Тээгч эх 2 – р бүлэг
54:28 мин
Дүрүүд:
Эр:
Вадим Маринагийн нөхөр
Виталий Сашагийн хөрш
Дима Вадимын дайсан нь
Глеб Вадимын хуульч
Александр Кирагийн нөхөр
Роман Евагийн найз нарын нэг
+Виктор
Эм:
Марина хүүхэд захиалагч
Саша тээгч эх
Валя Сашагийн ээж
Аня Сашагийн охин
Нина клиникийн эмч
Кира Маринагийн найз хүүхэн
+Сувилагч
+Наталья сургуулийн захирал
------------------------------------------------------------------------------------------------
СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА
------------------------------------------------------------------------------------------------
ТЭЭГЧ ЭХ: 2 Р БҮЛГИЙН 2 – Р АНГИ
------------------------------------------------------------------------------------------------
Кира: Өөртөө гэрлээ анивчуул, тэнэг ээ.
Мари: За, ээж. Зүгээр. Тэр хараахан амаржаагүй байна.
Кира: Би хожимдох нь, харахгүй байна уу?
Мари: Тиймээ, Киратай хамт. Танд цаг гаргаж, яваад очно. Тайвшир. Зүгээр. Вадим бид хоёрын бүх юм хэвийн. Залхахаа больчих. Ийм л охинтой. Ингэж л хүмүүжүүлсэн.
Кира: Яасан, лай болж байна уу?
Мари: Кир!
Кир: Ойлголоо, дуугай боллоо.
------------------------------------------------------------------------------------------------
Нина: Чиний анхны өдөр үү, би ойлгосонгүй?
Сув: Үгүй ээ.
Нина: Хэний хүсэлт гэдгийг нь харалгүйгээр яаж авч болдог юм?
Сув: Уучлаарай.
Нина: Палатных хажуугийн хүүхний татгалзсан хүсэлтийг өгөөд хүүхэд хулгайлсан байна. Тэр надад уучлаарай гэж хэлж гэнэ. Үгүй ээ, хэрэв би үүнийг зүгээр өнгөрүүлнэ гэж бодсон бол чи эндүүрч байна. Би чамайг шүүхэд өгнө, би... Би чамайг ална! Би чамайг яахаа ч мэдэхгүй байна!Гар!
Эр: Нина Николаевна! Манай хүмүүс түүний байранд очсон байна. Мэдээ хүлээж байна.
------------------------------------------------------------------------------------------------
Вит: Сайн уу.
Вик: Өглөөний мэнд.
Вит: Та хүн хүлээж байна уу?
Вик: 57 тоотынх. Гэртээ байна гэж хэлсэн, гэвч хаалгаа тайлдаггүй.
Вит: Нэг жирэмсэн эмэгтэй, тийм үү?
Вик: Тиймээ, тийм, Саша. Та түүнийг таних уу?
Вит: Тэр тийм ч нийтэч биш. Яг над шиг. Ингэхэд, би түүнийг харалгүй удсан байна. Нэг бол төрөөд явчихсан уу? Гэхдээ би гэдэсний хэмжээ ямар байдаг энэ тэрийг сайн мэдэхгүй. Түүнд асуудал гарсан юм уу?
Вик: Үгүй ээ, тийм биш. Мөнгө зээлсэн юм. Буцааж өгөхөөр ирлээ.
Вит: Тийм бол амжилт.
Вик: Танд ч гэсэн.
------------------------------------------------------------------------------------------------
Дима: Би эхлээд өөрийнхөө чихэнд ч итгэсэнгүй. Вадим өөрөө. Тэгээд надтай уулзахыг хүсч. Тиймээ. Юу байна? Алтаа хаана нууснаа санав уу? Хуваалцахаар шийдсэн үү?
Вад: Чи муугүй хүн гэж өөрөө хэлдэг. Үнэхээр тийм байж магадгүй. Тийм бол туслах уу?
Дима: Хэргээ хүлээх нь үү? Өөрийнхөө хөзрийг дэлгэсэн үү?
Вад: Энийг Евад. Чамаас гуйя, энийг охинд дамжуулж өгөөч.
Дима: Өчигдөрийн та нарын дуугай байсан нь чамайг уяраасан уу? Вадим! Анапа? Чи Анапад амарч байсан юм уу? Харин би чамайг тэр үед дөнгөж Европыг мэддэг болсон гэж боддог байсан. Тиймээ. Гэр бүлийн нялуурал. Шорон чамд ингэж нөлөөлөөд байна уу? Ихэнх хүмүүс шоронд хамгийн шилдэг бүтээлүүдээ бичсэн байдаг. Гэтэл чи уг нь зохиолч биш баймаар.
Вад: Би байдал ямар ноцтойг ухамсарлаж байгаа. Чи энэ хэргийг эцэст нь хүргэнэ, энэ надад сайнаар эргэхгүй гэдэг нь тодорхой. Тиймээс охиндоо гол юмаа хэлэх боломж гарахгүй байж мэднэ.
Дима: Ёо, одоо болно. Энд өрөвдүүлэх гэсний хэрэггүй. Асуулт. Энэ надад ямар хэрэгтэй вэ?
Вад: Дамжуулж өгөх үү? Хэргээ хүлээсэн мэдүүлэг гарт чинь очиж мэднэ. Дараагийн удаа.
Дима: Юу гээч, чиний охинтой дахиад нэг уулзана гэхээр... сонирхолтой санагдчихлаа. Тэр надад нэг өртэй. Өчигдөрийн ярианы төлөө. За чи битгий ай, бид төрлүүд болохгүй. Би зүгээр л цэвэр ажлын шугамаар. Надад ямар нэг юм хэлмээр байна уу?
Вад: Баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------------
Вит: Ингээд... Чиний шинэ утас. Сим карт ч гэсэн шинэ.
Саша: Баярлалаа.
Вит: За, зүгээр дээ.
Саша: Ер нь бүхний төлөө баярлалаа. Биднийг гэртээ орогнуулсанд. Би чамд, бас энэ хүүхдэд ийм зүйл хийж, хэцүү байдалд орууллаа. Чи сайн залуу. Жинхэнэ найз.
Вит: Санечка, хэрэггүй. Би магтаалд яаж хариулдагийг үнэхээр мэддэггүй.
Саша: Энэ магтаал биш. Энэ үнэн.
Вит: Санечка, одоо болно. Март. Би мартсан. Би ердөө л хийх ёстой зүйлээ хийж байна. Харин чамд шаардлагтай юм байвал зүгээр л надад хэлж бай, тэгэх үү?
Саша: Би явах хэрэгтэй гэж бодлоо. Би энд байгаад байвал би чамайг л баллана.
Вит: Би чамаас гуйя, Саш. Тэд танайл нэг, хоёр өдөр ирнэ л биз дээ. Тэгээд тэд ирэхээ болино. Энэ асуудал уу?
Саша: Манайд хүүхэд хананы цаана байна.
Вит: Би мэднэ.
Саша: Хүүхэд уйлна. Тэд сонсоно. Дараа нь юу болох вэ?
Вит: Би хаалга хаачихна. Бүх юманд санаа зоволтгүй.
Саша: Энэ миний асуудал. Би чамайг түүнд хутгалдуулмааргүй байна.
Вит: Сашенька! Би чиний асуудалд чихээ хүртэл хутгалдсан. Харин ч би үүнд сэтгэл хангалуун байна. Бүх юм зүгээр. Тиймээс мартацгаая, тэгэх үү?
Саша: Виталь! Ойлго, би... Би тусламжаас татгалзаагүй. Гэхдээ энд биш.
Вит: Тэгвэл чамд төлөвлөгөө байна уу?
Саша: Эхлээд нэг хүн рүү залгамаар байна. Тэр ямар нэгэн аргаар тусална гэж найдаж байгаа.
Вит: Ойлголоо, тэг ээ, залга. Тэр хооронд бид эндээс яаж гарах вэ гэдгийг би бодож байя.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Яасан, бүр цагаандаа гарсан уу?
Кира: Ма.. Марин!
Мари: Кир, хэрэггүй.
Кира: Ер нь бол түүний зөв.
Нина: МаринаАлександровна!
Мари: Чиний наад “МаринаАлександровна” намайг бүр галзууруулах нь! Чи өглөөнөөс хойш энийг өчнөөн удаа давтсаныг бодохоор би өөрийнхөө овог нэрийг үзэн ядаж байна.
Нина: Марина, нөхцөл байдал ердийн биш, гэхдээ хяналтанд байгаа.
Мари: Ямар үхсэний чинь хяналтанд?
Нина: Иймэрхүү нөхцөлд авах арга хэмжээний туршлага бидэнд байдаг.
Мари: А, танайд урд нь ийм юм болж байжээ? Гайхалтай!
Нина: Би танаас эхлээд тайвшраач гэж хүсье.
Мари: Сонсч бай. Тэр намайг тайвшрахыг хүсч гэнэ. Би чамайг, чиний хөгийн эмнэлэгийг үгүй хийнэ. Яагаад гэхээр чи миний хүүхдийг алдсан.
Нина: Намайг ярих хүртэл хүүхдийн хувь заяа танд сонин биш байсан.
Мари: Юу? Чи юу гэсэн бэ?
Нина: МаринаАлександровна, намайг зөвөөр ойлгоорой. Болсон явдалд би өөрийнхөө, бас эмнэлэгийн бурууг үгүйсгэхгүй. Энэ бүхэн зуун хувь биднийг буруу. Би танд амлая, бид... Бид боломжтой бүхнийг хийнэ.
Мари: Та нар ер нь юу хийж чадах юм? Юу?
Нина: Манайд тусгай хүмүүс байдаг, тэд яг одоо Александр болон таны хүүхдийг хайж байгаа. Миний туршлагаас харахад оргон зугтагсад маш хурдан олддог. Тэвчээртэй бай.
Мари: Чи битгий надад заагаад бай. Тэгэхээр ийм байна, юм мэдэгдэнгүүт шууд надад залгаарай. Чамд нэг хоног өгье.
Нина: Би сонирхож болох уу, тээгч эх та хоёрын хооронд юу болсон юм? Энэ эрэн хайхад тусалж мэднэ.
------------------------------------------------------------------------------------------------
Вит: Яасан, зогссоор л байна уу? Тэгээд ирээгүй л байна уу? Тэгээд үнэхээр... мөнгийг нь буцааж өгөх тийм их хүсэлтэй гэж үү? Чи ер нь түүн рүү залгасан уу? Тэгээд? Залгасан уу? Хэрэглэгч нь биш байна уу? Ойлгомжтой. Аан гээч, Наташка мэдэж байгаа болов уу?
Вик: Ямар Наташка?
Вит: Хөрш байрных. Бас нэг тийм жирэмсэн. Тэр хоёулаа энэ асуудлаар дүүргээр яваад байсан.
Вик: Хаана амьдардагийг нь мэдэх үү?
Вит: Үгүй ээ, би чамд тодорхой хэлж чадахгүй. Нэг удаа түүнд ууттай юм гэрт нь оруулж тусалсан. Чөтгөр гэж, би хэдэн тоотыг нь тогтоогоогүй. Хэрэв онолын хувьд, орчноор нь баримжаалвал зааж өгч, аваачиж болно.
Вик: Зааж өгөх үү?
Вит: Тэгье. За тэгвэл, одоохон, би хувцсаа өмсье тэгээд явцгаая.
------------------------------------------------------------------------------------------------
Ева: За, ойлголоо. Юм сонсогдвол залгаарай.
Аня: Аавын чинь сураг алга уу? Одоо хүүхэд яаж болж байна? Аав чиний шоронд, Марина бултчихсан.
Ева: Мэдэхгүй байна. Саша хүүхэдтэй хамт одоохондоо эмнэлэгт. Хүсэлтэнд гарын үсэг зурахгүй байгаа. Юу хийхээ бодож байна.
Аня: Янзтай. Би их амархан байсан. Одоо л нэг юм бодож гэнэ. Хүний хүүхдэд санаа зовоод л.
Ева: Ингэхэд, би хуульчтай зөвлөлдсөн. Асран хамгаалагчийн талаар. Тэр чиний гүүглдсэн шиг амархан биш юм байна.
Аня: Зүгээр ээ, болгоно.
Ева: Чи эхтэйгээ эвлэрсэн нь амар биш үү? Нээрэн шүү. Тэр дажгүй эмэгтэй, залуухан хэвээрээ. Хамт зугаацаж болно, бүр гурвуулаа ч явсан болно. Сонс, Саша өөрийнхөө үрд үнэхээр сэтгэл нь зовж байгаа учраас л хүний хүүхдэд тэгж санаа зовоод байгаа юм. Тэр тэгж байна.
Аня: Боллоо, алгасъя. Тэсээд гарна. Сонсооч, чиний найзуудын нэг Роберт. Тэр ер нь хэн бэ?
Ева: Чи яах гээв?
Аня: Зүгээр л.
Ева: Тэгвэл зүгээр л хэн ч биш.
Аня: Дажгүй хэн ч биш.
Ева: Зүгээр ч биш гэсэн үг.
Аня: Би одоо асууж ч болохгүй юу? Зүгээр л хамт шоуддаг болохоор л сонирхосон юм.
Ева: Робертын хийдэг юм нь зөвхөн шоудах. Надад итгэ, тэр бол танилцахыг хүсдэг хүмүүсийн нэг биш. Тиймээс, түүнээс аль болох холхон бай, ойлгосон уу? Ер тэгээд яах гэж...
Аня: Хаашаа юм, чамд эхийн горим залгачихсан юм уу? Тэгэхээр ингэе. Чи надад Сашагийн тухай ярихгүй, харин би чамаас Робертийн тухай асуухгүй, тэгэх үү? Ингээд тохирчихлоо. Би тэгвэл нэмээд ундаа захиаллаа. Надад нэг жүрж болох уу?
------------------------------------------------------------------------------------------------
Вит: Гэхдээ Наташка биш ч байж мэднэ. Нэргүй байсан нь дээр байх. Зүгээр л... Ингэхэд, энэ Наташка хаанаас толгойд ороод ирэв ээ, тиймүү? Тэгээд, зөндөө мөнгө өгөх үү? За яахав, миний хэрэг биш. Миний хэрэг бол хүмүүст туслах. Харин цаашид яах нь чинийх, зөв үү? Тэгэхгүй бол одоо хэн ч бай, бүх юманд хошууд дүрж, оролцдог болчихсон. Мартсанаас, чи тарилга хийлгэсэн үү?
------------------------------------------------------------------------------------------------
Валя: НатальяВалерьевна, би танаас гуйж байна.
Нат: Өнөөдөр таныг ЛеонидВикторович орлоно. Харин дараа нь багш нарын зөвлөлөөр шийднэ.
Валя: Та надад ядаж тайлбарлах боломж өгчихгүй юу?
Нат: Та надад өөр юу тайлбарламаар байна, ВалентинаИвановна? Надад өөр юу ойлгомжгүй байх юм? Надад хүүхдүүд хэдийн хангалттай ярьсан. Эсвэл энэ бүхний дараа би таныг хичээлд суухыг зөвшөөрнө гэж бодсон уу?
Валя: Гэхдээ...
Эр: Сайн уу.
Нат: Надад танд дахиал хэлэх юм алга. Багш нарын зөвлөлийн дүгнэлтээр би таныг гарсан шийдвэртэй танилцуулна.
Жаал: Сайн уу.
Нат: Сайн уу.
Валя: Настя яаж байна? Та надад хэлж болох уу? Түүний бие нь ямар байна?
Нат: Бурханы авралаар сайн. Сайн уу. Ядаж эмч нар хурдан ирсэн. Настя тогтвортой байгаа. Гэхдээ одоохондоо тааруухан. Яв. Явж үз. Таныг сургуулиас явж байгааг би өөрөө хянах болно.
Эм: Сайн уу.
Нат: Сайн уу.
Эм: Сайн уу.
------------------------------------------------------------------------------------------------
Дима: Чамайг ч гэсэн харсандаа баярласан.
Ева: Чамд юу хэрэгтэй юм?
Дима: Харин чи надаас чамайг яаж олсныг асуух байх гэж бодсон. Тэр байтгуайг олж байсан гээд хариулт бэлдэж байлаа, гэхдээ зүгээр. Ааваас чинь мэдээ авчирлаа.
Ева: Шууданч болоо юу?
Дима: Би өгөхгүй байсан ч чадна.
Ева: Өгмөөргүй байсан бол ирэхгүй байх биз.
Дима: Чамд зориулж хоёр дахь өдөртөө буян хийж байна. Хариу байгаа гэж бодъё.
Ева: Чамайг нүдэхгүй байж болно.
Дима: Ганцаараа биш үү? Найз уу? Би нэгдэх үү? За, мэдлээ, мэдлээ, мэдлээ. Май. Наадах чинь танай гэр бүлийн нялуурал. Уншингуутаа уйлах байлгүй. Аан тийм, хариу бичихээр бол залгаарай. Тэгээд үнэгүй тус дууссан.
------------------------------------------------------------------------------------------------
Вит: Яг энэ орц. Би сайн санаж байна. Дугаар нь хэцүү. Хэдэн тоот билээ дээ? Хүлээе. Хэн нэгэн гарч магадгүй, зөрөөд орьё.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Хүн ирсэн үү, эсвэл надад санагдав уу? Нэг юм болсон уу?
Ева: Үгүй ээ. Бүх юм зүгээр. Би нэг газарт очих хэрэгтэй байна. Дараа шууд харина.
Аня: Ойлголоо, би эндээ байна. Хэрэв гарахаар бол бичье. Баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------------
Вит: За байз. 70 тоот. Тиймээ, яг үнэн, саналаа.
Вик: Тэгээд хонхдооч.
Вит: Чи өөрөө хий. Матаач болох сонирхол алга, чи өөрөө олсон юм шиг байсан нь дээр. Алив. Би энд хүлээж байя. Наташа. Гэхдээ би итгэлгүй байна.
Вик: Сайн уу. Наташа гэртээ бий юу?
Эм: Ямар Наташа?
Вик: Жирэмсэн эмэгтэй.
Эм: Энд жирэмсэн эмэгтэй амьдардаггүй. Та ямар айл хайсан юм?
Вик: Би сайн мэдэхгүй байна.
Эм: Манай орцонд жирэмсэн хүн байхгүй. Би мэдэх байсан.
Вик: Баярлалаа. Ойлголоо. Баяртай. Муу новш.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Сайн уу. Уулзахаар зөвшөөрсөнд баярлалаа.
Рома: Миний ойлгосноор яаралтай, чухал асуудал чинь энэ үү? Та хаана, хэнтэй байгааг мэдэх хүн бий юу?
Саша: Үгүй ээ. Би шинэ дугаартай болсон. Би сая тантай ярьсан юм.
Рома: Өөр хэн рүү байх юм? Алив засаад өгье.
Саша: Баярлалаа. Би тантай ярих их хэрэгтэй байна.
Рома: Явцгаая, нэг газар олж сууцгаая. Гадаа бээрэлтэй биш. Энэ охин уу, хүү юу?
Саша: Хүү.
Рома: Хүү бол сайн.
------------------------------------------------------------------------------------------------
Кира: Тиймээ. Би чамд тэр эмнэлэгийн зөвлөсөндөө одоо гэмшиж байна. Үгүй нээрэн, бидэнд бүгд тодорхой байсан. Нина хүртэл дажгүй санагдсан.
Мари: Зүгээрээ, одоо гэмшилтэй манатай байна. Цаашид юу хийхээ бодох хэрэгтэй.
Кира: Санал нэг. Эмнэлэгт ямар ч найдлага байхгүй.
Мари: Энд Вадим оролцсон нь тодорхой. Би мэдрээд байна. Тэр хүүхэн ганцаараа ийм зүйл хийж чадахгүй.
Кира: Мэдэхгүй юм даа. Чи Вадимыг тийм бодолтой гэж боддог уу?
Мари: Чи намайг бодлоггүй хүнтэй амьдрах байсан гэж боддог уу?
Кира: Эсвэл миний Лёшкагаас олж мэдэх үү? Мөрдөс бүхнийг шийддэг.
Мари: Тэр Вадимыг хариуцдаггүй гэж хэлсэн.
Кира: Тэр хүүхний охин юу болсон, эсвэл охин нь биш үү? Чи түүнтэй харилцаж байсан. Түүнээс олж мэд.
Мари: Сонс, би үнэндээ түүнийг хаяад ниссэн. Тэр охин тэнэг биш, бүгдийг ойлгосон.
Кира: Гэхдээ л тэр ухаантай хүнтэй адилгүй. Одоо ямар ч арга байсан хэрэгтэй. Чамд алдах юм байхгүй. Бурхан минь. Ямар цаг үе гээч нь вэ? Хаана ч тайван байх араггүй. Бүр өөрөө төрсөн ч тэр. Аймшигтай.
------------------------------------------------------------------------------------------------
Эр: Хүлээж авлаа. Та ирээгүй удсан байна, үнэмлэх шинэчлэгдсэн.
Ева: Зав байсангүй.
Эр: Оруул.
Эр: Мэдлээ. Ороорой. Тэгээд даамлаас шинэ үнэмлэх захиалаарай.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: За.
Мари: Анюта, сайн уу. Чи сайн уу. Чи яагаад ч юм надтай ярихаа больж.
Аня: Хүсэхгүй байгаа ч юм билүү?
Мари: Анюта, намайг уучлаарай. Би гэнэт алга болсонд чи уурлаж байгааг би мэднэ. Баяртай ч гээгүй. Гэхдээ би чамайг хэрэггүй мэдээллээс хамгаалж байсан юм. Би чамд зөвхөн сайныг хүсдэгийг чи мэднэ.
Аня: Намайг тэнэг гэж бодохоо болих юм биш үү? Та намайг юу ч ойлгохгүй гэж бодсон уу? Тэгэхэд ч тэр, одоо ч тэр.
Мари: Анют.
Аня: Би танд Анюта биш. Танд Сашагаас ямар нэг юм хэрэгтэй болоод залгасан уу?
Мари: Яагаад? Чи яагаад тэгж бодоов, юу...
Аня: Тэгвэл юу юм?
Мари: Үгүй, зүгээр л.
Аня: Тэгвэл над руу дахиж зүгээр залгах хэрэггүй. Өөртөө ашигтайгаар хуурч болдог тэнэгүүдтэй харьцаад сурчихсан уу? Би тийм биш.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Баярлалаа.
Рома: Миний ойлгосноор, энэ гурав дахь нь.
Саша: Хэрэв Аняг тооцвол дөрөв дэхь нь. Гурав дахь нь хиймэл аргаар.
Рома: Мэргэжлийнх байж таарах нь. Битгий гомдоорой. Би яах гэж асууя. Энэ бүхэн чамд ямар хэрэгтэй? Аан гээч. Би ихэвчлэн татгалзсан хүсэлт бичээд намайг эмнэлэгээс гаргадаг.
Рома: Энэ удаа бүх юм өөр үү?
Саша: ВадимЮрьевич шоронд. Марина өөрт нь хүүхэд хэрэггүй гэж хашхичаад байсан. Одоо хүүхдийн хойноос буцаж ирсэн. Би... би тэнэг юм хийсэн, тиймүү? Би тэдний гэрт очсон мөчөөс эхлэн бүх юм будлиантай болсон. Би ингэж шийдсэн үү, эсвэл намайг албадаад байна уу гэдгийг ер ойлгохгүй байгаа.
Рома: Хэн нэгэн чамайг албадаж байгааг би харж байна.
Саша: Нэг намхан эр надтай уулзахаар ирсэн. Та нарын нэг.
Рома: Дима юу?
Саша: Игорийг алсан хүн ньВадимЮрьевич гэсэн мэдүүлэг надаар бичүүлэхийг хүссэн.
Рома: Ээж чинь бичсэн үү?
Саша: Тиймээ. Би анх удаа захиалагчдыг харж байна. Хүүхдэд юу тохиолдохыг би зүгээр л мэднэ.
Рома: Чи хүүхдийг өөртөө үлдээмээр байна уу?
Саша: Үгүй ээ? Яагаад? Би хүүхдийг ВадимЮрьевичид өгмөөр байна.
Рома: Түүнээс нилээн нухацтай барьж авсан. Тэр ойрын хугацаанд хүүгээ харна гэдэг хэцүү л байх. Тэр мэдсэн үү?
Саша: Ева түүнтэй ямар ч холбоо байхгүй гэсэн, тэгээд...Үгүй л болов уу. Аан тийм, миний гэрийн гадаа хүмүүс жижүүрлээд байна. Намайг хайж байна, гэхдээ... Өөрөөр хүүхдийг. Тиймээс бид зугтсан юм. Би юу хийхээ мэдэхгүй байна.
Рома: Хэрэв чи татгалзсан тухай гарын үсэг зураагүй бол албан ёсоор хүүхэд чинийх. Би зөв ойлгосон уу? Тиймээс тэд чамаас хүүхдийг авч чадахгүй. Чиний үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй бололтой. Гэтэл танай байрны ойролцоох хүмүүст энэ байгаа. Чамайг хайж байна. Эрт орой...
Саша: Бид тийшээ буцаж очихгүй, бас миний дугаар өөр.
Рома: Энэ зөвхөн чамтай холбогдож чадахгүй гэсэн үг. Би мэдэхгүй юм. Чи надаас ямар зөвлөгөө хүлээж байна? Энэ хэргээс болж би ажлаа алдсан. Миний хувьд чиний хийсэн зүйл бол... Хүүхэд хулгайлсаныг мөрдөх ажиллагаа. Бүр чиний хүүхэд байсан ч. Юу гэх юм.
Саша: Би дэмжлэг хүлээгээгүй. Тиймээ. Хуульийн зөвлөгөө гэх үү дээ.
Рома: Энэ бүхнийг сайтар бодох хугацаа хэрэгтэй. Чи юу хүсээд байгаа учраа хараахан олоогүй байгааг би харж байна. Нуугдах хэрэгтэй. Зочид буудал хэрэггүй, яагаад гэхээр, паспортоор гэрэл цохиулахгүйн тулд. Төрөл төрөгсөд, танилуудтайгаа холбоо барихгүй байх. Гудамжинд гарах хэрэггүй, учир нь камерууд байгаа. Чамд нуугдах газар бий юу?
------------------------------------------------------------------------------------------------
Ева: За. Чи хэний утсаар ярьж байна? Нээрэн үү? Ойлгомжтой. Тиймээ, тийм. Хаяг бичээд ав. Би чамайг энд хүлээж байя.
------------------------------------------------------------------------------------------------
Вик: ВалентинаИвановна?
Валя: Сайн уу. Та хэн бэ?
Вик: Намайг Виктор гэдэг, би эмнэлэгт ажилладаг.
Валя: Та Настягийн талаар байх нь. Түүний бие ямаршуу байна?
Вик: Настя? Үгүй ээ. Би таны охин Александрагийн тухайд.
Валя: Тэр яасан гэж?
Вик: Тэр хаана байж болох, түүнийг хаанаас олж болохыг та мэдэх үү?
Валя: Бид түүнтэй нэг их харьцдаггүй, тиймээс та буруу хаягаар ирсэн байна. Түүн рүү залга. Бид сүүлийн үед зөвхөн тэгж байгаа.
Вик: Утас нь холбогдохгүй байна. Их удаж байгаа. Түүнд аюул заналхийлж магадгүй учраас бид түүнд туслах гэсэн юм.
Валя: Ямар аюул?
Вик: Бид түүнийг хаанаас олох вэ, ВалентинаИвановна? Яаж холбогдох вэ? Нэг бол түүнд нуугдахгүй бай гэж та хэлэх юм уу?
Валя: Тэр хаана байгааг би үнэхээр мэдэхгүй. Гэхдээ, би бүр мэдэж байсан ч тэр тэртээ тэргүй намайг сонсохгүй.
Вик: Харин хажуу хаалганы хөрш нь түүнтэй хэр дотно вэ? Шулуухан хэлэхэд, түүнд ч гэсэн асуудал үүсэж магадгүй.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Үнэн үү? Энд үү?
Дима: МаринаАлександровна, би төсвийн ажилтан. Би тань шиг ресторануудаар хоолож чадахгүй. Юугаар туслах вэ?
Мари: Нэг санал байна.
Дима: Шууд л ажил. Би эхлээд ВадимЮрьевич яаж байгааг асуух гэж бодсон. Бүх юм зүгээр үү? Бүх юм байгаа юу? Юу ч юм дамжуулах уу?
Мари: Хэрэв чи үнэхээр мэдэхгүй бол ВадимЮрьевич бид хоёр салж байгаа.
Дима: Ийм юм байдаг аа. Гунигтай юм. Миний мөрдөх ажлаас болоогүй гэж найдаж болох уу? Би ердөө л үнэн мөнийн учрыг нь олох гэсэн юм. Ямар ч тохиолдолд гэрлэлтийн ариун нандин холбоог эвдэж болохгүй.
Мари: Үгүй ээ, үүнээс болоогүй. Чи түүнийг бүр цааш нь илгээхээс өмнө бидэнд ярилцах ганц хоёр асуудлууд байна. Салах бичиг баримтуудтай холбоотой.
Дима: Тэг ээ, бүгдийг нь дамжуулж өгье.
Мари: Би өөрөө өгөх хэрэгтэй.
Дима: Энэ чинь асуудал. Та түүнд юу ч хэлж мэднэ, энэ мөрдөн шалгах ажилд нөлөөлж магадгүй. Харин тэр нөлөө бүхий хүн. Та өөрөө мэднэ.
Мари: Бид салж байгаа гээд байна. Чи үүний төлөө юу хүссэн юм?
Дима: МаринаАлександровна, учир нь үүнд биш. Энэ ердөө л аюулгүйн арга хэмжээ. Тиймээ. Зарчим. Надад танаас юу ч хэрэггүй. Зүгээр л энэ боломжгүй.
Мари: Тээгч эх бидний хүүхдийг хулгайлсан.
Дима: Яаж тэр вэ? Би өчигдөрхөн түүнтэй ярилцсан.
Мари: Харин тэгээд л. Өнөөдөр тэр ч алга, хүүхэд ч алга. Утас нь унтраастай. Би түүнийг хаанаас ч олж чадахгүй байна.
Дима: Үгүй тэр овоо юмаа.
Мари: Тэр хүүхэн ганцаараа биш. Тэр ганцаараа тэгж чадахгүй байсан. Үүнд Вадим л оролцсон байх.
Дима: Тийм боломжгүй. Тэр 24/7 ажиглалтанд байгаа. Би түүний алхам бүрийг мэднэ. Өнөөдөр жишээ нь, зутангаас татгалзсан. Хэрэв танд сонин бол.
Мари: Яаж гэдгийг би мэдэхгүй, гэхдээ тэр ганцаараа чадахгүй байсан. Ердөө ганцхан уулзалт.
Дима: МаринаАлександровна!
Мари: Би Вадимын эсрэг мэдүүлэг өгөхөд бэлэн. Чамд ашигтай ямар ч байдлаар. Чи тэнд яаж бужигнуулж байгааг би мэдэхгүй, гэхдээ түүнийг Сашатай холбож болно. Энэ түүний залууг алсан муугүй шалтгаан болно. Эсвэл эдийн засгийн талаар. Чи бодвол тээгч эхэд найдаж байсан уу? Гэвч тэр сураггүй болсон. Эх охин хоёулаа маш найдваргүй. Харин би бүгдийг баталж чадна. Тэр тусмаа худлаа ярих нэг их шаардлаггүй.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Унтуулчихлаа.
Ева: Үгүй чи нээрэн үзүүлэх юмаа.
Саша: Би хүүхдийг өрөвдсөн юм. Дараа нь Марина түүний хойноос ирснийг мэдсэн.
Ева: Санагалзсан болоод ирээгүй нь тодорхой.
Саша: Би эхлээд шийдсэн, харин одоо мэдэхгүй байна. Гэмшээд байгаа ч юм уу.
Ева: Чи зүрх сэтгэлээрээ хийсэн. Мөнгөнөөс болоогүй нь мэдээж. За болъё. Би юу гэх вэ? Баярлалаа гэх юм уу. Одоо энэ хэрэггүй хүнд хэрэгтэй цорын ганц хүн чи болж байна.
Саша: Байр хэнийх вэ?
Ева: Миний ээжийнх. Гэхдээ хэн ч энэ байрыг мэдэхгүй. Хэрэв аав бичээгүй бол би өөрөө ч санахгүй байсан.
Саша: Тэр холбоо барьсан уу?
Ева: Тиймээ, удирдлагын газрын одоо өнөөдөл захиад дамжуулсан.
Саша: Юу бичсэн байна?
Ева: Хүүхэд та хоёрын тухай юу ч байхгүй.
Саша: Аня яаж байна?
Ева: Ерөнхийдөө дажгүй. Цаадах чинь эцэг эхийн эрхийг хасуулах тухай яриад байсан. Юу ч юм гүүлдээд чамайг ээжтэй чинь хасуулах хүсэлтэй гэнэ. Энэ хэр бодитойг би огтхон ч мэдэхгүй, гэхдээ асран хамгаалагч хэрэгтэй юм байх.
Саша: Үгүй ээ. Тэгвэл намайг түүн дээр аваач.
Ева: Тайвшир. Сайн мэдээ гэвэл, намайг асран хамгаалагч нь болохыг санал болгосон.
Саша: Үгүй ээ, тэгж таарахгүй. Чи юу хийх юм?
Ева: Би ч гэсэн адилхан.
Саша: Гэвч хэрэв Аня...
Ева: Би түүнийг огцом хөдөлгөөн хийлгэхгүй байгаа. Би чиний тухай ярихаар тэр шууд л надад уурладаг. Гэвч би аргалдаг. Товчхондоо, чи амьсгаа аваад, юу, яаж хийхээ бодох хэрэгтэй.
Вит: Уучлаарай, би дараа засчихна. Хүүхэд сэрээгүй.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Яасан?
Ром: Яагаа ч үгүй.
Аня: Намайг олсныг бодоход Инстаграмтай байх нь.
Ром: Хэрэв хэрэгтэй бол надад бүгд байдаг.
Аня: Хаашаа явж байна?
Ром: Хүссэн газарт чинь.
Аня: Чи уулзъя гэхээр нь чамд төлөвлөгөө байгаа гэж бодсон.
Рома: Одоохондоо явж л байя. Гэхдээ нээрэн төлөвлөгөө бий. Өчигдөр орой баарны дэргэд юу болсныг санаж байна уу?
Аня: Ёо, фу, сануулах хэрэггүй. Үнэн сэжгийн амьтан, би бөөлжих дөхсөн.
Рома: Би түүнтэй ярилцаж байхдаа муугүй мөнгө олж болохыг ойлгосон. Яахав, тэр чамайг насанд хүрээгүйг сонсоод, бас би түүний хөлийг хуга цохино энэ тэр гэсэнд тэр яахад ч бэлэн байсан. Бүр мөнгө санал болгосон.
Аня: Тэгээд юу гэж? Би ойлгосонгүй.
Рома: Товчхондоо, төлөвлөгөө ийм. Чи бол хөөрхөн охин. Чи бид хоёр ямар нэг тансаг газарт очно. Такс би төлнө. Чам руу нэг эр дөхөж ирнэ. Чинээлэг байх тусмаа л сайн. Дайлъя энэ тэр гэнэ. Чи түүнд хагас нүцгэн зургаа явуулна. Ганц хоёр хундагны дараа тэр чамайг хүсч эхлэнэ. Тэр үед би гарч ирнэ. Түүнийг хажуу тийш болгоод чамайг насанд хүрээгүй гэж хэлнэ, харин энэ бол зүйл анги. Тэр мөнгөө төлнө. Тарцгаана. Гүйцээ.
Аня: Чи одоо тэнэг юм уу?
Рома: Сонс, нэг удаад хагас саяыг хийж болно. Хэргээс мултрахын тулд байдаг л мөнгө. Мөнгөө хувааж авна. Нэг шөнийн дотор хэдэн ч удаа ингэсэн болно. Тэгээд л тооцоод үз. Ямар ч муу юм болохгүй. Нээрэн шүү, би... Би үргэлж дэргэд чинь байна. Гэхдээ энэ зөвхөн бидний дунд. Евад хэлж болохгүй.
------------------------------------------------------------------------------------------------
Вад: Санасан уу? Буцаад ирэв үү?
Мари: Эхнийх нь үгүй. Хоёр дахь нь тийм. Чи суучих. Хурдан ярилцахгүй.
Вад: Харин би яарахгүй байна. Тэгээд ч чилээгээ гаргамаар байна. Одоо миний амьдралын хамгийн том өрөө байна. Яах гэж буцаж ирээв?
Мари: Шударга ёсны төлөө, Вадим.
Вад: Бидний хүүхдийг хордуулах гэж оролдсондоо шаналж байна уу?
Мари: Мөн бодов оо. Би чамтай үргэлж шударга байсан. Шударгаар амьдарсан. Шударгаар секс хийдэг байсан. Чи надад хэлсэн бүхнийг би хийдэг байсан. Харин чи миний энэ байдлыг үнэлдэг.. Юу гэж хэлмээр юм? Огт үнэлдэггүй.
Вад: Хуульчид баримжаа өгч.
Мари: Тиймээ, Вадим, хуульчид. Чи бид хоёр сэтгэл нийлэн амьдарч байх зуур чи надад юу ч үлдээхгүйн тулд ар хударгаар сэмээрхэн бүгдийг өөрчилсөн.
Вад: Би хулгайлагдсан хүүхдийн хариуд чамд муугүй мөнгөтэй данс нээсэн санагдах юм.
Мари: Намайг охиныг нь хулгайлсан гэж тээгч чамд итгүүлсэн биз. Мөнгөтэй данс минийх, Вадим. Харин би бидний юмны төлөө ирсэн. Хэрэв чи салахаар шийдсэн бол жинхэнэ эр хүн шиг бай. Эсвэл надтай амьдарчихаад дараа нь юу ч үгүй гудамжинд гаргана гэж бодсон уу? Тэртээ тэргүй би чиний төлөө зөндөө юм хийсэн гэж үү? Энэ шударга эрийн үйлдэл мөн үү?
Вад: Харин өөрийнхөө хүүхдийг алах гэсэн оролдлого шударга эмэгтэйн үйлдэл үү? Марина! Би яг чамтай адилхан чамтай шударга байсан. Тэгээд чиний хүссэн бүгдийг хийдэг байсан. Хэдийгээр би эсэргүүцсэн ч чи тээгч эхийг манай гэрт авчирсан. Би үүнийг чиний төлөө хийсэн, яагаад гэхээр...
Мари: Хайртай болохоор.
Вад: Хэн ч чамайг юу ч үгүй гудамжинд хөөж гаргаагүй. Чи өөрөө л явна гэж шийдсэн. Харин би чамд зөндөө мөнгө өгсөн. Чи надад хэл дээ, би чамд өөр ямар өртэй юм?
Мари: Чиний хүү, чи намайг түүнд ямар нэг муу юм хийхийг хүссэн гэж өчнөөн удаа ярилаа. Вадим, чи мэднэ, би ямар нэг юм хийхийг хүсвэл би тэрийгээ хийдэг. Харин тэр бүрэн бүтэн, зүгээр төрсөн. Тэр одоо хаана байгааг мэдэх үү? Надад.
Вад: Тэр чамд ямар хэрэгтэй юм?
Мари: Мэдэхгүй юм. Одоо нөхөргүй, чиний булаасан миний ирээдүйд найдвар байхгүй болсон. Би бүр чадах үгүйгээ мэдэхгүй байна. Би чадахгүй байх. Би хүүхдийг өгөхөөс араггүй болох нь. Харин эмнэлэгт тэд шинэ эцэг эх амархан олдон гэж хэлсэн. Эсвэл чамд өв залгамжлагч хэрэгтэй юу? Хэрэв тийм бол би хүүхдийг хэрэгтэй гарт нь өгөхийн тулд бүгдийг хийхэд бэлэн. Би бүр баримтанд гарын үсэг зурахад ч бэлэн.
Вад: Дахиад л наймаалцах нь уу?
Мари: Бид нэг нэгнийгээ ямар сайн ойлгодог юм бэ. Тэр тээгч эх ийм холбоог сүйтгэх хэрэгтэй байсан юм уу? Чи бид хоёр маш их зүйлийг хийж амжуулсан.
Дима: Ямар гэгчийн эмэгтэй вэ?
Мари: Глебт үүрэг өгч, нууж дарсан зүйлийн хагасыг надад шилжүүл гэж хэл. Бүх юм шударгаар. Зөвхөн талыг нь. Чамд түүнтэй холбоо барих боломж гарна. Харин би дараа нь хүүхдийг өгнө. Бүх зүйл албан ёсоор, нөгөө Глеб шалгана биз.
Вад: Надад хэр хугацаа байна?
Мари: Чамд хугацаа байхгүй, Вадим. Би чиний хойноос хаа хол Пермь явах хүсэл алга. Тиймээс энэ асуудлыг хоёр хоногт шийд, за? Баяртай.
------------------------------------------------------------------------------------------------
Вит: Яасан, би бүгдийг нь угаачихлаа. За, бүгд байна. Одоо... тиймээ. Тэгэхээр, хар, энд чиний юмнууд байгаа. Мөнгө, сам. Би бодож байхдаа цуглуулсан юм, тэгээд...
Саша: Үлдээч.
Вит: Сань, хэрэв чи тэр орцонд байгааг хэлсэн бол санаа зоволтгүй.
Саша: Надаас болж чамайг зодож байсан. Энэ хангалттай гэж бодох юм. Тиймээ, би чамайг үнэхээр үлдээсэй гэж хүсч байна. Дэргэд бай. Надад энэ чухал, бас хэрэгтэй. Яах гээв?
Вит: Зүгээр шалгах гэсэн юм. Би унтаж байна уу?
Саша: Чи унтаагүй. Би нээрэн чамайг миний дэргэд байлгамаар байна. Туслана. Би Аня, хүүхэд хоёрын бүх асуудлыг шийдэж чадахын тулд.
Вит: Би хажууд чинь. Бүгдийг шийднэ. Амар даа. Би түүнийг авъя.
Саша: Баярлалаа.
Вит: Энд хэн сэрсэн байна вэ? Яасан?
------------------------------------------------------------------------------------------------
Ева: Аав захиандаа энэ хаана байгааг бичсэн байсан. Би оллоо.
Глеб: Энд юу байгаа вэ?
Ева: Ямар нэг баримтууд, мэдэх юм алга. Нээсэн, хаасан. Чамд гэдгийг нь ойлгосон.
Глеб: Тэр шууд л флашны талаар бичсэн гэж үү? Энэ урхи биш үү? Эсвэл...
Ева: Тэр санаж байна гэж бичсэн. Намайг жаахан байхад Анапын далайн эрэг дээр медуз хазсаныг байнга дурсдаг. Тэр зургийг хардаг гэсэн байсан. Мэдээж би бодоод энэ учиртай болохыг ойлгосон.
Глеб: Ойлгомжтой. Энд юу байгааг үзье, чамд хэл дуулгаж байна.
Ева: За. Дахиад нэг ийм асуулт. Сашагаас гарсан тэдний хүүхэд. Би түүнтэй ямар нэг хамааралтай юу? Би төрлийн талаас нь түүнийг өөртөө авч болох уу?
Глеб: Юу асуугаад байгаа юм?
Ева: Ийм л асуулт, хариулаадах.
Глеб: Огт болохгүй. Чи хүүхэдтэй ямар ч хамаагүй, мэдээж чи түүнийг өөрийн болгохгүй. ЗөвхөнВадимЮрьевич,МаринаАлександровна хоёр.
Ева: Ойлгомжтой.
Глеб: Чиний бүх юм яг зүгээр биз? Чи нэг л юм нуугаад байна. Хүүхдэд юм тохиолдсон уу? Эсвэл миний тусламж хэрэгтэй юу?
Ева: Хүүхдийн бүх юм зүгээр. Сашагийн бүх юм зүгээр. Тэд зүгээр. Явлаа. Баяртай.
------------------------------------------------------------------------------------------------
Рома: Алив ээ. Сайхан нээгээд өг. Дахиад, биеэ бүр ихээр гарга. Бидэнд бараг л секс хэрэгтэй, ойлгов уу?
Аня: Би мэдэхгүй юм, энэ шал тэнэг юм.
Рома: Чи хөөрхөн. Чи ийм юмнаас ичих хэрэггүй.
Аня: Чи одоо л анзаарсан уу?
Рома: Бүр анх клубт. Тэгэхэд чи намайг Еватай уулзахаар ирсэн гэж бодсон, яагаад гэхээр... Би чамайг харахаар ирсэн юм. Би тэгэхэд л бидний гар нийлнэ гэдгийг мэдсэн. Туулайхан минь, энэ зураг нотолгоо болно, хэн ч үүнээс бултаж чадахгүй. Хэрэв насанд хүрээгүй хүний ийм зургийг тэдний гар утсанд илгээвэл тэднээс 500 к-аас ч ихийг салгаж болно.
Аня: Болгоомжтой би л чамаас салгаж мэднэ. Зурагнууд одоо чиний утсанд байгаа. Нааш өг. Өгөөдөх.
------------------------------------------------------------------------------------------------
Дима: Ашгүй дээ. Би яг явах гэж байлаа.
Ева: Ирэх чинь ихдээгүй юу?
Дима: Үгүй чамд л татагдаад байх юм, ойлгож байна уу? Дээр нь бидний тохиролцоо.
Ева: Бидэнд ямар ч тохиролцоо байхгүй. Эндээс яв, үгүй бол би байрны даргыг цагдаа дууд гэж хэлнэ.
Дима: Би энд байна.
Ева: Чамд юу хэрэгтэй?
Дима: Чамайг яаж амьдардагийг хармаар байна. Үнэн хэрэгтээ бүр илүү, хэнтэй гэдгийг. Нэг найзыгаа алдчихлаа. Танайд байгаа үгүйг хармаар байна.
Ева: Ямар найз?
Дима: Харин чи хаалгаа нээчих, би чамд эр эсвэл эмийг нь хэлье. Алив ээ, алив. Би их шаргуу, би салахгүй шүү. Би зөвхөн харна, тэгээд л гүйцээ. Тиймээ. Хэн ч алга.
Ева: Хэнийг хайсан юм?
Дима: Зүгээр л. Чи Сашатай уулзаад удаж байна уу? Чи түүнтэй уулздаг биз дээ, тийм үү?
Ева: Хамгийн сүүлд эмнэлэгт чамтай уулзсан. Аав, түүний хүүхдийн хувь заяаг дахиж сонирхохоо больсон.
Дима: Ойлгомжтой, ойлгомжтой. Хайх л болно. Мартсанаас, хэрэв Сашаг харвал, эсвэл сонсвол би өөрийг нь хайж байна гэж хэлээрэй. Тэгээд ганцхан би ч биш. Сайхан байр байна.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Сайн уу.
Алек: Сайн уу.
Мари: Кира унтахаар явсан.
Алек: Ойлгомжтой.
Мари: Харин би бүр унтмааргүй байна. Би дахиад дарс уумаар л байна. Хань болохгүй биз? Ажил чинь сайн биз дээ?
Алек: Кира өөрийг нь орло гэж хэлсэн үү?
Мари: Тэр яасан, сонирхоод байна уу? Уучлаарай, би ердөө ч мэдсэнгүй. Би улаан дарс ууна.
Төгсөв
Back to episodes Go home