Миний сайн найзын түүх – 37
Үргэлжлэл: 00:45:24 мин.
Дүрүүд:
Эр:
Е Цзинь Ян Цзинь Янь Группын ерөнхийлөгч
Фань Чжинь Ган Цзинь Яны нарийн бичиг
Се Хун Цзу тэрбумтны хүү
Сяо Хэ Се-ийн найз
Ван Юн Чжэн
---------------------------------------------------------------------------------------------------------
Эм:
Чжу Сосо Нань Суны найз
Нань Сунь Сосогийн найз
Цзян Нань Суны ээж
Эмээ Нань Суны эмээ
Селина /Юань-Юань/
Дэйзи
Тан Синь Ян Ке-ийн төслийн дарга
Лилиан
+ Се Цзя Инь Се Ху-ийн ээж
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Чамд ингэж бодогддог уу? Заримдаа ямар нэг үйл явдал болоход хүн өөрийгөө өөр хүн болсныг ойлгодог. Чамд ч гэсэн тийм зүйл болж байсан.
Нан: Би өөрийнхөө нөгөө талыг хэзээ ч мэдэхгүй байсан нь дээр. Чиний ямар ч талд би дуртай.
Сосо: Аавд чинь мөнгө зээлдүүлсэн хүмүүс. Тэд надад зээлдүүлж чадах болов уу?
Нан: Яасан ч үгүй. Энэ хүмүүс чамайг тайван амьдруулахгүй. Хэрвээ үнэхээр сонголт байхгүй бол бид Е Цзинь Янь-аас асууж болно. Эсвэл Ян Кэ-ээс. Тэр хоёулаа чамд санаа тавьдаг хэвээрээ.
Сосо: Тэд надад дэндүү их тусалсан. Би тэгж гуйж чадахгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Е ерөнхийлөгч.
Е: Чи Се Цзя Инь-ийн гэр бүлийн бизнесийн бүх компаниудынх нь мэдээллүүдийг цуглуул. Тэгээд маргааш өглөө миний ширээн дээр тавьсан бай.
Фань: Та тэгж яах гэсэн юм?
Е: Асуулт асуухаа боль. Зүгээр л бэлдээд надад өгөөдөх.
Фань: Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч компанийн мэдээлэл танд ямар хэрэгтэй гэж? Тэгээд ч бид тэдэнтэй харилцаагүй их удаж байна. Мөн бид тэдэнтэй хэзээ ч бизнес хийдэггүй.
Е: Чи үүнийг хийх үү, үгүй юу? А?
Фань: Би таны юу сэдснийг мэдлээ. Удирдах зөвлөл үүнийг чинь зөвшөөрөхгүй. Цзинь Янь групп Сингапурт хөрөнгө оруулах боломжийг судлахаар мэдүүлгээ өгсөн байгаа. Та тэр гэр ахуйн цахилгаан хэрэгслийн компаниас болж бидний ирээдүйг бүхэлд нь сүйтгэж болохгүй. Хэрэв тэд энэ талаар олж мэдвэл муу л юм болно. Нэг залуухан бүсгүйгээс болж өөрийнхөө Цзинь Янь группыг үгүй хийх гэж байна гэцгээнэ. Та үүнийг хийх ёстой юу?
Е: Чинийхээр бол би бодлоггүй хүн үү?
Фань: Үгүй ээ, мэдээж бид Чжу Сосод туслахыг хүсч байгаа. Ингэвэл яасан юм? Би өмгөөлөгч рүү дахиад нэг залгая.
Е: Өмгөөлөгчид Чжу Сосо руу дахин битгий залга гэж хэл. Харин Се Цзя Инь-тэй шууд яриад худалдан авах нөхцлийн талаар ярилц гэж хэл.
Фань: Энэ сайн юм биш! Энэ чинь аажмаар тэсрэх бөмбөг гэсэн үг.
Е: Хэрэв бидэнд ашигтай байвал яах вэ? Мэдээллийг бэлтгэ, тэгээд надад өг.
Фань: Үгүй нээрээ, та ийм зүйл хийхгүй биз дээ?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Цзя: Чи яв. Чжу Сосо-г нааш нь авчир. Өнөө орой авчир.
Се: Ээж ээ, та түүнд юу хэлэх гэж байна?
Цзя: Үүнд битгий оролц. Надад түүнд хэлэх юм байгаа.
Се: Тэгвэл таны бие сайжирч, эмнэлгээс гарах хүртэл хүлээе.
Цзя: Миний утсыг аваад ир. Би өөрөө түүн рүү залгана.
Се: Би яваад ирье. Би яг одоо явлаа. Ээж ээ, жаахан амарч бай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Хураангуй тайланг нэлээд сайн бичсэн байна. Энэ төслийн гүйцэтгэлийн бүх үйл явцыг тусгасан байна. Энд манай болон Цзинь Янь группын бодлогын харьцуулалт хийгдэж. Бас бид энэ төслийг авч чадаагүй шалтгаанд дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийсэн байна. Бидний тоглоом хараахан дуусаагүй. Бидэнд энэ тайлан яагаад хэрэгтэй вэ? Захиалагч нар Цзинь Янь групптэй гэрээнд гарын үсэг зурах хүртэл бидэнд хэлэлцээ хийх боломж байгаа. Юм өөрчлөгдөж болно.
Тан: Би та нарын юу бодож байгааг мэдэж байна. Цзинь Янь групп бодвол ялалтаа тэмдэглэж байгаа байх. Тэд хэдийн төслөө хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө боловсруулж байгаа. Харин бид бууж өгөөгүй л байна. Нэг талаас энэ ёс суртахуунгүй юм шиг харагдана. Гэхдээ залуус аа, журамтай байлаа гээд бидний бизнест тус болохгүй. Олон янзын ёс суртахууны хэм хэмжээнүүд байдаг. Гэвч практикаар баталгаажсан үр дүн бол үндэс суурь нь.
Ян: Энэ төсөл Цзинь Янь групп-т маш чухал. Бидний хувьд ч гэсэн. Бид Цзинь Янь группыг ялах ёстой. Хэрэв бид тэднийг ялвал энэ салбарт үг хэлэх эрхтэй болно. Энэ юу гэсэн үг болохыг мэдэх үү? Бидэнд хэдийн төлөвлөгөө байгаа. Та хоёр. Хэн нь хорон санаатан болоход бэлэн байна?
Тан: Боломжтой байгаа дээр нь өөрийнхөө давуу талыг дээд зэргээр ашиглах хэрэгтэй. Энэ бол бизнес эрхлэх дүрэм. Би та нараас гуйя. Хорвоог хар цагаанаар хуваах хэрэггүй, ойлгосон уу? Бизнес эрхэлдэг хүмүүсийг сайн, муугаар хувааж бодох хэрэггүй. Хар ба цагаанаас гадна саарал өнгө байдаг. Аливаад бодлогтой ханд.
Нан: Ли Ань бид хоёр өнөөдөр энэ талаар ярилцаж үзье. Биднийг хар цагаанаар дүгнэхийг би хүсэхгүй байна. Мөн та нар биднийг сайн ажилтан, муу ажилтан гэж ангилахыг би зөвшөөрмөөргүй байна. Аливаа ажлыг хүлээж авдаг хүнийг сайн ажилтан, татгалздаг хүнийг муу ажилтан гэж ойлгоосой гэж би хүсэхгүй байна.
Тан: Сайхан хэллээ.
Ань: Ямар төлөвлөгөө байгааг би урьдчилаад мэдэж болох уу?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ань: Үүнийг өөдгүй үйлдэл гэж үзэж байна уу?
Нан: Тиймээ.
Ань: Чамаас нэг юм асууя. Чи Е Цзинь Яныг Ян Кэ-ээс ялгахын тулд сайн муу бизнесменүүдийг хооронд нь жишиж байсан уу?
Нан: Би урд нь тэгж байсан.
Ань: Одоо үгүй юу?
Нан: Ян Ке олон жилийн турш 200 гаруй ядуу оюутны сургалтын төлбөрийг ивээн тэтгэж байгааг би олж мэдсэнээс хойш тэгж бодохоо больсон. Би Ян Кэ-ээс энэ тухай байнга асуудаг. Тэр өгөөмөр, сайхан сэтгэлтэй хүн. Гэтэл тэр яагаад нуугдаж, өөрийгөө бусдын өмнө хорон санаатан шиг харагдуулдаг юм бол?
Ань: Тэр юу гэж хэлсэн бэ?
Нан: Тэр бизнес бол бизнес гэж хэлсэн. Амьдрал бол амьдрал. Түүний хүн чанар нь цэвэр. Энэ тухай дэлхий нийтээр мэдэх шаардлагагүй.
Ань: Тэгвэл чи түүнд захиалагчийг ятгахад нь туслах уу?
Нан: Би түүний ажилтан. Би түүнээс цалин, урамшуулал авдаг. Түүний төлөө ажиллахгүй байх шалтгаан надад байхгүй. Энэ яг л хоёр баг хамт тоглохтой адилхан. Чиний сайн найз, эсвэл багш чинь оролцсон багыг чи хүндэлж, тэдний нэр чамайг барьц алдуулж болох ч чи зорилгодоо хүрэхийн тулд бөмбөгөө хөөж, гоол хийсээр л байх болно. Чи өрсөлдөгчдөө үхлийн цохилт өгсөөр байна. Ингэж танай баг ялалт байгуулна. Чи ч гэсэн алдар нэрийг олж авах болно.
Ань: Ер нь би их шийдэмгий хүн биш л дээ. Ян Кэгийн компанид орсноос хойш би буруу сонголт хийсэн юм болов уу гэж боддог болсон.
Нан: Үнэндээ энэ яг ч тийм биш. Гэхдээ чиний бие энд, оюун ухаан чинь тэнд байгаа бол энэ буруу.
Ань: Миний бие энд, сэтгэл тэнд байгаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ань: Манай компани энэ төслийг авахыг маш их хүсч байгаа. Бид шийдвэрээ гаргасан. Манай компани энэ төслийг хэрэгжүүлбэл борлуулалтын оффисыг клуб болгоно. Мөн бид нэмж давхар барина. Төсөв өөрчлөгдөхгүй. Энэ нэмэлт хэсгийг бид та нарт зориулж үнэгүй өгөхөөр шийдсэн байгаа. Тансаг байдал орон сууцны ижил стандарт түвшин. Цзинь Янь та нарт ийм бүх нөхцлийг амлаж чадахгүй гэдэгт би итгэлтэй байна.
Нан: Бид төсөл боловсруулсан байгаа. Энэ бол Ян захиралын онцгой арга барил. Бид бүр үүнийг үнэгүй авсан ч гэлээ, ямар нэг зүйлийг хойш нь тавьж болохгүй байна. Бид төслийн бүх төвөгтэй асуудлуудыг залруулахыг хичээж байгаа. Энэ бүхэн та бүхэнтэй хамтран ажиллах бидний чин сэтгэлийг илэрхийлэл болох байх.
Ло: Надад нэг зүйл сонирхолтой санагдлаа. Та нар үүнээс хэр ашиг олно гэж хүлээж байгаа вэ?
Нан: Ян захирал таныг энэ талаар асууна гэдгийг мэдэж байсан, ноён Ло.
Ло: Тэр юу гэж хэлсэн бэ?
Нан: Тэр ямар ч ашиг хонжоо байхгүй гэж хэлсэн. Гэхдээ энэ өөрийнхөө компанийг сурталчлах арга гэж үзсэн. Ноён Лоу, захирал таныг дэмжинэ гэж найдаж байгаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Цзя: Суу.
Сосо: Эгч ээ...
Цзя: Чи яагаад хүүгээс минь салахгүй байгаа юм бэ?
Сосо: Учир нь Се Хун Цзу надад үргэлж сайн ханддаг байсан болохоор. Тэр хэцүүдэж байгаа энэ үед би түүнийг цааш нь түлхэж чадахгүй. Бас бидний охин байна.
Цзя: Манайх шиг ийм гэр бүлд д санаа зовох зүйл их байдаг. Чи үүнийг ойлгохгүй байж болно.
Сосо: Тийм ээ, би ойлгохгүй байгаа. Урд нь та маш их зүйлд санаа зовдог байсан. Гэвч энэ чинь танд ямар ч сайн зүйл өгөөгүй бололтой.
Цзя: Бид дампуурсан. Чи биднээс зайгаа барьсан нь дээр. Би чамд энэ тал дээр туслах хуульч олж чадна. Гэхдээ надад ганцхан гуйлт байна. Бидний хүүхэдтэй байнга холбоотой байхыг зөвшөөрөөч.
Сосо: Та нар дампуурсан гэдгийг би мэднэ. Гэхдээ би явахгүй. Яагаад гэдгийг надаас битгий асуу. Бас надад талархах хэрэггүй. Цаашид ч намайг бэр ээ гэж бодохгүй байсан ч болно. Урдын адил. Би өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд таныг хуурах гэж оролдоогүй. Би таныг уучлаж чадахгүй. Та дэндүү хэтрүүлсэн гэж би бодож явдаг. Би танд гомдсон сэтгэлээ тэр дор нь хаяж, Се намайг хэзээ ч гомдоогоогүй юм шиг дүр эсгэж чадахгүй.
Цзя: Би чамайг хэзээ ч гомдоож байгаагүй. Би эх хүний хувьд миний хүн чанар цэвэр хэвээрээ.
Сосо: Танд хэр их мөнгө хэрэгтэй вэ? Гэр бүлийн бизнесээ үргэлжлүүлэхэд чинь хэр их мөнгө хэрэгтэй вэ? Тоог нь надад хэлээд өг. Би асуудлыг шийдэх аргыг нь олохыг хичээе. Хэдийгээр би өөрийнхөө чадвараас ахадсан зүйлийг амлаж чадахгүй ч энэ нь юу ч үгүй байснаас дээр, тийм биз дээ? Бас над руу ингэж битгий хар. Би үүнийг таны төлөө биш харин өөрийнхөө төлөө хийж байна. Миний гэр бүлийн төлөө. Та биеээ бодож байгаарай, эгч ээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дэй: Энэ маш сайн төлөвлөгөө байна.
Ван: Баярлалаа.
Дэй: Хагас подвалын өрөөнд номын сан байгуулах. Энэ санаа хүн бүхэнд сэтгэгдэл төрүүлнэ.
Ван: Бас их зай эзлэхгүй. Дээвэр дээр, цонхны цаана ногоон байгууламж байгаа. Бид цэцэглэж байгаа мод хайж олох хэрэгтэй. Бид үүнийг ногоон бүсэд суулгаж болно. Улирал солигдох болгонд энэ орон зай улам амьд болно.
Дэй: Чи азтай юмаа. Тун удахгүй чиний мөрөөдөл бодитой болно.
Фань: Тэгэхээр...
Дэй: Юу болсон бэ?
Фань: Та нар энэ төлөвлөгөө хэрэгжүүлэхгүй байж болно.
Дэй: Яагаад?
Фань: Захиалагч энэ төслийг хэрэгжүүлэхээр Ян Ке-д өгөх магадлал өндөр байгааг Е ерөнхийлөгч та нарт хэлээрэй гэсэн м.
Дэй: Яасан гэж?
Сел: Тэд энэ төсөлд ялагдсан биз дээ?
Фань: Тийм ээ, Е ерөнхийлөгч тэдэнтэй тохиролцох гэж оролдож байна. Гэхдээ түүнд тийм ч их боломж байхгүй гэж бодож байна. Учир нь Нань Сунь, Ли Ань хоёрыг захиалагч талтай уулзахаар Ян Ке явуулсан байна. Тэд нэмж клубээр хангана гэсэн байна.
Ван: Клуб ээ? Үгүй ээ, төсөлд клуб байхгүй ш дээ.
Фань: Тийм ээ, яагаад гэхээр, тэд үүнийг үнэ төлбөргүй хийнэ. Энэ бол байдаг л өрсөлдөөний нэг хэлбэр. Хэрэв чи захиалагч байсан бол юуг сонгох байсан бэ?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ло: Бид та нартай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Чи компаниа зөв сонгосон юм шиг байна. Би чамайг андуурч бодоогүй байж. Баяр хүргэе.
Тан. Нань Сунь. Чи маш хэцүү замыг сонгосон. Гэвч чи амжилттай явсаар л байгаа. Бас чамд онцгой боломж бий болсон. Баяр хүргэе.
Ян: Хатагтай Тан.
Эм: Эйпл. Нааш ир.
Нан: Өнөөдөр Ван Юн Чжэнийн тухай ярихаа больё.
Тан: Би одоо болтол чамаас энийг асуумаар санагддаг. Бид хэтэрхий хайр найргүй харгис байна уу?
Ян: Хэрэв чи Е шиг энэрэнгүй байсан бол энд зогсож байх байсан уу?
Тан: Тиймээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Тавтай морил. Та нар хэдүүлээ вэ?
Нан: Тэр энд ирсэн байна. Баярлалаа. Чи хэзээ ч юм бүхнийг өөр өнцгөөс бодож үзэж байсан уу? Номын сан бол зүгээр л мөрөөдөл байж мэднэ. Бодит бус мөрөөдөл. Е ерөнхийлөгч чамд иймэрхүү зүйл ярьж байсан гэж бодож байна.
Ван: Би үүнийг бодитой бус гэж би бодохгүй байна. Чи л тэгж бодож байгаа. Чи өмнө нь өөр бодолтой байснаа битгий мартаарай.
Нан: Чи нөхцөл байдлыг өөрөөр харах хэрэгтэй гэж бодож байна.
Ван: Яаж тэр вэ? Яг л Ян Кегийн чамд зааж өгсөн шиг үү?
Нан: Тэр нэг ч удаа алдаж байгаагүй. Амьдралд чи хөрсөн дээрээ буусан байх хэрэгтэй. Бизнес бол ашиг, эсвэл алдагдал байдаг.
Ван: Чамтай адилхан бодолтой хүмүүс маш олон байдаг. Гэхдээ хоромхон зуур ашиг орлого олох, мөнгө, урамшуулал авахыг тоодоггүй хүмүүс бас байдаг юм.
Нан:. Бие даасан уран бүтээлч хүн ийм байж болно. Харин бид зүгээр л компанийн ажилчид. Бид компани болон захиралдаа ажилласны төлөө цалин авдаг.
Ван: Би ч гэсэн компанидаа ажиллах хэрэгтэй байна. Энэ яриаг үргэлжүүлэх ямар ч утгагүй юм шиг санагдлаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Над руу хар даа. Алив. Манай загалмайлсан эх ирж байна уу? Хэн ирснийг очиж харцгаая. Хар даа, загалмайлсан эх чинь байна. Хараач, загалмайлсан эх буцаж ирлээ. Хараач, загалмайлсан эх байна. Загалмайлсан эх чинь ирлээ. Нань Сунь. Юу болсон юм? Танай компанийн төсөл ялсан гэж чи хэлээгүй билүү? Хэн чамайг гомдоосон бэ? Ван Юн Чжэн үү?
Нан: Сосо. Би өнөөдөр ганцаараа баймаар байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Лил: Спортод миний хамгийн их үзэн яддаг юу байдагийг чи мэдэх үү? Тор. Чи үүнийг сонсох хүсэлгүй байгааг би мэдэж байна. Гэхдээ чамд гэж хэлэхэд, чи торонд гүйж очих үед бөмбөг яг торон дээгүүр гарвал чи ялна. Харин хажуугаар чинь өнгөрвөл чи ялагдана. Энэ бүхэн аз эзтэй холбоотой. Энэ технологитой ямар ч холбоогүй.
Дэй: Амьдралд азаас шалтгаалах зүйл дэндүү олон байдаг юм. Надад захирагддагүй зөндөө юм байдаг нь намайг бага зэрэг айлгадаг. Би юм бүхэнд сайн охин байхын оронд азтай хүн байхыг илүүд үздэг.
Лил: Та тэртээ тэргүй амжилттай яваа, тэгсэн ч гэсэн ямар нэг юмнаас айдаг гэж үү?
Дэй: Мэдээж. Хэн нэгний аз таарч, би ялагдах үе байсан
Фань: Дэйзи, чамтай уулзаж болох уу.
Ван: Энэ... Энэ төслийн төлөө хүн бүр маш их чармайлт гаргасанн гэж хэлмээр байна. Одоо та намайг тайтгаруулах гэж хичээж байна. Үнэн гэвэл, би танаас уучлалт гуймаар байна. Фань нарийн бичиг ээ, Е ерөнхийлөгч өрөөндөө байгаа юу? Би өөрийн биеэр түүнд тайлагнах ёстой.
Фань: Үгүй ээ, чи одоо түүнтэй уулзах шаардлагагүй. Гэртээ хариад сайхан амар. Дараа уулзаж болно. Захирал одоо завгүй байгаа.
Ван: Би зүгээр л ингэх ёстой гэж бодсон...
Фань: Үгүй ээ, одоохондоо түүнтэй уулзах хэрэггүй. Миний үгэнд ор. Одоо цаг нь биш.
Дэй: Чиний утас дуугарлаа.
Ван: Байна?
Сосо: Сайн уу, Ван Юн Чжэн. Чи хаана байна?
Ван: Би ажил дээрээ байна. Юу болсон бэ?
Сосо: Ойлголоо, би яг одоо чам дээр очлоо.
Нан: Сосо. Би өнөөдөр ганцаараа баймаар байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Е ерөнхийлөгч ажлаа өгөх хүсэлтэй байна.
Дэй: Яагаад?
Фань: Тэр Се-ийн гэр бүлийн компанийг эзэмших гэж зүтгээд байгаа.
Дэй: Тэр галзуурсан юм уу?
Фань: Тэр намайг огтхон ч сонсохгүй байна.
Дэй: Тэр намайг үхүүлэхээр шийдсэн юм уу? Эсвэл энэ зүгээр л хошигнол юм уу? Энэ зөвхөн Чжу Сосогийн төлөө гэж үү?
Фань: Би зөвхөн ингэж л түүний төлөвлөгөөг тайлбарлаж чадна. Захирал эхлээд Се-ийн бизнесийг аваад явчих хүнийг хайж туслахыг хүссэн. Гэтэл тэр хүн нь болзол тавьсан. Энэ тохиолдолд Е Цзинь Янь өөрөө бизнесээ гурван жил удирдах ёстой. Харин тэр үүнийг зөвшөөрсөн. Түүний Сосод өгсөн хайр үүнийг тайлбарлах цорын ганц арга зам гэж би бодох юм.
Дэй: Е ерөнхийлөгч Цзинь Янь группыг өдий зэрэгтэй болгосон хүн. Гэтэл нэг эмэгтэйн төлөө бүгдийг хаях гэж үү? Энэ боломжгүй зүйл. Чи түүнийг сайн мэднэ. Өөр шалтгаан байх л ёстой.
Фань: Үгүй ээ, би урд нь түүнийг сайн мэддэг гэж боддог байсан. Гэхдээ сүүлийн үед тэгж бодохгүй байна. Чи очоод түүнийг ятгах хэрэгтэй гэж бодож байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Чи яах гэж ирсэн юм?
Сосо: Хэрэв Нань Сунь байгаагүй бол би энд ирэхгүй байсан. Ван Юн Чжэн. Чи энэ дайнд мөрөөдлийнхөө төлөө тэмцэж байгаа. Харин Нань Сунь амьд үлдэхийн төлөө тэмцэж байна.
Ван: Ийм ойлголтуудыг харьцуулж болдоггүй юм.
Сосо: Би өнөөдөр чамд бодсон бүхнээ хэлэх гэж ирсэн юм. Учир нь би Нань Суны занг мэддэг, тэр чамд хэзээ ч үнэнийг хэлэхгүй болохоор тэр. Тэр зүгээр л чи түүнийг буруугаар ойлгож, үзэн ядаж, өөрөөс нь хол байлгахыг хүсдэг. Ван Юн Чжэн чи үүнийг огт мэдэхгүй. Үнэндээ Нань Сунь чамаас илүү зовж шаналж байгаа. Учир нь тэр зөвхөн өөрийнхөө мөрөөдлөөс татгалзаад зогсохгүй, та хоёрыг холбосон хайраас татгалзсан юм. Чи аав нь өнгөрснийг мэднэ. Гэтэл тэр хүн ардаа ямар их өр үлдээгээд явсныг чи мэдэхгүй. Нань Сунь гадаадаас ирснээсээ хойш тэр их өрийг төлөхөөс өөр аргагүй болсон. Тэр чамтай хамт байж, чамтай хамт мөрөөдөлдөө хүрэхийг хүсэж байсан. Гэхдээ Нань Сунь мөрөөдлөө сонгосон бол эмээтэйгээ хамт хоногийн хоолны мөнгө ч үгүй болно. Тэд байрныхаа түрээсийг төлж чадахгүй болно. Мөн зээлдүүлэгчид тэднийг сүрдүүлж, айлгах болно.
Ван: Тэр надад энэ бүхний талаар хэлээгүй.
Сосо: Зөвхөн чамд ч биш, ээж, нагац эгчээсээ хүртэл нууцалсан юм. Учир нь миний найз ядаж ээжийгээ эрх чөлөөтэй болно гэж бодсон. Гэхдээ ямар үнэ цэнээр вэ? Өөрийнхөө эрх чөлөөг үгүй хийсэн үнэ цэнээр. Тэр бүгдийн нууж байсан болохоор чи юу ч ойлгоогүй юм. Гэхдээ чи яагаад мэдэрч болоогүй юм? Яагаад? Учир нь чи зөвхөн өөрийнхөө тухай, өөрийнхөө мөрөөдөл гэж хэлдэг юмны төлөө, романтик зүйлд л санаа тавьдаг байсан. Ван Юн Чжэн. Чи найзын минь тэр хэцүү үед хажууд нь байх ёстой байсан. Гэтэл чи юу ч ойлгоогүй. Чи тэнд байгаагүй. Чи алсад байсан. Энэ хорвоо үнэхээр ойлгомжгүй юмаа. Хүмүүсийн ухамсар феодалын түвшинд л байх юм. Тэд зөвхөн бусдын зовлон зүдгүүрийг л харах дуртай. Харин өөрсдийгөө аврах гэж хичээсэн хүмүүс үл итгэлцэл, өөдгүй хорон санаа бүхэнтэй тулгардаг.
Ван: Би түүнийг хэзээ ч ингэж бодож байсангүй.
Сосо: Ван Юн Чжэн. Өөрөөсөө үүнийг асуу. Нань Сунь чамд маш их хайртай.Гэтэл чи юу мэдрээгүй. Нань Сунь шиг тийм сайн эмэгтэй аз жаргалыг олж чадахгүй бол хорвоо ертөнц утгагүй болно.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Е ерөнхийлөгч. Сайн уу, намайг Чжу Сосо гэдэг.
Е: Сайн уу.
Сосо: Би энэ олзыг өгөх гэж ирсэн... Энэ нь олзонд тооцогдох болов уу. Би энийг танд буцааж байна. Би мөнгөө хэзээ авахаа мэдэж болох уу?
Е: Тэр дор нь.
Сосо: Баярлалаа, Е ерөнхийлөгч өө.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Е ерөнхийлөгч өө. Би танаас гуйя. Та надад дахиад нэг боломж өгөөч? Би энэ ажлаа үнэндээ алдаж чадахгүй. Би дахиж хэзээ ч алдаа дутагдалд гаргахгүй Би танаас гуйя. Та надад хоёр дахь боломж өгч болох уу?
Е: Энэ чамд сайн сургамж болно гэж бодож байна. Хүн алдаан дээрээсээ суралцдаг юм.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Хүмүүсийн хүсдэг зүйл тэр бүр хэзээ ч биелдэггүй. Хувь заяа ихэвчлэн өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байдаг.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сел: Чжу Сосо та хоёрын яриа... Би бүгдийг сонссон. Явж ууцгаах уу? Үнэндээ түүнийг энд ирэхээс өмнө надад боломж байгаа гэж би бодож байсан. Чиний найз бүсгүй болох боломж. Гэвч би түүний Цзян Нань Суныш ямар бэрхшээл туулж байгааг сонсоод би боломжоо алдсанаа ойлгосон.Гэхдээ зүгээр ээ. Үл ойлголцол, хариу байхгүй хайр байсан энэ муу юм биш. Би чамтай хамт нэг өрөөнд ажиллахдаа өөрийгөө хэтэрхий дөвийлгөсөн юм байж. Энэ миний хэдэн жилийн өмнө өөртөө тавьж байсан хүлээлтээс давсан байна.
Ван: Чиний хүлээлт юу байсан юм?
Сел: Яг л Чжу Сосогийн хэлсэн шиг. Бусдын олж харсан зүйл бол чиний амьдралын эсрэг хувилбар байдаг. Бас тэд чамайг өөрөөр дүгнэдэг. Зөвхөн чи л өөрийнхөө бүх юмыг мэднэ. Тэгээд энэ... хамгийн хэцүү байдаг.
Ван: Селина. Чи үнэхээр ажилч хичээнгүй эмэгтэй.
Сел: Чи миний хятад нэрийг мэдэх үү? Юань Юань. Хоёулаа танилцъя.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дэй: Надад хэлээч.
Е: Юуг тэр вэ?
Дэй: Чи яагаад Цзинь Янь группээс гарах гэсэн юм?
Е: Үүнд олон нарийн төвөгтэй шалтгаанууд бий. Тэр тухай яривал нэг өдөр ч багадана. Цзинь Янь группын талаар дахиж яримааргүй байна. Би хүсэхгүй байна.
Дэй: Их олон жил өнгөрчээ. Би чамайг сайн мэднэ гэж боддог байсан. Би чиний бүх зарчмуудыг мэддэг.
Е: Бас бүх бүтэлгүйтэлийг.
Дэй: Чи Цзинь Янь группыг ингээд орхиж болохгүй. Ван Юн Чжэн хэтэрхий залуу байна. Түүний хувьд том төслүүдэд хангалттай туршлага, чадвар байхгүй.
Е: Би бүх зүйлд санаа тавьж чадахгүй.
Дэй: Тэгвэл жинхэнэ шалтгааныг нь хэлээч.
Е: Би энэ тухай яримааргүй байна.
Дэй: Чи хүсэхгүй байна уу, эсвэл чадахгүй юу?
Е: Би хүсэхгүй байна.
Дэй: Эмэгтэй хүнээс болсон уу? Чжу Сосо юу?
Е: Чи зөв ойлгосон байна.
Дэй: Чи тийм сэтгэл хөөрөлтэй хүн үү?
Е: Би юу? Би тийм хүн мөн үү? Үгүй. Мэдээж үгүй. Чи энийг санаж байна уу? Энэ бол Минь Эрийн надад үлдээсэн сүүлчийн зүйл. Тэр надад үүнийг зүүж өгсөн. Амьсгал хураахаасаа өмнө... Аав... Намайг битгий мартаарай. Миний л буруу. Би л түүнийг алсан. Би түүнийг тийм бага байхад нь гадаад руу явуулсан. Ер нь миний дэндүү бардам зангаас болсон юм. Би хүүхдээ олон гадаадын оюутан гэж дуудуулахыг хүссэн. Би дараа нь оройтож ойлгосон.
Дэй: Тиймээ. Би энэ бүх он жилүүдэд чамаас энэ тухай яаж асуух вэ гэж боддог байлаа.
Е: Асуу.
Дэй: Тэр үед... Минь Эр ямар шалтгаанаар..
Е: Амиа хорлосон бэ гэж үү? Тэр багаасаа л их эмзэг хүүхэд байсан. Нэг тийм меланхолик зантай. Стрессийг давж гарахдаа маш муу. Тэр гадаадад байхдаа юутай тулгарсныг нь би мэдэхгүй. Ямар аймшигтай зүйл байсан байх. Маш их дарамтанд орсон байсан. Тэгээд л... сэтгэлийн гүн хямралд орсон байсан.
Дэй: Тэгвэл Чжу Сосо үүнд ямар хамаатай юм бэ?
Е: Тэд хоёулаа нэг жил, нэг сард, нэг өдөр төрсөн.Ингээд л болоо.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Цзя: Ойлголоо. Намайг хүлээж бай. Би арван таван минутын дараа тэнд очно. Мэдээж. Удахгүй уулзъя. Түр баяртай.
Се: Ээж ээ, та хаашаа явж байгаа юм бэ?
Цзя: Компани руу.
Се: Энэ бол тоглооом биш эмч хэлсэн. Таныг эмнэлэгээс гарах арай эрт байна гэсэн.
Цзя: Би арга бодох хэрэгтэй байна.
Се: Таны эрүүл мэнд илүү чухал, ээж ээ.
Цзя: Хэрэв бид үүнийг даван туулж чадахгүй бол манай гэр бүлийн хувьд бүх зүйл дуусна. Хэрэв бид гэр орон, компаниа алдвал эрүүл байх ямар утга учиртай юм? Би ч бас үхэж магадгүй.
Се: Та ингэж тэвчээр алдаж болохгүй. Би ч гэсэн арга зам хайж байна.
Цзя: Тэгээд ямар? Энэ... бид хоёрт сургамж болог. Бид хүнд итгэдэг зангаасаа болж хохирсон. Би Чжаогийн гэр бүл бидний төлөө санаа тавьдаг гэж би үргэлж боддог байлаа. Гэвч тэд арьсаа бодоод бусдаас ч илүү хурдан зугтсан. Захирлуудын удирдах зөвлөл ч гэсэн адилхан. Сүүлийн хэд хоног би хэвтэрт байсан. Тэгээд би юу ч хийж чадсангүй. Би зүгээр л мэдээ сонсоод байж болохгүй. Би өөрөө бүгдийг шалгах ёстой.
Се: Ээж ээ, би худалдах гэрээний асуудлаар ярилцах нэг хүнийг олсон байгаа. Надад итгээрэй.
Цзя: Энэ тийм амархан гэж бодож байна уу?
Се: Бидэнд хэд хэдэн үнэ санал болгосон. Гэхдээ...
Цзя: Үнэ хэд вэ? Тэд хэтэрхий доогуур хэлсэн болохоор чи надад хэлэхээс эвгүй байна уу?
Се: Би танд идэх юм авчирлаа. Тэгээд би компани руугаа буцалаа. Би Ли авга ах, Чжао ах хоёртой утсаар ярьсан. Тэд надтай уулзахаар хүлээж багаа.
Цзя: Хүү минь....
Се: Та нээрэн...
Цзя: Хүү минь.
Се: Ээж ээ, юу болсон бэ?
Цзя: Энэ миний л буруу. Энэ бүх он жилүүдэд би чамайг хэтэрхий их хайрлаж хамгаалж ирсэн. Чи мэдэж байгаа. Энэ олон жилийн турш би чиний өмнө буруутай гэж үргэлж боддог байсан. Чи зөвхөн эцэг эх чинь байдаг гэр бүлд өссөн.Би чамд үргэлж хамгийн сайхан, хамгийн гайхалтай зүйлийг өгөхийг хүсдэг байсан. Гэхдээ бүх зүйл ингэж эргэнэ гэж хэзээ ч бодож байгаагүй. Уучлаарай.
Се: Ээж ээ. Эхлээд суучих. Ийшээ суу. Ээж ээ. Би л уучлалт гуйх ёстой. Юу ч болсон бай, та надад үүнийг зохицуулахыг зөвшөөрөх хэрэгтэй. Хүү чинь том болох цаг нь болсон. Би үүнийг эртхэн ойлгох ёстой байж. Танд хэрхэн санаа тавих ёстойг, Компанидаа хэрхэн санаа тавих байсныг. Би итгэж байна. Одоо ч оройтоогүй байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Нань Сунь, чи хүрээд ирсэн үү? Энэ сам хорхойг тийш нь тавихад надад туслаач. Энэ маш халуун. Тос хийсэн байгаа.
Нан: За.
Сосо: Хоол идье.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Энэ юу вэ? Чи гэр ахуйн цахилгаан хэрэгсэлээр бизнес хийхээр шийдсэн юм уу?
Сосо: Би Се Хун Цзуд мөнгө зээлдүүлсэн гэдгээ хэлсэн. Энэ бол Се-гийн гэр бүлд оруулсан миний хөрөнгө оруулалт. Мэдээж би өөрийнхөө мөнгөн хөрөнгийг хариуцах ёстой биз дээ? Гэхдээ би зөвхөн түүнд найдаж болохгүй.
Нан: Гэхдээ чи энэ талаар юу ч мэдэхгүй.
Сосо: Би мэдэхгүй. Гэхдээ би сурч авч чадна. Би бүр байр зарж байсан. Энэ бол асуудал биш.
Нан: Эцсийн эцэст чи Се-д туслахыг л хүсч байгаа. Гэхдээ Се-ийн компани ямаршуу байдалтай байгааг чи мэдэхгүй. Хэрэв тэнд ёроолгүй гүн нүх байвал яана? Сосо, би чамд анхааруулж хэлье. Чи заавал үүнийг хийх шаардлаггүй.
Сосо: Миний охины судсаар Се Хун Цзугийн цус урсаж байгааг л би мэднэ. Надад гэр хамгийн хэрэгтэй үед тэр миний мөрөөдлийг бодитойгоор биелүүлсэн. Энэ тухай ярихаа больё. Гоймонгоо ид. Амт нь үнэхээр янзтай. Би тоглоогүй. Гайхалтай!Гоймонгоо хийгээд ид. Сүмс бэлтгэх гэж хэд өдрийн хагас боллоо.
Нан: Чамд ямар ажил тохирохыг чи мэдэх үү?
Сосо: Юу юм?
Нан: Хоол хийх шоуны хөтлөгч.
Сосо: Яагаад?
Нан: Ха, чи бол үзэсгэлэнтэй. Бас идэх дуртай. Энэ чамд маш сайн тохирно.
Сосо: Тэнд мөнгө сайн төлдөг үү? Хэрэв тийм бол би дуртайяа хийнэ. Хийе л дээ.
Нан: Тэгвэл тохирлоо. Хэрэв чиний хөрөнгө оруулалт бүтэлгүйтвэл бид хамтдаа шоу хийнэ.
Сосо: Хэрэв бид таргалчихвал хэн үзэх юм бэ?
Нан: Тэгвэл чи идээд харин би шоугаа зохион байгуулна.
Сосо: Яасан ч үгүй. Би идээд, чи зохион байгуулна аа?
Нан: Тийм ээ!
Сосо: Үгүй!
Нан: Чи ийм ухаантай байж хоолны шоу хөтлөх хэрэгтэй.
Сосо: Тэгвэл би эхлээд чамайг таргалуулах хэрэгтэй.
Нан: Ёстой үгүй, би гэрлээгүй байна. Би таргалж болохгүй.
Сосо: Май ид. Үгүй ээ, хэтэрхий халуун ногоотой байна. Хэн бэ?
Нан: Би хараад ирье.
Ван: Бид ярилцаж болох уу?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Энэ тухай Сосо надад хэлсэн. Энэ мөчийг хүртэл би чамайг яагаад Ян Ке-ийн компанид орсныг ойлгоогүй явжээ. Би чамд хангалттай анхаарал хандуулаагүй болохоор чи ийм нөхцөл байдалд орсон байж.
Нан: Бүх болоод өнгөрсөн.
Ван: Яагаад надаас ийм ноцтой зүйлийг нуусан юм бэ?
Нан: Энэ хичнээн ноцтой байсан ч би алхам алхамаар шийдэж байсан.
Ван: Хэрэв бүтээгүй бол яах вэ? Өрөө төлж чадаагүй бол яах вэ? Чи энэ тухай эгчдээ хэлж болох байсан. Надад хэлж болох байсан. Бид чамд шийдэлд хүрэхэд чинь тусалж чадах байсан. Энэ муу гэж үү?
Нан: Тэгсэн бол та нарт асуудал удах байсан юм. Аав маань хүмүүст маш их өртэй, манай гэр бүл тэрийг нь буцааж төлөх ёстой болоход биднийг таагүй зүйл хүлээж байгааг би ойлгосон юм. Нэгэнт би хүмүүст мөнгийг нь буцааж төлөхөөс хойш энийг өөр хэн нэгэнд тохмооргүй байна. Би аав шигээ байхыг хүсэхгүй байна.
Ван: Харин би чиний хувьд хэн нэгэн баймааргүй байна. Чи ойлгож байна уу?
Төгсөв
Back to episodes Go home