийн өмнө анзаарсан. Би эмчид ч хэлээгүй. Би бас нэг... төөрөгдөл гэж бодсон.

Аав:Тэрнийг үзүүлсэн бүх эмч... энийг анзаараагүй.

Ээж: Бид тэрнийг хорих гэж байсан. Тэнд үхэж ч болох байж.

**************

Шон: Бид хавдрыг бүгдийг нь авсан. Мэс засал амжилттай болсон. Гэхдээ...

Жу: Би үхсэн... би та нарыг харсан. Яг л биеэсээ гарчихсан юм шиг байсан. Миний зүрхэнд иллэг хийж байсан. Бас дохиолол дуугараад... Тэгээд би нөхрөө олж харсан. Их хурдан гялс хийгээд өнгөрсөн. Тэр намайг хүлээж байсан. Хаа нэгтээ...

Шон: Надад юу харсанаа хэлээч.

Жу: Тод өнгөнүүд байсан. Хаа сайгүй. Миний хэзээ ч харж байгагүй зүйл. Гэхдээ, яг гэр шиг мэдрэмж төрж байсан.

Шон: Ямар өнгөнүүд байсан бэ?

Жу: Би... тайлбарлаж чадахгүй нь. Нөхөр маань над руу гараа сунгасан... би тэрэнд бараг л хүрсэн. Та намайг буцаагаад татчихсан.

П: Та үхээд сэргэсэн байна.

Жу: Аан...

Шон: Үгүй ээ. Шинж тэмдэг байна. Таны тархинд өөр нэг юм байна. Юу гэдгийг нь олж мэдэх хэрэгтэй.

*********************

Ашер:  Тэр биенээсээ гараагүй шд.

П: Бид нарын аврах гэж оролдож байсныг яг хэлсэн.

Ашер:  Үгүй ээ, байдаг л юм хэлсэн. Тэгэхээр зурагтаар анагаахын нэвтрүүлгүүдт үздэг гэсэн үг. Тэрний бид нарт ярьсан диваажин нь гадуур байнга яригддаг зүйл. Нам гүм байдал, гоё өнгөнүүд, хайртай хүмүүс нь хүлээж байсан гээд л.

П: Магадгүй наадах чинь байдаг байж болно шд. Хойд нас тийм байдаг ч юм билүү.

Ашер:  Би итгэгч байх нь.

Шон: Гуйя, чимээгүй. Жулиан салаалсан хавдартай байж таарлаа. Дагзны хэсэгт байх магадлал өндөр. Тэр хавдар нь ажиглалтаар тогтоогдоогүй, бас удаан үргэлжилсэн таталт өгсөн байх нь. Тэгээд лзүрх нь зогсож, хий юм харсан байна.

Ашер: Хавдар байгаа бол ойлгомжтой.

П: Тэгээд хаана байна?

Шон: Өмнөх хавдрын хавангийн ард нуугдаж байгаа байх. Илүү сайн нягтаршилтай зураг авах хэрэгтэй байна.

Ашер: За, би MRI захиалаад, Жулианыг аваад ирье. Өө, чи хүчирхэг бурханд итгэдэг төрлийнх үү? Би итгэдэг ч гэсэн шашин шүтдэггүй. Зүгээр л найзынхаа өмнөөс асууж байгааюм.

Мессеж:Ашер: Тэр бурханд итгэдэг. Бас диваажинд. Чиний мөрөөдлийн залуу.  Чи үхэх гэж байна уу?

Жо: Сайн л байна. Би мэс засалтай.

****************

Ал:Буруу яваад байна. Катетераа хамрын хөндий гавлын ясны завсраар чиглүүл.

Жо:Кейди орноосоо босч яваагүй бол бид нар хөлөө чирч явдагийг нь мэдэхгүй байсан байх.

Ал:Үр дүн нь сайн байлаа гээд буруу шийдвэрийг зөвтгөхгүй. Шалтгаантай болоод л захирагдах ёс гэж байдаг юм.

О: Орчихлоо.

Ал: Манаметрийг холбож тархины даралтыг шалга.

Жо: Үгүй ээ. 40см орчим юм шиг байна. Олон жил хуримтлагдсан байх.

О:Тархинд учирсан гэмтлийг буцаах боломжгүй байх.

Ал:Хавхлаг тавиад  шингэнийг хэвлийн хөндий рүү оруулъя.

*****************

Леа: Мессежийг чинь уншсан. Бүх юм зүгээр үү?

Шон: Өчигдөр намайг цамц эвхэхэд уур чинь хүрсэн үү?

Леа: Шон, ямар нэгэн байдлаар яаралтай ярилцах ёстой чухал асуудал гэж юу болохыг тодорхойлох хэрэгтэй байх.

Шон: Тийм ээ. За. Уур чинь хүрсэн үү?

Леа: Би бухимдсан. Гэхдээ одоо мартчихсан.

Шон: Яагаад бухимдсан юм? Яаж зөв хийхийг мэдмээргүй байсан юм уу?

Леа: Тэрийг хийх зөв арга гэж байхгүй, Шон. Миний аргаар, чиний аргаар, бас мянган өөр аргаар хийж болно. Чамайг миний арга зөв гэж бодохыг би хүсэхгүй байна. Ялангуяа чиний арга судалгаан дээр үндэслэсэн байдаг. Гэхдээ намайг тийм олон юм буруу хийдэг гээд байхаар, намайг ажиглаад, “бүгдийг нь буруу хийгээд байна” гэсэн самбар бариад зогсож байгаа юм шиг санагддаг. Тэгээд бухимдсан юм... Тэгж хэлэх гээгүй чинь би мэднэ. Юмыг өөрийнхөө хүссэнээр хийх чиний хувьд чухал гэдгийг би мэднэ.

Шон: Миний аутизмаас болоод.

Леа: Шон, би чиний тархинд  хайртай.  Бас надад угаасан хувцас, аяга таваг тийм ч чухал биш. Би өөр хийх юм бодоод олчихно. Дэлгүүрээс хүнс авах ч юм уу.

Шон: Алимнууд цохигдсон байна уу сайн шалгаж байгаарай. Дэлгүүр буцааж авахгүй.

Леа: За.

Шон: Жулианы тархинд нэг юм байна.

Леа:Надад юу ч харагдахгүй байна.

Шон: Надад ч бас.

*****************

Ал: Сэрэхээр нь тэрний байдал ямар байгаа илүү сайн мэдэж болно. Одоохондоо тайвшруулдаг тариа хийчихсэн, тархиных нь даралтыг бууруулах гээд маннитол хийсэн байгаа.

Аав: Юу ч боллоо гэсэн бид нар давж гарна аа.

Ээж:Одоо үлдэхээр шийдээ юу? Чи бид хоёрыг орхиж явна гэж сүрдүүлсэн.

Аав:Бухимдаад л тэр. Би зүгээр л... Би тэрний төлөө... бас чиний төлөө...

Ээж: Бид нарыг орхиж уу?

*******************

Шон: Таны шинж тэмдэг дагзны хэсэгт дахиад хавдар байгааг хэлээд байна.

Жу: Таблет байхгүй юм уу?

Шон: Зурган дээр хавдар харагдахгүй байгаа. Гэхдээ би байгааг нь мэдэж байна.

П: Тэр хэсэгт жигд биш хавангууд тодорхой харагдаж байгаа. Тэнд хавдар байгаа бол таны зүрх дахиад зогсох болно.

Жу: Би үхэж үзсэн. Гайхалтай байсан. Мэс засал хийлгэмээргүй байна.

Шон: Үгүй ээ. Таны тайлбарлаж чадахгүй байгаа тод өнгөнүүд өнгө таних чадвараа алдаж байна гэсэн үг. Нөхөртөө хүрч чадахгүй байна гэсэн чинь харааны булчингийн сулрал. Та диваажинг хараагй. Хавдраас болж таталт өгсөн.

Жу: Мерфи эмч ээ. Та бид хоёр юмыг засах тавилантай төрсөн хүмүүс. Скотыг амьд байхад би гэрлэлтээ, нөхрөө сайжруулах зуу зуун аргыг жагсааж чадах байсан. Гэхдээ тэрнийг дахиад харсан чинь... өөрчлөх ганц ч зүйл санаанд орж ирээгүй. Би зүгээр л дахиад нөхөртэйгөө баймаар байна.

П: Тэгнэ ээ. Би таны харсан зүйлийг бодитой гэж бодож байна. Таны харсан зүйл... хаашаа ч алга болохгүй. Энд таны мэргэн ухаан хэрэгтэй маш олон хүн байгаа. Энэ таны хувьд чухал гэдгийг би мэднэ. Яагаад гэвэл хавдартай байсан ч...

Шон: Тархины хоёр хавдар.

П:Тархины хоёр хавдар,  бас хугархай шагайтай мөртлөө та манай ажилчдын талд нь тусалсан. Мөнх гэдэг их урт хугацаа. Таныг хэзээ ч очсон нөхөр чинь таныг хүлээж байх болно.

Жу: Тэгэх болтугай. Таны зөв эсэхийг харъя.

******************

О: Жи Си Эс/Гласковын комын хэмжээ/ нь 8 байна. Тархины ихэнх хэсэг нь хариу үйлдэл үзүүлж байна. Аппаратнаас салгах болоогүй юм шиг байна.

Ээж:Сэрэхдээ үргэлж удаан байсан.

Ал: Би түрүүн Полыг хоолны газарт харсан. Хоосон кофены аяганууд тойруулчихсан сууж байсан. Хэн нэгэнтэй хамт баймаар байвал...

Ээж: Үгүй ээ, би зүгээр. Баярлалаа, эмч ээ.

О: Би онгоц тээвэрлэгч хөлөг дээр дэслэгч байсан. Анх онгоц хөөрөхийг хараад энэ ч гулгаад шууд далай руу унана даа гэж бодож байлаа. Утга нь удахгүй тайлагдана гэж амалъя. Гэхдээ хэзээ ч тэгдэггүй. Онгоцнуудын сүүлэнд байдаг дэгээ нь маш том бүдүүн ган утастай холбоотой байдаг юм. Тэр утаснууд 150милийн хурдтай нисч байгаа 50мянган кг онгоцыг 2секундэд зогсоох хүчтэй байдаг. Тэр утас бараг л хэзээ ч тасардаггүй. Тасрах хүртлээ. Нэг удаа тасраад тавцан дээгүүр шилбүүрдэхдээ миний хөл рүү цохиод би үсэрч унасан. Би хэдэн долоо хоног ухаангүй байсан. Ээж, аав хоёр маань миний хөлийг тайруулах уу, үгүй юу гэдгийг шийдэх хэрэгтэй болсон. Гэхдээ тэд санал нийлээгүй. Таагүй юм болсон. Гэхдээ ээж маань ялсан. Тэгээд би нэг хөлтэй анагаахын сургуульд сурсан. Ээж аав хоёр маань өнгөрсөн сард 45жилийнхээ ойг хийсэн... Гэрийнхэн чинь өвдсөн үед... бүгдийг уучилж болдог юм.

***************

Аа: Сайн уу.

Лим:Шоныг цус алдалтыг зогсоох арга хэмжээ авсны дараа миний бусад судаснаас цус алдаж, цусны даралт маш ихээр унасан.

Аа: Одри орой болсон байна.

Лим:Цусны даралт унаснаас болж хэсэгчилсэн цус багадалт болж, саажилт үүссэн. Та зөвшөөрч байна уу?

Аа: Тийм ээ. Би тайланд ч тэгж хэлсэн. Тийм.

Лим:Тайлан бол баримт. Зүгээр л баримт.

Аа: Одри, чи надаас яг юу хүсээд байгаа юм?

Лим:Тэр мэс заслаад болоод би энэ тэргэнцэр дээр сууж байна. Энд байгаа бүх хүнд хамаагүй юм шиг байна. Шоны гаргасан шийдвэр хамаагүй. Дураараа авирласан нь ч хамаагүй.

Аа:Надад хамаагүй биш. Хамаагүй биш.

Лим:Та тайланд тэгж хэлээгүй байсан.

Аа: Шоны хийсэн зүйл толгой мэдсэн бас эрсдэлтэй байсан. Би байсан бол тийм зүйл хийхгүй байсан. За юу? Гэхдээ тодорхой хэлчихье. Тэр зөв гэж бодсон зүйлээ л хийсэн. Энэ тэрний мэс засалчийн карьерт толбо болох ёсгүй.

Лим:Энэ таны шийдэх юм биш.

Аа: Миний уур хүрч байна, за юу? Уур хүрч байна. Тэгээд яах юм? Энэ ямар ч хамааралгүй. Уурласандаа би хашгичмаар байна. Би шөнө ч унтаж чадахгүй байна. Эндрьюс намайг дуудаагүй байсан бол яах байсан бол? Би тавхан минутын өмнө ирсэн бол яах байсан бол? Хэрвээ? Хэрвээ? Хэрвээ?

Лим:Та яах байсан бэ? Алив ээ, Аарон. Та яах байсан бэ? Шонд буцаад эхний төлөвлөгөөний дагуу хий гэх байсан уу?

Аа:Тийм ээ.

Лим:Баярлалаа.

Аа:Одоо бүх юм зүгээр болсон гэж үү? Одоо удахгүй алхаж чаддаг болох юм уу?

Лим:Миний талд байгаа болохоор. Одоо л хэн нэг нь Шоны өнцөгөөс биш миний өнцөгөөс харж байна.

Аа:Энд эсвэл гэсэн юм байхгүй.

Лим:Харин л дээ.

***********************

Ашер: Шүүгээ нэг тийм тачаангуй байдаг. Билэгдлээс болдог байх. Үнэнээ хэлэх гэдэг ч юм уу/Англиар: шүүгээнээс гарах гэж хэлдэг/.

Жо:Ойлгож байна. Гэхдээ би зөвшөөрөхгүй.

Ашер: Яагаад?

П: Ирэх замд байдаг кофе шопоос авсан юм. Эмнэлгээс явганаар хүрч болдог газарт байдаг идэх юмны топ-10жагсаалтын чинь хоёрт байдаг юм. Самартай кройссант.

Жо:Баярлалаа. Би мөнгийг нь өгнө өө.

П: Хэрэггүй ээ. Хагалгааны үеэр уулзъя.

Жо: Өө... За за. Нэг юм мэдрэгдэж байна. Краш. “Тэрнийг харахаар гэдсэн дотор нэг юм мэдрэгддэг” нэг тийм мэдрэмж. Яагаад гэвэл тэр царайлаг.. бас халамжтай, ухаалаг бас нүүрс ус иддэг. Би байдаг л нэг хүн. Одоо болов уу?

Ашер: Тийм ээ. Наадахаа идэх юм уу?

Жо:Би өнгөрчээ.

***************

Жу: Түр хүлээгээрэй. Мерфи эмч ээ. Анхны жилийн тухай хэтэрхий их бодох хэрэггүй. Таны эхнэр, гэрлэлт чинь танд хичнээн чухал гэдэг нь илт байна. Леад энийгээ хэлж байгааарай. Тэгвэл та сайн нөхөр байх болно.

Эм: Арваас урвуу тоолоорой.

Жу: 10. 9. 8.

Эм: Би Ай Эс/хоёр талт индекс/ 50. Нүүрстөрөгчийн хэмжээ хэвийн. Эмч ээ, бэлэн.

Шон: Эхний зүсэлтийг хийе. Гавлын ясыг нээх өрөм бэлдээрэй.

Ашер: Зүрхний цохилт 125, даралт 195/132.

П: Дахиад таталт өгч байна.

Шон: Хавдрнаас болж байна. Дахиад 500 кеппра, өндөр тунтай пропофол хийгээрэй.

Ашер:Зүрхний хэм алдаж байна. Судасны цохилт алга.

Шон: 1мл эпинефрин хий. Цэвэр...

Ашер: 12минут болчихлоо.

Шон: Нас барсан цаг 12цаг 43минут.

П: Тэд хамт байгаа. Хаа нэгтээ.

Шон: Үгүй байх. Гэхдээ тийм бол сайн л байна.

*******************

Ээж: Хөөе. Хонгор минь. Би энд байна.

К: Ээж үү? Юу болоод байна аа? Би яагаад энд байгаа юм?

Ээж: Чи эмнэлэгт байна. Гэхдээ одоо зүгээр ээ.

К: Пол хаана байна?

Аав: Сайн уу, Кейди муужгай.

К: Сайн уу, Пол аав аа. Наашаа ороод ир...

Ээж: Тийм ээ, хүрээд ир.

Аав: Бид чамайг зөндөө санасан.

*****************

Шон: Намайг явахаас өмнө чи тавагнуудаа угаасан нь дээр байх.

Леа:  Нээрэн үү? Надад аргаа зааж өгөх үү?

Шон: Үгүй ээ. Би шөнийн ээлжинд гарахдаа бэлдэнэ. Эхэл эхэл.

Бичиг: Бүгдийг нь зөв хийж байна. Би чамд хайртай.

Леа:  Би ч гэсэн чамд хайртай, Шон. Харж чадахгүй байвал зүгээр ээ. Явж болно.

**************

О: Хөөе. Кейдигийн мэдрэлийн шинжилгээ хэвийн гарсан. Бас гарных нь сойлт сайн  болсон харагдаж байна. Юу... Намайг уучлаарай. Би захирагдах тал дээр үргэлж тааруу байсан. Би засахаар хичээж байгаа.

Ал:Баярлалаа... бидэнд үйлчилсэнд, дэслэгч ээ.

О: Миний хазганадагийг хэн нэг нь асуух байсан бол уу?

Ал:Шон асуухыг хүссэн. Бид нар болохгүй гээд хэлчихсэн.

***************

Лим: Мерфи эмч ээ, өнөөдөр өвчтөнөө алдаа юу?

Шон:Эхний зүсэлт хийхээс өмнө мэс заслын орон дээр таталт өгсөн. Задлангаар дагзны дэлбэнгийн хорт хавдраас болоод 3-6сар л амьдрах байсан гэж гарсан. Таны зөвлөгөө сайн байсан. Би Леатай зуршлын талаар ярилцсан. Тэрнийг аяга угаасны дараа намайг дахиад угаахаар сайхан санагддаггүй гэсэн. Өөрөө буруу хийсэн мөртлөө...

Лим: Шон, би сонсож чадахгүй нь.

Шон:Та сайн зөвлөгөө өгсөн. Би Леатай ярилцсан...

Лим: Би сонсмооргүй байна гэж байна. Миний мэс засал надад эргэлзээ төрүүлээд байна. Чиний хийсэн зүйл.

Шон:Би таны амийг аварсан.

Лим: Энэ... Энэ... энэ зовлон. Чи намайг энэн дээр суулгасан. Энэнээс чинь болоод уур хүрээд байна. Даргын чинь хувиар би хувийн сэтгэл хөдлөлөө оролцуулах ёсгүй. Мэргэжлийн байх ёстой. Тэгэх ч болно. Тэгээд л болоо. Надаас битгий миний хувийн амьдралыг асуу. Бас чинийхийг сонсмооргүй байна. Одооноос бидний харилцаа зөвхөн анагаах ухаан.

1-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home