Good doctor S5 20

Good doc 6 -2 Өөр өнцгөөс харах

 

Эр : Танд тусламж хэрэгтэй юу?

Лим : Үгүй дээ, баярлалаа. Бүх үйл байрандаа орлоо

 

Шон : Үгүй. Гуйя, болиорой.

Парк : Юу болчихов?

Шон : Энэ чимээ миний чихийг өвтгөж байна. бас танд харандаа хэрэггүй.  Манай захиалгуудыг цахимаар оруулдаг.

Парк  Би судалгаа хийхдээ л харандаа   ашигладаг.

 

Лиа : Баяр хүргэе. Мэс  заслын шинэ эмч нартаа бэлэг авчирлаа. Та хоёр оффисоо хуваалцах хэрэгтэй болсон нь харамсалтай, гэхдээ би эхний өдрийг чинь хөгжилтэй байлгаж өгөх болно.

Шон : Дуу тусгаарлагч чихэвч үү?

Лиа : Үгүй ээ, биш . Одоо та нар том шийдвэр гаргагчид болсон ш дээ. Тусламж хэрэгтэй байж магадгүй гэж бодсон юм.

Тоглоом (эм): Тийм ээ! Энэ үнэхээр гайхалтай санаа байна!

 

Шон : бүх Хариулт нь үргэлж тийм байх уу?

Лиа  Мэдэхгүй ээ. Асуугаад үз.

Шон:  Хариулт үргэлж тийм байх уу?

Тоглоом:  Текила, яаралтай!

Лиа:  Би гайхалтай юу эсвэл?

Шон : Чи мэдээж гайхалтай. Гэхдээ текила бүх зүйлд хариу болж чадахгүй.

 

Лиа  Тийм ээ. Би тийм гэдэгт итгэлгүй байна.

Парк : Лим зогсоол дээр байна гэнэ

Лиа : Чи... Чи зүгээр үү?

Шон : Тийм ээ. Яагаад зүгээр биш гэж?

 

Марк: Ахмад аа, эргээд тавтай морил.

Лим : Баярлалаа. Өмнө  нь би ажилдаа ингэж их баяртай ирж байсангүй.

Морг:  Бид таныг их санасан шүү.

Лим : Дөнгөж хэдхэн сар өнгөрсөн шүү дээ.

Шон : 7н долоо хоног болсон.


Жорд : Хачин шүү. Тэр болон Мөрфи.

Аш : Мөрфи болон бусад хүмүүсийн хоорондын байдал хачин байдаг.

Жорд : Тэр бүх хүнийг саажилттай болгоогүй.

Аш : Тэр түүнийг саажилттай болгоогүй. Тэр түүний амийг аварсан.

Жорд : Хэрэв Глассманы зааварласан мэс заслыг хийсэн бол...

Аш : Үр дүн юу байхыг мэдэх боломжгүй. Дүгнэлт дээр  үүний талаар тодорхой байсан.

Жорд : Эцсийн дүгнэлт "тодорхой бус" гэж гарсан.

аарон: Би чамайг тэвэрмээр байна, гэхдээ тэргэнцрийг чинь хулгайлах хэрэгтэй болох байх.

Лим : Өө, үгүй ээ. Юу болсон бэ?

Аарон  Өө, би автобусанд шүргүүлсэн хүүхэд аваръя гэж бодоод. Энгийн даваа гараг шүү дээ.

марк: Хөлөөрөө өргөх хэрэгтэй байсан.

Аарон : Тийм.

 

марк: чиний имэйлийг хоосон байлгах гэж хичээсэн, гэхдээ энэ боломжгүй байлаа. Бүгдээрээ, үдэшлэг дууслаа. Түүнд хийх ажил байна.


Лим: Хүлээгээрэй, үнэндээ та нарыг явахаас өмнө цэцэг, хоол, бүгдэнд нь талархлаа илэрхийлье. Энэ үнэхээр их тус болсон. Мөн доктор Мөрфид талархал илэрхийлье. Та миний амийг аварсан.


Шон: Зүгээр дээ.

 

Аш :  их эвгүй байна шүү

.

Эм : Доктор Волке, Аллен, манай шинэ эмч нар болох доктор Даница Пауэлл, Даниел Перезтэй танилц.

Аш : Шинэковууд.

жорд: Тэгж битгий дууд.

Аш : Уучлаарай.

Жорд: St. Bonaventure-д тавтай морил.

перез: Баярлалаа. Энд байгаадаа баяртай байна.

пау: Та хоёртой хамт ажиллахаа хүлээж байя.

Эм : эхний өдрөө сайхан өнгөрүүлээрэй.

пер: Баярлалаа.


перез: Сувилагч Хокс бидэнд бүхнийг үзүүлж, хагалгааны өрөөний ажилтнуудтай танилцуулсан. Бүгд маш их тусархаг харагдсан.

жорд: Тийм гэж итгэж байна.


Парк: Чи цэргийг авах уу эсвэл хөдөөний хүүг үү?

Шон : Тэнгисийн академийн төгсөгчдийг цэрэг гэхээс илүү усан цэргүүд гэж дуудах нь их байдаг.
Эмч: За, тэр тулалдаанд оролцсон. Миний хувьд тэр бол цэрэг.

Шон: Тэр хоёрын USMLE-ийн оноо маш сайн байна.

Парк:  Харин тэр эмэгтэй илүү бодит туршлагатай, тэр залуу сувилагчдаас нэмэлт тусламж авахад хэрэгтэй байж магадгүй, энэ нь манай эхний өдөрт хэрэг болж магад.

Шон  Энэ бол бидний эхний өдөр биш. Бид энд таван жил ажилласан, бас удирдлагын туршлагатай. Ахлах эмч байх нь тийм ч их ялгаатай байх ёсгүй.

Парк : Би "Царайлаг Дан"-ийг авъя.

Шон : Тэг дээ. Өглөөний мэнд. Би доктор Шон Мөрфи. Би Сан Хосе хотын St. Bonaventure эмнэлгийн эмч. Та болон доктор Волке хоёр өнөөдөр надтай хамт байна.

 

Морг:  Аллен, Перез, та хоёр өнөөдөр надтай түргэн тусламжийн өрөөнд ажиллана.

Парк: Үнэндээ би Перезийг дагуулахаар төлөвлөж байсан.

Морг : Чи "төлөвлөж байсан" байж болох ч би аль хэдийн шийдсэн.  Явцгаая.

Парк : хүлээгээрэй. Доктор Мёрфи бид хоёр…
Морхг: Та хоёр шинэ хамтын оффисоо чимэглэж байх хооронд би үүнийг Андрюсээр батлуулсан.

Парк:  Бусдын хэрэгцээ шаардлагыг үл ойшоон, зөвхөн өөрийнхөө талаар боддог хэвээрээ л байна.

Морг: Өөрийн асуудалд бусдыг буруутгасаар л байна, урьдын адил.

Шон: Тэд өмнө нь хосууд байсан. Энэ нь муугаар төгссөн.  Явцгаая.

 

Эр : Би одоо ч багтарч байх шиг байна.

Жорд : Яаралтай тусламжийнхан таны байранд орж чадахгүй байсан гэж хэлсэн. Та хэдэн сарын турш цэвэрлэгээ хийж, хогоо гаргаж чадаагүй юм шиг харагдсан.

Эр : Энэ бол миний цуглуулгууд. Тэдэнд ямар хамаа байна?

Пер:  Том, баригдахуйц хавдар байна.

морг: Та хэзээ хамгийн сүүлд эмчид үзүүлсэн бэ?

Эр : Мэдэхгүй. Арван, хорин жилийн өмнө байх.

Жорд:  Хэзээ хамгийн сүүлд гэрээсээ гарсан бэ?

Эр : Энэ ямар хамаатай юм?

Морг : Бид зүгээр л таны өөртөө сайн анхаарч байгаа эсэхийг бататгахыг хүсч байна.

Жорд:  Хэрэв та хүсвэл, бид нийгмийн ажилтныг тантай уулзуулахаар авчирч болно.

Эр : Үүнийг мэдэх үү, энэ л миний эмнэлэгт ирдэггүй шалтгаан. Та нар зүгээр л өөрт хамаарахгүй зүйлд хэт их оролцдог.

Морг:  Танд энэ хавдрыг авахуулах хагалгаа шаардлагатай байна. үүнийг зөвшөөрөх үү?

Эр  Би энд юуны төлөө байна гэж бодож байна?

 

Шон:  Донор зүрх замдаа гарсан, тиймээс бид хагалгааны бэлтгэлийг эхлүүлэх хэрэгтэй байна.

Эр2:  Би харж байна, та нэмэлт хүч авчирсан байна.

Пау: Сайн байна уу. Би доктор Данни Пауэлл.

Шон : Доктор Пауэлл бол манай шинэ эмч. Энэ бол түүний анхны өдөр.

эхнэр:  тэр туслах уу?

Шон : Тийм ээ.

эхнэр: Би эхний өдрөө ажиллаж байгаа хүнийг нөхрийнхөө зүрх шилжүүлэн суулгах хагалгаанд оролцоосой гэж хүсэхгүй байна.

Шон : Та өөрөө мэс засалч хүн. шинэ эмч нар хэцүү мэс заслыг сурах цорын ганц арга нь хагалгаанд оролцох гэдгийг та мэдэж байгаа.

 

Эхнэр : Тийм ээ, бас би шинэ эмч нарын сургалт таван жил үргэлжилдэг гэдгийг мэдэж байна, тиймээс тэр үүнийг эхний өдрөө хийх шаардлагагүй.

Эр2 : Хонгор минь, зүгээр дээ. доктор Мёрфи юу хийх ёстойгоо мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ зүгээр байх болно.

Эхнэр : Би яаж чамаас илүү санаа зовж чадах вэ?

Эр2 : Чи илүү ухаантай. Энэ бол би чамайг хайрладаг нэг шалтгаан.  Миний шинэ зүрх ч бас ялгаагүй байна гэж найдаж байна.

Шон: Энэ нь мэдээж юуг ч өөрчлөхгүй.

 

Лим : намайг сонсож байна уу? Код Цэнхэр! Тэргэнцэр хэрэгтэй байна! 


Морг : чамайг хайж байлаа.  Би хүзүүнээс нь хавдар авах шаардлагатай өвчтөнтэй байна. Аллен, Перез нарт ахлах эмч хэрэгтэй.

Лим  За. би их завгүй байна.

Морг: мэдээж би чамаас үүнийг хийхийг хүлээгээгүй, гэхдээ Мёрфи шилжүүлэн суулгах хагалгаанд оролцож байна, Парк оффисоо чимэглээд завгүй байна...

Лим : "Мэдээж"? Би яагаад хийхгүй гэж?

Морг  : Зүгээр л... Андрюс хэлэхдээ...

Лим : Мэс засал одоо ч гараар хийгдэж байгаа биз дээ? Зүгээр л нэг зүйлийг ойлгож ав. Өнөөдөр би жижүүртэй биш, харин Пак жижүүрт байгаа, тиймээс өөрийнхөө энэ тэнэг салалтын асуудлаа орхиод түүнрүү оч.

Эр:  Тэгвэл би таны хувиарыг дахин төлөвлөх үү?

Марк : Би энэ хооронд багтааж чадна.

Эр : Та хамгийн түрүүнд санхүүжилтээ баталгаажуулсан байх ёстой гэж хэлээгүй гэж үү?

марк: Сайхан санаа.

Лим : Би ноён Перизкогийн хэвлийн гялтангийн хагалгааг хийх болно.

Марк : Аудри, таны зориг, тэсвэр хатуужилд үнэхээр гайхширч байна, би таны эргэн ирэлтэд туслахын тулд бүхнийг хийх болно. Хагалгаанд оролцуулах ч магадлал үүнд бий шүү.

Лим: сүүлийн гурван сарын хугацаанд би физик эмчилгээний газарт амьдарсан.Би өөрийн биеийн хэвийн байдлыг хадгалах зориулалттай тусгай сандалд ихээхэн хугацаагаар дасгал хийсэн, энэ нь намайг босч зогсоод хагалгааны талбайг харах боломжийг бий болгосон.

Марк Та мэднэ, физик эмчилгээ хийлгэх нь хагалгааны өрөөнд ажиллахтай адилгүй.

Лим:  Таны ажлын өрөө шүүхийн өрөө биш, тиймээс би ADA-ийн дагуу эрхийнхээ талаар ярьж та нарыг уйдаахгүй. Би гол мэс заслын эмчийн үүргээ гүйцэтгэж чадна.

 

Марк: Ойлголоо. Гэхдээ би Перизкогийн хагалгаанд оролцоно.

Лим  захирал болон гол мэс заслын эмч хоёрт хэвлийн гялтангийн хагалгааг хамт хийх ямар ч хэрэгцээ байхгүй.

Марк : Тийм ээ, байгаа.

 

Шон : Хепариныг бүрэн хийлээ. Тосгуур хослуулалт эхэллээ.

Аш: Аортын хавчаар тавьж байна.

Шон:  Мөн кавалын шүүрийг чангалаарай. Доктор Пауэлл, донорыг бэлдээрэй. Атриумын септумийг шалгаарай. Патент форэмэн оваль байхгүй гэдгийг баталгаажуулаарай.

Пау: Сайн байна. Митрал, уушгины болон аортын хавхлагууд ч гэсэн сайн байна.

Шон : Баярлалаа. Би дээд судасыг хайчилж байх зуур чи аорт болон уушгины артерийг хуваах болно.

Аш : тоглоод байна уу? Энэ чинь хамгийн хүнд хэсэг нь.

Шон : үүнийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

Аш : Тэгэлгүй яахав.

Шон : Тэгвэл би ч ялгаагүй.

Аш : Поттс хайч.

Пау : Хүлээ, түр байж байгаарай. Донор зүрхний трикуспид хавхлага нь суларсан байна.

Шон : Донорын эхо кардиограмд ямар ч ноцтой трикуспидийн дутагдал байгаагүй. Хавхлага гэмтсэн байна. Энэ органыг сэргээх хагалгааны үеэр болсон байх.

Пау:  Бид гэмтсэн зүрхийг өөр нэгээр солих боломжгүй.

Аш : Энийг авахад гурван сар зарцуулсан. Тэр гурван сар ч амьдрахгүй.

Пау:  Одоо хагалгааг зогсоож, ECMO-г байрлуулах хэрэгтэй. түүнийг хүлээлгийн жагсаалтад дээгүүр оруулж чадвал бид шинэ зүрхийг хэдхэн өдрийн дотор, хамгийн ихдээ долоо хоногийн дараа олж болно.

Аш : энэ эрсдэл хүлээх үү?

Шон : Энэ түүний шийдвэр биш. Миний шийдвэр. Хагалгааг зогсоо. Бид илүү сайн зүрх хайх хэрэгтэй байна. Гэмтэл хэтэрхий их байсан учраас бид шилжүүлэн суулгалтыг зогсооход хүрсэн. Бид түүнд ECMO-г суулгаж цээжний хэсгийг хаасан. Түүнийг эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлэх болно. шинэ донорыг хүлээнэ.

 эхнэр: Та энэ шийдвэрийг надаас зөвшөөрөл авалгүйгээр гаргасан уу?

Шон : Энэ бол мэс заслын шийдвэр байсан.

Эхнэр : Би бол мэс заслын эмч.

Шон : Энэ эмнэлэгт биш. Энд та зөвхөн өвчтөний эхнэр.

эхнэр: "Зөвхөн"? Миний нөхрийн амь таны гарт байгаа шүү дээ. Надад асуулт асуух эрх бий.

Пау :  Уучлаарай, доктор Халл, би танаас нэг зүйл асууж болох уу?

эхнэр: Юу ?

Пау: Би таны уурлаж, айж байгааг ойлгож байна, бас манай шилжүүлэн суулгалтыг зогсоох шийдвэртэй санал нийлэхгүй байж магад. Гэхдээ бид шинэ зүрх олохын тулд чадах бүхнээ хийх болно. танд юугаар тусалж чадах вэ? Урьдчилсан эхо эсвэл хагалгааны тайлан үзэхийг хүсэж байна уу? Өөр хэн нэгэнтэй ярихыг хүсэж байна уу?

Эхнэр: түүнийг харах боломжтой юу?

Пау: Тэгэлгүй яахав. Түүний биеийн байдал тогтвортой болсны дараа бид таньруу сувилагч явуулах болно. өөр юу хэрэгтэй вэ? Хоол эсвэл кофе авах уу?

эхнэр: Үгүй ээ, баярлалаа.

 

Жорд : Та ямар зүйл цуглуулах дуртай вэ?

Перез :  Би Египетийн шавар эдлэл цуглуулдаг. Бага сургуульд байхдаа Тутанхамонд дурласан. Би мэднэ ээ. Найзууд маань ч бас үүнийг хачирхалтай гэж боддог.

Эр:  Өө, би ихэвчлэн электроник эд цуглуулдаг. Hi-fi стерео, компьютер, телевиз гэх мэт. Одоо хүмүүс зөвхөн дараагийн гялтгар зүйлсэд л санаа тавьдаг болсон. Нэг удаа ашиглаад, хог руу хаяна.

Жорд:  Та зах  эсвэл агуулах худалдаанд очдог уу?

Эр: Тийм ээ. Тэнд хүмүүс бусдыг мэхлэхийг л оролддог юм. Би онлайнаас зуун өөр газрыг харьцуулж, хүссэн зүйлээ сонгож, шууд хаалган дээрээ хүргүүлэх боломжтой.

Жорд:  Заримдаа гарах нь сайхан шүү дээ.

Эр : Би зожиг эсвэл хог хаягдал цуглуулагч биш.

Перез: Хэн ч таныг тэгж хэлээгүй.

Эр:  Бүгд намайг тэгж дууддаг. Зүгээр л шинжилгээгээ хий. Тэр зүйлээ аваад намайг эндээс явуулж үз.

Лим : заа

Эм:  Би танд тусалъя.

Лим: Үгүй, би өөрөө хийж чадна.


Эм : мэдэж байна, гэхдээ та хагалгааны үеэр хамраа маажуулахыг хүсэж байсан шүү дээ.

Лим:  Баярлалаа. Энэ зүйл... удаан бас эвгүй санагдаж байна.

Эм:  Чи Харийнхан киноны Рипли шиг. Бүрэн гайхалтай. Намайг уучлаарай.

Лим: Чи юу ч хийгээгүй шүү дээ.

Эм: Би тан шиг хүчтэй байсан ч болоосой. Би унтаж чадахгүй байна. Хар дарсаар л байна.

Лим : Чи надаас илүү хүчтэй. Би зүгээр л покер тоглохдоо илүү сайн.

 

Аш:  Чиний өвчтөнтэй харьцах байдал үнэхээр гайхалтай юм.

Пау :  Би Афганистанд хоёр жил ажилласан, тиймээс зөрчлийг намжаах дадлага их хийсэн. Хоёр талын зүрхний туслах төхөөрөмжийн талаар юу гэж бодож байна? Энэ нь одоогийн зүрхний үйл ажиллагааг уртасгаж чадна.

Аш:  Тэгэхээр энэ нь нэлээд богино хугацаанд үйлчилнэ. үнэндээ үүнийг бодож байсан...

Шон:  ECMO суулгасан ч тэр хангалттай хүчилтөрөгч авахгүй байна, мөн каннулын хэсгүүдээс цус алдаж байна.

Пау:  CARMAT-ийг бодож үзсэн үү?

Шон : Бид хэдэн долоо хоногийн өмнө хиймэл зүрхийг судалсан. Тэр тохирохгүй. Би шилжүүлэн суулгалтыг зогсоох ёсгүй байсан.

Аш:  амьтны зүрх шилжүүлэн суулгах тухайд яах вэ? Би гахайн зүрхний тухай судалгааг уншиж байсан.

Пау: : Энэ сонголт биш.

Шон:  Яагаад болохгүй гэж? Хамгийн сүүлийн өвчтөн хоёр сар амьдарсан, ECMO-оос илүү хугацааг өгч чадна.

Пау: : Учир нь энэ бол ёс суртахуунгүй хэрэг. Амьтад мэс заслын төхөөрөмж биш. Тэд бол өөрийнхөө эрхийг шийдэх эрхтэй амьд биетүүд.

Аш:  Тэгвэл хэдэн цагийн өмнө хог руу хаясан хүний зүрх ч бас тийм байсан.

Пау: Тэр хүн нас барсны дараа зүрхээ авахуулах сонголт хийсэн. Хэн ч үүнийг авахын тулд түүнийг алаагүй.

Шон : Бид өдөр бүр сая сая гахайг хоолонд зориулж хөнөөдөг. хүний амь аварна гэдэг нь илүү чухал байх.

Пау:  Амьтдыг хоол, эсвэл эмэнд зориулж алах нь буруу. Үүнийг би хийхгүй.

Шон: Доктор Пауэлл, танд өөр сонголт байхгүй. Эмчийн шийдвэрийг дагаж мөрдөхөөс татгалзах нь ажлаас халагдах үндэслэл болно.

Пау:  Би хийсэн бүхнээ өөрийнхөө сонголтоор хийсэн. Тиймээс хүсвэл намайг халж болно, гэхдээ би амьтны зүрх шилжүүлэн суулгахад оролцохгүй.

Аш : Тэгэхээр бид юу хийх вэ?

Шон:  Хэрэв түүний эхнэр зөвшөөрвөл бид амьтны зүрх шилжүүлэн суулгана.

Пау:  За. өвчтөнтэй холбоотой ямар нэг тусламж хэрэг болбол би энд байж байх болно.

 

Лим : Тасал. Би урагшлах хэрэгтэй байна. Дээд оосорыг жаахан суллаад өгөөч?

марк: Бас хэн нэгэн түүний духыг арчаарай.

Лим : Баярлалаа. За. Энэ зүгээр байх ёстой. 3-0 викрил оёдлын утас өгнө үү. Тийм ээ.

Марк : Танд тусламж хэрэгтэй юу? Би...

Лим:  Үгүй. Би үүнийг хийнэ. Би хийнэ.

Марк: Зүгээр дээ.

Лим:  Энэ чинь зүгээр л гялтангийн хагалгаа. Би үүнийг зүүдэндээ ч хийж чадна. Метцийн хайч.

Марк: Та зүгээр үү?

Лим: Үгүй. Та үргэлжлүүл.

Марк : Метц.

 

Парк : Хавдар мөгөөрсөн хоолойд бүрэн тархсан байна.

Морг : Хоёр талын оролцоо байх магадлалтай.  Бид түүний хоолойд нэмэлт гэмтэл учруулахгүйгээр мэс ажилбар хийх боломжтой байх ёстой.

Жорд:  Миний бодлоор өвчтөн хоолойндоо санаа тавихгүй байх. Тэр хэнтэй ч ярих сонирхолгүй байгаа.

Пер: Эсвэл тэр зүгээр л ганцаардлыг таашаадаг байх. зун болгон би комбайны кабинд ганцаараа байдаг байсан, надад таалагддаг байсан.

Жорд:  Тэгэхээр "Бүх сувилагчдын нэрийг мэддэг ноён" ганцаардмал чоно байх нь ээ? Би үүнд итгэхгүй байна.

 

Морг: Манай ганцаардмал чоно сэтгэл зүйн зөвлөгөөнөөс татгалзсан, тиймээс бидний засаж болох зүйлд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.

Парк:  санал нийлж байна.

Морг : Тэгвэл надад үүнийг дуусгах боломжийг олго. Бид түүний хөвч дээрх хавдрын даралтыг тодорхойлохын тулд ларингоскопи хийх хэрэгтэй.

Парк:  Би санал нийлэхгүй. Хорт хавдрыг тодорхойлохын тулд зүү соруулах нь дээр.

Морг : Тэр миний өвчтөн. Ларингоскопи.

Парк: Гэхдээ би ахлах эмч. Зүү соруулах.

Пер : Бид хоёуланг нь хийж болно.

Морг : За яахав

Парк : Тийм ээ.

Марк:  Хагалгааны тасгийн дарга хагалгаа хийхээс хамаагүй их зүйлийг хариуцдаг.

Лим:  Би анхны оролдлогоороо бүтэлгүйтсэн гээд шантрахгүй.

Марк: Би тийм зүйл санал болгоогүй.

Лим:  Би зүгээр л... тэвчээргүй байна. Би алдаа гаргасан, энэ нь өвчтөний амь насанд аюул учруулж болох байсан. надад уурлах ёстой, надад урам зориг өгөх яриа хийх биш.

 

Шон : Би шинэ эмч нарыг халах эрхтэй юу?

Марк:  Тийм ээ.

Шон: : Надад биеийн байдал нь хурдан муудаж байгаа зүрх шилжүүлэн суулгах өвчтөн байна...

Марк:  Боль. Чи одоо ахлах эмч. Чи өөрөө шийдвэр гаргаж сурах хэрэгтэй .

 

Эм : Сайн байна. Одоо амьсгаа аваад .Хоёр минут завсарлаад дахин нэг удаа хийнэ.

Аарон: хөөе

Лим: Чи энд юу хийж байгаа юм?

Аарон: Өө, халуун жин хайж байна. Эсвэл мөс? Би аль нь болохыг хэзээ ч мэддэггүй.

Лим: Өө, хэн ч мэддэггүй. Чиний алхааг харахад чамд үүнээс илүү зүйл хэрэгтэй гэж бодож байна.

эм :Түүний зөв  Үнэн хэрэгтээ асуудал таны нуруунд биш мөрөнд чинь байна. биеийн байрлал бүхэлдээ бөхийсөн. Би энэ асуудлыг настай үйлчлүүлэгчдэдээсээ их хардаг.

Аарон  Өө. За, баярлалаа. Би Нэгдүгээр дайны үеэр траншейд унасан юм.

Эм : Би чамд тулгуур авчиръя.

Аарон: Чи хэр байна?

Лим:  Гялтангийн хагалгаанаас гарах хэрэгтэй болсон гэдгээс бусадаар…….. гайхалтай. Зогсож ажиллах нь харагдаж байгаагаас илүү хэцүү юм байна.

Аарон: Тэгвэл битгий. Сандал дээрээ сууж байгаад хагалгаа хий.

Лим : Би Мөрфи шиг харж чадахгүй , би өвчтөнийг дээрээс нь харж байж дотрыг нь харж чадна.

Аарон:  Тэгвэл өвчтөний ор дэвсгэрийг доошлуул.

Лим:  бусад ажилтнууд, ширээ зэрэг олон зүйлд саад болох болно ш дээ.

Аарон:  Чи бол дарга. Тэднийг чамтай зохицож ажил гэж хэл, Дарга аа.


Лиа: Эмчийн нууц үг хамааралгүй. Өвчтөнүүд өөрсдийн тусдаа нэвтрэх ID-тай байдаг.

Аарон:  хамааралгүй гэж хэлж байгаач, өвчтөнүүд нэвтэрч чадахгүй байна. Тэд оролдох бүртээ нууц үгээ шинэчлэх шаардлагатай болоод байна.

 

Лиа: новш гэж.

 

Шон: Надад зөвлөгөө хэрэгтэй байна.

Аарон:  надад эпидурал хэрэгтэй байна.

Лиа: Бас надад шинэ техникч хэрэгтэй. Энэ хүний кодчилол бүхэлдээ замбараагүй байна.


Шон: Би амьтны зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийх гэж байна. гэхдээ миний шинэ эмч оролцохоос татгалзаад байгаа. Тэр үүнийг ёс суртахуунгүй үйлдэл гэсэн. Доктор Эндрюс надад түүнийг халж чадах эрх байгаа гэж хэлсэн, гэхдээ би тэгэх ёстой эсэхээ мэдэхгүй байна.

Лиа: Хм, хэрэв тэр эхний өдрөө ингэж эсэргүүцэж байгаа бол цаашид улам дордох болно.

аарон: Чи ч бас ахлах эмчийгээ эсэргүүцэж байсан, тийм үү? Жишээ нь, Лимд хийсэн мэс ажилбар.

Шон:  Тэр өөр. Миний Лимийн мэс ажилбарт гаргасан шийдвэр зөв байсан. Харин доктор Пауэлл, илт буруу.

Аарон:  чиний шийдвэр түүнийг саажилттай болгосон.

Лиа : Тэр энд Лимийн тухай ярих гэж ирээгүй. Танай шинэков асуудалтай хүн байна. Түүнийг хал.

Аарон : Түүний эхний өдөр гэдгийг сануулъя. Энэ бас чиний эхний өдөр. Цаг гаргаж, сайн бод.

Шон: Тусалсанд баярлалаа. Танд Лиагаас илүү удирдах туршлага бий. Гэхдээ би түүнд илүү итгэж байна. Би доктор Пауэллыг хална.

 

Аш: Энэ бол гахай.

 

Пау : Энэ бол амь. Амьтад өвдөлт, айдасыг мэдэрдэг. Тэдэнд бас хүнтэй адилхан сэтгэл хөдлөл бий.

Аш:  Бидний хэрэглэдэг бүх эм амьтад дээр эхлээд туршигдсан байдаг. Чи үүний ч эсрэг байна уу?

Пауэлл: Намайг хоёр нүүрт гэж дуудаж болно, гэхдээ би харх, гахай хоёрын хооронд ялгаа бий гэж боддог. Технологи сайжирмагц бид хархыг туршихаа болих ёстой.

Аш:  Чи дайн байлдаанд оролцсон уу? эх орныхоо төлөө хүн алахыг зөвшөөрдөг мөртлөө өвчтөнийхөө төлөө гахайг золиослохыг хүсэхгүй гэж үү?

Пауэлл: Би хэзээ ч хүн алахыг зөвшөөрч байгаагүй. Бас цэргийн алба хааж байгаагүй эсвэл тийм хүн мэддэггүй хүн л ийм тэнэг зүйл хэлнэ.

Аш : Уучлаарай. Би тэгэхийг хүсээгүй...

Шон: Би доктор Пауэллтэй ярих хэрэгтэй байна.

Аш: Гахайн зүрх ирсэн. Бид явах ёстой.

Шон:  Үүнийг дараа нь дуусгая.

 

жорд: Бага зэрэг тат. Чи хөвчнөөс хэтрүүлсэн байна. Энэ залууд хүрэх арга зам байхгүй гэдэгт харамсаж байна. Ядаж л түүнийг гадагш гаргаж, ганцаардлаа цахилгаан хэрэгслээр дүүргэхээ зогсоох хэрэгтэй.

Пер : Эмээг нас барсны дараа би түүний тамхины үнэртэй цамцыг хадгалсан.

Жорд : Энэ... олон талаар сонирхолтой. Гэхдээ эмээгийн чинь цамц эвдэрсэн зурагт, хэрэггүй зүйлс, хүлээн авагчаас мэдээж өөр. Бас чи хангалттай царайлаг. эмээдээ хэр их хайртай тухайгаа үргэлжлүүлэн ярих шаардлагагүй.

Морг : Аль хэдийнээ сээтэгнээд эхэлчихэж.  Тэр ердөө хэдхэн цаг л энд байсан шүү дээ. чи эхлээд дурангийн ажлаа дуусгах уу?

Жорд:  Дуусаж байнаа. Би зургийг түүний бүртгэл рүү хийсэн. Бас бид огтхон ч сээтэгнээгүй.

Пер: Огтхон ч үгүй. Би ихэвчлэн ажлын хоёр дох хоногийг хүлээдэг.

Эм : Зүүтэй хошуу.

Лим : Өө. Би зүүтэй хошууг багажны хайрцагны үл танигдсан баатар гэж боддог байсан.

Эм : Болчихлоо.

эм2 : Гайхалтай. Үнэндээ, гайхалтай биш. Бүх бүрхэвчийг авсан ч гэсэн, чиний өвдөг багтахгүй байна.

лим: новш гэж.

Эм : Хэрэв моторыг бүрэн авч хаявал яах вэ? Мэс заслын өрөөний сувилагчид моторгүйгээр ширээг гараар өргөж, буулгаж болно.

Эм2  Энэ мотор биш. Энэ бол ширээнд гагнагдсан хүрээ юм.

Лим : Энэ нь би мухардах болж байна гэсэн үг.

Эм2 : Үүнийг бид шийдэж чадна.

Лим : Би явах хэрэгтэй. Чиний хүчин чармайлтад баярлалаа, гэхдээ энэ болохгүй юм байна.

 

Шон : Хөргөгч хаана байна?

Эм:  Хөргөгч үү?

Аш: Бид таныг зүрхийг авчирч байна гэж бодсон.

Эм:  Тийм ээ. Бид зүрхийг аль болох сүүлчийн мөч хүртэл амьд байлгавал үр дүн нь өвчтөнд илүү гарна гэж бодсон юм. Энд гарын үсэг зурна уу.

Аш:  Дээж A71923-ын төлөө юу?

Эм:  Бид дээжид нэр өгөх ёсгүй, гэхдээ бид түүнийг Уилбур гэж дууддаг юм.

Шон:  За. Уилбур, явцгаая. Бидэнд хагалгааны өмнөх ЭХО хэрэгтэй байна.

Аш:  Яаж? Тэр үсээр бүрхэгдсэн байна шүү дээ.

Эм : Та юу гэж бодож байна?

 

Эр  Зүгээр үү? Тэд түүнийг харахыг хүсэж байна.

Аш : Уучлаарай. Бид түүнийг хагалгаанд бэлтгэх хэрэгтэй байна.

Шон : Зүгээрээ. Та нар түүнийг илж байхад бэлтгэлийг нь хийж болно.

 

Хүү : Яагаад түүнийг хагалгаанд оруулах хэрэгтэй юм бэ?

Шон :  тэр өөр нэг өвчтөнд маань зүрхээ өгөх гэж байна.

Охин  : Гэхдээ тэр зүрхээ өгчхөөр яаж амьдрах юм бэ?

Шон : Үгүй ээ. Тэр чадахгүй. Тэр үхэх болно.
Доктор Лим. Доктор Лим.
Лим: Энэ хурдаараа байгаарай.
Шон: Тэгнээ. Би танд доктор Пауэллыг халж байгаагаа мэдэгдэх ёстой гэж бодлоо.


Лим: за . ямар учраас гэдгийг нь мэдэж болох уу?

Шон: Тэр амьтны шилжүүлэн суулгалтад оролцохоос татгалзсан. Тэр амьтдыг эмнэлгийн үйл ажиллагаанд ашиглахыг ёс суртахуунгүй зүйл гэж боддог.
Лим: Эмнэлгийн салбарт ажиллахыг хүсэж байгаа хүний хувьд энэ сонин бодол байна.
Гэхдээ чиний ажил муу эмч нарыг шүүх биш, харин тэднийг зөв хүмүүжүүлэх явдал юм.

 

Шон : за, Уилбур үнэхээр найрсаг

Лим: Сайхан яриа байлаа. Би явлаа.

Эм2 : Бид эцэст нь гэрлийг хэрхэн доошлуулах аргыг оллоо. Ширээний асуудлыг одоохондоо шийдээгүй байна.

Лим : Би шийдсэн. Бүх зүйлийг хая.

Эм2 : Тэгээд шалан дээр сууж байгаад хагалгаа хийх үү?

Лим : Үгүй. Хүнд суурийн оронд дөрвөн хөлтэй, бат бөх, зэвэрдэггүй ган ширээ хэрэгтэй.. Яг л махны дэлгүүрт байдаг шиг.

Эм2 : Бас манай моргт байдаг шиг.

 


Шон: Таны итгэл үнэмшил буруу, бас маш буруу байна. Доктор Эндрюс, доктор Лим нар таны үгэнд орохгүй байдал ажлаас халах үндэслэл гэж үзсэн.

Пауэлл: ингэж бодож байгаад харамсаж байна. Гэхдээ ойлгож байна. Би шүүгээгээ цэвэрлэе дээ.

Шон : тэгэх шаардлагагүй. Миний ажил бол танд сайн эмч болохыг зааж, зөвлөх явдал. Тиймээс би таныг шилжүүлэн суулгалтыг хагалгааны өрөөний гаднаас хараасай гэж хүсэж байна. үүнийг ёс суртахуунгүй гэж бодож байгаа ч гэсэн яаж хийгддэгийг нь сурах хэрэггүй гэсэн үг. үүнийг хийхэд бэлэн үү?

 Пауэлл: Тийм. Тийм ээ.

Шон : Сайн байна. Одоо явж болно.

 

Пез:  Хавдрын гадаргаас их хэмжээний цус гарч байна. Надад марль хэрэгтэй.

Жорд :  Зогсохгүй байна.

Морг:  Хавдрын цусны хангамжийг таслах хэрэгтэй.

парк:  Баярлалаа, доктор Резник.

Пез:  Үнэндээ, цус алдалт мөгөөрсөн хоолойн дээд артериас гарч байж магадгүй.

Парк:  Нэмэлт хавчаар болон торгон уяа нэмж байна.

Жорд:  Цус алдалт зогслоо. : Сайн ажигллаа.

Пер: Баярлалаа.

Парк: Чи зүгээр л хөөрхөн царайтай биш юм шиг байна.

Пер : Миний хайрлаж, эрхэмлэж явсан эмээ маань ч бас санал нийлнэ.

 

Лим : Доод ходоодны артери бага зэрэг урагдсан байна. Үгүй ээ, би үүнийг хийнэ.  Надад илүү их гэрэл болон 10-р ир хэрэгтэй байна.  Би орох хэсгийг онгойлгоё. Баярлалаа. За, хаана байна? Энд байна. Биполяр хавчаар өгнө үү.Тэгээд... бид замдаа эргэж ирлээ.

Марк: Сайн ажиллаа.

 

Аш : Энэ бол чухал зүйл. чи ямар нэг зүйл хэлэхийг хүсэж байна уу?

Шон:  Хм. Яагаад?

Aш: Мартдаа. Чи манай баатар, Уилбур.

Шон : 10-р ир. Стерналын хөрөө. Энэ бодож байснаас хэцүү юм.

Аш : Би үүнийг хийх үү?

Шон : Үгүй ээ. Би ахлах эмч. Би үүнийг хийнэ.

Эр : Зогс! Мотоциклийн осолд орсон хүний тархи үхжсэн. Тэр тохирно, түүний гэр бүл зөвшөөрсөн. Зүрх наашаа ирж байгаа.

Аш : Өө. Энэ жаахан тохиромжгүй санагдлаа.

Шон : Тийм ээ. Бид цээжийг хааж түүнийг сэрээх хэрэгтэй. Таны хагалгаа маш амжилттай болсон, бас аз болоход огт шинэлэг биш байсан.

Эхнэр : Чи зүгээр болно. Доктор Мөрфид баярлалаа.


Шон: Энэ багийн хамтын ажиллагаа байсан. Доктор Пауэллаас бусад нь.

Эр :  Өө. Би амрах ёстой гэж бодсон юмсан.

Пез: Хагалгааны дараах хөдөлгөөн нь цусны урсгал болон эдгэрэлтэнд тусалдаг.

Эр : Энд гахай юу хийж байгаа юм?

Пез : Түүний нэр Уилбур. Тэр зүрхээ хандивлах гэж байсан, гэхдээ хэрэггүй болсон. Түүнтэй уулзахыг хүсэж байна уу? Тэр үнэхээр эелдэг. Гахай бол үнэндээ хамгийн ухаантай амьтдын нэг. Би фермд өссөн. Манай нэг гахай уртын хариалт хийж чаддаг байсан.

Эр : Хм. Одоо түүнд юу тохиолдох вэ?

Пез:  Түүнийг унтуулах шаардлагатай болно. Тэр генетикийн хувьд өөрчлөгдсөн. Бусад гахайн дунд байж болохгүй.

Эр : Нэг удаа ашиглаад тэгээд хаячихдаг.

 

Пез: Чи үнэхээр ухаантай.

Жорд:  Энэ ажилласан уу?

Пез : Төгс. Уилбур шинэ эзэнтэй болсон, харин Жеремиа өдөрт доод тал нь хоёр удаа гадагш гарах шалтгаантай болсон.

Пез : Би үнэхээр гайхаж байна. Чин сэтгэлээсээ.

Жорд : Тэгэх ёстой. Учир нь би гайхалтай. : Жеремиа зөв замд ороход нь бага зэрэг түлхэц хэрэгтэй байсан.

Пез:  чамайг түүний гадаад төрх дээр үндэслэн шууд дүгнэлт хийхгүй байгаад баяртай байна.

Жорд : Би энэ төрлийг мэднэ гэж бодсон. Уучлаарай. юм уух уу, би уучлал гуйхыг хүсч байна.

Пез : Бид зүгээр. Бас би ядарч байна. Гэртээ харьж, йог хийж, дараа нь унтъя даа.

Жорд:  Тийм ээ, би ч бас. Үгүй, тоглосон юм. Би ууна. Гэхдээ хүндэтгэсэн. Намастэ.

 

Аш : Тэгэхээр тэр чиний сонирхол биш байсан, харин одоо бол тийм үү?

Жорд : Би тэгж хэлээгүй.

Aш : Өө. Чи яг тэгж хэлсэн шүү дээ. Чи зүгээр л сээтэгнэсэн хоолойгоо ашигласан. Чи "Хүндэтгэсэн шүү. Намастэ" гэсэн.

Жорд : Бид энэ маргаанаа Негрони ууж байгаад үргэлжлүүлж болох уу? Би сүүлд төлсөн.

Аш : Би сүүлд төлсөн.

Жорд :  Үгүй, би сүүлд төлсөн.

Аш: өө, тийм үү?

Жорд :   Тийм ээ, бас би нэмэлт төлбөрийг нь ч төлсөн.

 

Эм : жийгээд . Хуруугаа дээш. Сайн байна. Одоо доош.

Аарон:  Туяаны мэс ажилбар ямар байсан бэ?

Лим : Зүгээр.

Аарон : Зүгээр гэхдээ юу гэж?

эм: Би цахилгаан өдөөлтийн төхөөрөмжийг тохируулж өгье.

Лим : Би тойрч дахидаг хурдан морь шиг санагдаж байна.

Аарон : Би хүмүүст тархины хорт хавдрын дараа өмнөх шигээ мэс засалч болохын тулд хоёр жил шаардагдсан гэж хэлдэг байсан. Би худлаа хэлсэн. Би хэзээ ч урьдын хшигээ мэс засалч болж чадаагүй. Чи урьдных шигээ хэзээ ч байж чадахгүй. Энэ бол баримт. Гэхдээ чи ямар эмч болохоо төсөөлөөчгүй байна. чамд хэзээд туслахад бэлэн байна.

 

Лим : Баярлалаа.

 

Марк : Би та хоёрыг нэг нэгэнтэйгээ сөргөлдөж байгаа гэж сонслоо.

Морг : Үгүй, бид...

Марк : Энэ бол ярилцлага биш.  Та хоёр асуудлаа хурдан шийдсэн нь дээр шүү. би үүнтэй дахиж тулгарахыг хүсэхгүй байна.

Морг : Тийм ээ.

Парк : Дахиж ийм зүйл болохгүй.

Марк: Сайн байна.

 

Лиа : Тэгэхээр эхний өдөр ямар байсан бэ?

тоглоом: Текилаг одоо ав!

Лиа  Бид гомдоллож байна уу, эсвэл тэмдэглэж байна уу?

Шон : мэдээж тэмдэглэж байна.

 

Лим: аливэээ

Эр: Хөөе. Хэцүү өдөр үү? Чамд тусламж хэрэггүй гэдгийг…

Лим : Үгүй ээ, би... би чадна. Баярлалаа.

 

Эр : Чи зүгээр үү?

Лим : Үгүй, зүгээр биш байна. Би энэ сандлаас үнэхээр залхаж байна. гараараа жолоодсоор байгаад  залхаж байна. хаа сайгүй шат явах боломжгүй байгаад залхаж байна. Бас бие минь миний хүссэнээр хийж чадахгүй байгаад дургүй хүрч байна Би зөвхөн 00-ын өрөөнөөс гарахын тулд олимпийн гимнастикч шиг бэлтгэл хийх хэрэгтэй байгаад дургүй хүрч байна.  Бас би Шон Мөрфиг үзэн яадаж байна. Энэ бүгд түүний буруу.

 

Back to episodes Go home