Тээгч эх
54:28 мин
Дүрүүд:
Эр:
Вадим Маринагийн нөхөр
Игорь Сашагийн хамтран амьдрагч байсан
Виталий: Сашагийн хөрш
Боря Вадимын жолооч
Амиржон хүргэлтийн ажилтан
Эм:
Марина хүүхэд захиалагч
Саша тээгч эх
Валя Сашагийн ээж
Аня дүү нь гэж явдаг /үнэндээ Игорь Саша хоёроос гарсан хүүхэд/
Лена байр түрээслэгч
Лика буудлын ресепшн
Нина клиникийн эмч
Люда Вадимын гэрийн тогооч
Ира Вадимын гэрийн үйлчлэгч
Кира Маринагийн найз хүүхэн
------------------------------------------------------------------------------------------------
СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА
------------------------------------------------------------------------------------------------
Эм: Тээгч эх үү... Сайн л биз дээ. Хүүхдийг өөр эмэгтэй төрүүлэх боломж байхад би бие галбираа эвдэж яах юм? Миний бие эрүүл, бүтэн, тээгч эх мөнгөтэй. Бүгд сэтгэл хангалуун.
Эм: Энэ баян хүмүүсийн зугаа. Тийм ч хямдхан биш. Тэгэхээр энэтэдний ээлжит хүсэл гэсэн үг.
Эр: Соёлт улс орнуудад тээгч эхийг хэдийн хориглосон. Бид урдын адил энэ хорвоод манлайлсаар л явна. Тэнэглэх тал дээр.
Эм: Ийм аз жаргалыг амсах хувьгүй хүмүүст би туслахыг хүсдэг. Би тэдэнд хүүхдийг нь төрүүлж өгнө. Харин мөнгө энд ямар ч хамаагүй. Мөнгө чухал биш.
Эм: Чи өндгөвчөө царцаачихна, өөрийнхөө хүссэнээр зугаацна, аялна. Хэн нэгэн өмнөөс чинь төрье гэж байхад асуудал нь юунд байгааг ер ойлгохгүй юм.
Эм: Хэрэв эмэгтэй хүн өөрөө төрүүлэхгүй бол эх хүний жаргал юундаа байх вэ? Тэр яаж эх хүн байх юм? Тэр төрүүлээгүй, санаа тавиагүй. Тэгвэл хүүхдээ худалдаж авсан болж таарна.
Эм: Нөхөр бид хоёр бүх л арга чаргуудыг хэрэглэсэн. Үнэхээр болохгүй байна. Бид зүгээр л аз жаргалтай байж яагаад болохгүй гэж?
Эр: Энэ ихэвчлэн шашингүй хүмүүсийн хувь тавилан. Сүм хийдүүдхиймэл аргаартөрүүлсэн хүүхүүдийг адисладаггүй.
Эр: Тэр хүү, эсвэл охин байх ёстой, нүд нь цэнхэр байх, учир нь ногоон нүд онцгүй. Мэдээж эрүүл чийрэг, өсгөлүүн байх ёстой. Ингээд ганцхан хэрэгтэй үр хөврөлийг сонгоод бусдыг нь хаядаг. Хүүхдүүдийг хаяж байна шүү дээ.
Эр: Хүүхэд төрнө гэдэг бурханы бэлэг. Эцэг болох, эх болох нь бүгд бурханы хишиг. Энэ бол бурханаас бидэнд илгээсэн аз жаргал. Харин бид зүгээр л үүнийг үл тоодог. Бүгдийг өөрсдийн дураар хийдэг. Энэ бүхэн шийтгэлгүй үлдэхгүй.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Болсон.
Вит: Ойлгосонгүй? Чи болчихсон юм уу?
Саша: Өөрийгөө хуурах хэрэггүй.
Вит: Би зүгээр л юу нь буруу болсныг мэдмээр байна. Өвтгөсөн үү? Гүнзгий байсан уу? А, ойлголоо. Дахиад л дэмийрлээ, тийм үү? Тэгвэл юу юм?
Саша: Мэдэхгүй. Хүсч байна гэж бодсон.Үгүй юм байна.
Вит: Би ойлгож байхын тулд чи надад хэл л дээ. Одоо чиний бүх онцгой болсон.
Саша: За, боллоо, гүйцээ. Явж үз. Би өглөө эрт эмнэлэг орно.
Вит: Нэг усуучихъя. Мартсанаас, хэлэлцүүлэг дээр жирэмсэн эмэгтэйчүүдэд сэтгэл хөдлөлийн холбоос дутагддаг гэж байсан. Аан тийм, эр эрхтэний талаар бичсэн байсан, юу гэхээр... За, ойлголоо.
Саша: Сэтгэл хөдлөлийн холбоос гэж энэ.
Вит: Үгүй ээ, тэнд энэ тухай бичээгүй. За тэр яахав. Өнөөдөр ямар төлөвлөгөөтэй байна? Эсвэл би орой ирье. Чи дахиад хүсч магадгүй. Тэгэхгүй бол би нэг л... Мартсанаас, хийхгүйгээр янз бүрийн аргууд байдаг.
Саша: Чи дахин уулзах боломжоо хурдан алдаж байна. Яв.
Вит: Явлаа. Явлаа.
------------------------------------------------------------------------------------------------
Тээгч эх – 1 р анги
------------------------------------------------------------------------------------------------
Маша: Бүсгүй. Сайн уу, та хиймлээр үр тогтоохыг /ЭКО/ юу гэж боддог вэ?
Саша: Харин чи?
Маша: Би эсэргүүцдэг. Энэ ёс суртахуунгүй зүйл. Харин та?
Саша: Дэмжиж байна.
Маша: Та хэвийн хүн байна. Бурханы аврал. Бид тээгч эхэд зохиомлоор үр суулгахыг хориглохыг дэмжихээр гарын үсэг цуглуулж байна. Та гарын үсгээ зурж болох уу? Бидэнд таны дуу хоолой их хэрэгтэй. Маш их баярлалаа. Танд болон хүүхэд чинь эрүүл энхийг хүсье. Бид энэ дэлхийг илүү сайхан болгоно. Тээгч эх байх ёсгүй. Хиймлээр үр тогтоох бол хог.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Бүр тайвширдаггүй ээ. Сандраад. Зүгээр л энэ анхных. Харин та?Таных хиймэл үр тогтоолт уу? Уучлаарай, зүгээр л сонирхоод. Үгүй ээ, сонирхох ч гэж, би ч гэсэн адилхан. Та надад: “Санаа зоволтгүй. Бүх юм сайхан болно” гэж хэлэх байх гэж бодсон. Тамэдэх үү, энэ эрүүл мэндэд ямар ч нөлөөгүй гэсэн. Үнэн үү? Таны бие ямаршуу байна? Хүүхэд чинь яаж байна? Хүмүүс янз бүрээр л ярих юм. Үнэндээ би юунаас эхлэхээ мэдэхгүй байна.
Саша: Наад түрийтэй гутлаасаа эхэл.
Мари: Өө, чөтгөр гэж, түрийтэй гутал. Би сандраад байна гэж хэлсэн ш дээ. Харин та тийм ч нийтэч биш байх, тийм үү? Бодоод байхад, би л нийтэч биш байх, мэдэхгүй юм. Гэхдээ та бүгдийг зөв хийж байна. Яагаад гэхээр, та одоо ийм байдалтай үед хүүд чинь хүч, сэтгэл хөдлөл маш чухал.
Саша: Чи яагаад хүү гэж бодсон юм?
Мари: Нээрэн тийм дээ. Уучлаарай, нөхөр бид хоёр хүүтэй болмоор байна гэж би бодсон байх.
Сув: Та ороорой.
Мари: Амжилт.
------------------------------------------------------------------------------------------------
Сув: Танд мэдээлэл нь очсон уу?
Нина: Бүх юм хэвийн байна. Хувцсаа өмс.
Сув: Нина Николевна. Хоёр сэтгүүлч хэлэлцүүлгийн талаар ярилцахаар тань дээр ирнэ. Дараа нь хуралтай. Тэгвэл би..
Нина: Тэгэлгүй яахав, яв. Тэгэхээр, 8 сартай жаал маань хэвийн бойжиж байна. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу, эмгэг, асуудалгүй явагдаж байна. Төрөхөд алгуурахнаар бэлдэж эхэлцгээе. Чи ямаршуу байна? Сэтгэл санаа зүгээр үү? Гомдол санал?
Саша: Байхгүй, бүх юм зүгээр.
Нина: Хоолны дэглэм? Яаж хооллож байна?
Саша: Хамаагүй дээр.
Нина: Бэлгийн амьдрал? Энэ миний ажил. Сануулахад илүүдэхгүй байх. Байхгүй. Манай үйлчлүүлэгчид гэрээний бүх заалтуудыг мөрдөж байгааг мэдэж байх ёстой. Тэгэхээр, чи манайхтай платинум гэрээ хийсэн. Тиймээ, чамайг олоход хэцүү биш. Чи цорын ганц онцгой хүн.
Саша: Гэрээнд эх оронч үзлийн тухай орсон юм уу?
Нина: Мэдээж үгүй. Энд гарын үсгээ зурчих. Энэ шинэ курс. Чинийх хэвийн үргэлжилж байгаад би баяртай байна. Ийм үзүүлэлттэй байвал би 2 жилийн дараа чамд дахиад үйлчлүүлэгч олж өгч чадна.
Саша: Баярлалаа, гэхдээ үгүй.
Нина: Төлөвлөгөөтэй юу? Хувийн амьдрал уу?
Саша: Нэг тиймэрхүү.
Нина: Хэрэв бодлоо өөрчилбөл надад хэлээрэй. Чи манай шалгарсан, найдвартай хүн.
Саша: Заавал хэлнэ.
Нина: Тэгэхээр, бидний уулзах өдөр...
Саша: 3 долоо хоногийн дараа.
Нина: Мэргэжлийн хүмүүстэй хамтрах сайхан байдаг.
Саша: Баяртай.
------------------------------------------------------------------------------------------------
Нат: Мэдээж ойлгомжтой.
Игорь: Би ердөө хоёрхон сорно.
Нат: Торгууль 3000.
Игорь: Юу? 500-аас 1000 шд. Өчигдөр бол болох л байсан, Наташ.
Нат: Өчигдөр би шартаад толгой хагарах дөхсөн. Хамаг бие хөх няц болоогүй байна.
Игорь: Энэ чинь тачаал.
Нат: Чи намайг боож алах шахсан.
Игорь: Уучлаарай. Уучлаарай, чи яг ийм...
Нат: Одоо боль. Дуусга. Өөрийнхөө юмыг цуглуул. Москва 10 минутын дараа.
Игорь: Москва ойртох тусам хүмүүс улам дордох юм.
------------------------------------------------------------------------------------------------
Игорь: Эмээ, алив би туслая.
Эмээ: Баярлалаа, хүү минь. Москвад сайхан сэтгэлтэй хүмүүс байдаггүй.
------------------------------------------------------------------------------------------------
Мессеж:
Шар бичиг: Төлбөр хийх үлдэгдэл мөнгө хүрэлцэхгүй байна.
ЙоХо2020: Чи өнөөдөр ажилтай юу?
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Новш гэж.
Мари: Ингэж таарах гэж.
Саша: Харин тиймээ.
Мари: Аан гээч, та намайг уучлаарай. Энэ байх л зүйл. Би таныг гомдооё гэж бодоогүй, тийм юм байхгүй. За юу? Битгий муу санаарай.
Саша: За.
Мари: Та аль зүгт явах вэ?
Саша: Тэр зүгт.
Мари: Дөхүүлж өгөх үү?
Саша: Хэрэггүй.
Мари: Би одоо нисэх буудал руу явж байна. Хэрэв замд бол дөхүүлж өгч болно. За яахав, би чалчихгүй, хувийн орон зайг зөрчихгүй гэж амлая.
------------------------------------------------------------------------------------------------
Лена: Би чамайг хүргэлт гэж бодлоо.
Игорь: Чи юу захиалсан юм?
Лена: Тэр чухал биш. Чамд хэн хэрэгтэй?
Игорь: Энэ Мичуринскийн 112-р байрны 34 тоот мөн үү?
Лена: Тэгээд?
Игорь: Чи ганцаараа амьдардаг уу? За, чи санаа зоволтгүй. Би охин дүүгээ хайж явна. Амьдрал биднийг салгаж, ганцхан энэ хаяг нь үлдэж. Чи миний охин дүүтэй адилгүй юм.
Лена: Надад ч гэсэн ах байхгүй. Чамд юугаар ч туслаж чадахгүй нь. Би агентлагаар дамжуулж түрээсэлсэн. Тэр надаас өмнө амьдарч байсан байх.
Игорь: Магадгүй. Ямар агентлагийг нь хэлж өгөхгүй биз?
Лена: Домовой гэдэг. Интернетээс хайгаарай.
Игорь: Баярлалаа. Яасан их уддаг юм? Би хамаг чадлаараа саатууллаа.
Амир: Сайн уу.
Лена: Сайн уу.
Игорь: За, за, саад болохгүй байя. Сайхан хооллоорой.
Лена: Баярлалаа.
Амир: За энэ.
Лена: Баярлалаа.
Амир: Сайхан хооллоорой.
Лена: Баярлалаа, баяртай.
Амир: Баяртай.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Бүс чанга байна уу? Миний тээшинд жирэмсэн хүнд зориулсан нь байгаа. Хүсвэл гаргаад өгье.
Саша: Үгүй ээ, хэрэггүй. Баярлалаа, бүх юм зүгээр.
Мари: За яахав, өөрөө мэд. Гол нь чамд тухтай байвал боллоо. Чи гэж болох уу? Би Марина.
Саша: Саша.
Мари: Сайхан, чанга нэр байна. Тэгээд, жирэмсний хугацаа гайгүй юу, бүх юм зүгээр үү?
Саша: Чи чалчихгүй гэж амласан.
Мари: Тиймээ, уучлаарай. Чи ер юу хийдэг вэ? Ажилладаг уу?
Саша: Үйлчилгээний салбарт.
Мари: Юугаар?
Саша: Чи нисэх буудал явна гэж хэлсэн.
Мари: Тиймээ, хэлсэн.
Саша: Баруун тийшээ.
Мари: Тийм л дээ. Гэхдээ чи нисэх буудал орохгүй.
Саша: Харин би хаашаа явахаа хэлээгүй.
Мари: Тиймээ, би зүгээр л бодлоо л доо, нэг бол...
Саша: Хөөе, машинаа зогсоо.
Мари: Үгүй ээ, Саша, тэгэх хэрэггүй. Аан гээч, чөтгөр гэж, би ийм зүйл болно гэж бодсонгүй. Товчхондоо, чи, бид хоёр... тодруулбал, би, манай нөхөр, чи гэрээ байгуулсан. Юу.. энэ бидний хүүхэд... Чи тэрийг бидэнд төрүүлж өгөх юм.
Саша: Бид огт уулзалдах ёсгүй байсан.
Мари: Тиймээ, ёсгүй байсан. Энэ бүхэнд би... би үр жирэмсэлснээс чинь хойш унтаж чадахгүй байна. Миний үргэлж боддог юм яаж...
Саша: Машинаа зогсоо. Машинаа зогсоо, ямар ч хувийн уулзалт байх ёсгүй гэж гэрээнд тодорхой бичсэн байгаа.
Мари: Тиймээ, энэ зөвхөн гэрээн дээр. Харин амьдрал дээр би тэгж чадахгүйг мэдсэн. Би чамайг хэн, юу болох, миний хүүхэд яаж байгаа, бүх юм зүгээр үгүйг мэдэхгүй. Би санаа зовж байна. Тайван, гуйя, уурлах хэрэггүй. Чи одоо...
Саша: Чи бас намайг сургах нь уу?
Мари: Аан гээч, надад чамд нэг санал байна. Чи манай гэрт нүүж ирэх хэрэгтэй. Төрөх хүртлээ. Манайх том байшинтай, би ч гэсэн тайван байж, чамайг харж, бүх юм зүгээр байгааг мэдэж байх болно.
Саша: Би машинаа зогсоо гэж хэлсэн!
Мари: Саша, энэ миний хувьд маш чухал. Хөөе, чи... Саш, сонсооч. Саш, Саш, сонс л доо.
------------------------------------------------------------------------------------------------
Эм: Би тохиролцсоны дагуу мэйлээр хоёр ч муугүй хувилбарыг илгээсэн. Бүгд 7 саяд багтана.
Саша: Харин энэ еврогоор хэд болох вэ?
Эм: Тэгэхээр евро.. энэ нэг ойролцоогоор 90,000 болно.
Саша: Энэ дэндүү үнэтэй байна.
Эм: Энэ чинь испани. Үнэтэй тусна. Ярилцаж байснаараа португалыг сонирхсон ч болно.
Саша: Үгүй ээ, зөвхөн испани. Би тэр хоёр хувилбарыг үзээд хариу явуулъя.
Эм: Тиймээ, тэг, хариу хүлээж байя.
Саша: Арай хямдхан юм харж байгаарай.
Эм: За, тэгье. Би хайгаад үзье.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Би ч гэсэн чамайг хараад баярлаж байна.
Саша: Ээж мэдсэн үү?
Аня: Тэр хамаагүй. За ойлголоо, би мессеж бичнэ. Алив хурдан онгойлгооч, би бие засмаар байна.
Саша: Ээж дахиад л надад үглэнэ. Дахиад яачихсан юм?
Аня: Өмнөх цуврал ангиуд шиг. Шинэ бүлэг нь бүр онцгүй, үзэх ч хэрэггүй. Түргэл.
Саша: Чи намайг хорлож байна.
Аня: Чи надад үглэх үү, эсвэл би сүмд явж эхлэх үү? Алив хурдхан онгойлгооч, өмдөндөө дусаах нь.
Саша: Бушуухан 00 ороод ээж рүү яв.
Аня: Алив ээ, алив, түргэл, түргэл. Энэ орой юу хийх гэж байна? Чи Виталькагаа дуудах уу?
Саша: Тэр минийх биш.
Аня: Өөрөөр бусдаар бол зөвшөөрнө, тийм үү? Ороод хаалгаа хаагаач.
------------------------------------------------------------------------------------------------
Лена: Харин би чамд хэлээд байна, тэр өөрийгөө тусгаарлах ямар нэг өвчтэй болчихож, үнэхээр ойлгомжгүй юм. Аан гээч, утсаа барьж бай, Малёк. Утсаа битгий таслаарай. Үгүй ээ, бүх юм зүгээр.
Игорь: Энэ дахиад л би. Би тэр Домовой руу залгаж үзлээ, тэд мэдээлэл өгдөггүй гэнэ, юу ч хэлэхгүй байна.
Лена: Тэгээд би яах юм?
Игорь: Чамайг энд ороход ямар нэг баримт үлдсэн байж магадгүй гэж бодлоо. Интернетэд ч юмуу, өөр хаана ч юм. Надад ямар ч сэжүүр болно. Би өөрөө охин дүүдээ яваад очно. Надад үнэндээ өөр хандах газар алга. Дээр нь би нэг муу мэдээтэй. Манай ээж юу... өнгөрчихсөн. Мэдэгдэх хэрэгтэй байгаа. Тэр хоёр сүүлийн үед огт харилцаагүй.Чи ойлгох байлгүй дээ. Тэгээд юмыг яаж мэдэхэв гээд энийг авлаа. Талархах гэж. Ав, ав. Наана чинь боов, бялуу байгаа. Зүгээр ав, ав. Юу байна түүгээрээ гэдэг дээ.
Лена: Би эргээд залгая.
Игорь: Юу?
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Хаашаа ч юм явцгаая л даа.
Саша: Чи тэгтлээ юунаас залхсан юм?
Аня: Үгүй л дээ. Зарчмын хувьд. Бүр явцгаая. Хаа нэгтэй далайн эрэгт хамт амьдрахгүй юу. Кайфтай, зугаацаад л.
Саша: Чи мөнгөний тухай сонсч байсан уу?
Аня: Мөнгө юу гэж? Чи хадгалж байгаа биз дээ? Харин би мөнгө олно.
Саша: Эхлээд сургуулиа төгсчих.
Аня: Би онгоноо заръя гэж бодож байгаа.
Саша: Чи чинь тэнэг юм уу?
Аня: Юу нь болохгүй гэж? Нэг удаа унтана л биз, халаасанд чинь 20,000 орсон байна. Бүр аз таарч ч мэднэ. Дажгүй залуу таарах ч юм билүү.Өөрөө бодоод үз.
Саша: Бодож үзсэн.
Аня: Тэгээд болохгүй байна уу?
Саша: Тиймээ, болохгүй байна. Чи 14-тэй. Тэгээд чи 14 настай хүүхэд шиг бодож байна. Бүр биеэ үнэлэгч болох дутаж дээ.
Аня: Юу гээч, зарим хүмүүс тээгч эх байх тийм ч сайхан юм биш гэцгээдэг. Үгүй ээ, би тэгж боддоггүй.
Мессеж: Аня танайд байна уу? Чи мэдэхгүй байгаа байх, гэхдээ тэр маргааш хичээлтэй.
Саша: За гүйцээ. Явж унт. Маргааш хичээлтэй.
Аня: Ээж, чи юу? Эгчийг минь буцааж өг.
Саша: Ээжийг битгий тэгж бай. Тэр чамд сайн сайхныг л хүсдэг.
Аня: Харин ээж миний юу хүсдэгийг асуудаг ч болоосой.
Саша: Тэр асуух ёсгүй. Чи 14-тэй, түүнтэй хамт амьдардаг.
Аня: Би танайд ирж болох л байсан.
Саша: Болохгүй болоод тэр. Надад цаг зав алга, энэ бүх...
Аня: ...новшинд уу?
Саша: Хөөе!
Аня: Уучлаарай! Толгойд өөр юу ч орж ирсэнгүй.
Саша: Чи үүний тулд сургуульд явдаг. Үргэлж над руу гүйгээд байвал сонголт биш. Энэ ээжийг уурлуулж, дараа нь бүгдэд нь лай болдог. Чи дараагийн удаа бодож үзээрэй. Ер нь эхлээд залга.
------------------------------------------------------------------------------------------------
Мессеж:
ЙоХо2020: Маш хэрэгтэй байна. Х2 мөнгөөр бооцоо тавина.
------------------------------------------------------------------------------------------------
Лена: Баярлалаа. Товчхондоо, намайг энд ирэхэд интернэттэй байсан. Харин би өөрөө төхөөрөмж худалдаж авч залгасан юм. Өмнөх хэрэглэгч нь өөрийнхөө төхөөрөмжийг аваад явсан. Маргааш менежер нь ирээд хаашаа явсныг хэлж магадгүй. Би мэдэхгүй байна. Хэрэгтэй бол энэ гэрээнийх нь дугаар.
Игорь: Чи надад ямар их тус хүргэснээ мэдэхгүй байна, хонгор минь. Баярлалаа. Би цай уувал зүгээр л байна.
------------------------------------------------------------------------------------------------
Чат:
ЙоХо2020: Чи миний жирэмсэн өлөгчин.
ЙоХо2020: Хөгжмөө асаа, яагаад ийм чимээгүй байгаа юм?
Жирэмсэн1: Өнөөдөр хөгжимгүйгээр.
Йохо2020: Аа тэгж байна уу?
Жирэмсэн: Өнөөдөр тэгж байна.
Йохо 2020: Юу яахыг би шийддэг юм.
Йохо 2020: Хөгжмөө асаа, бас миний тоглоомнууд хаана байна?
Йохо 2020: Өнөөдөр би чамтай нилээн ширүүн үзэх болно.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Та нээрэн надтай хамт зугаалахыг хүсэхгүй байна уу?
Саша: Хичээлдээ яв. Чи одоо бүр ийм болсон уу?
Аня: Яасан? Энэ ердөө л флаш. Өгөөдөх, энэ минийх биш. Би ойлгосон, би дахиад хэрэглэхгүй. Өгөөч! Би буцааж өгөх ёстой. Саша, тэг л дээ!
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Өдөр муугүй эхэлж байх шив. Баяртай.
Охин: Сайн уу.
Валя: Сайн уу.
Саша: Сайн уу.
Валя: Би хагас шөнө унтсангүй.
Саша: За больж үз. Аня хаана байсныг та мэдээгүй юм шиг.
Валя: Тэр яагаад байсхийгээд л чам руу гүйдэгийг чи мэдэх үү? Учир нь чи зөвшөөрдөг.
Саша: Надад асуудлаа нялзаах гэсний хэрэггүй.
Валя: За яахав, тэр бага насны тэнэг охин. Харин чи?
Саша: Ээжээ, та хичээлдээ ор, хоцрох нь.
Валя: Өөрөөр, чи Аняг яг чам шиг болгохыг хүсч байна уу?
Саша: Яв даа, саатах хэрэггүй.
Валя: Би уг нь чиний төлөө бүгдийг хийсэн. Би чамд хамгийн сайн сайхныг л хүссэн.
Саша: Ээжээ, та өөртөө хэрэгтэй гэснээр л хийсэн. Та миний юу хүсч байгааг асуудаггүй байсан.
Валя: Тэгээд юу юм? Биеэ үнэлэгч болохыг уу?
Охин: Сайн уу.
Валя: Сайн уу.
Саша: Яваач. Таныг биеэ үнэлэгчтэй ярилцаж байгааг хүмүүс харж мэднэ.
Валя: Чи ичихгүй байна уу?
Саша: За, за, болъё. Амаржаад явлаа. Та хүссэнээрээ амьдраарай. Баяртай.
Эм: Сайн уу.
Валя: Сайн уу.
------------------------------------------------------------------------------------------------
Эм: Би шалгаж үзлээ. Тэгэхээр, энэ төхөөрөмж одоо Кронштадын 59-57-д байна. Зөв үү?
Игорь: Зөв байна, нархан минь, яг зөв. Аан тийм, саналаа, бид ээжид тэр төхөөрөмжийг өгч байсан юм. За, боллоо, баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------------
Вадим: Энд чөлөөтэй юу?
Саша: Хэрэв та анзаараагүй бол би танилцах хүн хайгаагүй.
Вад: Мэдээж анзаарсан. Би мэдэж байсан гэж хэлнэ. Бүр итгэлтэй байсан. Манай эхнэр өчигдөр чамайг хүргэж өгсөн. Зүгээр чи юмаа ид, би нэг их удахгүй. Мартсанаас, платинум гэрээнд өөр хоол хүнс бичигдсэн байсан. Би шүүмжлэхгүй. Би бүгдийг ойлгож байгаа. Би та хоёрын өчигдөрийн ярианы талаар сонссон. Шударгаар хэлэхэд би дургүйцсэн, харин Марина тийм биш. Түүнийг ойлгож болно, одоо өөрт нь их хүнд байна. Учир нь түүний хувьд энэ анхных хүүхэд. Марина өөрийн ухаангүй юм шиг л болсон, зөөрүүлж хэлэхэд, энэ надад саад болдоггүй. Бид юуны төлөө гэдгийг ойлгож байгаа учраас манай гэрээний бүх нөхцлүүдийг биелүүлэхэд бэлэн байгаа. Зүгээр л эхнэр чамайг ямар байгаа, юу болж байгааг мэдэхгүй болохоор ийм тайван биш болно гэж хэн мэдэх билээ.
Саша: Хүүхдэд.
Вад: Одоо аль аль нь болж байна.
Саша: Энэ чинь тэнэг.
Вад: Би эхэндээ бас л тэгж бодсон. Харин дараа нь.... чи бидэнтэй хамт сайхан нөхцлөөр амьдрана, чамд санаа тавьж, халамжилж, хооллож ундлана. Энэ юу нь тэнэг гэж? Бид ч тайван, чи ч санаа амар байна. Ямартай ч Химки биш, арай дээр дүүрэг.
Саша: Гэрээнд бичсэн нууцлал нь ийм байжээ.
Вад: Үгүй дээ, бид заавал түүнийг дагна гээгүй. Чи өөрийнхөө амьдралаар үргэлжлүүлэн амьдар. Гэхдээ огт өөр газарт. Хэрэв ямар нэг зүйл хэрэгтэй болбол... болно, миний жолооч үйлчлэхэд бэлэн. Тэгээд мэдээж би чиний зөвшөөрсний хариуг төлөхөд бэлэн. Жишээ нь, нэмж нэг сая рубль. Асуудалгүй, хүүгүй, цэвэр чамд.
Саша: Бүх юмыг мөнгөөр шийдэж болно гэж бодсон уу?
Вад: Би эндүүрсэн юм уу? Чи мөнгөний төлөө ийм юм хийдэг байх аа?
Саша: Хэрэв би татгалзвал яахав?
Вад: Би ятгаж чаддаг.
Саша: Та намайг сүрдүүлж байна уу?
Вад: Тийм байна уу?
Саша: Үгүй.
Вад: Тэгвэл би чамайг зүгээр л ятгаж байна гэсэн үг.
Саша: Чадаж байна уу?
Вад: Тийм гэж бодож байна. Харин чи юу гэмээр байна?
Саша: Би бидний яриаг бичиж авсан.
Вад: Яах гэж?
Саша: Мэдэхгүй юм. Гэхдээ хэрэв та дараагийн удаа надтай уулзвал энэ хэрэг болох байх. Энэ миний утасны дугаар. Би хариу хүлээж байя.
------------------------------------------------------------------------------------------------
Вит: Бодвол хүнгүй байгаа байх.
Игорь: Тийм гэж үү?
Вит: Намайг тэгж сургасан юм. Хэрэв чи таван минут хонх дараад хэн ч онгойлгохгүй бол хүн байхгүй гэсэн үг.
Игорь: Чи намайг ажиглаж байсан юм уу?
Вит: Үгүй ээ, хөгшөөн, би өөр төрлийн хүн. Дамжуулах юм байгаа юу?
Игорь: Энд хэн амьдардаг вэ?
Вит: Хэн хэрэгтэй юм?
Игорь: Хэн амьдардагаас болно.
Вит: Хэн асууж байгаагаас болно.
Игорь: Сайн байна. Надад таалагдлаа.
Вит: Би өөр төрлийн хүн гэж хэлсэн ш дээ, найзаа.
Игорь: Аан гээч, би хүүхэд насны найзаа хайсан юм. Байгаа бүх юм энэ хаяг.
Вит: Тийм үү? Артемьев уу?
Игорь: Юун Артемьев?
Вит: Энд цагдаагийн генерал Артемьев амьдардаг. Юу ч юм дамжуулж болно, гэхдээ тэр одоо томилолттой байх шүү.
Игорь: Тийм үү? Тэгвэл миний хаяг буруу байж.
Вит: Тийм үү? Хэн ирснийг нь дамжуулж хэлэх юм уу?
Игорь: Хэрэггүй. Эндүүрчихэж гэж байна. Баяртай.
Вит: Чамд амжилт хүсье.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Та тэдэнд миний тухай хэлдэг арай хэтэрхий биш үү?
Нина: Та гадаа хүлээж байхгүй юу. Одоохондоо энийг уншиж бай. Би минутын дараа хүссэн бүх асуултанд чинь хариулна.
Саша: Тэд яах гэж надтай уулзаад байгаа юм?
Нина: Александра. Нэгд, тайвшир. Чи ямар байдалд байгаа, чиний дотор байгаа юмны хариуцлагын талаар би чамд дахин хэлэх шаардлаггүй. Хоёрт. Манай эмнэлэгийн үйлчлүүлэгчид ядуу хүмүүс биш гэдгийг чи мэднэ. Түүнээс ч илүү нөлөө бүхий. Тэр хүн орлогч сайд. Надад итгэ, тэр чамайг хаана амьдардаг, хэн болохыг чин мэдэхийн тулд заавал наашаа ирэх огт шаардлаггүй.
Саша: Та энэ тухай мэдэж байсан уу?
Нина: Би хэлж үзсэн. Би чиний “Био” нартай дахиад ярилцана гэдгээ амлая. Харин би чамд энэ бүхэн юуны төлөө гэдгийг бод гэж зөвлөе. Мөн чи бие даан нэмэлт мөнгөн урамшуулал авах эрхтэй. Үйл явдлын өрнөлд муугүй хувилбар гэж бодох юм.
------------------------------------------------------------------------------------------------
Вит: Сайн уу. Кино үзэх үү?
Саша: Үгүй.
Вит: Яасан юм бэ?
Саша: Зүгээр. Яв.
Вит: Саня, Саня! Юу болсон юм бэ дээ?Саня, хүлээ. Би чамайг үргэлж аз жаргалаар гэрэлтэж байдаг гэж хэлэхгүй. Гэхдээ одоо үнэхээр нэг юм болсон уу? Би харж байна. Юу болсон юм?
Саша: Бүх юм зүгээр. Кино үзэх сонирхол алга.
Вит: Ойлголоо. Тэгвэл... Тэгвэл ярилцъя. Саша, сонсооч, би... бидний хооронд зөвхөн секс байхыг би хүсэхгүй байна. Миний хувьд...
Саша: Виталя, гэртээ харь.
Вит: Энэ өнөөдрийн ирсэн эрээс болсон уу?
Саша: Юу? Юун эр?
Вит: Мэдэхгүй ээ. Нэг нөхөр ирээд хаалгыг чинь цохьсон. Би гараад юу хэрэгтэй, юу дамжуулах вэ гэж асуулаа. Тэр хариулаагүй, нэрээ ч хэлээгүй. Тэгэхээр нь би энд цагдаа амьдардаг гэсэн. Тэр айгаад яваад өгсөн. Ингэхэд, би юундаа манараад байна аа? Би чамд үзүүлж болно. Гүйцээ, шидчихлээ, хар даа. Би чамд ийм камер хаалгандаа суулгахыг санал болгосон. Хэрэв хэрэгтэй бол би асууя. Санал хэвээрээ байгаа. Саша!Саня, бүх юм зүгээр үү? Чи түүнийг таних уу?
------------------------------------------------------------------------------------------------
Лика: Яасан?
Игорь: Зүгээр. Чи хөөрхөн юмаа. Нөхөртэй юу?
Лика: Гарын үсгээ зур.
Игорь: Москва мөн дөө! Та нар бүгдээрээ өргөс шиг.
Эр: Ликусь, сайн уу! Чамд.
Лика: Танайд шинэ ирсэн.
Эр: Өө, янзтай. Би сайхан хүмүүст дуртай байдаг.
Лика: Гурван шөнө 1800 рубль.
Игорь: Хөөх! Үгүй ер! Хэрэв жакузи байхгүй өрөө бол хэд вэ? Эсвэл би яваад кофе аваад ирэх үү? Ойлголоо, ойлголоо.
Лика: Гудмаар чигээрээ яваад тав дахь өрөө, гурав дахь ор.
Игорь: За ингээд л боллоо! Юмыг яаж мэдэхэв, чи намайг хаанаас хайхаа мэднэ. Ликуся.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Новш гэж!
------------------------------------------------------------------------------------------------
Боря: Дотор муухайрч байна уу?
Саша: Яасан, тэгэх ёстой юу?
Боря: Сураагүй бол магадгүй. Хэрэв хүсвэл хурдаа хасаж болно. Уг нь Марина Александровна хурдан ирээрэй гэсэн юм.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Баярлалаа, баярлалаа, баярлалаа!Би маш их баярлаж байна! Би чамд үнэхээр талархлаа! Чи төсөөлөхгүй дээ!Сайн уу! Харин энэ хэн манайд ирэв ээ? Ээждээ хэн хүрээд ирсэн бэ? Явцгаая. Өө, хэрэггүй, хэрэггүй, орхи. Боря өөрөө бүгдийг нь гэрт оруулчихна. Ямар ч хүнд юм өргөхгүй. Чи яаж байна аа? Тэгэхээр, би тэнд чамайг бүгдэнтэй нь танилцуулсан. Хэрэв чамд хэрэгтэй юм байвал энэ байна. Тэд чамд бүгдийг нь хийж өгнө. Энэ манай Люда, тогооч. Бид хоёр тусгай цэс зохиосон байгаа. Түүнд хэрээн нүд, жимс жимсгэнэ, зутан гээд ерөнхийдөө эрүүл мэндэд тустай бүх зүйлс орсон.
Люда: Сайн уу.
Саша: Сайн уу.
Вали: Харин энэ Ира, манай гэрийн үйлчлэгч. Хэрэв чи тоос харах л юм бол шууд түүнд хэлээрэй. Эсвэл надад. Тэгвэл ч би түүнийг... Товчхондоо цэвэрлэх, угаах бүх ажил түүнийх. Манай бүх юм харшлын эсрэг.
Ира: Сайн уу.
Саша: Сайн уу.
Мари: За ингээд боллоо, та нар явж бэлдэцгээ. Явцгаая, би чамд бүгдийг нь харуулъя.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: За, би чамд бүгдийг нь харуулсан юм шиг байна.
Кира: Ку-ку! Гэрт хүн байна уу?
Мари: Сайн уу. Мэдээж байгаа. Орооч. Миний найз бүсгүй. Явцгаая, би чамд харуулъя. Гайхуулна.
Кира: Сайн уу. Чи зочинтой байна уу?
Мари: Энэ Саша, би чамд түүний ярьж байсан даа.
Саша: Сайн уу.
Мари: Тэр манай тээгч эх.
Кира: Яахав, дажгүй л юм. Нүдэнд дулаахан. Биднийх арай хялбар байсан.
Мари: Үгүй ээ, тэр манай үзэсгэлэн. Их удаан сонгосон, чи мэднэ.
Кира: Энэ ямар ч хамаагүй зүйл. Энэ ердөө л чингэлэг. Гол нь тэр эрүүл байвал боллоо.
Мари: Кира, юу яриад байгаа юм бэ? Чингэлэг ээ? Аа?
Кира: Юу нь буруу байгаа юм. Муу санасангүй, энэ зүгээр л бизнес. Бид төлнө, тэд төрүүлнэ. Гомдолгүй биз дээ?
Саша: Гомдолгүй.
Кира: За тэр. Тэр нээрэн та нартай амьдрах юм уу?
Мари: Тиймээ, би тэгж хүссэн. Тэгвэл надад амар.
Кира: За яахав. Чи төлж байгаа, чиний дурны асуудал. Би хуучнаараа. Тороо буцааж өгсөн, хүүхдээ авсан. Тийм үү, хүүхдээ? Тэр ямар эгдүүтэйг нь хар даа. Би тос авахаар ирлээ.
Мари: Аан, тийм. Ира!
Кира: Супер! Баярлалаа.
Мари: Зүгээр.
Кира: Боллоо. Баяртай гэхгүй юу? За боллоо, орой чамайг хүлээж байя.
Мари: Орой уулзъя.
Кира: Баяртай, баяртай.
Мари: Анхаарах хэрэггүй. Кира үнэндээ сайн бүсгүй. Тээгч эхийг надад зөвлөж байсан юм. Нөхөр нь гэсэн тун дажгүй хүн. Энд ямар өөр хэлэх хүн байх биш. Чи өлсөж байна уу? Юм идэх үү?
------------------------------------------------------------------------------------------------
Мари: За, чамд ямар байна?
Саша: Зүгээр.
Мари: Яасан, амтгүй байна уу? Таалагдахгүй байна уу? Би одоохон Людад хэлье.
Саша: Үгүй ээ, үгүй, бүх юм зүгээр. Би зүгээр л өлсөөгүй байна.
Мари: Тийм юм байх. Энэ цэвэр агаараас болсон байх. Би хүртэл хотоос гэртээ ирэхээр нойр хүрч, юм идмээргүй болдог. Зүгээр ээ, чи дасна, хоёр хүний хоол иддэг болно. Ингэхэд, миний хэлснээр тэд жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан тусгай хоолны дэглэм боловсруулсан юм. Кардашиан яг дэглэмтэй байсан. Тэр өөрөө хүүхдээ төрүүлж байхдаа. Дараа нь тэр бидэн шиг болсон. Өө, энэ Вадик!Люда, Вадим Юрьевичид халбага сэрээ тавиарай! Сайн уу!
Вад: Оройн мэнд.
Саша: Мэнд.
Мари: Юм идэх үү? Таваглах уу?
Вад: Би өөрөө.
Люда: Оройн мэнд, Вадим Юрьевич!
Мари: Харин манай Саша одоохондоо бүгдээс нь жаахныг л идэж байна. Би агаараас болсон гэж бодлоо. За ингээд, бидний анхны хамтын оройн хоол. Тэмдэглэх хэрэгтэй. Дарс уух уу?
Вад: Үгүй ээ, баярлалаа.
Мари: Харин би ууна. Хүүхдийг төрөхөд хамаатай бүгд нэг дор цуглаллаа. Кира биднийг сайхан бүсгүйтэй болж гэсэн. Бид хичнээн олон хувилбаруудаас чамайг сонгосныг чи төсөөлөхгүй дээ. Би амьдралдаа тээгч эхчүүдийн зурагнуудаас ч бага сэтгүүл үзсэн юм шиг санагдсан. Үнэндээ, хүсэлтэй тийм олон хүн байдагийг би мэдээгүй. Мөн гадаад үзэмж нь чухал биш гэж ярьцгаадаг. Тэгсэн ч гэсэн тэр хүүхэд тээж байгаа. Царай муутай байлтай биш, тийм үү? Хөөрхөн нь бас л хэрэггүй. Гэхдээ тэд тиймэрхүү юмаар хөөцөлдөхгүй байлгүй дээ. Харин чам шиг яг ийм нь бидэнд бол ч...Чамд ямар нэр илүү таалагддаг вэ? Демид үү, Демьян уу?
Саша: Би мэдэхгүй, энийг та нар шийднэ.
Мари: Тиймээ, бидний шийдэх зүйл. Бид шийднэ. Харин чамд?
Саша: Демид.
Мари: За, үгүй дээ! Балай юм! Яаж тэр вэ? Чи түүнд хэлсэн юм уу? Та нар тохиролцсон уу, ингэхэд? Юуны чинь Демид? Тэр Демид зөвхөн та хоёрт л таалагддаг байх. Үгүй ээ, энэ чинь хуучин оросын нэр, уяангалаг биш. Сонс дооДемьян... Демьян энэ сайхан. Чи хаачих нь вэ? Бидэнтэй хамт суугаач, тайвширна. Чи яасан бэ? Би өнөөдөр Кирагийнд очно. Өнөөдөр бид “Лилу”-тай. Чи “Лилу” гэж мэдэх үү?
Саша: Үгүй.
Мари: Би чамд дараа нь хэлж өгнө. Янзтай тоглоом. За тэгэхээр, би ч гэсэн явсан нь дээр байх. Чи хаана юу байгааг хэдийн мэднэ. Хэрэг болбол би хажууханд чинь. Хүү минь. Би чамдаа хайртай. Санаа зоволтгүй, би хажууд чинь. Чи намайг хэтрүүлээд уучихсан гэж битгий бодоорой, эсвэл... Би зүгээр та нарыг ирсэнд баярласан юм. За боллоо.
Люда: Таалагдсангүй юу? Тэгвэл уучлаарай. Миний хийж чадах хамгийн сайхан хоол байсан юм.
Маша: Үгүй дээ, баярлалаа, би зүгээр л... Би авч болох уу?
Ира: Энэ ажилтнуудынх. Таны идэх юм ширээн дээр байгаа.
Люда: Ав, ав, аваад ид. Халаах уу?
Саша: Хэрэггүй ээ, баярлалаа. Би ингээд болчихно.
Люда: Чи жирэмсэн байж үзээгүй юу? Өвс хивэх ямар хэрэгтэй юм? Ердийнхөөрөө хооллож л байг.
------------------------------------------------------------------------------------------------
Вади: Өрөө болгон дотуур утастай. Ирина, Людмила хоёрыг дуудаж болно, тэд чиний өмнөөс бүгдийг хийнэ.
Саша: Би ойлгосон, би ердөө л...
Вади: Төөрчихсөн үү? Зүгээр ээ, дасна. Ер нь залгасан нь дээр, чамд туслана.
Саша: Та бид хоёр кафед ярилцсан тухайд би танд нэг юм хэлмээр байна.
Вади: Би мөнгөө өгөхөд бэлэн. Өглөө авах уу, одоо юу?
Саша: Үгүй дээ, утасны тухайд. Тэгэхэд би үнэндээ юу ч бичиж аваагүй.
Вади: Тиймээ, хэрэв чи бичсэн байсан ч... Сайхан нойрсоорой. Шударга байсанд баярлалаа. Зөвшөөрсөнд баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Байна уу?
Валя: Аня дахиад л танайд байна уу?
Саша: Юу? Байхгүй. Би ер нь хотод байхгүй байгаа.
Валя: Чи дахиад л худлаа хэллээ. Аня утсаа авахгүй байна.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Энийг хар даа. Яг миний тухай бичиж.
Вит: Юу нь инээдтэй байгаа юм?
Аня: Яагаад гэвэл чи хөгшин болохоор. Сисадмин байж юмны учрыг ч олж чаддаггүй.
Вит: Би Эс.Эм.Эм мэргэжилтэн.
Аня: Ялгаа юу байна? Тэглээ гээд дээрдсэн юм алга. Байна уу, эгч? Чи хаана байна? Виталик гэртээ байсан нь аз боллоо. Би чамайг шатан дээр хүлээж болж байна уу?
Саша: Чи бас яагаад зугтсан юм? Бид тохиролцсон ш дээ. Ээж намайг л буруутгана.
Аня: Ямар утгаар? Би танайд чихэвчээ мартчихаж. Чи удах уу?
Саша: Чи ирэхээсээ өмнө залгаж болсонгүй юу?
Аня: Чи үргэлж гэртээ байдаг шд. Чи цаг харсан уу? Хаана байна?
Саша: Харин чи цаг харсан уу? Бушуухан гэртээ харь! Бас ээжтэй ярь. Чамайг надтай байгаа гэж бодоод байна.
Аня: Юу гэнэ ээ? Чи ирэхгүй юм уу? Чи хаана байна?
Саша: Виталид утсаа өг.
Аня: Чамд.
Вит: За?
Саша: Чи наадахаа таксинд суулгаад өгөхгүй юу. Би дараа нь чамд мөнгийг нь өгье.
Вит: Ойлголоо. Харин чи хаана байна? Яасан?
Саша: Дараа нь хэлье. Түүнийг гэрт нь явуулаад өг. Ээж тэнд галзуурах нь.
Вит: За.
Саша: Суулгасны дараа залгаарай.
Вит: За тэгье. Эгч чинь хэлэхдээ...
Аня: Би ойлгосон. Одоо дуудлаа.
Вит: За.
Аня: Би чиний чихэвчийг түр авлаа. Сашкаг буцаад ирэхээр авчраад өгье.
Вит: Чи мөн бодож олов оо. Би яах юм?
Аня: Чамд ямар хэрэгтэй гэж? Чамайг хөгжим сонсож байхыг нэг ч удаа хараагүй. Алив. Доошоо юу, дээшээ юу?
Игорь: Ирсэн юм шиг байна.
Аня: Баяртай.
Игорь: Баяртай. Энэ хэн бэ?
Вит: Аан, дахиад л эндүүрсэн үү?
Игорь: Сонсооч, бид хоёр нэг л ойлгоцсонгүй. Дахиад эхлэе. Игорь.
Вит: Би хэлсэн, тэр хотын гадна байшиндаа байгаа.
Игорь: Тэр гэж хэн? Генерал уу? Би яагаад буцаж ирсэн байхав? Би нэг юм бодлоо, генерал ийм байранд амьдрах уу? Энэ нэг л...
Вит: За, өөр юмгүй...
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Тэр чихэвчээ авахаар ирж, би мэдсэнгүй. Миний найз түүнийг таксинд суулгаж өгнө. Тань руу залга гэж би хэлсэн. За, юу болсон?
Игорь: Сашуня, чи юу? Би чиний хоолойг хэнтэй ч андуурахгүй.
Саша: Чамд юу хэрэгтэй юм?
Игорь: Шууд эхлэх нь үү? Москвагийнханыарга аа гэж. Бүр энэ нөхрийг ч асуухгүй байна. Харин тэр нэрээ ч хэлсэнгүй. Юу хэрэгтэй... юу хэрэгтэй гэнэ ээ? Үгүй яахав, би нийслэлд ирлээ. Гэр бүлтэйгээ нийлж, охинтойгоо уулзах гэж.
Саша: Чамд гэр бүл ч байхгшй, охин ч байхгүй.
Игорь: Тийм үү? Харин би яагаад итгэх ёстой гэж?Энэ нэг юм чамайг огт мэдэхгүй гэж байна. Харин би тиймэрхүү зүйлийг мэднэ. Эднийхээс нэг охин гараад явсан. Насыг нь харвал манай охинтой маш адилхан. Хэн гэж нэрлэсэн?
Саша: Сонс, чамд охин байхгүй.
Игорь: Дуртайяа сонсъё, хайрт минь. Гэхдээ утсаар сонсолтой биш дээ! Уулзалгүй өчнөөн жил боллоо! Хүн шиг сууж байгаад бүгдийг ярилцах хэрэгтэй. Юу гэмээр байна?
Саша: Өнөөдөр хэдийн оройтсон.
Игорь: За больж үз. Би удахгүй. Ер нь тэгээд ч ийм удаан уулзаагүй байж оройтно гэж юу байдаг юм? Би одоо яваа очъё. Чи одоо хаана байна?
Саша: Ленинградын өргөн чөлөө, 86. Тэнд кофе шоп байгаа. Цагийн дараа очно.
Игорь: Харин энэ арга надад таалагдаж байна. Тэгээд бид тэнэгтэхгүй биз дээ, хонгор минь? Чи яг ирнэ биз? Үгүй бол би...
Саша: Түүнийг оролдох хэрэггүй. Би очно.
Игорь: Би чамайг их санасан. Тэр юун охин бэ?
Вит: Тонил цаашаа.
Төгсөв
Back to episodes Go home