Тээгч эх 2 – р бүлэг
54:28 мин
Дүрүүд:
Эр:
Вадим Маринагийн нөхөр
Виталий: Сашагийн хөрш
+Дима Вадимын дайсан нь
+Глеб Вадимын хуульч
+Александр Кирагийн нөхөр
+Роман Евагийн найз нарын нэг
+Лёша 10 жилийн сурагч
+Эрэгтэй: 1-2
Эм:
Марина хүүхэд захиалагч
Саша тээгч эх
Валя Сашагийн ээж
Аня Сашагийн охин
Нина клиникийн эмч
Кира Маринагийн найз хүүхэн
Ева Вадимын охин
10 жилийн охид: 1-2
+Тоня Евагийн найз нарын нэг
+Сувилагч
------------------------------------------------------------------------------------------------
СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА
------------------------------------------------------------------------------------------------
Эр: Төрүүлсэн бол сайхан ш дээ. Хэн нэгэн аз жаргалтай эцэг эх болно. Тээгч эх мөнгөтэй. Ийм л байна. Тээгч эхэд ямар нэг зүйлд мөнгө хэрэгтэй. Одоо тэр явж юм худалдаж авна.
Эм: Есөн сар тээгээд дараа нь зүгээр л гаргаад танихгүй хүнд өгөхөөр санаанд буухгүй байна. Тэр чинь чинийх. Чинийх биш юм шиг атлаа чиний үр.
Эр: Үгүй ээ. Хүүхдийн асрамж гэж байдаг, тэндээс... Хэрэв шударгаар хэлбэл, бүгд л чухам өөрийн хүүхэдтэй болохыг хүсдэг. Тээгч эхчүүд яг тийм боломж олгодог. Энэ сайхан зүйл.
Эм: Ойлгохгүй байна. Хүүхэд яаж байгааг мэдэхгүй дараа нь яаж амьдрах болж байна? Яг нохой шиг. Төрүүлнэ, гөлөгнүүдээ тарааж өгнө.
Эм: Бид тээгч эхтэй сайхан харилцаатай байдаг. Бүр хүүхэдтэй уулзахыг ч зөвшөөрдөг. Сардаа нэг хоёр удаа ирж, тайван харилцдаг. Тиймээ. Үнэндээ хүүхэд түүнийг хэн гэдгийг мэддэггүй. Гэхдээ бид ч гэсэн хэлэх үгүйгээ шийдээгүй байгаа. Ой, тиймээ. Эгч бол эгч. Тиймээ?
Эм: Хайрыг мөнгөөр худалдаж авч болдоггүй гэж ярьдаг. Харин хүүхдийг болдог юм уу? Тэр бол хайрын үр. Би ингэж боддог. Хаана мөнгөтэй холбогдсон зүйл гарна тэнд ямар ч сайн юм хүлээх хэрэггүй.
------------------------------------------------------------------------------------------------
ТЭЭГЧ ЭХ – 2 БҮЛГИЙН 1 – Р АНГИ
------------------------------------------------------------------------------------------------
Ром: За, тэр ямар байна?
Ева: Тохирно. Харин чи?
Ром: Би өөр газар очих санаатай. Энд жаахан онцгүй байна.
Эм: Бид чамтай хамт, орчноо өөрчлөмөөр байна.
Ром: Тиймээ, тэгье.
Эм: Тэгвэл бид юмаа аваадахъя, хаалганы тэнд уулзъя.
Ромр: Харин чи яасан?
Ева: Би одоохондоо эндээ. Явцгаа.
Ром: Дүү чинь үү?
Ева: Найз.
Ром: Тэгээд юуны найз вэ?
Ева: Юуны ч найз биш.
Ром: Юуны ч биш найз ийм доргио байдаггүй юм.
Ева: Очно гэсэн газар луугаа яв. Тэр насанд хүрээгүй. Бүр түүний зүг харах ч хэрэггүй. Ойлгов уу?
Ром: Чи одоо хүүхдүүтэй хамт шоуддаг болсон уу?
Ева: Зарим томчуулыг бодвол тархи нь ажиллахдаа сайн.
Ром: Үгүй ээ, нээрээн, тэр яасан юм?
Ева: Зарим нэг асуудал байгаа. Сэтгэлийг нь сэргээх гэж зугаацуулж байгаа юм.
Ром: Ойлгомжтой. Аавтай нь хамт сургуулиас дуудвал чи миний дугаарыг мэднэ. Тийм үү?
Аня: Кайф. Бүгдээрээ хаашаа явсан бэ?
Ева: Унтахаар явцгаасан.
Аня: Унтах аа? Бүгдээрээ юу? Битгий инээд хүргэ.
Ева: Эндээс холдохоор явцгаасан.
Аня: Харин бид яасан юм? Ева, тэг л дээ. Намайг энэ амьдралд хаашаа ч явуулдаггүй байсан. Би чамтай хамт хүн гэдгээ мэдэрлээ.
------------------------------------------------------------------------------------------------
Сув: Та энд юу хийж байгаа юм бэ? Та энд байж болохгүй. Яаж наашаа орсон юм?
Саша: Би сонсоод наашаа...
Сув: Та юу сонссон гэж? Та өөр жигүүрт байдаг.
Саша: Толгойг нь болгоомжтой. Тэр уйлаад байна.
Сув: Эд нар хүүхдүүд. Тэд үргэлж уйлж байдаг. Та одоохон өөрийнхөө палатанд оч. Та энд байх хориотой. Яваач. Үүний төлөө таныг яахыг мэдэх үү? Эндээс бушуухан яв.
------------------------------------------------------------------------------------------------
Вит: Сайн уу. Уучлаарай, одоохон. Би ердөө л... ВалентинаИвановна! Та орж бай. Би одоохон... Би унтаж байсан юм.
Валя: Үгүй ээ. Би энд байж байя. Би удахгүй. Би ийм эрт ирсэнд уучлаарай. Би одоо хичээлтэй. Би бусад үеэр завгүй.
Вит: Зүгээр дээ, зүгээр. Санаа зоволтгүй. Би хэдийн боссон.
Валя: Аня танайд байна уу?
Вит: Үгүй ээ, Аняд манайд байхгүй.
Валя: Тэр хаана байгааг мэдэхгүй биз?
Вит: Үгүй ээ. Аан тийм, би өчигдөр юу болж байна гэж мессеж бичсэн. Аня “ок” гэж хариулсан. Бүх юм зүгээр гэсэн үг. Та санаа бүү зов. Тэр найзындаа байж мэднэ. Түүнийг мэдэхийн хувьд тэр алзахгүй. Хэрэв ямар нэг асуудал гарвал тэр заавал залгана, эсвэл бичих байсан. Сашатай бас харилцаагүй байгаа. Тэр ямар байгааг мэдэхгүй. Ийм л байна. Ямар нэг юм болсон уу?
Валя: Бүх юмяг өмнөх шигээ. Би залгана, Аня утсаа авахгүй. Би бичнэ, тэр мессежинд хариу байхгүй. Би чамаас гуйх юм байна. Хэрэв Аня гэнэт хүрээд ирвэл эсвэл чи түүнд мессеж бичихээр бол. Тэгвэл ээж нь, би түүнийг маш их хүлээж, санаа зовж байгаа гэж дамжуулаарай.
Вит: Ойлголоо.
Валя: Баярлалаа. Баяртай.
Вит: Баяртай.
------------------------------------------------------------------------------------------------
Дима: Урагшаа суу. Миний юу чаддагийг харав уу?
Вид: Чи удаан бардамнах гэж байна уу?
Дима: Их удна. Чи миний өмнө хэр удаан бардамнасан тэр хэмжээнд. Би шууд л бүх асуудлыг сайнаар шийдье гэж санал болгосон. Чи хүсээгүй. Одоо би энэ мөчийг ашиглана. Миний гарт гол хөзөр нь байна. Эдийн засгийн, эрүүгийн. Би яахаа мэдэхгүй байна. Аль хүссэнээ сонго.
Вад: Миний ойлгосноор, одоо бүгд эх захгүй болох уу? Өмгөөлөгчгүй юу? Ар гэрийнхэн байхгүй юу?
Дима: Чи ямар байдлаар хүсээв? Чи чинь чухал төрийн зүтгэлтэн хүн. Байсан. Улсын нууц, бас бус юмнууд байгаа. Шүүхийн онцгой журам байна. Харин ар гэрийнхэний хувьд... Чиний талаар хэн ч асуугаагүй. Бод доо? Би уулзуулж болно л доо, гэвч эхнэр ч алга, охин ч алга. Тиймээс миний хүмүүстэй найзал даа. Одоо зөвхөн чи л надад хэрэгтэй, Вадик.
Вад: Зүгээр л орж ирсэн үү, эсвэл юм асуух гэсэн үү?
Дима: Тиймээ, нөгөө л нэг юм. Чи тэгээд хуваалцах уу? Чиний очих газарт карт авдаггүй, АТМ байхгүй.
Вад: Би дуртай байхсан, гэвч юу ч байхгүй. Та нар мэдээж ухаж үзсэн, хоосон байгааг харсан.
Дима: Тиймээ, чи нуусан л даа, мэдээж. Сайн байна. Гэхдээ би олно. Өөрөө мэдэж байгаа. Харин сайнаар өгсөн бол амар байхгүй юу. Бас би чамтай тохиролцох байсан. Би үнэндээ яг тэгж бодсон юм. Би бас эмнэлгээр орж чиний нөгөө хэн... Хэн гэдэг билээ? Төрөл садан биш. Эсвэл та хоёр хэдийн... Мэдээж чухал биш. Хаалгаа хаа. Мартсанаас эцэг болсонд баяр хүргэе. Хүүхдийн чинь зургийг, Александрагийн мэдүүлэгтэй хамт бэлэг болгож авчирна. Бүх юм байрандаа орж, чамайг бултах араггүй болгохын тулд. Гүйцээ Вадик, чиний хувьд төгсгөл. Харин би явлаа.
Эр: Белозёров, гараарай.
------------------------------------------------------------------------------------------------
Эм /оператор/: Хэрэглэгч утсаа түр салгасан байна. Дараа дахин залгана уу.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: За?
Валя: Аня хаана байна?
Саша: Аня зүгээр байгаа.
Валя: Өөр юм асуулаа.
Саша: Би мэдэхгүй.
Валя: Гайхалтай. Жинхэнэ эх хүний гайхалтай хариулт. Хэрэв чи өөрийгөө тэгж бодож байгаа бол.
Саша: Би эмнэлэгт байна. Өчигдөр амаржсан.
Валя: Чи намайг баяр хүргэхийг хүлээж байна уу?
Саша: Сонс, Аняг харж байгаа. Надтай ярихгүй байна. Бодох хэрэгтэй, тэгээд... Ер нь энэ бүхнийг шийдэх тийм ч амар биш.
Валя: Тэгэхээр ингэе. Чи надад хамт байгаа хүний дугаарыг өг, би өөрөө шийдье.
Саша: Бид цаашид юу хийх талаар хамт шийдвэр гаргахаас нааш би танд дугаарыг нь өгөхгүй.
Валя: Чи үргэлж ийм байдаг. Чи нөхцөл байдлыг хурцатгачихаад дараа нь...
Эм: Эхлэх шиг боллоо.
Валя: Орны дээрх товчлуурыг дар, сувилагч нар ирнэ.
Эм: Тэд хүүхдийг шууд аваад явах уу?
Валя: Тэд гэж хэн?
Эм: Эцэг эх нь, захиалагчид. Би ердөө л анх удаа. Ийм хүнд байдаг гэж огт бодсонгүй. Хичнээн зовов доо, одоо бушуухан гаргах минь.
Саша: Эхний удаа үргэлж тэгдэг юм.
Эм: Тайвшруулсанд баярлалаа.
Саша: Энэ чиний ажил. Би тайвшруулаагүй.
Эм: Чиний хувьд амархан байх нь. Анхных биш үү?
Саша: Гурав дахь.
Эм: Тэгээд, тэр болгонд төрүүлээд зүгээр л өгчихдөг үү?
Сув: Эмэгтэй, бүх юм зүгээр. Хэвтэж бай. Битгий босоорой. Тайван амьсгал. Бид одоохон, босоход чинь туслана. Санаа зоволтгүй. Бүх зүйл бидний хяналтанд байгаа. Та юунд ч санаа зовох хэрэггүй. Бүх юм зүгээр.
------------------------------------------------------------------------------------------------
Эр: Таны оргилуун дарс, хатагтай.
Мари: Баярлалаа. За.
Эр: МаринаАлександровна, боломжтой юу?
Мари: Хуульчдын утасны дуудлага үргэлж аятайхан байдаггүй. Ярь.
Эр: Би ВадимЮрьевичийн бичиг баримтуудыг дахин нэг шалгаж үзлээ. Салсны дараа танд юу ч үлдэхгүй гэхээс эмээж байна.
Мари: Чөтгөр гэж, яагаад тэр вэ?
Эр: Бүх хөрөнгөө саяхан маш урт гинжин хэлхээгээр оруулсан байна. Эд хөрөнгийн маргаан урт удаан, үр дүнгүй үйл явц. Хамгийн сайндаа л танд өчүүхэн юм олдоно.
Мари: Тэгээд одоо яахав?
Эр: Зөвхөн ойлголцож тохиролцох л хэрэгтэй.
Мари: Тэр шоронд байгаа.
Эр: Миний мэдэхээр тэр Баривчлах төвд байгаа. Хэрэв тэр шоронд очвол ямар нэг зүйл хийх хавьгүй хэцүү болно. Дарамт үзүүлж болох ямар нэг харилцан холбоотой зүйлийг олохыг хичээ. Мэдээж шууд утгаар нь дарамт үзүүлэхгүй. Шантаж...
------------------------------------------------------------------------------------------------
Нина: Дэндүү мэргэжлийн биш байна. Хүүхэдтэй уулзахыг хориглодогийг чи мэдэж байгаа.
Саша: Хүүхдэд хэцүү байсныг би мэдэрсэн.
Нина: Хүүхэд зүгээр. Ийм учраас л бид хүүхдийг шууд авдаг юм, зөн совин бий болохоос өмнө. Энэ бол бүхэл бүтэн протокол. Аан тийм, захиалагчийг мэдэх ёсгүй. Чи татгалзсан хүсэлтэнд гарын үсэг зураагүй.
Саша: Тэр яагаад хүүхдээ авахаар ирэхгүй байна? ВадимЮрьевич утсаа авдаггүй. Тэр тантай ярьсан уу? Түүний эхнэр нь? Эхнэрийнх нь талаар юм мэдэж байгаа юу? Тэр хаана байна?
Нина: Саш, чи урд нь хүүхдийн тухай, эцэг эхийнх нь тухай мэдэхгүйгээр татгалзах хүсэлтэнд тайван гарын үсгээ зурдаг байсан.
Саша: Харин одоо мэднэ, тийм үү?
Нина: Тиймээ, бүр тэд хүүхдийг авахгүй байсан ч тэр. Бид авахаас татгалзсан хүүхдүүдийг яахаа сайн мэднэ.
Саша: Тэгвэл тэд хүүхдээс татгалзсан юм уу?
Нина: Үгүй ч юм шиг. Би мэдэхгүй байна. Марина орост байхгүй. ВадимЮрьевичийн хуульч нь ярьсан. Тэр... тэр баривчлагдсан.
Саша: Баривчлагдсан? Яагаад?
Нина: Би мэдэхгүй, энэ надад хамаагүй. Харин чиний татгалзсан хүсэлт ямар ч тохиолдолд надад хэрэгтэй. Энэ гэрээний заалтыг чи биелүүлээгүй. Чиний өмнөөс надад гомдолтой байна. Чамд оногдох ёстой үлдэгдэл мөнгийг чи авахгүй.
Эм: НинаНиколаевна, танд бүхний төлөө баярлалаа. Би явлаа.
Нина: Харин та нарт баярлалаа. Та нартай тооцоо хийсэн үү? Бүх юманд гарын үсгээ зурсан уу? Бүгд зүгээр биз?
Эм: Тиймээ, энэ, нөхөр авахаар ирсэн.
Нина: За ашгүй дээ. Сайн тэнхрээрэй, чамайг дахиад хүлээж байх болно.
Эм: Тиймээ, би удахгүй дахиад ирэх байх. Хүмүүст ийм их аз жаргалыг өгч байдаг.
Нина: Баяртай.
Эм: Баярлалаа.
Нина: Сайн сайхныг хүсье.
Эр: Баяртай.
Нина: Баяртай.
Саша: Би өнөө шөнө энд хонохоор үлдэж болох уу? Надад үнэндээ очих газар алга. Өглөө гэхэд би бүх асуудлаа шийдээд баримтанд гарын үсэг зурна.
Нина: Яахав, би чиний өмнө буруутай гэдэг жаахан гэмшил төрснийг бодолцвол... Чамайг тэд нартай холбож өгсөндөө... Би... би чамд зөвшөөрөе. Александра, эмнэлэгийн нэр хүнд надад ариун зүйл. Хэрэв өглөө гэхэд чи...
Саша: Өглөө баримт танд очно.
Нина: Би чамайг тэднийг очихыг зөвшөөрсөнд чин сэтгэлээсээ харамсаж байна.
------------------------------------------------------------------------------------------------
Ева: Глеб!
Глеб: Сайн уу. Аав холбоо барьсан уу?
Ева: Аав бүх юм балархаар л залгадаг. Одоо бас баларсан уу?
Глеб: Түүнийг баривчилсан.
Ева: Тийм үү?
Глеб: Тиймээ. Түүнтэй холбогдох, уулзахыг зөвшөөрөхгүй байна.
Ева: Тэр энэ байтугай юмнаас гарч байсан. Надаар яах гээв?
Глеб: Болгоомжтой байгаарай. Тэр магадгүй..
Ева: Надаас юу авах юм бэ?
Глеб: Би зүгээр л чамайг анхааралтай байж, бүх юмны талаар надад мэдэгдээрэй гэж байна. Хэрэв тэр холбоо баривал над руу залгаарай.
Ева: За.
Аня: Тэр баян жаал хэрэв намайг ээжийнхээ машинаар хотхон дотор зугаалуулбал намайг өөртэй нь унтана гэж бодсон.
Тоня: Сайн уу. Би л их унтдаг гэж бодож байлаа.
Ева: Та нарт өглөөний мэнд.
Аня: Чамайг зүүдэндээ умбаж байх зуур Тоня бид хоёр энд сайхан ярилцлаа. Бод доо, бидний экс залуус хүртэл адилхан нэртэй. Би өчигдөр танилцаагүй, харин бүх насаараа хамт нийлсэн юм санагдлаа.
Тоня: Чи түүнийг хаанаас олсныг би мэдэхгүй, гэхдээ гал охин байна.
Аня: Хөөх. Би үүнийг хариуд яах ёстой вэ? Картанд чинь талархал шилжүүлэх, тийм үү?
Тоня: За, орой болтол баяртай.
Аня: Баяртай.
Ева: Баяртай.
Аня: Энийг чамд.
Ева: Чи гайхамшиг. Битгий сэгсч, толгой хагарах нь.
Аня: Новш гэж. Би ийм л амьдралыг мөрөөддөг байсан. Хичээлд явах хэрэггүй, юу хүссэнээ хийнэ, шоудна, унтана. Жинхэнэ кайф. Дээр нь найзууд маань бага насныхан биш. Мартсанаас, Тоня биднийг өнөө орой үдэшлэгт дуудсан. Тэнд хэн нэгэн, хаа нэгтэй... Товчхондоо, надад хамаагүй. Би ямар ч үдэшлэгийн төлөө, тиймээс орой болтол сэргэ, сайхан зугаацъя.
Ева: Ань, үдэшлэг хаашаа ч алга болохгүй. Зүгээр л Саша...
Аня: Толгойгоо хүчтэй сэгсэрчихсэн үү?
Ева: Саша өчигдөр амаржсан. Ингэхэд бид...
Аня: Үгүй яагаад миний хажууд байдаг хүн болгон шууд ээжийг ярьдаг юм бэ? Чи тийм биш ш дээ. Юунд ярьсан юм бэ?
Ева: Ань!
Аня: Юу? Нэг бол би танайд амьдарч байгаа нь асуудал уу? Би явж...
Ева: Тэнэг юм битгий ярь. Хүссэнээрээ амьдар. Миний бодлоор, ээж, эмээ хоёрын чинь санаа зовж байгаа байх, зөөлнөөр хэлбэл.
Аня: Тэгээд юу гэж? Тэд бүх насаараа намайг хулхидсан. Жинхэнэ новшийн юм хийсэн. Би тэдний эцэг эхийн эрхийг нь хасуулна.
Ева: Юу?
Аня: За яахав, би зүгээр л хэлсэн юм. Үнэн хэрэгтээ зүгээр. Надад зөвхөн асран хамгаалагч хэрэгтэй. Аан тийм, урьдчилаад хэлэхэд, тэр нь чи байгаасай гэж би хүсч байна. Ийм л байна. Би хүсэлт дээр тийм, тийм учиртай, энэ араатнуудаас татгалзаж байна гэж бичнэ. Чамайг болгохыг хүсч байна гэнэ. Ингээд бид энэ хүсэлтээ авч шүүхэд хандана. Тэнд энэ хүсэлтийг авч үзнэ, тэгээд л гүйцээ.
Ева: Гүүглдэж л дээ. Тэгээд?
Аня: Чи надад баярлахгүй байна уу? Эсвэл чамд асран хамгаалагч байх хэцүү юу?
Ева: Үгүй ээ, зүгээр л.. Энийг дараа нь ярилцъя.Надад хэрэгтэй юм...
Аня: За яахав, ойлголоо. Тэгвэл орой битгий хоцроорой. За юу? Хамт явцгаая. Харин энэ? Чиний цамц. Чи дургүйцэхгүй биз дээ? Би болох уу...
Ева: Үгүй ээ, юу хүссэнээ ав. Ямар ч асуудалгүй.
Аня: Чи гайхамшиг.
Ева: Толгой.
Аня: Ойлголоо, ойлголоо, толгой.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Ярих ч юм биш. Тохижиж ч амжаагүй байтал буцах хэрэгтэй болчихлоо.
Кира: Аан гээч, би мөнгөний төлөө бол Итали битгий хэл Балигаас ч явах байсан.
Мари: Тиймээ, Вадим өөдгүй новш байж таарлаа.
Эр: Баяртай, хатагтай. Замдаа сайн яваарай.
Кира: Тэр үнэн. Би Лёшкатай хамт гэрээгээ дахиж унших хэрэгтэй болох нь. Алдаа эндэгдэл гаргахгүйн тулд.
Мари: Та хоёр чинь...
Кира: Үгүй дээ. Бүх юм сайхан. Зүгээр л чи ийм зүйл болно гэж тааварлаагүй байх.
Мари: Тиймээ.
Кира: Аан гээч, Марин, чамд баяр хүргэж болно. Чи эх болсон.
Мари: Тиймээ, тэр Нина надтай ярьсан. Хүүхэд чинь төрсөн гэж байна лээ. Жингийн санахгүй байна. Хугацаанаасаа өмнө төрсөн ч гэсэн бүх юм гайгүй сайн болсон гэсэн. Тэр тээгч эхтэй ядаж нэг юм нь сайн боллоо.
Кира: Тэгээд яахав, чамайг угтах уу? Тэмдэглэх үү?
Мари: Үгүй. Юу ч тэмдэглэх хүсэл алга. Энэ хар дарсан зүүдийг хурдхан мартмаар байна. Тэгээд ч би нисэж очингуутаа шууд эмнэлэгт очно.
Кира: Яах гэж?
Мари: Хүүхдийг авах гэж.
Кира: Ойлгосонгүй? Чи тэр хүүхдийг мартмаар байна гэсэн.
Мари: Тийм л дээ, гэхдээ тэр Вадимтай тохиролцоход хэрэг болж магадгүй. Тэр Сашад, түүний дотор байгаа зүйлд өчнөөн санаа зовоод байсан. Одоо тэгээд хариуд нь нэг юм санал болгог.
Кира: Чи ч бодолтой юмаа. За, за, хонгор минь, сайн нисэж ирээрэй. Би чамайг үнсье, бас хүлээе.
Мари: За, баяртай. Үнсье.
------------------------------------------------------------------------------------------------
Дима: Сайн уу. Энэ би байна. Амаржсанд баяр хүргэе. Одоо чамайг ээж гэж тооцож болох уу? Эсвэл өөр хэн байхав? Би үнэндээ бизнесийн нарийн ширийнийг сайн мэдэхгүй. Гэхдээ эмэгтэй хүнд цэцэг үргэлж сайхан зүйл, тийм үү?
Саша: Та яах гэж энд ирэв?
Дима: Нөгөө л бүх асуудлаараа. Намайг гайхшруулах юу ч байхгүй. Нээрэн, чи мэдсэн үү, үгүй юу? ВадимЮрьевич нэвтрэх боломжгүй хүрээнд байгаа. Тиймээ. Хүрээнд. Ийм л байна. Зарчмын хувьд, надад түүний талаар бүх юм тохироод байгаа. Гэсэн ч гэлээ, чамаас нэг жаахан юм өгчихвөл нэмэртэй байхсан.
Саша: Ямар юм?
Дима: Чиний... Өө. Чиний найз залууг чухам тэр алсан гэдгийг.
Саша: Тэр тийм юм хийгээгүйг та мэднэ биз дээ?
Дима: Миний хувилбарын давуу талыг ярилцъя. Бүх юм яг тэр хэвээрээ байгаа цагт чи гол сэжигтэн. Гэтэл төрсний дараа энэ давхар стресс. Дээр нь чамайг араггүй хамгаалалт хэтрүүлсэн гэдгийг маш амархан нотолно. Уг нь ВадимЮрьевич та хоёрт холбоотой юу ч байхгүй санах юм. Чи захиалгаа биелүүснийг би харж байна. Аан тийм, танай ээж Вадимын эсрэг мэдүүлэг өгсөн байгаа. Тиймээс миний бүх тун дажгүй. Чиний мэдүүлэгтэй байвал бүр ч сайн юм болно.
Саша: Хэрэг хийгээгүй хүнийг би буруутгаж чадахгүй.
Дима: Тэнгэр минь! Ямар үнэнч сэтгэл вэ!А, та хоёрын дунд нэг юм байжээ? Тийм байна. Тэгэхээр байна аа, зарчмын хувьд та хоёуланг нь урьдчилан үгсэн хуйвалдсан гэсэн зүйл ангиар яллаж болно. Тиймээ. Нэгэнт та нар тийм бат холбоотой юм бол. Тэгээд? Хамт шоронд орно. Мэдээж хоёуланд чинь нэг камер амлаж чадахгүй, гэхдээ... Ийм юм байдаг аа! Чи зөваөэ ВадимЮрьевичтэй холбоотой биш, бүх гэр бүлтэй нь байх нь.
Ева: Чи аавыг хорьсон уу?
Дима: Энэ яаж асуухаас болно. Хэрэв баярлалаа гэж хэлмээр байвал би байна.
Ева: Хорьчихоод түүнээс айж байна уу?
Дима: Энд айдас ямар хамаатай юм? Ердийн, би бүр онц аюултай гэмт хэрэгтнүүдэд шударгаар хандсан гэж хэлнэ. Тиймээ. Манайд бүгд хуулийн өмнө тэгш эрхтэйг мартаж болохгүй. Аан тийм, мартанаас, чамайг энд байгаа дээр надаар дамжуулан аавтайгаа уулзах хувилбарыг ярилцаж болно.
Ева: Тонил цаашаа. За, за, наргихаа болъё, энэ ноцтой хэрэг. Энийг чамд хэлж байна. Бас зарчмын хувьд чамд ч гэсэн. За, би явлаа. Маргааш ороод ирье, эсвэл... Ямартай ч олно. Чиний гарын үсэгтэй цаасыг чамаас хүлээж байя. Харин миний санал хүчинтэй хэвээрээ шүү.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Үгүй ээ, хичээлдээ явмааргүй байна. Гэхдээ бүх чатуудыг уншиж байгаа. Тиймээ, хэрэг болбол надад хэлээрэй. Өө, янзтай. Хэзээ? Үгүй ээ, би өнөөдөр бол чадахгүй. Яагаад гэхээр, өнөө орой намайг нэг үдэшлэгт урьсан. Тэнд та нарын үдэшлэгээс ч хавьгүй илүү нь тодорхой. Гомдох хэрэггүй, би... Би бодож үзье. Очиж магадгүй л байх. За тэг. Баяртай.
Роб: Чи үргэлж хөдөлгөөнтэй байдаг бололтой. Ядаж унтсан биз дээ?
Аня: Юу?
Роб: Чи өчигдөр орой ямар доргио байсныг харсан. Тэр өнөөдөрт шилжсэн бололтой, тийм үү?
Аня: Тийм бололтой.
Роб: Би Роберт, Евагийн найз нь.
Аня: Аня. Ева гэртээ байхгүй.
Роб: Ойлгомжтой.
Аня: Түүн рүү залгаач.
Роб: Хэрэггүй ээ, орой уулзалдах байх. Тэнд бүгдээрээ очиж...
Аня: Тиймээ, би мэднэ. Намайг урьсан.
Роб: Тэгээд, чи очих уу?
Аня: Чи ямар зорилгоор сонирхосон юм?
Роб: Очих үгүйг чи өөрөө л шийднэ.
Аня: Намайг олоход хэцүү биш, үдэшлэг үргэлжилсээр л байна.
------------------------------------------------------------------------------------------------
Лёша: Анька ярьсан. Тэр ирж магадгүй гэнэ. Тиймээ, тэнд манайхан бүгд очно. Дээр нь В ангийн хэдэн хүн очно. Электрон тамхичид цуглаж байгаа бололтой.
Надя: Тэгээд хэнийд цуглах юм?
Лёша: Валянины гэрт. Хамт явъя, тэнд бүх юм тасархай болно. Би нэмээд мөнгө олно, тэгээд сайхан наргицгаая. Алив л дээ, нэг үгээр, хүрээд ир. Зөрүүдлэх хэрэггүй. Яваад юмнуудаа тавьчих, тэгээд явцгаая.
Надя: За яахав, тохирлоо.
Лёша: Өөр дажгүй охид байвал дагуулаарай.
Надя: За.
Валя: Зогс. Та нар хаачих гэж байна?
Лёша: Энэ хувийн амьдрал. Танд огт хамаагүй.
Валя: Лёш, ойлго, Анечка бид хоёр маш хүнд цаг үед байгаа. Би түүнтэй ярилцах хэрэгтэй байна. Харин тэр... Надад та нарын тэр үдэшлэг ер хамаагүй. Надад тэр сонин биш. Тэнд юу дуртайгаа хийцгээ. Зүгээр л, хэрэв Аняг ирвэл... Тэр ямар нэг юм хэлсэн үү?
Лёша: Хэлсэн. Ирж магадгүй гэсэн.
Валя: Тэгвэл ингэе. Чи надад хаягийг нь өгчих.
Лёша: Үгүй ээ.
Валя: Байр луу орохгүй. Би дээшээ гармааргүй байна. Би доор хүлээнэ. Хэрэв Анечка ирвэл би түүнтэй ярилцаж чадна. Ойлгож байна уу? Хүлээ, хүлээж бай. Май. Та нар хүссэн зүйлээ, таалагдсан бүхнээ аваарай. Би мэдэхгүй юм, пирожки, эсвэл хийжүүлсэн ус ч юм уу. Харин хаяг... Энэ бидний дунд үлдэнэ. Би хэнд ч хэлэхгүй.
------------------------------------------------------------------------------------------------
Ева: Тиймээ, нөхцөл байдал хэрэг алга. Юу гэж хэлмээр юм?
Саша: Одоо юу хийх вэ?
Ева: Аавтай холбоо байхгүй. Ядаж харх далдарсан нь яамай. Сонсооч, чамд ямар хэцүү байгааг би ойлгож байгаа, чи энэ хүүхдийн төлөө санаа зовж байгааг үнэлж байна. Мартсанаас, тэд үнэлнэ гэх баталгаагүй. Тиймээс татгалзсан хүсэлтэнд гарын үсгээ зур.
Саша: Хэрэв би гарын үсэг зурвал тэд хүүхдийг хэнд ч хамаагүй өгнө.
Ева: Намайг дүүрсэн өлөгчин гэж бүү бодоорой, гэхдээ энэ чинь бизнес. Хүн болгон захиалгаа авдаггүй. Харин энэ яг тэр тохиолдол нь. Хэрэв эмч хүүхдийг зохицуулна гэсэн бол юунд нь санаа зовдог юм? Чи өөрийнхөө ажлыг хийсэн, бүр түүнээс ч ихийг. Бусад ер чиний асуудал биш.
Саша: Аня яаж байна?
Ева: Зүгээр.
Саша: Яагаад ингэтлээ санаа алдав?
Ева: Бүх юм ок. Түүнд надтай байх сайхан. Би ч гэсэн түүнтэй. Гэхдээ яаж ийгээд нөхцөл байдлыг зохицуулахаас араггүй.Нэг юм хийх хэрэгтэй. Чи бид хоёр яг гэр бүлээ солилцсон юм шиг. Бусдын асуудлыг шийдэж байна. Цэг тавих хэрэгтэй.
Саша: Тиймээ, би ойлгож байна. Гэхдээ түүнд юу гэж хэлэхээ одоохондоо мэдэхгүй байна. Аня намайг хаа сайгүй блоклосон байна лээ. Хаана ч хариу байхгүй.
Ева: Би түүнийг аятайхан ятгаад үзье. Аягүй байсан ч чадна. Тэгэхээр, чи энд бүгдийг зохицуул, харин би тэнд бүгдийг бэлдэе.
Саша: Охиныг харж байгаарай. За юу?
Ева: Бүх юм хяналтанд. Санаа зоволтгүй.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Тиймээ, би Москвад. Гаалиар гарсны дараа тантай очиж уулзана.
Нина: Гааль тийм ч хурдан биш.
Мари: Би ВИП танхимд байна. Зүгээр. Нэг үгээр, би нэг, хоёр цагийн дараа тантай очиж уулзана.
Нина: Тэгвэл оройтоно. Нэг бол өглөө болъё, тэгээд маргааш тайван шиг бүх зүйлээ амжуулах уу?
Мари: Одоо юу нь тайван биш байна?
Нина: МаринаАлександровна, хүүхдийг шөнөөр түгшээх нь түүний...Тэр... тэр дөнгөж дэглэмд дасаж байгаа. Харин өглөө би танд бүгдийг тайвнаар харуулж, хэлж өгье. Бид баримтууд дээр гарын үсэг зурна. Мартсанаас, хүүхдийг та өөрөө харах уу, эсвэл асрагч уу?
Мари: Нээрэн тийм. Асрагч хэрэгтэй. За яахав, маргааш болцгооё. Одоохондоо асрагч олохоос.
Нина: Тохирлоо. Буцаж ирсэнд баяр хүргэе. Утасны дуудлага хүлээе. Тэгэхээр, Белозёровыг маргааш эмнэлэгээс гаргахад бэлд.
Сув: Ойлголоо. Харин Грачёвагийн татгалзсан хүсэлт? Тэр гарын үсгээ зураагүй байгаа.
Нина: Өглөө зурна гэж амласан. Хэрэв зурахгүй бол түүний өмнөх баримтуудыг олоод өөрөө зурчихна. Түүний араас гүйж залхалаа. Яасан? Тэр гарын үсгээ зурна. Би зүгээр л бухимдаад хэлчихлээ. Аан тийм, Грачёваг өглөө гаргана, тэгэхгүй бол түүний эхийн зөн совин дэндүү сэрээд байна.
------------------------------------------------------------------------------------------------
Эм: Зогс, зогс, зогс. Хүлээгээч. Чи хаачих гэсэн юм? Би кодыг нь мэднэ.
------------------------------------------------------------------------------------------------
Сув: Амарсныхаа дараа татгалзсан баримтанд шууд гарын үсэг зураарай. Товчлуураа дар, би хүрч ирээд авна.
Эм: Юу вэ, зүгээр л ингээд зурчихдаг юм уу? Бүр ямар ч сэтгэл хөдлөлгүй юу?
Саша: Сунжруулахгүй байхыг зөвлөе. Дараа нь улам хэцүү болно.
Эм: Хүүхдээ хэнд үлдээж байгаа нь ч ойлгомжгүй.
Саша: Хэрэв чи мэдсэн бол хөнгөрөх байсан уу?
Эм: Чиний зан ааш мэдээж... Яг л энэ бүхэнд зориулагдсан юм шиг.
Саша: Гарын үсгээ зурахгүй бол мөнгөө авахгүй. Хэрэв тийм бол ер нь яах гэж өөрийгөө зовоосон юм?
------------------------------------------------------------------------------------------------
Эм: Каре түүнийг бүр насанд хүрсэн юм шиг болгож. Даашинз нь хүртэл үнэхээр зохиж? Тийм үү? За, тайвшир л даа, амарч л байг. Түүнд юу тохиолдов гэж. Би бие заслаа.
Аня: Залуу!
Эр /кадрын цаана/: 3 текилла, хоёр “Лонг-Айленд”.
Эр: Дайлах уу?
Аня: Өөрөө болгочихно.
Эр: Хүчтэй, бие даасан байх нь ээ? Тэр тусмаа сонирхолтой.
Эм: Ев, нэг хүн чамтай уулзахыг хүссэн бололтой.
Эр: Ямар ч байсан дайлах уу? Надад татгалзаж байхад би дасаагүй. Чамайг хэн гэдэг вэ?
Аня: Гараа ав!
Эр: Чи яасан бэ? Аашлах хэрэггүй. Хүсвэл мөнгө авах уу? Надад зөндөө байна. Чи хорьд явах уу?
------------------------------------------------------------------------------------------------
Дима: Өө, сайн уу. Би наана чинь чамд болоогүй биз? Чи баяр тэмдэглэж байна уу? “Эрх чөлөө! Мөнгө!” гээл. Аан гээч, би бодлоо л доо. Чи чинь сайн хүн. Тиймээс аав охин хоёр ярилцаж болно. Сайн уу. Мэдээж, намайг байлцуулна. Та нарт ямар нэг нууц хэл байдаг юм уу? Түлхүүр үг дамжуулаад байна уу? За, за, эхний удаад хангалттай.
Ева: Хүлээ.
Дима: Би эцэгтэй чинь яриулсны хариуд бид юу гэж тохиролцсоныг чи санаж байна уу? Би хүлээнэ. Үнсье.
------------------------------------------------------------------------------------------------
Дима: За, за, би явлаа. Би ч гэсэн амармаар санагдчихлаа. Өнөөдөр нэг л хүнд өдөр байлаа. Мартсанаас, энд чөлөөт цаг чинь ямаршуу байна?
------------------------------------------------------------------------------------------------
Эм: Тэнд Настя нэг л биш ээ.
Лёша: Тэр яасан юм?
Эм: Би мэдэхгүй. Тэр завааны юмны чинь дараа багтраад байна.
Лёша: Тэр яасан юм?
Эм: Би мэдэхгүй байна.
Лёша: Тэр юу хэрэглэсэн бэ?
Эм: Бусадтай л адилхан зүйлийг. Чиний авчирсан өвсийг.
Лёша: Би зүгээр л байна шд.
Эм: Надад ч гэсэн онцгүй байна, гэхдээ яг түүн шиг биш. Новш гэж. Мансууруулагч ер нь ямар хэрэгтэй юм?
Лёша: Амаа татаж үз. Бид юу ч хэрэглээгүй, ойлгосон уу?
Эм: Түргэн дуудах хэрэгтэй.
Лёша: Би ах руу залгана.
Эм: Юун ах?
Лёша: Би түүнээс энэ өвсийг авсан юм. Тэр юу хийхийг мэдэж магад.
Эм: Түргэн дуудах хэрэгтэй. Тэр одоо үхнэ ш дээ!
------------------------------------------------------------------------------------------------
Ева: Хөөе? Бүх юм зүгээр үү?
Аня: Тиймээ, тийм.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Бүх юм сайхан болно.
Валя: Юу болсон бэ?
Эр: Эмэгтэй бүү саад бол.
Валя: Энэ хэн бэ?
Лёша: Настя.
Валя: Юун Настя?
Лёша: В ангийнх.
Валя: Тэр яасан юм? Би түүнтэй хамт явъя.
Эр: Та ар гэрийнхэн үү?
Валя: Үгүй. Би түүнтэй хамт явна. Юу болсон юм?
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Надад нэвтрэх үнэмлэх хэрэгтэй.
Сув: Та чинь...
Саша: Баримт ширээн дээр. Нэвтрэх үнэмлэх.
Сув: Та маргааш гэсэн ш дээ.
Саша: Сонс, ямар ялгаа байна? Намайг авахаар ирсэн. Тэгээд, би шөнөөр даргатай чинь ярих уу, эсвэл намайг гаргах уу? Баримт чамд байна. Нэвтрэх үнэмлэх.
------------------------------------------------------------------------------------------------
Кира: Италид хамгийн богино аялалын төлөө.
Мари: Тийм дээ.
Кира: Чи тэнд юу төрснийг харсан уу?
Мари: Хэн гэхгүй юу, Кир?
Кира: За ёстой уучлаарай. Тэнд чиний өндгөвч байгааг би үргэлж мартчих юм. Би чиний тээгч эхийг хараад шууд дургүй хүрсэн. Чамд сонирхолтой биш байна гэж үү?
Мари: Мэдэхгүй байна.
Кира: За боль доо, Марина, надад аймаар сонин байна. Тэднийг зургийг нь явуул гэж бич. Харъя. Чи маргааш эмнэлэгт ухаан алдаж унахгүйн тулд.
Мари: Чи тэнэг үү, а?
Кира: Сайн уу.
Алек: Сайн уу.
Кира: Бидэнд хүрээд ир, Марина тэнд хэнийг төрүүлснийг бидэнд үзүүлнэ. Юм идэх үү?
Алек: Үгүй дээ, би уулзалтаас ирлээ.
Кира: Одоохон. Би 00 орчихоод ирье. Харин надгүйгээр зургаа битгий үзээрэй.
Мари: Биччихлээ. Хэрэв унтаагүй бол явуулах байлгүй.
Алек: Чи яаж байна?
Мари: Миний нөхцөлд би яаж эмэгтэй байх юм? Тэмцэх гэж оролдож байна. Хүнд хүчир гэр бүлийн хөдөлмөөрөөр олж авсан зүйлээ авна.
Алек: Ойлгомжтой. Чи уучлаарай, хэргийг өөр газар мөрдөж байгаа. Хүчний байгууллага. Тиймээс чамд ямар нэг байдлаар туслаж чадахгүй л болов уу.
Мари: Тайвшир. Би бүгдийг ойлгоно. Юу ч гуйхгүй. Ер нь бол энэ байтугай хэцүү юмнаас гарах хэрэгтэй болж байлаа. Таалагдаж байна уу?
Кира: За яасан? Зураг ирүүлсэн үү?
Мари: Одоохондоо үгүй.
Кира: Тийм бол тулгацгаая. Эсвэл караокедох уу?
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Явж болно. Жаахан сэрүүхэн болгочих. Бас ахиухан агаар.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Сайн уу.
Вит: Сайн уу.
Төгсөв
Back to episodes Go home