Миний сайн найзын түүх-38

Миний сайн найзын түүх – 38

Үргэлжлэл:            00:45:24 мин.

Дүрүүд:

Эр:

Е Цзинь Ян            Цзинь Янь Группын ерөнхийлөгч

Фань Чжинь Ган Цзинь Яны нарийн бичиг

Се Хун Цзу             тэрбумтны хүү

Сяо Хэ                     Се-ийн найз

Ван Юн Чжэн      

---------------------------------------------------------------------------------------------------------

Эм:

Чжу Сосо       Нань Суны найз

Нань Сунь     Сосогийн найз

Цзян       Нань Суны ээж

Эмээ       Нань Суны эмээ

Селина /Юань-Юань/       

Дэйзи    

Тан Синь       Ян Ке-ийн төслийн дарга

Лилиан

+ Се Цзя Инь Се Ху-ийн ээж

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Бид хоёр салснаас хойш надад байнга нэг зүүд зүүдлэгддэг байлаа. Бид хоёр Эдвардын гэрт байна гэж би зүүдэлсэн. Цонхоор нарны гэрэл өрөөнд тусна. Чи буйдан дээр суугаад ном уншиж байсан. Чи “Чаринг Кросс роуд 84”-ийг уншиж байсан. Харин би чамд дөхөж очвол чи алга болж мэднэ гэдгийг би мэдэж байсан. Гэвч чамтай ойртохыг хүсэх тоолонд чи алга болсон. Би маш их айсан. Тийм болохоор чамд ойртож зүрхлээгүй.  Би хөдөлж ч чадахгүй байсан. Бас нэг ч үг дуугарч зүрхлэхгүй байсан. Тэгсэн бол чи алга болох байсан. Би чамайг зөвхөн өдөржин харж л чадна. Надад буцаад ирээч дээ.

Нан.    Надад хэдэн өдөр өгөөч. Хэд хоногийн дараа би чамд нэг юм үзүүлнэ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань: Та яагаад ууж байгаа юм бэ? Удахгүй захирлуудын зөвлөлийн хурал  болох гэж байгааг та мэднэ биз дээ? Та түүнээс өмнө ууж болохгүй.

Е:         Фань Чжин Ган. Энийг чиний төлөө. Чи миний удирдлаган дор олон жил зовж шаналж, доромжлуулсан. Намайг уучлаарай. Чиний төлөө.

Фань: Архи уухаа болиоч. Та суу.

Е:         Компанийг дүрмээр бол ажилчид ажлын цагаар архи ууж болохгүй, тийм үү? Гэхдээ би энэ компанид дахиж харьяалагдахаа больсон. Өнөөдөр би огцрох өргөдлөө өгнө. Надад шударгаар хэлээдэх. Намайг явсны дараа чи юу хийх вэ?

Фань: Би таны хүссэн бүхнийг хийнэ.

Е:         Надад тал засаж маяглах хэрэггүй. Бас намайг орхиж чадахгүй гэж битгий жүжиглэ.

Фань: Та үүнийг ойлгох хэрэгтэй. Би таныг орхиж чадахгүйл учир нь байгаа юм биш. Харин та л намайг орхиж чадахгүй байх гэж эмээж байна.

Е:         Чи итгэлтэй байна уу?

Фань: Тиймээ.

Е:         Чамайг ихэвчлэн архи уудаггүйг би мэднэ. Харин өнөөдөр чи надтай хамт уух ёстой. Би чамаас дахин асууя. Чи надтай хамт явна гэдэгтээ итгэлтэй байна уу?

Фань: Би итгэлтэй байна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ян:      Цзинь Янь групп өглөө 10 цагт Удирдах зөвлөлийн хурал хийнэ. Е Цзинь Янь Цзинь Янь группээс гарч магадгүй гэж би сонссон.

Тан:    Энэ үнэн үү? Тэр үүсгэн байгуулагч нь байж компаниа орхих гэж байгаа юм уу?

Ян:      Чи ч гэсэн үүсгэн байгуулагчдын нэг нь байсан. Гэвч чи явахыг хүссэн үедээ орхиод явсан.

Тан:    Биднийг харьцуулж яаж болох юм бэ?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:    Хэрэв чамд хоёр дахь боломж байсан бол чи энэ компанид орох байсан уу?

Ань:    Чи өөрөөсөө яг ингэж асуудаг, тийм үү?Би анх энд ирээд өөртэйгөө их тэмцэлдсэн. Буруутай юм шиг санагддаг байлаа.

Нан:    Харин одоо?

Ань:    Тэр мэдрэмжүүд алга болсон. Би шударгаар мөнгө олж, төслүүдээ сайн хийхээр төлөвлөж байгаа. Би Ван Юн Чжэн биш. Тэр жинхэнэ идеалист хүн. Харин би биш. Би тэмцэж, буулт хийж явах болно. Гэхдээ би ажилдаа жинхэнэ эзэн болохыг хүсч байна. Би хөдөлгөөн бүрээ улам бүр сайжруулах замаар үйлчлүүлэгчийнхээ хүслийг биелүүлж чадна гэж найдаж байна. Хэрэв ч ажилдаа эзэн болъё гэвэл л ажиллаж байгаа төсөл болгондоо дуртай байх хэрэгтэй. Чи сайн зүйл хийж л байвал хариу тус нэхэх хэрэггүй.

Нан:    Төсөл болгон өөрийн гэсэн хэд хэдэн үе шаттай байдаг. Хэн нэгэн нэгийг нь хийнэ, нөгөө  хүн бас нэг өөрийг нь хийдэг. Хэн нэгэн урагшаа давшиж байвал хэн нэгэн түүний арыг нь халхалах ёстой.  Хэрэв хэн нэгэн баруун тийш явж байвал нөгөөх нь зүүн тийшээ явах ёстой. Хэн нэгэн амжилтанд хүрч, харин өөр нэгэн хохирогч болдог.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Ван Юн Чжэн. Бид түүний намтрыг хэдийн шалгаж үзсэн. Тэр ухаалаг, авъяастай. Гэхдээ бизнес бол бизнес. Тэр авъяастай гээд бидэнд ямар тустай юм? Бид урлагын салбарынхан биш. Бид авьяаслаг хүмүүсийг үнэлдэг ч тэдгээр хүмүүс бидэнд ашиг авчирдаг байх ёстой.

Е:         Намайг уучлаарай. Би чиний үгийг таслах хэрэгтэй байна. Номын сангийн төслийн тухайд...  би тэр төслийг баталсан хүн нь, өөр хэн ч биш. Ван Юн Чжэн эсвэл R&D баг байна уу хамаагүй, бидний алдагдал тэдэнтэй ямар ч хамаагүй. Зөвхөн би үүнд хариуцлага хүлээнэ. Тиймээс та нар надаас асуулт асууж болно. Би бүгдэд нь хариулна. Харин тэднийг үүнд битгий оролцуул.

Эр:      Ван Юн Чжэнээс гадна Чжу Сосогийн асуудал бас бий.

Эр:      Е ерөнхийлөгч өө, таныг залуу ажилчидад хэрхэн ханддагийг бид мэднэ, гэхдээ энэ арай хэтэрсэн гэж би бодож байгаа. Бид таныг бүр... хэлэхээс ч ичмээр санагдаж байна. Компанид элдэв яриа, үг хэл их гарч байна. Энэ таны нэр хүндэд л муу.

Е:         Та нарын түмэн зөв. Та нарын хэлсэн асуудлууд ч байгаа. Тэд үнэхээр ч надаас болж гарсан асуудлууд. Тиймээс та нар санаа зовох хэрэггүй. Энэ... миний халагдах өргөдөл.

Эр:      Та... та наад өргөдлөө буцааж ав. Бид энэ тухай яриагүй. Бид тулгарсан асуудлуудаа ярилцахыг хичээсэн. Мэдээж та ч гэсэн үгээ хэлж болно. Харин ингээд бүгдийг зүгээр л орхиж болохгүй.

Эр:      Хэрэв та биднийг орхивол Сингапурын хөрөнгө оруулалт юу болох вэ? Та энэ талаар бодож үзсэн үү? Тэд Цзинь Янь групп болон Е Цзинь Янь нарт хөрөнгө оруулахыг хүссэн. Та явчихвал тэд дахиж бидэнд хөрөнгө оруулахгүй.

Е:         Энэ одоо зөвхөн Цзинь Янь групп.  Энэ компани Е Цзинь Яньтай ямар ч хамаагүй болсон.

Эр:      Е ерөнхийлөгч өө, та архи уусан уу?

Е:         Тиймээ. Би компанийн дүрмийг дахиад зөрчсөн. Би огцрох өргөдлөө өглөө 8 цаг гэхэд бичиж дуусгасан. Тэгэхээр компанийн дүрмийн дагуу би тус компанитай ямар ч холбоогүй болсон.

Эр:      Архи танд нөлөөлсөн гэдэгт итгэлтэй байна. Бид үүнийг хүлээж авах боломжгүй.

Е:.        Би хэзээ хэлсэн үгнээсээ буцаж байсан бэ? Бас нэг юм бий. Энэ нь Чжу Сосод хамаатай. Би аль хэдийн хөгширсөн. Та нарын хов жив, элдэв яриа надад огт хамаагүй. Та нар дотор охинтой хүмүүс байгаад би итгэлтэй байна. Та нар түүний оронд өөрсдийгөө тавиад үзэх хэрэгтэй. Түүний нэр хүндийг унагах гэж бүү оролд. Энэ бол муу зүйл. Бүр харгис гэж болно.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэй:    Чи хэдийн юмнуудаа эмхлээд эхэлчихсэн үү?

Е:         Чи ирэв үү? Суу.

Дэй:    Фань нарийн бичиг ээ, чиний цаашдын төлөвлөгөө юу вэ?

Фань: Би түүнийг хаана ч явсан дагаж явах болно. Би түүнийг зүгээр орхиж чадахгүй.

Дэй:    Нэгэнт та хоёр явахаас хойш, би ч гэсэн би ч гэсэн ирсэн тэр газар руугаа буцна.

Фань. Чи одоо өөрийнхөө найз залуу дээр дахиад очиж болно.

Дэй:    Тиймээ. Энэ миний буруу гэдгийг би мэднэ. Чи энд дөнгөж ирэхэд нь би зөрөөд явж байдаг. Намайг сонс. Би энэ компаниас гарсан ч хувьцаа эзэмшигчдийн нэг хэвээрээ байна. Тэгэхээр миний төлөвлөгөө ийм байна. Чи энд үлдэж, миний оронд тэр хувьцаануудыг удирдах хэрэгтэй байна. Ингэснээр, чи хуралд оролцох бүрт тэд чиний санал бодлыг сонсох болно. Чи миний төлөөлөл болно.

Дэй:    Гэхдээ миний санал бодол энэ компанид ашиг орлого авчрахгүй байж мэднэ.

Е:         Санаа зоволтгүй. Айх юмгүй. Би чамд итгэж байна. Энд үлд. Чи надад тус болж байна гэж бод. Баярлалаа. Чамаас гуйя. Гуйж байна.

Дэй:    Е ерөнхийлөгч өө. Итгэл хүлээлгэсэнд баярлалаа.

Е:         Би мэднэ. Би дахиад л итгэлийг чинь хөсөрдүүлсэн. Баярлалаа.

Дэй:    Е ерөнхийлөгч өө. Та надад энэ бичгүүдийг өгч болох уу?

Е:         Юу болсон бэ?

Ван:    Е ерөнхийлөгч өө, та компаниас гарсны дараа хаашаа явах вэ?

Е:         Би хараахан сайн мэдэхгүй байна.

Ван:    Би...

Е:         Яасан бэ?

Ван:    Надад энэ Цзин Янь группт орох болсон гол шалтгаан нь та байсан юм.  Би яагаад таныг дагаж болохгүй гэж?

Е:         Би үүнийг чамд баттай хэлж чадна. Би явсны дараа үл хөдлөх хөрөнгийн салбар луу дахиж орохгүй. Чи архитектор мэргэжлээр суралцсан. Тиймээс чи намайг дагах нь утгагүй хэрэг.

Ван:    Захирлуудын зөвлөл манай номын сангийн төслөөс татгалзсан. Надад энд цаашид үлдэх нь утга алга.

Е:         Юн Чжэн, чи мөрөөдөлтэй залуу хүн. Би залуудаа маш их мөрөөдөлтэй байсан. Гэвч бид бүх мөрөөдлүүдээ биелүүлж чадахгүйг би одоо л ойлгож байна. Бид тэр бүх мөрөөдлүүдээс ядаж нэгийг нь биелүүлж чадна. Чамайг энд үлдэнэ гэдэгт би үнэхээр итгэж байгаа. Мэдээж, энэ бол чиний шийдвэр.

Ван:    Энэ талаар бодож үзье.

Е:         Би ойлгож байна. Үүнийг би маш сайн ойлгож байна. Заримдаа энэ нийгэм ихээхэн утга учиртай байдаг. Тиймээс чи мөрөөдлөө биелүүлэх боломжтой байдаг юм Энэ талаар бодоод үз.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:    Ян захирал, та намайг хайж байсан уу?

Ян:      Ороод ир. Надад... Надад сайхан мэдээ байна. Е Цзинь Янь “Цзинь Янь групп”-ээс гарсан. Энэ нь Цзинь Янь группын алтан үе дууссан гэсэн үг. Бидний эрин үе ирлээ. Бид шинэ компани. Манай хуучин өрсөлдөгчдийн нэг нь байхгүй болсон нь сайн хэрэг.

Нан:    Тэр яагаад явсан юм бэ?

Ян:      Зарим нь Ван Юн Чжэнгээс болсон гэж ярьдаг.

Тан:    Магадгүй тэр Се-гийн гэр бүлд туслахыг хүссэн байх. Тэр чиний хамгийн сайн найзын төлөө үүнийг хийж ч байж мэднэ.

Ян:      Ли Ань, хэрэв бид дайснаа мэддэг бол хэзээ ч алдахгүй. Бид бүгд Цзинь Янь группээс ирсэн. Бид Цзинь Янь группыг бидний өрсөлдөгч гэж төсөөлж үйл ажиллагаагаа төлөвлөдөг байсан. Цзинь Янь группт өөрчлөлт гарч байгаа учраа бид ч гэсэн тэгэх ёстой. Та хоёр төлөвлөгөө гаргах хэрэгтэй байна.

Ань:    Би ойлголоо. Би нэг юм асуумаар байна. Ван Юн Чжэн Е Цзинь Яньтай хамт Цзинь Янь группээс гарсан уу?

Ян:      Үгүй ээ. Тэр одоо ч Цзинь Янь группт байгаа. Дэйзи одоо түүний албыг даргалж байгаа. Өөр асуулт байна уу?

Ань:    Байхгүй.

Ян:      Үүнийг санаж яв. Өөрчлөлт бол гарцаагүй болдог зүйл.  Залуус та нар үүнд дасчихвал үүнийг хүлээж авах гэж цагаа үрэх хэрэггүй болно. Дараагийн асуудалдаа орцгооё. Бид өөрчлөлтийг хэрхэн хүлээж авах вэ?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань: Сосо, хүүхэд сайн биз дээ?

Сосо:  Тэр сайн байгаа. Нань Суны гэрт амьдарч байна. Эмээ нь түүнийг хардаг юм. Надад энд хийх зүйл маш их байна. Надад үнэндээ цаг хугацаа ч хүрэлцэхгүй байна. Би ажлаа тараад тийшээ очно.

Фань: Та нар хүүхэд асрагчтай юу?

Сосо:  Үгүй.

Фань: Тэгвэл би Жулиаг тийш нь явуулъя.

Сосо:  Хэрэггүй. Эмээ нь түүнийг өдөр харж байна гэсэн. Тэр хүүхдүүдэд хайртай. Тийм ч учраас тэр одоо илүү эрч хүчтэй болсон.

Фань: Сонсоход таатай байна. Тэгэхээр, чи өөрийнхөө цахилгаан хэрэгслийн компаний ажлыг зохицуулж байгаа юу?

Се:       Тийм гэж бодож байна. Гэхдээ... манай компани одоо ямар нөхцөл байдалд байгааг та бараг мэдэх байх.

Фант: Е захирал Цзинь Янь группээс гарсан. Та нар үүнийг мэдсэн байх гэж бодож байна. Тэр хөрөнгө оруулагчдаас авсан мөнгөөр ойрын гурван жилдээ ​​Се-ийн гэр бүлийн компанийг удирдах юм.

Се:       Гурван жил гэдэг чинь?

Фань: Тэр ердөө гурвахан жил үүнийг хийнэ.

Се:       Гэхдээ яагаад? Та надад цаг товлож болох уу? Би түүнтэй уулзмаар байна.

Фань: Тэр Се Хун Цзутай уулзмаар байна гэсэн. Чичөлөөтэй байна уу? Боломжтой бол бид одоо очоод уулзаж болно.

Се:       Тэгье.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань: Е захирал удахгүй ирнэ. Түр хүлээ. Харин би компани руу явах болчихож. Би зарим зүйлийг өөр хүнд шилжүүлж өгөх ёстой байгаа юм. Сууж бай.

Се:       Баярлалаа, Фань нарийн бичиг ээ. Баяртай.

Фань: Баяртай.

Се:       Е ерөнхийлөгч.

Е:         Чи энэ лонхыг хагалмаар байна уу?

Се:       Би нэгийг хагалсан нь хангалттай байсан. Суу. Баярлалаа Е захирал аа. Ээжийнхээ өмнөөс танд баярлалаа. Тэр нэг явдлын дараа танд баярлалаа гэж хэлэх багадана гэдгийг би мэднэ.

Е:         Энэ л хангалттай. Чи илүү төлөвшсөн байна.

Се:       Үгүй дээ, би...

Е:         Чиний ээжийн өвчин, цахилгаан хэрэгслийн компанийн санхүүгийн байдал үнэхээр санааг чинь зовоож байгаа. Чи юу хийхээр төлөвлөж байна?

Се:       Е ерөнхийлөгч өө, үнэнийг хэлэхэд би юу хийхээ бодож амжаагүй л байна.

Е:         Чи одоо эхдээ, хүүхэддээ санаа тавих хэрэгтэй.  Чи  яаж ингэж хэлж чадаж байна?

Се:       Би мэднэ.Е ерөнхийлөгч өө, гэхдээ миний хэлсэн үг би  зүгээр сууна гэсэн үг биш. Зүгээр л ийм нөхцөлд хамгийн сайн шийдэл юу байж болох талаар би бодож байгаа.

Е:         Чи компанидаа үлд.      Би тэнд гурван жил ажиллана. Чи үргэлж хамт байна гэж найдаж байна.

Се:       Та Се электроникст ажиллах юм уу? Үгүй ээ, би... Би таныг надтай ажиллахыг хүсэхгүй байх гэж бодсон.  Эсвэл би танд дэндүү чадваргүй юм шиг санагдсан байх. Тэгэхээр... Тэгэхээр та яагаад үүнийг хийж байгаа юм бэ?

Е:         Чи чадваргүй байсан ч айх юмгүй. Чи сурч, туршлага хуримтлуулах хэрэгтэй. Би чамайг дараагийн гурван жил удирдана. Танай компани энэ хугацаанд хөл дээрээ босно гэж найдаж байна. Тэгж байж л чт өөрийгөө таньж, ээжийнхээ нүүр рүү харж чадна, хамгийн гол нь хүүхдийнхээ нүүр рүү харж чадна.

Се:       Танд баярлалаа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан:    Бид хамгийн сүүлд хамт кофе ууснаас хойш арав гаруй жил болжээ. Чи урт тойрог зам туулсны эцэст хуучин ажилдаа буцаж орсон.

Дэй:    Одоо бүх зүйл өөр болсон. Бид хоёр өмнө нь Цзинь Янь группт ажиллаж байсан. Одоо би Цзинь Янь группт, харин чи Ян Ке-ийн компанид ажилладаг.

Тан:    Чи ойлгох хэрэгтэй. Е ерөнхийлөгч Цзинь Янь группийг орхисны дараа энэ компани өмнөх шигээ байж чадахаа больсон.

Дэй:    Чи Е ерөнхийлөгчөөс бүр өмнө явсан ч гэлээ тэд маш сайн ажиллаж байсан, тийм үү?

Тан:    Чи ийм дэндүү гэнэн гэж үү? Чамайг өөр улсад найз залуутайгаа зугаацаж байхад би энд өдөр шөнөгүй ажиллаж байсан.

Дэй:    Би гадаадад суралцаж, гадаадад өөрийн гэсэн төслүүдтэй, бас бусад орнуудын хүмүүстэй хамтарч байсан. Энэ чиний бодож байгаа шиг хялбар зүйл биш. Зүгээр л надад илүү их боломжууд байдаг.

Тан:    Би хамтрагчтай. Миний хамтрагч бол Ян Кэ.

Дэй:    Харин надад Цзинь Янь групп гэдэг брэнд байдаг.

Тан:    Гайхалтай. Чи өнөөдөр над руу залгасан.

Дэй:    Тиймээ. Би чамд үүнийг хэлэх гэсэн юм. Чи Цзинь Янь группт яаж ханддагаас үл хамааран одоо энэ харилцаагаа сэргэх яг тохирожтой цаг нь.

Тан:    Юу гэсэн үг вэ? Чи надаас хамтран ажиллахыг хүсэх гээд байна уу?

Дэй:    Бид залуу байхад ялах, ялагдах нь маш их утгатай байсан. Харин одоо бид залуу биш болсон. Идэвхтэй үйлдэл хийх нь утгагүй гэдгийг бид хоёулаа ойлгох хэрэгтэй.

Тан:    Би үүнийг ойлголоо гэхэд манай захирал Ян Ке хүлээж авахгүй байх вий гэхээс эмээж байна.

Дэй:    Тийм болоод л Е Цзинь Янь компаниас гарсны дараа би чамтай энэ талаар ярилцахаар ирсэн юм.

Тан:    Цзинь Янь групп асуудалтай гэж чи бодож байна уу?

Дэй:    Үнэнийг хэлэхэд, Ян Ке та хоёрыг явсны дараа Е захирал та хоёрыг орлох хүн олж чадаагүй. Ян Ке-гийн компанид ч гэсэн хэн нэгэн дутагдаж л байгаа. Та нар маш үр дүнтэй ажилладаг. Гэхдээ та нарын брэндийн имиж, дизайны ур чадвар их муу байна. Бид хамтдаа төсөл дээр ажиллах боломжтой.

Тан:    Ян Кэ үүнийг зөвшөөрөхгүй гэж бодож байна.

Дэй:    Та нарын авч чадаагүй нэг төслөөс эхэлье.

Тан:    Ямар төсөл?

Дэй:    Чанфэн дүүрэг дэх төсөл. Тэд чиний ур чадварт итгэдэггүй. Өөр компанитай хамтарч ажиллахын оронд Цзинь Янь групптэй хамтарч ажиллавал яасан юм? Хэдий бид хоёр өмнө нь өрсөлдөгчид байсан ч ядаж нэгнийгээ сайтар ойлгодог.

Тан:    Энэ бол жижиг асуудал биш. Би үүнийг ганцаараа шийдэж чадахгүй.

Дэй:    Чамайг боломжтой гэж бодож байгаа үед би чамд итгэх болно.  Чи Ян Ке-г ятгаж дөнгөнө гэдэгт би итгэж байна.

Тан:    Би явах хэрэгтэй байна. Тэгж байгаад чамтай утсаар яръя.

Дэй:    Тэгээрэй.

Тан:    Би тооцоог нь хийчихье.

Дэй:    Баярлалаа.

Тан:    Чи их турсан байна, гэхдээ л илүү сайхан харагдаж байна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ян:      Та юу гэж бодож байна?

Нан:    Энэ санааг эгч маань гаргасан.

Ян:      Тэр чамтай ганцаарчлан ярилцсан уу?

Нан:    Үгүй ээ. Тэр бизнес бол бизнес гэж хэлсэн. Бид хоёр ажлын талаар ярилцдаггүй.

Ян:      Ли Ань, чи юу гэж бодож байна?

Ань:    Энэ сайхан санаа гэж би бодож байна.

Тан:    Ян захирал, чи нэг л биш байх чинь. Өнөөдөр нэг л шийдэмгий бус байна.

Ян:      Зүгээр л түүний эгч нь ингэж хэлнэ гэж бодсонгүй.

Нан:    Ян захирал аа, би эгч болон Цзинь Янь компани, бүр Е Цзинь Янын нэрийн өмнөөс хэлмээр байна.

Ян:      Хэл, хэл.

Нан:    Цзинь Янь группийг бидний өрсөлдөгч гэж бид төсөөлж байсан. Гэхдээ энэ бол зөвхөн бидний төсөөлөл юм. Цзинь Янь Групп, Е Цзинь Янь хоёр биднийг өрсөлдөгч гэж огт боддоггүй байж мэднэ.  Тан захирал, та яг ийм логикоор та хоёрыг хамт ажиллаж байхад эгч минь танд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж бодож магадгүй. Гэхдээ ядаж л эгч бодлоо орхисон байх.  Одоо тэр Цзинь Янь группт буцаж ирсэн.Гэхдээ тэр өмнөх алдаагаа засах гэж эргэж ирээгүй гэдэгт би итгэлтэй байна. Ян захирал, Тан захирал аа, та нар надад нөхцөл байдлыг өөр өөр өнцгөөс харахыг заасан. Өөрөөр хэлбэл, бизнесийн хувьд байнгын найз, байнгын дайсан гэж байдаггүй. Энэ төслийн хувьд, бид түүнийг өөрийн болгохыг  үргэлж хүсдэг байсан. Цзинь Янь групп өөрсдөө бидэнд санал тавьсан болохоор бид тэдэнтэй тохиролцох хэрэгтэй. Бид тэднийг урдны Цзинь Янь групп гэж үзэх ёсгүй. Энэ үнэн. Е Цзинь Янь компанийг орхисны дараа Цзинь Янь группыг шинэ компани гэж үзэж болно.

Ян:      Тэр бидэнд бизнес яаж хийхийг заагаад байна уу?

Тан:    Түүний зөвлөгөө маш сайн байлаа.

Ян:      Та хоёулаа саналаа бичиж болно, дараа нь над руу явуулаарай. Цзинь Янь групптэй холбоо барь. Тэдэнд бүхэл бүтэн төсөл, бидний хийсэн төлөвлөгөө, тулгарч болзошгүй бэрхшээлүүдийн талаар хэлээрэй. Ойлгомжтой юу? Та нар их том болж.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Миний бодлоор... Танай компанийн асуудал бараг дуусч байгаа болохоор одоо хувийн асуудлаа шийдэх цаг нь болсон.

Се:       Се салах бодол одоо хүртэл хэвээрээ байгаа. Тийм үү?

Сосо:  Би тэр болсон явдлыг мартаж чадахгүй.

Се:       Би ойлгож байгаа. Би бүгдийг ойлгож байна.

Сосо:  Би ээж рүү чинь буцаж очоод юу ч болоогүй юм шиг дүр эсгэж чадахгүй. Бодоод үз дээ. Хэрэв танай компанид ийм асуудал тулгараагүй байсан бол тэр надтай ихэрхэж харьцдаг хэвээрээ байх байсан.

Се:       Сяо Суо-г яах вэ?

Сосо:  Би түүнийг Нань Суны гэрт үлдээнэ. Эмээ нь түүнийг харна. Эхэндээ би санаа зовж л байсан. Эмээ хөгширч, би үргэлж түүний дэргэд байгаад байж чаддаггүй. Би өөрт тохиолдох бэрхшээл болгоныг бодож үздэг байлаа. Харин одоо би огт санаа зовохгүй байна. Би тайван байна. Учир нь охинд бүх зүйл бий. Түүнийг хайрлаж, халамжлах хүмүүс бий. Охин ямар ч асуудалгүйгээр өсөх болно. Миний хувьд гэр бүл гэдэг хоёр том хүн, нэг хүүхдээс бүрдсэн  тодорхой нэг хослол биш. Түүнийг янз бүрийн аргаар үүсгэж болно. Хайр, итгэл байгаа л бол гэр бүл үүсгэж болно. Харин эсрэгээр, эцэг эх нь хүүхэдтэйгээ 24 цагийн турш хамт байсан ч энэ бол тэд гэр бүл гэсэн үг биш юм.

Се:       Би бүх зүйлийг балласан. Надад юу ч хэлэх эрх байхгүй. Намайг уучлаарай.

Сосо:  Чамайг чадах бүхнээ хийсэн гэдгийг би мэднэ. Би чамайг огт үзэн яддаггүй.

Се:       Баярлалаа. Би өөрийнхөө компанид эргэж орно. Би Цзинь Яны удирдлага дор ажиллах болно. Сосо, өөрөөр Чжу хатагтай гэх гэсэн юм. Гурван жил. Надад гурван жил өгөөч. Надад сүүлчийн удаа итгээрэй, за юу?

Сосо:  Гурван жилийн дараа харж л байя. Ойлгосоон?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эмээ:  Энэ хэний хурим вэ?

Нан:    Миний найзынх. Тэр гадаадад гэрлэж байгаа юм.

Эмээ:  Чи яагаад гэрлэдэггүй юм бэ?

Нан:    Би таныг харж асрах ёстой.

Эмээ:  Ван Юн Чжэн яах болж байна?

Нан:    Та Ван Юн Чжэнийг санаж байна уу?

Эмээ:  Тэр Чжан Ань Жэнээс лав илүү.

Нан:    Та бас Чжан Ань Жэнийг санаж байна аа?

Эмээ:  Мэдээж. Би бүгдийг нь санаж байна. Та нар л намайг бүгдийг мартсан гэж боддог хүмүүс. Эмээ л ээж, аав хоёрыг одоо болтол санадаг уу?

Эмээ:  Би яаж тэднийг санахгүй байх вэ? Тэгвэл та ээжид уурласан хэвээрээ юу? Тэр чамаар намайг асруулах гэж энд орхисон. Би түүнд талархах ёстой.

Нан:    Хэрвээ... Ээж минь дахин гэрлэвэл аз жаргал хүсэх үү?

Эмээ:  Саяны бичлэг, түүний хуримынх байсан уу? Би бичлэг үзэхгүй, гэхдээ би түүнд аз жаргал хүснэ. Гэхдээ... би түүнд аз жаргал хүссэнийг түүнд битгий хэлээрэй. Бодоод байхад, тэр миний тухай юу ч сонсохыг хүсэхгүй байх.  Ямар ч мэдээ байсан хамгийн сайн мэдээ байдаг.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Се:       Сосо, ээж манай хүүхэд дээр очиж болох уу?

Сосо:  Асуудалгүй. Та нар ямар ч үед түүн дээр очиж болно.

Се:       Энэ үнэн үү? Чи тэгвэл хаана амьдарч байна?

Сосо:. Би одоо ч гэсэн нөгөө байшинд амьдардаг.

Се:       Нант Сунтай хамт уу? Би чам дээр очиж болох уу?

Сосо:  Чи Е Цзинь Яны удирдлаган дор ажиллаж эхэлвэл чамд зав гарахгүй байх гэж бодож байна.

Се:       Би ойлгож байна. Ойлгосон. Сосо.

Сосо:  Яасан бэ?

Се:       Би гурван жилийн дараа би чамтай дахин гэрлэх болно. Чи надад хэлээч, ойрын гурван жилд надаас илүү залуутай болно гэж бодохгүй байна уу?

Сосо:  Магадгүй чи ойрын гурван жилд надаас илүү бүсгүй олох байх.

Се:       Энэ боломжгүй зүйл. Би чамд аль хэдийн хэлсэн. Чи бол дэлхийн хамгийн сайхан эмэгтэй. Сосо, надад сүүлчийн удаа итгээрэй. Урьд нь би чамд хайртай байсан. Би чамд одоо хайртай. Би чамайг ирээдүйд ч хайрлах болно.

Сосо:  Чамтай анх уулзсан тэр мөчийг чи надад сануучихлаа.

Се:       Миний бүсгүй болоорой. Би удахгүй ээжтэй ярилцана. Би бүх зүйлээсээ татгалзах болно. Надад чи л байхад болно. Би чамд хэзээнээс дурлаж эхэлснийг чи мэдэх үү?

Сосо:  Хэзээ?

Се:       Чи караокед над дээр нэг шил дарс бариад ирэхэд. Чам шиг ийм гэнэн охин энэ хорвоод яаж байдаг бол доо гэж бодсон юм. Чамд нууж хаах юу ч байгаагүй. Чи бас маш хөөрхөн байсан. Ийм жаахан л.

Се:       Би төлөвшиж байгаа.

Сосо:  Өөртөө анхаарал тавь.

Се:       Одоо яв. Би өөртөө анхаарал тавих болно.

Сосо:  Би явлаа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:    Подвалыг харцгаая. B1, B2 давхаруудыг сайн хараарай.

Ван:    Юу болсон бэ? Тэнд ямар нэг онцгой юм байгаа юу?

Нан:    Маш онцгой. Хамгаалалтын малгай өмс.

Ван:    Бид хоёр анх танилцаж барилгад хамт ажиллаж байснаа гэнэт би саналаа. Чи тэгэхэд шинэков байсан.

Нан:    Тэгэхэд би анх удаа барилгын талбайд очиж үзсэн юм.

Ван:    Би чамд тэр төслийн бүх нарийн ширийнийг зааж тайлбарлах шаардлагатай болж билээ. Харин одоо бидний байр өөрчлөгдсөн. Одоо чи надад төслийн нарийн ширийнийг тайлбарлах хэрэгтэй болох нь.

Нан:    Ингээд төслийнхөө талаар ярьж өгье. Чанфэн хотын эргэн тойронд олон тооны оффисын барилгуудтай, орон сууцны хороололууд нэлээд хөгжсөн тул бид энэ дуусаагүй барилгыг бизнесийн бүс болгон өөрчлөхийг хичээж байна. Одоо бидний байгаа энэ талбайг битүү цэцэрлэг болгохоор төлөвлөж байна. Бид хатуу, цардмал гадаргуугаас зайлсхийхийг эрмэлзэнэ. Үүгээр утас татсан байна. Болгоомжтой яваарай. Шал нь тэгшхэн биш.

Ван:    Энэ газар хэтэрхий харанхуй бас аюултай юмаа. Бас подвалын бүтэц нь нарийн төвөгтэй. Буцаж явцгаах юм уу? Дээшээ гараад надад яриад өг.

Нан:    Надад итгэ. Би энд олон удаа ирсэн. Би энд нүдээ аниад явсан ч чадна.

Ван:    Чи яагаад энд байнга ирдэг байсан бэ?

Нан:    Гишгүүрүүд, болгоомжтой байгаарай. Би чамд хэдийн хэлж байсан. Надад энэ газартай холбоотой өвөрмөц санаанууд байгаа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:    Би чиний төлөвлсөн зургийг үргэлж өөртөө авч явдаг байсан. Хэдийгээр энэ зөвхөн концепци төдий боловч чи бидэнтэй  хамтарч ажиллавал үүнийгээ хэрэгжүүлж чадах байх.

Ван:    Чи Ян Ке, Тан Синь хоёрт яаж итгүүлсэн бэ?

Нан:    Тэд надаар энэ төслийг удирдуулахыг хүссэн. Учир нь подвалын орчинд номын сан байгуулах тийм ч хэцүү биш. Энэ манай төсөвт ч нөлөөлөхгүй. Тийм учраас тэдэнд хамаагүй. Би өөрийнхөөрөө зүтгэж, эцэст нь тэр хоёр зөвшөөрсөн. Би үүнд итгэдэг хэвээр. Хэдийгээр тэр хоёр Е Цзинь Яны арга барилаас арай өөр арга сонгодог байж болох ч хоёулаа Цзинь Янь группт ажиллаж байсан болохоор Е Цзинь Яны нөлөө байсаар л байдаг. Тэд үүнийг утга учиртай гэдгийг мэддэг.

Ван:    Чи урьдын адил гэнэн цайлган, эелдэг, дур булаам, зөрүүд бүсгүй хэвээр байна. Чи огт өөрчлөгдсөнгүй.

Нан:    Чи яагаад тэгж бодоов? Бид хоёулаа өөрчлөгдсөн. Бид одоо илүү хүчтэй болсон. Ирээдүйд надад ямар ч саад бэрхшээл тулгарах нь хамаагүй, би одоо түүнийг зоригойгоор угтаж авна.

Ван:    Уучлаарай. Би чамайг ойлгож байсангүй.

Нан:    Харин чи л уучлаарай.

Ван:    Чи надаас болж их зовсон. Энэ удаад би чамайг хааш нь ч явуулахгүй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Манай төслийг алдартай KейПиЭф архитектурын баг боловсруулсан юм. Түүний эргэн тойрны газрууд нь Биньцзянтай яш адилхан.  Барилга хоорондын зай хоёр талдаа асар том. Ялангуяа хажуу тал дээр. Энэ нь маш ховор тохиолддог. Мөн хүмүүс нуурын гайхалтай үзэсгэлэнтэй байдлыг харах боломжтой байдлаар баригдсан. Та бүхэн бүхэн сонирхоод үзээрэй. Та нар эндээс харж болно. Бас маш тохиромжтой байршилтай.  Та бүхэн Ардын талбай, Хуайхай роуд, Баруун Нанжингийн зам, Шанхайн төвд р 15 минут алхаад хүрч болно.

Дэй:    Сосо. Нэг үйлчлүүлэгч байр үзэхээр ирлээ. Тэр заавал чамаар үйлчлүүлнэ гэнэ.

Сосо:  Мэдээж. Тэгвэл энд миний оронд байж бай. Намайг уучлаарай. Та нарт энэ бүсгүй үйлчлэх болно.

Эр:      За.

Эм:      Сайн уу. Бизнесийн дүүргийн эргэн тойрон...

Сосо:  Сяо Хэ?

Сяо:    Сосо.

Сосо:  Чи хаанаас ирэв ээ?

Сяо:    Би чамаас байр худалдаж авахаар ирлээ.

Сосо:  Чиний ажил сайн байгаа байх нь ээ?

Сяо:    Энэ Се-гээс болсон хэрэг. Тэр чамайг үл хөдлөх хөрөнгийн зуучлагч болсон гэсэн. Тэр одоохондоо байр худалдаж авах боломжгүй. Тиймээс тэр бүх найзуудаасаа чамд туслахыг хүссэн. Санамсаргүй тохиолдлоор аав, ээж хоёр байр авна гээд. Тэгээд л би ирлээ.

Сосо:  Се сайн биз дээ?

Сяо:    Тэр сайн байгаа. Түүнийг Е Цзинь Яны удирдлаган дор ажиллаж байхдаа их зүйл сурсан гэж сонссон.

Сосо:  Үүнийг сонсох сайхан байна.

Сяо:    Тэгвэл явцгаая.

Сосо:  Явцгаая, би чамд танилцуулъя.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сяо:    Би барилгыг бүхэлд нь худалдаж авч болох уу?

Сосо:  Бүхэл бүтэн барилга уу?

Сосо:  Ороорой.

Нан:    Сяо Суо. Энэ байшин манай өмнөх байшингаас хамаагүй жижиг. Гэхдээ энэ бол миний амьдарч болох хамгийн том байшин. Бид энэ байшинг хоёр хэсэгт хувааж болно. Эмээ нэг өрөөнд нь, Сосо бид хоёр нөгөө өрөөнд нь амьдрана. Намайг баяжихаар бид том байшин руу нүүж орно.

Сосо:  Энэ огт жижигхэн биш. Та нартай хамт би жижигхэн байшинд амьдрах ёстой байсан ч жаргалтай байх болно.

Эмээ:  Эхлээд Сосо байшин түрээсэлсэн. Одоо Нань Сунь байшин хөлсөлж байна. Би гэж зүгээр л нэмэргүй амьтан.

Сосо:  Эмээ, ирээдүйд Нань Сун бид хоёр гэрээ авч явах болно. Та зүгээр л бидэнтэй хамт байхад л хангалттай.

Эмээ:  Сяо Суо.

Нан:    Энэ байшингийн нэг онцлог нь гоёмсог тагттай. Явцгаая.

Нан:    Энэ мөчөөс эхлэн би, Сосо, охин, эмээ бид хоёр таван жил арван сар хамт амьдарсан юм. Сосо хүүхэдтэйгээ хамт Бээжин явахаар шийдэх хүртэл нь. Тасралтгүй аялах нь түүний хувь тавилан гэлтэй. Миний хувь тавилан бол эндээ үлдэж, түүний арыг дааж байх ёстой. Хоёр жилийн дараа Е Цзинь Янь Се-гийн гэр бүлийг хямралаас аварч чадсан юм. Тэрээр Се Хун Цзуд компанийг нь хүлээлгэж өгөөд өөрөө шинэ бизнес эхлүүлсэн. Ван Юн Чжэн бид хоёр түүний хамгийн анхны шинэ ажилчдын нэг болцгоосон. Фань Чжин Ган ч бас. Эгч маань Итали руу буцаж явсан нь харамсалтай. Өнгөрснөө мартахаас сэргийлдэг цорын ганц зүйл бол харамсал байдаг.Ян Кэ, Тан Синь хоёрын компани хөрөнгийн биржид бүртгэлтэй болсон. Чжан Ань Жэн, Юань Юань хоёр сайн сайхан амьдрал хайсан хэвээр. Да Луог төсвийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан, бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр баривчилжээ. Юу тарина тэрийгээ хураана гэдэг. Цаг хугацаа өнгөрч, бидний найзууд бие биенээсээ хол байгаа ч бид үргэлж холбоотой байдаг. Бид та нартай эрт орой хэзээ нэгэн цагт уулзах болно.

Төгсөв

 

Back to episodes Go home