Миний сайн найзын түүх – 36
Үргэлжлэл: 00:45:24 мин.
Дүрүүд:
Эр:
Е Цзинь Ян Цзинь Янь Группын ерөнхийлөгч
Фань Чжинь Ган Цзинь Яны нарийн бичиг
Се Хун Цзу тэрбумтны хүү
Сяо Хэ Се-ийн найз
Ван Юн Чжэн
---------------------------------------------------------------------------------------------------------
Эм:
Чжу Сосо Нань Суны найз
Нань Сунь Сосогийн найз
Цзян Нань Суны ээж
Эмээ Нань Суны эмээ
Селина /Юань-Юань/
Дэйзи
Тан Синь Ян Ке-ийн төслийн дарга
Лилиан
+Нань Фань Фань нарийн бичигийн хамаатан бүсгүй
+ Се Цзя Инь Се Ху-ийн ээж
+Чжоу Ма Линь
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Ээж ээ.
Дай: Нань Сунь, би ирэх сард хуримаа хийх гэж байна. Профессор гайхалтай усан үзмийн талбай олсон гэсэн. Чи миний хуриманд ирэх үү?
Нан: Би ирэхгүй.
Дай: Чи маш завгүй байна уу? Эсвэл өөр шалтгаанаар уу?
Нан: Би ажил ихтэй завгүй байгаа. Бид төслийн чухал үе рүү орж байна. Бас эмээгээ асрах хэрэгтэй. Сүүлийн үед цусны даралт нь тогтворгүй болсон.
Дай: Ойлголоо. Би чамд дараа нь зураг, бичлэгээ илгээнэ ээ. Ингэхэд, Сосо, сайн уу?
Нан: Сосо хөөрхөн охинтой болсон. Манцгар, жигтэйхэн хөөрхөн охин. Би танд зургийг нь явуулна.
Дай: Чи сайн биз дээ?
Нан: Би юу? Би зүгээр. Таны дүү хуриманд чинь очих уу?
Дай: Би түүнээс асуугаагүй л байна. Би эхлээд чамтай ярья гэсэн юм. Та нар чинь хоорондоо холбогдоггүй юм уу? Дай Инь хатагтай, танд баяр хүргэе. Та эцэст нь нэг мөрөөдөж, хүсч байснаараа амьдарч чадахаар боллоо. Та бол миний үлгэр дуурайлал.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ань: Чи сандарч байна уу?
Нан: Чи хэлэхдээ, ингээд бид Цзинь Янь групптэй нүүр тулах боллоо гэсэн.
Ань: Тэдний багийн саналыг Ван Юн Чжэн танилцуулна.
Тан: Манай санал зүгээр. Би шалгасан. Тэгвэл хэн танилцуулах вэ?
Нан: Би юу?
Тан: Асуудал байна уу?
Ань: Нань Сунь үзэл бодлоо илэрхийлэхдээ надаас хамаагүй дээр.
Ян: Нан Сан, чи өөрөө энэ сорилтыг давах хэрэгтэй. Чи хуучин найз залуутайгаа таарна гэдгээр нуугдаад байж болохгүй. Тэгэхээр ингэе. Ли Ань, чи агуулга дээр нь ажиллана. Нань Сунь, буцаж очоод төлөвлөөний танилцуулгыг нүдэлж тогтоож ав. Үүнд айгаад байх юмгүй. Тэдэнд ялах боломж тун бага. Бид орчин үеийн эринд амьдарч байна, ойлгож байна уу? Гэтэл тэд номын сан байгуулж, ном унших төлөвлөгөө гаргана гэнэ ээ? Өнөө үед хүмүүс 3 минутын бичлэгийг ч үзэж чадахгүй байна. Номын санд ном унших тэвчээр хэнд ч байхгүй. Өвгөн Е та бууж өгмөөр юм.
Тан: Би чамд хэдэн зөвлөгөө өгье. Зөөлөн нь хатуугаа дийлдэг юм.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Хэрэглэгчдэд гоо сайхны мэдрэмжийг төлөвшүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Тийм учраас бид тэдэнд гоо зүйн үзэмжтэй загваруудыг үзүүлэх хэрэгтэй. Ингэснээр бид тэдний гоо сайхны мэдрэмжийг хөгжүүлж чадна. Та нар миний юу хэлэх гээд байгааг ойлгож байгаа биз дээ?
Лил: Тахилын ширээг яах вэ?
Ван: Яг үнэн.
Лил: Бидний бодлоор энэ тахилын ширээг өвөг дээдсийн үеийн утга учиртай газар, харин зарим хүмүүсийн хувьд энэ нь муу ёрын билэгдэл байж болно. Хүн бүхэн адилхан бодолтой байна гэж байхгүй биз дээ?
Ван: Бид шинж чанарын дагуу павильондоо хятадын элементүүд нэмж оруулах саналтай байна. Мөн дундаж давхаргын хүмүүс нэмэгдэж байна гэж үзэж байгаа учраас хятадын элементүүдийг түлхүү оруулах шаардлагтай юм. Ингэснээр, бид соёлын өвийг хөгжүүлэх санааг сэргээж чадна. Хүлээ, энэ танилцуулга биш, харин нуршсан яриа байна.
Лил: Энэ сүртэй сонсогдож мэднэ, гэхдээ энэ яг Соёлын яамны илтгэл шиг сонсогдож байна. Зөвхөн бид л төслийг ингэж төсөөлж байгаа. Бусад хүмүүс бидний үзэл бодлыг хүлээж авна гэж бодохгүй байна.
Сел: Чиний зөв гэж бодож байна. Тэр уншиж эхлэнгүүт нь зохиол нь асуудалтай байгааг би мэдсэн. Чи үүнийг өөрийнхөө үгээр илэрхийлж болно.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тан: Та нар бол миний итгэдэг хүмүүс. Би та нартай илан далангүй ярилцана. Энэ төсөлд онц гойд зүйл байхгүй. Үнэндээ энэ бидэнд юугаар ч тус болохгүй. Үүний ачаар бид алдартай болохгүй. Гэхдээ, Цзинь Янь группын хувьд, ялангуяа Е Цзинь Яны хувьд энэ бол боломж. Тэдэн шиг соёлд дуртай өөр барилгын компаниуд лав олдохгүй байх гэж бодож байна. Ийм учраас Е Цзинь Янь ялах өндөр магадлалтай. Энэ шалтгаанаар бид түүнд ялах боломж өгөх ёсгүй.
Ян: Бид та нарт бүгдийг нь хэллээ. Та нарын санааг зовоосон өөр юу байна? Хатагтай Тан бид хоёр ааш муутай. Бид Цзинь Янь группээс шалтгаантай болоод гарсан. Хэдий би ухаангүй үйлдэл хийдэг ч надад хязгаар бий. Компани болон ажилчдын ашиг орлогийг эн тэргүүнд тавьдаг. Ойлгомжтой юу?
Тан: Юу хийх ёстойгоо бодож үзээрэй. Мэдээж амар биш. Гэхдээ энэ та нараас хамаарна. Амжилт хүсье. Хичээж ажиллаарай.
Нан: Ли Ань, чи өмнө нь Цзинь Янь группт ажиллаж байхдаа номын дэлгүүрийн үр ашгийн загвар, үйл ажиллагааны талаар тайлан бичиж байсан гэж хэлсэн. Чамд одоо байгаа юу?
Ань: Би чам руу явуулъя. Миний бодлоор, Цзинь Янь групп номын сангийн төслийг хэрэгжүүлэх цорын ганц арга бол ашиг орлогын шинэ загварт шилжих хэрэгтэй. Бид саналаа бичихдээ үүнийг анхаарч үзэх ёстой. Номын дэлгүүр, номын сангууд нэг салбарт харьяалагддаг. Бид өөрсдийгөө болон дайснаа мэддэг бол тулалдахад илүү хялбар.
Ань: Барилгын компанийн үүднээс авч үзвэл бидний давуу тал нь хурд, бага зэргийн төсөв. Мөн бид улсын хэмжээнд ажилладаг. Хэрэв бид нарийн сэтгэлийн мэдрэмж энэ тэр ярьж эхэлбэл Цзинь Янь группыг ялж чадахгүй байж мэднэ.
Нан: Тэд сэтгэлийн мэдрэмжээ их нарийнаар илэрхийлдэг, гэвч дундаж давхаргынхан байшин худалдаж авах хүсэлтэй болохоос хоёр үеэрээ хураасан мөнгөө үрэн байж оюун санааны таашаал руу тэмүүлэхгүй л болов уу. Тэд толгой дээрээ дээвэртэй болох гэж байр худалдаж авдаг.
Ань: Чи өөрийгөө ингэж итгүүлдэг үү?
Нан: Би нэг удаа... орон гэргүй үлдэж үзсэн.
Ань: Ван Юн Чжэн энэ талаар мэдэх үү?
Нан: Чи яагаад түүнийг байнга дурсдаг юм бэ? Ли Ань, чи чухам юу хийж байгаа чинь чухал биш, гол нь өөрийнхөө төлөө хийх ёстой. Тэгвэл чамд гомдоллох юм гарахгүй. Нэг хүн надад ийм зөвлөөгөө өгсөн юм. Одоо би чамд өгч байна. Нэгэнт чи энд үлдэхээр шийдсэн болохоор гэмшсэн сэтгэлээ даван туулах хэрэгтэй. Хувь тавилан бүгдийг нь байр байранд нь тавина.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ли: Сүүлийн үед ажил төрөл чинь сайн байгаа юу? Чи шинэ харилцаатай болсон уу?
Нан: Үгүй ээ.
Ли: Чи хуучин найз залуутайгаа эргэж нийлсэн үү?
Нан: Энэ боломжгүй зүйл.
Ли: Миний ажигласнаар, чи түүнийг одоо хүртэл санаж үгүйлдэг.
Нан: Одоо бидний хооронд энэ ямар ч утгагүй. Бүх зүйл үнэ цэнэтэй байдаг. Юу тарина тэрийгээ л хураадаг. Тэр миний гаргасан үйлдлийн дараа намайг уучлах байх гэж найдаад хараад суугаад байж болохгүй. Эсвэл түүнээс юу ч болоогүй юм шиг дүр үзүүл гэж хэлж болохгүй. Энэ арай л хэтрэх байх. Учир нь бид бүх амьдралаа хамтдаа өнгөрөөнө гэж нэгэндээ амлаагүй.
Ли: Мартсанаас, энэ чиний дизайны төсөл, хяналт тавьж ажилласаны мөнгө.
Нан: Би хэдийгээр тэднийг ахалж байсан ч гэсэн өөрөө тэднийг удирдах завгүй ажилтай байсан. Би ажлаа сайн хийгээгүй. Би таны мөнгийг хүлээж авч чадахгүй нь.
Ли: Гэхдээ танай хамт олон миний байрыг зассан. Ээж, хүү хоёр маань үр дүнд нь сэтгэл хангалуун байгаа. Бид тохиролцоо хийсэн. Чи эелдэг байх албагүй.
Нан: Тэгвэл би даруухан загнахаа болъё. Баярлалаа. Би энэ мөнгөөр эцэст нь бүх өрөө дарж өргүй болно. Дор хаяж үүнийг тэмдэглэх хэрэгтэй.
Ли: Чи хүнд бэрх замыг сонгосон.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Би чамайг өөр эмэгтэйчүүдтэй сээтэгнэхгүй байх гэж найдаж байна.
Се: Та надад тушааж байна уу?
Е: Энэ нь чиний ойлгосноос хамаарна.
Се: Ингэхэд та ер нь хэн бэ? Та өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм? Е Цзинь Янь, та өөрийгөө хэн гэж өргөмжилсөн юм? Би таныг Чжу Сосотой холбоотой байсныг чинь энд яриагүй байна! Та хэдэн настайгаа мэдэх үү? Та миний ээжтэй бараг чацуу, үүнийгээ мэдэх үү? Тэгсэн хэрнээ л Чжу Сосо-д санаархаж байдаг! Та бол хоёр нүүртэн! Хэн ч юу ч хардаггүй та бодож байна уу? Таны эргэн тойронд байгаа бүх хүмүүсийг тэнэг гэж бодсон уу? Та надад тушаах эрхгүй! Та зүгээр л ичгүүргүй хоёр нүүртэн!
Е: Хөөе? Чи яаж байна аа? Чи эцэст нь үгээ хэлсэнд би баярлаж байна. Гэхдээ чи үүнийг санаж явах хэрэгтэй. Чи одооноос эхлэн гэр бүлдээ анхаарал тавь. Хэрвээ чи Чжу Сосод сайн хандахгүй бол би нас өндөр ч гэсэн чамайг болгож тавих хүч надад байдаг.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Чи чөлөөтэй байна уу? Хамтдаа гоймон идэцгээе.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Маргааш бид саналаа танилцуулна.
Нан: Би компаниа төлөөлөн саналаа танилцуулах болно.
Ван: Тиймээ. Чи Ли Аныг бодвол хамаагүй илүү илтгэгч.
Нан: Би энэ талаар чамд урьдчилж хэлсэн нь дээр гэж бодож байна.
Эм: Уучлаарай. Таалан соёрхоно уу.
Ван: Өнөөдөр үдээс хойш Лилиан надаас танай компани тендерт ялах ёстой эсэхийг асуусан.
Нан: Цзинь Янь группын хувьд, та нар ойрын хэдэн жилд яг тийм сентиментал захиалагчийг олохгүй байх гэж бодож байна. Хэрэв та нар энэ захиалгыг алдвал номын сангийн төслийн хэрэгжүүлэхэд хэцүү болно.
Ван: Би үүнийг хувийн шалтгаанаар хийж байгаа. Хүн бүр ашиг хонжоо хайдаггүй гэдгийг нотлохыг хүсч байна. Сайн сайхан зүйлд анхаарлаа хандуулдаг хүмүүс байдаг. Зарим хүмүүсийн хувьд гоо сайхныг амьдралын хэв маяг болгож хүлээн авна гэдэгт би итгэдэг. Бидний санал зарим хүнд таалагдах байх.
Нан: Үнэндээ чи надад энийгээ нотлох шаардлагагүй.
Ван: Чи Наошимад урлагийн музей барьсан Тадао Андог мэдэх үү? Үнэндээ Наошима бол эзгүй газар. Түүнийг анх барьж эхлэхэд нь хэн ч дэмжээгүй. Гэвч барина гэж зүтгэсээр л байсан. Бид өөрсдийн замаас хазайхгүйн тулд асар их зориг хэрэгтэй гэж би боддог. Тэр уран бүтээлээрээ өвөрмөц урлагийн музей байгуулж чадсан. Түүний няцашгүй сэтгэл олон хүнд урам зориг өгсөн гэж би бодож байна. Тэр... Архитектурт цаг хугацаа, мөнгө гэхээсээ илүү сэтгэл татам зүйлс байдгийг л хэлмээр санагдлаа.
Нан: Ван Юн Чжэн. Чамд мөрөөдөл бий. Тэр чинь маш сайхан, сонирхлолтой. Хэрэв бид үүнийг илүү өргөн хүрээнд авч үзвэл чиний мөрөөдөл хүмүүст нөлөөлж чадна. Харин би хийх ёстой зүйлээ л хийх ёстой. Магадгүй, чамд таалагдахгүй байх. Магадгүй, чи бас өөр утгаар нь бодож байж болно. Яагаад гэхээр, энэ удаад бид ялбал би хийх ёстой зүйлээ л хийж байна гэдгийг чи ойлгоно гэж найдаж байна. Би чамайг уурлуулах, эсвэл гомдоох гээгүй.
Ван: Намайг битгий буруугаар ойлгоорой. Өнгөрсөн хугацаанд... Тийм ээ, би чамд өмнө нь уурласан. Чамайг авьяасаа дэмий үрж байна гэж уурласан. Учир нь чи Ян Кэ шиг хүний төлөө ажиллана гэхээр чинь. Түүнд гоо сайхны мэдрэмж огт байдаггүй. Ямар ч байсан... чи ийм богино хугацаанд бие дааж чадлаа. Энэ үнэхээр гайхалтай.
Нан: Баярлалаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Битгий инээгээд бай.
Ерөнхийлөгч түүнд ингэж хувцасла гэж хэлсэн юм.
Дэй: Ерєнхийлєгч тийм ч нарийн юм ярьдаггvй хүн.
Фань: Е ерөнхийлөгч заавал зангиа зүүх ёстой гэж хэлсэн. Яагаад гэхээр, хүмүүс иймэрхүү зүйлд анхаарлаа их хандуулдаг.
Ван: Ингэвэл зүгээр үү?
Фань: Би чамд зориулж Луо Хан Гуогийн жимстэй ус бэлдсэн. Чи танилцуулгаа хийхээс өмнө уугаарай.
Дэй: Ван Юн Чжэн тэртээ тэргүй л сандарч тэвдэнэ.
Ван: Танд дарс байна уу?
Фань: Байгаа, надад нэг шил сайн дарс байна.
Ван: Ашгүй дээ.
Фань: Би чамд зориулж задлая.
Дэй: Хэтэрхий чанга байна. Наадахаа султга. Чи сайхан харагдаж байна. Ердийн хийдэг зүйлээ л хий.
Ван: За.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Ер нь манай орчин үеийн нийгэмд хэн ч эрх чөлөөтэй амьдарч чадахгүй. Учир нь бидэнд дэндүү их санаа зовоолт, дэндүү их үүрэг хариуцлага байдаг. Нийгэм биднийг ингэж амьдрахыг албаддаг. Тиймээс бид төслийнхөө тусламжтайгаар цаг хугацааг удаашруулж чадна гэж найдаж байна. Бидний цаг завыг авсан хамгийн үнэ цэнэтэй зүйлийг бид буцааж өгөхийг хүсч байна. Энэ бол эрх чөлөө. Сэтгэлгээний эрх чөлөө.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ань: Хоёрдахь слайдын талаар ярихдаа яриагаа богиносгох хэрэгтэй. Асуулт хариултын үеэр үнийн талаар товч тодорхой ярихад болно. Бид урд нь иймэрхүү ижил төстэй саналуудыг боловсруулж байсан. Чамд хангалттай чадвар байгаа. Өөртөө итгэ. Явцгаая.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Шанхайд газар үнэтэй. Дотор тойрогт ажилчин ангийн хүмүүс гэр бүлдээ байшин худалдаж авах боломжгүй байдаг. Манай барилгууд нь Дотор тойргийн бахархал байх болох юм. Мөн ажилчин ангийн сайн сайхны сүүлчийн найдвар болно. Ингээд танилцуулгыг сонирхоцгооё.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Цзя: Би өвчтэй байгаа. Тийм болохоор чамайг хүрээд ир гэж хэлсэн юм. Би утга учиргүй үгээр чиний цагийг үрмээргүй байна. Би илэн далангүй хэлье. Се-ийн гэр бүл дампуурлын ирмэг дээр байна. Хэрэв чи түүнээс салахгүй бол бас л юу ч үгүй хоцроно. Хэрэв чи салахыг зөвшөөрвөл хүсвэл бид чамд хоёр байшин өгнө. Тэд хэдэн арван саяар үнэлэгддэг. Бид тэднийг чамд шилжүүлэхэд бэлэн байна. Тэд чиний өмч болно.
Сосо: Харин Се Хун Цзу болохоор Чжао Ма Линтэй гэрлэх үү?
Цзя: Чжаогийн гэр бүл бидэнд туслахад бэлэн байгаа. Үүний ачаар бид энэ хямралыг даван туулна. Энэ хүн бүрт ашигтай.
Сосо: Хүн бүрт ашигтай?
Цзя: Бид бодит ертөнцөд амьдарч байна. Аз жаргал гэж юу вэ? Энэ бол амьд үлдэх үндсэн дээр баригдсан тансаг эд зүйл. Чжу хатагтай, чи реалист хүн. Чи баяжихыг хүссэндээ миний хүүтэй гэрлэсэн. Чи хоёр байшингаа зараад хэдэн арван саяыг олж болно. Энэ чамд хангалттай хүрэх ёстой. Хэтэрхий шунахай байх хэрэггүй.
Сосо: Би хадам ээжийндэээ анх удаа ирсэн чинь харин тэр намайг сал гэж байна. Үнэхээр инээдтэй юм. Се Хун Цзи энэ талаар мэдэх үү?
Цзя: Энэ тал дээр Се Хун Цзи хүүхэд хэвээр.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Энийг ав. Би хоёр байшин зарахад хэдэн төгрөг авах вэ? Би ямар агент хайх ёстой вэ? Яаран зарвал алдагдал хүлээх үү?
Фань: Се Цзя Инь яг үүнийг хийнэ гэдгийг Е ерөнхийлөгч мэдэж байсан. Санаа бүү зов. Зүгээр л энэ хоёр байраа Ерєнхийлєгчд шууд зарчих. Учир нь таньдаг хүмүүстээ байшин зарах нь хамгийн найдвартай. Шинэ асуудал гарахаас урьдчилан сэргийлж би бүгдийг шалга гэж хэлсэн байгаа. Хэрэв үнэхээр тэдний нөхцөл байдал хүндэрвэл шүүх хоёр байшинг албадан хураана гэж Ерөнхийлөгч хэлэх гээд байна. Ийм тохиолдолд чи юу ч үгүй үлдэх болно.
Сосо: Тэр надад шийдэл олсон уу?
Фань: Түүний хувьд... Тэр өөртөө ашиг хардаггүй.
Сосо: Миний өмнөөс түүнд талархаарай.
Фань: Хэрэв чи энэ сорилтыг даван туулж чадвал энэ л хангалттай.
Сосо: Баярлалаа.
Фань: Болно, болно. Хэрэггүй. Санаа зоволтгүй. Бүх зүйл сайхан болно.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ань: Хатагтай Тан.
Тан: Бүх зүйл төлөвлөгөөний дагуу болсон уу?
Ань: Тиймээ. Асуулт, хариултын хэсэг сайхан боллоо. Бүх зүйл сайхан болсон.
Тан: Би Нань Сунтай яримаар байна.
Ань: Хүлээгээрэй. Энэ Тан хатагтай.
Нан: Тан хатагтай.
Тан: Нань Сунь. Чи их санаа зовж байсныг би мэдэж байна. Чи ирэх хэрэггүй. Чи эртхэн тарж гэртээ харь. Яваад найзуудтайгаа юм ууж жаахан суу. Тайвшраад сайхан амар.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дэй: Би чамд латте захиалсан.
Нан: Баярлалаа.
Дэй: Уулзаагүй удсан байна. Бүх юм дажгүй болж өнгөрсөн үү?
Нан: Мэдэхгүй ээ. Өмнө нь та үргэлж гадаадад байсан. Бид ч бас тэр бүр уулздаггүй байсан.
Дэй: Чи сүүлийн үед их завгүй байсан байх. Чи ээжийнхээ хуриманд ч очоогүй. Тан Синь ажилдаа маш дуртайг би мэднэ, гэхдээ ажилчдаа ингэж ачааллуулж болохгүй.
Нан: Тэр биднийг зовоогоогүй ээ. Тэр бидэнд өндөр цалин өгч байдаг.
Дэй: Чамд энэ чухал гэдгийг би мэднэ.
Нан: Тийм учраас би чадах бүхнээ хийх болно.
Дэй: Өөрийнхөө хамаг шүүсийг шахах хэрэггүй. Зүгээр л хамгийн сайнаараа ажил. Хэрэв чи үргэлж хамаг хүчээ дайчлаад байвал эцэст нь өөрийнхөө амьдралаас залхаж эхлэнэ. Чи надад хэзээ үнэнээ хэлэх вэ?
Нан: Тендерийн дүн гарчээ. Цзинь Янь групп нэгдүгээр байранд орсон байна. Цзинь Янь группт баяр хүргэе. Баяр хүргэе, эгч. Энэ бол та буцаж ирснийхээ дараа авсан анхны төсөл байсан. Гайхалтай үр дүн.
Дэй: Баярлалаа. Чи ажилдаа буцаж очих ёстой юу?
Нан: Би сонголтондоо хариуцлага хүлээх ёстой. Би хэнийг ч буруутгахгүй.
Дэй: Би чамд хэлье. Заримдаа чамд гомдоллох хүн байвал чи тийм ч их санаа зовохгүй байх болно.
Нан: Энэ үнэн үү?
Дэй: Би бэлэн байна. Чамайг бэлэн болмогц дахин уулзацгаая.
Нан: Баяр хүргэе, эгч.
Дэй: Баярлалаа.
Нан: Би явлаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ань: Цзинь Янь групп нэгдүгээр байранд орсон байна.
Ян: Санаа зовох юмгүй. Тэд эцсийн дүнг хараахан зарлаагүй байгаа. Бидэнд боломж байсаар байна. Санаа зоволтгүй. Тайвшир л даа. Сэргэлэн байгаач. Та нар ингэж ажиллах ёсгүй. Завгүй байхад хөгжилтэй байдаг, тийм үү? Чи өнөө орой уулзалттай юу?
Тан: Үгүй.
Ян: Залуус та нар чөлөөтэй юу? Би та нарыг уух юмаар дайлъя. Энэ ер сүртэй юм биш.
Тан: За, за. Бүгдээрээ Ян захирлын хойноос дагацгаая.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сел: Би өнөөдөр маш их баяртай байна. Бидний зүтгэл хоосон байсангүй.
Ван: Багаа орхиогүй та нартаа баярлалаа. Би чамд хайртай. Би ч гэсэн чамд хайртай. Би Е ерөнхийлөгчид хайртай. Би Фань Чжин Ган-д хайртай. Би Цзинь Янь группт хайртай. Бид энэ дэлхийд итгэл найдвараа л алдаж болохгүй. Хүмүүс бидний хичээл зүтгэлийг үнэлсээр байх болно. Дахиад нэг хундгийг. Нэг тойруулна аа. Дахиад нэг тойрог. Дахиад нэг тойрог.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Хүүхэд унтаж байгаа
Нан: Үнэхээр унтаж байгаа юм? Төрөөд дөрвөнхөн сар л боллоо. Та гүйж болж байгаа юм уу? Арай хэтэрхий ачаалал биш үү?
Сосо: Би галбираа хадгалахын тулд үүнийг хийдэггүй. Би илүү эрч хүчтэй болохыг хичээж байна. Өдөржингөө уйлж, гомдоллож чадахгүй. Тэгвэл би Линь Дай Юй болно. Дасгал хийхгүй бол хүүхдээ асрах хүчгүй болно.
Нан: Се Хун Цзу буцаж ирсэн үү?
Се /бичиг/: Сосо, намайг уучлаарай. Ирээдүйд би чамд учруулсан бүх хохирлыг барагдуулахын тулд чадах бүхнээ хийх болно. Хүүхдээ өөртөө үлдээ. Би чамайг хүүхдээ өөртөө авч асарч өсгөхийг ээжийг ятгаж гуйна.
Нан: Тэр чамаас салах гэж байгаа юм уу? Яадаг муу новш вэ.
Сосо: Сонс, би түүнийг огт үзэн ядахгүй. Түүнийг угаасаа сайхан сэтгэлтэйг би мэднэ. Бүр заримдаа өрөвдмөөр. Бас тэр надад хайртайг би мэднэ. Гэхдээ тэр надтай үлдвэл эх нь түүнээс шууд зайгаа барина. Мөн Се Цзя Инь сүүлийн үед маш тааруу байгаа. Тэр ээждээ санаа зовдог. Бид салах тухай ярингуут Се Хун Цзу надаас гуйгаад хүүхэд шиг аашлахаараа бүх зүйл сайхан болно гэж боддог. Тэр хүссэн үедээ буцаж ирнэ гэж боддог.
Нан: Тэгэхээр чи салахыг зөвшөөрсөн юм уу? Чи яагаад тэр муусайн хорон санаатнуудад ийм амархан давуу эрхтэй болохыг зөвшөөрөх ёстой гэж? Тэд үнэхээр ухамсаргүй гэж үү?
Сосо: Би юу хийхээ мэдэж байна. Энэ тухай ярихаа больё. Ван Юн Чжэн та хоёрын тухай ярилцъя. Та хоёр юу болж байна? Тэр өдрийн дараа тэр чамд өөр зүйл хэлсэн үү?
Нан: Одоо янз бүрийн өрсөлдөгч компанид байгаа. Урд нь бид бие биедээ үүнийг хэлж чадаагүй юм чинь одоо бие биедээ үүнийг хэлэх бүр хэцүү болсон байсан гэж би бодсон. Би чамайг орхилоо. Би явах хэрэгтэй байна.
Сосо: Битгий уурла. Хэрэв хэрэгтэй бол над руу залгаарай.
Нан: Харин чи над руу залгаарай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Бүх юм ном ёсоороо. Одоо чиний нэр дээр хоёр байшин бүртгэлтэй байгаа. Наад зах нь чи одоо мөнгөө алдахгүй.
Сосо: Баярлалаа, Фань Фань.
Е: Сосог гэрт нь хүргэж өг.
Фань: За, би машинаа асааж байя.
Сосо: Фань Фань надад "баярлалаа" гэж байнга хэлж болохгүй гэж хэлдэг ч би танд талархах ёстой.
Е: Тэгэх хэрэггүй.
Сосо: Та надад дэндүү олон удаа тусалж байсан. Би танд яаж хариу барихаа мэдэхгүй байна.
Е: Сосо... би чамд үүнийг хэлэх ёстой үгүйг мэдэхгүй байна.
Сосо: Надад хэлээч.
Е: Се Хун Цзу та хоёрын гэрлэлтийн тухайд. Би чамайг сайтар бодож үзээрэй гэж хэлмээр байна. Энэ бол жижиг асуудал биш. Ер нь миний талаас бол та хоёрыг салахыг би лав хүсэхгүй. Гэвч одоогийн нөхцөл байдлаас харахад Се-ийн гэр бүл... чамд асуудал үүсгэж мэднэ. Чи гэр бүл цуцлуулах баримтанд гарын үсэг зурсан, зураагүй нь хамаагүй, тэднээс санхүүгийн хувьд бие даасан байх ёстой. Тиймээс чи мөнгөн хөрөнгөө өөрийнхөө итгэдэг хүндээ шилжүүлэх хэрэгтэй. Ингэвэл илүү аюулгүй байна.
Сосо: Тэгвэл би тэднийг Нань Сунь рүү шилжүүлнэ.
Е: Тэг ээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Удаан амьдраагүй ч би нүүх хэрэгтэй байна.
Нан: Е Цзинь Янь чамайг нүү гэж хэлээгүй ш дээ.
Сосо. Тэгсэн ч би энд үлдэж чадахгүй. Би түүнд хэтэрхий их өртэй.
Нан: Тэр огт дургүйцэхгүй. Тэр бол үнэнч хүн. Үүнээс болж л тэр харилцаагаа орхиж чадахгүй байгаа юм.
Мессеж: Маргааш 14:00 цаг гэр бүл цуцлах хурал Иргэний хэрэг эрхлэх газарт болно, та хүрэлцэн ирнэ үү
Сосо: Се Хун Цзу бид хоёрыг салгах бүх ажлыг Чжао Ма Линь зохицуулж байгаа. Би тэр салалтаас нь айхгүй байна. Надад хүүхдийнхээ урмыг хугалж байгаа юм шиг санагдаж байна. Би хүүхдээ над шиг байгаасай гэж хүсэхгүй байна. Би түүнийг хар нялхаасаа эхлэн элэн бүтэн биш гэр бүлд өсгөмөөргүй байна.
Нан: Юу ч болсон одоо чи мөнгөө олж авбал ядаж Сяо Суо юугаар ч дутахгүй өсөх болно.
Сосо: Ахын гэрийн хажууд байдаг талхны цехийг чи одоо болтол санадаг уу? Урд нь муухай санагдсан үедээ цонхоо онгойлгоод талх үнэртдэг байж билээ. Тэгэхэд л би заавал өөрийн байртай болно гэж шийдсэн юм. Би өөрийн гэсэн байшинтайг болохыг хүссэн. Саяхан надад бүх юм байсан. Гэтэл би эргүүлээд алдчихлаа. Энэ бол миний гэр гэж бодсон. Гэвч түүнийг алдах цаг нь ирсэн байна. Одоо би эндээс явах хэрэгтэй байна. Үүний оронд миний түрээсэлсэн байр миний жинхэнэ гэр болно.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Байна, чи хаана байна?
Се: Ээж минь сайнгүй байна. Өнөөдөр би баримт дээр гарын үсэг зурж чадахгүй юм шиг байна.
Сосо: Юу болсон юм? Тийм ноцтой юу? Би очих юм уу?
Се: Хэрэггүй. Би эндэхээ зохицуулаад дараа нь чамайг өөрөө олно.
Сосо: Сайн уу, Фань Фань. Юу болсон бэ?
Фань: Сосо, би чамд нэг юм хэлмээр байна. Олон өртэй хүмүүс өр зээлээ нэхээд Се-ийн гэр бүлийг хайж байна. Харин Се Цзя Инь зүрхний шигдээсээр эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Чи эртхэн салах өргөдлөө өгсөн нь сайн болж. Үгүй бол чи асуудалд орно. Байна уу? Чи байна уу, Сосо? Байна уу? Миний бодлоор сүлжээ муу байх шиг.
Е: Юу болсон бэ?
Фань: Бүх юм ноцтой болж байх шиг байна. Тэгээд л би мэдээлэл авсныхаа дараа Сосод шууд хэлсэн юм. Та Сосод салах өргөдөлд аль болох хурдан гарын үсэг зурах хэрэгтэйг сануулсан нь сайн хэрэг. Тэгээгүй бол... Сосо улам л асуудалд орох байсан биз.
Е: Чи баталгаажуулсан уу?
Фань: Юуг баталгаажуулах гэж?
Е: Түүний гэр бүлээ цуцлуулсаныг.
Фань: Тэгсэн байх.
Е: Түүнээс дахин асуу.
Фань: Миний бодлоор тэр... Би Сосог тийм ч тэнэг гэж бодохгүй байна. Сайн уу, Сосо. Чи надад юу ч хэлсэнгүй. Чи салах өргөдөлд гарын үсгээ зурсан биз дээ?
Сосо: Би гарын үсэг зураагүй.
Фань: Юу? Үгүй чи яагаад салах өргөдлөө өгөөгүй юм бэ?
Сосо: Энэ тухай Е захиралд битгий хэлээрэй. Би түүний урмыг хугалахыг хүсэхгүй байна.
Фань: Бид чамд юу хэрэгтэйг хэлээгүй гэж үү? Чи яагаад үгэнд ордоггүй юм? Одоо тэгээд яах болж байна? Би тэгж байгаад очно.
Сосо: Хүлээ...
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Байна уу, Нань Сунь. Чи ажилд дээрээ байна уу? Би чамтай ярилцаж болох уу?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Надад мөнгөө өгөөч.
Нан: Дараа чи юу хийх вэ?
Сосо: Би Се-ийн гэр бүлийг аврах болно.
Нан: Чи над руу яах гэж мөнгө шилжүүлснээ мартсан уу?
Сосо: Би мартаагүй байна.
Нан: Чи Се Хун Цзугаас салах хэвээр байгаа юу?
Сосо: Би хараахан шийдээгүй байна. Гэхдээ одоо хамгийн чухал нь тэднийг аврах хэрэгтэй. Тэд ирэх долоо хоног хүртэл тэсэх үгүйг би мэдэхгүй. Се Цзя Инь эмнэлэгт хэвтэж байна. Се Хун Цзу гэр бүлийн бизнесээ хэрхэн удирдахаа огт мэдэхгүй.
Нан: Сосо, чи Сяо Суогийн төлөө энэ бүхнийг болих хэрэгтэй. Чи бол гэр бүлтэй. Наад зах нь чамайг дэмжих гэр бүл байдаг. Харин би тэрийг хэсэг хэсгээр нь цуглуулах шаардлагтай. Тэгээд би эцэст нь гэр бүлээ олсон. Би энийгээ зүгээр ингээд орхиж болохгүй.
Нан: Гэхдээ Сосо, намайг хар. Мөнгөний төлөө амьдрахад үнэхээр хэцүү байдаг. Одоо чи ганцаараа биш. Чи бол ээж. Чи илүү хувиа хичээсэн байх хэрэгтэй. Чи өөртөө илүү сайн хандах хэрэгтэй. Чи өөрийгөө хамгаалж байж л хүүхдээ хамгаалж чадна. Хэрэв та нар бүгдээрээ бүтэлгүйтвэл яах вэ? Хэрэв чиний бүх мөнгө хий хоосон алга болбол яахав? Сосо, чи тэдэнд гэр бүл шигээ хандаж болно. Гэхдээ тэд чамд хэзээ гэр бүлийн гишүүн шиг хандсан бэ?
Сосо: Зүгээр л намайг явуул. Энэ л миний хийх ёстой зүйл.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Би очлоо. Орооч.
Се: Үгүй ээ, баярлалаа. Би бас л ажилтай байгаа. Намайг уучлаарай. Товчоо одоохондоо ажиллаж байгаа.Явцгаая. Би жолоо барина. Явцгаая.
Сосо: Танайхан яг юу болоод байгаа юм бэ?
Се: Манай гэр бүл үү? Онцгой зүйл байхгүй. Хөрөнгийн гадаад урсгал дээр бидэнд жижиг асуудал тулгарсан.
Сосо: Чи надад нэг удаа үнэнээ хэлж чадах уу?
Се: Дараа нь бүх зүйл сайхан о ...
Сосо: Ганц удаа ч гэсэн үнэнээ хэлж болох уу?
Се: Манай гэр бүлийн асуудал бидний салалттай ямар ч хамаагүй, ойлгосон уу?
Сосо: Дотор ороод ярилцъя.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Ханиа! Ханиа!
Се: Май.
Сосо: Надад хатсан цэцэг өгөхөө болихгүй юу?
Се: Энэ маш анхилуун үнэртэй. Үнэрлэ дээ. Ингэхэд байна аа...
Сосо: Зогс.
Се: Ингэвэл яасан юм? Энэ талаар ярилцъя.
Сосо: Тиймээ, би үүнийг яадагийг мэднэ. Нэг шинэхэн юм үзүүлээч. Хурдлаач. Намайг тэвэрмээр байна уу?
Сосо: Суугаач. Чи юм идсэн үү?
Се: Би өлсөөгүй байна. Харин чи?
Сосо: Би ч бас өлсөөгүй байна.
Се: Сосо, миний гэр бүлд юу ч тохиолдсон бай, энэ бидний салалтад нөлөөлөхгүй. Ойлгосон уу?
Сосо: Чжао Ма Линь хаана байна? Биднийг салавал гэр бүлийнхэн нь тусална гэж ээж чинь хэлээгүй билүү? Тэр хаана байна?
Се: Аав нь манай гэр бүлд юу тохиолдсныг мэдээд биднийг орхисон. Сосо, надад амла. Өөртөө анхаарал тавих болно гэж амлаач. Сяо Суог асарч өсгөнө гэж надад амла. Би та хоёрыг гэр бүлийнхээ асуудалд чирэх ёсгүй.
Сосо: Юу гээд байгаа юм бэ? Бид салсан ч чи Сяо Суогийн аав хэвээрээ байх болно. Энэ картыг ав. Би байшин зарсан. Сайн үнэхээр зарсан. Энэ мөнгө хангалттай хүрэх үгүйг мэдэхгүй, гэхдээ чи үүнийг авах хэрэгтэй. Зүгээр л зээл гэж бодчих.
Се: Би энийг авч чадахгүй. Би үүнийг зөвшөөрч чадахгүй. Чи буцаагаад ав. Би чадахгүй.
Сосо: Чи яагаад үргэлж ийм байдаг юм? Чи яагаад надад итгэдэггүй юм бэ? Намайг та нарт туслах, асуудлыг хамтдаа шийдэх чадваргүй гэж бодож байна уу? Би танай гэр бүлийн нөхцөл байдлын талаар бусдын амнаас л мэдсэн. Би чиний хувьд хэн бэ? Чи надад эхнэр шигээ ханддаг уу? Чи надад үнэнээ хэлэх тийм хэцүү гэж үү?
Се: Сосо, бид яагаад эндээс явж болохгүй гэж? Бидний тухай хэн ч мэдэхгүй газар луу бид явж болно. Бид бүгдийг дахин эхлүүлж болно. Чи, би бас Сяо Суо. Би ажил олж чадна. Бид өөр байшинтай болж болно. Энгийн амьдралаар амьдарцгаая, тэгэх үү?
Сосо: Се Хун Цзу, бид насанд хүрэх цаг нь болсон.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эмээ: Сяо Суо. Энэ цэцэгсийг хар даа.
Сосо: Эмээ. Би асуудлыг өөрийнхөө гарт авъя. Уучлаарай. Танд төвөг удсанд уучлаарай.
Эмээ: Юу ярина вэ? Тэртээ тэргүй би гэртээ ганцаараа байдаг. Надад хийх ч юм байдаггүй. Энэ хажууд нь байхад уйлж, уурлаж, хашхичсан ч гэр амилах шиг болдог. Сосо чи завгүй бол надтай үлдээж болно. Би хэдийн хөгширсөн ч одоохондоо Сяо Суог-оо хараад байж чадна.
Сосо: Сяо Суо, явцгаая. Бяцхан машинтайгаа явцгаая.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Се-гийн гэр бүл дэндүү их өрөнд баригдсан. Чи тэдэнд бүх мөнгөө өгсөн ч бүх өрийг нь төлж чадахгүй.
Сосо: Тиймээ.
Нан: Чжао Ма Линь хаачсан бэ?
Сосо: Тэд Се-гийн гэр бүл их хэмжээний өрөнд орсон гэдгийг сонсоод зугтаачихсан.
Нан: Хорвоогийн бүх хүмүүс дундаас Чжу Сосог шуналтай гэж боддог. Гэвч огтхон ч тийм биш.
Сосо: Энэ хэрэг явдал болохоос өмнө би өөрийгөө шуналтай гэж боддог байлаа.
Төгсөв
Back to episodes
Go home