Love me, Love my voice 20

Love me, love my voice-20

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн  дүрүүд:

 

Гарчиг: Миний дуу хоолой. 20-р анги 

Мо: Намайг санасан уу?

Шен: Зөндөө, зөндөө санасан.

Мо: Сая надаас юу асуусан бэ?

Шен: Аан? Чи... мэддэг гэсэн биз дээ?

Мо: Мэднэ ээ? Автобус хэлж байна уу? Эндээс шууд явдаг автобус байхгүй. Метрогоор л явж болно.

Шен: Тэгвэл яагаад мэднэ гэсэн юм?

Мо: Би... юу хэлж байгааг чинь анзаараагүй.

Шен: Түрүүний гаа... төлөвлөсөн байх нь ээ.

Мо: Хоёулаа...дээшээ гарах уу?

Шен: Үгүй.

Мо: Яагаад?

Шен: Дөнгөж сая гарч ирчихээд. Юу ч авахгүй буцаад орвол... бид хоёрыг хаачсан юм бол гэж гайхна.

Мо: Тийм байна. Тэгвэл... Би сургууль руу чинь хүргээд өгье.

Шен: За. Би дээшээ очоод үүргэвчээ аваад ирье.

Мо: Эндээ байж бай. Би аваад ирье.

Шен: За.

Мо: Хүлээж байгаарай...

Шен: Яагаад хараад байгаа юм?

Мо: Яншуогоос эргэж ирсэнээс хойш би завгүй байсан. Чамайг харахыг хүссэн  юм.

Шен: Мм...

Мо: Мм гээд л болоо юу?

Шен: Би ч гэсэн уулзахыг хүссэн. өнөөдөр сургууль дээр уулзаагүй бол чамтай уулзахын тулд маргаашнаас амралтын хоёр өдөр дэлгүүр дээр очиж ажиллая гэж бодож байсан юм. Аяар завтай  юу? Өөр ажил төлөвлөөгүй бол нэг тийшээ явах уу? Энд ингээд зогсохоор хүмүүс хараад байна.

Мо: Хаашаа явах вэ?

Шен: Энэ үеэр манай сургуульд хүнгүй газар зөндөө байдаг юм.

Мо: За. Тэгвэл энэ хавиар алхах уу?

Ч: Шеншен? Шеншен. Энэ чинь...

Шен: Чшш... Мөн. Мөн.

Мо: Ангийн чинь хүүхэд үү?

Шен: Манай өрөөний хүүхэд. Миний ярьж байсан.

Мо: Аан. Чи Яао.

Ч:Би-би биеэ барина гэж бодож байсан чинь. Ингэж нэг харах гэж. Би таны фен.

Мо: Баярлалаа.

Ч: Багш хичээлээ эрт дуусгаагүй бол би та хоёртой таарахгүй байж. Шеншен таныг их хамгаалдаг. Бид нарт таны тухай юу ч ярьдаггүй. Зургийг чинь  харуулдаггүй. Би зүгээр ээ. Найз охин чинь юм чинь таныг хамгаалах нь аргагүй.

Мо: Би ажил ихтэй завгүй байдаг юм. Тийм  биш бол та нарыг хоолонд оруулах ёстой байсан юм. Шеншений найзууд юм чинь.

Ч: Зүгээр ээ, зүгээр. Та хоёр болзоонд явж байгаа биз дээ? Хурдан яв яв. Би харчихсан юм чинь, одоо болно.

Шен: Үгүй ээ. Би гаргаж өгч байгаа юм.

Ч: Ийм эрт үү? Тэгж болохгүй ээ. Болохгүй. Манай сургууль дээр үзэх юм их байдаг юм.  Хосуудад тохирсон газар олон байгаа. Тийшээ яв. Уур амьсгал нь яг тохирно. Чи мэднэ шд.

Мо: Чи мэддэг юм уу?

Шен: Үгүй ээ. Тийм биш. Буруугаар ойлгох хэрэггүй. Би хүнтэй болзож байгаагүй. Зүгээр  л нэгдүгээр курст байхдаа харахаар очиж байсан юм.

Мо: Аан.

Ч: Би баталж чадна. Бид нар хамт явсан юм. 1-р курсийнхан заавал очих ёстой газар. Аан. Найз залуу маань миний утсаар ярихыг хүлээж байгаа. Та нар яв яв. Яв яв. Ирж байгаарай.

Мо: Тэгнэ ээ.

Шен: Тэгвэл бид хоёр явлаа.

Мо: Мм...

Ч: Яв яв. Хурдан яв.

Мо: Дараа уулзъя.

Шен: Баяртай.

Ч: Баяртай.

******************

Мо: Тэгэхээр чиний хэлсэн хүнгүй газар энэ үү?

Шен: Гэхдээ гэрэл нь их тод.

Мо: Харин ч сайн юм биш үү? Юманд тээглэж унахгүй, муу хүмүүс энүүгээр явахгүй.

Шен: Тэр... намайг энд үсэх гээгүй байгаа?

Мо: Асуух юм байна. Дотуур байр чинь хэдээс хаах  вэ?

Шен: Юу... хүлээ... нөгөө... Хаах цаг нь... 11-ээс.

Мо: Аан. Эрт байгаа юм байна.

Шен: Мм.

Мо: Жаахан алхъя.

*******************

Мо: Миний юунд ч сайн байлаа гэсэн, надад сайн  гэсэн үг биз дээ? Миний хоолойд сайн байлаа гээд буруу биш. Чамд таалагддаг юм байхгүй бол харин ч муу хэрэг.

Ж: Тэрнийг нүдээ нээхэд улаан хаалга нээлттэй байв. Гадаа хэн ч байсангүй. Гэхдээ өглөөний эрч хүчтэй, цэвэр агаар мэдрэгдэж байлаа. Цоморлигоо дэлгэсэн цэцэгсийн дунд амьдрал үргэлжилнэ.

Шен: яасан бэ? Зүгээр үү?

Ш: Зүүдлээд байгаа юм уу?

Ч: Шеншен чамд баярлалаа. Сэтгэл хөдлөөд унтаж чадахгүй байна.

Шен: Одоо болно оо. Оройжин л энийг ярилаа шд.

Ш: Чамайг үнэнч фен нь гэдгийг ойлгож байна. Гэхдээ шөнө болчихоод байхад битгий ингээд бай л даа. Цочсондоо арай л орноосоо уначихсангүй.

Ч: Сэрээсэнд уучлаарай. Та хоёр унтаж байсан юм уу?

Шен: Үгүй.

Ш: Унтаж чадахгүй байна.

Шен: Юу бодоо вэ?

Ш: Яншуо руу явсан тайлангаа бичиж дуусгаагүйгээ гэнэтхэн санаад. Шеншен, чиний авсан зурагнууд ямар байна? Миний зурагнууд сайн гараагүй байна лээ.

Шен: Тэр өдөр тайзан дээр гарсан болохоор би зураг авч чадаагүй. Би бэлтгэлийн үеэр, бас тайз засч байх үеэр л хэдэн зураг авсан. Гэхдээ би мэргэжлийн хүн биш болохоор... сайн  зураг байхгүй байх.

Ч: Тэнд чинь зурагчин байсан байлгүй дээ. Асуугаад үзээч?

Шен: Нээрэн тийм. Жумей зураг авахуулах гэж хүн хөлсөлсөн гэж байсан. Тэрнээс асуучих.

Ш: Яншуогоос ирсэнээс хойш холбоо бариагүй. Дэмий байх аа.

Шен: Яншуод байхад та хоёр дотно л байсан шд. Шөнөжин маажаан тоглоод л.

Ч: Шөнөжин хамт маажаан тоглосон юм уу? Гэн Шиаошин, чи азтай юм аа.

Ш: Тэнд олон хүн байсан шдээ. Би зүгээр  л хүний тоо бөглөсөн.

Шен: Аан.

Ш: Аан.

*********************

Ж: Чиан Чинцигийн ундаа биш үү? Болгоомжтой л байгаарай. Нэхнэ шүү.  

Мао: Чи маргааш аваад өгчихөөч дээ.

Ж: Яагаад би авах ёстой юм?

Мао: Хам хэрэгтэн.

Ж: Галзуурчихаж.

Мао: Орой болчихсон байхад. Хэн юм?

Ш: Яншуод байхад гэрэл зурагчин хөлсөлсөн гэж сонссон. Зурагнууд нь байгаа юу?

Шен: Яасан бэ?

Ч: Хэн залгаад байгаа юм?

Ш: Ээж. Байна уу.

Ж: Байна уу? Жумей байна.

Ш: Мэднэ ээ. ВиЧатаар ярьж байгаа болохоор...

Ж: Уучлаарай. Орой болсон хойно мессеж явуулсан болохоор чинь. Яаралтай хэрэг гарсан юм бол уу гэж бодоод. Тэгээд залгасан юм.

Ш: Дөнгөж нэг өнгөрч байна. Яаралтай юм биш ээ.

Ж: Нэг өнгөрчихсөн болохоор нь л яаралтай юм бол уу гэж бодоод залгасан юм.

Ш: Би Яншуо руу явсан тайлан бичиж байгаа юм. Саад болчих шиг боллоо. Уучлаарай. Орой болсныг анзаарсангүй.

Ж: Саад болоогүй ээ. Би ч гэсэн унтаагүй байна. Чи бид хоёр адилхан байгаа юм байна, тийм ээ? Ямар нэг хэрэг гараа юу? Хэл хэл.

Ш: Тайландаа зураг хавсаргах гэсэн юм. Гоё зураг хэрэг болоод.

Ж: Гоё зураг уу. Болно оо. Би хайж олоод явуулчихъя. За юу?

Ш: Яарах хэрэггүй ээ. зүгээр. Шөнө дунд өнгөрчихсөн болохоор... саад болмооргүй байна.

Ж: Зүгээр ээ. Саад болоогүй. Би найзтайгаа шарсан мах идээд, юм ууж байна.

Мао: Аан? Шалгаж байгаа юм уу? Алив, би би. Хөөе. Утсаар ярьж байгаа  хүн гуай. Сонсож байна уу? Би баталж байна.  Би 40 настай эрэгтэй. Хамт хоол идэж, хөзөр тоглодог найз нь. Хааяа бас Жумейд амьдралын зөвлөгөө өгдөг юм. Алив. Төлөө.

Ж: За за за. Явж хоолоо л ид.  Уучлаарай. Манай найз их яриа хүн байгаа юм. Уучлаарай.

Ш: Зүгээр ээ зүгээр. Хамаагүй. Маргааш нөгөөдрөөс завтай бол над руу явуулчихаарай. Тэгвэл...  Баяртай... Үгүй ээ. Сайхан амраарай.

Ж: Сайхан амраарай. Эртхэн амраарай.

Ч: Яриад дуусчихсан уу? Яасан? Яагаад хонгилд гарч яриад байгаа юм?

Ш: Та хоёрыг унтуулахгүй байх гэж бодоод. Зүгээр ээ. Орж унтъя. Ядраад байна. Оръё оо оръё.

Ч: Сэжигтэй л байна даа.

****************

Мо: Юм идэж байгаа юм уу?  

Ж: Аан? Чи яагаад хүрээд ирэв?

Мо: Нойр хүрдэггүй. Чамайг энд байгааг санаад хүрээд ирлээ. Одоо бичүүлчихээр юм байна уу гэж харах гээд.

Мао: Нэг өнгөрч байна.

Ж: Ажиллахаар ирээ юу?

Мо: Нойр хүрэхгүй байгаа юм чинь.

Ж: Мо Бай, та нар караокед орсон гэж байсан. Дундуур нь Шеншентэй хамт зугтчихсан гэлүү?

Мао: Тэгээд унтаж чадахгүй байсан юм уу. Болзооноос ирсэн байх  нь ээ?

Мо: Мао ах аа. Надад богинохон, бас амархан юм сонгоод өгчих. Би шүршүүрт орчихоод ирье.

Мао: Хар  даа. Тээр... иччихлээ.

Ж: Болохгүй ээ, болохгүй. Эхлээд минийхийг бэлдээд өг. Би түрүүлээд бичүүлье. Түрүүлж ирсэн нь түрүүлж орно. За юу?

Мао: Үгүй ээ. түрүүлж ирсэн хүн нь хамаагүй. Цаг хэд болж байгааг хар  л даа. Орой болчихсон байна.

Ж: Дараа нь надад хийх юм байна. Хурдан.

Мао: Та нарыг ерөөсөө ойлгохгүй юм.

Ж: Энэ хэсгийг уншчих уу?

Мао: Аль... Унтахгүй юм байна. За яах вэ. За яах вэ. Өнөөдөр бүгдийг нь хийчихээд маргааш сайхан амарна аа. Намайг сэрээх юм бол зүгээр орхихгүй дээ.

******************

Мо: Цадаж байна уу?

Ж: Бараг л.

Ду: Зургаан цаг болж байна. Та нар шөнө унтаагүй юм уу?

Ж: Унтаагүй. Ажлаа сая л дуусч байна. Одоо  явж унтлаа.

Ду: Гурвуулаа шөнөжин ажиллахаар тийм их ажилтай байсан юм уу?

Мо: Ганц удаа л.

Ж: Явъя. Явъя явъя. Явж унтлаа шүү. Орой уулзъя.

Мао: За.

Мо: Баяртай.

Ду: Баяртай.

Ж: Энэ юу юм? явлаа.

Ду: Юу болоод байна?

Мао: Би хүртэл дасчихаад байхад. Чи дасаагүй л байгаа юм уу? Мо багш найз охинтой болсноосоо хойш ажилдаа улам дуртай болоод байгаа.

Ду: Тэгвэл Жумей?

Мао: Мэдэхгүй. Өнгөрсөн шөнө Жумей түрүүлж бичлэгээ дуусгасан. Тэгээд Гуилинд авахуулсан зурагнуудаа ухаад байсан. Шөнө дунд гэнэтхэн л... зураг ухаад байсан. Юуг нь сонгодог байна аа? Мартсанаас, Фен Яасон яасан юм? Хэд хоног үзэгдсэнгүй.

Ду: Дахиад Бээжин явчихсан. Тэнд байдаг манайд туслах ёстой нэг найздаа хэлээд бичлэгийг нь хийлгээд явуул гээд хэлчихье.

Мао: Манай Дуду ч олон найзтай шүү. Миний ажлыг хөнгөвчлөөд. Энэ мантуун буузыг идээд үз. Амттай байна. Юу юм?

Ду: Энийг идээд үз. Чанасан банш.

Мао: Хөөх. Мантуун бууз, банш.

Ду: Хамт идье.

*********************

Г:  Гоё сонсогдож байна.

Шен: Яах вэ дээ л. Сүүлийн хэсэг нь нэг  л болж өгөхгүй байна.

Г:  Хөөе. Хүнтэй үерхэж эхэлснээсээ хойш Вейбод юм тавиагүй удаж байгаа шүү. Манай шууд чатын сувгаар чамайг сонсох гэсэн хүмүүс өдөр болгон орж ирж байгаа.

Шен: Яах гэж орж ирдэг юм?

Г:  Хайраа гайхуулахыг чинь харах гэж.

Шен: Гайхуулаад байх юу ч байхгүй шд.

Г:  Найз залуугийн чинь фенүүд чамд их сайн. Чамайг тэрэнтэй нийлсэнээсээ хойш алга болчихлоо гэж байна лээ. Бас хайраа гайхуулахгүй байна гэж байсан. Ялангуяа “Жаргалтай байна” гэж бичсэнээсээ хойш... чи юу ч бичээгүй байгаа.

Шен: Эхэндээ би туршлагагүй байсан. Дараа нь хүмүүс их хардагийг мэдээд би юм бичихээ болчихсон. Тэгэхгүй бол хүмүүсийн анхаарлыг улам татахын нэмэр.

Г:  Аргагүй л хосууд  юм даа. Зан нь хүртэл адилхан юм аа. Өөр хүн найз охин нь байсан бол... энүүгээр тэрүүгээр үчсээд, гайхуулах байсан байх даа.

Шен: Даруухан байсан нь дээр.  Тэгвэл алдаа гаргахгүй. Тэгэхгүй бол олон асуудла гарч магадгүй.

Жан: Яг зөв.

Г:  Гэхдээ найз залуу чинь гайхуулах дуртай шд. Тэгж гайхуулдаг эр хүн би анх удаа л харж байна.

Жан: Тийм болохоор л хүмүүс манай Шеншенд атаархаж байгаа юм. Найз залуу нь хүмүүст эзэнтэй гэдэгээ хэлээд л. Шеншенд ч айх  юм байхгүй. Давгүй дуу байна.

Шен: Линлонд өгөх гэж байгаа юм. Таалагдаж байвал, дараа би онгод орохоорооо шинэ дуу бичиж өгье.

Жан: Линлон уу? Тэрнийг Чиан Чинцитэй үерхдэг байсан гэсэн яриа байсан биз дээ? Энэ дууг гарсны дараа хүмүүс интернэтээр олон юм ярихгүй байгаа?

Шен: Би ч гэсэн санаа зовж л байна. Наад дуунд чинь өөр нэр ашигладаг юм билүү, хоч ч юм уу? Дараа нь ярилцъя. Би өнөөдөр та хэдтэй хоол идэж амжихгүй. Явлаа шүү.

Жан: Хаачих гэж байгаа юм?

Г: Баасан гараг. Өөр хаачих вэ дээ? Найз залуугийндаа очиж хоол идэх гэж байгаа юм.

Жан: Нээрэн амратын өдөр болж байгаа юм байна. Үнэнийг хэлэхэд их найдвартай хүн юм аа. Амралтын өдрүүдээ чамтай өнгөрүүлээд л.

Г: Шеншен юм чинь. Манай Шеншен хөөрхөн. Тийм сайн хүнтэй учрах нь аргагүй.

Шен: Та хоёрыг магтаалыг сонссоор байгаад агаарт хөөрөх нь. За, би явлаа. Нээрэн, Хөргөгчинд хайрцагтай саран бялуу хийчихсэн. Томыг авсан. Идэхээ мартав аа.

Жан: За.

Г: За.

Шен:Баяртай.  

Жан: Баяртай.

*********************  

Ж: Шеншен, ирчихсэн үү. Би хаалга нээх гэж байсан юм. Даанч Мо багш болохгүй гэсэн. Чамайг түлхүүрээ ашигладаггүй гээд байсан. Тэгээд чамайг түлхүүрээрээ онгойлгоод орж ирэг гээд. Жаахан хүүхэд шиг байгаа биз.  

Шен: Та хоёр хоёулаа байдаг болохоор би саад болж магадгүй гэж бодоод.

Ж: Саад болох юм байхгүй ээ. Ёсорхох хэрэггүй. Би чамд жүржийн шүүс бэлдсэн.

Шен: Баярлалаа.

Мо: Давс, перцтэй шарсан мөөг бэлдэж байна. Гурилны зуурмагаар бүрнэ. Болчихлоо.

Шен: Хөөх. Гоё үнэртэж байна. Би аваачаад тавьчихъя.

Мо: Байж бай.

Шен: Аан?

Мо: Сэмхэн ганцыг идчих. Дөнгөж гаргасныхаа дараа амттай байдаг юм.

Шен: Тэгж болох юм уу?

Мо: Аа.

Шен: Амттай юм аа. Хоол идэхдээ дандаа дунд хуруу, ядам хуруугаараа идэх юм. Ажлаасаа болоод тэгдэг юм уу?

Мо: Үгүй ээ. Зүгээр л тэгээд сурчихсан юм. Энэ хоёр мэс засал хийхэд. Энэ хоёр хоол идэхэд.

Шен: Аан. Яагаад манай өвөө ингэдэггүй байсан юм болоо гэж бодож байсан юм.

Мо: Дахиад нэгийг идчих.

Шен: Ёстой амттай.

Мо: Муугүй болж.

Шен: Надтай адилхан хуруугаа долоодог юм байна лээ. Ялангуяа халуун ногоотой хоол идэхээрээ. Би чипс идэхээрээ байнга тэгдэг. Ээж намайг загнаад байдаг юм.

Мо: Намайг санасан уу?

Шен: Санасан.

Мо: Хэр их санасан?

Шен: Зөндөө, зөндөө санасан.

Мо: Аваачаад тавьчих. Дараагийнхаа хоолыг хийе.

Шен: За. Хэзээ хүчээр сайхан үг хэлүүлж байсан юм?

****************

Шен: Жимс ид.

Ж: Баярлалаа. Шеншен. Мо багш дуу оруулах тэмцээний сүүлчийн нэвтрүүлгийг сонсож байгаа. Аяархан байгаарай. Тэр интернэтээр урилгаар оролцож байгаа, үг хэлэх ёстой.

Шен: За. Би нөгөө хаягаараа сонсчихъё. Хоёр дахь хаягаараа орчихъё.

Эр: Үнэхээр сайн байлаа.  Баяр хүргэе. Жиншиудаа баяр хүргэе.

Эм: Уучлаарай. Би түр тасалж болох уу? Би сэтгэлээ хэлэх... Үгүй ээ. Би шүүгч нарын нэгэнд сэтгэлээ илэрхийлэх гэсэн юм.

Эр: Сандрах хэрэггүй ээ. Бололгүй яах вэ. Би оролцогчид маань шүүгч нартай маань ярилцах бол уу гэж бодож байсан юм.

Эм: Юу... Чиан багш хоёр тэмцээн дээр л шүүгч хийж байсан. Тийм болохоор надад боломж гарч байгаагүй.

Эр: Тийм ээ. тийм. Гэхдээ... Манай Чиан багш найз охинтой санагдаад байна. Болгоомжтой байсан нь дээр байх.

Эм: Үгүй үгүй. Тийм юм биш л дээ.

Эр: Өө, за. Ингэе...

Шен: Хүн сэтгэлээ илчилж байхад тайван байна.

Эр: Би нэг юм асууя. Чиан Чинци багш аа, та сонсож байна уу?

Мо: Байна.

Эм: Багш аа. Би багаасаа л сонсдог ном сонсох дуртай байсан. Би мэргэжлийн хөтлөгч, эсвэл дуу оруулдаг жүжигчин болохыг хүсдэг. Гэхдээ би зарим нэг асуудлаас болоод их сургуульд шалгалт өгөхдөө хүссэн  ангидаа орж чадаагүй. Гэхдээ сүүлд, миний мөрөөдлийг мэддэг найз маань... интернэтээр сонсдог ном зохиол байнга сонсдог гэж хэлсэн юм. Тэр жүжигчид мэргэжлийн хүмүүс биш ч гэсэн, их авъяастай гэсэн. Бас яваандаа мэргэжлийн болж дуу оруулалт хийдэг болсон гэсэн. Эхэндээ би худлаа байх гээд итгэж чадаагүй. Гэхдээ дараа нь тэр надад таны бүтээлийг сонсгосон. Надад маш их таалагдсан. Миний хэлэх гэсэн зүйл бол... баярлалаа, Чиан багш аа. Таны ачаар би энэ салбар ор чадсан.

Шен: Хэдэн хүнд тусалж чадсан бол?

Эм: Би шинэ мөрөөдөл, шинэ зорилготой болсон.

Шен: Олон хүнд тусалсан байх.

Мо: Чамд ч бас баярлалаа. Амжилтанд хүрээрэй, надаас илүү том амжилтанд хүрээрэй.

Эм: Маш их баярлалаа.

Шен: Тэгээд болоо юу? Би хүртэл догдолж байхад. Дахиад жаахан ярилцахгүй.

Мо: Амжилт.

Шен: Би... Тэрний хэлэхийг сонсоод миний сэтгэл их хөдөлсөн. Дахиад хэдэн үг хэлэхгүй яасан юм?

Мо: Дахиад олон юм хэлбэл тэрэнд тус болохгүй байж мэднэ.

Шен: Аан. Тийм байх. Ялгаварлаж болохгүй. Тэгэхгүй бол хүмүүс тэрнийг энэ боломжийг ашиглаад алдартай болсон гэж ярина. Хөөх. Ямар олон сэтгэгдэл вэ.

Мо: Хүмүүс миний нэрийг дурьдах/тааглах/ боломжгүй. Ганцхан найзаад маань л дурьдаж/ тааглаж/ болно. Бас хувь мессеж бичих тохиргоог нь хаачихсан. Надад энэ шинэ сэтгэгдэл бичдэг тохиргоо байхгүй. Тэгээд энд ирж байгаа юм.

Шен: Аан.

Мо: Уурлаагүй биз дээ?

Шен: Жаахан л...

Мо: Би нэг  өдөр найз охинтой болох юм бол энэнээс болоод муудалцах байх  даа гэж боддог байсан.

Шен: Тоглосон юм аа. Энийг өмнө нь харж байсан. “Нөхөр минь, хайртай шүү” гээд л. Би харсаар байгаад дасчихсан.

Мо: Аан.

Шен: Май.

Мо: Баярлалаа.

Шен: Энэ сэтгэгдэл бичсэн... миний дуртай жүжигчин байна. Таньдаг юм уу?

Мо: Анх эхэлж байхдаа танилцаж байсан найз.

Шен: Анхдагч  байх гоё юм аа. Салбарынхаа хүмүүсийг бүгдийг нь таниад л.

Эм: Энэ хорвоо гоо үзэгслэнгээр дүүрэн. Чиан багш Алтан тооройд хамгийн хайртай.

Шен: Би хэзээ Алтан тоорой болчихсон юм бол? Хөөх. Ийм юм байх гэж. Бас гүзээлзгэнэ идэж байна.

Мо: Баярлалаа. Гэхдээ тоорой маань тарган биш. Туранхай бас гарт багтахаар жижигхэн.

Шен: Хэзээ намайг гараараа барьсан юм?

Мо: Би хүмүүст найз охинтой гэдэгээ ойлгуулахыг хүсч байна. Тэгвэл олон асуудлаас холуур явж болно.

Шен: Аан. Тийм  болохоор нээлттэй байх хэрэгтэй юм байна.

Мо: Би өөрөө ч энэнд дасахгүй байна.

Шен: Намайг дасчихсан гэж бодоо юу?

Мо: Яг бодсоноор... гарт багтаж байна. Сонсгох юм байна.

Шен: Сайхан сонсогдож байна. Хэзээ бичүүлсэн юм?

Мо: Хэд хоногийн өмнө.

Шен: Клубт үү, эсвэл найзынхаа төрсөн өдөрт зориулж уу?

Мо: Чиний бэлэг. Би арван дуу бичүүлсэн. Бүгд ардын дууны жанр. Яаралгүй сонсож болно. Ганцхан чинийх.

Шен: За. Шагнал.

Мо: Гүзээлзгэнэ үү?

Шен: Тэгвэл би маргааш зөндөө амттай юм авчирч өгье.

Мо: Амттай гүзээлзгэнэ байна. Чихэрлэг. Дахиад байгаа юу?

Шен: Байгаа. Би аваад ирье.

Ж: Алтан тоорой. Минийх дуусчихсан. Дахиад авч болох уу? Яасан бэ, Алтан тоорой?

Шен: Чи байсан юм уу.

Ж: Юу?

Шен: Гүзээлзэгэнэ идэж байгаа гэж өөр хүнд хэлсэн юм уу?

Ж: На-гийн бичсэн юмыг хэлж байна уу? Надаас Чиан Чинци юу хйиж байна гэж асуухаар нь л. Би та хоёрыг гүзээлзгэнэ идэж байна гээд хэлчихсэн. Эртний танилууд болохоор. Бүгдээрээ сайн найзууд. Та хоёрыг хуримаа хийхээд бүгд ирнэ. Тийм биз дээ? Ичих хэрэггүй ээ. Удахгүй дасчихна. За за. Би дахиад хэлэхгүй ээ. би явлаа. Надад хэдэн гүзээлзгэнэ хийгээд өгчих, тэгэх үү?

*********************

Мо: Бороо орж байна. Миний машиныг Ван Кө гуйгаад явчихсан. Ийм ширүүн бороотой байхад буцаж явах дэмий байх. Өнөөдөр хоночихоод яв.

Шен: Аан?

Мо: Арав хүртэл бороо зогсохгүй бол, энд хоночих. Миний орон дээр унтчих. Би Жумейтэй унтчихна. Би өглөө эрт явах ёстой. Өглөө сэрээд өөрөө гэр рүүгээ яваарай, за юу.

Шен: Эрт босох юм уу?

Мо: Өглөөний ээлжтэй.

Шен: Аан. Тэгвэл би энд хоночихъё.

Мо: Дөнгөж сая эргэлзээд байсан. Яагаад гэнэтхэн зөвшөөрчихөв? Зүгээр ээ. Энд хономооргүй байгаа бол би хүргээд өгье.

Шен: Өглөө эрт босно гэсэн шд. Намайг хүргэж өгнө гэвэл сайн унтаж амарч чадахгүй. Зүгээр ээ. Энд хоночихоод өглөө өөрөө явчихъя.

Мо: Санаа битгий зов. Би яах ч үгүй.

Шен: Санаа зовох юм  алга.

Мо: Сүү авчраад өгье.

Шен: За.

Ж: Эмнэлэг рүү явах нь уу? Би Шеншенийг хүргээд өгчихье.

Мо: Хэрэггүй ээ.

Ж: Надтай ёсорхо хэрэг байгаа юм уу.

Мо: Энд хононо гэсэн.

Ж: Аан? Хо-хононо оо? Тийм бол яах вэ. Угаасаа би юу ч сонсохгүй юм чинь.

Шен: Баярлалаа.

Мо: Зүгээр ээ. Сүүгээ уучихаад шүдээ угаагаарай.

Шен: За.

Мо: Угаалгын өрөөний доод талын шүүгээний хоёр дахь шургуулганд шүдний сойз гээд хэрэгтэй юмнууд байгаа. Тэрнээс аваад ашиглаарай.

Шен: За.

Мо: Алийг нь авах вэ?

Шен: Аан?

Мо: Унтлагын хувцас.

Шен: Аан. Аль нь ч байсан яах вэ.

Мо: Тэгвэл... Энэ? Энэ өмдтэй... Би гарлаа. Нүүрээ угааж болно. Нээрэн, хажуу өрөөний хаалгыг хаахгүй болохоор... юм хэрэг болбол намайг дуудаарай. Сайхан амраарай.

Шен: Сайхан амраарай. 

Мо: Мартсанаас... Би өглөө эрт хувцасаа солих гээд орж ирж магадгүй. Хаалгаа битгий түгжээрэй.

Ж: Яагаад гараад ирэв?

Мо: Унтъя.

Ж: Хаашаа яваад байгаа юм бэ?  Үгүй ээ. Надтай унтах юм уу?

Мо: Чамтай унтахгүй, өөр хэнтэй унтах  юм? 

Ж: Найз охинтойгоо унтаач.

Мо: Үгүй ээ.

20-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home