Good doc 5- 1 Шинэ эхлэлүүд
Эр : Шон Роберт Мёрфи, Лиа Абигейл Дилаллог эхнэрээ болгон авах уу...
.хамтдаа амьдрахын тулд...
Лиа : За.за Шон? Бид чаднаа. , бүгдээрээ бэлдээд
Эр: Өвчин зовлон, эрүүл мэндийн алинд ч бүхнийг орхин та хоёр хамтдаа амьдрах уу?
Лиа : Бид гадаа хуримаа хийхгүй ээ.
Шон : ойголоо
марк : Сайн уу.
Эм : Сайн уу.
марк : Өчигдөр шөнө үнэхээр сайхан байлаа.
Эм : Надад ч бас. Өглөөний цай уух уу?
марк : Би эмнэлэг рүү явна. Би мэс засалч.
Эр : Чи урьдын адил маш үзэсгэлэнтэй харагдаж байна.
лим: зайнаас харьцахын давуу тал нь амны муухай үнэргүй харилцаа юм даа
Эр: зуны сэрүүн салхийг санагдуулж байна
Эр: .Өнөөдөр юу хийх гэж байна даа
лим : Ээ, төсвийн асуудал. Манай хэлтэс хэт их алдагдалд орсон тул ямар ч гарц харагдахгүй байгаа...
Эр : Магадгүй би чамайг явуулсан нь дээр байх.
лим: Үгүй, үгүй. Би жаахан сэтгэл хөдөлгөх юм горьдож байсан ч, чи хөдөө явчихсан байна...
Эр : Би үүнд бэлэн байж чадна.
лим: Маш сайн байна. Наад асуудлыг шийдэхэд хоёрхон минут өгөөч, тэгэх үү?
Эр : Тэгье., Би явж болно, гэхдээ хоёр минутанд бол чадахгүй. Миний өмгөөлөгч өчигдөр надруу утасдаж намайг одоо эрэн сурвалжлагдахаа больсон гэж хэлсэн. Найдаж байгаа зүйл гэвэл зөвхөн хууль сахиулагчдад л хамаарах байх.
Лим: Баруун гүйлсэн булчирхайн сайн илрүүлэлт байна. Хүүхдүүдтэй харьцахад харагдац жаахан хүндрэлтэй байдаг.
марк: Нэг хүн өнөөдөр их л баяртай байх шиг байна. Энэ өглөөний гурав дахь магтаал чинь шүү.
лим: Матео өчигдөр шөнө Гватемалаас нисэж ирсэн.
шон: Аан, тэр баяртай байгаа нь секс хийсэнтэй холбоотой юм байна. Дээд туйлыг тат.
Матео хүсвэл энэ Бямба гарагийн сүй тавих үдэшлэгт ирж болно. Тэрнээс гадна хуримд ч бас ирж болно, хэр удаан байхаас шалтгаална. Хэзээ болохыг мэдэхгүй, гэхдээ гадаа болохгүй гэдгийг бол мэдэж байна. Гүйлсэн булчирхайн тулгуур баганыг зүсээд капсулыг тойруулан салга. Лиа бүх зохион байгуулалтыг хийж байгаа, учир нь тэр үүнийг төгс болгохыг хүсэж байна. Харин миний хувьд хамгийн чухал зүйл бол Лиатай гэрлэх, энэ өдөр ямар ч байсан миний хувьд төгс байх болно.
лим: Энэ үнэхээр хөөрхөн юм. Гэхдээ хурим төлөвлөх гэдэг том ажил шүү.
марк - Миа бидний хуримыг төлөвлөхдөө нэлээд ядарсан. Үргэлжлүүлэн хянаж байгаарай.
Шон- : Өө, энэ гүйлсэн булчирхайд хатуу, жигд бус масс байна.
лим- Үүнийг патологи руу аваач.
Сален : Жаахан амьсгал давчдах, хааяа хараа бүрэлзэж, толгой өвдөх шинж илэрч байгаа. Өнөө өглөө шээс хөөсөрсөн байсан. Энэ эмнэлэгт хэдэн үзлэгийн өрөө байдаг вэ?
морг: Гурав. Шээсэнд цус байсан уу?
Сален : Бага зэрэг. Чиний амц үнэхээр гоё байна. Клои?
Жордан: Кушни. Та өдөрт 20 миллиграмм Риталин Л.А. уудаг уу?
Сален : ADHD дээ зориулж уудаг. Гуравхан уу? Би бараг хүлээгээгүй шүү дээ.
Жордан: Хараа бүрэлзэх, толгой өвдөх нь Риталины гаж нөлөө байж болно. Та эмээ түр зогсоож, шинж тэмдгийг үүсгэж байгаа эсэхийг шалгуулж болох уу ?
Сален : Миний үйл хөдлөлтэй холбоотой гомдлыг танд л хэлнэ дээ.
морг: Шээс хөөсөрч байгаа нь санаа зовоож байна. Энэ нь бөөрний чулуутай холбоотой байж магадгүй, тиймээс CT хийх хэрэгтэй...
Өвчтөн: Танай тэмдэглээс харвал та хоёр дадлагын эмч юм байна. Гэхдээ та удирдлага шиг аашлаад байх юм. Энэ албан ёсны юм уу, эсвэл зүгээр л түрэмгий байгаа хэрэг үү? Би хэтэрхий олон асуулт асууж байвал хэлээрэй.
Морг: Та хэтэрхий олон асуулт асууж байна. Бид лабораторийн шинжилгээ хийж, бөөрний CT авна.
Шон: Чи хуримын төлөвлөлтөөс болоод дарамтанд орсон уу ? Парк, Лим нар тэгж бодсон байна лээ.
Лиа: Үгүй, огтхон ч тийм биш. Би бүх зүйлийг хяналтандаа авсан. Маш сайхан болно
Шон: Өө, сайхан хэрэг. Тиймээс л тэд салсан юм байна шүү дээ.надад ч бас сайхан байна, миний гүйлсэн булчирхайг авах мэс засал халдвараас илүү ноцтой зүйл илрүүлсэн , сонирхолтой байж магадгүй... Эсвэл бүр уйтгартай ч байж болно. Патологийн үр дүн гарах хүртэл тодорхойгүй байна...
Лиа: Магадгүй сонирхолтой нь батлагдвал надад мэдэгдээрэй дээ?
Сален: Энэ өрөө маш жижигхэн юм.
Аарон: Үнэндээ, би байхадаа энэ өрөө илүү том санагддаг, Та хэн бэ?
Сален : намайг Сален гэдэг . Та үнэхээр эмнэлгийн захирал үү?. Хаалган дээрх тэмдэгт тэгж бичсэн байдаг. Ийм том албан тушаалд жижигхэн өрөө байна.
Аарон: Николь?
Сален: Та өмнө нь мэдрэлийн мэс засалч байсан, одоо та...
Аарон: Үнэндээ, би одоо ч хэвээрээ.
Сален: Та хоёуланг нь хийдэг юм байна. Гэхдээ та өөрийгөө илүү "эмч" эсвэл удирдагч гэж үздэг үү?
Аарон: Үнэндээ, би аль болох хурдан ажилдаа орохыг хүсдэг хүн.
Николь: Сален… Уучлаарай, Доктор Глассман. Надад үнэхээр харамсалтай байна. Бид даруй эндээс гаряа . Моррисон хатагтай, та дураараа яваад байж болохгүй. CT шинжилгээний цаг болсон.
Сален: Өө, гайхалтай.
Жордан : Моррисон хатагтай, хөдөлгөөнгүй байлгахыг хичээгээрэй.
Сален : Эмийн эмчилгээг минь зогсоохыг хүссэн хүн бол та шүү дээ.
Жордан: Бөөрний уутанд ямар ч асуудал алга.
ашер:- жаахан сэтгэл дундуур сонсогдож байна.
Жордан- Морган надад наймаа санал болгосон. Би бүх хар ажлыг хийнэ, хэрвээ өвчтөнд мэс засал хэрэгтэй бол тэр удирдагч эмчид намайг сайн талаас нь хэлнэ гэсэн.
ашер: Бөөрний чулуу байлаа ч, мэс засал бараг хийхгүй.
Жордан: Гэхдээ баруун бөөрөн дээр юу байна? Энэ бол гиподенсити байна. Масстай байж магадгүй. бөөрний биопси хийх хэрэгтэй.
Бас хэт авиан албан ёсны процедур хийх хэрэгтэй, Бас энэ тийм бишээ
Сара: Райлийн хоолой... Одоо ч маш их зовиуртай байна.
Лим : Танай хүүгийн гүйлсэн булчирхай хорт хавдрын эсийн шинж тэмдэг илэрсэн учраас бид нэмэлт эдийг авах шаардлагатай болсон.
Сара: Райлд хорт хавдар байна ?.
Лим : Захууд нь цэвэр, энэ нь бид бүх хорт хавдрыг авсан гэсэн үг. Түүний эдгэрэлт маш сайн байгаа.
Шон: Гэхдээ яг одоо бидний гол асуудал тэр биш. Танай хүүгийн гүйлсэн булчирхайн хорт хавдар умайн хүзүүний хавдар байна.
Сара: Юу гэж? Энэ чинь ямар ч утгагүй юм.
.
Шон: Тэр үүнийг таниас авсан. Тэр төрөх замд танай хорт хавдрын эстэй харьцаж, магадгүй амьсгалж авсан. Жэксон ч бас төрөх үед өртсөн байж болзошгүй. Бид хоёуланг нь шалгах хэрэгтэй...
Сара : хүүе
Ник : сайн уу хөвгүүдээ
Хүү: Сайн уу, Ник ах аа.
Сара: Та энд яагаад байгаа юм?
Жэксон : Би Райлийг өвдсөн гэж Ник ахдаа мессеж бичсэн.
Сара: Бүх зүйл зүгээр. Бэлэг өгсөнд баярлалаа, гэхдээ та одоо явж болноо
Ник : сара би сайн байгаа , амлаж байна хэрэв тусламж хэрэгтэй бол надад хэлээрэй
Сара: бүх зүйл зүгээр болноо. Ник ахыг ирсэнд баярлалаа, гэхдээ тэр одоо явах хэрэгтэй. Баяртай гээрээй
Ник: Би та нартаа хайртай шүү. Баяртай, Райл.
Сара: Сайн уу, ээ... чамтай ярих хэрэгтэй байна.
Жэксон : Уучлаарай. Би зүгээр л...
Сара: Үгүй ээ, үгүй. Чи юу ч буруу хийгээгүй, хайрт минь. Огтхон ч үгүй. Гэхдээ, ээ... Эмч нар бид хэд Чамтай ярилцах юм их байна .
Марк : шинжилгээгээр таны бөөрөнд хэвийн бус гэмтэл илэрсэн.
Энэ нь хоргүй ургалт байж болох ч таны шинж тэмдгийг харгалзан үзвэл бөөрний эсийн хорт хавдар байж магадгүй.
Үүнийг тодруулахын тулд биопси хийх шаардлагатай.
Сален : Хагалгайг хэн хийх вэ?
морг : Доктор Аллен. Тэр бол маш сайн дадлагын мэс засалч, тийм ээ, Доктор Эндрюс?
Марк : Тийм ээ. Тэр миний хяналтан дор бүх үйл явцыг хийх болно.
Сален : Мэдээж.
жордан: халгайтай хийх хүртэл уснаас өөр хоол, уух зүйл хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Шон : : Та яагаад дүүдээ худлаа хэлсэн юм бэ? Та бүх зүйл зүгээр гэж хэлсэн. Үнэндээ тийм биш.
Сара: Тэр хэзээ ч том болоогүй. Би ганц бие ээж тиймээс Ник надад туслахыг хүсдэг байсан. Тэр хүүхдүүдтэй маш сайн харилцдаг байсан. Гэхдээ тэр архи уудаг... яг Аав шиг.
Сара: Дөрвөн жилийн өмнө би ажилд орох ярилцлагатай, хүүхэд харах хүнгүй байсан. Ник туслахыг хүссэн. Тэр хөвгүүдийг далайн эрэг рүү аваачсан... Тэгээд уусан. Нэг охинтой ярилцаж байгаад эргэж харсан чинь хөвгүүд алга болсон байлаа. Цагдаа нар тэднийг далайн эрэг дагуу киломитр орчим зайд олсон.
Шон : Энэ хангалттай.
Глассман: Сайн уу.
Марк: Сайн уу.
Глассман: чиний Изабелтай холбоотой мэдээг сонссон. Харамсалтай байна.
Марк: Талархаж байнаа. Гэхдээ бид илүү нарийн яриа өрнүүлэх шаардлагагүй.
Глассман: Би ийм байдалд орж байсан.
Марк: :одоохондоо бишээ
Глассман: салалт хэцүү хэцүү. Өөрөөр яах байсан юм ?
марк : би зүгээрээ Энэ хөөрхөн хоолны мэргэжилтнийг Шон, Лиа хоёрын үдэшлэгт дагуулж явна. Мари. Эсвэл Аннабелл, эсвэл... Лидиа.
Глассман: Түүний нэрийг ч санахгүй байгаа юм уу?
марк : Хэнийг нь дагуулахаа мэдэхгүй байна.
Глассман : Тэд бүгд хоолны мэргэжилтэн үү?
марк: Хоёулаа л хоолны мэргэжилтэн байхаа. Би тэмдэглэлээ харах хэрэгтэй. Чи хэр баина даа ?
Глассман : би саин байгаа, үнхээр сайн байгаа , би хоолны дэглэм барих хэрэгтэй юм байна
жордан : Энэ үү эсвэл энэ үү?
лиа: Чи юу ч өмссөн хамаагүй. Надад хамаагүй. Би ажилтай байна.
жордан : Үгүй дээ, чамд хамаатай . Чи одоо хэнтэй утсаар яриад байна? Катеринг үү? Цэцэг үү?
Лиа : би зохион байгуулалтын арын албаны хүмүүстэй холбогдож байна. Сайн байна уу . Аан, брусчеттагийн гурван тавиур нэмээрэй, Маргааш оройн Мөрфид зориулж тахиа болон хоёр тавиур нэмээрэй. Баярлалаа.
Лиа : за
жордан : Энэ үү эсвэл энэ үү?
Лиа : 2 , морганы өмссөн ногоон нь
жордан : маш сайн
Лим; завгүй байнаа
Матео: - Хэрэв чи хаалгаа онгойлгох завгүй байгаа бол, үдийн хоолны талаар бодох ч шаардлагагүй юм байнда?
Лим: -Би өрөөндөө хагас цагийн өмнө хооллочихсон. . Эмнэлэг цуснаас илүү мөнгө алдаж байна.
Матео- би гялс хэлчий , Би Калифорнийн түр эмчлэх лицензэд хүсэлт гаргасан юм.
Хүсэлтийг маань зөвшөөрсөн. Миний хуучин анагаахын сургуулийн найз Сан Францискогийн ерөнхий эмнэлэгт мэс засалч хийдэг. Тэр надад ажил санал болгосон. Амласан ёсоороо хурдан хэллээ. чамайг бодож үзэх боломж өгье.
лим- Үгүй дээ, зүгээр л чамайг Гватемалагаас явах талаар бодож байгаа гэж мэдээгүй байж.
Матео - Нэлээн хурдан шийдсэн юм шиг санагдаж байна, тийм үү?
Лим - Гэхдээ Хэрэв бид энд уулзсан бол Сан Франциско хол санагдах байх, тийм биз дээ?
Матео - Тийм шүү. Тэгэхээр, хэрэв энэ ажлыг авбал бид бие биенээсээ хол байж давж гарах хэрэгтэй болно, тийм үү?
Шон - Чамайг засгийн газрын хяналтаас зугтаахаа больсонд баяртай байна. PET шинжилгээгээр ээжийн сав болон хүүгийн цагаан мөгөөрсөн хоолойд бодисын солилцооны идэвхжил ихэссэн байна. Тэд хоёулаа хорт хавдартай байна.
жордан- Би өнөөдөр биопси хийх гэж байна. Чи өнөөдөр биопси хийх гэж байна уу? Тиймээ Би өнөөдөр биопси хийх гэж байна шүү дээ.
ашер- Үгүй ээ Би өнөөдөр биопси хийхгүй юм байна , харин Чи ?
Лиа - байна уу . үгүй үгүй Цэцэгс 5:00 цагаас өмнө тэнд очих ёстой. Хэрэв боломжгүй байсан бол яагаад хоёр долоо хоногийн өмнө амласан юм бэ? За, би сүйт залуутайгаа ярих хэрэгтэй юм байна. Тэр өмгөөлөгч, бизнесүүд амлалтаа биелүүлэхгүй байхад маш их уурладаг. Үнэндээ тэр хүмүүст хариуцлага тооцохдоо их дуртай, …. Өө, гайхалтай.
Тийм ээ, маш их баярлалаа.
сален- Энэ бүгд үнэн байсан уу? Ямар ч байсан, сайн байлаа. Чи ямар цэцэг авч байгаа юм?
Лиа - Гардения цэцэг. Чи эмчлүүлч байгаа юу ?
сален- Би гардения цэцэгт дуртай. Таны P.U.E. харьцаа ямар вэ?
Лиа - 1.4 , Чи энд байж болохгүй. Ээ…
жордан- Тэр сэндвигээ боль!
сален- Сайн уу, доктор Аллен. Миний биопси хийх цаг болсон юмуу?
жордан- Би чамд идэхийг хориглосон шүү.
сален- Би мартчихаж ээ , Энэ нь эм хэрэглэж байхаа больсон үед тохиолддог.
жордан- Тэр сэндвигчээ 1 хазсан гэж хэлээч.
сален- би нэг хазах гэж байна . Энэ талаас нь.
Лим: Танай хорт хавдар ихэвчлэн умайн хүзүү болон умайд төвлөрсөн байна. Танд умайг бүхэлд нь авах мэс засал хийх шаардлагатай. Хэрэв хорт хавдар тунгалгийн зангилаа руу тархсан бол тэрийг ч бас авах хэрэгтэй бөгөөд дараа нь туяа эмчилгээ болон магадгүй хими эмчилгээ хийх шаардлагатай болно.
Сара: Тэгвэл Жэксон яаж байна вэ?
Шон : Та хэзээ хамгийн сүүлд умайн хүзүүний эсийн шинжилгээ өгсөн бэ? Танай хорт хавдар нэлээд хожуу шатандаа орчихсон байна. Ихэнх умайн хүзүүний хорт хавдрыг тогтмол шинжилгээгээр эрт илрүүлдэг.
Сара: Би ганц бие ээж. Заримдаа бүхнийг амжуулж чадахгүй үе байдаг. Миний хүү ямар байна вэ?
Шон : Жэксоны мөгөөрсөн хоолойд хавдар байна. Зөвхөн нэг гэмтэл илэрсэн, тунгалгийн зангилаа эсвэл үсэрхийлэл байхгүй. Мэс засал эмчилгээний үр дүнтэй байж магадгүй.
Сара: Мэс заслыг хэзээ хийж болох вэ?
Лим: Үүнийг хийхэд яарах шаардлаггүй ээ. Энэ нь удаан ургаж байгаа.Харин таны мэс заслыг хийхэд яарах шаардлагатай. Хүлээх нь гэдэсний ноцтой гэмтэл болон үсэрхийллийн эрсдэлийг нэмэгдүүлнэ.
Сара: хэр удаан эдгэрэх вэ ?
Шон : Хэрэв бүх зүйл сайн байвал... Нэг сар.
Сара: Үгүй. Чадахгүй. Хөвгүүдийг минь хэн харах юм бэ? Надад ... Бүтэн цагийн асрагч авах мөнгө байхгүй. Туслах хүн ч байхгүй. Жэксоны мэс заслыг эхэлж хийх ёстой. Тэр эдгэрсний дараа та минийхийг хийж болно.
Лим: Жэксоны эдгэрэлт ч бас хурдан болохгүй. Мөгөөрсөн хоолой нь эдгэрэх үед түүнд амьсгалын гуурс хэрэгтэй болно. Тэр хоол идэж чадахгүй. Бид гэдсэнд нь хоолны гуурс тавих шаардлагатай.
Сара: нэг сарын дараа надад тусалж болно. Харин одоо... Миний хүүд туслаарай. Баярлалаа.
Шон: чи зүгээр үү?
Лиа: Сүй тавих үдэшлэг цуцлагдсан.
Шон: Дахиад л муухай зүүд үү?
Лиа: Миний амьдрал хаа сайгүй эмх замбараагүй байдлаар дүүрэн байдаг гэдгийг дахин санууллаа.
Шон: Харин хурим болох уу?
Лиа: Тийм ээ.
Шон: Заза.
Лим: Тэнэг сонголт байна.
парк: Хүүхдийнхээ төлөө өөрийгөө золиослох нь тэнэг зүйл биш. Энэ бол эцэг эх байх шалтгаан.
Лим: Чи үүнийг юу ч гэж нэрлэж болно, тэр нь болог. Бид түүнийг мэс засалд ор гэж шахаж чадахгүй. Тэгэхээр бид эхлээд Жэксоны мэс заслыг хийж түүний эдгэрэлт сайн болно гэж найдахаас өөр аргагүй.
Шон: буруу яриж байна. Мөгөөрсөн хоолойн салстын дурангийн резекц.
Хэрэв Жэксоны хавдар төрөх үед өртөлтөөс үүссэн бол, энэ нь маш үндэслэлтэй таамаг юм, тэгвэл хавдар зөвхөн тухайн газарт төвлөрсөн гэж үзэж болно.
Дурангийн резекц нь эдгэрэлтийн хугацааг долоо хоногоос хоног болгон багасгах боломжтой.
Лим : Ээжтэй нь ярилц.
ашер : Бид таны бөөрний биопсийг өнөөдөр орой 6 цагт хийхээр дахин товлосон. Тэр хүртэл хоол идэж, уух зүйл хэрэглэхгүй байх хэрэгтэй.
жордан: Моррисон хатагтай, бид ярьж байхад наад зүйлээ зогсоогооч.
сален: Энэ намайг тайвшрахад тусалдаг юм.
жордан : би таны тайван байдалд анхаарахгүй. Харин таны тэнүүчилж, идэж, сонсохгүй байгаа байдалд аннхаарна.
сален: Би сонсож байна.
жордан: одоо юу хэлснийг давтаад хэл дээ.
сален: Та миний биопсийг 6 цагт дахин товлосон. Тэр хүртэл хоол идэж, уухгүй байх ёстой. Танай харилцаа үндсэндээ хамтран ажиллах маягтай юу эсвэл өрсөлдөөнт шинжтэй юу?
ашер :Хамтран ажиллах маягтай.
ашер- Өрсөлдөөнт шинжтэй.
жордан: Тэр өрсөлдөөнтэй харагдахыг хүсэхгүй байгаа болохоор тэгж хэлсэн… таны шагай байнга хавантай байсан уу?
сален: Бүдүүлэг байна шүү!
ашер- Хэрвээ хариулт нь тийм бол бүдүүлэг болно. Хэрвээ үгүй бол энэ нь шинж тэмдэг болно.
Сара: Энэ дурангийн арга,... ердийн мэс засал үү?
Шон : Хүүхдийн мөгөөрсөн хоолойноос умайн хүзүүний хорт хавдрыг авах ердийн мэс засал гэж байдаггүй.
Сара: аюулгүй юу?
Шон : Илүү аюулгүй. Ерөнхийдөө, энэ нь Жэксоны хувьд арай аюултай ч таны хувьд маш их аюулгүй. Бидэнд яаралтай ECMO хэрэгтэй болно, гэхдээ бид үүнд бэлтгэж чадна, мөн тэр богино хугацаанд эдгэрэх ёстой.
Сара: Үгүй.
Хүү : Уучлаарай. Ник ахтай хэцүү байсанд уучлаарай. Оройн хоолны дараа цэвэрлэгээ хийхэд хэцүү гээд Райлитэй муудалцаж байсанд минь уучлаарай. Та бидний төлөө хэр их зүйл хийдгийг мэднэ. мэдэж байна, мэс засал хийсний дараа бүх зүйлийг хийж чадахгүй болно. Би тусалж чадна. Би танд Хайртай
Сара: Би ч бас чамд хайртай
Хүү : Хэрвээ чамд ямар нэгэн зүйл тохиолдвол…
Сара - Өө... Би Зүгээр ээ. хийлгэе
Марк : бидний бөөрний зурагт Хавантай шагай нь халдварын идээт буглаа байж болох юм.
жордан: Энэ тохиолдолд биопсийн зүүгээр гэмтлийг хатгах нь маш муу санаа. Энэ нь халдварыг тархааж магадгүй. Тиймээс биопси хийхгүй.
Марк : Биопси хийх байсан ч чи хийхгүй гэдгийг мэдээд тайвширна биз.
Өвчтөнүүдээ сэндвич идэхээр тэнүүчилж явахыг зөвшөөрсөнөөс болж хагалгайг дахин товлож, хоёрдох жилдээ ажиллаж байгаа эмч нар хариуцахгүй. Бид цусны дэлгэрэнгүй шинжилгээ E.S.R цус болон шээсний өсгөвөрийг дахин шалгаад өргөн хүрээний антибиотик эхэлцгээе. Хэрэв түүний шинж тэмдэг сайжирвал энэ нь халдвар бөгөөд сайн мэдээ байх болно.
жордан: яг одоо хэр сайн хамтран ажиллаж чадахаар байна ?
ашер: намайг үнэхээр... уучлаарай.
парк : гэмтэл байна.
шон: Энэ нь өргөн суурьтай. Түүнийг тойруулж олс тавих хялбар арга алга.
Парк: Энэ... пульсацилаж байна уу? Энэ нь түүний гол судаснаас тэжээл авдаг. Энэ өнцгөөс түүнийг авч болохгүй, учир нь их хэмжээний цус алдах эрсдэлтэй.
Лим: сайн санаа байсан ч хэрэгжихгүй. Мэс заслыг зогсоо.
жордан: та да
Лиа : Чи үнэхээр гайхалтай харагдаж байна! Гэхдээ түр хүлээ. Чи гайхалтай харагдах ёсгүй. Үдэшлэг цуцлагдсан шүү дээ.
жордан: Би өнөөдөр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би гайхалтай харагдаж байгааг хүмүүс харах хэрэгтэй. Хэрэв чи Шоныг хуурч байгаа гэж илрүүлээгүй л бол, чи энд гуниглахын оронд намайг гайхалтай харагдах үдэшлэг хийх ёстой. Шон чамайг хуурсан юм уу?
Лиа: Үгүй! Мэдээж үгүй.
жордан: Чи Шонтой гэрлэхээс санаа зовж байна уу?
Лиа: Үгүй, огтхон ч үгүй. Би зүгээр л энэ хурим төгс байхыг хүсэж байна. Харин үдэшлэг бол урьдчилсан бэлтгэл байсан.
жордан: Энэ төгс болохгүй байсан.
Лиа - Энэ гамшиг болох байсан.
Жордан : Үгүй. Энэ зүгээр л төгс болохгүй байсан.
Лиа : Би анх удаа гэрлэхдээ... бүгдийг төлөвлөөгүй, романтик, хөгжилтэй байлгахыг л хүссэн. DJ нэг цаг хоцроод, архи дууссан, хоол хөрсөн, тэгээд яагаад ч юм алчуур ч байсангүй, ганц ч ширхэг байсангүй. Энэ гамшиг байсан, бас хурим маань ч бас. Тиймээс энэ удаагийнхыг үнэхээр зөв хийх хэрэгтэй.
жордан: Хэрэв чи жижиг зүйлс буруугаар эргэх эрсдэлийг хүлээхгүй бол, том зүйлс зөв болох боломжийг хэзээ ч олж авахгүй. Бүгдэд нь имэйл бичээд, үдэшлэгийг хийнэ гэдгээ дахин мэдэгд. Дараа нь чиний үсийг янзална.
Лиа: Ммм.
парк: Хэрэв бид хэвлийн зүслэгээс зайлсхийвэл, энэ нь Сарагийн эдгэрэлтийн хугацааг багасгаж, түүнийг эхлээд өөрийнх нь мэс заслыг хийхийг зөвшөөрөхөд ятгаж магадгүй.
Шон - Умай нь давсагтай наалдсан байж магадгүй. Энэ нь дурангийн аргаар авахад хүндрэлтэй болгодог.
жордан- : Та хоёр хувцсаа солиорой. Сүй тавих үдэшлэг эхэлж байна.
Шон - Бид нэг тохиолдол дээр ажиллаж байна.
жордан- Таны сүйт бүсгүй та хоёрын ирээдүйн баярыг зохион байгуулж байна. Хэрэв заавал үүнийг өнөөдөр орой шийдэхгүй бол хэн нэгэн үхэх юм уу?
Шон: Магадгүй.
жордан- Энэ хангалтгүй. Үдэшлэг дээр уулзъя. Түүнд жаахан ухаан суулгаарай.
Шон: Бид энэ асуудлыг шийдээд очьё. Энэ удаан хугацаа авахгүй. хоёулаа нэлээд ухаантай.
жордан: Хоол ,оргилуун дарс цэцгүүдыг ийм зохион байрлалтаа байрлуулсан. DJ хэрэггүй болохоор бид чиний утсан дээрээс зөөлөн жазз хөгжмийг явуулж байгаа.
Лиа: Чи гайхалтай шүү
Марк: Өө. Баяр хүр гэе, Лиа.
Лиа: Баярлалаа.
Жордан: Тэгэхээр, энэ цагийн баатар хаана байна вэ?
Морган- : Шон яг одоо хувцсаа өмсөж байгаа. Тэр энэ гоо үзэсгэлэнтэй тохирч байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
Парк: Би ойлголоо. Жэксоны цээжийг нээхгүйгээр хэрхэн мэс засал хийхээ мэдэж байна.
Шон: Яаж?
Парк- Энэ хэцүүлдээ. Үүнийг дэмжсэн сэтгүүлийн нийтлэлүүдийг харсан, тэдгээрийг гаргаж ирэх хэрэгтэй. Чи түрүүлээд яв. Би бүх зүйлийг цэгцэлнэ.
Шон: шийдэлтэй гэж худлаа хэлж байна уу?
Парк: Лиатай харилцаа чинь энэ нэг тохиолдлоос илүү чухал уу?
Шон: Маш их.
Парк: Тэгвэл чи үнэхээр надаас хариулт хүсэж байна уу?
Лим- Тэгэхээр, Шон хаана байна вэ? Та хоёрын төлөө хундага өргөхийг хүсэж байна.
матео- Би утсаар яриад ирье
Лим - за . Шон? Шон? Шон?
жордан: Энэ асуудал шүү.
Лим: Доктор Шон Мёрфи г дуудаж байна!
Шон - : орилохоо болиорой
Лим - : Бид бүгд чамд маш их баяртай байна. Шон Лиаг анх дурсахдаа, тэр түүний баттерейг зээлсэн охин байсан гэж хэлсэн.. Би түүнд нэхэх хэрэггүй гэж хэлсэн, гэхдээ ингэснээр бүх зүйл амжилттай болсон..
хоёрын хайр үнэхээр гайхамшигтай..
Парк - : Хэрвээ бид хавдарт очдог цусны урсгалыг зогсоогоод дараа нь дурангийн мэс засал хийвэл яах вэ?
морг- Хэрвээ Шон үүнийг шийдэж чадаагүй байхад, чи үнэхээр шийдэж чадна гэж бодож байгаа юмуу?
Парк : зүгээр л доромжлол хэлэхийн оронд Чи надад тусална гэж найдаж байсан юм,.
Эм - Хэрвээ чи гайхалтай санаа оллоо ч, энэ боломжгүй л дээ. Хэрвээ анагаахын логик түүнийг ятгах байсан бол, тэр аль хэдийн бодлоо өөрчилсөн байх байлаа.
Лиа: Энэ үнэхээр гоё байна.
Шон: Тийм ээ, үнэхээр.
Ник: ммм Би мэдэж байна, чи намайг энд байлгахыг хүсэхгүй байгааг. Би чамд зориулж нэг зүйл авчирсан. Энэ миний 90 хоногийн тэмдэг юм. Би 106 хоног архи уугаагүй, мөн... Энэ миний анх удаа эрүүл байгаа удаа биш л дээ . гэхдээ… Би өөрийгөө өөрчилсөн тэр хүн байхыг хүсэж байна. Би дахин чиний ах байхыг л хүсэж байна. Чи үүнийг өөртөө хадгал. . Хэрэв чи намайг зөвшөөрвөл, Та нар юу ч туулж байсан бай, би энд байх болно, яг л та нарын төлөө, хөвгүүдийн төлөө энд байх болно.
Сара: Би... чамайг дээрдсэнд баяртай байна. Үнэхээр. Гэхдээ чамд итгэж болохыг яаж мэдэх вэ?
Ник: Үгүй ээ, чи тэгэх шаардлагагүй. Гэхдээ... Сара, чи хэн нэгэнд итгэх хэрэгтэй.
Аарон : Чи шийдэж чадаагүй, тиймээс хоёр болзоотой болчихсон уу?
Маркус : Би Мари, Мариа хоёрын мессежнийг андуураад санаандгүйгээр 2уланг нь урьчихсан.
Аарон : Харахад одоохондоо бүх зүйл зүгээр байгаа юм шиг байна.
Маркус : Өө, тийм. Тэд надгүйгээр клуб руу явах талаар ярьж байна.
Эм : Тэд үнэхээр тохирчихсон байна. нэмэж уух уу?
Маркус : Тэгье,
Лим : Өршөөгөөрэй.
Матео: Сан Францискогийн ерөнхий эмнэлэг залгаж байна. Эмнэлгийн зөвлөл миний анхны хэрэгт танхайн хэрэг гэдгийг мэдээд, намайг хэтэрхий их эрсдэлтэй гэж үзсэн байна.
Лим: Магадгүй Бэй Эрия- ийн өөр нэг эмнэлэг байгаа
Матео: Тийм ээ.
Аарон : Өө, би нэг үг хэлмэээ ... Хундага өргөх гэсэн юм. Би Шоныг бага байхаас нь л мэднэ. Шон, би чамайг одоо Лиатай хамт ингэж их жаргалтай байгааг хэзээ ч харж байгаагүй.
Гэхдээ чи үргэлж жаргалтай байсан биш л дээ. Заримдаа өгсөж уруудах үе байсан, яг л галзуу хулгана шиг. Гэхдээ та хоёр үүнийг маш сайн даван туулсан. Минийхээс хамаагүй дээр. Инээдтэй байна уу? За яахав, ээ... Энэ бол олон, олон, олон жилийн аз жаргалын төлөө. Хамгийн багадаа хоёр, магадгүй гурав. Энэ инээдтэй юм. Би салсан болохоор инээдтэй байна.
Марк: Тийм ээ, гэхдээ чи одоо гэрлэсэн шүү дээ, тэгэхээр Шоны төлөө хундага өргөцгөөе....
Аарон :Дэбби намайг хоёр сарын өмнө орхисон, гэхдээ энэ гол нь биш. Гол нь...Та хоёр нэгэн зүйлийг бий болгон үүсгэсэн. Хэн мэдэх вэ дээ? Энэ хангалттай
Эм - Өчигдөр шөнө үнэхээр хөгжилтэй байлаа.
Маркус: Тийм ээ, Өглөөний цай уух уу?
Эм : Би явсан нь дээр байх.
Маркус: Тиймдээ.
Матео: хөөрхөнөө Юу бодоод байна,?
Лим: За... Хоёр хүүтэй ээжид умайг бүхэлд нь авах болон тунгалгийн зангилааг авах мэс засал хийх гэж байгаа. Мэс заслын дараах шээс задгайрах болон нарийн гэдэсний цооролтоос санаа зовж байна.
Матео: Чи давсагны дээд артерийг хамгаалж чадах уу? Энэ нь шээсний сувгийн төгсгөл хэсэгт цусны урсгалыг хангах болно. Чиний үүнийг бодсон уу ?
Лим - Үгүй ээ.
жордан: Хаван хэвээр байгаа ч цус болон шээсний өсгөвөр сөрөг гарсан. Энэ нь халдвар биш гэдгийг нотолж байна.
Ашер : За, энэ нь бактерийн халдварыг үгүйсгэж байна. Гэхдээ мөөгөнцөр эсвэл вирусийнх ч байж магадгүй.
Маркус: Бид судсан дотуурх бөөрний биопси хийх нь дээр. Моррисон хатагтай, бид таны хүзүүний судаснаас бөөр рүү катетер оруулж, тэндээс аюулгүй биопси хийхийг хүсэж байна.
сален: За, үүнийг та хийх үү?
Марк: Доктор Волке миний удирдлага дор хийнэ.
саленй: Гайхалтай. Энд мэс заслын тасгийн дарга хэн бэ?
марк: Доктор Одри Лим.
сален: Эмэгтэй хүн юмуу. үнэхээр гайхалтай. Би түүнтэй уулзаж болох уу?
Марк: Тэр маш завгүй байгаа.
Лим : Доктор Мёрфи, та давсагны дээд артерийг таньж чадах уу?
Шон -: Тийм ээ. яасан?
Лим - Тэдгээрийг аврах хэрэгтэй. Энэ нь шээсний сувгийн төгсгөл хэсэгт цусны урсгалыг хангаж, шээс задгайрах болон нарийн гэдэсний цооролтын эрсдэлийг бууруулна.
Шон - : Үнэхээр ухаалаг байна.
Лим - Тийм байгаа биз?
Сален: Доктор Лим!
Лим - : Өршөөгөөрэй. Өөрөө хэн бэ? мэс заслын өрөөнд юу хийж байгаа юм ?
Сален: Би Сален Моррисон. Доктор Эндрюс надад судсан дотуурх бөөрний биопси хийх ёстой гэсэн. Та юу гэж бодож байна вэ?
Лим Энэ бол яахын аргагүй хамгийн зөв алхам.
Селэн: гэхдээ боломжтой гэж бодож байсан уу?
Лим: Моррисон хатагтай, таны тохиолдлын талаар би юу ч мэдэхгүй. Гэхдээ хэрэв Доктор Эндрюс танд биопси хийхийг зөвлөж байгаа бол хийлгэ. Би түүнд болон өөрийн бүх эмч нарт бүрэн итгэдэг. Доктор Эндрюсийг дуудан, өвчтөнийг авахуулна уу.
сален: Өө, миний толгой эргээд байна .
Лим : Яаралтай!
Морган - Бөөрний гэмтэл, амьсгал давчдах, шагай хавдах, зүрхний хэм алдагдах шалтгаан юу байж болох вэ?
жордан: Эрт үеийн поликистик бөөрний өвчин үү?
ашер : Харав уу, бид зүгээр л таамаглаж байна. Бид гэмтлээс дээж авах хэрэгтэй байна. Бид энэ эмэгтэйд биопси хийх гэж ойртсон тохиолдол бүрт ямар нэг зүйл... саад болж байна. Энэ яг л тэр биднээр тоглож байга юм шиг .
жордан- Түүний бөөрөнд юу байгааг би мэдэхгүй, гэхдээ энэ бол үнэн,
Марк- мөн тэр зүрхнийхээ хэмийг зориуд ихэсгээгүй.
Морган : Гэхдээ... Түүний цусны шинжилгээг хардаа . Тэр эмээ уухаа больсон гэж хэлсэн, гэхдээ өнөөдөр түүний Риталины түвшин ирсэн үеийнхээс хоёр дахин их байна. Энэ нь зүрхний хэм алдагдал үүсгэж болох юм. Тэр бидэнтэй тоглож байна.
Ник: Чи үнэхээр сайхан харагдаж байна. Тийм ээ, Жэксон унтаж байна, гэхдээ тэр сайн байгаа.
Шон - Таны мэс засал амжилттай болсон. Эмчилгээний үр дүн сайн байгаа. Та химийн болон туяа эмчилгээд хамрагдах болно.
Сара: Баярлалаа.
Шон : Зүгээр ээ.
Парк - Миний бодлоор тэр надад хэлсэн юм шиг байна.
Шон - : Учир нь чи Никийг авчирсан шүү дээ. Чиний ах төгс хүн биш. Гэхдээ заримдаа бидэнд төгс биш хүмүүс хэрэгтэй байдаг.
Сэлэн- Би мартчихаж.
жордан - : Чи ийм зүйл их мартах юмаа.
Сэлэн - Энэ тэнэг хэрэг юм. Чамд үргэлж үгэнд орохгүй бас алдаа гаргадаг өвчтөнүүд байдаг биз дээ. Чи тэднийг бүгдийг нь худалч гэж буруутгадаг юмуу?
ашер : Би чамайг худалч гэж бодоогүй. Харин би чамайг галзуу гэж бодож байна. Таны бөөрөнд гэмтэл байгаа бөгөөд та бидэнд үүнийг юу болохыг тодорхойлох боломж өгөхгүй байна.
Марк - : Эсвэл тэр аль хэдийн мэдэж байгаа байх. Эсвэл тэр Рейногийн хам шинжээ нуухын тулд хуруун дээрээ нууцлах зориулалттай будаг хэрэглэж байна.
Морган: Танд склеродерма байгаа юу?
жорд: Тэгэхээр таны бөөр... энэ бол хоргүй гэмтэл, хавдар биш байна.
Сэлэн- Би гурван жилийн турш шинж тэмдэг илэрсний дараа долоон жилийн өмнө оношлогдсон. Тэнд маш олон муу эмч байсан. Би хэдхэн долоо хоногийн өмнө склеродермагийн эмээ зогсоосон, харъя л даа, та нар бас бусадтай адилхан байна уу.
.
ашер- Яагаад?
Сэлэн : зүгээр л сонирхсон.
Лим : Би ямар харагдаж байна вэ?
Матео- : Чи эмнэлгийн зөвлөлд илтгэл тавих гэж байгаа хүн шиг харагдаж байна.
Лим - гоё байнаа.
Матео: Би буудлын өрөөндөө оръё.
Лим: Үгүй, үгүй. Чи ингэх шаардлагагүй. Зөвлөл энэ шөнө бидэнд сайн эсвэл муу шийдвэр гаргана. Гэхдээ ямар ч байсан, би гэртээ ирэхэд чи энд байх хэрэгтэй.
Матео: За.
Лим: юу гээч , бид нэг жил гаруй хугацаанд ахлах эмчгүй байсан. Мөн би маш чадварлаг нэг нэр дэвшигчийг мэднэ. Хэрвээ зөвлөл надад мөнгө гаргаж өгвөл, би чамд ажил санал болгоно. Хэрвээ тэд өгөхгүй бол хамаагүйэ , Би чамд ажил санал болгоно.
Шон : Үдэшлэг гамшиг байсан.
Лиа : Тийм. Тийм ээ, яг тийм.
Шон Уучлаарай. Би бүгдийг баллачихлаа.
Лиа: энэ чиний буруу биш.
Шон - , би мэдэж байгаа . Энэ миний буруу огтхон ч биш. Энэ чинийх. Энэ бол чиний үдэшлэг, чиний хариуцлага байсан. Гэхдээ энэ л асуудал байна. Бидний хувьд юмс буруугаар эргэхэд, энэ хоёулангийнх нь хувьд буруугаар эргэх ёстой. Тиймээс би чамд өөрсдийнхөө хуримыг төлөвлөхөд тусална. Ингэснээр... юмс маш муу болох үед энэ бид хоёулангийн буруу байх болно.
Лиа : Мөн юмс сайхан болох үед энэ бид хоёрын ачаар сайхан байх болно.
Лим: Юу болсон бэ? Уулзалт дуусчихсан уу? Гэхдээ миний илтгэл тавих үед намайг дуудсангүй
Аарон : Хэнийг ч дуудаагүй . Хэлэлцээрт ганцхан зүйл байсан. Эмнэлгийг худалдан авч байгаа юм байна.
Лим - Юу гэнэ ээ? Хэн авах гэж байгаа юм?
Сален: Би та хоёртой хамтран ажиллахдаа маш их баяртай байх болно.