Тээгч эх 6

Тээгч эх

54:28 мин

Дүрүүд:

Эр:

Вадим              Маринагийн нөхөр

Виталий           Сашагийн хөрш

Роман              мөрдөгч

Марк          Кирагийн хүү

+Глеб

+Дима              Вадимын дайсан

+Толя              Александрын туслах

+Александр     Вадимын найз

 

Эм:  

Марина            хүүхэд захиалагч

Саша         тээгч эх

Валя    Сашагийн ээж

Аня      Сашагийн охин

Ира      Вадимын гэрийн үйлчлэгч

Кира    Маринагийн найз хүүхэн

+Ева    Вадимын охин

------------------------------------------------------------------------------------------------

СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА

------------------------------------------------------------------------------------------------

ТЭЭГЧ ЭХ – 6р АНГИ

------------------------------------------------------------------------------------------------

Кира:   Чи яах гэсэн юм?

Саша:  Чиний хүү өчигдөр юу хийснийг мэдсэн биз дээ?

Кира:   Тиймээ, миний өчигдөр орой гэртээ суугаад хичээлээ хийж байсан. Чиний дүү чинь энд ирж архидалт зохион байгуулах хүртэл.

Саша:  Аня уудаггүй.

Кира:   Харин чи дүүгээ муу мэддэг байх нь. Тэр 100 долларын шампуньд зүгээр л яваад өгнө. Зарчмын хувьд чи ч гэсэн бүр ийм юмтай татгалзахгүй л байсан.

Саша:  Хэрэв чи хүүхдээ хэвийн хүн шиг хүмүүжүүлмээр байвал очоод уучлалт гуйг. Түүнд бүх бурууг тохох хэрэггүй.

Кира:   Хэн уучлалт гуйх юм? Миний Марк уу? Чиний даавар чинь далийчихсан уу? Чи ер нь юу гээд байна? Чиний ажил бол төрүүлэх.

Саша:  Багыг чинь тээгч эх төрүүлсэн нь сайн болж. Ямар нэг сайн талыг нь авч, түүн шиг мулгуу өсөхгүй байж мэднэ.

Кира:   Чи бүр даварч ээ? Чи ер нь хэн юм бэ? Би чамайг, тэр завхай дүүг чинь энд дахиж харах бүү хэл дөхүүлэх ч үгүй. Нааш ир.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:  Би чамайг шөнө ирснийг сонссонгүй.

Вад:  Сэрээхийг хүсээгүй юм.

Мари:  Сэрээх байсан юм бишүү? Эх орны хувь заяа сонирхолтойг  би мэднэ. Гэвч гэрт ч гэсэн сонирхолтой юм болж байна.

Вад:  Юу болсон юм?

Мари:  Өчигдөр орой Аня согтуу, оройтож ирсэн. Марк тэр хоёр Кираг эзгүй байх хооронд гэрт нь хамт уусан юм байх. Тэр хоёрын хооронд нэг юм болсон үгүйг би мэдэхгүй, эсвэл...

Вад:  Тэгээд би үүнийг яах ёстой юм?

Мари:  Чи Сашагийн эрүүл мэндийг анхаардаг. Чи Аняд ч гэсэн санаа тавьдаг байх гэж би бодсон.

Вад:  Чи мэднэ, миний бодлоор Саша тэр хоёр өөрсдөө учраа олно биз.

Мари:  Чиний бүх юм зүгээр үү? Юу гээч, би чиний ажилд хутгалддаггүй. Гэхдээ нэг л биш байгааг би харж байна. Бүх юмыгхянажсурсан хүн гэхэдчинэг л тийм хайхрамжгүй болчихож.

Вад:  Тийм ээ, ажил дээр асуудлууд ундарч, би тэдэндтөвлөрөөд байна.

Мари:  Бидний тухай мэдээлэл цацсан, тэрнээс үү?

Вал:  Тиймээ.

Мари:  Ноцтой юу?

Вал:  Хуучнаараа, би учрыг нь  олно.

Мари:  Би энд Сашагийн талаар зарим юм олж мэдлээ. Тэр бидэнд худлаа ярьсан байна. Аня түүний дүү нь биш,тэр ээж, орон сууцтай холбоотой бүх ярианууд ньч худлаа.

Вад:  Чи юунд түүний амьдралыг төнхөөд байгаа юм? Энэ чамд юу өгөх юм?

Мари:  Чи сая намайг сонссон уу? Аня түүний дүү нь биш, Аня түүний охин нь.

Вад:  Тэр яг чиний хүссэнээр бидэнтэй хамт амьдардаг. Бусад нь ямар хэрэгтэй гэж?

Мари:  Магадгүй, тэр манай хүүхдийг тээж байгаа болоод тэр үү? Тэр биднээс илт нэг юм нуугаад байна. Эсвэл тэр бидэнд  ердөө л худлаа хэлдэг байх.Мэдэхгүй юм, би ойлгохгүй байна, яагаад ганцхан надад энэ хэвийн биш санагдаад байгаа юм бэ?

Вад:  Тэр өөрийн гэсэн амьдралтай. Бид зөвхөн үйлчилгээг нь худалдаж авсан. Хүнийг нь биш. Тэр манай хүүхдийг тээж байгаа. Харинчи зөвхөн манай хүүхэд зүйл хэвийн байгаад л анхаарах хэрэгтэй.

Саша:  Өглөөний мэнд.

Вад:  Мэнд.

Мари:  Мэнд.

------------------------------------------------------------------------------------------------

Вит:  Өглөөний мэнд.

Валя:   Юу хүссэн юм?

Вит:  Би Виталя. Өчигдөр таарсан даа. Та Сашатай хамт орж байсан, харин би эндээс гарч ирсэн. Хөрш нь.

Валя:   Тэр гэртээ байхгүй.

Вит:  Харин би мэднэ, би танд л... Зүгээр л би Сашаг мэддэг болохоор цай, кофе, жаахан идэх юм авчирлаа. Юу л даа, түүний гэрт нь үргэлж... За тэр яахав, энэ.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:  Людаг хайж байна уу?

Саша:  Үгүй.

Мари:  Хэрэв мэдмээр байвал би түүнийг халчихсан. Яагаад гэдгийг мэдэх үү?

Саша:  Энэ миний хэрэг биш.      

Мари:  Надад худлаа хэлсэн, ойлгосон уу? Харин тийм юмыг уучилдаггүй. Ирагийн авчирсан юмыг Аня уусан уу?

Ира:  Надад шарталтанд их тус болдог.

Саша:  Тиймээ, баярлалаа. Өчигдөрийн явдалд дахиад уучлалт гуйя, дахиж тийм юм давтагдахгүй.

Мари:  Чи байнга уучлалт гуйх юм, тийм биш үү?  

Саша:  Би өнөөдөр Аняг ээжид аваачиж өгнө.

Мари:  За сүртэй юм. Хэн ингэж байгаагүй юм? Чамд тийм юм тохиолдоогүй юу? Тэгээд ч Марк тун дажгүй залуу, Аня тийм хүнтэй огт харьцаж байгаагүй. Тэгээд л..

Саша:  Би хэллээ, тэр явна.

Мари:  Бурхан минь, би тийм утгаар хэлээгүй. Ер нь ч тэгээд чиний асуудал. Ээждээ хэлэх үү? Яагаав, өчигдөрийн явдлыг?

Саша:  Үгүй ээ, би өөрөө Анятай ярилцсан.

Мари:  Тэр нь ч зөв. Тэр ээжээсээ илүү чамд илүү ойр юм шиг надад санагддаг.

Аня:  МаринаАлександровна,намайг уучлаарай. Би өчигдөр орой... Ер нь би дахиж хэзээ ч... юу...  Надад үнэхээр ичгүүртэй байна, нээрэн шүү. Би эгчийгээ байдалд хийгээд бас...

Мари:  Сонс, Аня, ямар ч айх юм байхгүй. Бүх юм зүгээр. Мартацгаая. Саша бид хоёр дөнгөж сая ээжид чинь юу ч хэлэхгүй гэж ярьж байсан юм. Загнуулахгүйн тулд. Энэ бидний бяцхан нууц болог. Гүйцээ, мартсан. Өглөөний цайгаа уу. Үгүй ээ, ийм байдалтай биш. Яваад хувцсаа сольж өмсөөд ир. За юу?

Аня:  За. Аня! Бүх юм зүгээр.

Саша:  ВадимЮрьевич үзлэгийн талаар ярьсан...

Мари:  Тиймээ, баримт нь хаана байна?

Саша:  Дээр надад байгаа.

Мари:  Тэгвэл надад авчирч өгөөрэй.

Саша:  Ойлголоо, тэнд бүх хариу нь...

Мари:  Вадим хүүхдээ санаа тавьж байгаад би баяртай байгаа, гэвч хүүхэдтэй холбоотой бүх юмыг чи надад хэлж, зөвхөн надтай ярилцана гэж бид тохиролцсон.

Саша:  Би чамайг мэдэж байгаа гэж бодсон.

Мари:  Чи дахиад л бүгдийг өөрийнхөөрөө хийхээр шийдсэн бололтой. Люда хүртэл бүгдийг өөрийнхөөрөө хийж болно гэж бодсон байсан. Вадим яагаад чамайг үзлэгт аваачихаар шийдсэн юм? Хаанаас чамд ингэж санаа тавьдаг байна?

Саша:  Надад биш, харин энэ хүүхдэд. Тэр хэлсэн, би хийсэн.

Мари:  Харин чи шууд л үгэнд нь орсон. За? Хэзээ? Муу өлөгчин.

------------------------------------------------------------------------------------------------

Коля:   Байранд алагдсан этгээдийн дээж Игорийн дээжтэй тохирч байна. Харин Игорийн найз бүсгүй нь түүнийг урд нь огт хараагүй, танилууд байгаагүй гэж хэлсэн. Харин энэ Саша урд нь энэ хаягаар байр түрээслэж байж. Тэгээд л тэр хайж байгаад олсон байна. Харин тэр эмэгтэй санаандгүй хохирогч болж байна.

Рома:  Тэр урд нь сууж байсан уу? 

Коля:   Тиймээ, хар тамхинаас болж.

Рома:  Олон талын авъястай байх нь.

Коля:   Тиймээ. Багц нь хангалттай. Хүчин, хар тамхи, аллага.

Рома:  Тэгвэл бид энэ Сашад одоо одон гардуулах ёстой болох нь.

Коля:   Одон ч бай, үгүй ч бай, тэр айхтар хүнд гарыг цааш нь харуулсан.

Рома:  Тэр мөн үү?

Коля:   Бүгд тохирч байх шиг байна, чи өөрөө хар. Энэ шалтгаанаар чи сайдад мэдэгдвэл зүгээрсэн. Энэ нилээн будлиантай хэрэг. Тээгч эх, сайд, охин, охин биш гээд л.

Сайд:  Залууса аа, энд та нар бүгдээрээ юу? Даварч байна уу?

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  Баярлалаа.  

Мари:  Хэн чамайг нааш нь оруулсан бэ?

Ева:  Надад хориг байдаггүй, чи мэднэ. Энэ асуудлаас ч илүү байх нь. Хамгаалалтаас олж мэдсэн үү, а? Бүх юм хяналтанд байгааг харуулах гэж. Ярвалзах хэрэггүй, би Альфад баяртай гэхээр ирлээ.

Мари:  Үхэх нь үү? 

Ева:  Чи мөрөөдөлд байх. Тиймээс би удаан амьдрана. Нислээ!

Мари:  Юу? Чи тэгээд хаашаа нисэх юм?

Ева:  Аав чамд хэлээгүй байх нь, тийм үү? Ийм байдаг аа? Энэ амьдралаас юу ч юм ойлгож эхэлжээ! Би Комод хэсэг амьдрана. Цэвэрлэгээ захиалсан, чиний бүх юмыг ариутгахаас. Гэхдээ чи байна аа, энд тайвширч болохгүй шүү. Ирж байна. Мэдээж чам дээр биш.

Мари:  Энэ ч ойлгомжтой. Аавынхаа мөнгөгүйгээр чи хаачих юм? Чи түүнгүйгээр хэн ч биш!

Ева:  Яг чамтай адилхан. Өөрөө төрүүлээгүй хүүхдээр аавыг тушина гэж бодож байна уу? Би ер ойлгохгүй юм, чи түүнд ямар хэрэгтэй юм? Хүүхэд төрүүлэхгүй, хоол унд хийхгүй, тэгээд бас түүнд хайртай биш. Тиймээ?

Мари:  Явж байгаа бол зайл!

Ева:  Өө, бурхан минь, би чамаас зөвшөөрөл авчихлаа! Ямар гээчийн өдөр вэ? Бурханы аврал! Харж байгаарай, би утсаар ярьж, шалгаж байна. Тэгэлгүй яахав, би түүнд заавал хэлнэ! Наашаа битгий ирж бай, тэр харханд дургүй, няц гишгэж мэднэ. Муорифеча!

Мари:  Юу?

Ева:  Гүүглдээд үз!

------------------------------------------------------------------------------------------------

Саша:  Хичээлээ хийгээд, юмаа цуглуул, би чамайг ээжид аваачиж өгнө.

Аня:  Битгий л дээ.

Саша:  Гүйцээ, амралт дууссан.

Аня:  Би бүгдийг хийсэн, чамаас уучлалт гуйсан, Маринагаас ч гэсэн. Тэр хэлэхдээ...

Саша:  Яагаад гэвэл би тэгж шийдсэн! Ээж цаг үргэлж тэвчээр барж байна. Ингэвэл бүх хүмүүст өлзийтэй!

Аня:  Мэдээж л дээ. Чи эндээ үлдэнэ, харин би Ядуубродск руу буцаад явна. Саша, чи яагаад надад ийм дургүй байдаг юм бэ? Яагаад та нар бүгдээрээ..

Саша:  Аня! Би чамд маш их хайртай, яасан бэ? Чи мэдэж байгаа. Би ер нь чамтай ярилцмаар байна.

Аня:  Яриач. Алив ярилцъя, би бэлэн.

Саша:  Яв. Юмаа бэлдчих, тэгээд ярилцъя. Ойлгосон уу?

Аня:  Залхалаа! Энийг битгий хий, тийшээ битгий яв, тийм хүнтэй битгий уулз... Новш гэж, Саша, чи өөрчлөгдөж!

------------------------------------------------------------------------------------------------

Алекс: Дима, түүний даргыг би мэднэ. Бас тэдний арга барилыг ч мэднэ. Ганцхан чамд энэ таалагдаагүй юм биш. Бас гомдлууд ч байна.

Вад:  Тэгвэл яагаад хөдөлдөггүй юм?      

Алек:   Тэгэхээр, сонс. Нэгд, ажлын нөхдүүд. Хоёрт, хөдлөхийн тулд юуны төлөө гэдгээ ойлгох хэрэгтэй.

Вад:  Гэрээг чамд өгье. Би ч гэсэн юуны төлөө гэдгээ ойлгох хэрэгтэй.

Алек:   Надтай ажиллана гэж хэлээрэй. Тэд чамаар оролдохгүй. Харин бусдыг нь би өөрийнхөө түвшинд шийднэ.

Вад:  Тэд их юм алдана, зүгээр орхихгүй л байх. 

Алек:   Чи бид хоёр олон жил хөршүүд явсан, эхнэрүүд найзууд. Гэтэл ажлын талаар одоо л ярилцаж байна. Ерөнхийдөө, би бүгдийг хийнэ. Бусдад нь чи санаа зовох хэрэггүй.

Вад:  Глеб. Баримтыг өгөх хэрэгтэй байна.

Алек:   Миний Коляг мэднэ биз дээ?

Глеб:   Тиймээ, мэдээж.

Алек:   Сайн байна. Түүнд аваачиж өг, би түүнд сануулчихна, харин тэр Димагийн талаархи зарим зүйлийг та нарт өгнө.

Глеб:   За. Хийе.

Алек:   Тэнд онц гойд юу ч байхгүй, гэхдээ хэрэв новшроод эхэлбэл түүнд үзүүлээрэй, тэр бүгдийг нь ойлгоно.

Вад:  Баярлалаа.

Алек:   Чамд л баярлалаа. Ийм гэрээнд! За тэгээд, бид одоо нэг баг уу?

------------------------------------------------------------------------------------------------

Алекс: Саша миний тухай юу ч хэлээгүйд би гайхахгүй байна. Түүний занг мэдэж байх хэрэгтэй. Энэ, бяслагтай утсан хиам, Саша үүн маш дуртай. Танд ч гэсэн таалагдах байх гэж бодсон.

Валя:   Би хиам иддэггүй. Саша бид хоёрын сонирхол өөр. Тэгэхээр, та хоёр хамт байдаг уу?

Вит:  Хамт байдаг гэхээр бас арай л хэтрэнэ. Ядаж л Саша яг тэгж боддоггүй юм. Гэхдээ хэдийн хоёр жил болчихож. Найзлаад.

Валя:   Та хаана ажилладаг вэ? Та яагаад одоо ажилдаа яваагүй юм? 

Вит:  Чи гэж болох уу? Юу, та “чи” гээд би “та” гэе. Би ЭсЭмЭм мэргэжилтэн. Юу гэж тайлбарлах вэ? ЭсЭмЭм мэргэжилтэн гэдэг нь... нийгмийн сүлжээнд хөгжүүлэлт хийнэ, мөн зар сурталчилгаа...

Валя:   Би ЭсЭмЭм мэргэжилтэн гэж юу байдагийг мэднэ.

Вит:  Нэг ийм. Тэр чинь би. Хачирхалтай юмаа. Саша та хоёрын зан яг адилхан юм. Анечка өөр. Тэгсэн ч гэлээ, та сайн охидууд өсгөсөн байна лээ.  

Валя:   Нэг нь бие үнэлэгч, нөгөөх нь гэрээсээ яаж хурдан зугтахаа зүүдэлж, төсөөлж байдаг.

Вит:  Та яагаад шууд л “биеэ үнэлэгч” гэсэн юм? Би гэхэд үүнийг огт өөрөөр хардаг. Миний хувьд, энэ... нэг тийм, мөрөөдлөө олж авах арга гэж харсан. Тэр тусмаа энэ түүний сүүлчийн удаагийнх. Удахгүй Испани явна, тэгээд л гүйцээ.

Валя:   Юун Испани? 

Вит:  Чөтгөр гэж! Би илүү юм ярьчихсан бололтой.

Валя:   Илүү юм алга. Би Испанийн тухай ойлгосон. Зүгээр л тодруулах гэсэн юм. Тэр ямар нэг юм сонгосон уу? Ямар нэг тодорхой юм?

Вит:  Тэгвэл та Испанийн тухай мэддэг байх нь ээ? Тийм л бололтой. Мөнгө авах гэж манайд ирсэн. Гэхдээ сүүлийн үед бид байнга уулзалдахгүй байгаа. Гэхдээ тэд ямар ч испанийг харьцуулах араггүй тийм нөхцөлд амьдарч байгаа.

Валя:   Сашагийн эздийн гэрт үү?

Вит:  Хэн? Эзэд ээ? Би мэдэхгүй ээ. Байршлаас нь харвал Рублёвкад байсан. Би одоохон. Энэ.

Валя:   Энэ, энэ юу вэ?

Вит:  Хаана?

Валя:   Энэ дээр нь. Хотхоны нэр үү?

Вит:  Тийм байх. Бодож олох юм даа. 

------------------------------------------------------------------------------------------------

Мари:  Яагаад надад хэлээгүй юм? Чи яах гэж түүнд паспорт өгсөн юм?

Вад:  Яаж яриад байна? Тэр миний охин, түүнийг яах ёстойг би шийднэ. 

Мари:  Гэр бүлтэй холбоотой бүх юманд бид хамт шийдвэр гаргана. Үнэндээ, чи сүүлийн үед энэ талаар мартдаг болсон.

Вад:  Манай хүү төрсний дараа түүний талаар хоёулаа хамт шийдвэр гаргана. Харин Ева миний охин.

Мари:  Одоо бүр ийм болсон уу?

Вад:  Чи Евагаас ангижрахыг хүссэн, одоо тэр дэргэд чинь байхгүй. Ямар асуудал байна? Чи түүнийг үзэн яддагаа хүлээ.

Мари:  Тэр чинь намайг үзэн яддаг! Би түүнийг төлөө бүхнийг хийх гэж оролдсон!Эх нь болохыг хүссэн!

Вад:  Уучлаарай, гэвч би шийдвэрээ гаргасан, энэ тухай ярих шаардлаггүй гэж бодож байна. Өөрийнхөө хүүхэд дээр төвлөр. Түүнд эх нь бол. Тэгвэл бүх юм сайхан болно.

Мари:  Тиймээ, чи намайг урд нь тэгж явуулж байгаагүй. Чамд миний санал огт хамаагүй байх нь, тийм үү? Бид үргэлж хамт шийдвэр гаргадаг байсан. Надад одоо хэний, юуны охин гэж ярих хэрэггүй. Дээр нь тэр тээгч эхийг чи эмнэлэг рүү явуулна. Тэр нэг л сэжигтэй байна гэж би хэлээд байхад чи сонсохгүй.  

Вад:  Би сонсч байна. Чамайг тайвшрахад туслах гэж хичээж байна.

Мари:  Товчхондоо, хэрэв чамд миний санал хэрэгтэй хэвээр бол, би Комо дахь бидний байшинд Еваг амьдруулахын эсрэг байна. Тэр тийшээ нисэх хэрэг байхгүй. Түүний байх газар нь галзуугийн эмнэлэгт, эхийнхээ хажууд.

Вад:  Ева ниснэ. Асуудал шийдэгдсэн.

------------------------------------------------------------------------------------------------

Дима:  Сайн уу. МаринаАлександровна, сайн уу! Таагүй яриа юу?

Мари:  Юу хэрэгтэй юм?

Дима:  Би Дмитрий, Вадимтай хамт ажилладаг. Бид арга хэмжээнд хэд хэдэн удаа уулзаж байсан даа.

Мари:  Тэгээд уулзсан, цааш нь юу юм? Вадим энд алга.

Дима:  Би мэднэ. Хамт явцгаах уу? Би тантай зарим юмны талаар ярилцах гэсэн юм.

Мари:  Сонс, би нөхрийнхөө ажилд оролцдоггүй. Түүнтэй л шийд.

Дима:  Аа, энэ ажлын тухай биш. Энэ түлхүү гэр бүлийн тухай. Харин энэ танд хамаатай. Бараг л хоёр хором. Танд маш сонирхолтой байх гэж бодож байна.

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  Чи надад гомдсон юм шиг царай гаргах хэрэггүй.

Саша:  Би гомдоогүй байна. Би яасан гэж гомдох юм?

Аня:  Яг үнэн. Харин надад бол байна. Саша, ингэж болохгүй ш дээ. Чи намайг ийш нь авчирсан. Явцгаая, чамд таалагдана гэсэн. Харин одоо хөөж байдаг. Зүгээр л өшиглөөд гаргаж байна. 

Саша:  Нэгд, бид энд үлдэнэ гэж би хэлээгүй. Хоёрт, би хэнийг хөөгөөгүй.     

Аня:  Чи намайг огт авчраагүй бол дээр байсан. Бид хоёр яагаад нэг иймэрхүү байшинд төрж болоогүй юм бэ? 

Саша:  Сонс, хэрэв чи баян бол жаргалтай гэж боддог уу?

Аня:  Ер нь бол тийм. Энд ээжийн үгийг оролцуулах хэрэггүй. “Баян амьдраагүй л бол баян болох гээд яахав” гэж. Бид яг л ядуу зүдүүдээ жаргалтай байдаг тэнэгүүд юм шиг. 

Саша:  Үгүй гэж үү?

Аня:  Тийм гэж үү? Одоо би гэртээ хариад дахиад л эхлэнэ. “Аня чи хаана байна? Яагаад гэртээ байхгүй байна?”. Аня тэг, Аня ингэ... Хичээлээ хий. Би залхаж байна. Ингэхэд Игорь гэж хэн бэ? Тиймээ. Чи өнөөдөр зүүдэндээ Игорь гэж хашхирсан. Уйлаад л. Би чамайг түлхэхээр чи тайвшраад ч байгаа юм шиг, дараа нь дахиад л Игорь, Игорь.

Саша:  Мэдэхгүй ээ. Онцгүй юм зүүдэлсэн байх. Жирэмсэн хүмүүст тийм юм байдаг. Даавар энэ тэр гээд.

Аня:  Ойлгомжтой. Чи надад нэг юм хэлэх гэсэн үү?

Саша:  Аан гээч, би чамд Испанид дахь байшингийн тухай ярьсныг санаж байна уу?

Аня:  Мэдээж санаж байна. Үнэндээ чи тэр тухай бараг 100 жил ярьж байна.

Саша:  Бид хоёр тийшээ хамт явахыг би хүсч байна.

Аня:  Би энийг ч гэсэн сонссон.

Саша:  Үгүй дээ. Хоёулаа, нэгмөсөн.

Аня:  Юу, нээрэн үү? Шууд л нэгмөсөн үү? Ёстой догь!

Саша:  Гэхдээ энэ тийм ч амар биш, тиймээс нэг болзол байгаа.

Аня:  Юу хийх ёстой вэ? Би яасан ч бэлэн.

Саша:  Чи одоо гэртээ ээждээ буцаж очно. Тэгээд бие авч явахдаа яг...

Аня:  Ойлголоо, би энийг чадна. 

Саша:  Би тоглоогүй. Ер нь түүний юу хэлснийг л хий. Ямар ч алдаа гаргахгүй. Ойлгосон уу?

Аня:  Ээжээс зугтаах уу?

Саша:  Яагаад зугтаах гэж? Зүгээр л ээж гэртээ ямар нэг юм мэдсэн, эсвэл сэжиг авсан байх ёсгүй. Бидний нууц болог.

Аня:  За яахав, би бэлэн. Би өөрөө. Чи өнөөдөр яагаад машингүй байгаа юм? Машингүй бол би унтахгүй, бас эрүүлдээ.

Марк:   Би... Товчхондоо, уучлаарай. Өчигдөрийн явдалд уучлаарай. Намайг алах байсан. Тэгэхэд би... араггүй байсан юм.

Аня:  Ойлгож байна. Дахиад юу ч юм надад тохож болно. Саяхан хэн нэгнийг алаагүй юу? Болгоомжтой бай, чи чадна. За, за, өнөөдөр хүйтэн байна. Би явлаа, юм уумаар байна.  

Марк:   За боль доо! Би өглөө чамд бичсэн ш дээ, яаж уучлалт гуйх вэ гэж шөнөжин бодсон. Тэгээд л би..

Аня:  Удаан бодож дээ. Би өнөөдөр явлаа.

Марк:   Надаас болж уу?

Аня:  Чамаас болж!Танай энд уйтгартай юм, залхачихлаа.

Марк:   Дахиад уулзах юм уу? Буцаад ирэхээр чинь?

Аня:  Уулзаж магадгүй. Хэрэв хүн шиг уучлалт гуйхаа бодож олбол чинь. Явъя, явъя. Эргэж харах хэрэггүй. Би бүгдийг гоё хийсэн.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:  Үгүй ээ, би мэдээж та нар ямар ажилтай, ямар хүмүүс гэдгийг мэднэ, гэвч чи намайг нөхрөө барьж өгнө гэж яагаад бодсон юм?     

Дима:  Түүнийг барьж өг хэн ч танд хэлээгүй. Хамтран ажиллах тухай. ВадимЮрьевич хөдөлгөөнтэй хүн. Төөрөлдсөн юм уу, ямар нэг юм ойлгоогүй байж мэднэ. Тэр үед хамгийн дотно хүнээсээ өөр хэнд хандах юм, зөв үү? 

Мари:  Би нөхрийнхөө ажилд хэзээ ч оролцдоггүй байсан. Одоо ч оролцмооргүй байна. Энэ та нарын тоглоом.

Дима:  Тэр жаахан хэтрүүлсэн гэж бодъё. Харин би танд түүнд туслахыг санал болгож байна. Та чинь ухаантай эмэгтэй, би харж байна.

Мари:  Би үүнд чинь хууртана гэж чи үнэхээр бодож байна уу? Түүнд иймэрхүү зүйл хичнээн тохиолдсныг чи мэдэх үү?

Дима:  Нөхрийнхөө хэрэгт оролцдоггүй эмэгтэй ингэж ярьж байна уу? Үгүй дээ, магадгүй. Магадгүй түүнд иймэрхүү юм байсан байх. Би танд амлая, тийм ч ноцтой юм биш. Би тантай илэн далангүй ярилцъя. Би жаахан л юм сонирхож байна. Түүний зарим дансны талаарх мэдээлэл.

Мари:  Би ингээд өөрийн биеэр оролцож, биднийг мөнгөгүй үлдээнэ гэж чи үнэхээр бодсон уу?

Дима:  Үгүй ээ. Та тийм байдлаар мөнгөө авч үлдэнэ гэж найдаж байна.  ВадимЮрьевичийн төлөө биш юм гэхэд ядаж өөрийнхөө төлөө. Яагаад гэхээр тэр... юу.. юу гэж хэлэх вэ? Тэр ямр байдалд орж болохыг... ойлгохгүй байна ч гэх юм уу.

Мари:  Бид хоёрын бүх юм нийтлэг. Би чамд ямар ч данс өгөх бодолгүй байна. Надад бүр тийм мэдээлэл ч байхгүй.

Дима:  Таны зүгээс ийм үнэнч байдал бахархал төрүүлж байна. Нээрэн. Энэ хариутай гэж найдъя. 

Мари:  Энэ юу гэсэн үг юм? 

Дима:  Юу ч биш. Зүгээр л. Таамаглал. Юм бодох хэрэггүй. Тэр танай нөгөө хэнд ямар сайн хандаж байгааг хоёр ч удаа харсан. Бас тэр өмнөх эхнэртээ яаж хандсаныг бодолцвол...

Мари:  Тэр сэтгэцийн өвчтэй байсан.

Дима:  Тиймээ, тийм. Бас таны хамгийн сайн найз. Гэхдээ энэ үнэндээ миний хэрэг биш. Тэр эцсийн эцэст та нарын хүүхдийг тээж байгаа. Тиймэрхүү халамж хэвийн зүйл. Энэ түүний хүүхэд биз дээ? За боллоо, энэ үнэн миний хэрэг биш. Нээрэн шүү. Би арай өөр юм сонирхож байгаа.

Мари:  Би чамд дансыг нь өгөхгүй. Буруу газраа хайж байна.

Дима:  Та хаана гэдгийг нь хэлчих. Харин бид хариу барина.

Мари:  Мөнгө гол нь биш. Илүү чухал зүйл байна.

Дима:  Мөнгөнөөс чухал уу?

Мари:  Ева өнөө орой европ руу ниснэ.

Дима:  Яах гэж?

Мари:  За тэр, харав уу!Энэ ямар ч данснаас  сонирхолтой, тийм үү? Ямар учиртайг би мэдэхгүй. Нээрэн би мэдэхгүй. Гэвч тэр өөртөө олон жил хадгалсан паспортыг охиндоо өгсөн. Охиноо нэг юмнаас холдуулахыг хүссэн бололтой. Айсан байх. Тэр мөнгөнд тэртээ тэргүй санаа зовохгүй. Түүнд тийм ч чухал биш.

Дима:  Баярлалаа. 

 

 

------------------------------------------------------------------------------------------------

Вад:  Хэл дээ, заавал Маринатай тэгж цирк тоглох хэрэгт байсан юм уу?

Ева:  Хэлээд амжчихсан уу? Би Альфатай салах ёс хийх гэж очсон. Тэр харх тэнд өөрөө хүрээд ирсэн. Та түүнийг...

Вад:  За болсон, би ойлгосон.

Ева:  Мэдэхгүй байна. Тэр танд ямар хэрэгтэйг би хэзээ ч ойлгодоггүй байсан. Намайг тэвчиж чаддаггүй. Танд өөр хүүхэд төрүүлж өгч байна. Та түүнтэй яг бизнесийн хамтрагч шиг байдаг. Гэхдээ энэ юуных нь бизнес байх юм? Таны ашиг гэж юу байгаа вэ? Би зүгээр л учрыг нь олмоор байна.

Вад:  Чи амьдралдаа учраа олох хэрэгтэй. Тийм учраас би чамд паспортыг чинь өгсөн. Харин би өөрийнхтэйгээ өөрөө учраа олно.

Ева:  Тэгвэл та юу ч... За яахав, ааваа. Надад хүлээлгэсэн өндөр итгэлийг чинь хөсөрдүүлэхгүйг хичээе.

Вад:  Итгэмээр л байна.

Ева:  Та бас нөгөө...Танай тээгч эхийг харж хандаарай. Би хархын тухайхэлж байна.

Вад:  За, за, би явлаа. Саадгүй нисээрэй. Нисэж очоод залгаарай.

Ева:  Бичнэ ээ. 

Света: Та орно уу.

Вад:  Миний өрөөнд уулзахыг зөвшөөрсөнд баярлалаа.

Рома:  Доор нь “Миний үгээр үнэн зөв бичигдсэн болно” гэж бичээд, он сар өдөр, гарын үсэг, нэрээ биччих. 

Вад:  Энд үү?

Рома:  Маргааш материлыг удирдлагад өгнө. Тэд үүнийг яах ёстойг шийдвэрлэнэ. Тиймээс өөрийнхөө хүмүүс рүү залгаж болно. Нэг үгээр, дараа нь өөр албан тушаалтнууд таны нэрийг гаргах уу, үгүй юу гэдгийг шийднэ.

Вад:  Ойлгож байна. Тэгсэн ч гэсэн тус болсонд баярлалаа.

Рома:  Таны, мөн Александра,Валентина нарын мэдүүлэгт зөрөө байхгүй. Дүр зураг нь зарчмын хувьд тодорхой. Гэхдээ... Нэг асуулт байна. Ер тэгээд та яагаад өөрөө тийшээ явсан юм? Та өөрийнхөө оронд хэн нэгнийг явуулж болох байсан биз дээ? Энэ зөвхөн хүүхдээс болсон уу, эсвэл өөр шалтгаан байна уу?

Вад:  Та Александра бид хоёрын дунд ямар нэг хувийн юм байдаг гэж бодож байна уу?

Рома:  Одоохондоо зөвхөн асууж байна.

Вад:  Сонс доо, Александраа ажлын үүрэг даалгавар биш, харин гэр бүлтэй холбоотой хувийн зүйл. Хэрэв шударгаар гэвэл, би итгэж болох хэнийг ч олоогүй.

Рома:  Хэрэв шударгаар гэвэл, надад сайн итгүүлж чадсангүй. Тэр танай гэр бүлтэй хамт танайд амьдардаг гэж хэлсэн. Энэ бол нийтээр зөвшөөрөгдсөн практик биш, ихэвчлэн ингэдэггүй гэсэн. Тэгвэл тэднийг ер нь яаж хянадаг байна?

Вад:  Энэ хэрэгтэй холбоотой юу?

Рома:  Зүгээр л сонирхолтой байна. Танд шударгаар хэлье, хэргийн нөхцөл байдлыг бодолцвол үүнийг араггүй хамгаалалтыг хэтрүүлэх үеэр аллага үйлдсэн гэж үзэж болно. Тэгэхээр, түүнийг шүүж, хоригдох ял авч мэднэ.  

Вад:  Түүнийг жирэмсэн байх хугацаанд хорихгүй биз дээ?

Рома:  Хэрэг мөрдөгдөж байгаа үед юу л бол. Гэхдээ хуулийн дагуу хязгаарлалт байхгүй.

Вад:  Ойлгомжтой.

Рома:  Хэл дээ, та  түүнийг хүүхдээ гаргах тэр мөч хүртэл нь хувь заяанд нь санаа тавих уу?

Вад:  Би түүнтэй гэрээгээр холбоотой. Тэр хүүхдээ төрүүлэнгүүт гэрээ дуусна.

Рома:  Хариулахгүй байж болно, яагаад гэвэл энэ хэрэгтэй ямар ч холбоогүй. Та нар энэ үйлчилгээнд хандсан учир нь.... эрүүл мэндийн үзүүлэлтээр нь үү, эсвэл...

Вад:  Би хариулахгүй байж болно та хэлсэн байх аа?

Рома:  Света, баяртай.

Света: Баяртай.

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  За тэгээд, явахаасаа өмнө юм идэх үү?

Ира:  Тэнд та хоёрыг хүлээж байна.

------------------------------------------------------------------------------------------------

Валя:   Түргэл, юмаа бэлд, гэртээ харьцгаая.

Мари:  Танай ээж үнэхээр гайхалтай эмэгтэй байна. Багш гэдэг нь шууд харагдсан. Харин чи түүний талаар надад юу ч яриагүй. Яагаад? Чи яасан бэ, би зүгээр л асуулаа. Тэгээд ч би түүнийг нааш нь авчраагүй.

Валя:   Би өөрөө та нарыг олсон.

Мари:  За тэр. Ингээд гэр бүл бүгд цуглалаа. Муу гэж үү? За, за, би явлаа. Бодвол та нар ярих хэрэгтэй байгаа байх. 

Саша:  Би орой өөрөө авчирна гэж хэлсэн ш дээ.

Валя:   Харин чамд үнэхээр итгэсэн. Чи түүнийг өөртөө үлдээхийн тулд юу ч сэдэж байж мэднэ.

Саша:  Ингэх хэрэггүй байсан юм.

Валя:   Чи юу гэнэ ээ? Яасан гэж? Эздийн чинь өмнө би чамайг шившиглэсэн үү?

Саша:  Тэд миний эзэд биш.

Валя:   Эзэмшигчид, үйлчлүүлэгчид. Би та нарыг зэрэг дэвийг мэдэхгүй. Чи зогсоод амьсгаа авахаас ч айж байгааг чинь би харж байна. Энэ чинь дургүй хүрмээр. Үгүй ээ, мэдээж, юуны тулд үүнийг хийж байгааг би ойлгож байна. Би бүх насаараа чиний олдог шиг мөнгийг хэзээ ч олж чадахгүй. Харин чи хөлөө дэлгээд л гүйцээ. Чи юундаа зогссон юм? Намайг алах юм уу? Испани руу зугтахаар шийдэж, тийм үү? Тэг ээ, тэг!

------------------------------------------------------------------------------------------------

Мари:  Саад болоогүй биз?

Аня:  Мэдээж үгүй.      Энэ таны гэр, та юунд асуудаг юм?

Мари:  Яаж мэдэхэв, чи ганцаараа баймаар санагдаж мэднэ. Явмааргүй байгаа биз дээ, тийм үү?

Аня:  Тиймээ. Гэвч энд миний саналыг хэн ч асуудаггүй. Тиймээ, манай ээж маш хатуу хүн. Хатуу гэхэд ч багадана. Дарангуйлагч.

Мари:  Чиний зан яавч ээж шигээ бишээ. Сашатай адилхан юм.

Аня:  Тиймээ, бүгд л тэгж ярьцгаадаг.

Мари:  Тиймээ, би та хоёрыг хараад байхад, би та нарыг эгч дүүс гэдгийг мэддэггүй байсан Сашаг чиний ээж гэж бодох байсан.

Аня:  Бүр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.

Мари:  За, чи наашаа ирж байна биз дээ? Манайд зочилж ирээрэй. Бм баярлах болно.

Аня:  Би дуртайяа ирнэ. Тэгээд өчигдөрийн явдлын тухайд дахиад...

Мари:  Аня, гүйцээ, гуйя, бид тохиролцсон. Энэ бидний нууц байх болно. За юу? За алив, би чиний дугаарыг тэмдэглэж авъя. Харин чи минийхийг. Хүссэн үедээ залгаарай. Ямар нэг юм ярилцаж, хов базъя. Өөр бас... Хэрэв чамд гэнэт ямар нэг тусламж хэрэгтэй болбол надад мэдэгдээрэй. Ойлгосон уу?

Аня:  Тэгэлгүй яахав. Тэгвэл би тэмдэглэж аваад залгаад дохъё.

Мари:  Аа, бас энэ. Унтлагын хувцсыг өөртөө үлдээ, энэ миний бэлэг.

Аня:  Саша надад зөвшөөрөөгүй... 

Мари:  Сонс, Саша юу ч олж мэдэхгүй. Тэр эндээ үлдэнэ. Би чамайг баярлуулах гэсэн юм.

Аня:  Баярлалаа.

Мари:  Бас энэ. Ав.

Аня:  Та яах нь вэ, үгүй...

Мари:  Ав аа. Үгүй бол гомдоно. Нээрэн шүү. За? Сайхан охидод сайхан эд зүйл байх хэрэгтэй.

Аня:  Үнэхээр гоё юмаа. Баярлалаа.

Валя:   Чи цаадахаа жаахан хурдлуулж болохгүй юу? Одоо такси ирж байна.

Вад:  Сайн байна уу.

Валя:   Сайн байна уу. 

Вад:  Таны бие сайн уу?

Валя:   Баярлалаа, зүгээр.

Саша:  Ээж Анягийн хойноос ирсэн юм. Тэр тэнд юмаа цуглуулж байгаа, тэгээд тэд явна.

Вад:  Ойлгомжтой. Таны шарх яаж байна, зүгээр үү?

Валя:   Гайгүй. Сорви үлдэнэ гэсэн. Гэвч би яаж ийгээд давчихна. Цагдаас ирж надтай уулзсан. Би тэдэнд бүгдийг хэлсэн. Яг ямар байснаар нь. Би юу ч нууж хаагаагүй.

Вад:  Та нуух ёсгүй байсан. Санаа зоволтгүй, та бүгдийг зөв хийж.

Мари:  Та нар танилууд юм уу?

Вад:  Дөнгөж сая л танилцлаа.

Саша:  Такси ирчихлээ. 

Валя:   Бид явах боллоо.

Вад:  Баяртай.

Аня:  Таны энэ яачихсан юм?

Валя:   Шалбалчихсан юм.

Мари:  Аа, та нүүдэл хийж байхдаа шалбалсан байх, тийм ээ?

Аня:  Ямар нүүдэл? Бид хаашаа ч юм нүүсэн юм уу?

Мари:  Хөөрхий охин. Өчнөөн асуулт, нэг ч хариулт байхгүй. 

Валя:   Би явах боллоо.

Аня:  Нүүдлийн тухайд надад хариулах хүн байна уу? За яахав. Бүхний төлөө баярлалаа.

Мари:  Зүгээр. Ирж байгаарай, бид хүлээж байх болно. Би чамайг санана.

Аня:  Би ч гэсэн.

Валя:   Явцгаая.

Мари:  За, за, боллоо, яв. Ээжийгээ бухимдуулах хэрэггүй.

Валя:   Баяртай. Явъя аа, явъя. 

------------------------------------------------------------------------------------------------

Мари:  Тиймээ, Аня ээжтэйгээ огт адилгүй юм. Харин чамтай усны дусал шиг. Ийм юм байдаг аа. Ээж чинь хэдтэй вэ? Хэдэн насандаа Аняг гаргасан бэ?

Саша:  39.

Мари:  Оо. Үгүй ер өө. Тийм орой юу? Тэгээд хиймэл үрээр биш.

Саша:  Тэгээд юу гэж? Хүмүүс орой төрж л байдаг.

Мари:  Тэр тийм л дээ. Гэхдээ эгч дүүсийн ийм холбоотой би огт таарч байсангүй. Чи сая дүүгээ биш, харин яг охиноо гаргаж өгч байгаа юм шиг байсан.

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  Сайн уу.

Эм:   Сайн уу.

Ева:  Юу нь болохгүй байна?

Эм:   Энэ 1-р пост. Попова. Та илтгээрэй гэсэн. БелозёроваЕваВадимовна. Тиймээ, миний өмнө. За, ойлголоо.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:  Баярлаж байна уу, санаа зовж байна уу?

Вад:  Ямар утгаар?

Мари:  Евагийн тухайд.

Вад:  Аль аль нь биш.

Мари:  Ойлгомжтой. Харин эд нарын тухай юу бодож байна?

Вад:  Хэний тухай?

Мари:  Аан гээч, чиний бүх юм үнэхээр зүгээр үү? Чи сая тэр дор гэр бүлийг харсан уу, үгүй юу?

Вад:  Харсан. Би тэдний тухай юу бодох ёстой вэ?

Мари:  Би мэдэхгүй. Та нарын харилцаанаас харахад та нар ойр танилууд байна лээ.

Вад:  Аан гээ, сүүлийн үед байдлыг хурцатгах дуртай болж. Бүх л юмнаас асуудал үүсгэнэ.

Мари:  Харин би тэгж бодохгүй байна. Яагаад гэвэл тодорхой асуудал байна. Харин чи яагаад ч юм тэрийг харахгүй юм.

Вад:  Эсвэл асуудал бидэн байна уу?

Мари:  Юу?

Вад:  Сонс, чи эргэн тойрондоо асуудал хараад байна. Энэ ч нэг тийм биш, тэр ч нэг хачин байна. Харин бид хүүхэд захиалахдаа хачин загнаж байгаагүй гэж үү?

Мари:  Одоо чи надад бүгдийг тохох гэж оролдож байна уу? Бид хамт энэ шийдвэрийг гаргасан. 

Вад:  Бид хамт гаргасан. Би өөрөөсөө хариуцлагыг түлхэхэгүй. Бид зөв юм хийсэн билүү?

Мари:  Харин чи өв залгамжлагч хүсээгүй гэж үү?

Вад:  Би.

Мари:  Тэгвэл энэ чинь хамгийн найдвартай арга. Тэгээд л бид энэ аргыг ашигласан.

Вад:  Хэрэв бид түүнийг ашигласан юм бол энэ аргынхаа бодит орчинд амьдрах ёстой биш үү?

Мари:  Юу? Чи хичнээн уусан бэ?

Вад:  Чи гар утас худалдаж авлаа, өөрийнхөө сонирхосон үйлдэлүүдийг олно, ажиллах, утасдах, бичих гээд. Худалдаж аваад л ашиглана. Тэр утсыг хаана угсарсаныг бодож байсан уу? Хэн угсарсаныг? Бичил схемүүдийн тухай, тэднийг утсанд суулгасан бяцхан хятад охины тухай? Түүнийг олох гэж оролддог уу? Зүгээр л худалдаж аваад л ашигладаг.

Мари:  Чи ингэж хэлдэг юм байж. Чи уян сэтгэлтэй юм байна. Би урд нь үүнийг анзаарсангүй. Юу гээч, хэрэв би хүсвэл, тэр охины тухай, түүний эцэг эхийн тухай, ер нь бүгдийг нь олж мэднэ.Энэ миний гар утас, би юу хүснэ, тэрийгээ хийнэ. Би үйлчилгээ худалдаж авсан. Хэн надад үйлчилгээ үзүүлж байгааг би мэдмээр байна.

Вад:  Тэр бүсгүй манай гэрт байвал чамайг тайвшрах байх гэж би бодсон. Эсрэгээр нь боллоо.

Мари:  Би алдаа хүлээж чаддаг. Харин чи үнэнийг олж харж, оройтоогүй дээр нь арга хэмжээ авахаас айж байна.

Вад:  Ямар арга хэмжээ?

Мари:  Нэг тал болохоор чинь ярилцъя.

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  Юу болоод байгаа юм? Би нислэгээсээ хоцрох нь.

Эм:   Бидэнд мэдээлэл ирсэн, Та тодорхойлолттой яг тохирч байна.    

Ева:  Юун тодорхойлолт? Чи намайг хэн гэдгийг мэдэх үү?

Эм:   Учрыг нь олно, бухимдах хэрэггүй. Хэрэв танд хориотой зүйлс байхгүй бол бүгдийг нь шалгаад дараа нь явуулна.

Ева:  Миний аав орлогч сайд. Надад утас өгөөдөх, би яръя, тэр та нарыг болгож өгнө. 

Эм:   Асуултаа давтая. Та хориотой зүйлс авч яваа юу, буу зэвсэг, гаалийн мэдүүлэгт тэмдэглээгүй мөнгө, мансууруулах бодис?

Ева:  Юун тэнэг юм бэ? Мэдээж үгүй!

Эм:   Гэрч нар аа, одоо та нарын байлцуулан саатуулагдсан эмэгтэйн биед нэгжлэг хийж, эд зүйлст нь үзлэг хийнэ. Цүнхэн доторхоо ширээн дээр гаргана уу.

Ева:  Ядаргаатай юм!

Эм:   Энэ юу вэ?

Ева:  Би мэдэхгүй.

Эм:   Гэрч нар аа, иргэн эмэгтэй цүнхнээсээ хуйлсан зүйл гаргасныг та нар баталж байна уу?

Ева:  Өө, бурхан минь! Та нар нэмээд утсан мах хийчихгүй!

------------------------------------------------------------------------------------------------

Саша:  Уучлаарай.

Вад:  Би чиний байдлыг ойлгож байна, гэхдээ Марина чамайг ийм байдалтай байхыг харахыг хүсмээргүй л байна.

Саша:  Би таны өмнө буруу зүйл хийсэн. Таныг энэ бүхэнд татаж оруулсан.

Вад:  Чи дотно хүмүүсээ хамгаалсан.

Саша:  Би л бүгдийг нь хамгаалахаас араггүй энэ нөхцөл байдалд хүргэсэн.

Вад:  Ийм зүйл болно гэж хэн ч мэдээгүй.

Саша:  Би та нарын хүүхдийг тээж байгаа алуурчин. Бас намайг тайтгаруулах гэсний хэрэггүй. Энэ тийм гэдгийг би мэднэ. Хэрэв та нар энэ хүүхдээс татгалзахаар шийдвэл би ойлгоно, нээрэн шүү. Ийм нөхцөлд би яах байсныг мэдэхгүй байна. Та битгий буруугаар бодоорой, би өөртөө муу юм хийхгүй, бурхан өршөөг, энэ хүүхдэдч муу юм хийхийг хүсэхгүй. Энэ үнэн. Намайг та нарын хүүхдийг тайван төрүүл гэж та мөнгө төлсөн. Тийм л байх байсан. Гэтэл би хүн алчихлаа.

Вад:  Хэн ч энэ хүүхдээс татгалзах гээгүй.

Саша:  Та намайг хамгаалж байгааг би харж байна. Гэвч энэ та нарын харилцаанд муугаар нөлөөлнө. Энэ чинь буруу.

Вад:  Болоод өнгөрснийг өөрчлөх араггүй. Өмнөх гэрээгээ мөрдөцгөөе. Би чамайг эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд мөнгө төлсөн.Энэ бүхэн... түүний эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй.Тиймээс би чамаас гуйя, тайвшир.

------------------------------------------------------------------------------------------------

Кира:   Мөс авах уу?  

Мари:  Үгүй. Хэрэв тэр хүүхэн маргааш байшинг шатаавал манай хүн: “Зүгээр дээ, тэр чинь хүн, ийм юм байх. Түүнийг ойлгож болно” гэж хэлж мэднэ.

Кира:   Тиймээ, чи тэр тээгч эхээс болж хэцүүдэх юм.

Мари:  Уг нь түүнд учир нь байгаа юм биш, гэхдээ... Мэдээж түүнд байгаа. Нөхөр үргэлж түүний талд.

Кира:   Эрчүүд жирэмсэн хүнд онцгой сэтгэлээр ханддаг гэсэн сэдэв уншиж байсан. Жишээ нь... гэдсэнд өөрийнх нь хүүхэд байгааг мэддэг, ерөнхийдөө, тэр хүүхдээ хамгаалдаг гэх үү дээ. Байгалийн араншин, зөн совин энэ тэр. Тэгээд л чиний Вадимын зөн совин сэргэхгүй юу.

Мари:  Тэр миний хүүхэд гэдэг нь хамаагүй юу?

Кира:   Үгүй чи сонсооч, битгий бухимд. Тэр төрүүлнэ, нөхөр чинь түүнийг дор нь мартана. Тэгээд бүх юм яг чиний хүссэнээр болно. Алив! Би чиний оронд тэр хүүхнээс салах байсан. Яагаад болохгүй гэж? Түүнд байр, эсвэл амбаар хөлслөөд өгчих. Өрөөнд нь камер байрлуулчих. 24 цаг ч хамаагүй түүнийг ажигла. Чи түүнийг авчрах хэрэггүй байсан юм. Баяртай, найз минь.

------------------------------------------------------------------------------------------------

Дима:  Светочка, чамд маш их баярлалаа. Би чамд өртэй. Үгүй ээ, үгүй. Мэдээж бүх юм бидний хооронд. Гэхдээ л би чамд өртэй. Тиймээ. Гүйцээ, үнсье. Баяртай. Толя, манай ВадимЮрьевичьэй ямар мөрдөн байцаагч уулзаж байгааг надад олж мэд. Мэдээд хэлээрэй.

Толя:   Мэдлээ, хийе.

Дима:  Энэ юу вэ? Тэр яагаад гавтай байгаа юм? Авчих.

Эр:    Тэр эсэргүүцээд байна.

Дима:  Болгоно.

Ева:  Чи хэн бэ?

Дима:  Бидний яриа яаж өрнөхөөс шалтгаална даа.

Ева:  Новш гэж! Чи кино хэтрүүлж үзээ юу?

Дима:  Тат.

Ева:  Энэ зохиомол, минийх биш гэдгийг чи мэднэ.

Дима:  Тиймээ, мэднэ.

Ева:  Хараал ид, тэгж ч бодсон юм, бүх юм түүнээс болж.

Дима:  Түүнээс ээ? Түүнээс...

Ева:  Кино сайн үзэж бай, хөгийн жүжигчин минь. Чи асуудлаа шийдэж чадахгүй намайг ашиглаж дарамтлах гэсэн үү? Төлөвлөгөө ч бол доо. Би түүнд тийм ч хэрэгтэй биш. Тэр ч гэсэн надад хэрэггүй.

Дима:  Үнэнээ хэлэхэд, би чиний асуудлыг шийднэ. Чамд туслая гэж бодлоо.

Ева:  Инээдтэй байна. Мэдлээ, нөхөр генерал аа.

Дима:  Гомдолтой биш үү? Бүх юм ийм байгаа нь. Амьдрал ийм байгаа нь. Хүсвэл паспорт өгнө, хүсвэл буцааж авна.Мөнгө бодвол бас л тийм байдаг уу?

Ева:  Түүнийг хамт унагаая гэж үү?

Дима:  Үгүй ээ. Энэ бидний арга биш. Шударга ёсыг тогтоох гэх үү дээ. Тэр ээжийг чинь ямар болгосныг чи уучилсан уу?

Ева:  Энэ чамд хамаагүй.

Дима:  Тийм үү? Амиа хорлох хэмжээнд хүргэсэн. Ээжийг чинь эрх зүйн чадамжгүй болгосон.Үгүй ээ, чи үнэхээр уучилсан гэж үү? Тэрнөлөө бүхий хүн. Хүссэн үедээ шаардлагатай баримтуудыг гаргуулдаг. Харин одоо миний өмнө шаардах эрхтэй, хамгийн гол нь тэр чамтай яаж харьцсаныг бодож шударга шийдвэр гаргах насанд хүрсэн хүн сууж байгааг харж байна.

Ева:  Чи аавын эсрэг гомдол гаргахыг санал болгож байна уу?

Дима:  Би ойлгохгүй байна, юун... Юу чиний санааг зовоосон юм? Би танил талтай, бас л нөлөө бүхий хүн. Хамгийн гол нь би шударга хүн. Хэн нэгэнд буруугаар хандаж байгааг харвал би туслахыг хичээдэг. Тийм ээ, энэ цаас надад нэг асуудалд туслах ёстой. Басчихариугаа авна. Миний бодлоор ингэвэл бүгдэд нь сайн, үгүй юу? Чи тэгж бодохгүй байна уу? Аав чинь ээжийг чинь сэтгэцийн эмнэлэгт илгээхдээ их удаан эргэлзсэн гэж бодохгүй байна. Бүх хүмүүсамьдралд бүхний төлөө төлөөсийг нь төлөх ёстой гэж би боддог. Чи ч тэр, ээж чинь ч тэр... Түүнд та нарын хувь заяаг ингэж шийдэх эрхийг хэн нэгэн өгсөн гэж үү? Ямар ч байсан... Шийдээрэй.

------------------------------------------------------------------------------------------------

Вит:  Сашенька, уучлаарай, чи намайг харааж эхлэх байх, тийм үү? Би ердөө л ээжид чинь Анягийн аккаунт, зурагнуудыг үзүүлсэн, тэгсэн тэнд нь байршил нь байж таарсан. Тэгээд л... 

Саша:  Тэр талаар биш. Чи дажгүй юу?

Вит:  Би юу? Зүгээр. Зүгээр. Харин чи? Юунд залгасан юм?

Саша:  Үгүй яахав, зүгээр л. Юу хийж байна?

Вит:  Ном уншиж байна.

Саша:  Чи өөрийнхөө зомбинуудыг устгаж байна уу?

Вит:  Чи миний тухай бүгдийг мэдэх юмаа. Харин чи яагаад залгасан юм? Санасан юм уу?

Саша:  Нэг тиймэрхүү. Юу ч юм яриач.

Вит:  Жишээ нь?

Саша:  Мэдэхгүй ээ. Өдрийг яаж өнгөрүүлэв?

Вит:  Өдөр... Тиймээ, өдөр шиг л өдөр, онц ярих юм алга даа. Аан тийм, манай орцны нэг давхарт амьдардаг эмээг санаж байна уу? Яагаав, биднийг тогноос нь хулгайлж байна гэж бодоод манай интернетийг таслаагүй юу? Тэгээд тэр эмээ яасныг чи бод доо...

Төгсөв

 

 

Back to episodes Go home