Good doc - 6-1 -Afterparty
Үдэшлэгийн дараа
Сайн эмчийн өмнөх ангиудад
эр: Шон Роберт Мөрфи, та Лиа Абигайл Дилаллог....
Шон: Би зөвшөөрч байна.
Бүгд: Шон болон Лиагийн төлөө
Парк: Ярилцлага хэр байсан бэ ?
Эм: би тэр ажилд ормоор байна.
Парк: ойлгож байна
Марк: аавын тань онош буруу байсан. Тэр ердөө хэдхэн долоо хоног л амьдрах боломжтой.
аав: Хүү минь, би чамд хайртай.
Аш: : Баяртай, ааваа.
Лим: Далисай
Лиа: Шон.
аарон: Над руу хараарай. Хөөе, над руу хар.
Лиа : Шон, Би энд байна. Шон, зүгээр ээ , надруу хар
6 цагын өмнө
Лиа: Би өөрийгөө гэрлэсэн юм шиг мэдэрч байна. Чи гэрлэсэнээр мэдэрч байна уу?
Шон: Гэрлэсэн гэдэг нь ямар мэдрэмж вэ?
Лиа: мэдэхгүй ээ. Өөр үү? Гайхалтай юу? Илүү "хамт байж, хайрлах" мэдрэмж?
Шон: Би өмнө нь хэзээ ч хэнийг ч ингэж хайрлаж байгаагүй шиг чамд хайртай гэдгээ мэдэрч байна. Бас би маш их жаргалтай байна. Урьдийн адилаар.
Лиа: Би ч бас.
Лим : Далисай, Далисай Хөөе. би гэмтсэн. Намайг хутгалчихсан.
Марк : Уучлаарай. чамайг сонсож чадахгүй байна. Чиний дуу тасалдаж байна.
Лим : Амралтын өрөөнд..
Марк: Лим…Лим…
Автомат дуу хоолой: Таны дуудлага автомат хариулагч руу шилжлээ...
Марк : Чи цус алдсан байна.
Эр : Юу?
Марк : Чиний хүзүү.
Эр : Би сэтгэцийн өвчтөнөөс өөрийгөө хамгаалж хийж байсан юм. Нэлээд ширүүн байсан шүү. Анхааруулсанд баярлалаа.
марк: Таны тэмдэг хаана байна?
эр Намайг барихад унасан байх.
Марк: Чамайг зүгээр байгаад баяртай байна. Силвер код! Бүх гарцыг түгж!
Зар: Лобби болон гол шатанд Силвер код
Зар:Лобби болон гол шатанд Силвер код
Зар: Лобби болон гол шатанд Силвер код
Зар: Лобби болон гол шатанд Силвер код
Марк : хоёр дахь гэмтлийн өрөө рүү аваач.
Эр : халдсан хүнийг нь би таньсан. Тэр Виллануэвагийн хуучин найз залуу. Тэр утсаа авахгүй байна.
аарон: Тэр тавдугаар давхарт байсан, тийм үү?
Марк : Тийм.
Аарон : Лим амралтын өрөө рүү явж байсан. Бидэнд гэмтлийн цүнх хэрэгтэй.
Эр : зэвсэгтэй хүн одоо ч хаа нэгтээ байгаа. Бид... хамт явье.
морг: Өмнө нь, энэ зүгээр л хутгатай хүн байсан. Хэн ч гэмтээгүй. Хөөе. Чи хаана байна?
Парк : Би гадаа байна. Чи зүгээр үү?
Морг : намайг хаячихсан уу?
Парк : Би тийм ч сайхан мэдрэмжтэй байгаагүй.
Морг : Чи ойлгож байна гэсэн шүү дээ.
Парк : Энэ баяртай байна гэсэн үг биш.
Аш : Өө, бурхан минь. Жером буутай хүн байна гэж хэллээ. Лим болон Виллануэва гэмтсэн байж болзошгүй.
Морг : Би явах хэрэгтэй байна .
Шон : Доктор Глассман хэлэхдээ доктор Лим болон сувилагч Виллануэва гэмтсэн байж магадгүй гэнэ. Тавдугаар давхарт.
Жорд : Лим амралтын өрөө рүү явсан. Би түүнд хундага хэрэгтэй гэж хэлсэн.
Шон : За. За. Би тийшээ явах хэрэгтэй.
Лиа: Шон, чи болохгүй ээ . Бид энд байх хэрэгтэй. Шон, чи доошоо явж болохгүй.
Шон: Доктор Лимд миний тусламж хэрэгтэй байж магадгүй.
Лиа: Тэгвэл би ч бас явна.
Шон: Үгүй. Чи эмч биш. Тэдэнд чи хэрэггүй. чамтай удахгүй уулзанаа.
жорд: Би ч бас эмч шүү дээ.
Лиа : За, би энд ганцаараа үлдэхгүй ээ.
Эр : Хэн нэгэн байна уу? Миний бие өвдөөд байна .
Аш : мэдэхгүй. Магадгүй буудсан хүн байж магадгүй.
Морг : Эсвэл өвчтэй хүн байж магадгүй, бид эмнэлэгт байгаа шүү дээ.
Эр : хүн байна уу ?
Морг : Чимээгүй, чимээгүй.
Эр : Би яаралтай тусламжийн өрөөнд хүлээж байсан. эмийн санд очиж, хүчил багасгагч авахыг оролдсон.
Морг : Би доктор Резник. Энэ бол доктор Волке.
Эр: Эзра.
Аш: : гэдэсний өвдөлт хэр хүнд байна вэ?
Эр : Надад Кроны өвчин байгаа. Сүүлийн удаа ингэж өвдөхөд би хагалгаа хийлгэх шаардлагатай болсон.
Морг : Бид коридороос гарах хэрэгтэй. Энд аюултай.
Аш : Бэлэн үү? Нэг, хоёр, гурав.
Эр : Баярлалаа.
Лиа : Өө, бурхан минь.
Шон: Лиа, шүүгээнээс мэс заслын хутга, оёдлын материал, боолт, тариур, зүү хайгаарай.
Жорд : Том хүзүүний шарх, урд гурвалжин хэсэгт, магадгүй илүү, хамгаалах үед гартаа шархадсан, радиаль артерийн гэмтэлтэй байх.
Шон: Хоёроос дээш цээж, хэвлийн гүн нэвтэрсэн шархтай.
Жорд: Тэр их цус алдсан байна.
Шон : Үүнийг ашигла. судасны цохилт сул, тасалдсан байна.
Жорд: Дээд гар дээр дарагч тавьсан.
Лиа: Би боолт оллоо.
Шон: Зүрхний цохилт сул байна. Түүнд зүрхний шахалт үүссэн. Зүү олсон уу?
Лиа: Тийм. Тийм. Тариуртай цуг.
Шон: Доктор Лимийн шархыг боолтоор чанга дар. Хэрэв боолт цусанд нэвчвэл нэмээд тавь.
Марк : Хоёр дамнуурга хурдан авчир. Нурууны хавтан, цус, давсны уусмал олдвол аваад ир.
Аш : За. Би хаалга онгойлгоё.
Эр : Одоо яах вэ?
Морг : Бид чимээгүй байж, түгжээг цуцлахыг хүлээнэ.
Аарон : Зүрхний цохилт сул байна.
Лиа: Тэр үхэх гэж байна уу?
Шон: Тийм. Түүний цусны урсгалыг хуримтлагдсан цус хаасан байна. За. Би цээжний доод хэсгийг тэмтэрч байна.
Аарон : Зүүн мөр рүү
Шон: Боллоо.
Аарон: судас өргөссөн, зүрхний цохилт сайжирч байна.
Марк : Тэднийг хагалгааны өрөөнд аваачъя.
Эм: Доктор Эндрюс
марк: Давхарт хэн байна?
Эм : Би, бас хэдэн мэдээ алдуулалтын эмч байна.
Марк Зөвхөн үү? Цус, хэрэгсэлийг яах уу ?
Эм2 :Бүгд багассан Өнөөдөр гурван шилжүүлэн суулгалт, хоёр буудсан шархтай хүн хүлээж авсан.
Марк: Чи Лимтэй эхэнд ор. Жером, чи Виллануэватай дараа нь ор.
эм: Цагдаа холбогдсон.
Марк : доктор Эндрюс байна.
эм: Би ахмад Холланд байна. Бид хяналтыг авч байна.
Марк : Ойлголоо. түргэний машинуудыг аль хэдийн өөр тийш чиглүүлсэн.
эм: Ойлголоо.
Лиа: Надад хийх зүйл байна уу?
Шон: Чи манай эргэлтийн сувилагч болж болно.
Лиа: Би хүмүүст кофе авчирч өгөх тухай бодсон юм, гэхдээ, за, за, юу хийх вэ?
Шон: Бидний хүссэн хэрэгслийг олоод, яг саяных шиг хагалгааны хэсэгт аваач.
Лиа: За.
Аарон : Шон, хэвлийгээс эхэл. Цээжний ясны хөрөө. Кулийн тараагч.
Жорд : Уушигны гол хэсэг шархалсан.
Аарон: Зүүн ховдол бага зэрэг гэмтсэн. Энэ нь зүрхний шахалтыг үүсгэсэн. Гэхдээ тийм өргөн биш. Пролений оёдол авья.
Шон: Тэр 4-р зэргийн элэгний шархтай, хэвлийн хөндий рүү цус алдаж байна.
Аарон : Лиа, чи лап боолт гэж юу болохыг мэдэх үү? хоёр цэнхэр бариултай гарын алчуур шиг юм байгаа.
Лиа: Хэдийг авах хэрэгтэй вэ?
аарон: Боломжтой бүхнийг. Доор гурав дахь шургуулганд. Хамгийн найдвартай сонголт гэмтсэн дэлбээг авах.
Шон : Тэр нь түүний элэгний хагас нь. Үүний оронд ангио-эмболизаци хийж болно.
Аарон : Хэрэв энэ бүтэлгүйтвэл, түүнд их хэмжээний цус сэлбэх шаардлагатай болно. Тийм боломжгүй. Бид түгжэгдсэн байна.
Шон : элэгний талыг нь тайрах түүний амьдрах хугацааг арван жилээр багасгана.
аарон: Амьдрах хугацаа, Шон? хэрэв бид энэ цус алдалтыг зогсоож чадахгүй бол магадгүй түүнд 20 минут л байна.
Шон: Чи хэт богино бодож байна.
Аарон : Би маш богино бодсон байж болох ч. түүнийг амьд байлгахыг хүсэж байна.
Эр : Доктор Глассман? Доктор Эндрюст Виллануэватай холбоотой таны тусламж хэрэгтэй байна.
Аарон Ховдолыг оёж дуусгасан. Шон, чи гэмтсэн дэлбээг авах гэж байгаа шүү, ойлгов уу?
Шон: Тийм
Аарон: За.
Марк : мөгөөрсөн хоолойн бүрэн урагдал, арьсан доор хий хуралдсан, бас нүүрний доод хэсэг хүзүүний судсанд гэмтэлтэй.
Аарон : Бас зүүн хүзүүний артери тасарсан байна. эхлээд үүнийг нөхөх хэрэгтэй.
Марк : Би хаалттай стент хийх тухай бодож байна.
Аарон : Хэрэв бид түүнд цусны бүлэгнэл эсэргүүцэх эмчилгээ хийвэл, тэр бүх цус алдаж магадгүй. цусны урсгалыг зогсоож, артерийг урд талаас нь боох хэрэгтэй.
Марк Тэр ухаангүй байна. Тархинд хангалттай цус хүрч байгаа эсэхийг шалгах боломжгүй.
Аарон Тэр залуу. Би энэ магадлалыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна.
Марк Чи тархины ноцтой цус харвалтад орох эрсдлийг хүлээж байна уу?
Аарон цус алдаж үхэхээс илүү дээр үү?
Марк : Тийм. Судасны хавчаар болон торгон утас авъя.
Эр : Өө! Үгүй ээ, гуйя, гуйя. Өвдөж байна!
Морг : Хэт хөндүүртэй, хамгаалах үйлдэлтэй, хатуулагтай байна. Түүний гэдэс цоорсон байна.
Аш: За, за… Хэрэв энд хагалгаа хийх шаардлагатай бол хэрэглэх хэрэгслийг хайя. хаалгыг түгжээрэй.
Жорд : Доктор Мөрфи?
Шон: Цус алдалт хэвийн бус судаснаас болж байна. түүний элэгний хагасыг авах шаардлагагүй. Бид ангио-эмболизацийг аюулгүй хийж чадна.
Жорд : Гэхдээ чи доктор Глассмантай элэг тайрах талаар ярьсан шүү дээ.
Шон: Нөхцөл байдал өөрчлөгдсөн. Ангио-эмболизаци бол зөв сонголт.
Лиа : Хэн нэгэн доктор Глассмант мэдэгдэх хэрэгтэй юу?
Шон: Хэрэв хүсвэл түүнд мэдээл. Цаашдын цус алдалтаас сэргийлэхийн тулд би үргэлжлүүлэх хэрэгтэй. Аргон туяаны коагулятор.
Аш : Морган?
Эр : байгаа газраасаа битгий хөдөл, битгий хөдөл. Юу болоод байгаа юм? Энэ тавиур юунд хэрэгтэй вэ? Чи хаашаа явах гэж байсан юм?
аш: Уучлаарай. Тэнд цоорсон гэдэсний шархтай хүүхэд байгаа. Хэрэв бид хагалгаа хийхгүй бол тэр үхнэ.
Аарон : Шон, чи мэс заслын төлөвлөгөөг өөрчилсөн үү?
Шон: үндэслэл болсон нөхцөл өөрчлөгдсөн. Би тохируулсан.
Аарон Миний зааврыг үл харгалзан өөрийнхөө хүссэнээр хийсэн үү?
Шон: Тийм.
аарон: Яагаад надаас асуугаагүй юм? Яагаад хэн ч надаас асуугаагүй юм?
жорд: зөв шийдвэр юм шиг санагдсан.
аарон: Энэ бол чиний гаргах шийдвэр биш.Чинийх ч бас биш. Бидэнд хэр хугацаа үлдсэн бэ ?
Шон: Би тодруулгын гоожилтын байршлыг олсон, катетерт байршуулчихсан.
Аарон : За, энэ үнэхээр сайн байна. Бид түгжигдчихлээ. Надад ороолт өг.
Эр : Тэнд ямар нэгэн дээвэррүү гарах хаалга шиг юм байсан. Нэг удаа би тэнд тамхи татаж байсан . эндээс тийм ч хол биш.
Аш : Чи яах гэж байна? Үсрэх үү? Энэ чамайг алах болно.
Эр : хаана байсан?
Аш : Энэ... хоёр давхрын доор. Бүх шат болон лифтүүд түгжигдсэн. Үнэхээр... Эндээс гарах арга байхгүй. Үгүй эээ
Эр : Явъя! Явъя! Хаалгаа Нээ! Хаалгаа Нээ! Нээ! Надад буу байгаа . Хэрэв чи хаалгаа нээхгүй бол энэ эмчийн толгой руу буудна!
Аш : Морган, үгүй!
Эр : Надад гурван барьцааны хүн байна! Хойшоо зогс, эсвэл буудна шүү!
Шон: Нэг гоожилтын хэсэг үлдсэн байна.
Аарон: Ороомгоо байршуулж байна.
Жоры : Зүрхний цохилт 168. Цусны даралт ихээр буурч байна.
Аарон : Ороомог зүгээр байна. Цус хаанаас алдаж байна вэ?
Шон: Том туслах судас гэмтсэн байх магадлалтай. Бид захын эмболизацид гель хөөс шахаж болно.
Жорд Цусны даралт маш хүнд байна.
Аарон Би эргэж оролцоно.
Шон: бараг дуусаж байна.
Аарон: Бид элэгний хэсгийг тайрна.
Шон: Түүнийг битгий оролд. Би тодруулга шахаж байна...
аарон: Би боолтыг авч байна, Шон.
Шон: Үгүй. Би цус алдалтыг хэрхэн зогсоохыг харж байна. Бөөм шахаж байна. Бүрэн эмболизаци хийсэн, нэмэлт цус алдалт алга.
Жорд : Цусны даралт өсч байна.
Аарон : За. Түүнийг хаая.
Шон : Энэ зөв сонголт байсан.
Марк : Зүү ашиглахдаа сайн байлаа.
Эр : Баярлалаа.
Марк : Тавдугаар давхарт хүн барьцаалсан байна. Бүгд зүгээр. Гэхдээ тэнд доктор Резник, Ашер хоёр байна. Уучлаарай.
Эр : Үүнийг дуусгая.
Буутай эр: Та нар хойшоо бай, эс бөгөөс та нар юу болохыг харахгүй байх. Тэр яаж байна?
Аш : Хэн?
Буутай эр: Далисай.
Морг : чи одоо түүний сайн сайхны төлөө санаа зовж байна уу?
Буутай эр: Би түүнд хайртай.
Аш : Эзра? Эзра. Түүнд хагалгаа хэрэгтэй, тэгэхгүй бол тэр үхнэ.
Буутай эр: Энд хий
Морг : би утсаар ярих хэрэгтэй байна .
Парк : наан чинь 10 дугаартай хутга байна уу?
Морг : Үгүй, зөвхөн 15 дугаартай.
Парк : За. GIA степлер хэд байна вэ?
Морг : Байхгүй,
Аш: гэхдээ бид гарын оёдол эсвэл анастомоз хийж чадна.
Парк : тэр гэдэсний хагалгааны түүхгүй бол болно.
аш: байгаа.
морг: Би чамд хайртай. Хэрэв бид энд нээвэл, түүнийг ална. Би түрүүн хагалгааны өрөөтэй холбогдсон. Чиний хуучин найз, Лим, тэр хамгаалагч, бүгд бүрэн эдгэрэхээр байна. Одоогоор, зөвхөн аллага хийхийг оролдсон гэсэн зүйл байна. Харин энэ хүүхэд үхвэл...
Буутай эр: Чи... Чи хагалгааны өрөөтэй холбогдоогүй.
Морг : Тийм ээ, холбогдсон.
Буутай эр: Чи, түүнийг эндээс гарга. Харин Чи надтай үлд.
Шон : Миний ханцуй цус болсон байна.
Лоа : чи зүгээр үү?
Шон : Энэ миний цус биш.
Лиа : За. Би зүгээр... мэдэхгүй байна. чиний төлөө би санаа зовсон.
шон: тэгэх шаардлагагүй. Би зөв шийдвэр гаргасан, доктор Лим эдгэрч байгаа.
марк: Доктор Лим сэрж байна.
Шон : Би явах ёстой.
Лиа : Өө. Хэрэв хэрэгтэй бол би энд байж байя.
Шон : Баярлалаа. Надад хэрэггүй.
Буутай эр: аав ээжийг минь зоддог байсан. Хэд хэдэн удаа эмнэлэгт хүргэсэн. Би түүнд үнэхээр дургүй байсан. хүүхэд байхдаа өөр байх болно гэж өөртөө байнга хэлдэг байсан.
Аш : аав үхэж байгаа. Түүнд хэдхэн долоо хоног үлдсэн... ихдээ л. Хорт хавдартай. Би түүнийг Нью-Йорк руу онгоцонд суулгаад явуулсан. Бидний хоорондох зүйл... хэзээ ч засрахгүй. дахиад тийм цаг байхгүй , Чамд цаг байгаа.
макр: Зүгээр болноо. Тийм ээ, тэр эдгэрч байгаа. Түүний хүзүүний артери, мөгөөрсөн хоолой, хүзүүний вен гэмтсэн байсан ч бид бүгдийг нь засч чадсан.
Аарон : чамд уушигны үндсэн хэсгийн гэмтэл, зүрхний ховдолд цооролт, 4-р зэргийн элэгний зүсэгдэлт байсан. Энэ бол хүнд шийдвэр байсан ч, энд доктор Мөрфи ангио-эмболизаци хийхийг сонгож, таны элгийг бүхэлд нь хадгалж чадсан.
Шон: зүгээрээ
Туслах: Нэг хамгаалагч хутгалуулсан ч, тэр бүрэн эдгэрнэ гэж үзэж байгаа.
Марк : Хэвлийн өвдөлт үү? ..Баруун дээд хэсэг үү?
Шон : Тийм ээ. Өндөр үү? Түүний зүрх.
Аш : За, чи ял эдэлж, алдаагаа засч, дараа нь... дараа нь шинээр эхэлнэ. Үүнээс гарах хоёрхон арга байна. яг одоо бууж өг эсвэл чи үхэх болно. Баярлалаа
Буутай эр: Далисай үнэхээр амьд байгаа юу?
Аш : огт мэдэхгүй байна .
цагдаа: Буугаа хая!
Шон : Тэнд байна. Септумын доод хэсэгт гэмтлийн VSD.
Аарон : Зүсэлт бидний бодсоноос гүн байсан.
Шон Согогийг GORE-TEX нөхөөсөөр засах боломжтой.
аш: Надад тусламж хэрэгтэй. Тусгайгийнхан түүнийг барьсан. Гар болон цээжиндээ буудуулсан PEA-д орсон байсан ч бид түүнийг сэргээсэн. Цусны даралт 60.
Эр : Доктор Глассман! Аш. Чи зүгээр үү?
Марк : Хагалгааны өрөө хоёрт үлдсэн O-Neg төрлийн цус байлгаж, тосгуурын бэлтгэлийг ханга. Аарон, чи үүнийг доктор Волкетэй хамт хариуц. Шон, бид Лимийн зүрхийг эмчилнэ.
Шон: За.
Эр Хүлээ. Лимд бас тосгуурын машин хэрэгтэй юу? Бидэнд зөвхөн нэг машин, хангалттай хоолой, каннула байна. Нэмэлт хангамж өглөөний 5 цаг хүртэл ирэхгүй.
Аарон : Бид маргалдаад байна уу? энэ хүний төлөө Лимийн амийг эрсдэлд оруулахгүй.
Марк : Бидэнд өөр нэг сонголт бий. Лимийн зүрхийг бөглүүр төхөөрөмжөөр засаж болно. Түүнд тосгуурын машин хэрэггүй болно.
Шон : Үгүй. Үгүй. Энэ бол маш муу санаа байна. Зүрхний гаднах хаалт хийх нь маш эрсдэлтэй. Гэмтлийн VSD-д нээлттэй зүрхний мэс засал хамгийн тохиромжтой арга юм.
Марк: мэдэж байна, гэхдээ тосгуурын машингүй бол тэр үхнэ. Лимийн хагалгаа тосгуурын машингүйгээр хэцүүхэн байх болно, гэхдээ боломжтой. санал нийлэх үү?
Аарон: Би доктор Эндрюстэй санал нийлж байна
Шон: Үгүй. Энэ бол шударга бус. Доктор Лим хэнийг ч гэмтээгээгүй. Харин тэр түүнийг гэмтээсэн. Одоо бид түүнд туслах хэрэгтэй. Түүнд тосгуурын машин хэрэгтэй байна.
Марк: Би шийдвэрээ гаргасан. бөглүүр төхөөрөмжийг байршуулсан. Гулгаж орлоо. Дахин байршуулж байна. Урд талдаа сайн харагдаж байна.
Шон: Үгүй. Одоо ч байршаагүй байна. Бид тосгуурын машин ашиглах байсан юм. Байршлыг дахин тохируулж байна.
Жорд : Зүрхний гарц буурч байна. Тэр хурц зүрхний дутагдалд орж байна.
Шон: Үгүй. Үгүй.
Марк : Мөрфи.
Шон: Үгүй.
Марк : Шон.
Шон: Би чадахгүй. Үгүй!
Лиа : Шон, зүгээр ээ.
Шон: Үгүй, зүгээр биш. Зүгээр биш. Үгүй! Үгүй, зүгээр биш.
Марк: түүнийг гарга
Лиа: шон явж амарцгаая
Шон: Үгүй, зүгээр биш! Би явж чадахгүй!
Марк: Жером, түүнийг эндээс гарга, одоо.
Шон: Би явахгүй!
марк: Бас Глассманыг дууд.
Шон: Би... би...
Эр : Доктор Мөрфи, явцгаая. За.
Шон: Үгүй, үгүй, битгий надад хүр. Битгий хүр, за юу? Битгий... Битгий хүр, за юу? Үгүй ээ, зүгээр ээ, зүгээр. зүгээр.
Хүүхэд : чи зүгээр үү. Үгүй ээээ
Лиа: Шон. Би энд байна. шон, чи... над руу харж чадах уу? Шон? Шон? Шон?
Аарон: Шон ?
Эр : Доктор Глассман, гуйя.
Аарон: Шон?
Эр : Доктор Глассман, гуйя, бидэнд та хэрэгтэй байна.
Аарон: Хэрэв тэд төхөөрөмж байршуулж байгаа бол тэдэнд Шон хэрэгтэй, би биш.
Лиа: Шон? Шон, гуйя.
Аарон: Над руу хар. Шон? Шон? Шон?
Ах : Энэ үнэхээр хүнд хуримын өдөр байна, Шон.
Шон: Би чамайг аварч чадаагүй.
Ах: Чи хүүхэд байсан.
Шон: Чи надаас болж нас барсан.
ах: Би галт тэрэгний дээд хэсэг дээр ухарч алхаж байсан.
Шон: Чи зөвхөн надаас болж гэрээ орхисон.
аарон: Шон? Шон? Би явах ёстой.
Лиа : Магадгүй бид түүнд хагалгааг харуулах ёстой юу? Чи тэдэнд Шон хэрэгтэй гэж хэлсэн. би дотроос видео дуудлага хийгээд, түүнд асуудлыг харуулье.
Аарон: За.
Жорд : Магадгүй гэмтээгүй эд хангалтгүй байна.
Марк : Энэ биш.
Жорд : SVT. Адэносин шахаарай.
Аарон : Шон? Шон, би чамд урд болон хажуугийн байдлыг харуулъя. Төхөөрөмж яагаад зөв байрлаагүй байгааг харж байна уу?
Лиа: Шон? Анхаарлаа хандуулаарай.
ах: Чиний зөв. Би чамайг хамгаалахыг хүссэн учраас гэрээ орхисон гэрээ орхисон, хайртай ах минь. Үүнийг юу ч өөрчилж чадахгүй байсан. Тэр өдөр би хаанач байсан өөрчлөгдөхгүй , Энэ бүгд чиний буруу биш. чамд мэс заслын хутга өгөхдөө юу хэлснийг санаж байна уу?
Хүү: Хэзээ ч мартаж болохгүй. Чи юуг ч хийж чадна. Чи үүнийг хийж чадна. найзаа аварч чадна. Чи зүгээр л харах хэрэгтэй.
Шон: ойлголоо.
Лиа: Шон? Шон, чи үүнийг харж байна уу?
Шон: Би юу хийхээ мэдэж байна.
аарон: Бидэнд илүү даралт нэмэгч хэрэгтэй.
Жорд : Бид бүх боломжоо ашигласан.
Шон : Энд хоёр дахь VSD байна.
Аарон: Бид үүнийг харах байсан.
Шон : Энд байна. Бид үүнийг ховдолын хөдөлгөөн гэж бодсон. Энэ сунасан хэлбэртэй байна. Хоёр дахь төхөөрөмжийг байрлуулж, ар тал руу нь чиглүүл.
Марк : Төхөөрөмжийг байршуулж байна. : Чиглүүлж байна.
Жорд : тогтворжиж байна.
Марк : Баярлалаа, Шон.
Зар: Код силвер, бүх зүйл аюулгүй.
Зар: Код силвер, бүх зүйл аюулгүй.
Аш : Би ч бас чамд хайртай.
Лиа : Сайн уу.
Шон : Сайн уу. Би доктор Лимийг сэрэхийг хүлээе. Чи гэртээ харьж амрах хэрэгтэй.
Лиа: хуримынхаа шөнийг чамаас хол өнгөрөөхгүй шүү. Би эмч нарын өрөөнд жаахан унтъя.
Шон: түрүүн би Стийвийг харсан. Тэр үхсэн нь миний буруу биш гэж хэлсэн.
Лиа: Чи итгэж байна уу?
Шон: Би... хичээж байна. Өнөө орой үнэхээр хүнд байлаа. Хэрэв чи надад хагалгааг харуулаагүй бол би доктор Лимд тусалж чадахгүй байсан.
өмнө нь чамд хэр их хайртай байснаас ч илүү одоо бүр илүү хайртай болсон. Чамайг миний эхнэр болсонд үнэхээр жаргалтай байна.
Лиа: Чи одоо гэрлэсэн юм шиг мэдрэгдэж байна уу?
Шон: Миний бодлоор тиймээ.
Морг : өнөөдөр би үхэх нь л гэж бодлоо. Тэгээд ажлын тухай бодоогүй. Би чиний тухай л бодсон. Нью-Йоркийн анагаах ухааны төв рүү имэйл явуулсан. Би тэднээс татгалзсан.
парк: Чи тэдэнрүү буцааж имэйл бичих хэрэгтэй. Тэдэнд алдаа гаргаснаа хэлээрэй. Чи ажлаа сонгохдоо биднээс илүү карьераа сонгосон. Тэгээд,... Би үүнийг эцэст нь хүлээн өвшөөрөхөөс өөр аргагүй байсан. Энэ бол чи , Чи хэзээ ч өөрчлөгдөхгүй.
Морг : Гэхдээ би өөрчлөгдсөн. Өнөөдөр.
Парк : Түр зуур л.
Лим : Өглөөний мэнд.
Аарон: Эргэж ирсэнд баярлалаа.
Лим : Надад амралтын хэдэн өдөр хэрэгтэй байж магадгүй.
аарон: За, гэхдээ хэтрүүлж болохгүй шүү. Дарга энд байна.
лим: Миний хөлөнд асуудал үүсээд байна.
Марк: Магадгүй хагалгааны дараах булчингийн эмгэг байж магадгүй.
Аарон: Миний гарлуу жийгээд үздээ.
Лим: тиймээ жийж байна
Аарон: Дахиад үздээ.
Шон : Чи саажилттай болсон байна.
Back to episodes Go home