Good doctor S5 15

Good doc 5-15 Миний Зам

 

 
tv: Бороо өдрийн турш үргэлжилж орохгүй, үдшийн цагаар өөрчлөгдөх төлөвтэй байна. Үүл нь….

Леа: Би сэрүүлэгтээ сэрэхгүй унтчихаж.
Шон: Тийм ээ, олон удаа. сэрэхгүй болохоор нь би унтраачихсан.

Леа: Шон! Би Жорданы бизнес төлөвлөгөөг шалгах хэрэгтэй байна.

Шон: Чи оройн цагаар ажиллавал илүү дээр байх.

Леа: Чамд бол тэгж санагдах байх.

Шон: Өө, чамд ч ялгаагүй. Леа, 15 минут тутам сэрэх нь бат бөх чанартай нойр авахад саад болдог. чамд судалгааг харуулъя.

Леа: Би аль болох сэрүүлэгтээ сэрэхийг хичээе.
Шон: Баярлалаа. чамд кофе хийсэн.
Леа: Үнэхээр их баярлалаа.

Шон: энэ бол дикаф. Кофеин гүн нойронд саад болдог.
Леа: ойлголоо.

Эм : та энд сууж болно. суудал хайж байсан биз дээ?
аарин: Өө, үгүй ээ, чи... чи идэж дуусаагүй байна шүү дээ.
Эм : Өө, би зогсоогоороо идчхэж чадна.
Эм : Би ч бас зогсоогоороо идчихнэ.
Эм : сая өвөөтэйгөө BART дээр явж байсан юм. Хэн ч суудал тавьж өгөөгүй.
аарин: Би юмаа аваад явлаа
Эм : За за.

Морг : Энэ бол Кевин болон Сара. Сара Алтан Энэрэл нэртэй хөвгүүдийн асрамжийн газрын захирал. Кевин өнөөдөр тэнд зодоон хийчихсэн юм. нөхөн сэргээх хагалгаа хийх шаардлагатай байж магадгүй.
Кевин: Энэ зодоон байгаагүй, би уначихсан юм.

Марк : Ингэж цохиулж уу ? Нүдний чинь эргэн тойрон дахь яс хугарсан байна. Цамцаа дээшлүүлээрэй. Чамд өөр гэмтэл байгаа эсэхийг шалгая.
Сара : Эмчийн үгийг сонс.
Кевин: Карлтон, цамцаа тайлахыг хүсэхгүй байна.
Марк : Тийм ээ, Fresh Prince-ийн алдартай Карлтон хамаатан. Энэ үгийг магтаал гэж ойлгож болохоор байна.Тэр шударга, ажилсаг, маш гайхалтай загварын мэдрэмжтэй байсан. Бас их сайн бүжиглэдэг шүү.
Марк : үзлэгийн дараа чамд Карлтоны бүжгийг хийж үзүүлэх үү?

Кевин: - Үнэхээр үү?

Марк : Тийм ээ.
морг: Энэ яг л мөрөөдөл биелж байгаа юм шиг байна.
Сара : Кевин.
Кевин: Би зүгээр ээ.
Марк : Бүтэн биеийн гэмтлийн зураг авах шаардлагатай.

Морг : За.

Кевин: Одоо...
Марк : Чиний ээлж.

Кевин: Карлтон Банкстай адил, би амлалтандаа хүрдэг хүн.

 


Лим : Бид таны зүрхэнд зарим нэг шинжилгээг хийнэ. EKG, CTA, мөн эхогоор харья.
Шон : Энэ чимээ үнэхээр анхаарал сарниулж байна.
Эм: үүнийг унтраачхаж болно. Гэхдээ тэгвэл би үхнэ.

Жордан : дууны хэмжээг 25 хувиар багасгасан.

Лиа : Амархан залгих боломжтой, илүү хялбар болсон.
жордан : үүнийг бэлэн болсон гэж бодож байна.

Лиа :Би мэддэг хүмүүсийнхээ жагсаалтыг гаргаж өгье.

Жордан :Энэ бэлэн болсон гэж бодож болох ч бид бэлэн болсон гэсэн үг биш. Би хоёрдугаар курсын дадлагажигч. Чи IT мэргэжилтэн.

Лиа: Тиймээ.

Жордан : АйМан Хосед, Силикон хөндийн төвд бидэнд нөлөө бүхий хүний баталгаа хэрэгтэй.

Лиа : Энэ бол миний хийж чадахаас хэтэрсэн зүйл.

Жордан Үнэндээ би чиний ирээдүйн хадам аавын талаар бодож байлаа.

Лиа : Бараг л хадам аав минь болох хүнтэйгээ бизнес эхлүүлэх нь сайхан санаа гэдэгт итгэлгүй л байна шүү.

Жордан : Зүгээр л баталгаа шүү дээ.Тэр нөлөөтэй хүн.

лиа: Тийм ээ.
парк: Тэр зодооны талаар юу гэж хэлсэн бэ?
марк: Зодоон болсон гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй.
Ашер : Тэр илүү зодуулсан юм шиг харагдаж байна. Би иймэрхүү зүйлд оролцож байгаагүй. Их хичээл зүтгэл шаардсан шүү.Би Вильямсбургээс гарахдаа үргэлж Пейос болон ярмулка малгайн доороо нуугдаж явдаг байсан, ингэснээр асуудалд орохгүй.

Парк : Тавдугаар ангидаа би гэртээ хөхөрсөн нүдтэй ирсэн. Эрик Чен намайг гэнэт цохьсон. Аав минь намайг Эрик Чений гэрт аваачаад биднийг эрчүүд шиг зодооноо дуусга гэж зам дээр зогсоосон.
ашер: Тэгээд түүнд гар хүрсэн үү?
Парк : Үгүй ээ, харин би хоёр хөхөрсөн нүдтэй харьсан.
Марк : Сургуулийн автобусанд хулигаанууд эгчийг минь
шоглоод байсан. Би түүнийг хамгаалах гэж оролдоод, өөрөө зодуулсан. Автобусны жолооч хатагтай зодооныг зогсоогоод надад “Тэд оюун ухаанаа хэрхэн ашиглахаа мэдэхгүй учраас нударгаа ашигладаг” гэж хэлж байсан юм. Тиймээс би зодооныг зогсоохын тулд үг хэрхэн ашиглахыг сурсан.Тэр хатагтай миний арыг хамгаалж байсан нь сайн хэрэг болсон.
Марк : Гурван хавирга хугарсан байна.
Ашер : Нэг нь буруу байрлалтайгаар бороолж эдгэсэн байна.

Марк : Өмнө нь хугалж байсан байна.
Лим : эхо шинжилгээнд цээжний чинь даралт аортын хавхлага нарийссанаас болсон нь харагдаж байна.Үүнийг биопростетик хав
хлагаар солихыг зөвлөж байна.
Эм : Үүний дараа миний хоолойд гуурс суулгах хэрэгтэй болох уу?
Лим : Үгүй ээ.

Эм : Баярлалаа. 20 жилийн өмнө би нэг тийм гуурс суулгуулж байсан... халдвар авах нь их хурдан байсан.
Шон: Төмөр уушги хуучирсан боловч үр дүнтэй. Хэрвээ төмөр уушгины оронд гуурс байсан бол өдийд та магадгүй нас барсан байх байсан.
Эм : Хагалгаа хэр удаан үргэлжлэх вэ?
Шон: Хоёр цаг орчим. Бид катетер ашиглан хагалгааг хийнэ.
Эм : Сайн байна. Би Фрэнкээс удаан хол баймааргүй байна. Синатра. түүний хөгжимд бүжиглэж чадахгүй, гэхдээ үргэлж дулаан тэврэлтийг нь мэдэрдэг.
Эм 2 : Тийм ээ, харин Фрэнк үүнд дуртай байдаг эсэхийг асуудаггүйг анзаарч байна уу.
Эм : Атаархаж байна уу?
Эм2 : Би бол Софи, зээ бас өрөөний хамтрагч нь.
Эм : Холливудын дива ч гэж болно.
эм2: Өөрийн нэрэнд зориулж Google-ийн мэдэгдэлтэй байдаг хүн ярьж байна

Эм : Өө, миний мэдэгдэл түүнийхээс хамаагүй олон удаа дуугардаг.
Шон:   Тэр ойлгомжтой. Чиний физикийн судалгаа чиний зээгийн баримтат киноноос илүү сэтгэгдэл төрүүлмээр. Хүүхдийн саа таны нугасны эсийг хэрхэн устгасан талаар хэлэлцүүлэг хэтэрхий энгийн байсан ч архивын бичлэг нь надад их таалагдсан шүү.

Эм2 : Тэмдэглэлд баярлалаа.

Шон : Зүгээр ээ.

Лим : Бид энэ хагалгааг өнөөдөр үдээс хойш хийж болно.

Аарон : Ходоод-тархины холбоо. Анагаах ухааны дараагийн хөгжлийн талбар бөгөөд зах зээл одоогоор нээлттэй байна.

жордан: Таны баталгаа манай VC уулзалтуудад үнэхээр том нөлөө үзүүлэх болно.
Ааарон: Тэгэхээр хэрэв би оролцвол...би та нарын хамтрагч болбол яаж байна?

лиа: Тэгвэл үнэхээр гайхалтай байх болно.

Аарон : За тэгвэл, надад бизнес төлөвлөгөөгөө танилцуулаарай, би үргэлжлүүлэн ажиллая.
Леа: Сайн зүйл биш гэж үү?.

Жордан: Би өөрийнхөө... Бидний компаний хэсгийг түүнд өгөхөд бэлэн биш байна.
Леа: Чи түүний нөлөөг хүсч байсан биз дээ.
Жордан: Би зөвхөн баталгаа хүссэн. Гэтэл чи миний зөвшөөрөлгүйгээр биднийг гурвалсан харилцаанд оруулчихлаа.
Леа: Бидэнд хамгаалалтын үг хэрэг болох уу?
Леа: За, би түүнд хэлж болно. би буруу ярьсан, бид сонирхохгүй байна гээд.
Жордан: Энэ нь бидний ямарч туршлагагүй мэт харагдуулж, түүний холбоосуудыг ашиглах ямар ч боломжгүй болгоно.
Леа: За, би түүнийг өөрийн байр сууринд нь байлгаж чадна.
Лим: Баллоныг үлээлгэж, TAVR-г байршуул, доктор Мёрфи.
Шон: Өглөө босохын тулд чамд хэдэн сэрүүлэг хэрэгтэй байдаг вэ?


Лим: Нэг л. Сэрүүлэг гэдэг чинь тийм л зориулалттай шүү дээ.

Шон: Тийм, яг үнэн.
Лим: Гемодинамик яаж байна?
Эм : Цусны даралт болон зүрхний гаралт хэвийн байна.

Эм : Надад сэрүүлэг хэрэггүй. Би өөрийн биологийн хэмнэлээ төгс зохицуулчихсан.

Эм : Леа өнөө өглөө сэрүүлгээ хэтэрхий их дарсан уу?

Шон: Тийм ээ, би тэднийг унтраачихсан.

 Лим:  чихний бөглөө хэрэглэж үзэхгүй юу?
Шон: Үгүй ээ, Др. Лим, би чихэндээ юм хийх дургүй.
Шон: Хавхлага суулгагдсан байна.
Эм : Леа өглөөний бүх цагийг нь алдагдуулахыг таашаадаггүй гэдэгт итгэлтэй байна.
Лим: Катетерийг гаргаж хаагаарай.

 


Лим : Фрэнк яаж байна?
шон: сайн байгаа
Эм2 : Чамайг зүгээр байгаад баяртай байна. Чамгүйгээр намайг загнах хүнгүй бол би яах вэ?

Өвчтөн: Найз залуутай бол.

Шон : Өө, Жоаны бэрхшээлийг бодолцвол өөр нэг өрөөний хамтрагч хэрэгтэй байж магадгүй.
Өвчтөн: Өө, надад аль хэдийнээ бүтэн цагийн сувилагч байгаа. Бас, үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа ч Софи... Софи энэ газрыг зохицуулж байгаа.
Эм2 : Би ч бас хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа ч Жоан эгч үнэхээр сайн өрөөний хамтрагч. Надад угаалгын өрөөнд хэзээ ч садаа болдоггүй.
Эм : Өө, амаа үзгээр бөглөх юмсан... тэгвэл би түүнийг гэрээсийн жагсаалтаас хасч чадна.
Лим : Мотор эвдэрчихлээ.


Шон: За. Амьсгалын замын тэргэнцэр авчраарай, ЯАРАЛТАЙ!
Лим : Бид түүнийг энэ зүйлээс гаргах хэрэгтэй.
Шон : Леа, чи 5-р хэсгийн A хэсгийг алгассан байна. Хугацааны бүсний доор хөтөч булыг оруулах ёстой.
Леа: Надад хөтөч бул байхгүй, Шон. Тиймээс би өөрийнхөөрөө зохицуулж байна.
Шон: Өө.Чи гэрийнхээ тавилгыг угсрахдаа өөрийнхөөрөө зохицуулсан. Одоо тэр шүүгээнд нэг хавтан дутуу байгаа.
Леа: Түүнийг би чиний ширээнд нэмэлт шургуулга болгон ашигласан.
Шон: - Өө, зөв санаа байна. Чи эгчтэйгээ хамт байх ёстой юм биш үү?

Эм: Түүнд амьсгалын аппарат залгасан байгааг харахаас энд байсан нь дээр. Чи энд найз охиноо авчраа уу?
Шон : Өө, Леа бол миний сүйт бүсгүй.

Эм2: Гэхдээ чи механикч уу?

Шон : Үгүй ээ.
Эм2: Чи нэг удаа чи... гэж хэлж байсан юм шиг санагдаж байна.
Леа: Би программ хангамжийн инженер, нэгэн автомашины компанид ажиллаж байсан бөгөөд ахынхаа засварын газрыг удирдаж байсан.
Шон: Тэр бүтэлгүйтсэн.
Леа: Би юу хийж байгаагаа мэдэж байгаа.

Леа: Удирдлагын хайрцаг богино долгион үүсгэсэн, учир нь сэнсний бүс эвдэрсэн байна.
Марк : Кевин.
Кевин: Карлтон.
Марк : Чи нүүр болон хавиргандаа сэргээн засах мэс засал хийлгэх шаардлагатай. Хавирганы гурав нь хугарч, байрлалаа алдсан байна. Нэг нь өмнө нь хугарч байсан бөгөөд чи хэнд ч хэлээгүй учраас зөв эдгээгүй байна. хэн чамайг ингэсэн бэ?
Кевин: Хэн ч биш.
Марк : Кевин, номоо орхиод надтай ярилцаж болох уу? Хавирга чинь уушгийг чинь цоолж, аминд чинь аюул учруулж болох байсан.Хэрвээ гэрт чинь хэн нэгэн чамайг хүчирхийлж байгаа бол…
Кевин: Боль. Намайг байцаахаа боль.
Марк : Би чамайг хамгаалахыг хичээж байна.Гэхдээ би чамайг хэнээс хамгаалах гэж байгаагаа мэдэх хэрэгтэй.
Кевин: Зүгээр л миний хугарсан яснуудыг эмчилчих, за юу?
Шон: Жоаны бие амьсгалын аппаратыг эсэргүүцэж байна. Бид химийн аргаар саажуулах шаардлагатай болж магадгүй.
Эм2 : тийм таатай сонсогдохгүй байна.
Шон: Тийм ээ, энэ нь түүнийг төмөр уушги руу шилжих чадварыг нь бууруулж магадгүй.

Леа: Шон, чи түүнийг айлгаад байна, бас миний бодлоор тэгэх шаардлагагүй, учир нь...
Шон: миний зөв байсан. Чамайг дуудаж ирүүлэх нь зөв санаа байжээ.
Леа: Намайг дуудах нь үргэлж зөв санаа байдаг.

Шон: Мотор хэт хурдан эргэж байна.
Леа: Редуктор эвдэрчихлээ.

Эм 2 : Чи... Чи үүнийг яаж засахаа мэдэж байгаа биз дээ?


Леа: Тийм ээ.
Леа : Гэхдээ надад 50-аад оноос хойш үйлдвэрлээгүй эд ангиуд хэрэгтэй болно.
Эм2 : дахиад л Софи байна. Би өмнө нь 38 оны Chevy-ийн талаар Reddit-д бичсэн таны нийтлэлийг хараад зурвас үлдээсэн. Бидэнд тэр редуктор үнэхээр, үнэхээр хэрэгтэй байна. тиймээс бид зүгээр л тан руу очиж байна.
Лиа : Тэр үйлчлүүлэгч ихтэй байгаа гэдэгт итгэлтэй байна.

эм2: Чи болон Шон эмнэлэгт тэврэлдсэн. Тэгэхээр тэр биеийн харилцаанд тав тухтай байдаг уу?
Лиа : Заримдаа.Надад бол ихэнхдээ.
Эм : Сексийн хувьд ямар вэ?
Леа: Чи үнэхээр миний сүйт залуу, чиний эгчийн мэс засалчийг орондоо сайн уу гэж асууж байгаа юм уу?
Эм : Өө, баримтат кино бүтээгчийн амьдралд тавтай морил. Сониуч байдал, хязгааргүй байдал бол ажлын шаардлагын нэг хэсэг. Хариулахгүй байж болно шүү.


Леа: Шон маш төвлөрсөн, шийдэмгий хүн ...бүх зүйл дээр.

эм : Сайн л байна. Чамд ч тэр. Харин өдөр тутмын амьдралын тухайд юу гэх вэ? Түүний аутизмтай холбоотойгоор хүндрэлтэй байдаг үе байдаг биз дээ, жишээ нь чанга дуу чимээ, хурц гэрэл, харшил өгдөг даавуу гэх мэт?

Леа: Мэдээж тийм. Өнөө өглөө би сэрүүлгээ хэт олон удаа алгассанаас болж тэр миний сэрүүлгийг унтраачихсан. Энэ нь түүний хэмнэлийг үнэхээр алдагдуулсан. Энэ их чухал зүйл шүү.

Софи: Одоо яах гэж байна?
Леа: Би эрт босох шаардлагатай үед зочны өрөөнд унтах байх.

Софи: Нэг удаа би үерхэж байсан залуутайгаа Мауид очсон юм. Трэвис. Бид Ханад хүрэх замаар явах гэж байсан. Гэхдээ машины түрээсийн газар хөлд таарсан өргөгчгүй байсан. Тэгээд би "Зүгээр ээ, Трэвис жолоодно" гэж хэлэхэд тэр уурлаж эхэлсэн. Тэр тэдэнд гомдол мэдүүлэх болно гэж сүрдүүлж, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай хуулиас иш татан, менежертэй нь уулзахыг шаардаж байсан. Тэр миний төлөө тэмцэж байсан ч, надад энэ зүгээр л би өөр гэдгийг дахин сануулсан явдал байсан. Дэлхий надад тэгж ханддаг. Би... би найз залуугаасаа тийм хандлага авахыг хүсдэггүй.

Леа: Шон намайг түүнд тааруулж байгаа талаар тэгж боддоггүй байх.
Софи: Гэхдээ нэг хүн бүх тохируулгыг хийх нь сайн зүйл биш.
Марк : Энэ чиний зүрх хагалгаанд хангалттай эрүүл эсэхийг шалгах болно.


Марк: Жан-Мишель Баскиа юу? чи мэдэх үү, тэр Чарли Паркер, Диззи Гиллеспи хоёртой хамт нэг зураг зурсан...
Кевин: Орнитологи. Энэ нь түүний Байгуулал ба Гэгээнтнүүд цувралын нэг хэсэг.
Марк : Чи түүний талаар урлагийн хичээл дээр сурсан уу?
Кевин: Тэгсэн ч болоосой. Үгүй ээ, би зүгээр л Google Images болон Wikipedia дээр их цаг зарцуулдаг.


Марк : Сайн мэдээ байна. чиний зүрх зүгээр байна. Би нэг харж болох уу?
Кевин: Болноо.
Марк : Үнэхээр гайхалтай юм.
Кевин: Тийм ээ, бүгд миний таалагддаг уран бүтээлчдийн хэв маягаар хийгдсэн.
Марк : Кехинде Уайли юу?
Кевин: Тэр... тэр үнэхээр гайхалтай.
Кевин: Тэр хуучны Голландын зураачид болох Вермеер, Рембрандт шиг ур чадвартай, гэхдээ тэр миний үнэхээр сонирхдог зүйлсийг зурдаг.
Марк : Керри Жеймс Маршалл.
Кевин: Тийм ээ.
Марк : Пикассо.
Кевин: За тийм ээ, гэхдээ наадах чинь амархан.
Марк : Чи мэдэх үү, тэр дислекситэй байсан.
Кевин: Тэгээд?
Марк : Чи ч бас тийм гэдгийг би мэдэж байна. Энэ нь чиний эмнэлгийн бүртгэлд бий.
Кевин: Би тэнэг биш.
Марк : Би чамайг тэнэг гэж хэлээгүй.


Марк : Түүхийн хамгийн агуу суут хүмүүсийн зарим нь дислекситэй байсан. Леонардо да Винчи, Альберт Эйнштейн, Маркус Эндрюс. Бас би.
Кевин: Т-Тэгээд та яаж эмч болсон юм бэ?
Марк : Аав ээж, багш нараасаа маш их дэмжлэг авсан.
Кевин: Миний аав ээж нас барсан, багш нар маань намайг зөвхөн алдаа гаргасан үед л анзаардаг.
Марк : Би чамайг анзаарсан. Би туслахыг хүсэж байна. Хэрвээ тэнд үнэхээр аюултай бол...
Кевин: Зүгээр л номыг маань буцаагаад өгчих.
Марк : За.

 

Эр : Би итгэхгүй байна. Төмөр уушги гэж үү?
Софи: Би түүн дээр бүтэн баримтат кино хийсэн.
эр: Чиний баримтат кино надад хамаагүй.
эр: Би харин 1975 оны Гран Торино машинд чинь л анхаарал хандуулж байна. Миний редуктор Санта Крузын винтаж машины уралдаанд 38 оны Chevy-д орчихгүй гэж яаж мэдэх вэ?


Лиа : Бид түүний хамаатныг нас барлаа гэж зохиомол түүх зохиож, винтаж машины уралдаанд ялахыг оролдоно гэж бодож байна уу?
Эр : Би тэгэх л байсан.
лиа: Бид хоёр дахин ихийг төлж...
Софи: авсан үнээс чинь дөрөв дахин их төлье.
Эр : Нэгдүгээр байр эзэлсний дараа олох бизнестэй харьцуулахад энэ юу ч биш.

Леа: Чамд түрүүнд Гарри Герхардтаас дуудлага ирсэн биз дээ? Софи PBS-ийн продюсер. Харж байна уу?

Эр: Гархедийг мэддэг юм уу?

Софи: Бид цуврал дээр хамтран ажиллах тухай ярьж байгаа.

Лиа : "Америкийн агуу авто шоу" чиний цуглуулгад сонирхолтой байх болно гэдэгт итгэлтэй байна.

Софи: Мөн эмэгтэй хүний амийг аврахаар редуктор өгсөн тухай түүх бол?

Лиа : Энэ нь ямар ч орон нутгийн авто шоутай харьцуулахад илүү их орлого авчрах биз дээ, тийм үү?

 


Эр : Үүн дээр 500 доллар нэмж өгвөл бид тохиролцож болно.
Леа: тохирлоо.

Софи: Гархэд гэж хэн юм бэ?

Леа: Гархэд.

Софи: Жоани эгч ээ, энэ бол Леа.

Софи: Тэр таны төмөр уушгийг 38 оны Chevy-гийн редуктороор зассан.

Жоани: Хм. Тийм хуучин зүйлийн талаар мэдэхэд арай залуу юм шиг санагдаж байна.

Леа: Би сонгодгуудыг үнэхээр их сонирхдог.
Жоани: Бурханд талархъя, бас чамд баярлалаа.

Софи: Бас Леа доктор Мёрфитэй сүй тавьсан. Түүний мэс заслын авьяас нь унтлагын өрөөний ур чадвартай нь эн зэрэгцэнэ.
Шон: Леа миний хувьд сэтгэл хангалуун байх нь маш чухал. Мөн тэр маш чадварлаг.

Софи: Энэ хоёр ямар гайхалтай гээч
Жоани: Чи тэднийг өөрийн шоунд оролцуулахыг хүсэж байна.
Софи: Би тэднийг эхний ангид оруулахыг хүсэж байна. Би Hulu-д зориулан ер бусын хосуудын тухай бодит шоу хиймээр байна...Тэд хоорондоо тохирохгүй ч гэсэн хамтдаа төгс. Та хоёр заавал оролцох ёстой. Бид хуримын зардлыг төлнө.
Леа: Энэ бол...
Софи: 150,000 доллар хүртэлх зардлыг бид даана.
Шон: Танд амьсгалахад хүндрэл үүсэж байна.
Лиа : Энэ зүгээр ажиллаж байна.
Шон: Аппарат зүгээр ажиллаж байна. Харин тэр өөрөө зүгээр биш байна. Түүний гуурсан хоолой цоорсон байна. 3-0 хэмжээтэй PDS оёдол өг.  Анхдагч анастомозыг гүйцэтгэж байна. Софи бид хоёрт өөрийн зохион байгуулж буй реалити шоуны үеэр хурим санал тавьсан.
Лим: Чи реалити шоунд тохирох хүн биш.

Шон: Реалити шоунд тохирох хүн гэж хэн юм бэ?
Лим: буруу байсан ч анхаарал татах дуртай хүн.
Лим: "The Bachelorette"-д оролцсон Кэтигийн талаар би юу жиргэсэн байсныг чи үзэх хэрэгтэй.

Эм : Би үзсэн.
Лим: Би чамайг ажилд авахаасаа өмнө нийгмийн сүлжээний чинь шалгаагүй гэж бодож байна уу?
Эм : Уушиг дүүрч байгаа шинж алга.
Лим: Оёдлыг хавирганы хоорондын булчингаар хамгаал.

Лим: Миний хуучин нөхөр бид хоёр хуримдаа маш их мөнгө зарцуулж байсан.Гэхдээ энэ нь бороо орох бас, нөхрийн маань ах согтуу байх, миний асуудалтай үеэлүүд хуримын бэлэг хулгайлахаас сэргийлээгүй. Хэрвээ өөр хэн нэгэн төлбөрийг нь дааж байгаа бол зүгээр хийчих.
Шон: Булчингаар хийсэн хамгаалалт тус болохгүй байна.

Лим: Түүний амьсгалын булчин болон уушги нь төмөр уушгинд дахин ороход хэтэрхий сул байна. Түүний амьсгалын зам дахин цоорох болно.

Эм : Хэрэв бид түүний диафрагмыг френийн мэдрэлийн өдөөлтөөр зохицуулбал яах вэ?
Лим: Мэдрэлийн өдөөгчийг төмөр уушгитай нийцүүлэх боломжгүй.
Шон: Бид түүнийг төмөр уушгинаас гаргаж болно.
Лим: Тэр үхэх болно.

Шон: Тийм ээ, харин бид түүнийг хоёр фазын кюирасс амьсгалын аппарат руу шилжүүлбэл үгүй.
Лим: Түүний нуруу кюирасс аппарат ашиглахад хангалттай бат бөх биш.

Шон: Кифопластик хагалгаа. Бид түүний хугарсан нугаламд цемент хийн тогтворжуулж болно.
Лим: Сайхан санаа байна.


Леа: Өнөөдөр чамтай ажиллахад хөгжилтэй байлаа. Би яагаад чамайг ажилдаа дуртайг ойлгож байна.
Шон: Эмч байх нь ихэвчлэн хуучин машины эд анги худалдаж авахыг шаарддаггүй.

Леа: Би маргааш эрт босох хэрэгтэй. Би зочны өрөөнд унтахгүй, бас чи миний сэрүүлгийг унтраахгүй. Шон?
Шон: Би чамд бугуйн сэрүүлэг авсан. Энэ нь чамайг чимээгүй чичиргээгээр сэрээнэ.бас сэрүүлгээ дахин асаах товчтой. Жорданы Жоанд санал болгосон диафрагмын зохицуулалт шиг, гэхдээ энэ нь чиний бугуйнд зориулагдсан. Би чамайг зочны өрөөнд унтахыг хүсэхгүй байна.

Леа: Энэ бол сайн тохиролцоо.

Шон: Бид реалити шоуны хүмүүс үү? Жордан биднийг анхааралд дуртай биш учраас реалити шоуны хүмүүс биш гэж хэлсэн.

Лиа : тэр үнэн хэлсэн байна. Харин чи санал нийлэхгүй байна уу?
Шон: Хэвийн мэдрэхүйтэй хүмүүс намайг хачин гэж үздэг, тиймээс хүмүүс намайг ширтэхэд дассан, ялангуяа Сален намайг тэр самбарт байрлуулснаас хойш. Анхаарал татах нь чамд төвөгтэй байх уу?

Леа: Магадгүй. Бид анх удаа хуримын төлөвлөгөө гаргах гэж оролдох үед бүх зүйл бүтэлгүй болсон. Би дэлхий даяар хүмүүс бидний тэмцэж байгааг хараасай гэж хүсэхгүй байна.
Шон: Хэрэв Софи төлөвлөгөөг гаргавал ахиж бүтэлгүйтэхгүй байх. Бас тэр зардлыг гаргавал энэ их хэрэгтэй байх болно.
Леа: Бидний хамтын амьдралын эхлэлийг мөнгө шийдвэрлэх ёсгүй гэж бодож байна.
Шон: ойлголоо.


Марк : Зүсэлт дажгүй харагдаж байна. Нүд орчмын хавдар багассан байна.
Морг : Бид таныг өнөө шөнө хянана.
Кевин: Тэгэхээр би маргааш буцах уу?
Морг : Хэрэв бүх зүйл зүгээр байвал, тийм.

Кэвин: гайхалтай
Марк : Би Саратай чамд уншлагын багш авч өгөх талаар ярилцана. Миний хувьд үр дүнтэй байсан зарим аргууд бий. Би чамд эдгээрийг тайлбарлаж өгөхөд баяртай байна, эсвэл өөр зүйлд ч гэсэн.

Морг: надад ийм зөвлөгөө өгч байсан хүн байгаагүй
Кевин: тийм ээ… баярлалаа

 

 аарон: Хуулбарлагчид системд дүүрэх үед зах зээлийн эзлэх хувиа хэрхэн хадгалах вэ?

Жордан : Хэрэв бид патентыг эхэлж авбал энэ асуудал болохгүй.


аарон: Патентын стратегийн талаар бизнес төлөвлөгөөнд юу ч байхгүй байна.
Лиа : Энэ нь одоо боловсруулж байгаа зүйл.
аарон: Хөрөнгө оруулагчид эдгээр асуултуудыг асуух болно, тиймээс чи бэлэн байх ёстой.
Жорд : Би энэ талаар сайн мэдэж байна. Би анагаахын сургуулийнхаа өрийн талыг зарж...
аарон: Шагайн тулгуур уу, тийм ээ, би түүний талаар мэднэ.Энэ бол гайхалтай. Гэхдээ энэ удаад та худалдан авагчид биш, хөрөнгө оруулагчид хэрэгтэй биз дээ? Энэ тохиолдолд та өөрөө бүтээгдэхүүн.

Лиа : бид бэлдэх болно оо.

Аарон: Харин жинхэнэ бүтээгдэхүүн дахин боловсруулагдах шаардлагатай.

жордн: Танд ямар санаа байна вэ?

Аарон : Тэгэхээр илүү өндөр ажиллагаатай болгох. Хэрэв энэ нь нойр булчирхайн үйл ажиллагаа, дааврын түвшин, мөн гэмтлийг хянадаг бол гээд төсөөл дөө.
Лиа : Энэ нь илүү их эрчим хүч, олон мэдрэгч шаардлагатай болно.

Аарон: тэгээд?

Жордн : Бид дахин эхнээс нь боловсруулах хэрэгтэй болно.

Аарон: Эхний зураг төсөл ердөө хоёрхон сарын настай биз дээ? Хар л даа, та нар энд хэдэн сая долларын санаа гаргасан, энэ үнэхээр сайн санаа. Гэхдээ та нар миний үгийг сонсвол энэ санааг тэрбум долларын санаа болгож чадна. Үүнийг сайн бодоод үз. Энэ бол зөв зам гэдэгт би нилээд итгэлтэй байна.
лиа: Чамтай дараа уулзъя.

Аарон : Яасан бэ?

лиа: Та Жордан бид хоёрын хийсэн ажлыг илүү их хүндлэх хэрэгтэй.

Аарон  : Би зүгээр л хэдэн сайжруулалт санал болгосон.

Лиа : Энэ санал болгож байгаа мэт сонсогдоогүй.

Аарон : Уучлаарай.

лиа: Та үнэхээр Жорданыг бухимдуулсан.

Аарон : Магадгүй тэр жаахан эмзэглэсэн байх, тийм үү?
Лиа : Та үнэхээр тэгж хэллээ гэж үү? Бид эмэгтэйчүүд болохоор хэтэрхий эмзэг байна  гэж үү?
Аарон : Тийм ээ, яг одоо юу болоод байгааг би ойлгохгүй байна. Би чамайг “эмэгтэйчүүд” гэж хэлснээс болоод чи гомдсон уу?

лиа: Таны дарангуйлсан хандлага надад таалагдахгүй байна.

Аарон : За. Тайлбарлахад, хэрэв миний өрөөнд хоёр эрэгтэй орж ирээд яг энд яг энэ бизнес төлөвлөгөөг танилцуулсан байсан ч би өөрөөр харьцахгүй байх байсан!

 

 

Лиа: ойлголоо

Аарон : яасан бэ . би зүгээр туслахыг хичээж байна , надад туршлага , мэдлэг бий, магадгүй чи миний санааг сонсож хэрэгтэй мэдээллээ аваад хийж чадвал танилцуулганд чинь хэрэгтэй биш юмуу

Лиа:  баярлалаа, би юу гэхээ үнэндээ мэдэхгүй байна

 

Лим : Кюирас аппарат нь зүүхэд тохиромжтой жижиг Фрэнктэй төстэй. Та цахилгаан тэргэнцэр ашиглаж болно. Та энд хэвтэх шаардлагагүй.

 

Софи : Та өмнө нь татгалзах шаардлагатай болсон бүх лекцийн урилгуудыг бодоод үз. Магадгүй бид зугаалганд явж болно. Бид Вегаст ч очиж болно.

Жоани: Би хагалгаа хийлгэхийг хүсэхгүй байна.

Лим : Таны гуурсны цоорол нь амьсгалын системийг тань сулруулсан.
Жоани: Би мэдэж байна.
Софи : Хэрэв...Хэрэв та Фрэнк дотроо үлдвэл танд амьдрах ердөө хэдхэн сар үлдэнэ.

Жоани: Би сүүлчийн хичээлээ заачихсан. Сүүлчийн өгүүллээ нийтэлсэн. Тэгээд би сүүлийн жилүүдээ нэг дажгүй өрөөний хамтрагчтай…өнгөрүүлсэн. Гэхдээ би... Би эцсийн зогсоолдоо ирчихсэн байна.


Эм : Тэр оёдлоосоо цус алдаж байна.

Марк  : Надад угаалга, булцуу, 3-0 хэмжээтэй викрил оёдол, болон ChloraPrep хэрэгтэй.
Марк : Оёдол задарсан байна. чи үүнийг өөртөө хийсэн байна. Оёдол чамд тавгүй байв уу?
Кевин: Үгүй.
Марк : чи өөрийгөө гэмтээхийг хүссэн үү?
Кевин: Үгүй.

 Марк : чи энд үлдэхийг хүссэн үү? чамайг хэн гэмтээж байгааг надад хэлээч. Хэрэв чи надад хэлэхгүй бол би чамд тусалж чадахгүй. За.
Кевин: Тэд тавуулаа. Тэд… Тэд сургууль тараад баасан гараг бүр “Хөгжилтэй цаг” гэдэг тоглоом тоглодог. Тэд надад сорилтууд өгдөг...Тэр тэмдгийг унш, энэ үгийг үсэглэ гэж. Хэрэв би зөв хариулбал, тэд надад юм өгдөг, нэмэлт зууш эсвэл өвс гэх мэт. Би тэнэг. Би хэзээ ч зөв хийж чаддаггүй. Тийм болохоор тэд намайг гэмтээдэг.
Марк : Чи тэнэг биш. Чи гайхалтай ухаалаг. Унших л чамд хэцүү байдаг.

 

Морг : Хоёрдугаар үзлэгийн өрөөнд байгаа ноён Таргумд шулуун гэдэсний үзлэг хэрэгтэй байна. Чи үүнийг хийхийг хүсэж байна уу?
аарон: Үгүй.
Морг : Өглөө та нарыг уулзсаны дараа би Жордантай таарсан. Тэр нилээд тавгүй байгаа харагдсан.
Аарон : Тийм ээ, би түүнийг болон Леаг, өөрийн дарангуйлсан, дарамттай санал тавьснаараа гомдоосон юм шиг байна.
Морг : Чамд хэрэгтэй байгаа үг бол "жендерийн ялгаварлал" байх.
Аарон : Би тэр үгийг хайгаагүй.
морг: чи тэгэх хэрэгтэй. Чиний насны эрчүүд амьдралынхаа турш өөрсдийгөө орчлонгийн төв гэж хэлүүлж өссөн.
Аарон : Чи намайг нас, хүйсээр минь хязгаарлаж байгаагийнхаа хошигнолыг олж харахгүй байна уу?
Морг : Чамайг жендерийн ялгаварлагч гэж дуудахад илүү бухимдаж байгаагийнхаа хошигнолыг чи ойлгохгүй байна уу?

Аарон : За. Энэ бол... Энэ хошигнол биш, энэ...эрчүүд тайлбар тавьж байна.
Морг : Сайхан эхлэл байна.
Аарон : Тийм ээ.
Морг : Миний онош бол... Таны зарим шинж тэмдэг хортой эрэгтэйлэг зан авиртай давхцаж байгаа ч таны жинхэнэ суурь асуудал бол дарга синдром, энэ нь маш амархан эмчлэгдэнэ. Дуугүй бай.

Аарон : юу ?


Морг : Та удирдагч байхдаа дассан. Одоо дуугүй байж, сонсож, дагаж сурах хэрэгтэй. Энэ таны хувьд хөгжилтэй, шинэ туршлага байж магадгүй. та миний ажлыг хөнгөвчлөх үүднээс энэ шулуун гэдэсний үзлэгийг хийж өгөх боломжтой.
Аарон : Би удаан суралцдаг.


Сара: Би "Хөгжилтэй цаг"-ийн талаар сонссон. Хохирогчид нь өөрчлөгддөг ч уламжлал үргэлжилдэг.

Марк : Тиймээс түүнийг дарамтлагчдаас нь салга.

Сара: Тэгнэ. Бас би ажилчиддаа түүнийг хянаж бай гэж хэлнэ. Гэхдээ энд ажилчид болон хүүхдүүдийн тооны харьцаа их ялгаатай.

Марк : Танд хийж чадах өөр зүйл байх ёстой.
Сара: Өнгөрсөн долоо хоногт Кевин нийтийн өрөөнд суваг солих талаар маргаж байсан. Кевин нөгөө хүүг хүүхэд гэж нэрлэж эхэлсэн, учир нь тэр хүүхэлдэйн кино үзэхийг хүссэн...
Марк : Тэгээд тэр зодуулсан. Гэхдээ энэ нь зөв гэдгийг харуулж чадахгүй шүү дээ...
Сара: Миний хэлэх гэсэн зүйл энэ биш. Кевинд туслах нь чиний бодож байгаагаас хэцүү.
Марк : Гэхдээ...Асран хамгаалагч гэр бүл яах вэ?
Сара: Асран хамгаалагч гэр бүлүүд өсвөр насныхныг ихэвчлэн хүсдэггүй, ялангуяа хэрэв тэд асрамжийн газраас оргосон түүхтэй бол.
Сара: Би түүнийг аюулгүй байлгахын тулд чадах бүхнээ хийнэ.
Софи: Сайн уу. Би түүнийг кюирасс аппарат суулгах талаар ятгах гэж оролдсон ч тэр намайг хөөгөөд гаргачихлаа Өөр ямар нэг зүйл байна уу?
Шон : Ү-Үгүй. Зөвхөн хосписын тусламж.


Софи: Та хоёр миний шоуг хийх талаар бодож үзсэн үү?
Леа: Бид хараахан шийдээгүй байна.
Софи: Би өөртэйгөө адил хүмүүст Жоан эгч шиг хүн байдаг гэдгийг мэдүүлэхийн тулд баримтат кино хийсэн. Чамайг байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй хүмүүс бас байна, Шон.
Леа: Жоан шиг хүн хэрэгтэй хүмүүс үү? Тэгвэл одоо түүнд тэр хүмүүс хэрэгтэй байна.
Жоан : өө үгүй ээ. Чиний найруулгийн өөр нэг хувилбар уу?
Софи: Илүү дээр. Жоани эгчээ, хүүхдийн саа өвчин таны амьдралыг жижигрүүлсэн, гэхдээ та боломжтой зүйлийг харуулж, маш олон хүнд юмс өөр гэдгийг харуулсан.

 

бусад: Хөөе, хөөе! Тэр энд байна.


Жоани: Сюзи? Энэ...Өө, Жеффри.

эм: За, Сюзи, одоо таны ээлж.
Сюзи : Би гэр бүлээсээ их сургуульд орсон ганц хүн.
Таны хичээлд суух хүртлээ би эхний жилдээ сургуулиа орхиход бэлэн байсан.

 

Эм: Таны зориг намайг өөрийгөө нээхэд урамшуулсан.
Эр : Таны киног үзээд би бодсон: Түүний төмөр уушиг түүний амьдралыг удирдаагүй. Миний сэтгэл гутрал ч бас минийхийг удирдах ёсгүй. Тэр өдөр би сэтгэлзүйн зөвлөгч дээр цаг авсан.
эм: Би чадахгүй гэж хэлэх бүртээ таны зоригтой байсныг боддог.
Эр : Би хүүхдүүдтэйгээ таны зоригийн талаар ярилцсан. Тэд таны түүхээс маш их зүйл сурсан.
Эм : Таныг найзаа гэж дуудах азтай байна.
Эм : Та надад физик заагаад зогсохгүй надад амьдралын талаар сургасан.


Софи : Та энэ төхөөрөмжид удаан хугацаанд байсан. Та гаднах амьдралаас айж байгаа, учир нь энэ нь шинэ...Учир нь энэ нь танд эргээд бодож, хэр их зүйлийг алдсанаа ойлгоход хүргэж магадгүй.. Та бусад ихэнх хүмүүсээс хамаагүй илүүг даван туулсан. Та урьд нь зоригийг олсон. Та дахин хийж чадна.
Жоани: Хэрэв би өгзгөө мэдэрч чадах байсан бол чи миний хамгийн том зовоогч байх байсан биз.

Жоани: За. Би тэр хагалгааг хийлгэе. Тиймээс зүгээр амаа татаж үз.


Морг : Та эмнэлгээс гарахад бэлэн боллоо.
Марк : Би хүүхдийн асран хамгаалах газартай холбогдсон..Тэд чамайг шинэ асран хамгаалах газарт оруулах амлалт өгсөн.
Кевин: Х-Хэр удаан хугацаа шаардагдах вэ?
Марк : Нэг долоо хоног эсвэл тэрнээс өмнө нь. чи үүнийг харж байна уу? Тийм ээ. Энэ нь халдвар шиг харагдаж байна. Түүнийг эмнэлгээс гаргахад бэлэн биш байна.

Эм: ойлголоо.
Марк : Энэ ноцтой юу?
Марк : Үгүй. Бид зүгээр л таныг энд бага зэрэг удаан байлгах хэрэгтэй.
Кевин: Хэр удаан вэ?
Марк : Нэг долоо хоног эсвэл түүнээс удаан.


Аарон : Ирсэнд баярлалаа. Би...бидний сүүлийн уулзалтаас хойш би их зүйлийг бодлоо л доо. Хэрэв үүнийг болгоё гэж бодвол харилцаанд өөрчлөлт орох хэрэгтэй, тэр тусмаа миний талаас. Би үүнийг хийж чадах эсэхдээ итгэлгүй байна, тиймээс бид энд хүрээд зогсох хэрэгтэй байх.


Жордан: Ингээд л үү?

Аарон : Мэдээж би танд дэмжлэг үзүүлэх болно.
Жордан: Та биднээс татгалзах гэж байна уу?
Лиа : чамайг хамтрагч хүсэхгүй байна гэж хэлсэн гэж бодсон.
Жордан: Би таны хандлагыг тэвчих гэж хэсэг хугацаа зарцуулсан, гэхдээ таны зөв байсан. Бид таны кодыг ашиглан гурван өөр мэдрэгчийг ажиллуулж чадна.  Бид үүнийг багцаар эсвэл тус тусад нь худалдах боломжтой. Илүү их мөнгө олно.
Лиа : Надад энэ санаа таалагдаж байна. Яаж байна, Гласси? Магадгүй бид бүгд шинэ арга барилд суралцаж болно.
Аарон : За, хөгшин нохдын тухай юу гэж ярьдаг билээ, гэхдээ... мэдээж, би оролдож үзэхэд бэлэн байна.
софи: бяцхан Фрэнк хэр байна даа?
Жоани: Үгүй ээ, энэ бол Жен... Келли, хөлөн дээр илүү хөнгөн.

 


софи: Тэгэхээр... шоу?
Лиа : Өө, Шон бид хоёр энэ талаар...
Шон : Чи үзэсгэлэнтэй, ухаалаг, бас сайхан сэтгэлтэй. Би жаахан байхдаа над шиг хүн чам шиг эмэгтэйтэй гэрлэх хангалттай азтай байх тухай телевизийн нэвтрүүлэг үзэхийг хүсдэг байсан. Гэхдээ чи үүнийг хийхийг хүсэхгүй байгаа бол зүгээр дээ.
Леа: Шон, чи намайг урамшуулсан, би ч бас бид бусдад урам зориг өгч чадаасай гэж хүсч байна. Мөн хурим төлөвлөх их хэцүү.
Шон: Тийм ээ, яг тийм. Өө, тийм ээ. Бид реалити шоуны хүмүүс болно.
Өө, тийм ээ. Реалити шоуны хүмүүс!

 

Back to episodes Go home