54:28 мин
Дүрүүд:
Эр:
Вадим Маринагийн нөхөр
Игорь Сашагийн хамтран амьдрагч асан
Виталий Сашагийн хөрш
Роман мөрдөгч
Коля мөрдөгч
Илъя Ачаа тээврийн зуучлагч
Марк Кирагийн хүү
+Глеб
+Дима
Эм:
Марина хүүхэд захиалагч
Саша тээгч эх
Валя Сашагийн ээж
Аня Сашагийн охин
Люда Вадимын гэрийн тогооч
Ира Вадимын гэрийн үйлчлэгч
Кира Маринагийн найз хүүхэн
+Нина клиникийн эмч
------------------------------------------------------------------------------------------------
СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА
------------------------------------------------------------------------------------------------
Коля: Сайн уу.
Рома: Сайн уу.
Коля: Дэн буудлаас нэг эрэгтэй яриад нөгөө ам зургийн таньсан байна.
Рома: Тийш нь эргүүл явуул.
Коля: Явуулсан. Гэвч тэр ирж хоноогүй гэж хэлсэн. Аан тийм, нэр нь Игорь.
------------------------------------------------------------------------------------------------
Игорь: Саарал аа, юу байна. Чи хэдийн Москвад ирчихсэн үү? Тиймээ, бүгд хүчинтэй хэвээр. Хэдэд хөдлөх вэ, хаашаа очих вэ? Зургаад уу? Тохирлоо. Хаягаа явуулчих, би яваад очъё. Аан-ха, тэгье, холбоотой байгаарай.
------------------------------------------------------------------------------------------------
Тээгч эх – 4 р анги
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Салхилахаар шийдсэн юм уу?
Саша: Нэг тиймэрхүү.
Мари: Миний Дёмушка дажгүй юу? Ээж нь дэргэд нь байна, ээж нь чамтай хамт байна.
Саша: Марин, өчигдөрийн явдлын тухайд. Би Анягаас болж дэндүү санаа зовоод, тэгээд...
Мари: Уучлалтыг хүлээн авлаа. Би бүгдийг ойлгож байна, Саш. Сүртэй юм байхгүй, мартъя. Чи одоо санаагаа зовоож болохгүй, чи мэднэ. Тэгсэн ч чи нэг л тайвангүй байх юм. Хар даа, бүх бие чинь чангарчихаж. Зүгээрээ, бид үүнийг залруулна. Явж иллэг хийлгэнэ. Өглөөний ундаа уугаад хөдлөх үү, а? Тэнд жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан янзтай хөтөлбөртэй, чи тайвширна. Санаа зоволтгүй, ямар ч утас шөрмөс, талбай байхгүй, цэвэр иллэг.
Саша: Үгүй ээ, үгүй, би өнөөдөр чадахгүй.
Мари: Яагаад?
Саша: Би ээжид туслах ёстой.
Мари: Юугаар?
Саша: Тэнд... байранд нь.
Мари: Нүүх юм уу?
Саша: Нэг тиймэрхүү. М
Мари: Ойлгомжтой.
Саша: Би ээжийн асуудлыг нэг тийш болгосны дараа хамт явцгаая.
Мари: Чи хүссэн мөнгө надад байгаа. Хүүхэдтэй холбоотой, тэр дундаа төлбөртэй холбоотой бүгдийг би хариуцна. Тохирох уу?
Саша: За.
Мари: Вадим Юрьевичийг иймэрхүү асуудлаар оролдох хэрэггүй, ойлгосон уу? Сайн байна. Би шүршүүрт орлоо, дараа нь мөнгөө аваарай. Хүлээ.
------------------------------------------------------------------------------------------------
Мессеж /Валя/: Игорь ирээгүй юу?
------------------------------------------------------------------------------------------------
Рома: Яагаад шууд утсаар яриагүй юм?
Илъя: Тэр мөн үү, биш үү гэж эргэлзээд. Эндүүрсэн байж мэднэ. Адилхан байж ч мэднэ. Бас буцаад ирж магадгүй гэж бодсон.
Рома: Дахиад эхнээс нь. Тэр юу хайсан бэ?
Илъя: Гэр бүлээ. Буруу хаяг өгсөн байна гэж байсан. Хадам эхийгээ олохоор шийдсэн. Дараа нь орлогч сайдыг машины дугаараар хайгаад байсан.
Коля: Юун балай юм бэ?
Илъя: Би ч тэгж бодсон, их л сэжигтэй.
Коля: “Надад сэжигтэй санагдсан, тэгсэн ч цааш хайхаар шийдсэн” гэж. Чи хэн нэгэнд үргэлж ингэж тусалдаг уу?
Илъя: Үгүй яахав дээ, тэр зүгээр, нийтэч залуу. Харин одоо л би тэр их эвгүй харцтай байсныг ойлгож байна.
Рома: Түүний хайсан нэр, хаягийг тогтоосон уу?
Илъя: Тиймээ. Миний браузерт түүний бүх түүхүүд байгаа. Би хамтран ажиллаж, туслахад бэлэн. Би мэдээгүй. Яасан, тэр олсон юм уу? Ямар нэг муу юм уу?
------------------------------------------------------------------------------------------------
Сайт дээр бичээс:Орлогч сайд Белозёровын охины нүцгэн үнэн
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Хараал ид!
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Тэгээд, би яах юм?
Саша: Чи эндээ үлдэнэ.
Аня: Таныг хаа нэгтэй зугаацаж байхад уу?
Саша: Надад ажил байна.
Аня: Тэгвэл би чамтай хамт явах уу?
Саша: Надтай явж болохгүй.
Аня: Чамтай хамт явж болдоггүй хаашаа явж байгаа юм?
Саша: Гүйцээ, дэндүү их асуулаа.
Аня: Харин хариулт нь маш бага. За яахав, тэгвэл би усан санд суулаа.
Саша: Өдөржин тэнд хэвтээд байвал хөөнө /хөөж томрох/ шүү.
Аня: Тэгээд өөр юу хийх юм?
Саша: Өрөөндөө байж, хичээлээ уншиж болно.
Аня: Больчих! Яг гэр шиг. Тийм бол яах гэж гэрээсээ явсан юм?
Саша: Тэгэхээр, Маринагаас холхон байгаарай. Тэр чиний найз ч биш. Бид айлд байгаа, тэд бол хүний хүмүүс.
Аня: Намайг хүний хүмүүстэй үлдээх нь үү? За, за, ойлголоо. Энэ ямар салах ёс вэ?Чи ер нь буцаж ирэх үү?
Саша: Тэнэг юм битгий ярь.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Энэ юун новш вэ?
Вад: Би учрыг нь олно. Санаа зоволтгүй.
Мари: Өнгөрсөн удаа чи бас л ингэж хэлсэн. Тэр охин зөвхөн гай дуудах юм, түүнийг барьж аваад...
Вад: Миний охиныг яахыг битгий заагаад бай. Нэгийг нь хэдийн өгсөн.
Мари: Энэ чиний шийдвэр байсан гэж би бодсон.
Вад: Харин чи надад маш оновчтой хэлж өгсөн. Би одоо учрыг нь олно, чамд ер хамаагүй.
Мари: А, надад хамаагүй юу? “Эхний гэрлэлтээс үлдсэн охиндоо гутарсан орлогч сайд Белозёров эхнэрийнхээ хамт тээгч эхэд хандахаар шийджээ”. Энэ надад бас хамаагүй юу?
Вад: Энэ миний эсрэг захиалгат явуулга. Ева энд ямар ч хамаагүй.
Мари: Мэдээж! Хэнд ч хамаагүй. Гэвч энэ бүх мэдээнүүдээр гарч байна. Түүнээс болж бидний хүүхдийн тухай бичих болно. Ер нь тэд тээгчийг хаанаас мэддэг байна аа?
Вад: Харин бид нууцалсан билүү?
Мари: Бид зарлаагүй.
Вад: Юу гээч, чи өөрөө төрүүлсэн бол бүх анхаарал чам дээр байх байсан. Ихэнхдээ эерэг байдлаар. Харин энэ бол чиний сонголт. Энэ бидний шийдвэр. Би бүгдийг зохицуулна.
------------------------------------------------------------------------------------------------
Люда: Хавчуургатай талх?
Саша: Үгүй ээ, нэг гуйх юм байна. Намайг эзгүй хойгуур та Аняг харж байхгүй юу?
Люда: Мэдээж. Санаа зоволтгүй.
Саша: Баярлалаа.
Люда: Кофе, Вадим Юрьевич? Өглөөний мэнд.
Саша: Мэнд.
Мари: Энэ. Гарын үсэг авахгүй, ямар танихгүй хүмүүс биш. Хэрэв чи бэлэн бол хүргээд өгье.
Саша: Би такси дуудсан, чи иллэгэнд явна ш дээ.
Мари: Тэгээд, иллэг хотод байдаг. Би чиний оронд Кираг авсан. Чи ийм мөнгөтэй таксигаар явахгүй биз дээ? Явцгаая.
Ира: Бүр найзууд болоо юу?
Люда: Тэгээд юу гэж? Дүүдээ санаа нь тавьж байна даг.
Ира: Чи өөртөө л санаа тавьсан нь дээр. Энэ тээгчтэй чи найзлаад яасан ч сайнаар дуусахгүй. Чамайг л баллана.
Люда: Битгий хүмүүсийг муулж бай. Ажил бага байгаа юм уу? Хэрэгт дурлаад.
------------------------------------------------------------------------------------------------
Коля: Түүний паспортоор зөвхөн Москва орох төмөр замын тасалбар байна. Галт тэрэг, нисэх онгоцны өөр нэг ч тасалбар алга.
Рома: Тэгвэл хотод байгаа. Эсвэл машинаар явсан.
Коля: Паспортоор авсан сим карт нь бас л бүртгэлгүй байна. Тэр буруу гарын сим ашиглаж байгаа байх. Суллагдаад удаагүй.
Рома: Тэр эрэн сурвалжлагдаж байгаагаа мэдээд дэн буудлаас зугтаж. Гэхдээ тэр Москвад л байгаа байх. Багш эмэгтэй, орлогч сайдыг хайсан, хэзээ ч гэрлэж байгаагүй атлаа экс эхнэрээ хайсан.
Коля: Багшийг бид байцааж болно, харин орлогч сайдыг...
Рома: Байцаах уу? Бидэнд өрөөнийх нь хүний мэдүүлгээс өөр юу ч алга. Тэгэхээр ингэе. Валентинагийн хаягийг олж очоод түүнтэй ярилц. Бодвол Игорь түүнтэй уулзсан байх. Харин би орлогч сайдтай уулзах гээд үзье.
Коля: Дмитричээр дамжуулах юм уу? Иймэрхүү зүйлд шууд л...
Рома: Үгүй ээ, Дмитричид илтгээд хэрэггүй, гэнэт аз таарч мэднэ. Гүйцээ, юм мэдвэл залгаарай. Харин ийшээ криминалистуудыг ирүүл, юу ч юм олж магадгүй, мэдэхгүй юм, хурууны хээнүүд, дээжүүд мэргэжилтнүүдэд хэрэг болно.
Коля: Мэдлээ.
------------------------------------------------------------------------------------------------
Кира: Зурагнууд нь шинэ биш байна. Зүгээр л хэн нэг нь новшрохоор шийдэж. Бухимдах хэрэггүй. Хүсвэл чинь би Лёшкагаар мэдээд өгөх үү?
Мари: Үгүй ээ, хэрэггүй. Өөрөө учрыг нь олно гэсэн.
Кира: Мэдлээ. Харин хүүхдийн тухайд, тиймээ, нэг нь ам алдсан байна. Чи ярьсан уу?
Саша: Юу?
Кира: Чи юу гэж байна.
Мари: Түүгээр оролдох хэрэггүй. Ирчихлээ.
Саша: Баярлалаа. Дуусангуутаа залгая.
Мари: Над руу биш. Манайд жолооч байдаг.
Саша: Тиймээ, мэдээж.
Кира: Зуун хувь энэ хүүхэн.
Мари: Дахиад л тэр муу хөгийн Евагаас болсонд уур хүрчихлээ. Би Вадимд хэлээд л байсан, нэг юм шийдэх хэрэгтэй, Ева хоёр хөлтэй гай гэж.
Кира: Харин тийм. Асуудлыг дор нь шийдэх хэрэгтэй, дараа нь уйлах юм болно. Сонсооч, Марина, бухимдах хэрэггүй. Энд чиний тухайд, муулсан зүйл юу ч алга.
Мари: Миний нэр тэр өлөгчний хажууд байхыг би ерөөсөө хүсэхгүй байна. Ялангуяа ямар нэг хогийн пабликуудад.
Кира: Найз минь сонс, чи тайвшрах хэрэгтэй. Алив, гишгээд өг. Явцгаая.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Юу хэрэгтэй юм?
Марк: Энэ өглөөний мэнд гэсэн үг үү? Гараад ир, зугаалцгаая.
Аня: Үгүй ээ, хүйтэн байна.
Марк: Чи гараад ир, би дулаацуулъя.
Аня: Өнөөдөр дахиад л төрсөн өдөр чинь үү? Дахиад л ээжтэйгээ зугаалах гэж байна уу?
Марк: Би жинхэнээсээ инээж сурна аа. Элжейн машиныг харсан уу? Хүсч байна уу?
Аня: Юу, нээрэн үү?
Марк: Хараад байхад, чи хэнтэй харьцаж байгаагаа ойлгоогүй байна, тийм үү?
Аня: Хараад байхад тэнэг юмтай.
Марк: Үнэнд орохоо больчих. Явцгаая!
Аня: За яахав, тэгэхгүй бол чи тэсвэр алдаж үхэх нь. Хүлээж бай.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Испанид байшин авна, урьдчилгаа хэрэгтэй.
Вит: Тийм яаралтай юу?
Саша: Хамгийн сайн хувилбар гэсэн.
Вит: Ойлгомжтой. Туслах уу?
Саша: Өөрөө чадна.
Вит: Үгүй ээ, чи мөнгөтэй, бас ганцаараа гэж байна.
Саша: Үгүй ээ, үгүй, би өөрөө, баярлалаа.
Вит: Алив, би. Яг зүгээр биз? Яагаад гэхээр энэ бүхэн нэг л хачин байна.
Саша: Чи яасан, намайг зураг явуулсангүй гэж гомдсон уу?
Вит: Тиймээ, тэр ч гэсэн.
Саша: Хэрэв илгээвэл явуулах уу?
Вит: Би санаж байна, Сань. Ер нь чи хаашаа ч битгий яв, а? Хоол захиалъя, би идээгүй...
Саша: Май энэ, ав. Идээрэй. Би явлаа.
Вит: Энийг ав. Экс чинь гэнэт хүрээд ирж мэднэ. Ер нь тэгээд мөнгөтэй явах аюулгүй биш.
Саша: Санаа тавьсан чамд баярлалаа. Наалдах гээд байвал... Баяртай.
------------------------------------------------------------------------------------------------
Кира: Мм... Аяар! Чи наашаа тэр жирэмсэн хүүхнийг чирч ирэх гэж байсан уу?
Мари: Чанга байх нь надад таалагддаг.
Кира: Тиймээ, чамайг гаж донтойг би мэддэг. Сонсооч, тэр тээгч цацсан юм биш үү? Тэр мөнгөний төлөө яахад ч бэлэн.
Мари: Гэхдээ энэ түүнд ямар хэрэгтэй гэж?
Кира: Зөвхөн мөнгө. Ийм хүүхэн нөхөрийг ч булааж чадна. Гэхдээ танай Вадик ийм хүнд татагдахгүй л дээ. Тиймээс зөвхөн мөнгө.
Мари: Ийм юмны төлөө хэдийг төлдөг гээч? Шалихгүй мөнгө.
Кира: Ай, новш гэж!
Мари: Хөөе, хоёулаа солигдох уу?
Кира: Тэгье. Чиний хувьд шалихгүй мөнгө, түүнд бол амьдралынх нь хагас жил. Тиймээс, хүүхдээ гар дээрээ авах хүртлээ түүнд юу ч битгий өг. Үгүй бол ямар байдгийг мэдэх үү? Тэр мөнгөө аваад дараа нь чамайг шантаажилж эхлэнэ, алив дахиад өг, үгүй бол хүүхдийг өгөхгүй гэж.
Мари: Бидэнд гэрээ байгаа.
Кира: Түй! Гэртээ чамд юу болох юм? Бид бүр өөрийнхөө тэгчийн паспортыг нь хурааж авсан. Гэтэл чи бүр гэртээ авчирчихсан. Хуулиар бол тэр эх нь, тиймээс хүүхдийг өгөхгүй байж болно.
Мари: Сонс, чи л надад тэр эмнэлэгийг санал болгосон. Тэнд бүх юм ном ёсоороо, асуудал гарахгүй гэж хэлсэн.
Кира: Би одоо эмнэлэгийг биш харин тээгчийг ярьж байна. Тэр нэг л ойлгомжгүй. Дүүгээ аваад ирсэн, эх нь үргэлж ямар нэг асуудалтай. Миний зөв совин хэзээ ч хуурч байгаагүй. Ой, ямар сайхан юм бэ!
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Та гэртээ байна уу? Хаана? Удахгүй очлоо. За. Тиймээ, би бүгдийг нь авсан, бүгдийг ойлгосон.
Валя: Аняг гэрт нь авчир. Сонсов уу? Би чамтай ярьж байна.
Саша: Үгүй.
Валя: Юуны чинь үгүй? Чи өөрөө хэлэхдээ Игорьтой асуудлаа шийдсэн гэсэн.
Саша: Би тэгж л бодсон. Тэр 3 саяыг нэхсэн, үгүй бол Аняд хэлнэ гэж сүрдүүлсэн.
Валя: Чи л үүнд хутгалсан, миний үгэнд ороогүй, гурван саяыг нь төл. Чи тийм л баян юм бол.
Саша: Би яагаад төлөх ёстой гэж?
Валя: Яагаад гэхээр Аня юу ч мэдэхгүй.
Саша: Би Аняд хэлмээр байна.
Валя: Чи солиоров уу? Нэг бол тэр хүүхдийг хаашаа ч юм авч явна, одоо ч хүссэн бүхнээ хэлнэ гэж байдаг.
Саша: Би ингэж амьдарч залхлаа. Би аль эртнээс л үүнийг хэлмээр санагдсан.
Валя: Тийм үү? 14 жил хүссэн, тийм үү?
Саша: Тиймээ, өөрөө төсөөлөөд үз. Гэхдээ танд яаж ойлгуулах вэ? Та ингэж амьдардаггүй ш дээ.
Валя: Хүн чанар чинь сэрэв үү? Чи биеэ худалдаж байхад тэр чинь яагаад унтаж байдаг юм? Аня миний охин. Миний охиноор үлдэнэ, ойлгосон уу?
Саша: Ингэж ярихаа боль. Энэ худлаа гэдгийг та сайн мэднэ. Аня миний охин, та л нэр дээрээ болгосон.
Валя: Яагаад гэвэл чи түүнээс татгалзсан.
Саша: Тиймээ, та намайг албадсан!
Валя: Сонирхолтой нь, чи хүүхэд гаргаж өгч байгаа тэр хүмүүс бас л чамайг албадсан уу?
Саша: Би 14 настай байсан, би хүүхэд байсан, юу ч ойлгоогүй явсан.
Валя: Ийм байдаг аа!Чи 14 насандаа унтаж хэвтэхээ мэдсэн байж харин саяхнаас л бодож сурч байдаг. Тэгэхээр ийм байна. Чи түүнд 3 саяыг нь өг, тэгээд зайлна биз. Харин бүх зүйл ямар байсан хэвээрээ үлдэнэ. Хэрэв айж байвал надад дугаарыг нь өгчих. Би өөрөө утсаар ярьж уулзаад өөрөө мөнгийг нь өгье. Энд чиний тухай, бас миний тухай яригдаагүй. Бид одоо бүхнийг зөвхөн Анягийн төлөө хийж байна.
Саша: Тэр алга болно гэсэн баталгаа хаана байна? Мөнгө нь дуусвал дахиад л гүйгээд ирнэ.
Валя: Би учир мэдэх хүнтэй ярилцсан. Түүн шиг юмнууд ихэвчлэн авах юмаа аваад алга болдог. Тэр чамаас юм салгаж болно гэдгийг сайн ойлгоод чамайг дарамталж байна. Ер нь анхнаасаа би эхлээд түүнтэй ярилцах ёстой байсан юм.
Саша: Энэ гарц биш.
Валя: Ямар гарц байгаа юм? Чи үүнийг яаж төсөөлж байна? Тэр бүх мэдээллийг Аняд яаж хэлэх гэж байна? “Анечка, суучих, тэгээд сонс. Чиний ээж чиний эмээ. Чиний эгч чиний ээж. Харин чиний аав ээжийг чинь хүчиндсэн гэмт хэрэгтэн”. Мөн үү?
Саша: Бодож үзье.
Валя: Бодно гэнэ! Бид нэг удаа бодож үзсэн. Бод, бид хамт бодсон. Чи намайг бүх юманд буруутгахыг би зөвшөөрөхгүй. Энэ бүхэн эхлэх үед чи хэдэн настай байсан Аня одоо яг адилхан настай. Сонирхолтой нь тэр энэ үнэнг яаж хүлээж авах бол? Чи хаачих гээв? Чи хаачих гэсэн юм? Миний хэлснээр л хий!
------------------------------------------------------------------------------------------------
Вад: Та нар үүгээрээ юунд хүрэх гээв? Би одоо айсандаа гүйж очоод бүгдэд нь гарын үсгээ зурна гэж бодсон уу?
Дима: Чамайг хэн ч айлгахыг хүсээгүй. Хэрэв чи зөрүүдлэхгүйгээр шууд гарын үсгээ зурсан бол ийм яриа огт болохгүй байсан. Ямар тийм аймшигтай юм болчихоов? Чиний охины тухай, уучлаарай, мэдээж... Тэртээ тэргүй бүгд мэднэ.
Вад: Тэгмэгц та нар эхнэрийг...
Дима: Тиймээ. Миний шийдвэр биш, уучлаарай. Харин ч би ятгасан. Миний хувьд энэ хүн бүхний хувийн асуудал. Хүсвэл тээгч, хүсвэл өөрөө.
Вад: Өөрийнхөө бодлыг өгзгөндөө чих.
Дима: Ойлгож байна. Би ч гэсэн гонсойх байсан. Гэвч тэнд санал нийлэхгүй байж мэднэ. Манай орон чинь үнэн алдартных. Яаж хөөрөгдөж болохыг мэдэх үү?
Вад: Чи дууссан уу?
Дима: Надад энэ бүгд таалагддаг гэж чи бодсон уу? Үнэндээ би чадлаараа чамайг хаацайлж байна. Зүгээр л чамд чиний ажил, надад минийх байгаа. Тэгээд Вадим... Би бусадтай адилхан биш. Ул шагайхыг хүсдэг хэн нэгэн үргэлж байдаг юм. Светлана, баяртай!
Света: Баяртай. Вадим Юрьевич, цаг товлоогүй хүн ирсэн байна.
------------------------------------------------------------------------------------------------
Игорь: Хонгор оо, чи яасан бэ, чи хаана байна? Би ирчихсэн, чамайг олж хардаггүй.
Саша: Харин би ажилтай байна, би яарч байна. Яараад байвал би саатуулахгүй.
Игорь: Харин одоо ойлгосонгүй.
Саша: Бас чи мөнгө авахгүй. Дахиад залгавал, ямар нэг юм бичвэл би өргөдөл бичиж цагдаад өгнө.
Игорь: Чи юу бичих юм, хайрт минь?
Саша: Айлган сүрдүүлж мөнгө авдаг. Хүн зоддог гэж. Харин Аняд юу хэлмээр байна, тэг ээ, хэл. Эцэг нь өөрийг нь 3 саяар үнэлсэн гэмт хэрэгтэн гэвэл баярлахгүй л байх.
Игорь: Хонгор минь, чи нэг л... Чи хүрээд ир, тэгээд...
Саша: Тонил цаашаа!
Эм: Энд танд..
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Үгүй ер өө!
Марк: Харин чи итгээгүй.
Аня: Тэгээд, үнэхээр чинийх юм уу?
Марк: Аав төрсөн өдрөөр авчирч өгсөн юм. Минийх, зөвхөн минийх.
Аня: Дахиад нэг.
Марк: Дахиад болно оо. Харин яаж гуйхаас болно.
Люда: Аня! Сайн уу. Аня, тэнд...
Марк: Муу зарц бидэнд юу хийхийг заах юм гэнэ!
------------------------------------------------------------------------------------------------
Рома: Хүлээж авахыг зөвшөөрсөнд баярлалаа, Вадим Юрьевич.
Вад: Ихэвчлэн танай удирдлага надтай ирж уулздаг.
Рома: Ойлгож байна. Гэхдээ ингэсэн нь дээр гэж би шийдсэн юм.
Вад: За, гол юмаа ярилцъя.
Рома: Та энэ хүнийг таних уу?
Вад: Үгүй ээ, энэ хэн бэ?
Рома: Разумовский Игорь Сергеевич.
Вад: Ийм хүн мэдэхгүй.
Рома: Гэрчүүдийн мэдүүлгээр, тэр таны тухай мэдээллийг интернетээс хайж байсан хүн.
Вад: Энэ хэн болохыг мэдэх юм алга. Ямар гэрчүүдийг мэдүүлгээр?
Рома: Ямар ч сэжигтэй зүйл, ямар ч сүрдүүлэг танай гэр бүлд ирээгүй юу?
Вад: Үгүй ээ, манай тэнд хаа сайгүй хамгаалалттай. Энд ч тэр, хотхонд ч тэр.
Рома: Харин энэ хүнийг та таних уу?
Вад: Анх удаа харж байна.
Рома: Та анхааралтай харах юм уу?
Вад: Харин энэ нөхөр яасан юм?
Рома: Хүн амины хэрэгт сэжиглэгдсэн. Хоёр удаа ял эдэлсэн.
Вад: Тэнд над руу тодорхой чиглэсэн юм, эсвэл... Интернетэд хэн ч юу ч хайж болно.
Рома: Одоохондоо тодорхой юмгүй, зүгээр л танд анхааруулах гэсэн юм. Бас та ямар нэг байдлаар мөрдлөгөд тус болж магадгүй.
Вад: Би үүнд та нарт юугаар ч туслаж чадахгүй. Ер нь тэгээд та ийм олон ойлгомжгүй мэдээлэлтэй ирж яаралтай уулзахыг шаардсан нь хачин байна.
Рома: Танд төвөг удсанд уучлаарай. Хэрэв ямар нэг юм санавал, эсвэл... Хэл өгөөрэй. Баярлалаа.
Вад: Глеб уулзах хэрэгтэй байна.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Сайн уу, чи хаана байна?
Аня: Чи намайг үлдээсэн тэр газартаа. Яасан?
Саша: Чи зүгээр биз дээ?
Аня: Тиймээ. Ер өөр байсан удаа бий юу?
Саша: За, за, би удахгүй очлоо. Ярилцах хэрэгтэй байна. Чамд хайртай шүү.
Аня: Чи өнөөдөр дэндүү уянгын хайлалтай байна. За тэгье, удахгүй уулзъя.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Би чамд анхааруулсан!
Игорь: Би ч гэсэн чамд анхааруулсан, нархан минь. Надад новшроход би дургүй.
Валя: Би чамд хэлсэн ш дээ! Энэ новшид мөнгийг нь өг гэж хэлсэн!
Игорь: Амаа тат, өлөгчин минь! Чи оройтож ээжийнхээ үгийг сонсохоо больжээ, эрт эхлэх ёстой байсан юм. Тэгэхээр ийм байна, чамд хагас цаг байна. Мөнгө авчир, чамд байгааг би мэднэ. Хүлээе, хайрт минь! Тэгээд дураараа аашлах хэрэггүй, сэтгэл санаа авах юм алга. Харин би тэр хооронд хайрт хадамтайгаа ярилцаж байя. Чи яаж байна, ээж гуай?
------------------------------------------------------------------------------------------------
Марк: Хэн ч саад болохгүйн тулд. Чи яасан бэ?
Аня: Яагаа ч үгүй. Ганц удаа зугаалуулсан болохоор би шууд чамтай унтана гэж бодсон уу?
Марк: Шууд биш байж магад.
Аня: Чи даварч байна уу? Өөртөө бэлэн охин олсон уу?
Марк: Үгүй чи юунд... Хөөе, чи хаачих гээв, би ойлгосонгүй?
Аня: Том болоод ойлгоорой.
Марк: За, уучлаарай! Чи юундаа уурласан юм? Бид хоёулаа үүнийг хүсч байгаа гэж би бодсон.
Аня: Сайн бод! Хаалгаа!
Марк: Ань!
Аня: Хаалгаа!
Марк: Чи юундаа зугтаасан юм? Алив, тайвширцгаая л даа! Новш гэж!
------------------------------------------------------------------------------------------------
Нина: Санаа зовох шалтгаан харахгүй байна. Александра манайд шалгагдсан хүн, өмнөх захиалагч нараас гомдол ирээгүй. Бид хиймэл үр тогтоолтоор 20 жил болсон, манай бүх юм тодорхой, хуулийн дагуу. Эцсийн эцэст та нар гэрээ байгуулсан.
Мари: Тийм л дээ. Харин манай улсад хэн энэ гэрээг мөрддөг байсан юм?
Нина: Бид тээгч эхчүүдийн сонголтыг нарийн хийдэг, бид хатуу сонголттой.
Мари: Харин та нар тэр Сашаг яаж шалгаснаа хэлж өгөхгүй юу? Үнэндээ тэр өөрөө ямар ч хүүхэдгүй. Харин тээгч эхээр зөвхөн төрж байсан эхчүүдийг авдаг байх аа?
Нина: Тиймээ, тэгдэг. Сашагийн хувьд онцгой тохиолдол. Тэр манайд анх тээгч эх байхдаа амаржиж байсан. Гэхдээ хиймэл үр суулгах ажиллагаа манайд хийгдээгүй. Харин хүүхэд нь эрүүл төрж, захиалагч ямар ч гомдол гаргаагүй.
Мари: Хүлээгээрэй, хиймэл үр суулгалт танайд биш атлаа танайд амаржсан гэж юу гэсэн үг вэ?
Нина: Марина Александровна, бид тээгч эхчүүдийг төрөх хүртэл нь үйлчлүүлэгч нартай холбоо тогтоохгүй байхыг байнга зөвлөдөг гэж би танд анхааруулж байсан. Таны байгаа байдал энэ арга барил зөв байсныг дахин нэг нотолж байх шиг байна.
Мари: Юу нь зөв, юу нь бурууг би өөрөө шийдье.
Нина: Сашагийн эрүүл мэндтэй холбоотой бүх мэдээллийг би танд хэдийн өгсөн. Дахиад давтаж болно.
Мари: Чи нэг л юм давтаж яриад намайг бүр залхаалаа, бубубу! Би тодорхой нэг асуулт тавьсан!
Нина: Марина Александровна, бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх эрхгүй байдаг. Эмнэлэгийн нэр хүндэд итгэ, тэгвэл бүх зүйл сайхан болно. Хэрэв танд сэтгэл зүйч хэрэгтэй бол бид уулзуулж болно.
Мари: Чи тэр сэтгэл зүйчтэйгээ хамт тонил!
------------------------------------------------------------------------------------------------
Глеб: Таныг дуулгавартай байлгах гэж илэрхий гутаахыг хүсч байна. Гэхдээ энэ ноцтой гүтгэлэг. Та үүндийг яасан ч зөвшөөрч болохгүй.
Вад: Би үүнийг ойлгож байгаа. Юу санал болгомоор байна?
Глеб: Тэдэнд илүү их шалтгаан битгий өг. Евагаар шалтаглан танд дарамт үзүүлнэ гэдэг... энэ чинь мэдээжийн зүйл, түүний талаар тэртээ тэргүй бүгд л мэддэг. Уучлаарай. Зүгээр л бусдыг нь хяналтандаа байлгахыг хичээ.
Вад: Үлдсэн бүхэн нь тэртээ тэргүй миний хяналтанд байгаа.
Глеб: Тийм бол тэдэнд өөр гэрээ санал болго, арай багыг. Таалагдаж магадгүй.
Вад: Учир нь гэрээндээ биш. Тэдэнд миний суудал хэрэгтэй байх. Тэгээд л над руу улайрч байна. Тиймээс тэдэнд ямар ч гэрээ санал болгосон тэд намайг чадах болно.
Глеб: Тэгвэл урьтаж хөдлөх үү?
Вад: Яг яаж?
Глеб: Аюултай, мэдээж Дима, түүний ард байгаа хүмүүс тийм ч бүхнийг чадагчид биш. Тэдэнтэй тэрсэлддэг хүмүүс бий, тэдний эсрэг танд байгаа мэдээллийг тэд дуртай ашиглана. Өөрөөр, тэднийг өрсөлдөгчдийн эсрэг турхирна. Яамны ажилтнуудыг гэсэн үг. Тэд тэндээ мөнхийн дайнтай, тэд зөвхөн баярлах л болно.
Вад: Ойлголоо. Хэн чадахаар байна нэрийг нь ол. Би харъя.
Глеб: Зохицуулъя.
Вад: Аан тийм.
Глеб: Энэ юу вэ?
Вад: Нэг мөрдөгч өнөөдөр ирж надтай уулзсан.
Глеб: Ямар хэргээр?
Вад: Тэр нэг ам зураг, бас нэг эмэгтэйн зургийн надад үзүүлсэн, хэн гэдгийг нь мэдэх юм алга. Тэдний нэг нь намайг хайсан юм байх. Одоо үүнтэй манатай байна. Гэхдээ чи учрыг нь ол. Юу, яасныг нь олж мэд.
Глеб: Олно. Гэхдээ энэ яавч Дима биш. Тэдэнтэй адилгүй байна.
Вад: Санал нийлнэ. Тэгсэн ч гэсэн чи би хаанаас хамаатайг нь олж мэдээрэй.
Глеб: Ойлголоо, Вадим Юрьевич. Олж мэдье. Сайхан амраарай.
------------------------------------------------------------------------------------------------
Игорь: Чи минь ямар ч хөөрхөн юм. Юу ч тохиолдсон, би чамд үргэлж баяртай байдаг! Орооч, Саш! Алив, зоригтой, яасан бэ? Чи яасан бэ, танихгүй хүн шиг? Энд бүгд өөрийн хүмүүс! Тэр зүгээр дээ, чи тэгж харах хэрэггүй. Тэрийг яав л гэж, муу шулмыг, тийм үү? Тайван, тайван, тайван. Түүнд тэнд аятайхан байгаа. Зүгээр л сууцгаасан нь дээр. Чи шалтагтай, чамд хэцүү байгаа.
Саша: Би түүнд ус авчрах уу?
Игорь: Тэг ээ, авчир. Чи тэнэглэхгүй биз дээ? Алив, түргэл, Сашуль! Болгоомжтой.
Саша: Уучих, ээжээ.
Игорь: Үгүй хар даа, ямар их халамж вэ! За тэгээд бүх гэр бүлээрээ цуглав уу? Бүр тодруулбал хамгийн муу хэсэг нь. Дутагдсан хэсгийг нь ярилцах уу? Жаал минь...
Саша: Би...
Игорь: Чшшш!
Саша: Би хэнд ч хэлээгүй.
Игорь: Сайн л байна. Андуурсан биз, одоохон явчихна. Чшш! Чшш! Ядаж мэнд мэдэлцсэнгүй.
------------------------------------------------------------------------------------------------
Вад: Чи өөрийгөө зовоож, олон юм зохиогоод байна.
Мари: Би зохиогоогүй, бодож олоогүй, зовоогүй. Би дүгнэлт хийж байна. Тэр байнга хаашаа ч юм явдаг, яах гээд ч юм дүүгээ авчирсан, одоо түүнд бүх мөнгө гэнэт хэрэг болсон. Чамд энэ хачин санагдахгүй байна уу?
Вад: Марина, бид хоёр тохиролцсон. Тээгч эхтэй холбоотой бүхнийг чи хариуцаж байгаа. Түүнийг гэртээ авчрах нь чиний санаа байсан, би тусалсан. Чи өөр надаас юу хүсээд байгаа юм?
Мари: Чи ч гэсэн сонирхохыг би хүсч байна, энэ чинь бидний хүүхэд. Чи тоохгүй байгаа нь намайг гайхшруулж байна. Чамд энэ хүүхэд ер нь хэрэгтэй юу?
Вад: Юун тэнэг асуулт вэ?
Мари: Тийм бол миний хүссэнийг хийгээдэх. Түүнийг өөрийнхөө шугамаар хайж мэд, энэ хэцүү биш. Эсвэл би дахиад л өөрөө бүгдийг хийх үү?
Вад: Ойлголоо, би ярилцъя.
Мари: Ярилцах аа?
Вад: Би ярилцана. Хэрэв надад нэг л биш санагдвал би чамд хэлнэ.
Мари: За тэр, эндээс л эхлэх хэрэгтэй байсан юм. Би зүгээр ч нэг сониучирхсан юм биш, энэ чи бид хоёуланд нь чухал.
Вад: Ингээд болсон уу?
Мари: Оройн хоолонд ямар нэг онцгой юм идэх үү?
Вад: Би юу? Болох л юм.
Мари: За тэг, би Людад хэлье, тэр хийг. Үнсье.
Вад: Би ч гэсэн чамайг.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Хэнтэй бичилцэж байгаа юм?
Аня: Зүгээр л...
Мари: Марктай юу?
Аня: Та зөн совинтой юмаа.
Мари: Энийг цэцэн ухаан гэдэг. Тэгээд ч, тэр чамайг яаж харж байгааг би харсан. Гэхдээ би чамд зөвлөгөө өгье, чи цаадахтайгаа болгоомжтой байгаарай, ээж нь их хартай хүн. Хэрэв чи миний юу гэснийг ойлгосон бол.
Аня: Ээж ч гэсэн намайг Сашатай харддаг. Гэвч би зөвхөн Сашкад хайртай, ямар ч яриагүйгээр.
Мари: Мартсанаас тэр ярьсан уу? Хэзээ ирэх вэ?
Аня: Яриагүй. Залгах уу?
Мари: Өөрөө мэд. Би лав түүн рүү залгахгүй, яагаад гэвэл, тэр дургүйцэнэ, намайг мөшгиж байна гэж бодож эхлэнэ.
Аня: Тэгвэл би ч гэсэн залгахүй. Надад яг тэгж хэлдэг юм.
Мари: Тэгээд ч бид хоёр дажгүй л байна. Хэл дээ? Явъя, би юм харуулъя.
Аня: Юу?
Мари: Үнэт эдлэлд дуртай юу?
Аня: Үгүй яахав...
Мари: Үгүй яахав.Чи ердөө л сайхан зүйлс харж байгаагүй. Одоо чи дуртай болно. Явцгаая.
------------------------------------------------------------------------------------------------
Игорь: Тиймээ! Би ингэж угтана гэж бодсонгүй. Энэ он жилүүдэд ингэж төсөөлсөнгүй.
Саша: Тэрийг ав.
Игорь: Яасан, бүр ярилцахгүй юу? За, яахав. Ажил бол ажил. Өө... Сайхаан. Ухаантай охин. Харин юунд иймдээ тулдаг юм бэ дээ?
Саша: Мөнгөө аваад явж үз.
Игорь: Энд хэд байгаа вэ?
Саша: Гурван сая.
Игорь: Хэрэв тоолбол яахав?
Саша: Тоол.
Игорь: За, ойлголоо, ойлголоо, итгэж байна. Харин энэ багадана.
Саша:. Бид гурван саяар тохирсон.
Игорь: Чи кафед ирнэ, би мөнгөө тайван авна гэж бид тохирсон. Харин чи? Сонс доо. Нэг бол би ээжийг чинь алахыг чи хүссэн юм уу? Чи чинь ухаантай охин. Би тэгж чадна.
Саша: Болиоч.
Игорь: Тайван, тайван. Битгий сандарг чамд болохгүй. Гүйцээ, тэгэхгүй, гүйцээ. Харин одоо энэ таван сая болно.
Саша: Надад дахиад байхгүй.
Игорь: Амрагаасаа ав, эсвэл тэр чиний хэн ч юм.
Саша: Хэнээсээ?
Игорь: Яагаав сайд, сайд биш, хэн ч билээ?
Саша: Тэр миний амраг биш.
Игорь: Надад падлий ч байхгүй, Сашуль, нээрэн шүү! Учрыг нь олох цаг алга, бас хүсэл ч алга. Би зөвхөн чамайг хаана, яаж амьдарч байгааг харсан. Тиймээс энд надад мөнгөний талаар үлгэр ярих хэрэггүй.
Валя: Тэр тэнд амьдардаггүй, тэр тэнд үйлчлэгч.
Игорь: Оо...Танил гэр бүл байх чинь. Та хоёулаа намайг хулхидахаар шийдсэн үү?
Валя: Битгий оролдооч!
Игорь: Дуугай! Би чамаас асуусан уу?
Валя: Тэр тээгч эх. Тэр тэдэнд хүүхэд төрүүлж өгдөг.
Игорь: Юу? Ойлгосонгүй! Тээгч, энэ одоо юу вэ? Энэ чинийх биш гэсэн үг үү? Чи хэн нэгэнд төрүүлж байгаа юм уу?
Саша: Тиймээ.
Игорь: Солиормоор юм! Солиормоор юм!
Саша: Түүнийг битгий оролд!
Игорь: Чимээгүй, чимээгүй! Ээж гуай, чи ч овоо юм даа. Намайг шоронд суулгаж, охины чинь амьдралыг балласан гэж хашхичаад байсан. Харин тэгсэн чиний охин биеэ үнэлэгчээр ажилладаг байх нь уу, а? Охиндоо баярлаж байна уу? Тэр надтай хамт дордох байсан гэж чи боддог уу? А? Харин чи? Чи энэ бүхний дараа түүнийг өмөөрсөөр л байна уу? Үгүй ээ, та нар энд, Москвад... Бүр... Хүлээ. Ингэхэд та нар надад үнэн ярьж байна уу? Эсвэл та нар дахиад л намайг...
Саша: Тиймээ. Би биеэ үнэлэгч, танихгүй хүмүүст хүүхэд гаргаж өгдөг. Гүйцээ, мөнгөө ав, гүйцээ! Ийм зүйл огт болоогүй юм шигээр бүгдийг мартацгаая.
Игорь: Тиймээ, ийм юмыг мартах байх даа.
Валя: Надад мөнгө байгаа. Надад 250,000 байгаа.
Игорь: Тийм үү?
Валя: Алт. Гуйя, аваад явж үз. Би чамаас гуйж байна.
Игорь: Тийм үү? Намайг эхний ломбарданд чихдүүлэхийн тулд, тийм үү? Харин чамд нөхөр байхгүй болж таарсан уу?
Саша: Байхгүй.
Игорь: Товчхондоо. Чиний эздэд мөнгө байгаа. Тэдэнтэй утсаар ярь, чиний карт луу шилжүүлэг, эсвэл авчраг. Алив хөдлөөч, миний тэвчээр төмөр биш.
Саша: Чи тэгээд үүнийг яаж төсөөлж байна? Би тэдэнд юу гэж хэлэх юм? Тэд ямар хүмүүс гэдгийг чи төсөөлж байна уу? Тэд чамайг эндээс гаргахгүй.
Игорь: Чи намайг айлгаад байгаа юм уу? Хонгор... Би айдагаа нарсанд орхисон. Тиймээ? Муу хөгшин шулам!
Саша: Гүйцээ! Мөнгөө ав! Бид хэнд ч хэлэхгүй, цагдаад ч хандахгүй.
Игорь: Үгүй байлгүй дээ? Бүр шууд шударгаар амлаж байна уу? Надад санаа тавих уу, тийм үү? Сонс. Эсвэл бид бүгдийг нь буцаавал яасан юм? Ямар байх ёстой тийм л болгоё, чи, би, охин. Түүн рүү залга. Охиноо хармаар байна. Эрх нь байна.
Саша: Би хэн рүү ч залгахгүй! Мөнгөө ав, тэгээд арилж үз! Зайл!
Игорь: Чимээгүй! Зайл аа? Та нарт гэртээ эр хүнгүй амьдардаг, бүр айхаа мартсан чинь шууд харагдаж байна. Залга гэж байна!Охин ирээд дахин нэгдсэн аз жаргалтай гэр бүлийг хараг. Залга гэж байна!
Валя: Үгүй ээ! Хэрэггүй!
Игорь: Би чамайг ална шүү!
Валя: Залгах хэрэггүй.
Саша: Тайвшир.
Валя. Би чамаас гуйж байна. Би чамаас гуйя! Залгах хэрэггүй! Охины амьдралыг битгий баллаач дээ! Гуйя. Би өөрөө чамд мөнгө авчирч өгнө. Чииний хэлсэн тэр газарт би аваачиж өгнө. Би банкинд очоод мөнгө авга. Гуйя. Битгий л дээ! Аня юу ч мэдэхгүй байгаа.
Саша: Тайвшраач!
Игорь: Чшшш.
Валя: Аня намайг эхийгээ гэж боддог.
Игорь: Чи сая юу гэсэн бэ?
Валя: Аня миний нэр дээр бичигдсэн. Чи эцэг нь биш, энэ эх нь биш.
Игорь: Энэ юун балай вэ?
Валя: Энэ үнэн. Аня намайг эхийгээ гэж боддог. Энэ яаж 14 настай эх байж чадах юм? Энэ охиндоо юу өгч чадах юм? Татгалзсан өргөдөл өгсөн. Аня албан ёсоор миний охин. Хуулийн дагуу.
Игорь: Чи зөвшөөрсөн юм уу? Энэ үнэн үү?
Валя: Би чамаас хичээнгүйлэн гуйя. Би чиний хүссэн бүхнийг хийнэ. Би зээл авна. Гуйж байна! Би эднийг чадлаараа хамгаалсан! Чи ойлгож байна уу? Чи эднийг ямар болгосны дараа би хамгаалж байсан юм. Хүмүүс тэднийг муулж, хуруугаараа чичихийг би хүсээгүй. “Нөгөө бага насны биеэ үнэлэгч явж байна, харин тэр бага насны биеэ үнэлэгчийн охин” гэж хэлүүлэхийг хүсээгүй. Би эдний төлөө хийсэн юм, ойлгож байна уу? Би чамаас гуйж байна! Би чиний хүссэн бүгдийг хийнэ. Чи түүний амьдралыг балласан!
Саша: Чшш...
Валя: Гуйя, хэрэггүй. Би чамаас гуйж байна. Анягийн амьдралыг битгий баллаач дээ!
Игорь: Тэр юу солиороод байна аа?
Вал: Гуйя! Би чамаас гуйж байна!
Игорь: Хараал ид! Энэ чинь одоо.:..Чи ямар гэгчийн адгийн шаар вэ, а? Хуурамч өлөгчин! Бүгдийг сүйтгэж л байдаг.
Вал: Өөрөөр байснаас энэ нь дээр.
Игорь: Яагаад ийм байдаг юм? Чи хэнээс ч илүү мэддэг гэж яагаад бодоов? Ганцаараа өсгөж чадаагүй, алдаагаа залруулъя гэж шийдсэн үү? Тэр чиний хүүхэд биш! Тэр миний охин! Би эцэг нь, түүнийг яаж өсгөхийг би л сайн мэднэ!
Вал: Яг шорон шиг үү?
Игорь: Тэр л танайд шоронд юм шиг байдаг! Эхлээд Сашкаг боомилсон, одоо миний охиныг!
Вал: Би чамаас гуйж байна. Би зүгээр л чамаас гуйя. Би маргааш банк орно! Тэг л дээ.
Игорь: Чи надаас юу ч гуйх ёсгүй. Та нар миний амьдралыг сүйтгэсэн! Хүүхдийг минь хуурсан, зүгээр өнгөрнө гэж бодсон уу? Намайг биш та нарыг суулгах ёстой. Охин руу залга. Худлаа ярихаа боль! Би залга гэж байна! Түүнийг ямар адгийн шаар өсгөнийг мэдэж аваг. Бас эх нь эмээтэй нь хамт яаж хуурч байсныг. Тэр юу гэж хэлэхийг нь харъя. Шоронд суусан аав нь хамгийн муу нь биш байвал яахав? Өвчтэй өлөгчингүүд! Залгаач! Би залга гэж байна! Залгаач. Хайр аа, чи зөөлөн хандахыг мэдэхгүй юу? Нууц үг нь, хараал ид!
Төгсөв
Back to episodes Go home