Good doctor S5 12

Good doc  5- 12  - хөндийрөлт

 

 

Лиа: Өө, бурхан минь! Шон!

Шон: Чи гар хангалаг хийж байна.

Лиа: чамайг явчихсан гэж бодсон.

Шон: Хэрвээ чи одоо секс хийхийг хүсэж байвал би дараагийн автобусаар явж болох юм.

Лиа: Үгүй ээ... Үгүй, баярлалаа.

Шон: Гэхдээ чи...

Лиа: Зүгээр ээ, орой болсон байна.

Шон: За за

 

Эм2: Мариел Торрес, 31 настай, халуурсан, даралт нь 124/83. Сан Францискогийн нисэх онгоцны буудал дээр онгоцноос буухдаа ухаан алдсан. Түүний сүйт залуу хэлэхдээ удаан хугацаанд ханиалгаж, цээж болон хэвлийдээ өвдөлттэй байсан гэнэ.

Лим: Эдгээр шинж тэмдгүүд хэр удаан үргэлжилж байгаа вэ?

Эр  : Сар гаруй, тасралттай.

Эр: Би түүнд эмчид үзүүл гэж байнга хэлж байсан.

Аш : Хэвлийн даралт зөөлөн, хавдаагүй, хамгаалалт байхгүй.

Эм: Өө... Исаак, юу болоод байна?

Лим: Торрес хатагтай, би Лим эмч байна. Та Сент Бонавентурын эмнэлэгт байна. Та нисэх онгоцны буудал дээр ухаан алдсан.

Эм: Би... Би даатгалгүй . Миний даатгал дууссан.

Лим: Бид таныг даатгалгүй иргэдийн хөтөлбөрт шууд хамруулах боломжтой. Сүүлийн үед танд ямар нэгэн бухидалтай зүйл байсан уу?

Эм: Би ажлаар их аялж байгаа.

Лим: Гүнзгий амьсгаа аваарай.

Эр: Тэр зурагчин. Тэр Калифорни даяарх цагаачдын нийгэмлэгүүдийг баримтжуулдаг. Сүүлийн аялалдаа Исаак надтай хамт явсан.

Эм: Тэр намайг сэтгэл зүйн хувьд тогтвортой байлгадаг.

Лим: Амьсгал шуугиантай, хоёр талын амьсгалын дуу сул. Цээжний рентген зураг авах шаардлагатай

Эр: Сайн уу. Бид үүнийг давна. бид хоёр хамтдаа.

 

Морг: юу хийдэг вэ?

Эм2: би Стэнфордын Жейн Остены төсөлд ажилладаг судалгааны профессор.

Морг: Би таныг ихэвчлэн сууж ажилладаг гэж бодож байна.
Эм2: Ухаан ба мэдрэмж романы эхний хэвлэлийг зогсож унших нь ёс зүйгүй хэрэг болно.

Морг: Тэгэхээр таны ийм их өвдөж байгаагийн учир тодорхой байна. Танд хүнд хэлбэрийн шамбарам байна.

Эм2: За тэгээд... наалт юмуу ямар нэгэн юм өгч болох уу?

Морг: Энэ бол наалтаар шийдэх асуудал биш.

Ашер : Тэд үнэхээр сайхан хос шиг санагдлаа.

Лим: Тийм ээ, хэвийн хос шиг байна. Торресын хариу гарсан уу?

Парк: Одоохондоо үгүй.

Ашер : Тэд бие биедээ тусалдаг, хөгжилтэй, хайр татам хос юм. Гэхдээ хэтрүүлж жүжиглэхгүй.

Лим: хоёр минутын дотор их зүйл ажиглажээ.

Парк: Чамд найз залуу хэрэгтэй юм шиг байна шүү.

Ашер: Би зүгээр нэг түр зуурын харилцаанаас илүү дотно харилцаанд орох талаар бодож байгаа. Гэхдээ энэ нь дотно хандаж болох хүн олох хэрэгтэй гэсэн үг.

Лим: Тэр нь л хамгийн хэцүү байдаг даа.

Ашер: Тийм болохоор би шалгуураа өндөрсгөж, шаардлага хангах залуутай л болзохоор шийдсэн.

Парк: Тэгэхээр чи илүү нээлттэй болохын тулд илүү хаалттай байх гэж байгаа юм уу? Дүрслэлийн хариу гарлаа.

Ашер: Би энэ удаад илүү байж, намайг ойлгодог, бас намайг сорьж чаддаг хүн олохыг хүсэж байна. Зүгээр л хамгийн тачаангуй профайл зурагтай хүнд автахаа болих хэрэгтэй.

ПарК: Зүүн уушгинд хоёр зангилаа байна. Нэг нь дээд дэлбэнд, нөгөө нь доод дэлбэнд.

Лим: Энэ уушгины үрэвсэл шиг харагдахгүй байна. хорт хавдар шиг байна.

Лиа :Сайн уу. Өнөө өглөөний тухайд... Чи гэртээ ирээд намайг тэгж байхад харсан… Өөрийгөө бага зэрэг тайвшруулж байсан...

Шон: Бид хамт байхаас өмнө би ихэвчлэн ингэдэг байсан. Гэхдээ одоо больчихсон, учир нь бидний секс ихэвчлэн маш сэтгэл ханамжтай байдаг.

Лиа: Тийм шүү, яг тийм. Маш их тийм.

Шон: Чи ингэж тайвшрах хэрэгтэй болсон нь бид ес хоног секс хийгээгүйтэй холбоотой юу?

Лиа: ингэж тоолж байгаа гэж мэдээгүй юм байна.

Шон: бид дундажаар 2.3 өдөрт нэг удаа байдаг.

Лиа: Сүүлийн хэдэн сар их бухимдалтай байсан шүү дээ.

Шон: Хэрвээ чи тайвшрахыг хүсэж байсан юм бол яагаад надаар хийлгэхийг хүсээгүй юм бэ?

Лиа: Үгүй ээ, тийм биш… Би... би зүгээр л... мэдэхгүй байна. Би сэрээд удаагүй байсан болохоор жаахан тайвшрахыг хүссэн юм.

Шон: Энэ нь... бид хамт байхад болдог шиг үү?

Лиа: Үгүй. Энэ... өөр . Яг чамтай байдаг шиг сайн биш, гэхдээ... хурдан  байсан.

Шон: би ч бас хурдлах чадвартай шүү дээ.

Лиа: Үгүй ээ, Шон. Өөрийгөө тайвшруулах нь чамтай хамт байхыг хэзээ ч орлож чадахгүй. Би өнгөрсөн долоо хоногт хоёр ч удаа эхлүүлж үзсэн, гэхдээ чи завгүй байсан.

Шон: Чи хонхоо дуугаргаагүй шүү дээ.

Лиа: Тэр чинь хонх дуугаргах хэмжээний зүйл байгаагүй шүү дээ.

Шон: Бид тохиролцсон шүү дээ, хэрвээ бид замаасаа хазайвал хонхоо дуугаргана гэж.

 

Лиа: бид тэгэх шаардлагагүй шүү дэ.  бага зэрэг хөндийрчихсөн байна, гэхдээ энэ удахгүй дуусна.

Шон: Энэ чинь дандаа цаг агаарын нэр томьёо байна шүү дээ. бүгд тохирох эсэхийг сайн мэдэхгүй байна.

Лиа: Тийм ээ.

Шон: Анус, шулуун гэдэсний эмгэг нь хамгийн эртний бүртгэгдсэн өвчнүүдийн нэг юм. Эрт үед үүнийг халуун нүүрсээр түлж эмчилдэг байсан. Одоо бол мэс заслын аргаар авч болно,гэхдээ үүнийг яаралтай хийх шаардлагатай.

Эм: дараагийн долоо хоногт товлож болох ямар нэг арга байхгүй юу?

Шон: Таны шамбарам аль хэдийн хагарсан байна. ноцтой хүндрэлд орох эрсдэлтэй. … Мэс засал бол энгийн бас үр дүнтэй. Халуун нүүрс хэрэглэхгүй шүү дээ.

Морг: Гэхдээ эдгэрэх явц нэлээд өвдөлттэй байж болно. Та тусгай хоолны дэглэм барьж, бүлээн усанд суух шаардлагатай болно. Хөдөлгөөн хийж болохгүй, үүнд секс ч мөн орно, мэс заслын дараа 6-8 долоо хоног.

Эм: Секс ч үгүй юу? Яагаад?

Жордан: Шарх эдгэх хугацаа хэрэгтэй. Бид таныг өнөөдрийн хуваарьт оруулж болно.

Парк: Рентген зурган дээр таны зүүн уушгинд хоёр зангилаа харагдаж байна, магадгүй хорт хавдар байж болно. Биопси хийсний дараа илүү тодорхой болно. Энэ бол энгийн хагалгаа .

Эм: Ээ... биопси… Даатгалгүй иргэдийн хөтөлбөрт багтах уу?

Парк: Тийм, бүгд багтана. Мөн бид хэд хэдэн шинжилгээ авч, шингэн залгахыг зөвлөнө.

Ашер: Судасны шингэнийг энэ гар дээр тавьж болох уу?

Эм: Тийм ээ.

Эр: Сонс доо, Мари, би даатгал руу чинь утасдсан юм.
Эм: Юу? Яагаад?

Эр: Чамайг чирэгдүүлэхгүй байх гэж.

Эм: уучлаарай. Чи... Чи тэдэн рүү утасдах ёсгүй байсан.

Эр: Яагаад? Бид үүнийг шийдэх хэрэгтэй шүү дээ. Мари, юу ч болж байсан, надад хэлж болно шүү.

Эм: Ээ… Миний даатгал дууссан юм биш. Би... би харамсаж байна. Яагаад гэвэл, ээ… Би хууль бус цагаач.

 

Жордан: Бренна ?

Шон: өвчтөн хаачисан юм?

Жордан: тэр угаалгын өрөөнд байхгүй байна. Бүх хувцасаа аваад явсан бололтой.

Шон: Ногоон код" зарлагдлаа. 1 хүн алга болсон байна

Жордан: Би хоёр давхрыг бүхэлд нь шалгасан, гэхдээ Бренна алга байна.

Шон: Тэр хоолны газар, үүдний хэсэг эсвэл бэлэг дурсгалын дэлгүүрт ч байхгүй. Бүх гарцыг шалгах хэрэгтэй. Лиа бид хоёр ес хоног секс хийгээгүй. Бэлэг дурсгалын дэлгүүрийн худалдагч Ленор надад "өнгөц хүлэх" гэж нэрлэдэг зүйлийг санал болгосон. Доктор Парк романтик хөөсөөр дүүрсэн ваннд орохыг санал болгосон ч, Лиа бид хоёр усны хэм дээр санал зөрөлддөг.

Жордан: Та хоёр завгүй байгаа юм байна. Тэгвэл тохиромжтой цаг гаргаж ярилцаж үзсэн үү? Тогтмол байдал өөрөө дур булаам шүү дээ.

Шон: бид түүнийг олсон бололтой.

аш: За, таны биопси хийх цаг боллоо. Түүнийг цагийн дараа эргүүлэн авчирна.

Эр: Би эдгээр цүнхийг байр руу аваачих хэрэгтэй.

Эм: Исаак, би хагалгаанд орохоос өмнө энэ талаар ярилцаж болох уу?

Эр: Бид хоёр жил хамт байсан.

Эм: Би чамд хэлэх гэж байсан юм.

Эр: Хэзээ? Гэрлэх ёслол дээр үү?

Эм: Би өөртөө амласан байсан, хэрэв бид жинхэнээсээ гэрлэхээр шийдвэл чамд хэлнэ гэж. Гэхдээ чамайг гэрлэх санал тавьсан үед миний DACA-г шинэчлэх хүсэлт татгалзсан хариу авсан байсан. Энэ намайг үнэхээр айлгасан. Энэ бүхэн миний бүртгэлд байсан марихуантай холбоотой DUI асуудлаас болсон.

Эр: Энэ бол чиний нууж байсан өөр зүйл.

Эм: олон жилийн өмнө болсон. Цагдаа нар намайг улаан гэрлийн асуудлаас болж зогсоосон. Тэд хайгаад, иддэг марихуан олсон. Тэгээд тэд намайг мансуурсан байдалтай жолоодсон гэж баривчилсан, гэхдээ би тийм байгаагүй.

Ашер: За, түүнд хүчилтөрөгч өгье.

Эм: Би... Би үүнийг бүртгэлээсээ устгуулах гэж оролдож байсан

Эр2: Үүнийг амьсгалдаа.

Эр: Би явах гэж байна.

Эр2:  үүнийг чамаас арилгаж өгч чадна. Түүний цэрэнд цус байна.

Ашер: Таны уушги, амьсгалын замаас цус гарч байна. Бид яаралтай хагалгааны өрөө рүү явах хэрэгтэй.

Эм: Уучлаарай, би зугтсан. хагалгаа хийх шаардлагатай гэдгийг мэдэж байна. Чи айж байна, ойлгож байна

Жордан: Үгүй ээ, зөвхөн тэр ч биш.

Эм: маш удаан хүлээсэн нэг болзоо минь байгаа юм.

Жордан: Тэгвэл болзоогоо хойшлуулах нь асуудал үүсгэх үү?

эм:Би... би онгон хэвээрээ. Би 45 настай, хэзээ ч секс хийж үзээгүй.

Жордан: Шашны шалтгаанаар уу?

Эм: Үнэндээ, би ч бас сайн мэдэхгүй. Коллежид байхдаа найз залуудаа тавих шалгуурын маш нарийвчлан жагсаалт гаргаж байсан, дараа нь ажилдаа галзууртлаа дурласан. Нэг хэсэг би Жейн Остенд хэт их автсан учраас секс хийдэггүй гэж бодсон. Тэр нас барахдаа онгон хэвээрээ байсан гэдэгт олон хүн итгэдэг. Тэр ч бас ажилдаа автсан байсан. Би хайхаа хэзээ ч зогсоогоогүй. Гэхдээ жил өнгөрөх тусам хэн нэгэнд хэлэх нь улам хэцүү санагддаг болсон. Би хэзээ ч секс хийж үзээгүй гэдгээ кофены газар эсвэл уух юм ууж байхдаа хэн нэгэнд хэлнэ гэдгийг төсөөлөхөд хэцүү . Би зүгээр л... маш их ичсэн.

Жордан: Чамд ичих зүйл байхгүй.

Эм: Тийм ээ, зөв.

Жордан:Тэр болзооны талаар надад ярьдаа.

Эм: Үнэхээр үү? Тийм ээ. За. Түүний нэрийг Виктор гэдэг. Тэр коллежийн хуучин найз минь. Мөс судлаач. Өө, тийм. Тэр ихэвчлэн Антарктик эсвэл Хойд туйлд байдаг, гэхдээ Сан Хозед хоёр хоног байх юм. Би түүнээс асуухаас үнэхээр айж байсан. Тэр намайг шоолох байх гэж . Гэтэл тэр "Миний хувьд нэр төрийн хэрэг" гэж хэлсэн.

Жордан: Чи маш удаан хүлээсэн байна.

Эм: Тийм ээ, хүлээсэн. Хэрэв би одоо хийж чадахгүй бол хэзээ ч чадахгүй байвал яах вэ… Би Виктортой секс хийхээс нааш хагалгаа хийлгэхгүй.

Шон: Лиа бид хоёр ес хоног секс хийгээгүй.

Аарон:  Заес хоног гэдэг чинь онцын зүйл биш.

Шон: Харин надад бол том зүйл. Та өмнө нь Деббитэй сексийн харилцаа чинь маш сайн байсан гэж хэлж байсан. Би бүх нууцыг чинь мэдмээр байна.

Аарон: Би тэгж хэлсэн үү? За, за, за, за. Би нэг удаа 1986 оны Ferrari Testarossa-г туршиж үзэх боломжтой болсон. Бурхан минь, үнэхээр гоёмсог машин. Найзыгаа ятгаж Thunderhill-ийн зам дээр гаргасан. Би машинд суугаад... арьсан салоныг нь харахад үнэхээр гайхалтай байсан. машин үнэхээр бэлэн байлаа. Гэхдээ би араагаа залгаад хөдлөх гэтэл унтарчихлаа. Дахиад л араагаа залгасан ч унтраад л байлаа. Машин урагшаа, хойшоо савлаад л байсан. Би 200,000 долларын үнэтэй энэ машинд гай тарьж байна. Яагаад гэвэл, гишгүүрүүд нь хэт ойрхон байсан. Би тормоз болон хаазаа нэг дор дарчихаад байсан.

Шон: Тэгэхээр та Ferrari, миний Лиатай болсон энэ асуудлыг шийдэхгүй гэж хэлж байна уу?

Аарон: Үгүй ээ, би чамд Дебби надад өгсөн "Come As You Are" гэдэг сексийн тухай номыг тайлбарлах гэж байна. Энэ номонд дурдсанаар хүмүүс үүнийг зүгээр л "сексийн дур хүсэл" гэж ойлгодог. Гэхдээ энэ нь хэтэрхий энгийн тайлбар. Үүнд бас тормоз, хааз гэж бий.

Эм: Глассман эмч үү? Шинэ сувилагчдын хуваарь асуудалтай байна. Хокс бид хоёрт үүнийг сайжруулах хэдэн санаа байна, танд цаг байвал.

Аарон: Энэ асуудлаар Эндрюс эмчид хандаарай.

Эм: Хэрвээ би түүний цагийн хуваарьт багтаж чадвал би түүнээс асуух байсан.

Аарон:  За, хэрвээ тэр долоо хоногт багтаж хариу өгөхгүй бол над руу эргээд ирээрэй. Хааз  гэдэг нь хөдөлгүүрийг хурдлуулах бүх зүйл юм. ойлгомжтой. За за, сонсох, шоколад, бас сайн сонсох. Харин тормоз гэдэг нь сайн секс хийхэд саад болдог бүх зүйл юм. Бухимдал, ажил, өөртөө итгэлгүй байдал, атаа жөтөө, ядрах гээд л, тийм үү?

Эм: Уучлаарай, тасалдуулчихлаа. Бид BioGlass-ийн шилэн хоолойн хагаралтай холбоотой томоохон асуудалтай байна.

Аарон: Энэ захиралын анхаарах зүйл биш үү?

Эм: Сүүлийн сард түүнтэй ярилцахад хүндрэлтэй болсон. Би танд имэйлээр бичиж, бүх асуудлыг тайлбарлана.

Аарон: Тэгвэл хүлээж байя.

Машины тухайд. Та тогтмол засвар үйлчилгээ хийдэг үү? ярилцаж, харилцаж байгаа юу?

Шон:  тийм ээ, ярьж, зурвас бичиж байга. Гэхдээ ихэвчлэн ажилтай холбоотой.

Аарон: За. Тэгэхээр, тормозоо бага дараад, хурдасгуураа илүү дарж үзээрэй. Өнөө орой гэртээ орохдоо ажлаа хаалганыхаа гадаа үлдээгээрэй. Дотогш ороод, хөгжим асааж, лаа асаа. Гэхдээ хэтэрхий олон биш. Хүмүүст илэрхий анзаарагдах хэмжээнд биш.

шон: Хэдийг асаах вэ?

Аарон: Ес. Цаг агаарын суваг битгий үзээрэй.

Шон: За. үзээд алдъя. Би ажилдаа буцаж орох хэрэгтэй.

Аарон:  За.

Парк: Чөлөөтэй юу?

Лим: Цус алдалт энд байна.

Парк: Шархыг түлж боож байна. Энэ зангилаа ихээхэн хохирол учруулжээ.Тэр эмнэлэгт ирэхдээ санагдаагүй байсан нь харамсалтай.

Лим: Надад нэг хууль бус цагаач нагац эгч байсан. Тэр хэзээ ч сэрэмж алдаагүй. хэнд ч итгэдэггүй бас сэрэмж хэзээ ч алддаггүй байсан.

Аш:  Жижиг хавчуур ашиглан замд нь оруулж байна. Гэхдээ үүнийг сүйт залуугаасаа нуух уу? Энэ бол харилцааны хувьд сайныг илтгэхгүй.

Парк: чи үнэхээр энэ харилцааг шүүмжлэхэд бэлэн байгаа юм шиг байна. Эхлээд тэднийг тусархаг, хөгжилтэй, хайр татам гэж хэлж байсан, харин одоо бүх зүйл урвалт дээр тулгуурласан мэт. Зангилаа энд байна.

Лим : чамд урт хугацааны харилцааны туршлага дутмаг байгааг илтгэж магадгүй.

 

Парк: Урт хугацааны харилцаа хэзээ ч энгийн байдаггүй. уушгины зангилааны гадаргуу нэлээд хатуу байна. Харин дотор тал нь эмзэг, үйрмэг.

Лим: Энэ бол хорт хавдар биш. Энэ бол мөөгөнцөр. Бид үүнийг сая цусны урсгалд нь тараачихлаа.

 

Жорданн: Хэрэв бид түүнийг гэртээ харьж Виктортой уулзуулахыг зөвшөөрвөл яах вэ? Зүгээр л нэг шөнө шүү дээ.

Шон: Аллен эмчээ, түүнд дөрөвдүгээр зэргийн дотоод болон гадаад шамбарам байна, аль хэдийн хагарчихсан. энэ нь гэртээ байхдаа тохиолдвол тэр их хэмжээний цус алдах эрсдэлтэй.

Морг: Би түүнд өөрийнхөө анхны удаагийн тухай ярих хэрэгтэй байх. Би коллежид орж байхдаа ямар ч тохиолдолд онгон байхаа болино гэж өөртөө амласан. Ахлах ангийн төгсөлтийн үдэшлэг дээр миний найз залуу бид хоёр эцсийн том алхмаа хийхээр шийдсэн… ...бие биеэ илэн таалах сэтгэл догдлуулсан зүйл. Дараа нь би ердөө л "Би өмнөх байдлаа илүүд үздэг байжээ гэж бодсон.

Жордан: ямар ч байсан эхний удаагүйгээр хоёр дахь нь болохгүй шүү дээ. Викторыг энд авчирцгаая. Тэгээд дараа нь хагалгаа хийнэ. Хэрэв ямар нэгэн хүндрэл гарвал эмнэлгээс илүү аюулгүй газар байхгүй шүү дээ.

Шон: Эмнэлэг архи, хууль бус мансууруулах бодис, оймстойгоо гүйхийг хориглосон дүрэмтэй ч, зөвшөөрөлтэй сексийн талаар ямар ч дүрэм байхгүй.

 

аш: Энэ өвчнийг ерөнхийдөө "Хөндийн халууралт" гэж нэрлэдэг.

Энэ нь өмнөд нутгийн хөрсөнд ихэвчлэн тохиолддог.

Лим: Бидний хамгийн том санаа зовнил болох мөөгөнцөр таны цусны урсгалд орчихсон байна. Хэрэв энэ тархи эсвэл нугасанд нэвтэрвэл үхэлд хүргэж болзошгүй. Бид таныг амфотерицин Б хэмээх мөөгөнцрийн эсрэг эмээр эмчлэх болно. Энэ эм нэлээд хүчтэй үйлчилгээтэй. Гаж нөлөөн нь дотор муухайрах, хүчтэй дагжих, өндөр халуурах, таталт үүсгэнэ.

Эм: Исаак эргэж ирсэн үү?

Ашэр:  түүнийг хараагүй.

Лим: Бид таны тав тухгүй байдлыг багасгахын тулд чадах бүхнээ хийх болно. Дуслыг бэлдээрэй.

Марк: за

Аарон: Одоо зөвхөн урьдчилж товлосон хүмүүсийг хүлээж авах уу?

Марк: Зүгээр ээ.  Би хил хязгаараа тогтоох ёстой байсан, ядаж л эмнэлгийн санхүүгийн байдал сайжиртал.

 

Аарон: Лабораторид маш их хагарсан шил байна.

Марк: Энэ зүгээр л зүйрлэл үү?

Аарон: Тийм ээ, лабораторид үнэхээр их хагарсан шил байна. Энэ бол нийлүүлэгчтэй холбоотой асуудал. Чамд шинэ сонсогдож байна уу?

марк: Миний туслах хүсэлтүүдийг ширээн дээр минь ирэхээс өмнө хянадаг. Энэ нь намайг Ethicure-ийн томоохон өөрчлөлтүүдэд анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгосон.

Марк: За, энэ таатай ч гэлээ урьдчилан товлогдоогүй уулзалтын шалтгаан юу вэ?

Аарон: Сент Бон эмнэлэг софтболын баг хэрэгтэй байна. Эмнэлгүүдийн лиг зохиогдох гэж байна. 650 доллар нь 16 хүний бүртгэлийн зардал. Баг нь цохиур, бээлийг хариуцах болно. Энэ нь уур амьсгалыг сайжруулахад тустай.

Марк: мэдэж байна уу, би чамайг Монтана мужид софтбол тоглодог байсан гэж сонссон. Чиний дундаж оноо хэд байсан бэ?

Аарон: 0.394, бас өсөлттэй байсан.

Марк: За, эмнэлэг бүртгэлийн хураамж, дүрэмт хувцсыг хариуцна. Харин бээлий, цохиурыг өөрсдөө хариуц. Дараагийн удаа урьдчилж цаг аваарай.

Эр: Волке эмчээ? Уучлаарай, саад болчихлоо.

Ашер: зүгээр л дахиад зүүн тийш гүйлгэж байна. Тиймээс, тасалдуулна уу.

Эр: Би Торрес хатагтайг амфо-B дээр эмчилгээ хийлгэж байгааг харсан. Бид түүний сүйт залууг эргүүлж авчирч, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх боломжтой юу?

Ашер : Бид оролдсон, гэхдээ тэр хариу өгөхгүй байна.

Эр: Хүнд хэцүү цаг үед алга болсон нь муу хэрэг.

Ашер:  Гэхдээ ойлгож байна.

Эр: Хэн нэгэнд хэрэгтэй үед нь явахыг "ойлгож байна" гэж үү?

Ашер: Тэр түүнд олон жилийн турш худлаа хэлсэн шүү дээ.

Эр: Тэр тодорхой шалтгаануудын улмаас нуусан.

Ашер:  Гэсэн ч энэ бол итгэл эвдэх явдал. давж гарахад цаг хугацаа шаардлагатай. Түүнд жаахан цаг өг.

Эр: Түүний талд ихээхэн ойлголцолтой хандаж байна. Гэтэл таны өвчтөн их өвдөх гэж байхад та түүнийг шүүмжилж байдаг.

Ашер: Би түүнийг эмчилж байна. Хосуудын зөвлөгөө өгөх нь миний үүрэг биш. Бас таны ч үүрэг биш.

Эр: Хэрэв та түүнд өрөвч сэтгэл гаргахгүй бол, Волке эмч, магадгүй өөр хүн түүний асаргааг хариуцах ёстой байх. Тэгээд та Tinder-ийнхээ профайлыг төгс болгохдоо эргээд анхаар. Би түүний дусалыг залгах хэрэгтэй.

 

Жордан: Чи бүхнийг зохион байгуулсан байна шүү.

Эм: Тийм ээ. Үүнийг авчрах шаардлагагүй байсан.

Жордан: Би эдгээрийг сүмээс авчихсан. Бурхан нууцлаг аргаар ажилладаг. Чамд ямар нэгэн өвдөлт байгаа юу?

Эм: Үгүй ээ. Энд хэвтэж байхдаа зүгээр  л байна. Харин алхах үед л өвддөг. Гэхдээ маргааш яах вэ, Виктор энд ирэх үед?

Жордан: Би чамд хэрэгтэй зүйлсийг бэлдсэн. Тайленол  бага зэрэг лидокаин тос. Энэ асуудлыг шийдэх байх.

Эм: 70-аад оны тэр номыг та мэднэ дээ ? манай ээж намайг тавдугаар ангид байхад  надтай сексийн талаар ярьдаг байсан  Тэр надад Секс тоглоомыг үзүүлсэн.  Маш их... үс байсан. түүнээс зургуудыг тайлбарлаад өгөөч гэж гуйхад тэр үнэхээр эвгүй байдалд орж, дараа нь уйлж эхэлсэн.

Жордан: Энэ бол тийм ч эерэг сексийн хандлага биш.

Эм: Тэр намайг жоохон байхад иймэрхүү асуултууд тавьж байгаа учраас бухимдсан гэж хэлсэн. Эцэст нь би түүний нурууг илж, нэг аяга цай хийж өгсөн. Олон жилийн турш үүнийг хүсэж ирсний дараа яагаад ингэтлээ айж байгаа юм бол?

Жордан: Хэн нэгэнтэй дотно байх нь хэдэн удаа хийсэн ч хамаагүй эмзэг мэдрэмж төрүүлдэг. Тийм ч учраас энэ нь онцгой байдаг. Энэ бол адал явдал... Чиний адал явдал, өөрийн хүссэнээр. Зугаатай бай, түүнд юу хүсэж байгаагаа хэл, мөн тос бол чиний найз шүү.

Эм: Өө, бурхан минь.

Жордан: Энэ бүгд зүйл уур амьсгалыг бүрдүүлэх тухай л юм.

Шон: тэгхээр энд ямар ч хэлүүлтгүй

Шон: зөвхөн хурдасгууруудтай, винотой, бас алжаал тайлах массаж тай , дэрэн дээрх массажын талаар youtubeээс жохоон хайж дадлага хийсэн юм.

Лиа: ойлголоо ,

 чи үнхээр хичээжээ

Шон: Чи дэрнээс хамаагүй дээр юм байна. Одоо нуруу чинь ямар байна?

Лиа : хамаагүй дээр

Шон: Шоколад идэх үү?

Ашер: Эдгээрийг чи авсан уу?

Эм: Тийм ээ. Миний сүүлчийн аялал, Империал хөндийд.

Ашер: Эд үнэхээр үзэсгэлэнтэй юм. Тийм ээ... тайван. Ердөө хэдэн найзууд хөгжилдсөн л дүр зураг.

Эм: Бичиг баримтгүй хүмүүсийн зовлонг харуулсан олон зураг байдаг, бид зүгээр л гунигт түүх шиг харагддаг. Би бидний жинхэнэ төрхийг харуулахыг хүссэн... Хошигнож, инээж байгаа, жинхэнэ зоригтнуудын зураг. одоогоор бол би тийм мэдрэмжтэй биш л дээ.

Аш: Исаакруу дахиаж утасдахгүй.

Эм: хичээгээд хэрэггүй. тэр энэ бүхнийг ямар аймшигтай байгааг ойлгохгүй, намайг дэмжихгүй бол би түүнийг энд байлгахыг ч хүсэхгүй.

Ашер: Би ахлах сургуульд байхдаа нэг "чавруса"... хичээлийн хамтрагчтай байсан. Би түүнд үнэхээр дурласан. Түүний уншлага үнэхээр сэтгэл татам байсан. Бид Хасид шашны гэр бүлд өссөн. Майкад өөрийгөө ижил хүйстэн гэдгээ анх хэлсэн хүн... Бас миний анхны үнсэлт. Тэр бас өөрийгөө ижил хүйстэн гэдгээ хэлсэн.

 

 Самуел номны хоёр мөрөөс үзэхэд Давид хаан болон Жонатан бас тийм байсан гэж тэр хэлсэн. Би хэлсэн дээ, маш нарийн  уншлагатай. Үнэхээр өөр түвшинд. Майка биднийг илэн далангүй байх хэрэгтэй гэж хэлсэн. Бид энэ талаар гэр бүлийнхэндээ хэлэх ёстой байсан. Би айсан ч эцэст нь хэлсэн. Харин аав минь... маш их уурласан. Манай гэр үнэхээр сүйрсэн. Харин Майка бууж өгсөн.Тэр үүнийг хийж чадахгүй гэж хэлсэн. Би гэр бүлээ алдсан бас Майкатай дахин хэзээ ч ярилцаагүй.

Эм: Тэр чамтай холбоогоо тасалсан юм уу?

Ашер: Үгүй ээ, би өөрөө түүнээс холбоогоо тасалсан. Тэр надтай дахин холбоо барьсан ч би... би их ууртай байсан. Тэр надаас урвасан, бас... зүрхийг минь шархлуулсан.Тэгээд түүнийг ч бас ямар их айж байсныг ойлгосон. Бас одоо тэр хэр их ганцаардаж байгаа бол уу гэж бодсон. түүнийг үнэхээр их санаж байна . Хүчилтөрөгч буурч байна.

Эм: Энэ амфо-B эмчилгээний нөлөө юм уу?

Ашер: Үгүй ээ.

Эм2: Зүрхний бичлэг тогтвортой байна.

Ашер: Түүний зүрх биш байна. Зангилааны эргэн тойрон тасарсан байна. Таны уушги уналаа. Бид түүнийг яаралтай хагалгааны өрөө рүү оруулах хэрэгтэй.

Лим: Булчингийн оёдлыг эцсийн байдлаар дуусгаж байна.

Парк: Уушги сайн хэвийн байдалд орж байна.

Лим: Бид түүнийг оёж дуусгая.

Эр: лим эмчээ

Лим: хэн ярьж байна?

Эр:  сувилагч Мартел байна Түүний бөөрний шинжилгээний хариу сая ирлээ.

Лим: Ямар байна?

эр:B.U.N. 30 креатинин 4.

 

Лим: Хэлж өгсөнд баярлалаа. Энэ нь түүний хоёр бөөрийг хоёуланг нь гэмтээж байна. Бид тэр зангилааг яаралтай авсан нь дээр.

Ашэр: : Одоо юу?

Лим: Үгүй ээ. Түүний цусанд одоо ч маш их мөөгөнцөр эргэлдэж байна. Бид мөөгөнцрийг аль болох цэвэрлэхийн тулд түүнд амфо-B эмчилгээг дахин хийх шаардлагатай байна. Тэгээд бөөрний мэс заслыг хийх боломжтой болно.

 

Жордан: Та Виктор мөн үү?  Бренна надад таны зургийг үзүүлсэн. Би Аллен  эмч байна. Тантай танилцахад таатай байна.

Эр: надад бэлэг дурсгалын дэлгүүрийг зааж өгч болох уу? Би Бреннад ямар нэгэн зүйл авахаар төлөвлөж байна. Ямар болзоот хүн хоосон гараатай ирдэг билээ?

Жордан: Ихэвчлэн тийм байдаг.

Шон: Би Шон Мерфи эмч байна. Эдгээрийг түүнд өгөөрэй. Шоколад нь триптофан болон фенилетиламин агуулдаг бас энэ нь таны сэтгэл санааг дээшлүүлэхэд тусална. үнэхээр сайхан юм байна. За, одоо эхлээрэй. Таныг дуусмагц бид хагалгааг хийж эхэлнэ.

Эр: Бреннад яарах хэрэггүй гэж бодож байна.

Жордан: хүлээцтэй байх хэрэгтэй шүү.

Эм: чи иржээ.

Эр: задалсан шоколад авчирсан. Мерфи  эмч энэ нь сэтгэл санааг дээшлүүлнэ гэж хэлсэн, гэхдээ үүнийг ашиглах шаардлагагүй байгаасай гэж найдаж байна.

Эм: чи үргэлж боловсон байх юм. Энэ хэтэрхий хачин биш гэж үү?

Эр: эмнэлэгт хайр сэтгэлийн харилцаа үүсгэх нь хачирхалтай. Гайхмаар, бүр өвөрмөц. Сэтгэл хөдлөм.

Жордан: хаалганы гадаа зогсоод хүлээж байя.

Шон: чанга дуугарахгүй байхыг хичээгээрэй.

 

Аарон:  Сайн уу? Талбай дээр уулзъя.

Марк: Би чамд багийг чинь өгсөн. Миний оролцоо үүгээр дууслаа

Аарон: Чи сайн тоглогч биз дээ? коллежидоо тоглож байсан.

Марк: Тийм ээ, өглөөний цайндаа бэлэн гоймон иддэг байсан.

Аарон: Надад богино тоглогч, талбайн удирдагч хэрэгтэй байна. Талбайн эзэн болох хэн нэгэн хэрэгтэй. Чи яг тохирно.

Марк: Би жинхэнэ удирдагчийн ажлаа хийгээд завгүй байна.

Аарон: Чи муу удирдагч болохдоо л завгүй байга. өөрийнхөө багийн гишүүдээс өөрийгөө тусгаарладаг. Тэд чамд дургүй. Ялангуяа энэ Салентэй холбоотой асуудлын дараа.

Марк: Би харилцаагаа сэргээх гүүр барих хэрэгтэй. Би  амжуулая.

Аарон: чамд яг одоо харилцааны гүүр барих боломжийг санал болгоё. Тэдэнд чи багийн нэг хэсэг гэдгээ харуул. Магадгүй тэд чамд бүхнийг зөв голдрилд нь оруулахад тусална.

марк: мэдэж байна. гоё зүйрлэл шүү.

Аарон: Тэгээд бас магадгүй тэд намайг байнга залхааж байхаа болино. Тэдний асуудал бүрийг таван минут тутамд сонсохоос аварна.

 

Шон: секс хийе. Өө, бурхан минь!

Лиа: Шаун! Өө, бурхан минь! Манайг уучлаарай
Шон: зүгээрээ
Лиа: Зүгээр үү?

Шон: Гэнэтийн зүйл шийдэл биш байна.
Лиа: Үгүй ээ. Уучлаарай

 

Лиа: дараагийн удаа төлөвлөсөн гэнэтийн зүйл хийж үзэх үү?
Шон: Сайн санаа байна. Бид сексийн хуваарьтай болох хэрэгтэй.Жордан санал болгосон юм.

Лиа: : Миний сэтгэлийг дэмжих талаар хэлсэн уу?

Шон:  Үгүй ээ, үгүй. Лиа, энэ чинь маш хувийн асуудал.
Лиа: Тийм шүү. Тийм байна.

Лиа: Сексийн хуваарь... уучлаарай... энэ хамгийн онцгүй санаа шиг санагдаж байна.
Шон: За. Лоу цэвэрлэгч сексийн савлуур гэж нэг зүйлийн талаар ярьсан, гэхдээ угсралт нь их төвөгтэй юм шиг байна лээ. Урьдчилсан үйлдлийг тооцож үзсэн ч Виктор дууссан байх ёстой.

Эм:  Бурхан минь. Энэ өмнөхөөсөө ч дор юм шиг санагдаж байна. Дотор муухайрах, өвдөх...

Ашер:  Мэс засал хийхээс өмнө цуснаас тань аль болох их мөөгөнцөр арилгах хэрэгтэй.
эр: мессежийг
чинь авсан.

эм: Эргээд ирсэнд баярлалаа.

Эр:  Чи надад худлаа хэлсэн. одоо юу болоод байгааг ойлгохгүй байна. Юунд итгэхээ ч мэдэхгүй байна.

эм:  Мэдээж чи ойлгохгүй. Би чамд боломж өгөөгүй. Чамд итгэх ёстой байсан ч итгээгүй,. намайг уучлах албагүй, гэхдээ яагаад би чамаас нуусан болохыг ойлгоосой гэж хүсч байна.

 

Жордан:  тэд дууссан байх ёстой гэж бодож байна.

Шон: Шон Мёрфи эмч байна.

Эм: Туслаарай.

Жордан: : Юу болсон бэ?

Эм: : бид дууслаа... Бид хоёулаа. Ямартай ч, гэхдээ

эр: бид... би... гацаад байх шиг байна.
Шон: танд вагинизм байж магадгүй.

Эм:  Юу гэнэ ээ?

Шон: Таны ясны доод булчинд агшилт явагдаж, бариад байна...

Жордан: шон

Шон: Энэ бол хүн дээр ховор тохиолддог ч, бордолт хийх шаардлагатай хөхтөн амьтдад түгээмэл тохиолддог.

Жордан:  Та ясны доод булчинг тайвшируулвал бүх зүйл хэвийн болох ёстой.

Эм: бурхан минь. Үнэхээр уучлаарай. Та надад туслахаар ирсэн, гэтэл бид одоо гацаад байна.

Эр:  Үгүй ээ, зогс, зогс, зогс, зогсоорой. Энэ бол чиний хийсэн гайхалтай сонголт.,  Бид хоёр зүгээр болохыг мэдсэн болохоор... үнэндээ, энэ сайхан байна.

Эм:  Тийм ээ, үнэхээр сайхан байна. Энэ үнэхээр гайхалтай байлаа.

 

 

 Лиа: Би чамаас уучлал гуйх ёстой.
Шон: Зүгээр ээ. Мөстэй боолт их тус болж байна.
Лиа: Тэр биш. Би чамайг үл ойшоосондоо уучлал хүсэж байна.
Чи харилцаагаа сэргээх гэж хичээж байсан, харин би юу ч хийсэнгүй. Хуваарьтай холбоотойгоор... Миний эцэг эх нэг ийм хуваарьтай байсан. Тэд гал тогооны хуанли дээр "S.T." гэж тэмдэглэдэг байсан. Тэр нь "Орой стейк иднэ" гэж байсан ч, бид тийм их стейк иддэггүй байсан. Бид эцэст нь энэ "Сексийн цаг" гэдгийг ойлгосон.  Би өөрийн сексийн амьдралыг эцэг эхийнх шигээ байлгамааргүй байна.

Шон:  Гэхдээ тэд 42 жил хамт байсан.

Лиа: тиймээ

Шон: Тэд жаргалтай харагддаг. Би одоо геморрой авах мэс засал хийх ёстой. Бид хавдрыг авсан, таны бөөрний үйл ажиллагаа сайжирч байна.

Парк: : Амфо-Б эмчилгээний хэдэн тун хэрэгтэй ч бид таны бие сайжирч байгааг харж байна.

Эм: : Баярлалаа, Парк эмчээ.

эр: хамтдаа үүнийг даван туулна. Би дахиж айж зугтахгүй. Би хичээнэ. Уучлаарай. Ийм удаан хугацаанд хүлээлгэсэнд уучлаарай. Чи бид хоёр уу?

Эм:  Тийм ээ. Чи бид хоёр.

эm: Би яаж байна вэ?

Шон: : Мэс засал амжилттай болсон. Та нөхөн сэргээх журамыг дагаж мөрдвөл дахиж асуудал гарахгүй байх.

Жордан:  Дурсгалын дэлгүүрээс хэнийг олсон гэж бодож байна?

Эр: чиний биеийн байдлыг харах гэж ирсэн бас энэ цэцгийг өгөх гэсэн юм.

Эр:  Дараа сард дахин уулзая гэвэл чи юу гэж бодож байна ? Сан Франциско хотод туйлын бичил биетний тухай хурал болох гэж байгаа, би оролцох талаар бодож байгаа.

Эм: таалагдаж байна

 

Эр:  мэс заслын өрөөнд байх хугацаанд цайны газар хаагдсан байсан болохоор би хоолны тавгийг тусад нь хадгалсан.

Ашер: : Өө, бурхан минь гэж. Би өлсөж үхэх гэж байна. Баярлалаа. өгсөнд баярлалаа.

Эр: надад  шарсан яргай загас байна. Жаахан хуурай санагдаж болох ч 314 тоот өрөөний хатагтай Шеноуд их таалагддаг юм шиг байналээ. Пенне пасто. Амттай сонсогдож байгаа байх, гэхдээ хүлээлтээ бага тавиарай. Эцэст нь, даруухан боловч сонгодог шарсан тахиа байна. Манай таван настай зээ охинд хүртэл энэ хоол таалагддаг,

тэр таван настай хүүхдийн амтлах чадвартай шүү дээ.

Ашер: : Би пастаг сонгох байсан.

Эр:  мэдэж байсан.

Ашер: тэгвэл Би тахиаг нь авлаа.

Эр: чи авлаа. Эсвэл бид Tres Reyes руу очоод гайхалтай амттай тамале авъя.

Ашер:  Чи... намайг болзоо маягийн зүйлд уриад байна уу?

Эр:  Тийм юм шиг байна.

Ашер:  Хүлээгээрэй. Чи ижил хүйстэн үү?

Эр:  Чи үнэхээр анзааргатай хүн юм аа, тийм үү?

ашер: Гайхалтай амттай тамале бол маш тохиромжтой сонголт юм шиг байна.

 

аарон: За, Резник! Сайхан тэмцлээ. Парк, чи ээлжиндээ бэлэн үү! Аллен дараагийнх.

морг: Би мэдээлэл авсан. Эхнийх нь хурдтай бөмбөг, дараа нь эргэлттэй шидэлт.

лим: Тийм ээ, учир нь түүнд өөрөөр шидэх арга байхгүй юм шиг байна.

жорд:Түүний нуман шидэлт бол сүйрэл.

Аарон: : Дилайлло, нүхэнд орлоо

Шон:  Өө, 7:45 болчихжээ.

Лиа: Уучлаарай, явах хэрэгтэй боллоо.

аарон: чи ч бас явах гэж байна уу

Шон: гитлерийхэнийг дуусгах төлөвлөгөөтэй байна шүү

Марк: парк . урагшаа Өө, энэ бөмбөг Хэт өндөр байна!

 

Эр: :1:0

 

Эм:  Өмнөх үед хоёр удаагийн тоглолтыг сайхан эргүүлсэн байна.

Марк: : Баярлалаа.

Эм: Манай хуваарийг яг ийм чадварлаг зохицуулж чаддаг байсан бол.

Эр : 1 : 1 байна.

Марк:  Чамд ямар нэг санаа байна уу?

Эм: үнэндээ байнаа

Марк: сонсож байна.

 

Бүгд Өө! Яваарай, Парк! Тийм ээ! Сайн ажиллалаа, найзаа! Парк!


Лиа: Энэ жаахан сонин санагдаж байна.Бид цагийн хуваарь
тай байгаа юм шиг, мэдэж байна уу?
Шон: чамайг тайвшрахад шоколад санал болгох байсан, гэхдээ тэднийг Викторт өгчихсөн.
Лиа: Виктор гэж хэн юм?
Шон: Миний өвчтөнтэй секс хийхээр эмнэлэгт ирсэн Арктикийн судлаач.
Лиа: Үнэхээр бүх үйлчилгээ байна шүү.
Шон: Энэ үнэхээр гайхалтай байсан. Түүний эрхтэн өвчтөний үтрээнд гацсан.
Лиа: Үгүй ээ, тийм зүйл болсон гэж үү?
Шон: тийм
юм болсон.
Лиа: Үгүй ээ.
Шон: Тийм болсон.
шон: Наашаа ир дээ.

 

Back to episodes Go home