Good doctor S5 17

Good doc 5-17 лиагийн шоу


Эм:  Өмнөх анги дээр…

Соф : Би Hulu-д зориулан онцгой хосуудын тухай бодит хуримын цуврал бүтээж байна.
жордан: Чи бодит шоу хийх хүн биш шүү дээ.
Соф : Та хоёр миний шоу хийх талаар илүү бодож үзсэн үү?
Соф : Шон, чамайг байгаа гэдгийг мэдэх ёстой хүмүүс байдаг.

Шон: Залуу байхдаа би над шиг эр хүн чам шиг бүсгүйтэй гэрлэх азтай байдгийг харуулсан ТВ шоу үзэхийг хүсдэг байсан.
Шон: Бид бодит шоуны хүмүүс болох гэж байна.

соф:: Чи, Лиа, та хоёрын харилцаа бол хүмүүст найдвар өгөх зүйл юм.

Шон: Гайхамшигт зүйл эхлэх цаг нь болсон уу?

клэйр: Баяр хүргэе, Шон, Лиа.
Клэйр : Анх Шонтой уулзсан үеээ санаж байна.


Клэйр  : Тэр норсон, даарсан байсан.

Тэр жаахан тийм, аа...Надад тэр төөрсөн амьтан шиг санагдаж байсан
Клэйр : Маш өхөөрдөм ч бас эелдэг байдалтай,
Клэйр : Түүнд анагаах ухааны мэргэжлийн хүний шинж огт байхгүй байсан.
Клэйр : Гэхдээ тэр ганцаараа л
Клэйр : тэр бяцхан хүүгийн амийг хэрхэн аврахыг мэдэж байсан.
Шон : Панкейк бэлэн боллоо.
Шон : Би та нарыг энд байхгүй мэт жүжиглэх ёстой.
Шон : Гэхдээ миний панкейкийг идэхийг зөвшөөрч байна.
Шон : Гэхдээ надад үнэндээ та нары бүгдээрээ энд байгаа нь таалагдахгүй байна.
шон: Панкейк бүрд 11 шоколадны үйрмэг байгаа.
Клэйр : Ердөө хоёрхон өдөрт хийх зүйл маш их байна.
Лиа : Тийм болохоор л Софи гайхамшигтай хүн.
Лиа : Ном бүр өөр сэдэвтэй байдаг.
Лиа : Нэгийг нь сонгоод бүх шийдвэрийг гаргадаг.
Лиа : Цэцэг, чимэглэл, хоол, хөгжим.
Лиа : Би үнэндээ их сайхан мэдрэмжтэй байгаа.
Шон : Өө, хаалган дээр хүн ирсэн байна
Лим : Өө, энд панкейк байна гэж сонссон.
Лим : Тэгээд найзтайгаа уулзах боломж олдоно гэж!
Клэйр : Сайн уу.
Лим : Өө.
Клэйр : Чамайг энд байгаад маш их баяртай байна.
Клэйр : Өө, зууны хуримыг алгасахгүй шүү дээ.
Клэйр : Бас чамайг жаахан санасан байж магадгүй.
Лим : Жозефа Жоегийн чаатай латтег санасан шиг үү?
Клэйр : Бараг л.
Клэйр : Хм? Баярлалаа.
лим : Доктор Брауныг чамайг үлгэр дуурайлал болгосонд бахархаж байгаа байх, удахгүй чиний замналаар явна.
Клэйр : Өө, намайг Гватемалад мэс заслын тасгийн даргаар ажиллахыг санал болгосон.
Лим : Вау, баяр хүргэе.
Клэйр : Би хараахан шийдээгүй байгаа ч...
Лим : Тэгэхээр ямар ч байсан би үнэхээр бахархаж байна.
Соф : Аз жаргалтай хурим хүртэл 52 цаг үлдлээ.
Соф : Явцгаая.
Соф : За, лимузин автобус гадна хүлээж байна.
Соф : Одоо чи маникюр, массаж хийлгэж, мөрөөдлийн даашинзаа өмсөх цаг боллоо.
Лиа : Лимузин автобус уу?
Лиа : Баяртай, удахгүй миний нөхөр болох хүн минь.
шон : Баяртай, сайхан хөгжилдөөрэй.
Клэйр : Аа, Лучо яг газардлаа. Бэлтгэлээ базаах ёстой.
Лим : За.
Шон : Клэйрт найз залуу бий юү?
Шон : Софи түүний тахиа, үхрийн мах эсвэл ногоог таалдаг эсэхийг мэдэх хэрэгтэй...
Лим : Найз залуу биш. Өвчтөн.
Клэйр : Софи надад "хамтрагч" санал болгосон, тэгээд би хүлээж авсан.
Клэйр : Миний хувьд багахан ч гэсэн давуу тал байгаа бололтой.
Лим : Хэрвээ чи мэс заслын тасгийн дарга болох гэж байгаа бол, ихээхэн нөлөөтэй болно.
Клэйр : Намайг даргын албыг хашиж чадна гэж чи бодож байна уу?
Лим : Мэдээж.
Эм : Өө, бүү хэл! Чамайг харах үнэхээр сайхан байна.
Эм : Өглөөний мэнд.
Клэйр  : Өглөөний мэнд, баярлалаа Алисса.
хүү: Эмч Клэйр!
Клэйр : Сайн уу, Лучо!
Клэйр : Чиний нислэг хэр байсан бэ?
хүү: Би пицца идэж, шоколадтай сүү уусан, дараа нь Гранд Каньон болон Фресногийн дээгүүр ниссэн.
Лим : Чи хааны аялал хийжээ.
хүү: Энэ хүмүүс миний амийг аврах найзууд чинь үү?
Клэйр : Тийм ээ. Мэдээж.
Шон : Эмч Клэйр бидэнд чамайг бөөрөндөө хавдартай гэж хэлсэн.
Хүү : Тийм ээ. Мэдээж.


Шон
: Энэ хавдар их олон жил болсон байна.
клэйр: Лучо эмнэлгийн тусламж үйлчилгээ хязгаарлагдмал жижиг тосгоноос ирсэн.
Хүү : Би дахин хөлбөмбөг тоглож чадах уу?
клэйр: Чи АНУ-д ирсэн болохоор бид чамд тусалж чадна.
Лим : Чиний испани хэл үнэхээр гайхалтай юм.
клэйр: Харахад, хэлний орчинд байхаар сайн сурдаг юм байна.
Шон : Чи "via-chah-stay"-г буруу дуудсан.
хүү..: "Via-hah-stay."
клэйр: За.
Лим : Чиний англи хэл ч бас гайхалтай юм.
хүү: Би испани хэл заадаг.  Эмч Клэйр англи хэл заадаг.
клэйр: Тэр надад хөлбөмбөг хэрхэн үзэхийг зааж өгсөн.
хүү: "Marcando"-г юу гэдэг  вэ?
клэйр: "Оноо авах."
Хүү : Хаалгач уу?
клэйр: Хаалгач.
хүү: Шүүгч нэг ёсондоо тэнэг үү?
клэйр: Тэр шүүгчийг тэнэг гэж хэллээ.
хүү: Аа.
Шон : Түүний дүрслэл юуг харуулсан бэ?
клэйр: Гватемал гэдгийг санаж байна уу?
клэйр: Хамгийн ойрын MRI-д 11 цагийн автобусны зам хэрэгтэй.
лим: Би чамтай цацраг оношилгооны тасагт уулзъя.
Лим : Түр баяртай, Лучо.
Эр : Тэр V-tach (хурдацтай зүрхний цохилт)-д оржээ.
Эр : Бид түүнд хоёр удаа дефибрилляци хийж үзсэн.
Эр : Түүний зүрхний цохилт 180-аас дээш байна.

 

Лим: Би түүнд 12 миллиграмм аденозин хийж байна.
Эр : Хэмнэл нь тогтворжиж байна.
лим: Түүний хэмнэлд буцах P долгион байсан.
лим: Сүүлийн 48 цагт бета блокаторууд маш сайн ажилласан.
Лим : Юу болсон бэ?
Эр : Өвчтөн өнгөрсөн шөнө эмээ аваагүй.
Лим : Яагаад?
лим: Хэддүгээр ээлж хариуцаж байсан бэ?
Эр : Вильянуэва.
Лим : Түүний ээлж эхлэх цагийг надад мэдэгдээрэй.
Морг : Сайн уу.
Морг : Өнөөдөр Клэйрыг харсан уу?
Морг : Тэр Гватемалаас ирсэн хэтэрхий өхөөрдөм өвчтөнтэй энд байна.
Парк : Бөөрний хавдартай, тийм үү?

моргг: Тийм ээ.
Парк : Одоохондоо үгүй. Би маш их ажилтай байна.
Морг : Тэгэхээр чи Шон, Лиад хуримын бэлэг авах ажлыг жагсаалтаас хасахдаа баяртай байх болно.
пак: "Бид" тэдэнд юу авч өгсөн бэ?
Морг : Талх баригч.
Парк : Тэд ер нь талх иддэг үү?
Морг : Бүгд л талх иддэг шүү дээ.
Морг : Зөв хариулт нь, Үүнийг зохицуулсанд баярлалаа. Би үнэхээр их талархаж байна. гэж хэлэх.


Лиа : Надтай хамт бага зэрэг завсарлага авахад маш их баяртай байна.
жорд: Охин минь, би үүний төлөө бүтэн долоо хоног амрах байсан.
Жорд : Энэ миний байрнаас ч том юм байна.
Лиа : Хөөх!
лиа: За, нааш ир. Чи миний сэдвийг сонгоход туслах ёстой.
лиа: Би огтхон ч "Рустик" хэв маягт тохирохгүй.
Лиа : Уламжлалт нь жаахан хэт хуучинсаг санагдаж байна.
Жорд : "Глам" хөгжилтэй байж магадгүй.
Лиа : Хэтэрхий чамин.
жорд: "Тропикал" ямар вэ?
Лиа : Би яасан ч наргил модны самрын хальсан хөхний даруулга өмсөхгүй.
Жорд : Би хэлсэн шүү дээ, "Тропикал" гэдэг нь шууд хасагдлаа.
Соф : Харин "Ретро" ямар вэ?


Соф : Чи 50-аад оны даашинз өмсвөл үнэхээр гайхалтай харагдах байсан. Шон ч бас Бадди Холли шиг харагдаж магадгүй.
Лиа : Хэтэрхий "Happy Days"-ийн маягтай.
Лиа : Би илүү дэгжин, ухаалаг зүйл бодож байна.
Жорд : Тэгвэл "Далайн хэв маяг" ч бас хасагдана.
Жорд : "Оддын хэв маяг" юу ч байсан, ер нь хасагдсан.
Жорд : Харри Поттер?
Соф : За за, хэзээ нэгэн өдөр... хэн нэгэн Харри Поттерийг сонгох л болно.
Соф : Тэгээд үнэхээр гайхамшигтай байх болно.
Лиа : Харин энэ ямар вэ?
Жорд : Өө, "Тансаг дэгжин байдал."
Лиа : надад энэ таалагдах юм байна.
Жорд : Торго, болор, лаа, цэцэгс хаа сайгүй.
Лиа : Энэ миний мөрөөдөж чадахаас ч илүү үзэсгэлэнтэй байна.
Соф : За, одоо та хоёр зөвхөн "brut" болон "extra brut"-ийн аль нэгийг сонгоод дараа нь спа руу явна.
Лиа : За.
клэйр: Софи чамд хичнээн бөгжний сонголт өгсөн бэ?
Шон : Ерэн дөрөв.
Шон : Гэхдээ тэд бүгд маш үнэтэй.
Шон : Лиа шинэ зөөврийн компьютерийг илүүд үзнэ байх.
клэйр: Тэрэндээ итгэлтэй байна уу?
клэйр: Хайрын эвдрэхгүй холбооны мөнхийн бэлгэ тэмдэг үү эсвэл илүү хурдан процессор уу?
Лим : Юм харагдаж байна уу?
лим: Дүрслэл одоо гарч ирж байна.
клэйр: Чи намайг үнэхээр мэс заслын тасгийн сайн дарга болж чадна гэж бодож байна уу?
Шон : Доктор Лим ихэвчлэн надаас өмнө явдаг, тиймээс энэ тийм хэцүү ажил биш байх.
лим: Магадгүй би энэ ажлыг амархан мэт харагдуулдаг байх.
Шон : Тийм байж магадгүй.
Лим : Би чамайг маш сайн байх болно гэж бодож байна.
клэйр: Гэхдээ...
Лим : Гэхдээ юу ч биш.
клэйр: За даа, чи түрүүн эргэлзсэн.
клэйр: Чиний жинхэнэ бодлыг мэдэхийг хүсэж байна. Чиний бодол надад маш чухал.
Лим : Зарим өдрүүд үнэхээр хэцүү байдаг, чи сэтгэл хөдлөлөө хойш тавихад бэлэн байх ёстой.
клэйр: Тийм үү, тэгэхээр чи намайг үүнийг хийж чадахгүй гэж бодож байна уу?
Лим : Чи хамгийн эелдэг, хамгийн халамжтай хүн...
Лим : Өө, яахав дээ.
клэйр: ...мөн би мэдэх хамгийн их сэтгэл хөдлөлтэй хүн.
лим: Гэхдээ чи тасаг удирдах нь богино цагтай байлаа ч, бодож байснаас чинь илүү хэцүү байж магадгүй.
лим: Заримдаа чи үнэхээр хатуу хүн байх шаардлагатай болдог.
Шон : Өө, энэ бөгж яг болно.
Шон : Лиа үүнийг зараад хоёр зөөврийн компьютер авч болно.
Шон : Тэнд хавдрууд байна.

клэйр: Өө, судаснуудад илүү тодорсон байна.
клэйр: Цус алдах өндөр эрсдэлтэй байх нь.
Лим : Бас хараач, зүүн тосгуур.
клэйр: Тэр зүрхэндээ ч бас хавдартай.
Шон : Энэ жижигхэн боловч хүрэхэд хэцүү байх болно.
Лим : Бас тархинд нь нэг байна.
Шон : Харин тэр нь жижиг биш.
Марк : Нэг л тохиолдол авчирсан гэж бодтол, доктор Браун үнэндээ гурвыг авчирчээ.
Марк : Бүгд нарийн төвөгтэй, бүгд амь насанд аюултай хагалгаанууд.
Марк : Тиймээс би гурван хагалгааны баг бүрдүүлсэн.
Марк : Доктор Гласман, Браун, Мөрфи нар тархины багт байна.
Марк : Зүрхний багт доктор Лим, Волке нар байна.
Марк : Бөөрний багт доктор Парк, мөн би байна.
Лим : Бидний хагалгаа бүр бусад хоёрынхоо нөлөөг их хэмжээгээр хүлээнэ.
Лим : Бүх үйл явцыг хянах нэг хүн хэрэгтэй байна.
Клэйр : Би хийнэ.
Лим : Би арай илүү туршлагатай хүн гэж бодож байсан юм.
клэйр: Чи арай илүү хол байх хүн гэсэн үү?
Лим : Тэнд жаахан давхцал байгаа гэж бодож байна.
клэйр: Зайлшгүй биш.
Лим : Тэгэхээр эхэлцгээе.
соф: Одоо бидэнд баглаа цэцэгс, ширээний чимэглэл, хөгжмийн жагсаалт, мөн extra brut бүхий цэс байна.
Лиа : Чи үнэхээр гайхалтай байна.
Жорд : Өчигдөр тэр баримтат кино бүтээгч байсан бол өнөөдөр тэр талбайн генерал болчихлоо.
соф: Тийм ээ, хугацааны хязгаар бол миний найз.
соф: Таны талд 48 зочин батлагдсан, харин Шоны талд ердөө 9 зочин байна.
Соф : Эцэг эхгүй юу? Холын хамаатнууд ч үгүй юу?
Лиа : Түүний аав, ах нь өнгөрсөн, харин ээжтэйгээ ярьдаггүй.
Соф : Өө, энэ хэцүү юм.
Лиа : Тийм ээ.
Соф : За, бид суудал дүүргэгч хүмүүсээр үүнийг далдлах болно.
жорд: Суудал дүүргэгч хүмүүс үү?
Соф : Тийм ээ, хэн ч ялгааг нь анзаарахгүй.
соф: Мөн бид эцэг эхийг тань онгоцны нислэгийн эхний ангилал руу шилжүүлчихлээ.
Лиа : Үнэхээр үү?
Лиа : Өө! Тэд үүнд маш их баярлах байх.
Соф : Би тэднийг газардах үед нисэх онгоцны буудалд камерын баг хүлээлгэж байх болно.
Соф : Тэгээд миний бодлоор, далайн байцааны ороолт ирж байна.
Лиа : Тийм шүү!
Лиа : Өө, бурхан минь.


Парк : Задлан шинжилж байна.
Марк : Өө халаг, дахин үзье.


Парк : Шон, Лиа хоёрын хуримын бэлгийг шийдсэн үү?
Марк : Чи миний сайн улаан дарсанд дуртайг мэднэ дээ, тиймээс би тэдэнд Напад амрах амралтын өдрүүдийг бэлэглэнэ.
Марк : Тийм ээ. Энэ нь дарсны үйлдвэр, мөн сүүний ферм. Тэгэхээр Лиа дарс ууна, Шон нэг хувин сүү ууна.
Марк : Харин чи?
Парк : Аа, талх баригч.
Парк : Морган үүнийг сонгосон.
Марк : Хм, тэд талханд дуртайг би мэдээгүй юм байна.
Марк : Тэдэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Клэйр : Бөөрний баг ямар байна?
Марк : Тэнд хэтэрхий олон мушгирсан судас байна.
Марк : Бид цус алдалгүйгээр үүнийг хийж чадахгүй байх.
клэйр: Тийм ээ. Тэгэхээр, өөр юу байна вэ?
Парк : Бөөрийг авах нь хамгийн аюулгүй сонголт.
клэйр: Түүнийг амьдралынхаа турш диализд оруулах уу?
Марк : Энэ бидний цорын ганц сонголт байж магадгүй.
клэйр: Гватемалд диализ... Лучо эмнэлэгт байнгын хяналтад орно.
клэйр: Чи илүү сайн төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
Лим : Би хойд хананд хүрч ажиллахыг илүүд үзэж байна. Энэ нь хавдарт хүрэх хамгийн сайн боломжийг олгоно.
ашер: Бид их хэмжээний эдийг зүсэх болно. Энэ нь түүний зүрхний булчинг ноцтой сулруулахгүй гэж үү?
лим: Хавдар шиг их хэмжээгээр биш.
клэйр: Сайн уу, ямар нэг ахиц байна уу?
Лим : Өө, чи надад хэл л дээ.
Морг : Хм, энэ нь түүний зүрхний цусны гарцыг бууруулна.
ашер: Хавдар шиг их биш.Энэ миний гаргасан мэс заслын төлөвлөгөөтэй ижил байна.
клэйр: Тиймээс би мэс заслын бус төлөвлөгөөг харсан.
Морг : M.T.O.R. дарангуйлагчид.
Морг : Энэ нь Лучогийн зүрхэнд байгаа шиг жижиг хавдрыг багасгахад үр дүнтэй гэдэг нь батлагдсан.
Ашер : Тэр эмүүд үр дүнтэй болоход сарууд шаардагдана.
клэйр: Зүрхний хагалгаа түүнийг алчихаагүй учраас Лучо тэр саруудыг хүлээж чадна.
Лим : Гэхдээ бусад хагалгааны үед түүний зүрх бас л ачаалалтай байх болно.
Лим : Тэр хагалгааны ширээн дээр зүрхний шигдээс  болох эрсдэлтэй


клэйр: Тиймээс бидэнд мэс заслын бус баг байх болно. Морган, Ашэр хоёр хагалгааны өрөөнд ямар нэгэн хэм алдалт гарч байгаа эсэхийг хянах болно.
Ашер : Харин доктор Лим яах вэ?
клэйр: Түүнийг тархины багт томилсон.
Лим :  энэ нь нэмэлт цалинтай ирнэ гэж найдаж байна.
Эм : Би чамд өчигдөр орой найз залуутай минь юу болсон талаар бүгдийг нь хэлж өгч болох байсан ч, чи шалтаг сонсохыг хүсэхгүй гэдгийг мэдэж байна.
Лим : Чиний гэрт нөхцөл байдал муу байгаа нь надад харамсалтай санагдаж байна, гэхдээ өвчтөн үхэх эрсдэлтэй байсан.
Эм : Чи намайг ажлаас халах шаардлагатай бол энэ нь ойлгомжтой.
Лим : Чамайг орлогогүй болгох нь ямар ч асуудал шийдэхгүй. Гэхдээ би чамайг захиргааны үүрэгт ажилд томилно.
Эм : Баярлалаа, доктор Лим. Би...
Лим : Далисэй.
Лим : Чамд тусламж хэрэгтэй байна.
Лим : Энэ бол Bayshore эмэгтэйчүүдийн байрны захирал. Тэр чиний дуудлагыг хүлээж байгаа.
Лим : Энэ үнэхээр сайхан газар.
Эм : Энэ төвөгтэй.
Лим : Миний хувьд үүнийг энгийн болгож хэлээч.


Эм : Хоёр жилийн өмнө миний ээж элэгний хорт хавдартай гэж оношлогдоход үнэхээр хэцүү байсан.
Эм : Тэр ганц бие ээж байсан. Би түүний цорын ганц хүүхэд байсан.
Эм : Тэр нас барсны дараа би ганцаараа үлдсэн.
Эм : Тэгээд би Оуэнтэй тэр үед уулзсан.
Эм : Надад яаралтай хэн нэгэн хэрэгтэй байсан, харин тэр надтай хамт байсан.
Эм : Харин одоо тэр маш их зүйл туулж байна.
Эм : Гэхдээ тэр надад үүнийг гаргах ёсгүй байсан.
Лим : Энэ хэцүү гэдгийг би мэдэж байна.
Лим : Гэхдээ энэ зайлшгүй хэрэгтэй гэдгийг ч би мэдэж байна.
эм: Би түүнрүү залгана.
Эм : Баярлалаа.
Аарон : Тэр ховдолыг хар даа. Энэ Линкольны хонгилын хэмжээтэй байна.
Аарон : Бид тийшээ орох болно.
Шон : Энэ нь хавдарт бүрэн нэвтрэх боломжийг өгөхгүй байж магадгүй.
Аарон : Бүрэн нэвтрэхийн тулд бид гавлын ясыг авах хэрэгтэй болно, дараа нь тархины гүн рүү орох болно.
Шон : Хэрэв бид хавдрыг бүрэн авахгүй бол танай хагалгаа цагийн гарз болно.
Аарон : Дарга, та юу гэж бодож байна?
кл: Би доктор Гласмантай явна.
Аарон : Энэ бол зөв хариулт байна.
Аарон : За, бид энд бүгдийг дуусгалаа.
Аарон : Одоо түүнийг оёцгооё.
Шон : Лиа манай хуримын сэдвийг сонгосон. Тэр надад юу өмсөх ёстой талаар зураг мессежээр явуулсан.
Шон : Үүнийг "Гослинг" гэж нэрлэдэг.
кл: Өө, маш дэгжин юм байна.
Шон : Харин энэхүү бүс нь маш хязгаарлагдмал харагдаж байна.
Шон : Өө. Бас энэ үс засалт маш их гель шаарддаг юм байна.
Шон : Би гелийг үзэн яддаг. Энэ миний толгойг чанга мэдрэмжтэй болгодог.
клэ: Тэгвэл чи Лиад хэлэх хэрэгтэй, та хоёр өөр хувилбар олж болно.
Шон : Та юу гэж бодож байна, доктор Гласман?
Аарон : Хэрэв 30 жилийн өмнө миний эхнэр надаас тэр костюмыг өмсөхийг хүссэн бол би магадгүй түүнтэй гэрлэхгүй байх байсан.
Аарон : Хэрэв хоёр жилийн өмнө Дэбби надаас ингэж хүссэн бол би магадгүй өрөөнөөс нь инээгээд гаргах байсан.
Шон : Тэгэхээр би тэр костюмыг өмсөх шаардлагагүй гэсэн үг үү?
Аарон : Үгүй, чи үүнийг өмсөх шаардлагагүй.
Аарон : Зүгээр л би хэлэхдээ... магадгүй миний гэрлэлтийн амьдрал жаахан өөрөөр өрнөх байсан байх, хэрэв би тэр костюмыг өмссөн бол.
клэ: Чи Лиа үүний талаар юу бодож байгаагаа мэдэхийг хүсэхгүй гэж бодож байна уу?
клэй: Энэ чиний том өдөр, Шон.
Эм : Цусны даралт нь 201/123 байна.
Шон : Тэр таталт өгч байна
Шон : Тархины хавдар тархины нугасны шингэний урсгалыг хааж, таталт үүсгэж байна.
Шон : Үүнийг аль болох хурдан авах шаардлагатай.
Марк : Бид бөөрний хавдрыг авсны дараа.
Марк : Хэрэв бид бөөрний ажиллагаа алдагдсан үед тархинд нь орвол цусны даралт ихсэх, AML хагарах, тархины хаван үүсэх эрсдэлтэй.
Лим : Хэрэв бид тархи нь даралттай үед бөөрөнд нь орвол тархины үүрэл, цус харвалт, хүчилтөрөгчийн дутагдалт тархины гэмтэл үүсэх эрсдэлтэй.
Парк : Зөвхөн хүнд цус алдалтын тохиолдолд л.
Аарон : Түүний хавдрыг харсан уу? Хүнд цус алдалт гарах нь гарцаагүй.
Марк : Бидэнд илүү сайн төлөвлөгөө байгаа гэж бодож байна.
Марк : Бид хавдрыг авахын өмнө тэжээлийн артерийг бооно.
морг: Хэрэв эхлээд бөөрний хагалгаа хийвэл S.I.A.D.H.-ийн эрсдэлийг багасгаж, зүрхэнд урт хугацааны гэмтэл учруулах магадлалыг бууруулна.
ашер: Тэгэхээр эхлээд тархины хагалгаа хийх нь аюулгүй ч, түүнийг эрсдэлтэй байдалд оруулж болзошгүй. Харин эхлээд бөөрний хагалгаа хийх нь эрсдэлтэй ч бүрэн эдгэрэх магадлалыг нэмэгдүүлнэ.
Клэйр : Өнгөрсөн дөрвөн сарын турш би Лучог эмнэлгийн өрөөнийхөө цонхоор харж, хүүхдүүд сургуулийн хашаанд хөлбөмбөг тоглож байгааг харсаар ирсэн.
Клэйр : Хэрэв би түүнийг дахин тэнд гаргах боломж байвал би үүнийг сонгоно.


Лим : Хөлбөмбөг тоглоход ийм их ач холбогдол өгч байгаа нь хачирхалтай.
Клэйр : Бид өнөөдөр бөөрний хагалгаа, маргааш тархины хагалгаа хийнэ.


Соф : Хүн бүрт зургаан хясаа гэж тооцъё.
Соф : Өө. Олимпиа юу, эсвэл Кумамото уу?
Жорд : Аа... хоёуланг нь холиод авья.
Соф : Хоёуланг нь хольж өгнө үү.
Лиа : Энэ л тохирох нь гэж бодож байна.
Жорд : Вау.
Лиа : Хмм!
Жорд : Үнэхээр үү?
Лиа : Чамд энэ таалагдахгүй байна уу?
Жорд : Үгүй ээ. Надад энэ маш их таалагдаж байна.
Жорд : Би энэ даашинзтайгаа гэрлэж, дараа нь үхэхдээ ч өмсөхийг хүсэж байна, гэхдээ энэ бол миний л бодол.
Жорд : Харин энэ бүх зүйл... Чамд тохирох эсэхийг л бодож байна. Би тэр илүү тохирно гэж бодож байна.

Лиа : Би ч бас тэгж бодож байна, гэхдээ энэ бол энэ үйл явдлын шаардлага.
Лиа : Шон бид хоёр үүнийг хийхээр шийдсэний дараа энэ зөвхөн бидний хурим биш болсон.
Лиа : Энэ бол өвөрмөц хосуудыг төлөөлөх боломж бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүн мэдрэлийн хувьд хэвийн хүнтэй гэрлэж чадна гэдгийг харуулах боломж юм.
Лиа : Бүх цаг үеийн хамгийн төгс, ид шидийн, гайхалтай хурим.
Лиа : Хэрэв Шон үүнд дуртай биш байвал тэр надад заавал хэлнэ.
Жорд : Гайхалтай хуримын төлөө.

 


Аарон : Бөөрний судаснуудыг гаргаж байна.
Лим : Тархины цусны даралт 65 дээр тогтвортой байна.


Морг : Шинэхэн талхны үнэрээс илүү сайхан зүйл байх уу?
Марк : Үнэндээ маш олон зүйл бий.
Парк : Тэжээлийн артерийг боож байна.
Ашер : Би нүүрс уснаас зайлсхийхийг хичээдэг.
Ашер : Зүрхний шахалтын хувь сайн байна.
Морг : Чи яах вэ, Шон? Чамд талх таалагддаг биз дээ?
Шон : Зөвхөн шанцай, самар, үр, жимс байхгүй бол болно.
Шон : Эсвэл нахиалсан үр байхгүй бол.
Морг : Чи өөрийнхөө орц найрлагыг сонгох дуртай.
Парк : Харин чи талхаа өөр хүнтэй хуваалцах бол.
Морг : Тэгвэл орц найрлага та хоёрын аль алинд нь таалагдах ёстой.
Парк : Хавдрыг авч байна.
Морг : Харин нөгөө хүн орц найрлага худалдаж авахаар хичээсэн бол үүнийг илүү их үнэлэх хэрэгтэй байж магадгүй.


Ашер : Жером бид хоёр бас жаахан маргалдсан байгаа.
Ашер : Би бид хоёр хуримд адилхан хослол өмсье гэж санал болгосон.
Ашэр : Тэр шууд л үүнийг "Муу ёсгүй зүйл" гэж хэлээд эсэргүүцсэн.
Ашер : Би мэдэж байгаа, энэ жаахан тохиромжгүй байж магадгүй, гэхдээ "Чи хог" гэхээс илүү хөөрхөн тохиромжгүй зүйл.
Клэйр : Магадгүй энэ хослол эсвэл орц найрлагаас биш, харин бидний хэн болохыг хүндэтгэх тухай юм.
Парк : Бидэнд цус алдсан хэсэг байна. Энэ нь бөөрний судсаас болж байна.
Лим : тархины цусны даралт буурч байна.


Лим : Шахалтын хувь ч мөн адил буурч байна.
Шон : Бөөрний үүдэвч хэсгийг дарж байна.
Шон : Тархины цусны урсгал 35-аас доош байна.
Марк : Бид судсыг яаралтай засах шаардлагатай.
Марк : Цаг хангалтгүй байна.
Марк : Бид бүхэл бүтэн бөөрийг авах хэрэгтэй байна.
клэйр : Зогсоо!
клэйр : Сатинский хавчаар.
клэйр : CPP-г нэмэгдүүлэхийн тулд фенилэфрин тарь. T.E.E-г дахин шалгаад, зүрхний урьчилсан ачааллыг нэмэгдүүлэхийн тулд шингэн өг.
клэйр : Бөөрний гадаргуу дээрээ арматуртай оёдол тавь.
Лим : CPP 65-д хүрч хэвийн боллоо.
Морг : Шахалтын хувь хэвийн байна.
Марк : Ангиомиолипомыг салгаж байна.
Лим : Гватемал чамд сайн нөлөө үзүүлсэн гэж бодож байна.
клэйр: Хмм. Баярлалаа.
клэйр: Би ч бас тэгж бодож байна.
Лим : Чи явахдаа хатуу байдлын хэмжүүрээр хоёр байсан, харин одоо би чамайг тав гэж үнэлнэ.
клэйр: Хмм.
Лим : Энэ нь амжилттай дарга болохоос хэдхэн оноогоор дутуу байгаа.
Лим : Бид эхнээсээ л бөөрөнд хагалгаа хийх ёсгүй байсан.
клэйр: Үгүй, энэ зөв шийдвэр байсан.
Лим : Тэр бараг үхэх шахсан, бидний шийдвэр гаргах үед тооцоолж байсан шиг л зүйл болсон.
клэйр: Одри, бид нэг жил уулзаагүй байж, би ийм зүйл сонсох гэж үү?
клэйр: Өвчтөний амьдралын чанарыг тооцоолсон гэж үү?
Лим : Миний сувилагчдын нэг нь маш их алдаа гаргаж байна.
клэйр: Би юу болсон тухай асуувал хатуу байдлын хэмжүүрээс нэг оноо алдах уу
Лим : Тэр гэр бүлийн хүчирхийллийн хохирогч.
клэйр: Энэ үнэхээр аймшигтай юм.
Лим : Тэр анхаарал сарнисан байдлаасаа болж өвчтөнийг бараг алдах шахсан.
Лим : Түүнд хэрэгтэй тусламжийг олж авч чадах эсэхийг нь би мэдэхгүй байна.
клэйр: Тэгэхээр энэ бол чиний сургамж уу?
клэйр: Сайн дарга байх гэдэг нь хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг халж чадахыг хэлэх үү?

Лим : Хэрэв тэд өвчтөнийг аюулд оруулж байвал чи сонголтгүй байж магадгүй.
клэйр: Би чамайг үргэлж биширч ирсэн.
клэйр: Чи карьераа нэн тэргүүнд тавьдаг байсан, тэр ч байтугай үүний төлөө ямар нэгэн зүйл золиосолсон байсан ч.
клэйр: Хувийн амьдралаасаа илүү даргын ажлыг сонгосон ч бай.
клэйр: Би үүнийг үнэхээр биширч байсан.
клэйр: Гэхдээ энэ Гватемалын нөлөө юу, эсвэл зүгээр л нас нэмэгдсэнээс болж байгаа юу, мэдэхгүй байна...
клэйр: Гэхдээ одоо чиний сонголтуудыг өмнөх шигээ биширч байгаа эсэхдээ эргэлзэж байна.
клэйр: Урьдынх шиг биш.
клэйр: Би явах үед чи гайхалтай дарга байсан.

 клэйр: Гэхдээ...
клэйр: Чи хатуу байдлын хэмжүүрт арай хэтэрхий холдож байгаа юм шиг санагдаж байна.
Лиа : Энэ бүгд юу вэ?
Шон : Сальса верде бүхий huevos rancheros байна.
Лиа : Гэхдээ чи huevos rancheros-д дургүй шүү дээ.
Шон : Энэ бол миний дургүй хоол, гэхдээ энэ чиний хамгийн дуртай хоол.


Лиа : Хмм!
Шон : Хэрэв чи зөвхөн өөрийн хийхийг хүсдэг зүйлсээ л хийж байгаа бол хангалттай их зүйл хийж чадахгүй байна.

Лиа : Энэ хуримын чинь хувцасны талаар байна, тийм үү?
Лиа : Энэ чиний хэв маяг биш гэдгийг би мэдэж байна.

 Лиа : Гэхдээ чи энэ хувцастай үнэхээр гайхалтай харагдах байсан.
Лиа : Харин чи илүү таалагдах зүйлийг туршиж үзэхийг хүсэж байвал...
Шон : Чамд даашинз чинь таалагдаж байна уу?
Лиа : Энэ үнэхээр гайхалтай.
Шон : "Upscale Elegance" чамайг аз жаргалтай болгох уу?

Лиуа : Би бүх зүйл гайхалтай харагдана гэж бодож байна.
Лиа : Гэхдээ чиний сэтгэл ханамж надад илүү хэрэгтэй.
Шон : Би үүндээ сэтгэл хангалуун байна.
Лиа : За.

Эм: энэ миний халагдах өргөдөл. Урьд шөнө би хоёр цагийн турш зогсоолд сууж, таны өгсөн дугаар луу залгах гэж оролдсон.

Ем : Таньтай хамтран ажиллах нь нэр төрийн хэрэг байсан, Доктор Лим.
Шон: Хагалгааны үед тархины цагаан бодисын замаас зайлсхийх, Лүчогийн тархины үйл ажиллагааг хадгалах зорилгоор тархины зүсэлт хийх арга замыг ашиглана.

Соф : Суга орчим бага зэрэг бариу байна уу?
Шон : Үгүй ээ, баярлалаа, зүгээр байна.
Шон : Гэхдээ тохой, гуя, шилбэ орчим бариу, мөн бүс нь гэдэсний булчингийн цусны эргэлтийг хааж байна.

Соф:  Тэгэхээр бид жаахан суллая. Винсент?

Эр: сайхан санаа байна .  10 минутын өмнө нь би хийсэн байгаа
клэйр: Чи Лиатай ярилцсангүй, тийм үү?
Шон : Үгүй ээ, ярилцсан. Тэр үүнд маш их баяртай байгаа болохоор би үүнийг хэрэгжүүлэх ёстой.
Соф : Зүгээр л хэмжээг нь томруулъя.
Эр : За, энэ нарийн загвар нь майхан мэт харагдах болно.

 : Okay.
Шон : За.
клэйр: Шон, Лиа чамайг ингэж зовж байгааг хүсэхгүй байсан.

 Шон : Үгүй ээ. Би үүнийг Лиагийн төлөө хийж байна. Ойлгосон уу?
Эр : Эрхэмээ , би танаас хөдөлгөөнгүй зогсохыг хүсч байна.
Шон : За.
Шон : Энэ миний гадна ташуу булчингуудыг дараад байна.
Клэйр : Чи тэгэх хэрэггүй...
Шон : Би сайн нөхөр байхыг хүсэж байна!
соф: Шон, зүгээрээ..
Соф : Бид зүгээр л өөр нэг хослол олоод...
Шон : Үгүй-Үгүй!
клэйр: Лүчо байна.
Лим : Түүний тархинд цус харвалт болжээ.
Лим : Хөлдөөсөн плазма зүүж, зайлуулагчийг хавч.
Шон : Түүний тархины хөндлөн судас бөглөрсөн байна.
Шон : Энэ бол түүний хавдарт хүрэх цорын ганц зам байсан.
Шон : Доктор Лимийн зөв байсан.
Шон : Бид эхлээд Лүчогийн тархины хагалгааг хийх ёстой байсан.
клэйр: Тийм ээ, бид тэгэх ёстой байсан.
клэйр: Хэрэв бид эмээр эмчилвэл цусны бүлэнг дөрвөн сарын дотор арилгаж чадна.
Лим : Гэвч хавдар гурван сарын дотор түүнийг үхүүлнэ.
клэйр: Шон.
клэйр: Чи юу харж байна вэ?
Шон : Юу ч биш. Лүчо үхэх гэж байна.
клэйр: Ээж аавтайгаа ярь.
клэйр: Тэд биднийг нисэх онгоцны буудал дээр тосно.
Хүү : Бид гэртээ харих гэж байна уу?
клэйр: Тийм ээ.
Хүү : Өөр хагалгаа хийхгүй юу?
клэйр: Одоохондоо үгүй.
хүү: Бид удахгүй эргэж ирэх үү?
клэйр: Мэдэхгүй ээ.
клэйр: Уучлаарай.
Парк : Гурав, хоёр, нэг, төлөө !
Парк : Мөрфи, уучих. Энэ бол эрчүүдийн үдшийн арга хэмжээ.
Ашер : Шон, маргааш энэ үед чи ноён Лиа Дилалло болно.
Шон : Цусны бүлэнг тойрох аюулгүй зам байхгүй.
Аарон : Тийм ээ, байхгүй. Уучих. Текиллаг уу.
клэйр: Тэрний  зөв, Шон.

Шон : Чи биднийг Лүчог аварч чадна гэж бодож авч ирсэн.
Шон : - Би хичээсэн, - гэхдээ би бүтэлгүйтсэн.
Шон : Би хослол өмсөх гэж оролдсон, үүндээ ч бүтэлгүйтсэн. Би нөхөр болохдоо ч бас бүтэлгүйтэх нь.
Парк : Шон, тийм биш ээ.
Парк : Та хоёр бие биетэйгээ үнэхээр нээлттэй байдаг.
Клэйр : Ядаж чи хичээсэн шүү дээ, Шон.
Шон : Хичээх нь бүтэлгүйтэл рүү хөтөлж байвал утгагүй.

клэйр: Үгүй. Хайрыг амжилтаар хэмждэггүй.
клэйр: Энэ нь хэр их санаа тавьж байгаагаар хэмжигддэг.
клэйр: Хэцүү зүйлийг хийх гэж хичээхээс илүү санаа тавьж буйг харуулах зүйл юу байх билээ?
клэйр: Чи үргэлж амжилт олохгүй,
клэйр: гэхдээ... чи хичээхгүй бол,
клэйр: хэзээ ч амжилт олохгүй.
Аарон : Чи тоглоод байна уу,
клэйр: Шон, чи мэдэж байна уу, чи заавал...
клэйр: Заавал ингэх албагүй.
клэйр: Бид оройн хоолонд явж болох юм...
клэйр: Хаанаас лингвини авдаг билээ?
Шон : Тийм ээ, хаанаас...

Шон :  Хугацаатай фото-дулааны лазер гэрлийн эмчилгээ.
клэйр: Бид буцах хэрэгтэй!
Шон : За!
Хүү : Би айж байна.
Шон : Би итгэлтэй байна...
Шон : Чиний цусны бүлэнг арилгахын тулд лазер болон химийн тромболизыг хослуулж ашиглах болно...
клэйр: Би мэдэж байнаа.
Хүү : Би хагалгаанд орсон уу?
клэйр: Тийм ээ. Маш сайн болж өнгөрсөн.
Хүү : Хавдар арилсан уу?
клэйр: Хавдарт баяртай гэж хэл.
клэйр: Удахгүй чи хаалгачийн эсрэг гоол хийж байх болно.
Клэйр : Бид анх уулзсан мөчийг санадаг уу?
Шон : Би үнэхээр норсон байсан.
Клэйр : Тийм ээ, мөн чи тэр өдөр нэг хүүгийн амийг аварсан.
Шон : Яагаад уйлж байгаа юм?
Клэйр : Учир нь би маш их баяртай байна.
Клэйр : Гэхдээ би жаахан гунигтай байна.
Шон : Хүн яаж зэрэг баярлаж бас гуниглаж чаддаг юм бэ?
Клэйр : би чиний төлөө баярлаж байна.
Клэйр : Чамайг, аз жаргалаа олсон байгаад чинь би баярлаж байна.
Клэйр : Чи үнэхээр гайхалтай хүн болсон байна.
Клэйр : Харин гунигтай байгаа нь чамайг санаж байгаагаас минь болсон.
Шон : Би ч бас чамайг санаж байна.
Шон : Өө. Би явах хэрэгтэй боллоо.
Клэйр : Шон, чи гэрлэх ёстой...
Клэйр : Таван цагийн дотор!

Шон : Би таван цагийн дотор гэрлэнэ.
Клэйр : Юу... Чи юу өмсөх гэж байна?

 Шон : Би мэдэхгүй байна.
жорд: Одоохондоо битгий хараарай.

жорд: Зүгээр л хөшгийг арай илүү дэлгэх хэрэгтэй байна.
жорд: За, болчихлоо.
Лиа : Өө!
Соф : Меган Маркл чамд маш их атаархаж байгаа байхдаа.
Морг : Тэд бол хамгийн өхөөрдөм хосууд.
Моэг : За, магадгүй хоёрдугаар байрт..
Парк : Тэдний хамгийн их бахархдаг зүйл бол тэд бие биенээ яг өөрсдийнх нь мөн чанараар хүндэлдэг.
Парк : Бие биенээ хувь хүн гэж хүлээн зөвшөөрдөг.
Морг: : За, би талх баригчийг цуцалчихлаа.
Морг : Тэгэхээр одоо тэдэнд юу өгөх вэ?
Парк : Өө, биднийг илэрхийлэх ямар нэг зүйл.
Морг : Гэр бүлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үү?
Парк : Төгс санаа байна.
ашер: Би Шон, Лиа хоёрт үнэхээр хайртай.
ашер: Хаштаг Ший-Ли.
ашер: Хаштаг Лий-Аш.
Эр : Өө, энэ "шийдэл" гэж уншигдаж байна, тиймээс үгүй.
ашер: Өө.
ашер: За, ижилхэн хослолуудын тухай тайлбарлах ёстой юм байна.
Эр : Шууд хэлэхэд, энэ үнэхээр гайхалтай харагдаж байна.
Эр : Бас бид эдгээрт үнэхээр сайхан харагдаж байна.
ашер: Үүнийг хэлсэнд баярлалаа.
ашер: Бид хоёулаа их л хөгжилтэй харагдаж байна.
ашер: Би ижил загварын санааг буруу ойлгосон байна.
ашер: Уучлаарай.
Эр : Би өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрч чаддаг эрийг хайрладаг.
Эр : Би хөгжилтэй харагдаж байж магадгүй, гэхдээ би түүний хөгжилтэй хүн.
Эр : - Тэр бол минийх.
ашер: - Хмм.
аарон: хөөх Чи үнэхээр сайхан харагдаж байна.
Шон : Би хичээсээр л байлаа.
Шон : Өчигдөр шөнө би үүнийг хоёр минут өмссөн,
Шон : дараа нь тав, дараа нь арав.
Шон : Би 44 минут хүртэл хичээсэн.
аарон: Тэгэхээр 44 минут чиний дээд хэмжээ юу?
Шон : Тийм ээ.
аарон: Хурим Швейцарь цаг шиг яг таг байдаггүй шүү дээ.
Шон : Үйл ажиллагааг 42 минут болгож төлөвлөсөн.
Шон : Хэрэв би амлалтуудаа давтсан хэсгийг алгасвал.
Шон : Тэгээд Лиатай хурдан гарвал.
Шон : Би "Өвдөхөд болон эрүүлд" гэсэн хэсгийг оруулсан.
шон: Миний эмчийн тангаргын үг.
аарон: Цэцэг барьсан охин цагаа барина гэж найдацгаая, тийм үү?
Шон : Тийм шүү.
аарон: Бэлэн үү?
Шон : Би бэлэн.
аарон: Тийм ээ, чи бэлэн.

Лиа : Бид ярилцах хэрэгтэй.
Лим : Би чиний халагдах өргөдлийг хүлээж авахгүй.
Эм : Энэ үнэхээр сайхан санаа байна, гэхдээ...
Эм : Би чадахгүй.
Лим : Ганцаараа бол чадахгүй ээ.
Лим : Тиймээс би чамайг надтай хамт байхыг хүсэж байна.
Эм : Даргатайгаа юу?
Лим : Найзтайгаа.
Лим : Тийм гэж хэлээч дээ.
Лиа : Чи үнэхээр сэтгэл татам харагдаж байна.
Шон : Чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна.
Лиа : Гослинг ба Маркл.
Лиа : Харин Шон болон Лиа биш.
Лиа : Намайг уучлаарай, Шон.
Лиа : Дэлхий биднийг харах болно гэдгийг мэдэж байсан.
Лиа : Тэгээд би чамайг ямар гайхалтай хүн болохыг бүх хүнд харуулахыг хүссэн.
Лиа : Чамтай харилцаатай байх ямар сайхан болохыг харуулахыг хүссэн.
Лиа : Гэхдээ... чи үнэхээр тухгүй байгаа, тийм үү?
Шон : Би зөвхөн 39 минут л тэсэх боломжтой байна.
Лиа : Үүнийг хийхийн тулд өөрийгөө ийм байдалд оруулсан чамд маш их хайртай.
Лиа : Гэхдээ бид ингэх хэрэггүй.
Лиа : Чамтай гэрлэхийг тэсэн ядан хүлээж байна.
Лиа : Гэхдээ ийм байдлаар биш.
Шон : Тийм ээ.
Шон : Ийм байдлаар биш.
Соф : Бүх зүйл зүгээр үү?
Лиа : Тийм ээ.
Лиа : Гэхдээ хурим болохгүй.
Шон : Өө.
Шон : Өнөөдөр биш.
Лиа : Намайг уучлаарай. Бид таны нэвтрүүлгийг сүйтгэчихлээ.
Соф : Хуримгүй хуримын нэвтрүүлэг.
Соф : Тийм ээ, бараг л тийм.
Лиа : Энэ нь Шон бид хоёроос том зүйл гэж бодож байсан.
Лиа : Гэхдээ ингэж байх ёсгүй.
Лиа : Энэ бол бидний өдөр, гэхдээ энэ бид биш.
Соф : Үүнийг 45 минутын дараа ойлгож болох байсан уу?
Лиа : Мэдэж байна.
Соф : Аз жаргалтай бай. Өөрөө өөр бай.
Шон : Өө.
Лиа : Өө! Баярлалаа!

Соф :Үнэхээр гайхмаар эргэлт.
Лим : Чи маргааш буцах гэж байна уу?
Клейр : Хэргүүд бөөгнөрч байна даа.
Лим : Чи энэ ажлыг авах ёстой.
Лим : Чи гайхалтай дарга байх болно.
Клейр : Гайхалтай гэдэгт би итгэлгүй байна.
Лим : Би итгэлтэй байна.
Лим : Чи намайг илүү сайн болгосон.
Клейр : Бид үнэхээр оноо алдчихлаа, тийм үү?
Лим : Маш их.

 

 

Back to episodes Go home