Good doc 5-11 - Гэр Бүл
Сайн Эмч Өмнөх ангид
Парк: : Чамаас болж Нира хагас сохор болсон.
Марк: Сален биднийг хянадаг гэж бодож байна уу?
Лим: Хариуцлага хүлээж эхлэх нь яасан юм?
Марк: : надтай хамтарч бүгдийг зөв болгох боломжтой байсан. Гэвч чи оронд нь барилгыг шатаах хэрэгтэй боллоо.
Лим: : Шүдэнзийг тэр л асаасан
Марк: : Хэрэв энэ тохиролцоог үргэлжлүүлэх гэж байгаа бол намайг устгах хэрэгтэй болно.
Сален :Амжилт хүсье. Учир нь одоо энэ бүхэн чиний асуудал болсон.
Шон: Танд урилга ирсэн.
Ашер: биднийг хуримдаа урихаа больж байгаа юм уу?
Лиа: Бид ойрын хугацаанд хурим хийхгүй байхаар шийдсэн . Бүгдийг цуцалсан.
Жондар: : Чиний инээмсэглэж байгааг харах үнэхээр таатай байна.
Лиа : Бид аз жаргалтай байна. Зүгээр л аз жаргалаа мэдрэхийг хүсэж байна. Амьдралд хангалттай их асуудлуудыг туулсан.
Шон : Бид яг одоодоо амьдарч байна.
Марк Өглөөний мэнд, . Ирсэнд баярлалаа.
Марк: Шинэ захиралын хувьд бид хэцүү цаг үеийг туулсныг хүлээн зөвшөөрмөөр байна. Гэхдээ Сайнт Бонс бол хэзээ ч шошго эсвэл гоёмсог кофе сонголттой холбоотой байгаагүй. Энэ өрөөнд байгаа хүмүүст болон эдгээр хаалгаар орж ирдэг хүмүүст хэрхэн туслах тухай санаа тавьсаар ирсэн. Тиймээс бид хамгийн сайнаараа бүгдийг хийж, өвчтөнүүдийг нэгдүгээрт тавих нь чухал. Та нар дэлхийн түвшний мэс заслын төвд юу хэрэгтэйг мэдэх үү? Дэлхийн хэмжээний мэс заслын эрхлэгч хэрэгтэй. Тиймээс Одри Лимийг эмчийг албан тушаалд нь эргүүлэн томилж байна. Мөн би онкологийн гурван шинэ сувилагч ажилд авах болно. Хэрэв та нар сайн хүн мэдэж байвал надад хэлээрэй, за юу?
Парк: : чамд энэ бүгд зүгээр үү?
Глассман: Одоо хуралдахгүй гэж үү? Хошигнож байгаа юм уу? Түүнээс гадна би эмнэлэгтээ илүү их цаг зарцуулах боломжтой болно.
Марк: Резник, Глассман, та хоёрт хэдэн үг хэлж болох уу? Бид эмнэлгийн гэрээгээ алдсан. Хамгийн том нь. Эмнэлгийн төлөвлөгөө хариуцдаг хүн мэргэжлийн алдаа гаргаснаас болсон гэсэн.
Морг: Нира үнэнг мэдэх эрхтэй
Марк: Энэ туршилтын эмчилгээ байсан нь азтай хэрэг. Тэр шүүхэд гомдол гаргахгүй, Гэхдээ эмнэлгийг хаах байх Намайг уучлаарай. Эмнэлгийг ажиллуулах зардлыг шийдэж чадахгүй байна.
Глассман: Хүмүүст төлж чадхуйц эрүүл мэндийн үйлчилгээ хэрэгтэй. Үүнийг энгэж шийдэж болох уу... Бид чадна, тиймээс хийх ёстой.
Марк: : Яг зөв. Би Бэй Эриа Эмнэлэгийг, тэдний хариуцлагад өөрчлөлт хийхээр зохицуулсан.
Глассман: түр ярилцаж болох уу? Хэрэв төсвийг дахин харах боломжтой бол эмнэлгийг ажиллуулах арга замыг олж чадна.
Марк: мэс заслын өрөөнд завгүй байгаа байх гэж эмээж байлаа. Аарон, чи авьяаслаг мэс засалч. Энэ эмнэлэгт чиний ур чадвар хэрэгтэй.
Глассман: Өө, за. Тэгэхээр, зөвшилцөх талаар ярилцъя. Би долоо хоногт 20 цаг өгье, тэгээд эмнэлгийг ажиллуулах арга замыг олцгооё.
Марк: Тэгээд өсгийн ясны ургалтыг хөлдөөж үү? Харж байна уу? Хэн нэгэнд үнэхээр сайн мэдрэлийн мэс засалч хэрэгтэй .
эм: гэр бүлийн 3н хүн гэмтсэн. Дараагийн түргэн тусламжийн машинаар бусад зорчигчид ирж байгаа.
Лим: парк надтай хамт
Эм: Брайан Лью, 40 настай. эмнэлэгт даралт буурсан. GCS – 10.
Лим: Хэвлийн хөхрөлттэй, Хөл нь ямар байна вэ?
Бид гарынх нь судсыг хадгалж чадах байх.
Парк: Надад судас хавчих хэрэгсэл хэрэгтэй байна.
Эм Хэвийн бус даралттай, GCS 10 байна.
Элейн толгойгоо цохисон. Хоёр удаа бөөлжсөн.
Аарон: Элейн. Глассман эмч байна . Толгой чинь хэр өвдөж байна вэ?
Эм: Маш их өвдөж байна. Охин минь зүгээр үү?
Эр : Тэр аюулгүйн бүсээ зүүсэн байсан. Цээжээр нь өвдөж байгаа, хөхөрсөн байна.
Эм Би энд байна хонгор минь
Лим: Дэлүү нь хагарсан байна. Түүний гэдсэнд ойролцоогоор хоёр литр цус хуримтлагджээ.
Охин: Аавд минь юу болоод байна вэ?
Шон: Битгий яриарай.
Жордан: эмч нар түүнийг эмчилж байгаа.
Шон: зүүн уушгинд амьсгалын чимээ сул байна. Цээжний гуурс хийх шаардлагатай.
Эм: Яагаад? Юу болоод байна вэ?
Шон: Хугарсан хавирга уушгийг нь цоолсон байна.
Аарон: Зүүн хүүхэн хараа өргөссөн.
Ашер: Дотоод цус алдалт уу?
Аарон: Элейн, таны тархины ойролцоо цус алдалт байж магадгүй. Таныг яаралтай хагалгаанд оруулах хэрэгтэй.
Охин: Ээж ээ?
Эм: Би зүгээр ээ, хонгор минь. Бид бүгд зүгээр байх болно. Зүгээр л...
Парк: даралт нь маш хурдан унаж байна.
Лим: Бид түүнийг шууд хагалгаанд оруулах ёстой.
Охин: Ээж ээ.ааваа
Лим: : Дэлүүний судасны амыг хавчлаа. даралт тогтвортой байна.
Парк: Өвдөгнөөс доошхи тайралт дууслаа. Шархны үзүүрийг битүүмжилж, эрүүл болголоо.
Лим: Одоо гарынх нь мэс заслыг эхлүүлээрэй.
Парк: : Түүний гарын судсанд цусны эргэлт алга. Бидэнд Эндрюсын судас сэргээх ур чадвар хэрэгтэй байна.
лим: Хугарсан ясыг засаж, цусны урсгалыг сэргээхийг оролдоорой.
Парк: Энэ тус болохгүй байна.
Лим: Би цус алдалтыг хянаж чадахгүй байна. Даралтыг бууруулахын тулд фасцитоми хий.
Парк: Хэт их дээд хэсгийн гэмтэл байна.
Лим: Эндрюсыг дууд.
Аарон: : Тэрээр SSS хагаралттай байна. Бид үүнийг засахын тулд гавлыг нь нээх шаардлагатай болж магадгүй, гэхдээ би үүнийг хийхийг хүсэхгүй байна. тархины бүрхүүлийн хальс ашиглаж, цус алдалтыг зогсоогоод, хавдар буусны дараа илүү сайн ажилбар хийх боломжтой.
Ашер: Даралт буурсаар байна.
Аарон: : бүрэн битүүмжлэл хийлээ. Цус алдалт байхгүй.
Ашер: бид буруу газраас хайж байгаа байх. Би диастолийн үеийн чимээ сонсож байна. Энэ нь түүний зүрх байх
Аарон: Эхо шинжилгээг бэлдээрэй. Нийгмийн ажилтантай холбогд. Охиныг өнөөдөр ганцааранг нь байлгахгүй байхыг хичээгээрэй. Тэр эцэг эхээ алдах магадлалтай.
Охин: Тэдний байдал ямар хуу байна вэ?
Эм2: эцэг эх чинь мэс заслын өрөөнөөс гарах хүртэл юу ч тодорхой болохгүй.
Шон: Цээжний гуурс амжилттай ажилласан.
Охин: Тэр эмч ээжийн тархинд цус алдаж байна гэсэн. Тэр цусыг зогсоосон уу?
Эм2: Тэд оролдож байгаа. Тэд энэ мужийн хамгийн шилдэг мэдрэлийн мэс засалчид
Охин: аавын хөлийг эмчилсэн үү?
Эм2: : Одоохондоо мэдэхгүй байна. Би бүх хариултыг мэдэхгүй байнаа, сандарч байгааг чинь ойлгож байна.
Охин: Би зүгээр л юу болж байгааг мэдэхийг хүсэж байна.
Шон: аавын чинь хөлийг аврах боломжгүй байх. Түүнд хүнд дэлүүний гэмтэл байсан ,энэ нь ноцтой дотоод цус алдалт, гиповолемик шок үүсгэсэн. Түүний дэлүүг авах нь цус алдалтыг зогсоож магадгүй, гэхдээ үгүй бол бөөрийг нь ч бас авах шаардлагатай байж магадгүй. гарынхаа доод хэсгийг ч алдах эрсдэлтэй байна
Эм2: Мөрфи эмчээ, Исла бид хоёр түр ярилцах хэрэгтэй байх.
Охин: Зүгээр дээ. Та үлдэж болно. Та явж болно. Надад ярьсанд баярлалаа.
Эм2: итгэлтэй байна уу, за тэгвэл бид эргээд ярилцая, сувилагчид дугаараа үлдээчихье
Охин: ээж аав минь... үхэж магадгүй юм уу?
Шон: Тэдний гэмтлээс хэн нэг нь амьд үлдэх эсэхийг хэлэхэд одоогоор хэтэрхий эрт байна.
Жордан: : Би түүний өвчтөнүүдийг хянана, шөнийн сувилагч, Жонс-ийг гаргахад бэлэн гэж хэлсэн.
Шон: 4С тасгийн гэдэсний түгжрэлтэй өвчтөн, хий нь гарсан уу?
Жордан: Сувилагч нар түүнийг яагаад гаргахыг хүсэж байна гэж бодоов?
Охин: : өлсөж байна. Сувилагч надад сэндвич өгсөн ч дотор нь даршилсан өргөст хэмх байна. Энэ муухай амттай юм.
Шон: тийм байна гэж үү ?
Охин: Өөр зүйл авч өгөөч, гуйя.
Жордан: Би 4C өрөөний яриа ихтэй хүнийг гаргах ёстой.
Шон: сувилагчаа , Энэ өвчтөнд даршилсан өргөст хэмхгүй идэх юм олж өгөөч.
Эр: тэгье
Жордан: Тэр өлсөөгүй. зүгээр айж байгаан. ганцаараа байгаа мэдрэмжийг мэдрэхгүйн тулд чамтай хамт баймаар байгаа.
Шон: Эмч нар мэргэжлийн зарчимаа баримтлах ёстой.
Жордан: Хялбархан, яагаад гэвэл чи өвчтөнүүдэд ойртохгүй . Энэ бол бидний ажлын хамгийн урамтай хэсэг гэж би боддог.
Шон: Хамгийн бага зүсэлттэй судасны бичил мэс засал бол хамгийн урамтай нь. Би аль хэдийн түүний уушгины хийдэлтийг эмчилсэн. Тэр зүгээр.
Марк: : Далны доорх артерийн судас гэмтсэн байна.
Парк: Тийм ээ, мөн гарны мэдрэлийн сүлжээ ч гэмтсэн.
Парк: Чи дахин дарга болж байгаадаа баяртай байгаа байх гэж бодсон юм.
Лим: Анхнаасаа хэзээ ч алдаж болохгүй байсан ажлаа буцааж авахад хэт баярлах хэцүү юм байна. Чи тэр үед баяртайгаар хүлээн авч байсан шүү дээ.
Парк: Даралт тогтвортой болж байна.
Марк: Харин гар маш хүнд байна. Доод судасны урсгал байхгүй, мэдрэл гэмтсэн, гар нь цусан хангамжийн дутагдлын шинж тэмдэгтэй . үүнийг аврах боломжтой гэж бодож байна. Би түүний цээжийг нээж, судасны хавсралт оруулахын тулд ойрын судастай холбогдох хэрэгтэй байна.
Лим: Энэ бол том, удах мэс засал бас ноцтой цус алдалтын эрсдэлтэй.
Марк: Тийм ээ, гэхдээ энэ нь түүний гарыг аврах боломжтой.
Лим: Тэр аль хэдийн бусад гэмтлээсээ хэт их цус алдсан байна. Бид гарыг нь тайрах шаардлагатай.
Хэрэв бид тайрвал, тэр халдвараас болоод үлдсэн гарныхаа хэсгийг алдаж болзошгүй.
Эм: Уучлаарай, дундуур нь ороод. Доктор Лим, Элейний зүрхний хавхлаг ихээхэн гэмтсэн байна. Бидэнд гэмтлийн мэс засалч хэрэгтэй..
Марк: Яваарай. Пак гэдсийг нь оёж чадна.
Лим: Гарын үлдэгдэл дээр вакуум боолт тавьж, хагалгааны дараа антибиотик хэрэглээрэй.
Шон: юу хийж байна вэ?
Морг: Бодолоо төвлөрүүлэх дасгал хийж байна.
Шон: Би… энэ юу гэсэн үг болохыг мэдэхгүй байна.
Морг: Энэ нь чамайг ядрахад, төвлөрөхгүй байх, бухимдахгүй, хэт сулидсан үед тусалдаг.
Шон: одоо ч ойлгохгүй байна.
Морг: Чи одоо ч бодолоо төвлөрүүлж болно. Хуримынхаа төлөвлөгөөнөөс салж, Леатай одоогыхоороо байхыг хэлж байгаа юм.
Шон: Өө. Үгүй ээ, Леа бид хоёр одоо ч хуримаа хийхээр төлөвлөж байгаа. Бид зүгээр л энэ мөчийг сайхан өнгөрүүлж байна.
Морх: Сайн байна шүү. Би төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөтэй байж... төлөвлөгөөг дагах дуртай. миний алимнаас идмээр байна уу?
Шон: Чи их хачин аашилж байна.
Жордан: Ислагийн гемоглобин 9 болсон, цээжний гуурсанд нь цус байна.
Шон: энэ сайн зүйл биш.
Жордан: Асуудал хаана байгааг олж мэдэхийн тулд бид хэдэн шинжилгээ авна. Энэ огт өвдөхгүй.
Охин: Тэгвэл та цус алдалтыг зогсоож чадах уу?
Шон: Магадгүй. Гэхдээ өвдөхөөр зүйл хийх шаардлагатай болж магадгүй. M.R.I хийхээс өмнө үүнийг авч хаях хэрэгтэй.
Охин: Үгүй ээ, чадахгүй.
Шон: Энэ бохьны цаас
Охин. Энийг аав минь өгсөн юм. Энэ надад ивээл индранил чулуу гэж төсөөлдөг учир нь бид худалдаж авч чадаагүй. Тиймээс аав минь үүнийг хийж өгсөн. Тэр үүнийг "орлуулагч" гэж нэрлэсэн.
Жордан: Энэ үнэхээр сэтгэл хөдөлгөм юм.
Шон: MRI маш хүчтэй соронз юм. Энэ таны бохьны цаасан бөгжийг эвдэж, хурууг тань түлж мэднэ.
Охин: үүнийг хаяхгүй гэж амжаач
Шон: амлаж байна. За.
Лим: Тэр аортын хавхлагаа гэмтээсэн байна. Бид түүнийг нээж хагалгаа хийх хэрэгтэй.
Аарон: Тархины цус алдалттай үед CP тойрох нь ерөнхийдөө сайн сонголт биш.
Лим: Түүнд ажиллагаатай хавхлага хэрэгтэй.
Аарон: : Түүнийг ургамал болгохгүйгээр хэрхэн аврах аргыг олох хэрэгтэй. Би чиний мэргэжлийн мэдлэгийг ашиглах гэж энд авчирсан. Эсвэл би өөрөө үүнийг шийдэхийг хүсэж байна уу?
Лим: Бууж өгч, бусдаар асуудлыг шийдүүлэх нь манлайлал биш.
Аарон: бид зүрхний хавхлагын талаар ярьж байна гэж бодсон юм.
Лим: Этикуэр компанийг авах үед чи зүгээр л гарч, диваажин руу явсан. Чамайг хэцүү үеийг туулж байсныг мэднэ, гэхдээ бид ч бас энд хэцүү үеийг даван туулж байсан. Шон асуудал болоогүй л бол чи үүнийг шийдэх гэж оролдохгүй байсан.
Аарон: намайг Шонд үзүүлсэн тууштай байдлынхаа төлөө уучлалт гуй гэж байгаа юм уу? Энэ тус болохгүй.
Лим: Би тэгэхийг хэзээ ч хүсэхгүй. Бусад хүмүүс чамд хэр хамаатайг л ойлгоогүй байсан байна. Түүний зүрхийг дэмжихийн тулд аортын шахуурга суулга .Энэ нь надад хавхлагыг засахад бага зэрэг цаг гаргаж өгнө.
Шон: Цээжний гэмтэл түүний уушгины артерийг гэмтээсэн байна. Цус алдалтыг зогссон ч артери нь ямар ч үед дахин цус алдах эрсдэлтэй.
Жордан: яаж түүнд хүрэх вэ? Энэ нь амин эрхтнүүдтэй ойрхон байна.
Шон: Цээжний хөндийг нээн, ойр эрхтэнүүдээс тусгаарлахад бэлдэх, судас тусгаарлах, судасыг сэргээх хагалгаа хийх хэрэгтэй.
Жордан: Энэ жижиг гэмтэлд зориулсан том хагалгаа.
Шон: Энэ дахин гэмтэхтэй адил эрсдэлтэй. Бидэнд илүү аюулгүй төлөвлөгөө хэрэгтэй. Надад байхгүй юм байна . Үүнийг олоход цаг хэрэгтэй байна. Хэрэв тэр дахин цус алдсан тохиолдолд түүнийг цаг үргэлж хянах шаардлагатай болно.
Жордан: Исла эцэст нь Мёрфи эмчээр бага зэрэг цаг гаргуулж авах бололтой.
Охин: дууссан уу?би уйдаад байна.
Лиа: найз чинь хэн бэ?
Шон: Тэр миний найз биш. Тэр миний өвчтөн. Исла Лю, 10 настай эмэгтэй, зүүн уушгины артерийн хэсэгчилсэн аневризмтай. Тэр цус алдахгүй гэдгийг баталгаажуулахын тулд нямбай хянах хэрэгтэй. Энэ миний сүйт бүсгүй Леа. Мэдээллийн технологийн хэлтсийн дарга. Тэр өөрөө ярих байх гэж бодож байна.би дэмжиж өгнө өө. Тэр их ярьдаг.
Охин: тиймээ тэгдэг . бөгж чинь хаана байгаа юм ? тэр чиний сүйт бүсгүй гэсэн биздээ ?
Лиа : Би түүнд гэрлэх санал тавьсан, тухайн үед гэнэт шийдсэн зүйл байсан болохоор бөгж байхгүй.
Охин: маг шинэлэг юм.
Охин: өмнөх найз залуудаа би өөрөө санал тавьж байсан, гэхдээ бүтэлгүйтсэн. Хурим тань хэзээ болох вэ?
Бид товлоогүй байгаа.
Охин: бялуугаа сонгосон уу? Миний авга эгч улаан хилэн бялуу захиалсан. Үнэхээр амттай байсан. Тэгээд даашинз нь их урт байсан. Үүнийг " Арын чимэглэл" гэж нэрлэдэг. Чамд тийм юм байгаа юу?
Шон: Арын чимэглэл бүхий даашинзанд хөл алдаж унах, ортопедийн гэмтэл авч болзошгүй.
Лиа: Би Арын чимэглэлтэй даашинз хүсэхгүй байна.
Охин: Чамд бялуу ч байхгүй, бөгж ч байхгүй, даашинз ч байхгүй, бас болзоо ч байхгүй юу?
Шон: Бидэнд бялуу байгаа.
Охин: Тэгвэл яагаад түүний сүйт бүсгүй болсон юм? Энэ зүгээр л найз залуу, найз бүсгүй шиг биш үү? I.T. гэж юу вэ?
Лиа: I.T. гэдэг нь "мэдээллийн технологи" гэсэн утгатай, тиймээс би ихэнхдээ компьютер дээр ажилладаг.
Лим: P-8 руу урсгалыг нэмэгдүүлээд зүрхнийх нь CT зурагийг аваарай. Бидэнд хавхлагын хэмжээ хэрэгтэй.
Марк: Надад сайхан мэдээ байна. Би Брайнгийн гарын цусны урсгалыг сэргээсэн.
Лим: түүнийг тайрах ёстой байсан шүү дээ.
Марк: түүний цээжийг нээгээгүй. судасуудыг нь эгэмний доороос сэргээн зассан. Одоо ч гэсэн том эдийн гажигтай байгаа, гэхдээ үүнийг эдийн хавтас ашиглан нөхнө. Би мэдрэлийн сайн мэс засалчийг мэднэ.
Лим: Дахиж хагалгаа хийх үү? дахин цус алдаж магадгүй.
Марк: Би үүнийг зохицуулж чадна.
Лим: цус шилжүүлсэний дараа бүлэгнэлтийн асуудал гарах эрсдэлийн талаар юу хэлэх вэ? гарыг нь тайрах нь түүний амийг аварч чадах цорын ганц арга.
Марк: Хоёр мөчөө алдана гэдэг бол сүйрэл. харьцангуй жижиг эрсдэлээс зайлсхийх маш өндөр үнэ цэнэ.
Лим: Гэхдээ энэ бяцхан охинд жижиг зүйл биш, өөрийнхөө үзэл баримтлалаас болж түүнийг өнчрүүлж болзошгүй.
Марк: Энэ үнэхээр хатуу шийдвэр байна, ялангуяа сая чамайг болон бидний хамтрагчдыг амиа хорлох эрсдлээс аварсан гэдгийг бодоход.
Лим: Сүүлчийн мөчид ёс суртахууны луужингаа олсныхоо төлөө медаль хүсэж байна уу?
Марк: хэрэгтэй үед би тэнд байсан.
Лим: хүүхэд нас барсны дараа ч түүний хүсэлтийг биелүүлж, нөхцөл байдлыг ашиглах хариуцлагатай боллоо.
Марк: Би энэ хүний гарыг аврах хариуцлагаа биелүүлнэ .
Парк: Чи одоо хүүхдүүдээс хулгай хийж байна уу?
Морг: энэ зүйлс миний дадлагын эхний жилээс л энд байсан , Чи олны хяналтанд байх ёстой биш үү?
Парк: Би энэ гэмтлийн эмчилгээнээс болоод завгүй Байгаа. Чамайг намайг орлохыг хүсэж магадгүй гэж бодсон. Энэ хуралыг Фарбер эмч удирдаж байгаа. Тэр Гүйцэтгэх үйл ажиллагааны дарга.
Морг: Явах хэрэгтэй боллоо. Гэхдээ намайг бодсонд баярлалаа.
Шон: дээд хэсгийн цусны урсгалыг таслахгүйгээр хуурамч аневризмийг хэрхэн тайрах вэ?
Парк: Судас тойрох мэс заслын талаар юу хэлэх вэ?
Шон: Исла 10 настай. Тойрсон артери түүний уушгитай хамааралгүй. Чи Леа бид хоёрыг зүгээр л найз залуу, найз бүсгүй гэж бодож байна уу?
Парк: Үгүй
Шон: Би ч бас тэгж бодохгүй байна. Гэхдээ бид хуримаа төлөвлөөгүй бол юу хийж байгаа хэрэг вэ?
Парк: Шон, хурим бол зүгээр л билэг тэмдэг. Маш сайхан, маш үнэтэй, гэхдээ жинхэнэ тогтвортой байдал бол өдөр бүр нэгэндээ тууштай байхыг шаарддаг.
Шон: Би юу хийх ёстой вэ?
Парк: Леа та хоёр үүнийг ойлгож, шийдэх хэрэгтэй.
Шон: Нас ахих тусам хүмүүс юу ч мэддэггүй юм шиг санагдаж байна.
Парк: Энэ магадгүй үнэн. Ислагийн аневризмд судасны доторх бөглөлтийг авч үзсэн үү?
Шон: Таны эмнэлгийн зөвлөгөө ,хувийн зөвлөгөөнөөс чинь хавьгүй дээр юм байна.
Марк: тогтоодогч татагч.
аароН: Миний мэдрэлийн хэсгээс хол байгаарай, гуйя.
Марк: Надад судасны илүү сайн харагдац хэрэгтэй байна.
Аарон: Энэ булчинд мэдрэл хэрэгтэй байна.
Марк: Клиникээ хаах гэж байгаа чинь надад таагүй санагдаж байна, гэхдээ бид гэрлээ асааж чадахгүй бол хэнд ч тусалж чадахгүй.
Аарон: Энэ нь хэн нэгэнд туслах тухай биш. Энэ нь чамайг ширээн дээр хөлөө тавьж чадах эсэхийг батлах тухай юм.
Марк: Чи намайг том ажил хүсэж байгаад дурамжхан байна, гэхдээ чиний энэ ажилдаа үл тоомсорлосон хандлага биднийг Этикуэрт эргэлзүүлсэн.
Аарон: Мэдрэлүүд холбогдсон.
Марк: Сэргээн зассан ч судас хагарсан байна.
Аарон: намайг хийх үү гэж байна уу
Марк: Үгүй, би өөрөө хийнэ.
Шон: Эмболизаци багахан хугацаанд хийгдэнэ. Энэ нь таны цээжинд дахин цус алдахаас сэргийлэх ёстой. Парк чиний буруу гэж бодож байгаа. Леа одоо ч миний сүйт бүсгүй хэвээрээ, харин хурим бол зүгээр л билэг тэмдэг.
Охин: Бэлгэдлүүд бол маш чухал зүйл. Тэд бидэнд юу чухал болохыг сануулдаг. Энэ бол миний батламжийн загалмайг буцаахыг хүссэн үед ээжийн минь хэлсэн үг.Тэгээд тэр мөнгөөрөө чихээ цоолуулахыг хүссэн юм.
Шон: Хэвт дээ. Би мэдээ алдуулагч тарьж эхлэх хэрэгтэй.
Охин: Би тариурт дургүй. одоо ч тариа хийлгэх болгонд ээжийнхээ гарнаас барьдаг.
Шон: Чи миний гарыг хүссэнээрээ чанга базаж болно. Би Леа жирэмсэн байхад энэ дээр дадлага хийсэн.
Охин: Та хоёрт хүүхэд байгаа юм уу?
Шон: Үгүй ээ.
Охин: Яагаад?
Шон: Хүйс нь бөглөрсөн байсан. Хүүхэд нас барсан. мэдээ алдуулагч тарьж байна. Одоо миний гарыг тавьж болно.
Охин: бараг өвдөөсонгүй ш дээ. ажилдаа үнэхээр сайн юм байна.
Жордан: Исла, эмч нар ээжийг чинь харж байгаа, харин аав чинь хагалгаанаас гарсан. Тэр хөлөө алдсан, гэхдээ зүгээр болноо. дуусмагц нь түүнтэй уулзаж болно.
Охин: түүнтэй уулзмааргүй байна.
Аарон: Элейний тархинд шингэн хуримтлагдсан байна.
Ашер: 75 миллиграм маннитол. Энэ нь даралтыг бууруулна гэж найдаж байна.
Аарон: Элейнд шунт хэрэгтэй. Түүний зүрх үүнийг даах уу?
Лим: Зөвхөн шахуургаар амьд байлгаад зогсохгүй, бас өөр асуудал байна. Түүний амьсгалын хоолойнд том цууралттай байна, тэр ямар ч үед амьсгалаа алдаж магадгүй.
Аарон: Амьсгалын хоолойг сэргээх мэргэжилтэн таньдаг уу?
Лим: Захиралруу залгах цаг боллоо.
Морг: Энэ бол Дональд Адлер. сүүлийн хэдэн долоо хоногт цээжний өвдөлттэй байсан.
Эр: Би зүгээр ээ. Хүү минь намайг эмчид үзүүлэхээр авч явах болно
Морг: аль хэдийн гурван удаа хойшлуулсан эмч үү? түүний ерөнхий эмчтэй нь холбогдох гэж оролдсон ч бүтсэнгүй. Бид титэм судасны өвчнийг эмчлэх хэрэгтэй.
Эр: Чиний өвчтөн үү? Тэр бол миний асрах газартай хамт шатар тоглодог хамтрагч. Би түүнийг дараалан гурван удаа хожсон.
Парк: Гайхалтай юм. Тэр намайг дандаа хожчихдог шүү.
Марк: Тэр чамаас хавьгүй сайн.
Эр: Энэ хэр удаан үргэлжлэх вэ? Бид өнөөдөр гар урлалын хичээлтэй. Тэр бидэнд декупаж хийхийг зааж байгаа.
Парк: За, таны зүрхний CT зураг авъя. Ноён Адлерийг өмсгөлдөө оруулж өгөөч. Чи миний найз бүсгүйтэй их адилхан юм, гэхдээ тэр декупаж хийдэггүй. Тэр декупаж хийдэг хүмүүсийг шоглодог.
Морг: Тэр нэлээн ааштай хүн бололтой.
Лиа: Сайн уу. Би үүнийг Ислад зориулж авсан. Тэр хэр байна ?
Шон: Сайн уу. түүний цээжинд байгаа судсыг эмболизаци зассан эсэхийг шалгахын тулд лабораторийн хариуг хүлээж байна.
Лиа: сэтгэл санааны байдлыг нь асуусан юм.
Шон: Тэр аавтайгаа уулзахаас татгалзсан.
Шон: Бид яагаад гэдгийг нь мэдэхгүй байна.
Лиа: тэгхээр , чи мэдэхгүй байгаа гэж үү?
Шон: Намайг лабораторид байхад жордантай ярьсан . магадгүй хуримын өдөрөө дахин товлох хэрэгтэй байх 6 сарын 8 ?
Лиа: Яагаад яг одоогоо сайхан өнгөрүүлэхээ мартчихав?
Шон: Би сайхан өнгөрүүлж чадахгүй байна.
Лиа: За.
Шон: Бид төлөвлөгөөтэй байсан. Одоо төлөвлөгөөтэй биш, Чи үүнийг хүлээн зөвшөөрч байгаа бол би биш.
Лиа: Шони. Бид үүнийг шийднэ,
Шон: Яаж?
Лиа: одоохондоо мэдэхгүй байна.
Шон: Одоо хэнд ч сайн зөвлөгөө байхгүй.
Жордан: Ислa надтай ярьдаггүй.
Шон: Бид нийгмийн ажилтанд мэдэгдэх хэрэгтэй.
Жордан: Тэр нийгмийн ажилтантай уулзахгүй, Шон: Ислa чамд л итгэдэг.
МАРК: Би трансервикал аргыг ашиглаж болно амьсгалын замыг дахин бүтээхэд.
ААРОН: Хэрэв чи түүний холбоосыг хаавал, тархиных нь шингэний урсгал алдагдах болно.
ЛИА: түүний дээр хепариныг хийх хэрэгтэй тэгэхгүй бол зүрх нь ажиллах боломжгүй болно.
ААРОН: Хэрэв би туннель тавьж хепарин хэрэглэхгүй.
МАРК Хүзүү дээр нь ажиллаж байхдаа биш. Нэг буруу хөдөлгөөн хийхэд тэр насан туршдаа трахеотоми хийлгэх шаардлагатай болно.
Аарон: Хэрэв дахин цус алдаж, түүний сагиттал венээс, тархи нь үхжих болно.
Лим: : тэр зүрхний бүрэн дутагдалд орвол, үхэх болно.
мАРК: За. Амьсгалын зам бол чухал. Хэрэв энэ нь аюулгүй болбол, хавхлагыг засаж болно.
лим: : Эсэргүүцэж байна уу?
Марк: Бид...
ашер : Элейн-ийн насос ажиллахгүй боллоо. Тэр зүрхний бүрэн дутагдалд орсон. Би хагалгааны бэлтгэл хийлээ
Шон: Энэ бол маш нарийвчилсан морины зураг байна.
Охин: Энэ миний нохой, Абигайл.
Шон: Тэр морьтой төстэй харагдаж байна.
Охин: аав их өвдөж байгаа юу ?
Шон: Үгүй. Тэр маш хүчтэй наркотик хэрэглэж байгаа. яагаад түүнтэй уулзмааргүй байгаа юм? Түүний биөийг боолтоор боосон, тиймээс чи ямар ч… Цус эсвэл эд эс, яснуудыг харахгүй.
Охин: Би үүнээс айгаагүйэ .
Шон: За.
Охин: Би суудалны араас өшиглөж байсан. Жолоочийн суудлыг, аав минь үүнд дургүйн хүрээд . тэр миний найрал дууны тоглолтыг орхиж явсан, би тэрнд нь уурлаад, тэгээд би түүний суудлыг өшиглөсөн юм. Тэр надад боль гэж хэлсэн ч би өшиглөсөөр, өшиглөсөөр байсан. Тэгээд тэр эргэж хараад, боль гэж хэлсэн. Тэгээд ээжийн орилохыг сонссон, тэнд эмнэлгийн машины чимээ дугарч байсан, тэгээд бид энд. Тэр намайг үзэн ядах болно, би хувиа хичээсэн, тэнэг энэ бүгд миний буруу байсан. Энэ бол...
Шон: Стив ахын үхэлд би буруутай ,. Гэхдээ энэ нь бас Стивийн буруу. Тэр галт тэрэгний дээр нуугдах санаа гаргасан юм. тэгээд унасан. Тэр хүзүүгээ хугалсан.
Аав чинь замаа харалгүй , улаан гэрлээр явж , хажуу замынхаа аюулгүй байдлыг анзаараагүй . Эдгээр зүйлс чиний буруу биш. Тэгсэн ч, тийм байлаа ч… аав ээж чинь , магадгүй одоо ч чамайг хайрлах байх, Та нарын хамтдаа хуваалцсан дурсамж эцэг, эхийн холбоог бий болгодог окситоцин дааврын хамтын нөлөөллийн улмаас.
Гэхдээ миний хувьд, энэ нь хангалттай биш. Миний аав ээж надад дургүй.
Охин: ахын тань хувьд харамсаж байна. Бас аав ээж чинь . бас таны хүүхдийн тухайд. Танд олон муу зүйл тохиолдсон байна.
Шон: Миний амьдралд олон сайхан зүйл ч тохиолдсон.
Охин: За. аавтайгаа уулзмаар байна.
Шон: Амьсгалын аппрат хэрэгтэй байна
цээжнээс нь цус алдаж байна!
Жордан: Цусны даралт 65 байна.
Шон: Дахиад нэг цус хийгээрэй.
Жордан: хагалгаа хийх хэрэгтэй,
Шон. түүний гуурсан хоолойг гэмтээж, амьсгалын замын архаг асуудал үүсгэж, эсвэл уушгины артерийг нь таслах эрсдэлтэй. Тэр цус алдаж магадгүй.
ЖОРДАН: Хэрэв одоо хагалгаа хийхгүй бол тэр нас барна.
ШОН: Хагалгааны өрөөг бэлдээд, Лим эмчид мэдэгдээрэй.
Морг: Тэр хөгшин хүн, ангиопластик, стент хийх шаардлагатай.
Парк: Чи хүний ам аварчихсан байж магадгүй.
Морг: Би гар урлалын хичээлээсээ хоцрох нь.
Парк: Энэ Нирагийн тухай юу? Чи нэг буруу шийдвэр гаргасан. Гэхдээ чи муу хүн биш шүү дээ.
Морг: чи өнгөрсөн долоо хоногт тэгж хэлээгүй дээ.
Парк: Би арай хэтрүүлж хүлээж авсан байх.
Морг: Би насан туршдаа өглөө бүр дэлхийг эзлэхийг хүсдэг байсан, гэтэл би хэн нэгнийг гомдоож, бараг л бүхнийг алдсан… Бараг бүхнийг алдчих шахсан. Тиймээс одоо би сайн санаа бодлыг хөгжүүлж, тийм муу байхаа болино.
Парк: Хэрэв чи бясалгах, сайн дурын ажил хийх, хөгшин хүмүүсийг аврахыг хүсэж байвал хийлдээ. Гэхдээ өөр хүн шиг болж өөрчлөгдөх хэрэггүй. Тэгвэл чамайг санах болно. Дэлхийд өглөө бүр дэлхийг эзлэхийг хүсдэг хүмүүс хэрэгтэй. Тийм хүмүүс саран дээр бууж, хорт хавдрыг эмчилдэг… Хөгшин, ааш муутай эрчүүдийг йяаралтай тусламжид авчирдаг.
Морг: Гэхдээ замдаа гэмгүй хүмүүсийг хохироодог.
Парк: Тийм ээ, тэр хэсгийг л хийхгүй байгаарай. Би чамд сануулахын тулд хажууд чинь байна. Би тэр хөгшинд зориулж өрөөг бэлдье.
Лим: Илүү удсан бол тэр зүрхний шигдээс болох магадлалтай байж .
Марк: Амьсгалын гуурс аюулгүй. Үргэлжлүүлээрэй.
Лим: Катетерийг нэмж аорт руу шилжүүлж байна.
Аарон: хүчилтөрөгчийг багасгаарай.
Марк: Хүзүүний булчинг татаж...
Аарон: За, хэрэггүй ээ, би өөрөө хийе.
Марк: Тэр хүүхдийн үхлээс хийш унтаж чадахгүй байгаа . Одоо ч гэсэн тийм байна. Тэр үед би хатуу байр суурьтай байх ёстой байсан. Гэхдээ Сален, тэр шөнөжин унтаж чадаагүй гэсэн.Тэр өөрчлөлтүүдийг хийхээ амласан. Дахин ийм зүйл болохгүй гэдгийг амалсан. түүнд санаа тавьдаг байсан учраас түүнд итгэсэн. Маш их. Гэхдээ анзаараагүй байж. Би илүү эрт хөдлөх хэрэгтэй байсан юм байна . Учир нь энэ газар миний гэр. Харин та нар бол миний гэр бүл. Бид хамтдаа энэ эмэгтэйн зүрхийг эмчлээд . Түүний тархи, хүзүүг ч бас. Бид өөрсдийн өвчтөнүүдийнхээ төлөө гайхалтай зүйлс хийж чадна… Хэрэв бид эхлээд өөрсдийгөө хөнөөчихгүй л бол.
Аарон: Шунт суулгасан. амьсгалын гуурсан орж болно.
Лим: Тэр муудаж байна.
Эм: Кейн эмч 20 минутын дараа энд ирнэ.
Лим: Бидэнд 20 минут байхгүй.
Шон түүний цээжийг одоо нээх ёстой. Хагалгаанд байгаа эмч нарийг дууд.
Лим: Тэр маш хүнд зүрхний цохилтын алдагдалтай байгаа ч хавхлага зөв байрласан байна.
Аарон: Минутад хоёр миллилитр тархины шингэн гадагшуул. Энэ нь надад арван минут өгнө. Би дамжуулах хавхлагыг аваад,
Лим: Түр зуурын зүрхний хэмнэгч суулгана. Гэхдээ түүний зүрхний цохилт яагаад унаж байгааг мэдэхгүй л байна.
Марк: Би мэдэж байна. Амьсгалын хоолойн гэмтэл түүний хүзүүний артерийг дарсан байна. Энэ нь түүний зүрхний цохилтыг бууруулж байна.
Аарон: Татагчийг авчих.
Лим: Атропин хий.
Марк: Туслахгүй байна. Зүрхний цохилт 30 хүрэхгүй байна. зүрх нь зогсох гэж байна. Хүзүүний артерийг суллах гэж оролдъё.
Эм: Шонын хагалгаанд та 3ийн нэг нь хэрэгтэй байна. Ислагийн уушгины судас тасарсан байна. Тэр цээжийг нь нээж байна.
Mark: Надад арван минут хэрэгтэй. Шонд өөрийн бүх чадвараа ашиглаж түүнийг амьд байлга гэж хэлээрэй.
Эм: Андрюс арван минутын дараа энд ирнэ.
Шон: Би цус алдаж байгаа судсыг оллоо. Хэрэв би уушгины артерийн ойролцоо хавчих юм бол гэмтэл нь нэмэгдэж, тэр цус алдана. Хэрэв би хярхагтай хэт ойртвол уушгины шигдээс үүсгэж магадгүй. Тэр насан туршдаа амьсгалын аппараттай болох шаардлагатай болно. Надад Андрюсын тусламж хэрэгтэй.
Эм : Тэр цочролд орж байна.Чи үүнийг чадна, Шон.
Шон: Надад Метц хайч, тогтворжуулагч оёдол, зүү баригч хэрэгтэй.
Эм: Цусны даралт нэмэгдэж байна.
Марк: Сайн байна, Мёрфи эмчээ. Би үргэлжлүүлэх үү?
Шон: за.
Ээж: Бид бүгд зүгээр болох болно.
Шон: Хэдэн долоо хоногийн турш цээжиндээ өвдөлт мэдрэхээс бусад нь. бас хуурамч аневризми дахих 1%-ийн магадлалтай. Гэхдээ тийм ээ, та хоёр магадгүй зүгээр байх болно.
Аав: Танд баярлалаа, Мёрфи эмчээ.
Жордан: Бид та бүхэнийг түр орхий
Шон: Би үүнийг алга болгоогүй.
Охин: Танд баярлалаа, Мёрфи эмчээ.
Жордан : Хувийн харилцаа тийм ч муу биш шүү дээ, тийм үү?
Шон: тийм биш. Тэд тийм ч муу биш байгаагүй ээ. Гэхдээ би дахиж хийхийг хүсэхгүй байна. гэртээ харих хэрэгтэй байна.
Морг: Би клиникийг аварч чадна гэж бодож байна.
Марк: Резник эмчээ, өнөөдөр урт өдөр байлаа.
Морг: Би түргэн ярьдаг. Хөгшин хүмүүсийн тухайд. Тэдэнд хамгийн их анхаарал хэрэгтэй байдаг ч хамгийн бага боломжтой байдаг. Асрамжийн газруудад зориулсан цахим эрүүл мэндийн үйлчилгээ. Би саяхан 100,000 долларын ангио шаардлагатай өвчтөнийг Medicare-ээр бүрэн төлүүлж авчирсан. Энэ нь дангаараа гурван даатгалгүй өвчтөний зардлыг нөхөх болно.
Марк: Энэ сайхан санаа, гэхдээ асуудал нь санаанд биш.
Морг: Би мэднэ. Би алдаа гаргасан...
Марк: Тэгээд дараа нь бас нэг алдаа гаргасан. Чи бүх боломжоо алдсан.
Морг: мэдэж байна. Тиймээс Глассман эмч клиникийг хариуцах ёстой. Би одоохондоо бэлэн биш, гэхдээ бэлэн болно. Нэг л өдөр. энэ газрыг аваръя гэж байгаа бол над шиг хүмүүс хэрэгтэй болно. бас миний зөв гэдгийг ч мэдэж байгаа, Учир нь би өглөө бүр дэлхийг эзлэхийг хүсдэг.
Лиа: Энэ бүх зүйл юу вэ?
Шон: Би чамд нэг юм бэлдсэн. Би өөрөө хийсэн. Леа Дилалло......чи надтай хамт , окситоцины холбоог үүсгэх үү… ...мөн насан туршдаа намайг хайрлах уу?
Лиа: Мэдээж.
Шон: Энэ бол орлуулагч.
Лиа: гоё юмаа.
Аарон: Чи миний ажлыг булааж авсны дараа би энд нэг хаа нэгтээ шил виски үлдээсэн.
Лим: Чи миний бүх хийжүүлсэн усыг уучихсан уу?
марк: Хойд талд өргөст хэмхтэй нэг үлдсэн байгаа. Тэд үнэхээр муухай амттай.
Лим: Энэ цангаа гаргадаг, бас амттай.
Марк: бид санал нийлнэ бас нийлэхгй.
Лим: Тийм ээ.
Аарон: Олчихлоо.
Марк: Яагаад болохгүй гэж?
Back to episodes Go home