Good doc 5- 18 – Гэр бүлийн харилцаа
Лиа: Банана, нэрс, багахан шанцайтай. Энэ миний хийсэн хамгийн шилдэг нь
Шон: Би шоколадтайд дуртай... бас сироптой.
Лиа: Би орондоо панкэйк идэх дуртай шүү.
Шон: Дахиад секс хийхийг хүсэж байна уу?
Лиа: Тийм ээ.
Шон: Эхлээд панкейкээ дуусгах уу?
Лиа: Тэгье.
Шон: Би ч бас.Бид гэрлэсэн хүмүүс шиг жүжиглэхдээ сайн, гэхдээ гэрлэхдээ бол үнэхээр тааруухан юм байна.
Лиа: Одоо больё. Гэрлэхийг биш, хурим хийхийг л больё. Даашинз тааруулах, зочдын жагсаалтаас үнэхээр залхаж байна. Зүгээр л гэрлэчих юмсан.
Шон, Бид бал сараа хийж байгаа юм шиг жүжиглэх ахиад 45 минут байна. Ажил бодож болохгүй.
Шон: Маргааш Шүүх дээр 4:30-д сул цаг байна.
Лим : Бяслаггүй, чинжүүтэй юу?.
Эм : Тийм ээ.
Лим : Энэ тэр мөн үү?
Эм : Сүүлийн гурван дуут зурвас, миний гаргасан хорио цээрийн хүсэлтийн талаар ярьж байгаа бололтой.
Лим : Ямар санагдаж байна?
Эм : ирээдүй минь харанхуй, хоосон санагдаж байна. Гэхдээ боломж дүүрэн байгаа бололтой.
Эм : Нэг өрөө, нэг ариун цэврийн өрөөтэй байраар л төсөөлж байна.
лим: Чи энд хэдхэн хоног л байсан.
Эм : Хүн даргынхаа буйдан дээр хэдхэн хоног унтаж болно шүү дээ. Баярлалаа, Одри.
Лим : Баярлалаа.
жорд: смүүти хийж байгааг чинь яагаад харах ёстой гэж
Ашер : Чи намайг смүүти хийж байхдаа бүжиглэхийг харж байна.
Эр : Смүүти биш дотор нь текила байвал болох юм.
Энэ чинь бууцай, маалингын үртэй маргарита.
Ашер : Өө! Бүжиглэхэд хүргэдэг эд байна..
Ашер : За, сонсоорой...
Эр : Үгүй ээ. Өгзөг хэтэрхий их харагдаж байна.
жорд: Өгзөгний талаар бод.
Эм : Ашер?
Ашер: та 2 энд юу хийж байгаа юм?
Эр : ярилцах гэж ирлээ
Ашер: Аав ээжтэй минь танилц.
Морг :Стеф Льюис, 35 настай.
Морг Тэр 9 жилийн өмнө тархины харвалт болж, нүүрнээс доошоо бүх бие нь саажилттай болсон.
Эм: гурван хуруу минь 10%-ийн хөдөлгөөнтэй хэвээрээ байгаа шүү. Тийм болохоор намайг дутуу үнэлж болохгүй.
Парк: . Чи яаж ийм хурдан бичиж чадваа?
Эм: Би урьдчилан програмчилсан найман төрлийн өгүүлбэртэй, Хүмүүсийг тайван байлгахын тулд.
Сүүлийн хэдэн сард тэр дөрвөн удаа уушгины хатгалгаа туссан.
Тэр халдварын эсрэг левофлоксацин, амьсгалын замын шүүрлийн эсрэг гликопирролат хэрэглэж байгаа,
гэхдээ халуунтай, биеийн халуун буурсан, шөнө хөлрөөд байгаа.
Эм: Тэр эмнэлгийн талаар ярихаараа үнэхээр дур булаам болдог шүү.
Морг:Хатгалгаанаас болж сорви үүссэн, тэр нь уушгийг нь шахаж байгаа.
Морг: Түүнд мэс заслын декортикаци хийх шаардлагатай.
Парк : Энэ их эрсдэлтэй арга шүү. Мэс засал хийх нь томоохон эрсдэлтэй, уушгины хий алдалт, амьсгалын дутагдал, цусны халдвар үүсэж магадгүй.
Морг : Дахин дахин антибиотик өгөх нь халдварыг улам эмчлэхэд хэцүү болгоно...
Эм : хөөе. Би мэс засал хийлгэмээр байна.
Эрсдэлийг мэдэж байгаа. Гэхдээ ийм муухай мэдрэмжтэй байх надад хангалттай.
Эр 2: Би уушгины төгсгөлийн шатны хорт хавдартай.
Эмч нар надад жил хүрэхгүй хугацаа үлдсэн, тэгээд мэс заслын боломж байхгүй гэж хэлсэн.
Ашер : Би... үнэхээр харамсаж байна.
Ээж : Бид өрөвдүүлэх гэж ирээгүй. Бурхан мэргэн ухаандаа бидэнд хүү өгсөн. Тэр хүү минь ийм үед эмч болж, туслах байсан юм. Тэр чиний тусламжтайгаар гайхамшиг бүтээнэ.
Морган: өнөөдөр хамт хооллож чадахгүй. Нью Йоркийн Эмнэлгийн Төвд ажилд орох ярилцлагатай.
Парк : улсын нөгөө талд ажил хайж байгаа гэж мэдсэнгүй.
Морган: Үгүй ээ, зүгээр л хэд хэдэн санал авчихвал Сент Боноос илүү дээр санал гаргуулах боломжтой болно.
Морган: Чамайг хэрэгцээтэй хүн шиг харагдуулна шүү.
Парк : Аан, би одоо байгаа ажилдаа үнэхээр дуртай юм шиг харагдсан нь дээр байх.
Шон : Өө, сайн уу.
Морг : Сайн уу.
Лиа: Өө, ямар ч байсан таны бэлэгт маш их баярлалаа. Бид буцааж өгч байна.
Шон : Маргааш шүүх дээр гэрлэх гэж байгаа юм.
Та хоёр уригдаагүй болохоор Weddiquette.org дээр бэлгийг буцаах ёстой гэж бичсэн байсан.
Морган: Өө, сайхан юм байна. Дэлгүүрийн кредитээр солиулчихъя.
Парк : Тэгвэл бүр гоё доо.
Морг : Тэр хүмүүс зогсоолын торгуулийн мөнгө төлдөг газар хуримаа хийх гэж байна.
Зориулалтын газар хурим хийх талаар бодож үзсэн үү?
Лиа : Хм. Бид зүгээр ээ.
Шон : явах хэрэгтэй боллоо. Бид 30 цаг 27 минутын дараа эхнэр нөхөр болно.
Шон: 4-р шатны уушгины хорт хавдар......цээжний хананд нэвчсэн байна.Зургаан удаагийн химийн эмчилгээ хийлгэсэн.Эмчилгээ нь хүнд цус багадалт болон бүдүүн гэдэсний үрэвсэл үүсгэсэн байна.
Таны үс бага зэрэг даруулгатай харагдаж байна.
Бид цээж, хэвлий, аарцгийн хэсгийг КТ-д харуулах хэрэгтэй байна. Бас цусны ерөнхий шинжилгээ, цусны өсгөвөр, зүрхний бичлэг хийнэ.
Таны шинжилгээний хариуг доктор Эндрюст үзүүлээд, танд туслах эмчилгээг хайна.
Эм: Бурхан таныг ивээх болтугай, доктор Мёрфи.
Шон: За, баярлалаа.
Ашер: Та нар хүмүүсийг Бурханы нэрийг барьж адислахаа болиоч. Энэ бол шашны бус эмнэлэг.
Эр: Гэхдээ үүнийг Сэйнт Бонавентур гэдэг.
Эр2: Волке, би Жером байна. Өглөө бид түрхэн зуур уулзсан. Би цус авч үзье.
Ашер: Жером бол...Сувилагч. Жером таны сувилагч.
Лим : Мэс засал амжилттай болсон. , Бүх сорви арилсан, уушги бүрэн дэлгэгдсэн.
Эр: Баярлалаа. Тэр яагаад гараа хөдөлгөж чадахгүй байгаа юм бэ?
Парк: Стеф, мэдрэх юм байвал нүдээ анивчаарай?
Эр: Юу болоод байна? Буцаж хэвэндээ орох болов уу?
лиМ: мэдэхгүй байна.
Ашер: Хэдэн сарын өмнө таны захиаг уншсан.
Эр: Түүнийг зургаан жилийн өмнө явуулсан.
Ашер: хэлэхийг тань сонсохыг хүсэж байгаа эсэхээ мэдэхгүй байсан. Гэхдээ энэ таатай байсан.
Эр: зүгээр л гэр бүлийнхээ талаар чамд хэлэхийг хүссэн юм.
Ашер: Би одоо гэр бүлийн нэг хэсэг биш болсон.
Намайг явахад маш тодорхой ойлгуулсан.
Эр: явахыг чи өөрөө сонгосон. Бид чамайг үлдээсэй гэж хүссэн, бас туслахыг хүссэн. Зөв замыг олоход ганцаараа тэмцдэг хүн чи биш. Бид заримдаа хүслээ хойш тавих сонголт хийх хэрэгтэй болдог.
Ашер:таны зөв .Би сонголтоо хийсэн. танай дүрмийг дагаж болох байсан, эсвэл би өөрийгөө хайрлаж, хүлээн зөвшөөрч болох байсан.тэгээд би аль нь илүү чухал болохыг сонгосон,Тэгээд та ч бас сонголт хийсэн.
Ашер:Та зүгээр үү? Гүнзгий амьсгаа аваарай...Тусламж хэрэгтэй байна!
шон: CT-ийн үзүүлэлтээс харахад цээжний хананы хавдар томорсон байна.Тэрний цээжний хөндийд цус алдсан бас энэ нь уушгийг нь шахаж байна. цус алдалтыг зогсоохын тулд мэс засал хийх шаардлагатай байна. Түүний цусны эсийн тоо хэт бага байна.
Ашер: зүрх нь тогтвортой эсэхийг харахын тулд эхо хийж болох уу?
Шон: Үгүй, цаг байхгүй. Ээжээс чинь зөвшөөрөл аваад аавын чинь судасыг бөглөхөд бэлдэнэ.
Морг:Мэдээ алдуулалт нь Стефийн даралт буурахад хүргэж, өмнөх гэмтлийг нь улам бүр хүндрүүлсэн бололтой.
Парк: Тэгвэл түүний хамгийн сайн сонголт бол нүдний хөдөлгөөнийг хянах технологи байна.
Морг: гайхалтай сонголт байна, Хэрэв тэр минутанд ганцхан үг хэлэхийг хүсэж байгаа бол шүү дээ.
парк:За, тэр сурч эхэлнэ дээ. хэдэн сар дадлага хийсний дараа л шүү. За, энэ одоо байгаагаас нь дээр.
Парк: Ярилцлага хэр байсан бэ?
Морг: Мм. Маш сайн.
Морг: Дотоод анагаах ухааны хэлтсийн дарга.Ер нь 10 жилийн дараах миний дүр төрх л байна.Бид хоёр хоорондоо сайн ойлголцсон. Түүний хэлтэс саяхан SPORE тэтгэлэг авсан байна. Чи сонирхож байгаа юм шиг байна. Энэ чинь чиний асуултанд хариулж байна гэсэн үг.
Парк: Өө, үнэхээр мэдэрмжтэй байна шүү.
Лим: би хоёр холигчоор юу хийх вэ дээ? Тийм ээ, уг нь чамд холигч авсан юм.
Жордан: Нээ дээ.
Лиа: Гэрлэлт ёслолын журмын дагуу нээж болохгүй.
Жордан: Энэ бол тэнэг зүйл байна. Зүгээр л нээчих.
Лиа: Өө, чадахгүй.
Жордан: Зүгээр л нээчих.
Лиа: үнэхээр их таалагдаж байна.
Жордан: : Энэ бол жинхэнэ хуримын зураг ирэх хүртэл орлох түр зуурын зүйл. Гэхдээ тэр даашинз чамд үнэхээр сайхан зохисон байна лээ.
Лиа: Баярлалаа. Энэ үнэхээр хөгжилтэй байлаа.
Морг: Чиний даралт сайн байна. Халуун ч байхгүй, халдварын шинж тэмдэг ч алга.Маргааш нүдний хөдөлгөөн хянах төхөөрөмжийг эхлүүлж болно.
Эр: Бид үүнийг өмнө нь туршиж үзсэн.
Морг: Дасахад нэлээн хугацаа шаардагдаж магадгүй.
Эм: Үгүй ээ, энэ удаа камер зөв байрлалд байна.
Эр : амлаж байна.
Морг: Энэ бол зочны өрөө.
Эм: Мөн хоолны өрөө, гал тогоо, зочны өрөө, ажлын өрөө ч энд байгаа.Энэ бүгдийг 400 хавтгай дөрвөлжин метр дотор багтаасан.Энэ бүгд биднийх!
Парк: Нэг хүний утас дуугарч байна.
Лим: мэднээ.
Морг: Парк.
Марк: Бид Стефийн хоолойг эргүүлж авчирч чадна.
Марк: Катетрийг баруун талын дөрөвдүгээр хавирганы судсанд оруул.
Ашер: Тэр намайг дугуй унаж сургах гэж байгаад ийм сорвитой болсон.Би хэтэрхий хурдан явж байсан.яаж тормозлохоо мэдээгүй юм.Тэр намайг барьж авсан.
Бид хоёулаа оёдол тавиулсан.
Шон: Эмболийн бодисыг хүргэж байна.
Марк: Аав маань надад зангиа зангидахыг зааж өгсөн. Тэр ням гариг бүрт сайхан хувцсаа өмсөөд сүм явдаг
ням гариг бүрт тэгж хувцасладаг байсан.
Марк: Тэрнийг нас барахад, Би хослолын хүрмийг нь жилийн турш өдөр бүр өмссөн.
Жордан: аав минь миний анхны химийн багш байсан.
Бид хамтдаа амралтын өдрүүдээр шоколадтай овъёостой жигнэмэгийн төгс жорыг хайж хамт жигнэмэг хийдэг байсан.
Шон: Би даарч байна.
Марк: Шингэн нь булингартай байна.Түүнд хавдрын шингэн хуримтлагдсан байна аа.
Ашер: Энийг шавхаж болдог юм болов уу?
Шон: :Энэ ахиад л хуримтлагдах байх, тэгээд цээжинд нь хавдрыг тараах эрсдэлтэй шүү дээ.
Марк: Эцгийн чинь онош буруу байжээ.Түүнд хэдхэн долоо хоног үлдсэн байна.
Шон: танд долоо хоног. Магадгүй, хэдхэн хоног.
Ашер: Гэхдээ долоо хоног байх магадлал өндөр.
Марк: Шингэнийг үргэлжлүүлэн шавхаж,илүү хугацаа өгөх мэс засал хийх аргыг хая.
Эм: Бурхан бидэнд гайхамшгуудыг хайрласан.
Тэр ахин хайрлах болно.
Эр: Шаббат. Еврейн амралтын ариун өдөр өнөө орой эхэлнэ. Бурхан бидэнд яг л энэ зүйлийг хийхээр төлөвлөсөн...Амрах
Морг: Бид түүний мэдрэхүй хөдөлгөөний кортекс дээр , электрод суулгана,хүлээн авагч дохиог дамжуулна. Степ зүгээр л ярихыг оролдох хэрэгтэй, энэ яриаг орчуулна.
Парк: Энэ цоо шинэ технологи, урьд нь хэдхэн удаа амжилттай хийгдсэн.
Морг: Энэ шинэ технологи Степэд зүгээр л дуу хоолой өгөөд зогсохгүй, өөрийнх нь дуу хоолойг буцааж өгөх болно.Тархинд цус харвахаас өмнөх дууны бичлэгийг оруулснаар бид...
Парк: Степэд дахин амь насанд аюултай мэс засал даах боломж байхгүй.Нүд дагагч төхөөрөмж нь түүнд харилцах боломж олгоно...
Морг: Одоогоор тэдэнд юу ч алга.
Парк: Тэд нэгэндээ хайртай.Чи тэдэнд худал найдвар өгч байна, яагаад гэвэл чи Степийг зөвхөн дарамт гэж үздэг юм шиг байна.
Морг: Би тэдэнд бага ч болов чанартай амьдрал өгөхийг хичээж байна.
Парк: Чи түүний амь насыг эрсдэлд оруулж байна, яагаад гэвэл чи өөр хэн нэгний төлөө ийм золиос хийх тухай төсөөлөх ч үгүй.
Лим: Паркийн зөв .Энэ эрсдэлтэй, гэхдээ худал найдвар биш. Тэдэнд энэ талаар хэлцгээе,та хоёрын ярьсан зүйлийг хэлэлгүйгээр.
Ашер: Хэн ч өвчтөний өрөөнд орж зурагт асаахгүй.
Эм: Ингэснээр би үүнийг баталгаажуулж чадна.
Ашер:хэрвээ та түүнийг "Шаббат"-аа дуусгаасай гэж хүсч байгаа бол, бүх зүйлийг залгаатай байлгаарай.
Жордан: Сайн уу,
Эр: Сайн уу.
Жордан: Өвчин чинь ямар байна?
Эр: Тэсэх боломжтой л байна.,,,Та "Шаббат"-д нэгдэх үү, доктор Аллен?
Жордан: Аан, дуртайяа, гэхдээ би таны амийг аврах аргыг судлах хэрэгтэй байна.
Эр: Би маргааш үхэх үү? Тэгвэл Шаббат чухал байна. Нар мандахаас нар жаргах хүртэл бид өдөр бүр Бурханд зориулагдсан байдаг.
Жордан: бурханд яаж үгүй гэж хэлэх билээ.
Парк: Намайг уучлаарай. Би хэт их юм бодож, хэтрүүлжээ.ярилцлага бол яарилцлага .
Морг: Тэд надад ажил санал болгосон.
Эм: Ашер, чи аавынхаа төлөө залбирах уу? Энэ бол өвчтөний төлөөх залбирал.
Ашер: намайг итгэдэггүй зүйлдээ залбирахыг хүсч байна уу?
Эр: Яагаад дэлхий дээрх сүүлийн өдрүүдэд минь намайг хүндлэхгүй байгаа юм бэ?
Ашер: Энэ таны сүүлийн өдрүүд биш.
Эр: чи надад хэлсэн шүү дээ...
Ашер: Бид мэс заслын шийдлийг хайж байгаа.
Эр: Би үхэж байна. Би үүнийг хүлээн зөвшөөрсөн.
Эм: Ёсел
Эр: Намайг уучлаарай, Мириам...Миний хүсэж байгаа зүйл бол амар амгалангаар Бурхантай уулзах.Би чамайг гэртээ эргэж ирээсэй гэж хүсэж байна.
Надтай бас ээжтэйгээ , бас ах эгч нартайгаа хамт байгаасай гэж хүсэж байна.
Ашер: Энэ тийм ч амар биш .Таны хүү байсанаас өөрийхөөрөө байсан нь дээр гэж бодож байна. Бусдын бол чадахгүй ээ . энэ бол би , Энэ бол миний найз залуу.
Шон: Чи өөр аашилж байна. чиний бодлоор...
эцэг эх чинь чамайг илүү хайрлах болов уу гэж бодоод...чи илүү тийм... "зүгээр" мэт аашилж байна уу?
Ашер: Зүгээр үү? Хэрвээ би үнэхээр энгийн байсан бол тэд намайг илүү хайрлах байсан байх.
Шон: би аутизмтай байгаагүй бол эцэг эх минь намайг илүү хайрлах байсан..Гэхдээ аав чинь миний аав шиг биш. Чиний аав чамтай уулзахаар ирсэн шүү дээ.
Шингэн дахин хурдан хуримтлагдаж байна, бидний юүлэхээс илүү хурдан байна.
Ашер:Хавдар унтрааж болохгүй усны цорго шиг л байна. Энэ хаа сайгүй "хорт хавдрын ус" цацаж байна.
Шон: үнэхээр сонирхолтой харьцуулалт байна.
Бид үүнийг унтрааж чадахгүй ч өөр тийш явах боломжийг нь хязгаарлаж чадна.Талькаар хольсон зуурмагийг ховилд шахсанаар,үрэвсэл, сорвийн зайг дүүргэж, хавдрыг бөглөнө. бас шингэн гадагшлах газаргүй болгоно.
Ашер: Мэс заслын дараа эдгэрсний дараа, туршилтын иммунологийн эмчилгээг туршиж үзнэ. Энэ нь танд жил, магадгүй түүнээс ч илүү хугацааг өгөх болно.
Эр: хэр удаан эдгэх вэ?
Шон: Та эмнэлэгт дор хаяж долоо хоног хэвтэх шаардлагатай.
Эр: Мэс засал, эмчилгээг даван туулах боломж ямар байна вэ?
Ашер: :Хоёуланд нь эрсдэл бий, гэхдээ бид итгэлтэй байна...
Эр: Би гэрээсээ, гэр бүлээсээ хол үхэхийг хүсэхгүй байна.
Ашер: Бид танд илүү хугацаа өгч байна. Үүнийг хүлээн зөвшөөрөөч.
Эр: ойлголоо. ойлголоо.
Эр2: Уучлаарай. Би цэцэг хүргэж ирлээ...
Жордан: Өөр хүн хүлээж авна.
Лим : Тархины зүүн талын мэдрэх хөдөлгөөний хэсгийг илрүүлэе.
Парк: Электродын багцыг суулгахад бэлдэж байна.
Лим : Морган Нью-Йоркт ажиллах санал авсан гэж сонслоо.
Парк:: Тийм ээ. -
Лим : Түүнд хэцүү шийдвэр байх болно. Сент Бонд байхдаа мэс засалч байсан ч одоо хийж чадахаа больсон эмч гэж дүгнэгдэнэ.Дуранг оёхын тулд Кастро дээр 5-0 пролене хэрэглэнэ.Хиймэл оюун ухаан нь яриа боловсруулахад ашиглагддаг хэсгүүдийн гадаргуугийн хэсгээс дээж авна. бас урьдчилан таамаглах шинжилгээ нь...
Мрог: алхам бүрийг тайлбарлахгүй бол хурдан ажиллах уу?
Эм: Чамтай байх, чамайг хамгаалах,хүндлэх, нандигнах,түүний хажууд зовлон, жаргалд хамт байх, сайхан цаг болон хүнд хэцүү үед… ...мөн үргэлж хайрлаж, нандигнах болно. Би чамд хайртай.
Жордан: Чи их өөдгүй аашилж байна.
Ашер: бурханлаг, шулуун шударга хүн байгаасай гэж хүсдэг хүмүүст өөдгүй зан гаргаж байна гэж бодож байна уу? надад хэзээ ч тийм зан чанар байгаагүй бололтой.
Жордан: чамайг хоёр жилийн турш мэднэ. чи хөөрхөн, хөгжилтэй, ухаалаг байсан.Бас халамжтай, мэдрэмтгий хүн. Гэнэт эцэг эх чинь ирсэнээс хойш чи зүгээр л ууртай болчихсон.
ашер: Би уурлах бүрэн эрхтэй гэж бодож байна.
Жордан: түүнийг яагаад энд ирсэн гэж бодож байна?
Ашер: Би түүний амийг аварч, гэр бүл рүү нь буцаахын тулд гэж үү.
Жордан:Ашер, ямар ч байсан нэг шалтгаан олж,
чи автомашины механикч байсан бол тэр онгоцонд чинь суух л байсан. Тэр энд тайван байдлыг хайж ирсэн..Ид шидийн эмчилгээ биш
Шон: Бидэнд хоёр минут л байна. шүүхийн байранд тангарагаа хэлэхэд. Миний тангараг удаанаар яривал 26 секунд үргэлжилнэ, энэ бол чухал мөч учраас тэгж магадгүй. минут гучин дөрвөн секунд чамд хангалттай хугацаа юу?
- Лиа?
лиа- Уучлаарай. Тийм ээ, хангалттай.
Шон: Чиний дуу хоолой баяртай сонсогдохгүй байна.
Жорданы хуримын бэлэг чамд таалагдахгүй байна уу?
Лиа: Үгүй ээ, энэ үнэхээр гоё. Зүгээр л надад болохгүй гэдгийг сануулж байгаа юм. Би мөрөөдлийнхөө хуриманд жинхэнэ хуримын даашинз өмсөхгүй. жаахан гунигтай юм.
Шон: шүүхийн байранд хуримаа хийх бодлоо өөрчилсөн үү?
Лиа: Үгүй. Тэр мөрөөдлүүд дотор, Ганц чи л байсан шүү, Шон.
Лиа: Зөвхөн бид хоёр байхад л надад хангалттай.
аарон: - Шон?
Шон : - Би жаахан будилаад байна.
аарон: : За.
Шон: Надад зөрчилдсөн дохио ирж байгаа гэж бодож байна.
аарон: Тэр нь сайн зүйл биз дээ?
Шон: Тийм гэж үү? Тийм юм шиг санагдахгүй байна.
аарон: Чи ер нь үгээр хэлдэггүй дохиог мэдэрдэггүй биз дээ?
аарон: Энэ их хөндлөн яриа байна шүү.
Шон: Лиа сэтгэл гонсгор байна гэж хэлсэн.Бид шүүхийн байранд хуримаа хийж байгаад гомдолтой байна гэж. Гэсэн ч бас хуримаа шүүхийн байранд хийхийг хүсч байна гэж хэлсэн.
аарон: Миний бодсоноос тийм их зөрүүтэй биш байна, гэхдээ...
Шон: Би түүний хүсэлтийг хүндлэхийг хүсч байна, Гэхдээ түүний сэтгэл гонсгор байгааг ч бас хүндлэхийг хүсч байна. Яаж, яаж, яаж хоёуланг нь хийх вэ?
аарон: Өө, яана даа. Хүмүүс үргэлж өөрсдийн юу хүсэж байгаагаа мэддэггүй.
Шон: Гэхдээ мэдэх ёстой. Ялангуяа энэ хуримтай холбоотой бол.
аарон: Тийм шүү, тэд мэдэх ёстой. Би энэ талаар бодоодхъё.
Шон: Гайхалтай.
Ашер: Тэр үхэхийг хүсч байна. Тэр айж байна.Миний бодлоор тайван байдалтай байна. гэртээ харьж, Бурхантай хамт байхыг хүсч байна. Та түүнд зөвшөөрөх ёстой.
Ээж: би чамаас ёс зүйн зөвлөгөө авахыг хүсэж байна гэж бодоо юу? чи түүнийг орхисон шүү дээ, тэр үед...
ашер: Би шүтлэгээ алдсан үедээ ёс суртахуунаа алдсан гэж үү?
Ээж: Бурхангүйн улмаас ямар ч бодит зүйл байж чадахгүй гэж үү...
ашер: Миний өрөвдөх сэтгэл үү? нэр төр үү?та үүнд үнэхээр итгэж байгаа юм уу? Самуел 1 31:4.Саул филистчүүдэд ялагдаж байгаагаа хараад, Тэр баригдахгүйн тулд өөрийнхөө илдэн дээр унасан.
Ээж: аав чинь ямар нэг тарчлалтай нүүр тулж байгаа юм биш. Тэр зүгээр гэр бүлийнхэнтэйгээ байгаа. Тэр бол...
ашер: Тэр бол зовж байгаа хүн. шийдвэр гаргах эрхтэй.
Ээж: Энэ бол пикуах нефеш! Найз чинь цус алдсаар байвал чи зүгээр суух ёсгүй. Энэ бол чиний найз биш. Аав чинь. Энэ бол амиа хорлолт.
Ашер: Үгүй ээ, хүний амийг идэвхтэйгээр хөнөөх
бас зүгээр орхих хоёрын хооронд ялгаа бий!
Ээж: Зарчмын хувьд… Бид зүгээр бууж өгч болохгүй гэдгийг чи мэднэ.
Ашер: Хэрэв та зарчмыг үнэлдэг бол, та Шаббат-д гэрлийн цаг тавихгүй байсан. Хэрэв үүнийг зөвтгөх арга олж чадвал, өөр юуг ч зөвтгөж чадна! Гэхдээ та үүнийг хүсэхгүй байна. Торагийн юу гэж хэлэх танд хамаагүй.
Хүмүүс миний амьдрал, өмнөх амьдралын талаар сонирхдог. Тэд надаас сургуульдаа Барууны түүх үзсэн эсэхийг асуудаг, телевиз үзэж байсан эсэх, охидтой ярьж байсан эсэхийг асуудаг, эцэг эхийн минь зохион байгуулалттай гэрлэлтийн тухай асуудаг.
Тэд сонирхож байгаа ч бас л......бүгдээрээ их цочирдсон. Үнэндээ бол… ...тэдний зарим нь намайг ч гэсэн цочроодог. Ихэнх нь надад ичгэвтэр санагддаг.
Гэхдээ... миний үргэлж эсэргүүцдэг ганц зүйл бол, үргэлж хамгаалах цорын ганц зүйл бол......та хоёрын гэрлэлт юм.Та хоёрын хайр. Та хоёр бие биедээ хайртай байдаг шиг намайг ч гэсэн хайрлах нэгнийг олохыг хүсдэг. Ээж ээ, та түүнд хайртай болохоор үхээсэй гэж хүсэхгүй байгаа. Энэ бол цорын ганц шалтгаан.Энэ бол маш сайн шалтгаан. Та түүнийг алдах өвдөлтийг мэдрэхийг хүсэхгүй байна, гэхдээ түүний өвдөлтийг хуваалцахаар хангалттай их хайртай юу? Тэр өвдөлтийг өөрийнхөө болгох уу?
Аарон: Би танаас нэг зүйл хүсэх гэсэн юм.
Марк: Танд үнэтэй тусах байх.
аароН: тэгж бодохгүй байна.
Парк: таны тархины долгионыг бүрэн сурахад хиймэл оюун ухаанд бага зэрэг хугацаа шаардлагатай. Хэрэв та бэлэн болсон бол туршаад үзэж болно...
Эм: Би чамд хайртай.
Эр: Би чамд ч бас хайртай.
Лим: Эдгээр нь түүнээс үү?
Эм: Би тэдгээрт тохиромжтой газар олох гэж байна.
Бас би байр олсон.
Лим: Хөөх. Чи саяханаас л намайг Одри гэж дуудаж эхэлсэн.
Эм: Тийм ээ, Доктор Лим, та удахгүй өөрийн орон зайтай болно. Долоо хоногийн дотор.
Лим: гайхалтай. их сургуулийн хоёрдугаар курст байхад, найз залуудаа хаягдсанаа санаж байна.
тэр үүнийг нэр төртэй үйлдэл гэж хэлсэн, учир нь өрөөний найзтай маань унтаж байсан. Энэ надад их хүнд туссан. Гурван долоо хоногийн дараа би бодсон,
Хөөх, би тэр хөгийн юмнаас бүрэн саллаа гэж. Түүнээс гурван сарын дараа би бодсон, Хөөх, би гурвхан долоо хоногийн дараа өөрийгөө зүгээр гэж бодсондоо итгэж өгөхгүй нь гэж. Гэхдээ одоо бол зүгээр байна. Хэдэн жил өнгөрсөн . Би хичээсэн , босоод л ирсэн . чиний нөхцөл байдал мэдээж өөр. Гурван сарын дараа би бодсон, Чи илүү насанд хүрсэн, илүү ухаалаг болсон.
Тиймээс магадгүй чи бэлэн байгаа байх.Гэхдээ нөгөө талаас...Би юманд хурдан дасдаг, харин одоо,
Би аль хэдийн дэлхийн хэмжээний өглөөний цайнд дасчхаад байна. надад хэдэн долоо хоногийн хугацаа өгч болох юм?
Эм: Танд ийм тусламж үзүүлэх нь нэр төрийн хэрэг болно.
Жордан: энэ надад хэрэгтэй байна .
Аарон:За, энэ болохгүй нь. Энэ болох уу?
Жордан: - Үгүй. Ерөөсөө болохгүй.
Аарон:Бид танд хурим зохион байгуулна. Жинхэнэ хурим.
Шон: Үгүй. Бид хүлээж чадахгүй ..
Жордан: Одоо. Энд.
Аарон: Гэнэтийн бэлэг.
Ээж: Чи үсээ засуулах хэрэгтэй.
Эр: Би чамд хайртай, хүү минь.
Ашэр: Би ч гэсэн танд хайртай Баяртай, ааваа.
Аарон: чамд нэг зүйл бэлдсэн юм.
Шон: Тийм байх гэж бодож байна. Та хуриманд уригдсан байна. Үгүй гэх нь бүдүүлэг хэрэг болно.
Аарон: тиймээ Эдгээрийг миний элэнц өвөө, эмээгээс өвлүүлж өгсөн юм. Энэ эхэндээ Мэддид зориулагдсан байсан. Та хоёр хоёуланг нь зүүнэ гэж бодохоор баяртай байна.
Шон: таны аав сайн хүн байсан уу?
Аарон: Тэр бүх хүчээ дайчилсан.
шон:- Тэр сайн байсан уу?
Аарон: - мэдэхгүй, Шон. Би... би түүнд хайртай байсан байх.
Шон: Тэгвэл тэр сайн байсан уу?
Аарон:Шон, би энэ асуултанд хариулахгүй байя.
Миний аав өөрийгөө хамгаалах боломжгүй шүү дээ.
харин чи мэдэх үү?
Шон: мэднээ. Бид дахиад загасчлахаар явах уу?
Аарон: Чамайг загас барих дургүй гэж бодсон шүү дээ.
Шон: Би даарч байна . Бас норчлоо .Тэгээд үнэхээр уйтгартай байна.
Аарон: Энэ сайхан дурсамж болно доо.
Шон: : аав минь үнэхээр сайн аав.
Аарон:одоо байдаг уу?
Шон : Би танд хайртай, доктор Глассман.
Аарон: Доктор Мёрфи, би ч бас чамд хайртай. Магадгүй бид зангиандаа хавчаар сонгох хэрэгтэй байх.
Марк: Надад амьдрал аврах аз завшаан тохиосон.
Гэхдээ би одоо л хамгийн азтай байгаа бололтой.
Марк:Шон Роберт Мёрфи, Лиа Абигайл Дилаллотой гэрлэхийг хүсч байна уу?
Шон: Тийм ээ,
Марк: Бие биетэйгээ байж, хүндэтгэж, үнэлж,
зовлон жаргалд хамт байж, бүхийл цагт хамтдаа даван туулж, үргэлж хайртай байхаа амлаж байна уу?
Шон:Тийм ээ.
Марк: Лиа Абигайл Дилалло, Та Шон Роберт Мёрфиг,
Эр нөхөрөө болгон , хүндэтгэж, үнэлж, зовлон, жаргалд хамт байж, бүхийл цагт хамтдаа даван туулж, түүнд үргэлж хайртай, халамжтай байхыг амлаж байна уу?
Лиа: Тийм ээ, би амлаж байна.
Марк: За, хуримын бөгжнүүд.
Шон: За.
Марк: Калифорни мужийн хуулийн дагуу, би та хоёрыг эхнэр,нөхөр болсныг зарлаж байна. Одоо та эхнэрээ үнсэж болно. сүйт бүсгүйгээ үнсэж болно. сүйт залуугаа үнсэж болно.
Аарон: 20 жилийн өмнө,нэг залуу дүүтэйгээ эмнэлэгт минь ирсэн, үхсэн туулай тэвэрчихсэн.Тэр маш жоохон, маш эелдэг, бас..би түүнийг төөрчихөж гэж бодсон. Харин одоо, олон жилийн дараа, буруу бодож байснаа ойлгож байна.Тэр хэзээ ч төөрөөгүй, айсан байсан.Тэр хэн болохоо үргэлж мэддэг байсан. юу хүсч байгаагаа үргэлж мэддэг байсан.яг юу чухал болохыг үргэлж мэддэг байсан. Тэр үүнийг олсон. Зарим хүмүүс түүнийг дутуу үнэлж байсан.Та хоёр бие биедээ яг тохирно. Та хоёр хайрлагдах эрхтэй...бас та хоёр бүх жаргалыг эдлэх эрхтэй. түүнээс ч илүүг. Шон, Лиа 2ийн төлөө .
Бүгд: Шон, Лиа 2ийн төлөө .
Морг: Би энэ ажилд орохыг хүсч байна.
Парк: ойлгож байна.
Лим: Тэд их л аз жаргалтай харагдаж байна, тийм үү?
Аарон: Тийм ээ, тийм байна.
Лим: Би тэднийг жаахан үзэн ядах сэтгэгдэл төрж байна.
Аарон: Ойлгож байнаа
Жордан: Хүмүүс маш их ууж . Илүү их хундага хэрэгтэй байна.
лиМ: Амралтын өрөөнүүд нэлээд их бий. Би очиж авъя. Далисай?. Намайг сонсож байна уу?. Би чамайг барьж байна. Цэнхэр код, Яаралтай тэрэг хэрэгтэй байна!
Эм: Тэр энд байна.
Лим: Битгий яриарай.
Эм: Тэр энд байна.
Лим: Юу? Хэн энд байна гэж ?
Эм: Миний хуучин найз залуу.
Back to episodes Go home