Тээгч эх
54:28 мин
Дүрүүд:
Эр:
Вадим Маринагийн нөхөр
Игорь Сашагийн хамтран амьдрагч асан
Виталий Сашагийн хөрш
Боря Вадимын жолооч
+Роман мөрдөгч
+Коля мөрдөгч
+Амиржон хүргэлтийн ажилтан
+Илъя ачаа тээврийн зуучлагч
Эм:
Марина хүүхэд захиалагч
Саша тээгч эх
Валя Сашагийн ээж
Аня Сашагийн охин
Люда Вадимын гэр бүлийн тогооч
Ира Вадимын гэрийн үйлчлэгч
Кира Маринагийн найз хүүхэн
+Маша Аэробикийн багш
+Эм Вадимын нууц амраг
------------------------------------------------------------------------------------------------
СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА
------------------------------------------------------------------------------------------------
Эм: Та ганцаараа юу? Ганцаараа суух уу?
Саша: Намайг энд хүлээж байгаа.
Эм: Тэнд байх. Явцгаая.
Игорь: Хөөх! Үгүй ер! Чи чинь бүр... Бидэнд аминдэмтэй ямар нэг цай аваад ирээч.
Эм: Цагаан гаа, чацаргана, бөөрөлзгөнтэй?
Игорь: Чи ямарыг авмаар байна? Нэг бол бөөрөлзгөнтэйг юм уу?
Саша: Би авахгүй.
Игорь: Тэгэхээр, энэ цэсээ орхичих.Түүнд хүйтнээс дулаацах боломж өгчих. Харин надад кофе хийгээрэй. Алив, туслая.
Саша: Үгүй ээ, хэрэггүй. Би удахгүй.
Игорь: Тэгээд, чи сайн уу? Чи одоо хэддэх сар дээрээ байна? Нөгөө л хөөрхөн хэвээрээ. Харин эцэг нь хэн бэ? Бас л шоронд уу? За, за, гомдох хэрэггүй. Би тоглосон юм. Гэхдээ магадгүй, чи ээжтэйгээ хамт нөгөө схемээр ажиллаж байж мэднэ. Аа, нээрэн, ээж чинь сайн уу? Та нар надаас сайн нуугджээ. Арайхийж л та нарыг оллоо.
Саша: Чи юу хүсээв?
Игорь: Чи хаашаа яарсан юм бэ? Надад сонирхолтой байна. Би чамайг их санасан. Өчнөөн жил өнгөрч.
Саша: Намайг нөхөр хүлээж байгаа.
Игорь. Тэгвэл ороод ирэг. Танилцъя. Тэр охинтой яваа юу?
Саша: Чамд охин байхгүй гэж би хэлээд байна.
Игорь: Харин аав чинь охин гарсан гэж хэлсэн. Бас хаяг өгсөн, гэхдээ хуучин хаяг. Харин чи намайг мэднэ. Хэрэв хэрэгтэй бол би олно.
Саша: Чи тэр архичинд итгэ л дээ. Чамд охин байхгүй. Би үр хөндүүлсэн.
Игорь: Яах гэж?
Саша: Чи даажигнаад байна уу?
Игорь: Яаж дээ, бид нэг нэгэндээ хайртай байсан. Хэрэв чиний ээж байгаагүй бол... Тэр чамайг үр хөндүүлэхэд хүргэсэн үү? Ер нь энэ үнэн юм уу?
Саша: Надад худлаа хэлэх ямар шалтгаан байна?
Игорь: Мэдэхгүй юм даа, мэдэхгүй юм. Тэгвэл би саяхан хэнийг харсан бэ... таны хөршийнд? Үнэхээр хөөрхөн, 14 настай охин. Бүгд л таараад байх юм.
Саша: Хэнийг харсныг би мэдэхгүй. Түүнд дүү охин байдаг.
Игорь: Тийм үү? Харин надад санагдсан нь...
Саша: Чамд л санагдсан. Сонс, би өөр амьдралтай. Би нөхөртэй. Би жаргалтай байгаа. Өнгөрсөн юмыг сөхөх хүсэл алга. Бүх юм сайхан байна.
Эм: Ямар нэг юм сонгосон уу?
Саша: Үгүй ээ, би явлаа.
Эм: Тэгвэл би тооцоо хийх үү?
Игорь: Мэдээж, хонгор минь. Мэдээж тооцоо хийчих.Яагаад үр хөндүүлсэн юм?
Саша: Би 14-тэй байсан.
Игорь: Тэгээд юу гэж? Бид нэг нэгэндээ хайртай байсан.
Саша: Чи зугтаасан.
Игорь: Ээж чинь цагдаад өргөдөл өгсөн болхоор би зугтсан. Чи төлчих үү? Би москвагийн та нарын үнэд нэг л дасахгүй байгаа. Үнэндээ, би өөр угталт хүлээсэн юмсан.
Саша: Картаар.
Игорь: Хаанаас ийм их үзэн ядна вэ? Бид хоёр сайхан байсан. Бүх юм эх чинь үү? Би мэднэ ээ, ээж чинь, чи биш. Чамд сайхан байсан.
Саша: Чи миний биеэ хамгаалах чадваргүйг ашигласан. Би хүүхдээрээ байсан.
Игорь: Чи эхийнхээ үгийг хэлж байна. Тэр л чамайг ятгасан. Би машин худалдаж аваад хоёулаа усан санд очсоныг чи санаж байна уу? АлександраГрачёва. Нөхрийн овог уу?Грачёв. Разумовский байсан санах юм.
Саша: Тиймээ, одоо гарч байна.
Игорь: Хөөе! Ийм удаан уулзаагүй байж арай хурдан биш үү?
Саша: Сонс, бид дахиад уулзалдахгүй. Хаанаас ирсэн тийшээгээ буц. Дахиад үзэгдвэл цагдаад мэдэгдэнэ.
Игорь: Яасан бэ?
Бичлэг: Чи ийм хөөрхөн. Эцэг нь хэн бэ?
Игорь: Би ямар буруу юм ярьсангэж?
Саша: Чи насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсний төлөө суусан. Чамд сануулах уу? Тэр нь би байсан. Тэд чиний хэргийг энэ яриатай холбож үзэх үндэслэл хангалттай гэж бодож байна. Мөн би хөршийгөө өргөдөл бичихгүй байхыг гуйсан. Харин чи дахиадирвэл өөртөө л гомдоорой. Өнгөрсөнөө эргэж сөхөх хэрэггүй. Тэнд сайхан юм юу ч байхгүй.
Игорь: Чамаас болж суусан хүнд чи ингэж хэлж байна уу?
Эр: Бүгдийг зөв хийсэн үү?
Саша: Тиймээ, баярлалаа.
Эр: Буцаад Рублёвка руу юу?
------------------------------------------------------------------------------------------------
Тээгч эх – 2 р анги
------------------------------------------------------------------------------------------------
Эр: Оройн мэнд.
Саша: Оройн мэнд. Би 2 цагийн өмнө гадагш гарсан юм.
Эр: Тиймээ, бид харсан. Та суугчдын нэрсийн жагсаалтанд алга.
Саша: Үгүй ээ, би... дөнгөж өнөөдөр Белозёровынд ирсэн. Бодвол бүртгээгүй байх.
Эр: Таныг жагсаалтанд байхгүй бол би оруулж чадахгүй. Гэр лүүгээ залга, бидэнд зөвшөөрөл өгөхөөр нь би таныг оруулъя.
Саша: Хэдийн шөнө болчихож. Би бүгдийг нь сэрээчихнэ.
Эр: Би бүгдийг ойлгож байна. Гэхдээ би таныг нэвтрүүлж чадахгүй. Зүгээр л эрх алга.
Кира: Өө, чи энд юу хийж байгаа юм?
Саша: Салхилаад.
Кира: Цаг харсан уу?
Саша: Нойр хүрдэггүй.
Кира Дээр нь чиний цагийн хуваарь хүртэл далий. Марина чамтай их л зовох байх даа. Минийх ингэсэн бол би алах байсан юм. Түүнийг оруул. Явцгаая.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Надад юу ч юм мэдрэгдээд. Сэрээд шууд өрөөнд чинь очсон чи алга.
Саша: Дэглэм жаахан алдагдаад, жирэмсэн хүнд ийм юм байдаг.
Мари: Тийм дээ, гэхдээ энэ шөнө дөлөөр хаашаа нь ч мэдэгдэхгүй явах шалтаг биш. Би дэндүү санаа зовлоо.
Саша: Би зүгээр л салхилсан.
Мари: Зүгээр л эргэн тойронд салхилж болно.Хотхоноос гарах ямар хэрэгтэй юм?
Саша: Би хашаанд дасаагүй.
Мари: Би чамайг гонсойлгоё, дасахаас араггүй. Тодорхой хэдэн журам байдаг.
Саша: Хэний журам?
Мари: Чи миний гэрт байгаа.
Саша: Явсан ч болно.
Мари: Тэгэхээр... Хоёулаа тохиролцъё. Хэрэв ийм юм, эсвэл үүнтэй төстэй юм давтагдвал,чи ямар нэг юм хүсвэл надад шууд мэдэгдэнэ.
Саша: Мэдэгдэх ээ? Тэгвэл ингэж тохиролцъё. Энэ чинийх. Намайг төрсний дараа чи хүүхдээ хянаж цагдаж, ажиглаж, санаа тавьж болно. Тэр одоохондоо надад байгаа. Харин би чамд харъялагддаггүй. Миний үүрэг бол энэ хүүхдийг эрүүл, бүрэн бүтэн төрүүлэх. Үүнээс өмнө тийм л байсан. Энэ үзүүлэлтийг гажуудуулахгүй байцгаая. Сайхан амраарай.
Люда: МаринаАлександровна. Бүх юм зүгээр үү? Би хүмүүс ярилцахыг сонсож, гэрэл харлаа.
Мари: Яв аа!
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Байна уу?
Аня: Яагаад унтаагүй юм?
Саша: Харин чи яагаад унтдаггүйбилээ? Тэгээд чи намайг унтаагүйг хаанаас мэддэг юм? Найзтайгаа чатлаж байсан чинь чинийх нээлттэй, нэг юм бичээд байгаа мөртлөө явуулахгүй юм. Юу хүссэн юм?
Саша: Маргааш яах гэж байна? Юу төлөвлөсөн?
Аня: Яахав дээ л... Хичээл, бэлтгэл, ээжтэй муудалцана гээд бүх юм хуучнаараа.
Саша: Чи маргааш хичээлээ тасалвал юу гэмээр байна? Өөрөөр, өнөөдөр.
Аня: Юу? Тэгээд хаачих юм? Чи намайг ирж авах уу?
Саша: Үгүй дээ. Гэртээ байж бай, орой нэг юм бодож олно. Ань!
Аня: Байна, би ээжийг сэрчихэж гэж бодоод. Би уг нь хичээлээ таслахад дургүйцэх юм алга. Гэтэл чи зөвхөн орой гэх юм. Юу болсон бэ?
Саша: Бүх юм зүгээр. Чи одоо надад итгэхгүй байгаа юм уу?
Аня: Новш гэж, Саш, бас юун хуйвалдаан бэ? Одоо шөнөжин унтаж чадахгүй дээ.
Саша: Тэгээд, хоёулаа тохирох уу?
Аня: Би ээжид юу гэж хэлэх вэ?
Саша: Аня, маяглах хэрэггүй. Нэг юм бодож ол. Анхны удаа биш.
Аня: Ойлголоо, бодож олъё. Харин чи битгий миний урмыг хугалаарай.
Саша: Одоо унт.
Аня: Хичээлдээ явахгүй ш дээ.
Саша: Алив, унт аа. Сайхан нойрсоорой.
Аня: Сайхан нойрсоорой.
------------------------------------------------------------------------------------------------
Ира: Өглөөний мэнд.
Саша: Мэнд. Гэрт муур бий юу?
Ира: Байхгүй. МаринаАлександровна амьтанд дургүй. 9 цагт сургалт эхлэнэ. Таны юмнууд сандал дээр байгаа.
Саша: Юуны сургалт?
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Өглөөний мэнд.
Саша: Мэнд.
Мари: Чи яагаад усны хувцасгүй байна? Би ч гэсэн сайн унтаагүй, өглөөнөөс өөрийгөө сэргээх хэрэгтэй гэж бодлоо. Маша аэробикт хамгийн шилдэг нь. Сэргээн чиг, тайвшруулна чиг, хүүхдэд хэрэгтэй. Алив. Ороод ир.
------------------------------------------------------------------------------------------------
Рома: Ойлгомжтой. Харин нөгөө Мичуринскийн ванны өрөөнд байсан хохирогч яасан?
Коля: Шүүх эмнэлэгийг хүлээж байна. Уг этгээд цайруулагч ваннд нь хийсэн байсан, шалгах хэрэгтэй байгаа.
Ром: Тэр үү?
Коля: Тийм гэж бодож байна. Ихэвчлэн эмэгтэйчүүд хордуулдаг, гэтэл тийм юм болсон байдаг. Амь насыг бүрэлгэсэн. Нэг шийдсэн нөхөр байх.
Рома: Камерт бичлэг байгаа юу?
Коля: Цуглуулж байна. Камеруудынх нь тал нь ажилладаггүй. Дахиад хугацаа хэрэгтэй. Харин би хүргэлтийн ажилтанг авчирсан. Ам зураг гаргах хэрэгтэй байна. Чи түүнээс юм тодруулж асуух уу?Үгүй бол би чамайг ажлаас чинь олохгүй, бас би энэ нөхрийг удаан саатуулмааргүй байна. Амиржон.
Рома: Сайн уу, Амиржон!
Амир: Энэ биш, нээрэн шүү.Би түүнд бүгдийг хэлсэн.
Коля: Шуурхай ажилтанд. Түүнд гэнэ шүү.
Рома: Хаалганы дэргэд байсан нөхрийг сайн тогтоосон уу? Бидэнд тодорхой дүрслэл хэрэгтэй.
Амир: Захиалга ихтэй, хүн ихтэй байсан. Гэхдээ би хичээнэ.
Рома: Бүсгүй гэртээ ганцаараа байсан уу?
Амир: Ганцаараа.
Коля: Чи тэр нөхрийг гэрт нь орсон гэж хэлээгүй. Босгон дээр нь захиалгыг нь өгсөн гэсэн.
Амир: Би ороогүй. Орцонд нь өгсөн. Тэр эмэгтэй ганцаараа байсан. Цаана нь өөр хэн байсныг мэдэхгүй. Нээрэн шүү. Нэг тийм... секси богино өмдтэй. Хөхөвчгүй. Би тийм хүн биш. Би эхнэр, хүүхдүүдтэй. Би ямар ч муу юм хийдэггүй, би ажил хийдэг!
Рома: Ойлгомжтой. Орой юм мэдэгдвэл хэлээрэй. Энэ нөхрийг ч оролдох хэрэггүй, тэр биш гэдэг нь ойлгомжтой байна ш д.
Коля: Мэдлээ. Тамхи татсан нөхөр үү?
Рома: Тиймээ.
Коля: Тамхи татах аюултай.
------------------------------------------------------------------------------------------------
Илъя: Хэрэв чи түүнийг энд харахгүй байвал би ёстой мэдэхгүй. Энд Грачёвынх гэвэл хоёр өдөр хайхаар олон байна.
Игорь: Гэхдээ энэ эмэгтэйчүүдийн дунд түгээмэл овог биш.
Илья: Миний танилд гурван Саша байдаг. Тэгээд бүгдээрээ хүүхнүүд.
Игорь: Хэрэв овоггүй хайвал? Юуг ч юм сонгох ч юм уу... жишээ нь, 14 орчим насны охин гэх маягийн юм.
Илья: Тэр чинь хэн бэ?
Игорь: Тэр чухал биш. Зүгээр л хай.
Илья: Гэхдээ ямар нэрээр хайх вэ?
Игорь: Нэрийг нь мэдэхгүй.
Илья: Энд тодорхой нэг мэдээллээр юу ч олохгүй байна, дээр нь чи юу ч мэдэхгүй байдаг. Нэг бол охин насны овгоор нь хайх уу? Надад жишээ нь, манай эхнэрийн охин насны нэр хаалтанд байдаг. Яагаав, “Нэг ангийхан” эсвэл юунаас ч юм хайж олохын тулд байдаг.
Игорь: Тиймээ, тийм. Тэр бүгдийг хайж үзсэн. Макаровынх Грачёвынхан гэдэг шиг олон байдаг. Сонсооч! Чи, Грачёва...ВалентинаИвановна. Москва гээд хайгаад үз. Багш гэж бичээрэй. Энэ дээр дар.
Илья: О! Грачёва...ВалентинаИвановна. Сургуулийн хичээл эрхлэгч. Гэхдээ тэр яавч 14 настай бишээ.
Игорь: Тэгэхээр, та нар ингэж мэхэлсэн байжээ.
Илья: Юуг?
Игорь: Нөгөө охин насны нэрний тухайд... Аан гээч, чи яг тээвэр зуучлагч мөн биз? Эсвэл чи хакер юм уу?
Илья: За үгүй дээ. Яасан? Ачааны машинуудыг хүлээж авч, явуулдаг ухаантай. Харин бусад цагаа энд өнгөрүүлдэг юм.
Игорь: Тун дажгүй! Би чамд өртэй.
------------------------------------------------------------------------------------------------
Маша: За эхэлцгээе! Хөлөө нэг тийш нь, нэг хоёр! Нөгөө тийш нь, нэг хоёр! Одоо хоёуланг нь! Усан дээрээ тогтоорой. Нэг! Нэг! Нэг! Хөгжилтэй! Хөгжилтэй, хөгжилтэй! Нэг! Нэг!
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Ухаангүй идэх хүсэл төрж байна. Машка дасгалаараа хамаг хүч авчихдаг юм. Гэхдээ л сайхан шүү! Мм, дүүпүү. Надад ч гэсэн хийчих, Люд.
Люда: За, одоохон.
Мари: Би дүүпүүнд дуртай. Анх бүр харж ч чаддаггүй байлаа, дараа нь амсаж үзээд... Хамгийн ашигтай. Бүх юм зүгээр үү?
Саша: Тиймээ, зүгээр л юм идмээргүй байна.
Мари: Сонс, өчигдөрийн явдлын тухайд. Яагаав шөнөөр. Намайг уучлаарай. Би... би дэндүү санаа зовж. Одоо чи миний дэргэд байсан чинь надад эх хүний нэг тийм онцгой зөн совин төрсөн. Халамж. Надад хамгийн чухал нь чамд... хүүхэд та хоёр зүгээр байвал боллоо. Энэ. Гэрийн түлхүүр. Би хамгаалалтын албанд нэрийг чинь оруулсан. Гарч явж, зугаалж, хүссэн бүхнээ хий, би дургүйцэхгүй. Харин чи намайг дагуулж байвал би зөвхөн баярлах л болно. Би найз чинь болох гэж наалдсан гэж битгий бодоорой, би ердөө л хүүхдэд ойр байж, би түүнийг, тэр намайг мэдэрч, миний дууг сонсож байхыг хүсч байна. Мартсанаас,энэ ч гэсэн чамд тустай. Сэтгэл зүйчид дэргэд нь байгаа дотны хүн эерэг зүйлийг өгч, сөрөг зүйлийг зайлуулдаг гэж хэлдэг. За тэгээд, эвлэрэх үү?
Саша: Бид уг нь тэгж...
Мари: Сайн уу, хүү минь. Би чамдаа хайртай. Бид удахгүй уулзалдана. Чи яаж байна?
Саша: Уучлаарай, би хариулах хэрэгтэй байна.
Мари: Тиймээ, мэдээж, тэг. Люда! Нөгөө дүүпүү юу болсон бэ?
Саша: Байна?
Валя: Чи үүний дараа миний талд гэж хэлж байгаа юм уу?
Саша: Юу юуны дараа гэж?
Валя: Аня биений юм ирсэн сургуульдаа явахгүй ч гэх шиг үлгэр яриад байна.
Саша: Одоо би түүний биений юманд буруутай юу?
Валя: Сонс, чи Анятай шөнийн 3 цагт харилцсаныг би утаснаас нь харсан болохоор тийм. Эсвэл чи дахиад л үүнд огт хамаагүй гэж хэлмээр байна уу? Сайн юм ер зааж өгөхгүй. Зөвхөн худлаа ярихыг л заана.
Саша: Тэр одоо хаана байна?
Валя: Аня надтай хамт сургуульд. Гуйя, биднийг тайван орхи. Бид чиний амьдралд оролцохгүй, чи биднийхэд бүү оролц.
Мари: За яасан, бүх юм зүгээр үү?
Саша: Тиймээ.
Мари: Сайн байна. Тэгвэл явцгаах уу?
------------------------------------------------------------------------------------------------
Вадим: Би хэлсэн, би өөр юу ч байсан даваад гарна, ганцхан энийг лав биш.
Дима: Тэр хүүхэн яачихсан юм? Үргэлж түүгээр дамжуулж ажиллаж ирсэн.
Вади: Та нар түүнийг гэрэл цохиулсан. Тэр мөнгө угаасан гэгдэж, сэтгүүлчид түүнийг мэддэг болчихлоо.
Дима: Ямар хамаатай юм! Энэ чинь манай компани. Манай оффисынх. Түүний талаар хэн нэгэн юм бичлээ гээд яана гэж? Сонс, хэрэв хэн нэгэн асуудал босговол бид анхааруулна, хаана, чи биднийг мэднэ ш дээ.
Вади: Та нар ч гэсэн намайг мэднэ. Би энэ суудалд анхны удаа суугаагүй, сүүлчийнх нь ч биш.
Дима: Бид өөрсдийн сувгаар тэнд нь мэдээллүүдийг цэвэрлэж, жагсаалтаас нэрийг нь хасъя, хэрэв тэд чамайг зовоож байгаа бол. Үүнээс ч өмнө хийж байсан шигээ бүх зүйлийг зохицуулъя.
Ева: Явцгаах уу?
Дима: Тэгээд, чи юу хэлмээр байна? Үгүй ээ, би удирдлагад чамайг шууд ав гэж хэлж чадахгүй, чи ойлгож байгаа.
Вади: Чи намайг удирдлагаас сүрдүүлж байна уу?
Дима: Вадик!
Вади: Би чамд Вадик биш. Та нар намайг шоронд суулгах гээ юу? Хэнтэй ярьж байгаагаа мартсануу?Хэрэв ажилламаар байвал миний хэлснээр хий.
Дима: Тэгээд, би яг ингэж дамжуулах уу?
Вадим: Үг бүрээр нь!
Дима: Тэр татгалзлаа.
------------------------------------------------------------------------------------------------
Эмч: Энэ технологийг барууны анагаахад амжилттай туршсан. Уг нь энэ дорно зүгээс гаралтай, гэхдээ суурь нь үнэндээ бол оросын цахилгаан соронзон туяаны бүтээл. Энэ аппарат нь долгионоор дамжуулан дээд зэргийн үр дүнтэйгээр, ямар ч хор хөнөөлгүйгээр тээгч эхийн ургийн био хэмнэлийг биологийн эхтэй хослуулах боломж өгдөг. Энгийнээр хэлэхэд, ураг биологийн эхийн гэдсэнд байгаа юм шиг мэдэрч байх болно.
Саша: Та тоглоод байна уу?
Мари: Бид чамайг энэ бүх био хэмнэлийн туяа энэ тэрээр айлгасан байх, гэхдээ... Санаа бүү зов, ямар ч хор нөлөөгүй, энэ чамд ч, хүүхдэд ч огт нөлөөлөхгүй.
Саша: Хэрэв энэ хэнд ч, юунд ч нөлөөлөхгүй юм бол ямар хэрэгтэй юм? Зүгээр л төхөөрөмж зүүгээд хэвтээд байх уу?
Мари: Саш, хүлээж байгаач.
Саша: Бүр даварч байна уу? Би чамд туршилтын харх уу?
Мари: Юу? Хүлээгээч. Хэрэв би чамд шууд хэлсэн бол чи зөвшөөрөхгүй байсан.
Саша: Хэрэв чи хараагүй бол би одоо ч гэсэн зөвшөөрөхгүй.
Мари: Хүлээ, үг хэлүүлээч дээ. Би зүгээр л хүүхдэд маш их санаа зовж байна. Үгүй ээ, одоо би тайван байна, бүх юм зүгээр, чи дэргэд байна, бүх юм зүгээр байгааг би харж байна. Би дараа нь болох юмыг бодсон байх. Зүгээр л... Тиймээ, материал нь манай Вадимынх, гэхдээ хүүхдийг чи төрүүлнэ, тэр чамд дасна, ойлгож байна уу? Би мэргэжилтнүүдтэй ярилцаж, тэд надад үүнийг санал болгосон юм. Ердөө л би... тэр... тэр намайг хүлээж авахгүй байх гэхээс би эмээдэг, ойлгосон уу? Би түүний хувьд хүн болно.
Саша: Энэ жинхэнэ дэмийрэл гэдгийг чи ойлгож байна уу?
Мари: Юу...Чамд туршлага байдаг учраас чи ингэж ярьж байна, тиймээс чи мэддэг, харин би... Би бүр зүүдэндээ түүнийг дуудахаар харин тэр... тэр над руу ирдэггүй, тэр ирэхээс татгалздаг, яагаад гэхээр... Би чамаас ялгаатай нь хүүхэдтэй болж чадахгүй. Би ядаж ингээд ч болтугай хүүхддээ сайн эх байхыг хүсдэг. Харин чамайг шархлуулж, гомдоох, эсвэл... туршилтын харх болгох бодол огт байгаагүй. Би чамд амлая, дараагийн удаа бүх зүйл зөвхөн чиний зөвшөөрөлтэйгээр. Тэгээд..бид адилхан нэг л зүйлийг хүсдэг. Бид нэг тал.
------------------------------------------------------------------------------------------------
Охин: За зүгээр дээ.
Валя: Баяртай, охид оо.
Аня: Баяртай.
Валя: Би энэ талаар чамд хичнээн удаа хэлсэн билээ?
Аня: Би хичээлгүй байна ш дээ.
Валя: Мөөн, чи хичээл дээр ч ингэх байсан.
Аня: Ээж, үглэхгүй байя, а? Би танаас гуйя.
Игорь: Сашенька, Сашенька. Охин байхгүй гэлүү? Та нар намайг маллах гэж юунд оролддог байна?
------------------------------------------------------------------------------------------------
Ира: МаринаАлександровна дуудуулсан юм. Яах гэж гэдгийг нь тодруулаагүй, засварчин ажлаа дууссан.
Вад: Ойлголоо.
Ира: Таны оройн хоолыг бэлдэх үү?
Вад: Үгүй, одоохондоо хэрэггүй. Би өрөөндөө байна.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Чамд баярлалаа. Харин бид ярилцаж болох уу, энэ саад болохгүй юу?
Эмч: Та нар юу хүссэнээ хийж болно, гол нь био давтамжууд ажиллаж байхын тулд аппаратанд холбоотой хэвээрээ байх хэрэгтэй.
Мари: Хэрэв чамд тавгүй, эсвэл ямар нэг юм мэдрэгдвэл надад шууд хэлээрэй, бид зогсооно, за юу? Ямар хөгжим сонсох дуртай вэ?
Саша: Сонгодог.
Мари: Нээрэн үү? Яагаад?
Саша: Тайвшруулдаг. Бас хүүхдүүд ч гэсэн таалагддаг гэж ярьдаг.
Мари: Манай гэрээнд ингэж бичсэн байна уу?
Саша: Үгүй ээ, би өөрөө. Чи дургүй байна уу?
Мари: Үгүй ээ, яасан ч үгүй. Харин ч эсрэгээр нь, би санал болгоё гэсэн чинь чи ийм хүн байж таарлаа. Хүүхэд төрүүлэхэд ийм хариуцлагтай ханддаг. Янзтай. Ямартай ч бид чамайг дэмий сонгоогүй юм байна. Харин чиний хүүхэд яасан? Би чиний өөрийн чинь хүүхдийг хэлж байна. Чи хүүтэй юу? Охин уу? Уучлаарай. Новш гэж. Би цаг үргэлж чамаас уучлалт гуйх юм. Зүгээр л миний хүссэн... санал болгох гээд, хэрэв чамд хүүтэйгээ байх тайван, аятайхан бол чи тэрийг манайд аваад ирж болно. Эсвэл охин оо. Чи мэднэ, манайд өрөө хангалттай. Чи юу ч бодохгүй, дээд зэргийн ая тухай байхыг л хүсч байна. Би чамд маш их талархаж...
Саша: Дахиад хэр удах вэ?
------------------------------------------------------------------------------------------------
Ира: МаринаАлександровна энийг өмсөөд буугаад ир гэсэн.
Игорь: Хайрт минь, энэ би байна.
Саша: Чи юу хүссэн юм? Би бүгдийг хэлсэн.
Игорь: Бүгдийг ээ? Тэгж бодохгүй байна. Ингэхэд, би өнөөдөр явж байсан чинь хүхэр үнэртээд. Би хажууд чөтгөр байна уу гэж бодлоо. Эргээд харсан сургууль байна. Харин сургуулийн дэргэд хэн байсныг мэдэх үү? Чи намайг сонсч байна уу, үгүй юу? Сонирхолтой нь хэн гээч?
Саша: Хэн?
Игорь: Чиний ээж. Өө, ингэж уулзах гэж бодлоо. Ийм юм бас байдаг аа. Гэхдээ энэ хамгийн сонирхолтой нь бас биш. Тэр хэнтэй явж байсныг мэдэх үү? Тиймээ, мэдээж, мэдэж байгаа, би чамаас юу асууна вэ. Дэмий л байна даа, Сашуль. Эцгийн зүрхийг хуурч чадахгүй ш дээ.
Саша: Чи юу хүсээв?
Игорь: Би ихэвчлэн хоёрдахь боломж өгдөггүй, гэвч хайртай дотно хүмүүстээ яалтай ч билээ. Цагийн дараа нөгөө кафед. Үлгэрийг чинь дахиад нэг сонсмоор байна, өөрөөр, чиний хэлэхгүй байгаа тэр юмыг. Эсвэл хүсвэл би одоо дээшээ гараад...
Саша: Цагийн дараа очно.
Игорь: Харин би мэдэж байсан юм. Тэгвэл удахгүй уулзъя. Чамайгаа үнсье. Харин чи намайг?
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Чи яасан бэ? Хэмжээ нь таарсангүй юу?
Саша: Үгүй ээ, би...
Мари: Чи сонгодог хөгжимд дуртай гэж хэлсэн, энэ байна. Тада!
Саша: Би явах хэрэгтэй байна.
Мари: Юу? Хаашаа? Энийг яах болж байна? Би чамд энэ бүгдийг зориулсан.
Саша: Би уг нь сюрпризэнд тийм ч дуртай биш... гэтэл энд зөндөө байна. Би хувийн асуудлаар явна.
Мари: Юу болсон юм? Тусламж хэрэгтэй юу?
Саша: Үгүй дээ. Тэнд ээж л...
Мари: Чимээгүй байж болох уу? Би юу ч сонсохгүй байна. Өглөө болтол тэсч болохгүй юу? Тийм яаралтай юу?
Саша: Тэвчдэггүй юм.
Мари: За яахав, хэрэв тийм юм бол би чамайг өөрөө хүргэж өгье.
Саша. Хэрэггүй, би такси дууднах, энэ миний хувийн асуудал, чамд энэ хамаагүй.
Мари: Чи оройн хоолонд үлдэхгүй юм уу?
Вади: Үгүй ээ, ажилтай.
Мари: Тэгвэл чи Сашаг хүргэж өгөх юм уу? Тэр... ээждээ очих хэрэгтэй байгаа.
Саша: Би такси дуудсан.
Вади: Такси хэрэггүй, би чамд хэлсэн, жолооч чиний мэдэлд байгаа.
Мари: Тиймээ, тэр бидний санал болгосон бүхнийг нэг их дуртай ашиглахгүй байгаа. За яахав, тэгвэл чи түүнийг хотод дөхүүлээд өгөх үү?
Вади: Тэгье. За, явж бэлд. Би чамайг машинд хүлээж байя.
Мари: За наадахаа өөртөө үлдээ. Дараа нь тэгж байгаа өмсөнө биз.
Вад: Харин энэ юу вэ?
Мари: Хөгжим сонсоно. Та нар завгүйгээс хойш.
------------------------------------------------------------------------------------------------
Эм /утасны оператор/: Хэрэглэгч өөр шугамаар ярьж байна. Та...
Вади: Борь, эхлээд намайг хүргэж өг, дараа нь Александратай хамт хэдий шаардлагтай байна хамт байгаарай.
Саша: Үгүй ээ, хэрэггүй, би өөрөө хүрчихнэ.
Вади: Сонс, надад асуудал үүсгэхгүй байхын тулд би чамд төлж байгаа. Хэрэв Марина чамайг хүргээд, буцаагаад авчир гэсэн бол түүгээр нь болцгооё.
Вит: Чи надад юу болоод байгааг тайлбарлахгүй юм уу? Яагаад ингэтлээ яарсан юм? Чи одоо хаана амьдарч байна? Ийм машинтай ирж байдаг. Сашенька, би чамтай яриад байна.
Саша: Виталь, надад зав алга.
Вит: Ойлголоо. Ойлголоо. Хэн нэгэн дахиж ирээд миний намалдагийг нээхийг хүлээе.
Саша: Уучлаарай. Би чамд үнэхээр талархаж байгаа. Надад үнэхээр харамсалтай байна. Гэвч одоо надад зав алга. Дараагийн удаа хоёулаа заавал ярилцана. Сайхан харагдаж байна. Сорви эр хүнийг чимдэг юм.
Вит: Баярлалаа. Чамд мөнгө ямар хэрэгтэй юм? Тэр чамайг дарамтлаад байна уу? Бичсэн өргөдлөө цагдаад аваачиж өгье.
Саша: Ямар ч цагдаа хэрэггүй. Би өөрөө бүгдийг зохицуулж чадна.
Вит: Бид түүнийг суулгана, би зөвлөгөө авсан, Саш!
------------------------------------------------------------------------------------------------
Боря: Гэр лүүгээ юу?
Саша: Үгүй ээ. Ленинградын өргөн чөлөө, 86.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Баярлалаа, намайг хүлээх хэрэггүй, би өөрөө харьчихна.
Боря: ВадимЮрьевич чамайг гэрт чинь хүргэ гэж хэлсэн. Тиймээс би чамайг хүргэнэ. Хичнээн ч хамаагүй хүлээнэ.
------------------------------------------------------------------------------------------------
Игорь: Ай даа, миний сайн охин ! Би ч сандарч эхэлж байлаа. Алив, суучих, би чамд бөөрөлзөгөнтэй цай, зөгийн балтай бялуу авсан.
Саша: Би удахгүй. Ярих юмандаа орцгооё.
Игорь: Москвад та нар бүгдээрээ ямар ажил хэрэгч юм бэ, а? Бодвол чи хаана сүүлэрсэн... уучлаарай, хуурсаныг мэдэхээс өмнө амжуулах гэдэг байх. Бүгд гүйдэл дунд, бүгд шогшоон дунд, гол нь мэдэхгүй байх. Харин би мэдсэн.
Саша: Охин байгаа.
Игорь: Би мэдэж байсан. Яагаад шууд хэлээгүй юм?
Саша: Чи чинь үүний төлөө ирээгүй. Харин охин баатарлагаар амь үрэгдсэн аавын тухай үлгэрээр сайхан амьдарч байлаа.
Игорь: Өө, бүр тийм үү! Сонирхолтой нь би яаж амь үрэгдсэн бэ? Үгүй нээрэн, сонирхолтой байна. Өөрөө зохиосон уу, ээж чинь санаа өгсөн үү?
Саша: Өнгөрүүлчих.
Игорь: Хөөе? Юуны ч төлөө биш 13 жил суусан, гэтэл зүгээр л өнгөрүүлэх гэж үү?
Саша: Чи 13 жил суугаагүй харин таван жил. Чи ялын хугацаагаа дуусгаагүй, хугацаанаас чинь өмнө сулласан.
Игорь: Тэгэхээр сонирхожээ? Таатай байна. Тиймээ, би буцаж ирсэн. 19 настайдаа нарсанд ороход энэ.. чамд зөөлнөөр юу гэж хэлэх юм... эвдэрдэг.
Саша: Тэгэхээр, ингэж тохироё. Би шинэ амьдралтай, би нөхөртэй. Охин чиний тухай юу ч мэдэхгүй, цаашид ч мэдэхгүй. Энэ 300,000-ыг ав. Энийг аваад явж үз.
Игорь: Чи ийм хэмжээнд үнэлж байгаа юм уу? Чи, чиний ээжийн балласан амьдралын төлөө 300,000 гэж үү?
Саша: Би чамд юу ч өгөхгүй байж чадах байсан. Би чамд өгөх албаггүй. Чи намайг гэж ирээгүй, охиныг ч гэсэн. Чамд мөнгө л хэрэгтэй. Мөнгөө аваад явж үз.
Игорь: Бид яагаад хамт байдаггүй юм, Сашка? Би ердөө л...
Саша: Би дараагийн удаа нөхрөө дуудна. Тэр өөрөөр хандах байх. Хаанаас ирсэн тэр газартаа буцна.
Игорь: Чи одоо... Чи намайг... Миний үзэж туулсан тэр бүхний дараа чи намайг нөхрөөрөө айлгах гэж байна уу?
Саша: Надад эсвэл охинд ойртох л юм бол нөхөр арга хэмжээ авна. Харин хөршийг зодсон өргөдөл цагдаад очно. Тохирох уу?
Игорь: Үгүй ээ, үгүй, үгүй. Чи энэ мөнгөө үлдээчих. Зүгээр л ярилцъя. Би санасан байна.
Саша: Тэгвэл тохиролцсон гэсэн үг.
Игорь: Харин би ярьж дуусаагүй. Би чамд цай, бялуу авсан, гэтэл чи...
Саша: Гараа ав, үгүй бол хашхирна шүү.
Игорь: Хүссэнээрээ хашхир! Энэ чинь Москва, хэн ч тоохгүй. Бас нөхрийн тухай худлаа хэллээ! Чамд бөгж алга.
Боря: Александра, чи зүгээр үү?
Эм: Та нар тооцоогоо хийсэнгүй!
Игорь: Хийнэ ээ, хонгор минь, хийнэ! Чи юунд гарсан юм? Бушуухан ор! Осгоно ш дээ! Явцгаая, явцгаая, бид одоо бүгдийг зохицуулна.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Янзтай! Сашка, би чамд эргэлзээгүй.
Саша: Тайвшир. Ээж яасан?
Аня: Тайван! Мэргэжилтэн шиг ажилласан. Ээж өөрийнхөө цувралд улайрсан хойгуур нь би дэлгүүрээс шоколад авна гэж гарсан. Яасан, бид баларсан уу? Тиймээ, би баларсан. Хаашаа явж байна? Сайн уу? Та бидэнд үйлчлэх үү?
Саша: Тайвшир. Гэртээ харьж болох уу?
Аня: Гэртээ гэдэг чинь? Явж наргицгаая.
Саша: Утсаа далд хий. Зураг авахаа боль.
Аня: Яасан бэ?
Саша: Зүгээр байгаач.
Аня: Би зүгээр л байна. Хаанаас машинтай болсон бэ? Өөртөө аав олсон юм уу?
Саша: Ань!
Аня: Үүгээр эсрэг урсгалд явж болох уу?
------------------------------------------------------------------------------------------------
Кира: Энэ балай биш гэж үү? Үгүй нээрэн, ийм хөгжим тоглох нь гаж донтонууд, завхуул юмнуудад зориулагдсан гэж би үргэлж боддог байсан. Зүгээр л... Жирийн хүнд энэ таалагдахгүй байж болно. Харин миний Лёшкад таалагддаг. Тэр багыгаа төгөлдөр хуурын сургуульд өгөхийг хүсдэг. Би чадлаараа л эсэргүүцэж байгаа.
Мари: Би энийг өөртөө биш, харин өнөөхөд.
Кира: Мөн дөө. Тэр хаачсан нь мэдэгдэхгүй тэнээд л. Ер нь чиний бүх юм хяналтанд байгаа юу?
Мари: Тиймээ, тэр мэдээж дутагдалтай... Гэхдээ эршүүд маягийн зантай.Зүгээр ээ, би түүнийг сөхрүүлнэ, миний хэлснээр хийдэг болно. Тэрхүчтэй эмэгтэй учраас надад таалагддаг, хүүхдэд нэг юм дамжиж магадгүй.
Кира: Юу ч дамждаггүй юм, би чамд хэлчихье. Харин чиний хүчтэй эмэгтэй өглөө болтол хаашаа ч хамаагүй тэнэж байна. Чи ер нь мэдэж байгаа юу?
Мари: Мэдэж байгаа. Салхилна гэж хэлсэн.
Кира: Чи шалгаж үз, гэрээс чинь юм алга болсон байж мэднэ. Чи түүнийг дэмий авчирсан юм, тэр яавч салхилаагүй байх.
Мари: Бүх юм хяналтанд байгаа. Би түүнийг ажиглах болно.
Кира: Та нар ямар нэг орчин үеийн юм тоглож болох уу? Роза, хараал ид, хүүхэд яагаад унтаагүй юм бэ? Би яах гэж цалин өгдөг юм? Бушуухан орондоо ор! Новш гэж, энэ хүүхэн намайг залхааж байна. Алив.
------------------------------------------------------------------------------------------------
Эм: Би чамайг ирэхгүй нь гэж бодлоо.
Саша: Та тайвширч болохгүй юу?
Валя: Хүүхэд хулгайлчихаад тайвшир гэнэ ээ?
Саша: Би хэнийг ч хулгайлаагүй!
Валя: Үгүй, хулгайлсан! Нэг бол чи одоохон Аняг буцааж авчир... эсвэл би цагдаад очиж хүүхэд алга болсон өргөдөл өгнө.
Саша: Игорь москвад байна.
Валя: Игорь? Тэр чамайг яаж олсон юм?
Саша: Би хаанаас мэдэх юм?
Валя: Чи яагаад шууд хэлээгүй юм?
Саша: Би..
Валя: Юуны чинь би? Ийм байна! Ямар ч яриагүйгээр Аняг нааш нь авчир.
Саша: Үгүй. Аня надтай хамт энд, аюулгүй газарт үлдэнэ. Хараа хамгаалалт дор. Харин би Игорьт мөнгө өгсөн, тэр алга болно гэж найдахаас.
Валя: Чи түүнтэй уулзсан уу? Чи тэнэг үү? Бурхан минь! Би мэдэхгүй байна. Цагдаа руу ярих хэрэгтэй, тэд түүнийг барьж суулгаг.
Саша: Та түүнийг суулгасан ш дээ. Тэгээд та цагдаад юу гэж хэлэхэв? Эцэг нь гараад ирсэн, охинтойгоо уулзмаар байна гэнэ, харин тэр бидэнд таалагдахгүй байна гэх үү? Эсвэл юу гэхэв?
Валя: Тэгэхээр ийм байна. Хаягаа хэл. Би Аняг очиж авна.
Саша: Үгүй! Аня энд, аюулгүй газарт үлдэнэ.
Валя: Аня зөвхөн надтай аюулгүй байх болно. Харин чи зөвхөн гайнаас цаашгүй.
Саша: Аня энд үлдэнэ.
Валя: Хаана “энд” гэж?
Саша: За боллоо. Маргааш яръя. Аняд санаа зоволтгүй.
Валя: Чи надад хэл...
Аня: Тасарцан байшин байна!
Саша: Өмнөх шигээ ингэж ярьж болохгүй. Ялангуяа одоо. Хэрэв чи хүн шиг байвал бид энд хэсэг хугацаанд хамт байна.
Аня: Аан гээч, би ийм юмны төлөө хичээхэд бэлэн.
Саша: Би тоглоогүй.
Аня: Би ч тоглоогүй. Яасан, чи намайг мэдэхгүй гэж үү?
------------------------------------------------------------------------------------------------
Люда: Сайн уу. Би чамд хоол хийе.
Саша: Үгүй ээ, хэрэггүй.
Люда: Наана чинь хиам, гэрийн цацагт хяруул байгаа.
Аня: Сайн уу.
Люда: Сайн уу.
Саша: Энэ миний дүү. Би дараа нь Маринад хэлчихнэ.
Ира: МаринуаАлександровнад.
Саша: Ойлголоо, гүйцэ, бид ядарсан байна. Явж унтлаа. Би чамд юу гэж хэлсэн бэ? Хаана хүлээ гэсэн?
Аня: Чи яасан бэ?
Саша: Яагаа ч үгүй.
Ира: Чи юунд түүнд үйлчлээд байдаг юм? Тэр адилхан л зарц. Бүр дүүгээ хүртэл авчирч, маргааш бүх сүргээ авчрах биз.
Люда: Энэ чиний гэр биш. Хүн өлссөн байна. Яасан, чамд хайран байна уу? Дүүгээ авчирсан нь чи бидний хэрэг биш.МаринуаАлександровна өөрөө шийднэ биз.
Ира: Болгоомжил, чи тэрийг элдэв юмаар хооллож байгааг Марина мэдвэл хална.
Люда: Хэрэв чи хэлэхгүй бол мэдэхгүй.
Мари: Юу мэдэхгүй гэж? Хэн мэдэхгүй гэж?
Ира: Саша ирсэн.
Мари: Ашгүй дээ!
Люда: Унтахаар явсан, ядарсан гэнэ лээ.
Мари: Хоолоо идсэн үү?
Люда: Тэгсээн, МаринаАлександровна.
Ира: Тэр ганцаараа ирээгүй.
Мари: Ямар утгаар? Хэнтэй?
Ира: Дүү нь гэсэн. Би үүнийг нуумааргүй байна, энд бид ганцхан гэрийн эзэгтэйтэй.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Ёо, ёстой лайтай. Рублёвкад сэрэхийг үргэлж мөрөөддөг байлаа.
Саша: Арай сонирхолтой мөрөөдөл бодож ол.
Аня: Янзтай биз дээ. Өөрийн байшин, үйлчлэгч нартай. Би үүнийг зөвхөн киноноос л харсан.
Саша: Бид энд зочид.
Аня: Хэр удаан?
Саша: Чи удахгүй.
Аня: Кайф унтраагч. Дөнгөж л хэвийн амьдралд дасаж эхэлсэн юмсан.
Саша: Унтаж үз.
Аня: Намайг маргааш орчинтой танилцуулаарай.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Би өнөөдөр ганцаараа унтах нь гэж бодсон. Чи мэднэ, би ганцаараа унтах дургүй.
Вади: Өнөөдөр хэрэггүй.
Мари: Энэ юу вэ, шинэ тоглоом уу? Хямдхан сүрчигний үнэрийг бодоход дахиад л тэр хүүхнийд очсон уу?
Вади: Тиймээ.
Мари: Ойлгомжтой. Манай тээгч эх дүүгээ дагуулаад ирсэн.
Вади: Тэгээд юу гэж?
Мари: Би охиноо авчир гэсэн, гэтэл дүүгээ авчирсан байна. Надаас асуусан бол муугүй байхсан.
------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home