Тээгч эх 8

Тээгч эх

54:28 мин

Дүрүүд:

Эр:

Вадим                Маринагийн нөхөр

Виталий            Сашагийн хөрш

Роман                мөрдөгч

Глеб

Дима           Вадимын дайсан

+Михаил

 

Эм:   

Марина              хүүхэд захиалагч

Саша    тээгч эх

Валя     Сашагийн ээж

Аня       Сашагийн охин

Ира       Вадимын гэрийн үйлчлэгч

Кира     Маринагийн найз хүүхэн

Ева       Вадимын охин

Нина

------------------------------------------------------------------------------------------------

СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА

------------------------------------------------------------------------------------------------

ТЭЭГЧ ЭХ – 8 р АНГИ

------------------------------------------------------------------------------------------------

Нина:   Олон хүн тээгч эхийг хүүхдийг бараа болгон худалдах нэг арга гэж үздэг. Мөн энэ зорилгоор ашиглаж байгаа эмэгтэйчүүдийг зөвхөн нөхөн үржихүйн үүрэг гүйцэтгэдэг гэж ойлгодог. “Үйлчлэгч эмэгтэйн өгүүллэг”-ийг үзсэн үү? Харин би уншсан. Үнэхээр сонирхолтой, гэхдээ бодит амьдралтай ямар ч холбоогүй уран сайхны зохиол. Харин бодит амьдралд эмэгтэйчүүдийг үүрэг хариуцлага нэмэгдэж байна. Тэд улам хүчтэй, нөлөөтэй, хүчирхэг болж байна. Тэд өөрсдийн цаг зав, бие махбодь, амьдралаа яаж зохицуулахаа өөрсдөө мэдэж байна.

------------------------------------------------------------------------------------------------

Эм:    Хэрэглэгч холбогдох боломжгүй байна.

Глеб: Тэр хүүхэн утасыг нь унтраасан байна. Ойрын үед асаах нь юу л бол.

Вад:  Та нар ямар нэг газрын тухай ярилцсан уу?

Кира: Байцаалтаа болих юм биш үү? Тэр энд ямар ч хамаагүй. Ингэхэд хэн илүү хохирсон нь ойлгомжгүй, Вадим уу, Марина юу? Охин чинь хүмүүжилгүй, архи ууна, үнэтэй машин сонирхно, тиймээс өөр газраас хай.

Саша:   Миний охин тийм биш.

Кира: Охин? Ач охин чинь, эмээ минь. Чи нэг юм эндүүрээд байна.

Алек: Амаа хамхи. Гэртээ харь.

Кира: Тэгж яривал энэ миний хүүхэд.

Алек: Чиний хүүхэд миний машинаар зугаалдаг.

Кира: Тийм байж! Энд битгий удаарай, үгүй бол чамайг юунд ч оролцуулж мэднэ.

Алек: Өөр хэлэх юм байна уу?

Марк:   Машины тухайд уучлаарай.

Алек: Би охиныг хэлж байна.

Марк:   Байхгүй.

Саша:   Хэрэв Аня холбогдвол надад хэлээрэй. Тэр юу ч ярихгүй байхыг хүснэ, гэхдээ энэ маш чухал.

Алек: Хэрэв хүсвэл би хүмүүсээ оролцуулъя.

Вад:  Хэрэггүй, баярлалаа. Энэ хувийн асуудал.

Алек: Өөрөө л мэд. Би холбоотой байна. Хэрэв юм олж мэдвэл чамд мэдэгдэнэ.

Вад:  Тохирлоо. Би гаргаж өгье. Сайн сайхныг хүсье.

Вит:  Баяртай.

Вад:  Чи зүгээр үү?

Ева:  Цугласан бүх хүмүүсээс хамаагүй дээр.

------------------------------------------------------------------------------------------------

Кира: Чөтгөр бүү мэд. Зүгээр л байх шиг байна. Гэхдээ, зарчмын хувьд, чи хүүхэд шууд гарчихна гэж хүлээсэн үү? Хүлээ, эм үйлчилнэ.

Мари:   Би уг нь түүнд хэдийн гарчих хэмжээний тун өгсөн ш дээ.

Кира: Аан гээч, чи энд утгаар нь бужигнуулсан байна.

Мари:   Мэдээж. Чи яана гэж бодсон юм? Би үргэлж том хөдөлдөг, чи мэднэ. Тэгээд үргэлж ялдаг.

Кира: Тийм л дээ. Гэхдээ тэд Маркаас барьж авсан нь надад онцгүй байна.

Мари:   Энэ бүхэн юу ч биш. Бүх юм сайхан болно.

Кира: Хэрэв би чамд тусалж байгааг Лёшка мэдвэл.... Товчхондоо... Үүнийгээ нэг тийш болго, тэгээд асуудлаа шийд.

Мари:   Тусалсаныг чинь үнэлж байна. Чи мэдэж байгаа.

Кира: Тэд утсаар хайгаад эхэлж магадгүй. Тэгээд чамайг манайд байгааг мэдчихнэ.

Мари:   Тэд бүр нисдэг тэрэг илгээж мэднэ, гэхдээ тэгэхгүй. Вадимд энэ хувийн асуудал. Мөн тэр ийм нөхцөлд яаж шийдэхээ мэднэ. Тиймээс, өглөө болтол хүлээчих, бүх юм шийдэгдэнэ, амлая.

Кира: За яахав. Чи наана чинь байгаа наад охиноо сайн харж байгаарай, юм хулгайлж мэднэ. Авчихаар юмнууд байгаа.

Мари:   Ойлголоо. Тохирлоо. Үнсье. Анюта! Кофены тухайд шийдээгүй л байна уу?

------------------------------------------------------------------------------------------------

Валя:   Тэгэхээр, Аня энд аюулгүй байх нь, тийм үү? Энд бүх юм чиний хяналтанд байгаа.

Вит:  Одоо ингэж ярихгүй...

Валя:   Чи оролцохгүй бай, за юу? Чиний хүүхдийг хулгайлсны дараа чи бусдыг яаж тайвшруулахыг би харна. Бүгдээрээ энд суучихаад түүнийг хамгаалж гэнэ. Энэ хүүхэн бүх юманд буруутайг ганцхан би хараад байна уу?

Ева:  Та охиноо буруутгаа боль, асуудал нь түүнд биш. Хэн нэгэн кофе уух уу? Боль л доо. Манай харх л бүгдийг зохион байгуулсан ш дээ. Тэр новш хэмжээ хязгаар мэддэггүй, юу ч хийж мэднэ гэж би хэлсэн. Аав ойлгосон биз, энэ удаа түүнийг булшилна гэж найдахаас.

Валя:   Цаг хугацаа харуулна.

Ева:  Юу?

Валя:   Би цаг хугацаа шүүнэ гэж байна. Би мэдээж тэр Маринаг зөвтгөхгүй, гэхдээ түүнийг ойлгож чадна. Тэр гэр бүлийнхээ төлөө тэмцэж байна.

Ева:  Ямар гэр бүл?

Валя:   Чи ойлгоход арай л эрт байна.  

Саша:   Ёс суртахууны сургаалаа болихгүй юу?

Ева:  Тиймээ, таныг хараад би эхгүй өссөн нь сайн юм болж гэж бодлоо.

Валя:   Чамайг ямар эх болохыг харна.

Ева:  Би бүр оролдох ч үгүй. Хүүхдийн амьдралыг баллах ямар хэрэг байна, өөрийнхөө ч гэсэн. Тиймээ, одооны залуучууд ийм л болсон. Гэвч та үүнийг ойлгохгүй. Хэдийн оройтсон.

------------------------------------------------------------------------------------------------

Вад:  За?

Дима:   Сайн уу. Чамаар юу байна?

Вад:  Яриач, эсвэл би утсаа тасаллаа.

Дима:   Ингэж салах онцгүй шүү. Ярих юмгүй, гүйцээ юм биз дээ? Би гудамжны хүн биш, Вадим. Би танил талтай. Энд чамд нээсэн эрүүгийн хэргийг бариад сууж байна. Хуучны нөхөрлөлөө бодож чамд анхааруулж залгасан юм. Гэтэл чи надтай ингэж байдаг.

Вад:  Гэрээгээр солимоор байна уу?

Дима:   Гэрээ? Үгүй дээ. Юу ч бүтэхгүй гэдгийг чи тодорхой ойлгуулсан санагдах юм. Би нөхцөл байдалтай эвлэрсэн гэх үү дээ. Гэхдээ ойлго, иймэрхүү зүйл... Ийм өндөр албан тушаалын хүн хууль зөрчсөний хажуугаар зүгээр гарахыг мөрдөс зөвшөөрөхгүй байна. Чи сонсч байна уу? За тэгвэл сонсч бай. Одоо миний өмнө Валентина Грачёвагийн мэдүүлэг байна, үүгээр бол чи түүний гэрт чиний тээгч эхийн  экс нөхрийг алсан болж таарч байна. Энэ чамд ямар байна? Юу хэлмээр байна?

Вад:  Дэндүү амархан, Дим. Ядарсан эмэгтэйгээс мэдүүлэг авчихаад чамд давуу тал байгаа гэж бодсон уу? Би чамд зогсохыг санал болгосон. Шийдэх хувилбаруудыг санал болгосон. Гэтэл үгүй шүү, танк шиг л зүтгэх юм.

Дима:   Тийм юм байна. Миний зан. Түүнгүйгээр хэн ч биш байх байсан.

Вад:  Хэн ч биш байхаа боливол яасан юм? Хамт сууя. Цаг байна, сайхан ярилцъя, эцэст нь бүх зүйл асуудалгүй байхын тулд хаана зогсох ёстойг би чамд хэлж өгье.

Дима:   Чи миний хэрэгт оролцоод байна. Айлгаж сүрдүүлэх миний ажил, Вадим.

Вад:  Тэгвэл айдаг хүмүүстээ наадахаа гарга. Харин намайг зүгээр орхи. Эсвэл ажилласан он жилүүдэд чиний талаар надад юу ч байхгүй гэж бодож байна уу? 

------------------------------------------------------------------------------------------------

Ира:  Вадим Юрьевич!

Вад:  Ямар нэг яаралтай юм уу? Ирина, хэрэв чи анзаараагүй бол бид... Явцгаая. 

Вит:  Чи яагаад надад шууд юу ч хэлээгүй юм?

Саша:   Энэ юуг өөрчлөх байсан юм?

Вит:  Бүгдийг. Бүх юм өөр байж болох байсан, бид хамтдаа нэг юм бодож олох байсан.  

Саша:   Виталя, хэрэв би чамд бидний талаар, өөр юунд ч юм найдвар төрүүлсэн бол... Чи үүнд огт хамаагүй, чи өөртөө харамсах юм уу, эсвэл юу ч юм хайх хэрэггүй. Тэнд юу ч байхгүй. Ээжийн зөв, бүх гай надаас л болсон. Бас надад найз нөхөд өөр хэн нэгэн хэрэггүй.

Вит:  Харин би найз уу, эсвэл хэн нэгэн үү? 

Саша:   Виталь, чи сайн залуу. Харин би чамд хэрэгтэй тэр хүн чинь биш.

Вит:  Надад хэн хэрэгтэйг чи мэдэх үү?

Ева:  Хэлж өгөх үү? Онгорхой байсан юм.

Валя:   Би... Толгойны эм хайж байна. Миний даралт хэлбэлзээд байх юм. Хүмүүс нь ядуу биш, гэхдээ энэ нь дээр. Би энд амьдралгүй 100 жил болж, энэ хархынд хаана юу байдгийг мэдэхгүй байна.

------------------------------------------------------------------------------------------------

Ира:  Вадим Юрьевич, би дахиж ингэж чадахгүй нь.

Вад:  Чи ямар нэг юм мэдэж байгаа юу? Маринаг? Тэр хаана байгааг мэдэх үү? Тэр чамтай холбогдсон уу?

Ира:  Би халагдмаар байна. Би дахиж танайд ажилламааргүй байна.

Вад:  Ойлгомжтой. Энэ ярилцах хамгийн тохирох цаг нь биш. Марина ихэвчлэн үүнийг шийддэг.

Ира:  Тэр түүнийг хордуулах гэж оролдсон.

Вад:  Тэр гэж хэн? Хэнийг хордуулах гэж?

Ира:  Марина.  Аан тийм, Марина Александровна. Хордуулах гэсэн үгүйг би мэдэхгүй, гэхдээ намайг ороход тэр Сашагийн стаканд нэг юм хийж харагдсан юм. Тэгээд... Энэ яг... Маринагийн зөвшөөрдөггүй хоолыг Люда Сашад өгч байгааг би түүнд хэлчихсэн юм. Тэгсэн... Тэр Людаг халж, харин намайг... Би аль болох сайныг л хүссэн, хэн нэгнийг халаасай гэж хүсээгүй. Гэтэл Марина Александровна аймаар уурласан...

Вад:  Марина ямар нэг зүйл түүний стаканд хийж, Саша тэрийг нь уусан юм уу?

Ира:  Би айсан. Энэ миний хэрэг биш л дээ, та мэднэ, би олон жил...

Вад:  Тэр уусан уу, үгүй юу? 

Ира:  Харин одоо,энэ бүхний дараа... Би... чадахгүй нь.

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  Шарз санал болгож болж байна. Шарз хаана байгаа бол би мэднэ. Тиймээ, би уудаг, тэгээд? Би таныг тэнд хэдийн судалчихсан. Та надад бас л лекц унших уу? Би ямар хүн болох тухай, даварсан, мөнгөтэй, юу дуртайгаа хийдэг, эцэг эх нь хаашаа харж байсан юм гэх үү? 

Вали:   Тийм биш гэж үү?

Ева:  Надад таны сургааль ямар хэрэгтэй гэж? Хар, охин чинь бусдад хүүхэд төрүүлж байна.

Вали:   Чиний хэлэхийг хүссэн юм...

Ева:  За. Болно. Бухимдахгүй байцгаая. Эрүүл мэндэд энэ сайн биш, бас та намайг сэнхрүүлж чадахгүй. Товчхондоо, хүн бүхэнд алдаа байдаг. Өөрийнхөө ч бас хүлээн зөвшөөр. Харин ийш тийш үсчиж, бусдад зааж, өөрийгөө ариун хүн болгох хэрэггүй. Явж дээр үзье, юм байж мэднэ.

------------------------------------------------------------------------------------------------

Вад:  Сонсч байна.

Мари:   Ийм юм байдаг аа! Урд нь хүсдэггүй байсан, харин одоо сонсч байна.

Вад:  Чи хүүхэд хулгайлсан. 

Мари:   Юу? Наана чинь та нар бүгд тийм хувилбар бодож олцгоосон уу? Харин минийх чамд ямар вэ? Охинд дэмжлэг хэрэгтэй. Тэр одоо чамтай хамт байгаа хүмүүсийн хэнээс нь ч тийм зүйл харахгүй байгаа.       

Вад:  Тэгвэл Сашаг хордуулах гэж оролдсон чинь бодвол чиний онол байсан уу? 

Мари:   Анх удаа ийм зүйл сонсч байна. Гэхдээ чи надад ийм тайван ярьж байгааг бодоход Сашенька зүгээр биз дээ?

Вад:  Үгүйсэн бол чи шоронд байх байсан.

Мари:   Харин тэр үгүй юу? Уучлаарай, тэр л хүн алсан юм шиг надад санагдсан. Гэхдээ би чамайг ойлгож байгаа. Чи бид хоёрт энэ тээгч эх гай болж байна.

Вад:  Чи хүүхдийг яаралтай буцааж өгөх ёстой.

Мари:   Чи намайг түүнээс татгалзж гэж хэлж байна уу? Хөөрхий охинд хэн ч үлдсэнгүй. Гэхдээ, чиний санаа надад таалагдлаа, би үүнээс өөрийнхөө Вадимыг таньж байна.

Вад:  Марина.  

Мари:   За, за, илүү чухал зүйлийн талаар ярилцъя. Би өнөөдөр өөрийнхөө дансыг нээж байгаа, надад юу бичсэнийг чи мэдэх үү? Үгүй ээ, зарчмын хувьд би гайхаагүй, чамайг яг тэгнэ гэж би мэдэж байсан. Тийм учраас энэ охин ямар нэг байдлаар баталгаа болно. Харав уу, би бүгдийг урьдчилан бодсон. Би ухаантай. Чи намайг тийм болохоор нь хайрладаг. Хайртай юу?

Вад:  Бид хоёр нэгнээсээ маш хурдан холдож дээ.

Мари:   Чи холдсон, Вадик. Би яг хэвээрээ. Сонсооч, одоо энэ бүх философи хэрэггүй. Би ярилцъя гэж чамд хичнээн удаа хэллээ? Чамд үргэлж цаг зав байдаггүй байсан. Харин одоо би хүсэхгүй, үгүй ээ. Баярлалаа. Тэр хүүхэн таалагддаг уу, түүнийг хамгаалахыг хүсч байна уу, эхнэрээ хаях уу? Тэг ээ. Юу гээч, иймэрхүү хууралт чи түүнтэй зүгээр л унтаснаас хамаагүй дор байдаг юм. Аан тийм, чи түүнтэй унтаагүй гэж би найдаж болох уу? Үнэндээ надад төсөөлөх хүсэл ч алга. Товчхон хэлье. Надад миний мөнгө хэрэгтэй.

Вад:  Чинийх ээ?   

Мари:   Тиймээ. Мэдээж минийх. Вадим, чи ухаантай эр, юундаа мэдэхгүй царайлаад байгаа юм? Эрчүүд та нар яах гэж үргэлж ингэдэг юм, мөнгөтэй болонгуутаа би өөрөө, ганцаараа олсон гэнэ. Харин асуудал гарангуут алив хамтрая гэдэг. Ийм байна. Кипр, Доминиканы данснуудыг нээж өг, би Аняг тавьж явуулна.

Вад:  Чи Глебтэй холбогдож зөвлөлдсөн нь дээр гэж би бодож байна.

Мари:   Үгүй ээ, Глебтэй чи өөрөө холбогдоорой. Харин би өөр өмгөөлөгчтэй болно. Санаа бүү зов. Сонсооч, энэ нээрэн сайхан санал шүү. Тэгээд хурдал гэж зөвлөе, яагаад гэхээр, би удахгүй онгоцондоо сууна. Бас Аня надтай хамт явахыг хүсээд байх шиг санагдах юм.

------------------------------------------------------------------------------------------------

Вит:  Нэг бол би гэртээ харьсан нь дээр үү? Аня хүрээд ирвэл яахав?

Саша:   Үгүй ээ, тэр тйишээ очихгүй, түүнд түлхүүр байхгүй.

Вит:  Аня өчигдөр над руу залгасан. Өнөөдөр дахиад залгамаар санагдвал яахав? Тэр тусмаа энд хүлээнэ гэдэг тэртээ тэргүй... Аяа, аяар, аяар.

Саша:   Ээжээ, та яасан бэ?

Ева:  Тэр даралтны эм асуусан юм, би олсонгүй.

Саша:   Ус аваад ир.

Вит:  За, одоохон.

Саша:   Юм байна уу?

Ева:  Мэдэхгүй ээ, би энд...

Саша:   Та битгий ухаан алдаарай. Сонсов уу? Хүлээ. Тайван, битгий ухаан алдаарай. Ус уучих.

Вит:  Май. Би түргэн дуудая.

Валя:   Түргэн хэрэггүй.

Саша:   Дууд.

Валя:   Түргэн хэрэггүй. Би охингүй хаашаа ч явахгүй. Хүлээ, ууж дуусгаадахъя.

Ира:  Таных өндөр үү, бага уу?

Валя:   Өндөр.

Ира:  Удахгүй гайгүй болно, энэ хурдан үйлчилдэг юм.

Валя:   Баярлалаа.

Вит:  Алив, удаанаар...

Саша:   Жаахан сууг. Юу ч хэрэггүй.

Валя:   Би өөрөө.

Ира:  Бас холдоцгоо.

Саша:   Ээжийн бие эвгүйрхээд.

Валя:   Бурхан минь, чи юундаа шалтаг тоочсон юм? Би насанд хүрсэн хүн, надад болно. Санаа зоволтгүй, би танай юуг ч муухай болгохгүй.

Вад:  Та эмнэлэгт очих хэрэгтэй.

Валя:   Миний охин хаана байна? 

Вад:  Таны охин сайн байгаа. Би одоо яваад түүнийг энд авчирна.

Саша:   Та Маринтай ярьсан уу?

Валя:   Хэн ч хаашаа ч явахгүй. Би утсаар ярьж, та нарт байдлыг мэдэгдэж байх болно. Би өөрөө энэ асуудлыг шийднэ.

Ева:  Би тантай хамт явна. Тэр охин намайг танихгүй, харин одоо тэр та нарт тэврүүлэхээр гүйж ирэх нь юу л бол. Би хэл амаа ололцож чадна. Тэгээд ч бид хоёр адилхан эцэг эхийн асуудалтай. Ярилцах юм гарна. Бас танд ч гэсэн ярилцах ёстой хүн байгаа, тийм үү?

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Яасан, бодоогүй л байна уу? Цай уух уу? Тиймээ, би чамайг ойлгож байна. Энэ хэцүү. Хамгийн дотно хүмүүсийн урвалт. Гэхдээ он жилүүдэд үүнд дасна. Дархлаа үүсдэг юм. Гэхдээ чиний насанд дээр энэ хамгийн зөв мэдрэмж. Цаашдаа хүн улам сул дорой болно. Уучилж эхлэнэ. Уучилж болохгүй. Хэрэв нэг л өдөр чамтай ингэж хандсан бол...

Аня:  Та сая тэдэнтэй ярьсан уу?

Мари:   Юу? Мэдээж үгүй. Чи яасан, би тэдэнд чамайг өгнө гэж үү? Тэд чамд ингэж хандсаны дараа юу? Харин чи надтай хамт явмаар байна уу? Хоёулахнаа нисье, зөвхөн чи бид хоёр.

Аня:  Би насанд хүрээгүй, намайг хааш нь ч явуулахгүй.

Мари:   Одоо мөнгөөр бүхнийг шийдэж болно, надад итгэ. Би энэ асуудлыг хариуцна. Би чамайг тэдэнтэй үлдээмээргүй байна. Тэд чамд бүх насаар чинь худлаа хэлж байсан. Миний зүгээс энэ урвалт болох байлаа. Чи бид хоёр адилхан гэж хэлж байсныг санаж байна уу? Хэрэв би чиний оронд байсан бол ийм зүйлийг хэзээ ч уучлахгүй. Хэзээ ч. Эрт орой нэг л өдөр чи мэдээж түүнтэй ярилцах л болно. Энэ ч ойлгомжтой. Харин одоохондоо чамд хугацаа хэрэгтэй. Шийдвэр гаргахдаа болгоомжтой байх хэрэгтэй. 

------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Тэр яг тодорхой юу мэдэж байгаа вэ?

Дима:   Бүгдийг. Бүх баримтууд гээд түүнд бүгд байгаа.

Эр:    Тэгээд чи юу бодож байна?

Дима:   Сүржигнэж байна гэж бодсон. Хэн ч шоронд суухыг хүсэхгүй. Биднийг барьж өгвөл өөрөө сууна.

Эр:    Биднийг биш, Дима, зөвхөн чамайг. Бас энэ сүржигнэл биш бололтой. Түүний хуульчид заавар байдаг, хэрэв та нар түүнийг зайлуулбал тэр бүх мэдээллийг сэтгүүлчид өгнө. Бас миний хамгаалалтанд найдаж байгаа.

Эр1:  Санал байна уу?

Дима:   Юу... Түүнд нээсэн хэрэг бэлэн. Бүр шүүхэд бүтэлгүйтсэн ч гэсэн түүнийг зайлуулах л болно, хэн ч шуугианд дургүй. Тэнд учрыг нь олно гэхгүй.  

Эр1: Хэрэв тэр ямар ч байсан бидний талаар бүгдийг задлахаар шийдвэл яахав?

Эр:    Тэр надаар дамжуулан хөдлөх болно.

Эр1:  Таны болзол?

Эр:    Түүний оронд тавих хүнийг хамт зөвшилцөнө. Энэ гэрээ биднийх, цаашдын бүх зүйлийг тэнцүү хэсгээр хувиарлана.

Эр1:  Тохирлоо. Белозёровын оронд суух хүний нэр.

Дима:   Тиймээ, тийм, энэ байна. Хоёр хувиар.

Эр:    Холбоотой байх болно.

------------------------------------------------------------------------------------------------

Нина:   Нэгэнт бид энэ асуудлын ёс зүйн талыг хөндсөн болхоор анхны тээгч эх Ариун Мария байсныг хэлье. Тиймээ. Та бид олны мэдэх судрыг өөрсдийн байр сууринаас харвал ийм л байна. Гэхдээ энэ манай салбар биш. Та бид шинжлэх ухааны хүмүүс, бид тэр хэвээрээ үлдэнэ. Энэ зөвхөн баячуудын сонирхол байхаа больсон. Уг ажиллагаа жил бүр илүү хүртээмжтэй болж байна. Та бүхний мэдэж байгаагаар хиймэл аргаар үр тогтоолтыг эмнэлгийн даатгалд хамруулж болно. Гэсэн хэдий ч, хиймэл аргаар үр тогтоох нь үргэлж 100%-ын баталгаатай байдаггүй, тиймээс, тээгч эхийн тусламжийг авахаас араггүй болдог. Одоогоор гэрлэсэн хосуудын дунджаар 15-20 хувь нь үргүйдэлтэй байдгийг та нар мэдэх үү? Бид тэдний тээгч эхийн үйлчилгээг ашиглах эрхийг нь боогдуулснаар тэднийг эцэг эх гэж мэдрэх, шинэ амьдрал зохиох эрхийг нь бас боогдуулдаг. Магадгүй тэр хүүхэд том болоод академич болох ч юм уу, олон сая хүний ​​амийг аврах ч юм билүү, хэн мэдлээ. Энэ бүхнийг бид хиймэл аргаар үр тогтоох үйлчилгээний тусламжтай хянаж чадна. Энэ бүхэн бидний гарт байна.

------------------------------------------------------------------------------------------------

Вад:  Би чамаас гуйя, битгий л түйвээж үзээрэй.

Ева:  Аа, айлгах гэж гар буу авсан юм. Би тоглож байна.

Вад:  Их тоглоом хийх юм.

Ева:  Үгүй бол та нартай галзуурна. Харин би ийм байдлаар хүүхэд насанд бүрэлдсэн сэтгэл зүйн асуудлаа нуудаг. Та намайг аваачсан сэтгэл зүйч тэгж хэлсэн.    

Вад:  Нөхцөл байдал амаргүй гэдгийг чи ойлгож байгаа. Би бүгдийг зөвөөр хийх гэж оролдсон.

Ева:  Тиймээ    эхнэрээ галзуугийн эмнэлэгт өгдөг маш зөв! Ялангуяа хажууд чинь залуухан өлөгчин эргэлдэж, өөрийнх нь тархи ажиллахгүй байх үед.

Вад:  Уучлаарай.

Ева:  Юу? Өө, бурхан минь. Та өөрийгөө хажуунаас нь сонссон ч болоосой. Таныг яагаад хэзээ ч ингэж хэлдэггүй ойлгож байна, танд зохидоггүй. Хар тамхи хавчуулах үеэр тэд таны эсрэг өргөдөл надад өгсөн. Эхнэрээ амиа хорлох хэмжээнд хүргэсэн энэ тэр гээд зөндөө юм. Хариуд нь танаас бүрэн эрх чөлөөтэй болно. Хуулийн дагуу эрхийг чинь хасна. Зөвхөн гарын үсэг зурах л үлдсэн. Би өчнөөн олон жил таны дарлалд байхдаа шүүхээр ингээд шийдэж болдог гэж огт бодож байсангүй.

Вад:  Гарын үсгээ зурсан уу?

Ева:  Яахав... Би манай шүүхэд итгээгүйдээ биш... Гэхдээ гэр бүлийн асуудал гэр бүлд л хамаатай. Тэд өөрсдийн зорилгын төлөө явдаг. Миний бодлоор, та өөрөө бүгдийг зөв хийх биз. Намайг уучил гэж байхын оронд.

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  Би ариун цэврийн өрөө рүү.

Мари:   Тэг ээ, охин минь. Мэдээж, ор. Идэх юм захиалах юм уу? Юм идмээр байна уу?

Аня:  Надад хамаагүй.

Мари:   За? 

Вад:  Би данс нээсэн.

Мари:   Данс аа? Бид хоёр гэж ярьсан. 

Вад:  Хоёрдахийг нь Аняг өгсөний дараа.

Мари:   Чамд надаас илүү үргэлж бусад нь чухал байдаг. Үргэлж хүн бүхний төлөө явна. Данс нээчихээд хаахгүй гэсэн баталгаа хаана байна?

Вад:  Нууц үгийг солих юм уу, эсвэл бүх мөнгийг дансандаа шилжүүлсэн ч болно, энэ чиний мэдэх хэрэг.   

Мари:   За яахав. Ямартай ч танихгүй хүмүүс биш. Байсан. Тэгвэл ингэж тохиръё.

Вад:  Хаягаа.

Мари:   Тээгч эхтэй хамт явна уу?

Вад:  Марин, хаягаа!

Мари:   Бичээд ав.

------------------------------------------------------------------------------------------------

Валя:   Түүнийг энд авчрангуут нь шууд явна.

Саша:   Аня өөрөө шийдэг. Хүсвэл надтай үлдэнэ биз.  

Валя:   Чамтай хаана вэ? Энд үү? Чи түүнд юу өгч чадах юм? Чи тэгж яривал хэн ч биш. Чи энд бол зарц.

Саша:   Танд хаанаас ийм их хорсол байдаг байна аа?

Вит:  Би Анягийн оронд бол та нарын хэнтэй нь ч үлдэхгүй байсан. Тэр та хоёрт хэрэггүй, та нар нэг нэгнийгээ яллахаас цаашгүй.

Валя:   Сонс, чи одоо болтол энд юу хийж байгаа юм? Гэртээ харь. Бид өөрсдөө учраа олно.

Вит:  Надад Анечка хайран болохоор л би явахгүй байгаа юм. Та нар өөрсдөө энд учраа ололцохгүй нь ойлгомжтой зүйл. 

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Чи яаж байна?

Аня:  Зүгээр. Харин та?

Мари:   Харин би гарч идэх юм олж ирье гэж бодлоо. Чи юу авах вэ?

Аня:  Юу ч авахгүй.

Мари:   За яахав. Тэгсэн ч би ямар нэг юм авна. Гэнэт идмээр санагдаж мэднэ. Алив, би удахгүй ирнэ.

Аня:  За.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Тэгээд, энэ бүхний дараа чамтай яаж тохиролцох вэ?

Ева:  Тохиролцох оо? Цагдаа нар ирж байгаа.

Вад:  Боль. Аня хаана байна?

Мари:   Данс?

Вад:  Нэвтрэх нээлттэй, шалга. 

Ева:  Шуналтай өлөгчин!

Мари:   Танилцах таатай байна.

Ева:  Давхар, тоот?

Мари:   Эхнээс нь эхэл, аз таарч мэдэх байх.

Вад:  Марин!

Мари:   Марина юу гэж? Чи бүр түүнийг уншиж ч сургаагүй нь миний буруу биш. Яг гүнж шиг. Харин чи, хонгор минь, намайг гаргаж өгөх үү? Тэгвэл би баярлана, хүн шиг салах ёс хийе. За, за, нисэх буудалд зогсоол их үнэтэй. Машины тээшинд чемоданууд байгаа, аваадах.

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  Чи хэн бэ?

Ева:  Битгий ай, би Ева.     Тэр хүүхэн чамайг айлгачихсан уу? Тайван. Би Ева, Вадимын охин нь. Ингэж хэлээгүй удсан байна.

Аня:  Яв! Марина хаана байна?

Ева:  Өө, чамтай их нухацтай ажилласныг харлаа. Чиний Марина чамайг хаясан, мөнгөөр сольчихсон. Бодвол чамд баахан элдэв юм ярьсан байх, тийм үү?

Аня:  Яваач!  

Ева:  Сайнаар ярилцъя, тэгэх үү? Бүгдэд нь хүндхэн өдөр байлаа, харин энэ бүхэн бүр ч миний санаанд ороогүй. Товчхондоо, чамаас болж бөөн бужигнаан, бид хамт ярилцах хэрэгтэй байна. Чи энэ бүхний талаар юу бодож байгааг би ойлгоно. Гэхдээ би чамгүйгээр явахгүй. Чи эсвэл би тархиа цөмлүүлсэн ч хамт буцна. Явцгаая, замдаа ярилцъя. Би хэлье, миний түүх чинийхээс ч долоон дор. Тайван. Энэ утас.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Чи иллэг хийлгэж стресээ тайлах хэрэгтэй. Хаалгаа дэндүү чанга хаах юм.

Вад:  За? Тийм бол гэртээ харьж бай. "Ламборгини"-ийг ав, түлхүүр нь машин дотроо. Ариутгагчаар бүгдийг нь арччих.

Мари:   Мартсанаас, чи машинаа тэд нарын хэн нэгэнд нь бэлэглэж болно. Чи хэнд нь илүү хайртай вэ, Евочкад уу, Сашечкад уу? 

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  Би царайлаг гэдгээ мэднэ, гэхдээ ингэж гөлрөх хэрэггүй, явцгаая. А, тэр чамд юу гэж хэлснийг таагаад үзье. “Охин минь, би чиний талд, надад итгэ, би чамайг хаяхгүй”. Тийм үү? Би чиний найз болох гээгүй, гэхдээ нэг л юмыг хэлнэ. Маринад найз нөхөд байдаггүй, зөвхөн өөрт нь ямар нэг юманд хэрэгтэй хэн нэгэн байдаг. Тэгээд л түүнд чи хэрэгтэй болсон. Эгчийг чинь дарамтлах гэж. Аан, ээжийг чинь. Тиймээ, би мэдсэн. Хүсээгүй, гэхдээ л мэдсэн. Ер нь би бусдын хэрэгт хутгалдах дургүй. Бусдын хэрэгт оролчихоод үргэлж тэгж хэлдэг юм. Товчхондоо... Миний хувьд, энэ нөхцөл байдлыг чи аль хэдийн мэдсэн байх ёстой байсан. Гэхдээ гэр бүл болгон өөрийн асуудалтай, нууцтай байдаг. Та нар ярилцах хэрэгтэй, би үүнийг сайн мэдэж байна. 

Аня:  Би тэд нартай ярилцмааргүй байна. Би тэдэнд юу гэж хэлэх юм?

Ева:  Мэдэхгүй ээ. Гэхдээ чи эхлэл болгоэ ядаж хэлэхийг нь сонсож болно. Ер нь тэртээ тэргүй учраа ололцох хэрэгтэй болно, энэ чиний амьдрал, цаашид яах ёстойгоо чи л шийднэ.  

------------------------------------------------------------------------------------------------

Вит:  Такси ирчихлээ.

Валя:   Аня мессеж бичсэн. Над руу ирж яваа гэнэ. Сонголтоо хийсэн бололтой.

Вит:  Тийм бол би гаргаж өгчихөөд буцаад ирье.

Саша:   Чи ч гэсэн яв. Тоглоомгүй, яв.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Бидэнд яагаад ийм юм тохиолдсон юм бэ? Яагаад ийм байдалд хүргэх хэрэгтэй байсан юм?

Вад:  Яагаад гэхээр, чи хэмжээ хязгааргүй хэтрүүлсэн.

Мари:   Би юу? Би тэгж яривал гэр бүлээ зохиох гэж оролдсон. Хариуд нь юу байна?

Вад:  Дор хаяж мөнгө байна. Сануулаад өгье, чи миний хүүхдийг алах гэж оролдсон. Бидний хүүхдийг.

Мари:   Гологдсон чингэлэгийн тээж яваа манайд хүүхэд. Үнэндээ чамд ямар ч нотлох юм байхгүй, тиймээс энэ хуйвалдааны онолыг орхиё. Би зөв юм хийсэн гэж бодож байна. Яагаад гэхээр, алуурчны төрүүлсэн хүүхэд араатан болж өснө.

Вад:  Араатан нь чи. Чамайг тийм юм хийж чадна гэж би бодсонгүй.

Мари:   Тиймээ, би өөрөө ч мэдээгүй. Хүн өөрийгөө сайн танихын тулд онц нөхцөлд байдалд орж үзэх хэрэгтэй.

Вад:  Глеб чамд салах өргөдөл илгээнэ, битгий сунжруулаарай.

Мари:   Тэг ээ, илгээж л байг. Гэхдээ чи надаас тийм амархан сална гэж бодох хэрэггүй. Надад оногдох бүх юмыг би авна. Би хүссэн юмаа үргэлж авдаг.

Вад:  Энэ чинь л асуудал, Марин. Чи бусад юмыг сонирходоггүй, зөвхөн өөрийгөө, өөрийнхөө эрх ашгийг.

Мари:   Чи өрөвдмөөр, Вадим. Нээрэн шүү. Чи шийдвэр гаргахаас айдаг, яагаад гэвэл чи хүн бүхэнд сайн хүн байхыг хүсдэг. Харин би айдаггүй, тийм учраас л чи намайг буруутгах гэж оролдож байна.

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  Хэрэггүй. Би ээжид бичсэн... Эмээд... Ганцаарчлан ярилцах гэж.

Саша:   Уучлаарай.

Аня:  Ингээд болоо юу?

Саша:   Би хэлэхийг хүссэн юм.

Аня:  Харин Марина хэлчихлээ.

Саша:   Бүгдийг баллана гэж айсан. Тохиромжтой мөчийг хүлээсэн юм.

Аня:  Тэр тохиромжтой мөч хэзээ болох ёстой байсан? Эмээг өнгөрсний дараа юу?

Саша:   Үгүй ээ, чамайг насанд хүрч, хоёулаа хамт Испани руу нисэх хүртэл би хүлээсэн юм. Тэгсэн бол ээж юу ч хийж чадахгүй байсан. Харин дараа нь би хүлээж чадахгүй, яг одоо нисэх хэрэгтэй гэдгээ ойлгосон. Нэг юм бодож олох хэрэгтэй болсон. 

Аня:  Чи бүх юм ил болно гэхээс айсан, нөгөө хэн... Бүр аав ч гэж хэлмээргүй.

Саша:   Аня, би яг чамтай адилхан энэ насанд чинь чамайг төрүүлсэн. Чи миний оронд байвал юу хийх байсан бэ?

Аня:  Би чиний оронд байгаа биш, би чи ч биш. Гэвч хэрэв байсан бол миний өмнөөс шийдэх эрхийг хэнд ч өгөхгүй байсан.

Саша:   Чи одоо ингэж ярьж байна.

Аня:  Тиймээ, мэдээж. Шалгаад үзэх үү? Би одоо гялс хүүхэдтэй болоодохъё, тэгээд би ямар ээж болохыг харъя л даа.

Саша:   Ингэж ярихаа боль.

Аня:  Чи хэдийн бүгдийг өөртөө зориулаад шийдчихсэн. Харин би үргэлж ээж рүү хөөлөө гэж чамд гомдоллодог байсан. Чи зүгээр л хариуцлагаас айсан. Бас эмээд бүх бурууг тохоход ч амархан.  

Саша:   Тиймээ, би муу ээж. Гэхдээ би бүгдийг залруулах гэж оролдсон. Би энэ бүх он жилүүдэд энэ тухай бодоогүй нэг ч өдөр байхгүй. Чиний алдсан бүх юмыг яаж ийгээд буцааж өгөхийг оролдсон.  

Аня:  Хэрэв чи Испанид өөрийнхөө аргаар мөнгө олох гэж байгаа бол үнэндээ тэнэг арга.

Саша:   Уучлаарай.

Аня:  За боль. Чи эд нарт зориулж гаргасан хүүхдүүдээс уучлалт гуйдаггүй ш дээ. Чи бас намайг төрүүлээд дараа нь өгчихсөн. Би чиний анхны тээлт болж байна уу? Би бүр Маринад  ч гомдохгүй байна. Тэр мэдээж намайг зүгээр л ашигласан өөдгүй өлөгчин. Гэхдээ ядаж л шударгаар хэлсэн. Чам шиг худлаа яриагүй. Тэр юу хүсч байгаагаа мэддэг, түүнийхээ төлөө бүгдийг хийдэг.

Саша:   Би үүнийг залруулахын тулд бүхнийг хийнэ. Чи намайг уучлахын тулд. Одоо бид хамт байх болно,  чи бас би.

Аня:  Чи хэдийн бүгдийг шийдчихсэн үү? Надаас асуух хэрэггүй юу?

Саша:   Уучлаарай. Би чамайг надтай амьдраасай гэж хүсч байна. Бид хоёр хамт байхын тулд.

Аня:  Саш, бид 14 жил хамт байсан. Одоо юу өөрчлөгдөх юм? Маргааш би сэрээд юу ч болоогүй юм шиг бүгдийг мартана гэж бодсон уу? Чи надаас хэрэв миний оронд байсан яах байсан бэ гэж асуусан. Харин одоо чи хариул, хэрэв чи миний оронд байсан бол яах байсан бэ?

Саша:   Ань, би эмнэлэгт очих хэрэгтэй.

Аня:  Надаар өрөвдүүлэх гэх хэрэггүй. Шударгаар тоглооч.

Саша:   Үгүй дээ, би... Би тоглоогүй, би явах хэрэгтэй.

Аня:  Тэгээд энэ бүхний дараа чи намайг итгэж байгаа юм уу? Саш. Чи яасан бэ?

------------------------------------------------------------------------------------------------

Нина:   Нэг үгээр хэлбэл, тээгч эхийн хандлагыг сайн талаас нь хуульчилсан улсад төрсөн та бид азтай. Мөн хамгийн сүүлд хэлэх зүйл байна. Тээгч эхийн тусламжтайгаар хүүхэд төрөх нь тээгч эх болон ирээдүйн эцэг эхийн хувьд төвөгтэй атлаа хариуцлагатай үйл явц гэдгийг санах нь зүйтэй. Оролцогч бүр урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал, болзошгүй сөрөг үр дагавраас өөрийгөө хамгаалахыг хүсдэг. Мөн тээгч эх нь хүн бүрт ийм боломжийг олгодог. Нэг үгээр хэлбэл, та бид сайн үйлс хийж байна, би эдгээр үгсээс айхгүй байна, бид шинэ амьдралыг бий болгоход тусалж байна.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   За тэгээд, бүгдийг залруулах сүүлчийн боломж. Ашиглах уу?

Вад:  Үгүй.

Мари:   Тиймээ, чи мэдээж өөрчлөгдсөн. Гэхдээ сайн тал руу биш. Би чамайг санана гэж хэлэх гэж байсан юм, гэвч одоо байгаа чамайг биш, харин урд нь байсан чамайг санах байсан гэж бодлоо.

Вад:  Би ч гэсэн.

Мари:   Надад чамтай сайхан байсан, нээрэн шүү. Тэгээд би юунд харамсдаггүй, чи үүнийг сонсохыг хүссэн, тийм үү? За, баяртай, Вадим.

------------------------------------------------------------------------------------------------

Алек: Ингээд болсон уу?

Эр:    Тиймээ. Надад хуулбар байхгүй, нээрэн шүү.

Алек: Сайн байна. Чөлөөтэй. Хэн рүү ч битгий залга. Ер нь одоохондоо алга бол.

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  Новш гэж. Алив, хурдлаач! Чиний одоо ус гарчихсан гэсэн үг үү?

Саша:   Тиймээ. 

Ева:  Чөтгөр гэж, адал явдалгүй юм гэж алга! Чи нэг бол хариул, эсвэл унтраа, галзуурах нь!

------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Мөрдөн байцаагч Смирнов Роман Сергеевич үү? Мөрдөн байцаах хорооны Дотоод аюулгүй байдлын газар. Таныг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн баривчилж байна.

Эр:    Залуус аа, та нар чинь...?

Эр:    Чимээгүй, зогс. Ширээн дээр утсаа гаргаж тавь. Та ч бас. Сейфийн түлхүүрүүдээ.

Дима:   Бүгдэд нь өглөөний мэнд! 

------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Белозеров Вадим Юрьевич? Та гадаад руу явах гэж байсан уу?

Вад:  Гол зүйлээ ярь.

Эр:    Та иргэн Разумовскийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаж байна. Энэ таныг баривчлах тушаал.

Вад:  Би утсаар ярих хэрэгтэй байна.

Эр:    Харин энийг газар дээр нь ярилцаж болно. Бид таны юмыг авна.

------------------------------------------------------------------------------------------------

Эм:    Та нар цаашаа болохгүй.

------------------------------------------------------------------------------------------------

Эм:    Өглөөний мэнд.  

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  Бүгдээрээ хаачсан, юу хийх ёстойг мэдэх юм алга. Хөөе, чи яасан?

Аня:  Яах гэж?

Ева:  Чи үлдэнэ биз дээ?

Аня:  Төрсөн гэж баяр хүргэх үү? Би хийх ёстой бүхнийг хийсэн. Өөр ямар нэг юм хэрэгтэй юу?

------------------------------------------------------------------------------------------------

Нина:   За, чамд баяр хүргэе. Бие нь ямар байна? Бүх юм зүгээр үү? Сайн байна. Бид чамтай хамт ээлжит удаа бүгдийг зөв хийлээ. Одоо охид баримыг хэвлээд авчирна, эцэг эхийн талд татгалзах хүсэлтэнд гарын үсэг зураарай. Үгүй ээ, тэд хараахан холбоо бариагүй байгаа. Гэхдээ гэрээний дагуу чи бид нар хийх ёстой зүйлээ хийнэ. 

Саша:   Хэрэв тэд холбогдохгүй бол яахав?

Нина:   Юу ч болж мэднэ, санаа зоволтгүй. Хүүхэд яах ч үгүй. Надад сайн захиалганд дугаарлагсад зөндөө. Чиний захиалагчид надтай уулзсан. Тэд нарт ямар нэг асуудал гарсан байсныг би мэднэ. Гэвч бид ажлаа хийсэн, мэргэжлийн түвшинд гүйцэтгэсэн. Харин тэдний гэр бүлд болж байгаа бүхэн бидэнд огт хамаагүй.

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  Хүсэхгүй байна. Юу ч хүсэхгүй байна. Гэртээ харимааргүй байна, бас энд ч үлдмээргүй байна. Хэнийг ч хармааргүй байна.

Ева:  Хаачмаар байна?

Аня:  Хамаа алга. Нэг бол хариул, эсвэл унтраа, галзуурах нь.

Төгсөв

 

 

Back to episodes Go home