5-3 Оюун Ухааны Хэмжүүр
Лиа: Зүгээр үү?
Шон: Би зарим хадгаламжын картуудаа тэмдэглэж, хаяг бичээд дуусгалаа. Хоёр сарын өмнө мэдэгдэх нь хангалттай гэж найдаж байна. Хурим төлөвлөх номнуудад дөрвөн сараас зургаан сар хамгийн тохиромжтой гэж бичсэн байсан.
Лиа: амарсан өдрөө хийж болох байсан шүү дээ.
Шон: Би унтаж чадахгүй байсан юм.
Лиа: Уучлаарай. Чамд өөрчлөлт хэцүү байдаг гэдгийг би мэднэ.
Шон: Сален-ийн өөрчлөлтүүд миний АСД-аас болоод хэцүү биш. Шинэ саван, гар хатаагч, ажлын хувцас бүгд өмнөхөөсөө дордсон. Одоо би өөрийн саван, цаасан алчуураа авч явах хэрэгтэй болсон.
Лиа: Би өмнө нь чамайг шинэ зүйлд дасч байсныг харж байсан. Жишээ нь, ариун цэврийн цаас, миний авокадо хэрчих арга. Тэр үүнийг өөр эмнэлгүүд дээрээ ашигладаг, бас ажилчид нь дуртай байдаг гэсэн
Шон: Би түүнд нотолгоогоо харуулах хэрэгтэй.
Лиа: Сален өөрөө ч бас нотолгоотой байх гэж би бодож байна. Тэр мэдээлэл цуглуулах тал дээр их анхаардаг.
Шон: Би алдаагүй.
Лиа: чамайг алдсан гэж хэлээгүй. Гэхдээ эхлээд бусад хүмүүс юу гэж бодож байгааг харах хэрэгтэй байхаа.
Шон: Хэрэв судалгаа миний зөв гэдгийг нотолбол бусад хүмүүсийн бодол хамаагүй.
Лиа: Чамд тийм байж болно. Гэхдээ тэр бүх өрөөнд инээмсэглэл ба уурласан товч суулгасан шүү дээ.
Лиа: Саленийг бодлоо өөрчлүүлэхийн тулд өөрт нь чухал зүйлсийг бодолцох хэрэгтэй, өөртөө биш.
Шон: Энэ... сайн зөвлөгөө байна. Өө, баярлалаа.
Лиа: Зүгээрээ. Харин эдгээрийг хариуцаж хийсэнд баярлалаа. Би өнөөдөр шуудангаар явуулчихна. Энэ үнэхээр сэтгэл хөдөлгөм юм.
Шон: Тийм ээ, яг тийм.
Лим: За, чи нэг жилийн түрээсийн гэрээнд гарын үсэг зурсан. Нэг буйдан авсан, хана дээрээ уран зураг өлгөсөн.
Матео: Миний дуртай урлагийн бүтээйлүүдээс гадна Орон дотроо зурагт үзэх таалагдаагүй байна уу?
Лим: орондоо зурагт үзэхгүй байх нь илүү таалагдсан. Ядаж нэг кофе чанагч аваач дээ.
Матео: За, босс.
Лим: Одоо чиний дарга Эндрюс шүү дээ.
Матео: Ммм, миний аз л юм даа.
Лим: Чамайг удирдуулж ажиллаагүй удсан гэдгийг би мэдэж байна. Сален-тай холбоотой асуудлууд хангалттай их байна. Тиймээс, үүнийг шийдээд ажиллаарай.
Матео: Би сангийн хандивлагчид, дарангуйлагч нартай ч ажиллаж байсан. Эндрюсийг зохицуулж чадна.
Жордан: Өглөө үнэхээр үзэсгэлэнтэй, өнөөдөр үнэхээр гайхалтай.
Парк: Хэн нэгэн өнөөдөр сайхан ааштай байх чинь.
Жордан: Дөнгөж шинэ фитнес төвдөө анхны дасгалаа хийчихлээ. Рафаелийг үнэхээр санал болгоё.
Морган: Хөөрхөн үү?
Жордан: Үнэхээр. Бас тэр сунгалт хийхэд яг хэрхэн заахаа мэддэг.
Парк: Би гэртээ дасгал хийсээр л байна даа.
МОрган: Өөрийгөө Роки Балбоа гэж төсөөлдөг газар шүү дээ.
Парк: яг Су Унг Ли шиг.
Жордан: чи Саленд хэлээд боксын мишиок авхуулчих. Тэр тоног төхөөрөмжийг сайжруулахад үнэхээр дуртай юм байна лээ.
Парк: Тэр фитнесээс өгдөг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг авахыг хүсэж байгаа юм.
Жордан: Харин чи түүнийг илүү их мөнгө төлөөсэй гэж хүсэж байна уу?
Парк: Тэр будаг, цонхны засал дуусмагц таналт хийнэ дээ.
Жордан: Чи дэмжиж байгаа сайжруулалтуудыг нь шүүмжлээд л , хараахан санал болгоогүй таналтад уурлад байгаа юмуу
Парк: Хэрэв чи ийм өөдрөг юм бол яагаад шөнөжин хөрвөөгөөд байсан юм?
Морг : Халуун байсан, бас чиний матрасс надад таалагддаггүй. Чамд ACL -ийн мэс засал хийх хэрэг байгаа биз дээ?
Жордан: Өчигдөр шөнө ойролцоогоор 15°C байсан шүү дээ.
Морган: Би гэртээ харих замдаа таки бариад тэгээд орондоо ороод... чи мэднэ дээ, чадахгүй байсан. Надад одоо ч хэчүү байна, бүүр гэдэс дүүрчихсэн. Чи Найз залуугийнхаа дэргэд унгах байсан уу?
Жордан: Огт үгүй. Би байгаагаараа байхыг дэмждэг, гэхдээ тийм биш байхаа...
Морган: Өглөөний мэнд. Бид ярьж байлаа...
Жордан: Фитнесд хэр их дуртай байгаагаа...
Сэлэн: Ярихаа боль. Би шүршүүрт байхдаа нэг санаа олоод. Сайн санааг тэмдэглэхдээ би хэзээ ч хүлээдэггүй. За за, анх удаа нэг залуугийнд хоноход өглөө нь, тэр шүршүүрт байх хооронд би орж, суултуур дээр сууж, хүндэрдэг. Энэ үнэхээр эрчүүдийг хөвгүүдээс ялгачихдаг.
Эр : Энд тусламж хэрэгтэй байна. 27 настай эрэгтэй. Толгой, нүүрний хүнд гэмтэлтэй. Хариу үйлдэл үзүүлэхгүй байна. Амьсгал нь суларсан.
Ашер: хүчил төрөгчийн тэргэнцэр, ICP боолтны төхөөрөмж хэрэгтэй байна. Түүнийг машин мөргөсөн үү?
Эр: Түүний урд дугуй усны таганд гацсан. Үрүүлээ даваад явган хүний зам дээр нүүрээрээ мөргөлдсөн.
Ашер: Ам нь цусаар дүүрсэн байна. Бид хүчил төрөгч алдахаас өмнө хамгаалах хэрэгтэй.
Ашер: Тархины болон нүүрний CT хийх хэрэгтэй байна.
Шон: Бас хоёр хэсгийг сэргээхийн тулд 3D, CT хийх шаардлагатай Үнэндээ, эрүү, хамрын яс, духны хөндий, гавал, нүдний тойргийн хагарлыг засах гурван мэс засал хийх шаардлагатай.
Aшер: Үнэн хэрэгтээ, энэ үнэхээр гайхалтай байх болно. Бид түүнд тусалж чадна
Шон:. Мөн энэ үнэхээр сонирхолтой мэс засал байх болно.
Ашер : тиймээ
КОМПЬЮТЕР: Баярлалаа.
Шон: Эхний мэс засал бол доод эрүүний амьсгалын зам бий болгох ажил байна. Шинэ саван үнэхээр муухай үнэртэй, бас зайлахад хэтэрхий их цаг зарцуулдаг. Чи санал нийлэх үү?
Жордан: Надад таалагдаж байгаа.
Шон : Хоёр дахь мэс засал бол хамар, нүдний, духны яс, хөндийн хагарлыг засах ORIF мэс засал байна. Бас гар хатаагч хэтэрхий чанга дуугардаг, нянгуудыг агаарт тарааж илүү нэмэгдүүлдэг.
Жордан:Тэд байгаль орчинд ээлтэй, хэрэв чи гараа зөв угаасан бол нян тарахгүй байх ёстой.
Шон: За, чи буруу бодож байна. Би Салентай ярилцахаас өмнө судалгааг чинь харуулна. Гурав дахь, сүүлчийн мэс засал нь хоёр талын эрүүний хугарал, ZMC, нүдний тойргийн бүх хугарлыг зөөлөн эд шилжүүлэг, тусгайлан тааруулсан мини хавтан, PEEK суулгацаар нарийн хийх болно.
Жордан: Энэ үнэхээр гайхалтай.
Ашер : Чи гар хатаагчийн талаар Салентай ярих гэж байна уу?
Шон: Бас саван, ажлын хувцасны талаар. Би Доктор Лимд мэдээлэл өгөх хооронд доод эрүүний амьсгалын замыг бэлтгээд эхэл.
Ашер: Шинэ саван байгаа гэж үү?
Эм : миний толгойнд хоёр жилийн өмнө суулгасан.
Маркус: одоо болтол таталт өгч байгаа юу?
ЭМ : Үгүй ээ. анх удаа би ганцаараа алхаж, машин жолоодож, ажлын газарт үйлчлүүлэгчидтэй харилцаж чадаж байна.
Маркус: За тэгвэл, энэ сайн ажиллаж байгаа бол яагаад Доктор Карлсон үүнийг авахыг хүсэж юм?
ЭМ: Суулгацыг бүтээсэн компани үүнийгээ буцаагааад аваасай гэж хүсэж байна
Матео: Энэ ямар ч утгагүй байна. Тэд түүнийг хүчээр авч чадахгүй шүү дээ.
Маркус: Тийм ээ, гэхдээ тэд үүнийг ажиллуулахад шаардлагатай програм хангамжийн шинэчлэлтийг зогсоож болно, энэ нь таталтыг улам дордуулж магадгүй. Суулгац туршилтын загвар байсан. Маш цөөхөн өвчтөнд үр дүнтэй байсан, энэ нь дэмжлэгээ үргэлжлүүлэхэд хангалттай ашигтай биш болсон гэсэн үг.
Парк: Энэ үнэхээр утгагүй юм.
Матео:Энэ бол муу зүйл.
Маркус: Энэ бол капитализм.
Карлсон зөв. Үүнийг авах ёстой. Гэхдээ хуучин эмүүд рүү буцах нь түүний хамгийн сайн эмчилгээний хувилбар гэсэн нь буруу.
Парк: RNS төхөөрөмжийг вагус мэдрэлийн өдөөгчөөр солих нь яасан юм бэ?
Маркус: Тэр өмнө нь байсан. Ажиллаагүй. Би лазерын завсрын дулааны эмчилгээ бодож байсан.
Матео: Зөвхөн хэсэгчилсэн үр дүнтэй байж магадгүй.
Маркус: Тэр өдөрт 50 удаа таталт өгч байгаа. Хэсэгчилсэн гэдэг нь түүний амьдралд ихээхэн өөрчлөлт авчирч чадна.
Матео: Хангалттай биш байна.
Матео: Яах вэ, хэл яриа, хөдөлгөөн хариуцсан тархины хэсэгт олон удаагийн жижиг зүсэлт хийж, мэс заслын явцад ECoG ашиглан таталтын голомтыг тайрч авбал?
Парк: Энэ маш нарийн төвөгтэй, хэдхэн миллиметрийн зөрүүтэй байвал тэр хагас саажилттай болж магадгүй.
Матео: Тийм зүйл тохиолдох магадлалтай... хэрэв өөр мэс засалч хийсэн бол. Чамайг удирдаж байгаа үед бид үүнийг амжилттай хийж чадна гэдэгт итгэлтэй байна.
Маркус: Дээгүүр зохицуулах гэж оролдох нь миний зөвшөөрлийг авах арга биш. Гэхдээ тааруухан танилцуулсан гээд сайн санааг би хэзээ ч татгалзахгүй. Харин ч үнэхээр гайхалтай санаа байна.
Сэлэн: миний харсанаар өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй мэс засал төлөвлөжээ , оношын кодгүй оруулсан байна.
Маркус: Тийм ээ, үйлчлүүлэгч зөвшөөрсөн, мөн бид даатгалын урьдчилсан зөвшөөрлийг авсан.
Сален: Гайхалтай. Хууль эрхзүйн багт танилцуулсан уу?
Матео: Тэгэх шаардлага яагаад байна гэж?
Сален: Бид шүүхэд дуудагдаж магадгүй, энэ нэлээд эрсдэлтэй сонсогдож байна. Б төлөвлөгөө байна уу?
Матео: Үүнтэй дүйцэх сонголт байхгүй.
Сален: Огт байхгүй гэж үү?
Маркус: Мэдээж, эрсдэлтэй сонголт байгаа, гэхдээ үр дүн нь ч бас бага.
Сален: Хариуцлага багатай хувилбараас эхлэх нь дээр юм шиг байна. Гэхдээ даатгалаас хамаарч байвал яахав
Парк: энэ үнхээр хачин юмаа
Матео : Үнэндээ бол зохимжгүй...
Маркус: Хүлээгээрэй
Матео: тэгсэн ч тэр эмч биш шүү дээ
Маркус: Гэхдээ тэр бидний дарга
Матео: Тэгэхээр бид өвчтөндөө Уучлаарай, бид сая хэлсэн мэс заслаа хийхгүй. Яагаад гэвэл бид таныг биднийг шүүхэд өгнө гэж айж байна гэж хэлэх үү?
Маркус: Үгүй ээ. Бид төлөвлөснөө яг л хийнэ, Сэлений зөвшөөрлийг авсны дараа.
Марео: Сэлен өөрийнхөө ажилдаа л анхаарах хэрэгтэй.
Маркус: Үгүй, харин чи тэгэх хэрэгтэй.
Парк: Бидэнд цаг байгаа биз дээ? Бид хоёр жаахан илүү судалгаа хийхэд гэмгүй
Марк: надад мэдэгдэж байгаарай.
Лим: Сайн байна, надад үүнийг үлдээчих, тэгээд 10 минутын дараа чамтай уулзъя.
Сэлэн: Чамд гурван мэс засал төлөвлөгдсөн байна, үүний нэг нь захиалгат полиэтэрэтэркетон суулгацтай холбоотой. Энэ бүгд дугуйнаасаа унасан нэг залуугийн төлөө юу?
Лим : Үнэндээ, 20 юм байна . Мм-хм. Тэр зүгээр унаагүй, харин 30 миль цагийн хурдтайгаар царайгаараа цементэн хашлага мөргөсөн. PEEK суулгац нь нүүрний нөхөн сэргээлт хийх алтан стандарт.
Сэлэн: Хм, эргэлзэх зүйлгүй. Асуудал нь танай өвчтөн Алюминуум даатгалтай, тиймээс бүрэн хамааралгүй ямар ч зүйлийг бид санал болгож чадахгүй.
Лим: Түүнийг шилжүүлж болохгүй. Тархины хаван хэтэрхий их байна. Хэрэв PEEK байхгүй бол тэр хараа нь муудаж хоол идэхэд хүнд болно.
Сэлэн Мм. Энэ харамсалтай хэрэг байна.
Лим: Би чиний эрүүл мэндийн салбартай тэмцсэн туршлага бас Этикюрийг эхлүүлэхэд хэрхэн урам зориг өгч, системийг сайжруулна гэдгийг чинь санаж байнаа.
Сэлэн: Хариуцлагатай сонголт хийдэг хүмүүст зориулсан. Тэр орлого сайтай насанд хүрсэн хүн, $10,000-ын Европын замын дугуйг дээд зэрэглэлийн эрүүл мэндийн даатгалын төлөвлөгөөнөөс илүү хөрөнгө оруулалт гэж бодсон. Тэр буруу бодсон. шийдвэрүүд үр дагавартай байдаг.
Шон: Сален бидэнд...
Эллен: Би танд туслах уу?
Шон: Өө, сайн байна уу? Николь хаана байна?
Эллен: Түүнийг өөр ажилд томилсон. Би Эллен, Аарон-ы шинэ туслах. Тэр одоогоор завгүй байна.
Шон: Тэр хаана байгаа юм?
Эллен: Би хэлсэн шүү дээ, тэр завгүй байна. Би мессеж үлдээх үү?
Шон: Тийм ээ. Сален Доктор Лимд бүх зүйлийг даатгалаар хамруулах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд Доктор Лим надад анхны мэс засалд үйлчлүүлэгчийг бэлдэхийг даалгасан, харин тэр PEEK суулгацыг даатгалаар хамруулахыг хичээж байгаа.
Эллен: Хоёр "э тэй " үү? Зайтай юу?
Шон: За, Доктор Глассман бүх зүйлийг өмнөх байдалд нь буцаах хэрэгтэй байна.
Эллен: За, би түүнд энэ мессежийг хүргэх болно.
Шон: сайн байна .
Эллен: аан таний нэрийг хэн гэлээ ?
Шон: Доктор Шон Мёрфи.
Шон: Шон гэж хэлэхэд Доктор Глассман ойлгоно.
Лим :Үлдсэн амьдралынхаа турш хоолоо хирчиж, уухыг оролд доо. Ү гүй, үгүй, намайг хүлээлгэх хэрэггүй. өнөөдөр чи хэр байна ?
матео: Парк бид хоёр хоёр цаг зарцуулж, хоёулаа хийж болохгүй гэж бодсон мэс заслын талаар маргалдлаа, яагаад гэвэл би Андрюсийн гайхалтай санаа гэж үздэг зүйлийг аль хэдийн бодож олсон. Гэтэл Сален үүнийг хэтэрхий эрсдэлтэй гэж бодож байгаа, харин Андрюс түүний бүрэн дэмжлэггүйгээр юу ч хийхгүй гэсэн.
Лим : Тэгэхээр, дарга чинь санааг чинь таашааж, хийхийг хүсэж байгаа ч даруй хийхгүй байгаад уурлаж байгаа хэрэг үү? Магадгүй чиний жинхэнэ асуудал бол даргатай байхдаа дасал болоогүйд байгаа юм биш үү?
мАТео : чиний үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна
Марк : Чиний эсэргүүцэл надад үүнийг өөр өнцгөөс бодох боломж олгосон. Магнетоэнцефалографи. Мэс заслаас өмнөх тархины шинжилгээ. Энэ Женнагийн таталт хаанаас эхэлж байгааг тодорхой харуулж байна. Бас бид мэс заслыг лазерын абляц ашиглан бүрэн хийж болох юм, энэ нь эрсдлийг ихээхэн бууруулах болно.
Сэл : Сайн байна. Юу олж мэдсэнээ надад хэлээрэй. Маркус. Надад хандсанд баярлалаа.
Морган : Би Vitality Puffs-ийг сонгохоос өөр аргагүй боллоо. Ммм. Хуримын төлөвлөлт хэр болж байна?
Лиа : Гайгүй л дээ.
Морган : Өө, энэ чинь стевиатай хурууны хумс шиг амттай юм байна шүү. Тэгээд гайгүй гэдэг нь тийм ч сайн сонсогдохгүй байна.
Лиа: Өнөөдөр өглөө шуудан явуулах үед шуундаас нь Шоны ээжид хаягласан байгааг олсон, Шон аав нь нас барснаас хойш түүнтэй холбогдоогүй.
Морг : хэцүү л юм болж.
Лиа: тэр өдрийг өнгөрсөн биш, ирээдүйд зориулахыг хүсэж байна. Би хуучин шархыг сөхөхийг, бас хуримын замаар алхахаас өмнө түүнийг сэтгэлээр унаж эрсдэлд оруулахыг хүсэхгүй байна. Би хэтэрхий хувиа хичээсэн сонсогдож байгаа ч. Би зүгээр л урих ёстой байх.
Морг: : үнэхээр хувиа хичээсэн сонсогдож байна. Гэхдээ энэ хэвийн зүйл. Энэ чинь чиний хурим шүү дээ.
Лиа: Харин энэ бас түүний хурим.
Морг : Хэрэв тэр чиний ээжийг ирүүлэхийг хүсэхгүй байсан бол тэр чамд хэлэхээс эргэлзэнэ гэж бодож байна уу?
Лиа : Үгүй ээ. Гэхдээ тэр энд болж буй бүх өөрчлөлтөөс болоод аль хэдийн стресстэй байгаа.
Морг: Чи Шон хэзээ ч зөөлөн хандаж болохгүй. Одоо түүнийг эрхлүүлэх шаардлагагүй. Ммм. Чи Шоны өмнө унгадаг уу?
Лиа: Аан, бүгд гурав дахь болзооноосоо хойш тэсэхээ больдог биз дээ?
Морг : Би дур булаам харагдах дуртай. Энэ нь харилцааг амьд байлгадаг.
Лиа: Би анх Шонтой хамт амьдарч эхлэхдээ түүнийг atomic wings захиалахад итгүүлсэн, тэгээд аймшигтай юм болсон. Гэхдээ Шон пепто ба цагаан гааны төгс холимогийг санал болгосон. Энэ нь маш муухай байсан, гэхдээ би дургүйцсаар л байгаа, бас энэ нь өөрөө татах зүйл болж чадна. Гэхдээ яг тухайн мөчид биш шүү. Харин урт хугацаандаа.
Морг: : Харин энэ үед чинь дуртайяа тусалсан хүн нь өөрийнх нь хөндийрсөн ээжийн талаарх чиний бодлыг тэсэж чадна гэж бодохгүй байна уу?
Лим : Чи энд нуугдаж байгаа юм уу?
Аарон: : Энэ бол миний гэр. ямар нэг аюултай газар биш.
Лим : танайд гэрийн утас байдаг биз дээ, чи дуудлагаа авахгүй байсан. Бүх зүйл зүгээр үү?
Аарон: : Тийм ээ, би зүгээр. Би бүр гайхалтай байгаа. Би үргэлж энэ жигүүрээ төгс болгоход бага зэрэг цаг зарцуулахыг хүсдэг байсан шүү.
Лим: бидэнд өвчтөний даатгалын компантай асуудал үүссэн. Чи уридлагад нөлөөлөөд өгөөч.
Аарон: : Би удирдлагад нөлөөтэй гэж үү?
Лим: Асуудал юу болохыг сонсох уу?
Аарон: Чи даатгал багатай өвчтөнд бүх л боломжоо ашиглахыг хүсэж байна, харин Сален төлбөрөө төлж чадахгүй үйлчлүүлэгчид аль болох бага хийхийг хүсэж байна.
За, зөв байна. Би даатгалын компанруу залгалаа гэхэд энэ нь тус болохгүй, ингэсэнд Сален чамд маш их уурландаа.
Лим: Чи хэзээнээс ийм ялагдал хүлээдэг болсон юм бэ?
аарон : Би ялагдсанаасаа хойш.
Лиа: түр завтай юу?
Шон: Ммм. Тийм ээ.
Лиа: урилгуудыг шуудангаар явуулахад...
Шон: Энэ болохгүй. PEEK шиг сайн зүйл байхгүй.
Лиа: Шон, чи ганцхан минут ч анхаараач . Бид урилгын жагсаалтаа тусдаа гаргахаар тохирсон, гэхдээ би...
Шон: Бүх зүйл дордсон. Хатаагч чанга дуугарч анхаарал сарниулж байна, саван аймшигтай үнэртэй, бас би өвчтөнийхөө нүүрийг зөв засаж чадахгүй байна.
Лиа: Чи бол гайхалтай. Чи үүнийг шийдэж чадна.
Шон : Одоо түүний амьгалын замыг тогтворжуулах цаг болсон.
Марк : Бид суулгацыг унтрааж, чиний таталт өгч байх үед тархийг чинь харах гэж байна. Энэ нь бидэнд хамгийн аюулгүй мэс заслын аргыг олоход тусална.
Лим: Доод эрүүг тогтворжууллаа. Одоо хийцгээе.
Шон: 2 0 викрил.
Лим : Хөргөлтийн системийг нэмэгдүүлэх үү, Мөрфи?
Шон: Тэгье.
Жордан : Энд яг хөлдөх нь.
Шон: Би урт дотуур өмд өмссөн, тэгэхгүй бол синтетик ажлын хувцас арьсанд хүрэхэд эвгүй байгаа.
Шон: Тогтоох оёдол тавьж байна.
Шон: Бас резин нь шагайнаас дээш сугарч ирээд байгаа.
Лим : аймшигтай
Шон : Шинэ ажлын хувцас үнэхээр эвгүй байгаа гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх.
Лим : Магадгүй бага зэрэг, гэхдээ надад арай гоё харагдаж байгаа.
Жордан: Аан, би ч бас жаахан дуртай юм шиг байна.
Эм : Миний бодлоор шинэ ажлын хувцас этикур-ийн хийсэн хамгийн бага сөрөг өөрчлөлт.
Шон: Өө, тийм ээ, гар хатаагч бүр дор байна.
Эм: Тэд VIP төрөх өрөөнд зай гаргахын тулд сүмийг жижигрүүлж байгаа гэж сонссон.
Ашэр: Харин тэр ашгаа өвчтөнд зориулсан үйлчилгээнд зарцуулж болно шүү дээ.
Эм 2 : Гэр бүлийнхэнд залбирах орон зайтай байх нь өвчтөнд зориулсан үйлчилгээний нэг хэсэг.
Ашэр: Энэ сайхан санаа биш. Хүмүүсийг тэнгэрт байдаг ид шидийн хүнээс тусламж гуйж цаг үрэхийг дэмжих нь хязгаарлагдмал нөөцийг буруу ашиглаж байна гэсэн үг.
Лим : утас
Эм 1 : Хэрэв бидэнд гурван мэс засал хэрэггүй бол яах вэ? Хоёроор нь хийж болох юм биш үү?
Жордан : Бид өөрсдөө тор хэлбэржүүлж, зээлэн эд шилжүүлгийн оронд SCA арьсан ашиглаж болно. Энэ нь бидэнд дээд болон дунд нүүр, нүдний тойрог, эрүүний бүх асуудлыг нэг дор шийдвэрлэх боломжтой
Шон : Энэ нь маш их эрсдэлтэй мэс засал байх болно, мөн PEEK суулгацыг хамруулахгүй хэвээр байна.
Лим : Энэ нь бидэнд бараг $90,000 хэмнэх болно.
Ашер : Энэ мөнгөөр PEEK-ийн зардлыг нөхөж болно.
Лим : Хэрэв нийт зардал ижил хэвээр байвал Сален асуудал гаргахгүй.
Жордан : Сайн санаа байна. Бизнес эрхлэгчийн ухаан гэж..
Шон: Нэг хүн миний духан дээрх хөлсийг арчаад өгөөч?
Матео: Түүний өмнөх таталтын тоо өдөрт 50 байсан, тиймээс бид түүхийх хэр сайжрасанг харах хэрэгтэй байна...
Парк : Тэр таталт өгч байна.
Марк : ...хоёр секунд.
Матео : Хоёр эпилептоген бүс байна.
Марк : Гурав.
Парк : Дөрөв.
МАТЕО: Суулгацыг тавьснаас хойш түүний таталт улам дордсон байна.
Марк : тэгхээр гайхалтай мэс заслын санаа улам эрсдэлтэй болж байна.
Парк : Магадгүй Салены зөв байсан. Энэ үнэхээр эрсдэлтэй байж.
Матео : Үгүй. Өдөрт 50 ийм таталттай байвал тэр ажлаа орхиж, найзуудтайгаа уулзаж чадахгүй болно.. Түүнд энэ хэрэгтэй, бид үүнийг хийж чадна.
Марк : Бид анх бодсоноосоо ч илүү мэс засал шаардлагатай үйлчлүүлэгчтэй, мөн анх бодож байсан эрсдэлээс илүүг санаа зовж буй даргатай байна.
Матео : Тэгэхээр, дарга у, эсвэл өвчтөн үү?
Марк : Би чиний таамгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид мэс заслыг чинь хийх боломжтой, бас Салены дэмжлэгийг авах болно.
Шон: Саленаас айж байна уу?
Глассман: Үгүй, би айгаагүй. Энэ бол түүний эмнэлэг.
Шон: Тэгвэл эргэж ажилдаа ороод, түүний эдгээр муу өөрчлөлтүүдийг зогсооход надад туслах хэрэгтэй.
Глассман: Надад хийх шаардлагатай зүйл бол усан үзэм дээр гишгэх. Би усан үзэм дээр гишгэж, амттай, чинжүүтэй Зинфандел дарс хийх гэж байгаа. Ийм дарс ховор.
Шон: За. Үнэхээр эвгүй харагдаж байна.
Глассман: Үгүй дээ. Энэ үнэхээр хөгжилтэй. Чи туршиж үзэх үү?
Шон: Ммм... Үгүй ээ.
Глассман: Зүгээр л энэ усан үзэм. Чи усан үзэмд дуртай шүү дээ.
Шон: Дээр нь гишгэхдээ дуртай биш.
Глассман: туршаад үзэхгүй юу? Хэрэв чамд таалагдахгүй бол шууд больж болно шүү дээ. Зөв үү? Гутал, оймсоо тайлаад, өмдөө дээшлүүл.
Шон: За.
Глассман: алив , үздээ.
Шон: Хмм.
Глассман: тиймээ. Зүгээр л... Үгүй, үгүй, үгүй. Түр хүлээ. хэмнэлд ор. За. За, бэлэн үү? Нэг, хоёр. Хүлээгээрэй.!
Шон: Нэг, хоёр. Үгүй! Үгүй! Үгүй, баярлалаа. надад таалагдахгүй гэж хэлсэн, бас чамд ч гэсэн таалагдахгүй байна. загасны дэгээ боох, модоор юм хийх, усан үзэм дээр алхах дуртай биш шүү дээ. Та өмнө нь ажилдаа дуртай байсан.
Лим: Надаас гадна Саленээс болж асуудалтай байгаа хүн би ганцаараа биш гэж сонслоо.
Марк : Бас Жордан чиний асуудлыг шийдсэн гэж сонслоо.
Лим : Энэ удаад л .
Марк : Тэр бол чадваргүй хүн биш. Зүгээр л өөрөө удирдах дуртай.
Лим: Тэр ганцхан удирдаж бас мөнгө олдог.
Марк : Хүмүүс оноосон дүрдээ л тоглодог. Хэрэв чи түүнийг эсрэг дүр болгон харвал, тэр яг тэгж хариу үйлдэл үзүүлнэ.
Лим : Тэгвэл чи Матеог резидентын дүрд оруулсан нь түүнээс нийцтэй тоглолт хүлээж байсантай холбоотой юу?
Марк : Хэрэв чиний найз залуу миний үйлчлүүлэгчийг удирдаж байгаа эсвэл түүнийг хянаж байгаад асуудалтай бол надтай шууд ярьж болно.
Морг : Рендон ба Андрюс, хоёр лидер. Энэ хэр байна?
Лим : унгаснаас болоод унтаж чадахгүй хэвээр байна уу? : Хэрэв чи нууц хадгалахыг хүсэж байвал ажил дээрээ ярих хэрэггүй.
Морг : Матео гарч ирснээс хойш чи дэгжин хөхний даруулга өмсөж байгаа чинь тодорхой харагдсан. Чи илт харагдах байдлаа хадгалах чухлыг хүлээн зөвшөөрч байгаа юм байна.
Лим Дотуур хувцас бол сонголт. Харин хоол боловсруулах асуудал биш.
Морг : Гэхдээ чи хэзээ, хаана унтах вэ гэдгээ сонгож болно шүү дээ.
лим: Энэ унгах тухай биш. Парк жинхэнэ чамаар биш, харин чамтай анх уулзсан хуурамч дүрээр чинь татагдаад байгаа гэдгээс айж байна.
Ашер : Хөөе. Мэс заслын өрөөнд ухаалаг санаа гаргасан байна. Миний санаа байсан ч болоосой. Мэдээж, мэс засал Шоны хийсэн шиг хөгжилтэй болохгүй л дээ, гэхдээ бас боломжийн.
Жордан: Юу? Чи намайг ид шидийн хүнтэй ярилцаж цаг үрэхдээ тэнэг гэж бодож байгаа биз.
Ашер : Би чамайг тэнэг гэж бодохгүй байна, гэхдээ залбирах цагийн гарз гэж бодож байна. Энэ бол зүгээр л миний бодол.
Жордан: Гэхдээ энэ доромжлол.
ашер: Сонс, чамайг гомдоосонд уучлаарай.
Жордан: Энэ чинь уучлалт шиг биш байна.
Ашер: Би залбирах утгагүй гэж хэлсэндээ уучлалт гуйхгүй, уурлуулсандаа харамсаж байна, гэхдээ үнэхээр утгагүй гэж боддог.
Жордан: Тэгэхээр чи бүр бат зогсож байна аа даа.
Ашер : Хэрэв чи ингэж зүтгээд байвал…
Шон : Бидэнд O-нэг бүлгийн цус, төвийн шугамын хэрэгсэл, шингэн, даралтат эм, өргөн хүрээний антибиотик хэрэгтэй. Тэр цус алдлын шоконд орсон байна. Шарх нь халдварласан.
Жордан: Одоо мэс заслуудыг хамтатгах эрсдэлтэй. Сепсисийн шок үүсэх магадлал маш өндөр байна. Энэ төлөвлөгөө бүтэхгүй.
Ашер: Магадгүй хүлээвэл яах уу? Антибиотик халдварыг арилгасны дараа...
Шон: Түүнд хугацаа байхгүй. Гажигуудыг ясжихаас нь өмнө багасгах хэрэгтэй, миний анхны төлөвлөгөө илүү дээр байсан.
Жордан: Гэхдээ Сален биднийг үүнийг хийхийг зөвшөөрөхгүй. Бидэнд шинэ арга хэрэгтэй.
Ашер : Магадгүй гайхамшиг хэрэгтэй юм шиг байна уу?
Жордан: Би биднийг найзууд гэж бодож байсан.
Ашер : Бид найзууд.
Жордан: Тэгвэл чамд хамаагүй зүйлүүдийг байнга доромжлох гэж яагаад хичээгээд байдаг юм бэ?
Ашер : Чиний шашинд үнэнч байдал намайг доромжилдоггүй. Миний атеизмд үнэнч байдал чамайг яагаад доромжлох ёстой гэж?
Жордан: Энэ бол огт адилхан зүйл биш.
Шон: Ярихаа боль. Та нар чухал бус зүйл дээр цаг үрж, миний анхааралыг сарниулж байна.
Ашэр: Ммм, гэхдээ ажлын хувцас, угаалгын өрөөний савангийн талаар байнга ярьж байгаа чинь чухал уу?
Жордан: Гоё хэллээ , Ашэр. Түүний аутизмыг дорд үзэх гээд байна уу?
Шон: Аутизм надад үндэслэлгүй зүйл хийхэд хүргэдэггүй. Эдгээр өөрчлөлтүүд үнэхээр муу байгаа, ойлгомжтой юу?
Жордан: Намайг уучлаарай, Шон. Харж байна уу? Үүнийг хийх хэцүү байгаагүй шүү дээ.
Марк : Тэтгэвэрт гарсан мэдрэлийн мэс засалч модоор ажиллах нь хөөрхөн санагдаж байна. Харин дарс үйлдвэрлэх бол гунигтай улиг болсон зүйл. Харин хийсвэр зураг зурах уу? Энэ чинь тусламж гуйж байгаа хэрэг.
Глассман: Атаархаж байна уу?
марк: Үгүй. Гэхдээ үнэлж байна. Чи Саленыг илт аргалаад гарсан байна. түүнд юу өгсөн юм? сольж болохоор зүйл байна уу?
Глассман: Миний гэрт ирээд, намайг доромжлох нь тусламж гуйх сайхан эхлэл гэж бодсон уу?
Марк : чи хүнд таталтын эмэгтэйд туслах байсан.
Глассман: Үүнийг хөөрхийлөлтэй өвчтөнд зориулж байгаа гэх нь Лимээс сонсогдвол илүү үнэмшилтэй байна. Мэс засал даатгалаар хамрагдаж байгаа юу?
Марк : Тийм.
Глассман: За тэгвэл Сален чамайг зогсоож чадахгүй. Чи үүнийг аль хэдийн мэдэж байна. Тэгэхээр энэ өвчтөнд туслах тухай биш байхнээ. Энэ бол шинэ даргын дарамтаас зайлсхийхийн тулд тусламж авмаар байга юм байна. Чи бол туршлагатай мэргэжилтэн. Өөрөө зохицуулж чадна шүү дээ.
марк : Энэ ер нь юу гэсэн үг вэ?
Глассман: усан онгоц. Энэ юуч өөрчлөхгүй.
Энэ надад өдөр бүр чамтай ойр дотно хамтран ажиллахыг ямар их санаж байгааг мартахад туслах ёстой.
Марк : Чи хүссэн үедээ эргэж ирж болно шүү. Үгүй байлгүй, чи уйтгарлаж байна шүү дээ.
Гэхдээ хүмүүс чиний гэрт ирж, чамаас зөвлөгөө гуйж байгаа нь чамд сайхан мэдрэмж төрүүлж байгаа байх.
Глассман: Тийм ээ. Би жинхэнэ баатар шиг санагдаж байна.
Лим: Сален, магадгүй би бүхнийг буруу эхлүүлсэн байх. Илэрхий, бид дайсан биш, мөн санхүүгийн хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Манай үйлчлүүлэгчийн зээлийн шалгалтыг хийлээ. Тэр зургаан оронтой орлого олдог, Пало Алто-д амьдардаг…
Сален: 7%. Эмнэлгүүдийн өөрийн зардлаар олдог дундаж хэмжээ. Хамгийн чухал нь, би шийдвэр гаргасан бол миний баг үүнийг биелүүлнэ гэж хүлээдэг. Глассманыг даатгалын компанид хандаж үүнийг өөрчлүүлэх гэж оролдох ёсгүй.
Лим: Та удирдлагыг гартаа авсан үедээ, удирдах зөвлөл болон төрийн өмнө олон нийтэд хувь нэмэр оруулах амлалт өгсөн.
Сален: Этикюрын систем үр ашгийг нэн тэргүүнд тавьдаг, учир нь энэ нь хязгаарлагдмал нөөцөөр өндөр чанартай тусламж хүргэх хамгийн сайн арга. Ашгийн эрэл хайгуул инновацийг хөдөлгөдөг. Инноваци бид хоёрын хүсэж буй, мөн үйлчлүүлэгчдийн маань хэрэгцээтэй эмчилгээг бий болгодог. Бобд хэцүү байгаа, гэхдээ энэ газар илүү их мөнгө олбол илүү олон хүнд туслах боломжтой болно.
Сален Маркус?
Марк : Шалгалт бидний хүлээж байсан шиг болоогүй.
Сален: Үнэндээ, энэ... Дэлгэрэнгүйг алгасаад хэлчих.
Марк : Матеогийн мэс заслыг хийхийг зөвшөөрөх хэрэгтэй . Чи анагаахын бизнесийн талаар ойлгож байгаа. Би мэс засалчийн сэтгэлзүйг ойлгодог. Заримдаа бид өөрсдийгөө баатар гэж мэдрэх хэрэгтэй байдаг, ялангуяа Матео шиг мэс заслчдын хувьд. Түүнээр нэг удаа үр ашиггүй гайхамшигт мэс засал хийлэг, тэр чамд 50 өндөр төлбөртэй өвдөгний мэс засал хийж өгнө. Чиний энд хийж буй өөрчлөлтүүдтэй хүн бүр санал нийлэхгүй байна. Чамд холбоотнууд хэрэгтэй болно.
Сален: Би Матеогийн гайхамшгийг дэмжинэ. Харин маргааш та хоёр өвдөг солих мэс засал дээр ажиллана.
Шон: Би үүнийг хийж чадахгүй нь.
Жордан: Энэ үнэхээр хэцүү байна, гэхдээ бидэнд сонголт байхгүй.
Лим : Бид чадлаараа бүхнийг хийнэ.
Жордан: Хэрэв даатгалд хамрагдсан бол шүү дээ.
Ашер : Тийм ээ, тэгээд түүнийг гэмтэлтэйгээр гэрт нь явуулах уу?
Шон: Би мэс заслын талаар ярьж байгаа юм биш. Би энэ ажлын хувцсыг өмсөж чадахгүй. Урт дотуур өмдтэй байхад халуун байсан, харин энэ хувцас арьсанд хүрэх нь бүр хэцүү байна. Би өөрчилнө.
Шон: За. , гуйж байна... Гуйя!
Сален: Өө, Шон, би одоогоор завгүй байна...
Шон: Америкийн Микробиологийн Нийгэмлэг, Мэйо Клиник, Клиникийн Микробиологи. Бүгд цаасан алчуур ашиглах нь хийн хатаагчаас бага бохирдол үүсгэдэг гэж харуулсан, мөн хөөсөрдөг савангууд бага концентрацитай тул үр нөлөө багасдаг. Нэмэлт үнэрт бодисууд харшил үүсгэдэг, синтетик даавуунууд зураас үүсгэж, бичил хуванцар бохирдлыг нэмэгдүүлдэг.
Лиа : Шон, бид энэ талаар ярилцсан шүү дээ.
Шон: За, чи биднээс асуулгүйгээр эдгээр өөрчлөлтийг хийсэн, учир нь бидэнд туслах эсвэл өвчтөнүүдийг хамгаалахыг оролдсонгүй. үүнийг мөнгө хэмнэх гэж хийсэн, энэ бол буруу!
Лиа : Шон…
Шон: За юу? буруу байна.
Лиа : Намайг уучлаарай. Тэр зүгээр л маш их сэтгэл хөдлөлтэй байна.
Шон: чиний буруу байна!
Сален: Зүгээр ээ.
Сален: Чиний зөв
Шон: За.
Сален: Би эндхийн ажилчдаас асуугаагүй. Гэхдээ би бусад мэргэжилтнүүдээс асуусан, тэдний судалгаа намайг буруу биш гэдгийг баталсан. Гэхдээ энэ нь чамайг буруу гэсэн үг биш.
Шон: Ммм, бид хоёулаа зөв байж чадахгүй.
Сален: Болно шүү дээ. Учир нь зарим эмч нар өөр байдаг. Заримдаа...
Сален: Чиний аутизм...
Шон: Үгүй! Үгүй, баярлалаа. Энэ миний аутизмаас болоогүй.
Сален: Тийм ээ, тийм.
Сален: Гэхдээ чи намайг үгээ дуусгахад зөвшөөрвөл, би чамайг орхигдуулаагүй гэдгээ батлах гэж байсан. Би чиний өвөрмөц хандлагыг үнэлдэг, учир нь миний ADHD ч бас надад өвөрмөц хандлага өгдөг. Чи энэ эмнэлэгт маш том хөрөнгө байж болно, гэхдээ зөвхөн би бүх хүнд нэг загвар тохирохгүй гэдгийг хүлээн зөвшөөрвөл л.
Шон: Энэ ажлын хувцасны хэмжээ биш.
Сален: Би засвар үйлчилгээнийхэнд хувцас солих өрөө болон амралтын өрөөнд хуучин саван, цаасан алчуурыг буцааж тавихыг хэлнэ. Бас чи хуучин ажлын хувцсаа өмсөж болно. Гэхдээ зөвхөн чи л. Чамд өөр юу хийх хэрэгтэй байна вэ? шон?
Шон: Би явах хэрэгтэй..
Лим: Баруун сфенопалатиныг боогоорой.
Шон : Бидэнд хэт авианы скальпель хэрэгтэй байна.
Лим: Чи хаана байсан юм? Бид чамайг дуудсаар байлаа.
Шон: Би хуучин ажлын хувцсаа өмсөх болсон. Мөн бид остеомиокутанийн хавтас үүсгэж чадна, тэгэхээр бидэнд тусгайлан захиалсан PEEK суулгац хэрэггүй болно. Энэ нь түүний харааны үйл ажиллагааг бүрэн сэргээж, хэвийн хооллох боломжийг олгох хангалттай бат бөх байх ёстой.
Лим: Энэ үнэхээр гайхалтай.
Жордан : Мөн энэ нь даатгалаар нь бүрэн хамрагдана.
Шон: Би мэдэж байна. Би бас Саленыг хуучин саван, цаасан алчуурыг буцааж тавихыг зөвшөөрүүлсэн.
лим : Сайн байна.
Эм : Хэн хэт авианы скальпель хэрэгтэй вэ?
Лим : Надад. Волке, чи надтай яв. Аллен, Мёрфид суулгацыг авахад тусал.
Лиа : Үзэм тарж байна уу?
Глассман Үгүй ээ, том наранцэцэг. Тэд 12 фут өндөр байх ёстой юм байна.
Лиа : Өө, гоё л юм.
Глассман: Би зүгээр.
Лиа : Тийм ээ, би үүнийг асуух гэж байсангүй.
Глассман: Үгүй ээ, чи яг тэгэх гэж байсан.
Лиа : Тийм шүү, тэгэх гэж байсан. Гэхдээ эхлээд Шоны тухай ярилцсаны дараа.
Глассман: Тэр бас зүгээр.
Лиа Үгүй ээ, тэр үнэхээр санаа зовж...
Глассман: Тэр зүгээр л гэж хэлж байна. Тэр шинэ сүйт бүсгүйтэй болсон. Тэр шинэ даргатай болсон. Тэр хуримаа төлөвлөж байна. Тэр санаа зовж байгаа. Би ч бас тэгэх байсан.
Лиа: Тиймээс би түүнд илүү их дарамт учруулахыг хүсэхгүй байна.
Глассман: За за.
Лиа: Сонс доо, Шон надад урилгыг илгээ гэж өгсөн, тэгээд би нэгийг нь ээж рүү нь хаягласан байгааг олсон.
Глассман: За, сонирхолтой юм байна. Гэхдээ логиктой л санагдаж байна.
Лиа: Би мэдэж байна, гэхдээ би энэ өдрийг зөвхөн бидний тухай байлгахыг хүсэж байна. Бидний ирээдүй. Бидний аз жаргал. Би түүнийг хамгаалах ёстой гэж мэдрэгдэхийг хүсэхгүй байна. Би буруу бодоод байна ууу? Би шударга бус байна уу? Өөрийгөө бодсон уу? Үнэмшилгүй байна уу? Хэзээ ч хамаагүй хэлчих дээ.
Глассман: Би санамсаргүй байдлаар тарих уу, эсвэл дарааллын дагуу байсан уу гэдгийг бодож байна
Лиа: Энэ л үү? Та туслахгүй гэсэн үг үү?
Глассман: Үгүй, би туслахгүй.
матео: Илүү өргөжүүл. Бид ясны бүрхүүл ашиглаж гавлын нээлттэй хэсгийг өргөнө. Үүнийг дахин боловсруулалтын саванд хийчих.
Марк : Парк бид хоёр хөдөлгөөний зураглал ашиглаж, мэдрэлийн чухал хэсгийн хязгаарыг тодорхойлно.
Маtео : Би ECoG-г ашиглаж хагалгааг удирдана.
Маtео : Уучлаарай. Би чиний сэдлийг асуух ёсгүй байсан. Чиний Саленыг зохицуулсан арга үнэхээр гайхалтай байсан.
Марк : Баярлалаа. : Би захиргааны хүмүүстэй хэрхэн харьцах талаар хэд хэдэн зүйл сурсан. Тэгээд бидний эсрэг тэд гэсэн байгаа гэхдээ би мэс засалч.
Лим: Бид нүүрний дунд хэсгийн түшиц хэсгийг илрүүлж байх үед, Мёрфи, би чамаар...
Шон: 3D хяналтаар бууруулах ажиллагаа хийж, дараа нь бат бөх бэхэлгээ хийнэ.
Доктор Лим: Яг зөв.
Ашер : Түшиц хэсэг хэтэрхий бутархай учраас тогтвортой байлгах боломжгүй байна.
Жордан : Чи илүү их ясыг авж, дараа нь дунд нь суулгац хийх хэрэгтэй.
Ашер : Үгүй, хэрэггүй.
Жордан : Тийм ээ, хийх хэрэгтэй. Ясны өргөтгөл нь...
Лим: Болъё. Ажлаа биш, хэрэлдээд байна. Та хоёр зөвхөн хамтран ажиллагсад биш, найзууд шүү дээ . Чи мэднэ, шашин түүнийг өвтгөсөн. Энэ л түүнийг гэр бүлээс нь салгасан. Тиймээс тэр шашныг үл тоомсорлодог болсон шүү дээ. Харин түүний залбирал түүнд амьдралынхаа зовлонгоос тайвшралыг өгч байгаа нь утгагүй биш гэдгийг чи мэднэ. Хэрэв энэ хангалттай шалтгаан биш бол, миний амьдралыг амар болгож өгөх чин үнэнч байдлынхаа төлөө энэ хэрүүлээ зогсоо.
Тийм биз дээ?
Женна: Хм, та нар яагаад эхлээгүй байгаа юм бэ?
Матео Бид таван цагийн өмнө эхэлчихсэн. Бас дууссан. Хэсэгчлэн тайрсны дараах ECoG болон мэдрэлийн шинжилгээ чинь төгс болсон.
Женна: Баярлалаа.
Жордан : Энэ үнэхээр гайхалтай байлаа.
Ашер : Үнэнээсээ Би уучлалт гуйж байна..
Жордан : Уух уу?
Шон : Текила. Яаралтай.
Жордан: За. За.
Морг : Чи зүгээр үү?
Парк : Тийм ээ, зүгээр.
Морг Одоо дээрдлээ.
Парк : Өө, бурхан минь, баярлалаа
Шон : За хундага өргөе. Минии төлөө . Би өөртөө итгэж, бодсоноо, хүссэн бүхнээ авлаа.
Лиа : Үнэхээр тийм. Би чамаар бахархаж байна.
Лиа: Шон… Би ээж рүү чинь урилгаа явуулаагүй. Яагаад гэвэл би түүнийг урихыг хүсэхгүй байна.
Шон: Хм.
Лиа: Миний бодлоор та хоёрын хооронд шийдэх зүйл их байгаа, тэгэх хэрэгтэй ч манай хурим хөгжилтэй байхыг хүсэж байна.
Шон: Хуримын номонд түүнийг урих ёстой гэж байсан. Тэд буруу гэж үү?
Лиа: Магадгүй энэ тохиолдолд.
Лиа: Түүнийг тэнд байхгүй байхад чи зүгээр үү?
Шон: Тийм ээ.
Шон:Тийм ээ, их зүгээр.
Матео: Чиний зөв байсан. Би чамайг сонсох ёстой байсан юм байна. Бас Эндрюсыг.
Лим: Өө, чиний өөртөө итгэлтэй байдал чинь миний чамд дуртай олон шалтгааны нэг нь. Ялангуяа чи намайг зөв байсан гэж хүлээн зөвшөөрөх үед.
Матео: Бусад нь юу юм?
Лим Өө, би чамд хэлэх үү, эсвэл харуулах уу?
Матео: үүнийг зөвшөөрсөнд гайхаж байна.
Лим: магадгүй зөвшөөрөөгүй байх.
Back to episodes Go home