Тээгч эх
54:28 мин
Дүрүүд:
Эр:
Вадим Маринагийн нөхөр
Виталий Сашагийн хөрш
Роман мөрдөгч
+Глеб
+Дима Вадимын дайсан
+Толя Александрын туслах
+Александр Вадимын найз
Эм:
Марина хүүхэд захиалагч
Саша тээгч эх
Валя Сашагийн ээж
Аня Сашагийн охин
Ира Вадимын гэрийн үйлчлэгч
Кира Маринагийн найз хүүхэн
+Ева Вадимын охин
------------------------------------------------------------------------------------------------
СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА
------------------------------------------------------------------------------------------------
ТЭЭГЧ ЭХ – 7р АНГИ
------------------------------------------------------------------------------------------------
Ира: Танд өглөөний мэнд.
Саша: Бүгдээрээ хаачсан юм?
Ира: Надад хэлээгүй. Өглөөний унд уух уу?
Саша: Харав уу, гомдолтой байгаа биз, чи Маринад хэлдэг, харин тэр чамд хэлдэггүй.
Ира: Энд чамд юу ч байхгүй. Чамд өөр юм байгаа.
Саша: Хоёр хүний цалин авдаг уу? Барьж өгсөндөө баяртай байдаг уу?
Ира: Би хэнийг ч барьж өгөөгүй. Чамаас болж халагдана гэж би анхааруулдаг байсан, Люда үгэнд ороогүй. Харин Марина эрт орой мэдэх л байсан.
Саша: Тийм дээ.
Ира: Чи надад юун зөв гэдгийг сургадаг хэн бэ? Чи энд яг надтай адилхан үйлчлэгч. Тэрнээс ч дор.
Саша: Хэрэв би адилхан үйлчлэгч бол чи яах гэж надад өглөөний унд бэлддэг юм? Таалагддаг уу?
Ира: Марина хаашаа ч битгий яваарай гэж хэлсэн.
Саша: Хэрэв Марина хэлсэн бол чи битгий яв.
------------------------------------------------------------------------------------------------
Цаг: Орно уу.
Вад: Энд юу ч ууж, идэхгүй байхыг хичээ, юу ч хольсон байж мэднэ.
Ева: Гэнэт санаа тавьсан уу? Тамхи, кофе авчрахгүй дээ, энд илүү үнэлэгддэг юм байна лээ.
Вад: Уучлаарай. Чи удахгүй эндээс гарна.
Ева: Би тань шиг уучлалт гуйж сурах гэж үргэлж мөрөөддөг байсан. Уучлалт гуйсан ч өөрийнхөө бурууг улам ихээр мэдэрдэг.
Вад: Би...
Ева: Санаа зоволтгүй. Торонд амьдрах туршлага байна. Тэгээд, таны харх сайн уу. Баяраа тэмдэглэж байна уу?
Вад: Чи надаас болж энд байгаа. Би учрыг нь олно.
Ева: Би танд ямар хэрэгтэй юм? Та надаас ээжийг булаасан, түүнийг зөвхөн зовоох гэж. Та бид хоёрыг зүгээр орхиж болсонгүй юу? Тэгсэн бол ийм зүйл болохгүй байсан.
Вад: Одоо цаг нь биш..
Ева: Яасан, миний буруу юу? Тэр үед та миний амьдралаас алга болж, намайг ээжтэй минь үлдээсэн бол юу ч болохгүй байсан. Та хийсэн зүйлдээ хэзээ ч юм гэмшиж байсан уу?
Вад: Чи асуулт асуухгүй намайг л буруутгаж байна.
Ева: Асуулт хүсч байна уу? Тэг л дээ. Харин шударгаар хэлээрэй. Ээжийг сэтгэцийн эмнэлэгт явуулах санаа хэнийх байсан бэ?
Вад: Минийх. Ингэвэл түүнд дээр байсан.
Ева: Худлаа! Харх ингэвэл зүгээр гэж хэлсэн.
Вад: Энэ зөвхөн миний шийдвэр байсан. Энэ зөв ч болсон, ядаж тэр амьд явна.
Ева: Амьдрана.
Цаг: Цаг дууссан.
Вад: Чи миний бодлыг 100 удаа сонссон. Хэрэв чи хүсвэл дараа бид ярилцаж болно, 101 дэх удаагаа.
Ева: Ярилцах оройтсон.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Уучлаарай, зогсоол гэж хог. Яаж ийгээд оллоо, тиймээс хурдхан ярь.
Глеб: Та юм захиалах уу? Зөөгч өө.
Мари: Латте “Сникерс”.
Глеб: МаринаАлександровна,би танд энэ хавтаст хэргийг өгөхөөс өмнө үүний дагуу бүгдийг хийсэн, цаашид чадахгүй гэдгийг хэлэх ёстой.
Мари: Санаа зоволтгүй, би авчирсан. Май, ав.
Глеб: За, маш их баярлалаа. Гэхдээ учир нь үүнд биш.
Мари: Юунд юм?
Глеб: Та мэднэ, би та нарт туслахдаа үргэлж баяртай байдаг, ВадимЮрьевич та хоёр маш чухал асуудлуудыг шийдэх ажлыг итгэж өгдөгийг би маш их үнэлдэг. Гэвч...
Мари: Энэ яг л чи хавдар туссан, удахгүй үхнэ гэж хэлж байгаа юм шиг санагдлаа. За, за, тэнэг наргиан. Учраа хэл, чамаар юу байна?
Глеб: Та миний зарчмыг мэднэ. ВадимЮрьевичид гай болж мэдэх юмыг хэзээ ч хийхгүй байх. Тийм учраас... энэ. Үзээрэй. Та өөрөө бүгдийг ойлгоно. Харин энэ бол ашиг сонирхолын зөрчилдөөн, би цаашид энэ асуудлаар танд тусалж чадахгүй.
Мари: За тэгвэл би үнээ хоёр дахин нэмье. Эсвэл чи хэдийг авмаар байна?
Глеб: Та ойлго, миний ажилд хамгийн гол нь хэзээ ч хэм хэмжээнээс хэтрэхгүй байх. Харин би тэртээ тэргүй хэтрүүлчихсэн. Тиймээс уучлаарай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, МаринаАлександровна.
Мари: Чөтгөр гэж, чи далий гартай юм уу?
Эм: Би одоохон цэвэрлэе.
------------------------------------------------------------------------------------------------
Рома: Сайн уу. Дуудсан уу?
Мих: Дуудсан. Нэгэнт өөрөө илтгэхгүй байгаагаас хойш.
Рома: Та нөгөө...
Мих: Би бүх талаар нь. Танилц.
Дима: Чернов. ДмитрийОлегович. Таатай байна.
Рома: Смирнов?
Дима: Тиймээ... Би мэднэ.
Мих: Суу. Чиний гол эзэн холбогдогч нь орлогч сайд гэдгийг яагаад нуусан юм?
Рома: Би нуугаагүй. Хэлэх гэж..
Мих: Чамайг хэлэх гэсээр байтал нөхдүүд намайг эвгүй байдалд оруулж байна. Яагаад илтгээгүй юм?
Ром: Дөнгөж сая тайлангаа дуусгалаа.
Мих: Рома, чи тэнэглэх хэрэггүй. Чи мэдэж байгаа, тиймэрхүү эзэн холбогдогчийг өөрийн биеэр надад мэдэгдэх ёстой.
Рома: Онцгой нөхцөл байдал үүссэн болохоор яаралтай хөдлөх хэрэгтэй байсан юм.
Дима: Намайг уучлаарай. Та ВадимЮрьевичтэй аллага болохоос өмнө бас дараа нь уулзсан уу?
Мих: Чи ийм юм хийдэг үү, Смирнов? Би одоо дотоод мөрдлөгө эхлүүлэх ёстой юу? Эсвэл чи түүнтэй ямар нэг байдлаар хуйвалдсан уу?
Рома: Би хуйвалдаагүй, би байцаахаар очсон. Байцаалтын протокол хэрэгт байгаа.
Дима: Намайг уучлаарай, та дуудалгүй шууд түүн дээр очсон юм уу?
Рома: Чухам юу санааг чинь зовоосон юм?
Дима: Олон зүйл. Та удирдлагдаа илтгэдэггүй байдлыг чинь би орхиё. Миний бодлоор та нар өөрсдөө учраа олох биз. Харин таны гэрчүүд мэдүүлгээ арай л өөгүй цэвэрхэн өгөөд байна. Тэдний нэгийнх нь байр суурийг бодолцвол бараг сая асуулт гарч ирээд байна.
Рома: Тэдгээрийн хариулт нь тайланд байгаа.
Дима: Тэгэхээр ингэе. Тайланд юу байж болохыг би танд хэлж өгье. Аав нь өөрийнхөө охинтой танилцах, ойр дотно харилцаатай байхаар ирж. Ээж, эмээ хоёр нь үүнд идэвхтэй саад болдог. Эцэст нь зөрчилдөөн үүсэж, эцгийг нь алахад хүргэсэн.
Рома: Тэгвэл айлган сүрдүүлж мөнгө авах, сэжигтний эхийг зодсоныг юу гэхэв?
Дима: Айлган сүрдүүлж мөнгө авсан гэдэг нь зөвхөн сэжигтэн, түүний эхийн үг. Мэдээж зодоон нүдээн болсон, яагаад үгүй гэж? Эсвэл тэд түүн рүү дайрсан уу? Харин тэр өөрийгөө хамгаалсан.
Рома: Алагдсан Разумовский архаг гэмт хэрэгтэн, хүн амины хэрэгт сэжиглэгдэж байсан, гэтэл та түүний хохирогчийг санаатай аллагад буруутгаж байна.
Дима: Та одоо энэ бүх хэргийн хамгийн гол эзэн холбогдогчийг хайхрахгүй байна. Цагдаа руу биш, харин орлогч сайд руу залгасан, тийм үү? За яахав, ойлголоо, шоконд орсон. Эхний сэтгэгдэл. Тэр тусмаа тийм нөлөө бүхий хүний гэрт амьдарч байгаа. Мартсанаас, энэ танд огт сонин биш үү? Тэр хүүхэн тэднийд амьдарч байгаа нь. Минийхээр бол тэд захиалсан тэгээд...
Мих: Энд ойлгомжгүй юм их байна. Харин тайланд араггүй хамгаалалт гэсэн байна.
Дима: Та ойлго. Энэ бүх хэрэгт ВадимЮрьевичийн голлох үүргийг би сонирхож байна. Ивээлдээ авсан, хамтарсан гээд би мэдэхгүй байна. Тэгээд та аллагыг чухам тэр хийсэн гэсэн хувилбарыг яагаад авч үзэхгүй байгаа юм?
Рома: Авч үзсэн. Нотолгоо олоогүй.
Дима: Эсвэл олохыг хүсээгүй юу? Та түүнтэй нэг бус удаа уулзсан. Надад бол энэ хэрэгт нотлох үндэс суурь маш олон юм шиг санагдаж байна. Тэдний дундаас та юу ч олоогүй юу?
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Тэгээд л тэр... Одоо юу ч гэмээр юм. Би одоохон. Юу хэрэгтэй юм?
Марк: Би чамд бичсэн, чи хариулахгүй юм.
Аня: Сурч байгаа. Чамд гэсэн тэгж зөвлөе. Энэ тархинд сайн гэлцдэг.
Марк: Одоо илүү чухал юм байна.
Аня: Мөн догь оо. Намайг арай ч “юм” гэж нэрлэж байсангүй.
Марк: Чи больчих тэгэх үү. Уучлалт гуйж байна гэж хэлсэн, тэгээд л нэг юм хийж байна.
Аня: Юу хийж байгаа юм? Тэгээд хэлээч!
Марк: Хамт явах уу? Ярилцъя, зугаалъя.
Аня: Чамд жолооны эрх байхгүй.
Марк: Би чамд хэлье, цагдаа нар ийм машиныг зогсоох уу, үгүй юу гэж арван удаа бодно.
Аня: Би хичээлтэй.
Марк: Тэгэхээр чи...
Аня: Кофе уухаар гарч ирлээ.
Марк: Би авч өгөх үү?
Аня: Тэгэлгүй яахав. Намайг дахиад хордуулах биз. Хэрэггүй, баярлалаа.
Марк: Новш гэж.
Аня: За, за, би явлаа, манай завсарлага богинохон.
Марк: Тэгвэл хичээлийн дараа?
Аня: Би бодъё. 12:45 хүртэл бодно.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Байна уу?
Рома: Сайн уу. Та Москвад байна уу? Уулзах хэрэгтэй байна.
Саша: Би Москвад байхгүй. Бас ВадимЮрьевичхэрэв ямар нэг юм болбол хэлээрэй гэсэн.
Рома: Энэ утсаар ярих юм биш. Гэхдээ та хүрээд ир. Бас хэнд ч анхааруулах хэрэггүй.
Саша: Би чадахгүй гэдгийг та мэдэж байгаа биз дээ?
Рома: Үгүй ээ, та хүрээд ир. Энэ байцаалт биш, албан ёсны ч биш. Зарим юмны талаар ярилцах хэрэгтэй байна.
Саша: Юу болсон юм?
Рома: Та хэдэн цагийн дараа ирж чадах вэ?
Саша: Цагийн дараа.
Рома: Хаяг явуулъя.
------------------------------------------------------------------------------------------------
Вад: Чи яаралтай гэж хэлсэн үү?
Мари: Чи бид хоёр дөнгөж танилцаж байхад чи миний зөн совинг гайхаж байснаа санаж байна уу? Чи бүр яавал дээр вэ гэж асуудаг байлаа. Миний зөв байсан гэжчи үргэлж хэлдэг байсан.
Вад: Уянгын хайлалтай хэсгийг алгасъя. Шууд хэлэх гэснээ хэл.
Мари: Бид хоёрын хүүхдийг алуурчин тээж байна. Хараад байхад чи гайхсангүй, тэгэхээр мэддэг байх нь. Чи түүнийг хамгаалж, түүнд санаа тавьж, бүр алуурчныг хаацайлж байгааг харахад чи түүнийг зүгээр ч нэг таньдаггүй байж таарлаа. Чиний тухай бодож байсан миний бүх сэжиг таамаг зөв байж.
Вад: Тиймээ, би үүнийг мэднэ, тийм болоод түүнд тусалдаг. Гэхдээ мэдээж тодорхой шалтгаанаар түүнд тусалдаг.
Мари: Надад алуурчны хүүхэд хэрэгтэй гэж чи үнэхээр бодож байна уу?
Вад: Чи чухамхаанаас, хэнээс мэдсэнийг би мэдэхгүй, гэвч энд тодорхойгүй юм байгаа.
Мари: Тийм дээ.. Чи үгээ яаж олж хэлэхээ мэддэг. Бүх юм тодорхойгүй. Тийм болог! Тэгвэл жаахан ойлгомжтой болгохын тулд би товчхон хэлье. Манай тээгч эх 14 насандаа хүүхэд төрүүлсэн, охиноо дүү нь гэж худлаа хэлсэн, дараа нь өөрийнхөө хүүхдийн эцгийг алсан. За яасан, чамд тодорхой болсон уу? Чиний тайван байдал намайг гайхшруулж байна. Чи түүнд тусалж байгаа юм уу? Мөрдөн байцаалт явагдаж байгаа юу? Эсвэл юу болоод байгаа юм? Чи түүнийг хаацайлахын тулд нэр төрөө золиослож байгаа юм уу?
Вад: Тэр бид хоёрын хүүхдийг тээж байгаа.
Мари: Чи юу дэмийрээд байна аа? Надад энэ хүүхэд хэрэггүй, март! Ийм юмны дараа түүнээс хүүхэд авна гэдэг чи өөрийн ухаантай байна уу?
Вад: Орой бүгдийг ярилцъя, ямар ч илүү сэтгэл хөдлөлгүйгээр.
Мари: Чи дахиад нэг гологдол хүүхэдтэй болмоор байна уу?
------------------------------------------------------------------------------------------------
Рома: Ойлгох хэрэгтэй, зөвхөн танд ч биш, басВадимЮрьевичид дарамт үзүүлж байна. Харин та тэдний дарамтлах хэрэгсэл нь.
Саша: Бид яг юу болсныг үнэнээр нь хэлсэн. Та өөрөө биднийг байцаасан. Эсвэл та одоо болтол итгэхгүй байгаа юм уу?
Рома: Би баримт цуглуулдаг. Зарим нь та нарын ярьсан зүйлтэй тохирч байгаа. Зарим нь үгүй. Мөн огт өөр байдлаар таамаглал дэвшүүлж болно. Түүний зиндааны хүмүүс новштой хутгалдах дургүй. Өөр хэн нэгэнд үүнийг даалгадаг. Тэр хаашаа очихоо мэдсээр байж хэргийн газарт өөрийн биеэр очсон. Энэ нь тэд нарт хуйвалдаан байж магадгүй гэж бодох хангалттай үндэслэл болсон. Ер нь тэгээд аллага хийсэн хүн нь чухам тэр хүн гэж буруутгах юу ч байж болно.
Саша: Тэр ирэнгүүтээ өөрөө... Би цочирдоод хэнийг ч дуудъя гэж бодоогүй, гэтэл өөрийн эрхгүй л... Тэр бүх зүйлийг шударга, хуулийн дагуу байхыг шаардсан. Би буруутай болохоос тэр биш.
Рома: Манай оронд өндөр тушаалын эсвэл хэвлэл мэдээллийн хараанд байдаг хүнийг дийлэнх хүмүүсийн ашиг сонирхолд нийцүүлж ашигладаг юм. Төрийн өндөр албан тушаалтан хулгайч. Болоогүй өөртөө хүүхэд захиалсан, тэр тээгч эх нь хүн алсан. Үнэн гэвэл, гэмт этгээдийг, гэхдээ энэ шалтгаан биш. Шалтгаан нь өөр юманд байгаа. Учир нь болсон үйл явдалд биш, харин энэ хэнтэй тохиолдсонд байгаа юм.
Саша: Би үүнийг яаж залруулж болох вэ?
Рома: Ойлгомжтой шалтгаанаар би түүнтэй өөрийн биеэр уулзаж чадахгүй. Тантай ч гэсэн ингээд боллоо. Ерөнхийдөө түүнд бидний яриаг дамжуулаарай. Хэргийг тийм ч хурдан хаахгүй, ирж байцаах байх, гэхдээ би биш.
Саша: Тэд охиныг бас байцаах уу?
Рома: Тэдний бай нь тэр хүн. Тэд ямар замаар түүнд хүрэхийг би мэдэхгүй.Би бас байцаалт авах ёстой байсан, яагаад үүнийг хийгээгүйгээ мэдэхгүй байна. Би таныг бас түүнийг хамгаалсан гэж бодохоос... Ийм л байна. Аан тийм, миний зөвлөгөө, охинтойгоо ярилц. Энэ таны амьдралыг хэцүү болгож байгаа. Бас тэднийд амьдарч байгаа чинь. Энэ байдлыг хурцатгаж байна. Тэдний онолд энэ бас нэг давуу тал болж байгаа юм. Товчхондоо, та л шийднэ.
------------------------------------------------------------------------------------------------
Охид: Сайн уу.
Марк: Сайн уу.
Аня: Харин ч ирсэнд баярлалаа гэж хэлээрэй. Охидыг хурдхан хүргэчихээд дараа нь чи яахыг харъя. Хөгжим яасан бэ?
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Би юу хийхээ мэдэхгүй байна. Энэ бүхэн...
Вад: Санаа бүү зов. Хэлсэнд баярлалаа. Анх удаа надад дарамт үзүүлэх гэсэн юм биш. Нэг юм бодож олно.
Саша: Энэ бүхэн надаас л болсон, би ямар нэг байдлаар туслах ёстой.
Вад: Бүх юм зүгээр, би учрыг нь олно. Дахиад юм гарвал надад заавал мэдэгдээрэй. Харин бусдаар... Хүүхдээ бод. Мэдээж өөрийгөө ч гэсэн.
Саша: За, би ойлголоо.
Вад: Аан тийм. Марина Анягийн тухай мэдсэн байна лээ. Чиний охин гэдгийг.
Саша: Би ойлгосон. Тэр надад далдуур хэлж байсан. Хэрэв үүнийг далдуур гэж болдог бол.
Вад: Игорийн аллага, мөрдөн байцаалтын тэр бас мэдэж байгаа. Энэ цаг хугацааны асуудал байсан. Марина юу хүссэнээ авч чаддаг юм.
Саша: Тэр хүүхдээсээ татгалзахыг хүссэн үү?
Вад: Би өнөө орой түүнтэй ярилцана, бүх юм гайгүй өнгөрөнө гэж бодож байна.
Саша: Би буцаад гэртээ харьвал бүр дээр. Байцаагч хүртэл тэгж хэлсэн.
Вад: Мэдлээ. Энэ зөв шийдвэр байх. Би орой чам руу залгая.
Саша: За.
------------------------------------------------------------------------------------------------
Кира: Тэгээд? Чи өөрийнхөө Диортой топ болно доо! А? Тэнд юу ч байхгүй дээ, би чамд хэлсэн ш дээ.
Мари: Тэр хэзээ ч надад гар хүрч байгаагүй.
Кира: Тэр хүндлэхээ больсон байж мэднэ. Сэтгэл хөдлөл байна. Чи түүнд энэ бүхнийг зохицуулах боломж өгөх хэрэгтэй. Өөрийгөө сатааруулах хэрэгтэй. Бухимдах хэрэггүй. Марина, энэ гутал чамд ямар байна? Минийхээр дажгүй юм.
Мари: Зүгээр.
Кира: Би мэдэхгүй юм. Лёшка бид хоёр муудалцахаар би дэлгүүр хэсдэг. Энэ хуучин бүхнээ мартахад тусалдаг. Шинэлэг болоход тусалдаг гэхүү дээ. Марина, чи яасан, салахаар шийдсэн үү?
Мари: Мэдэхгүй ээ, би түүнийг ойлгохгүй байна. Тэр тээгч эхийн төлөө өөрийгөө тавьж өгөх ямар хэрэгтэй юм? Түүнийг өөрийг нь энэ аллагаас болж дарамтлах болно.
Кира: Чи тэр хүүхнийг биш, харин өөрийгөө бодох хэрэгтэй. Хэрэв хэн нэгэн живж байвал заавал түүнд хань болох хэрэггүй. Чи мэднэ, би ер нь Лёшкагийн хэрэгт оролцдоггүй, тэгвэл тэр миний толгойг тасдана. Бас тэр чиний нөхөрт тусалдагийг би мэднэ. Харин Лёшка хэн нэгэнд тусалж байвал байдал тийм ч сайн биш гэсэн үг. Би лав чиний оронд...
Мари: Хүүхдийг яах болж байна?
Кира: Ямар утгаар? Татгалз. Ямар асуудал байна?
Мари: Хэрэв тэр зөвшөөрөхгүй бол яахав? Тэр хүүхэн түүнд төрүүлж өгөөд тэд хамт амьдрах юм уу?
Кира: Тиймээ, Марина. Тэд гурвуулаа болно. Шоронд. Аан гээч, ер нь найдвартай нэг арга байгаа. Чи юундаа ингэж харсан юм? Хүүхэд байхгүй бол асуудал байхгүй. Түүнээс сал. Тэгвэл Вадимд тэр хүүхэн огтхон ч хэрэггүй болно.
Мари: Уучлаарай, чи одоо тоглоогүй биз?
Кира: Огтхон ч үгүй. Марина, ингэж нүдээ томруулах хэрэггүй, чамд зохихгүй байна. Чи түүний эхнэртэй нь арай шийдмэг байсан. Харин энд бүх юм жамаараа. Тас, хүүхэд зулбасан. Тэгээд? Дараа нь хүсвэл дахиад шинийг захиална биз. Хүсвэл өөрөө төрүүл. Вадимтай, Вадимгүй, би мэдэхгүй. Чиний өмнө сайхан амьдрал байна. Бухимдах хэрэггүй.Сонсооч, энэ өндөр өсгийтийг авах уу? Гоё байгаа биз? Марина! Марина!Марина, энэ өндөр өсгийтийг авах уу?
------------------------------------------------------------------------------------------------
Мих: За тэг, болж байна. Тиймээ. Яг одоо очоод авна. Баярлалаа. Еваг очоод авч болно. Тэд мэдээж бүх зүйлийг хууль бусаар хийсэн байна. Яарсан бололтой.
Вад: Тийм бол яв. Еваг онгоцонд суулгаад залгаарай. Харин хоёр дахь асуудал юу болсон?
Мих: Харин танай тээгч эхийн гэмт хэргийн тухайд, мэдээж бүх юм ярвигтай байгаа.
Вад: Бидэнд тохиролцсон юм байгаа... Цаашид ч гэсэн тохиролцъё. Сүүлчийн гэрээ ч биш, дахиад байгаа. Бүгд чинийх.
Мих: Нэг нэгнийгээ ойлгох сайхан. Юунд урд нь хэлэхгүй одоо... Өчнөөн жил ойрхон байлаа. Ойлголоо, би ярилцаад өөрийнхөө хүмүүсийг оролцуулна. Дима мэдээж энд болхи ажиллаж байгаа, гэхдээ энэ бидэнд л хэрэгтэй. Түүний бүх алхамуудыг үргэлж мэдэхэд амархан.
Вад: Тэр тийм зүйлогт хийхгүй байвал сайнсан.
Мих: Тэр мэдээж. Би чамд энэ тухай хэлэхэд эвгүй байна л даа, гэвч... Бид ярилцсаны дараа миний хүмүүс Димагийн хойноос ажиглаж байсан юм. Товчхондоо, чи өөрөө сонсоорой. Харин би явлаа. Энд тайлбар илүүц гэдэг байх аа. Холбоотой байя.
Мари: Мөнгө гол нь биш. Илүү чухал зүйл байгаа.
Дима: Мөнгөнөөс чухал уу?
Мари: Ева өнөө орой европ руу ниснэ.
Дима: Яах гэж?
Мари: За тэр, харав уу! Энэ ямар ч данснаас сонирхолтой, тийм үү? Ямар учиртайг нь би мэдэхгүй. Нээрэн би мэдэхгүй. Гэвч тэр өөртөө олон жил хадгалсан паспортыг охиндоо өгсөн. Охиноо нэг юмнаас холдуулахыг хүссэн бололтой. Айсан байх. Тэр мөнгөнд тэртээ тэргүй санаа зовдоггүй. Түүнд тийм ч чухал биш.
------------------------------------------------------------------------------------------------
Марк: Глинтвейн. Согтууруулах ундаа биш.
Аня: Хэн чамайг мэдэх юм? Согтууруулах ундаа байхгүй, гулгаж ч чаддаггүй. Тэгвэл яах гэж ирсэн юм? Чамайг барлагтай харьцлаа гэж ээж чинь загнахгүй юу?
Марк: За чи больчих! Тэр уурандаа л тэгсэн.
Аня: Тийм дээ. Аан гээч, би чамд үнэхээр таалагддаг уу, эсвэл зүгээр л сонирходог юм уу? Хэрэв чи хүсвэл бидний дунд юу болсныг найзууддаа хэлж болно, би батлана.
Марк: Чи яагаад намайг элдэвлээд байгаа юм? Таалагддаг, тэгээд л ирлээ.
Аня: Харин ээж чинь чиний сонголтыг дэмждэггүй.
Марк: Ёо, үгүй нээрээ...
Аня: Чи арай хиймэл биш биз?
Марк: Үгүй, арай ч дээ. Дүүг хиймэл аргаар, харин би хэвийн.
Аня: Тэгвэл тэр хэвийн биш байх нь, тиймүү?
Марк: Үгүй дээ, тэр ч гэсэн хэвийн байх. Хэн мэдлээ, тэр одоохондоо жаахан. Гэхдээ, би энэ тал дээр нэг их дэмждэггүй. Эмэгтэй хүн өөрөө төрүүлэх хэрэгтэй.
Аня: Ямар чи зовох биш. Чиний амьдралд юу ч өөрчлөгдөхгүй, мөнгө, тамхи, найз нөхөдтэй.
Марк: Би ямар хамаатай юм? Зүгээр л эр хүн мөнгө олж, санаа тавьж, хангаж байх ёстой. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлж,ардаа санаа тавина.
Аня: Тэгвэл танай гэр бүл тийм гэсэн үг үү?
Марк: Гэр бүлээр оролдохгүй байцгаая.
Аня: Эмэгтэй хүн чиний хувьд зүгээр л хэрэглээ байх нь. Борщ чанаж, хүүхэд гаргана.
Марк: Энэ чинь байгалаас заяатай.
Аня: Байгалийнх. Харин эмэгтэй хүнээс хүүхэд гаргах үгүйг нь асуух хэрэггүй юу? Бид 21-р зуунд амьдарч байна. Ер нь хүн бүхэнд сонголт байдаг.
Марк: Тэгвэл чиний эгчийн юу гэхэв? Би хүүхэд төрүүлнэ гэдэг утгаар нь. Ингэхэд, сэдэвээ өөрчлөе.
Аня: Чи тэшүүргүй байдаг нь бас л охидын төлөө юу? Яагаав, байгаалаас заяатай юу?
------------------------------------------------------------------------------------------------
Ева: Манай лоом үнэнч зарцаа ирүүлэхээр шийджээ?
Глеб: Чи мэднэ, тэр лоом биш, тэр чиний асуудлыг шийдэж байгааг чи мэднэ.
Ева: Ойлгомжтой. Ядаж чи зарц гэж хэлсэнд дургүйцсэнгүй.
Глеб: Май, ав.
Ева: Мэдэхгүй юм, яагаад ч юм үүнгүйгээр арай л тайван байсан юм.
Глеб: Бүх юм сайхан болно. Суучих. Нисэх буудал хүргэж өгнө. Бүгдийг хянах болно. Аав чинь хэлсэн.
Ева: Юу хийхээ би өөрөө шийднэ. Хүсвэл залга, зөвшөөрөл ав. Би такси дуудана. Тээшээ нээ.
Глеб: Ойлголоо. Чамайг хэрэгтэй газарт чинь хүргэнэ, дараа нь нисэх буудал.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Байна уу. Саша, сайн уу. Чи хаана байна? Үгүй ээ, онц юмгүй, зүгээр л чамтай ярилцах гэсэн юм. Чи удахгүй юу? Ашгүй дээ. Би хүлээж байя.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Хөөе, чи хаачих гээв?
Марк: Зогсооч, хаачих нь вэ? Зогсооч!
Цаг: Та эзэн нь үү?
Марк: Би. Тэрийг зогс гэж хэл.
Цаг: Бичиг баримтыг чинь болох уу?
Марк: Машинд үлдсэн.
Цаг: Ингэхэд, та жолоо барихаар хэдэн настай вэ?
Марк: Тэр журмын хашаанд очих уу?
Цаг: Тиймээ. Тэгээд зөвхөн насанд хүрсэн хэн нэгэн ирж авч болно.
Марк: Юу нь инээдтэй байгаа юм?
Аня: Баларсан уу? Энд болохгүй гэж би хэлсэн ш дээ.
Марк: Дугаарыг нь хардаггүй юм уу, хаашаа юм? Ээж намайг ална, тэгээд аавд хэлнэ...
Аня: Сүүлчийн удаа уулзаж байгаа байх нь, тийм үү? Гонгинохоо болиоч. Тэд журмын хашаанд аваачсан, очоод авчихъя, ядах юу байна.
Марк: Би эрхгүй байж яаж түүнийг авах юм?
Аня: Гэнэт саналаа, цагдаа нар арван удаа боддог... Найзууддаа залгаач. Жолооны үнэмлэхтэй хэн нэгэн байгаа юу?
Марк: Байхгүй. Новш гэж. Одоо яах вэ?
Аня: За яахав, чиний уйлахыг харж чадахгүй нь.
Марк: Яасан, чамд хүн байгаа юм уу? Хэн рүү залгасан юм?
Аня: Тайвшир. Одоо утасны цаанаас чиний уйлахыг сонсоод ирэхгүй байж мэднэ. Байна уу, юу байна? Юу хийж байна?
------------------------------------------------------------------------------------------------
Дима: Та ойлгооч дээ. Үгүй бол мөрдөн байцаалт таныг санаатай аллагын хамсаатан гэж үзнэ, тэгвэл жинхэнээсээ ял авна. Тэр нь дор хаяж 10 жил, багадаа л 8 жил. Харин Александра бүр илүү авна.
Валя: Гэхдээ бид мэдүүлэг өгсөн ш дээ.
Дима: Тиймээ, тийм. Та нар өгсөн. Гэхдээ та нар дарамт шахалтан дор өгсөн. Харин одоо өөр мэдүүлэг өгнө. Бүх юм болно. Та ВадимЮрьевич аллага үйлдсэн, чухам тэр л Александр та хоёрыг өөрсөддөө бүх хэргийг хүлээхийг тулгасан гэж бичнэ. Ингэх юм бол танд ч тэр, Александрад ч тэр ямар ч аюул учрахгүй. Таны бага охин ганцаараа үлдэхийг та хүсэхгүй биз дээ? Тэр насанд хүрээгүй, хүүхдийн асрамжинд өгөх хэрэгтэй болно. Хэрэв гэр бүл чинь аятай байхыг та хүсвэл бич. ВадимЮрьевичид тохиолдох зүйлд та санаа зовох хэрэггүй. Хүн бүхэн өөрийнхөө төлөө.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Чи бүгдийг нь бэлдсэн үү?
Ира: Тиймээ, таны хэлснээр.
Мари: Тэгвэл яваад ширээ засаж бай, тэр хүрээд ирж мэднэ.
Ира: Мэдлээ, МаринаАлександровна.
------------------------------------------------------------------------------------------------
Нина: Энэ бол төрсөн эцэг эх нь салсан, эсвэл хүүхдээсээ татгалзсан тохиолдолд.
Вад: Хэрэв эцэг нь хүүхдээ өсгөхийг зөвшөөрч, харин төрүүлсэн эх нь түүнээс татгалзвал яахав?
Нина: Тийм тохиолдолд хэрэв эх нь эцэг эхийн бүх эрхийг зөвхөн аавд нь өгөх хүсэлтэй бол хүүхдээсээ татгалзсан хүсэлтийг эхээс нь авах хэрэгтэй.
Вад: Хэрэв татгалзах хүсэлт авах боломжгүй бол? Гэхдээ бас эх нь хүүхдээ хүлээн зөвшөөрөх бодолгүй байвал?
Нина: Хуулийн дагуу ганц бие эр хүн тээгч эхийн үйлчилгээг огт авахгүй байх хэрэгтэй. Энэ тохиолдолд тээгч эх өөрөө шийднэ. Тэр татгалзсан хүсэлт бичиж, хүүхдийг төрөхөд үлдээж болно, эсвэл өөртөө үлдээж болно. Гэхдээ хоёр дахь хувилбар нь маш ховор. Охидын хувьд энэ ямартай ч ажил. За тэгээд хүүхэд ч гэсэн үнэндээ тэднийх биш.
Вад: Ойлголоо.
Нина: Надад хамаагүй ч гэлээ, би танд юугаар ч юм тусалж чадах уу? Танайд болоод байгаа зүйлд би санаа зовох хэрэггүй юу?
Вад: Та бид хоёрын саяны ярьсан зүйл бидэнд хэрэг болохгүй гэж би найдаж байна. Би зүгээр л бүх хувилбаруудыг тооцож сурсан юм, харин миний бодлоор санаа зовох шалтгаан алга. Та хэл дээ, би найдаж болох уу, бидний яриа..
Нина: Зөвхөн бидний хооронд үлдэнэ. Мэдээж.
Вад: Баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Новш гэж, энэ яагаад холбогдохгүй байна аа? Хөгжим яаж холбодог юм бэ?
Марк: Нааш нь өг.
Аня: Түүнийш мэдэхийн хувьд энэ муу шүү.
Вит: Чи... чи ойлгохгүй байна, тиймээ, чиний тэнэглэл яаж дуусаж болох байсныг мэдэх үү?
Марк: За яавал гэж...
Вит: Би цагдаа нарын тухай яриагүй. Ядаж л эцэг эх чинь чамд хурдхан тайлбарлаж өгсөн бол дээр байхсан. Хэрэв чи осол гаргасан бол, хүн мөргөсөн бол яахав?
Аня: Виталия, битгий сүржигнэ. Чамайг ингэ гэж нааш нь дуудаагүй.
Вит: Харин чи одоо дуугай бай. Тэр намайг дуудсан гэнэ. Хэрэв би ямар юманд орооцолдохоо мэдсэн бол зөвшөөрөх үгүйгээ бодох байлаа. Чамд охидыг татах өөр арга байхгүй юу? Эсвэл энэ охины бүх хаягуудад нь: “Үнэтэй машинд татагдана” гэж томоор бичсэн байна уу?
Аня: За болно оо, битгий уурла. Чи үнэхээр бидэнд тус болсон, чамд баярлалаа. Тэр зүгээр л чамд өртэй, маш буруу юм хийсэн. Иймэрхүү зүйлд ганцхан чи л мэргэжилтэн.
Марк: Тиймээ, баярлалаа.
Вит: Зүгээр.
Марк: Тэнд замаас гарангуут би цаашаа өөрөө чадна.
Вит: Чи одоо тоглоод байгаа юм уу?
Марк: Тэнд цагдаа нар байхгүй.
Вит: Чи... Чи ер нь сая миний хэлснийг сонсоогүй юм уу? Анечка, чи сонголтондоо итгэлтэй байна уу? Тэр эрүүл биш юм шиг санагдлаа.
Аня: Сашкад харагдахгүйн тулд хотхон хүрээд буцах хэрэгтэй. Яасан? Тэр мэдэхгүй байгаа, мэдэх ч ёсгүй.
Марк: Бас эцэг эх.
Вит: Хэрэв Саша намайг энд яваа, юу хийж байгааг мэдвэл миний толгойг тасдана.
------------------------------------------------------------------------------------------------
Вад: Боря, чи гэрлээд хэдэн жил болсон?
Боря: Юу? Би юу?
Вад: Тиймээ. Гэрлээд хэдэн жил болсон гэж байна.
Боря: Сүүлийнх нь гурван жил.
Вад: Тэгээд чи хэдэн удаа гэрлэсэн?
Боря: 3.
Вад: Хэзээ болих гэж байна?
Боря: Больсон гэж бодож байна. Гэхдээ, үнэнээ хэлэхэд, эхний хоёр удаад яг тэгж бодсон. Анх удаа салахад их хэцүү байсан. Хүүхэдтэй. Ерөнхийдөө... Том болохыг нь хүлээсэн. Дараа нь их л хурдан шийдэгддэг болсон. Мартсанаас, би эхний удааг яагаад сайн тогтоосон гэхээр... Тэр үед та бид хоёрын гэр бүл цуцлалт бараг зэрэг болсон, санаж байна уу?
------------------------------------------------------------------------------------------------
Ева: Сайн уу, ээжээ. Би байна, Ева. Та яаж байна? Манайд ээлжит новшийн юм болж байна. Та энд байж, тэр бүхнийг харахгүй байгаад би баярлаж байна. Харх хараахан үхээгүй, хэвээрээ. Би оргилуун дарстай ирж болох байсан. Би алга болохыг хүссэн. Бүх юм гэнэт болоод, би бүр баяртай ч гэж чадаагүй. Гэвч би таны харж байгаагаар энд байна. Дахиад л бүх юм бүтэлгүйтсэн. Хэл дээ, танд энд зүгээр байна уу? Өөрөөр, яг... Та энд... Ааваас болсон уу? Та өөрийгөө арай ч ийм байдалд хүргэж чадахгүй байсан. Энэ аав байсан уу? Та надад ингэж хандаж чадахгүй байсан. Би өргөдөл аваад ирсэн, хариугаа авахын тулд. Шүүхээр эцэг эхийнх нь эрхийг хасуулна. Муу өлөгчин! Тэр өлөгчин миний Альфаг алчихсан.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Өө, сайн уу. Орооч, суучих. Уучлаарай, би идээд эхэлчихсэн. Яарч байна. Чи урдын адил 5 минут гэж хэлсэн, гэтэл үнэн хэрэгтээ шал өөр байдаг.
Саша: Зам бөглөрөөд.
Мари: Коридорт чемоданууд байгаа, би явж байгаа юм. Тэгээд л явахын өмнөх оройн хоол гэх үү дээ. Даруухан, найрал хөгжимгүйгээр. Чи яагаад идэхгүй байна? Хар даа, энд чиний дуртай бүх юм байна. Тэнд хиам, зүсмэл, мах, эсэн бусын юмнууд. Өөхлөг бүх юмнууд. За яахав. Дараа нь хооллох дур хүрэх биз. Одоохондоо ярилцъя. Бидэнд ярих юм байгаа, тийм ээ? Миний чемодануудыг машинд аваачиж хий.
Ира: За.
Мари: За тэгээд? Эхлээд ууцгаах уу? Би ямар ганцаараа уултай биш. Би архичин биш.
Саша: Чи ярилцмаар байна гэсэн.
Мари: Юу гэдгийг нь мэдсэн үү? Вадим хэдийн хэлсэн үү?
Саша: Сонс...
Мари: Чи ойлго, би алуурчинтай хамт амьдрахгүй. Мэдээж надад тийм хүүхэд ч хэрэггүй.
Саша: Ойлгож байна.
Мари: Ямар ярвигтайг харав уу. Чи намайг ойлгож байгаа. Урд нь ийм зүйл байгаагүй. Хар, чамайг анхнаас нь ингэж хооллох ёстой байсан байх.
Саша: Хэрэв чи өөрөө төрүүлж чадахгүй, над шиг хүнд хандсан бол эрсдэл байж болохыг ойлгосон байх ёстой. Та нарын цаасан дээр өвчин байх ёсгүй, хүйсийг нь сонгож болно гэж бичсэн байдаг. Үнэн хэрэгтээ энэ өөр хүний амь нас. Таагүй үр дагварыг үгүйсгэх ямар ч араггүй.
Мари: Чи яриан дээрээ ажиллах хэрэгтэй, шүүхэд ийм яриа явуургүй байх. Би ямар нэг юманд мөнгө төлсөн л бол ямар ч эрсдэл байх ёсгүй. Чамтай уулзахаас өмнө тийм л байсан. Цаашид ч тийм байна гэдэгт би итгэдэг. Бас өөрийнхөө өчүүхэн амьдралыг, түүнд байгаа асуудлуудыг бүх хүмүүст байдаг гэж зөвтгөх гэвэл... Үгүй ээ, бүгд тийм биш. Надад үнэхээр аз таарсангүй. Чадваргүй тогооч таарсан. Ямар ч хэрэггүй.
Саша: Тэгж бодох чиний эрх.
Мари: Надад сонирхолтой байна, чибүх юм чинь ямар ч асуудалгүй гэж боддог уу?
Саша: Хүн бүхэнд чам шиг аз таараагүй. Зарим хүмүүсийн үнэт зүйл, амьдралын үзэл бодол нь өөр байдаг.
Мари: Аа, тийм ээ, тийм. Тийм учраас хүн алж, өөрийнхөө охинд худлаа хэлж болно, жишээ нь.
Саша: Анягийн хувьд би амьдралынхаа гол алдааг хийсэн. Түүнийг яаж залруулахаа одоо болтол мэдэхгүй л байна. Харин би гэр бүлээ хамгаалж хүн алсан.
Мари: Чи ер нь ямар хаашаа... Чи намайг өрөвдөнө гэж бодсон уу? Би одоо уйлж, чамайг өрөвдөж эхлэх үү? Алив, бүгдийг мартая, бүгдийг эхнээс эхлэе гэж хэлэх үү? Үгүй ээ, нээрэн. Вадим ийм юманд хууртах байсан биз. Үнэндээ би түүнийг тэгнэ гэж огт бодоогүй.
Саша: Надад чамаас юу ч хэрэггүй. Ер нь тэгээд ч ямар нэг байдлаар зөв. Үйлчилгээ худалдаж авсан, харин үйлчилгээ нь... Би чамаас юу ч хүлээхгүй. Чи хэрэгтэй гэж үзсэнээ хийх эрхтэй.
Мари: Тиймээ, би чамайг санах болно гэж хэлэхгүй. Гэхдээ дурсана гэдэг нь тодорхой. За тэгээд, явахын өмнө ууцгаах уу? Ямартай ч танихгүй хүмүүс биш дээ.
Ева: Аймаар байна уу, өлөгчин минь?
Мари: Эндээс зайл! Одоо хамгаалалт дуудлаа шүү!
Ева: Хэн дуртайгаа дууд!
Саша: Ева, тайвшир!
Мари: Муу өлөгчин! Чамайг ч гэсэн галзуугийн эмнэлэгт өгөх хэрэгтэй гэж Вадимд хэлдэг байсан!
Ева: Хэн чиний үгэнд орох юм, новш минь? Чи хэн ч биш, юу ч шийдэхгүй, өөдгүй шаар минь!
Мари: Тиймээ, би юу ч шийдэхгүй. Тэгэхэд чи яагаад нисэж чадаагй юм, а?
Ева: Чамайг гэж би бодож байсан юм! Чамд л муу! Чи эндээс зүгээр гарахгүй! Чамайг эндээс дамжилж гаргана!
Мари: Ира! Хамгаалалт дууд!
Ева: Амаа тат! Чи энэ байшинд угаасаа байх ёсгүй хүн.
Мари: Чи энэ хорвоод байх ёсгүй хүн, ойлгосон уу? Чи хэн ч биш, энэ гэр бүлийн шившиг!
Ева: Новш гэж, энэ чинь сонирхолтой юм гээч! Би хэн ч биш үү? Би түүний охин нь. Энэ хүүхэн хүүг нь тээж байгаа. Харин чи хэн бэ, харх аа?
Саша: Ева, тайвшир. Тэнэг юм битгий хийгээч! Энэ асуудлыг шийдэхгүй!
Ева: Битгий саад бол!
Саша: Хэрэггүй.
------------------------------------------------------------------------------------------------
Ева: Тэр худалдаж авдаг, харин надад таалагддаггүй байсан.
Саша: Ева, энэ миний хэрэг биш, гэхдээ миний бодлоор, чи ингэж авирлах хэрэггүй.
Ева: Цагтаа надад сэтгэл зүйч нар хангалттай байсан, тиймээс хэрэггүй. Аав асуудалтай байгааг чи мэднэ биз дээ?
Саша: Чи Маринаг зэрэмдэг болгоно, хэн дээрдэх юм бэ?
Ева: Надад хамаагүй. Тэр бүх амьдралыг балласан. Чи түүнийг хамгаалаад байгаа юм уу?
Саша: Би хэнийг ч хамгаалаагүй. Ердөө л чамд, аавд чинь асуудал үүсэхийг хүсэхгүй байна.
Ева: Новш гэж, миний бүх асуудал энэ хүүхнээс болсон! Тэр яаж миний хойд эх болсоноо яриагүй юу?
Саша: Үгүй.
Ева: Тэр ээжийн минь хамгийн сайн найз нь байсан. Тэгээд ажил олж өгөөч гэхээр нь ээж тусалж, аав өөртөө авсан юм. Тэр манайд байнга ирж, надад хүртэл бэлэг өгдөг байсан. Өөрөө аавтай унтана. Харин энэ өлөгчинд энэ бага санагдсан. Тэр зөвхөн ээжийн найз болж жүжиглэдэг байсан юм. Алхам бүртээ хуурна. Сэтгэцэд нөлөөлөх эмний хамааралтай болгосон. Харин ээж гэж тэнэг, түүнд итгээд л байсан. Харин дараа нь бүх юм тодорхой болонгуут ээж намайг аваад явах гэж байсан юм. Гэтэл энэ өлөгчин бусдын нөхрийг гэр бүлээс нь салгасан нь багадаад манайхыг бүр мөсөн зүйл дуусгахыг хүссэн. Ээжийг өвчтэй эмчлүүлэх хэрэгтэй гэж аавыг ятгаж чадсан. Харин намайг тэдэнтэй үлдвэл дээр гэсэн. Ира, бөглөө онгойлгогч хаана байна?
Саша: Ева, тайвшир. Түүнийг тайван орхи, явж л байг.
------------------------------------------------------------------------------------------------
Марк: Тиймээ, энд. Баярлалаа, Виталия.
Аня: Тэр, харав уу, гэрэлтэй байгааг? Тэнд Сашка амьдардаг. Янзтай байгаа биз?
Вит: Тиймээ, дажгүй л юм. Такси юу болсон бэ?
Марк: 2 минутын дараа гэж байна.
Саша: Ева!
------------------------------------------------------------------------------------------------
Аня: За, за, бид явлаа.
Марк: Хүлээ. Баларсан юм боллоо, товчхондоо.
Аня: Чи ийм л хүн дээ.
Марк: Бүгдийг жинхэнээс нь эхлүүлье. Чи бүх тоглоом наргианаа март, харин би такси бариад...
Аня: За яв, чи утасны дугаар мэднэ.
Саша: Ева! Чи хаачих нь вэ? Тэр хэдийн явчихсан!
Ева: Ямар ч байсан би түүнийг ална!
Саша: Чи түүнийг алвал чи улам дордоно.Ева!
Мари: Сайн уу, Аня! Чи энд юу хийж яваа юм? Зочилж явна уу?
Аня: Сайн уу, МаринаАлександровна! Үгүй ээ, бид энд... Таны энэ яачихсан юм?
Мари: Аа, зүсчихсэн юм. Би тэнд нэг юм хийж байсан юм, тэгээд л зүсчихлээ.
Аня: Ойлгомжтой.
Мари: Чи яагаад залгаагүй юм? Уулзах байлаа.
Аня: Бид энд удахгүй. Одоо явж байна.
Мари: Би ойлголоо. Аан гээч, би үргэлж бодох юм, чамд хэлэх үү, байх уу гэж. Би зүгээр л чамд сайнаар ханддаг. Энэ адилхан биз дээ? Тийм үү?
Аня: Мэдээж.
Мари: Чи мэдэх ёстой зарим нэг юм байгаа. Чамд үүнийг хэн ч хэлэхийг хүсдэггүй. Би үүнийг буруу гэж бодож байна.
Аня: Ойлгосонгүй, Сашад юм тохиолдсон юм уу?
Мари: Үгүй дээ, зүгээр. Нэг тийм будлиантай асуудал, юу гээч... Чамайг хуурч байхыг би хүсэхгүй байна. Ялангуяа ойр дотно хүмүүс чинь. Муу шүү.
Вит: Аня!
Аня: Хүлээ! Би юу мэдэх ёстой гэж?
Ева: Чи яасан, зүгээр үү?
Саша: Зүгээр. Аня!Аня!
Мари: Алив, машинд суу. Бид ярилцах хэрэгтэй юм шиг байна, бүгдийг ярилцъя. Аня, алив, суугаач. Чи надад итгэж болно. Нээрэн шүү.
Вит: Аня, юу болсон бэ?Аня! Аня, Аня, Аня!
Төгсөв
Back to episodes Go home