Good doctor S5 4

Good doc 5-4  Оновчтой Байдал

 


лиа: Энэ дажгүй зураг юм.

Шон : энэ самбарын зөвшөөрлийг өгөөгүй.


Salen: чиний хөдөлмөрийн гэрээний 25-р зүйл таны зургийг зар сурталчилгаанд ашиглах боломжийг олгодог.

Шон : Би эмнэлэгийн сурталчилгааны нүүр царай болохыг хүсэхгүй байна.
Salen: чи өөрийн аутизмаас ичдэг юмуу?

Шон : Үгүй.


Salen: тэгвэл Сайн байна. Чиний хийсэн зүйл үнэхээр гайхалтай. Энэ нь мэдрэлийн олон төрлийн хүмүүст урам зориг өгнө гэж бодоорой.

Шон :  Энэ самбар хэнд ч урам зориг өгөхгүй. Миний зургийг ашиглах нь шударга бус бөгөөд миний дүр төрхийг буруугаар харуулж байна. Миний үсний байрлал буруу талдаа байна.

Salen: чи сэтгэл хөдлөлөөр хандаж байна.
Шон : миний зөв.
Salen: 1-10 хооронд санамсаргүй тоо сонго. Та 7-г сонгосон уу?

Шон : Үүнийг яагаад тэгэх ёстиойг ойлгохгүй байна.
Salen: Бид бодсоноосоо тийм ч рационал биш. Бидний ертөнцийг харж буй байдал, бодож буй арга барил өөр. Би байнга өмнөх шийдвэрүүдээ эргэн хардаг.

Шон  Тэгвэл та энэ самбарыг байрлуулах шийдвэрээ эргэн хармаар юм байна.
Salen: Тэгнэ. Гэхдээ чи ч бас адилхан хийх хэрэгтэй. 48 цагын дотор асуудлын бүх талыг судлая. Сэтгэл хөдлөлөөр биш, учир шалтгаанаар дүгнэх хэрэгтэй. Дараа нь ярилцъя.

 

 

Марк : нүүр царай чухал, Шон. Эмч нарын зөвхөн 4% нь хар арьстай байдаг.

Матео : энэ нүүр царай биш. Энэ бол зүгээр л хэрэглээ.

Тэр илүү олон төрлийн эмч нарыг ажилд аваагүй. зүгээр л энд аль хэдийн ажиллаж байгаа эмч нарыг ашиглаж байна.

Шон : чи бизнесийн орчинд 26 төрлийн танин мэдэхүйн хэвшмэл ойлголт, алдаа байдаг гэдгийг мэдэх үү? Суурь хэвшмэл ойлголт. Өвчтөний эхний оношлол эсрэг нотолгоог үл тоомсорлоход хүргэж болно.

Эм : Доктор Мёрфи, шинэ өвчтөний аав  тантай уулзъя гэж байна.

Шон : ө үгүй ээ Та намайг самбараас харж сонгосон бол энэ сайн шалгуур биш...

Эр : Үгүй ээ, миний шалгуур бол та 23 нийтлэл хамтран бичсэн, найм нь хүүхдийн мэс засал, дөрөв нь хоол боловсруулах тогтолцооны асуудлын талаар. Энэ миний охин Холли. Дөрвөн жил бөөлжиж, дотор муухайрч, бие засахдаа цустай байдаг. Би лав энэ нь гэдэсний булчингийн эмгэг гэж бодож байна. Би лав энэ нь гэдэсний булчингийн эмгэг гэж бодож байна.

Шон  Та 19 эмчид үзүүлсэн байна. Тэдний аль нэг нь гэдэсний булчингийн эмгэг гэж оношилсон уу?

Эр :  Тэд гэдэсний үрэвсэл гэж хэлсэн, гэхдээ тийм биш. Охин улам дордоод байга.

Шон : Хм, таны гэдэс дүүрсэн байна. бөөлжиж байна байгаа юу?
Холли: Улам дордож байна.

Шон : Энэ мэс заслын тохиолдол биш бололтой. чамайг дотрын эмчид үзүүлэхээр явуулъя...

Эр : Би их зүйл уншсан. Энэ гэдэсний булчингийн эмгэг...

Шон : Гэдэсний булчингийн эмгэг нь түүний шинж тэмдэгтэй сайн таарахгүй байна. Интернетээс өвчний талаар хайх нь найдвартай биш. Түүний гэдэсний үйл ажиллагаа удаашралтай байна. Сериоз бөглөрөлтэй байна. Энэ одоо мэс заслын тохиолдол боллоо.

 

морг: сар орчим  ийнгэж ханиаж байгаа уу?
Эм : Тийм ээ, улам дордоод байсан. Өнгөрсөн долоо хоногт бага зэрэг амьсгал давхцах шинж илэрсэн. Үүнийг шалгуулах гэж эргэж ирсэн.

Морг : Энэтхэгээс үү. тийшээ юу авч явсан юм бэ?

Эм: Амьдралын утга учир. Би үнэхээр тоглоогүй байна. Би хотын номын бүртгэгч байсан. Тэгээд л... өөр зүйлийг хайж эхэлсэн. Би үүнийг олох хүртлээ дэлхийгээр аялсан.

Морг : Шашин уу?

Эм:  Тийм ээ, илүүтэйгээр оюун санааны хөгжил гэхдээ үйлчлэл, буяны ажлаар дамжуулан.  Би маш энгийн амьдралтай. Багахан тосгонд амьдардаг. Боломжтой бүхнээ хийхийг хичээдэг.

Морг:  Гүнзгий амьсгаа аваарай.

Эм: : Мэдэж байна уу, өнөөдөр өөрийгөө муугаар мэдрэхгүй байна. Би хэтрүүлж хандаагүй гэж найдая

Морг : хэтрүүлээгүй. Танай зүүн уушги нилээн муу байна.

 

Радио: : Т аны карбюратораа хамгийн сүүлд хэзээ засварласнаас хамааран ямар эд ангиудыг солих шаардлагатайг тодорхойлно.

Мэдээж та бүх жийргэвч болон бүх сэвчээг солих шаардлагатай.


Салэн  Чи утсаа авахгүй байгаа.

Аарон : өө
Салэн : Өө, уучлаарай. Сонин юм, утас чинь хөлөөс чинь холгүй л байна. Чиний төлөө би зохицуулсан хэвлэлийн ярилцлагуудын талаар ярилцъя.
Глассман: Тийм ээ, чи миний өмнөөс зохицуулсан. Энд асуудал хэвээр байна уу?
Сален: Миний туршлагаас харахад, хуучин дэглэмийн дэмжлэгтэй байх нь жигд шилжилт хийхэд чухал болдог . Бид чинийхаар гэж тохиролцсон шүү дээ
Глассман: Бидний тохиролцсон зүйл бол би инээгээд толгой дохих явдал байсан.
Сален: Чиний бодлоор ярилцлага гэж юу вэ? Этүкюрийн талаар хэдхэн эерэг санаа хэлэхэд л болно шүү дээ.

Глассман: Надад сайхан бодол байхгүй ч, байгаа бодлоо хуваалцаж болно.
Сален: Би чамд зохиолыг нь бэлдчихсэн байгаа

Глассман: Баярлалаа, гэхдээ би анхаарал хандуулах ёстой зүйлсдээ анхаарлаа хандуулая. Гэхдээ ирсэнд баярлалаа.

 

Алекс: Бөглөрлийн хоёр талаас хавчсан. Доктор Рендон, гэдэсний хэсгийг огтолно уу.

Матео : GIA үдэгч.

Шон: Би танд болон доктор Рендонд хувааж авах $10 өгөе. Хэрхэн хуваахаа өөрсдөө шийдээрэй.

Марк: өө заза хэрэв тэр хуваахгүй бол яахуу ?

Шон: Тэгвэл та хоёр хоёулаа юу ч авахгүй.

Марк : За. Би 8-г ө өртөө аваад, Матеод 2-г өгье.
Матео: алгасая.

Шон : Хоёр доллар юу ч үгүй байснаас дээр, харин чи юу ч үгүй үлдэнэ.

матео: Дэлхийд шударга ёсыг нэмэгдүүлэх гэж хичээхэд ямар ч утгагүй зүйл байхгүй.

Шон : Миний жагсаалтын 12 дугаарт "Шударга бус байдлаас зайлсхийх хэв маяг" байгаа.

Матео : Энэ бол "хэв маяг" биш. Шуналыг яагаад урамшуулах ёстой гэж?

Марк : Гэдэсний хана жаахан сул байна. Би дээжийг шинжилгээнд явуулъя.  Гэхдээ бөглөрөл арилчихлаа.

Парк  Танд "Идиопатик уушгины фиброз" оношлогдсон. Таны зүүн уушги маш их сорвижсон байна. Баруун уушги ажиллаж байгаа ч бас гэмтсэн байна.

Эм : Үүнийг эмчилж чадах уу?

Морг:  Бид танд амьсгалахад туслах эмчилгээ эхлүүлж, уушги шилжүүлэн суулгах жагсаалтад бүртгэж болно.

Эм : Шилжүүлэн суулгахгүй бол хэр удаан амьдрах вэ?

Парк : Нэг эсвэл хоёр сар.

Эм : За, тийм байна... Би хүүдээ хэлэх хэрэгтэй.

Морг : Та бичиг баримтдаа хүүгийнхээ талаар дурдаагүй байсан.

Эм : Би явсанаасаа хийш түүнтэй уулзаагүй. Тэрэхэд тэр 12 настай байсан.

 

 


Шон: 6-р дугаарт "Инновацийг дэмжих хэв маяг." Сален тэр самбарыг шинэ учраас сайн гэж бодож магадгүй.

Лиа : За, тэр юу боддогийг мэдэхэд хэцүү, гэхдээ зүгээрээ.
Шон: 8-р дугаарт "Алдагдлаас зайлсхийх." Хүмүүс ямар нэг зүйлийг орхихдоо төлөхөөсөө их зүйл нэхдэг. Тэр самбарыг алдах сөрөг үр дагаврыг хэт өндөр үнэлж байгаа байх.

Лиа : чиний саналуудаас хэд нь Саленийн үзэл бодлыг дэмжиж байгаа вэ?
Шон: Хмм... Нэг ч үгүй.

Лиа : чи  даалгаврыг буруу ойлгосон байж магадгүй. Энэ бол түүнийг буруу гэдгийг нотлох тухай биш. Тэр чиний өөрийн дүгнэлтээ дахин нягтлахыг харахыг хүсэж байгаа.

 

Матео:  Холлийн шинжилгээний хариу гарлаа.

Шон:  Гэдэсний булчингийн эмгэгтэй  байна. Түүний аавын  зөв байжээ.

Морг :  Таны хүчилтөрөгчийн ханамж бидний бодож байснаас хурдан буурч байна. Би хүчилтөрөгчийг нэмэгдүүлье...
Эм : Хенри. Өндөр болчихсон байна.
Хенри: Тийм ээ. 12 настай хүүхдүүд өсдөг шүү дээ.

Эм : Чи гэрлэсэн гэж сонслоо. Би зургийг нь онлайнаар харсан...
Хенри: Яагаад би... Уучлаарай, яагаад би энд байна вэ?

Эм : Өө... Миний уушгинд ямар нэг асуудал байна.
Хенри: Та үхэх гэж байгаа юмуу?
Өвчтөн: Магадгүй.
Хенри: та  үхэх гэж байж л над руу залгасан юм уу? Тэгээд юу гэж? Би таныг өршөөх үү? Үгүй. Таны хийсэн зүйлээс болж харамсдаг уу?

Эм : Чамайг гомдоосондоо юу? Тийм, мэдээж. Би чамтай холбоотой байхыг хүссэн. Харин чи энэ нь хэтэрхий хэцүү гэж хэлсэн.


Хенри: Одоо та намайг буруутгаж байна уу?

Эм : Үгүй.

 

 

Морг : Шилжүүлэн суулгах зохицох эрхтэн олдож магадгүй гэж шилжүүлэн суулгах зохицуулагч хэллээ.

Шон : чи яагаад энд байгаа юм бэ?

Салэн: : Уолт дөрвөн жил Холлийн өвчнийг судалж, бүх эмч нарыг давж чадсан.  Ахлах сургуулийн дипломгүй ч, шөнө тавхан цаг унтаж, бүх эмнэлгийн өмнөх сургалтад хамрагдсан.
Холли: Миний аав бол би харж байсан хамгийн сайн эмч.

 

Марк : Уолт, чамайг үүнийг гэдэсний булчингийн эмгэг гэж бодоход юу хүргэсэн бэ?
Уолт: Аан, би өнгөрсөн долоо хоногт мэдсэн. Холли шээхэд асуудалтай болсон, тэгээд...

Шон : Энэ бол ганцхан мэдээлэл. Энэ хангалтгүй.


Уолт: Мөн ээж нь төрснийхөө дараа хэдхэн хоногийн дараа нас барсан. Гэдэс цоорсноос үүдэлтэй хүндрэлүүдээс болж.

Марк : Бас гэдэсний булчингийн эмгэг нь удамшлын гаралтай.

 

 

Сален : Уолттой зөвлөх эмч шиг харьц болно. Энэ хүнийг бүх эмнэлгийн хэлэлцүүлэгт оролцуул. Мэс заслыг үзэх боломж олго. Бүр түүнд фитнесс тракер ч өг.

Марк : биднийг  Уучлаарай.

 

 

Шон : Тэр бол эмч биш шүү дээ.

Сален : Миний склеродермийн оношлогдохоос өмнө 20 эмч миний үнэн зөв асуултуудыг үл тоомсорлосон. Сайн санаа бол хаанаас гаралтайгаас үл хамааран сайн байдаг.

Шон : Бид бусад өвчтөний гэр бүлтэй хийдэг шиг дотроо ярилцсаны дараа түүнийг оролцуулах хэрэгтэй.

Сален : Эмч нарын дээд зиндааны үзлийг бататгахаас өөр давуу тал олж харахгүй байна.

Марк: Тэр охины боломжит үр дүнгийн талаар ярихдаа үгээ хязгаарлахыг хүсэхгүй байгаа.

Сален:  Тэр түүнтэй хамт тамд туулсан. Бид түүнд шударга байж болох болоч Бас бидний Твиттер  дээр аавын мэдлэг эмч нарт хэрхэн тус болсон тухай урам зориг өгөх түүх хуваалцаж болно...

Шон : Тэр мэргэжилтэн биш шүү дээ! Бид түүний алдааг хараахан олоогүй ч энэ нь бид олно гэсэн үг биш юм. Энэ бол дугаар 19... "Өргөтгөн дүгнэх" жишээ.

Сален:  Гэхдээ энэ нь чи заавал олно гэсэн үг биш. Дугаар 20.

Шон:  Би үүнд огт дуртай биш байна.

Марк:  Энэ бол манай даргын шууд тушаал, тиймээс би үүнд дуртай байхаар шийдсэн.

 

Морг:   Сан Францискогийн ерөнхий эмнэлгээс эрхтэн шилжүүлэн суулгах ажил 1:00 цагт эхэлнэ гэсэн. Уушиг 4:00 цагт ирэх ёстой.

Парк :  Сайхан мэдээ. Хэдэн сарын дараа Жина эргээд хөл дээрээ босоод муу ээж хэвээрээ байх байх даа.

Морг:  Дэндүү бүдүүлэг юм.

Парк:  Чи энэ эмэгтэйг өмөөрч байгаа юм уу?

Морг :  Би түүнийг өрөвдөж байна. Бас түүний хүүг өрөвдөж байна.

 


Парк Чи бүх юманд өрөвдөж ханддаг болохоор л доо.

Морг: Тэр амьдралдаа олон сайхан зүйл хийсэн.  Магадгүй ганц алдааных нь төлөө түүнийг хэзээ ч уучлахгүй байх нь буруу байх.

Парк:  17 жилд ганч л  алдаа шүү дээ.

 

 

Морг  Тэгэхээр ээжүүд бүх амьдралаа хүүхдүүддээ зориулж өгөх ёстой юу?

Парк:  Үнэндээ тийм. Аавууд ч бас.

МОрг:  Тэгээд чи Келланыг энд дадлага хийхийн тулд орхиод явахдаа тэгж байсан уу?

Парк: Би маш олон алдаа гаргаж байсан, одоо хүртэл буруутай юм шиг санагддаг. Гэхдээ энэ эмэгтэйгээс ялгаатай нь би маш их хичээж, үнэхээр их хичээж, хүүгийнхээ амьдралд байсан.

 

уолт: Баярлалаа. Та нар бол надад анхаарал хандуулсан анхны эмч нар...

Шон:  Бид зөв талын гемиколэктоми хийгээд илеотранверсийн анастомоз хийх хэрэгтэй.

Уолт : Чи түүний бүдүүн гэдсийн талыг авчих юм уу?

Марк:  Энэ арай л хүнд арга гэдэгтэй санал нийлж байна. Сегментийн тайралт. Дотор биопсийг чиг болгон ашиглаж, гэмтсэн хэсгүүдийг тайрна.

Уолт : Үгүй ээ, бид зүгээр л түүний гэдэсний хөдөлгөөнийг дахин сэргээх хэрэгтэй.

Матео:  Гэхдээ дахин түгжрэл үүсвэл яах вэ?

Уолт : Би охиныхоо гэдэснээс их хэмжээгээр авахыг хүсэхгүй байна, ойлгож байна уу? Одоо зүгээр л бусад санаануудыг бодоод үзье.

шон: Чи яагаад хуруугаа хөдөлгөөд  байгаа юм бэ?

Уолт : Энэ нь надад бодоход тусалдаг.

Шон :  Энэ нь надад огтхон ч тус болохгүй, харин би бодох хэрэгтэй.

 

Уолт : Бид түүнд Ритуксимаб өгч болно.

Матео : Би үүнийг зөвхөн хорт хавдар болон дархлаа тогтолцооны өвчнүүдэд ашигладаг гэж сонсож байсан.

Уолт : Гэхдээ энэ нь хүүхдүүдийн гэдэсний хөдөлгөөнийг 30%-иар нэмэгдүүлдэг гэж тогтоогдсон.

марк: Сонирхолтой санаа байна.

Шон: Энэ бол муу санаа.Тэр хүчтэй тарилгын урвалд орж, илүү их гэмтэл үүсгэж, улмаар илүү том мэс засал хийх шаардлагатай болно.

Уолт : Эсвэл энэ нь түүний шинж тэмдгүүдийг намдааж, амьдралаа бүхэлд нь хохироохгүй байж болох юм..

 Марк: Бид Ритуксимабыг сонгоё.

Шон : Юу?

Марк : Энэ бол боломжийн сонголт.

Шон : Үгүй ээ. Миний санаа илүү дээр байсан. Чинийх ч бас.

Маркус: Гэхдээ өвчтөний аав алийн ч зөвшөөрөхгүй.

 

 

Морг:  Донороос эрхтэн гаргах явцад уушгинд нь хорт хавдрын тэмдэг илэрсэн байна.

Лим:  Түүнийг сэрээгээрэй.

Парк: Таны ээжийн уушгины даралт ихэссэн байна. Хэдхэн хоногийн дараа тэр шилжүүлэн суулгах мэс засалд орж болохгүй.

Хүү : Тэрнээс өмнө шинэ донор олох боломж байхгүй юу?

Парк: Бодит байдалд, үгүй.

Морг : Та донор болж болно. Бид таны ээжийн гэмтсэн уушгийг авч таны уушигны хэсгээр солих боломжтой.

Park: Амьд донороос уушги шилжүүлэн суулгах мэс засал АНУ-д сүүлийн арван жил хийгдээгүй.

Морг:  Гэхдээ Японд байнга хийдэг бөгөөд энэ нь түүний амийг аврах цорын ганц арга.

Парк : Гэхдээ мэс заслын хүндрэл гарах өндөр эрсдэлтэй.

 Үргэлж эмнэлэгт байх хэцүү байгаа. Та амьдралынхаа турш амьсгал давчдах, өвдөх, яадрах асуудалтай болно...

 МОрг :  Гэхдээ зөвхөн ямар нэгэн зүйл буруугаар эргэвэл л шүү дээ. Таныг Доктор Парк гайхалтай сайн эмчилнэ.

 Хүү :  Би зүгээр л... үүнийг бодож үзэх хэрэгтэй байна.

Уолт : Бид үүнийг чамд эм өгөхөд туслахаар тавьсан.

Охин : Үүнийг... PICC шугам гэдэг. Би хэд хэдийг хийлгэж байсан.

Матео : Байнга эмнэлэгт байх хэцүү байх даа.

Охин : Өвчтэй байх хэцүү л дээ, гэхдээ сургуулиа таслах нь надад таалагддаг.

Би угаалгын өрөө рүү үргэлж гүйдэг, ширээн дээрээ бөөлждөг охин байсан. Бусад хүүхдүүд юу хэлж байсан нь төсөөлөгдөж байгаа биз дээ.

Уолт: Ммм, тэр хүүхдүүдийн талаар бид юу гэж хэлдэг билээ, хайраа?

Охин, аав:  Тэднийг тоох хэрэггүй.

Охин : Тэгэхээр энэ эмчилгээ аавын санаа биз дээ?

Шон : тиймээ , Гэхдээ энэ бол сайхан санаа биш.

Уолт: .Аймар санагдаж байгаа байх. Гэхдээ бид үргэлж л даван туулдаг шүү дээ. Чи аавдаа итгэ. Бүх зүйл сайхан болно.

Шон : Гэхдээ хэрвээ болохгүй бол энэ чамайг алах аюултай шүү.

 

 

Лиа : Хамгийн чухал нь хоолойг нь  сайн цэвэрлэх. Та цэвэрлэсэн биз дээ? Та миний илгээсэн зургийг харсан уу?

Аарон : Би үнэндээ бодит юмыг нь харсан.

Аарон : Шон их ууртай байна уу?

Лиа : Тийм ээ, тэр шууд л Сэйлэнд хэлсэн.

Аарон : Мэдээж хэрэг, тэр нь сайн болоогүй. Үгүй бол чи энд ирээд миний карбюраторт туслах санал тавихгүй байсан байх.

Лиа : Тийм ээ, тэд үүнийг бодож байгаа. Би түүнийг дөнгөж байна гэж бодож байна.

Аарон : Тэр юу гэж бодож байна?

Лиа  : Тэр өөрийг нь ятгаж чадна гэж бодож байна. Ямар ч байсан тэр ганчаараа үргэлж буулт хийхийг хүсэхгүй.

Аарон:  Тэр түүнийг ажлаас нь хална гэж үү? Тэр түүнийг зурагт самбар дээр тавьсан шүү дээ.

 Лиа : та... та түүнтэй ярьж үзээч? Түүний сэтгэлийг мэдэр, миний буруу бодож байгаа эсэхийг шалга.

Аарон:  Тэр зүгээр л байх болно.

Лиа:  Гэхдээ та яагаад хотод байгаа юм? Ажил уу? Мэдээж үгүй. Найзуудтайгаа уулзаж байна уу? Мэдээж үгүй. Усан үзэм дэвсэж байна уу? Ммм, чи Тосканад байх байсан, өөрийнхөө гаражид биш. Та энд Шоны төлөө байгаа. Тэгээд яагаад түүнд туслахгүй байгаа юм бэ?

 

Морг: Хүчилтөрөгч дээд хэмжээндээ хүрчихлээ.

Парк:  Бид таныг BiPAP төхөөрөмжид холбох гэж байна.

Хүү: Би шилжүүлэн суулгах мэс засалд оролцоно. Би танд уушгиныхаа нэг хэсгийг өгөх болно.

Эм: үгүй  Баярлалаа, гэхдээ үгүй. Би хэзээ ч таныг өөрийгөө өвтгөж, надад туслахыг зөвшөөрөхгүй. Тэгэхээр одоо юу? Одоо чи намайг, миний сэтгэл хөдлөлийг боддог болсон уу?

хүү: Одоо гэж үү? Та одоо намайг боддог юм уу? Миний мэдрэмжийг?
Эм : Би үргэлж л бодож байсан.


Хүү : Тэгвэл яагаад намайг орхисон юм бэ?

Эм: Би өөрийгөө үзэн яддаг байсан. Чамайг гэртээ авчирсан эхний долоо хоногт би чамайг хооллож чадаагүй. Би унтаж чадаагүй. Бүрэн цөхөрсөн байсан. Гэхдээ тэр мэдр эмж... сандарсан байдал... Хэзээ ч арилаагүй. Чамайг хайрлах бүх эрч хүчээ би алга болгохгүй байхыг хичээсэн. Тиймээс эцэст нь би зүгээр л өөрийнхөө аз жаргалыг сонгосон.Харин чи хүчтэй байсан, аав чинь сайн хүн байсан, тэр чамайг хэзээ ч миний чадаагүйгээр  хайрлана гэдгийг би мэдэж байсан. Чи зүгээр байх болно гэдгийг би мэдэж байсан.

 Хүү: та намайг зүгээр байгаа гэж хэлэх ямар ч эрхгүй.

 Өдөр бүр би сургуулиасаа гэртээ ирэхдээ та тэнд байгаасай гэж залбирдаг байсан. Тэгээд та байхад миний нэг хэсэг өдөр бүр сүйрдэг байсан. Би ээжийгээ хайрладаг бяцхан хүү нь байсан... Харин ээж намайг хайрладаггүй гэж бодсон. Тэгээд одоо та намайг зөв гэж байна уу?

Эм : Өө, би чадахгүй...

Парк : Амьсгалын үйл ажиллагаа эрчимтэй муудсан байна.

хүү: Ээж ээ?

уолт: Тэр цусаар бөөлжиж байна!

Шон : Гэдэс нь хөөж, хатуу, өвдөлттэй байна.

матео: Түүний гэдэс цоорсон байна. Бид түүнийг мэс заслын өрөөнд буцааж оруулах хэрэгтэй.

уолт: миний буруу байсан байна.

 

 

Морг: танай ээжийг амьсгалын аппаратад залгасан, Доктор Парк түүнийг ECMO-д холбож байгаа. Уушги нь ажиллахаа больсон учраас энэ нь цусыг нь хүчилтөрөгчөөр хангах болно. Таны ээж ухаангүй байгаа, мөн түүнийг төлөөлөх хүсэлт бичиг байхгүй.  Калифорнийн хуулийн дагуу, чи түүний бүх эмнэлгийн шийдвэр гаргах эрхтэй.

парк: Тэр шилжүүлэн суулгах мэс заслыг хүсэж байгаа... Тэд хоёул адилхан зүйл хүсэж байна.

Морг:  Тэд нэг зүйлийг хүсч байна.

Парк : Тэр, "Би үүнийг зөвшөөрөхгүй" гэж хэлсэн. Тэр үхэхийг илүүд үзнэ. энэ үгэнд ямар нэг эргэлзээ харж байна уу?

Морг : Түүний тэргүүлэх зүйл бол хүүгийнхээ аз жаргал, өөрийнх нь биш.

Лим : Шилжүүлэн суулгалтыг хий.

Парк: Тэгэхээр, түүнийг өөрийн болон хүүгийнхээ төлөө юу хүсч байсанд нь буруу гэж шийдэх гэж байна уу?

Лим : Би биш. Түүний төлөөлөгч, түүний хүү шийдэж байна. Энэ бүтнэ гэж найдахаас өөр аргагүй.

 

 

Уолт  : Бид өмнө нь Доктор Мёрфигийн төлөвлөгөөг хийх хэрэгтэй. Баруун гемиколэктомийг үү?

Шон : Бид боломжоо алдсан. Одоо бид нийт колэктомид орж, нарийн гэдэсний ихэнх хэсгийг тайрч авах хэрэгтэй. Энэ нь түүний аминд хүрэх дараагийн цооролтыг зогсоох цорын ганц арга зам.
Волт: Гэхдээ би хүүхдүүдийн гэдэсний хөдөлгөөнийг сайжруулахын тулд прокинетик болон ацетилхолинэстеразын ингибитор хэрэглэсэн тухай тохиолдлын судалгаа уншсан.

Матео : Энэ нь тусалж магадгүй, гэхдээ ирээдүйн бөглөрлийг давахад хангалтгүй байж магадгүй.
Волт: Бид зүгээр л даралтыг багасгачихъя! . Өөрөөр хэлбэл, бид дээрээс доош нь хоолой тавьж болно.

Марк: Би ойлгохгүй байна.
Шон: Энэ нь утгагүй. Шон, түүнд хэл.
Шон: Дээрээс доош соруулах нь төвөгтэй бөглөрлийн ачааллыг бууруулахгүй!

Уолт: миний буруу гэж битгий хэл! Үүнийг хийх арга олоход надад тусал!

Шон:  Үз дээ, энэ бол гэдэсний нөлөөлсөн хэсэг.  Зогс! Зогс! Гуйя, зогсоо! Зогс! Би таны охинд туслахыг хичээж байна!

Марк : Доктор Мёрфи, чи яв
Шон: Үгүй, би явахгүй. Харин тэр явах ёстой! Тэр биднээр Ритуксимаб өгөхийг шаардаж, охиныг улам өвтгөсөн!
Шон: чи энд юу хийж байгаа юм бэ? Та эмч биш шүү дээ!

Марк : Одоо эндээс гар, Шон. Одоо.

марк: Доктор Мёрфи зохимжгүй байдал гаргасан, гэхдээ тэрний зөв байсан.

Уолт: би түүнтэй ярилцая.

 

 

 

Парк : Бид 4-0 проленийг урсгалтай оёдолоор гараар оёж болно.

Морг : Үгүй, бид мөгөөрсний хэсэгт тасарсан оёдол хэрэгтэй байна.

Парк : Зөв. Төгсгөлөөс төгсгөлд холбоос.

МОрг  Уушгины салбарын хэмжээсүүд тохирохгүй байгаа.

Парк  Зүгээр, телескопын арга.

Морг : Үгүй.

Парк : Яагаад болохгүй гэж?

Морг : Би мэдэхгүй байна. Зүгээр л... Надад таалагдахгүй байна.

Парк  Чи юу хийж гэж байна?

Морг:   Илэрхий дарамт мэдэрч байна. Трансплантаци аюулгүй болох ёстой гэж...

Парк :Тийм ээ, энэ бол хийж буй цорын ганц үнэн зүйл. Энэ хэрэгээс бусад бүх зүйл дээр чи шударга бус, сэтгэлийн хөдлөлтэй байгаа. Уучлаарай.

Морг : Энэ... Энэ чамтай огт холбоогүй.

парк: Би... Би мэдэхгүй байна.

Морг :.. Зүгээр л чимээгүй бай. Би... Би сэтгэлийн хөдлөлтэй байсан, учир нь... Би гормон мэдрэмжиндээ автсан, тэгээд… нууцаар яваад, өөрийн өгзөг рүү HCG болон Гонал-F-ийг их хэмжээгээр тарих болсон, энэ нь намайг бүрэн солиорсон мэт санагдуулж байгаа.

Парк: өндгөн эсээ хадгалж байгаа юм байна шүү дээ.

Парк : Яагаад надад хэлээгүй юм бэ?

Морг : Үүнийг ярианы сэдэв болгон эхлүүлэх үү? "Бид дөнгөж л хамт байж эхэлсэн. Гэтэл юу гээч, би өндгөн эс хураах хоёр сарын дотор орчихсон байна"? Би бүр ч... Би хүүхэдтэй болохыг хүсэж байгаа эсэхээ ч мэдэхгүй байна... Би сайн ээж болж чадах эсэхээ ч мэдэхгүй байна. лав хамгийн өгөөмөр хүн биш. Тэгээд, би Жинагаас илүү сайн шийдвэр гаргана гэж хэн хэлж чадах вэ? Надад хэн нэгэн хэзээ нэгэн цагт туслах уу, мэдэхгүй. Явлаа

 

 


аарон: Яаж байна?

Шон : Маш муу байна.  Намайг самбарт тавьсан, бас хэрэг дээрээс хассан.

Аарон : Тийм ээ, би Доктор Эндрюсээс сонссон. Чиний хувийн мэдээлэл дээр тэмдэглэгээ хийхгүй юм байна. Тэгвэл бусад зүйл яах вэ?
Шон: Тийм ээ, Сален надад 48 цаг өгсөн. Би түүнтэй маргааш өглөө ярилцана.

аарон: чи юу хэлэх гэж байна?
Шон: Надад 30 санаа бий.

Аарон : Магадгүй бид эдгээрийг ярилцаж үзэх хэрэгтэй байх. Жаахан цөөлж болох юм уу?
Шон: Би тэр охины эмчилгээний талаар зөв байсан гэдгээ мэдэж байна. Гэхдээ миний хэлсэн ямар ч зүйл түүний аавд итгэл төрүүлээгүй. Би зүгээр л түүнийг уурлуулсан. Харин охин улам муудсан. Бас... Би энэ самбар алдаа гэдгийг мэдэж байна. Гэхдээ Саленд үүнийг итгүүлж чадахгүй байх гэж бодож байна. Би зөв гэдгээ мэдэж байгаа ч хүний бодлыг өөрчилж чадахгүй байна.

 

 

аарон : Уучлаарай, нөхөд өө. Уучлаарай, залуусаа. Бид нэг минут энэ өрөөг ашиглаж болох уу? Баярлалаа. Ажилтны хувийн эрүүл мэндийн мэдээллийг ил болгох ямар ч үндэслэл байхгүй. Тэр самбарыг буулга.

Салэн : Энэ бол анхаарал татдаг зүйл. Хүмүүсийг татдаг.

аарон: Тийм ээ, энэ ямар муухай болох талаар л шүү дээ.  Бас магадгүй хууль бус байж болно.

 

 

Салэн : Яагаад Шоныг эрхлүүлээд байна вэ? Хэн ч миний ADHD-д тусгай зохицуулалт хийж байгаагүй. Энэ хэцүү байсан ч намайг хүчирхэг, ухаалаг, илүү уян хатан болгосон. Бидэнд өөр өөр асуудал, давуу тал бий. Гэхдээ чи түүнийг үргэлж халамжилбал сөрөг үр дүн гарах болно гэдгийг мэдэж байгаа

Аарон : Хөөх. Энэ үнэхээр гайхалтай. Чиний анхаарал төвлөрөлтэй холбоотой асуудал нь бараг танихгүй хүний дотоод сэтгэлийг харах чадварыг өгдөг бололтой. Би Шоныг 15 жил мэднэ.

Салэн : Чи түүнд эцэг шиг байдаг. Гэхдээ заримдаа эцэг эхчүүд хүүхдэдээ хайртай байсан ч буруу шийдвэр гаргадаг.

 

Аарон : Ингэж тохиръё... Би ярилцлагуудыг хийнэ. Тэгээд Шон чамтай уулзахаар ирэхэд, түүнийг чамайг итгүүлсэн гэж бодоход хүргэх хэрэгтэй, тэр хүссэнээ хийг.

Сален : За.

 

 

Аав : чиний гэдэс маш хурдан муудсан. Тэгээд... Үүнээс болж цоорсон байна. : Одоо бид чиний бүдүүн гэдэс, жижиг гэдэсний ихэнх хэсгийг авах хэрэгтэй байна.


Холли: Тэгвэл би тэр уутыг зүүж явах хэрэгтэй юу?

аав: Тийм ээ.
Холли: Бүх амьдралынхаа турш уу?

Матео : Остроми арчилгааны хувьд жил бүр сайжруулалт гарч байна.
Холли: Гэхдээ би хэвийн хооллож чадна, тийм үү? Би тэр гуурсаар тэжээл авах зүйл байхгүй юу?

Аав : Хонгор минь, энэ... Энэ одоохондоо тодорхой биш байна.

Холли: Үгүй, миний аавын буруу байна. Түүнд буруу гэдгийг хэлээрэй.

Марк : Холли, уучлаарай.
Холли: та надад амласан шүү дээ. Та үүнийг засна гэж хэлсэн шүү дээ.
аав: Би мэдэж байна.
Холли: та  итгээрэй гэсэн.
Аав : Тийм ээ, би хэлсэн. Гэхдээ би алдсан. Намайг уучлаарай.

 


Холли: Би таныг өөр байх гэж бодсон. Тийм болохоор л чамаас асуусан юм.


Шон: Чи надаас асуугаагүй. Чиний аав л тэгсэн, учир нь… Түүнд таалагддаг зургаан эмч байсан,

Холли:  Гэхдээ би самбар хараад, таныг байх ёстой гэж хэлсэн. Та өөр байсан болохоор, над шиг, бас чи өөрөөр боддог байсан болохоор. Бидэнд тийм хүн хэрэгтэй байсан.

 

 


Марк : Бид өөхөн бүрхүүлийг арилгасан. Одоо тайралтад бэлдье.

 

 

Лиа : Сайн уу.
Шон: Би самбарын талаар буруу бодсон байна.


Лиа: За. Тэгэхээр энэ сайн зүйл, тийм үү?
Шон: Үгүй, сайн зүйл биш.
Үүнийг хараад, тэнэг юм гэж бодсон. Миний аутисм хэнийг ч урамшуулахгүй гэж бодсон, гэхдээ тэгээгүй. Энэ анхны үзсэн өвчтөнөө урамшуулсан, хэрэв би тэр талаар бодитой байгаагүй бол магадгүй энэ тохиолдолд ч бодитой байгаагүй байх. Магадгүй миний сэтгэл хөдлөл саад болсон байх.


Лиа: Би түүнийг үгүйсгэсэн.


Шон: Чи шударга байсан гэдэгт би итгэлтэй байна.
Лиа: Үгүй, байгаагүй.


Лиа : Хэзээ?


Шон : бүх цаг үед.


Лиа: За, Шон...
Шон: Би түүн рүү хашгирсан. Тэр бүдүүн гэдсэн дэх даралтын талаар ярихад нь би түүн рүү хашгирсан. Энэ ямар ч утгагүй байсан. Тэр яаж ажилладгийг мэдэхгүй байсан.


Лиа: Хэрэв утгагүй байсан бол...

Шон : Энэ ямар нэгэн байдлаар утга учиртай байсан байх. Тэр үнэхээр ухаантай. Тэр ямар нэг зүйлийг бодож байсан байх. Юу гэвэл...

 

 

 

Марк : Би бүдүүн гэдсийг тайрч эхлэх гэж байна.
Волт: Юу вэ, энэ чинь?

Шон : Чухал судаснуудыг боосон уу?

марк: Бараг л боох гэж байсан.

Шон : Тэгвэл сайн байна. Бүдүүн гэдсэнд PC хоолой оруулах хэрэгтэй.

аав: Хоол тэжээлийн хоолой юу? Тэр шим тэжээл шингээж чадахгүй.

шон: Түүнийг тэжээх гэж биш. Харин яаралтай үед даралтын хавхлага болж ажиллах механизмаар ашиглана.

Матео :  Энэ нь түүний ходоод, гэдэсний үйл ажиллагааг хэвийн байлгахад тусална.

Марк : Булчингийн сулралын талаар юу гэж бодож байна?

Шон : Волт зөв байсан. Бид прокинетик болон ацетилхолинэстеразын саатуулагч хэрэглэж, булчингийн агшилт, хөдөлгөөнийг сайжруулна.

 

 

Марк:  Волт, мэс заслын төлөвлөгөөг өөрчилж, доктор Мёрфийг оролцуулахыг хүсэж байна.

аав: Тийм, хоёуланд нь.

 

Марк : Цус алдалт, хөхрөлт, халдварын шинж тэмдэг байхгүй.

аав: Өө, маш их баярлалаа та хоёрт.

Марк: та байгаагүй бол бид чадахгүй байсан


Холли: Доктор Мёрфи, миний аав сайхан эмч болохгүй гэж бодож байна уу?

Шон : Мм, сайн мэдэхгүй байна. Тэр зарим сайн санаа гаргасан, бас муу санаанууд ч байсан. Гэхдээ тэр үнэхээр сайн аав. Би уулзаж байсан хамгийн сайн хүмүүсийн нэг.

 

Парк : Хөөе, болгоомжтой. Оёдол тасарч магадгүй.

Эм : Өө, юу болсон бэ?


Хүү: Сайн уу, ээжээ. Би таныг үхээсэй гэж хүсээгүй.

Эм: Би үүнийг төлөх хэрэгтэй

Хүү :  Үгүй, хэрэггүй.

Эм : Би Калифорнид нүүнэ. Би юу ч хамаагүй хийнэ...

Хүү : та хэзээ ч жаргалтай байхгүй.

Эм : Би аз жаргалтай байх эрхгүй. Чи  намайг хайрлах хэрэггүй.
Хүү: Та биднийг орхих үед… Би үнэхээр муухай аашилсан. Би дандаа аавтай хэрэлддэг байсан. Гэхдээ тэр надад сануулдаг байсан… Намайг ямар хүн байх, юу хийхээс үл хамааран хайрлана гэж. Учир нь тэр миний аав байсан. Би таныг тэгж хайрлана. Учир нь та миний ээж.

Эм  Ммм. Миний хүү.

аарон: Тийм ээ, аа, за, эээ... үнэхээр. Би өөрийн захиалгат фитнесс трекер ашиглаж байгаа, учир нь эрүүл эмч нар эрүүл... үйлчлүүлэгчдийг бий болгодог. Будаг уу? Үнэхээр үү? Бид будагны талаар ярих гэж байгаа юм уу? Надаас өөр асуулт асууж болох уу? Тийм ээ... Тийм ээ, за, өөр төрлийн … эмч, өөр төрлийн эмнэлэг. Их урам зоригтой байна. Тийм ээ. Тэр үү? Чи түүнийг хэзээ харсан юм бэ? Үнэхээр үү? Аан, чи мэдэж байна уу? За Баярлалаа

 

 

 

Аарон: Бид тохирсон шүү дээ, тийм биз? Бид тохирсон биз дээ? Тохиролцоо ёсоор, чи самбарыг буулгах ёстой байсан. Чи мартчихсан уу?


Сален: Тайвшир.
Глассман: Би тайвширч чадахгүй! Чи Шонд ингэж хандаж болохгүй.


Сален: Самбарыг хэвээр үлдээхийг Шон өөрөө надаас хүссэн.

 
Глассман: Би итгэхгүй байна.


Сален: Хүндэт Сален, самбарын талаар миний бодол өөрчлөгдсөн. Энэ хэвээр үлдээж болно.  Харин миний үсний хуваагдал зөв талдаа байх ёстойг засах хэрэгтэй. хараахан засаж амжаагүй байна лээ. Тэр үүнийг өөрөө шийдсэн, чиний оролцоогүйгээр. Энэ нь түүнд илүү дээр болсон байгаа.

 

 

Парк : Сайн уу. Үнэн гэвэл, би залуу биш. Мөн би дахин аав болохыг хэзээ ч сонгохгүй байсан. Бас чамд хайртай болохыг ч бас сонгоогүй.

Гэхдэ энэ харилцааг хангалж үдэхийн тулд чадах бүхнээ хийнэ, чи юу шийдсэн ч хамаагүй.

Морг : Үүнийгээ батал.

ПАРК :  Би, би... Халамжтайгаар, эээ...

МОРГ: Үүнийг яг одоо батал.

PArk : бэлэн байгаарай.  Чи зүгээр л сайн ээж болохоос гадна гайхалтай ээж байх болно, учир нь...

Морг: одоо биш

Парк: уучлаарай

 
Шон: Магадгүй миний буруу байсан байх. Магадгүй би тэднээс миний үсийг засахыг шаардах шаардлагагүй байж.

Лиа:   Үгүй дээ, энэ жаахан онцгүй харагдаж байна.

 

Захиа  ( Гласси   …- Хоолойнууд болон бусад хэдэн зүйлсийг цэвэрлэчихсэн шүү - Лиа)

 

Back to episodes Go home