Good doctor S5 9

 

Good doc 5-9 Ура, Хөгжилтэй Адал Явдал

 

 

Лиа: Чамд буйдан байгаа биз дээ?

Жордан: ммхмм

Лиа: Баярлалаа.

Марк:  өглөөний мэнд.

Лим: Сален чамд хэлээгүй гэж үү?

Марк: Тэр намайг Мэс заслын дарга болгосон.

 

Морг: Доктор Парк, энэ бол Жо. Тэр хүү Кодигоо тэргэнцэрт нь суулгах гэж байгаад уначихсан.

Хүү: Би аавдаа хэтэрхий томдсон байна.

Эр: Үгүй дээ, хөөе.

Морг: Кодид Кабуки синдром оношлогдсон.

Парк: Чи бас бэртсэн үү?

Хүү: Би зүгээр. Зүгээр л аавд туслаарай.

Эр: Кабукигийн талаар мэдэх үү?

Парк: Мэдрэлийн булчингийн сулралтай холбоотой удамшлын эмгэг, зүрхний эмгэг, оюуны хоцрогдолтой…

Морг: Кодигийн хувьд удаан хугацааны гипогликеми байдаг. Жо бол гуравдугаар зэргийн эгэмний хугаралтай. мөн мөрний мултралтай.

Эр: Ээ, энэ харагдаж байгаагаасаа тийм ч хүнд биш.

Парк: Чи өвдөж байна уу?

Эр: Энэ муу зүйл үү?

Морг: Магадгүй мэдрэлийн гэмтлийн шинж тэмдэг байж магадгүй.

Парк: Бид хэдэн хавтан, эрэг ашиглана. Чиний эгэмний ясыг тогтворжуулахын тулд. Үүний хажуугаар яагаад чамд өвдөхгүй байгааг олж мэднэ.

Хүү: Чи зүгээр үү?

Эр: Тийм ээ. Би эргэж ирнэ, Код. Сүүлийн хэдэн жил бид хоёр л байсан.Гэхдээ бид нэг баг

Хүү: Хамгийн шилдэг баг. Баяртай, аав аа.

Эр: Удахгүй уулзъя, хүү минь.

Жордан: Хэрэв би жаахан сандарсан байвал уучлаарай. Би таны маш том шүтэн бишрэгч.

Эм: Тэгэхээр надад нэг үлдсэн гэсэн үг үү?

Жордан: Би 16 настайдаа Дуны эгч нарыг анх үзсэн, бас өнгөрсөн жил таны эгчийн аялан тоглолтыг Рөүз Боулд үзсэн.

Эм: Тэгэхээр та түүнийг надаас ч илүү харжээ. Тэр надтай хамт байхгүйгээр ч амжилтанд хүрсэн.

Марк:  Таны цусны шинжилгээ донорын эдтэй сайн зохицож байгааг харуулж байна, тэгэхээр, Нэлли, хэрэв та бэлэн бол...

 

Эм: Би таван жилийн турш бэлэн байсан.

Марк: За за. Бүх бэлтгэл ажлыг эхлүүлье...

Шон: Өө, түүний зүүн хүзүүний судсанд хүчтэй цохилт мэдрэгдэж байна. Энэ судасны бөглөрөл байж магадгүй. Донорын амьсгалын хоолойд хангалттай цусны хангамжгүйгээр, бид мэс заслыг хийж чадахгүй.

Марк:  Энэ бол санаа зовох зүйл, гэхдээ асуудал мөн эсэхийг тодорхой хэлж чадахгүй. CTA шинжилгээ хийцгээе. Та зүгээр болно.

 

Сален: Өө, хэрэггүй...  санаа зовох хэрэггүй дээ

Лим: Би халагдсан уу?

Салне: Үгүй. Гэхдээ би чамайг явах гэж байгаа байх гэж бодож байна. Сан Хосе ерөнхий эмнэлгийн Доктор Новик Шархны тасгийн шинэ дарга хайж байгаа. Энэ нь илүү их цалин, мөн шинээр эхлэх боломж байх болно. Тэр таны залгахыг хүлээж байгаа.

Лим: Энэ бол санал зөрөлдөөнтэй харьцах нэг арга юм. Санал зөрөлдөөн гэж би чамайг оролдож буйг хэлж байна. Чиний хайнга үйлдэлд хариуцлага тооцохыг оролдож байна.

Сален: Чи миний арга барилыг дэмжээгүйд  харамсаж байна. Бид үнэхээр амжилтад хүрч чадах байсан. Би түүний дугаарыг чамд мессежээр илгээнэ.

Морг:Жайантсын шүтэн бишрэгч үү?

Хүү: Чуррос. Ихэнх хүмүүс тэднийг Сан Хосе Жайантс гэж дууддаг, гэхдээ шүтэн бишрэгчид нь Чуррос гэж нэрлэдэг. Надад хэдэн оёдол хийх вэ?

Морг:Харахад зургаа байх шиг байна. Чи өмнө нь оёдол тавиулж байсан биз дээ?

Хүү: Тийм ээ, би бага байхад тэд миний зүрхийг эмчилж байсан. Аавд маань хэдэн оёдол хийх вэ?

Морг: Зургаагаас арай олон байх болно. Гэхдээ бидэнд хоёр шилдэг эмч аавд чинь ажиллаж байна. Мэдээж, намайг эс тооцвол.

Хүү: Аавын мэс засал хэр удаан үргэлжлэх вэ?

Морг: Тэр хоёр цаг орчимд дуусна.

ХҮү: Тэр 844 хүүхдийг хариуцдаг ахлах сургуулийн захирал байсан.

Морг: Ммм, үнэхээр гайхалтай.

Хүү: Гэхдээ тэр намайг асрахын тулд ажлаа хаях шаардлагатай болсон. Тэр намайг дахиад өргөж чадах болов уу?

Морг: Түүний гар бүрэн эдгэрсний дараа юу? Мэдээж. Та хоёр удахгүй фол бөмбөг барьж байгаагаа мэдэх болно.

Хүү: Амлаж байна уу?

Морг: Тийм ээ. Бүгд дууссан.

Жордан: Леа өглөөний цайндаа юу идэх дуртай вэ?

Шон: Уэвос Ранчерос кон салса верде.

Жордан: Маш сайн, гэхдээ би асууж байна. учир нь тэр миний буйдан дээр унтаж байна. Неллигийн дотор хүзүүний судас сайн харагдаж байна.

Шон: Хм, тийм ээ. Тэд мэдрэгдэж байгаагаасаа илүү сайн харагдаж байна. Гадаад хүзүүний судасыг шалгаарай.

Жордан: Тэгэхээр та гэрлэхгүй гэсэн үг үү?

Шон: Тийм.

Жордан: Хоёр жилийн өмнө тэр хэлсэн зүйлээс болж үү? Шон, харилцааны археологич болохоо боль. Чи хамааралгүй зүйлийг ухаж төнхөж байна.

Шон: Археологичид маш чухал  зүйл ухаж гаргадаг. Тэгээд Леа үүнийг одоо ч итгэдэг. Тэр миний үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн оноог өөрчилсөн...

Шон: Тэр уучлалт гуйсан, Шон. Чи хугацаа нь дууссан сэдлийгтүүний одоогийн үйлдэлтэй холбож байна.

Шон: Яаж хугацаа нь дууссан гэж мэдэх юм бэ?

Жордан: Учир нь чи түүнд итгэдэг, түүнд байгаа тэр л байдлаараа хайртай. Алдаа гаргадаг, замбараагүй хэрнээ үнэхээр гайхалтай хүн.

Шон: Хм, зүүн хүзүүний судас нарийссан байна. Миний зөв байсан. Бид мэс заслыг хийх боломжгүй.

Эм: Та мэс заслыг хийх ёстой.

Шон: Хүзүүний судасны цусны урсгал муу байх нь эд шилжүүлэн суулгалтын үхжилд хүргэж, сепсис үүсч, үхэлд хүргэж магадгүй.

Эм: Нэлээн хугацаа өнгөрлөө.

Эм2: Чи үнэхээр муухай харагдаж байна.

Эм: Чи хуурамч харагдаж байна.

Марк: Цусны урсгалын асуудлаас болж, шилжүүлэн суулгалт бидний төсөөлж байснаас илүү эрсдэлтэй болно, гэхдээ тэсвэрлэхгүй эрсдэл биш гэж бодож байна.Энэ бол одоо ч боломжит сонголт. Хэрэв та энэ эрсдлийг хүлээн зөвшөөрч байвал.

Шон: Үгүй, за юу? Таны цахилгаан хоолой зүгээр ажиллаж байна, мөн энгийн дуу хоолойг авахын тулд үхэл эрсдэлтэй тулгарах хэрэггүй.

Эм: Та дуулахгүй биз дээ?

Шон: Үгүй ээ, гэхдээ шилжүүлэн суулгалт амжилттай болсон ч, шинэ дуу хоолой чинь таны өөрийн  дуу хоолойноос маш өөр байж магадгүй.

Эм: Мэдэж байна. Надад зүгээр л дуу хоолой хэрэгтэй байна. Хүмүүс роботод сонсохгүй шүү дээ.

Эм2: Нелли, бид чиний амьдралыг ярьж байна шүү дээ.

Эм: харсан уу ? Та намайг сонсоогүй байна. Би мэс заслыг хүсэж байна.

Марк: За.

Парк: Мэдрэлийн дохиолол тасалдсан байна.

Лим: Иймээс л Жо ямар ч өвдөлт мэдрээгүй. Гарны мэдрэлийн сүлжээг үнэлж байна.

Эм: Зүгээр л сануулъя,  танд тодорхойлолт авах дуудлага ирж магадгүй.

Лим: Та Гэгээн Боны эмнэлгээс явах гэж байна уу?

Эм: Сален Моррисоноос зугтаж байна л даа. Таныг доошлуулсан нь бид бүхэнд доромжлол боллоо.

Лим: Би буруутныг олсон. Ясны хэлтэрхий мэдрэлийн сүлжээг шахаж байна. Сайн байна, баярлалаа. Эндрюс сайхан ажиллах нь тодорхой.

Эм: Хэрэв тэр Сален Моррисоны утсан хүүхэлдэй биш бол.

Лим: Сайн мэдээ гэвэл, мэдрэл тасарсан зүйл байхгүй. Би Сан Хосе ерөнхий эмнэлгийн ослын тасгийг удирдах ярилцлагад орно.

Парк: үнэхээр хурдан юм. Тэдэнд мэс заслын орон тоо байгаа юу?

 

Эм: Эсвэл мэдээ алдуулалтын эмч үү?

Парк: Мэдрэлийн дохиолол сайжрахгүй байна.

Лим: Энэ бол хүзүүний мэдрэл дарагдаж байгаа шохойжсон холбоос юм. Түүний гар бүрмөсөн саажилттай болсон.

Морг: Шохойжсон холбоос олон жилийн турш хөгжсөн байх магадлалтай. Иймээс л та ямар ч өвдөлт мэдрээгүй байсан. Таны уналт үүнийг хүзүүний мэдрэлд цохижээ.

Эр: Та үүнийг авч чадахгүй юу?

Парк: Энэ нь таны нурууны хөндлөвчийг бүрхсэн хальсанд наалдсан байна. Үүнийг арилгах мэс засал таныг олон эрхтнээр саажилттай болгох эрсдэлтэй.

Эр: Би нэг гараараа Кодиг асарч чадахгүй. Мэдэж байгаа биз дээ, хэрэв би энэ мэс заслыг хийлгэхгүй бол, миний хүү асрамжийн газар очих 100% магадлалтай.

Парк: Надад үнэхээр харамсалтай байна. Гэхдээ би үүнийг хийхгүй байхыг тууштай зөвлөж байна.

Морг: Би доктор Парктай санал нийлж байна. Гэхдээ таны гэр бүлд хамгийн сайн шийдвэрийг зөвхөн та мэднэ.

Эр: Би үүнийг хийх хэрэгтэй байна.

Жордан: Бид таны дархлаа дарангуйлах эмчилгээг эхэлж байна. Та бага зэрэг толгой өвдөх, дотор муухайрахыг мэдэрч магадгүй.

Эм: Доктор Аллен бага зэрэг шүтэн бишрэгч шиг аашилж байна.

Эм2: Хөөе, миний эгчтэй ярилцаад учрыг нь олж чадвал тоглолтын арын тайзны тасалбар өгье.

Жордан: Доктор Эндрюс бол хамгийн шилдэг нь. Хэрэв тэр ажиллуулж чадна гэж хэлсэн бол, тэр ажиллах болно.

 Эм2 :Доктор Мерфи тэгж бодохгүй байна.

Эм: Доктор Эндрюс бол мэс заслын хэлтсийн дарга.

Эм2: Би чиний эгч  байна.

Эм: Хэрэв би чамайг сонссон байсан бол, би өөрийн ажлыг загасчны торонд төгсгөх байсан.

Эм2: Хэрэв чи намайг сонссон байсан бол, чи одоо ч ажлаа хийж байх байсан.

Эм: Тийм. Би суудлын бүсээ зүүж байх ёстой байсан, ялангуяа чи жолоо барьж байсан бол.

Эм2: Би муу шийдвэр гаргасан. Энэ шилжүүлэн суулгалтын асуудалтай адилхан юм.

Эм: Өө, ухаалаг шинэ тайлбар байна. Хэрэв чиний дуу ч бас ийм  ухаалаг байсан бол.

эм2:За.

Эр: Та Гэгээн Бонавентур эмнэлэгт 17 жил ажилласан байна, эмчээс дарга болтлоо дэвшсэн.

Лим: Энэ бол нэлээд уйтгартай намтар.

 

Эр: Энэ нь чин сэтгэл, үнэнч байдлыг харуулдаг. Гэхдээ энэ нь нэг асуулт тавьж байна, яагаад одоо вэ?

Лим: Өө… Гэгээн Боны эмнэлэг их өөрчлөгдсөн.

Эр: Тийм ээ, Сален болон Этикюр ийм зүйл хийдэг. Гэхдээ үнэхээр, гэрээ орхих хэцүү байдаг.

Лим: Тийм ээ. Гэгээн Боны эмнэлэг намайг энэ эмч болгосон, гэхдээ… Энэ газрыг гэр минь гэж хэлж чадах эсэхээ мэдэхгүй байна.

Эр: Хм. Энэ бол тэдний алдаа. Та хамгийн ачаалалтай 1-р шатны гэмтлийн төвийг хариуцах болно Бэй Эриа-д.

Шон: Хана хэтэрхий хатуу байна.Хэтэрхий хатуу. Би сувгийн нээлттэй байдлыг хадгалж чадахгүй байна.

Марк: Тиймээс л бид дадлага хийж байна.

Шон: Та хэцүү зүйл тулгарсан учраас дадлага хийдэг, боломжгүй болохоор биш. Өө, за, найм дахь удаагаа саад тавь. Бид үүнийг хийх ёсгүй.

Марк: Энэ бол шинэлэг мэс засал, Шон. Ийм төрлийн тохиолдол таныг ихэд баярлуулдаг. Гэтэл энэ нь таныг маш... эсэргүүцэгч болгож байна.

Жордан: Энэ нь магадгүй нэг хүнтэй холбоотой байх. миний буйдан дээр буусан.

Шон: Хм. Өө, тэр Лиа-г хэлж байна.

Марк: Өө, би мэдэж байна.

Шон: Энэ нь Лиатай холбоогүй, за юу? Энэ бол муу мэс заслын тухай юм.

Марк: Энэ бол эрсдэлтэй мэс засал, Шон, гэхдээ энэ нь байдлыг сайжруулж чадна. энэ залуу эмэгтэйн амьдралын чанарыг, бие махбодын хувьд ч биш, мөн сэтгэл санаа болон сэтгэлзүйн хувьд ч. Бид хувийн харилцаа холбоо маань шийдвэрт маань хэрхэн нөлөөлж болохыг мэдэх хэрэгтэй.

Шон: Өө, та дахиад л  Лиа бид хоёрыг хэлж байна.

Марк: Тийм ээ, би тэгж байна.

Шон: Та Салентэй болзож байгаа. Энэ харилцаа таны шийдвэрт нөлөөлж байна уу...? Та яагаад намайг өшиглөв?

Марк: Би өөрийнхөө "харилцаа"-г маш сайн мэдэж байна,  тэгээд, үгүй , энэ нь миний эмнэлгийн шийдвэрт нөлөөлөхгүй.

Жордан: Ес дэх удаагийн оролдлого амжилттай боллоо. Цус гүйж байна.

Марк: Энэ боломжтой бөгөөд ажиллах болно.

Лиа: Сайн харагдаж байна. Түүний нэр хэн бэ?

Жордан: Себастиан. Би анх удаа баруун тийш гүйлгэж байна… Гурван сарын дараа.

Лиа: Таны орой төлөвлөгөөтэй  бололтой.

Жордан: Тийм ээ, би бодсон юм...

Жордан: Бид ярилцаж болох л юм

Лиа: Маргааш болийдоо . Миний асуудлууд хаашаа ч явахгүй.

Жордан: Надад нэг шар айраг өгөөч.

Лиа: Үгүй. Яв. Би... Би зүгээр ээ.

Жордан: Үгүй, би аль хэдийн Себастианы зүрхийг хагалчихсан. Шар айраг.

Лиа: Тийм ээ.

Аарон: Би том өрөөнд дуртай байгаагүй. Үргэлж хангалттай ном уншаагүйдээ гэмшдэг  байсан. Сан Хосе ерөнхий эмнэлгийн Доктор Новик надруу залгасан. тэр таныг өөрийнх нь багт элсүүлэх үү гэж асуусан. Зургаан сарын өмнө бол би уурлах байсан.

Лим: Зургаан сарын өмнө энэ ажиллахад тохиромжтой газар байсан ч

Аарон: Тийм шүү, бид сайхан цаг хугацаа өнгөрүүлсэн.

Лим: "Би хэлсэн биз дээ" гэж хэлэхгүй байх хэцүү байж магадгүй.

Аарон: Тэсвэрлэшгүй. Та хийх ёстой зүйлээ хийсэн. Одоо та явах хэрэгтэй.

Лим: Би явах ёстой гэж үү?

Аарон: аль болох  хурдан  яв.

Лим: Тэгээд Сален энэ газрыг сүйтгэх үү? Энэ бол миний гэр.Би үүний төлөө тэмцэх болно.

 

Жордан: Сайн уу. Лекси юу? Чи эгчийгээ харахыг хүсч байна уу?

Эм2: Тийм ээ. Би гэхдээ мэдэхгүй байна.

Шон: Чи... Чи түүнийг харах ёстой Энэ чиний сүүлчийн боломж байж магадгүй.

Эм2: Би түүнийг машины ослоор алдсан гэж бодсон. Зүгээр л амьд байлгаач гэж залбирсан , гэхдээ тэр шөнө би үнэхээр түүнийг алдсан. Тэр намайг түүнийг орхиж үргэлжлүүлнэ гэж уурласан, гэхдээ би хийхээс өөр арга байгаагүй . Энэ миний амьдрал.

Жордан: Би чамайг үүнийг хийсэнд  баяртай байна.

Эм2: Түүний хөгжимгүйгээр энэ адилхан биш. Тэр бол суут ухаантан, түүнийг байхгүй бол...

Жордан: Чи түүнийг санадаг .

Эм2: Хамгийн их өвтгөж байгаа зүйл бол тэр ингэж бодож байгаа явдал, энэ бол миний үргэлж хүсэж байсан зүйл, од болох.

Жордан: Тэр чамд ингэж хэлсэн үү?

эм2:Тэр хэлэх шаардлагагүй.

Жордан: Чи түүнд өөрийнхөө мэдрэмжийг хэлэх хэрэгтэй , тэгээд тэр чамд өөрийнхөө мэдрэмжийг үнэнээр нь хэлэх болно гэдэгт итгээрэй.

Шон: Неллигийн байдал муудаж байна.

Марк: Бидэнд эпинефрин, төвийн шугам яаралтай хэрэгтэй.

Шон: Тэр дархлаа дарангуйлах эмчилгээнд хариу урвал үзүүлж байна. Бид шилжүүлэн суулгах мэс заслыг зогсоох хэрэгтэй.

Марк: Үгүй, бид зогсоохгүй. Бид энэ асуудлын шийдлийг олох хэрэгтэй, хэрвээ тэр мэс засалд оръё гэж байвал бид хийнэ.

Шон: Доктор Эндрюс трахейн шилжүүлэн суулгах мэс заслыг хийхийг хүсэж байгаа, гэхдээ энэ бол маш муу санаа гэж би бодож байна, тэгэхээр би түүнд үүнийг яаж хийхийг нь ойлгуулахад туслахыг хүсэхгүй байна. Доктор Эндрюс миний ингэж бодож байгааг Леа-тай холбоотойгоор уурласан гэж бодож байна.

Аарон: Чи үнэхээр уурласан байна. Ийм мэдрэмж төрөх үе байдаг.

Шон: За, энэ яг болж байгаа эсэхийг би яаж мэдэх вэ?

Аарон: Би мэдэхгүй, Шон. Чи зүгээр л ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй, тийм биз. Сонс доо, Доктор Эндрюс ухаантай, туршлагатай, хэлтсийн дарга шүү дээ. Мөн тэр чиний дарга гэдгийг сана. Чи бол зүгээр л резидент эмч, тэгэхээр юу гээч. Өөрийнхөө бодлыг түүнд хэл, харин эцэст нь дарга ялдаг.

Шон: За тэгье. За, би түүнд тусална. Гэхдээ манай өвчтөн магадгүй нас барна.

Парк: Хавирган шураг. Чи ярилцлагаа маш сайн өгсөн байх, тийм үү?

Лим: Тийм ээ. Тэгээд ажлаас татгалзсан. Хүзүү-цээжний боолт. Долоон баатар-ыг санаж байна уу?

Парк: Аль хувилбар нь?

Лим: Энэ зүйрлэл аль алинд нь тохирно, эсвэл Долоон самурай. Манай тосгон бүслэгдсэн, тэгээд би эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг цуглуулах гэж шийдлээ муу санаатны эсрэг зогсох хүсэлтэй хүмүүсийг.

Эм: Би оролцоно.

Лим: Хэрвээ тэр мэдчихвэл, биднийг сүйрүүлнэ шүү.

Эм1: Би оролцоно.

Парк: Надад резидентын дөрвөн сар үлдсэн.

Лим: Би ойлгож байна.

 

Парк: Би доогуураа нам дарж байсан.

Лим: Энэ ухаалаг арга байна.

Парк: Тэгж өөртөө хэлж байсан. Тэгээд тэр нэг хүүхдийг алсан. Би оролцоно.

Лим: Йиппи-ки-яй. Хатуурсан холбоосыг салгасан байна. Өргөж байна. Энэ нь тархины бүрхүүлийг нэвтэлсэн байна.

Эм : Мэдрэлийн урсгалын дохио буурч байна.

Парк: Тийм ээ, энэ нь нурууны мэдрэлийн чөмөгтэй наалдсан байна.

Хүү: Аав аа? Аав аа?

Морг: Коди, юу болов?

Хүү: Аавын мэс засал одоо болтол дууссан байх ёстой.

Морг: Би түүний эмч нар сайн, гэхдээ хурдан биш гэж хэлсэн шүү дээ.

Хүү: Тэд үнэхээр удаан ажилладаг. Би аавыгаа харах хэрэгтэй байна.

Морг: Коди, бүх зүйл зүгээр байгаа шүү. Би эмч. Энэ талаар бүгдийг мэднэ.

Хүү: Тэр үед ч тэд ингэж хэлсэн!

Морг: Хэн?

Хүү: Эмч нар! Ээжийг өнгөрөхөд!

Морг: Тайван байгаарай, Коди. Зүгээр л зөөлөн, тайван амьсгал.

Хүү: Одоо юу? Гуйж байна. яг одоо  Гуйя!

Морг: Надад хүчилтөрөгч болон яаралтай тусламжийн тэргэнцэр хэрэгтэй!

Эр: Би хөлөө мэдрэхгүй байна.

Парк: Холбоос нь таны нурууны мэдрэлийн чөмөгтэй наалдсан байсан. Үүнийг гэмтээлгүйгээр салгах арга байгаагүй.

Эр: Би хөдөлгөөний саажилттай болсон уу?

Морг: Тийм ээ.

Эр: Өөр арга байхгүй гэж үү?

Морг: Одоогоор үгүй, Жо.

Эр: Коди хаана байгаа вэ?

Морг: Яаралтай тусламжийн өрөөнд. Тэр айчихсан байна. Энэ нь гол судасны аневризмийг задруулсан. Түүний бага насны зүрхний мэс заслын хэсэг дээр. Одоо тэр зүгээр  байгаа

Морг: Та гэр бүлийнхээ төлөө том, зоригтой эрсдэл хийсэн.

Эр: Би одоо хүүгээ харж болох уу?

Жордан: Моноклональ эсрэгбиеүүд цитокины дохиог хааж магадгүй.

Шон: Неллийн дархлаа дарангуйлагчид үзүүлсэн хариу үйлдэл эсрэг биеийн хариу үйлдэл үүнээс ч дор байх магадлалтайг харуулж байна.

Жордан: Хэрэв бид өөр төрлийн холбох техник ашиглавал яах вэ...

Шон: Үгүй, үгүй, шархны эд хэтэрхий их байна...

Жордан: Би...

Лим: Тайвшир, би одоо зөвхөн зөвлөгч эмч шүү дээ. Хүсэлт тавих гэж ирлээ.

Жордан: Парк аль хэдийн надаас асуусан. Би таныг үнэхээр их хүндэлдэг, гэхдээ би энэ резидентэд орохын тулд маш их хичээсэн. Би эрсдэлд орох боломжгүй.

Лим: Сален эрх барихаас өмнө бүх зүйл дээр байсан гэж таны бодож байгааг мэднэ.

Шон:  Тодорхой шүү дээ.

Лим: Тэгэхээр та нэгдэж байна уу?

Шон: Тодорхой биш ээ. Миний сэтгэл хөдлөл хэтэрхий их байна, тэд аль хэдийн ил гарч магадгүй. Би өөрөө ч  мэдэхгүй байна.

Жордан: Өө. Өө. Ясны чөмөг.

Шон: Өө, энэ жаахан сонин байлаа.

Лим: Тэр яг одоо ямар нэг санаа бодож олсон  нь тодорхой.

Шон: Хмм.

Лим: Та түүнтэй хамт явахыг хүсэж магадгүй.

Шон: Би явах ёстой.

Жордан: Донорын ясны чөмөгний үүдэл эсийг Нелли рүү сэлбэснээр, бид түүний биеийг донорын мөгөөрсөн хоолойг өөрийнх нь гэж бодохоор хуурна.

Марк: Сайхан санаа. Гэхдээ энэ нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлнэ, та үүнийг дурдах гэж байна гэж бодож байна

Шон: Үгүй, та хэлчихсэн учраас одоо биш. Би магадгүй Леагийн талаар жаахан ууртай байна , гэхдээ та бол миний дарга, дарга үргэлж ялах ёстой.

Марк: Энийг Неллид тайлбарла.

Эр: Сайн уу, Кодмэн.

Хүү: Аав аа. Юу вэ... Та яагаад тэргэнцэр дээр байна вэ?

Эр: Тэд миний гарыг засах гэж байхад,  миний хөлөнд жаахан асуудал үүсгэчихсэн. Одоо би энэ гоё тэргэнцэртэй өдөржингөө явж болно. Чи ямар байна даа?

Хүү: Ядраад байна. Бид хэзээ гэртээ харих вэ?

Эр: Удахгүй шүү, найз аа. Гэхдээ чи шинэ гэртэй болно.

Хүү: Юу? Бид хаашаа явах гэж байна вэ?

Эр: Би… Би чамтай хамт явж чадахгүй.

Хүү: Та  өөр газар амьдрах гэж байгаа юм уу?

Эр: Бид хоёр хоёулаа тэргэнцэр дээр байх үед, энэ зүгээр л… Бид үүнийг яаж зохицуулах вэ гэдгээ мэдэхгүй байна. Сан Францискод гайхалтай газар бий.

Хүү: Аав аа, үгүй ээ...

Эр: Үгүй ээ, чи Giants багтай бүр ойрхон болно. Би чамтай уулзаад тоглолт үзүүлэхээр ирнэ.

Х.үү: Гэхдээ бид нэг баг шүү дээ.

Эр: Бид үргэлж тийм байх болно,

Морг: Коди? Чи хоёр юм харж байна уу?

Эр: Тиймээ  заримдаа .

Морг: Бид түүнийг MRI-д оруулах хэрэгтэй. Энэ үнэндээ сайн мэдээ байж магадгүй.

эм: Миний биеийг хүссэнээрээ хуур. Чи ямар нэг зүйл мартаж уу?

Эм2: Би нэг зүйл санаад байна. 1999 оны Зул сар. Бид хоёр… Модны дор хоёр том бэлэгтэй байсан. Чи эхэлж өөрийнхийгөө онгойлгосон.

Эм: Baby Taylor брэндийн акустик гитар.

Эм2: Би товчлууртай хөгжмийн зэмсэг гэж бодсон юм.

Эм: Гэтэл чи нүүр будалтын иж бүрдэл авч, учир нь чинийх  гоё нь байсан.

Эм2: Миний хувьд ямар ч авьяасгүй нь байсан. Би одоо ч тэгж мэдэрдэг.

Эм: Чи цэнгэлдэх хүрээлэн дүүргэдэг шүү дээ.

Эм2: Чи Joni Mitchell шиг л бичдэг.

Эм: Үүнийг хамт хийх нь гоё байх болно.

Шон: Тэр ч бас түүнийг санаж байгаа.

Шон : Дөрөвдүгээр ангид байхад намайг үргэлж дооглодог байсан ба спорт зааланд хичээл эхлэхээс өмнө дээрэлхдэг байсан. Манай биеийн тамирын багш, ноён Карл бусад хүүхдүүдийг болиулах гэж оролддог байсан. Гэтэл энэ бүр дордуулдаг байсан.Тиймээс тэр надад биеийн тамирын хичээлд орохгүй байвал B дүн өгнө гэж хэлсэн. Тэгээд  л би зогссон.

 

Лиа: за

Шон:  Би үргэлжлүүлэн дээрэлхүүлсээр байсан, зөвхөн хувцас солих өрөөнд биш. Ноён Карлын хийсэн бүх зүйл нь намайг сул дорой, хэрэггүй мэт мэдрүүлсэн.

Лиа: Би чиний үнэлгээг өөрчилсөн үед чи яг л ингэж мэдэрсэн байх.

Шон: Чи дутагдалтай, эмх замбараагүй, гэхдээ үнэхээр гайхалтай хүн. Чи надад хангалттай сайн хүн.

Лиа: Чи ч бас, Шон. Би амлаж байна.

Шон: Би чамд итгэж байна.

Лиа : Баярлалаа. Гэхдээ хэзээ нэгэн цагт, чи санаа зовж, итгэлгүй байдалтай болох үе ирнэ, эсвэл би өөрийгөө эмх замбараагүй гэж мэдрэх бөгөөд бид дахин маргалдана...

Шон: Би үүнийг хүсэхгүй байна. Би ч бас, Шон. Жорданы буйдан тийм ч тухтай биш байна. Гэхдээ миний гол санаа нь…

Шон: Дараагийн удаа би итгэлгүй байвал хонхыг дуугаргана.

Лиа: Бидэнд зөвхөн хонхноос илүү зүйл хэрэгтэй байх гэж бодож байна. Бид маш их хичээл зүтгэл хэрэгтэй болно.

Шон:Би хүнд хүчир ажлыг таашаадаг.

Лиа : Би ч бас.

Морг: Тэр хөлөрсөн, царай нь цонхийсон, хараа нь муудаж байсан. Тархины булчирхайн хавдар үүнд нөлөөлж байж магадгүй, бид үүнийг Кабуки хам шинжийн улмаас гэж бодож байна зарим шинж тэмдгүүдийг.

Парк: Энэ бол таамаглал дэвшүүлэх ажил. Чи гэмшиж байгаа байх. Чи Жо-д бүхнийг эрсдэлд оруулах зөвшөөрөл өгсөн, одоо чи үүнийг сайжруулах арга зам хайж байна.

Морг: энэ асуудал гэж үү?

Парк: Эдгээр хүмүүст гайхамшгийн итгэл төрүүлэх нь юу нь буруу гэж? Түүний гипофизийн булчирхай цэвэрхэн байна.

Морг: Бусад дотоод шүүрлийн булчирхайг нь шалгаж үзье. Лимийн багт орсон гэж сонслоо.

Парк: Хүүхэд алах хүмүүс эмнэлэг удирдах ёсгүй гэсэн итгэл үнэмшилтэй амьдардаг. Бөөрний дээд булчирхай нь асуудалгүй байна.

Морг: Энэ бол хэт хялбаршуулсан дүгнэлт байна. Том алдаа гарсан, үүнийг хэн ч үгүйсгэхгүй.Гэхдээ системийн өөрчлөлтүүд үргэлж асуудалгүй явагддаггүй. Ирээдүйд  энэ газар илүү сайжирна гэж найдаж байна.

Парк: Нойр булчирхай. Зөв онош, буруу эрхтэн.

 

Марк: Трахейн төгсгөл хэсгийг салгаж байна.

Эм : Хоолойн дотор хананд их хэмжээний сорви бий.

Шон: Гэхдээ бид крикоид мөгөөрсний арын гуравны нэгээс бусдыг нь авах боломжтой.

марк:Тийм байна. Чамайг илүү зөвшөөрч байгааг харж байна.

Шон: Леа бид хоёр эвлэрсэн.

Марк: Энэ  сайхан мэдээ байна.

Эм : Өнөө орой Себастианы азтай шөнө байх нь ээ.

Шон: Шинэ интубацийн гуурс оруулах уу?

Марк: Тийм ээ, доктор Мёрфи.

Шон: За.

Лим: Хүчилтөрөгчийн урсгалд бэлэн болмогц мэдэгдээрэй, доктор Мёрфи.

Лим: Үүнийг бодож үзсэн үү?

Аарон: Новиктэй эргэж холбоо бариад ажлыг хүлээж ав.

Лим: Аарон, гуйя, бидэнд таны тусламу  хэрэгтэй. Энэ эмнэлэгт та хэрэгтэй  байна.

 

Парк: Түүнд нойр булчирхайн жижиг хавдар байна, энэ нь түүний цусан дахь сахарын хэмжээ багасах, архаг ядаргаа болон булчин сулрах шалтгаан болж байжээ.

Марг: Хэрэв бид үүнийг авах юм бол тэр алхах боломжтой байж магадгүй.

Эр: Түүний эмч эдгээр шинж тэмдгүүдийг Кабүки синдромтой холбож байсан.

Парк: Заримдаа эмч нар зөвхөн хөгжлийн бэрхшээл л хардаг. Гэхдээ доктор Резник цааш нь харсан.

Эр: Хэрэв бид үүнийг авахгүй бол яах вэ?

Парк: Шинэ зүйл байхгүй. Энэ нь хоргүй, удаан ургадаг.

 

Эр: Үгүй. Би том эрсдэл гаргасан. Би Коди-д үүнийг хийж чадахгүй.

Морг: Хэрэв энэ амжилттай болвол, та хоёр баг болж үүнийг даван гарч чадна.

Марк: Бараг дууслаа. Бариулыг сулла.

Эм : Дээд талын хэсэг сайн цусны урсгалтай харагдаж байна. Доод тал нь хараахан цусны хангалттай урсгалтай харагдахгүй байна.

Шон: Цус алдлаа. Төв трахейн артери.

Марк: Үгүй.

Эм: Цусны даралт огцом буурч байна.

Марк: Шингэн, даралт нэмэгч хий. B-н сөрөг бүлгийн дөрвөн нэгж цус бэлдээрэй, яаралтай. Орлуулах артери хэрэгтэй байна.

Эм: Цусны даралт 70/40 байна.

Марк: Оёдлын хэсгүүдээс нь цус алдаж байна.

Эм: 40/28 боллоо.

Марк: Эпинефрин.

Шон: Би чамд энэ муу мэс засал гэж хэлсэн шүү дээ. Чи намайг сонсоогүй. Чи намайг Лиагийн талаар ууртай байна гэж итгүүлсэн, гэхдээ чи буруу байсан. Спонж бэлд. Шинийг санаачлах нь хамаагүй. Салены хүсэж байгаа зүйл хамаагүй. Манай өвчтөн чиний буруугаас болж үхэж байна. Чи буруу байсан. Миний B-н сөрөг бүлгийн цус хаана байна?

Марк:  Хоолойн тэжээллэлт сайжирсан байна. Аливээ

Эм: доктор марк  Цусны даралт 100/76 байна. Тэр... сайн байна. Яг юу болчихов?

Марк:  Би мэдэхгүй. Үүнийг дуусгая.

Морг: Цусан дахь глюкоз төгс байна.

Хүү :  Тэгээд?

Морг:  Хагалгаа амжилттай болсон.

Хүү:  Би одоо алхаж болох уу?

Морг: Үзээд алдая.

хүү Тийм ээ.

Парк: Хэрэг гарвал Би энд зогсоод хүлээж байя,

Эр:  Кодман, чи өөрийгөө яаж  мэдэрч  байна?

Хүү:  Өндөр.

Хүү:  Аан, ойлголоо. Хамгийн шилдэг баг.

Эр:  Тийм ээ. Баярлалаа.

Марк:  Чи Ихэнх өвчтөнүүдийг алж чадах цус алдалттай байсан. Харин чамд гайхалтай цус бүлэгнэх хүчин зүйлүүд байжээ. Тэрний төлөө баярлалаа.

жордан:  Чамд энэ хэрэггүй болох байх гэж бодож байна.

Марк:  Үзээд алдаарай. Энэ гэмтээхгүй.

Эм:  Миний...нэр Нелли. Ёстой гайхалтай. Баярлалаа.

Марк: зүгээрдээ .

Аарон:  Тэгэхээр, чи... Лиатай асуудлаа зохицуулчихсан уу? Тэгээд хагалгаа амжилттай болсон. Энэ... Энэ сайн хэрэг

Шон: Энэ бүтэлгүйтэл байсан.

Аарон: Тэгэхдээ, өвчтөн амьд үлдсэн, бас... Тэр одоо ярьж байна. нэ... Энэ бол... Сайн хэрэг.

Шон: Тэр зөвхөн цус бүлэгнэх хүчин зүйлсийнхээ ачаар л амьд үлдсэн. Энэ бидэнтэй ямар ч хамааралгүй байсан.

Аарон: Тэгэхээр, чи азаа үзсэн. Энэ зүгээр.

Шон:  Үгүй. Үгүй, тийм биш. Би энэ муу хагалгаа гэдгийг мэдэж байсан, гэхдээ хүн бүр намайг буруу бодоосой гэж хүссэн. Харин чи буруутай байсан, бас... Доктор Эндрюс ч тийм байсан. Энэ Сэйлэний буруу. Тэр бүхнийг сүйтгэж байна.

Аарон:  Шон, зарим зүйлс ийм л байдаг  чиний хяналтаас гадуур.

шон:  Энэ тэдний нэг биш.

Сален:  Неллигийн нас баралттай холбоотой таван хэвлэлийн асуулт ирсэн.Чи өмнө нь байсан, ирээдүйн Поп Хатан хааны дуу хоолойг аварсан.

Марк:  Би азтай байсан.

Сален: "Гүн мэдлэгтэй, ур чадвартай байх нь, "сайн сургалттай, зөв үг ашиглах нь, "энэ бол аз юм." Гаутама Будда.

Марк:  Ухаант хүн учир шалтгаан гаргаж байна.

Шон: Тэр хагалгаа муу эмчилгээ байсан. Доктор Эндрюс сайн эмч байсан, гэхдээ чи түүнийг муу эмч болгосон. Чи намайг муу эмч болгохоос өмнө явах хэрэгтэй., Би ажлаа хаяж байна.

Марк: : Шон.

Аарон:  Би оролцож байна.

Лим: Түүний дээрэмчний дүрийг хотын гадна хөөж явуулъя.

 

Back to episodes Go home