Good doctor S5 6

Good doc 5-6   Нэг Зүрх

 


Эр :
Сайхан цохилоо шүү!
Аарон : Ялалтаа хүлээж аваарай
Эр : чам руу ирлээ шүү!

Аарон : Хөөе, Жерри! сүүлд хэн нэгнийг гэрт нь хүргэж өгсөн минь бага сургуулийн үдэшлэг дээр л байсан байх шүү!

Эр : Хаха!

Лиа : Хөөх! Үнэн үг хэллээ, аарон!
Глассман: Лиа, чи энд юу хийж яваа юм? Шон зүгээр биз дээ?
Лиа: Зүгээр л байх.
Глассман: "Зүгээр л байх" гэнэ ээ?
Лиа: чам руу олон залгасан шүү дээ. Чи хослолынхоо хэмжилтэнд ирээгүй байна.
Глассман: миний хэмжээг авах гэж ирсэн үү?
Лиа: Шон үнэхээр хэцүү байгаа. Чам руу залгасаар байгаа.
Глассман: Хэцүү байгаа гэнэ үү? Шон хэцүү байна гээд Монтанад ирчихсэн үү?  Тэр нэг самбарын асуудлаас болж л хэцүү байсан биз дээ? Гэтэл тэр намайг хэрэггүй байсныг чи мэдээ биз дээ?
Лиа: Тэгээд тэр чамд хэрэггүй болно гэж бодож байна уу? яах гэж байгаа юм? Зугтах уу? Эндээ үлдэх үү?
Глассман: Би зугтаж байгаа юм биш.  Би Devil Dogs багт 0.394 оноотой цохиж байна.
Лиа: Яагаад?
Багийнхан: Хөөе, эмч ээ! Бид Stick & Steak руу явж байна. Чи найзтайгаа хамт явах уу?
Шон: Тэр Ням гараг хүртэл явчихсан
болохоор би долоо хоногийн сүүлээр шинэ тайлангуудаа судалж болно.
Парк: болохгүй ээ. Энэ амралтын өдрөөр Морган жижүүртэй. бид хоёр гадуур гарна... пицца идээд кино үзье. Гэрлээгүй хоёр эр
нэг үдэш хамт хөгжилдөнө шүү.
Шон: Би чанга дуугаралттай кино, эсвэл асуудалд дургүй.
Парк: Чимээгүй киног сонгоно.
Шон: Тэгээд олив, мөөг, эсвэл анчоус байж болохгүй. Тэрнээс бусад нь бол дажгүй санаа байна.

 

Aшер: Тогтворгүй 1-р түвшний гэмтэл. 25 настай эрэгтэй, 30 футын өндөр шатнаас  унасан. Гавлын хүнд гэмтэл, олон яс хугарсан. Даралт 50 гарсан байна.

Парк: чи хий

Ашер: Дунд шилбэний ясны хугaралттай , мушгиралт үүсэж хугарсан байж болзошгүй 

Шин :  Дотоод цус алдалттай байна.  Цусны 40 хувийг алдчихсан байна.

Ашер : 0 бүлгийн цус 6 хэрэгтэй байна

Шон : Түүний хэвлийд хэт их цус байгаа тул харагдахгүй байна , СТ ээр харах шаардлагатай байна

Ашер: : Амьсгалын дутагдалд орсон. Яаралтай интубаци хийх хэрэгтэй!

 

Mogr: Сайн уу

Салэн : Тоглох нь анхаарал, ажлын ой санамж, боловсруулалтанд тусалдаг.
Морган: Би эмнэлгийг ашигтай ажиллуулж чадна. кардио
гийн хичээлд хамт явдаг нэг эмэгтэй, медиа компанийн эрүүл мэндийн даатгалын менежер хийдэг юм. Тэднийх өөр нэг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч хайж байгаа юм байна. Хэрэв бид гэрээ байгуулбал 3,000 даатгагдсан үйлчлүүлэгч авч магадгүй.


Салэн : Нэрийг нь өгчих, би энэ ажлыг амжуулъя.


Морган: Гэхдээ энэ хэлэлцээрийг
би өөрөө дуусгамаар байна. Тэгээд, эмнэлэг болон төсвийг бүхэлд нь хариуцмаар байна.


Салэн : Өөрийн давуу талаа хадгалж байна шүү. Ухаалаг байна. юу хийж чадахаа харуулаарай.

 

Парк:  Хүнд тархины гэмтэл, хэд хэдэн хавирганы хугарал, баруун цээжний хөндийд цус хурсан байна.

Шон: Хэвлийн хөндийд их хэмжээний цус хурсан, элэгний 5-р зэрэглэлийн хөндлөн хагаралтай, дэлүү нь гэмтсэн байна. Бүсэлхийн нурууны яс хугарсан, баруун бөөр нь аврагдах боломжгүй.

Ашер: Даралт унасан, вазопрессорын хамгийн дээд тунг хэрэглэж байна.

Шон: T.X.A хэрэглэе.

Парк:  Тэр эрхтэн шилжүүлэн суулгах донор уу?

Шон: мэдэхгүй, гэхдээ энэ хамаагүй. түүнийг үхүүлэхгүй ээ.

 

Эм:  Парк эмч үү? Сайн уу, Вал.
Парк: Сайн уу. Бидэнд яаралтай тусламжийн өрөөнд O-негатив бүлгийн цустай хүнд гэмтэлтэй өвчтөн байгаа.

Эм: Тэгээд зүрх нь ямар байна?

Парк: Зүрх нь эрүүл харагдаж байна. Өвчтөн насанд хүрсэн ч том биетэй биш.

 

Эм:  Энэ зүрх Оллид тохирох болов уу?

Парк: магадгүй. Гэхдээ итгэлтэй байхын тулд та түүнийг дахин CT-д харах уу.

 

Эм: Бид яг Оллигийн хүсэл биелүүлэх аялалд явах гэж байлаа. аялалаа дахиад баллахийг хүсэхгүй байна . үлдсэн хугацаанд бол боломжгүй . Бид онгоцонд суух уу, эсвэл үгүй юу?

Парк : Түүнийг аваад ир

 

Ашер : Бид хүүгийн тань цус алдалтыг багасгаж чадсан ч Брандонд дотоод гэмтэл их байгаа тул нарийн харж байж л бүрэн шийднэ. Асуух зүйл байна уу?

Эр: Үгүй Та маш тодорхой хэлсэн.

Ашер  түүнийг хагалгааны өрөөнд шилжүүлэхэд бэлэн. Илүү ихийг мэдсэний дараа танд хэлнэ.
Эр: хүүтэйгээ ярьж болох уу? Хагалгаанаас өмнө.

Ашер: Уучлаарай, тэр ухаангүй байгаа. амлаж байна, тэр хагалгаанаас гарахаар тантай уулзуулна.

 

Морг:  Хараа, сонсголын шинжилгээний дараа  бүрэн эрүүл мэндийн үзлэг хийнэ. Эрүүгээ энд тавина уу.

Эм : Өргөст хэмхний шүүс их гоё нэмэлт болжээ.

Морг: Нүдний шил зүүдэггүй юмуу  . ямар нэгэн цэг харж байна уу ?

Эм: тиймээ , яг голд нь байна

Морг: одоо цэг нь яаж байна –?

Эм: алга болчихлоо

Морг: аль нэг буланд нь харагдаж байна уу ?

Эм: үгүй ээ

Морг: дээшээ хараад үздээ

Эм : үгүй ээ

Морг: заза
Таны захын харааны талбайд алдагдал байгаа юм шиг байна. Энэ шинжилгээгээр бол та хараагүй болж байна.

 

Морг: Энэ бол харааны мэдрэлийн хавдар. Краниотом хийвэл бүгдийг нь авах боломжтой, гэхдээ харааны мэдрэл рүү очих цусны урсгал зогсоно, тэр хараагүй болно.

Парк:  Эндоскопоор хамрын замаар дамжан хийвэл эдгээр судаснаас зайлсхийж болно. Тэр харааны 60%-ийг хадгалж үлдэх боломжтой.

Морг:  Би 60%-иас илүүг хадгалмаар байна.

Park: Энэ үйлчлүүлэгчийн тухай юу, эсвэл томоохон гэрээний тухай юу?"

Морг: Аарон үнэндээ явсан .  Би хаягдсан. түүний орон зайг  дүүргэхийг хүсэж байна

Парк: чамайг эмч болохыг хүсдэг гэж бодсон

Морг:  Өнгөрсөн долоо хоногт чи надаас илүү их амбицтай болохыг чинь хүлээх хэрэггүй гэж хэлсэн. Энэ үнэхээр үнэн . Энэ нь хавдрыг арилгаж чадна—синхротроны хурдасгууртай протоны туяаны  эмчилгээ.

Парк: туршилтын шатанд байгаа. Үүнийг харааны мэдрэлийн хавдарт хэзээ ч ашиглаж байгаагүй . одоо очлоо.
Шон: Бөөрний сүүлчийн хэсгийг нь авчихлаа.

Лим: Гемоглобин 6 байна. Цусны даралт нь ч бас тааруухан байна. элэгний урагдлыг засахад их цус алдах эрсдэлтэй.

Ашер: цусаа бүгдийн алдаж байна.

Лим : Судасны гол хэсгийг тусгаарла.

Шон: За.

 

Ашер: аав нь хүлээлгийн өрөөнд байна. Тэдний хооронд шийдэгдээгүй асуудал байж магадгүй.

Лим  Бид Брандоныг үүнийг тэсэж чадвал тэд эвлэрч магадгүй . аав минь хорт хавдартай гэж оношлогдсоноос хойш бид олон асуудлаа ард нь үлдээсэн.

Ашер :  Магадгүй миний аав хорт хавдартай болчихвол бид илүү ойртох байх.Мэдэж байна уу, нэг захидлаас бусдаар би түүнээс таван жил ямар ч сураг сонсоогүй.

Лим: Тэр юу гэж бичсэн байсан бэ?

Ашер: Мэдэхгүй. Нээж үзээгүй
Шон: Оо, нэмэлт сорох аппарат, боолт хэрэгтэй байна.

Лим: Хаанаас гараад байна вэ?
Шон: Венийн гол судас нь урагджээ.

Лим:  Тогтоож, дөрвөн хэсэгт шах.

Сален :  уургийн өндөр агууламжтай,  Маркус, миний шаардлага энгийн. Сайхан үнэртэй байх хэрэгтэй., Чи миний ажлыг хүндэлдэг гэдгийг мэднэ , үүний төлөө уучлалт гуйхгүй . Бас чи шинэ зүйлсийг туршиж үзэхэд үргэлж бэлэн байх хэрэгтэй

Марк: Тэмдэглэлээ. Тэгэхээр, чиний хамгийн сүүлийн шинэ зүйлсээ хэрхэн даван туулж байна даа? Манай эмнэлэг."

Сален : Рентген шинжилгээний хэсэгт бага зэрэг асуудал бас Эмийн санд хэтэрхий их зардал гарч байна.  Жон Колсоныг хэр сайн мэдэх вэ?"

Марк:  Хүүхдийн тасгийн дарга юу? Сайн эмч, сайн удирдагч. Яагаад асууж байна вэ

Сален:  Тэр Ethicure-ийн ажлын гэрээнд гарын үсэг зурахгүй байна. Түүнийг алдаж чадах эсэхээ мэдэхгүй байна, бас тэр хүссэн цалинг нь өгөх боломжтой эсэхээ ч мэдэхгүй байна , Чи Ethicure-ийн гэрээнд ямар ч эсэргүүцэлгүйгээр гарын үсэг зурсан. Чамд юу нөлөөлөв?"

Марк:  Би шинэ зүйл туршиж үзэхэд бэлэн байсан.

 


Парк: Энэ малгайнаас миний хэмжээнд яаж  тааруулж  авах вэ?
Хүүхэд: Доктор Парк! Та надад шинэ зүрх олно гэдгийг мэдэж байсан.
Парк: Өө, түр зуур л түрүүлж битгий бодоорой. Гэхдээ эхлээд бага зэрэг донат  ямар вэ ?
Хүүхэд: донат ? Чихэртэй юу?
Парк: Чи үнэхээр мундаг юм аа.

 

 


Глассман: Чи намайг дагахаа хэзээ болих юм бэ?

Лиа : Чи Сан Хосед эргэж ирнэ гэж зөвшөөрөх үед. Энэ бол түүний өвчтөний сэтгэл ханамжийн оноо.


Глассман: Яасан муу хэрэг вэ? Ажлаа алдах эрсдэлтэй юу?

.
Лиа: Үгүй ээ.

Лиа: Би түүний оноог нэмэгдүүлэхийн тулд зарим сөрөг сэтгэгдлийг нь хассан.


Глассман: Чи юу хийсэн гэж Уучлаарай. Энэ Шоны санаа байх ямар ч боломжгүй.


Лиа : үгүй шүү. Тэр миний талаар салентай ярилцахыг хүсэхгүй байгаа

Глассман : Тэр үүнийг зөвшөөрсөн үү? Энэ талаар мэдэж байгаа юу?
Лиа: Үгүй ээ.

Глассман: Түүнд хэлэхийн оронд чи над дээр ирэхээр шийдсэн үү? Чи хэзээ ийм ёс зүйгүй, дээрэлхүү болсон юм бэ? Чи түүнтэй хүүхэд шиг харьцаж байна.

Лиа:  Энэ оноо, Сален эмнэлгийг удирдаж байгаа арга зам, энэ нь түүнд үнэхээр их хор хохирол  учруулж магадгүй.
Глассман: Чиний түүнд яг одоо учруулж байгаагаас  илүү их үү?

Лиа : Би мэдэж байна. Би...
Глассман: Тэгээд чи надаас юу хийхийг хүсэж байна? Чи намайг Сан Хосед буцаад очиж, чиний балгийг зөвшөөрөөсэй гэж хүсэж байна уу?
Лиа : Энэ надад хамаагүй. Энэ Шонтой холбоотой..
Глассман: Энэ бол чамтай холбоотой. Тэр бол чиний сүйт залуу. Чиний хариуцлага. Чиний асуудал. Гэртээ харь. Үүнийг цэгцэл.

 

Шон :  Хаанаас ч цус гоожихгүй байна. Наалт сайн барьж, цус алдалт зогссон.

Лим : Бид одоо тархины хавдарыг шийдэх шаардлагатай. Тархины даралт ямар байна вэ?

Ашер:  31. Хагалгааг эхлэхээс өмнөхөөс ч өндөр байна.

Лим : EEG хий.

Ашер: Удаан долгион. Тасралттай дарангуйлалт. Бага идэвхтэй байна.

Шон: Тэр комд орсон байна.

 

Ашер: Брэндон комд орсон байна. Бид тархины эдийг сэргээхийн тулд гавлын даралтыг бууруулахыг хичээж байна.

Эр : Энэ эдгэрэхэд хэр удаан хугацаа шаардагдах вэ?

Ашер  Энэ... Энэ хэлэхэд хэцүү байна. Ээ… Гэмтлийн хэмжээтэй харьцуулбал, эдгэрэх магадлал бага . Тэр тархины үхэлд хүрэх магадлалтай.

 

Эр : Би энэ долоо хоногт түүн рүү залгаж, зарим зүйлээ шийдэх талаар бодож байсан.

Ашер: Тийм ээ, тиймэрхүү шийдвэр гаргахад амаргүй шүү.

Эр: Бид бараг хоёр жил ярьсангүй. Аннаполисийг орхисноос нь хойш. Тэгээд тэр... бөмбөрчин болно гэж шийдсэн. Аав чинь чамаар бахархаж байгаа байх.

Ашер: Ээ... Тэр раввитай болохыг хүссэн. Цэх шулуун раввитай  Би аль алинд нь бүтэлгүйтсэн. Тиймээс тэр намайг орхисон.

Эр: Би хүүтэйгээ дахиад нэг удаа ярилцах хэрэгтэй байна.

Ашер: Бид энэ боломжийг бүрдүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно.


Морг:  тог тог . Би танд Нирагийн эмчилгээний талаар илгээсэн саналыг харсан уу?

Сален : Тийм ээ. Маш зоригтой төлөвлөгөө байна. Гэхдээ бас нэлээд үнэтэй.

МОрг : Хэрэв протоны туяаны эмчилгээ амжилттай болвол Нирагийн харааг 100% аврах боломжтой. Ингэснээр бид компанийн гэрээг баталгаатай авах болно.

Салэн : Эмнэлгийн талаас зөв шийдвэр. Бизнесийн хувьд буруу шийдвэр. Энэ тоног төхөөрөмж, эмчилгээний өртөг нь гэрээний үнийн дүнгээс хэдэн зуун мянган доллараар илүү байна. Танд FDA-аас зөвшөөрөгдсөн, даатгалд хамрагддаг, амийг нь аврахын зэрэгцээ харааны 60%-ийг хадгалах төгс сонголт.

Морг: Манай үйлчлүүлэгч бүх сонголтоо мэдэх эрхтэй.

Сален: Та бол түүний эмч. Өөртөө зөв гэж бодож байгаагаа хийгээрэй. Гэхдээ зөвхөн эмнэлгийг ашигтай байлгавал л бидний тохироо хүчинтэй хэвээр үлдэнэ .

 

Парк:  Энэ яг зүрхний хэлбэртэй бээлий шиг таарна .  Оли, чамд илүүдэл шингэн хэр их байгааг харъя.

Хүү:  За юу? Долоо хоногийн турш давс, хийжүүлсэн ундаа уусангүй шүү дээ.Бронтозавр 300 фунтын жинтэй зүрхтэй байсан гэдгийг мэдэх үү?

Парк:  Ямар дуугарч байсан бол гэж төсөөл дөө. Магадгүй "түг-дүг, түг-дүг" гэж сонсогддог байсан байх.

Хүү:  Үүнийг хараарай. Энэ миний шинэ аз авчирдаг зүйл. Энэ бол трицератопсын хуруу. Энэ бараг 65 сая... жилийн настай.

Парк: Чиний цээж өвдөж байна уу, Олли? Надад сувилагч, ECMO баг яаралтай хэрэгтэй байна!

 

Шон: Бостонд нэг эмч тархины даралтыг бууруулахын тулд гаднаас хоолой суулгаж байсан. Гэхдээ хамаагүй ээ, өвчтөн нь нас барсан.

Ашер: За, магадгүй бид тархины даралтыг хагас гавлын ясыг авах аргаар бууруулж үзэж болох юм.

Шон: Тэр ийм мэс засалд ч бас амьд гарахгүй.

Парк:  Танай өвчтөн дээр ахиц гарсан уу?

Шон: одоохондоо  Үгүй ээ.

Парк  Түүний гэр бүлийнхэнтэй эрхтэн шилжүүлэн суулгах талаар ярилцсан уу?

Шон  Үгүй.

Парк :  Түүний биеийн байдал маш эмзэг байна. Эрхтнүүд нь удаан тэсэхгүй. Шон, энэ ямар ч төгсгөлтэй байсан эмгэнэлт явдал болно.

Шон: Чи дүрмийг зөрчиж байна.

Парк: : Миний өвчтөн минут тутамд суларч байна.

Шон: Зогс, эрхтэн хүлээн авагчийн эмч донорын эмчтэй харилцах ёсгүй.

Парк:  Би чамтай найзын хувиар ярьж байна. Чи бүх хүнийг аварч чадахгүй. Хэрвээ чиний өвчтөн өнгөрсөн бол миний өвчтөнийг аврах боломжийг надад өгөөч.

Шон:  Яв, эс бөгөөс би UNOS-д мэдэгдэнэ. Ингэснээр чи эрхтэн шилжүүлэн суулгах эрхээ алдана.


Аарон: Хөөе, Шон.

Шон: Чи хоцорчээ.

Аарон: Тийм ээ, онгоц хоцорсон, багтаамж багатай, хоол ундгүй байсан. Би өлсөж байна. Панкейк идэхэд бэлэн үү?

Шон: Би мэдрэлийн физиологийн тестээ засах хэрэгтэй.

Аарон: За, сайн байна. Бид идэх зуураа хийх боломжтой юу?


Шон: Үгүй. Би үүнийг зөв хариулсан. Миний ажлыг шалга.

Аарон:  Би ойлгож байна, төгс оноо биш байна л даа, гэхдээ...

Шон: Миний ажлыг шалгаач, гуйя. Асуулт 5.

Аарон:  За, за. Тийм байна.

 

 

Аарон:  Энэ хариулт А байх ёстой, гэхдээ С ч байж магадгүй.

Шон:  Гэхдээ доторх судаснууд салаалдаг шүү дээ.

Аарон:  Асуултын үгс жаахан ойлгомжгүй байна. Би ч бас алдаж магадгүй байсан.

Шон: Тийм ээ, профессор Фонтейны буруу байна. Та түүнд хэлэх хэрэгтэй.

Аарон: Би профессорт шалгалтынхаа асуултыг өөрчлөхийг хэлэхгүй ээ.

Шон: Гэхдээ тэр тархинд цус хэрхэн урсдаг талаар буруу ойлголттой байна шүү дээ!

Аарон: Ямар хамаатай юм, Шон? Энэ чинь ердөө шалгалт, би өлсөж байна!

Шон: Чи явж ид, би профессор дээрээ очно.

Аарон: Шон

 

Шон: Доторх судаснууд.

Ашер:  Энэ хэсэгт асуудал харагдахгүй байна.

Шон: Хэрвээ маш жижиг гэмтэл хавдраар далдлагдсан бол чи харж чадахгүй байх. Стент нь тархины цусан хангамжийг сайжруулж, түүнийг сэргээж магадгүй!

 

Морг: : Би мэс заслын арга олсон. Энэ мэс засал зөвхөн нүдний чинь хойнох хавдарыг арилгаад зогсохгүй, харааны чинь 60 хувийг аврах боломжтой.
Нира: Өө, баярлалаа.

 

Лим:  Энд байна... судасны жижиг урагдал байна. Сайн олсон байна, доктор Мөрфи. Гэхдээ бөөгнөрөл байна.

Шон: Стент нь бөөгнөрлийг өргөсгөж, түүнийг үхэлд хүргэж магадгүй. Бид бөөгнөрлийг гепаринаар задлавал тэгэхгүй.

Лим: Энэ нь бүх эрхтэнд томоохон цус алдах эрсдэлтэй.

Шон: Хэрвээ бид гепарин өгөхгүй бол тэр тархины үхжилд орно.

Лим: Миний резидентийн үед нэг эмэгтэй мэс заслын ширээн дээр нас барсан. Эрүүл эрхтнүүдтэй, холбоо барих мэдээлэлгүй. Тэр өдөр хэн ч аврагдаагүй, учир нь тэр хүн донор эсэхийг мэдээгүй.

Ашер : Бид өвчтөнг эмчлэхдээ эрхтний хүлээн авагчдыг тооцох ёсгүй гэж бодсон.

Лим : Бид тэгдэггүй. Бидний хийж байгаа зүйл ямар ч үр дүнгүй болох хүртэл шүү дээ.

Шон: Энэ үр дүнгүй биш. Брэндонд туслах 1%-ийн боломж байгаа.

Лим :  дуслыг эхлүүл

 

Park: Уучлаарай, Вал.

 

Эм : Миний хүү амьдралынхаа ихэнхийг эмнэлгүүдэд өнгөрүүлсэн. Байнга хатгуулж, шинжлүүлж, ирэхгүй амлалтуудыг хүлээсэн. Түүнд зөвхөн нэг л төгс өдрийг өгөхийг хүссэн.

 

Эм: энэ  таны халуун мокка.

Марк: Доктор Колсон . Тантай таарсандаа баяртай байна. Би үүнийг авъя. Би танаас нэг тусламж хүсэх гэсэн юм.

Колсон: Тэгвэл би маффин идэж байя

Марк: Миний найз Жоанн Сиэтлээс ирсэн. Та түүнтэй ярилцах завтай юу, эндхийн байдлыг тайлбарлаж өгч чадах уу? Тэр тэнд суугаа.  Тэр таны ажлын байранд ярилцлагад орж байгаа. Тэр маш сайн хүүхдийн эмч.

Колсон: тиймээ баярлалаа .

Марк: уучлаарай ,би сонссоон , гэхдээ би хаашаа ч явахгүй.

Колсон: Үгүй, зөвхөн нөхцөлийг дахин тохиролцоё , Би явах хэрэгтэй. Маффин өгсөнд баярлалаа.

Марк: Уучлаарай энэ суудал хүнтэй юу ?

 

 

Парк: Таны өвчтөн олон эрхтний үйл ажиллагааны дутагдалтай байна.

Шон : Тийм ээ, бид түүнийг плазм, ялтас ашиглан эмчилж байна...

Парк :  Түүний зүрхний хавхлаг дээр бөөгнөрөл үүссэн байна, энэ нь миний өвчтөнд зүрх нь тохирохгүй гэсэн үг.


Шон: Та миний өвчтөний эмнэлгийн тэмдэглэлийг харах ёсгүй. Энэ нь бодлогын зөрчил.

Парк:  Түүний зүрх боломжтой хэвээр байгаа эсэхийг мэдэхийг хүссэн юм. Танай багийн эрсдэлтэй мэс засал таны өвчтөнийг аварч чадаагүй, харин миний өвчтөний амийг хохироосон.

 


Шон: Профессор Фонтэйн миний хариулт буруу гэж хэлсэн.
Аарон : Үүнийг сонсоход харамсалтай байна, Шон.

Шон: Би декантай ярилцана. Чи надтай хамт явах хэрэгтэй.

Аарон : Чи профессорынхоо араас явах гэж байна уу? Энэ нь чамд хоёр онооноос илүүг алдахад хүргэж магадгүй.


Шон: Энэ  буруу байна.

Аарон: Тийм ээ, магадгүй тэр буруу байж болно. Гэхдээ заримдаа муу зүйлс тохиолддог, Би чамд нэг юм авчирсан, Шон нэгийг сонго

Шон: Хм, би иймэрхүү зүйлд ач холбогдол өгдөггүй. Би хатгамал хийхгүй.

Аарон: заза би чамд нэгийн сонгож өгье. Чи суралцаж болно. Энэ оёдол хийхэд чинь сайн дасгал болно . Заримдаа муу зүйлс тохиолддог , зөв үү? Заримдаа бүр шударга бус зүйлс ч болдог. Чи үүнийг бусдаас илүү сайн мэднэ. Тэгээд заримдаа тэдгээрийг орхиод дараагийн зүйлдээ, дараагийн сорилтоо анхаарах хэрэгтэй болдог.

 

Шон: Чи надтай хамт декантай уулзахгүй юм уу?
Аарон: Үгүй.

Шон: Чи надад үргэлж тусална гэсэн шүү дээ.
Аарон: Хэрэв чи явах шаардлагатай бол яваарай. Би энд л байх болно.

 

 

Шон: Бид Брэндоны аавтай ярих хэрэгтэй байна!Брэндоны зүрхийг аварч чадах байх гэж бодож байна. Бид хатгамалын техник ашиглаж болно. 1900-аад онд Алексис Каррел судасны оёдлын аргыг хатгамалаар боловсруулсан. Хэрэв бид түүний хавхлагуудыг судас шиг эмчилбэл засах боломжтой байж магадгүй.

Аав: Та миний хүүг аварч чадах уу?

Шон: Үгүй... Үгүй. Бид зөвхөн түүний зүрхийг л аварч чадна.
 Хандивлахад зориулж.  Бууж өгөх цаг болсон.

Аав: Миний хүү үхээгүй байна.
Шон: Зөвхөн бидний хийж буй зүйлээс болоод л. Гэвч тэр удахгүй болно. Энэ бол дэмий зүйл.
Аав: Үгүй. Би... Би хүүтэйгээ дахин ярих хэрэгтэй байна. Би түүнд хэлэх ёстой...

... маш их зүйл. Би... Би ойлгож байна.

Шон: Хэтэрхий оройтсон.

Ашер:  Үгүй, үгүй. Тэр зүйлд бол оройтоогүй. Түүнтэй ярь. Баяртай гэж хэл. Хэлэх шаардлагатай зүйл байгаа бол түүнийг хэлэх ёстой.

 

Морг:  За, ингээд л.


Нира: Бүх зүйл бүдэг харагдаж байна.

Морг:  сайжирна. Гэхдээ хавдар зураг дээрхээсээ илүү төвөгтэй байсан. : Бид таны харааны 50%-ийг л хадгалж чадлаа. Үнэхээр харамсаж байна, Нира.


Нира: Уучлал гуйх хэрэггүй. Та миний амийг аварсан. Хэрвээ та тэр хавдрыг олоогүй байсан бол би сохор эсвэл үхсэн байх байлаа. Энэ бол...

 

Морг: Одоо таны харааны зарим шалгалтуудыг хийх ёстой. Би тэдгээрийг бэлтгээд ирье.

 

Аав: Чамд тэр радиог худалдаж авч өгч байсан үеийг санаж байна уу? Би хилийн чанадад ажиллаж байх үед бид Морзын кодоор бие биедээ мессеж явуулдаг байсан. Чи үүнийг маш хурдан сурсан... Гэхдээ… Тэгээд чи надад рок од болохыг хүсэж байна гэсэн мессеж явуулсан. Тэгээд би... үүнийг няцаасан. Чиний хүсэж байсан бүх зүйл өөрчлөгдсөн.Би үүнийг ойлгоогүй. Би чамд хэрхэн туслахаа мэдээгүй. Би чамд нэг зам тавьсан байсан. Харин чи түүнийг дагахыг хүсээгүй. Чамайг намайг үгүйсгэж байна гэж бодсон, гэхдээ… Одоо би ойлголоо, чи зүгээр л өөрийнхөөрөө хүн болж байсан байна. Баяртай, Брэндон .  Би чамд хайртай, хүү минь.

 

Глассман: Би болох уу?

Лиа: Үгүй ээ, баярлалаа.

Глассман: Хүмүүс Шоны онцгой байдлыг үргэлж зохицуулахыг хичээдэг байсан. Нөхөх, хэт нөхөх...

Лиа : Надад дахиж сургаал хэрэггүй.

Глассман: Би тэдгээр хүмүүсийн нэг байсан. Чиний эхэлсэн түвшинд хүрэхэд надад маш их хугацаа орсон.

Лиа: Тийм шүү, надад үнэхээр амархан.

Глассман: Тийм. Чи Шоныг асуудал биш, хүн гэж үздэг байсан. Чи үргэлж Шоныг хардаг байсан. Чи яагаад тэрнийг анхаархаа  больсон юм бэ?

Лиа:  Чи явчихсан шүү дээ.

 

Глассман: Тэгэхээр юу вэ? Чи сандарсан уу?

Лиа :  Тийм. Магадгүй. Би... би мэдэхгүй байна. Энэ бол… Бид гэрлэх гэж байна, түүнийг ойлгоход үргэлж амар байдаггүй, харин би байнга л алдаа гаргадаг. Бас… Зүгээр л... энэ бол дэндүү их юм.


Глассман: Үгүй ээ, тийм биш.

Лиа : Гэхдээ чи үргэлж намайг дэмжиж байсан.
Глассман: би чамд одоо  хэрэггүй болсон. Чи эелдэг, бас тэвчээртэй. Чи бүх зүйлд үнэхээр тэсвэртэй. Чи Шоны хувьд зөв хүн. Шон чиний хувьд зөв хүн. Хэрвээ чи үүнд итгэж чадвал, чи хамгийн төгс, төгс бус гэрлэлтийг бий болгоно.

Лиа: Би одоо чамайг тэврэхийг хүсэж байна.

Глассман: хэй . Чамд би хэрэггүй.

 

Парк: Надад чамд сонсгох зүйл байна.
Хүү: Кабууум!

Карк : 300 фунтын зүрхний цохилт шиг сонсогдож байна.  Үгүй, үгүй, үгүй. Энэ бол чиний азын сахиус.
Хүү: Тиймээ , тийм. Надад энэ хэрэггүй болсон.

 

Морг: Та надтай уулзахыг хүссэн үү?
Сален: Гэртээ байгаа мэт байгаарай.

Морг: Энэ бол Доктор Глассманы өрөө.

Сален: Чи үүнийг хийж чадсан.

 

 


Шон: Би үүлний шинжлэх ухааны талаар сонирхолтой баримтат кино олсон.  Бид маргааш орой хамт үзэх ёстой.

Парк: Сайхан санаа байна. Би пицца авч ирье.Чидун жимс, мөөг, анчоусгүй биз дээ?

Шон: Тийм ээ. Тэд амтгүй байдаг болохоор.


Сален: Энэ хариу барьж байгаа хэрэг үү?
Марк: Үгүй, бэлэг.

Марк:: Үмхий хорхойнууд царцаанаас илүү уургаар баялаг.

Сален: Тэгвэл дахиад нэгийг авъя. Баяр тэмдэглэмээр санагдаж байна.  Колсон гэнэт хатуу байр сууринаасаа ухарч, ажлын гэрээндээ гарын үсэг зурсан.


Марк:: Хмм.

Сален :Үүнд таны оролцоо байсан байх, тийм үү? Тус болсон бол баяртай байна. Чи гоё үнэртэж байна.чи ирэхгүй юмуу?

Шон: Би үүнийг өгөхөөр ирлээ. Энэ бол Брандоны эрхтнүүд хаашаа очсоны жагсаалт.

Ашер:  Гурван хүүхэдтэй ганц бие ээж нарийн бичгийн дарга түүний бөөрийг авсан. Харааны асуудалтай ачааны машины жолооч түүний эвэрлэг бүрхүүлийг авсан. Ховор дархлааны өвчтэй өсвөр насны хүүхэд түүний шөрмөсийг авсан.  Бас нэгэн залуу хүү Брандоны зүрхийг авсан. Тэр үлэг гүрвэлд дуртай.
Аав: Брандон эдгээр хүмүүст тусалсан гэж үү?

Шон: Тэр жагсаалтад 63 хүн байгаа.

 

Шин: Энд байна.


Аарон: : Үнэхээр төгс байна.

Шон: Энэ бол оёдлын дасгал хийхэд тохиромжтой байсан.
Аарон: панпэйк идэх үү?

Шон: Тийм ээ, би одоо панпэйк идмээр байна.

Аарон: Сайн байна уу, та Аарон Глассмандтай холбогдлоо. Би эргээд залгах болно.

 

 

Back to episodes Go home