Тээгч эх 5

Тээгч эх

54:28 мин

Дүрүүд:

Эр:

Вадим              Маринагийн нөхөр

Виталий           Сашагийн хөрш

Роман              мөрдөгч

Марк          Кирагийн хүү

+Глеб

 

Эм:  

Марина            хүүхэд захиалагч

Саша         тээгч эх

Валя    Сашагийн ээж

Аня      Сашагийн охин

Ира      Вадимын гэрийн үйлчлэгч

Кира    Маринагийн найз хүүхэн

+Нина        клиникийн эмч

------------------------------------------------------------------------------------------------

СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА

------------------------------------------------------------------------------------------------

ТЭЭГЧ ЭХ – 5 р АНГИ

------------------------------------------------------------------------------------------------

Мари:  Байна уу.Саша?Саш?

Саша:  Марин, оройн мэнд. Чи намайг уучлаарай, би энд жаахан удах байх.

Мари:  Бүх юм зүгээр үү? Дуу чинь нэг л...

Саша:  Тиймээ. Энд гэнэтийн нөхцөл байдал үүсээд, ээжид туслах хэрэгтэй байна.

Мари:  Тусламж хэрэгтэй юу?

Саша:  Үгүй ээ, үгүй. Бүх юм зүгээр. Бид бараг дуусаж байна.

Мари:  За яахав, өөрөө мэд.

Саша:  Мартсанаас, хэрэв ВадимЮрьевич хотод байгаа бол намайг ирээд ав гэж хэлээд өгөхгүй юу? Хэдийн орой болж, би...

Мари:  Тэгье, тэгье, би одоохон залгая. Аа, юуны чинь ВадимЮрьевич? Би чам руу Боряг явуулъя, тэгээд л гүйцээ. Хаягаа явуулчих.

Саша:  За.

Мари:  За тэг, би түүнтэй яръя.

------------------------------------------------------------------------------------------------

Вад:  Тайвшир, бүх юм зүгээр.

Саша:  Та битгий санаа зов, хүүхэд зүгээр.

Вад:  Энэ тухай ярихгүй байцгаая. За? Тиймээ, хотод байна. Боряг хэрэггүй. Би өөрөө Сашатай яриад очоод авъя. За, тэг.

Саша:  Энэ хүүхдэд яагаад ч нөлөөлөхгүй.

Вад:  Тайвшир, дараа гэж байна.

Валя:   Чи бодит асуудлын талаар бодож эхлэх юм биш үү? Чиний тэр мөнгөний тухай биш.

Саша:  Юу? Таны бодсоноор...

Вад:  Хоёулаа тайвширцгаа.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:  Юу идмээр байна?

Глеб:   Хоол идсэн, баярлалаа. Шууд ажлаа яръя, МаринаАлександровна.

Мари:  Энэ, тээгч эхтэй хийсэн бидний гэрээ.

Глеб:   Санаж байна, би хийсэн ш дээ.

Мари:  Гэрээнд асуудал байхгүй. Би тэр бүсгүйг сонирхосон юм.

Глеб:   Асуудалтай юу?

Мари:  Одоохондоо үгүй. Гэхдээ түүний талаар бүгдийг мэдмээр байна.

Глеб:   ВадимЮрьевич мэдэх үү?

Мари:  Би тээгч эхийг хариуцдаг.Вадимыг үүнд оролцуулах хэрэггүй, түүнд асуудал мундахгүй их байгаа. Ерөнхийдөө, бүгдийг мэдээд надад хэлээрэй. Би юу хийхээ шийднэ. Тохирох уу? А, би ойлгосон. Энэ урдчилгаа. Хэрэв тэнд ямар нэг юм өөрчлөгдсөн бол хэлээрэй, би нэмж өгнө.

Глеб:   Ойлголоо. Харин энэ хэр..

Мари:  Маш яаралтай.

Глеб:   Би ойлголоо.

Мари:  Тиймээ, тэр илэрхий нэг юм нуугаад байна. Нэг л сэжигтэй байгаад байна. Гэтэл түүнд миний хүүхэд байгаа, ойлгоно биз.

Аня:  Ой. Уучлаарай, би бодохдоо энд...

Мари:  А, үгүй ээ, үгүй, ороод ир. Өлссөн үү?

Аня:  Үгүй ээ, ус уух гэсэн юм.

Мари:  Тэг ээ. Энэ Аня.

Аня:  Сайн уу.

Глеб:   Сайн уу, би Глеб.

Мари:  Яасан, нойр хүрдэггүй юу?

Аня:  Тийм л бололтой.

Мари:  Хамт кино үзмээр байна уу? Манайд кино танхим байгаа. Намайг хүлээж бай, би одоохон очно. Хүлээ, чи ийм юмтай унтдаг юм уу? Би чамд зориулалтын унтлагын хувцас өгье.

Аня:  Гэхдээ..

Мари:  А, тийм, би ойлгосон. Явж бай, би одоохон. Сашагийн дүү нь. Хэрэв түүний талаар юм олж мэдвэл мэдэгдээрэй.

Глеб:   Олж мэдвэл залгана. Сайхан амраарай.

Мари:  Сайхан амраарай.

------------------------------------------------------------------------------------------------

Рома:  Намайг ирэхээс өмнө цогцсонд хүрсэн үү?

Саша:  Үгүй.

Рома:  Цохисны дараа шууд залгасан нь та юу?

Саша:  ВадимЮрьевичэнд ирж намайг аваад бид хамт харих ёстой байсан.

Рома:  Бүх юм гайхалтай тохирчээ.

Саша:  Гэвч би яг байгаагаар нь хэлсэн. Бид үнэнийг хэлэхээр тохиролцсон юм.

Вад:  Тийм учраас тань руу ярьсан.

Рома:  Тэгэхээр, тохиролцсон байх нь ээ? Тэр таныг сүрдүүлж мөнгө авч эхлэхэд нь яагаад шууд цагдаад хандаагүй юм? 

Саша:  Өөрсдөө болгочихно гэж бодсон.

Ром: Яагаад түргэн дуудаагүй юм?

Валя:   Би судасны цохилт, амьсгалыг нь шалгахад хэдийн оройтсон байсан. Би залуудаа сувилагчаар ажиллаж байсан. Ийм шарх их...

Рома:  Би эмч нарт л итгэж сурсан. Тэд ямар шарх оройтсон үгүйг шийддэг юм.

Вад:  Би хуульчтай ярилцсан, энэ араггүй хамгаалалт байсан.

Рома:  Хуульчтай ярьж амжиж, харин түргэнийг бол үгүй.

Вад:  Сонсооч, би өнөөдрийг хүртэл энэ нэг юм.. энийг байдаг гэдгийг ч мэдээгүй... Бас би Валентинатай ч танил байгаагүй.Александра над руу залгахаар нь би тэр дороо ирээд ам зурагтай тулгаж үзээд тань руу залгасан.

Рома:  Эхлээд хуульчтай зөвлөлдсөн. Тэр над руу залга гэж зөвлөсөн үү?

Вад:  Сонс... би их олон хүмүүстэй холбогдож чадна... та миний жагсаалтын эхэнд ч биш. Гэхдээ л тань руу залгасан. Буруу юу?

Рома:  Тийм байж...  Харин таны охин? Тэр одоо хаана байна?

Вад:  Тэр манай гэрт байгаа. Александра түүнийг аюулгүйн үүднээс манайд авчирсан, би тэгж ойлгосон.

Валя:   Мөөн, одоо байтлаа та нар найзууд болж таарч байна уу? Болоогүй, чиний эзэд бүр чиний найзууд болсон юм биз дээ? Гайхалтай! Тэр миний охин. Би түүнийг хаана байгааг мэдэх эрхтэй. Гэтэл чи ядаж энийг ч надад хэлээгүй. Үргэлж худлаа хэлдэг.

Рома:  Ойлгомжтой. Ойлгомжтой. 

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  Би ер ойлгохгүй юм, гадагшаа гарах ямар хэрэгтэй гэж? Усан сан, кино, амттай хоол байна.

Мари:  Тийм л дээ, ихэвчлэн өөрийгөө харуулах гэж гардаг. Харин та нар ээжтэйгээ хаашаа нүүж байгаа вэ?

Аня:  Ямар утгаар?

Мари:  Эгч чинь ээжийгээ нүүхэд тусалж байгаа гэсэн. Та нар түүнд байр авсан юм уу?

Аня:  Бид үү? Манай ээж багш, харин Сашка, та өөрөө мэдэж байгаа. Юун байр?

Мари:  Тийм л дээ, гэхдээ нүүх болоод л Саша чамайг нааш нь түр авчирсан гэж би бодсон. Чи мэднэ, тэнд...

Аня:  Үгүй дээ, нүүхгүй гэдэг нь тодорхой. Сашка ээжтэй мөнхийн ямар нэг хэрүүлтэй байдаг юм. Нэг тиймэрхүү. Тиймээс бодоод байхад тэнд ямар нэг өөр...

Мари:  Яагаад? Юунаас болоод?

Аня:  Намайг харддаг юм. Би Сашкад илүү их татагдаж байгааг ээж харж байдаг. Дээр юу хийж байгаа бол, яасан, энэ тэр гэсэн хөгшин хүний сэтгэлгээтэй.

Мари:  Эгч чинь чамд юу гэсэн бэ? Яагаад нааш нь авчирсан юм?

Аня:  Мэдэхгүй ээ. Би асуугаа ч үгүй. Сашка надад хэзээ ч муу юм хийж байгаагүй, би түүнд итгэдэг. Сая таны асуусныг би үнэхээр мэдэхгүй. Түүнээс илүү юм асуухгүй байхыг хичээдэг. Тэр тусмаа надад энд таалагддаг.

Мари:  Хүссэнээрээ энд үлдээрэй. Би баяртай байх болно.

Аня:  Ээжээс бусад нь баяртай байх бололтой.

Мари:  Аан гээч, энэ арай хэтэрхий бол уучлаарай... гэхдээ та нарын аав яасан юм?

Аня:  Аав уу? Би түүнийг хэзээ ч хараагүй. Ээж түүнд зодуулдаг байсан гэж ярьдаг. Архичин л даа. Ээж жирэмсэн байхдаа ааваас салсан. Саша ч гэсэн онц юм ярьдаггүй. Надад бол төө ч хамаагүй. Дасчихсан юм. Нэгэнт тэр хүн энэ бүх хугацаанд надтай ирж уулзаагүй болохоор би түүнд хэрэггүй биз. Зөв биз дээ? Надад тэр ямар хамаатай юм?

Мари:  Тийм ээ, энэ бодол чинь намайг ч гэсэн тайвшрууллаа.

Аня:  Яасан, танд ч гэсэн аав байхгүй юу? Тийм болоод бидэнд нийтлэг зүйл олон байх нь. Бид хоёр адилхан болж байна уу?

Мари:  Аль талаараа? Чи ямар утгаар хэлж байна?

Аня:  Нэг онол байдаг юм... хэрэв охид эцэггүй  өссөн бол.. тэд хатуу ширүүн зантай, сэтгэл зүй нь тогтворгүй, эрчүүдийг өөрөөр хардаг болдог гэсэн. Энэ нь өөрийгөө илэрхийлдэг нэг ёсны дутагдал нь. Бас...

Мари:  Чи намайг сэтгэл зүйн тогтворгүй гэж боддог уу, тийм үү? 

Аня:  Үгүй ээ, би өөр утгаар хэлсэн юм.

Мари:  Чи одоо өөрийнхөө царайг харсан ч болоосой.

Аня:  Та арай ч дээ.

------------------------------------------------------------------------------------------------

Саша:  Харин тэр хохирогч бүсгүй, түүний яасан... Тэр хэн бэ?

Рома:  Түүнтэй ямар ч холбоогүй. Таны урд нь түрээсэлж байсан байрыг түрээсэлж байсан эмэгтэй. Таныг хайж байж. Тэгээд олсон байна. 

Вад:  Энэ араггүй хамгаалалт байсныг дахин нотолж байна.

Рома:  Мөрдөх ажилд тусалсанд баярлалаа.

Вад:  Би одоо Александраг авч гэртээ харимаар байна.

Рома:  Миний ойлгосноор, та ямар ч асуудлыг шийддэг үү?

Вад:  Би хүн бүрт аль болох тохиромжтой байлгах гэж хичээж байна. Мөн Сашагийн байдлыг бодолцожзөвхөн үүнийг хүсмээр байна. Та хаягийг мэднэ, хэн ч хаашаа ч нуугдах гээгүй, бид мөрдөх ажилд хамтран ажиллахад бэлэн. Миний ойлгосноор тантай. Гэрт эхнэр хүлээж байгаа, би түүнд манай ирээдүйн хүүхэд камерт шөнийг өнгөрүүлж байгааг тайлбарлаж чадна гэж бодохгүй байна. Мөн Сашаг дүү нь хүлээж байгаа. Тийм учраас би таныг ойлгож хүлээж авна гэж найдаж байна.

Рома:  Би өглөө хоёуланг чинь байцаах ёстой.

Вад:  Уулзах цаг, газраа хэлчих, би бүгдийг зохицуулъя.

Рома:  Тэгвэл ингэж тохирьё.

Валя:   Бид яаж тохирохыг та нар надаас асуухгүй юу? Эсвэл та нар бүгдийг өөрсдөө шийдмээр байна уу? Би хаашаа ч явахгүй.

Вад:  Та сонс, Аня одоо бүрэн аюулгүй байгаа. Тэр таныг ийм байдалтай харах ёстой гэж бодохгүй байна. Та өөрийгөө бод, эмч нар таныг үзнэ, өглөө нь та мэдүүлгээ өгөөд энэ бүхнээс салахыг бод.

Валя:   Үгүй.

Рома:  Та хүссэн хүсэггүй эмнэлэг рүү явна. Үзлэгт хамрагдаж, зодуулсан, бэртсэнээ баримтжуулж,шүүх шинжилгээний үзлэгт орох шаардлагатай. Намайг бодлоо өөрчлөхөөс өмнө Александраг аваад яв. Өглөө бүгдийг албан ёсоор бүртгэнэ.

Вад:  Машиндаа хүлээж бай. Болсон явдал ямар нэг байдлаар надтай дам холбоотой гэдгийг харгалзаж,энэ явдлыг дээд зэргээр нууцлахыг би танаас хүсмээр байна.

Рома:  Арай их хүсэлт биш үү?

------------------------------------------------------------------------------------------------

Вад:  За тэг, мөрдөн байцаагч хэн, энэ тэр гээд мэдээдэх. Тиймээ, Глеб, Маринад битгий хэлээрэй. Тэг.

Саша:  Намайг уучлаарай. Би үнэхээр сандраад хэн рүү залгах, юу хийхээ мэдэхгүй байсан юм.

Вад:  Яагаад шууд хэлээгүй юм? Би асуудлыг шийдэх байсан.

Саша:  Би өөрөө бүх асуудлаа шийдээд сурчихсан. Тэгээд ч би танд юу хэлэх байсан юм? Та захиалагч. 

Вад:  Чи өглөө эмнэлэгийн үзлэгээр орохыг би хүсмээр байна. Би итгэлтэй байх ёстой.

Саша:  Тэгэлгүй яахав. Гэхдээ та бүү санаа зов, хүүхэд ямар ч асуудалгүй.

Вад:  Маринад мэдээж бид юу ч ярихгүй. Чи зөвхөн надтай, бас хуульчтай л харьцана.

Саша:  Мэдээж.

Вад:  Хэрэв хэлэх дахиад өөр юм байвал хэл, би сонсьё.

Саша:  Намайг уучлаарай, би таныг эвгүй байдалд хийчихлээ.

------------------------------------------------------------------------------------------------

Саша:  Марина! Сэрээрэй.

Мари:  Та нар ирчихсэн үү? Бүх юм зүгээр үү?

Вад:  Тиймээ.

Мари:  Оройн мэнд.

Саша:  Мэнд.

Аня:  Тэгээд, хаашаа яваад ирэв?

------------------------------------------------------------------------------------------------

Мари:  Яагаад ингэж оройтов? Та нар юу хийсэн юм?

Вад:  Зүгээр, унт.

Мари:  Одоо бүр сонирхолтой болчихлоо. Юу болсон юм бэ?  

Вад:  Бүх юм зүгээр дээ. Би зүгээр л саатчихлаа. Би ядраад байна. Одоо унтацгаая. 

------------------------------------------------------------------------------------------------

Ира:  Уучлаарай, та саад битгий болоорой гэснийг би мэднэ...

Мари:  Яриач.

Ира:  Та Сашаг сэрэхээр нь хэлээрэй гэсэн.

Мари:  Ойлгосонгүй, энийг хүлээж болоогүй юм уу?

Ира:  Тэр хэдийн явчихсан.

Мари:  Юу? Тэр хаашаа явсан бэ?

------------------------------------------------------------------------------------------------

Саша:  Та яаж байна? Эмч нар юу гэсэн бэ?

Валя:   Өө, гэнэт л халамжтай болж гэнэ.

Саша:  Тэгж яривал би өчигдөр таны амийг аварсан.     

Валя:   Би мөрдөн байцаагчид болсон явдлыг яг үнэнээр нь ярьсан. Чи тэр Вадимтайгаа юу гэж хэлэх нь та нарын асуудал. Аня зүгээр үү? 

Саша:  Гэртээ, зүгээр.

Валя:   Намайг өдөр гаргана. Орой гэхэд Аня манайд ирсэн байх ёстой. Чи намайг сонсч байна уу?

------------------------------------------------------------------------------------------------

Мари:  Тэр хаашаа явсан бэ?

Вад:  Эмч рүү.

Мари:  Өнөөдөр тэр эмчийн үзлэггүй, би түүний хуваарийг мэднэ. Бас бүх юмны талаар надад мэдэгдэнэ гэж бид хоёр тохиролцсон.

Вад:  Саша миний хүсэлтээр эмч рүү явсан.

Мари:  Ямар новш нь болоод байна?

Вад:  Эхлээд дууныхаа өнгийг өөрчил.

Мари:  Эхлээд нэг үетэй өгүүлбэрээр ярихаа больчих.

Вад:  Жаахан ядрангуй юм шиг санагдсан. Эмнэлэгт очоод бүх юм зүгээр гэдгийг дахиад нэг шалгуулчих гэсэн юм. Би манай хүүхдэд санаа тавих эрхтэй биз дээ? Чи дургүйцэхгүй биз?

Мари:  Үгүй ээ. Чи хүүхдэд санаа тавьсан нь сайн хэрэг, энэ намайг баярлуулж байна. Гэхдээ бид хоёр ярилцсан, хүүхэдтэй холбоотой бүх... Ингэхэд та нар яагаад тийм орой ирсэн юм? Сашаг хаанаас авсан бэ? Ээж нь юу болсон?

Вад:  Би хувийн хэрэгт оролцдоггүй. Гэрээс нь очиж авсан. Жаахан ядарсан, түгшсэн юм шиг санагдаад эмчид үзүүл гэсэн.

Мари:  Ингээд л болоо юу?

Вад:  Юу ингээд гэж?

Мари:  Ярьсан, хэлсэн бүхэн чинь?

Вад:  Ээжийнхээ нүүдэлд нь тусалсан гэж хэлсэн. Өөр юмгүй.

Мари:  Яг нүүсэн юм уу? Зүгээр л Аня хэлэхдээ...

Глеб:   Сайн байцгаана уу.

Вад:  Би дээр байж байя.

Мари:  Бид ярилцаж дуусаагүй.

Вад:  Гүйцээнэ.

Аня:  Өглөөний мэнд.

Мари:  Мэнд.

Аня:  Нэг юм болоо юу?

Мари:  Үгүй ээ, үгүй, би зүгээр л юм бодоод. Эгчийгээ харсан уу?

Аня:  Үгүй ээ, намайг сэрэхэд хэдийн явчихсан байсан.

Мари:  Хаашаа гэдгээ хэлээгүй юу?

Аня:  Үгүй ээ. Оройхон ирнэ, намайг хичээлээ хийж байгаарай гэж бичсэн байсан.

Мари:  Харин бие нь ямар байсан? Зүгээр үү?

Аня:  Тийм л байх. Мэдэхгүй ээ, яасан?

Мари:  Үгүй ээ, зүгээр. Юм бодох хэрэггүй. Суугаад өглөөний унд уу.

Аня:  Би Маркийнд цай ууна.

Мари:  О! Та нар хурдан байх чинь.

Аня:  Мэдээж. Их юм бодсон жаал. Намайг ганц удаа БМВ-р зугаацуулахад л би шууд унтана гэж боддог. Өө, уучлаарай.

Мари:  Үгүй дээ, чи маш зөв ярьж байна. Эмэгтэй хүнийг татаж сурах хэрэгтэй.

Аня:  Бидэнд нийтлэг зүйл их байх юмаа. Сайхан хооллоорой.

Мари:  Баярлалаа. Яв.

------------------------------------------------------------------------------------------------

Глеб:   Эхийг нь байцаасан, харин өөрийг нь мөрдөн байцаагч 12 цагт дуудсан.

Вад:  Түүнтэй хамт яв. Бүгдийг хянаж бай.

Глеб:   Мэдээж. Тэгсэн ч гэлээ, өчигдөр орой та биш би явах байсан юм. Ингэж өөрийгөө тавьж өгч Димад шалтаг гаргах нь...

Вад:  Би чамд лекцэнд мөнгө төлдөг үү, эсвэл асуудлыг шийдэхэд үү? Тэнд хэнд ч, ямар ч шалтгаан гарахгүй байхад анхаар. Байцаагч нь зүгээр хүн шиг байсан, мэдээлэл задраахгүй гэж тохиролцсон. Гэхдээ дахиад тодруул.

Глеб:   Би шалгасан, одоохондоо зүгээр байна лээ. Цаашид ч анхааралдаа байлгана.

Вад:  Сайн байна, яг тэр хэвэндээ байг. Дима олж мэдэх ёсгүй шүү.

Глеб:   Ёсоор болгоё.

Вад:  Аан, Глеб, бас нэг юм. Сашаг анхаарч бай. Түүнийгбайцаалтанд санаа зовохгүй, сандарч тэвдэхгүй байлгахын тулд. Ямартай ч хүүхэд байгаа, чи мэднэ.

Глеб:   Тэгэлгүй яахав, би анхаарна. Дуусангуут нь залгая.

------------------------------------------------------------------------------------------------

Нина:   Даралт хэвийн байна. Ямар нэг зовиур байна уу? Яагаад хугацаанаас өмнө ирэв? 

Саша:  Зүгээр ээ, зүгээр л захиалагчид бүх юм хэвийн байгааг шалгуулахыг хүссэн юм. Саяхан сэтгэл зовнилоо хэтрүүлчихэж.

Нина:   Тийм бол бүх юм хэвийн гэж дамжуулаарай. Ураг бойжиж байна.  

Саша:  Хэвлээд өгч болох уу?

Нина:   Тиймээ, болно. МаринаАлександровначамд хэлсэн үү? Тэр саяхан надтай ирж уулзсан.

Саша:  Яах гэж?

Нина:   Чи хувийн хэргийг асуусан. Бүгдийг мэдэхийг хүссэн. Нэг бүрчлэн.

Саша:  Харин та?

Нина:   Би манай сэтгэл зүйчийг санал болгосон. Чи санаа зоволтгүй, би түүнд юу ч өгөөгүй, юу ч яриагүй. Нэгд, надад үнэндээ түүнд хэлэх юу ч байхгүй, хоёрт, бүр байлаа гэхэд, энэ нууцлалтай мэдээлэл. 

Саша:  Ойлголоо.

Нина:   Ер нь та хоёрын харилцаа ямаршуу байна?

Саша:  Зүгээр. Тэр чухам юу мэдэхийг хүссэн юм бол?

Нина:   Тиймээ, үнэндээ би ч ойлгоогүй. Нэг л тийм түгшүүртэй. Үнэнээ хэлэхэд, би тэр үед чамайг тэдэнтэй холбосондоо харамсдаг. Энэ.Александра, хэрэв гэнэт захиалагчтай холбоотой, эсвэл өөр асуудал гарвал надад мэдэгдээрэй. Би туслахаа амлаж байна. Хүний ёсоор, бас мэргэжилтний хувьд.

Саша:  Хүний ёсоор, бас мэргэжилтний хувьд та биднийг огт холбох ёсгүй байсан юм. Баяртай.

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  Хөөх! Тиймээ, Тик-Ток улайсах байх даа. Үйлчлэгчгүй эхний өдөр.

Марк:   Ямар байна, а? Ер нь чамд зориулж хичээсэн юм, гайхшруулах гээд.

Аня:  Аан-ха, гайхшрууллаа. Давсалсан гахайн мах шарж чаддаггүй хүн.

Марк:   Чи туслахгүй юм уу?

Аня:  Аа, сэтгэл санаагаараа чамтай хамт.

Марк:   Яасан, таалагдаж байна уу?

Аня:  Яахав дээ.. Маринагийн арай л дээр. Арай шинэхэн юм уу.

Марк:   Мэдээж.  Өглөөний ундны дараа би чамд унтлагын өрөөгөө үзүүлнэ.

Аня:  Юу?

Марк:   Тэнд арай дээр, шинэхэн.

Аня:  Зайл, за.

Марк:   Юу хэлмээр байна?

Аня:  Чи одоо уух гэж байгаа юм уу?

Марк:   Уух чинь тэнэг. Харин энэ баясахын тулд. Яасан, уух уу? Гэхдээ би юу асууна вэ, мэдээж ууна. Нэг шил нь 1000 ногоон, мэдээж чи иймийг ууж үзээгүй.

Аня:  Дахиад л гайхуулах нь уу?

Марк:   Дусал ч үгүй. Миний найзуудад зөвхөн хамгийн сайн нь.

Аня:  Чи ядаж онгойлгож мэддэг үү?

Марк:   Чи мөн ярив аа. Уулзсаны төлөө.

------------------------------------------------------------------------------------------------

Рома:  Түүний үхэл танд л хожоо болсон байж.

Глеб:   Та хариулахгүй байж болно. Өдөөн хатгасан асуултгүйгээр үргэлжлүүлцгээе.

Рома:  Энд ямар асуулт асуухыг би шийднэ. Таны эрх бол хариулах, эсвэл татгалзах.

Саша:  Сонсооч, би түүнтэй 15 жил уулзаагүй, бид хэзээ нэгэн цагт дахиж уулзана гэж огт бодоогүй. Мэдээж түүнийг үхээсэй гэж хүсээгүй. Тэгээд энэ бүхэн...

Глеб:   Бид өмнө нь ярьж байснаар араггүй хамгаалалт.

Рома:  Үхээсэй гэж хүсээгүй, ердөө эцгийн тухай үнэн дэлгэгдэхгүй байхыг л хүссэн, тийм үү?

Саша:  Би түүний хүссэнээр нь зүгээр л тэр мөнгийг түүнд өгөх ёстой байсан, гэтэл тэр эхийг минь заналхийлсэн.

Рома:  Та, бас эхээс чинь өөр энэ заналхийлэлийг батлах хүн байгаа юу?  

Глеб:   Та юу хэлэх гээд байна? Энэ мэдээж илэрхий байна. Энэ хүнийг бага насанд нь хүчиндэж, ял эдэлсэн этгээд экс найз хүүхнээ заналхийлсэн. Эхийг нь заналхийлсэн, эд мөрийн баримтууд,хохирогчийн мэдүүлгээр энэ батлагдсан. Уг этгээдийн сэтгэл зүйн хөрөг нь байна. Өөр танд юу хэрэгтэй юм?

Рома:  Хэрэв та заналхийлсэн талаар цагдаад хандсан бол энэ тэмдэглэгдэж, асуудал гарахгүй. Заналхийлж байсан, өргөдөл бичиж байсан, тэр дахиад л заналхийлсэн. Гэтэл бүх юм зөвхөн таны болон эхийн чинь мэдүүлэг дээр үндэслэж байна.

Саша:  Би ойлгож байна, би шууд л цагдаад өргөдөл бичсэн бол зөвдөх байсан байх. Гэвч тэр Аняд бүгдийг хэлнэ гэхээс айсан юм. Би үүнийг үнэхээр хүсээгүй. Тэр мөнгөө аваад бидний амьдралаас үүрд алга болох ёстой байсан.

Рома:  Харин та чадлаа.

Глеб:   Тэр танд хэллээ, тэр охиныхоо төлөө айсан. Нөхцөл байдал нь эгзэгтэй, та ойлгох байх. Хүүхэд нь үүнийг мэдэхгүй, охины насыг харгалзах юм бол, энэ асуудалд огт оролцуулахгүй байхыг хичээх хэрэгтэй. Энэ тэдний гэр бүлийн хувьд эмзэг сэдэв.

Рома:  Би сэтгэл зүйч биш мөрдөн байцаагч. Мөн Александрагийн гэр бүлийн асуудал надад хамаагүй. Хэнийг оролцуулах, хэнийг оролцуулахгүйг би шийднэ. Охины тухайд.

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  Ингэвэл би зурхайд итгэж эхлэх юм байна. Өнөөдөр надад аятайхан сюрприз амласан байсан. Үгүй ер өө! Энэ тэгэхээр, Добби эрх чөлөөтэй гэсэн үг үү?

Вад:  Чи энийг л хүссэн биз дээ?

Ева:  Ер нь юу болоод байгаа юм? Юу болоов? Салалт юм уу? Нөгөө зурагнуудаас болсон уу? Таныг залхаасан, тиймээс энэ нэг гайг холхон зайлуулахаар шийдсэн үү? 

Вад:  Зүгээр л ингэвэл чамд дээр гэж итгэсэн юм.

Ева:  Үгүй ээ, итгэхгүй байна. Юу болсон юм, яриач. Харх та хоёр муудалцсан уу? Яасан?

Вад:  Энэ, Комо дахь байшингийн түлхүүр. Одоохондоо тэнд амьдар. Шалгалт байхгүй, амлаж байна. Харин чи мессежинд хариулж байгаарай.

------------------------------------------------------------------------------------------------

Рома:  Таны амьдарч байгаа байшинг.... яаж зөвөөр хэлэх вэ?

Саша:  Захиалагчийнх.

Рома:  Захиалагчийнх, тиймээ. Энэ ердийн практик уу?

Саша:  Үгүй. Марина, захиалагч. Тэр... сэтгэл нь зовиноод, жирэмсний үлдсэн хугацаанд тэдэнтэй хамт байлгахыг хүссэн юм... Ихэвчлэн би тэгдэггүй. Хэн ч тэгдэггүй.

Рома:  Мөнгө үү?

Глеб:   Роман.

Саша:  Тиймээ. Гэхдээ ганц энэ биш. Энэ мөчид Игорь гарч ирж, би тэднийд нуугдаж болно гэж бодсон. 

Рома:  Харин ВадимЮрьевич, эсвэл Маринатай урд нь танилууд байсан уу?

Саша:  Үгүй.

Рома:  Тэгээд, та огт танихгүй байж тэднийд таван өдөр болсон...дээр нь таны хэлснээр, та хэнтэй ч ярилгүйгээр хамгийн түрүүнд шууд ярьсан хүн нь ВадимЮрьевич. Албан тушаалаас нь болсон уу? Тэр шийднэ гэж үү?  

Глеб:   Тухайн нөхцөлд түүний албан тушаал ямар ч хамаагүй, тэр танд, танай удирдлагад дарамт шахалт үзүүлээгүй.

Рома:  Хэрэв тийм бол та нар яагаад шууд цагдаа руу яриагүй юм? ВадимЮрьевич битгий ярь гэсэн үү?

Саша:  Үгүй ээ. Үнэндээ тэр яг тэр мөчид залгасан. Тэгээд тантай ярина гэж хэлсэн. Бүгдийг үнэнээр нь хэлээрэй гэсэн. Үнэндээ би.... түүнийг энэ бүхэнтэй хуталдуулсан. Болох...  энэ бүхэн түүнтэй хамаагүй байхын тулд юу хийх ёстой вэ? Хамгийн гол нь МаринаАлександровнад нууцаараа үлдэх ёстой. Би тэдний хүүхдийг тээж байгааг та ойлгож байгаа биз дээ? Би хүн алсныг ганцхан хүн мэдэж байхад хангалттай.

Глеб:   Биеэ хамгаалах зорилгоор.

Рома:  Та надаас бодолцож үзэхийг гуйсан дэндүү олон юм болчихоод байна. Охиноо... дүүгээ... Үгүй ээ, ямартай ч охинд.. ярьж болохгүй. Захиалагчийг түгшээж болохгүй. Гэтэл миний ширээн дээр хүн амины хэрэг байдаг. Мөн та нар юу ч гэж ярьсан, тэр хүний албан тушаал шүүхэд маш том нөлөө үзүүлнэ. Надад итгээрэй, та нарын талд биш.

Глеб:   Тэр ирлээ.

Рома:  Тэр захиалагчийн хувиар ирсэн. Тийм ч хямдхан биш гэж хэлье л дээ, үйл явцын захиалагч. Хэрэв тэр алагдсан этгээдийг мэддэг бол яахав? Магадгүй тэдний хооронд ямар нэг хувийн үзэн ядалт байсан уу? Магадгүй түүнийг ирэхэд нь алагдсан этгээд амьд байсан уу? Амьд байгаад зогсохгүй, тэдний хооронд зөрчилдөөн үүсэж, түүний үндсэн дээр аллага болсон байж болно.

Саша:  Би танд бүгдийг яг байгаагаар нь хэлсэн.

Рома:  Таны яриа надад хамаагүй, надад нотолгоо хэрэгтэй. Харин тэр нь надад алга. Танд ч гэсэн байхгүй бололтой.

Саша:  Юуны нотолгоо?

Рома:  Тэр аллага үйлдээгүй, таныг бүх гэм бурууг өөртөө хүлээ гэж хэлээгүй нотолгоо. Таны байдлыг бодолцвол хөнгөрүүлэх нөхцөл байгаа. Та түүний хүүхдийг тээж, тэднийд амьдрахын тулд мөнгө төлдөг. Яагаад үүний төлөө мөнгө төлдөггүй юм?

Глеб:   Үгүй ээ, ийм логикоор бол бүгдийг хөл толгойгүй эргүүлэх юм байна, тийм үү?

Рома:  Энэ бол миний ажил, янз бүрийн хувилбаруудаар шалгах, бүр хамгийн солиотой юм шиг санагддагийг хүртэл. Тэгээд ихэвчлэн  чухам тэд хамгийн зөв байдаг.

Саша:  Болсон явдлыг байгаагаар нь хэлсэн.

Рома:  Би таны охиныг байцаах ёстой. Надад таны нотолгооны хувилбар хэрэггүй. Тэр охин энэ бүхний хамгийн чухал гинжин хэлхээ. Тэр түүний эцэг нь. Таны хэлснээр тэр үүнийг мэдээгүй байж, гэхдээ..

Саша:  Гуйя, охиныг энэ бүхэнд хутгалдуулахгүй байцгаая.

Рома:  Би хуурамч зүйл хийж чадахгүй, учир энэ танай гэр бүлийн ямар ч юм нууцыг тайлна.

Саша:  Тэр огт мэдэхгүй гэдгийг та мэдэх үү?

Рома:  Харин та түүнд охин чинь гэдгийг хэлэх санаа байсан уу?

Саша:  Байсан. Гэхдээ ийм нөхцөл байдалд биш. Энэ амар юм биш. Харин одоо энэ нэгмөсөн бүгдийг нураана. Ээж байна. Би хариулах уу?  

Глеб:   Охиныг байцаах хувилбарыг хамгийн эцсийн тохиолдолд үлдээе. Та харж байна, бид энэ хэргийг хурдан мөрдөн шалгах, хамтран ажиллах хүсэлтэй байна.

Саша:  Тиймээ, би одоо очлоо.

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  О, чи энд байжээ! Янзтай!

Марк:   Босоод ир, одоо уянгын дуу тавина.

Аня:  Ёо, одоо биш...

Марк:   Ань?

Аня:  Үгүй ээ, яагаад ч юм надад жаахан хэцүү байна...

Марк:   Одоохон сайжруулаад өгье.   

Аня:  Битгий аваад бай, хэрэггүй.

Марк:   Би хөгжмөө багасгая.

Аня:  Чи яагаад байна аа? Болиоч!

Марк:   Таатай болгоё. Дургүйцэхгүй биз дээ?

Аня:  Би мэдэхгүй, битгий л дээ.

Марк:   Дургүйцэх хэрэггүй, би өөрөө бүгдийг нь хийнэ. Тайвшир.

Аня:  Хэрэггүй л дээ.

Марк:   Ээжээ, би таныг орж ирснийг сонссонгүй.

Кира:   Энэ юу болж байна?

Марк:   Та оройтож ирнэ гэсэн ш дээ.

Кира:   Чи даварчбайна уу?

Марк:   Үгүй ээ, би зөвхөн жаахныг л... Тэр л энэ лонхтойг хараад хоёулаа ууж үзье гэсэн.

Кира:   Энэ садар эмийг миний гэрээс зайлуулахад чинь би чамд нэг хором өгье.

Марк:   За, за, одоохон. Ань. Явцгаая.

Ань:  Юу?

Марк:   Ань!

Ань:  Одоохон... Хүлээ.

------------------------------------------------------------------------------------------------

Вит:  Сайн уу? Буцаад ирсэн үү? Та сайн уу.

Саша:  Виталя, энэ миний ээж.    

Вит:  Өө, таатай байна. Тэр яачихсан юм?

Саша:  Хүнд өдөр байлаа.

Вит:  Чи бүр ирсэн үү? Би дараа орох уу?

Саша:  Виталь, одоо биш. Тусламж хэрэгтэй юу, Саш?

------------------------------------------------------------------------------------------------

Валя:   Бурхан минь... Энэ хорт могойн үүр Аняг үргэлж татаж байх юм.

Саша:  Тэнд, гал тогоонд идэх юм байгаа, өөрөө учраа олоорой.

Валя:   Аняг надад буцааж өг. Тэр тэнд байх ёсгүй, түүнийг сайхан амьдралд уруу татах хэрэггүй, тэр тусмаа бусдын тансаг зүйлд уруу татах ч хэрэггүй. Шударга жирийн нэг хүний ​​насан туршдаа олж авч чадахгүй зүйлийг хүүхдэд үзүүлж болохгүй гэдгийг чи ойлгохгүй байна уу. Түүнийг надад буцааж өг!

Саша:  Аня надтай үлдэнэ. Байцаагч мөрдөн байцаалт дуустал ингэсэн нь дээр гэж хэлсэн. Бүх зүйлийг байгаагаар нь үлдээх хэрэгтэй.

Валя:   Үгүй чи... Амьдрал дахин хэзээ ч өмнөх шигээ болохгүй! Байцаагч ч гэсэн тэгж хэлээгүй. Чи дахиад л худлаа хэллээ.

Саша:  Тэр Аняг байцаахыг хүссэн.

Валя:   Ийм юм хийх хэрэггүй! Охиныг үүнд битгий оролцуул! Чи өөрөө бантан хутгасан, өөрөө учрыг нь ол. Ер нь тэгээд,охиндоо бүгдийг хэлнэ гэсэн тэнэг бодлоо толгойноосоо авч хая. Чи байдлыг зөвхөн улам дордуулна.

Саша:  Намайг сонс!Та л 14 жилийн өмнө дордуулсан. Ийм байдалд хүргэсэн бүх юмыг надад тохох хэрэггүй!

Валя:   Тохох оо?Тэгж яривал би бүх амьдралаа зөвхөн чиний төлөө зориулсан!Би чиний төлөө хайртай хүнээ орхисон!

Саша:  Та аавд хайргүй болоод л хаясан. Ядаж энийг өөртөө хүлээн зөвшөөрч болохсон.

Валя:   А, тэгэлгүй яахав! Би муу хүн! Харин эцэг чинь ариухан! Чи бүр төрсөн өдрөөр нь ид захидал явуулдаг! Чамд боломж байхад чи яагаад тэднийд очиж амьдраагүй юм? Тэр үргэлж чамайг хамгаалдаг байсан. Ер нь чиний энэ бүх утгагүй мунхаглалыг үгүй хийхийн тулд чамайг торлогдох хэрэгтэй байсан юм. Аав чинь тэнэг, чи ч түүнээс дээрдсэнгүй.

Саша:  Аав тантай гэрлэсэн болоод л тэнэг.Та амьдралдаа сэтгэл хангалуун уу? Та бүгдийг зөв хийсэн үү?

Валя:   Яаж хийх ёстой байсан гэж? Эсвэл чи надад зааж өгөх үү?

Саша:  Би мэдэхгүй.Та миний тийм боломжийг хаасан. Итгэл найдвараа алдаж, мөрөөдлөө ч биелүүлээгүй, гүйцээ, адгийн шаар! Та Анятай байвал бүх юм өөр болно гэж яагаад бодсон юм, а?

Валя:   Учир нь Аня чамаас илүү ухаантай!Бас чамаас ялгаатай нь тэр надад хайртай!

Саша:  Тийм болоод Аня үргэлж энэ могойн үүр лүү гүйгээд байдаг юм.

Валя:   Мэдээж л дээ! Бүх зүйлд намайг буруутгах амархан.Би л танихгүй хүнээс жирэмсэн болсон!

Саша:  Гүйцээ! Би маргааш цэвэрлэх үйлчилгээ дуудна,гэртээ хариарай.

Валя:   Хэрэв чи маргааш Аняг надад буцааж авчрахгүй бол би цагдаад өргөдөл өгнө!

------------------------------------------------------------------------------------------------

Марк:   Тэгээд, цаашаа өөрөө явчих уу?

Аня:  Надад эвгүй байна.

Марк:   Чи амьсгал, дээрдэнэ.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:  Тэгээд? Хэрэв мэдсэн юм бол яагаад надад хэлээгүй юм?

Ира:  Би үүнд буруугүй, МаринаАлександровна! Би Людмилад ингэж болохгүй гэж хэлсэн ч тэр миний үгэнд ороогүй. Үргэлж л түүнд хоол зөөдөг байсан. Намайг битгий халаач. Би буруутай биш, харин тэр.

------------------------------------------------------------------------------------------------

Саша:  Танд хэдийн бүгдийг ярьсан уу?

Вад:  Глеб чамайг мундаг байсан гэсэн. 

Саша:  Би үзлэг хийлгэсэн. Бүх үзүүлэлтүүд хэвийн. Таны хэлснээр бүгдийг баталгаажуулсан. 

Вад:  Баярлалаа. Одоохондоо өөртөө үлдээчих. Тэгээд чи ерөнхийдөө ямаршуу байна?

Саша:  Зүгээр. Тиймээ, үнэн, миний бие сайн байна. Бүгдийг ойлгож байгаа, гэхдээ зүгээр. Бас муу юм бодохгүйг хичээж байна. Би... танд мөнгийг чинь буцааж өгөх ёстой.

Вад:  Мөнгө чинийх. Бидэнд гэрээ байгаа, тиймээс хэрэггүй.

Саша:  Гэхдээ би танай гэрт бараг алуурчныг авчирна гэж бидний гэрээнд бичигдээгүй.

Вад:  Гол нь чи аюулгүй байна. Бас хүүхдэд ямар ч аюул байхгүй. 

Саша:  Тэгэхэд ээж надаар бахархадаг байлаа. Би онц сурлагтан, медаль түүгээд л, бүх олимпиадууд минийх байсан. Үлгэр жишээ охин.Тэгэхэд Игорь манай байранд амьдардаг байсан юм. Нэг тийм хүчтэй, бие даасан, зоримог, юунаас ч айдаггүй хүүхэд.Энэ л намайг хамгийн их татсан байх.Би үргэлж ээжийнхээ хяналтанд байсан үе.Ингээд бид хоёр хэдийн уулздаг боллоо. Тэр миний анхны эр хүн болсон. Ээжээс нууцалсан анхны хайр. Надад юу хамгийн их таалагдсаныгби мэдэхгүй. Би найз залуутай болсон гэдэг нь үү, эсвэл энэ бүгдийг нуухаас өөр аргагүй байсан нь уу. Гэтэлнэг хүн биднийг хараад ээжид хэлчихэж. Ээж ч намайг тэр дорнь эмчид үзүүллээ. Тэрнээс өмнө ээж намайг нэг сайн гүвшсэн. Тэгээд тэнд би жирэмсэн болсон нь тодорхой боллоо. Тэгээд л гүйцээ. Би ээжийнамьдралынх гол гутрал болж хувирсан. Ээж тэр даруй цагдаад өргөдөл бичсэн, тэгэхэд тэр хэдийн насанд хүрсэн, харин би үгүй. Би ээжийг болиулах гэж орилж хашхирч, уйлж үзсэн. Гэвч... Дараа нь Игорь зугтсан. Магадгүй, тэр хэзээ ч юм буцаж ирээд ээжид... бид хоёр сэтгэлтэй, эсвэл хайртай, энэ тэр гэж тайлбарлах байх гэж би найдаж хүлээсэн. Гэвч ээж юмаа цуглуулж аваад аавыг хаяж, намайг Москвад авчирсан юм.

------------------------------------------------------------------------------------------------

Люда:  Аня.Аня! Чи намайг сонсч байна уу? Аня! Алив, босоорой! Босоорой. Явцгаая, гэрт орцгооё.

Аня:  Би муу байна.

Люда:  Тэсээрэй.

------------------------------------------------------------------------------------------------

Саша:  Ээж надад хүүхэд 14 настай хүүхдийн амьдралыг баллана гэж яаж итгүүлсэн юм бүү мэд. Би өөрийн гараар  Анягаас татгалзсан хүсэлт бичсэн. Харин ээж охиныг өөрийнхөө нэр дээр болгосон. Бид бүгд нэг гэр бүл. Тэртээ тэргүй хамт амьдарч байна. Цаг хугацаа харуулна гэх маягаар. Цаг хугацаа явсаар, харин Аняд хэлэх улам хэцүү болж байсан. Би түүний хариу үйлдлээс үргэлж айдаг байлаа. Нэг хэсэг хугацаанд би бүр аргаа барьж, бодож үзээд...Би түүнд хэзээ ч үнэнээ хэлж чадахгүй нь гэж бодсон. Тэр хэрээр ямар нэг юм өөрчлөх, ямар нэг юм залруулах боломжоо улам үгүй хийсэн. Харин ээжид энэ яг хэрэгтэй зүйл байсан юм. Би хичээлээ ч орхисон. Ээж чи тийм л бие даасан юм бол өөрөө мөнгө ол гэж хэлсэн. Би ч эхэндээ зөөгчөөр ажиллаж, дараа нь... шатахуун түгээгүүрт мөнгө хураагч болж, ямар нэг аминдэмүүд дуудлагаар зардаг байлаа. Дараа нь надад Лужникад нэг лангуу санал болгосон. Тэнд гэрийн эзэгтэй нь нөхөртэйгээ хамт италиас хувцас зөөдөг байсан. Бид маш сайн харилцаатай. Тэр эмэгтэй үргэлж уйлсан, сэтгэлээр унасан явна. Нэг удаа илэн далангүй ярилцах үеэр нөхрөөсөө болж асуудалтай гэж хэлсэн. Хүүхэд төрүүлж чадахгүй. Биеийн нь аль нэг хэсэг асуудалтай байсан юм. Тэр надад, чи залуухан, нөхөрт гарна, хүүхэд төрүүлнэ, чиний бүх юм сайхан гэж хэлдэг. Харин минийх тавилан юм даа гэдэг. Тэгэхэд тээгч эх тийм ч хүчтэй хөгжөөгүй, тэгээд ч үнэтэй байсан үе. Ерөнхийдөө, би түүнийг өрөвдөөд түүнд туслая гэлээ. Яагаад гэдгийг би өөрөө ч мэдэхгүй. Гэхдээ л тэд надад мөнгө санал болгосон. Харин ээж энийг мэдсэний дараа намайг шууд гэрээсээ хөөсөн. Ийм биеэ үнэлэгч охин хэрэггүй л гэнэ. Харин бид...  би хүүхдийг хүлээж байх зуур бид дотноссон. Тэр хүүхэн надад санаа тавьж, надад өрөө хөлсөлж өгсөн. Би тэр хооронд чадах хэрээрээ ажиллаж байлаа. Ингээд дараа нь би хүү төрүүлж, гүйцээ үлгэр жаргасан. Хүүхдийг өгсний дараа би тэднийг дахиж хараагүй, тэр хүүхнийг ч тэр, нөхрийг нь ч тэр. Намайг байрнаас хөөж, нөгөө лангууг хааж, тэгээд мэдээж тэд мөнгөө ч төлөөгүй. 

Вад:  Мурьсан байх нь.

Саша:  Яахав, тэгж л таарсан. Гэхдээ.. бидний бүх юм албан бус, гэрээгүй байсан. Найз нөхдийн хувиар. Тэгээд ч би төсөөлж ч чадахгүй байсан юм. Дараа нь би тээгч эхийн сэдвээр бүгдийг судалж байхдаа, энэ бүхэн яаж...  Тэгээд... уншиж үзээд захиалагчид төрсний дараа тээгч эхчүүдтэй харьцах тийм ч дуртай биш байдагийг олж мэдсэн. Мэдээж энэ ойлгомжтой. Тээлээ, төрүүллээ, гүйцээ, баярлалаа, баяртай. Ерөнхийдөө хэцүү байсан. Гэртээ буцаж харилтгүй. Ээжид энэ тухай ярилтай биш. “Би чамайг гэж хэлж байсан” гэж хэлнэ. Байр сууц, мөнгө хэцүү байсан. Дараа нь хэсэг харилцаатай байсан. Хамт амьдарч, бүх юм бүтнэ гэж бодсон, гэвч.. бүтсэнгүй. Тэгээд... тийм учраас би анх эхэлсэндээ эргэж орсон, гэхдээ албан ёсоор, агентлагаар дамжуулан гэрээтэйгээр.  Гурав дахь хүүхддээ ээж болсон мөртлөө өөрийнхөө охинд ээж болж чадаагүй болж таарч байна. Эгчийн дүр эсгэдэг.

Вад:  Би ч гэсэн охиндоо аав нь болж чадаагүй.  

Саша:  Тиймээ, хачин юм шүү... ямар нэг чухал зүйлийг ойлгох үед хэдийн оройтсон байдаг.

Вад:  Чиний бүх юм тэгширч, чи Аняд үнэнээ хэлэх тохирох мөчийг олно гэж би итгэж байна.

Саша:  Итгэмээр л байна.

Вад:  Би Москвад дахиад саатах хэрэгтэй байна. Чи гэртээ харьж бай. Харин Маринад нэг ч үг хэлэхгүй. Бичиг баримттай хавтсыг түүнд өгч болно. Яаж мэдэхэв, энэ миний санаа гэж хэлээрэй. 

Саша:  Ойлголоо.

Вад:  Мөрдөн байцаалтыг бид аргална. Би бүх юм бүтнэ гэж итгэж байгаа.

Саша:  Би хүсээгүй. Нээрэн би хүсээгүй.

------------------------------------------------------------------------------------------------

Саша:  Ань, энэ чинь юу болж байгаа юм?

Аня:  Саш. Хэцүү байна.

Саша:  Хувцсаа тайл! Тайл!

Аня:  Саш, надад хэцүү байна. Нээрэн.

Саша:  Алив, босоодох! Алив, босооч!

Аня:  Битгий л дээ. Хэрэггүй.

Саша:  Алив, уучих.

Аня:  Уумааргүй байна.

Саша:  Уу гэж байна! Уу, уу, уу!

Аня:  Би хүсэхгүй байна! Би дахиад чадахгүй нь.

Саша:  Босоод ир.

Аня:  Хаашаа?

------------------------------------------------------------------------------------------------

Ира:  Саша ирсэн. Өрөөндөө орлоо.

Мари:  Мэдлээ, тэгж байгаад түүний өрөөнд очоод миний дамжуулсныг өгөөрэй. Яв.

Глеб:   Энэ. Александрагийн талаар миний олсон бүх юм. Энэ амаржих газрын баримт. 2006 онд амаржсан. Охин, 4100 грамм. Наана чинь бүгд бичээстэй.

Мари:  Тэгэхээр, ямартай ч хүүхэдтэй байх нь.

Глеб:   Тийм эсвэл үгүй. Иргэний бүртгэлийн архивт тэр хүүхэдтэй гэх бүртгэл байхгүй. Харин түүний эх ВалентинаИвановнад тийм бүртгэл байна. Төрсөн он сар нь амаржих газрын баримттай таарч байгаа. Охиныг Аня гэж нэрлэсэн.

Мари:  Тэгээд... Ямар гээч балай юм бэ? Саша эх нь юм уу, биш үү?

Глеб:   Тэр үед Саша 14 настай байсан байна. Бага насандаа хүүхэд гаргавал эмээ өвөөг нь эцэг эхээр бүртгэх тохиолдол байдаг. Олонд мэдэгдэхгүй, шившиг болгохгүй гэж. Яг л тийм тохиолдол болсон бололтой.

Мари:  Энэ тэгээд хууль ёсных уу?

Глеб:   Ийм ярвигтай нөхцөлд төрийн байгууллагууд ихэвчлэн харж үздэг, дахин хэлэхэд,олонд мэдэгдэхгүй, шившиг болгохгүй, залуу эхийн амьдралыг баллахгүйн тулд.

Мари:  Тэгээд, эцэг нь хэн юм? Эцэг нь яасан бэ?

Глеб:   Эцгээр нь өвөөг нь бичсэн болж таарч байна. Гэхдээ тэр тэд нартай амьдардаггүй, хэдийн салсан, охиныг өсгөх ажилд оролцоогүй.     

Мари:  Үгүй дээ, би жинхэнэ эцгийг нь хэлж байна. Юм байна уу?

Глеб:   Чи надаас Александрын тухай мэдэхийг хүссэн. Харин миний мэдсэн бүх юм энэ. Жинхэнэ эцгийнх нь талаар хайгаагүй, тэгээд ч тийм мэдээлэл алга.

Мари:  Глеб, би мэднэ, хэрэв хэрэгтэй бол чи бүгдийг олдог. Тус болооч, Анягийн эцгийн талаархи мэдээллийг олж мэд. Мөнгө асуудал биш, гол нь бүх юм тодорхой болох ёстой. Тиймээ... Энэ тээгч эхийн бүх юм тийм ч даржин биш гэдгийг би мэдээд байсан юм. Миний зөв байсан байна.

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  Битгий л дээ, хүйтэн байна.

Саша:  Зүгээр ээ, зүгээр. Амаа хамхи, тэгээд тэвч. Аня минь дээ!

Аня:  Намайг уучлаарай.

Саша:  Зүгээр дээ. 

Аня:  Уучлаарай!

Саша:  Санаа зоволтгүй.

Төгсөв

 

 

Back to episodes Go home