Тээгч эх
54:28 мин
Дүрүүд:
Эр:
Вадим Маринагийн нөхөр
Игорь Сашагийн хамтран амьдрагч асан
Виталий Сашагийн хөрш
+Роман мөрдөгч
+Коля мөрдөгч
+Илъя Ачаа тээврийн зуучлагч
+Марк Кирагийн хүү
Эм:
Марина хүүхэд захиалагч
Саша тээгч эх
Валя Сашагийн ээж
Аня Сашагийн охин
Люда Вадимын гэрийн тогооч
Ира Вадимын гэрийн үйлчлэгч
Кира Маринагийн найз хүүхэн
+Ева Вадимын анхны эхнэрийн охин
+Лика гэст хаусын ресепшн
------------------------------------------------------------------------------------------------
СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Та бод доо. Яаж тийм байж болдог юм? Тэр намайг мангартуулахаарюм гэнэ дээ. Би өөрөө хүсвэл хэнийг ч мангартуулж чадна, муу жулдрай.
Мари: Тийм дээ. Өглөөний мэнд, унтаахай минь.
Саша: Мэнд.
Аня: Алив суучих.
Мари: Эгч чинь их азтай, одоо амт шимттэй гэснийг л иднэ. Чи бид хоёр шиг юу нь мэдэгдэхгүй юм идэхгүй.
Аня: Мартсанаас, МаринаАлександровна надад...
Мари: Ань.
Аня: А, Марина надад байшингаа үзүүлсэн. Кардашьяныхаас ч тасархай, бүр өөрийн усан сантай. Би ийм байшингаас гарахгүй байх байсан.
Мари: Бүх юм чиний мэдэлд. Дуртай юмаа л хий.
Аня: Нээрэн, Марина... Ингэхэд бид хоёр нэр бодож олсон.
Саша: Юун нэр?
Аня: Хүүхдэд. Демьян. Гоё байгаа биз?
Мари: Аня намайг шууд л дэмжсэн. Демьян сонсголонтой гэж хэл дээ.
Аня: Мэдээж, сонсголонтой. Манай 11-р ангид Дёма сурдаг, царайлаг баньди. За боллоо. Би усан сан руу явлаа.
Мари: Тэг ээ.
Аня: Сайхан хооллоорой.
Мари: Чи яагаад идэхгүй байна?
Саша: Марина, би чамд урьдчилж хэлээгүйд уучлаарай,орой болчихсон байсан. Аня энд нэг их удахгүй.
Мари: Аан гээ, санаа зоволтгүй, бид ярилцсан ш дээ. Мартаж үз. Дүү чинь дажгүй юм, хамтдааих хөгжилтэй.
Саша: Нэг хоёр өдрөөс хэтрэхгүй. Зүгээр л манайд асуудал гарчихаад байна. Түүнийг ганцааранг нь орхиж чадсангүй.
Мари: Санаа зоволтгүй, би хэлсэн ш дээ. Энэ тухай юу ч битгий бод. Аня надтай байна, бүх юм хяналтанд.
Саша: Харин түүнийг давруулах хэрэггүй.
Мари: О! Яасан бэ? Эгчийн хардах сэтгэл төрөв үү? Харин надад дүү байхгүй. Харин чи азтай юм. Мэдээж би түүнийг давраахгүй. Надтай бол тэгж ярихгүй. За, боллоо. Юмаа идчих, тэгээд ирж нийлээрэй.
Саша: За.
Валя: Аня утсаа авахгүй байна. Над руу мессеж л бичих юм.
Саша: Аня зүгээр.
Валя: Би чамд итгэхгүй байна. Игорь чамайг яаж олсныг мэдэхгүй гэж чи хэлсэн. Чи яасан ичдэггүй юм, а? Би аавтай чинь ярьсан. Игорь тэднийд очсон гэж байна. Тэр чиний хаягийг өгсөн байна лээ. Чи тэр архичинтай харьцдаггүй гэж надад хэлсэн.
Саша: Би түүнтэй харилцдаггүй. Ойн баяраар нь баяр хүргэсэн.
Валя: Мэдээж л дээ, чи чинь сайн охин. Эхээсээ ч илүү. Чи үргэлж бүгдийг миний эсрэг хийж байдаг. Тэгээд яасан? Тэр ил захидал чинь Игорь чамайг олох хэмжээний үнэтэй байсан уу?
Саша: Тэнд өөр хаяг бичсэн байсан. Тэр түүгээр намайг олоогүй.
Валя: Ямар хаяг байх нь ямар хамаа байна? Хаяг. Гүйцээ. Би Аняг очиж авна.
Саша: Игорь таныг хаана амьдарч байгааг мэднэ.
Валя: Тэгвэл чи Аняд л санаа зовж байна уу? Харин төрсөн эх чинь яах нь чамд төө ч хамаагүй. Тэгэлгүй яахав, тэр хүрээд ирэг, юу хүссэн бүхнээ хийг.
Саша: За, битгий хэтрүүлээд бай. Тэр ирэхгүй, юу ч хийхгүй.
Валя: Тэр юу хийж чадах юм? Би ердөө л түүнийг шоронд суулгаснаас цаашгүй. Миний бодлоор тэр намайг нэг буланд алчихсан байхад чи бүр баярлах байх.
Саша: Дэмийрээд бай! Тэр ирэхгүй. Би асуудлыг шийдсэн, тэр байхгүй, тэгээд... Харин Аняд утсаа ав гэж хэлье. Гүйцээ. Тэр аюулгүй байгаа.
------------------------------------------------------------------------------------------------
Илъя: Би тэгж ч бодсон юм. Сайхан дугаартай.
Игорь: 906 юу?
Илъя: Москвад үсэг нь чухал. Гэхдээ ганцхан... баячуул тийм байдаг. Аан, орлогч сайд гэж бичсэн байна.
Игорь: Тийм гэж үү?
Илъя: Энд тэдний тухай бүх мэдээллүүдийг цуглуулдаг юм. Мэдээж мундаг залуус. БелозёровВадимЮрьевич. Чи яг гэр бүлийг нь хайж байна уу? Эсвэл халдлагад бэлтгэж байна уу?
Игорь: Тэгвэл чи хамсаатан болж таарна даа. Аан гээч, энэ Белозёров гэгч хэн юм бэ?
Илъя: Одоохон. Эдийн засгийн хөгжлийн яам. Эхнэртэй, эхний гэрлэлтээс нэг охинтой. Эхнэр, тэр нь энэ...
Игорь: Үгүй ээ, энэ Сашка биш байна.
Илъя: Эхнэрийг нь Марина гэдэг.
Игорь: Ойлгомжтой.
Илъя: Эсвэл түүний нууц амраг нь уу? Эсвэл гэрийн үйлчлэгч нь байж болно, жолоочтой нь гэрлэсэн байх. Албаны машинаар хүргээд өгөөч гэж гуйсан биз. Нүүд хуурч байхгүй юу.
Игорь: Чи энэ орлогч сайд хаана суудгийг мэдэж чадах уу?
Илъя: Татварын алба ядаж ашигтай байх юм. Мэдүүлгээс нь харвал тэр ромын иргэн. Пенатад амьдардаг. Рублёвкад нэг тийм хотхон байдаг. МКАД-аас 16 км. Тийм ч даржин биш газар гэж би хэлнэ.
Игорь: Хаяг нь байна уу?
Илъя: Татварынхан юу харж байдаг юм бол? Энд байшин 300 саяын үнэтэй. Цалингаараа аваагүй нь тодорхой.
Игорь: Баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: 2 минут 20 секунд. Муугүй шүү.
Аня: Энэ хараахан дээд амжилт биш. Би илүү удаан чадна. Гэхдээ одоо биш, тэгэхгүй бол...
Мари: За, гарцгаая. Манайд сонирхолтой өөр зөндөө юм бий.
Аня: Юу?
Мари: Морь унадаг уу?
Аня: Танайх бас морьтой юм уу?
Мари: Тиймээ, ганц ч биш. Морь унах уу?
Аня: Мэдээж.
Саша: Өнөөдөртөө зугаацаж болсон.
Аня: Чи яасан бэ?
Мари: Өдөр дөнгөж эхэлж байна. Манай бүх морьд номхон, санаа бүү зов. Юу ч тохиолдохгүй. Чи ч гэсэн бидэнтэй хамт гараач. Агаар амьсгал, салхил. Тэгэх үү? Нээрэн, морин эмчилгээ ч гэсэн тустай. Тийм юм мэдэх үү?
Саша: Үгүй.
Мари: Тэгвэл оролдоод үзье.
Саша: Үгүй, би гэрт үлдэнэ. Харин чи хичээлээ хийнэ гэж надад амласан.
Аня: Саня, гуйя. Хичээл хараахан дуусаагүй байна, бүр даалгавар ч өгөөгүй.
Мари: Тэгэхээр ингэе. Би Анятай гарна... Бид морь унаж, зугаална, харин чи гэртээ амарч бай. Хэрэв хүсвэл. Санаа зоволтгүй, би түүнийг яг өөрийнхөө хүүхэд шиг анхаарна.
Аня: Би ирээд шууд хичээлээ хийнэ.
Саша: Нойтон байна.
Аня: Би сүүлийн удаа шумбаадахъя.
------------------------------------------------------------------------------------------------
Вад: Ийм байдлаар, үндэсний төслүүдэд тавигдсан бүх зорилгууд 2030 он хүртэл бүрэн хэмжээгээр хэрэгжинэ.
Глеб: За ингээд боллоо, баярлалаа.
Дима: Сайхан хэллээ, Вадим. Янзтай. Нээрэн шүү.
Вад: Уучлаарай, би хүлээн авалтанд оролцохгүй.
Дима: Тэгвэл энэ бүхэн ямар хэрэгтэй юм, хэрэв хүлээн авалтанд байхгүй юм бол? Надад ганц хором гаргах уу?
Вад: Сонсъё.
Дима: Мартсанаас... би үнэндээ манай бүх асуудлаар.
Вад: Та нар компанийг олсон уу?
Дима: Үргэлж хамгийн сайн байснаас илүү сайныг нь олоогүй.
Вад: Тэгвэл чи миний хариултыг мэдэж байгаа.
Дима: Би удирдлагад уламжилсан. Зөөлөн хэлэхэд, тэд нэг их баярлаагүй.
Вад: Харамсалтай байна.
Дима: Вадим. Чи бид хоёр эртнээс хамт ажилласан. Чи бид хоёр...
Вад: Хэрэв чи намайг сонсохгүй бол гар нийлэхгүй.
Дима: Сонсооч, тийм зүйлд минийхээр бол, гоомой хөдлөх хэрэггүй байх. Чи их сайн хүн. Миний хувьд их таалагддаг. Салах харамсалтай л байх.
Вад: Энэ чинь...
Дима: Үгүй ээ, үгүй, тийм биш. Энэ... энэ юм. Өгөөрэй гэсэн юм. Тэгээд... Зүгээр л нэгэндээ муу санахгүй байцгаая. Мөрөөрөө явцгаая гэдэг байх аа.
Глеб: ВадимЮрьевич.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: За.
Вит: Би энд шархаа долоож байдаг, мессеж, утасны дуудлага хүлээгээстэй, гэтэл та нар Швейцарт амарч байгаа юм уу?
Саша: Ямар утгаар?
Вит: Би Анягийн сторийг үзэг. Та нар тэнд тансаг байна аа. Морьд, усан сан гээд л. Эсвэл би ч гэсэн та нартай нийлж, сувилалд эдгэрдэг юм билүү?
Саша: Би Аняд устга гэж хэлье.
Вит: Санечка, тийм ч гэлээ, надад үнэхээр тэнэг санагдах юм. Чи надад тэр хэн, юу болохыг хэлнэ гэж амласан.
Саша: Бид бүр эрт уулздаг байсан юм. Тэр намайг өөрөөс нь жирэмсэлсэн, намайг зүгээр л Москва руу шилжсэн гэж боддог.
Вит: Тэгээд тэр чамаас юу хүсээв?
Саша: Яахав... Тэр охинтой гэж бодсон юм шиг байна. Тэгээд эндүүрснээ ойлгосон. Гэхдээ бид бүгдийг ярьж тохирсон. Тэр дахиж ирэхгүй. Тэгээд би... тийм юм болсонд уучлаарай, чи хэлмэгдсэнд.
Вит: Зүгээр ээ, би алзахгүй. Би санаж байна. Харин чи?
Саша: Би ч гэсэн.
Вит: Хэзээ буцаж ирэх вэ?
Саша: Одоохондоо мэдэхгүй байна.
Вит: Би бодлоо л доо, нэг бол чи... намайг уйдаахгүйн тулд юу ч юм явуулах юм уу?
Саша: Юу? Чи дахиад л уу?
Вит: Яасан бэ? Би шагнуулах эрхтэй. Зургаа явуулаарай, миний бие тийм ч их зовиурлахгүй байж мэднэ.
Саша: Нэмээд хурдан эдгэрнэ гээч.
Вит: Яахав, явуулахаар чинь харъя.
Саша: За, за. Би бодъё.
Вит: Чи хурдан сэтгэдэг, тиймээс би утсаа унтраахгүй. Хүлээе. Баяртай.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Сайн уу.
Ева: Чи нөгөө тээгч эх нь үү?
Саша: Харин чи?
Ева: Гэрийн эзэгтэй. Яасан, тэр мэдрэл хүүхэн чамайг энд авчирсан уу? Тэгвэл, чи миний тээгч хойд эх байх нь. Миний дүүг төрүүлэх юм биз дээ. Чамд миний тухай хэлээгүй юу? Тийм байж. Тэр муу харх намайг тэвчдэггүй юм, ааваас ямар үг унагах биш.Тиймээс би гомддоггүй. Ева.
Саша: Саша.
Ева: Александра. Гоё нэр.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Янзтай!
Мари: Таалагдсан уу?
Аня: Маш их! Яаж таалагдахгүй байх юм? Үнэндээ хөл, өгзөг жаахан өвдлөө. Тэгээд, та өдөр болгон ирдэг үү?
Мари: Мэдээж өдөр болгон биш. Үнэндээ бол, би энд ирээгүй удаж байгаа. Бүр төсөөрчихсөн байна. Гэхдээ зүгээр. Хүссэн үедээ ирж бай, бүх юм чиний мэдэлд.
Аня: Янзтай!
------------------------------------------------------------------------------------------------
Ева: Кофе уух уу?
Саша: Айх хэрэггүй ээ, хэнд ч хэлэхгүй. Ингэж сорьдог юм уу?
Ева: Үгүй ээ. Би нүднээс чинь харлаа, чамд энд уйтгартай байна. Би энд амьдарч байхдаа яг ийм харцтай байсан. Бүр судсаа ханаж байлаа, тиймээс туршлага байна. Найдвартай зөвлөгөө өгч болно. Хачин юм. Хэн ч байсан, яагаад судсаа ханах гэсэн, юун зөвлөгөө вэ гэж асуух байсан. Чамд огт сонирхолгүй байгаа юм уу?
Саша: Би бусдын хэрэгт оролцдоггүй.
Ева: Чи тээгч эх гэхэд хачин хүн байна. Би чамайг бүр гадаадын ажилчнаар төсөөлж байсан. Гэтэл чиний байж байгааг. Чи наад үсээ янзалж, будах хэрэгтэй.
Саша: Баярлалаа. Бодолцъё.
Ева: Эсвэл аавыг тандуулах гэж чамайг зориуд нааш нь ирүүлсэн үү?
Саша: Бас гэдсэндээ сонсох төхөөрөмжтэй.
Ева: Харин би гайхахгүй. Чи ер нь аавыг ямар хүн гэдгийг мэдэх үү? Миний аав хэн болохыг?
Саша: Гадарладаг.
Ева: Би хэлж өгье, чи сонгоорой. Тэнэг. Дүүрсэн тэнэг.
Саша: Би тэдэнтэй цөөхөн харилцдаг. Чи мэддэг байлгүй.
Ева: Аа, чи тэр хархтай нийлдэг байх нь ээ? Тэр хүүхэн чамд санаа тавьдаг. Чамайг тойрч эргэлдээд л. Тэр эхлээд бүгдэд таалагдахыг хүсдэг. Бүгдийг бишрүүлэх гэж оролдоно. Харин чи яасан, хууртсан уу? Тэр чамд таалагддаг уу?
Саша: Үгүй ээ, би зүгээр.
Ева: Харин би түүнийг үзэн яддаг.
Саша: Тэгвэл шалтгаантай байж.
Ева: Нэгээр ч тогтохгүй. Ном бичсэн ч болохоор.
Саша: Аавыг чинь гэр бүлээс нь булаасан уу?
Ева: Ээжийг сэтгэцийн эмнэлэгт түгжиж, эцэг эх байх эрхийг нь хасуулсан өлөгчин.
Саша: Харамсалтай байна.
Ева: Аав түүний юунд нь болсныг би ойлгодоггүй. Аавд давуу тал бий, хөгийн новшнуудыг өөртөө татаж чаддаг. Харин намайг яаж ч чадаагүй. Тиймээс би ингэж хэлж чадна. Болгоомжтой бай. Тэр хүүхэн өөдгүй новш хэвээрээ.
Саша: Жүчээ хаана байдгийг мэдэх үү?
Ева: Эндээс холгүй. Жаахан алхах уу? Дөт зам зааж өгье. Хэрэг болж мэднэ. Альфатай ч уулзъя.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Чамд таалагдсанд баяртай байна. Харин эгч чинь баярлахгүй байгаа бололтой.
Аня: Зүгээр ээ, тэр үргэлж тийм байдаг. Бүх юмаа дотроо хадгалж явдаг юм. Танайд ирсэн гэдгээ ч шууд хэлээгүй.
Мари: Саша та хоёр дотно уу? Эгч дүүс гэдгээрээ. Та хоёр насны их зөрүүтэй байх юм.
Аня: Бид зүгээр ч нэг эгч дүүс биш, бид найзууд. Бид хоёулаа адилхан ээжид их дургүй, тиймээс бид нэг нэгнийхээ төлөө байдаг. Үнэндээ, надаас болж л эгч их хэлмэгддэг юм.
Мари: Танай ээж хатуу хүн үү?
Аня: Тиймээ, багш хүн. Сургуульдаа ч тэр, гэртээ ч тэр. Сашка намайг хааш нь аваачсанаа юу гэж хэлснийг би мэдэхгүй. Гэвч ээж хүсвэл утгаар нь самарч хаяна.
Мари. Байз, чамайг одоо хаана байгааг ээж чинь мэдэхгүй юм уу?
Аня: Тэр хамаагүй. Энэ нь ч дээр. Ядаж л биднийг олохгүй.
Мари: Сайн уу.
Марк: Сайн уу.
Мари: Ээж чинь чамайг жолоо барихыг зөвшөөрдөг гэж би мэдсэнгүй.
Кира: Болно оо. Гэхдээ зөвхөн төрсөн өдрөөр, хотхон дотроо.
Мари: Аа, уучлаарай, бүр мартчихаж. Төрсөн өдрийн мэнд, Марк.
Марк: Баярлалаа. Ирээрэй, бид өнөөдөр асарт уулзана. Хөгжилтэй ш дээ.
Мари: Баярлалаа, одоохондоо мэдэхгүй л байна. Манайх зочинтой байгаа. Энэ Аня.
Марк: “Дабро”-г мэдэх үү? Манайд тоглоно.
Кира: Тиймээ, боллоо. Хэн нь бүү мэд, гэтэл зогсоод...
Аня: Юу, нээрэн “Дабро” ирэх юм уу?
Марк: Захиалгаттоглолт. Зөвхөн надад, миний найзуудад. Товчхондоо, ирээрэй.
Аня: Баярлалаа. Солиормоор!
Мари: Тиймээ, манайд өдөр бүр нэг нь ирж тоглодог. Нэг нэгэндээ гайхуулах гэж тэр.
Аня: Бид төрсөн өдөрт очих уу?
Мари: Чи хүсч байна уу? Тэгвэл очицгооё.
Аня: Янзтай! Нээрэн, надад өмсөх юм байхгүй. Зөвхөн жинсэн өмд, малгайтай цамцтай л ирсэн.
Мари: Үүнд чи санаа зоволтгүй. Надад хувцас зөндөө бий. Тэгээд ч нас залуу биш болж.
Аня: За боль доо. Та ийм хөөрхөн байж. Хорин насаар залуу харагдаж байна.
Мари: Сайн байна. Та засаж чаддаг байх нь. Хол явна даа.
Аня: Би Сашкад хэлэх хэрэгтэй байх. Эгч зүгээр хүлээж авах байх, ээж л заримдаа бухимдуулдаг юм.
------------------------------------------------------------------------------------------------
Рома: За юу болж байна?
Коля: Хүчил төрөгчийн дутагдлаас болж үхэлд хүрсэн, харин уушгинаас нь ус илрээгүй. Түүнийг үхсэнийх нь дараа ваннад хийсэн болж таарлаа.
Рома: Бид тэгж ч таамаглаж байсан.
Коля: Тиймээ. Бэлэг эрхтэнийх нь гадуур хэсгээр гэмтэлтэй, бугуйнуудад нь цус хурсан. Их чанга секс байж. Үрийн шингэн байхгүй.
Рома: Цайруулагчаас болоод уу?
Коля: Тиймээ. Тэр ул мөрөө баллахаа мэддэг. Анхны удаа биш бололтой.
Рома: Хурууны хээ?
Коля: Аяга дээр байсныг арилгасан байсан. Тэгвэл уг этгээд аллагын урьдчилан төлөвлөсөн, эсвэл сексийн үеэр хөнөөгөөд дараа нь ул мөрөө баллахаар шийдсэн байх нь,Ерөнхийдөө, тэр бүгдийг бодолцож.
Рома: Тэгвэл анхны удаа биш байж.
Коля: Мэдээллийн сангаас хайж байгаа. Анхных биш ч байж мэднэ. Үйлдэл нь их итгэлтэй, тиймээс...
Рома: Тийм байж. Нөгөө ам зураг юу болсон?
Коля: Хаа сайгүй илгээсэн. Вокзал, зочид буудал, метро гээд. Хэсгийн байцаагчид нь дүүрэгтээ тараа гэж хэлсэн.
Рома: Гар утасны оператораас сүүлийн мэдээллийг асуух хэрэгтэй. Сүлжээний бүсэд хэн байсныг харъя.
Коля: Энэ хурдан бүтэхгүйг чи мэднэ.
Рома: Чи хурдлуул. Би ч гэсэн мэдэж байна.
------------------------------------------------------------------------------------------------
Лика: Эрэгтэй, хүлээгээч.
Игорь: Сайхан бүсгүй, чиний хувьд зүгээр л Игорь. Юу болсон, хонгор минь?
Лика: Таны байрлах хугацаа маргааш дуусна. Хугацаагаа сунгах уу?
Игорь: Юуны чинь дуусах? Би дөрвөн өдрөөр төлсөн. Алив, чи өөрийнхөө шалга даа. Эндүүрэл бололтой.
Лика: Бүгд зөв. Өдрөөр тооцохгүй, харин шөнөөр. 4 өдөр, 3 шөнө. Та сунгах уу? Эрэгтэй!
Игорь: Уучлаарай, өөр юм бодоод.
Лика: Хэрэв сунгахаар бол өнөөдөр төлбөрөө хийнэ.
Игорь: Ойлголоо, орой төлье. Утсаа мартчихаж. Утасгүй хаачих билээ.
------------------------------------------------------------------------------------------------
Ева: Энэ чиний анхны төрөлт үү?
Саша: Үгүй.
Ева: Аан, мэргэжлийнх байх нь ээ? Өөр ажил олж болоогүй юу? Мөнгө нь сүртэй их биш, харин хог нь зөндөө. Ялангуяа яг энэ Марина шиг.
Саша: Би тэгж шийдсэн юм.
Ева: Би тэгсэн ч ойлгохгүй байна, энэ чамд ямар хэрэгтэй юм? Чи харахад дажгүй. Даржин ч биш. Тэгээд хараад байхад ухаан муутай биш. Чамд нөхөр байхгүй юу? Тиймээ, мэдээж чамаас үг унагаахгүй л дээ. Тэгээд, мэдрэгдэж байгаагаар хэзээ хүүхдээ өгөх гэж байна? Чи дараа нь түүнийг дагах уу? Уулзах уу?
Саша: Үгүй.
Ева: Үгүй. Өөрөөр... энэ хүүхэд цаашид яах нь чамд огт сонин биш, чи түүнийг зүгээр л тэр муу хархад өгөөд, тэр түүнийг яах нь хамаагүй гэж үү?
Саша: Тэд чинь захиалагчид. Хүүхэд хүссэн бол хүүхдээ авна. Дараагийнх нь миний асуудал биш.
Ева: Тэр эргүү новш ямар эх болохыг би мэднэ. Чи ядаж ойлгох хэрэгтэй... чиний хүүхдийг... Тэр түүгээр тоглож байгаад л гаргаад хаяна, гүйцээ. Хүүхэд түүнд бол тоглоом. Мэдээж шууд утгаар биш л дээ. Гэхдээ л... Байна, сайн уу. Би яг чам руу явж байна, Альфаг харах гээд. Гаргаад ир. Хэзээ? А, ойлгомжтой. Тиймээ, тэгье. Удахгүй уулзъя. Харх нэг охинтой хамт морь унаж байгаад явж.
Саша: Балай юм.
Ева: Май, минийхээр ярь.
Саша: Үгүй дээ, би явлаа.
Ева: Зогсооч, чи надгүйгээр төөрнө ш дээ.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Би яг үлгэрт орчихсон юм шиг. Янзтай юмаа. Уучлаарай.
Мари: Зүгээр, зоволтгүй. Би эндээс хагасыг нь хаясан, үгүй бол хувцас хийх тусдаа байшин худалдаж авахаас араггүй болох байлаа. За... Энийг ав. Май. Энэ чиний хэмжээ юм шиг байна. Өмсөөд үз.
Аня: Огт юмгүй байснаас өмсөөд үзнэ ээ.
Мари: Энийг бас ав. Тэнд надад нэг сайхан цамц байх ёстой, чамд их гоё зохино. Одоохон. Аа, энэ байна. Май. Энийг надаас өгсөн бэлэг гэж бод.
Аня: Маш их баярлалаа. Та хамгийн сайн хүн.
Мари: Чи надад шууд л таалагдсан. Их нээлттэй.
Аня: Тиймээ, үргэлж л юу бодсоноо хэлчихдэг. Өөртөө хадгалж яах юм?
Мари: Та хоёр тэс өөр байдагт би зөндөө их гайхдаг. Эгч чинь ээжээсээ болоод тийм байдаг уу?
Аня: Үгүй дээ, тэр угаасаа л тийм хүн. Мэднэ дээ, төмсөгтэй хүүхэн /эршүүд, эр хүн шиг гэсэн санаа/ гэж ярьдаг. Уучлаарай, би чинь...
Мари: Зүгээр ээ, санаа зоволтгүй. Намайг ингэж хэлэхийг би байнга сонсдог юм. Мартсанаас надад хэлээч, Сашад эр хүн байдаг уу?
Аня: Аан, нэг хүн байдаг. Виталь. Гэхдээ тэр найзаас ч илүү. Сайн мэдэхгүй, түүнээс ч илүү байх. Тэдний хооронд нэг юм байдагийг би мэднэ. Гэхдээ надад хамаагүй, би тэдний харилцаанд оролцдоггүй.
Мари: Харин хүүхэд. Түүнд хүүхэд байдаг уу?
Аня: Мэдээж байхгүй, тэр зөвхөн та нар шиг хүмүүст хүүхэд төрүүлж өгдөг. Би сайнаар хэлсэн шүү.
Мари: Ойлгомжтой. За тэр ч яахав, бид чамайг хувцаслачихлаа. Би ч гэсэн нэг юм олж өмсье. Тэгээд явцгаая, тэгэх үү.
Аня: Аанхан. Маш их баярлалаа.
Мари: Зүгээр.
------------------------------------------------------------------------------------------------
Ира: Чи битгий ав. Тэнэг юм уу?
Люда: Яасан.МаринаАлександровна санаа зовж байж мэднэ. Хариулах хэрэгтэй.
Мари: Харин Саша хаачсан?
Люда: Гадуур яваа. Энэ, утсаа үлдээсэн байна.
Ира: МаринаАлександровна, Ева ирсэн.
Аня: Бүх юм зүгээр үү?
Мари: Тиймээ, нархан минь, зүгээр. Явцгаая.
Ира: Тэд хамт явсан.
Люда: Юм дамжуулж хэлэх үү?
Аня: Яасан, хэн нэгэн ирсэн үү?
Мари: Чухал юм биш. Явцгаая.
------------------------------------------------------------------------------------------------
Анд: Ингээд боллоо. Маргааш залгая. Түлхүүр авлаа.
Игорь: Тэг.
Анд: Хөршүүд асуувал Андрюхагийн хамаатан гээрэй.
Игорь: Тийм сониуч хөршүүд үү?
Анд: Үгүй дээ, юмыг яаж мэдэхэв. Алив, хаалгаа хаа.
Игорь: Саарал уу? Сайн уу. Уулзалгүй хичнээн удав аа. Зүгээр ээ, бүх юм дажгүй. Харин чи? Би нэг юм асуух гээд, чи Москвад байна уу? Ашгүй дээ. Би одоо Москвад байгаа. Маргааш ирэх үү? Аан гээч, нэг бол чи хэнийг ч авахгүй хоёулхнаа явах юм уу? Би төлнө, мөнгө асуудалгүй. Надад энд ганц асуудал үлдсэн. Маргааш явахад бэлэн. Галт тэргээр явах сонирхол алга. Аан гээч, хоёулаа уулзаж байгаад энэ амьдралыг тээрэмдэж өгье. Болж байна уу? За, тэгье, ирэнгүүтээ залгаарай.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Сайн уу.
Вад: Юмаа алдсан юм уу?
Ева: Аав аа.
Вад: Яах гэж ирээв?
Ева: Би таныгаа харах сайхан байна. Юун асууна вэ? Урдын адил. Би эрүүл.
Вад: Манай өрөөнд очьё.
Ева: Харин гэр бүлийн оройн хоол? Та айх хэрэггүй, таны харх намайг хараагүй.
------------------------------------------------------------------------------------------------
Ева: Та юундаа бухимддаг юм бэ. Би гайтай юу ч яриагүй.
Вад: Санаа байв уу?
Ева: Үгүй ээ, яалаа гэж. Саша манай гэр бүлийн талаар сонсвол залхаад зугтах биз. Харин би харх та хоёрт зөвхөн аз жаргал хүсдэг. Бас утсаар хоорондоо яриагүй, дахиад уулзах нь юу л бол. Гол юмаа ярилцъя. Би таны хэлснээр найз залуугаа хөөж явуулсан. Би хөөж чаддаг, та мэднэ. Гүйцээ, бид салсан. Таны ээлж.
Вад: Тэгэхээр, би чамд дахиад мөнгө өгөхгүй. Чи хэн дуртайтай нь хаа таарсан газраа хонодогоо болих хүртэл.
Ева: Өгөх л болно, өөр яах юм. Та гэм буруугаа цайруулах хэрэгтэй. Харин энэ зөвхөн замын эхлэл.
Вад: Хэрэв чи болихгүй бол энэ замын төгсгөл болно.
Ева: Та яасан бухимдалтай юм? Би өчигдөр ердөө хэдхэн хундага уусан, юундаа уурладаг байнаа? Энэ чинь хуучных. Хэлсэн бол би шинүүдээс нь явуулах байлаа. Ядаж л энэ зураг надад таалагддаг. Юу гэмээр байна?
Вад: Үүгээр намайг дарамталж байна.
Ева: Энэ хуучны зургууд. Энийг бүгд үзсэн. Хэрэв дарамт таалагдахгүй байвал гадаад паспорт өгчих, би зайлъя. Танд тайван, надад наалдацтай. Зурагнуудаа явуулж байх болно. Мэдээж иймэрхүү биш.
Вад: Эрх чөлөө чамайг сайнаар өөрчлөнө гэж бодож байна уу?
Ева: Та хүмүүсийг олзонд байхдаа сайнаар өөрчлөгддөг гэж бодсон уу? Товчхондоо, тайван амьдармаар байвал гадаад паспорт өг. Би таны амьдралаас алга болъё. Харх та хоёр жаргалтай амьдрана. Үгүй ээ, та намайг өөр аргаар зайлуулж болно. Яг ээж шиг. Эм өгч байгаад сэтгэцийн эмнэлэгт илгээнэ. Уучлаарай, танд... үйл явдлын өөрийнхувилбар байдагийг мартаж.Гэхдээ одоо энэ хэнд сонин гэж? Ингээд... хэрэв сайн юм үлдсэн бол паспорт.
Вад: За.
Саша: Саад болсонд уучлаарай. Маринатай холбогдож чаддаггүй.
Вад: Ямар нэг юм болсон уу?
Саша: Аня тэр хоёр хаашаа ч юм хамт явчихаж, хоёулаа утсаа авдаггүй.
Ева: Би та нарт саад болохгүй байя. Гэр бүлийн асуудалд дургүй. Хүүхэд насны зуршил. Чи надад таалагдаж байна!
------------------------------------------------------------------------------------------------
Мари: За яахав дээ, дажгүй охин. Үнэндээ тэнэгдүү, гэхдээ л дажгүй.
Кира: Тэгээд цаашаа яахав? Чи тэр тээгчийн бүх гэр бүлийг гэртээ авчрах уу? Эсвэл түүний нөхөртэй нь унтаж эхлэх үү? Одоо больж үз. Чи “Шимэгчид” киног үзсэн үү? Чи үзээрэй. Энэ бүхэн яаж дуусаж болохыг харна.
Мари: Туйлшрах хэрэггүй. Харин ч тэр эгчийнхээ тухай надад бүгдийг ярьдаг. Би одоо түүний алхам бүрийг мэднэ. Тэрнээс ямар үг гарах биш, болоогүй өөдөөс ярзалзана.
Кира: Сонс, чи тэр тээгч эхэд бүр татагдчихаж. Чи зөвхөн түүний тухай л ярих юм.
Мари: Би зөвхөн өөрийнхөө хүүхдэд санаа зовж байна. Аан гээч, зөвхөн төрсөн эхчүүд тээгч болдог уу? Чинийх хүүхэдтэй гэж чи хэлж байсан.
Кира: Мэдээж, энэ зайлшгүй болзол. Хэрэв эмэгтэй төрж байсан бол тэр эрүүл гэсэн үг, хэрэв тэр хүүхэдтэй бол захиалганд улайраад байдаггүй. Яасан?
Мари: Зүгээр, би зүгээр л тодруулсан юм.
Кира: Марина, тайвшир. Алив. Чи нэг л тавгүй байдаг болж. Аан тийм, тэр юманд миний хүүгээс хол бай гээрэй. Түүний зиндааных биш.
------------------------------------------------------------------------------------------------
Вад: Ингэж гүйх хэрэггүй. Тэр хоёр тэнд байгаа, зоволтгүй. Зүгээр л утсаа сонсохгүй байгаа. Чи юундаа тэгтлээ санаа зовсон юм?
Саша: Мэдэхгүй ээ. Нэг л биш санагдаад байна.
Вад: Тэр тэнд Маринатай хамт байгаа. Чиний дүүд ямар ч муу юм тохиолдохгүй. Ева чамд юу ч ярьсан байж мэднэ. Харин тэр ярьсныг би харж байна.
Саша: Би бусдын амьдралд оролцдоггүй, минийхэд оролцоход би дургүй. Миний дүүг надад хэлэлгүй авч явсан нь надад таалагдахгүй байна. Би бас анхааруулчихъя.
Вад: Сайн уу. Тиймээ, сайхан зургууд байна. Бид ажил ярьж байна гэж би бодсон, гэтэл та нар миний гэр бүлээр оролдож байна. Надаар яг ийм зүйл хийлгэмээр байна уу?
Саша: Хангалттай. Би чамайг морь уна гэж явуулсан уу, эсвэл үдэшлэгт үү?
Аня: Юу болсон юм бэ?
Вад: Чи утсаа авахгүй байна.
Мари: А, би бодвол сонсоогүй байх. Чи энд харж байгаа биз дээ? Уух уу?
Кира: Сайн уу.
Вад: Сайн уу.
Кира: Маркийн төрсөн өдөр. Нийлэхгүй юм уу?
Вад: Баяр хүргэе, гэхдээ чадахгүй. Баярлалаа.
Кира: Одоо Лёшка ирнэ, та хоёр сууж жаахан ярилцаач. Чи яасан бэ?
Вад: Ажилтай. Уучлаарай. Бид явах боллоо.
Мари: Бид үү эсвэл нөгөөхтэй юу? Бид явахаас.
Кира: Аан гээч, чи яаж байна аа? Үлдээч.
Мари: Чиний хүсэлтийг яах билээ? Ингээд л аль болох холдуулж байна.
------------------------------------------------------------------------------------------------
Игорь: Сайн уу, дарга аа.
Хам: Сайн уу. Машин аа, замаас холдуул.
Игорь: Асуудалгүй. Тэнд зогсч бай.
Хам: Хэнийд вэ?
Игорь: Бүдүүлэг байх нь. Танай энэ Кремль юм уу?
Хам: Хэнийд вэ?
Игорь: Би Грачёвынд.
Хам: Тийм айл байхгүй.
Игорь: Яагаад байхгүй гэж? Надад энэ хаягийг өгсөн.
Хам: Байхгүй гэж байна.
Игорь: Чи бүртгэлээсээ харах юм уу? Орлогч сайд амьдардаг байх ёстой.
Хам1: Хэн юм?
Игорь: Нөгөө хэн. Белозёровынх. Жирэмсэн хүүхэнтэй.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: МаринаАлександровна бид хоёрыг урьсан юм. Бас тэр эгч надад хувцаснаасаа өгсөн.
Саша: Маргааш бүгдийг нь буцааж өгөөрэй.
Аня: Би юу ч буцааж өгөхгүй. Энэ бэлэг.
Саша: Сонс, нэг бол чи миний үгэнд орж, хэлснийг минь хийнэ...
Аня: Гэрт ч дүрэмтэй, энд ч дүрэмтэй. Тэгвэл чи ээжээс юугаараа ялгаатай юм? Чи бүр яг ээж шиг ярьж байна. Чи яачихаад байгаа юм? Яадаг юм, тэр залуугийн төрсөн өдөр нь. Би түүнтэй зүгээр л цэнгэж болохгүй юу?
Саша: Зүгээр л ингэж цэнгэх гэж энэ залуутай танилцаад удсан уу?
Аня: Би яах юм, түүнтэй жил харилцаад дараа нь уянгын бүжигт урихыг нь зөвшөөрөх үү?
Саша: Үгүй дээ, чи шууд л хоёр хөлөө дэлгэж болно. Яасан, тэрбаян залуу! Харин чи шинэ хувцастай болно.
Аня: Хүн надад сайхан зүйл хийхээр шийдсэн. Тэр тэгж чадсан. Ядаж л би тэнэг харагдаагүй байх.
Саша: Бэлд, бид одоо явна.
Аня: Энэ чиний шийдвэр, минийх биш! Чамд новшийн амьдрах таалагддаг уу? Тэг л дээ! Чи намайг хардаад байгаа юм уу? Баярлалаа. Эндээ гэхэд, чи миний эгч. Би чамд хайртай.Би МаринаАлександровнад ч гэсэн чиний тухай зөвхөн сайнаар ярьсан.
Саша: Чи бүр түүнд миний тухай ярьсан гэнэ ээ?Чи түүнд юу гэж ярьсан?
Аня: Тэгж ярьвал би чамайг магтсан шүү.
------------------------------------------------------------------------------------------------
Хам: Тэдэнтэй утсаар яриад нэвтрэх үнэмлэх бичүүлж ав. Үгүй бол би чамайг хувийн эзэмшлээс явахыг хүсье.
Игорь: Тиймээ, тийм. Одоохон. Танай энд сүлжээ сайнгүй байх юм.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Аяар л даа. Ирчихлээ.
Саша: Дээшээ гар. Юмаа бэлд. За. Битгий залга гэж би чамд хэлсэн.
Игорь: Сашуля, сайн уу. Чи сая хажуугаар өнгөрлөө, ядаж мэндэлдэггүй юм уу? Намайг энд хамгаалалт нь оруулахгүй байна. Нэвтрэх зөвшөөрөл бичээд өгөх үү?
Саша: Юун хамгаалалт? Чи юу яриад байна?
Игорь: Сашуль, би худлыг км-ийн цаанаас ч мэдрэнэ.
Саша: Чи эндүүрч. Чи юу яриад байгааг би ойлгосонгүй.
Игорь: Сашуль, би чамайг харсан ш дээ. Бас чиний дэргэд байсан...
Эр: Залуу? Чи нэг бол ор, эсвэл би чамайг яв гэж хэлэхээс араггүй.
Игорь: Тэгвэл, нэвтрэх зөвшөөрөл өгөхгүй юу?
Саша: Сонс, би чамд...
Игорь: Харин чи намайг сонс, хайрт минь. Би бодож үзлээ, тэгсэн чи миний шоронд байсныг шударга бусаар үнэлсэн байна. Чи наанаа тэр ВадимЮрьевичтэйгээ хамт... тэр чиний юу гэдгийг мэдэхгүй, сайхан амьдарч, харин би..
Хар: Залуу! Машинаа холдуул!
Игорь: Одоохон. Одоохон. Маргааш үдийн цагаар надад 3 сая рубль авчирч өг. Тэгэхгүй бол охинтойгоо уулзаж, эцэг нь хэрхэн баатарлагаар амьд үлдсэнийг ярьж өгмөөр санагдаад байна.
Саша: Надад тийм мөнгө байхгүй.
Игорь: Чиний ВадимЮрьевичяасан?Хөршүүдээсээ асуу. Чи шинэ хүн ш дээ. Хэн ч мэдэж амжаагүй байгаа. Нэр хүнд сайтай, боломжийн. Чи асуу, тэд татгалзахгүй. Маргааш үдэд мөнгөө хүлээж байя. Эсвэл зочлохыг минь хүлээ, хайрт минь. Явлаа, явлаа, явлаа.
------------------------------------------------------------------------------------------------
Вад: Яагаад шууд хэлээгүй юм?
Мари: Хэнд? Би уг нь Саша руу залгасан, гэвч тэр утсаа гэрт үлдээсэн байна лээ. Энэ миний асуудал биш. Би ямар гэм хийсэн юм? Хүүхдийг төрсөн өдөрт авч очсон. Гэмт хэрэг ч бол доо.
Вад: Би чиний төлөө энэ бүхнийг хийсэн. Сашаг манайд байлгая гэж ярилцаж тохирсон. Гэтэл чи бүгдийг баллаж байна. Чи тэр хүүхнийг манайхаас явуулмаар байна уу?
Мари: Саша хаашаа ч явахгүй. Түүний дүүд нь энд маш их таалагддаг. Тиймээс тэр хаачив л гэж.
Вад: Түүнээс уучлалт гуй.
Мари: Юу? Харин тэр л надаас уучлалт гуйх ёстой. Надтай болохоор хамт зугаалах дургүй, харин Еватай болдог. Тэр өөрөө уучлалт гуйна биз. Бас гэрт хэн эзэн нь гэдгийг мэдэг. Аан тийм, Евад түүнд дахиж битгий ойрт гэж дамжуулаарай.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Хэрэв явахаар бол би бэлэн. Чи яасан бэ? Чи зүгээр үү? Чи уучлаарай, би... Тэнд би чамд элдвийн юм ярьчихаж. Утсаар хэлээгүй бас л миний буруу. Уучлаарай. Хэтрүүлчихэж.
Мари: Бид байна. Болох уу?
Саша: Тиймээ, орцгоо.
Мари: Саша, би чамаас уучлалт гуйх гэсэн юм. Үл ойлголцол болж. Бид чамд хэлэх гэж оролдсон боловч чи утсаа аваагүй.
Аня: Би ч гэсэн түүнд тэгж хэлсэн.
Мари: Тиймээ, бид хотхоноос гараагүй, би бодохдоо... Товчхондоо, дахиад иймэрхүү зүйл гаргахгүй байя гэж тохиролцъё. Тэгэх үү?
Саша: За.
Аня: Бид үлдэнэ, тийм үү?
Мари: Та нар нэг тийшээ явах гэж байсан юм уу?
Саша: Үгүй дээ, бүх юм зүгээр. Энэ чиний юмнууд.
Мари: Би уг нь энийг... За яахав, хэрэв хэрэг болбол чи надад хэлээрэй.
Вад: Үдшийг сайхан өнгөрүүлээрэй.
Аня: Чи ч бужигнууллаа даа, эгч минь.
Саша: Ээж рүү залга.
Аня: Үгүй.
Саша: Залга аа.
Аня: Ядаргаатай юм.
Саша: Тэр санаа зовж байгаа.
------------------------------------------------------------------------------------------------
Вад: За.
Саша: Ийм орой төвөг удсанд уучлаарай.
Вад: Зүгээр. Орооч. Чи суучих.
Саша: Эхлээд танд баярлалаа.
Вад: Асуудал шийдэгдсэн, бүгд дүгнэлт хийсэн гэж би найдаж байгаа.
Саша: Би найдаж байна. Тэгээд бас... та бид хоёрын тохиролцсон мөнгө...
Вад: Тиймээ, мэдээж, хүчинтэй хэвээрээ. Өглөө болох уу?
Саша: Тиймээ, болно. Харин бүгдийг нь нэг дор авч болох уу гэж асуух гээд.
Вад: Юу болсон юм? Тусламж хэрэгтэй юу?
Саша: Үгүй дээ, санаа зоволтгүй. Ээжид тусламж хэрэгтэй болоод. Гэнэтийн нөхцөл байдал. Надад их эвгүй байна.
Вад: Зүгээр ээ, санаа зоволтгүй.
Саша: Харин та санаа бүү зов, надтай асуудал гарахгүй. Бас танай эхнэр бид...
Вад: Би ч гэсэн бүх юм сайхан болно гэж найдъя. Өглөө чамд мөнгийг чинь өгнө.
Саша: Баярлалаа.
Вад: Аа, тийм, Евагийн тухайд. Тэр миний анхны гэрлэлтээс төрсөн охин. Тиймээс түүний зан араншин хачин санагдаж магадгүй.
Саша: Үгүй дээ, зүгээр. Өсвөр насных, би бүгдийг ойлгоно. Тэгээд ч тэр... тун дажгүй.
Мари: Тэр юу хүссэн юм?
Вад: Мөнгө.
Мари: Гомдлоо жаахан тайлах гэж үү?
Вад: Ямар ялгаа байна? Би түүнд амласан юм, энэ түүний ажил нь.
Мари: Түүнд ямар хэрэгтэй?
Вад: Мэдэхгүй ээ. Ээждээ туслах хэрэгтэй гэсэн.
Мари: Яагаад чамаас гэж? Яагаад надаас асууж болоогүй юм?
Вад: Яагаад гэхээр би түүнтэй тохиролцсон.
Мари: Эсвэл өөр шалтгаанаар. Маргааш би өөрөө бүгдийг нь өгнө.
Вад: Хаалгаа.
Мари: Харж л байг. Тэгж яривал бид тэдэнд мөнгө төлдөг.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Миний бүх юм сайн. Үгүй ээ, би очихгүй. Яагаад гэхээр амралтын өдөр, хичээл байхгүй. Амралтын өдрийг эгчтэй хамт өнгөрүүлмээр байна. Ээжээ, энэ миний цаг хугацаа, миний эрх. Бид хаана байгааг би мэдэхгүй. Бүр мэдэж байсан ч хэлэхгүй байх байсан. Яагаад гэхээр, та бүгдийг хянаж цагдах дуртай. За боллоо, би зүгээр. Эгчтэй хамт байгаа.
Төгсөв
Back to episodes Go home